71
Лекц №1 Бодит тоо, функц

мат анализ 1

Embed Size (px)

Citation preview

Page 1: мат анализ 1

Лекц №1

Бодит тоо, функц

Page 2: мат анализ 1

Бодит тоо нь эрэмбэлэгдсэн олонлог

юм. Хэрэв a,b гэсэн дурын хоѐр

бодит тоо авахад a=b, a>b, a<b гэсэн

гурван харьцааны зөвхөн нэг нь

биелэнэ. Хэрэв a<b бол тоон тэнхлэг

дээр A цэг B-ийн зүүн талд оршино.

A B

1 a b

(Зураг 1)

Page 3: мат анализ 1

Бодит тооны абсолют хэмжигдэхүүн

(модуль) гэж

нөхцлөөр тодорхойлогдсон сөрөг

биш тоог хэлнэ.

, 0

, 0

x хэрэв x болx

x хэрэв x бол

Page 4: мат анализ 1

Бодит тооны абсолют хэмжигдэхүүн

дараахи чанаруудтай байдаг. Үүнд:

1. .

2. .

3. .

4. .

,a b a b

, 0aa

bb b

a b a b

a b a b

Page 5: мат анализ 1

Хувьсах хэмжигдэхүүн

ба функц

Page 6: мат анализ 1

Бидний өдөр тутмын амьдралд урт,

өндөр, хугацаа, масс, хурд, хурдатгал

гэх мэт янз бүрийн хэмжигдэхүүнүүд

тохиолддог. Тэдгээрийг ажиглахад

зарим нь үргэлж хувьсан өөрчлөгдөж

байхад, зарим нь өөрчлөгддөггүй.

Тоон утга нь өөрчлөгдөхгүй

хэмжигдэхүүнийг тогтмол

хэмжигдэхүүн гэх бөгөөд a,b,c,d, …

жижиг үсгээр тэмдэглэнэ.

Page 7: мат анализ 1

Янз бүрийн тоон утга хүлээн авдагхэмжигдэхүүнийг хувьсаххэмжигдэхүүн гэх ба x, y, z, v, u, w, …гэх мэт үсгүүдээр тэмдэглэнэ.Хувьсах хэмжигдэхүүний хүлээн авчболох бүх боломжит утгуудынолонлогийг түүний хувирах мужгэнэ. Авч үзэж буй бодлогынонцлогоос хамаарч хувирах муж янзбүр байдаг. Хувирах мужийг тоонтэнхлэг дээр дүрслэж болдог.

Page 8: мат анализ 1

Тодорхойлолт: Хэрэв хувьсах

хэмжигдэхүүн -ийн тодорхой утга

бүхэнд ямар нэг хууль, дүрмээр

хувьсах хэмжигдэхүүн -ийн

тодорхой нэг утгыг харгалзуулж

байвал y-ийг x-ээс хамаарсан функц

гээд гэж тэмдэглэнэ. Энэ үед

x-ийг үл хамаарах хувьсагч буюу

аргумент гэнэ.

y f x

y Y

x X

Page 9: мат анализ 1

Ж: Функцийн аргумент x нь x0

гэсэн утга авч байх үед функцийн

авах тоон утга y0 –ийг

гэж бичдэг.

0 0 0x xy y f x

Page 10: мат анализ 1

Функцийг өгөх гурван арга байдаг.

1. Аналитик арга. Хэрэв функц ямар

нэг томъѐогоор өгөгдсөн бол

түүнийг аналитик аргаар өгөгдсөн

функц гэдэг.

Ж:

a) .

b) .

3 4y x

24y x

Page 11: мат анализ 1

Тодоройлолт: Функцийг тодорхой,

бодит утгатай байлгах аргументын

утгуудын олонлогийг функцийн

тодорхойлогдох муж гэнэ.

Ж: функцийн

функцийн

;D f3 4y x

24y x 2; 2D f

Page 12: мат анализ 1

Хэрэв функц хэлбэрээр

өгөгдсөн байвал түүнийг ил функц

гэдэг.

