24
2020.05.01, БААСАН~№073 (1352) ~ ИРГЭН БАЯН БОЛ УЛС БАЯН ~ ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ Хулгайгаа нуух аргыг хуулийн цоорхойдоо үлдээх ёсгүй 7 01352 Өнөөдөр Маргааш 25° C 12° C 10° C C 2,787.28 393.28 37.42 2.28 АМ.ДОЛЛАР РУБЛЬ ТӨМРИЙН ХҮДЭР 610.00 6.15% 1,728.10 0.86% АЛТ ЮАНЬ ВОН ЗЭС НЕФТЬ 25.36 12.51% 5,261.00 0.73% ХУРАЛДАЙ БОНД САМУРАЙ БОНД 102.20 ЧИНГИС БОНД 93.48 102.00 ГЭРЭГЭ БОНД 93.54 Энэ дугаарт НИЙГМИЙН СОНИН ZGM DAILY Сяньби эмэгтэйчүүд дайчин байсныг археологийн олдвороор баталгаажуулжээ FULL ENGLISH PAGE INSIDE 5 20-21 НИЙГЭМ Хоолны салбарын ходоод “хонхолзож” эхэллээ 6 ХҮМҮҮС 18 Зөн билэгтэн Г.Анударь: Коронавирус 2021 оноос өмнө бүрэн намжина 1072 хувьцаа эзэмшигчид өнөөдрөөс ногдол ашгаа авч эхэлнэ Санаа зовнил бол сайхан амьдралын садаа 9 12 “Эрдэнэс Тавантолгой” компани 2019 онд нэг их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. УИХ-ын тухай хуулиар Ёс зүйн дэд хорооны үүрэг чиглэлээс гишүүний хөрөнгө орлогыг шалгах эрхийг хасаж, АТГ-т олгоход л голдрилдоо орчих юм. Хэрэггүй зүйлд санаа зовох нь сэтгэл зүйн болон эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй. Тархи үргэлж ажиллаж байдаг болохоор нойргүйдэх, ядарч сульдах шинж тэмдэг тогтмол илэрнэ. Гэрэл зургийг Ж.Гэрэлчулуун 8 Э.Ариунчимэг: Бусдын сайн сайханд баярладаг бай 17 100 46,000 100 ХОНОГИЙН ХУГАЦААНД ХОНОГИЙН ХУГАЦААНД 46,000 ХҮН АЖИЛГҮЙ БОЛЖЭЭ ХҮН АЖИЛГҮЙ БОЛЖЭЭ

2020.05.01, БААСАН~№073 (1352) ~ ИРГЭН БАЯН БОЛ УЛС … · 2020. 5. 1. · 2020.05.01, БААСАН~№073 (1352) ~ ИРГЭН БАЯН БОЛ УЛС БАЯН

  • Upload
    others

  • View
    4

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

Page 1: 2020.05.01, БААСАН~№073 (1352) ~ ИРГЭН БАЯН БОЛ УЛС … · 2020. 5. 1. · 2020.05.01, БААСАН~№073 (1352) ~ ИРГЭН БАЯН БОЛ УЛС БАЯН

2020.05.01, БААСАН~№073 (1352) ~ ИРГЭН БАЯН БОЛ УЛС БАЯН ~

ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ

Хулгайгаа нуухаргыг хуулийн цоорхойдоо үлдээх ёсгүй

7

0 1 3 5 2

Өнөөдөр Маргааш

25°C 12°C

10°C 6°C

2,787.28 393.28 37.42 2.28

АМ.ДОЛЛАР РУБЛЬТӨМРИЙН ХҮДЭР

610.006.15%1,728.10

0.86%

АЛТ ЮАНЬ ВОНЗЭС НЕФТЬ

25.3612.51%

5,261.000.73%

ХУРАЛДАЙ БОНД САМУРАЙ БОНД

102.20

ЧИНГИС БОНД

93.48 102.00

ГЭРЭГЭ БОНД

93.54

Энэ дугаарт

НИЙГМИЙН СОНИН ZGM DAILY

Сяньби эмэгтэйчүүд дайчин байсныг археологийн олдвороор баталгаажуулжээ

FULL ENGLISH PAGE INSIDE

5

20-21

НИЙГЭМ

Хоолны салбарын ходоод “хонхолзож” эхэллээ

6

ХҮМҮҮС

18

Зөн билэгтэн Г.Анударь: Коронавирус 2021 оноос өмнө бүрэн намжина

1072 хувьцаа эзэмшигчид өнөөдрөөс ногдол ашгаа авч эхэлнэ

Санаа зовнил бол сайхан амьдралын садаа

9

12

“Эрдэнэс Тавантолгой” компани 2019 онд нэг их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан.

УИХ-ын тухай хуулиар Ёс зүйн дэд хорооны үүрэг чиглэлээс гишүүний хөрөнгө орлогыг шалгах эрхийг хасаж, АТГ-т олгоход л голдрилдоо орчих юм.

Хэрэггүй зүйлд санаа зовох нь сэтгэл зүйн болон эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй. Тархи үргэлж ажиллаж байдаг болохоор нойргүйдэх, ядарч сульдах шинж тэмдэг тогтмол илэрнэ.

Гэрэл зургийг Ж.Гэрэлчулуун

8

Э.Ариунчимэг: Бусдын сайн сайханд баярладаг бай

17

10046,000100ХОНОГИЙН ХУГАЦААНДХОНОГИЙН ХУГАЦААНД

46,000ХҮН АЖИЛГҮЙ БОЛЖЭЭХҮН АЖИЛГҮЙ БОЛЖЭЭ

Page 2: 2020.05.01, БААСАН~№073 (1352) ~ ИРГЭН БАЯН БОЛ УЛС … · 2020. 5. 1. · 2020.05.01, БААСАН~№073 (1352) ~ ИРГЭН БАЯН БОЛ УЛС БАЯН

Б.Энхжаргал, ЗГМ сонин

УИХ-ын даргын зөвшөөрөлгүйгээр гишүүд гадаадад зорчихгүй байхыг хуульчилна

2020 оны ээлжит сонгуульд 15 нам, дөрвөн эвсэл оролцох саналаа СЕХ-д хүргүүлж, бүртгүүлсэн

Гишүүдийг эргүүлэн татдаг болно

УИХ-ын даргын зөвшөөрөлгүйгээр гишүүд гадаадад зор чихгүй, парла-ментын гишүүний

бүрэн эрхэд үл хамаарах байдлаар бусад байгууллагын

| ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ02 2020.05.01, БААСАН~№073 (1352)

УЛС ТӨР

татахыг дэмжсэн бол тухайн гишүүнийг эргэн татъя гэдэг саналыг би гаргасан. Хариуцлага ёс зүй, хяналтын хувьд тухайн тойргийн хараа, үнэлэмж, итгэлцэл дор гишүүд байх ёстой. Тийм учраас энэ саналыг дэмжих хэрэгтэй. Энэ бол УИХ-ын гишүүн хариуцлагатай, ёс зүйтэй байхад чухал нөлөөтэй" гэв.

Гэрэл зургийг С.Батсайхан

Гэрэл зургийг С.Батсайхан

Сонгуулийн ерөнхий 2020 оны УИХ-ын сонгуульд оролцох нам, эвслүүдэд сонгуульд оролцох батламжийг нь гардуулан өгч байна.

2020 оны ээлжит сонгуульд 15 нам, дөрвөн эвсэл оролцох саналаа СЕХ-д хүргүүлж, бүрт-гүүлсэн юм. Эдгээр намын зарим нь батламжаа гардан авлаа.

Тухайлбал, Ардчилсан нам Эх орончдын нэгдсэн нам, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам, Их эв нам, Зон олны нам, Дэлхийн монголчууд нам гардаад байна.

Ардчилсан намын дарга С.Эрдэнэ “ Манай нам “Монгол өрх, хөгжлийн бодлого” мөрийн

НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар нийслэлийн ИТХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн тойрог байгуулж, мандат хуваарилах тухай асуудлыг хэлэлцлээ.

Холбогдох хуульд заасны дагуу нутаг дэвсгэрийн нэгж, хүн амын тоо, хилийн цэсийг харгалзан Ажлын хэсгээс 2020 оны ээлжит сонгуулийн тойрог байгуулж, мандат хуваарилахад дараах санал, хувилбар боловсруулжээ. Өнөөдрийн байдлаар нийслэлд нэг сая 432 мянган иргэн амьдарч байна. Сонгогчдын тоог мандатын тоонд хуваарилбал нэг мандатад 35-36 мянган иргэн ногдох юм. Мөн газар зүйн байршлыг харгалзан

алслагдсан дүүргийн мандатын тоог нэмэх санал гаргажээ.

Тэргүүлэгчид уг асуудлыг хэлэлцээд ажлын хэсгээс боловсруулсан саналыг дэмжив. Ингэснээр, ирэх аравдугаар сард болох нийслэлийн ИТХ-ын ээлжит сонгуулийн тойргийг 23 байхаар тогтож, мандатыг дараах байдлаар баталлаа.

Үүнд:

ЗГМ: ТОВЧХОН

ТОО

23191БНХАУ-д бэлэглэх 30,000 мянган хонийг хүлээлгэн өгөх ажлыг ХХАХҮЯ зохион байгуулах аж. 2020 оны дөрөвдүгээр сарын 30-ны байдлаар хандивын хонины тоо 23191 болжээ. Гэхдээ одоогоор хонийг хурааж, цуглуулж эхлээгүй байна гэж Ерөнхийлөгчийн ХМОНХА-наас мэдээлжээ.

ШҮҮХ Сайд асан М.Энхсайханд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэхийг хүссэн өргөдлийг түүний өмгөөлөгч гаргажээ. Тэгвэл Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх уг хүсэлтийг хаалттай хэлэлцсэн байна. Улмаар М.Энхсайханы цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэн, өмгөөдөгч Д.Оросоогийн гаргасан гомдлыг хүлээн аваагүй байна.

ЗАСГИЙН ГАЗАР Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэнг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Түүнийг ямар шалтгаанаар ажлаас чөлөөлсөн нь одоогоор тодорхойгүй бөгөөд Д.Даваасүрэн нь 2016 оноос уг албан тушаалыг хашиж байсан юм.

ТОМИЛГОО СЕХ-ны гишүүнээс Р.Содхүү, Ө.Энхтөр нарыг чөлөөлж, оронд нь Цаглаагийн ерөнхий газрын дарга, бригадын генерал С.Баатаржав, Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Б.Баасандорж нарыг томиллоо.

НАМУУД СОНГУУЛЬ

С.Эрдэнэ: Манай намын мөрийн хөтөлбөрийг дэмжиж АН-д саналаа өгөхийг уриалж байна

НИТХ-ын сонгуулийн тойрог мандатаа хуваарилав

ПАРЛАМЕНТ

үйл ажиллагаанд оролцохыг хуульчлах гэж байна. Мөн УИХ-ын гишүүнийг сонгогчид нь эргүүлэн татаж болдог заалтыг дэмжив.

УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг

Б.Сэлэнгэ, ЗГМ сонин

Б.Энх, ЗГМ сонин

Дүүрэг Мандат

Баянгол 6Баянзүрх 10 Хан-Уул 6Чингэлтэй 4 Сонгинохайрхан 10 Сүхбаатар 4 Багануур 2Багахангай 1 Налайх 2

хөтөлбөрийг боловсруулсан. Төрийн үндэс бол өрх гэр байдаг. Бид монгол өрхийг чинээлэг, хангалуун амьдрах, эрх чөлөө, тэдний ажлын байрнаас эхлээд, амьдралын чанарыг дээшлүүлэх бүхий л асуудалд анхаарч ажиллах болно. 2020 оны сонгуульд бусад улс төрийн

намтай шударгаар өрсөлдөнө. АН сонгуулийн хуулийн зүйл заалт бүрийг биелүүлж, сонгуульд амжилттай оролцоно гэж итгэж байна. Манай намын мөрийн хөтөлбөрийг дэмжиж манай намд саналаа өгөхийг нийт монголчууддаа уриалж байна” гэв. █

ПАРЛА МЕНТЫН ГИШҮҮНИЙ БҮРЭН ЭРХЭД ҮЛ ХАМААРАХ БАЙДЛААР БУСАД БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОРОЛЦОХЫГ ХОРИГЛОНО.

хэлэлцсэн юм. Харин сонгогчдын саналаар гишүүнийг эргүүлэн татах зарчмын зөрүүтэй саналыг Ардчилсан намын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат гаргасан бөгөөд тэрбээр, "Зарим гишүүн мушгиж тайлбарлаад байна. Сонгогдсон тойргийн нийт сонгогчдын олонх нь эргүүлэн

Байнгын хорооны хурал-даанаар дэмжигдээгүй энэ саналыг чуулганы хуралдаанд оролцож буй гишүүд дэмжлээ.

Үргэлжлүүлэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

УИХ 2006 оноос хойш Дэгийн тухай хуульд 26 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан. Харин энэ удаа УИХ-ын чуулганы хуралдааны дэг алдагдуулбал тухайн гишүүний үг хэлэх эрхийг хязгаарлах заалт оруулж өгчээ. █

Page 3: 2020.05.01, БААСАН~№073 (1352) ~ ИРГЭН БАЯН БОЛ УЛС … · 2020. 5. 1. · 2020.05.01, БААСАН~№073 (1352) ~ ИРГЭН БАЯН БОЛ УЛС БАЯН

ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ | 03 2020.05.01, БААСАН~№073 (1352)СУРТАЛЧИЛГАА

Page 4: 2020.05.01, БААСАН~№073 (1352) ~ ИРГЭН БАЯН БОЛ УЛС … · 2020. 5. 1. · 2020.05.01, БААСАН~№073 (1352) ~ ИРГЭН БАЯН БОЛ УЛС БАЯН

| ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ04 2020.05.01, БААСАН~№073 (1352)

Төрийн өндөр албан тушаалтнууд татвар төлөгчдийн мөнгөөр тансаглаж, түмэн олныхоо халаасыг

хоосоллоо гэх шүүмжлэл сонгуулиас сонгуулийн хооронд үргэлж яригдсаар ирсэн. Эдийн засгийн хямралыг зөвхөн иргэдийн нуруун дээр үүрүүлэхгүй, төр нь бас тансаг хэрэглээгээ хумина хэмээн олон жилийн турш ярьсан, өнөө ч хэвээрээ. Гэвч тухайн үед сонгогчдоос, ард түмнээс “вазари” үнэлгээ авах гэсэн шалихгүй тактик л байж.

Өнөөдөр төрийн сайд, дарга нар Range Rover-оос эхлээд “Ланд 200”-гийн хамгийн сүүлийн загвар, “Лексус 570” гээд л он залуу, загвар сайтайг нь шилж, захиалж хөлөглөдөг хэвээр. Төрийн байгууллагуудын үүдэнд ҮБҮ, ҮНҮ, УБЗ зэрэг дугаартай тансаг жийпүүд эзнээ хүлээн дүүхэлзэн зогсох нь дарга нарын тансаглал дуусаагүйн илрэл. Наанаа хямрал ярьсан Монголын төр цаанаа тансаг хэрэглээнээсээ татгалзаж чадахгүй байна. Зөвхөн яамны сайд, төрийн байгууллагуудын дарга гэлтгүй орон нутгийн удирдлагууд ч хамгийн сүүлийн үеийг жийпийг захиалан төсвийн хөрөнгөөр авч, түүнийгээ хотод ирж гайхуулдаг болоод багагүй хугацаа өнгөрчээ. Гурван жилийн өмнө Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас төрийн байгууллагуудын хэрэглээнд

Иргэдийнхээ орлогоос хумсалж, дарга нараа тансаглуулдаг Монголын төр

Хэдэн жилийн өмнө өндөр үнэтэй, тансаг зэрэглэлийн машиных нь жилийн хэрэгцээнд 50-иад тэрбум төгрөг зарцуулдаг байсан нь өнөөдөр буураагүйгээр үл барам улам өсчээ

зориулж төсвийн мөнгөөр том оврын жийп машин тавыг худалдан авсан байдаг. Харин таван жилийн өмнө дарга нарын албан хэрэгцээнд зориулж 18.9 тэрбумаар 172 ширхэг “Ланд-200”, “Ниссан Патрол”, “Лексус-570” шинээр худалдан авсан нь тухай үедээ шүүмжлэлийн гол бай болж байлаа.

Хэдэн жилийн өмнө өндөр үнэтэй, тансаг зэрэглэлийн машиных нь жилийн хэрэгцээнд 50-иад тэрбум төгрөг зарцуулдаг байсан нь өнөөдөр буураагүйгээр үл барам улам өсчээ. Шатахуун, сэлбэг, жолоочийн цалин гээд явж өгнө. Үүнээс гадна хоёр жилийн өмнө ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж иж бүрэн тоноглолтой “Лексус-570” маркийн төмөр хүлэг авахуулаад бас л шүүмжлэлд өртөж, эцэст нь буцаасан. Энэ нь ШШГЕГ-т төсөвлөсөн мөнгөнөөс авсныг тухайн үед баримтаар нотолж байлаа. Намын даргадаа бангадуулсан ч хашралгүй өнгөрсөн жил өөрийн хэрэглээндээ “Ланд-200” шинээр авсан.

Зөвхөн сайдууд гэлтгүй дүүрэг, аймгуудын Засаг дарга нар орчин үеийн тансаг жийпэнд дуртай болж, орон нутагт төсөвлөсөн мөнгөөр хамгийн түрүүнд өөртөө жийп цохдог моод дэлгэрч байна. Шинэ төмөр хүлгээ Улаанбаатарын гудамжинд гайхуулж, иргэдийн нүдийг хужирлана. Харин бид гоё, ганганыг гайхахаас цаашгүй. Жийп унахгүй л бол ажлаа хийж чадахгүй мэт болсон сайд, дарга нарынхаа тансаглалыг хязгаарлъя. Эдийн засгийн хямралтай, аж ахуйн

нэгжүүд дампуурлаа зарлаж, ард түмний халаас хоосорч байгаа энэ үед дарга нарын унадаг жийпэнд зарцуулдаг мөнгийг иргэдээ дэмжихэд зориулаач, Ерөнхий сайд аа.

Иргэд нь ядуу, хоногийн хоолоо дайвар бүтээгдэхүүн, толгойн махан таташ, заримдаа хатсан боорцог, хар усаар зогоож байхад дарга нар алаг толгойн нүүрс шиг гялтгар хар жийп хөлөглөн яваа нь өнөөгийн Монголын эмгэнэл юм. Уг нь сайд, дарга нар тансаглалаас татгалзаж, уг мөнгөө ард түмнийхээ амьдралыг сайжруулахад, онцгой дэглэмийн үед ажиллаж буй эмч, онцгой, цагдаагийн байгууллагын техникийн хүчин чадлыг нэмэгдүүлэхэд зарцуулсан бол монголчууд төрөө хүндэтгэх байлаа. Харамсалтай нь тийм байж чадахгүй байна. Өнөөдөр Монголын хүн амын гуравны нэг нь ядуу байна. Ард түмэн ядуу байгаа хоёр шалтгааны нэг нь төрийн байгууллагын дарга нар /үүнд: хороо, дүүргийн удирдлага, түүний харьяа болон бүхий л төрийн байгууллагын бүх шатны дарга нар хамаарна/ иргэдэд очих ёстой мөнгийг дундаас нь зувчуулдаг, зувчуулсан мөнгөө тансаг машинаас эхлээд өөрийгөө болон ойр тойрныхоо хүмүүсийг гангалахад зориулдаг. Нэг ёсондоо төрийн хайр, халамж доодчуудад хүрэхгүй байгаа учраас тэд амьдралаа дээшлүүлж, хүн шиг гэдэс цатгалан, мөр бүтэн амьдарч чадахгүй байна. █

Б.Мөнхзул, ЗГМ сонин

ЗГМ: СЭДЭВ

РЕДАКЦ ЗАР СУРТАЛЧИЛГАА ХАЯГ ДУГААРЫН УДИРДАГЧ

ЦАХИМ ХУВИЛБАР

ТУЗ-ийн даргаЭрдэнэбаатарын ДОЛГИОН

Ерөнхий эрхлэгч Баатарын Дуламхорлоо

ЗөвлөхШатарбалын Даваадорж

Орлогч эрхлэгчЛхагважавын Сугармаа Утас: 99903584

Улс төр, нийгэм, эрэн сурвалжлах мэдээллийн алба

Эдитор Б.ЭнхжаргалУтас: 99901621

Эдийн засаг, уул уурхайн мэдээллийн албаЭдитор Б.БаяртогтохУтас: 99901532

Цахим контент, бүтээлч үйлдвэрлэлийн албаЭдитор Г.БаярсайханУтас: 99903574

Утас: 99903581

99903578

99907843

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг,

I хороо, Энхтайваны өргөн чөлөө,

“Блю Скай тауэр” 407 тоот

Улсын бүртгэлийн дугаар. 1024

Утас: 70103131,

Факс: 70106065

Г.Баярсайхан

zgm.mn

ubinfo.mn

ТОДРУУЛГА & ЗАЛРУУЛГА Уншигч та манай сонины мэдээ,

нийтлэл, сурвалжилгатай холбоотой тодруулж, залруулах шаардлагатай санал,

хүсэлт байвал› [email protected]

Утас: 99903584 хаягаар бидэнтэй холбогдоно уу.

Төрийн ордны үүдэнд төрийн өндөр албан тушаалтнуудын төмөр хүлгүүд уяатай.

Гэрэл зургийг С.Батсайхан

“Лексус-570” Монголын зах зээлд дунджаар 230 сая төгрөгийн үнэтэй.

“Ланд круизер-200” Монголын зах зээлд 243 сая төгрөг.

Range Rover-ийг Монголд 230 сая төгрөгийн үнээр захиалдаг.

Page 5: 2020.05.01, БААСАН~№073 (1352) ~ ИРГЭН БАЯН БОЛ УЛС … · 2020. 5. 1. · 2020.05.01, БААСАН~№073 (1352) ~ ИРГЭН БАЯН БОЛ УЛС БАЯН

ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ | 05 2020.05.01, БААСАН~№073 (1352)НИЙГМИЙН СОНИН

Сяньби эмэгтэйчүүд дайчин байсныг археологийн олдвороор

баталгаажуулжээ Манай улсад Сяньбигийн үеийн дурсгалд хамаарах 100 орчим булш байдаг

Манай улс эртний түүх дурсгалын археологийн о л д в о р о о р б а я л а г .

Монголын археологчид гаднын эрдэмтэдтэй хамтарч олон үнэт олдвор илрүүлсээр байгаа юм. Эдгээрийн нэг бол Сяньби үеийн булшнууд. Манай улсад Сяньбигийн үеийн дурсгалд хамаарах 100 орчим булш байдаг талаар Монголын үндэсний музейн эрдэм шинжилгээний ажилтан Ц.Одбаатар хэллээ.

