35

ТОВЧИЛСОН ҮГИЙН ЖАГСААЛТ · 2020. 9. 22. · ажиллагааны ажиглалт, санал асуулга авах, ... Шүүхийн шийдвэр гарсан

  • Upload
    others

  • View
    5

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

Page 1: ТОВЧИЛСОН ҮГИЙН ЖАГСААЛТ · 2020. 9. 22. · ажиллагааны ажиглалт, санал асуулга авах, ... Шүүхийн шийдвэр гарсан
Page 2: ТОВЧИЛСОН ҮГИЙН ЖАГСААЛТ · 2020. 9. 22. · ажиллагааны ажиглалт, санал асуулга авах, ... Шүүхийн шийдвэр гарсан

1

ТОВЧИЛСОН ҮГИЙН ЖАГСААЛТ 3 НЭГДҮГЭЭР БҮЛЭГ. УДИРДЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТАЛААР:...................4

ХОЁРДУГААР БҮЛЭГ. АУДИТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЛААР: ............................7

2.1 САНХҮҮГИЙН ТАЙЛАНГИЙН АУДИТЫН ТАЛААР: ....................................................7

2.1.1 Санхүүгийн тайлангийн аудитын дүнгийн талаар: ........................................8

2.1.2 Санхүүгийн тайлангийн аудитаар илэрсэн нийтлэг зөрчлийн талаар: .9

2.2. ГҮЙЦЭТГЭЛИЙН АУДИТЫН ТАЛААР:....................................................................... 11

Нэгдсэн удирдамжаар хийсэн аудит: ........................................................................ 12

2.2.1 “Улсын төсвийн 2018 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний

хэрэгжилт”-д хийсэн аудитын талаар:..................................................................... 12

2.2.2 “Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийн зарцуулалт, үр дүн”-д

хийсэн аудитын талаар: ................................................................................................. 14

2.2.3 “Төрөөс сургуулийн өмнөх боловсрол олгож байгаа өнөөгийн

байдал”-д хийсэн аудитын талаар: ............................................................................ 14

Өөрийн санаачилгаар хийсэн аудит: ............................................................................ 16

2.2.4 “Орон нутгийн төсвийн 2018 оны хөрөнгө оруулалтын

төлөвлөгөөний хэрэгжилт”-д хийсэн аудитын талаар: ...................................... 16

2.2.5 “Алтай хотын нийтийн тээврийн үйлчилгээний чанар хог хаягдлын

хураамжийн төвлөрүүлэлт”-д хийсэн аудитын талаар: ..................................... 17

2.2.6 “Нэгдсэн эмнэлгийн 2017-2019 оны үйл ажиллагааны үр дүн”-д

хийсэн аудитын талаар: ................................................................................................. 18

2.3.НИЙЦЛИЙН АУДИТЫН ТАЛААР: ................................................................................. 19

Нэгдсэн удирдамжаар хийсэн аудит:............................................................................ 20

2.3.2 “Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилт”-д хийсэн аудитын талаар:

.................................................................................................................................................. 21

2.3.3 “Иргэн хуулийн этгээдэд газар олголтын байдал, газар эзэмших,

ашиглах эрхийн гэрчилгээнд өөрчлөлт оруулах шийдвэр, үйл ажиллагаа

нь Газрын тухай хуульд нийцсэн эсэх”-д хийсэн аудитын талаар: .............. 22

Өөрийн санаачилгаар хийсэн аудит: ............................................................................ 23

2.3.4“Аймгийн Засаг даргын захирамж, ИТХ-ын тогтоол, шийдвэрүүдийн

хэрэгжилт”-д хийсэн аудитын талаар: ...................................................................... 23

2.3.5 “Төрийн байгууллагуудын албан хаагчдын нийгмийн хамгааллын

зардлын төлөвлөлт, зарцуулалт”-д хийсэн аудитын талаар: ......................... 24

2.4. Зөвлөмжийн биелэлтийг шалгах, давтан аудит хүрээнд: ............................. 25

ГУРАВДУГААР БҮЛЭГ. СУРГАЛТЫН ТАЛААР: .............................................................. 26

3.1 Стандарт, хууль, тогтоомжоор дотоод сургалтын талаар: ............................ 26

3.2 .ҮАГ-аас зохион байгуулсан сургалтын талаар: ............................................... 26

Page 3: ТОВЧИЛСОН ҮГИЙН ЖАГСААЛТ · 2020. 9. 22. · ажиллагааны ажиглалт, санал асуулга авах, ... Шүүхийн шийдвэр гарсан

2

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ. ДОТООД АЖЛЫН ТАЛААР .................................................... 27

4.1 Боловсон хүчний бодлого хүний нөөцийн талаар: .......................................... 27

4.3 Монгол Улсын ерөнхий аудитор, орлогчийн өгсөн үүрэг даалгаврын

биелэлтийн талаар: ............................................................................................................. 28

4.4 Авлигын эсрэг хөтөлбөрийн биелэлтийн талаар: ............................................ 28

4.5 Архив, албан хэрэг хөтлөлтийн талаар : .............................................................. 29

4.6 Аудитын иргэдийн бүлгийн талаар: ....................................................................... 29

4.7 Мэдээ мэдээлэл, судалгаа ил тод байдлын талаар: ........................................ 30

4.8 Хамтын ажиллагааны талаар: ................................................................................. 31

4.9 Ажилдаа нэвтрүүлсэн сайн туршлагын талаар:............................................ 31

4.10 Ажиллагсдын нийгмийн асуудлыг шийдвэрлэсэн байдлын талаар: ... 32

4.11Тайлант онд гаргасан амжилт, нийгмийн оролцооны талаар: .................... 33

4.11 Санал: ............................................................................................................................ 33

Page 4: ТОВЧИЛСОН ҮГИЙН ЖАГСААЛТ · 2020. 9. 22. · ажиллагааны ажиглалт, санал асуулга авах, ... Шүүхийн шийдвэр гарсан

3

ТОВЧИЛСОН ҮГИЙН ЖАГСААЛТ

БОАЖГ Байгаль орчин аялал жуулчлалын газар

БСУГ Боловсрол соёл урлагийн газар

ГАГ Гүйцэтгэлийн аудитын газар

ГЗБ Газар зохион байгуулалт

ГХБХБГ Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар

ЖДҮДС Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сан

ЗДТГ Засаг даргын тамгын газар

ИТХ Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

МХГ Мэргэжлийн хяналтын газар

НДШ Нийгмийн даатгалын шимтгэл

ОНӨААТҮГ Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар

ОНТХО Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалт

ОНХС Орон нутаг хөгжүүлэх сан

САГ Санхүүгийн аудитын газар

СӨБ Сургуулийн өмнөх боловсрол

СТА Санхүүгийн тайлангийн аудит

СТАУС Санхүүгийн тайлангийн аудитын удирдлагын систем

СХС Сум хөгжүүлэх сан

ТБОНӨХБАҮХАТХ

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил

үйлчилгээ худалдан авах тухай хууль

ТӨҮГ Төрийн өмчит үйлдвэрийн газар

ТӨХК Төрийн өмчит хувьцаат компани

ТТЗ Төсвийн төвлөрүүлэн захирагч

ТЭЗҮ Техник эдийн засгийн үндэслэл

УИХ Улсын Их хурал

УТХО Улсын төсвийн хөрөнгө оруулалт

ҮАГ Үндэсний Аудитын газар

ХАК Хувийн аудитын компани

ХХК Хязгаарлагдмал хариуцлагатай компани

ХХҮГ Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар

ХЭДС Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан

ЭЭС Эмийн эргэлтийн сан

Page 5: ТОВЧИЛСОН ҮГИЙН ЖАГСААЛТ · 2020. 9. 22. · ажиллагааны ажиглалт, санал асуулга авах, ... Шүүхийн шийдвэр гарсан

4

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ. УДИРДЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТАЛААР:

Говь-Алтай аймаг дахь Төрийн аудитын газар нь 2019 онд "Нотлох баримтын

эрх зүйн чадамжийг дээшлүүлэх" зорилт тавьж, батлагдсан төсвөөс бусдаар

гүйцэтгүүлсэн ажил үйлчилгээ /үйлчлэгч, харуулын цалин/, тэтгэмж урамшууллын

зардлыг хасаж 378.8 сая төгрөгийн санхүүжилтийг үйл ажиллагааны төлөвлөгөөнд

тусгасан 3 бүлэг 52 нэрийн ажилд хуваарилан, аудитын өртөг 12.3 сая төгрөг нийт

391.1 сая төгрөгийн эх үүсвэртэйгээр гүйцэтгэхээр төлөвлөж, 18 орон тоотойгоор

тавьсан зорилтоо бүрэн хэрэгжүүлэн ажиллалаа.

Төлөвлөсөн 3 бүлэг 52 ажлыг бүрэн гүйцэтгэн үйл ажиллагааны төлөвлөгөөг

100 хувиар биелүүлжээ. Байгууллагын дэвшүүлсэн зорилтын хүрээнд санхүү,

гүйцэтгэл, нийцлийн аудитын явцад хэрхэн нотлох баримтын бүрдүүлэлт, хүчин

төгөлдөр байх чадамжийг хангах талаар үзүүлэх сургалт зохион байгуулж

ажилласан.

Байгууллагын 2019-2022 оны Стратеги төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж

үйл ажиллагаандаа мөрдөн ажиллаж байна.

ҮАГ-аас Ниссан Y61 маркийн суудлын авто машиныг хуваарилсан нь манай

хамт олонд ажиллах урам зоригийг нэмэгдүүлсэн томоохон хөрөнгө оруулалт

боллоо.

Байгууллагын халаалтын шугам сүлжээг шинэчилж, дулаан хангамжийн

чанарыг сайжруулснаар албан хаагчдын ая тухтай орчинд ажиллах нөхцөлийг

бүрдүүллээ.

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 150 дугаар тогтоолын дагуу улсын

хэмжээнд зохион байгуулагдаж буй “Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт,

архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэг”-т хамрагдаж 96 “А” буюу “Маш сайн”

үнэлгээтэй дүгнэгдлээ.

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас төрийн өмчит

байгууллагуудын төрийн өмчийг эзэмшүүлэх гэрээг 96 “А” үнэлгээтэй дүгнүүллээ.

Говь-Алтай аймаг дахь Төрийн Аудитын газар нь санхүүгийн тайлангийн аудит

200, нэгдсэн удирдамжаар гүйцэтгэлийн 3, нийцлийн 3, өөрийн санаачилгаар

гүйцэтгэлийн 3, нийцлийн 2 аудитыг 3 ахлах аудитор, 6 аудиторын хүчин чадлаар

2807 хүн өдөр, 4736 илүү цагаар ажиллаж, 245.7 сая төгрөгийн өртөгтэйгөөр хийж

гүйцэтгэлээ.

Гүйцэтгэлийн аудитад 68 байгууллага, нийцлийн аудитад 388 байгууллага,

завсрын аудитаар 75 байгууллага, зөвлөмжийн биелэлтийг хангуулах давтан

аудитаар 25 байгууллага, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж 49, төрийн болон орон

нутгийн өмчит аж ахуйн нэгж 14 байгууллага, УТХО, ОНТХО, ОНХС-аас хэрэгжүүлсэн

159 төсөл, хөтөлбөрийг хамруулан шалгалаа. /Хавсралт№1а/

Аудитын чанарын хяналтыг үе шат бүрд хэрэгжүүлэн батлагдсан маягтаар,

санал зөвлөмжийг хавсралтаар гарган баримтжуулж ажилласан.

Аудитын газрын дэргэд Аудитын иргэдийн бүлгийн үйл ажиллагааг

тогтмолжуулсан. Иргэдийн бүлгийн гишүүд 7 хоног бүрийн баасан гарагт цуглан

Page 6: ТОВЧИЛСОН ҮГИЙН ЖАГСААЛТ · 2020. 9. 22. · ажиллагааны ажиглалт, санал асуулга авах, ... Шүүхийн шийдвэр гарсан

5

сургалт хийн, аудиттай холбоотой саналыг аудитын багт нэгтгэн өгч, аудитын үйл

ажиллагааны ажиглалт, санал асуулга авах, нэгтгэх үйл ажиллагаанд оролцож

байна.

Манай байгууллагын хувьд нэгж байгууллагын үйл ажиллагаанд гүйцэтгэл,

нийцлийн аудит хийхээс илүү аймгийн хэмжээнд анхаарал татсан, эрсдэлтэй байж

болох сэдэвчилсэн аудит хийхийг зорилго болгон ажилласан. Тухайлбал:

- Төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгжүүд алдагдалтай ажиллаж

байгаа нь орон нутагт ихээхэн анхаарал татсан асуудлын нэг байсаар байна.

- Аймгийн хэмжээнд хэрэгжиж байгаа хөнгөлөлттэй зээл олгодог сангуудын үйл

ажиллагаанд аудит хийж судалгаанд үндэслэсэн бодитой дүгнэлт, зөвлөмж өгөхийг

зорьсон.