Харин томъѐо нь у-ийн хувьд

бодогдоогүй,Ө.х: хэлбэртэй

өгөгдсөн бол түүнийг далд функц

гэнэ. Далд хэлбэрээр өгөгдсөн

функцээс у- ийг олох замаар ил

хэлбэрт шилжүүлдэг.

y f x

; 0F x y

Page 13: мат анализ 1

2.Хүснэгтийн арга. Функц ба

аргументийн хоорондын хамаарал

шууд томъѐогоор илэрхийлэгдээгүй

харин аргументын тодорхой

холбогдлууд дахь функцийн утгууд

мэдэгдэж байвал түүнийг хүснэгтийн

аргаар өгөгдсөн функц гэнэ.

Логарифм ба тригонометрийн

функцүүдийн таблиц нь хүснэгтийн

аргын жишээ юм.

Page 14: мат анализ 1

3. Графикийн арга. Функц ба

аргументын хоорондын хамааралыг

үзүүлсэн муруй зурагдсан байвал

түүнийг графикийн аргаар өгөгдсөн

функц гэнэ.

Page 15: мат анализ 1

Функцийг ангилах

Page 16: мат анализ 1

Аналитик аргаар өгөгдсөн функцийг

алгебрын ба трансцендент функц гэж

ангилдаг.

Аргумент ба тогтмол тоон дээр

төгсгөлөг тооны алгебрын үйлдлүүд

хийх замаар функцийн утгыг олж

байвал түүнийг алгебрын функц

гэнэ.

Page 17: мат анализ 1

Алгебрын функцийг дотор нь

рациональ ба иррациональ функц гэж

хуваана. Бүхэл рационал функц нь

ерөнхий дүрсээр

гэсэн олон гишүүнт байна. Энд

a0, a1, …, an нь тогтмол тоонууд.

Хоѐр олон гишүүнтийн харьцаа

хэлбэрээр өгөгдсөн функцийг

бутархай рационал функц гэдэг.

1

0 1 1...n n

n ny a x a x a x a

Page 18: мат анализ 1

Алгебрын биш функцүүдийг

трансцендент функц гэнэ. Транс-

цендент функцэд логарифм, илтгэгч,

тригонометрийн функцүүд ба түүний

урвуу функцүүд ордог.

Хэрэв аргумент х ба функц у нь гурав

дахь хэмжигдэхүүн t -ийн ил функц

маягаар илэрхийлэгдэж байвал, Ө.х:

бол функцийг параметрт хэлбэрээр

өгөгдсөн гэнэ.

,x t y t

Page 19: мат анализ 1

Параметрийг зайлуулах замаар

параметрт функцийг далд хэлбэрийн

функцэд шилжүүлж болдог.

Бид нарт z=F(у) функц Ү муж дээр

өгөгдсөн. Мөн у=f(х) функц X дээр

тодорхойлогдсон байг. Энэ үед

z=F(f(x)) функцийг X муж дээр

тодорхойлогдсон давхар функц гэнэ.

Page 20: мат анализ 1

Хэрэв аргументын дурын х1<х2

утгын хувьд

тэнцэтгэл биш биелж байвал f(х)

функцийг өсөх (буурах) функц гэнэ.

Өсөх, буурах функцүүдийг хамтад нь

монотон функц гэдэг.

1 2,f x f x 1 2

f x f x

Page 21: мат анализ 1

Функцийн аргументын тэмдгийг

эсрэгээр өөрчлөгдөхөд функцийн

утга хэвээр байвал:

түүнийг тэгш функц гэнэ.

Харин байвал уг

функцийг сондгой функц гэнэ.

f x f x

f x f x

Page 22: мат анализ 1

Тэгш функцийн график ординат

тэнхлэгийн хувьд тэгш хэмтэй,

сондгой функцийн график

координатын эхийн хувьд тэгш

хэмтэй байрлана.

Функцийн аргументын дурын

холбогдол дээр нэмэхэд функцийн

утга өөрчлөгдөхгүй байх тэгээс

ялгаатай тогтмол тоо С олдож байвал

түүнийг үет функц гэнэ.

Page 23: мат анализ 1

Ийм чанартай хамгийн бага тоог үе

гэдэг. Үет функцийн график үетэйгээ

тэнцүү урттай хэрчим бүхэн дээр

дахин давтагдана. Тригонометрийн

бүх функц үетэй функцүүд юм.

f x C f x

Page 24: мат анализ 1

Функц нь эдийн засгийн онол болон практик

өргөн хэрэглээтэй байдаг. Хамгийн өргөн

ашиглагддаг нь дараахи функцүүд юм.