Б.Гандолгор, ЗГМ сонин 2014-2017 онд Орхон аймгийн Жаргалант сумын Айргийн гозгор гэдэг газраас олдсон булшийг судалж дуусаад байгаа аж. Энэхүү булшны талаар Калифорнийн их сургуулийн антропологич Кристин Ли https://www.sciencenews.org/ сайтад судалгааны үр дүнгийнхээ тухай нийтлэл бичжээ. Уг нийтлэлд бичсэнээр Монголын эртний өвөг дээдэс болох сяньбичуудын есөн хүний булшны гурав нь эмэгтэй, зургаа нь эрэгтэй байсан. Эмэгтэйчүүдийн араг ясыг шинжиж үзэхэд зөвхөн хоол унд бэлтгэдэгггүй дайн байлдааны

үед морь унаж байсан ул мөр байжээ. Морь унаснаас үүдсэн ясны өөрчлөлт, унаж гэмтсэн нь ажиглагджээ. Мөн мөрний болон цээжний ясанд наалдсан ясны өөрчлөлтүүд нь нум сум үүрч явдаг байсныг илтгэж буйг нийтлэлдээ онцлон тэмдэглэсэн байна.

Бид энэхүү нийтлэлийн дагуу Монголын үндэсний музейн эрдэм шинжилгээний ажилтан Ц.Одбаатартай холбогдсон юм. Тэрбээр “Манай судалгааны багийнхан Орхон аймгийн ЗДТГ-ын дэмжлэгтэйгээр Айргийн гозгор дахь Сяньбигийн үеийн

Жүжигчин О.Дөлгөөн АНУ-д гацаад байгаа билээ. Тэрбээр өөрийн нүүр номын хуудсандаа ингэж бичжээ. “Бидний гэр бүл Монгол руугаа явах хүсэлтээ илгээж, жагсаалтанд орж хүлээ гээд хоёр сар гаруй болж байна. Энэ удаад ч бас багтаж чадсангүй. Гэхдээ яахав хүнд өвчтэй, нярай хүүхэд-тэй, хөгшин настай гээд нэн түрүүнд б и д н э э с

илүү шаардлагатай хүмүүс маань явсан гэдэгт итгэлтэй байгаа учир уужуу сэтгэлээр тэднийгээ эрүүл саруул эх орондоо очоосой гэж хүсэж байна.

Дэлхийн өнцөг булан бүрт үлдсэн монголчууд өөрсдийгөө чад лаараа хамгаалаад, хөл хорионд

байж байгаа ч өдөр ирэх тусам хүний

нутагт асуу дал н э м э г д э ж байгааг нуух юун. Гэлээ

гээд ямар ч арга үгүй юм даа” хэмээсэн байна.

Монгол залуу PUBG-гаар Европын аварга боллоо

Б.Мөнхзул, ЗГМ сонин

Цахим спортын олон төрөл дэлхийд маш хурдацтай хөгжиж байна. Үүний нэг нь PUBG тог-лоом юм. Дэлхийн 150 орчим оронд өндөр түвшинд хөгжсөн цахим спортын Европын аварга шалгаруулах PUBG Mobile Club Open тэмцээн болжээ. Тус тэмцээнд 16 баг өрсөлдсөний дотор Казахстаны KoninaPower, Nomad Gaming гэсэн хоёр баг аваргын төлөө өрсөлдсөн байна. Улмаар 45 мянган ам.долларын шагналын сантай тус тэмцээнд Казахстаны KoninaPower баг 183 оноогоор түрүүлснээр 15 мянган ам.доллар, PUBG Mobile World Championship 2020 тэмцээнд оролцох эрхээр шагнуул-жээ. Багийн бүрэлдэхүүнд

Казахстаны гурав, Орос болон Монголын тус бүр нэг тамирчин багтсан байна. Тус багтай нэгдэж, Европын

аварга болсон монгол залууг Даваадорж Robdinni Мөнхбат гэх бөгөөд Монголын шилдэг тамрчдын нэг аж.

Шүүгдэгч М.Энхсайханы өмгөөлөгчийн гаргасан цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэхийг хүссэн гомдлыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцлээ. Улмаар шүүх бүрэлдэхүүн “М.Энхсайханы цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх үндэслэл тогтоогдохгүй байна” гэж үзжээ. Иймээс түүний өмгөөлөгч Д.Оросоогийн гаргасан гомдлыг хангахгүй хэмээн үзэж, шүүгдэгчийг цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээлээ.

Жүжигчин О.Дөлгөөн Монголд ирэх хүсэлт

илгээгээд хоёр сар болжээ

Тус тэмцээнд 16 баг өрсөлд-сөний дотор Казахстаны KoninaPower, Nomad Gaming гэсэн хоёр баг аваргын төлөө өрсөлдсөн байна.

М.Энхсайханы хүсэлтийг шүүх хүлээж авсангүй

булшинд малтлага хийсэн юм. Антропологич Лигийн нийтлэлд дурдсан есөн хүний булш бол хоёр жилд илрүүлсэн олдвор. Илрүүлсэн олдворуудыг хоёр газар хадгалж байгаа. Нэг хэсэг нь манай музейд, зарим нь Эрдэнэтийн музейд бий. Бид Эрдэнэтийн музейг эртний олдвороор баяжуулах юм. Ийм баялаг олдвор байхад аймгийн музейн санг баяжуулаад ил байрлуулж, жуулчдад үзүүлэх зорилготой ажиллаж байгаа. Бидний судалгааны ажлын эхний үр дүн гарч байгааг антропологич Ли бичсэнийг олж харсан. Уг нь хөл хорио тогтоогоогүй бол хурал хийж, судалгааны ажлынхаа тайланг танилцуулахаар төлөвлөж байсан юм. Гэтэл амжсангүй. Харамсалтай нь Айргийн гозгорын олдвор тоногдсон байсан болохоор араг яснаас өөр эд өлгийн зүйл олдохгүй байна. Манай судалгааны баг 2018 оноос хятадуудтай хамтран ажиллаж байгаа. Нийт булшны 30 хувийг нь малтаж судална. Уг нь соёл, зан заншилтай холбоотой олдвор илрүүлж, нарийн судлах шаардлага бий. Гэвч тийм нарийн зүйл одоогоор илрээгүй л байна. Сяньбигийн үе гэхээр I-III зууны үе хамаардаг. Энэ үеийн судалгаа их маргаантай, бүрхэг байдаг. Тэгэхээр жижиг олдворууд бол маш үнэ цэнэтэй зүйл гэсэн үг. Малтлагаас олдсон олдворуудад лабораторийн нарийн шинжилгээ хийлгэж байгаа” хэмээн ярилаа.

Сяньбигийн үе гэхээр I-III зууны үе хамаардаг. Энэ үеийн судалгаа их маргаантай, бүрхэг байдаг. Тэгэхээр жижиг олдворууд бол маш үнэ цэнэтэй зүйл гэсэн үг.

Page 6: 2020.05.01, БААСАН~№073 (1352) ~ ИРГЭН БАЯН БОЛ УЛС … · 2020. 5. 1. · 2020.05.01, БААСАН~№073 (1352) ~ ИРГЭН БАЯН БОЛ УЛС БАЯН

Улаанбаатар хотын иргэдийн урсгал хөдөлгөөний хяналтын үйл ажиллагааны хүрээнд хийсэн ажлын явц, үр дүнгийн талаар өчигдөр Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан албаны хүмүүстэй санал солилцлоо. Тэрбээр цар тахлаас урьдчилан сэргийлэх хүрээнд хийж буй асуумжийн аргаар иргэдийн урсгал хөдөлгөөнийг хянаж бүртгэлжүүлэх нь халдвар тээгч илэрсэн тохиолдолд яаралтай авах арга хэмжээг тодорхойлох суурь гэдгийг онцлоод цаашид өвчлөл намжтал үргэлжлүүлнэ хэмээсэн юм. Харин Олон улсын шилжилт

хөдөлгөөний байгууллагын Монгол дахь салбарын хөтөлбөрийн менежер Виктор Лутенко “Урсгал хөдөлгөөний судалгааг нарийвчлан гаргаж, иргэдийн зорчилт ихтэй дүүрэг, хороодын судалгааг гаргаж чадаж байгаа

нь эрсдэлийг бууруулахад чухал ач холбогдолтой юм. Цаашид нийслэлийн удирдлагуудын зүгээс шаардлагатай тоног төхөөрөмж, программыг бэлтгэх, хүний нөөцийн тогтвортой байдлыг хангах нь зүйтэй” хэмээлээ.

| ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ06 2020.05.01, БААСАН~№073 (1352) НИЙГЭМ

Хоолны салбарын ходоод

“хонхолзож” эхэллээ

Сард 7-8 сая төгрөгийн ашигтай ажилладаг зоогийн газрууд сая төгрөг олж байна

Коронавирусийн халдвараас болж зоогийн газруудын орлого 30-60 хувь буурчээ. Хүн бүр

гадуур хооллохоос татгалзаж байгаа нь орлогод хамгийн ихээр нөлөөлсөн гэдгийг үйлчилгээ эрхлэгчид хэлж байна. ҮСХ-ны мэдээллээр нийтийн хоолны салбарт 11,000 хүн ажилладаг. Орлого нь огцом буурснаар дээрх ажлын байр үгүй болох эрсдэл өндөр байна. Тав тух, амт чанар, тансаг үйлчилгээгээр Монголдоо манлайлдаг зоогийн газруудын орлого 40 хувиар буурсан аж. Эдгээр томоохон газрууд 2-3 дугаар сард уналттай байдаг ч гуравдугаар сарын дундаас орлого нь нэмэгддэг. Гэтэл тухайн нөхцөл байдал энэ жил 1-5 дугаар сар хүртэл үргэлжилжээ. Тухайлбал, Monet ресторан амралтын өдрүүдэд ямар ч орлогогүй болсон учир сүүлийн гурван сар тухайн өдрүүдэд амрах хуваарь гаргасан байна. Үүнтэй холбоотойгоор ажилчдын цаг багассан учир жинхлээгүй болон ээлжийн амралттай байсан 70 орчим хүнээ цомхотгожээ. Хоёрдугаар сард түрээсийн зардал 20 хувь буурсан нь ихээхэн дэм болсон хэдий ч дараа сарын түрээс нь хөнгөлөгдөөгүй байна. Өмнөх оны ашгаараа хоёр болон гуравдугаар сарын зардлаа зохицуулсан тул өнгөрсөн сараас хүнд байдалд орсон гэнэ. Тус рестораныг ажиллуулдаг MGC Star ХХК-ийн үйл ажиллагаа хариуцсан захирал Ш.Гантулга “COVID-19-ийн халдвараас болоод хилээр орж ирэх боломжгүй болсон бүтээгдэхүүнээр хийдэг хоолоо танаж, хураангуй цэс гаргасан. Өнгөрсөн жил хоёрдугаар сард жуулчид гэрээгээ хийгээд дууссан байдаг байлаа. Гэтэл энэ жил ганцхан компани гэрээ хийсэн” гэв. Тус компани зургаан салбартай бөгөөд

үнэ хүртэл нэмэгдсэн” гэв.Түүнчлэн Sunday худалдааны

төв болон Нарантуул захын эргэн тойронд байх зоогийн гуанзнууд орлого ч мөн буурчээ. Баянзүрх дүүргийн иргэн Ц.Шүрэнцэцэг өдөрт хоёр сая төгрөгийн орлого олдог байсан бол одоо гурав дахин буурсан гэв.

цаашдаа хорио сунгагдвал аль нэг салбараа татан буулгах арга хэмжээ авахаас өөр аргагүй болжээ.

Харин хотын төвд байрлалтай, олон хүн үйлчлүүлэх боломжтой Багшийн дээдийн автобусны буудлаар эгнэн байрлах зоогийн газруудын орлого 50-60 хувиар буурсан байна. Хоолны газар ажиллуулаад таван жил болсон Сүхбаатар дүүргийн иргэн сүүлийн хоёр сарын түрээсээ 50 хувь хөнгөлүүлсэн хэрнээ түрээсээ төлж чадахгүй, ажилчдынхаа хэрэгцээг хангахын тулд ажиллаж байгаагаа хэлсэн юм. Тэрбээр “Орлого 60 хувиар буурсан. Түрээсээ төлөхөд ч хэцүү байна.

Оюутнууд амарсан хэдий ч оффис ажилтай хүмүүсийн хөл тасардаггүй байлаа. Гэтэл энэ зуны хувьд нөхцөл байдал их бүрхэг байна. Хүмүүсийн хөдөлгөөн эрс багассан. Цагаан сараар гэр рүүгээ явсан орон нутгийн гурван ажилчнаа нөхцөл байдал хүнд байхад ирээд хэрэггүй гэж хэлсэн. Зээлээ гурван сараар хойшлуулж, дараа сарууддаа хувааж өгөх зэргээр аргалж л байна. Байдал удаан үргэлжилбэл эргэн төлөлт нэмэгдсээр хэцүү байдалд орох эрсдэл үүссэн. Хүмүүс гадуур хооллохоос зайлсхийсэн учир зоогийн газрын салбарт нөхцөл байдал хүнд л байна. Мөн нарийн ногооноос гадна хүнсний ногооны

Г.Санжааханд, ЗГМ сонин

Өглөө эрт эмнэлэг орох ажилтай, цайгаа уугаагүй гэрээсээ гарсан хүмүүс л мэр сэр орж ирдэг гэнэ. 24:00 цагт хаадаг байсан бол одоо 17:00 цагаас хойш хоол идэх гэсэн хүмүүс өдрийн од шиг болжээ. Тэрбээр “Түрээсээсээ 500 мянган төгрөг хасуулах гээд бүтээгүй. Банкны зээлээс чөлөөлөгдөх гэж хөөцөлдсөн ч бас л бүтэхгүй байна. Цайны газар зээлийн хөнгөлөлтөд хамрагдах боломжгүй гэж арилжааны банкууд хэлсэн. Манай орлого өнгөрсөн нэг-дүгээр сараас хойш багасаж эхэлсэн. Өрх толгойлсон эмэгтэйчүүд ажиллуулдаг болохоор ар гэрийнхнийг нь бодоод цалинг нь 5-10 мянган төгрөгөөр багасгаад ажиллуулж л байна” хэмээв. Тэр хавьдаа томд тооцогдох тус зоогийн газар сард 7-8 сая төгрөгийн ашигтай байдаг байсан бол одоо сая төгрөг л олох болжээ. Уг салбарынхны орлого ямар ч үед доголдохгүй гэж хүн бүр боддог ч COVID-19-ийн халдвар зоогийн газруудыг ч “ганхуулж” эхэлжээ.

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

Иргэдээс авч буй асуумж эрсдэлийг бууруулах ач холбогдолтой гэв

COVID-19 халдвараас өөр үхэлд хүргэх аюултай өвчин гарч эхэлжээ

Энэ сарын 29-ний өдөр улсын хэмжээнд COVID-19-ийн сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй бөгөөд 163 хүний сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй байна. Дэлхий дахинд COVID-19 халдварын хажуугаар үхэлд хүргэх аюултай, үрэвсэлт синдром хүүхдүүдийн дунд гарч эхэлсэн талаар ЭМЯ мэдээллээ. Тус яамны хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Дэлхийн өнцөг булан бүрт байгаа хүүхдүүдийн дунд COVID-19

халдвартай холбоотойгоор ховор боловч үхэлд хүргэх аюултай үрэвсэлт синдромын тохиолдлууд гарсан байна.

Одоогоор уг синдром нь Их Британи, АНУ, Франц, Испани, Итали, Швейцар зэрэг зургаан улсад нийт 100 гаруй тохиолдол бүртгэгджээ. Энэ өвчнийг COVID-19 халдвартай холбоотой юу, эсвэл өөр ямар нэг шинэ өвчин хүүхдүүдийн дунд гарч байгаа эсэхийг ДЭМБ болон дэлхийн эрдэмтэд судалж байна” гэв.

Гэрэл зургийг Ж.Гэрэлчулуун

ЗГМ: ТОВЧХОН

ДАДЛАГА СУРГУУЛИЛАЛТ “COVID-19 цар тахлын халдварын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ” сэдэвт гамшгаас хамгаалах дадлага сургуулилалт энэ сарын 6-8-ны өдрүүдэд Чингэлтэй дүүрэгт болно. Тус дүүргийн иргэд 08:00-18:00 цагийн хооронд гэрээсээ гарахгүй, хатуу хөл хорионд орсон байдлаар дадлага хийх учир төрийн болон аж ахуйн нэгж, байгууллагуудын үйл ажиллагааг тус хугацаанд хязгаарлана гэж УОК-ын шуурхай штабаас мэдээллээ.

БУЦААН ОЛГОЛТ Анх удаа орон сууц худалдаж авсан болон оюутны сургалтын төлбөр төлсөн иргэд ХХОАТ-ын 10 хувийн хөнгөлөлт эдэлдэг. Уг буцаан олголт 2-3 ээлжээр олгогдох бөгөөд эхний ээлжийн буцаан олголт тавдугаар сарын эхээр иргэдийн дансанд орох аж.

ЭРҮҮЛ МЭНД Иргэд эмчийн жорын дагуу эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлтөөр уналт, таталтын эсрэг, бамбай булчирхайн даавар, түүний эсрэг эм, салга өвчнийг эмчлэх, нүдний чинэрээ эмчлэх зэрэг удаан хугацааны туршид хэрэглэх шаардлагатай 40 гаруй худалдааны нэршил бүхий эмийг өнөөдрөөс эхлэн тогтмол, тасралтгүй авах боломжтой гэдгийг ЭМДЕГ-аас мэдээлэв.

ХЯНАЛТ ШАЛГАЛТ НМХГ-аас хийсэн хяналт шалгалтын явцад аж ахуйн нэгж, айл өрхүүд усны тоолууруудаа улсын баталгаажуулалтад бүрэн хамруулаагүй, хугацаа дууссан, баталгаагүй хэмжих хэрэгслээр усны төлбөр тооцоог гүйцэтгэдэг, усны тоолуурын заалтыг сар бүр үнэн зөв бичдэггүй, хэмжилзүйн дотоод хяналтыг бүрэн хэрэгжүүлээгүй зэрэг зөрчил илэрчээ.

ӨДӨРЛӨГ НЗДТГ, Монголын Хуульчдын холбоотой хамтран иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөгийг өнөөдөр зохион байгуулна.

НИЙТИЙН ХООЛНЫ САЛБАРЫН ОРЛОГО 2019 ОНД 479.6 ТЭРБУМ ТӨГРӨГ БОЛЖ, 20 ОРЧИМ ХУВИАР ӨСӨЖ БАЙЛАА. ХАРИН ЭНЭ ОНД ТУС САЛБАРЫН ОРЛОГО ОГЦОМ БУУРАХААР БАЙНА.

Page 7: 2020.05.01, БААСАН~№073 (1352) ~ ИРГЭН БАЯН БОЛ УЛС … · 2020. 5. 1. · 2020.05.01, БААСАН~№073 (1352) ~ ИРГЭН БАЯН БОЛ УЛС БАЯН

ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ | 07 2020.05.01, БААСАН~№073 (1352)

НИЙТЛЭЛЧИЙН БУЛАН

Энэ сард АТГ-аас УИХ-ын гишүүдийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг ил болгоно. Хэний

орлого огцом өсөж, хэдэн төгрөгийн эд хөрөнгө, эдлэл хэрэгсэл, хувьцаа нэмэгдсэнийг эндээс харж болно. Гэлээ ч тэдний хөрөнгө яагаад нэмэгдсэн, ямар арга замаар арвижуулсныг шалгаж чадахгүйгээс хойш энэ нь судалгааны “анкет” бөглөснөөс ялгаагүй юм. Орлого нь огцом өссөн ч түүнийг нягтлан тогтоох эрх зүйн үндэслэл байхгүй учраас олон нийтийг хуурсан үйлдэл болж байгаа нь тэр.

Авлигатай тэмцэх хууль, АТГ-ын гүйцэтгэх эрх мэдлийн хүрээнд ч УИХ-ын гишүүний хөрөнгө орлогыг хянан шалгах, үнэн мөнийг тогтоох эрх, үүрэг байхгүй. Авлигатай тэмцэх хуулийн 13.2-т заасан УИХ-ын гишүүдийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг УИХ-ын Ёс зүйн дэд хороо шалгана гэсэн заалт ганц заалт л гишүүдийн хөрөнгө орлогыг тогтоох эрх зүйн үндэслэл болж байна. Мөн 2009 онд баталсан УИХ-ын гишүүний ёс зүйн дүрмийн 4.1-д заасан “Гишүүн хууль тогтоомжид заасан хугацаа, журмын дагуу хөрөнгө, орлогын мэдүүлгээ үнэн зөв гаргах үүргээ сахин биелүүлнэ” гэсэн заалтаар хязгаарлагдаж байна. Гэвч парламентын Ёс зүйн дэд хороо, түүний гишүүд нь гишүүнийхээ хөрөнгө орлогын зөрчлийг бүрэн тогтоож байгаа нь эргэлзээтэй. Эргэлзээтэйгээр барах уу, бүр хардлага дагуулсан шийдвэрийг гаргадаг. Үүнийг өнгөрсөн жил

Хулгайгаа нуух аргыг хуулийн цоорхойдоо

үлдээх ёсгүйЕс зүйн хорооны ёс төдий эрхийг АТГ-т олгох хуулийн

өөрчлөлт нэхэгдэж байна

гурван гишүүнийхээ хөрөнгө орлого огцом өссөн шалтгааныг хянаж, эцэслэн шалгасан байдлаас харж болно.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Л.Болд, Х.Нямбаатар нарын хөрөнгө орлого огцом нэмэгдсэн асуудлаар хэсэг залуус хардлага тээж АТГ-т ханд сан. АТГ хуулиараа УИХ-ын Ёс зүйн дэд

хороо хардлагыг чинь тайлна гэж илгээснээр эл асуудал “өндөр авсан” юм.

Ёс зүйн дэд хороо ёс зүй өндөртэй байх ёстой. Гэвч гурван гишүүний хөрөнгө орлого нэмэгдсэн

шалтгааныг тодруулах хурлыг ирц хүрээгүй, “хэргийн эзэд” тайлбараа өгөөгүй гэх шалтгаанаар удаа дараа цуцалсан. Парламентын фактыг тоочиж барах биш, яая гэхсэн. Гэтэл удаж дуншсан хурлаас нүглийн нүдийг гурилаар хуурсан гэмээр “хөвөнд боосон” шийдвэр гаргаж билээ. Тэр хурлаас УИХ-ын гишүүний хөрөнгө орлогыг хянан шалгах чиг үүрэгтэй Ёс зүйн дэд хороо яаж ажилладаг нь яруу тодоор

хаагч, төрд ажилладаг хэнбугай ч АТГ-ын хараанаас мултрах аргагүйгээр өнчин ишигнийхээ үүлдэр угсаа, хөл дүүжилсэн унааныхаа зарлагыг нотолж байна. Үндсэн хуулиар олгосон тэгш эрхийн зарчим, шударга ёсны дор адилхан амьдарч байж ингэж ялгаварлах нь ариун явдал уу.

