3
Эцэг эхэд өгөх сурган хүмүүжүүлэх зөвөлөгөө. Охид заавал ГОЁ БИЕТЭЙ бас хөөрхөн байх ёстой юу? “Охид” туранхай, гоолиг, царайлаг, хөөрхөн ааштай, даруу төлөв, дур булаам, дэгжин хувцасладаг, онц сурдаг, аав ээжийнхээ үгэнд сайн ордог, дүү нараа асардаг, үлгэр жишээч, гэрийн ажилд сайн, хоол сайн хийдэг, халамжтай байх ёстой гэх мэт хэвшмэл, хуучинсаг мэдээллүүд охидын эргэн тойронд хөвөрсөөр байдаг. Хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр урлагийн алдартай одод эсвэл загвар өмсөгчид шиг л байвал сая л бусдад хүлээн зөвшөөрөгдөх мэт хандлагтай мэдээллүүд цацагдаж байгаа нь охидын бие, гадна төрх, гаргаж буй үйлдэл, цаашлаад хийх ажлыг нь хүртэл хүчээр тулгаж “ОХИД ИЙМ БАЙХ ЁСТОЙ “ гэдэг сонголтгүй ойлголтыг олон нийтэд өгч байдаг. Энэ нэг талаас хөвгүүдэд ХӨӨРХӨН охины төлөөх жижиг тулаануудыг үүсгэж байгаа бол, нөгөө талаас охидод тэдэн шиг байх өрсөлдөөнийг бий болгож байдаг. Харамсалтай нь охидын дийлэнх нь алдартай одууд шиг болж чадахгүйдээ гутарч, өөртөө итгэх итгэлээ гээдэг. Үүний илрэл нь аливаад гутранги үзлээр хандаж “би чадахгүй”, “би мэдэхгүй”, “би хэнч биш”,”намайг хэнч тоохгүй”,”намайг хэнч ойлгож хайралдаггүй” гэсэн сөрөг хандлагтай болж, өөрийгөө байнга бүдүүн, тарган, царай муутай, намхан, майга, гэх мэтээр гоочилж, голж эхэлдэг. Тиймээс ч турах, хөөрхөн болох, өндөр болох, хайртай хөвгүүндээ таалагдах гэж олон эрсдэлтэй алхамуудыг хийж бүтэлгүйтэх нь олон байдаг. Ингээд охидоо өөртөө итгэлтэй болоход нь тусалцгаая! 1. Охиныхоо давуу тал болон хамгийн сайн хийж чаддаг зүйлсийн жагсаалтыг хамтдаа гаргаарай! Эхлээд хэлсэн санаа бүрийг нь цувруулан бичиж, түүнийг урамшуулаарай! Жагсаалтандаа охиныхоо бусдаас ялгарах онцлог шинж чанарыг ч мөн багтаахаа мартваа. Зан ааш, бие авч явах байдал, гадаад төрх гээд бүгдийг багтаа. Жагсаалтаа гаргасны дараа “хүн бүр өөр, давтагдашгүй шинж чанартай, чи мөн ялгаагүй” гэдгйиг талбарлан хэлээрэй! Удахгүй таны охин өөрийн давуу тал, хийж

Eceg ehed ogoh zovolgoo2

Embed Size (px)

Citation preview

Page 1: Eceg ehed ogoh zovolgoo2

Эцэг эхэд өгөх сурган хүмүүжүүлэх зөвөлөгөө.

Охид заавал ГОЁ БИЕТЭЙ бас хөөрхөн байх ёстой юу?

“Охид” туранхай, гоолиг, царайлаг, хөөрхөн ааштай, даруу төлөв, дур булаам, дэгжин хувцасладаг, онц сурдаг, аав ээжийнхээ үгэнд сайн ордог, дүү нараа асардаг, үлгэр жишээч, гэрийн ажилд сайн, хоол сайн хийдэг, халамжтай байх ёстой гэх мэт хэвшмэл, хуучинсаг мэдээллүүд охидын эргэн тойронд хөвөрсөөр байдаг. Хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр урлагийн алдартай одод эсвэл загвар өмсөгчид шиг л байвал сая л бусдад хүлээн зөвшөөрөгдөх мэт хандлагтай мэдээллүүд цацагдаж байгаа нь охидын бие, гадна төрх, гаргаж буй үйлдэл, цаашлаад хийх ажлыг нь хүртэл хүчээр тулгаж “ОХИД ИЙМ БАЙХ ЁСТОЙ “ гэдэг сонголтгүй ойлголтыг олон нийтэд өгч байдаг. Энэ нэг талаас хөвгүүдэд ХӨӨРХӨН охины төлөөх жижиг тулаануудыг үүсгэж байгаа бол, нөгөө талаас охидод тэдэн шиг байх өрсөлдөөнийг бий болгож байдаг. Харамсалтай нь охидын дийлэнх нь алдартай одууд шиг болж чадахгүйдээ гутарч, өөртөө итгэх итгэлээ гээдэг. Үүний илрэл нь аливаад гутранги үзлээр хандаж “би чадахгүй”, “би мэдэхгүй”, “би хэнч биш”,”намайг хэнч тоохгүй”,”намайг хэнч ойлгож хайралдаггүй” гэсэн сөрөг хандлагтай болж, өөрийгөө байнга бүдүүн, тарган, царай муутай, намхан, майга, гэх мэтээр гоочилж, голж эхэлдэг. Тиймээс ч турах, хөөрхөн болох, өндөр болох, хайртай хөвгүүндээ таалагдах гэж олон эрсдэлтэй алхамуудыг хийж бүтэлгүйтэх нь олон байдаг.