1. Ашгийн функц(Аливаа нөлөөллийн түвшнээс

үүдсэн үр ашгийн үр дүн)

2. Үйлдвэрлэлийн функц (Үйлдвэрлэлийн үйл

ажиллагааны үр дүн, түүнийг нөхцөлдүүлэгч

хүчин зүйлсээс хамаарсан хэлбэр)

3. Гаргалтын функц (Үйлдвэрлэлийн хэмжээ

нь бэлэн буюу хэрэглээний нөөцөөс

хамаарсан хамаарал )

Page 25: мат анализ 1

4.Зардлын функц (үйлдвэрлэлийн зардал ньбүтээгдэхүүний хэмжээнээс хамаараххамаарал)

5.Эрэлт ба нийлүүлэлтийн функц (Тухайнбараа ба үйлчилгээний эрэлт банийлүүлэлтийн хэмжээ нь янз бүрийн хүчинзүйлүүдээс хамаарсан хамаарал (ж: үнэ,орлого гэх мэт))

Функцийн аргумент нь нарийвчлал сайн бишөгөгдсөн тохиолдолд функцийн үл мэдэгдэхутгуудыг мэдэгдэж байгаа цэгүүд дээрхиутгуудаар нь ойролцоогоор бодох(интерполяцичлах) аргыг хэрэглэдэг.

Page 26: мат анализ 1

Хамгийн энгийн арга нь шугаман интерполяц

бөгөөд энэ үед функцийн өөрчлөлт нь

аргументийн өөрчлөлттэй пропорциональ

байна.

Хэрэв х-ийн өгөгдсөн утга нь хүснэгт дэх х0 ба

x1=x0+h-ын хооронд орших бөгөөд y0==f(x0) ба

y1=f(x1)=f0+∆f бол уг функцийн х цэг дээрхи

утга нь

байна.

-ийг интерполяцийн загвар гэнэ.

00

1x x

f x f x fh

0x x

fh

Page 27: мат анализ 1

Энэ хэмжигдэхүүнийг хүснэгтийнтусламжтайгаар буюу хүснэгтийн нэмэлтийгашиглан боддог. Хэрэв функцийн өгөгдсөнутгаар аргументын ойролцоо утгыг олохшаардлагатай бол урвуу интерполяц үйлдэлхийдэг.

Page 28: мат анализ 1

Жишээ: y=f(x) функц хүснэгтээр өгөгдөв.

Шугаман интерполяц ашиглан f(2.008)-ыг

олъѐ.

x 2 2.04 2.08

y 2.42 2.88 3.34

1 0x x h

0 02, 2.42x f x 1 1

2.04, 2.88x f x

1 02.04 2.00 0.04h x x

1 02.88 2.42 0.46f f x f x

2.008 2.002.008 2.42 0.46 2.512

0.04y f

Page 29: мат анализ 1

Тоон дараалал ба функцийн

хязгаар

Page 30: мат анализ 1

Натурал тоо n бүхэнд хn тоо

харгалзуулвал

х1, х2,…, хп ,... (1)

гэсэн тоон олонлог үүснэ. Үүнийг

тоон дараалал гэх ба хn-г дарааллын

ерөнхий гишүүн гэнэ.

• Жишээ нь: 1,8,27,...,n3,... дарааллын

ерөнхий гишүүн хn=n3 байна.

Page 31: мат анализ 1

Тодорхойлолт: Дурын бага авахад

гэсэн бүх дугааруудад

тэнцэтгэл биш үргэлж биелэгдэж байх

дугаар олдож байвал а тоог (1)

дарааллын хязгаар гэж нэрлээд

гэж тэмдэглэнэ.

0

n N

nx a

N

limn

nx a

Page 32: мат анализ 1

(1) дарааллын хязгаар а байна

гэдгийг уг дараалал а руу тэмүүлж

байна гэх бөгөөд заримдаа үед

гэж тэмдэглэдэг.

Дарааллын хязгаар төгсгөлөг байвал

түүнийг нийлдэг дараалал гэнэ.

цэгийг агуулж байгаа дурын (а,b)

завсрыг цэгийн орчин гэдэг.

n

nx a

0x

0x

Page 33: мат анализ 1

Хэрэв (1) дараалал а гэсэн төгсгөлөг

хязгаартай бол -ийн хувьд

тэнцэл биш биелэгдэх ѐстой.

Эндээс буюу

гэсэн тэнцэл биш гарна.