Энэ бол УИХ-ын гишүүдийн амиа хоохойлох, нэгнээ хаа цайлах, тохиролцоо хийх сэд лээс үүссэн хуулийн цоорхой юм. Шалгах эрхийг хамаарах агентлагаас нь салгаж өөрсдөдөө наагаад, түүнийгээ байж болох мэтээр тайлбарлаж, хүлээн зөвшөөрч буй нь ч бусармаг явдал. Тэр тусмаа нэг намынхан нэгнээ шалгадаг нь “хулхин дээр цэцэг ургуулж”, үнэнээс хол үйлдэл санагдаад байна. Уг нь 2013 оноос өмнө Ёс зүйн дэд хороонд сөрөг хүчний

гишүүд зонхилж, цөөнхийн төлөөлөл удирдаж байсан уламжлалтай юм шүү.

Мөн 2018 онд парламент УИХ-ын гишүүний ёс зүй, хариуцлагын дээшлүүлэх талаар хэлэлцүүлэг зохион байгуулахдаа УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиар Ёс зүйн дэд хорооны чиг үүргийг тодорхой болгох асуудлыг нарийвчлан зохицуулах шаардлагатай байгааг онцолж байсныг энд сануулъя.

Одоо энэ гажуудлыг засах цаг нь болсон. Боломж нь ч нээлттэй байна. Өнөөдөр УИХ-ын тухай болон УИХ-ын чуулганы дэгийн тухай хуулийг хэлэлцэж байгаа үед гишүүний хөрөнгө орлогыг хянан шалгах нэр төдий ажиллагааг шударга ёсонд нийцүүлэх ёстой. Тухайлбал, УИХ-ын тухай хуульд заасан Ёс зүйн дэд хорооны чиг үүргээс гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэгтэй холбоотой асуудлыг хянан шалгах эрхийг хасчихад л болох юм. Мөн Авлигатай тэмцэх хуулийн 13.2-т заасан УИХ-ын гишүүдийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг УИХ-ын Ёс зүйн дэд хороо шалгана гэсэн заалтыг өөрчилж, эрхийг нь АТГ-д олгоход голдрилдоо ороод явчихна.

Хэрэв УИХ-ын Ёс зүйн байнгын хорооны чиг үүргийг нарийвчлан тогтоох, АТГ-д эрх мэдэл олгохын аль нэгийг хийхгүй бол УИХ-ын сонгуулийн хуульд оруулсан “нэр дэвшигчид АТГ-т хөрөнгө орлогын мэдүүлгээ өгнө” гэсэн заалт ч утгагүй болох юм. Нэр дэвшигч хөрөнгө орлогын мэдүүлгээ АТГ-т өгсөн ч сонгогдсон тохиолдолд түүнийг нь шалгах эрхгүй бол зүгээр л судалгааны материал болж хувирна. Шударга ёсноос гажсан, Үндсэн хууль зөрчсөн ийм үйлдлийг хуулийн цоорхойд нууж үлдээх нь эцсийн дүндээ ашиг сонирхлын зөрчил болно. █

П.Батбөх, ЗГМ сонин

харагдсан ч гэж хэлж болно. Тус хорооны дарга Б.Бат-Эрдэнийн тайлбарласнаас тунгаавал гурван гишүүний хөрөнгө орлогыг шалгах ажлыг Г.Тэмүүлэн гишүүнд хариуцуулж, мань гишүүн гурван гишүүнээс авсан тайлбарыг дэд хорооны хурал дээр уншжээ. Мөн гаргасан тайлбарыг нь “хэргийн эздээр” дахин яриулснаар хурлын үйл ажиллагаа шувтарч, гуравны хоёрын саналаар техникийн алдаанаас болсон гэсэн дүгнэлт гаргасны зэрэгцээ, “хэргийн эздэд” зөвлөмж өгснөөр хэрэг явдал намжсан юмдаг. Сүүлд хөрөнгө, орлого нь огцом өссөн гэх гурван гишүүнээс М.Оюунчимэг л өөрийн хүсэл тээр ХОМ-ээ шалгуулах хүсэлтийг АТГ-т өгсөн гэдэг. Шалгах эрхгүйг нь мэдсээр байж хүсэлтээ өгдөг нь ч “нүглийн нүдийг гурилаар хуурсан” арга болж харагдаад байгаа юм.

УИХ-ын гишүүний хөрөнгө орлогыг шалгах үйл ажиллагаа цаашид ч иймэрхүү дүр зурагтай үргэлжлэх жишгийг тогтоосон нь энэ. Үүний цаана УИХ-ын гишүүний хөрөнгө орлого хууль бусаар нэмэгдсэн байхад шалгах процедур нь иймээс хойш яаж ч чадахгүй гэсэн бардамналыг “тамгаллаа”. Гэтэл жирийн албан

Нэг намынхан нэгнээ шалгадаг нь “хулхин дээр цэцэг ургуулсан” үнэнээс хол үйлдэл санагдаад байна.

УИХ-ЫН ТУХАЙ ХУУЛИАР ЁС ЗҮЙН ДЭД ХОРООНЫ ҮҮРЭГ ЧИГЛЭЛЭЭС ГИШҮҮНИЙ ХӨРӨНГӨ ОРЛОГЫГ ШАЛГАХ ЭРХИЙГ ХАСАЖ, АТГ-Т ОЛГОХОД Л ГОЛДРИЛДОО ОРЧИХ ЮМ.

Гэрэл зургийг С.Батсайхан

Page 8: 2020.05.01, БААСАН~№073 (1352) ~ ИРГЭН БАЯН БОЛ УЛС … · 2020. 5. 1. · 2020.05.01, БААСАН~№073 (1352) ~ ИРГЭН БАЯН БОЛ УЛС БАЯН

| ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ08 2020.05.01, БААСАН~№073 (1352)

ЭДИЙН ЗАСАГ

ЗГМ: ТОВЧХОН АРИЛЖАА

Монголын хөрөнгийн бирж пүрэв гарагийн үнэт цаасны арилжаагаар 23 компанийн 189,762 ширхэг хувьцаа арилжлаа. Энэ өдөр 12 компанийн хувьцааны ханш өсөж, долоон компанийнх буурав.

ИНДЕКС

0.07 Хувь. ТОП 20 индекс 0.07 хувиар өсөж, зах зээлийн үнэлгээ 2.42 их наяд төгрөг боллоо.

ДУУДЛАГА ХУДАЛДАА

36.3 Сая ам.доллар. Төв банк гадаад валютын ээлжит дуудлага худалдаагаар 36.3 сая ам.доллар зах зээлд нийлүүлээ. Энэ он гарснаас хойш валютын дуудлага худалдаагаар 1.035 тэрбум ам.доллар арилжаалжээ.

ИПОТЕК

46.6 Тэрбум төгрөг. Арилжааны банкууд энэ оны гуравдугаар сард 46.6 тэрбум төгрөгийн ипотекийн зээл шинээр олгожээ.

ТӨЛБӨРИЙН ТЭНЦЭЛ

350 Сая ам.доллар. Төлбөрийн тэнцлийн алдагдал энэ оны эхний улиралд 350 сая ам.долларт хүрчээ. Экспортын орлого огцом муудсан нь алдагдал өнгөрсөн жилийнхээс эрс муудахад хүргэсэн байна. Гаалийн ерөнхий газрын мэдээллийг харвал оны эхний гурван сард экспорт өмнөх оны мөн үеэс 42 хувиар буурчээ.

ЗЭЭЛ

76 Тэрбум төгрөг. Цар тахлын үед хэрэглээний зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах шийдвэр гараад байгаа бөгөөд энэ хүрээнд дөрөвдүгээр сарын 24-ний байдлаар 6595 зээлдэгчийн 76 тэрбум төгрөгийн зээлийн хугацааг дунджаар 6.2 сараар хойшлуулсан байна.

Хувийн хэвшил гурван сарын хугацаанд шүд зуун тэссэн боловч өнөөдөр тэвчээр барагдаж, өөрийгөө авч явах тэнхэлгүй болжээ

9

11

1072 хувьцаа эзэмшигчид өнөөдрөөс ногдол ашгаа авч эхэлнэ

Трампын махны бодлого эцэстээ хомсдол үүсгэж болзошгүй

Хөл хорио тогтоос-ноос хойш хувийн хэвшлийн үйл ажиллагаа эрс хумигдаж, худал-

даа, үйлчилгээний салбар хамгийн хүнд цохилтод өртөөд байгаа. Тодруулбал, өнгөрсөн 100 хоногийн хугацаанд 46 мянган хүн ажилгүй болжээ. Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын судал-гаагаар засаг төр эдийн засгийн хүндрэлийн эсрэг дорвитой арга хэмжээг цаг алдалгүй цаашид авахгүй бол 260 мянган хүн ажлын байраа алдахаар байна. Монголын эдийн засгийн 80 гаруй хувийг дангаар бүрдүүлэх хувийн хэвшил гурван сарын хугацаанд шүд зуун тэссэн боловч өнөөдөр тэвчээр барагдаж, өөрийгөө авч явах тэнхэлгүй болжээ. Тиймээс тавдугаар сарын 1 буюу өнөөдрийг ажлын байрны өдөр болгон зарлаж, цахим жагсаал хийхээ мэдэгдэж, үүгээр тэмцлээ эхлүүлж байна.

Дэлхий нийтээр жил бүрийн тавдугаар сарын 1-ний Олон улсын хөдөлмөрчдийн эв санааны нэгдлийн өдөр болгон тэмдэглэсээр ирсэн түүхтэй.

100 хоногийн хугацаанд 46,000 хүн ажилгүй болжээ

Тэгвэл үүнээс хойш 134 жилийн дараа МҮХАҮТ COVID-19 цар тахлаас үүссэн эдийн засгийн хямралыг хувийн хэвшлийнхэн төр засагтай хамтран даван туулахыг уриалж, “Монголын ажилтай иргэдийн төлөө нэгдэцгээе” цахим жагсаалд нэгдэх санаачилга гаргалаа. Сая хү нийг ажлын бай раар хангах хувийн хэвш лийн компани, аж ахуйн нэгжүүд том жижиггүй үйл ажил лагаа нь хэ-дийн доголджээ. 1500 компанийн дунд явуулсан түү-вэр судалгаагаар 9000 орчим хүнийг нэмж цомхот го хоос аргагүй бай далд хүрснээ аж ахуйн нэгжүүд учирлажээ.

Аялал жуулчлал, тээвэр, зочид буу-дал, нийтийн хоол, худалдаа, барилга, хөнгөн үйлдвэрлэл тэргүүтэй эдийн засгийн эрчийг тодорхойлох эдгээр салбарын аж ахуйн нэгжүүд ажилтнаа цөөлөх, салбар нэгжээ хаах дээрээ тулаад байна. Цар тахлын эсрэг авсан хөл хорио

аж ахуйн нэгжүүдийн 70 гаруй хувьд нь хамгийн их нөлөөлжээ. Өнөөдөр төрд болон олон улсын байгууллагад ажилладаг хүмүүсийг эс тооцвол нийт өрхийн орлого буурч, худалдан авах чадвар нь ердийн үеийнхээс хэд дахин доройтжээ. Ажлын байраа хадгалахад тулгарч байгаа нийтлэг бэрхшээл нь орлого буурснаас үүджээ. Мөн үйл ажиллагаагаа зогсооход хүрсэн нь ажилтнаа цомхотгох шийдвэр гаргахад нөлөөлсөн байна.

Эдийн засгийн “эрүүл мэнд” мууд саар байгааг гадаад худалдааны нийт бараа

эргэлтийн хэмжээ жилийн өмнөх үетэй харь цуу лахад 30 гаруй хувиар буурс-наас харж болох юм. Өөрөөр хэл-бэл, өрхүүд хэрэг-лээгээ хамгийн бага даа 30, 40 хувиар танасан гэж эндээс дүгнэхээр. Бизне сүүд хүндэрч, хуга цаа хэтэрсэн зээ лийн хэмжээ тэр хэрээр нэмэг-дэж бол зошгүй. Сан хүү гийн зах зээлийн өнөөд-рийн хөгжлийг тодорхойлж, ачааны хүндийг үүрч буй банкны салбарын

зээлийн үлдэгдэл гуравдугаар сарын байдлаар 17 их наяд төгрөгтэй тэнцжээ. Үүний 15.1 их наяд нь төгрөгийн зээл байна.

Зээлийн үлдэгдэл өмнөх оны мөн үеэс хоёр хувиар буурсан бол хугацаа хэтэрсэн зээл 120 тэрбум төгрөгөөр өсжээ. Боловсруулах үйлдвэр, барилга, уул уурхайн олборлох салбарын хугацаа хэтэрсэн зээлийн хэмжээ нэмэгдсэн нь үүнд нөлөөлсөн байна. Аж ахуйн нэгжүүд зээл шинээр авах нь битгий хэл авсан зээлээ төлж чадахгүйд хүрээд байгааг дээрх тоонууд илтгэнэ. Бараа бүтээгдэхүүн нь зарагдахгүй, борлуулалт унасан нь зээлийн чанараар шууд илэрч байна. Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр, улсын хэмжээнд өнгөрсөн сард ажилгүйдлийн түвшин 8.1 хувьтай гарсан. Тэгвэл энэ сарынх үүнээс илүү өндөр гарахаар байна.

Аж ахуйн нэгжүүд хүндрэлд орж, хямралын өмнө сөгдөж, сөхөрч байгаа учраас ажилтнаа цомхотгохоос өөр аргагүйд хүрч байгааг танхимын зүгээс мэдэгдсэн. Хөдөлмөр эрхлэл-тийн байгууллага бүртгэлгүй ажилгүйдэл энэ сараас гэр-лийн хурдаар өсөж мэдэх нь. Албан ёсны тоогоор ажил хайж бүртгүүлсэн иргэд 30 гаруй мянгаар хэмжигдэж бай-сан. Тэгвэл ирэх өдрүүд энэ тоо хэдэн дахин нугарах эрс-дэл бизнесийн орчинд нүүр-лэжээ. Өнгөрсөн сарын байд-лаар бизнес регистрийн санд бүртгэлтэй байгаа 190.5 мянган хуулийн этгээдээс 49.7 хувь нь үйл ажиллагаа явуулж байсан. Харин энэ сард уг үзүүлэлт өөрч-лөгдөх нь тодорхой боллоо.

Б.Баяртогтох, ЗГМ сонин

Аж ахуйн нэгжүүд хүндрэл орж, хямралын өмнө сөгдөж, сөхөрч байгаа учраас ажилтнаа цомхотгохоос өөр аргагүйд хүрч байгааг танхимын зүгээс мэдэгдсэн. Бүртгэлгүй ажилгүйдэл энэ сараас гэрлийн хурдаар өсөж мэдэх нь.

Гэрэл зургийг С.Батсайхан

Page 9: 2020.05.01, БААСАН~№073 (1352) ~ ИРГЭН БАЯН БОЛ УЛС … · 2020. 5. 1. · 2020.05.01, БААСАН~№073 (1352) ~ ИРГЭН БАЯН БОЛ УЛС БАЯН

Б.Тулгат, ЗГМ сонин

ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ | 09 2020.05.01, БААСАН~№073 (1352)ЭДИЙН ЗАСАГ

“Эрдэнэс Тавантолгой” компани 2019 онд нэг их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс ногдол ашиг тараах шийдвэрт хүрч, өнөөдрөөс нэрийн дансаараа дамжуулан хувьцаагаа баталгаажуулсан иргэд ногдол ашгаа авахаар болж байна. Нэгж хувьцаанд 90 төгрөг ногдож буй бөгөөд 1072 хувьцаа иргэн 96,480 төгрөг авахаар байгаа. 1072 хувьцааны өгөөжийг иргэдэд хүртээх, ногдол ашиг тараах, хэмжээг нь нэмэгдүүлэх, жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах, компанийн төсвийг үр ашигтай байлгахад “1072 хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах холбоо” жилийн өмнөөс тодорхой шаардлага тавьж, тэмцэл хөдөлгөөн өрнүүлж, олон нийтийг зөв мэдээллээр хангахад анхаарч ирсэн. Тэгвэл үүний үр дүн гарч, хөрөнгийн зах зээлд шинэ соёл бий болж байна. Үүнтэй холбогдуулан хөрөнгийн зах зээлд оролцогчдын байр суурийг сонирхлоо.

1072 хувьцаа эзэмшигчид өнөөдрөөс ногдол ашгаа авч эхэлнэ

ОЙРЫН ХУГАЦААНД АРИЛЖАА НЭЭГДЭНЭ ГЭСЭН

ХҮЛЭЭЛТТЭЙ БАЙНА

ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ТҮҮХЭНД

ЧУХАЛ ҮЙЛ ЯВДАЛ

ТӨР НОГДОЛ АШГАА ЮУНД ХЭРХЭН ЗАРЦУУЛАХ НЬ ТОДОРХОЙГҮЙ БАЙНА

НОГДОЛ АШИГ ЭДИЙН ЗАСГИЙН ИЙМ УНАЛТТАЙ ҮЕД ӨРХИЙН ХЭРЭГЛЭЭГ

ДЭМЖИНЭХ.Алтай (Монголын хөрөнгийн биржийн

гүйцэтгэх захирал)

Г.Мөнх-Эрдэнэ (Хөрөнгийн

зах зээлийн шинжээч)

Б.Өлзийбаяр (Монголын үнэт цаасны

арилжаа эрхлэгчдийн холбооны Удирдах зөвлөлийн дарга)

Б.Мөнхдөл(Cover Mongolia компанийн

үүсгэн байгуулагч)-“Эрдэнэс Тавантолгой” сонгодог утгаараа хувьцаат компани болох алхам үүгээр

нээгдэж байна. Хэрэв ногдол ашиг тараахаас

өмнө 1072 ширхэг хувьцааг дотоодын хөрөнгийн биржээр арилжаалах эрхийг нь нээсэн бол илүү эдийн засагт бодитой мэдрэгдэх байлаа. Тэр тусмаа

хөрөнгийн зах зээлд энэхүү нөлөө харагдах байсан. Гэхдээ ойрын хугацаанд энэ арилжаа

нээгдэнэ гэсэн хүлээлттэй байна. Эдийн засгийн өсөлт

саарсан, аж ахуйн нэгж, хувь хүний орлого багассан, бараа бүтээгдэхүүний борлуулалт

тааруу байгаа энэ үед ногдол ашиг тарааж байгаа нь ажлын байраа хадгалах,

худалдаа, үйлчилгээний салбараа дэмжихэд тодорхой

хэмжээний эерэг нөлөө үзүүлнэ. Өрхийн орлогод ч тус

нэмэртэй.

-Хөрөнгийн зах зээлийн түүхэнд чухал үйл явдлын нэг

энэ удаагийнх болж байна. 2012 онд эзэмшүүлсэн 1072 ширхэг хувьцааны үр өгөөж,

ногдол ашгийг иргэд олон жил харж, хүлээж байсан. Тэгвэл

өнөөдөр ногдол ашиг гэж авснаар иргэдийн хөрөнгийн

зах зээлд итгэх итгэл нэмэгдэнэ. Үүнээс гадна олон

нийтийн санхүүгийн мэдлэг боловсрол дагаад сайжирна.

Ногдол ашгаараа өөр компанийн хувьцаа худалдан авч, хувьцаагаар ашиг олж

сураасай гэж хүсдэг. Сүүлийн үед эдийн засгийн идэвхжил

суларснаас болоод хөрөнгийн бирж дээр хувьцаа уналттай

байна. Энэ үед хувьцаа аваад “дарж” болно. Иргэдэд

сонголт нь байна.

-Олон жил ашиггүй ажилласан компани 2018,

2019 онд ашигтай ажиллаж, цэвэр ашгаасаа ногдол ашиг

тараахаар болсон нь ахиц дэвшил. Иргэдийн хувьд хувьцааны нэрийн данс, ногдол ашиг, хөрөнгийн зах зээл гээд тодорхой

ойлголтууд эндээс авч байна. Нийт ногдол ашгийн 80

гаруй хувийг төр давамгай хувьцаа эзэмшигчийн

үүднээс авахаар байгаа. Үүнийг юунд хэрхэн

зарцуулах нь анхаарал татаж байна. Жижиг дунд

үйлдвэрийн зээлд зарцуулах уу эсвэл байшин барилгын төсөл эхлүүлээд царцаах уу. Валютын ханш яах вэ гээд нөлөөлөл бий. 1072

хувьцааг дотоодын биржээр арилжаалах эрхийг нь нээх учиртай. Ингэснээр бүрэн

дүүрэн ойлголт иргэдэд бий болно.

-Дотоодын хөрөнгийн зах зээлд шууд нөлөө үзүүлэхгүй. Бирж дээр хувьцаа нь одоогоор

арилжаалдаггүй болохоор нөлөө нь бага байна гэсэн үг. Харин иргэдийн дунд

хувьцааны талаарх ойлголт бол сэргэсэн. Тухайлбал,

хувьцаа, ногдол ашиг, хувьцаа эзэмшигчдийн хурал

гээд энэ талаар багагүй мэдээлэл авсан байх аа.

Ногдол ашиг эдийн засгийн ийм уналттай үед өрхийн

хэрэглээг дэмжих хөшүүрэг. “Эрдэнэс Тавантолгой”

компанийн түүхэнд төдийгүй дотоодын хөрөнгийн зах

зээлд хамгийн олон хувьцаа эзэмшигчтэй компани ногдол ашиг тарааж

байгаагаараа анхдагч юм.

Гэрэл зургийг С.Батсайхан

Page 10: 2020.05.01, БААСАН~№073 (1352) ~ ИРГЭН БАЯН БОЛ УЛС … · 2020. 5. 1. · 2020.05.01, БААСАН~№073 (1352) ~ ИРГЭН БАЯН БОЛ УЛС БАЯН

2020.05.01, БААСАН~№073 (1352) СУРТАЛЧИЛГАА10

ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН НЭР: Нарны замаас “Хермес” төвийн хойд талаас “Голден парк” хотхоны урдуур Энхтайваны өргөн чөлөөтэй холбогдох авто зам /БГД, 4, 5 дугаар хороо/-ын ажил

Тендер шалгаруулалтын дугаар: НХААГ-20/0109

Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар эрх бүхий тендерт оролцогчдоос Нарны замаас “Хермес” төвийн хойд талаас “Голден парк” хотхоны урдуур Энхтайваны өргөн чөлөөтэй холбогдох авто зам /БГД, 4, 5 дугаар хороо/-ын ажлыг гүйцэтгэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.

Энэхүү ажлын тендер шалгаруулалт нь Төрийн худалдан авах ажиллагааны цахим системээр зарлагдаж байгаа цахим тендер тул www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг авна уу.

Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгийг илгээхийн өмнө 50,000 (тавин мянга) төгрөгийг цахим систем ашиглан төлсөн байх ёстой.

