БЗДХ өвчний үед хийгдэх лаборатори шинжилгээний...

Preview:

Citation preview

ЛАБОРАТОРЫН ШИНЖИЛГЭЭНИЙ

АРГУУДА-401:

Г. Наранчимэг

Лабораторын шинжилгээний аргуудад

•Бичил харуурын шинжилгээ •Наац бэлтгэн будах•Нойтон түрхэцийн арга •Өсгөвөрлөх•Ийлдэс судлал •Молекул биологийн арга зэрэг орно.

Шинжлэгдэхүүн цуглуулахДараах зарчмыг баримтална:•Шинжлэгдэхүүн авах үедээ зориулалтын хамгаалах хувцас өмсөх •Шинжлэгдэхүүнд хэвийн бичил биетэн холилдохоос сэргийлэх•Шинжилгээнд хүрэлцэхүйц хангалттай хэмжээний сорьц авах•Шинжлэгдэхүүн авсан он сар өдөр, өвчтөний нэр зэргийг тэмдэглэх

•Шинжлэгдэхүүн зөөвөрлөх савыг асгархааргүй сайн таглах ба дагалдах мэдээлэл бичигдсэн цаасыг тусад нь илгээх шаардлагатай •Шинжлэгдэхүүнийг тохирсон нөхцөлд тээвэрлэх

Микроскоп шинжилгээ•Гэрлийн •Бараан талбайт•Люминесцент•Электрон микроскоп

Бичил биетнийг илрүүлэх тэдгээрийн хэлбэр хэмжээ бүтцийг судлахын тулд хэрэглэдэг бөгөөд 0.2-0.3µм-ээс багагүй хэмжээтэй бичил биетэнийг судална.

Гэрлийн микроскоп• Шинжлэгдэхүүн авсан савхаа тавиур шилэн дээр жигд өнхрүүлэн түрхээд хатааж бэхжүүлсний дараа талст нилээр(10гр 90% будгийг 500мл цэвэр метилийн спиртэнд уусгасан уусмал) будаж дараа нь 10сек усанд угаана.

•Үүний дараа иодын уусмалаар (6гр талст иодыг,12гр Калийн Иодыг 1800мл нэрмэл усанд уусгасан уусмал) будна. •Дараа нь өнгөгүйжүүлэгч уусмал этил ацетоныг (400мл ацетоныг 1200мл 95% этилийн спирттэй хольж бэлдэнэ) хэрэглэж өнгөгүйжүүлнэ.

• Хамгийн сүүлд сафранинаар (10гр 99%ийн Сафранинийг 100мл нэрмэл усанд уусгаж бэлдэнэ) үйлчлүүлж өгнө. • Үүний дараа усаар

зайлаад шингээгч цаасанд илүүдэл усыг шингээсний дараа слайдыг иммерсийн тос дусааж 1000 дахин өсгөж харна.

Бараан талбайт микроскоп•Трепонемийн халдварыг оношлох ач холбогдолтой.

• Гарсан шарх тууралт ойролцоох тунгалгийн зангилаанаас шинжлэгдэхүүн авч 6-14мкм урттай 0.25-0.30мкм өргөн эрчлээсийн ховил 0.5-1 мкм эрчимтэй өвөрмөц хөдөлгөөнтэй Т.pallidum илрүүлэн 1,2-р үеийн тэмбүү өвчний оношийг баталдаг.

Люминесценц-Туяаралт бичил харах арга

•Эд эс будаг, нил туяа болон богино долгионт туяаны нөлөөгөөр гэрэлтэхийг туяаралт бичил харах гэнэ.

•Шинжлэхийн тулд ердийн аргаар бэлтгэсэн наалдацыг ацетон буюу этанолд 5-10мин бэхжүүлээд дээр нь флюрохром хийж 20-30мин байлгана. Дараа нь усаар 15-20мин угааж бүрхүүл шил тавин микроскопт харна.

Электрон микроскоп•Бактер вирусын бүтцийг нарийвчлан судлахад өргөн ашигладаг. Шинжлэхийн тулд тавиур шилний оронд электрон шингээсэн тусгай ялтас хэрэглэнэ. •Сайтар цэвэрлэсэн шинжлэгдэхүүнийг ялтас дээр суулгаж шингэн хэсгийн ууршуулан хатааж ялтсанд маш нимгэн үе тогтоосны дараа шинжилнэ.

Наац бэлтгэх•Юуны өмнө тавиур шилийг спиртэн дэнгийн дөлөнд барьж цэвэрлэнэ.

1. Шинжлэгдэхүүнээ авна.2. Авсан шинжлэгдэхүүнээ тавиур шилний

төв хэсэгт жигд тарааж зууван буюу дугариг хэлбэртэй нимгэн наац бэлтгэнэ.

3. Наацын эсрэг талд шилний харандаагаар шинжлэгдэхүүний мэдээллийг тэмдэглэнэ.

4. Наацыг хатаана. Бэлтгэсэн наацыг тасалгааны хэмд, спиртэн дэнгийн дөлөн дээр түргэн барих юмуу эсвэл термостатад тавьж хатааж болно.

