2
Rich Dad Poor Dad Part 2 Rich Dad’s CASHFLOW Quadrant Robert T.Kiyosaki, Sharon L.Lechter C.P.A. Энэхүү “Баян аав Ядуу аав” номын үргэлжлэл нь санхүүгийн эрх чөлөөний тухай юм. Миний баян аав ингэж хэлдэг байсан юм, “Санхүүгийн эрх чөлөөгүйгээр хэзээ ч жинхэнэ эрх чөлөөг олох боломжгүй.” Үргэлжлүүлэн, “Эрх чөлөө хязгааргүй байж магадгүй ч бас үнэтэй.” Энэ ном нь тэр үнийг төлөхийг хүсч байгаа хүмүүст зориулагдсан юм. 4 төрлийн ажилтай хүн байдаг: “E” буюу ажилтан, “S” буюу хувиараа ажиллагч, “B” буюу бизнес эрхлэгч, “I” буюу хөрөнгө оруулагч. Хэрэв боловсролтой боловч ядуу аав сургуулиа төгсөөд сайн цалинтай, найдвартай ажилд орохыг зөвлөдөг бол баян боловч боловсролгүй аав сургуулиа төгсөөд бизнес эрхэлж, амжилттай хөрөнгө оруулагч болохыг зөвлөдөг. Энэ ном одоогоор “E” болон “S” байгаа боловч “B” болон “I” болохыг хүсч байгаа хүмүүст зориулагдсан. Энэхүү ном нь 3 хэсэгтэй: эхний хэсэгт, 4 төрлийн хүмүүсийн гол ялгаанууд, өөрийнхөө хаана байгаа болон хаана байхыг хүсч байгаагаа тодорхойлох; дараагийн хэсэгт, хувийн өөрчлөлтийн тухай, юу хийх ёстой гэхээс илүү “хэн” байх хэрэгтэй тухай; сүүлийн хэсэгт, таны зөв төрөл рүүгээ ороход хийх ёстой 7 алхмыг зааж өгсөн. Өөр өөр төрөлд байгаа хүмүүс дотроосоо өөр байдаг. “Мөнгөө алдах болон дампуурах айдас хэтэрхий хэцүү, зовоомоор болоход, бид хоёулаа, тэр аюулгүй, найдвартай байдлыг сонгож, харин би эрх чөлөөг сонгодог.” – баян болон ядуу аавын ялгаа. Өндөр боловсролтой аав минь мөнгөнд хайртай байх нь муу гэж бат итгэдэг. Хэрвээ их орлого олохыг хүсвэл шуналтай гэдэг. Тэрээр мөнгө бол түүний амьдралд чухал зүйл гэдгийг батлахыг хүсдэг сайн, үнэнч, хөдөлмөрч хүн байсан юм. Харин баян аав огт өөр мөнгөний тухай үзэл бодолтой байсан

Баян аав Ядуу аав 2 review

  • Upload
    zaya-g

  • View
    959

  • Download
    5

Embed Size (px)

Citation preview

Page 1: Баян аав Ядуу аав 2 review

Rich Dad Poor Dad Part 2

Rich Dad’s CASHFLOW QuadrantRobert T.Kiyosaki, Sharon L.Lechter C.P.A.

Энэхүү “Баян аав Ядуу аав” номын үргэлжлэл нь санхүүгийн эрх чөлөөний тухай юм.

Миний баян аав ингэж хэлдэг байсан юм, “Санхүүгийн эрх чөлөөгүйгээр хэзээ ч жинхэнэ эрх чөлөөг олох боломжгүй.” Үргэлжлүүлэн, “Эрх чөлөө хязгааргүй байж магадгүй ч бас үнэтэй.” Энэ ном нь тэр үнийг төлөхийг хүсч байгаа хүмүүст зориулагдсан юм.

4 төрлийн ажилтай хүн байдаг: “E” буюу ажилтан, “S” буюу хувиараа ажиллагч, “B” буюу бизнес эрхлэгч, “I” буюу хөрөнгө оруулагч. Хэрэв боловсролтой боловч ядуу аав сургуулиа төгсөөд сайн цалинтай, найдвартай ажилд орохыг зөвлөдөг бол баян боловч боловсролгүй аав сургуулиа төгсөөд бизнес эрхэлж, амжилттай хөрөнгө оруулагч болохыг зөвлөдөг.

Энэ ном одоогоор “E” болон “S” байгаа боловч “B” болон “I” болохыг хүсч байгаа хүмүүст зориулагдсан.

Энэхүү ном нь 3 хэсэгтэй: эхний хэсэгт, 4 төрлийн хүмүүсийн гол ялгаанууд, өөрийнхөө хаана байгаа болон хаана байхыг хүсч байгаагаа тодорхойлох; дараагийн хэсэгт, хувийн өөрчлөлтийн тухай, юу хийх ёстой гэхээс илүү “хэн” байх хэрэгтэй тухай; сүүлийн хэсэгт, таны зөв төрөл рүүгээ ороход хийх ёстой 7 алхмыг зааж өгсөн.

Өөр өөр төрөлд байгаа хүмүүс дотроосоо өөр байдаг. “Мөнгөө алдах болон дампуурах айдас хэтэрхий хэцүү, зовоомоор болоход, бид хоёулаа, тэр аюулгүй, найдвартай байдлыг сонгож, харин би эрх чөлөөг сонгодог.” – баян болон ядуу аавын ялгаа. Өндөр боловсролтой аав минь мөнгөнд хайртай байх нь муу гэж бат итгэдэг. Хэрвээ их орлого олохыг хүсвэл шуналтай гэдэг. Тэрээр мөнгө бол түүний амьдралд чухал зүйл гэдгийг батлахыг хүсдэг сайн, үнэнч, хөдөлмөрч хүн байсан юм. Харин баян аав огт өөр мөнгөний тухай үзэл бодолтой байсан юм. Тэр насаараа мөнгөний төлөө ажиллаж байж мөнгө надад чухал биш гэх нь тэнэг гэж боддог. Баян аав амьдрал мөнгөнөөс илүү чухал ч мөнгө амьдралыг дэмжихэд чухал гэж боддог.

Бид бүгд аль ч төрөлд байх боломжтой. Амжилттай байхын төлөө хичээх л юм бол боломжтой. Миний баян аавын хэлснээр, “Хүсэл тэмүүлэл бизнесийг бүтээдэг. Айдас биш.”

Хүний ярьж байгаагаас л хэн гэдгийг тодорхойлж болдог:“E” – Би өндөр цалин, давуу талуудтай, найдвартай ажил хайж байна“S” – Би ажлаа сайн хийдэг, ажил хийхийг хүсч байгаа хүн олохгүй бололтой

Page 2: Баян аав Ядуу аав 2 review

“B” – Би миний компанийг удирдах шинэ хүн хайж байна“I” – Миний мөнгөн гүйлгээ ашгийн дотоод түвшин дээр үү, эсвэл нийт ашгийн түвшин дээр суурилагдсан уу?

Санхүүгийн эрх чөлөөг олох 7 алхам

Алхам 1: Өөрийн хувийн бизнесээ бодАлхам 2: Мөнгөн гүйлгээндээ хяналт тавьАлхам 3: Эрсдэл, эрсдэлтэй хоёрын ялгааг мэдАлхам 4: Ямар төрлийн хөрөнгө оруулагч болмоор байгаагаа шийдАлхам 5: Зөвлөгөө авАлхам 6: Урам хугарахдаа бэлэн байАлхам 7: Итгэлийн хүч