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс хойш 30 хоногийн туршид хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд: Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 3 жил буюу 2017, 2018, 2019 онуудын борлуулалтын орлогын дундаж нь төсөвт өртгийн 50 хувиас багагүй байна.Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Төсөвт өртгийн 30 хувиас багагүй байх.Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Санхүүгийн тайланг өөрийн тендерт хавсарган ирүүлэх шаардлагагүй бөгөөд төрийн худалдан авах ажиллагааны цахим системээр дамжуулан сүүлийн 3 жил буюу 2017, 2018, 2019 онуудын санхүүгийн тайлангаас шаардлагатай мэдээллийг татаж үзнэ.Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Сүүлийн 3 жил буюу 2017,

2018, 2019 оны аль нэг жилд төсөвт өртгийн 30 хувиас багагүй үнийн дүнтэй ижил төстэй ажлын үндсэн гүйцэтгэгчээр ажилласан байх.Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Тийм

Ажил гүйцэтгэх байгууллага нь дараах тусгай зөвшөөрөл ирүүлнэ. Зам, тээврийн хөгжлийн яамнаас олгодог:

2.8.2.1 Хатуу хучилттай зам барих болон үүнээс дээшЭрчим хүчний яамнаас олгодог:

T3-2.1 0.4-15кВ-ын цахилгаан дамжуулах шугам, дэд станцын угсралт, засварын ажил, түүний туршилт тохируулгын ажил болон үүнээс дээшХарилцаа холбооны цохицуулах хорооноос олгодог:

“Б” ангилал Харилцаа холбооны сүлжээ, дэд бүтцийн суурилуулалт, засвар үйлчилгээТендерийн баталгааны үнийн дүн: 18,000,000 /арван найман сая/ төгрөг

Тендерийг 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 10 цаг 00 минутаас өмнө системд ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 10 цаг 30 минутад Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын 1012 тоот өрөөнд нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.Дотоодын давуу эрх тооцно.Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон холбогдох бусад материалыг www.tender.

gov.mn, www.ub-procurement.mn цахим хуудаснаас, бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Бага тойруу-15,

Нийслэлийн Засаг захиргааны 4 дүгээр байр, 10 дугаар давхар, Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар, Утас: 75757810

ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН НЭР: Нарны гүүрний баруун талаас Мод боловсруулах үйлдвэрийн хойд талаар Дунд голын гудамжтай холбогдох авто зам /БГД, 1, 3, 4 дүгээр хороо/-ын ажил

ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ДУГААР: НХААГ-20/0103Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар эрх бүхий тендерт оролцогчдоос Нарны

гүүрний баруун талаас Мод боловсруулах үйлдвэрийн хойд талаар Дунд голын гудамжтай холбогдох авто зам /БГД, 1, 3, 4 дүгээр хороо/-ын ажлыг гүйцэтгэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.

Энэхүү ажлын тендер шалгаруулалт нь Төрийн худалдан авах ажиллагааны цахим системээр зарлагдаж байгаа цахим тендер тул www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг авна уу.

Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгийг илгээхийн өмнө 50,000 (тавин мянга) төгрөгийг цахим систем ашиглан төлсөн байх ёстой.

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс хойш 30 хоногийн туршид хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд: Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 3 жил буюу 2017, 2018, 2019 онуудын борлуулалтын орлогын дундаж нь төсөвт өртгийн 50 хувиас багагүй байна.Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Төсөвт өртгийн 30 хувиас багагүй байх.Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Санхүүгийн тайланг өөрийн тендерт хавсарган ирүүлэх шаардлагагүй бөгөөд төрийн худалдан авах ажиллагааны цахим системээр дамжуулан сүүлийн 3 жил буюу 2017, 2018, 2019 онуудын санхүүгийн тайлангаас шаардлагатай мэдээллийг татаж үзнэ.Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Сүүлийн 3 жил буюу 2017, 2018, 2019 оны аль нэг жилд төсөвт өртгийн 30 хувиас багагүй үнийн дүнтэй ижил төстэй

ажлын үндсэн гүйцэтгэгчээр ажилласан байх.Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Тийм

Ажил гүйцэтгэх байгууллага нь дараах тусгай зөвшөөрөл ирүүлнэ. Зам, тээврийн хөгжлийн яамнаас олгодог:

2.8.2.1 Хатуу хучилттай зам барих болон үүнээс дээшЭрчим хүчний яамнаас олгодог:

T3-2.1 0.4-15кВ-ын цахилгаан дамжуулах шугам, дэд станцын угсралт, засварын ажил, түүний туршилт тохируулгын ажил болон үүнээс дээшХарилцаа холбооны цохицуулах хорооноос олгодог:

“Б” ангилал Харилцаа холбооны сүлжээ, дэд бүтцийн суурилуулалт, засвар үйлчилгээТендерийн баталгааны үнийн дүн: 27,000,000 /хорин долоон сая/ төгрөг

Тендерийг 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 10 цаг 00 минутаас өмнө системд ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 10 цаг 50 минутад Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын 1012 тоот өрөөнд нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.Дотоодын давуу эрх тооцно.Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон холбогдох бусад материалыг www.tender.

gov.mn, www.ub-procurement.mn цахим хуудаснаас, бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Бага тойруу-15,Нийслэлийн Засаг захиргааны 4 дүгээр байр, 10 дугаар давхар, Нийслэлийн Худалдан

авах ажиллагааны газар, Утас: 75757810

ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН НЭР: Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй Хувьсгалчдын гудамжнаас Хонхорын 6-177б хүртэлх хатуу хучилттай авто зам /СХД, 11 дүгээр хороо/

ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ДУГААР: НХААГ/202002417 Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар нь эрх бүхий тендерт

оролцогчдоос “Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй Хувьсгалчдын гудамжнаас Хонхорын 6-177б хүртэлх хатуу хучилттай авто зам /СХД, 11 дүгээр хороо НХААГ/202002417 тоот ажлыг нийлүүлэх суурилуулах тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг www.tender.gov.mn сайтнаас үнэгүй татаж авч болох бөгөөд тендер нь цахим тендер шалгаруулалтын журмаар зохион байгуулагдаж байгаа тул тендерт оролцогч нь Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем www.tender.gov.mn-д өөрийн аж ахуйн нэгжийн тоон гарын үсгээр нэвтрэн орж тендерийн материалаа цахим хэлбэрээр ирүүлнэ. Тендер ирүүлэхдээ цахим тендер шалгаруулалт зохион байгуулах журмын дагуу эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр тендерт оролцох хураамж 50,000 (тавин мянга)-н төгрөгийг www.tender.gov.mn -ээр банкны меркантийн системийг ашиглан төлнө. Тендер нь түүнийг нээсэн

өдрөөс эхлэн 30 хоногийн турш хүчинтэй байна. Тендерийн хамт 32 000 000 /Гучин хоёр сая/ төгрөг, эсхүл түүнтэй тэнцүү чөлөөтэй хөрвөх валютын дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг 2020 оны 06 сарын 02-ны өдрийн 10 цаг 00 минутаас өмнө www.tender.gov.mn цахим хэлбэрээр ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2020 оны 06 сарын 02-ны өдрийн, 10 цаг 30 минутад нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй: ЭрхгүйДотоодын давуу эрх тооцох эсэх: Тооцно

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Монгол улс, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 27 дугаар хороо, Агар-4 гудамж Г-31 байр, 102 тоот Худалдан авах ажиллагааны алба,

Утас: 7000-0717, 7000771Веб сайт: www.tender.gov.mn

Имэйл хаяг: [email protected]

ТЕНДЕРИЙН УРИЛГА

ТЕНДЕРИЙН УРИЛГА

ТЕНДЕРИЙН УРИЛГАОгноо : 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдөр

Огноо : 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдөр

Огноо : 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдөр

Page 11: 2020.05.01, БААСАН~№073 (1352) ~ ИРГЭН БАЯН БОЛ УЛС … · 2020. 5. 1. · 2020.05.01, БААСАН~№073 (1352) ~ ИРГЭН БАЯН БОЛ УЛС БАЯН

Трампын махны бодлого эцэстээ хомсдол үүсгэж болзошгүй

ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ | 11 2020.05.01, БААСАН~№073 (1352)ЭДИЙН ЗАСАГ

Дэлхийн төв банкууд цар тахлын хохирлыг багас гаж, эдийн засгийг сэргээх дэмж-лэгийн бодлого хэрэгжүүлж буй үед алт найдвартай хөрөнгө оруулалтын хэрэглүүр болохоо улам бүр нотолж, үнэ нь огцом өслөө. Холбооны нөөцийн тэргүүн Жером Пауэлл лхагва гарагт цар тахал АНУ-ын эдийн засагт арилшгүй ул мөр үлдээнэ гэж мэдэгдсэний дараа алтны үнэ 2012 оноос хойших хамгийн дээд түвшинд иржээ. Пүрэв гарагт Европын төв банк нэмэлт арга хэмжээг хэлэлцсэн бол энэ долоо хоногийн эхээр Японы төв банк нэмэлт дэмжлэг үзүүлэхээ мэдэгдсэн.

2020 он гарсаар эдийн

засаг унаж буй үед хөрөнгө оруулагчид аюулгүй хэрэглүүр хайх болсон. Түүнчлэн урьд үзэгдээгүй татвар, мөнгөний дэмжлэгийн бодлого валютыг үнэгүйдүүлж болзошгүй байгаа нь алтыг дээшлүүлэх нэг хүчин зүйл болжээ. Шинжээчид энэ сард шар металл хэрхэн өссөн байдлаас үзэхэд цаашдаа ч буурахгүй гэсэн таамаг дэвшүүлэв. Пүрэв гарагийн өглөөний 8:44 цагийн байдлаар Сингапурын бирж дээр унц алт 1726 ам.доллараар арилжигдаж байв. Мөнгө, цагаан алт зэрэг бусад үнэт металлын ханш энэ сард мөн адил дээшилсэн бол паллади 2015 оны доод хэмжээнд хүртэл унасан байна. █

Вирусээс хамгаалах хангалттай арга хэмжээ аваагүй атлаа Өмнөд Дакотын үйлдвэрийг албадан нээлгэх гэж байгаа аж

Ерөнхийлөгч Дональд Трамп АНУ-ын хүнсний хангамжийг хадгалахын тулд махны үйлдвэрүүдийг зогсоолгүй ажиллуулах чиглэл барьж

байгаа. Гэвч энэ бодлого эцэстээ эсрэгээр эргэх магадлалтай гэж үйлдвэрчний эвлэлүүд анхаарууллаа. Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу махны үйлдвэрүүд бүрэн хүчин чадлаараа үргэлжлүүлэн ажиллаж байгаа учир ажилчид коронавирусийн халдварт өртөх магадлал нэмэгдсэн. Энэ нь эцэстээ Америкийн махны нийлүүлэлтийг багасгах эрсдэлтэй гэж ҮЭ-үүд үзэж байгаа юм.

Өмнөд Дакота дахь Smithfield Foods махны үйлдвэрийн ҮЭ-ийн ерөнхийлөгч Купер Каравей “Энэ буруу шийдвэр. Хэрэв үйлдвэрлэлийг хэт доошлуулахгүй санаатай юм бол ийм алхам алсын хараагүй зүйл. Эцэстээ үйлдвэрлэлийг бууруулж дуусах байх” хэмээв. Вирусийн дэгдэлтийн улмаас АНУ даяар нядлах үйлдвэрүүд зогсож байгаа тул удалгүй дэлгүүрийн лангуунаас гахай, үхэр,

тахианы мах алга болж магадгүй юм. Хөл хорионы улмаас үйлдвэрүүд хаагдсан учир фермерүүд гахайгаа өгөх газаргүй тул заазалж эхлээд байна.

Махны салбарын 6500 ажилчин коронавируст шууд нэрвэгдээд байгаа бол 20 хүн нас барсныг ҮЭ-үүд мэдээлсний дараа Трампын захиргаа ажилчдыг хамгаалах арга хэмжээ авахаа мэдэгдсэн. Гэвч ноён Каравейн хэлснээр вирусээс хамгаалах хангалттай арга хэмжээ аваагүй атлаа Өмнөд Дакотын үйлдвэрийг албадан нээлгэх гэж байгаа аж. Тус үйлдвэр халдварын голомт болсон авч компанийн удирдлага ажлын нөхцөл ба ажилчдын тухай мэдээллийг Өвчлөлийн хяналтын газарт өгөхгүй байгааг ҮЭ шүүмжлэв.

Түүнчлэн Колорадо муж дахь JBS SA компанийн үйлдвэрийн 3000 ажилчныг нэгтгэдэг Local7 ҮЭ-ийн ерөнхийлөгч Ким Кордова “Трампын зарлиг ажилчдын өвчлөлийг нэмэгдүүлж, амь нас хийгээд

гэр бүлийг нь эрсдэлд оруулна. Мэдээж улс орны хүнсний хамгамжийн сүлжээнд аюул учруулна” гэжээ. JBS SA нь Бразилын Сан Паоло хотод төвтэй, дэлхийд мах үйлдвэрлэлээр тэргүүлдэг томоохон компани юм. Энэ үеэр Латин

Америкт 60 сая гишүүнтэй Үйдвэрчний эвлэл тавдугаар сарын турш махны үйлдвэрүүдийг бойкотлохыг уриалжээ.

Энэ уриалга хэрэгжвэл Латин Америкийн махны экспорт буурч, дэлхий даяар хомсдол үүсэх эрсдэлтэйг шинжээчид анхаарууллаа. Ноён Кордова “Одоо Дундад зуун биш. Ажилчид эзний

ташуураар хөдөлдөг хамжлага биш. Ажил олгогчид шударгаар ашиг олох эрхтэй боловч ажиллагсдын амь нас, аюулгүй байдал, эрх чөлөөг хохироох замаар биш” хэмээн өгүүлэв. АНУ-ын ХААЯ лхагва гарагт мах боловсруулагчдад хандаж, мах савлах үйлдвэрүүдаа аюулгүй ажиллуулах төлөвлөгөө журмыг бичгээр ирүүлэхийг үүрэг болгожээ. █

Жен Скерритт

Цар тахлын хохиролтой тэмцэх үед алтны үнэ огцом өсөв

“Ажил олгогчид шударгаар ашиг олох эрхтэй боловч ажиллагсдын амь нас, аюулгүй байдал, эрх чөлөөг хохироох замаар биш” гэв.

ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН НЭР: Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй Номин супер маркетын уулзвараас Оргил шилтгээн хүртэлх, арьс ширний хаалганы хажуугаас Номин супер маркетын уулзвар хүртэлх авто замын ус зайлуулах шугам, засвар шинэчлэлтийн ажил

ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ДУГААР: НХААГ-20/0030

Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар эрх бүхий тендерт оролцогчдоос Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй” Номин супер маркетын уулзвараас Оргил шилтгээн хүртэлх, арьс ширний хаалганы хажуугаас Номин супер маркетын уулзвар хүртэлх авто замын ус зайлуулах шугам, засвар шинэчлэлт”-ийн ажлыг гүйцэтгэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.

Энэхүү тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа цахим тендер тул www.tender.gov.mn хаягаар орж цахим тендерийн баримт бичиг болон холбогдох материалыг татаж авна уу.

Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгийг илгээхийн өмнө тендерт оролцох хураамж болох 50 000 (тавин мянга) төгрөгийг цахим систем ашиглан төлсөн байх ёстой.

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 3 жил буюу 2017, 2018, 2019 онуудын борлуулалтын орлогын дундаж нь төсөвт өртгийн 50 хувиас багагүй байна.

Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо:

Санхүүгийн тайланг өөрийн тендерт хавсарган ирүүлэх шаардлагагүй бөгөөд төрийн худалдан авах ажиллагааны цахим системээр дамжуулан сүүлийн 3 жил буюу 2017, 2018, 2019 онуудын санхүүгийн тайлангаас шаардлагатай мэдээллийг татаж үзнэ.

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ:

Төсөвт өртгийн 30 хувиас багагүй байх.Ижил төстэй ажил гэрээгээр гүйцэтгэсэн туршлагын

мэдээлэл ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 3 жил буюу 2017, 2018, 2019 онуудын аль нэг жилд төсөвт өртгийн 30 хувиас багагүй үнийн дүнтэй ижил төстэй ажлыг доод тал нь нэг удаа гүйцэтгэсэн байна.

Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл

ирүүлэх эсэх: Тийм Зураг төсөл боловсруулах байгууллага нь: Зам тээврийн хөгжлийн яамнаас олгодог:2.8.1.4 - Хотын авто зам, замын байгууламжийн зураг

төсөл боловсруулахАжил гүйцэтгэх байгууллага нь:Зам тээврийн хөгжлийн яамнаас олгодог:2.8.2.1- Хатуу хучилттай зам барих

Тендерийн баталгааны хэмжээ буюу мөнгөн дүн нь: 10 000 000 / арван сая/ төгрөг

Тендерийг 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 09 цаг 10 минутаас өмнө системд ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 09 цаг 20 минутад Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын тендерийн нээлтийн 1012 тоот өрөөнд нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.Дотоодын давуу эрх тооцно.Сонирхсон этгээд холбогдох бусад мэдээллийг доорх

хаягаар хандан авна уу.

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Хангарди ордон, Нийслэлийн

Авто замын хөгжлийн газар, 7 давхарт, 701 тоот холбоо

барих утасны дугаар: 11323662, факс: 11324498Цахим хаяг: www.tender.gov.mn,

www.ub-procurement.mn

ТЕНДЕРИЙН УРИЛГАОгноо: 2020.05.01-ний өдөр

Page 12: 2020.05.01, БААСАН~№073 (1352) ~ ИРГЭН БАЯН БОЛ УЛС … · 2020. 5. 1. · 2020.05.01, БААСАН~№073 (1352) ~ ИРГЭН БАЯН БОЛ УЛС БАЯН

| ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ12 2020.05.01, БААСАН~№073 (1352) ХУВЬ ХҮНИЙ ХӨГЖИЛ

САНАА ЗОВНИЛ БОЛ САЙХАН АМЬДРАЛЫН

САДААавхар эрүү, давхраагүй нүд минь хэн нэгэнд онцгүй харагдах вий, хайртай бүсгүй маань намайг орхих вий, би урт наслахгүй бол яана аа, цахим

орчинд оруулсан зураг минь бусдад таалагдах болов уу гэх мэтээр муу бүхэнд анхаарлаа хандуулж, сэтгэлээ зовоодог хүн цөөнгүй. Бидний амьдрал хязгаартай. Тиймээс бусдын хүслээр бус өөрийнхөө амьдрах нь чухал. Үүний тулд тоомжиргүй байх хэрэгтэй юм. Гэхдээ тоомжиргүй байна гэдэг хэнэггүй байна гэсэн үг биш. Харин бусдаас ялгаатай байдлаа хүлээн зөвшөөрч, нэн шаардлагагүй зүйлд эрч хүчээ зарцуулахгүй байхыг хэлж буй юм. Тоомжиргүй байх, хэнэггүй хандах хоёр харилцан адилгүй ойлголт. Хэнэггүй хүмүүс улбагар, залхуу байх нь элбэг бол тоомжиргүй хүмүүс бүх зүйлд санаа зовдоггүй бөгөөд хэнд, юунд анхаарахаа мэддэг.

Хэрэггүй зүйлд санаа зовох нь сэтгэл зүйн болон эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй. Тархи үргэлж ажиллаж байдаг болохоор нойргүйдэх, ядарч сульдах шинж тэмдэг тогтмол илэрнэ. Даамжирвал сэтгэцийн эмгэг болдог. Үүнээс гадна гадаад төрх, хайр дурлал, гэр бүлийн харьцаа, амар амгалан байдалд ч муугаар нөлөөлдөг. Хүмүүсийн санаа зовж байгаа зүйлийн 85 хувь нь хэзээ ч тохиолдоогүй хий хоосон бодлууд байдаг. Тиймээс сөрөг бодолтойгоо “тулалдах” хэрэгтэй. Хэрэггүй зүйлд сэтгэл чилээдэг болоход амьдралын хэв маяг, нийгэм, гэр бүл нөлөөлөх нь олонтаа. Түүнчлэн өссөн орчин, нийгэмшил, удам ч нөлөөтэй. Тухайлбал, аав ээж нь салсан гэр бүлд сэтгэл хүүхэд сэтгэлийн зовнилтой хүмүүжих магадлал 70 хувь байдаг. Мөн хүүхдээ хэт их хамгаалдаг, бүх зүйлийг нь хорьдог аав, ээжүүд хүүхдээ хэт их санаа зовогч болгож өсгөдөг. Эцэг эхээрээ халамжлуулах бус, эцэг эхээ халамжилж өссөн хүүхэд ч бас ийм зантай болох нь элбэг. Тиймээс өөрийгөө болон үр хүүхдээ хэрхэн хэрэггүй зүйлд зовнидоггүй, бие хүн болгож өсгөх талаар хүргэж байна.

ДЭ.Энхлүүн, ЗГМ сонин

БУСДЫН БОДЛЫГ ТААХ ГЭЖ БҮҮ ОРОЛД

Ихэнх хүн өөрийнхөө тухай болон хайртай хүн, гэр бүл, өдрийн хоол, өрх гэрийнхээ талаар л боддог. Өөрөөр хэлбэл, тэдэнд таны тухай бодох болон таны хувцас, хоолыг шүүж, шүүмжлэх зав байдаггүй. Тиймээс бусдад таалагдаж, тэдний юу бодож байгааг таах гэж оролдох хэрэггүй. Хүн өдрийн ихэнх хугацааг өөрийнхөө тухай бодоход зарцуулдаг болох нь судалгаагаар нотлогдсон байдаг.

БУСАДТАЙ ЯРИЛЦ

Толгойноос гаралгүй санаа зовоож буй зүйлийнхээ тухай ойр дотнын, чамайг хамгийн сайн ойлгодог хүндээ ярих нь үр дүнтэй арга. Ярих үедээ энэ асуудал ямар жижигхэн зүйл байсныг олж харах болно. Эсвэл санаа зовж байхдаа хүрээгүй бодит гаргалгаанд хүрнэ. Тэр хүн заавал чамд мундаг зөвлөгөө өгөх албагүй. Хэрэв ойр тойронд нь тийм хүн байхгүй бол цаасан дээр буулгаарай. Толгойноосоо гаргаж хаях нь л хамгийн чухал юм.

ОДОО ЦАГТ ОРШ

Өнгөрснөө мартах гэж хэт их хичээвэл санаа зоволт нь ирээдүй цаг руу шилжчихдэг. Тиймээс одоо цагтаа л өөрийгөө байлгах гэж хичээх нь амар тайван байх арга юм. Яг энэ цаг мөчид хийж байгаа зүйлээ арай илүү удаанаар хий. Удаан зажил, удаан ярь, удаан алх. Тэгвэл хоолныхоо амтыг, харилцагчийнхаа яриаг, эргэн тойрноо ажиглах сэхээ авна. Ямар нэг зүйлд санаа зовох гээд байвал “Боль” гэж дотроо чангаар хэлээд буцаад энэ цаг мөчдөө эргэн ирж байгаарай.