5. Хатаасан наацаа бэхжүүлнэ. Тавиур шилийг спиртэн дэнгийн дөлөнд 45хэмийн налуутай 2секундээс хэтрүүлэхгүй барьж бэхжүүлнэ. Мөн этилийн спиртэнд бэхжүүлж болно.

6. Наацыг будах. Ихэвчлэн грамын арга, Циль-Нильсений арга, Романовский-Гимзийн аргаар буддаг.

Өсгөвөрлөх арга• Бичил биетэн нь хамгийн

тохиромжтой нөхцөлөөр хангасан тохиолдолд өсч үржиж чадна. • Иймээс бичил биетэнийг

өсгөвөрлөхийн тулд тохиромжтой тэжээлт орчин, дулаан нөхцөлийг бүрдүүлэх шаардлагатай. • Ихэнх бичил биетэн

37хэмийн дулаанд өсч үржинэ.

• Петрийн аяганд ургасан бактерийн колониос дараах үзүүлэлтүүдээр колонийн бичиглэл хийнэ. Үүнд:• 1. Колонийн хэмжээ: Колоний хэмжээг мм-ийн

хувиартай шугамаар хэмжиж тодохойлох• - Цэгэн 1мм-ээс бага диаметртэй• - Жижиг 1-2мм диаметртэй• - Дунд зэрэг 2-4мм диаметртэй • - Том 4-6мм диаметртэй• 2. Колонийн хэлбэр: Дугуй, амёб маягийн, үндэс

хэлбэрийн гэх мэт олон хэлбэртэйг зурагтай харьцуулан сайтар ажиглан зурж тэмдэглэх

• 3. Гэрлийн шинж чанар: Тунгалаг, бүдэг, гялалзсан, хагас тунгалаг байна. • 4. Өнгө: Тэжээлт орчинд ямар өнгө үүсгэж байгаагаар нь тодорхойлох• 5. Колонийн гадаргуу: Барзгар, гөлгөр байхын зэрэгцээ хуниастай, дээрээ овонтой, янз бүрийн зураас хээтэй байх нь элбэг тохиолдоно. • 6. Колонийн хөндлөн огтлол (хажуугаас харагдах байдал): Хавтгай, төвгөр, өрх, агар руу гүнзгий орсон, дусал зэрэг олон хэлбэртэй байна.

• 7. Колонийн зах нь тэгш, долгиолсон, том салбантай, үндэс маягийн, сормууслаг зэрэг хэлбэртэй байж болдог.• 8. Колонийн төлөв байдал: Микробиологийн гогцоогоор колониос авч үзэх замаар тодорхойлно. Тосорхог, зуурмаг, зуурамтгай, хальсархаг шинжтэй байна.• 9. Колонийн бүтэц: Нэгэн төрлийн, том, ба жижиг мөхлөгтэй байна.

Цэвэр өсгөвөр ялгах1. Шинжлэх материалыг бичил харах аргаар

шинжилнэ.2. Шинжлэх материалыг тэжээлт орчинд

тарина. (хатуу шингэн)3. Өсгөвөрийн шинжийг судлах4. Цэвэр өсгөвөр ялгахын тулд колоныг хатуу

тэжээлт орчинд тарина.

5. Ялгасан өсгөврийн цэвэр эсэхийг шалгах.6. Биохимийн шинжийг судлах. Сахар задлах

идэвхи, уураг задлах идэьхи7. Эсрэг төрөгчийн шинжийг тодорхойлох8. Бактери залгих идэвхи, АБ-д мэдрэг эсэх

зэрэг бусад шинжийг судална.

Ийлдэс судлалын шинжилгээ

•Саармагжуулах, хавсарга холбох, цус наалдуулах урвалыг саатуулагч, шууд бус цус наалдуулах, тунадасжуулах, латекс наалдуулах, уураг өвөрмөц Вестерн Блоттингийн арга гэх мэт ийлдэс судлалын янз бүрийн арга байдаг.

Молекул биологийн шинжилгээ•Бичил биетэн өөр хоорондоо үл давтагдах ялгаатай. Энэ нь бичил биетний бүтцийн тогтцыг бүрдүүлэгч ДНХ, РНХ-ийн ген мэдээлэл тогтвортой хадгалагдах болон хувьсах онцлогтой холбоотой. Бичил биетний удмын төлөв хадгалагдах, хувьсч өөрчлөгдөх нь ДНХ, РНХ-ийн секвенсийн шигжилгээнд тодорхой илэрнэ.

•Секвенсийн шинжилгээгээр бичил биетниий бүх төрөл, зүйлийн тогтвортой хадгалах бүтэц болон хувьсал, өөрчлөлтийг илрүүлэх бүрэн боломжтой болжээ. •Бичил биетнийг илрүүлэх ялган таних молекулын шинжилгээ бол өвчин үүсгэгч микробын өвөрмөц нуклеотидыг секвенслэх зарчимд үндэслэсэн ажээ.

Анхаарал хандуулсанд баярлалаа

Recommended