N n

nx a

nx a

na x a

Page 34: мат анализ 1

Тодорхойлолт: у =f(х) функц а цэгийн

ямар нэг орчинд тодорхойлогдсон

байг. Хэрвээ хичнээн ч бага байж

болох тоо авахад

(2) тэнцэтгэл

бишийг хангасан бүх х-ийн хувьд

(3)

биелэгдэж байхаар тоо олдох бол

А тоог f(х) функцийн үеийн

хязгаар гэнэ.

0

x a

f x a

x a

Page 35: мат анализ 1

Жишээ: у = 3х+1 функц үед 7

уруу тэмүүлнэ.

Бодолт:

2x

2lim 3 1 3 2 1 7x

x

Page 36: мат анализ 1

Зарим функцийн хувьд х нь а уруу нэг

талаас нь тэмүүлэхэд нэг янз, нөгөө талаас

нь тэмүүлэхэд өөр янзын хязгаартай

байдаг. Иймд өрөөсгөл хязгаар гэдэг

ойлголт орж ирдэг.

Хэрэв у=f(х) функцийн х нь а руу зөвхөн

баруун талаас нь тэмүүлэхэд b1 гэсэн

хязгаартай байвал түүнийг у=f(х)

функцийн a цэг дээрхи баруун өрөөсгөл

хязгаар гэж нэрлээд

гэж тэмдэглэнэ.10

lim 0x a

f x b f a

Page 37: мат анализ 1

Үүнтэй нэгэн адилаар зүүн өрөөсгөл

хязгаар байна.

Хэрэв у=f(х) функц үед

төгсгөлөг A хязгаартай байвал

байна.

Үүний урвүу өгүүлбэр мөн хүчинтэй.

20

lim 0x a

f x b f a

x a

0 0lim lim

x a x af x f x A

Page 38: мат анализ 1

Тодорхойлолт: Тэг рүү тэмүүлдэг

хувьсах хэмжигдэхүүнийг багасаж

барагдашгүй хэмжигдэхүүн гэнэ.

Хэрэв хувьсах хэмжигдэхүүн

багасаж барагдашгүй бол

lim 0

Page 39: мат анализ 1

Багасаж барагдашгүй хэмжигдэхүүн ба

хувьсах хэмжигдэхүүний хязгаарын

хоорондын холбоог тогтоосон теоремыг

авч үзье.

Теорем:Хэрэв хувьсах хэмжигдэхүүн u

ба тогтмол тоо а хоѐрын ялгавар нь

багасаж барагдашгүй хэмжигдэхүүн

байвал а нь u-ийн хязгаар болох ба

урвуугаар, хэрэв бол

(4) байна. Энд а нь

багасаж барагдашгүй хэмжигдэхүүн.

limu a

u a

Page 40: мат анализ 1

Багасаж барагдашгүй

хэмжигдэхүүний зарим чанарыг

дурдъя.

1. Төгсгөлөг тооны багасаж

барагдашгүй хэмжигдэхүүний

алгебрын нийлбэр багасаж

барагдашгүй хэмжигдэхүүн байна.

Page 41: мат анализ 1

2. Дурын тооны багасаж барагдашгүйхэмжигдэхүүний үржвэр багасажбарагдашгүй хэмжигдэхүүн байна.

Тодорхойлолт: Хувьсаххэмжигдэхүүн u-ийн бүх утгуудабсолют хэмжээгээрээ ямар нэгтөгсгөлөг тоо М-ээс ихгүй бол u-гзааглагдсан хувьсах хэмжигдэхүүнгэнэ.

Page 42: мат анализ 1

3.Багасаж барагдашгүй

хэмжигдэхүүнийг зааглагдсан

хэмжигдэхүүнээр үржихэд багасаж

барагдашгүй хэмжигдэхүүн гарна.

Тодорхойлолт: Хязгааргүй уруу

тэмүүлж байгаа хувьсах

хэмжигдэхүүнийг ихсэж барагдашгүй

хэмжигдэхүүн гэнэ.

Page 43: мат анализ 1

4. Хэрэв u ихсэж барагдашгүй

хэмжигдэхүүн бол түүний урвуу

хэмжигдэхүүн нь багасаж

барагдашгүй хэмжигдэхүүн байна.