Төрийн аудитын газрын сүүлийн 5 жилийн үйл ажиллагааны үр дүнгийн

харьцуулсан судалгааг хийж дүгнэж ажиллалаа./Хавсралт1б/

Бид 2019 онд хийсэн аудитаар 50,714.9 сая төгрөгийн алдаа, зөрчил илрүүлж

аудитын явцад 10,761.9 сая төгрөгийг залруулж, 29,314.1 сая төгрөгийн зөрчилд 225

албан тушаалтанд албан шаардлага, 7,339.0 сая төгрөгийн зөрчилд 86 заалт бүхий

зөвлөмжийг хүргүүлж, 1,231.2 сая төгрөгийн зөрчилд төлбөрийн акт тогтоолоо./

Хавсралт№2/

Ажлын хариуцлага алдсан өмнөх оны 58, тайлант оны 145 нийт 203 ажилтанд

хариуцлага тооцох саналыг томилдог албан тушаалтанд хүргүүлснээс 199 албан

тушаалтанд хариуцлага тооцсон байна Тайлант онд хийсэн санхүүгийн тайлангийн

аудит, гүйцэтгэл, нийцлийн аудитаар гэмт хэргийн шинжтэй 2,086.7 сая төгрөгийн 4

асуудлыг аймгийн Прокурорын газарт шалгуулахаар хүргүүллээ. Үүнд:

➢ Аймгийн Стандарт хэмжилзүйн газрын дарга нь өөрт давуу байдал бий болгон

хувьдаа байгууллагын автомашин ашиглаж байгаа, хандиваар авсан хөрөнгийг

байгууллагын төсвийн хөрөнгөөр авсан гэж тайлагнасан, өөрөө бараа материалаа

бэлтгэн нийлүүлсэн зэрэг 20.6 сая төгрөгийн асуудлыг

➢ Аймгийн Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн төсөл сонгон шалгаруулахдаа

аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга байсан албан тушаалтан нь өөртэйгөө

гэрээ байгуулж 7.0 сая төгрөгийн төсөл хэрэгжүүлсэн гэх асуудлыг

➢ Аймгийн хэмжээнд 2015-2018 онд Газар, зохион байгуулалтын төлөвлөгөөнд

тусгаагүй байршилд 951 иргэн, аж ахуйн нэгжид газар олгосон, 67 иргэн хуулийн

этгээдэд 333.5 сая төгрөгийн өртөг бүхий газрын үнэ төлбөргүй олгосон, дуудлага

худалдаа явуулахгүйгээр бусдад давуу байдал үүсгэн 1,879.0 сая төгрөгийн хохирол

учруулсан байж болзошгүй гэх асуудлыг

➢ “Алтай хотын нийтийн тээврийн үйлчилгээ, хог хаягдлын үйлчилгээний чанар,

хураамжийн төвлөрүүлэлт”-д хийсэн гүйцэтгэлийн аудитаар 2 машины худалдан

авалттай холбоотой асуудлыг

Аудитын шийдвэрийг хэрэгжүүлэх, нотлох баримт цуглуулах төрд учирсан

хохирлыг нөхөн төлүүлэхээр аймгийн Прокурорын байгууллагатай хамтран ажиллаж

байна. Үүний дагуу :

➢ “Жижиг дунд үйлдвэрлэл, эрчимжсэн газар тариалан, жимс жимсгэнэ,

хүлэмжийн аж ахуйг дэмжих” зорилгоор 13 иргэн хуулийн этгээдтэй холбоотой

төслийн зээлийн хугацаа дууссан, эргэн төлөлт хийгдээгүй 162.1 сая төгрөгийг

төлүүлэхээр,

Page 7: ТОВЧИЛСОН ҮГИЙН ЖАГСААЛТ · 2020. 9. 22. · ажиллагааны ажиглалт, санал асуулга авах, ... Шүүхийн шийдвэр гарсан

6

➢ СХС-аас зээл авсан 472 иргэн хуулийн этгээдтэй холбоотой 1,511.4 сая

төгрөгийн зээлийг төлүүлэхээр,

➢ Төрийн албан хаагчийг ажлаас үндэслэлгүй халсны улмаас Шүүхийн

шийдвэрээр ажилд эргүүлэн томилсон албан хаагчдын судалгааг тус тус хүргүүлээд

байна. /Хавсралт№1в/

Прокурорын байгууллагаас уг асуудалтай холбоотойгоор нотлох баримт

цуглуулах, Шүүхэд нэхэмжлэл гаргах, урьдчилсан хэлэлцүүлэг хийх зэрэг

ажиллагаанууд хийгдэж байна.

Аймгийн хэмжээнд удирдлагын буруутай шийдвэрээс болж ажлаас халагдсан

ажилтанд шүүхийн шийдвэрээр олгогдсон цалингийн нөхөн төлбөр болох 379.7 сая

төгрөгөөс 280.7 сая төгрөгийн авлага үүсгэсэн боловч буруутай этгээдээс

нэхэмжлээгүй байгууллагын төсөв хохироосон. /Хавсралт№1в/ Энэ оны санхүүгийн

тайлангийн аудитаар дээрх зөрчилд 13 байгууллагад 105.9 сая төгрөгийн нөхөн

төлбөрийн актыг тогтоосон байна.

Төрийн аудитын байгууллагаас хийсэн ажлыг иргэд олон нийтэд сурталчлах

зорилгоор аймгийн хэмжээнд нийт 8 төсөвт байгууллага, орон нутгийн өмчийн

оролцоотой аж ахуйн нэгжтэй байгууллагуудтай “Зангиагүй уулзалт”-ыг зохион

байгууллаа. Мөн аймгийн Удирдах ажилтны зөвлөгөөн, Засаг даргын зөвлөлийн

хурал, Санхүүгийн албан хаагчдын зөвлөгөөнд илтгэл тавьж мэдээлэл хийлээ.

Аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс, Татварын хэлтэстэй байгуулсан

“Санамж бичиг”-ийн хүрээнд санхүүгийн тайлангийн аудитаар нийгмийн даатгалын

тайлагнал, шимтгэл төлөлтэй холбоотой зөрчлийг хүргүүлснээр нийгмийн даатгалын

болон татварын улсын байцаагч тухайн байгууллагад хяналт шалгалт хийж торгууль,

алданги тогтоож төсөвт 70.4 сая төгрөгийг төвлөрүүлж санхүүгийн үр өгөөжийг

харилцагч байгууллагуудаар хүлээн зөвшөөрүүллээ.

Аудитаар 2019 онд шинээр 13,111.6 сая төгрөгийн үнэлгээ бүхий 528

санхүүгийн үр өгөөж, 266 санхүүгийн бус үр өгөөж бий болгохоор бүртгэж, өмнөх

оноос шилжиж ирсэн шийдвэрийн хэрэгжилтийн хамт 16,807.7 сая төгрөгийн үнэлгээ

бүхий 547 санхүүгийн үр өгөөж, 387 санхүүгийн бус үр өгөөжийг харилцагч

байгууллагуудаар хүлээн зөвшөөрүүллээ. Ингэснээр аймгийн Төрийн аудитын

газрын зардлын нэг төгрөгт ногдох хүлээн зөвшөөрөгдсөн үр өгөөж 50.23 төгрөг

боллоо./Хавсралт№2/

Ажлын хариуцлага алдсан өмнөх оны 58, тайлант оны 145 нийт 203 ажилтанд

хариуцлага тооцох саналыг томилдог албан тушаалтанд хүргүүлснээс 199 албан

тушаалтанд хариуцлага тооцсон байна. /Хавсралт№2/

СХС, ТЭДС-гийн санхүүгийн тайлангийн аудитаар тогтоосон 44.4 сая

төгрөгийн төлбөрийн актыг хариуцагч байгууллагаас Говь-Алтай аймгийн Иргэний

хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гарган хариуцагчаар төлүүлэхээр шүүхийн

шийдвэр гарсан байна. Шүүхийн шийдвэр гарсан 44.4 сая төгрөгийг статистик

мэдээний санхүүгийн тайлангийн аудитын ТАБ СМ-2 маягтын хасагдсан хэсэгт

тусгасан болно. /хавсралт№2/

Тайлант онд хийсэн санхүүгийн тайлангийн аудит, гүйцэтгэл, нийцлийн

аудитаар илэрсэн зөрчлийн хүснэгт хийж үйл ажиллагааны тайланд хавсралтаар

харуулсан.

Page 8: ТОВЧИЛСОН ҮГИЙН ЖАГСААЛТ · 2020. 9. 22. · ажиллагааны ажиглалт, санал асуулга авах, ... Шүүхийн шийдвэр гарсан

7

Санхүүгийн болон санхүүгийн бус үр өгөөжийг хүлээн зөвшөөрч бүртгэсэн

талаар холбогдох байгууллагуудаас албан бичиг, харилцах дансны хуулгыг 2019 оны

12 дугаар сарын 05-ны өдрөөр тасалбар болгон тайланд хавсаргасан болно.

Аудитын тайлан холбогдох мэдээллийг хууль, журамд заасан хугацаанд

www.audit.mn нэгдсэн цахим хуудсанд, шилэн дансны тухайд хуульд заасан

мэдээллийг www.shilendans.gov.mn цахим хуудсанд бүрэн байршуулж ирлээ.

Байгууллагын хагас, бүтэн жилийн үйл ажиллагааны тайланг “Алтайн мэдээ”

сонинд хэвлүүллээ.

Манай хамт олон төрийн аудитын байгууллагын шинэчлэл өөрчлөлтийн

бодлого, үйл ажиллагааны чанар, үр өгөөжийг улам дээшлүүлэхийн төлөө хичээж

ажиллахыг зорьж байна.

ХОЁРДУГААР БҮЛЭГ. АУДИТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЛААР:

2.1 САНХҮҮГИЙН ТАЙЛАНГИЙН АУДИТЫН ТАЛААР:

Төрийн аудитын тухай хуулийн 18 дугаар зүйлийг хэрэгжүүлэх зорилгоор мөн

хуулийн 15 дугаар зүйлд заасан эрх үүргийн хэмжээнд Төсвийн тухай хуулийн 8.9

дэх заалтад хамрагдах 195 байгууллагын 272 санхүүгийн тайланд аудит хийхээс

126 санхүүгийн тайланд аймаг дахь Төрийн аудитын газрын аудиторууд, 78

санхүүгийн тайланд хувийн аудитын компаниар гэрээний үндсэн дээр аудит

хийлгэхээр, ТЕЗ-ийн нэгтгэсэн тайлангаар 60 санхүүгийн тайланг түүвэрт

хамруулахаар, 8 санхүүгийн тайланд итгэл үзүүлэхээр Монгол Улсын Ерөнхий

аудиторын 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 156 тоот тушаалаар батлагдсан.

Төрийн аудитын газрын хэмжээнд төсвийн ерөнхийлөн захирагчийн 1

санхүүгийн тайлан, шууд захирагчийн 130 санхүүгийн тайлан, төсвийн төвлөрүүлэн

захирагчийн 20 санхүүгийн тайлан, 42 төсөл сан хөтөлбөр, 7 төрийн болон орон

нутгийн өмчит аж ахуйн нэгжийн нийт 200 санхүүгийн тайланд дүгнэлт гаргалаа.

Санхүүгийн тайлангийн аудитын төлөвлөлтийн өмнөх шатны ажилбарын

хүрээнд аудиторуудын дунд хэлэлцүүлэг зохион байгуулж тайлант онд орон нутагт

болоод ард иргэдийн дунд анхаарал татсан эрсдэлтэй асуудлыг эрэмбэлэн үнэлж,

баримтлах чиглэл, арга зүй, хэрэгжүүлэх горим сорилыг тодорхойлон хэрэгжилтэд

хяналт тавьж ажиллаж байна. Жил бүрийн санхүүгийн тайлангийн аудитаар илэрсэн

зөрчлийн нэгтгэлийг хийж, журам зааварт нийцүүлэн аудитаар илэрсэн адил төрлийн

зөрчилд нэг шийдвэр гаргах үүднээс акт тогтоох, албан шаардлага, зөвлөмж өгөх

судалгаа гаргаж гарын авлага болгон ашиглаж байна.

“Монголиан бизнес рейтинг аудит” ХХК, ”Сүлд“ ХХК-тай 78 санхүүгийн тайланд

аудит хийх гэрээ байгуулж ажиллан аудитын ажлын гүйцэтгэлийн ерөнхий

үнэлгээгээр “Монголиан бизнес рейтинг аудит” ХХК нь 88.51 буюу “А”, ”Сүлд аудит“

ХХК нь 78.85 буюу “В” үнэлгээг өгсөн. Хувийн аудитын компанид 4 удаа сургалт

зохион байгуулж арга зүйгээр хангаж ажилласан.

Санхүүгийн тайлангийн аудитыг аймгийн аудитын газрын 8 аудитор, хувийн

аудитын компанийн 7 аудитор 1436 хүн өдөр гүйцэтгэхдээ 2,447 илүү цаг ажиллаж,

Page 9: ТОВЧИЛСОН ҮГИЙН ЖАГСААЛТ · 2020. 9. 22. · ажиллагааны ажиглалт, санал асуулга авах, ... Шүүхийн шийдвэр гарсан

8

43.6 сая төгрөгийн өртгөөр хийж гүйцэтгэсэн байна. /Санхүүгийн тайлангийн

танилцуулгыг бүрэн эхээр хавсаргасан болно/

2.1.1 Санхүүгийн тайлангийн аудитын дүнгийн талаар: Дүрслэл 1: Санал дүгнэлтийн хэлбэр: Аймгийн хэмжээнд нийт 272 санхүүгийн

тайлан гарснаас:

➢ Аудит хийж дүгнэлт өгсөн 200 ▪ Зөрчилгүй дүгнэлт 121 ▪ Хязгаарлалттай 71 ▪ Сөрөг 7 ▪ Дүгнэлт өгөхөөс татгалзсан 1

➢ Түүвэрт хамрагдсан 60 ➢ Итгэл үзүүлсэн 8 ➢ Аудитад хамрагдаагүй 4 санхүүгийн тайлан байна.

Дүрслэл2: Аудитаар илэрсэн зөрчлийн ангилал

Нийт байгууллагуудын санхүүгийн тайлангийн аудитаар 20,687.7 сая

төгрөгийн зөрчил илрүүлж, нягтлан бодох бүртгэл, санхүүгийн тайлагналтай

холбоотой 10,761.9 сая төгрөгийн алдааг аудитын явцад залруулан тайлагнуулсан.