ЮУ ЧУХАЛ, ЮУ ХЭРЭГГҮЙГ ЯЛГАЖ СУР

Дээр хэлсэнчлэн хэнэггүй байдал, тоомжиргүй хандлага хоёр харилцан адилгүй. Хэрэв бүх зүйлд хэнэггүй хандах юм бол асуудал үүснэ. Тухайлбал, нөхөр чинь асар их мөнгө мөрийтэй тоглоомд алдчихсан байхад чи “зүгээр дээ” гээд тоомжиргүй орхиж болохгүй. Мөнгөө буцааж авах боломжгүй байсан ч дахиж тоглохгүй байх тал дээр нь анхаарах хэрэгтэй. Харин хумс хугарах, гар харлах, үс унах зэрэг энгийн зүйлд шаналах нь илүүц юм.

АЗ ЖАРГАЛТАЙ ХҮМҮҮСИЙН АМЬДРАЛД МӨРДДӨГ ЗАРЧИМ

● Бусдын юу гэж бодоход ач холбогдол өгдөггүй.● Өнгөрсөн алдаандаа өөрийгөө үргэлж буруутгадаггүй● Бүтэлгүйтлээ хүлээн зөвшөөрдөг● Байгаа зүйлдээ сэтгэл хангалуун байдаг● Ирээдүйд тохиолдох сайн, муу зүйлийн тухай бодож, сэтгэлээ чилээдэггүй● Тэгэх л юм бол би жаргалтай амьдарна гэсэн бодолд хүлэгддэггүй● Юунд ч харамсдаггүй● Тоогдохгүй байх вий гэсэн айдсыг толгойноосоо авч хаясан● Нийгэмд зохицох гэж хичээдэггүй● Хангалттай сайн байх шаардлагагүй гэж үздэг

Page 13: 2020.05.01, БААСАН~№073 (1352) ~ ИРГЭН БАЯН БОЛ УЛС … · 2020. 5. 1. · 2020.05.01, БААСАН~№073 (1352) ~ ИРГЭН БАЯН БОЛ УЛС БАЯН

ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ СОНИН НЬ НИЙТИЙН ЭРХ АШГИЙГ ХӨНДСӨН,ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГӨӨР ТУЙЛЖ БУЙ БАЙДАЛ,

ХУУЛЬ БУС ҮЙЛДЛҮҮДИЙН ТАЛААР БАРИМТТАЙ, ҮНЭН БОДИТ МЭДЭЭЛЛИЙГИРГЭДЭЭС НЭГ САЯ ХҮРТЭЛ ТӨГРӨГӨӨР ХУДАЛДАЖ АВНА.

ТАТВАР ТӨЛӨГЧ ИРГЭН ТА ХУУЛЬ БУС ҮЙЛДЛИЙН ХОХИРОГЧ БОЛСОН, ЭРХ АШГАА ХӨНДҮҮЛСЭН БОЛ БАРИМТАА

[email protected] И-МЭЙЛ ХАЯГААР БОЛОН FACEBOOK-ИЙН “ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ СОНИН” ПЭЙЖ ХУУДАСТ ИЛГЭЭНЭ ҮҮ

СОНИНЫ РЕДАКЦ

МЭДЭЭЛЭЛ ХУДАЛДАЖ

АВНА

ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ | 13 2020.05.01, БААСАН~№073 (1352)ЦАГ ҮЕ

Page 14: 2020.05.01, БААСАН~№073 (1352) ~ ИРГЭН БАЯН БОЛ УЛС … · 2020. 5. 1. · 2020.05.01, БААСАН~№073 (1352) ~ ИРГЭН БАЯН БОЛ УЛС БАЯН

Дэлхий даяараа коронавирусийг нам дарсан бүрэн баталгаа яг хэзээ гарах вэ. Энэ цогц асуудлыг ул суурьтай шийдэж байж олимпын цэнгэл наадмын асуудлыг хөндөх нь зүйтэй” гэж мэдэгдсэн байх юм.

| ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ14 2020.05.01, БААСАН~№073 (1352) СПОРТ

ТОКИО-2020 + 1 ЖИЛ + ТОKYO-202ONE

Зуны XXXII олимпын наадмын цуурай хойтон жил рүү одож, зуузай холбосон аргамаг хүлгүүд нутаг нутаг руугаа буцлаа. “Оргүйд орвол охинтой нь дээр” гэдэг шиг орон орны баг тамирчид дээд тааллыг бишрэн, доод тахлыг жигшин, үхэр жилийн зуны сард болзоотын бор толгойдоо уулзан золгож, “эрийн 33 олимпын наадамдаа” зодоглох өдрөө тоолон тоолон хүлээхээс өөр аргагүй хувь заяатайгаа эвлэрсэн ч эр чадалдаа эрдэн, эрдэм ухаандаа найднам. Наран ургах зүгийн Наран орны олимпыг үлдсэн жилийн дотор ямар төөрөг тавилан хүлээнэм бэ? Юутай ч “Токио-2020” олимпын энэ нэрийг өөрчлөхгүй гэсний дагуу зарим нь дорхноо ухаан сийлж, “TOKYO-2020+ONE YEAR” буюу “TOKYO-202ONE” гэсэн ухаалаг ёж цол хайрлаад авав. Зүгээр ч юм шиг.

ЭРХЭЭ АВСАН НЬ ЗӨНДӨӨ, ЭЛДҮҮРЭЭ

ХАНГУУЛСАН НЬ Ч БИШГҮЙОлимпын хөдөлгөөний гол цөм

нь тамирчид, олимпын наадмын гол баатрууд нь ч тамирчид. Зуны XXXII олимпод өрсөлдөх 11 мянган тамирчны 57 хувь нь эрхийн бичгээ өвөртөлсөн, үүнийг нь ч Лозанны сейфэнд баттай хадгалсан. ОУОХ-ны захирал К.Дьюби тэргүүтэй ажлын хэсэг хоногт хорин таван цаг хөдөлмөрлөсөөр, олимпын эрхийн тэмцээнийг зургадугаар сарын 29-ний лхагва гарагаар тасалбар болгон, долдугаар сарын 5-нд эцсийн мэдүүлгээ Токио руу тамгалан хүргүүлэх лүндэн буулгалаа.

Буудлага, морин спорт, зүлэгний хоккей, волейболын хувьд эрхийн асуудал аль хэдийн “бандан пад” болсон бол зарим спортынхон дөнгөж 20 хувийн хуваарилалттай “сажлах” жишээтэй. Тэр бүү хэл тэмцээнээс оноо цуглуулах системтэй жүдо, хүндийг өргөлт, дугуйт тэшүүрээс ганц ч хүний нэр тодроогүй, тодрох ч болоогүй налайж байна. Өнөө муу марафон, спорт алхааны тамирчид мөн л Токио хотын “нохой гаслам” аагим халуунд уралдахгүй ч нийслэлээс 800 км хойд зүгт орших Саппород шандас сорихдоо тийм ч тааламжтай бус хандлагатай нь нууц биш. Нийт багийн хүч тарамдах учраас тэр биз ээ. ОУОХ-ны шинэ бодлогын хамгийн эхний

хэрэгжилт нь намиран мандаж байсан Нарангийн олимпод тусгалаа олж, дугуйт тэшүүр, ханан хадны спорт авиралт, далайн давалгаан дээгүүр дүүлэх серфинг хавтан, хасагдаад ирсэн софтбол ба бейсбол, Японы үндэсний каратэ (кара-хоосон, тэ-гар гэсэн үг) тулааныхан анхны олимпдоо дэгэж дэрвэж байсан ч нэг жил хойшилж, нэг анги хүчээр улирав аа гэж. Хамгийн гол нь “Токио-1964” олимпод үндэсний жүдо бөхөө багтааж, “Токио-2020”-д үндэсний каратэ тулаанаа “чихсэн” япончуудын баярыг “Парис-2024” үргэлжлүүлж чадахгүй урмыг нь хугалах нь. Учир нь каратэ зодоон нь дараагийн олимпын хөтөлбөрт багтаагүйд Дэлхийн каратэгийн холбоо (WKF)-ны ерөнхийлөгч Антонио Эспинос (Испани) бөөн уур ундууцлаа кастиль хэлээр францууд руу овоолоод л.

Олон улсын хүндийг өргөлтийн холбоо нь саяхан 40 жилийн турш завсаргүй хааны лавринд заларсан, 81 настай мажар өвгөн Тамаш Аяаныг таягдан чөлөөлсөн бол удаа дараа допингийн ноцтой зөрчил үйлдсэн Тайланд, Египет, Малайзын холбоодыг олимпод оролцох нэрсээс улаан балаар улалзтал дарлаа. Наадмын дараа ОУОХ олимпын төрлийн холбоодод

Ж.Отгонцагаан, Спортын сэтгүүлч “ОТО” АНУ, Оаклэнд хот

TOKYO-202ONE НОХОЙГОО ХОРИВ, ТОЙРСОН УЛСУУД ГЭРТЭЭ ХАРИВ

540 сая ам.долларын ногдол ашгийг маркетинг, телевизийн эрх, үзэгчдийн тоо гээд олон үзүүлэлтийг нарийн тооцоолон байж, эрэмбээр нь хуваарилдаг журамтай. “Ацан шалаанд” орж, бараг бүх тэмцээндээ “хэрээс” тавьснаас зарим данс нь улайх аюул тулгарсан, зарим олон улсын спортын холбоод нь ОУОХ-ноос олгодог татаасаа урьдчилан хүртэх саналаа ч чулуудаж эхлэв.

НУУВЧИНД ОРСОН ОЛИМПЫН БАМБАР

Олимп уулын бэлээс гал гуйх ёслол анх удаа үзэгчгүй, эль хуль болж, Японоос ганц ч албан төлөөлөгч ниссэнгүй. “Итгэл найдвар бидний замыг гэрэлтүүлнэ” гэдэг цоглог уриан дор Японы 47 мужаар 21 хоног аялах галт бамбар одоо Фүкүшима хотын захиргааны нэгэн өрөөнд хав дараастай. Асаалттай л байдаг байгаа даа, тэнгэр минь. Грекийн ариун дагшин Олимп уулын бэлээс даруухан залсан галт бамбараа 2011 оны газар хөдлөлтөд өртөн, 15000 хүнээ алдсан Фүкүшимагийн оршин суугчдыг хүндэтгэн, тэндхийн босс Масао Үчиборид хүндэтгэлтэйгээр гардуулсан бөгөөд 50 мянга гаруй

хүн үзэж сонирхсоны дараа аюулт өвчнөөс үүдэн амьтан хүнийг тарааж, ийнхүү цэцгийн дэлбээ мэт хумигдав. “Токио-2020” олимпын элч төлөөлөгчөөр сансрын нисгэгч Соичи Ногүчи, Акихико Хошидо, Норишиче Канай нар томилогдoн, олимпын бамбарыг залах өвөрмөц төлөвлөгөө сэдсэн ч одоо гал маань газарт гавтай мэт хадагдав, юун од, нар, сар руу дүүлэх. Мөн 1980 оноос хойш Японд 500 сая ширхэг үйлдвэрлэж, нэн гүйлгээтэй буй “Гундам”, “Заки” гэдэг уран зөгнөлт сансрын баатар хүүхэлдэйнүүд ч одоо хийх ажилгүй гиюүрнэ. Наадмын үеэр олимпын логогоор гоёсон, нэг бүр нь 11 ам.долларын үнэтэй дээрх тоглоомууд ёстой шожигнох байсан даа.

МИХАИЛД БОДОЛ БИЙ ШҮҮ

Олимпын наадмыг “огцруулах” дөхөж, ойрхон нэг жилээр хойшлуулахад олон хүн гонсойсон ч цөөнгүй хүний толгой тархинд нь “Михаилд бодол бий” гэсэн теором “тог цохижээ”. Хамгийн түрүүнд “Пёнчан-2018” наадамд бангадуулж, төрийн сүлдээ сонсох, хос бүргэдтэй далбаагаа өргөх эрхгүйгээр цагаан олимпод

оролцож, одоо ОУОХ, Дэлхийн допингийн эсрэг агентлаг (WADA)-аас улаан жавтий хүртэн, сав л хийвэл Спорт арбитрын шүүх (CAS)-ийн хаалгыг байнга татаж буй ОХУ-д алдагдсан эрхээ сэргээлгэх аштай сайхан боломж нээгдлээ гэсэн үг. Спорт арбитрын шүүхийн ерөнхий нарийн бичгийн дарга Матье Риб түшмэл хавтаст хэргийн дахин хэлэлцүүлэг долдугаар сараас наашгүй хэмээн архайхад, оросууд архив руугаа дахиад л гүйлдэв. Мөн шүүгчийн булхай, удирдлагын завхрал, хээл хахууль, хоорондын зөрчилдөө тарамдсан Олон улсын боксын холбоо (AIBA) ч гэсэн энэ 365 хоногт дутагдлаа засч, дутуугаа гүйцээн, ОУОХ-ны гишүүнчлэлээ “сэргээн засварлах” алтан боломж бий болсныг анзаарсан байлгүй дээ. Оросгүй олимп, боксгүй олимп онцгүй биз дээ.

НЭЭГДЭЭГҮЙ НЭЭЛТ НЭГ ЖИЛИЙН ДАРАА

“Токио -2020” олимпын нээлтийн ёслолын хөтөлбөрийг Италийн мэргэжилтэн Марко Балич удирдаж, уран сайхны удирдагчаар Японы Мансай Номура жүжигчин ажиллахаар тохоон томилогдсон байлаа.

Page 15: 2020.05.01, БААСАН~№073 (1352) ~ ИРГЭН БАЯН БОЛ УЛС … · 2020. 5. 1. · 2020.05.01, БААСАН~№073 (1352) ~ ИРГЭН БАЯН БОЛ УЛС БАЯН

ЯПОНЫ 47 МУЖААР 21 ХОНОГ АЯЛАХ ГАЛТ БАМБАР ОДОО ФҮКҮШИМА ХОТЫН ЗАХИРГААНЫ НЭГЭН ӨРӨӨНД ХАВ ДАРААСТАЙ. АСААЛТТАЙ Л БАЙДАГ БАЙГАА ДАА, ТЭНГЭР МИНЬ.

ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ | 19 2020.05.01, БААСАН~№073 (1352)СПОРТ

ХУУЧИН НЬ УЛ, ШИНЭ НЬ ЗУЛ

“Токио-2020” олимпын тоог нь өөрчлөхгүйгээр товыг хойшлуулах амархан ч ар фронтын асуудал бол аймшгийн адармаатай. Бод л доо, бараг бэлэн болж, шинэ байрныхаа түлхүүрийг гардан авсан 41 үндсэн ордон танхим, зочид буудлын 40 мянган өрөө, 2000 үйлчилгээн автобус, бүхэл бүтэн тамирчдын тосгон нэг жил “өнчин цагаан ботго” мэт буйлан ганганах боллоо шүү дээ. Мөн хойшлогдсон, цуцлагдсан, шинэчлэгдсэн, уур-ласан, уцаарласан, бодлого шир-сон, боомилсон, шатсан, шаралх-сан мянга мянган гэрээ хэлцэл, түүний ард дэлхийн том том боссууд нойлоосоо эхэлнэ гэдэг мөн хэцүү еэ! Бараг л хуучин юм ул болж, шинэ юм зул болох нь ээ!

ТӨМӨР МЭТ ТҮНШҮҮД

ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бах “Энэ их хямралын үед олимпын бамбар л харанхуй хонгилын үзүүрт гэрэлтүүлнэ” гэж айлдсан. Бас саяхан “Токио-2020” олимп нь хүн төрөлхтний тэсвэр тэвчээр, уян хатан ухааны ялалтын их фестиваль болно хэмээн нэмж өгүүлжээ. Олимпын хөдлөгөөний их үйлсийн төлөө хамтран зүтгэдэг

албан ёсны түнш компаниуд ч хямралын үед хэлсэндээ үнэнч хэвээрээ. Америкийн Procter and Gamble компанийн угаалгын нунтаг, живх, ариун цэврийн нойтон цаас, “Жилетт” сахлын татуурга зэрэг дэлхийд танигдсан бүтээгдэхүүний борлуулалт нь 9-10 хувиар эрс өсч, энэ оны эхний улиралд 17.2 тэрбум “ногоон”-ы орлого олжээ. Мөн Жек Ма босстой, Арабын үлгэр “Али Баба”-гийн нэртэй цахим худалдааны хятад компани ОУОХ-той хамтран гурван жилийн гэрээ үзэглэж, CLOUD хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд 200 тэрбум юань (28 тэрбум ам.доллар) зарцуулахаар зориг шулууджээ. Нөгөөх Procter and Gamble компани нь олимпын тамирчдын ээжүүдийг энэрэх Thank you, Mom сэдэвт хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байсныг спортынхон талархан хүлээн авсан. Олон жилийн түншүүд нь ч олимпын экстра нэг жилд нүүрээ буруулахгүй үерхэлдээ үнэнч хэвээр гэдэг бол хүндрэлийн үеийн амжилтын үндэс шүү!

ШИРЭН БӨМБӨГ БА ШИНЭ ХОРИН ДӨРӨВ

Энэ зун болох байсан олимпын хөлбөмбөгийн тэмцээнд оролцох “почоонкоо” халаасласан 23 хүртэлх насны залуу хөлбөм-бөгчдийн насны асуудал халуун сэдэв болон дүрэлзэв. Ялангуяа Азийн бүсээс цойлсон БНСУ, Австралийн багийн удирдлагууд эрхээ авсан энэ бүрэлдэхүүнийг ирэх жил хэвээр нь “сойж”, онцгой байдлыг харгалзан үзэж, U-24 (Un-der 24) болгон өөрчлөх өргөх бичгээ өөд нь барив. Үнэнийг хэлэхэд олимпын хөлбөмбөгийн тэмцээн нь ДАШТ-тэй харьцуулахад тэмээ, ямаа шиг л эрс ялгаатай гэсэн үг.

Тэр ч аргагүй. Хөлбөмбөгийн “мундиаль” нь олимпын наадам-тай өрсөлдөхүйц тэр том нэр хүнд, маркетинг, шижир алт шиг тоглолтууд, эрдэнэсийн их орлогоо хэнтэй ч хуваалцахгүй нь тодорхой. Тэгээд ч олимпын хөлбөмбөг нь олигтой сонирхол татдаггүй байсан нь үнэн. Энэ байдлыг гярхай анзаарсан ОУОХ-ны ерөнхийлөгч Х.А.Самаранч Олон улсын хөлбөмбөгийн хол-бооны тэргүүн Ж.Авеланжийг ятгасаар байгаад нэг багт 23-аас дээш настай гурав хүртэлх од хөлбөмбөгчийг урих сайхан боломжийг нээсэн юм. Тэгээд л 1996 оноос эхлэн олимпын зүлэг ногоон дэвжээнээ Савиола, Месси, Агуэро, Клинсман, Pональдиньо, Неймар нарын дэлхийн одод олим пын зүлэг ногоон дэвжээнээ дэвэн дэвсээр гарч ирэн, таван тивийн наадамчин олноо баясгасан бөлгөө.

Өдгөө олимпод өрсөлдөх 16 багаас 14 нь эрхээ өвөртөлсөн бөгөөд Хойд Америк, Карибын тэн гисийн сав нутгийн бүс нутгаас шовойх хоёрхон “шонхорын” нэр л үлджээ. Нийт олимпын хөлбөм-бөгийн 26 удаагийн тэмцээнд Их Британи, Унгар гурав, Уругвай,

Аргентин, ЗХУ-ОХУ тус бүр хоёр удаа “торгон жолоо” өргүүлжээ. Хөлбөмбөгийн тамирчид хойтон өрсөлдөх насаа U-24 болгон өндөрсгөж чадсан бол 15 настай гимнастикчид ирэх жил нэг нас нэмэх тул олимпын төлөө үзэлцэх боломжоо бас нээлээ гэсэн үг.

ширүүн өрслдөгч Шигэрү Ишида нь 2021 оны улс төрийн сонгуулиас өмнө гэнэт олимпод “хайртайгаа зарлан” Шинзо Абэ даргыг өөлж шүүмжилж эхлэх нь бололтой.

КАРАНТИН БА ЧЕЛЛЕНЖ

Дэлхий даяараа коронавирустэй ид тулалдаж буй торгон галын үед цэнгэлдэх хүрээлэн, ордон танхим, фитнес төв бүгд эзгүйрч, спортгүй бол энэ хорвоо хэчнээн уйтгартай болохыг яруу тодоор дахин харуулав. Энэ бэрх үед Беларусийн хөлбөмбөг, хоккейн лиг юу ч болоогүй мэт үргэлжилж, тэр бүү хэл 11 оронд ТВ дамжуулах эрхээ зарж, түүний дотор А.Лукащенкод дургүй “будант Альбион” хүртэл “хоол болтол шийр зугаа” хэмээн спортын сувгаа Минсктэй холбосон гээд бод доо. Мөн саяхнаас Тажикистан, Тайвань, Туркменистаны ширэн бөмбөгийн улирал хөшгөө нээсэн л гэх юм.

Энэ үед барьц алдаагүй харин ч бүр баярласан спорт бол Е-Sport буюу цахимын тамирчид ажээ. Дээрээ бас хэрэлдсэн олон холбоотой ч дэлхийн цуврал тэмцээний шагналын сан нь нэлээн зузаарсан ажиглагдана. Угаасаа алс зайнаас тоглож сурсан шатарчид ахуй нутгаасаа “цусгүй дайн” өдөөсөөр. Бөмбөрцгийн шатрын хаан, цас мөсний Норвеги улсын Магнус Карлсен өөрийн нэрэмжит шилдэг найман шатарчны 250 мянган ам.долларын шагналын сантай тэмцээнийг эхлүүлэн, олны анхаарлыг татав. Өмнөх нэгэн тэмцээнд Ираны 16 настай шатрын гени гэгдэх А.Фирүжа хүү нь их аваргыг 8.5:7.5-аар “ёврон”, 14 мянган “ногоон”-ы шагнал хүртэж, эцэг эхийгээ баярлуулсан сайн жаал. Одоо бас л ах нартайгаа "усгүй талд цусгүй дайтахаар" үзэлцэж байна. Хорвоо ертөнцөөр дүүрэн “SPORT CHALLENGE” уриа дуудлага борооны дараах мөөг шиг олширч, гүйх, суниах, үсрэх, харайх, өргөх, шидэх авъяасаараа хоорондоо үзэлцэж кайф авах нь нүд эрээлжлэм.

Олон улсын хөлбөмбөгийн холбоо гэхэд л цагаан халаадтай баатрууддаа баярласнаа илэр-хийлж, 30 секунд халуунаар алга таших “челленж” зарлан, түүнд дэлхийд нэр алдраа гайхуулсан Пеле, Д.Марадона, Д.Бекхэм, Ф.Беккенбауэр, Неймар, Месси, Роналду нар алгаа хорстол ташин буйг хараад сэтгэл сэргэм өөдрөг.