1

u

Page 44: мат анализ 1

Хязгаарын тухай үндсэн

теоремууд

Page 45: мат анализ 1

Теорем: Хэрэв хувьсах

хэмжигдэхүүн хязгаартай байвал тэр

нь цор ганц байна.

Теорем: Хувьсах хэмжигдэхүүн

төгсгөлөг хязгаартай бол зааглагдсан

байна.

Page 46: мат анализ 1

Теорем: Тус бүрдээ төгсгөлөг

хязгаартай тодорхой тооны

функцүүдийн алгебрын нийлбэрийн

хязгаар нэмэгдэхүүн тус , бүрийн

хязгаарын алгебрын нийлбэртэй

тэнцүү байна.

1 2

1 2

lim ...

lim lim ... lim

nx a

nx a x a x a

u x u x u x

u x u x u x

Page 47: мат анализ 1

Теорем: Бүгдээрээ төгсгөлтэй хязгаартай

төгсгөлөг тоон функцийн үржвэрийн

хязгаар үржигдэхүүн тус бүрийн

хязгаарын үржвэртэй тэнцэнэ.

1 2

1 2

lim ...

lim lim ... lim

nx a

nx a x a x a

u x u x u x

u x u x u x

Page 48: мат анализ 1

Мөрдлөгөө: Тогтмол тоон

үржигдэхүүнийг хязгаарын тэмдгийн

өмнө гаргаж болно.

Теорем: Хэрэв бол

ноогдворын хязгаар хүртвэрийн

хязгаарыг хуваарийн хязгаарт

харьцуулсантай тэнцүү.

lim limx a x a

c u x c u x

lim 0x a

v xu x

v x

Page 49: мат анализ 1

Ж:

3 3 3

2 2 2lim 4 3 4 lim 3lim 4 2 3 2 26x x x

x x x x

33 3

2 2

3 3 32

2

4 lim 3lim4 3 4 2 3 2 26lim

lim 2 8

x x

x

x

x xx x

x x

Page 50: мат анализ 1

Теорем: Хэрэв u, v, w хувьсах

хэмжигдэхүүнүүдийн хувьд

гэсэн тэнцэтгэл биш

биелэгдэх бөгөөд u,v нь нэгэн ижил а

тоо руу тэмүүлж байвал w нь мөн а

хязгаартай байна.

Теорем: Монотон зааглагдсан

хувьсах хэмжигдэхүүн хязгаартай

байна.

u v w

Page 51: мат анализ 1

Хязгаарын онолд 1 ба 2-р

гайхамшигт хязгаар гэж нэрлэгддэг

дараахь хоѐр хязгаар чухал үүрэг

гүйцэтгэдэг.

0

sinlim 1x

x

x1

0

1lim 1 lim 1

x

xe

x

Page 52: мат анализ 1

е тоог бактерийн үржил, цацрагийн задрал,

хүн амын өсөлт зэрэг процессуудад

шинжилгээ хийх, статистик, физик, биологи,

химийн болон бусад хэрэглээний олон бодлого

бодоход хэрэглэдэг.

Тасралтгүй оногдох хүүгийн бодлогыг авч

үзье.

Банкны хадгаламжинд анх Q0 нэгж мөнгө

хийв. Банк жил тутамд р% хүү төлдөг. T

жилийн дараахи Qt хадгаламжийн хэмжээ

олох шаардлагатай.0

100

pQ

Page 53: мат анализ 1

Энгийн хүүг ашиглах үед хадгаламжийн

хэмжээ жил бүр адилхан хэмжээгээр өснө. Ө.х:

Практикт ихэвчлэн давхар хүүг хэрэглэдэг.

Хэрэв хадгаламжийн хүүг жилд нэг удаа бус

харин n удаа бодвол жил бүр p%-иар өсөж

байгаа учир жилийн хэсэгт -иар өснө.

t жилийн хувьд nt удаа өсөхөд хадгаламжийн

хэмжээ болно.

Хадгаламжийн хүүг сар болгон (n=12), улирал

тутамд (n=4)…г.м (n→) бодож болно.

1 0 2 0 0

21 , 1 , ..., 1

100 100 100t

p p ptQ Q Q Q Q Q

1

n%

p

n

01

100

nt

t

pQ Q

n

Page 54: мат анализ 1

Хүү тооцох аргуудаас хамаарсан тооцооны үрдүнг ойлгомжтой болгохын тулд Qt

хадгаламжийн хэмжээг Q0=1 нэгж мөнгө,p=5%, t=20 жил байх үед хүснэгтэнд оруулъя.