Санхүүгийн тайлангийн аудитад хамрагдсан нэгж байгууллагуудын цалингийн

зардалтай холбоотой 175.1 сая төгрөгийн, удирдлагын буруутай шийдвэрээр ажлаас

халагдсан ажилтанд шүүхийн шийдвэрээр цалингийн нөхөн олговрыг байгууллагаас

төлж төсөв хохироосон 110.2 сая төгрөгийн, үндсэн хөрөнгө, бараа материалтай

холбоотой 2,908.9 сая төгрөгийн, төсвийн зарцуулалттай холбоотой 1,697.2 сая

төгрөгийн, орон нутгийн орлоготой холбоотой 255.5 сая төгрөгийн, хууль тогтоомж

Page 10: ТОВЧИЛСОН ҮГИЙН ЖАГСААЛТ · 2020. 9. 22. · ажиллагааны ажиглалт, санал асуулга авах, ... Шүүхийн шийдвэр гарсан

9

зөрчсөн 859.6 сая төгрөгийн, СХС-тай холбоотой 1,495.0 сая төгрөгийн, ОНХС-тай

холбоотой 1,617.6 сая төгрөгийн, аж ахуйн нэгж байгууллагатай холбоотой 804.9 сая

төгрөгийн зөрчил илэрсэн. /Хавсралт№4/

Дүрслэл 3: Аудитын шийдвэр

Залруулагдаагүй 9,925.8 сая төгрөгийн зөрчлийн 988.2 сая төгрөгийн зөрчилд

төлбөрийн акт тогтоож, 8,857.0 сая төгрөгийн зөрчилд зөрчил арилгуулах албан

шаардлага, 131 албан тушаалтанд хариуцлага тооцох албан шаардлага, 80.6 сая

төгрөгийн зөрчилд 61 заалт бүхий зөвлөмжийг хүргүүлж 4,969.0 сая төгрөгийн

санхүүгийн, 167 санхүүгийн бус үр өгөөжийг бүртгэсэн байна. Мөн 2 байгууллагын

189.7 сая төгрөгийн зөрчлийг хуулийн байгууллагад шалгуулахаар хүргүүллээ.

2.1.2 Санхүүгийн тайлангийн аудитаар илэрсэн нийтлэг зөрчлийн талаар:

Санхүүгийн тайлангийн аудитаар тухайн төсвийн захирагчийн гаргасан

санхүүгийн тайлан илчлэл толилуулга үнэн зөв илэрхийлэгдсэн эсэхийг аудитын

байгууллага тодорхой горим сорил хэрэгжүүлэн үүсэх магадлалтай эрсдэлийн дүнд

үндэслэн түүвэрлэн авч үзэж дүгнэлт гаргадаг. Санхүүгийн тайлангийн аудитаар

нийтлэг дараах төрлийн зөрчил илэрч байна. Үүнд:

➢ Цалин, амралтыг давхардуулан олгох, цалингийн урьдчилгааг бүрэн

суутгахгүй, авлага үүсгэхгүй орхигдуулах, үр дүнгийн урамшуулал, нэмэгдэл,

нэмэгдэл хөлсийг илүү, дутуу олгох,

➢ Сахилгын шийтгэлтэй ажилтанд урамшуулал, бичиг хэргийн ажилтанд нууцын

нэмэгдэл олгосон.

➢ Авлага, өглөгийг нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартын дагуу

харилцагч байгууллагуудтай тооцоо нийлж тулган баталгаажуулдаггүй.

➢ Хөрөнгийн тооллогыг чанаргүй нэр төдий хийх, тооллого хийгээд нягтлан

бодогч тооцоо бодохгүй байх, байгууллагын өмч хамгаалах байнгын зөвлөлөөр

хэлэлцүүлдэггүй,

➢ Тээвэр шатахууны зардал гаргахдаа жолоочийн тооцооны хуудсыг хянадаггүй,

спидометрийн заалт бичигдээгүй тооцооны хуудас үндэслэх, спидометрийн заалт

ажилладаггүй байхад ажилладаг мэтээр баримт бүрдүүлэх, шатахууны зардлаас

хандив өгөх мэтээр зориулалт бусаар зарцуулдаг, тээвэр шатахууныг эд

хариуцагчийн тайланд тусгахгүйгээр шууд зардалд бичдэг,

Page 11: ТОВЧИЛСОН ҮГИЙН ЖАГСААЛТ · 2020. 9. 22. · ажиллагааны ажиглалт, санал асуулга авах, ... Шүүхийн шийдвэр гарсан

10

➢ Сайн малчинд нэр дэвшүүлж буй малчдаас авсан хандивын хөрөнгийг данс

бүртгэлд тусгадаггүй, тухайн байгууллагын үйл ажиллагаанд зарцуулсан эсэх нь

тодорхойгүй.

➢ Албан тушаалтны буруутай шийдвэрээр ажлаас халагдсан ажилтанд шүүхийн

шийдвэрээр цалингийн нөхөн олговрыг байгууллагаас төлж төсөв хохироох,

шүүхийн шийдвэрээс илүү нөхөн олговор олгох, буруутай этгээдээс

нэхэмжилдэггүй, Улсын тэмдэгтийн хураамжийг төсвөөс төлдөг гэх мэт

Тайлант оны аудитаар өгсөн шийдвэрийн хэрэгжилт: Аудитаар 365.7 сая

төгрөгийн акт, 8,637.9 сая төгрөгийн албан шаардлага, 61 зөвлөмжийг хэрэгжүүлэн,

3,860.6 сая төгрөгийн санхүүгийн үр өгөөж, 168 санхүүгийн бус үр өгөөжийг харилцагч

байгууллагуудаар хүлээн зөвшөөрүүллээ.

Ажлын хариуцлага алдсан 131 ажилтанд хариуцлага тооцох саналыг

томилдог албан тушаалтанд хүргүүлснээс 128 албан тушаалтанд хариуцлага

тооцсон байна.

Өмнөх аудитын шийдвэрийн хэрэгжилт: Санхүүгийн тайлангийн 2014-2018

оны аудитын шийдвэрээс 1,503.8 сая төгрөгийн төлбөрийн акт, 183.4 сая төгрөгийн

зөрчил арилгуулах албан шаардлагын биелэгдээгүй үлдэгдэлтэй байснаас 659.0 сая

төгрөгийн акт, 49.5 сая төгрөгийн албан шаардлагын хэрэгжилтийг хангуулж, 659.0

сая төгрөгийн санхүүгийн үр өгөөж, 37 санхүүгийн бус үр өгөөжийг харилцагч

байгууллагуудаар хүлээн зөвшөөрүүллээ. Биелэгдээгүй актын 64 хувийг СХС-гийн

акт эзэлж байна. Сум хөгжүүлэх сангийн Санхүүгийн тайлангийн аудитын 39.5 сая

төгрөгийн төлбөрийн актыг хариуцагч байгууллагаас Иргэний анхан шатны шүүхэд

нэхэмжлэл гарган шүүхийн шийдвэр гарсан тул статистик мэдээнээс хасагдсан.

Хэрэгжээгүй 128.2 сая төгрөгийн албан шаардлага нь Шүүхийн шийдвэрээр ажлаас

халагдсаны мөнгөн тэтгэмжийг олгож авлагаар тусгасан зөрчил арилгахгүй байна.

/Хавсралт№2/

Хасагдсан 39.5₮ Зураг 1: Санхүүгийн тайлангийн аудитаар хүргүүлсэн төлбөрийн актын

статистик мэдээ /сая төгрөгөөр/

Зураг 2: Санхүүгийн тайлангийн аудитаар хүргүүлсэн албан шаардлагын

статистик мэдээ /сая төгрөгөөр/

2.1.3 Завсрын аудитын талаар:

Өмнөх оны

үлдэгдэл

1,503.8₮

Тайлант онд

988.1₮

Нийт

2,491.9₮

Өмнөх оны

үлдэгдэл

183.4₮

Тайлант онд

8,667.2₮

Нийт

8,850.6₮

Үлдэгдэл

1,427.6₮

Барагдуулсан

1,024.8₮

Барагдуулсан

8,687.5₮

Үлдэгдэл

63.1₮

Page 12: ТОВЧИЛСОН ҮГИЙН ЖАГСААЛТ · 2020. 9. 22. · ажиллагааны ажиглалт, санал асуулга авах, ... Шүүхийн шийдвэр гарсан

11

Говь-Алтай аймаг дахь Төрийн аудитын газар нь 2019 оны санхүүгийн

тайлангийн аудитын хуваарийг 8 аудитор 160 хүн өдөр зарцуулан 28.2 сая төгрөгийн

өртөгтэйгөөр хийхээр тооцоо гарч байна.

Завсрын аудитаар шинээр батлагдан гарсан “Төрийн аудитын байгууллагаас

санхүүгийн тайланд аудит хийх журам”-ын хүрээнд эхний ээлжид аймгийн төвийн

байгууллагуудыг сонгон авч тухайн байгууллагын гадаад, дотоод орчныг ойлгож,

эрсдэлтэй асуудлыг тодорхойлж, хавтас нээн баяжилт судалгааг холбогдох баримт

материалыг бүрдүүлэн архивын нэгж болгон ажиллаж байна.

Завсрын аудитыг 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөр тасалбар болгон

санхүүгийн анхан шатны баримт болон бусад баримт материал, байгууллагын

талаар хийсэн судалгаа, архивын нэгжийн болгосон мэдээллийг СТАУС программын

мэдээлэлтэй тулган шалгах, аудитын төлөвлөхийн өмнөх үе шатны ажилбар болон

төлөвлөлтийн үе шатны ажилбар хийгдэж байна. Завсрын аудитын хугацааг 2019

оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүртэл хийгдэхээр үйл ажиллагааны төлөвлөгөөнд

тусгагдсан болно.

2.1.4 Орон нутгийн 2020 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах

Төсвийн тухай хууль, Төрийн аудитын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2.4

дэх заалтуудыг үндэслэн аймгийн Засаг даргаас өргөн мэдүүлсэн аймгийн 2020 оны

төсвийн төсөлд санал дүгнэлтийг боловсрууллаа. Ингэхдээ аймгийн төсвийн үр

ашгийг дээшлүүлэх, орлого нэмэгдүүлэх, зардал бууруулах талаар бодитой

хэрэгжих, төсвийн тогтвортой байдлыг хангах зарчмын саналууд дэвшүүлэхийг

зорьсон болно.

Говь-Алтай аймаг дахь Төрийн аудитын газар нь 1,238.6 сая төгрөгийн орлого

нэмэгдүүлэх, 108.8 сая төгрөгийн зардал бууруулах, төсвийн хөрөнгийн үр ашгийг

дээшлүүлж, үр өгөөжийг нэмэгдүүлэх талаар 4 санал боловсруулан хүргүүлж

саналыг хүлээн авсан албан бичгийг аймгийн Санхүү, төрийн сангийн хэлтсээс

ирүүлснээр 1,374.4 сая төгрөгийн санхүүгийн үр өгөөж, 4 санхүүгийн бус үр өгөөжийг

хүлээн зөвшөөрүүллээ.

2.2. ГҮЙЦЭТГЭЛИЙН АУДИТЫН ТАЛААР:

Тайлант жилд УИХ-ын төсвийн байнгын хорооны захиалга, Үндэсний Аудитын

газрын нэгдсэн төлөвлөгөө, хөтөлбөрөөр “Улсын төсвийн 2018 оны хөрөнгө

оруулалтын төлөвлөгөөний хэрэгжилт”, “Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийн

зарцуулалт, үр дүн”, “Төрөөс сургуулийн өмнөх боловсрол олгож буй өнөөгийн

байдал, үр дүн” өөрийн санаачилгаар “Орон нутгийн төсвийн 2018 оны хөрөнгө

оруулалтын төлөвлөгөөний хэрэгжилт”, “Алтай хотын нийтийн тээврийн

үйлчилгээний чанар хог хаягдлын хураамжийн төвлөрүүлэлт”, “Нэгдсэн эмнэлгийн

2017-2019 оны үйл ажиллагааны үр дүн”-д гүйцэтгэлийн аудитыг 5 аудитор 638 хүн

өдөр, 1391 илүү цаг ажиллаж, 87.5 сая төгрөгийн өртөгтэйгөөр хийж гүйцэтгэсэн

байна.

Тайлант онд хийсэн гүйцэтгэлийн аудитыг төлөвлөгөө, хөтөлбөрт тусгагдсан

горим сорилыг бүрэн хэрэгжүүлж хугацаанд нь ҮАГ-ын ГАГ-т хүргүүллээ.

Гүйцэтгэлийн аудитаар 10,343.9 сая төгрөгийн зөрчил илрүүлж, 238.8 сая

төгрөгийн зөрчилд төлбөрийн акт тогтоож, 8,695.0 сая төгрөгийн зөрчилд зөрчил

арилгуулах албан шаардлага хүргүүлж, 1,410.1 сая төгрөгийн зөрчилд 14 заалт бүхий

Page 13: ТОВЧИЛСОН ҮГИЙН ЖАГСААЛТ · 2020. 9. 22. · ажиллагааны ажиглалт, санал асуулга авах, ... Шүүхийн шийдвэр гарсан

12

зөвлөмж хүргүүлж 4,562.0 сая төгрөгийн 70 санхүүгийн үр өгөөж, 45 санхүүгийн бус

үр өгөөжийг бүртгэлээ. Мөн нэг асуудлыг хуулийн байгууллагад шалгуулахаар

хүргүүллээ. / Хавсралт№5/

Тайлант оны аудитаар өгсөн шийдвэрийн хэрэгжилт: Аудитаар 25.2 сая

төгрөгийн акт, 6,118.1 сая төгрөгийн албан шаардлага, 7 заалт бүхий зөвлөмжийг

хэрэгжүүлэн, 1,479.3 сая төгрөгийн санхүүгийн үр өгөөж, 14 санхүүгийн бус үр

өгөөжийг харилцагч байгууллагуудаар хүлээн зөвшөөрүүлсэн байна.

Ажлын хариуцлага алдсан 14 ажилтанд хариуцлага тооцох саналыг томилдог

албан тушаалтанд хүргүүлснээс 14 албан тушаалтанд хариуцлага тооцсон байна.

Өмнөх аудитын шийдвэрийн хэрэгжилт: Өмнөх оноос шилжин ирсэн

1,111.5 сая төгрөгийн актын үлдэгдэл, 69.1 сая төгрөгийн албан шаардлагын

биелэгдээгүй үлдэгдэл байснаас 182.1 сая төгрөгийн акт, 69.1 сая төгрөгийн албан

шаардлага биелэгдэж, 182.1 сая төгрөгийн санхүүгийн үр өгөөж, 48 санхүүгийн бус

үр өгөөжийг холбогдох байгууллагуудаар хүлээн зөвшөөрүүллээ.

