баг цэцэг түүний хэлбэрүүд

  • View
    176

  • Download
    4

  • Category

    Science

Preview:

Citation preview

Баг цэцэг, түүний хэлбэрүүд

Өмнөговь аймгийн Баяндалай сумын биологийн багш Г.Сугир

зорилго:-Баг цэцэг түүний хэлбэрүүдийг мэдэж авах.-Хэлбэрүүдийг схемчлэн зураглаж тайлбарладаг болох.-Цэцгийн хэлбэрийн гол төлөөлөгчдийг таних.-Баг цэцгийн биологийн ач холбогдлыг тодорхойлох.

Ишийн үзүүрт хэд хэдээрээ зэрэгцэн

байрласан цэцгүүдийг баг цэцэг гэнэ.

Баг цэцгийн биологийн ач холбогдол

Олон тоогоор зэрэгцэн орших цэцгүүд тоос хүртэх болон үр тогтох

боломжийг ихэсгэнэ.

*Баг цэцгийн хэлбэрүүд

Энгийн Нийлмэл

Бүх цэцгүүд нэг гол иш дээр байрласан баг цэцгийг ЭНГИЙН баг цэцэг гэнэ.

Цэцгүүд гол иш дээр хажуугийн иш үүсгэн байрласан бол

нийлмэл баг цэцэг гэнэ

Баг цэцэг

Энгийн Нийлмэл

Энгийн толгой баг цэцэгЦэцгүүд шилбэгүйгээр цэцгийн голын өргөссөн хэсэгт шууд байрласан бол толгой баг цэцэг гэнэ.

Боргоцой

Цэцгүүд нь шилбэгүйгээр цэцгийн өргөссөн гол дээр сууж байрласныг боргоцой баг цэцэг гэнэ.

ЦацагБогинохон шилбэтэй цэцгүүд цэцгийн гол иш дээр байрласныг цацаг баг цэцэг гэнэ.

Энгийн түрүү

Цэцгүүд шилбэгүйгээр цэцгийн гол дээр сууж байрлахыг түрүү баг цэцэг гэнэ.

Шүхэр

Ижил шилбэтэй цэцгүүд нэг дороос гарч байрлахыг шүхэр баг цэцэг гэнэ.

Ороолт навч бүхий өргөн хавтгай гол тэнхлэг дээр олон

цэцэгүүд зэрэгцэн суусан байвал сагс баг цэцэг

Сагс

Нийлмэл баг цэцэг Залаа

Гол иш дээр олон цацаг баг цэцэг байрласныг залаа баг цэцэг гэнэ.

Нийлмэл шүхэр

Хэд хэдэн энгийн шүхэр гол ишийн нэг цэгт байрласан бол нийлмэл шүхэр гэнэ.

Нийлмэл түрүү

Нилээд олон энгийн түрүү баг цэцэг гол иш дээр байрласан бол нийлмэл

түрүү гэнэ.

Анхаарал тавьсанд баярлалаа