6
Хичээл №10 Босоо цилиндр ган сав Хамгийн өргөн ашиглагддаг ган савнууд босоо цилиндр ба эдгээр нь намхан конус хэлбэрийн, хөвүүртэй, хөвөгч тагтай, сфер хэлбэрийн дээвэртэй гэж ангилна. Босоо ган сав нь ёроол, хана, дээвэр гэсэн 3 хэсгээс тогтоно. Ёроол нь савныхаа багтаамж, ашиглагдах нөхцөлөөс хамаараад хавтгай ёроолтой байж болно. Эсвэл конус байж болдог. Конус хэлбэрийн ёроол төврүүгээ эсвэл голоосоо захруугаа 1:100 налуутай байдаг. Савны ёроолыг үйлдвэрт гагнаж хуйлмал байдлаар нийлүүлж байдаг. Босоо байрлалтай резервуаруудыг дотоод илүүдэл даралтын хэмжээгээр нь: бага даралтын ( 0.004МПа хүртэл даралттай ), дунд даралтын ( 0.04МПа хүртэл даралттай ), өндөр даралтын (0.04МПа-аас их ) гэж ангилдаг. Босоо цилиндр резервуаруудыг бусад төрлийн резервуаруудтай харьцуулбал энгийн бүтэцтэй, нэгж эзэлхүүний металл зарцуулалт бага байдаг давуу талтай. Гэвч тэдгээрийн ажлын тооцоологдох

Хичээл-10

Embed Size (px)

Citation preview

Page 1: Хичээл-10

Хичээл №10 Босоо цилиндр ган сав

Хамгийн өргөн ашиглагддаг ган савнууд босоо цилиндр ба эдгээр нь намхан конус хэлбэрийн, хөвүүртэй, хөвөгч тагтай, сфер хэлбэрийн дээвэртэй гэж ангилна. Босоо ган сав нь ёроол, хана, дээвэр гэсэн 3 хэсгээс тогтоно. Ёроол нь савныхаа багтаамж, ашиглагдах нөхцөлөөс хамаараад хавтгай ёроолтой байж болно. Эсвэл конус байж болдог. Конус хэлбэрийн ёроол төврүүгээ эсвэл голоосоо захруугаа 1:100 налуутай байдаг. Савны ёроолыг үйлдвэрт гагнаж хуйлмал байдлаар нийлүүлж байдаг.

Босоо байрлалтай резервуаруудыг дотоод илүүдэл даралтын хэмжээгээр нь:

бага даралтын ( 0.004МПа хүртэл даралттай ), дунд даралтын ( 0.04МПа хүртэл даралттай ), өндөр даралтын (0.04МПа-аас их ) гэж ангилдаг.

Босоо цилиндр резервуаруудыг бусад төрлийн резервуаруудтай харьцуулбал энгийн бүтэцтэй, нэгж эзэлхүүний металл зарцуулалт бага байдаг давуу талтай. Гэвч тэдгээрийн ажлын тооцоологдох даралт нь 2000Па хүртэл, сийрэгжилт нь 250Па байдаг дутагдалтай. Харин ёроол ба дээврийг нь өөр хэлбэртэйгээр хийвэл даралтыг 5000Па, сийрэгжилтийг 700Па хүртэл өсгөж болдог. Ажлын даралт нь бага учир эдгээр резервуар газрын тосны тунгалаг бүтээгдэхүүн болон тогтворжуулаагүй газрын тосыг хадгалахад “ их “ ба “ бага” амьсгалалтын улмаас ихээхэн хэмжээний ууршилтын алдагдал гаргадаг.

Page 2: Хичээл-10

Газрын тосны бүтээгдэхүүн хадгалах резервуарын “их “ амьсгалалт гэдэг нь саванд шингэн бүтээгдэхүүнийг хийх, гадагш юүлэх үед гарах хийн орон зайн өөрчлөлтийн улмаас бүтээгдэхүүн ууршиж, хөнгөн фракцууд нь ууршин хорогдол гарахыг хэлнэ. “Бага” амьсгалалтын алдагдал гэдэг нь орчны агаарын хэм ба резервуар дахь газрын тосны бүтээгдэхүүний хэмийн өөрчлөлтийн улмаас бүтээгдэхүүний хорогдол гарахыг хэлнэ.

Ил байрлалтай босоо ган савны үндсэн тоног төхөөрөмжүүд : гэрлийн люк агааржуулах хоолой амьсгалах клапан гал хамгаалагч хэмжилтийн люк түвшин хэмжигч цэвэрлэгээний люк ус юүлэх буюу цоргот кран хаалтуур орлого зарлагын богино хоолой нэвтрүүлэх төхөөрөмж шингэний хамгаалах клапан дээж авагч хаалтуурын удирдлага хөөсний генератор

Гэрлийн люк нь саванд засварын ажил хийх, цэвэрлэх үед агааржуулах үүрэгтэйгээс гадна хаалтуур болон өргөгдөгч хоолойн ажлын татлага тасарсан үед ашиглах туслах татлагыг бэхлэхэд ашиглагдана.