Зураг 3: Гүйцэтгэлийн аудитаар хүргүүлсэн төлбөрийн актын статистик мэдээ /сая төгрөгөөр/

Зураг 4: Гүйцэтгэлийн аудитаар хүргүүлсэн албан шаардлагын статистик мэдээ /сая төгрөгөөр/

Нэгдсэн удирдамжаар хийсэн аудит:

2.2.1 “Улсын төсвийн 2018 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний хэрэгжилт”-д хийсэн аудитын талаар:

Аудитад аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэс, Санхүү төрийн сангийн хэлтэс, Орон нутгийн өмчийн газар, аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар, аймаг болон сумдын ЗДТГ, бусад холбогдох байгууллага, хуулийн этгээд хамрагдлаа.

Аудитад улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2018 онд

санхүүжүүлсэн 17 төсөл арга хэмжээг төлөвлөх, хэрэгжүүлэх,

хяналт тавих чиг үүрэг бүхий төрийн захиргааны байгууллагууд

болон төсөл арга хэмжээг гүйцэтгэгч нарын үйл ажиллагааг

хамрууллаа.

Өмнөх оны

үлдэгдэл

1,111.5₮

Тайлант онд

238.8₮

Нийт

1,350.3₮

Өмнөх оны

үлдэгдэл

69.1₮

Тайлант онд

8,695.0₮

Нийт

8,764.1₮

Үлдэгдэл

1,142.9₮

Барагдуулсан

207.4₮

Үлдэгдэл

2,576.8₮

Барагдуулсан

6,187.3₮

Page 14: ТОВЧИЛСОН ҮГИЙН ЖАГСААЛТ · 2020. 9. 22. · ажиллагааны ажиглалт, санал асуулга авах, ... Шүүхийн шийдвэр гарсан

13

Монгол Улсын 2018 оны төсвийн тухай хуулийн 3 дугаар хавсралтаар “барих-

шилжүүлэх” концессын төрлөөр хэрэгжүүлсэн төсөл арга хэмжээний хэрэгжилтэд

“Улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй концессын “барих-шилжүүлэх” төрлөөр

хэрэгжүүлж байгаа төсөл арга хэмжээ”-ний хэрэгжилтэд хийх гүйцэтгэлийн аудитаар

дүгнэлт гаргах тул энэ аудитад концессын төсөл арга хэмжээний хэрэгжилтийг

хамруулаагүй болно.

Тус аудитыг 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс 04 дүгээр сарын 01-ний

өдрийг хүртэлх хугацаанд 2 аудитор 30 хүн өдөр зарцуулан, 4.08 сая төгрөгийн

өртөгтэйгөөр хийж гүйцэтгэсэн байна.

Аудитаар дараах нийтлэг зөрчлүүд илэрсэн байна. Үүнд:

➢ Шинээр хэрэгжүүлэх барилга байгууламжийн газрын зөвшөөрөл авсан эсэх нь

тодорхой бус баримтгүй, барилга байгууламж техникийн нөхцөл гаргуулаагүй,

барилга байгууламжийн барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ байхгүй.

➢ Шинээр хэрэгжүүлэх барилга байгууламжийн зураг төсөвт магадлал хийлгэж

баталгаажуулаагүй, их засварын ажлын даалгавар ТЭЗҮ-г тодорхой нарийн

боловсруулаагүй.

➢ Захиалагчийн хяналтын зардлыг зориулалт бусаар зарцуулсан.

➢ Хийгдсэн хөрөнгө оруулалтын ажлыг гэрээт хугацаанд ажлыг хүлээлгэн

өгөөгүй, гэрээний дагуу алдангийг тооцоож төвлөрүүлээгүй.

➢ Хөрөнгө оруулалтын ажлыг гэрээт хугацаанд хүлээн авсан боловч ажлын

даалгаварт заасан ажлуудыг дутуу, чанаргүй хийсэн.

➢ Хөрөнгө оруулалтын ажлуудын хэрэгжилтэд ТЕЗ-ийн дотоод хяналт тавьж

ажиллаагүй, өмнөх онд гарсан зөрчил давтагдаж байна.

➢ Хөрөнгө оруулалтын ажлыг хүлээн авахдаа ашиглагч байгууллагын

төлөөллийг комисст оруулаагүй, тус ашиглагч байгууллага хөрөнгийг нягтлан бодох

бүртгэлд тусгадаггүй.

➢ Хөрөнгө оруулалт, төсөл арга хэмжээг санхүүжүүлэхдээ гүйцэтгэлээс илүү,

дутуу санхүүжилтийг олгодог.

➢ Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар эрх шилжин, хэрэгжсэн 17 төсөл арга

хэмжээний санхүүжилтийн талаар шилэн дансанд мэдээлээгүй байна.

Аудитаар “ТЕЗ-д эрх шилжиж хэрэгжсэн улсын төсвийн хөрөнгө

оруулалтын төсөл арга хэмжээний нийт ажлын гүйцэтгэл 74 хувьтай, хөрөнгө

оруулалтын ажилд тавих үе шатны болон дотоод хяналт хангалтгүй байна”

гэсэн дүгнэлт өгч, 4,720.9 сая төгрөгийн төлбөр зөрчил илрүүлж 29.2 сая төгрөгийн

төлбөрийн акт тогтоож, 4,364.7 сая төгрөгийн зөрчилд 6 заалт бүхий зөрчил арилгах

албан шаардлага, 327.0 сая төгрөгийн 3 заалт бүхий зөвлөмжийг хүргүүлж 969.1 сая

төгрөгийн санхүүгийн 9 санхүүгийн үр өгөөжийг бүртгэсэн байна.

Ажлын хариуцлага алдсан 1 ажилтанд хариуцлага тооцох саналыг томилдог

албан тушаалтанд хүргүүлснээс 1 албан тушаалтанд хариуцлага тооцсон байна.

Тайлант оны аудитын шийдвэрийн хэрэгжилт: Аудитаар өгсөн зөрчил арилгуулах албан шаардлага, хариуцлага тооцох албан шаардлагыг бүрэн хэрэгжиж, төлбөрийн актаас 3.49 сая төгрөгийг барагдуулж, 616.4 сая төгрөгийн санхүүгийн үр өгөөж, 1 санхүүгийн бус үр өгөөжийг харилцагч байгууллагуудаар хүлээн зөвшөөрүүллээ.

Өмнөх аудитын шийдвэрийн хэрэгжилт:

Page 15: ТОВЧИЛСОН ҮГИЙН ЖАГСААЛТ · 2020. 9. 22. · ажиллагааны ажиглалт, санал асуулга авах, ... Шүүхийн шийдвэр гарсан

14

Улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр 2016 онд санхүүжүүлсэн хөрөнгө

оруулалт төсөл, арга хэмжээний хэрэгжилтийн аудитаар 11.8 сая төгрөгийн актыг

хэрэгжүүлж, 11.8 сая төгрөгийн санхүүгийн үр өгөөжийг харилцагч байгууллагуудаар

хүлээн зөвшөөрүүллээ.

2.2.2 “Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийн зарцуулалт, үр дүн”-д хийсэн аудитын талаар:

Аудитад аймгийн Нийгмийн даатгалын сангийн 2012-2018 онуудын үйл ажиллагааг бүрэн хамрууллаа. Аудитад тэтгэврийн даатгалын сан, тэтгэмжийн даатгалын сан, эрүүл мэндийн даатгалын сан, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сан, ажилгүйдлийн даатгалын сангийн орлого, зардлыг хамруулсан шалгасан болно.

Тус аудитыг 2019 оны 09 дүгээр сарын 03-ны өдрөөс 11

дүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд 2 аудитор, 2 гэрээт

ажилтан 205 хүн өдөр зарцуулан, 820 илүү цаг ажиллаж, 25.6 сая

төгрөгийн өртөгтэйгөөр хийж гүйцэтгэсэн байна.

Аудитаар дараах нийтлэг зөрчлүүд илэрсэн байна. Үүнд:

➢ Жирэмсэн, амаржсаны тэтгэмж, Ажлаас чөлөөлөгдсөн даатгуулагчид ажилгүйдлийн тэтгэмжийг олгохдоо илүү, дутуу олгодог. ➢ Хөдөлмөрийн чадвар алдсан тэтгэмжийн эрх үүсэхгүй даатгуулагчид олгодог. ➢ Тахир дутуугийн тэтгэвэр авч буй даатгуулагчид тухайн өвчний оношоор

хөдөлмөрийн чадвараа түр алдсаны тэтгэмж олгосон.

➢ Ажилгүйдлийн даатгалын сангаас 5 жил дараалан тэтгэмж аваагүй ажил

олгогч болон даатгуулагчид даатгалын шимтгэлийн хөнгөлөлт эдлүүлээгүй байна.

➢ Ажлаас чөлөөлөгдөж ажилгүйдлийн тэтгэмж авах эрх үүссэн даатгуулагчид

мэргэжил олгох болон давтан сургалтад хамруулаагүй байна.

➢ Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 19

дүгээр зүйлийн 19.4 дэх заалтын дагуу даатгуулагч тэтгэмж авч дууссаны дараа 3

сараас доошгүй хугацаагаар шимтгэл төлөөгүй байхад хөдөлмөрийн чадвараа түр

алдсаны тэтгэмж олгожээ.

Аудитаар “Нийгмийн даатгалын сангийн үе шатны хяналтыг хууль

тогтоомжид заасны дагуу чанартай хэрэгжүүлж ажиллах зайлшгүй

шаардлагатай байна” гэсэн дүгнэлт өгч, 735.8 сая төгрөгийн зөрчил илрүүлж, 735.8

сая төгрөгийн зөрчил арилгуулах албан шаардлага, 1 заалт бүхий зөвлөмжийг

хүргүүлж, ҮАГ-т 5 саналыг уламжилж, 701.1 сая төгрөгийн санхүүгийн үр өгөөж, 1

санхүүгийн бус үр өгөөжийг бүртгэсэн байна. Аудитын шийдвэрийн хэрэгжилтийг

тооцох хугацаа болоогүй байна.

2.2.3 “Төрөөс сургуулийн өмнөх боловсрол олгож байгаа өнөөгийн байдал”-д хийсэн аудитын талаар:

Page 16: ТОВЧИЛСОН ҮГИЙН ЖАГСААЛТ · 2020. 9. 22. · ажиллагааны ажиглалт, санал асуулга авах, ... Шүүхийн шийдвэр гарсан

15

Аудитыг аймаг сумын ЗДТГ, БСУГ, аймгийн төрийн өмчийн

цэцэрлэгүүдийн 2016-2018 оны үйл ажиллагааг хамруулан хамран

сургалт, сургалтын үйл ажиллагааг сүүлийн 3 хичээлийн жилээр,

санхүүгийн үйл ажиллагааг 2018 оны нийт гүйлгээнээс цалин хөлс,

байр ашиглалттай холбоотой тогтмол зардал, тээвэр шатахууны

зардал, нормын хувцас зөөлөн эдлэлийн зардал, урсгал засварын

зардал, нэг удаагийн тэтгэмж урамшууллын зардлыг хамруулан

шалгалаа.

Тус аудитыг 2019 оны 09 дүгээр сарын 03-ний өдрөөс 2019 оны 11 дүгээр

сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд 2 аудитор, 1 гэрээт ажилтан 145 хүн өдөр

зарцуулан, 451 цаг илүү ажиллаж 21.1 сая төгрөгийн өртөгтэйгөөр хийж гүйцэтгэсэн

байна.

Аудитаар дараах нийтлэг зөрчлүүд илэрсэн байна. Үүнд:

➢ СӨБ-ын үйлчилгээ үзүүлдэг байгууллагын үндсэн ажиллагсдын ээлжийн амралтын олговрыг ажилласан хугацаанд ногдуулан олгосон байна.

➢ Аудитаар хувьсах зардлын итгэлцүүрээр тооцогддог зардлуудын төсвийг тооцож үзэхэд анхны төсвөөс илүү дүнгээр батлагдсан байна.

➢ Хувьсах зардлын итгэлцүүрээр тооцогддог зардлуудыг 2017-2018 оны хичээлийн жилийн журналын ирцээр тооцож үзэхэд 1,277.7 сая төгрөгөөр илүү гүйцэтгэл гарсан байна.

➢ Багшийн илүү цагийг хүүхдийн тооноос хамаарч олгох талаар өгсөн чиглэл нь хүүхдийн тоог хий нэмэх эрсдэлийг бий болгож байна.

➢ Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын хүүхдийн аюулгүй байдал, болон хүүхэд өдөрт тавьдаг өдөр тутмын үе шатны хяналтын орчин бүрэн бүрдээгүй байна.

➢ Ажиллагсдыг ажлын байрны тодорхойлолтод нийцэж байгаа эсэхийг үзэхэд эрхлэгч-1, үндсэн бүлгийн багш-3, дуу хөгжмийн багш-4 нийт 8 албан тушаалтан ажлын байрны тодорхойлолтод заасан мэргэжил эзэмшээгүй байна.

➢ Хөрөнгө оруулалтаар ирсэн хөрөнгийг данс бүртгэлд тусгаагүй байна. ➢ Санхүүгийн тайлан дахь хүнсний материалын үлдэгдэл, нярвын хүнсний

материалын тайлан зөрүүтэй байсан. Анхан шатны баримтгүй гүйлгээ хийдэг. Аудитаар “Сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээ хяналтгүй, нийгмийн хэрэгцээнд тулгуурлан урсгалаараа ажиллаж байна” гэсэн дүгнэлт өгч, 1,752.7 сая төгрөгийн төлбөр зөрчил илрүүлж 24.9 сая төгрөгийн төлбөрийн акт тогтоож, 1,727.8 сая төгрөгийн зөрчилд 31 заалт бүхий зөрчил арилгах албан шаардлага, 1 заалт бүхий зөвлөмжийг хүргүүлж, ҮАГ-т 4 саналыг уламжилж, 1,752.7 сая төгрөгийн санхүүгийн 4 санхүүгийн үр өгөөжийг бүртгэсэн байна.

Ажлын хариуцлага алдсан 3 ажилтанд хариуцлага тооцох саналыг томилдог

албан тушаалтанд хүргүүлснээс 3 албан тушаалтанд хариуцлага тооцсон байна.

Аудитаар 1.2 сая төгрөгийн санхүүгийн үр өгөөж, 3 санхүүгийн бус үр өгөөжийг

харилцагч байгууллагуудаар хүлээн зөвшөөрүүлсэн байна. Бусад аудитын

шийдвэрийн хэрэгжилтийг ирүүлэх хугацаа болоогүй байна.