Практикт тасралтгүй оногдох хүүг хэрэглэх ньховор, нарийн төвөгтэй санхүүгийнасуудлуудын шинжилгээнд болон тухайнтохиолдолд хөрөнгө оруулалтын бодлогыгавч үзэхэд чухал үүрэгтэй.

Энгийн хүүгийн

томъёогоор

Давхар хүүгийн томъёо Тасралтгүй оногдох

хүүгийн томъёогоорn=1 n=2 n=4 n=12 n=365

Хадгаламжийн

хэмжээ, мөнгө 2.0000 2.6355 2.6851 2.7015 2.7126 2.7126 2.7182

Page 55: мат анализ 1

Функцийн тасралтгүй чанар

Page 56: мат анализ 1

у=f(х) функц х = х0 цэг дээр ба түүний орчинд

тодорхойлогдсон бөгөөд y0=f(x0) байг.

[а,b] хэрчим дээр тодорхойлогдсон у=f(х)

функц авч цэг дээр утгыг бодвол

y0=f(x0) болох ба х0 –д байхаар

өөрчлөлт өгвөл функцийнн утга нь

болно. Энэ үед

ялгаврыг у = f(x) функцын x0 цэг дээрхи

өөрчлөлт гэнэ.

0,x a b

0,x x a b

x

0 0 0y f x x f x

0 0y y f x x

Page 57: мат анализ 1

Тодорхойлолт1: Хэрэв у = f(х) функц х = х0

цэг ба түүний орчинд тодорхойлогдож

байвал у = f(х) функцыг х = х0 цэг дээр

тасралтгүй функц гэнэ. Ө.х: аргументын

багасаж барагдашгүй өөрчлөлтөнд функцын

багасаж барагдашгүй өөрчлөлт харгалзаж

байвал у = f(х) функцыг х = х0 цэг дээр

тасралтгүй гэдэг.

0 00 0

lim lim 0x x

f x x f x y

Page 58: мат анализ 1

Тодорхойлолт2: Хэрэв у = f(х) функцын х

аргумент х0 уруу тэмүүлэхэд

байвал уул функцыг х = х0 цэг дээр тасралтгүй

гэнэ.

Хэрэв

нөхцөл биелэгдэж байвал f(х)-ыг х = х0 цэг

дээр баруун талаасаа тасралтгүй

бол зүүн талаасаа тасралтгүй функц гэнэ.

0

0limx x

f x f x

0

0 00

lim 0x x

f x f x f x

0

0 00

lim 0x x

f x f x f x

Page 59: мат анализ 1

Тодорхойлолт3: Хэрэв у = f(х) функц ямар нэг

(а,b) завсрын бүх цэгүүд дээр тасралтгүй

бөгөөд х = а цэг дээр баруун талаасаа, х = b

дээр зүүн талаасаа тасралтгүй байвал түүнийг

[а,b] хэрчим дээр тасралтгүй гэдэг.

Хэрэв х = х0 цэг дээр у = f(х) функцын

тасралтгүй чанар алдагдаж байвал х0 цэгийг уг

функцын тасралтын цэг гэнэ.

Page 60: мат анализ 1

Теорем 1 Хэрэв [а,b] хэрчим дээр монотон

у = f(х) функц утгуудын олонлог ямар нэг Ү

завсрыг бүхэлд нь дүүргэж байвал у = f(х) нь

[а,b] хэрчим дээр тасралтгүй байна.

Энэ теоремыг ашиглан үндсэн элементар

функцүүд тодорхойлогдох муж дээрээ

тасралтгүй, мөн тасралтгүй функцүүд дээр

үйлдэл хийхэд мөн тасралтгүй функц гарна.

Page 61: мат анализ 1

Теорем 2: Хэрэв f(х), g(х) функцүүд х = х0 цэг

дээр тасралтгүй бол f(х) g(х) , f(х) • g(х) ба

хэрэв байвал функцүүд x =x0 цэг

дээр тасралтгүй байна.