Хэмжилтийн люк нь саван доторх бүтээгдэхүүхий дүүргэлтийн түвшинг механик хэмжүүрийн хэрэгслэл туузанметрээр хэмжих болон бүтээгдэхүний дээжийг бортгоор авахад ашиглана. Сүүлийн үед савнуудыг түшин хэмжигч алсын удирдлагатай төхөөрөмжболон хагас автомат ажиллагаатай дээж авагч төхөөрөмжүүдээр тоноглодог болсон учир хэмжилтийн люкийн төдийлөн нээхгүй болсон ба дээрх хэмжих болон дээж авах төхөөрөмжүүд нь нарийвчлал сайтай учир хэмжилт, тоооцоололтын ажил илүү хөнгөвлөгдөж нарийн сайн хийгдэх боломжтой болсон.

Дээж авагч нь ПРС төрлийн байх нь энэ нь саван дахь бүтээгдэхүүнээс дундаж дээжийг автоматаар авахад ашиглагдах ба савны нйит өндрийн дагууд байрласан хоолой болон клапангуупын тусламжгүйгээр дээжээ авдаг. Дээж авагч ПРС-4 нь 3 үндсэн зангилаатай байна. Үүнд:

Дээд люк

Page 3: Хичээл-10

Дээж авах хоолой Удирдлагын клапангийн секцтэй байна.

Клапангуудын агаарын хөндийнүүд өөр хоорондоо болон удирдлагын хэсэг дэх насостай агаарын хоолойгоор холбогдоно. Дээжийг хоолой дотроос гаргаж авахдаа гар насосоор агаарын хоолой дотор 3МПа хэмжээний даралт үүсгэх ба ингэснээр хэвийн хаалттай бүх клапангууд нээгдэн дээж нь хоолой руу орно. Ингэж дүүргэсний дараа хоолой дотор бүтээгдэхүүн холилдох ба дараа нь гаргах клапангийн тусламжтайгаар даралтаа буулган тэглээд клапанг хаан дээж юүлэх клапангийн гар дээр дарж дээжээ гарган авна. 50°С-т 1200м2/с хүртэл зууралдлагатай бүтээгдэхүүнээс дундаж дээж авахад ПСР-4-ийг ашиглана.

Цэвэрлэгээний люк-ийг савны хананы 1-р бүсэд хормойн ирмэгээс /ёроолын дээд гадаргуу / дээш 700мм-т байрлуулна. Энэ люкийг саванд засвар үйлчилгээ хийх болон цэвэрлэх үед дотор нь ороход ашигладаг. Цэвэрлэгээний люк нь мөн саван дотор ил гал хэрэглэн ажил явуулах үед агаар оруулж байх үүрэгтэй байдаг учраас гэрлийн люкны эсрэг талд байрладаг. Хамгийн бага диаметр нь 500мм байна.

Ус юүлэх тоноглол-цоргот кран-ыг савны доод бүсэнд угсрах ба бүтээгдэхүүн доор тунасан усыг гаргаж зайлуулахад ашигладаг. Усжсан тос болон бүтээгдэхүүнээс ус нь ялгаран тунаж ёроолдоо хуримтлагдана. Савны ёроолын битүүмжлэл алдагдсан хэсгээр бүтээгдэхүүн шүүрэхээс урьдчилан сэргийлэх нэг арга бол бүтээгдэхүүнийг усан дэрэн дээр хадгалах арга бөгөөд дэрний хэвийн өндөр 3-5 см байдаг. Ус юүлэх төхөөрөмжийг эргүүлэх боломжтой байдаг ба доторх усыг нь бүтээгдэхүүнээр түрэн гаргадаг. Ингэснээр хүйтний улиралд дотор нь ус хөлдөхгүй байх боломжтой болдог.

Хаалтуур /хлопушка/ орлого- зарлагын хоолой үндсэн хаалт /задвижка/ гэмтсэн тохиолдолд бүтээгдэхүүний алдагдал гарахаас сэргийлж байдаг. Хаалтуурыг нээх үйл явцыг хялбар болгох үүднээс түүний өмнөх ба дараах даралтуудыг тэнцвэржүүлж өгдөг төхөөрөмж тавьна. Үүнийг нэвтрүүлэх төхөөрөмж гэж нэрлэнэ. хөвүүртэй болон хөвөгч тагтай савнуудад орлого зарлагын хоолой дотор нь суурилуулсан удирдлага бүхий хаалтуур тавина.