Page 17: ТОВЧИЛСОН ҮГИЙН ЖАГСААЛТ · 2020. 9. 22. · ажиллагааны ажиглалт, санал асуулга авах, ... Шүүхийн шийдвэр гарсан

16

Өөрийн санаачилгаар хийсэн аудит:

2.2.4 “Орон нутгийн төсвийн 2018 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний хэрэгжилт”-д хийсэн аудитын талаар:

Аудитад аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэс, Санхүү төрийн сангийн хэлтэс, Орон нутгийн өмчийн газар, аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар, аймаг болон сумдын ЗДТГ, бусад холбогдох байгууллага, хуулийн этгээд хамрагдлаа. Тус аудитыг 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрөөс 4 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд 2 аудитор 60 хүн өдөр, 16 цаг илүү ажиллаж, 6.1 сая төгрөгийн өртөгтэйгөөр хийж гүйцэтгэсэн байна.

Аудитаар дараах нийтлэг зөрчлүүд илэрсэн байна. Үүнд:

➢ Аймгийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, аймгийн

Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгагдаагүй ажлыг

баталж, санхүүжүүлсэн.

➢ Төсөл арга хэмжээнд ажлын даалгавар, техник эдийн засгийн үндэслэл,

төсвийн тооцоолол, төсөвт нөлөөлөх байдлын үнэлгээ хийж, хэрхэн шийдвэрлэх

тухай санал тусгагдаагүй.

➢ Орон нутгийн хөгжлийн сангаас хийгдэх хөрөнгө оруулалтын ажлыг

санхүүжүүлсэн.

➢ Гүйцэтгэгч компани ажлаа эхлээгүй, хуурамч зураг, ажлын гүйцэтгэл гарган

баримт бүрдүүлсэн байхад санхүүжилтийг олгосон.

➢ Шинээр хэрэгжүүлэх барилга байгууламжийн газрын зөвшөөрөл авсан эсэх нь

тодорхой бус баримтгүй, барилга байгууламж техникийн нөхцөл гаргуулаагүй,

барилга байгууламжийн барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ байхгүй.

➢ Хөрөнгө оруулалтын ажлыг гэрээт хугацаанд хүлээн авсан боловч ажлын

даалгаварт заасан ажлуудыг дутуу, чанаргүй хийсэн.

➢ Хийгдсэн хөрөнгө оруулалтын ажлыг гэрээт хугацаанд ажлыг хүлээлгэн

өгөөгүй, гэрээний дагуу алдангийг тооцоож төвлөрүүлээгүй.

➢ Хөрөнгө оруулалтын ажлыг хүлээн авахдаа ашиглагч байгууллагын

төлөөллийг комисст оруулаагүй, тус ашиглагч байгууллага хөрөнгийг нягтлан бодох

бүртгэлд тусгадаггүй.

➢ Авто замын хөрөнгө оруулалтын ажилд захиалагчийн зүгээс хяналт тавьж

ажилласан эсэх нь тодорхой бус нотлох баримтгүй.

Аудитаар “Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтын ажлын гүйцэтгэл

дунджаар 75 хувьтай, сумдад жишиг гудамж бий болгох төсөл арга хэмжээний

ажлын гүйцэтгэл чанар хангалтгүй, түүнд тавих захиалагчийн хяналт үр

дүнгүй, дотоод хяналт хийгдээгүй байна” гэсэн дүгнэлт өгч, 1,503.4 сая төгрөгийн

төлбөр зөрчил илрүүлж 155.8 сая төгрөгийн төлбөрийн акт тогтоож, 264.5 сая

төгрөгийн зөрчилд 11 заалт бүхий зөрчил арилгах албан шаардлага, 1,083.1 сая

төгрөгийн 3 заалт бүхий зөвлөмжийг хүргүүлж 290.2 сая төгрөгийн 12 санхүүгийн, 4

санхүүгийн бус үр өгөөжийг бүртгэсэн байна.

Ажлын хариуцлага алдсан 1 ажилтанд хариуцлага тооцох саналыг томилдог

албан тушаалтанд хүргүүлснээс 1 албан тушаалтанд хариуцлага тооцсон байна.

Page 18: ТОВЧИЛСОН ҮГИЙН ЖАГСААЛТ · 2020. 9. 22. · ажиллагааны ажиглалт, санал асуулга авах, ... Шүүхийн шийдвэр гарсан

17

Аудитаар 134.6 сая төгрөгийн санхүүгийн, 1 санхүүгийн бус үр өгөөжийг

харилцагч харилцагч байгууллагуудаар хүлээн зөвшөөрүүллээ.

2.2.5 “Алтай хотын нийтийн тээврийн үйлчилгээний чанар хог хаягдлын хураамжийн төвлөрүүлэлт”-д хийсэн аудитын талаар:

Аудитаар Алтай хотын нийтийн тээвэр, хог хаягдлын

үйлчилгээний чанар, хураамжийн төвлөрүүлэлтэд аймгийн ИТХ,

ЗДТГ, Есөнбулаг сумын ИТХ, Засаг дарга, ЗДТГ, Алтай хотын

тохижилт үйлчилгээний газар,аймгийн БОАЖГ, МХГ, Цагдаагийн

газар, ЭМГ, Авто тээврийн үйлчилгээ үзүүлэгч аж ахуй нэгжийг

хамруулан шалгалаа.

Тус аудитыг 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрөөс 4 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд 2 аудитор 99 хүн өдөр, 20

цаг илүү ажиллаж, 15.8 сая төгрөгийн өртөгтэйгөөр хийж гүйцэтгэсэн байна. Аудитаар дараах нийтлэг зөрчлүүд илэрсэн байна. Үүнд:

➢ Хог хаягдлын тухай хууль, "Хоггүй цэвэр-Алтай" хөтөлбөрийн хэрэгжилт 36

хувьтай хангалтгүй, төвлөрсөн хогийн цэг өнөөдрийн байдлаар дүүрч, цаашаа

тэлсэн, хог хаягдлын үйлчилгээний хураамж, энгийн хог хаягдлыг цэвэрлэх,

цуглуулах, тээвэрлэх, булшлах зардлын нэгж тарифыг шинэчлэн тогтоогоогүй, хог

хаягдлын тухай хуулийн хэрэгжилтэд бүх шатны Засаг дарга, МХГ, Цагдаагийн газар

болон холбогдох албан тушаалтнууд хяналт огт хийгээгүй байна.

➢ Аймгийн ИТХ-аас сурагч, оюутны нийтийн тээврийн хэрэгслээр зорчиход

нөхөн олговор олгох журмыг батлаагүй байна.

➢ Алтайн тохижилт үйлчилгээний газрын орон тоог албан тушаалаар баталж

өгөөгүйгээс нэмэгдсэн 17 орон тооноос хог тээврийн хэсэгт орон тоо нэмэгдээгүй ба

52 хувь нь гүйцэтгэх шатны /ногоон байгууламжийн ажилтан, зам талбайн үйлчлэгч/

орон тоо, үлдсэн 48 хувь нь хэрэгцээ шаардлага багатай ахлах мэргэжилтэн 4,

сахиул 4 зэрэг орон тоонуудыг нэмсэн байна.

➢ Алтай хотын тохижилт үйлчилгээний газрын хог тээврийн үйлчилгээнд

ашиглагдахаар бүртгэлтэй байгаа 727.9 сая төгрөгийн өртөг бүхий 19 авто машинаас

одоо ашиглагдаж байгаа нь 6 авто машин байгаа бөгөөд 499.1 сая төгрөгийн

өртөгтэй 13 авто машин буюу 73 хувь нь ашиглах боломжгүй, эдгээрээс 3 авто

машины ашиглах хугацаа дуусаагүй байна.

Аудитаар “Орон нутгаас баталсан нийтийн тээвэр, хог хаягдлын

үйлчилгээнд мөрдөж байгаа эрх зүйн актууд хууль тогтоомжид нийцэхгүй,

нийтийн тээвэр, хог хаягдлын үйлчилгээний чанар хүртээмж хангалтгүй, түүнд

тавих хяналт сул байна” гэсэн дүгнэлт өгч 985.1 сая төгрөгийн төлбөр зөрчил

илрүүлж 9.9 сая төгрөгийн төлбөрийн акт тогтоож, 975.1 сая төгрөгийн зөрчилд албан

шаардлага хүргүүлж, 212.2 сая төгрөгийн санхүүгийн үр өгөөж, 17 санхүүгийн бус үр

өгөөж бүртгэсэн байна. Мөн нэг асуудлыг хуулийн байгууллагад шалгуулахаар

хүргүүллээ.

Ажлын хариуцлага алдсан 7 ажилтанд хариуцлага тооцох саналыг томилдог

албан тушаалтанд хүргүүлснээс 7 албан тушаалтанд хариуцлага тооцсон байна.

Аудитаар 91.8 сая төгрөгийн санхүүгийн үр өгөөж, 7 санхүүгийн бус үр

өгөөжийг харилцагч байгууллагуудаар хүлээн зөвшөөрүүлсэн байна.

Page 19: ТОВЧИЛСОН ҮГИЙН ЖАГСААЛТ · 2020. 9. 22. · ажиллагааны ажиглалт, санал асуулга авах, ... Шүүхийн шийдвэр гарсан

18

2.2.6 “Нэгдсэн эмнэлгийн 2017-2019 оны үйл ажиллагааны үр дүн”-д хийсэн аудитын талаар:

Аудитад аймгийн нэгдсэн эмнэлгийн 2017-2019 оны үйл ажиллагааг хамруулан шалгалаа. Аудитад хамрагдаж буй байгууллагын үйл ажиллагаа, үзүүлж буй тусламж үйлчилгээний цар хүрээ өргөн тул аудитын хугацаанаас хамаарч нэгжийн үйл ажиллагааг хэсэгчлэн хамруулж дүгнэлт өгсөн. Аудитад эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд үнэлэлт дүгнэлт өгөх мэргэжлийн ажилтан татан оролцуулаагүй тул эмнэлгийн тусламж үйлчилгээ, түүний чанарт дүгнэлт өгөөгүй болно.

Тус аудитыг 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд 3 аудитор 99 хүн өдөр, 84 цаг илүү ажиллаж, 14.8 сая төгрөгийн өртөгтэйгөөр хийж гүйцэтгэсэн байна. Аудитаар дараах нийтлэг зөрчлүүд илэрсэн байна. Үүнд:

➢ Нэгдсэн эмнэлгийн лаборантын албан тушаалын ажиллагсдын цалингийн

ангилал, зэрэглэлийг 2019 онд хүчингүй болгосон ба тус албан тушаалын цалингийн

ангилал, зэрэглэл тодорхойгүй.

➢ Байгууллагын даргын баталсан бүтэц орон тоо нь Эрүүл мэндийн яамнаас

баталсан орон тооноос 4 орон тоогоор илүү, стандартын дагуу эмнэлгийн тусламж,

үйлчилгээг гардан үзүүлдэг эмнэлгийн мэргэжилтэн, тусламж үзүүлэхэд шууд

оролцдог эмнэлгийн бусад мэргэжилтэн болон захиргаа, ахуйн үйлчилгээний

ажилтны /70%-75%:30%-25%/ байх харьцаа хангагдахгүйгээс гадна шалгалт хамрах

хугацаанд "Хөдөлмөр эрүүл ахуй аюулгүй ажиллагаа хариуцсан ажилтан"-ны орон

тоо бий болгож цалин олгосон, нийгмийн ажилтан,

➢ их эмчийн орон тоонд ажиллаж байгаа албан тушаалтнууд мэргэжлээрээ

мэргэшээгүй байна

➢ Тээвэр шатахуун, Хүнсний материалын зардлын төлөвлөгөө, гүйцэтгэл 50.0

сая төгрөгөөс давсан байхад худалдан авах ажиллагааг зохион байгуулахдаа нийт

төсөвт өртгийг харгалзалгүйгээр материалын төрлөөр багцлан тендер

шалгаруулалтын журмыг буруу сонгосон.

➢ Эм боох материалын тендерийн материалд эмийн захиалга өгөхдөө бэлтгэн

нийлүүлэлт хийх хугацааг тооцохгүйгээр бага захиалга өгч гэрээг тайлант жилээр

хийснээс шалтгаалан шууд худалдан авалт хийсэн

➢ Байгууллагын үйл ажиллагаанд хийсэн гүйцэтгэлийн аудитаар материаллаг

зөрчил илэрсэн, тушаал шийдвэр гаргалгүй цалин олгосон, мөн байгууллагын

батлагдсан төсөвт дүн шинжилгээ хийж босго үнээс давсан зардлын бүлэгт худалдан

авалт хийж байгаа материалын нэр төрлийг судлаагүйгээс байгууллагын худалдан

авах үйл ажиллагааг оновчтой зохион байгуулаагүй.

Аудитаар “Нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагааг хангах нөөцийг зохистой

удирдсанаар үйл ажиллагааны үр дүн дээшлэхээр байна” гэсэн дүгнэлт өгч

646.0 сая төгрөгийн зөрчил илрүүлж 19.0 сая төгрөгийн төлбөрийн акт тогтоож, 627.0

сая төгрөгийн зөрчил арилгуулах албан шаардлага, 1 заалт бүхий зөвлөмжийг

хүргүүлж 636.6 сая төгрөгийн санхүүгийн үр өгөөж, 2 санхүүгийн үр өгөөжийг

бүртгэсэн байна.

Ажлын хариуцлага алдсан 2 ажилтанд хариуцлага тооцох саналыг томилдог

албан тушаалтанд хүргүүлснээс 2 албан тушаалтанд хариуцлага тооцсон байна.

Page 20: ТОВЧИЛСОН ҮГИЙН ЖАГСААЛТ · 2020. 9. 22. · ажиллагааны ажиглалт, санал асуулга авах, ... Шүүхийн шийдвэр гарсан

19

Аудитаар 635.4 сая төгрөгийн санхүүгийн үр өгөөж, 2 санхүүгийн бус үр

өгөөжийг харилцагч байгууллагуудаар хүлээн зөвшөөрүүлсэн байна.