Теорем 3: Хэрэв функц х = х0 цэг

дээр тасралтгүй u = f(у) функц

дээр тасралтгүй байвал давхар

функц х = х0 цэг дээр тасралтгүй байна,

00g x

f x

g x

y x

0 0y x

u f x

Page 62: мат анализ 1

Чанар1. Хэрэв (а,b) хэрчим дээр

тодорхойлогдсон тасралтгүй y=f(x) функц

хэрчмийн төгсгөлийн цэгүүд дээр эсрэг

тэмдэгтэй утга авдаг бол f(с) = 0 байх х = с

цэг [а,b] хэрчмээс ядаж нэг олдоно.

Энэ чанарыг геометр утга нь тасралтгүй

муруй Оx тэнхлэгийн нэг талаас нөгөөд

гарахдаа түүнийг ядаж нэг удаа огтлоно.

y

a b x

Page 63: мат анализ 1

Чанар2: Хэрэв [а,b] хэрчим дээр

тодорхойлогдсон у = f(х) функц тасралтгүй

бөгөөд

бол А,В хоѐрын хоорондох дурын с утгыг

функц (а, b) хэрчмийн ямар нэг С цэг дээр

заавал авна.

Чанар3: Хэрэв у = f(х) функц [а, b] дээр

тодорхойлогдсон бөгөөд тасралтгүй бол энэ

хэрчим дээр зааглагдсан байна. Ө.х

байх m,М тоонууд олдоно.

, ,f a A f b B A B

, ,m f x M x a b

Page 64: мат анализ 1

Чанар4: Битүү завсар дээр

тодорхойлогдсон бөгөөд тасралтгүй функц

энэ завсар дээр хамгийн их ба бага утгаа

заавал авна.

Page 65: мат анализ 1

Багасаж барагдашгүй хэмжигдэхүүнийг

жиших

Багасаж барагдашгүй хэмжигдэхүүн α,β-г

нэгэн ижил х аргументын функцүүд бөгөөд

х→а үед тэг рүү тэмүүлдэг гэж үзье.

Тодорхойлолт1: Хэрэв харьцаа тэгээс

ялгаатай хязгаартай, өөрөөр хэлбэл:

байвал тэдгээрийг ижил эрэмбийн

багасаж барагдашгүй хэмжигдэхүүн гэнэ.

lim 0x a

A

Page 66: мат анализ 1

Жишээ1. α=sin x, β= 2х ба х→0 гэе.

Бодолт. Тэгвэл

болох тул sinx, 2x нь х→0 үед ижил эрэмбийн

багасаж барагдашгүй хэмжигдэхүүн байна.

0 0

sin 1lim lim 0

2 2x x

x

x

Page 67: мат анализ 1

Тодорхойлолт 2: Хэрэв харьцаа тэг рүү

тэмүүлж байвал,

Ө.х бол β-г α-аас дээд эрэмбийн

багасаж барагдашгүй хэмжигдэхүүн гэнэ.

Хэрэв бол α-г β-тэй харьцуулахад

к эрэмбийн багасаж барагдашгүй

хэмжигдэхүүн гэнэ.

lim 0x a

lim 0k

x aA

Page 68: мат анализ 1

Тодорхойлолт 3: Хэрэв багасаж барагдашгүй

хэмжигдэхүүн α,β хоѐрын харьцааны хязгаар

1-тэй тэнцүү бол тэдгээрийг эн чацуу багасаж

барагдашгүй хэмжигдэхүүн гэх бөгөөд α ~ β

гэж тэмдэглэнэ.

Теорем1 Хэрэв α,β хоѐр эн чацуу багасаж

барагдашгүй хэмжигдэхүүн бол α-β нь α-аас ч,

β-аас ч дээд эрэмбийн багасаж барагдашгүй

байна.

Page 69: мат анализ 1

Хэрэв α ~ α1 , β~β1 ба бол

байна.

Өөрөөр хэлбэл багасаж барагдашгүй

хэмжигдэхүүнүүдийн харьцааны хязгаар

тэдгээрийг эн чацуу хэмжигдэхүүнээр

солиход өөрчлөгдөхгүй.

limx a

k 1

1

limx a

k

1

1

lim limx a x a

Page 70: мат анализ 1

Жишээ: хязгаарыг олъѐ.

Бодолт. х→0 үед tg3x~3х, sin4х ~ 4х

учир эн чацуу багасаж барагдашгүй

хэмжигдэхүүнээр соливол

болно.

0

3lim

sin 4x

tg x

x

0 0

3 3 3lim lim

sin 4 4 4x x

tg x x

x x

Page 71: мат анализ 1

Анхаарал тавьсанд баярлалаа