АЗ НЬ ГИЙСЭН АКАДЕМИ

“Морьтны хишиг явганд” гэгчээр олимп хойшилж, онгорхой үүссэн тул овжин Ерөнхийлөгч Исидорос Ковелос нь Шато-ди-Види шилтгээнд Т.Бахын “хөлд сууж” шалсаар байгаад Oлон улсын олимпын академийг (IOA) капитал засварт зориулж, 13 тэрбум ам.долларыг батлуулаад авсан самбаатай грек эр. Ирэх

жил 60 жилийн ойгоо тэмдэглэх IOA нь ариун Эллада орны Олимп уулын бэлд орших бөгөөд жил бүр дэлхийн олимп судлаачдын сургалт, семинар, цугларалт, хурал зохион байгуулдаг бөгөөд МҮОХ, МОҮА нь 2000 оноос эхлэн идэвхтэй оролцдог гишүүн билээ. Олимпын өлгий нутагт болсон сургалтад Д.Нямхүү (жүдо), Д.Дуламсүрэн (байт харваа), Ч.Амарсанаа (ширээний теннис), Ц.Баярмаа (волейбол), Б.Хосбаяр (туялзуур сэлэм), А.Заяа (буудлага) гээд манай олон залуус идэвхтэй оролцсон нь бахархалтай.

ТАМИРЧДЫН ТОСГОН ТАМИРЧДАДАА

Бас нэгэн санаанд оромгүй санал ЗБХ-ны төв штабын ширээн дээр нисэн буув. Одоогоор хоосон буй олимпын тосгонд kоронавирусээс сэргийлж, гэр оронгүй 1000 хүнийг түр байрлуулах хүсэлтийг олон нийтийн буяны байгууллага хүсчээ. Манайхаар бол шинэ гэрийн ёслол, тоонот тотгоноосоо цэнхэр хадгаа зүүгээгүй байж явуул, тэнүүл, явган, нүцгэн хүмүүсийг сайхан өргөөндөө хөл тавиулах нь бүү хэл, ойртуулдаггүй монгол ёс заншлаар ч ёстой гонжийн жоо! Тамирчдын ариун гал голомтыг даанч дээ. Харин өөр маягаар өөр гaзарт өгөөмөр сэтгэлээр шийдэж болоx. Тэгээд ч “Токио-2020” маань өөрсдөө өчнөөн их өр ширтэй тулгарсан тул түүнтэй манатай, энэ асуудлыг хариуцах яам, халамжийн газар руу нь хандуулсан сурагтай.

ИРЭХ ОЛИМПЫН ИРЭЭДҮЙ

ОУОХ ба Токио-202ОNЕ ЗБХ-ны хооронд маргаан үүсч, наадам хойшлогдсонтой холбоотой нэмэгдэл зардлыг хэрхэн шийдвэрлэх талаар толгойгоо гашилгаcaap. Урьдчилсан тооцоогоор наадам сунжирсны зардал чирэгдэл нь гурван тэрбум ам.доллар элбэг шаардах бөгөөд үүний хэдэн хувийг зохион байгуулагч Япон улс гаргах, ОУОХ хэдэн хувийг нь зохицуулах вэ гэсэн нэмэлт гэрээ хараахан бэлэн болоогүй л байна. Гэвч хоёр тал өмнө нь тохиолдож байгаагүй ийм шинэ эрсдэлийг хамтын хүчээр даван туулж л таараа!

Өнөөдөр “Токио-1964” наадамд зориулж байгуулсан Комазава олимпын цэцэрлэгт хүрээлэнгийн өндөр цамхаг нь эрүүл мэндийн тэргүүн шугаманд амь, бие хайргүй зүтгэж буй эмч, сувилагч, ажилтнуудад гүн хүндэтгэл үзүүлэн, итгэл төгс ирээдүйг бэлгэдэн, хөх гэрлээ тодоор асаалаа. “Токио-хорь-хорь” нохойгоо хорив, тойрсон улсууд гэр рүүгээ харив. Хойтон жилийн атлаа “хорь-хорь” олимп маань хол байна даа хол байна. Гэвч хоног өдөр өнгөрсөөр л байна, “хорооноо” шаар өнгөлзсөөр л байна. Хүн төрөлхтөн эвийн хүчээр тахлыг давна, энхийн хүслээр олимпоо аварна!

Нээлтийн ёслол нь өөрийн гэсэн өвөрмөц сэтгэмжээрээ өмнөх олимпоо давах “намын даалгавар” гарцаагүй хүлээсэн нь тодорхой бөгөөд Наран гүрнийхэн хүүхэд залуучуудын хайртай супер Марио, Китти, Доремон, Капитан Цубаса нарыг өргөнөөр татан оролцуулж, нээлтийн үеэр Абэ Ерөнхий сайд Марио шиг хувцаслах гээд л нууц хөзрөөсөө бага сага дэлгэсэн удаатай. Харин нэг жилийн дотор хорвоо хэрхэн хувьсахыг хэн ч мэдэхгүй тул нээлтийн соёл урлагийн хөтөлбөр ч өөрчлөгдөхийг үгүйсгэх аргагүй. Харин хогийн “Хорооноо” дүр сайхан наадамд арай дүрслэгдэхүй байгаасай л гэж итгэе.

ДАЙСНАА ДАРЖ ДАРХАН ЦОЛОО МАНДУУЛБАЛ ЧХорин ондоо хоргодсон,

хорин нэг рүү хойшлогдсон To-kyo-202ONE олимп маань дахин нэг жил сунгагдаж магадгүй гэсэн гутранги онолыг Шотландын Эдинбургийн их сургуулийн анагаах ухааны доктор Дэви Сридар гэнэт мэдэгдэв. Цар тахлын одоогийн тархалт, далайц, давтамж, мутацийн өөрчлөлт, өсөн нэмэн нэмэгдэж буй халдварлалт, үхлийн тоо болон одоо болтол түүнийг нам дарах найдвартай вакцин бэлэн болоогүй, туршаагүй, амьдралд хэрэгжээгүй байгааг АНУ-д төрсөн туршлагатай мэргэжилтэн шударгаар өгүүлж, ОУОХ, ДЭМБ-ын хамтарсан ажлын хэсэг байгуулахыг уриалжээ. Тэгээд ч уг вакцины үр өгөөж хэр хурдан байх, цар тахлын журам дахин сэргэх эсэх гээд л олон тулгамдсан асуудал буйг сэтгэл зовнин алсын хараатай өгүүлжээ.

Энэ талаар “Токио-2020” олимпын наадмын ЗБХ-ны гүйцэтгэх захирал Тоширо Мүто хойтон товлогдсон олимп маань “шив шинэ” агаад “эв эрүүл” байж чадах эсэх талаар эргэлзэж буйгаа ч хэвлэлийнхэнд ил тод мэдэгджээ. Дээрх үзэл бодлыг дэмжин Кобе их сургуулийн халдварт өвчин судлалын доктор Кентаро Ивата эх орон нэгтнүүддээ хандан “Ирэх жил гэхэд энэ цар тахлыг үндэсгүй болтол нь дарахад асар их цаг хугацаа, тэсвэр тэвчээр хэрэгтэй. Япон улс үүнийг бүрэн устгалаа гэж бодъё. Гэтэл олимпын наадмын үеэр жил хүрэхгүй хугацааны дараа цугларах 200 гаруй орон дээрх дайснаа дарж, дархан алдраа бадруулах асуудлыг бүгдээрээ 100 хувь шийдвэрлэсэн гэдэг нь хэр итгэл үнэмшил төрүүлэх вэ. Дэлхий даяараа коронавирусийг нам дарсан бүрэн баталгаа яг хэзээ гарах вэ. Энэ цогц асуудлыг ул суурьтай шийдэж байж олимпын цэнгэл наадмын асуудлыг хөндөх нь зүйтэй” гэж мэдэгдсэн байх юм. Бас дээрх хүндрэлийг далимдуулан Японы Батлан хамгаалахын сайд асан, Ерөнхий сайдын сэнтийгийн төлөө

Урьдчилсан тооцоогоор наадам сунжирсны зардал чирэгдэл нь гурван тэрбум ам.доллар элбэг шаардах бөгөөд үүний хэдэн хувийг зохион байгуулагч Япон улс гаргах, ОУОХ хэдэн хувийг нь зохицуулах вэ гэсэн нэмэлт гэрээ хараахан бэлэн болоогүй л байна.

Page 16: 2020.05.01, БААСАН~№073 (1352) ~ ИРГЭН БАЯН БОЛ УЛС … · 2020. 5. 1. · 2020.05.01, БААСАН~№073 (1352) ~ ИРГЭН БАЯН БОЛ УЛС БАЯН

16 2020.05.01, БААСАН~№073 (1352) СУРТАЛЧИЛГАА | ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ

ЗӨВ СОНГОЛТЗӨВ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ

Олон улсын барилгын салбарт ихээр ашиглаж буй сүүлийн үеийн aluminum буюу хөнгөн цагаан гадна фасадтай

Дэлхийн №1 ХБНГУ-ын Aquatherm фермийн хуванцар шугам хоолойтой

Нар үзэх архитектурын зөв төлөвлөлт Айл бүр шалнаасаа тааз хүрсэн дугуй хэлбэрийн

урагшаа харсан цэлгэр том цонхтой Цонхны хөшгийг автоматжуулсан тоноглолтой Айл бүрт бүрэн автомат суултуур Төвийн инженерийн шугам сүлжээнд холбогдсон

Гэрээсээ шууд Үндэсний цэцэрлэгт хүрээлэн рүү гарч болдог

Автомашины аюулгүй хүүхдийн тоглоомын талбай, гүйлтийн замтай

Галын аюулгүй байдлын систем 24 цагийн лифт Дулаан болон гадна талбайн том зогсоол 8 баллын газар хөдлөлтөд тэсвэртэй Бүрэн цутгамал хийцтэй

99090142, 88114566, 90092678, 99090063

БОРЛУУЛАЛТЫН АЛБА: БАЙРШИЛ:Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн чанх ард Дүнжингарав худалдааны төв, ЕБС-ийн 133-р сургууль болон Олон улсын хөтөлбөртэй улсын “Монгол Тэмүүлэл” лабoратори сургуулийн дэргэд

110 АЙЛЫН 16 ДАВХАР БАРИЛГАPark Еast цогцолбор хотхон нь хотын хамгийн эко бүс болох

Богд уулын бэл, хатан Туулын хөвөөнд орших Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн үзэсгэлэнт байгаль, эрүүл цэвэр агаарт сүндэрлэн боссон

БАРИЛГЫН ДАВУУ ТАЛ:

Жилээс жилд үнэ цэн нь улам

нэмэгдэх орчин, тав тух тансаг байдлыг

цогц шийдсэн

Page 17: 2020.05.01, БААСАН~№073 (1352) ~ ИРГЭН БАЯН БОЛ УЛС … · 2020. 5. 1. · 2020.05.01, БААСАН~№073 (1352) ~ ИРГЭН БАЯН БОЛ УЛС БАЯН

17ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ | 2020.05.01, БААСАН~№073 (1352)ГОО САЙХАН

Э.Энхлүүн, ЗГМ Сонин

Royal Caribbean хөлөг онгоцонд уран нугаралтын үзүүлбэр үзүүлж, өв соёл, авьяас чадвараа олон улсын үзэгчдэд таниулж яваа Э.Ариунчимэгийг энэ удаагийн “Гоо сайхан” буландаа онцолж байна. Тэрбээр олон улсын циркийн фестиваль, тэмцээнүүдэд оролцож, амжилт үзүүлсээр ирсэн чадварлаг нэгэн юм. Түүнчлэн уран нугарахаас гадна “Дамбо” кинонд дүр бүтээгээд амжжээ.

Бичил молекулт нийлмэл пептидийг олон төрлийн амьтан, ургамлаас орчин үеийн хамгийн өндөр технологиор гаргаж үйлдвэрлэсэн бөгөөд агууламж нь 97%-с дээш учир хүний бие махбодид шууд нэвтэрч 100% шингэдэг. Мөн хүний биеийн эд эсийг сэргээнэ.

Сар лагийн ясны уурагнаас ялгаруулан гаргаж авсан пептид нь маш олон төрлийн шим тэжээл болон амин хүчил агуулдаг бөгөөд бүх эрхтний өөрийгөө эрүүлжүүлэх чадварыг дээшлүүлнэ.

Өвчнийг анагааж, халдвараас сэргийлэх чадварыг дээшлүүлнэ. Эсийн цэвэрлэгээ хийж, халдвараас сэргийлж, дархлаа дэмжинэ. Мөн цусыг цэвэрлэж, таван цулын үйл ажиллагааг эрүүлжүүлнэ.

9900-77668046-4466

Пептид нь эм биш, эрүүл мэндийн бүтээгдэхүүн биш харин эсийн хоол юм

БУСДЫН САЙН САЙХАНД

БАЯРЛАДАГ БАЙ

Э. АРИУНЧИМЭГЭ. АРИУНЧИМЭГ

● Биеийн өндөр: 162 см● Биеийн жин: 55 кг● Биеийн харьцаа: 91:62:95● Төрсөн он, сар, өдөр: 1997.03.25● Орд: Хонь ● Үсний өнгө: Хар бор● Нүдний өнгө: Хар бор ● Ажил: Royal Caribbean хөлөг онгоцонд уран нугаралтын

үзүүлбэр үзүүлдэг ● Мэргэжил: Соёл урлагийн маркетинг● Идэх дуртай хоол: Сүши, будаатай хуурга ● Дуртай өнгө: Хар, цагаан, улаан● Хобби: Фитнесээр хичээллэх● Зорилго: Өөрийгөө хөгжүүлж, бусдад сайхан бүхнийг

түгээдэг болох ● Баримталдаг зарчим: Өөрөө өөртөө үнэн, зөв байж, ойр

орчимдоо эерэг энерги түгээхийг хүсдэг● Дуртай сүрчиг: Зөөлөн, чихэрлэг үнэрт дуртай ● Дуртай брэнд: Nike, Gym shark, Adidas зэрэг спортын

брэндэд дуртай. Мөн Victoria’s Secret-ийн бүтээгдэхүүн таалагддаг

● Хэлэх дуртай үг: Бусдын сайн сайханд баярладаг бай● Багын хоч: Өвөө маань намайг Бөмбөөлэй гэж дууддаг

байсан● Өглөөг хэрхэн эхлүүлдэг вэ: Өглөө бүр фитнест явдаг● Жингээ хэрхэн барьдаг вэ: Аль болох эрүүл, зөв

хооллохыг хичээдэг. Уураг ихтэй хүнс идэж, зөв нүүрс ус хэрэглэдэг. Ажил маань намайг байнга дасгал хөдөлгөөнтэй байлгадаг

● Гоо сайхны ямар бүтээгдэхүүн хэрэглэдэг вэ: Одоогоор арьс арчилгаандаа Kielhl’s брэндийн арьс арчилгааны бүтээгдэхүүн хэрэглэж байна. Харин нүүрээ будахдаа Fenty хэрэглэдэг.

● Instagram: ariukg

Page 18: 2020.05.01, БААСАН~№073 (1352) ~ ИРГЭН БАЯН БОЛ УЛС … · 2020. 5. 1. · 2020.05.01, БААСАН~№073 (1352) ~ ИРГЭН БАЯН БОЛ УЛС БАЯН

| ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ18 2020.05.01, БААСАН~№073 (1352) ХҮМҮҮС

Энэ хорвоо дээр ид шидтэн, зөн билэгтэн, далдыг хардаг хүмүүс байдаг эсэх талаар хүн төрөлхтөн мөнхөд маргалдаж, мэтгэлцсээр ирсэн. Одоогоос гурван жилийн өмнө NTV телевиз “Зөн билгийн тулаан” нэвтрүүлгийг албан ёсны эрхтэйгээр зохион байгуулж, сорилыг амжилттай давсан шилдэг гурван зөн билэгтэнг монголчууд хэдийн мэдэх болжээ. Энэ удаагийн “Хүмүүс” буланд “Зөн билгийн тулаан” нэвтрүүлгийн хоёрдугаар байрын шагналт, зөн билэгтэн Г.Анударьтай цаг үеийн халуун сэдэв болон далд ертөнцийн талаар ярилцлаа.

-Та “Зөн билгийн тулаан” нэвтрүүлэгт амжилттай орол-цож, олонд танигдсан. Нэвт-рүүлэг цацагдсанаас хойш гурван жил өнгөрчээ. Тэр үеийн Г.Анударийн амьдрал одоо хэрхэн өөрчлөгдсөн бэ?

-Би юу мэдэрч байна, зүүдэлж байгаа зүүд маань ямар учиртай вэ гээд мэдрэмжүүдээ илэрхийлж, тайлбарлаж чадахгүй цаг хуга-цаа миний амьдралд байсан. Эргэлзсэн, гайхширсан тийм цаг хугацаа. Эдгээр мэдрэмж үнэхээр үнэн үү, би мэдэрч чадаж байна уу гэдгээ мэдэхийн тулд хүн үзэж эхлээгүй байхдаа “Зөн билгийн тулаан”-д оролцсон. Том зориг, том сорилт болсон гэж боддог. Бага байхдаа найзуудтайгаа арагшаа харж зогсоод цонх тааж тоглодог байлаа. Баруун талаасаа тэд дэх цонх гэрэлтэй, тэд дэх нь хөшигтэй, тэд дэх нь гэрэлгүй байна гээд л. Харин ахлах ангид ороод найзуудыгаа шалгалт өгөхөд

ЗӨН БИЛЭГТЭН Г.АНУДАРЬ: КОРОНАВИРУС 2021 ОНООС ӨМНӨ БҮРЭН НАМЖИНА

нь аль билетийг унших хэрэгтэйг хэлж өгдөг байсан. Тэмцээнд орж, өөрийгөө ил болгосны дараа ойр дотнын хүмүүсийн хандлага өөрчлөгдөж, хүлээн зөвшөөрөх болсон. Тэмцээний турш хүүхдүүд маань уйлахгүй, өвдөхгүй байж, гэр бүлийнхэн маш их хичээж, дэмжсэн. Нэвтрүүлэг гурван сарын турш үргэлжилж, өглөө гараад орой ирдэг байлаа. Тийм болохоор амжилт үзүүлэхэд дөхөм байсан болов уу. Гэхдээ оролцохоосоо өмнө өөрийгөө хоёрдугаар байранд орно гэдгээ харчихсан. Мэдсэн хэр нь л ирээдүйг өөрчлөх гэж маш их хичээсэн ч бүтээгүй /инээв/.

-Ирээдүйг өөрчлөх гэж хичээсэн ч бүтээгүй гэлээ. Тэгвэл энэ хувь тавилан гэсэн үг үү. Амьдралд биднээс шалт-гаа лахгүй, өөрчлөх боломжгүй зураг төөрөг гэж бий юу?

-Хүнд үйлийн үр гэж бий. Үүнийгээ заавал үүрдэг. Өмнөх насны үйлийн үр, өгч авах ёстой хүн гэх мэт. Энэ бүхнийгээ гүйцээсний дараа амьдрал өөрчлөгдөж эхэлнэ. Энэ насандаа өөрийн хийж буй буруу үйлдлээ засаж болно. Хүний энэ насны амьдрал сонголтын дагуу явдаг. Зөн билэгтнүүдийн зорилго аль сонголт нь илүү оновчтой, өгөөжтэй вэ гэдгийг хэлж өгөхөд оршино. Яг л шалгалтын “шипи” шиг. Гэхдээ чадвар маань өөрт, бас гэр бүлийнхэнд үйлчилдэггүй /инээв/.

-Зөн билэгтэн байх тийм ч амар биш. Нэг талаас бурхны бэлэг мэт боловч нөгөө талаасаа яг л ял хүлээсэн мэт амьдардаг байх. Танд зугтмаар санагдах үе байсан уу?

-Өөрөө өөрийгөө ядраан байж яагаад ингэх ёстой юм гэж бодох үе байдаг. Гэхдээ энэ бодлоо шууд л үргээчихдэг. Хүн бүрт заяагдсан үүрэг гэж бий. Үүнийг би хийх л ёстой. Би энэ зүйлээс зугтаасан ч тэр надаас явахгүй. Ажлаа хийхгүй удаан байхаар

би өөрөө ч мэдэлгүй стрест орж, бухимдаж эхэлдэг. Харин хүмүүстэй уулзаж, ажлаа хийсний дараа маш сайхан сэргэдэг. Эсвэл ядраад, тэнхээгүй болчихсон үед хүмүүс хүүхэдтэй болсон, гэр бүлийн харилцаа сэргэсэн, ажил амжилттай байна гээд холбогдож, баярласнаа илэрхийлэх үед шууд л хүч орж, тэр бүх талархлаар тэжээгдэж амьдардаг. Алхаж чаддаггүй бяцхан охин, аутизмтай хүүд тусалсан дурсамжаа маш сайн санаж байна. Одоо байнга холбоотой байдаг.

-Хүмүүс таныг Оросын “Зөн билгийн тулаан” нэвтрүүлгийн хар талын шулмуудтай адилтгах нь элбэг. Та үнэхээр хар талын зөн билэгтэн юм уу?

-Адилтгах тохиолдол бий. Гэхдээ би ач холбогдол өгдөг-гүй. Би тэмцээнд орохын өмнө сахиусаа аваагүй байсан. Тиймээс тэмцээнд оролцож, өөрийгөө хүлээн зөвшөөрүүлж, сахиусаа авах зорилготой байсан. Би аавынхаа талаас бөөгийн сахиустай. Харин ээжийн талынхан дор бүрнээ зөн билэг, мэдрэмж сайтай хүмүүс. Хөзрөөр мундаг мэргэлдэг хүн ч бий. Зөн билгийн тулааны шилдэг гурван

Парламентад залуучууд сонгогдоно. Гэхдээ сул, чадваргүй хүмүүс олон гарна. Цэнхэр өнгө давамгайлна

оролцогч бүгд бөө байсан. Харин би сахиусаа буулгаагүй байсан учраас өөрийнхөө чадвараар үзэж тарсан гэж болно. Тиймээс вика буюу хар домын аргаар үздэг байсан. Хөзөр, лаа, толь, хонх гээд мэдээлэл авах олон арга хэрэглэдэг. Одоо голчлон хөзөр ашиглаж байна. Хэрэглээд дадчихсан учраас надад амар байдаг. Мөн сахиусаа буулгаж, онгодтойгоо ярилцах ч сайхан байдаг.

-Хар домын аргаа одоо хэрэглэдэг үү?

-Хар домын аргаа ашиглахгүй байгаа. Яагаад гэвэл энерги их алддаг. Тэмцээний үед өөртөө зорилго тавьсан учраас хэрэглэж байсан.

-Зөн билэгтэй хүмүүс мэдээл-лээ яаж авдаг вэ. Бидний харж чадахгүй хэн нэгэн хэлж өгдөг юм уу?