2.3.НИЙЦЛИЙН АУДИТЫН ТАЛААР:

Тайлант жилд УИХ-ын төсвийн байнгын хорооны захиалга, Үндэсний Аудитын

газрын төлөвлөгөө, хөтөлбөрөөр “ОНХС-гийн хөрөнгийн зарцуулалт, үр дүн”, Шилэн

дансны тухай хуулийн хэрэгжилт”, “Иргэн хуулийн этгээдэд газар олголтын байдал,

газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээнд өөрчлөлт оруулах шийдвэр, үйл

ажиллагаа нь Газрын тухай хуульд нийцсэн эсэх”, өөрийн санаачилгаар “Аймгийн

Засаг даргын захирамж, ИТХ-ын тогтоол, шийдвэрүүдийн хэрэгжилт”, Төрийн

байгууллагуудын албан хаагчдын нийгмийн хамгааллын зардлын төлөвлөлт,

зарцуулалт”-д нийцлийн аудитыг 6 аудитор 485 хүн өдөр, 898 илүү цаг ажиллаж,

76.48 сая төгрөгийн өртөгтэйгөөр хийж гүйцэтгэсэн байна.

Тайлант онд хийсэн нийцлийн аудитыг төлөвлөгөө, хөтөлбөрт тусгагдсан

горим сорилыг бүрэн хэрэгжүүлж хугацаанд нь ҮАГ-ын НАГ-т хүргүүллээ.

Нийцлийн аудитаар 19,683.3 сая төгрөгийн зөрчил илрүүлж, 4.2 сая төгрөгийн

зөрчилд төлбөрийн акт тогтоож, 11,951.8 сая төгрөгийн зөрчилд зөрчил арилгуулах

албан шаардлага, 5,848.3 сая төгрөгийн зөрчилд 11 заалт бүхий зөвлөмж хүргүүлж

3,580.6 сая төгрөгийн 11 санхүүгийн үр өгөөж, 45 санхүүгийн бус үр өгөөжийг

бүртгэлээ. Мөн нэг байгууллагын 1,879.0 сая төгрөгийн зөрчлийг хуулийн

байгууллагад шалгуулахаар хүргүүллээ. /Хавсралт№6/

Тайлант оны аудитаар өгсөн шийдвэрийн хэрэгжилт: Аудитаар 4.2 сая

төгрөгийн акт, 11,863.5 сая төгрөгийн албан шаардлага, 5 зөвлөмжийг хэрэгжүүлэн,

3,580.6 сая төгрөгийн санхүүгийн үр өгөөж, 43 санхүүгийн бус үр өгөөжийг харилцагч

байгууллагуудаар хүлээн зөвшөөрүүллээ.

Өмнөх аудитын шийдвэрийн хэрэгжилт: Өмнөх оноос шилжин ирсэн 656.0

сая төгрөгийн төлбөрийн акт, 22,351.0 сая төгрөгийн зөрчил арилгуулах албан

шаардлагын биелэгдээгүй үлдэгдэлтэй байснаас 296.2 сая төгрөгийн акт, 22,339.9

сая төгрөгийн албан шаардлагын хэрэгжилтийг хангуулж,5,588.2 сая төгрөгийн

санхүүгийн үр өгөөж, 73 санхүүгийн бус үр өгөөжийг харилцагч байгууллагуудаар

хүлээн зөвшөөрүүллээ. Биелэгдээгүй актын 64 хувийг СХС-гийн акт эзэлж байна.

ТЭДС-гийн аудитын 4.9 сая төгрөгийн төлбөрийн актыг хариуцагч байгууллагаас

Иргэний анхан шатны шүүхэд нэхэмжлэл гарган шүүхийн шийдвэр гарсан тул

статистик мэдээнээс хасагдсан.

Хасагдсан 4.9₮ Зураг 5: Нийцлийн аудитаар хүргүүлсэн төлбөрийн актын статистик мэдээ /сая төгрөгөөр/

Өмнөх оны

үлдэгдэл

656.0₮

Тайлант онд

4.2₮

Нийт

660.2₮

Үлдэгдэл

354.8₮

Барагдуулсан

300.4₮

Page 21: ТОВЧИЛСОН ҮГИЙН ЖАГСААЛТ · 2020. 9. 22. · ажиллагааны ажиглалт, санал асуулга авах, ... Шүүхийн шийдвэр гарсан

20

Зураг 6: Нийцлийн аудитаар хүргүүлсэн албан шаардлагын статистик мэдээ /сая төгрөгөөр/

Нэгдсэн удирдамжаар хийсэн аудит:

2.3.1“Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийн зарцуулалт, үр дүн”-д

хийсэн аудитын талаар:

Аудитыг аймаг сумдын 19 сумын ОНХС-гийн хөрөнгийн

2018 оны хөрөнгийн зарцуулалт, зээлийн ашиглалт, эргэн

төлөлтийг сумын ИТХ, ЗДТГ, баг, хороодын Засаг дарга,

Иргэдийн нийтийн хурал, төсөл хэрэгжүүлэгчдийг хамруулан

судалгаа, мэдээлэл болон бусад холбогдох баримт материалд

тулгуурлан гүйцэтгэлээ. Үүнд:

➢ ОНХС-ийн төсвийн хөрөнгөөр хийгдэх хөрөнгө оруулалт,

төсөл хөтөлбөр, арга хэмжээний саналын эрэмбэлэлт, орлогын

төлөвлөлт, сонгон шалгаруулалт, сангийн хөрөнгөөр хийгдсэн

ажлын гүйцэтгэл, үр дүн, хяналт, өмнөх аудитаар өгөгдсөн шийдвэрийн

хэрэгжилтийг үзэж шалгасан.

➢ ОНХС-ийн орлогын бүрдүүлэлт, зарцуулалт болон түүнд тавигдах хяналтыг

хэрэгжүүлэхтэй холбогдон гарсан хууль журмын хоорондын нийцэл, бусад хууль

тогтоомжтой зөрчигдөж байгаа эсэхийг шалгаж цаашид сангийн зорилт, үр дүнг

нэмэгдүүлэхэд өөрчлөх шаардлагатай эрх зүйн асуудал байгаа эсэхийг судаллаа.

Аудитыг 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрөөс 04 дүгээр сарын 08-ны

өдрийг хүртэлх хугацаанд 1 аудитор 17 хүн өдөр зарцуулан, 47 цаг илүү ажиллаж 8.4

сая төгрөгийн өртөгтэйгөөр хийж гүйцэтгэсэн байна.

Аудитаар дараах нийтлэг зөрчлүүд илэрсэн байна. Үүнд:

➢ Иргэдээс санал аваагүй, эрэмбэлэгдээгүй 36 төсөл арга хэмжээнд төсөв тавьж

сумын ИТХ-аар баталсан.

➢ ОНХС-ийн хөрөнгөөр хийгдэх ажлын зураг төсөв, техник эдийн засгийн

үндэслэл, төсвийн тооцоолол, төсөвт нөлөөлөх байдлын үнэлгээ хийж, хэрхэн

шийдвэрлэх тухай санал тусгагдаагүй төсөл арга хэмжээг ИТХ-аар баталсан.

➢ ОНХС-ийн эх үүсвэрт орох өвс тэжээлийн орлогыг бүрэн төлөвлөж,

төвлөрүүлээгүй.

➢ Аймгаас сумдад олгох шилжүүлгийг ИТХ-аар батлахдаа үндэслэлгүйгээр

сумдын хооронд нэмж хасаж баталсан.

➢ Сумдад хийгдэж буй "Жишиг гудамж" төсөл арга хэмжээг газар дээр нь үзэхэд

чанарын хувьд харилцан адилгүй хийгдсэн.

➢ ТБОНӨХБАҮХАТХ-ыг дагаж мөрдөхгүйгээр шууд гэрээ байгуулсан

➢ ОНХС-гийн заавар зөрчсөн ажил, урсгал зардалд санхүүжилт олгосон.

Өмнөх оны

үлдэгдэл

22,351.0₮

Тайлант онд

11,951.8₮

Нийт

34,302.8₮Барагдуулсан

34,203.4₮

Үлдэгдэл

99.4₮

Page 22: ТОВЧИЛСОН ҮГИЙН ЖАГСААЛТ · 2020. 9. 22. · ажиллагааны ажиглалт, санал асуулга авах, ... Шүүхийн шийдвэр гарсан

21

➢ ОНХС-гийн хөрөнгөөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулахдаа ажил эхлэх, дуусах

хугацаа тодорхойгүйгээр байгуулснаас төсөл арга хэмжээг гэрээт хугацаанд хүлээн

авсан эсэх нь тодорхойгүй байна.

➢ Сумын ОНХС-гаас "Жишиг гудамж" төсөл арга хэмжээнд санхүүжилт олгосон

бөгөөд гэрээний хугацаа дууссан байхад ажлыг хүлээн аваагүй байна.

➢ Хэрэгжүүлсэн төсөл арга хэмжээнд захиалагчийн хяналт тавьж ажиллаагүй.

➢ ИТХ-ийн дэргэдэх Хяналтын хорооноос хэрэгжсэн төсөл хэмжээний ажлын

гүйцэтгэлд хяналт тавьж ажиллаагүй байна.

Аудитаар “Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг хууль, эрх зүй,

журам, зааварт нийцүүлэн төлөвлөж зарцуулах шаардлагатай байна” гэсэн

дүгнэлт өгч 447.6 сая төгрөгийн зөрчил илрүүлж, 332.7 сая төгрөгийн зөрчилд зөрчил

арилгуулах, албан шаардлага, 114.9 сая төгрөгийн зөрчилд 4 заалт бүхий зөвлөмж

хүргүүлж 332.7 сая төгрөгийн санхүүгийн үр өгөөжийг бүртгэсэн байна.

Аудитаар 332.7 сая төгрөгийн санхүүгийн үр өгөөжийг харилцагч

байгууллагуудаар хүлээн зөвшөөрүүллээ.

2.3.2 “Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилт”-д хийсэн аудитын талаар:

Тус аудитыг аймгийн болон сумдын төсөвт байгууллагууд,

төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн

газрууд, төсөл сангуудын 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс

12 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон 3 аудитор 60

хүн өдөр зарцуулан, 116 цаг илүү ажиллаж, 12.9 сая төгрөгийн

өртөгтэйгөөр хийж гүйцэтгэсэн байна.

Аймгийн хэмжээнд Шилэн дансны тухай хуулийн 3 дугаар

зүйлийн 3.1.1-д1 заасны дагуу хамрагдах 204 төрийн болон орон

нутгийн өмчит хуулийн этгээ д үйл ажиллагаагаа явуулж байна.

Үүнээс 204 байгууллага нь шилэн дансны нэгдсэн систем болох

www.shilendans.gov.mn сайтад өөрийн цэсийг нээлгэсэн байна.

Харин аймгийн Тариалан эрхлэлтийг дэмжих сан, Мал хамгаалах сан, ЖДҮД

сангууд нь тусдаа цахим хуудас нээлгээгүй, сангуудын талаарх мэдээлэл

тавигдаагүй байна. Энэ нь Шилэн дансны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2.22,

3.2.33 дахь заалтад “орон нутгийн хөгжлийн сан”, “Засгийн газрын тусгай сан”-гийн

гүйцэтгэлийг мэдээлэхээр заасан боловч нэгдсэн цахим хуудсанд бие даасан цэстэй

байх талаар тодорхой тусгаагүй байгаагаас үүдэн Сангийн яамнаас холбогдох

хуудсыг нээж өгөөгүй байна.

Төрийн өмчит хуулийн этгээдээс Алтай сум дахь Хилийн цэргийн 0214-р анги,

Зэвсэгт хүчний 304-р тусгай салбар, аймгийн Онцгой байдлын газар нь зарим нууцын

зэрэглэлтэй мэдээллээ оруулаагүй байна. Эдгээр байгууллагын зарим үйл

ажиллагаа нь Төрийн болон албаны нууцын тухай хуулийн хүрээнд хамаарч байна.

1 3.1.1.төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд;

2 3.2.2.орон нутгийн хөгжлийн сан;

3 3.2.3.Засгийн газрын тусгай сан;

Page 23: ТОВЧИЛСОН ҮГИЙН ЖАГСААЛТ · 2020. 9. 22. · ажиллагааны ажиглалт, санал асуулга авах, ... Шүүхийн шийдвэр гарсан

22

Мөн Тагнуулын ерөнхий газрын Говь-Алтай аймаг дахь хэлтэс нь цахим цэс байхгүй,

мэдээлэл оруулдаггүй бөгөөд хуулийн үйлчлэлд хамаарахааргүй байна.

Аудитаар дараах нийтлэг зөрчлүүд илэрсэн байна. Үүнд:

➢ Цахим хуудсанд тухайн жилийн төсвийн төсөл, батлагдсан төсөв, төсвийн

гүйцэтгэл, худалдан авах ажиллагааны төлөвлөгөөг хугацаа хоцорч мэдээлэх, огт

мэдээлэхгүй байх.

➢ Хагас жилийн санхүүгийн тайлан, аудитын дүгнэлт, шийдвэрийг хугацаа хоцорч

мэдээлсэн.

➢ Байгууллагууд сарын төсвийн хуваарь, хэтрэлт хэмнэлтийн шалтгааныг хугацаа

хоцорч мэдээлэх

➢ ОНХС, СХС, ЭЭС-ийн орлого, зардлыг дутуу мэдээлэх, хугацаа хоцорч мэдээлэх

➢ Таван сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий худалдан авалтын мэдээллийг огт

мэдээлэхгүй, хугацаа хоцорч мэдээлсэн.

➢ Төсвийн ерөнхийлөн захирагчийн дэргэдэх Санхүүгийн хяналт, аудитын

албанаас хяналт хийж байгаа боловч зөрчил давтан гарсаар байгаа бөгөөд үр

нөлөөгүй байна.

Аудитаар “Аймгийн хэмжээнд шилэн дансны тухай хуулийн хэрэгжилт 79

хувьтай байна” гэсэн дүгнэлт өгч 9,912.9 сая төгрөгийн зөрчлийг илрүүлэн 9,912.9

сая төгрөгийн зөрчилд 2 заалт бүхий зөрчил арилгуулах албан шаардлага, 1 заалт

бүхий зөвлөмжийг хүргүүлж 31 санхүүгийн бус үр өгөөжийг бүртгэсэн байна.