Ингээд охидоо өөртөө итгэлтэй болоход нь тусалцгаая!

1. Охиныхоо давуу тал болон хамгийн сайн хийж чаддаг зүйлсийн жагсаалтыг хамтдаа гаргаарай!

Эхлээд хэлсэн санаа бүрийг нь цувруулан бичиж, түүнийг урамшуулаарай! Жагсаалтандаа охиныхоо бусдаас ялгарах онцлог шинж чанарыг ч мөн багтаахаа мартваа. Зан ааш, бие авч явах байдал, гадаад төрх гээд бүгдийг багтаа. Жагсаалтаа гаргасны дараа “хүн бүр өөр, давтагдашгүй шинж чанартай, чи мөн ялгаагүй” гэдгйиг талбарлан хэлээрэй! Удахгүй таны охин өөрийн давуу тал, хийж чаддаг зүйлээрээ бахархаж, өөрийгөө бусдаас онцлог гэдгээ мэдрэх болно.

Page 2: Eceg ehed ogoh zovolgoo2

2. Сэтгүүлийн нүүрэн дээрх загвар өмсөгчдийн зургийг гайхалтай үзэсгэлэнтэй төгс төгөлдөр болгон засварладаг гэдгийг охиндоо ойлгуулаарай!

Зар сурталчилгаа хэрхэн явагддаг талаарх үнэн бодитой мэдээллийг түүнд өгч, хүмүүсийн сэтгэлийг хөдөлгөхийн тулд бодитой бус дүр төрхийг бий болгодог гэдгйиг сайтар тайлбарлаарай! Энэ тухай мэдээлэл, зураг, дүрс, бичлэг зэргийг олж охиндоо үзүүлэхэд илүүдэхгүй.

3. Дүр төрхөө өөрчлөхөд нь охиндоо туслаарай!

Шинэ үс засалт, шинэ хувцаслалт түүний сэтгэл санааг дээшлүүлэхээс гадна гайхамшигийг бүтээж чаддаг гэдэгт та эргэлзэх хэрэггүй. Хэдийгээр хүний гадна төрх амьдралд тийм чухал зүйл биш ч сайхан харагдах, өөрийнхөө тухай сайхан мэдрэмжтэй байхад хамгийн их тусалдаг. Тиймээс өнөөдрөөс эхлэн түүний үсээ тайрах, будах, шинэ имиджтэй болох хүсэлд нь хориг бүү тавиарай! Танд заавал таалагдах албагүй шүү дээ. Таны охин өөртөө таалагдаж байх нь хамгийн чухал.

4. Охиныхоо юу сонирходогийг нь олж мэдээрэй!

Сонирхол, хоббиг нь хүлээн зөвшөөрч, түүнийгээ хөгжүүлэх боломжоор нь ханга. Спортын дугуйлан, хобби клуб зэрэгт хамруулж өөрийгөө таньж мэдэхэд нь дэмжлэг үзүүлээрэй! Ингэснээр түүнийг шинэ зорилготой болоход нь туслах болно. Магадгү өөртөө итгэлтэй болоход нь нөлөөлөх шинэ найз нөхөд ч болж болно шүү дээ.

5. Охиндоо өөрийн тэмдэглэл бичихийг зөвлөөрэй!

Өдрийн тэмдэглэл бол өөрийн давуу тал, сайн чанар, хийж чадсан зүйлээ бичих талбар юм. Харин тэрхүү тэмдэглэлийн гол зорилго нь өөрийнхөө тухай эерэг бодолууд тааламжтай сэтгэгдэл, гаргасан амжилт зэргийн цуглуулга байх болно гэдгйиг сануулаарай! Бичсэн тэмдэглэлээ дахин дахин унших нь ч түүнд урам зориг, итгэл найдвар өгч байх болно. Харин та охиныхоо хэрхэвч нууцаар уншиж болохгүй. Танд итгэх итгэл алдарна гэдгийг санаарай!