Гал хамгаалагч нь амьсгалах клапангаар дамжин сав руу галын дөл, оч орохоос хамгаалж байдаг ба клапан доор суурилагдана.

Амьсгалах клапан-г савны дээвэр дээр хэмжилтийн тавцангын дэргэд суурилуулах ба хялбар ноцох чанартай бүтээгдэхүүн хадгалах үед ууршилтаас гарах алдагдлыг багасгах, савыг гэмтээхээс хамгаалах зориулалттай. Энэ клапан

Page 4: Хичээл-10

саван доторх даралт ба сийрэгжилт тооцоот хэмжээнээс ихсэхэд ажилладаг. Даралт их болсон тохиолдолд савны хийн орон зайд байгаа бүтээгдэхүүний уур-агаарын холимогийг агаарт цацаж даралтыг тооцоот хэмжээнд хүргэнэ. Харин сийрэгжилт ихэсвэл дотогш нь агаар оруулан тооцоот сийрэгжилтийг бий болгож байдаг.

Амьсгалах клапан ажиллагаагүй болсон тохиолдолд хамгаалах клапан ажиллах ба тэр нь тооцоот даралт ба сийрэгжилтээс 5-10%-иар ихэссэн үед л ажилладаг.

Түвшин хэмжигч нь саванд хадгалж байгаа бүтээгдэхүүний түвшинг хэмждэг. Энэ нь ган туузны үзүүрт дүүжилсэн хөвүүртэй байдаг ба хоёр сэнжээр нь сүвлэн татсан ган утсан чиглүүлэгчүүдийг даган хөдлөдөг. Чиглүүлэгч утаснуудын нэг үзүүр савны ёроол дээр хөдөлгөөнгүй бэхлэдэг. Тууз нь дамар шингэний хаалтаар дамжин хэмжилтийн дамарт холбогдоно. Дамрын хөдөлгөөн тоолуурт дамжигдан бүтээгдэхүүний дүүргэлтийн өндрийн хэмжээ заагдана. Хэмжилтийн туузыг тогтмол моментийн пүршин хөдөлгүүрээр татаж байдаг. Ил байрлалтай босоо ган саванд УДУ-5М, хөвөгч тагтай саванд УДУ-5Б, өндөр даралтын саванд /0.03МПа хүртэл даралттай / УДУ-5Д төрлийн түвшин хэмжигчүүдийг тавьна.

Хөөсний камер нь камертайгаа иж бүрдэл болох ба өндөр давтамжийн хөөс гаргадаг. Хөөсний генараторыг савны дээд бүсэнд суурилуулах ба түүнрүү хөөсрүүлэх уусмалаа шахдаг. Ийм байдлаар үүсгэсэн агаарын механик хөөсийг хөөсний камераар дамжуулан савруу оруулна. Хөөсний камерийг саванд гал гарсан тохиолдолд дотор нь хадгалагдаж байгаа шатахууны толин гадаргууг агаараас тусгаарлах зорилгоор гал унтраах хөөс цацахад ашигладаг. Хөөс бэлтгэх төхөөрөмжөөс гал унтраах хөөсийг хөөсний хоолойгоор тодорхой даралтаар шахах бөгөөд уг даралтын нөлөөгөөр камер дотор тогтоосон тостой цаас юмуу, нимгэн тугалган хуудсаар хийсэн мембран задарч урагдана. Савны хэвийн ашиглалтын үед уг мембран савны хийн орон зайг агаар орчноос тусгаарлан шатахууны уурыг гадагш цацагдахаас хамгаалан барьж байдаг.

Мембран урагдсан тохиолдолд хөөс шатахууны гадаргуу дээгүүр цацагдан түүнийг хучиж галыг унтраана. Саван дээр угсрагдах хөөсний камерны тоо нь түүний диаметрээс хамаарна. Тооцоонд савны хананы тойргийн урт 8-10м тутамд 1 хөөсний камер ноогдож байхаар тооцон тэдгээрийг байрлуулдаг байна. Сүүлийн жилүүдэд шатахуун хадгалах савнуудыг агаар механикийн хөөс зориулалт бүхий өөр хийцтэй камераар тоноглогддог болсон.

Агааржуулах хоолой шатамхай бүтээгдэхүүн хадгалах савны хамгийн өндөр цэгт суурилуулах ба мөн хийн орон зайг нь агаартай тогтмол холбож байхын тулд хөвүүртэй саванд ч тавьдаг. Гаднаас бохир зүйлс болон оч гарахаас хамгаалж агааржуулах хоолойн хажуу гадаргууг зэс тороор ороосон байдаг. Агааржуулах

Page 5: Хичээл-10

хоолой гол төлөв орлого зарлагын хоолойтой адил диаметртэй байдаг. Агааржуулах хоолойгоор тоноглогдсон сав амьсгалах арматургүй байна.