-Хүнд төрмөл авьяас гэж бий. Би хэн нэгэнтэй уулзлаа гэхэд тухайн хүнийг хараад “Энэ хүн ийм юм байна. Энэ зүйлээ өөрчлөх хэрэгтэй” гэх ч юм уу мэдчихээд байдаг. Яагаад гэдгийг нь мэдэхгүй. Төрсөн мэдрэмжээ баталгаажуулахын тулд хөзрөөр мэргэлж, шалгадаг.

Би нөхрийгөө анх хараад л энэ хүнтэй суух юм байна гэж мэдсэн. Анх танилцсан өдрөө “би чиний хүүхдийг гаргана” гэж хэлэхэд нөхөр маань маш их гайхсан гэдэг.

ЯРИЛЦЛАГАД ИНГЭЖ ХЭЛЖ БОЛОХ ЭСЭХИЙГ МЭДЭХГҮЙ БАЙНА. ГЭХДЭЭ Д.СЭРЖМЯДАГ ОХИН ОЛДОХГҮЙ, АМЬ НАСАА АЛДСАН БАЙНА.

-Таныг удган гэж мэдээгүй юм байна. Монголд нэг хэсэг бөөгийн бизнес эрчтэй цэцэг-лэсэн. Сар бүр хэдэн саяын өргөл барьж, гурван давхар мөнгөн аягаар багш шавийн барилдлага тогтоосон хүн ч харж байлаа. Энэ тал дээр та ямар байр суурьтай байдаг вэ?

-Бөөгийн сахиусгүй хүмүүст албин, тийрэн буулгаж хорлох тохиолдол байдаг. Тийм хүмүүс маш сайн үзэж харж, мэргэлдэг. Засал хийхдээ ч сайн. Гэхдээ буруу аргаар энэ бүхнийг үзэж харж байгаа учраас өөрөө ч мэдэхгүй амьдрал, ар гэр, бие нь доройтож байдаг. Бөөд өргөл барьц авах ёстой үйл, засал гэж бий. Түүнээс биш сая төгрөг, мөнгөн аягаар яах

Т.Намуунболор, ЗГМ сонин

Page 19: 2020.05.01, БААСАН~№073 (1352) ~ ИРГЭН БАЯН БОЛ УЛС … · 2020. 5. 1. · 2020.05.01, БААСАН~№073 (1352) ~ ИРГЭН БАЯН БОЛ УЛС БАЯН

ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ | 19 2020.05.01, БААСАН~№073 (1352)ХҮМҮҮС

Залуу охид надад хандан “Энэ залууг л минийх болгоод өг. Энэ хүнийг дэргэдээ байлгамаар байна” гэдэг. Би хэзээ ч тийм юм хийхгүй. Яагаад гэвэл бие нь байгаа ч сэтгэл нь өөр зүгт үлдчихдэг юм.

юм бэ. Хэрэглэхгүй шүү дээ. Би сахиусаа авах гэж байгаа хүмүүст хэлдэг. Олон хүн дээр очоод үз. Өөрийгөө сахиустай хүн гэж хэлэх хэрэггүй. Тэр хүмүүс таныг хэлээгүй байхад олж харж, мэдэх ёстой. Бодож, тунгааж, өөрийгөө сонсож шийдвэр гаргах нь чухал. Хуурамч бөө нарын асуудал нэг үеэ бодвол цэгцэрч байна. Цаг хугацааны эрхээр бүгд шүүгдэж, хэн нь үнэн, хэн нь худал вэ гэдэг нь харагдана.

-Та сэтгүүлч мэргэжилтэй. Бидний мэргэжил нийгмийн асуудлуудыг олж харж, дуу хоолой нь болж, идээ бээрийг нь шахах үүрэгтэй. Зөн билэгтэн ч бас ижил үүрэг хүлээж байх шиг. Зөн билэгтэн хүний үүднээс харахад нийгэмд ямар асуудал хамгийн түгээмэл байна вэ?

-Гэр бүлийн асуудал маш хүнд байна. Нэгдүгээрт, богино хугацаанд нэгнийгээ таньж мэдээгүй байж гэр бүл болсон хүмүүсийн бэрхшээл. Хоёр-дугаарт, үйлийн үрээс шалт-гаалсан асуудал. Өвөө нь жирэмсэн эхнэрээ гомдоогоод, хоёр дахь эхнэртэйгээ гэр бүл болчихсон. Гэтэл хоёр дахь эхнэрээс нь төрсөн хүүхдүүд, үр ач нар нь сайн сайхан явдаггүй гэх мэт. Ухаад үзэхээр өмнөх үеийнх нь үйлийн үр байдаг. Ийм асуудал түгээмэл байна.

-Сүүлийн үед бага насны хүүхдүүд алга болох тохиолдол нэмэгдэх болсон. Сураггүй алга болсон Сэржмядаг охины тухай та юу хэлэх вэ?

-Тухайн үед үзэхэд авч явсан машиных нь дугаар харагдсан. Цагаан өнгийн Alphard шиг хэлбэртэй машин байсан. Дугаарт нь орсон тоонуудыг ч хэлж өгсөн. Энэ мэдээллээ ээжийнх нь дүүд

хэлүүлсэн. Ярилцлагад ингэж хэлж болох эсэхийг мэдэхгүй байна. Гэхдээ олдохгүй, амь насаа алдсан байна. Хил давсан байна гэж харагдлаа.

-Монгол хүмүүс холбоотой юу? -Монголын талаас хүмүүс

оролцсон байна. Гэхдээ урд хөршид амиа алдсан.

Хүнтэй биш сүгтэй л амьдарна гэсэн үг. Нөхрөө, найз залуугаа тийм болгосон хүүхнүүд ч надад ханддаг. “Олон жилийн өмнө би ийм үйлдэл хийсэн. Үүнээс болоод амьдрал сайжрахгүй байгаа юм болов уу” гэх мэт. Яасан ч ингэж болохгүй.

-Тийм хараал хүрсэн хүн засал авдаг уу?

-Тун хэцүү. -Та сая нөхрийг нь тогтоож

болно гэж хэллээ. Хайр сэт-гэлийг өөрчилж болно гэж үү?

-Хайр сэтгэл гэхээсээ илүү буруу зүйл хийгээд сэвтсэн энергийг нь цэвэрлэнэ гэсэн үг. Энерги нь засагдаад, сэтгэл санаа нь тогтворжсон хүн буруу, зөвийг ялгаж, өөрийнхөө юу хийгээд байгааг ойлгож эхэлдэг. Буруу зүйл хийж болохгүй гэдгийг нь домын аргаар ойлгуулна гэсэн үг.

-Гэр бүл салалттай холбог-дуулж асуухад заяаны хань гэж бий юу. Үнэхээр заяаны ханьтайгаа учирсан бол хүмүүс яагаад салдаг юм бэ?

-Заяаны ханийг янз бүрээр тайл-барладаг. Өмнөх насны үйлийн үрээр учраад үйлийн үрээ барт-лаа хамтдаа байгаад үхэх хүнийг заяаны хань гэнэ гэх нь бий. Мөн галзууртлаа дурлаад, бие биеийнхээ төлөө хичээж амьд-рахыг хэлнэ гэх тайлбар ч байдаг. Гэхдээ хүн бүрийн хувьд өөр өөр. Түрүүн хэлж байсанчлан энэ бол хүний сонголттой холбоотой.

-Та өөрийгөө ямар хүнтэй сууна гэдгээ мэдэж байсан уу?

-Ямар хүнтэй суухаа мэдсэн гэхээсээ илүү нөхрийгөө анх хараад л энэ хүнтэй суух юм байна гэж мэдсэн. Одоо нөхөр маань ярьдаг юм. Анх танилцсан өдрөө “би чиний хүүхдийг гаргана” гэж хэлэхэд маш их гайхсан гэж

/инээв/. Ингээд гурван жилийн дараа гэр бүл болж байлаа.

-Цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулаад нэг зүйл асуумаар байна. COVID-19 вирус хэзээ намжих бол?

-Нэгдүгээр сарын сүүлээр манай сахиус энэ өвчин Монголд гарна гэж хэлж байсан. Зургаан сарын сүүлээр нэлээд намжина. Аравдугаар сарын сүүлээр бүрэн байхгүй болно байх. 2021 он руу бол орохгүй.

-Монголчууд хор хохирол бага амсаж байгаа нь ямар нэг учир шалтгаантай юу?

-Нэрэнд нь их учир байна гэж харсан. Титэмд эрх мэдэл, олон хүнийг хамран захирах хүч, цаг хугацааны хүч гээд олон зүйл оршдог. Тийм ч учраас эрх мэдэлтэй, сүр хүчтэй гүрнүүдэд илүү нөлөөлж байна.

-Зурхайч нар “Төмөр хулгана жил халууны өвчин газар авна гэж зурхайд буусан” хэмээсэн. Энэ өвчин хүний үйлийн үртэй холбоотой юу?

-Үйлийн үр гэхээс илүү байгаль эхийн цэвэр лэгээ гэж хэлж болно. Ээж хүн уурлахаараа бүх юмаа эмхэлж, жу рамд нь оруулдаг даа. Яг л түүнтэй адил.

-Тэгвэл сонгууль ямар өнгөтэй байх бол?

-Парламентад залуучууд сонгог-доно. Гэхдээ сул, чадваргүй хүмүүс олон гарна. Цэнхэр өнгө давамгайлна.

-Оросын “Зөн билгийн тулаан” н э в т р ү ү л г и й г хуурамч шоу гэх мэдээлэл гарч байсан. Энэ тухай та ямар нэг зүйл мэдэх үү?

-Хүмүүс Оросын “Зөн билгийн тулаан” гэдгээр нь илүү сайн мэддэг ч энэ бол Английн Psychic Chal-lenge нэвтрүүлгийн албан ёсны хувилбар. Тиймээс ямар нэг худал хуурмаг зүйл байхгүй гэж боддог. Манайд ч бас албан ёсны эрхтэйгээр хийсэн. Бид энэ тэмцээнд маш өндөр шаардлагын дагуу оролцсон. Ариун цэврийн өрөөнд орохдоо хүртэл хам-гаалагчтай ордог байлаа. NTV рүү ороод утсаа хураалгана. Телевизээс томилсон туслах, хамгаалагчаасаа өөр хүнтэй уулзахгүй. Тусдаа өрөөнд байж байгаад сорил бэлэн болмогц очиж, даалгавраа биелүүлэх журамтай байсан.

-Та бид хоёрыг ярилцаж байх энэ мөчид /04.29/ Малайзад хоёр монгол эмэгтэйг хүчирхийлсэн цагдаад холбогдох хэргийн шүүх хурал болж байгаа. Өмнө нь Малайзад амиа алдсан Ш.Алтантуяа агсны хэрэг өнөөг хүртэл шийдэгдээгүй. Аавынх нь тэмцэл 14 жил үргэлжилж байна. Тэр аав зорьсондоо хүрэх болов уу?

-Энэ хэрэг шийдэгдэнэ. Гэхдээ

дахиад 3-5 жилийн хугацаа шаард-лагатай гэж харагдаж байна.

-Хүн өвөг дээдсийнхээ үйлийн хээ үрийн төлөөсийг үүрдэг юм уу, аль эсвэл энэ насандаа өөрийн үйлдсэн нүгэл хилэнцээ эдэлдэг үү?

-Хүн болгонд харилцан адилгүй. Одоогийн шинэ эрин бол бумбын эрин. Тиймээс үйлийн үрийн төлөөсийн хугацаа маш хурдацтай явж байгаа. Хэдэн жилийн өмнө хийсэн үйлийн чинь үр одоо ч ирж болно. Гэхдээ өөрт учирсан бэрхшээл зовлонг 100 хувь энэ миний үйлийн үр гэж хүлээн авч болохгүй. Эсрэгээрээ зайлшгүй засал хийлгэх шаардлагатай зүйл дээр гүрийгээд яваад байж болохгүй.

-Хүмүүс мөнгө дуудах арга, мөнгөний дом гэх мэт зүйлсэд итгэж, лекцэд суух нь элбэг. Үнэхээр тийм боломжтой юу?

-Мэдээж үгүй. Мөнгийг хүн хөдөлмөрлөж байж л олно. Гэхдээ би ажил хөдөлмөр хийж, хичээж байгаа хүмүүст тусалж, засаж өгдөг. Манай сахиус байнга хэлдэг юм. “Өглөө ч хичээ. Өдөр ч хичээ. Орой ч хичээ” гэж. Хичээж амьдарч байгаа хүмүүст орлогыг

нь тогтоож, зөв сонголт хийхэд нь тусалдаг. Гэхдээ хэдий сайн засал хийлгэсэн ч өөрөө хичээхгүй бол ямар ч нэмэргүй.

-Таны өмнөөс янз бүрийн зөв-лөгөө өгсөн хуу рамч мэдээ-лэл гардаг. Та уншигч дад маань ахуйн хүрээний зөвлөгөө өгөхгүй юу?

- Х у у р а м ч мэдээг уншаад би цахим хуудсандаа

тайлбар хийтэл маш олон хүн тэр зөвлөгөөнөөс болоод эд зүйлээ хаясан байсан. Гэрийн булан тохой, харанхуй хэсэгт муу энерги цугладаг. Харин байнгын хэл ам, хэрүүл тэмцэлтэй айлд албин тийрэн шүгэлж, муу юмаар нь хооллодог. Ингэхдээ дандаа булан тохой, харанхуй газар шигддэг. Тиймээс гэрийнхээ тавилгын байрлалыг ойр ойрхон өөрчилж, булан тохой, харанхуй хэсэг аль болох байлгахгүйг хичээж, цэвэрлэж, ариулах хэрэгтэй. Хэрүүл тасардаггүй, сэтгэл зүй нь тогтворгүй хүмүү сийг харахад гэр орон нь замбараагүй, хуучин эвдэрхий зүйл их байгаа нь ажиглагддаг. Мөн оройн цагаар лаа асаах хэрэггүй. Муу зүйлс орой үдэш галан дээр цугладаг. Хүүхэд нь байнга өвддөг эмэгтэй ирж байсан юм. Эмч нар учрыг нь олж чадаагүй. Гэтэл тэр хүн хүүхдээ унтуулахдаа тайвшруулахын тулд байнга толгой дээр нь лаа асаадаг байсан юм билээ. Түүнээс болоод хүүхэд нь айж, цочоод өвддөг болсон байсан. Мөн зул сайн барьж, шил толио архиар арчиж байгаарай гэж зөвлөе.

Ш.АЛТАНТУЯА АГСНЫ ХЭРЭГ ШИЙДЭГДЭНЭ. ГЭХДЭЭ ДАХИАД 3-5 ЖИЛИЙН ХУГАЦАА ШААРДЛАГАТАЙ ГЭЖ ХАРАГДАЖ БАЙНА.

-Араар тавилт маш их байна. Эмэгтэйчүүдийн фэйсбүүк группээр дүүрэн энэ төрлийн асуудал. Гэтэл сүүлийн үед эрэгтэй хүнийг өөрийнхөө хажууд үлдээхийн тулд уух юманд нь сарын тэмдэг хийж өгсөн, өгч болох уу гэх мэт асуултууд харагддаг. Үнэхээр ийм арга байдаг гэж үү?

-Шууд хэлэхэд энэ бол хараал. Надад залуу охид “Энэ залууг л минийх болгоод өг. Энэ хүнийг дэргэдээ байлгамаар байна” гэж ханддаг. Би хэзээ ч тийм юм хийхгүй. Яагаад гэвэл бие нь байгаа ч сэтгэл нь өөр зүгт үлдчихдэг. Явъя аа, явж болохгүй. Ирье ээ гээд ирж болохгүй тийм харилцаатай л болно. Харин олон хүүхэдтэй, нөхөр нь өөр эмэгтэйг сонгож, алдаа гаргасан тохиолдолд тэр эмэгтэйчүүдэд тусалдаг. Гэхдээ хэзээ ч сарын тэмдгээ хүнд өгч болохгүй гэдгийг анхааруулмаар байна.

Гэр

эл з

урги

йг С

.Бат

сайх

ан

Page 20: 2020.05.01, БААСАН~№073 (1352) ~ ИРГЭН БАЯН БОЛ УЛС … · 2020. 5. 1. · 2020.05.01, БААСАН~№073 (1352) ~ ИРГЭН БАЯН БОЛ УЛС БАЯН

TT to disburse 90% of net income in dividendsThe company had distributed dividends of MNT 853 per share or a total of MNT 44.9 billion last year.

Parliament passes law on Pandemic Prevention and ResponseDraft law regulates the issues and interactions between the Government of Mongolia (GoM), State Emergency Commission (SEC), and other organizations during the state of emergency.

ZGM DAILY| ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ20 2020.05.01, FRIDAY~№073 (1352)

Central bank traded USD 36.3 million in the domestic market on Thursday

BoM auctions USD 1 billion amiddeclining exchange rate

Monetary policy-makers have spent a total of USD one billion since the begin-

ning of this year to stabilize the devaluation of Mongolian tugrik. The central bank traded USD 36.3 million on Thursday. The foreign exchange market remains fragile despite the interventions in the last four months as the pandemic impact to markets has been reflected in foreign exchange.

The deficit of the balance of payments (BoP), which had a surplus a year ago, exceeded USD 80 million. Contracting investment, a 44 percent drop in exports, a trade deficit of USD 176 million, and a 14 percent decrease in imports have played a key roll in BoP loss

Moreover, external debt repayments and high debt risk continue to affect the exchange rate. Mongolia’s total external

debt has increased tenfold in the last 10 years, reaching USD 29.9 billion. In particular, it accounts for 220 percent of GDP. The country is expected to repay foreign debt worth USD 14-15 billion in 2020-2025, which is three times higher than the current official foreign exchange reserves of Mongolia.

The election, which will be held in June, may also lead to unprecedented depreciation of the tugrik against the U.S dollar. Over the past three months, the tugrik briefly fell by MNT 35 against the U.S dollar, standing at MNT 2,788.46. According to the National Statistics Office (NSO), at the end of March 2020, the time deposit in domestic currency reached MNT 10.7 trillion, down by 4.2 percent or MNT 465.4 billion from the same period of the previous year. However, deposits in foreign currency amounted to MNT 3.7 trillion, increasing by 27.2 percent or MNT 789.4 billion year over year.

Aminaa.U, ZGM Daily

Source: Mongolbank

MNT/USD rate(one month to date)

2786

2784

2782

2780

2778IV/04 08 12 16 20 24

IV/27 2786.41 Imag

e by

Bat

saik

han.

S

Page 21: 2020.05.01, БААСАН~№073 (1352) ~ ИРГЭН БАЯН БОЛ УЛС … · 2020. 5. 1. · 2020.05.01, БААСАН~№073 (1352) ~ ИРГЭН БАЯН БОЛ УЛС БАЯН

Parliament approves the law on Pandemic Prevention and Response in regard to mitigate the unfavorable impact on the economy and society amid COVID-19 pandemic and fighting against upcoming infectious spreads. The bill was submitted by MP Enkhbayar Jadamba and Nyambaatar Khishgee previously. In addition, draft law regulates the issues and interactions between the Government of Mongolia (GoM), State Emergency Commission (SEC), and other organizations during the state of emergency. Particularly, the

POLITICSDP and other parties receive their confirmation for participating 2020 parliamentary election from General Election Commission.

ECONOMYIn March 2020, mortgage loans worth MNT 46.6 billion were disbursed to 613 borrowers in total, of which 43 percent was issued through the source of the government and 57 percent from the commercial banks.

Top 20 index drops 0.07 percent to 16401.44 points. MSE A index rises 0.11 percent to 7685.94 points. MSE B index increases 0.4 percent to 7490.23 points. Market cap stands MNT 2,42 trillion.

SOCIETYChina Foundation for Peace and Development funded 50-bed hospital’s sod-cutting ceremony was held on April 30 with Minister of Health Sarangerel Davaajantsan, Ambassador of China to Mongolia Chai Wenrui, Deputy Minister of Education, Culture, Science, and Sports and other officials in attendance. The hospital will be constructed adjacent to Second State Central Hospital and will open within September 1.

ZGM: HIGHLIGHTS

ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ | ZGM DAILY 21 2020.05.01, FRIDAY~№073 (1352)

POLITICS

MINING

Parliament passes law on Pandemic Prevention and Response

TT to disburse 90% of net income in dividends

Bayartsetseg.D, ZGM Daily

Beyond COVID-19: Virtual Growth Summit цахим чуулган Монгол зохион байгуулагдах гэж байна

ОРОЛЦОХ АЧ ХОЛБОГДОЛ: Хямралын үеийг даван туулахаас гадна эдийн засаг сэргэхэд хэрхэн өсөж дэвшихэд

бэлэн байх талаар суралцах. Дэлхийн олон салбарын бизнес манлайлагчдаас коронавирус хэрхэн нөлөөлж, ямар

шинэ боломжууд бий болж буй талаар маш үнэ цэнэтэй мэдээлэл авах. Бусдаасаа түрүүлж алхах боломжийг олж авна.

Энэ хүнд цаг үед хүмүүсээ хэрхэн манлайлах талаар дэлхийн хэмжээний мэдлэг туршлагаас сонсох.

Бизнесээ хэрхэн дижитал болгон хувиргах (үүнд зөвхөн бизнес модель гэлтгүй хэлтэс, процесс зэрэг багтана).

Илтгэл болон асуулт хариулт нь маш шахуу тул авч үлдэх хэрэгтэй санаа оноогоор дүүрэн байх болно.

Цахим нетворкинг

Дэлхийн шилдэг бизнес лидерүүд, хөрөнгө оруулагчид, илтгэгчдийг оролцуулсан "Beyond COVID-19” цахим чуулган Монгол улсад анх удаа зохион байгуулагдах гэж байна. Өнөөгийн маш хүнд эдийн засгийн нөхцөлд бид бизнесүүдээ авч үлдэхээс гадна COVID-19-ийн дараах шинэ ертөнцөд, эдийн засгийн сэргэлтэд бэлэн байя.

БИЗНЕСИЙН ӨНӨӨГИЙН ОРЧИН: Испани ханиадаас хойш болж буй

хамгийн том цар тахал Их хямралаас хойш болж буй хамгийн

том эдийн засгийн агшилт Төв банкууд, төр засгуудын авч буй

хамгийн том эдийн засгийн арга хэмжээ

Эдийн засгуудын хамгийн том эрсдэл: Масс ажилгүйдэл Жижиг дунд бизнесүүдын масс

дампуурал Удирдлагууд бизнесээ авч үлдэхийн

тулд зардлаа танах арга замыг хэрэгжүүлж байгаа хэдий ч бид ирж буй өөрчлөлтөд бэлэн үү?