Аудитаар 31 санхүүгийн бус үр өгөөжийг харилцагч байгууллагуудаар хүлээн

зөвшөөрүүллээ.

2.3.3 “Иргэн хуулийн этгээдэд газар олголтын байдал, газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээнд өөрчлөлт оруулах шийдвэр, үйл ажиллагаа нь Газрын тухай хуульд нийцсэн эсэх”-д хийсэн аудитын талаар:

Аудитад Говь-Алтай аймгийн ГХБХБГ-ын мэргэжилтнүүд,

сумдын газрын даамлуудын 2015-2018 оны үйл ажиллагааг 4

хамруулж, тухайн байгууллага, албан тушаалтны газар

эзэмшүүлэх, ашиглуулахтай холбогдох шийдвэр, хувийн хэрэг,

баримт материалыг түүвэрлэн шалгалаа.

Тус аудитыг 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс 6

дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд 3 аудитор 251 хүн

өдөр, 271 цаг илүү ажиллаж, 26.8 сая төгрөгийн өртөгтэйгөөр

хийж гүйцэтгэсэн байна.

Аудитаар дараах нийтлэг зөрчлүүд илэрсэн байна. Үүнд:

➢ Аймгийн хэмжээнд 7 сум нь сумын төвийн хөгжлийн төлөвлөгөөгүй газар

зохион байгуулалтыг хэрэгжүүлж байна.

➢ Алтай хот, сумын ГЗБ-ын төлөвлөгөөнд иргэн, ААНБ-д эзэмшүүлэх,

ашиглуулах газрын тоо хэмжээг заасан боловч Газрын тухай хуулийн дагуу тухайн

4 Тайлбар: Тус аудитад Газрын тухай хуулийн 16-р зүйлийн 16.1.2-16.1.5, 16.1.10, 16.1.12, 16.1.14-д тус тус

заасан тусгай хэрэгцээний газарт газар эзэмшүүлж, ашиглуулах шийдвэр, үйл ажиллагаа болон 17-р зүйлийн

17.1.3, 18-р зүйлийн 18.1.3, 38-р зүйлийн 38.5, мөн 41-43, 46-49 дүгээр зүйлд тус тус заасан газрын холбогдох

шийдвэр, үйл ажиллагаа хамаарахгүй болно.

Page 24: ТОВЧИЛСОН ҮГИЙН ЖАГСААЛТ · 2020. 9. 22. · ажиллагааны ажиглалт, санал асуулга авах, ... Шүүхийн шийдвэр гарсан

23

жилийн төлөвлөгөөнд эзэмшүүлэхээр заасан хэчнээн га газрыг хэдэн иргэн, ААНБ-д

дуудлага худалдаа, сонгон шалгаруулалтаар эзэмшүүлэхийг тодорхой тусгаагүй.

➢ Аймгийн хэмжээнд 2015-2018 онуудад нийт ГЗБ-ын жилийн төлөвлөгөөнд

тусгагдаагүй байршилд 1,086.0 га газрыг 951 иргэн, ААНБ-д, төлөвлөсөн байршил,

хэмжээнээс илүү 62 га газрыг 151 иргэн, ААНБ-д олгожээ.

➢ Дуудлага худалдаагаар эзэмшүүлэх газрын анхны үнийг дутуу тооцож

захирамж гаргасан, эзэмшүүлсэн газрын эрхийн гэрчилгээний үнийг төлүүлээгүй.

➢ Иргэн, хуулийн этгээдийн газар эзэмших эрхийг шилжүүлэх, хугацааг сунгах,

зориулалт өөрчлөх, эрх сэргээхдээ өмнөх талбайн хэмжээг үндэслэлгүйгээр шууд

өөрчилж захирамж гаргасан.

➢ Иргэн, хуулийн этгээдийн үйлдвэр, худалдаа, үйлчилгээний зориулалттай

эзэмшил газрын хэмжээг нэмэгдүүлж олгохдоо газрын үнийг тооцож төлүүлээгүй.

➢ Газрын төлбөрийг бодох хувь хэмжээг тогтоохдоо сумын Иргэдийн

Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэх байтал сумын Иргэдийн

Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид тогтоол гаргаснаар төлбөр ногдуулалт,

төлөлттэй холбоотой маргаан үүсэх эрсдэлтэй нөхцөл байдал бий болгосон байна.

Аудитаар “Газрын тухай хууль түүнтэй холбоотой хууль эрх зүйн актын

хэрэгжилт хангалтгүй байна” гэсэн дүгнэлт өгч 3,510.1 сая төгрөгийн зөрчлийг

илрүүлэн 4.2 сая төгрөгийн акт тогтоож, 3,496.9 сая төгрөгийн зөрчилд 22 заалт

бүхий зөрчил арилгуулах албан шаардлага хүргүүлж, 3,247.9 сая төгрөгийн

санхүүгийн үр өгөөж, 8 санхүүгийн бус үр өгөөжийг бүртгэсэн байна.

Аудитаар 3,247.9 сая төгрөгийн санхүүгийн үр өгөөж, 8 санхүүгийн бус үр

өгөөжийг харилцагч байгууллагуудаар хүлээн зөвшөөрүүллээ.

Өөрийн санаачилгаар хийсэн аудит:

2.3.4“Аймгийн Засаг даргын захирамж, ИТХ-ын тогтоол, шийдвэрүүдийн хэрэгжилт”-д хийсэн аудитын талаар:

Тус аудитаар аймгийн ИТХ, Засаг даргын 2018 онд

батлан гаргасан тогтоол, захирамжийг хамруулан 1 аудитор 39

хүн өдөр зарцуулан, 77 цаг илүү ажиллаж, 11.0 сая төгрөгийн

өртөгтэйгөөр хийж гүйцэтгэсэн байна.

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид нь 54.5-81.8 хувийн

ирцтэйгээр 17 удаа хуралдаж 105 тогтоол гаргасан байна. Уг

тогтоолуудын эрх зүйн үндэслэлийг хянаж үзэхэд 99 нь хуульд

нийцсэн, 6 эрх зүйн хувьд зөрчилтэй байна гэж үзэж болохоор

байна.

Аудитаар тогтоолын хэрэгжилтийг тооцож үзэхэд 91.4 хувьтай байгаа бөгөөд

хэрэгжилт хангалттай байна.

Аймгийн Засаг дарга нь өөрийн бүрэн эрхийн хүрээнд 566 “А” захирамж

гаргасан байна. Харин хэрэгжилтийг аудитаар авч үзвэл 96.1 хувьтай байгаа бөгөөд

хэрэгжилт хангалттай байна.

Аудитаар дараах нийтлэг зөрчлүүд илэрсэн байна. Үүнд:

➢ Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид нь өөрт олгогдоогүй эрх хэмжээг хэтрүүлэн

хэрэгжүүлэн 6 тогтоолыг Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу хуульд

үндэслээгүй, илт хууль бусад тооцох нөхцөл байдал үүсэж болохоор байна. Мөн

Page 25: ТОВЧИЛСОН ҮГИЙН ЖАГСААЛТ · 2020. 9. 22. · ажиллагааны ажиглалт, санал асуулга авах, ... Шүүхийн шийдвэр гарсан

24

Захиргааны ерөнхий хуульд захиргааны хэм хэмжээний актыг улсын нэгдсэн

бүртгэлд бүртгэж “Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл”-д нийтэлсний дараа

хүчин төгөлдөр дагаж мөрдөхөөр заасан 6 тогтоолыг бүртгүүлээгүй байна.

➢ Аймгийн ИТХ, Тэргүүлэгчдээс 2018 онд гаргасан тогтоолын хэрэгжилтийг тус

байгууллагаас тооцоогүй байна.

➢ Аймгийн Засаг дарга захирамж гаргахдаа өөрт олгогдоогүй эрх хэмжээг

хэтрүүлэн хэрэгжүүлсэн 9 захирамжийг Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу

хуульд үндэслээгүй , илт хууль бусад тооцох нөхцөл байдал үүсэж болохоор байна.

➢ Хэрэгжилт хангалтгүй байгаа шалтгаан нөхцөлийг авч үзэхэд шууд биелэгдэх

шинжтэй захирамжийг хяналтад авдаггүй байдал, захирамжид заасан хяналт тавих

чиг үүрэг бүхий байгууллага, албан тушаалтан хяналт тавьдаггүй байдал тодорхой

хэмжээнд нөлөөлж байна.

➢ Тайлант онд аймгийн ИТХ, Тэргүүлэгчдээс батлан гаргасан 94 тогтоолоос 21

тогтоол нь 3,724.1 сая төгрөгийн төсөв, өмч хөрөнгө захиран зарцуулах тухай

гаргасан байх боловч шилэн дансны цахим хуудсанд мэдээлээгүй байна.

➢ Аймгийн Засаг дарга 2,009.3 сая төгрөгийн төсөв, өмч хөрөнгө захиран

зарцуулах тухай 159 захирамжийг 2018 онд гаргасан байх боловч шилэн дансны

цахим хуудсанд огт мэдээлээгүй байна.

Аудитаар “Аймгийн ИТХ, ЗД-ын шийдвэрийн хэрэгжилт хангалттай байна”

гэсэн дүгнэлт өгч 5,733.4 сая төгрөгийн төлбөр зөрчил илрүүлж 6 заалт бүхий

зөвлөмжийг холбогдох байгууллага болон албан тушаалтанд хүргүүлж, 6

санхүүгийн бус үр өгөөжийг бүртгэсэн байна.

Аудитаар 6 санхүүгийн бус үр өгөөжийг харилцагч байгууллагуудаар хүлээн

зөвшөөрүүллээ.

2.3.5 “Төрийн байгууллагуудын албан хаагчдын нийгмийн хамгааллын зардлын төлөвлөлт, зарцуулалт”-д хийсэн аудитын талаар:

Аудитаар ТЕЗ-ийн хүрээнд хамаардаг 146 байгууллагын

2018, 2019 оны албан хаагчдын тэтгэвэрт гарахад олгох нэг

удаагийн мөнгөн тэтгэмж, ээлжийн амралтаараа нутаг явах

унааны хөнгөлөлт, төрийн албан хаагчдын гэр бүлд олгох

дэмжлэг, тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн мөнгөн тэтгэмж,

хөдөө орон нутагт тогтвор суурьшилтай ажилласан албан

хаагчдад төрөөс үзүүлэх дэмжлэг, бүтцийн өөрчлөлтөөр

чөлөөлөгдсөн албан хаагчид олгох дэмжлэг, хөдөлмөрийн

аюулгүй байдал, эрүүл ахуйн зардал, гамшгийн эрсдэл

бууруулах зардлын төлөвлөлт, зарцуулалтыг түүвэрлэн үзлээ.

Тус аудитыг 2 аудитор 118 хүн өдөр зарцуулан, 387 цаг илүү ажиллаж, 17.4

сая төгрөгийн өртөгтэйгөөр хийж гүйцэтгэсэн байна.

Аудитаар дараах нийтлэг зөрчлүүд илэрсэн байна. Үүнд:

➢ Орон нутгийн төсвийн ерөнхийлөн захирагчийн хүрээнд ахмадын сан,

гамшгийн эрсдэл бууруулах зардлыг төсвийн шууд захирагч нь бүрэн төлөвлөөгүй

байна.

➢ Нийгмийн хамгааллын зардлыг нэг удаагийн тэтгэмж, шагнал, урамшууллын

зардлаас зориулалтаар нь салган бүртгэхгүй байна.

Page 26: ТОВЧИЛСОН ҮГИЙН ЖАГСААЛТ · 2020. 9. 22. · ажиллагааны ажиглалт, санал асуулга авах, ... Шүүхийн шийдвэр гарсан

25

➢ Албан хаагчдад олгож байгаа нэг удаагийн буцалтгүй тусламжаас зарим

төсөвт байгууллагууд нь хувь хүний орлогын албан татварыг 10 хувиар тооцон

суутган авч байна.

➢ Тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн мөнгөн тэтгэмж олгосон байдлыг

аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн ирүүлсэн судалгаатай ажилласан жилийг

тулгаж үзэхэд илүү тооцож олгосон.

➢ Аудитаар 57 төрийн байгууллагын мэдээллийн самбарт нийтэлсэн мэдээллийг

авч үзэхэд төсвийн гүйцэтгэлийн мэдээ, санхүүгийн тайлан, гэрчилгээ зэргийг

мэдээлсэн байх боловч нийгмийн хамгааллын зардалтай холбоотой мэдээллийг

нарийвчлан байршуулаагүй байна.

Аудитаар “Төрийн байгууллагууд нь нийгмийн хамгааллын зардлыг

холбогдох хууль тогтоомжид заасны дагуу төлөвлөж батлахгүй байна” гэсэн

дүгнэлт өгч 88.3 сая төгрөгийн зөрчил арилгуулах албан шаардлага, 2 заалт бүхий

зөвлөмжийг аймгийн Засаг даргад хүргүүлж, 5 санхүүгийн бус үр өгөөжийг бүртгэсэн

байна. Аудитын шийдвэрийн хэрэгжилтийг ирүүлэх хугацаа болоогүй байна.

2.4. Зөвлөмжийн биелэлтийг шалгах, давтан аудит хүрээнд:

Зөвлөмжийн биелэлтийг шалгах, давтан аудитаар 8 аудитор 88 хүн өдөр

зарцуулан, 9.9 сая төгрөгийн өртөгтэйгөөр хийж гүйцэтгэсэн байна.

Байгууллагын үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу “Зөвлөмжийн

биелэлтийг шалгах, давтан аудитын удирдамж”-аар дараах ажлуудыг хийж

гүйцэтгэлээ.

Байгууллагын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон

өмнөх оны болон тайланд онд хийгдсэн аудитаар өгсөн шийдвэрээс биелэгдээгүй

үлдэгдлийг тооцлоо. Тус ажлын хүрээнд шийдвэрийн хэрэгжилтийг эхний хагас

болон сүүлийн хагас жилээр 2 удаа гарган хэрэгжилтийг хангуулах ажлыг

эрчимжүүллээ.

Тайлант онд хийсэн санхүүгийн тайлангийн аудитаар өмнөх онуудад илэрсэн

алдаа зөрчил, өгсөн шийдвэрийн хэрэгжилтийг давтан тооцоолсон.