VIRTUAL GROWTH SUMMIT: Түүхэн арга хэмжээ, Монголд анх удаа болно COVID-19 цар тахлын дараах ертөнцөд бэлдэх Өндөр төвшний улсын олон илтгэгчид, дэлхий даяар болж буй мэдээллээс хоцрохгүй

байх. Зөвхөн асуудлыг хэлэлцэх бус чиг хандлага болон боломжийн талаар суралцах Оролцогчид 1.000-10.000 захирлууд, эзэд, манлайлагчид Шууд үзэгчид 10.000-100.000 жижиг дунд/гарааны бизнес эрхлэгчид, үүсгэн

байгуулагчид, менежерүүд, залуу манлайлагчид

АВАХ ҮР ӨГӨӨЖ:Дэлхийн жишиг менежментийн арга барил болон бодит жишээнүүдээс суралцана. Ижил сорилт/боломжтой нүүр тулсан удирдлагуудтай үр өгөөжтэй цахим нетворкинг хийж мэдлэг туршлагаа хуваалцах, цаашдаа ч холбоотой байж хамтдаа мэдлэг туршлагаа хуваалцах, хамтдаа өсөж дэвших боломж олдоно.

Та бүртгүүлэх болон илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл 90200108 болон [email protected] хаягаар холбогдоно уу,

ОРОЛЦОГЧИД:Байгууллагын үүсгэн байгуулагчид, гүйцэтгэх захирлууд, хөрөнгө оруулагчид, манлайлагчид, бүх салбарын удирдлагууд

ХУРААНГУЙ: Хэзээ: 2019 оны 5-р сарын 19-22Хаана: Цахим ертөнцөд (Бүртгүүлсний дараа линк болон дэлгэрэнгүй мэдээллийг хуваалцана)

government took the necessary measures including movement restriction, time limits, and gave the authority to approve regimes, procedures, and instructions at the time of COVID-19.

The law stated the responsibilities and prohibitions of citizens, business entities, and organizations clearly. Specifically, it is considered to regulate necessary payments related to evacuation, medical services, isolation, and disinfection by the law. Parliament also reported that the majority of MPs have agreed to establish an anti-crisis fund to shield the economy from COVID-19.

MSE tier-I listed, Tavan Tolgoi JSC (TT) decided to allocate 90 percent of its 2019 operating profit as dividends. CEO of TT, Seddorj Renchinbyamba said that the dividend per share calculated to be MNT 821 at the shareholders meeting. The company had

distributed dividends of MNT 853 per share or a total of MNT 44.9 billion last year.

In 2019, TT’s sales revenue increased by 16 percent to MNT 263.5 billion but net profit declined by 9 percent to MNT 48 billion, according to the financial report.

The company said, “a total of 600,000 tons of coal has been traded since the begging of 2020, contracting two times compared with the same period of the previous year.”

Tavan Tolgoi’s sale and mining operations have been proceeding

normally; however, the soil peeling work had halted since April 16. TT’s share price on MSE went down by nearly 20 percent compared to early 2020. At the trading session on Thursday, it rose by 9.7 percent and reached MNT 4,945.

Image by Batsaikhan.S

Page 22: 2020.05.01, БААСАН~№073 (1352) ~ ИРГЭН БАЯН БОЛ УЛС … · 2020. 5. 1. · 2020.05.01, БААСАН~№073 (1352) ~ ИРГЭН БАЯН БОЛ УЛС БАЯН

| ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ22 2020.05.01, БААСАН~№073 (1352) ТЕХНОЛОГИ

Цар тахлын ачаар нарны эрчим хүчний үйлдвэрлэл сайжрав

Он гарсаар Европ тивийн нарны эр-чим хүчний үйлд -вэрлэл шинэ амжилт тог тоо-

гоод байгааг Engagdet мэдээллээ. Их Британид нарны эрчим

хүчний үйлдвэрлэл энэ сарын 20-ны даваа гарагт 9.68 ГВт буюу Нэгдсэн вант улсын цахилгааны хэрэглээний гуравны нэгийг хангахуйц түвшинд хүрч өсөв. Тус улсын нарны эрчим хүчний үйлдвэрлэл 2019 оны тавдугаар сард 9.55 ГВт хүрсэн нь рекорд болж байв.

Европын бусад улсад ч нарны эрчим хүчний үйлдвэрлэл оргилдоо туллаа. Мөн 20-ны даваа гарагт Германы нарны

эрчим хүчний үйлдвэрлэл 32.23 ГВт хүрсэн нь шинэ дээд ам-жилт болсон юм. Гуравдугаар сарын 29-нд Ис-па нийн нарны эр чим хүчний үйлд вэрлэл мөн үнэмлэхүй нэмэг-дэж, 6.34 ГВт хүрчээ.

Өвлийн бүрхэг тэнгэр цэлмэж, цаг агаар сэрүүн тунгалаг болдог жил бүрийн хавар нарны панелийн ашигт үйлийн коэффициент сайжирдгаас эрчим хүчний үйлдвэрлэл шинэ амжилт тогтоодог. Гэхдээ энэ жилийн хавар коронавирусийн цар тахал гэсэн нэмэлт хүчин

зүйл давхар нөлөөллөө. Тивийн ихэнх улсад тогтоосон

хөл хорионы ул-маас олон үйлдвэр зогсож, хүмүүс хувийн болон нийтийн тээврийн хэрэгс лээр зорчих нь эрс цөөрсний улмаас Европын агаарын бохирдол багасаж, дүнд нь фото электик панельд тусах нарны тусгал сайжирсан хэмээн

мэргэжилтнүүд тайлбарлаж байна. Ирэх хэдэн сараас Европын орнуудын эрх баригчид хөл хориог шат дараатай цуцалж эхлэх тул агаарын чанар эргээд муудна.

О.Мишээл, ЗГМ сонин

UPS энэ сараас настнуудад дроноор эм хүргэнэАНУ-ын шуурхай шуудангийн

үйлчилгээний аварга UPS Inc компани өнгөрсөн оны аравдугаар сард тус улсын Холбооны агаарын тээврийн албанаас (FAA – Federal Avia-tion Administration) дроны флот эрхлэн ажиллуулах зөвшөөрөл авсан юм.

UPS Inc уг зөвшөөрлийн дагуу Флорида муж улсын өндөр настан асрах газарт дроноор

эм хүргэж үйлчлэхээр А Н У - ы н Ө в ч и н д хяналт тавих, урьдчилан

сэргийлэх төвтэй (CDC – Centers for Disease Control and Prevention) хэлэлцээр байгууллаа.

UPS нь Флорида муж улсын The Village хэмээх өндөр настан асран сувилах төвд шаардлагатай эм хэрэгслийг энэ сараас эхлэн

дроноор хүргэж байх юм. АНУ-даа өндөр настан асрах хамгийн аварга цогцолбор болох The Vil-lage төвд 135 мянга орчим өндөр настан байнга амьдардаг.

Коронавирусийн цар тахал хүмүүсийн амьдралын хэвшлийг дэлхий даяар өөрчилж, олон

орон хөл хорионы дэглэм сахихад хүргэлээ. Эмийн сангууд ердийнхөөрөө ажилласаар байгаа ч

шаардлагатай эм тарианы төлөө биечлэн очиж үйлчлүүлэх нь ялангуяа өндөр настан, дархлаа

сул хүмүүст халдвар тархаах эрсдэлтэй.

UPS хүн амын эмзэг сул хэсгийг вирусийн халдвараас хамгаалах үүднээс эмийн бүтээгдэхүүн тээвэрлэх зориулалттай автомат удирдлагат тээврийн хэрэгсэл үйлдвэрлэгч Matternet компанийн М2 дрон ашиглах санал тавьжээ. Дрон нэг удаад хоёр килограмм хүртэл жинтэй эм хэрэгслийг эмийн сангаас асрах төвд хүргэх юм.

“Манай дроны шинэ үйлчилгээ нь тэтгэвэрт гарсан иргэдийн томоохон төвлөрөлд

шаардлагатай эм хэрэгсэл тараахад туслах, оршин суугч иргэдийг нь гэрээсээ гаралгүй эмээ авах нөхцөл бүрдүүлэх зорилготой” хэмээн UPS-ийн стратеги хариуцсан захирал Скотт Прайс тайлбарлав.

UPS нь дроноор эм хүргэх үйлчилгээний анхны туршилтыг өнгөрсөн оны 11 дүгээр сард CDC-тэй хамтран Умард Каролина муж улсад явуулжээ. Тус компани хүргэлтийн дроныг үйлчилгээний бусад салбарт ч нэвтрүүлэхээр төлөвлөж байна.

Сбербанк халдваргүйжүүлэгч робот туршиж эхэллээ

ОХУ-ын төрийн мэдлийн санхүүгийн конгломерат – Сбербанк нийслэл Москва хот дахь Европын анагаахын төвд (Euro-pean Medical Centre) халдваргүйжүүлэгч робот туршиж эхэллээ. Халд -вар гүйжүүлэгч роботыг коронавирус зэрэг төрөл бүрийн хөнөөлт бактери, вирусийн халдвараас сэр-гийлэх ажилд ашиглана.

Туршилтын шатандаа яваа робот 100 Вт-ын хүчин чадалтай хэт ягаан туяаны ламп ашиглан 20 ам метр талбайтай байрыг таван минутад халдваргүйжүүлж чадна. Хөгжүүлэгчид нь халдваргүйжүүлэгч роботын хүчин чадлыг цаашид өсгөхөөр төлөвлөжээ. Уг роботыг төлөвлөгөөт болон онцгой нөхцөлийн халд варгүйжүүлэх ажилд тусгай программын дагуу, эсвэл хүн-операторын удирдлагаар ажиллуулж болно. Халд варгүйжүүлэгч

робот нь мэс засал, төрөх, сэргээн амьд руулах болон хэвтэн эмчлүүлэх ердийн тасаг, эмч нарын кабинет зэрэг өөр өөр орчин бүхий өрөө тасалгааг зохих шаардлагад нийцүүлэн халдваргүйжүүлэх юм.

Халдваргүйжүүлэгч робот хэдий гээр бүрэн бие дааж ажиллах чадвартай ч аюулгүй ажиллагааны үүднээс зөвхөн эмнэлгийн ажилтан зөвшөөрсний дараа өвчтөний тасаг, өрөөнд ариутгал хийдэг байхаар программчилсан юм. Өндөр бүтээмжтэй уг робот нэг цагт арав хүртэл кабинет, зургаа хүртэл тасаг ариутгаж чадна.

“Эмнэлгийн байгууллагад халдваргүйжүүлэгч робот ашигласнаар вирус тархах эрсдэл эрс багасаж, дараа-гийн өвчтөн хүлээн авахад шаардлагатай байр бэлтгэх хугацаа мэдэгдэхүйц богиносно” хэмээн Сбербанк тайлбарлав.

Европын агаарын бохирдол багасаж, дүнд нь фото электик панельд тусах нарны тусгал сайжирсан хэмээн мэргэжилтнүүд тайлбарлаж байна.

Page 23: 2020.05.01, БААСАН~№073 (1352) ~ ИРГЭН БАЯН БОЛ УЛС … · 2020. 5. 1. · 2020.05.01, БААСАН~№073 (1352) ~ ИРГЭН БАЯН БОЛ УЛС БАЯН

ХӨНДЛӨНГӨӨР:

ТАШУУГААР:

2. Чингис хаанд тэрэгний бултыг чацуулан хядагдсан аймаг

5. Цагаан нөмрөгт аврагч

6. Тэнэмэл, золбин9. Компанийн удирдах

бүрэлдэхүүн13. Хүүхэд айж цочиход үйлдэх

1-5. Үргэлжилсэн олон толгод1-7. Мянганы онцлох

эмэгтэйгээр нэрлэгдсэн Энэтхэгийн Ерөнхий сайд агсан

4-8. Хоёр настай үхэр4-10. Бүх цаг үеийн шилдэг 100

хамтлагийн 1-рт нэрлэгдсэн Английн алдарт хамтлаг

5. Эмэгтэй хүний нэгэн гоёл

7. Хүний биед шингэж үлддэггүй, ургамлын гаралтай нүүрстөрөгч

8. Морины гурван хөл нэгэн зэрэг газарт гишгэн, нэгэн зэрэг газраас хөндийрөх хатирааны нэр

10. Ширхэг бүдүүн, хатуулаг чанартай нэгэн зүйл даавуу

ЗГМ: ҮГИЙН СҮЛЖЭЭ

ӨРНИЙН ЗУРХАЙ ДОРНЫН ЗУРХАЙ

Нумын ордынхон ойр дотнын хүнээсээ гэнэтийн бэлэг авна

Үс засуулбал: Нас уртаснаНаран ургах, шингэх: 05:34-20:05 цагБарилдлага: ИдэрШүтэн барилдлага: Өтлөх үхэхүйСуудал: Ус

Аргын тооллын 5 сарын 1, Сугар гараг. Билгийн тооллын 8, үнэг одтой, хөх луу өдөр.

Өдрийн наран 05:34 цагт мандан, 20:05 цагт жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, хур оруулах, дарханы үйлд сайн. Гүүр тавих, газар шороо ухахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна.

Гэрээ хэлцэл байгуулахад сайн

Өмнөх дугаарын хариу 04.30

ЗГМ: СҮДОКҮ

293756814

4

9

981275346

8

745819632

13

5

168432759

9

217

654183297

97

25

6

372694185

6

7

437928561

8

3

519367428

5

37

826541973

192

Өмнөх дугаарын хариу

БОСООГООР:

1. Найман хөлөлийн нэг3. Ази тивээс анх Нобелийн

шагналыг хүртсэн эрхэм. Энэтхэгийн төр, нийгмийн зүтгэлтэн

4. Арга заль, бааш11. Дөл утаа нь барагдсан ч

галтайгаа байгаа нүүрс12. Манжийн үеийн хэтэрхий

дөрвөн хэргэмийн 1-р зэрэг

ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ | ӨДРИЙН ХЭМНЭЛ 23 2020.05.01, БААСАН~№073 (1352)

Хонь /III.21-IV.19/ Мэлхий /VI.22-VII.22/ Жинлүүр /IX.23-X.22/ Матар /XII.22-I.19/

Үхэр /IV.20-V.20/ Арслан /VII.23-VIII.22/ Хилэнц /X.23-XI.22/ Хумх /I.20-II.18/

Хамтатгах /V.21-VI.21/ Охин /VIII.23-IX.22/ Нум /XI.22-XII.21/ Загас /II.19-III.20/Шударга үнэнч зангаа хамгаалж,

хэн нэгний турхирсан, уруу татсан үйлдлийг эелдэг найрсгаар хэлж учирлан ойлгуул. Эргэн тойрныхондоо чин сэтгэлээсээ ханддаг, сайхан харилцаа тань ажил амьдралд тань амжилт олоход гол түлхэц болдог. Элдэв муу муухай зүүд зүүдэлж, түүнийгээ болох юм шиг айж итгэх хэрэггүй. Үргэлж эерэг зөв бодолтой яв.

Ачаалалтай ажлын хажуугаар ойр дотнын хүнээс гэнэтийн бэлэг ирнэ. Энэ нь таны сэтгэл санааг сэргээж эрч хүчийг нэмэгдүүлнэ. Таны зан байдлын үндэс нь үүрэг хариуцлага болон өөрийгөө мэдрэх явдал юм. Өөрийнхөө сэтгэл татах чадвараа нэмэгдүүлснээр өмнөө тавьсан зорилгодоо хүрэхэд хялбар байх болно. Таныг урьдчилан болзоогүй уулзалт хүлээж байна.

Ирээдүйд томоохон өөрчлөлтийг зөгнөн төлөвлөх ч түүнээс өмнө амьдралд тань гэнэтийн өөрчлөлт гарч магадгүй. Хайртай хүндээ сэтгэлээ илчлэх, гомдоосон хүнээсээ уучлал гуйх зэрэг сэтгэлийн дотор нуугдсан зүйлсээ ил гаргана. Хуучны танил тань ажил хэргийн шугамаар өмнө чинь гарч ирэх болно. Ажлын үйл явц ахиц сайтай, сэтгэл санаа тайван байна.

Сэтгэл санаагаа тайван байлгах тал дээр түлхүү анхаар. Аливаа муу муухай бодол, мэдээ мэдээллээс хол байх хэрэгтэй. Таны ажил хэргийн ахицыг нэмэгдүүлэх хэн нэгний тусламж болон нөлөө бүхий хүний ивээл ирж магадгүй. Амьдралд тань ямар нэгэн өөрчлөлт орж болзошгүй. Хайр дурлал, гэрлэлт, амлалттай холбоотой зүйл тохиолдоно.

Хуучин найз нөхөдтэйгөө уулзаж холбоо тогтоосноор таны ирээдүйд хийх ажлыг амжилттай байлгах, санхүүгийн нөхцөл байдлаа сайж-руулах эх үүсвэрээ бий болгоно. Олон хоног ачаалалтай ажиллаж байгаа хүмүүсийн нар гарч, бие болон тархиа амраах мөч ойртож байна. Хийж бүтээсний үр шим таны сэтгэл хангалуун байж чадахуйц хэмжээнд байна.

Өөрөөсөө өндөр албан тушаал-тантай харилцах нь ярвигтай ч та өөрийн арга барилаараа амархан ойлголцож чадна. Зарим нэг нь улс төр сонирхож үзэл бодлоо илэрхийлэхийг хүснэ. Өөрийн боловсруулсан төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх санаа одоохондоо байхгүй л бол хэн нэгэнд дэлгэлгүй өөртөө хадгал. Урдаа тавьсан зорилгынхоо төлөө тууштай байгаарай.

Хийж гүйцээгүй болон хийхээр төлөвлөсөн ажлаа шуурхайлан дуусгах нь зүйтэй. Уур бухимдлаа дарж, аль болох тайван байхыг зөвлөж байна. Та үргэлж бусдын дэмжлэг тусламжийг авах биш эсрэгээрээ бусдыг боломжийнхоо хэрээр баярлуулах нь таны замыг гэрэлтүүлнэ. Эрүүл мэндийн асуудалдаа анхаарал хандуул.

Санхүүгийн тал дээр хайнга хандаж болохгүй. Бодолтой хөдөлж, шаардлага багатай зүйлийг их хэмжээний мөнгө зарлагадан худалдаж авах хэрэгтэй эсэхээ сайтар нягтлаарай. Таны санасан бодсон бүхэн биеллээ олно. Аливаа сөрөг, таагүй зүйл таныг тойрон гарах болно. Таны амьдралд маш чухал үйл явдал тохиолдож болзошгүй.

Нэг нэгэндээ итгэх итгэл, бусдад хар буруу санадаггүй чанараараа бүхий л харилцаагаа бат бөх авч явна. Үүний үр дүнд ажил үйлс тань амжилттай бүтэж байдаг. Гэвч хууралт, мэхлэлт таны ой ухаанд буухгүй, маш хүндээр тусах болно. Хамгийн их хэрэгцээтэй байсан зүйлээ санаандгүй байдлаар олж авсандаа маш их баярлана.

Мэдрэмж, зөн совингийнхоо ачаар ямар нэгэн хүнд хэцүү байдлаас нэр төртэй гарч чадна. Өөрийнхөө өмнө шударга, итгэл төгс байж чадвал амжилт өөрөө ирнэ. Хойшлуулж болохгүй ажлыг барьж ав. Аливаа сөргөлдөөнөөс зайлсхийж, сэтгэлийн амар амгалан байдлыг эрхэмлээрэй. Хайр сэтгэлийн асуудалд хөнгөн хуумгай хандах хэрэггүй. Дэргэдэх хүнээ сайн таньж мэдэж, итгэл үзүүл.

Ажил, амьдралдаа бүхий л цаг хугацаагаа зориулдаг таны хувьд хувийн амьдрал тань хэт орхигдож байгааг өөрөө ч анзаардаггүй. Үүнийг анзаарсан нэгэн эсвэл танд сэтгэлтэй хүн гарч ирнэ. Хувийн амьдралд тань нэлээд өөрчлөлт орж болзошгүй. Сэтгэх, хийсвэрлэн бодох, өөдрөг үзэл таныг урагш тэмүүлэхэд ихээхэн түлхэц болно.

Та ажлын гараагаа эхэлж байхаас л мөрөөдөж байсан мөрөөдлөө амжилттай ажил хэрэг болгож чадна. Хамтрагчдаасаа шинэлэг санал санаачилга хүлээх ч хүссэн үр дүндээ хүрч чадахгүй. Мөнгө санхүү, бизнес гээд таны амьдралд сайхан зүйлс олон тохиолдох болно. Бүх зүйлийг өөрийн хүчээр хийх гэж бүх сэтгэл зүрхээ зориулах болно.

Х

Б

Ц Ц

А

У

В

С

А

И

А

А Э

РО

Н

А

Я

С

А

Р

Х Н

Т

Г

Э

Р

У

Г

У

А

А

Н

У

Т ЭН

С ГН

А ЭХ А Б

Н НИ

Х ГД

зан үйл1 2 3 4

5 6

11

13

12

7 8 9 10

Page 24: 2020.05.01, БААСАН~№073 (1352) ~ ИРГЭН БАЯН БОЛ УЛС … · 2020. 5. 1. · 2020.05.01, БААСАН~№073 (1352) ~ ИРГЭН БАЯН БОЛ УЛС БАЯН

| ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ24 2020.05.01, БААСАН~№073 (1352) ГАЛ ТОГОО

Луувантай

талхталхМанай сонин “Гал тогоо” буланг “Монголын ахлах тогоочийн академи”-тай хамтран хүргэж буй билээ. Ингээд “Монголын ахлах тогоочийн академи”-ийн тогооч, Монгол Улсын мастер тогооч, олон улсын уралдааны хос алт, мөнгө, хүрэл медальт Б.Өнөрзулын “Луувантай талх” хийх жорыг хүргэж байна.

Гурилаа нарийн шүүрээр шигшинэ. Шар луувангаа хальсалж угаагаад 20-25 минут жигнэж, блендерт хийж, бутална. Исгэгчээ 40 хэмээс доошгүй бүлээн усанд уусгаж, хэмжсэн бүлээн усандаа давс, элсэн чихэр хийнэ. Шигшсэн гурилдаа луувангийн нухаш, уусгасан исгэгч, давс, элсэн чихрийн уусмалаас хийж зуураад 40 минут хөөлгөнө. Хөөлгөхдөө 2 удаа нухах хэрэгтэй. Хөөлт нь гүйцсэн зуурмагаа хэвэнд оруулж, хутгасан өндгөөр бүрээд урьдчилан 180 хэмд халаасан шарах шүүгээнд 25-30 минут шарж болгоно. Ингээд амтат талх бэлэн боллоо. Гүйцэд хөрсний дараа зүсэхээ мартуузай.

ХЭРХЭН ХИЙХ ВЭ:

Луувантай

ОРЦ:

ШИМ ТЭЖЭЭЛИЙН МЭДЭЭЛЭЛ:

Гурил (БГ-085)-300 гр Шар лууван- 150 гр Өндөг-1ш Ус-100-130 мл Исгэгч-0.4 гр Давс-1гр Элсэн чихэр-3 гр

Уураг- 8 грӨөх тос- 9.4 гр Нүүрс ус- 199.6 грИлчлэг – 1070 ккал