Мөн аудитын тайланд өмнөх аудитын шийдвэрийн хэрэгжилтийн талаар нэг

бүлэг болгон үнэлэлт, дүгнэлт өглөө.

Тус аяны илтгэх хуудсыг хамт олны хурлаар хэлэлцүүлэн хэрэгжилт

хангагдаагүй олон жил болсон, биелэгдэх боломжгүй шийдвэрүүдийн хувьд дүн

шинжилгээ хийх, шийдвэрийн талаар үйлчлүүлэгч байгууллагад сайтар ойлгуулан

шийдвэрийн биелэлтийг нотлох баримтаар бүрэн хангуулан, зөрчил дахин давтан

гаргахгүй байх тал дээр анхаарч, зөвлөгөө өгч ажиллахыг чиглэл болголоо.

Аудитын шийдвэрийн хэрэгжилтийг хангуулах “Зөвлөмжийн биелэлтийг

шалгах аян” -ны хүрээнд санхүүгийн тайлангийн аудит, гүйцэтгэл, нийцлийн аудитаар

өгсөн шийдвэрийн биелэлтээс актыг 1,095.5 сая төгрөгөөр буюу 33 хувиар, албан

шаардлагыг 22,450.7 сая төгрөгөөр буюу 99 хувиар, хариуцлага тооцох албан

шаардлагыг 57 буюу 98 хувиар, зөвлөмжөөс 70 буюу бүрэн хэрэгжүүлэн ажилласан

байна. /хавсралт№9/

Шийдвэрийн хэрэгжилт хангалтгүй байгаа талаар хариуцсан аудиторууд

аймгийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулга хийж шийдвэрийг хэрэгжүүлэн

ажиллах чиглэл өглөө.

Мөн аймгийн Засаг даргад шийдвэрийн биелэлтийг хангуулахаар 2019 оны 01

сарын 29-ний өдрийн 54 тоот албан бичиг, 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн

Page 27: ТОВЧИЛСОН ҮГИЙН ЖАГСААЛТ · 2020. 9. 22. · ажиллагааны ажиглалт, санал асуулга авах, ... Шүүхийн шийдвэр гарсан

26

411 тоот албан бичиг, 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 524 тоот албан

бичгийг тус тус хүргүүлээд байна.

ГУРАВДУГААР БҮЛЭГ. СУРГАЛТЫН ТАЛААР:

3.1 Стандарт, хууль, тогтоомжоор дотоод сургалтын талаар:

Ахлах аудитор, аудиторуудаас оны эхэнд “Сургалтын хэрэгцээ тодорхойлох”

хуудсаар санал авч 2019 онд 29 сэдвээр сургалт зохион байгуулах төлөвлөгөө

боловсруулан хэрэгжилтийг ханган ажиллалаа. Сургалтын төлөвлөгөөний дагуу

улирал бүр дэд төлөвлөгөө гарган нэг сэдвийн хүрээнд дэд сэдэв болгон задалж

сургалтыг практик, онолтой хослуулан хийлээ.

Бид сургалтыг 7 хоног бүрийн баасан гарагт хийж, 14 хоног тутамд тестийн

шалгалтыг аудиторуудаас авч хэвшлээ. Мөн заасан сургалтын материал цахим

болон цаасаар архивын нэгж болголоо. Тасралтгүй сургалтын тайланг хавсаргав.

3.2 .ҮАГ-аас зохион байгуулсан сургалтын талаар:

ҮАГ-аас зохион байгуулагдсан 4 удаагийн онлайн сургалтад тогтмол оролцон

аудитын явцын талаар мэдээлэл хийж санал солилцож www.audit.mn хуудсанд цаг

үеийн мэдээллүүдийг тавьсан.

Төрийн аудитын байгууллагын ажилтны Мэргэжлийн тасралтгүй сургалтын

хөтөлбөрийн хүрээнд Үндэсний аудитын газраас зохион байгуулсан сургалтад албан

хаагчид тухай бүр хамрагдаж “Сертификат” авсан байна. Үүнд:

Нягтлан бодогч, архив бичиг хэргийн ажилтан Б.Цэвэлмаа нь Төрийн аудитын

байгууллагын Архив, албан хэрэг хөтлөлт хариуцсан ажилтнуудад зориулсан 16

цагийн, Төсвийн шууд захирагчдын нягтлан бодогч нарын 40 цагийн сургалтад

хамрагдаж “Сертификат” авсан байна.

Аудитор, мэдээлэл технологийн ажилтан Ц.Сайханжаргал “Төрийн аудитын

байгууллагын мэдээллийн технологийн ажилтнуудын сургалт”-аар 16 цагийн,

“Төрийн аудитын байгууллагын шинэ ажилтны сургалт”-аар 28 цагийн сургалтад

хамрагдаж “Сертификат” авсан байна.

Аудитор М.Атарцэцэг “Төрийн аудитын байгууллагын шинэ ажилтны сургалт”-

аар 28 цагийн сургалтад хамрагдаж “Сертификат” авсан байна.

Ахлах аудитор Ж.Бүжинханд, Б.Цэцэгмаа нар “Төрийн аудитын байгууллагын

ахлах аудиторын арга зүйг хөгжүүлэх нь” сэдэвт 27 цагийн сургалтад хамрагдаж

“Сертификат” авсан байна.

3.3 Бусад сургалтын талаар:

Төсвийн тухай хууль тогтоомжийн хэрэгжилт, гарч буй үр дагавар, цаашид авч

хэрэгжүүлэх арга хэмжээ сэдэвт хэлэлцүүлэг, Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр

“Төрийн аудитын байгууллагын чадавхыг бэхжүүлэх” төслийг эхлүүлэх семинар,

хэлэлцүүлэгт тэргүүлэх аудитор оролцож санал бодлоо илэрхийллээ.

Page 28: ТОВЧИЛСОН ҮГИЙН ЖАГСААЛТ · 2020. 9. 22. · ажиллагааны ажиглалт, санал асуулга авах, ... Шүүхийн шийдвэр гарсан

27

Төрийн албаны зөвлөлөөс “Салбар зөвлөлийн хэрэгжүүлэх чиг үүрэг, үйл үйл

ажиллагаа, зохион байгуулалтад мэргэшил, арга зүйн зөвлөгөө өгөх, нэгдсэн сургалт,

хэлэлцүүлэгт тэргүүлэх аудитор оролцлоо.

Мэргэшсэн нягтлан бодогчдын институтээс зохион байгуулсан тасралтгүй

сургалтад хуваарийн дагуу ахлах аудитор Д.Цэрэнханд хамрагдан хугацаагүй эрхтэй

мэргэшсэн нягтлан бодогчийн эрхээ гардан авлаа.

Мэргэшсэн нягтлан бодогчдын институтийн “Аудиторын эрх олгох, батламж”-

ийн сургалтад аудитор Г.Цэцэгмаа хамрагдан аудиторын эрхийн батламж авсан.

Аймгийн Архивын тасгаас зохион байгуулсан “Архив, бичиг хэргийн

ажилтнуудад зориулсан 8 цагийн сургалтад бичиг хэргийн ажилтан хамрагдаж

Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн

улсын үзлэгт амжилттай хамрагдлаа.

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас зохион байгуулсан “Төрийн

өмчтэй холбоотой шинээр батлагдан гарсан журам, заавар”-ын сургалтад тэргүүлэх

аудитор, нягтлан бодогч нар хамрагдлаа.

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс зохион байгуулсан сургалтад дарга,

тэргүүлэх аудитор, нийцлийн аудитын аудитор нар хамрагдлаа.

Төрийн албаны салбар зөвлөлөөс зохион байгуулсан “Төрийн албаны тухай

хуулийг дагалдан гарсан журам, дүрэм, зааврыг төрийн албан хаагчдад сурталчлан

таниулах сургалт”-д дарга, тэргүүлэх аудитор, аудитын менежер, бичиг хэргийн

ажилтан 8 цагийн сургалтад хамрагдаж гарын авлага, хууль эрх зүйн эмхэтгэлийн

гарын авлагаар хангагдлаа.

Авлигатай тэмцэх газраас зохион байгуулсан “Авлигын хор хөнөөл, авлигын

эсрэг хууль тогтоомж”-оор хийсэн сургалт, уулзалтад албан хаагчид бүрэн

хамрагдлаа.

Байгууллагын үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Ховд, Баян-

Өлгий аймгуудын Төрийн аудитын газрын сайн туршлагаас судлах, нэвтрүүлэх

ажлаар аудитын багийн гишүүд газар дээр нь очиж ажиллалаа. Энэ үеэр нэгдсэн

удирдамжаар хийгдэж байгаа аудит, өөрийн санаачилгаар хийгддэг аудитын талаар

санал солилцож батлагдсан маягт аргачлалыг хэрхэн хөтөлж байгаа талаар

харилцан ярилцаж ололт амжилттай зүйлсийн талаар санал солилцлоо.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ. ДОТООД АЖЛЫН ТАЛААР

4.1 Боловсон хүчний бодлого хүний нөөцийн талаар:

Монгол Улсын Ерөнхий аудиторын тушаалаар үндсэн 12 орон тоог баталж

өгсөн бөгөөд байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангах үйлчилгээний 6

ажилтантай нийт 18 орон тоотойгоор үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгасан

ажлуудыг хийж гүйцэтгэлээ.

Тэргүүлэх аудитор орон нутаг хариуцсан Ерөнхий аудиторын орлогчтой,

аудитын менежер, ахлах аудитор, аудиторууд Тэргүүлэх аудитортай үр дүнгийн

Page 29: ТОВЧИЛСОН ҮГИЙН ЖАГСААЛТ · 2020. 9. 22. · ажиллагааны ажиглалт, санал асуулга авах, ... Шүүхийн шийдвэр гарсан

28

гэрээ, үйлчилгээний ажилтнууд Тэргүүлэх аудитортай хөдөлмөрийн гэрээ байгуулан

ажиллаа.

Жилийн эцсийн үр дүнгийн гэрээ болон хөдөлмөрийн гэрээг дүгнэхэд 11

ажилтан “А”, 4 ажилтан “В” ажилтан, 1 ажилтан “С” үнэлгээтэй байна.

4.2 Санхүүгийн тайлагнал,төсвийн гүйцэтгэлийн талаар:

Тайлант онд 391.1 сая төгрөгийн орлого, санхүүжилттэй үйл ажиллагаа явуулан

2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар 334.6 сая төгрөгийг төсвийг зохих

хууль журам, зориулалтын дагуу үр ашигтай зарцуулж нягтлан бодох бүртгэлийг

хөтлөн санхүүгийн тайлан мэдээг зохих цаг хугацаанд нь гарган ажиллаж байна.

Төсвийн өр, авлага үүсгэхгүй байхаар холбогдох зохицуулалтуудыг хийхээр

ҮАГ-ын Ажлын албанд тухай бүр хүсэлт хүргүүлэн шийдвэрлүүлж төсвийн

гүйцэтгэлийн хэтрэлтгүй ажиллалаа.

Байгууллагын 2018 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан, баримт

материалыг “Грант Торнтон” аудит ХХК-д хуулийн хугацаанд хүргүүлж аудит хийлгэн

“Зөрчилгүй” санал дүгнэлт авлаа.

Шилэн дансны хуулийн хэрэгжилтийг хангуулах, Төсвийн хууль тогтоомжийг

хэрэгжүүлэх, төсвийн хөрөнгийн төлөвлөлт, зарцуулалтын ил тод байдлыг хангах

үүднээс өөрийн санхүүгийн үйл ажиллагааны зарцуулалтыг www.shilendans.gov.mn

цахим хуудас болон байгууллагын мэдээллийн самбарт тогтмол мэдээлсэн.

Санхүүгийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдлийг холбогдох тооцоо,

судалгааны хамт хуулийн хугацаанд ҮАГ-т хүргүүлсэн.

Нягтлан бодох бүртгэлийн Юникус программыг үйл ажиллагаандаа

нэвтрүүлэн ажиллаж байна.

4.3 Монгол Улсын ерөнхий аудитор, орлогчийн өгсөн үүрэг даалгаврын биелэлтийн талаар:

Монгол Улсын ерөнхий аудитор, түүний орлогч, эрх бүхий албан тушаалтны ирүүлсэн 5 тушаал шийдвэр, 14 чиглэлийг огноо, дугаар, хэрэгжих хугацаагаар бүртгэл хөтлөн үйл ажиллагаандаа мөрдөн ажиллаж байна. /хавсралт№8,9/

Мөн Үндэсний аудитын газраас ирүүлсэн хариутай бичиг, судалгааны бүртгэл

хөтлөн шийдвэрлэлтэд хяналт тавьж ажиллаж байна.

4.4 Авлигын эсрэг хөтөлбөрийн биелэлтийн талаар:

Авлигын эсрэг 2019 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан 8 бүлэг

ажлыг хийж гүйцэтгэлээ. Авлигын эсрэг хууль тогтоомж, эрх зүйн актыг мэдээллийг

самбарт мэдээлсэн бөгөөд албан хаагч нарт сургалт сурталчилгааны материалыг

тарааж өгсөн.

Мөн ҮАГ-аас ирүүлсэн 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 02/10

дугаартай “чиглэл хүргүүлэх тухай” албан бичгийн дагуу албан хаагчдад Авлигын

эсрэг хууль тогтоомжийн талаар заавар чиглэл өгч, албан хаагч тус бүрд сургалт,

мэдээлэл хийн ҮАГ-т хариуг хүргүүлсэн байна.

“Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль”-д заасан хориглолт,

Page 30: ТОВЧИЛСОН ҮГИЙН ЖАГСААЛТ · 2020. 9. 22. · ажиллагааны ажиглалт, санал асуулга авах, ... Шүүхийн шийдвэр гарсан

29

хязгаарлалтад хамаарч байгаа нэр бүхий 5 байгууллагатай холбоотойгоор Ашиг сонирхлын зөрчил үүссэн тухай мэдэгдлийг ҮАГ-ын Тамгын газарт хүргүүлж шийдвэрлүүллээ.

Авлигын эсрэг хуулийн үйлчлэлд хамаарах 8 албан тушаалтан

www.meduuleg.iaac.mn сайтад цахимаар 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн

дотор, их хэмжээний өөрчлөлтийг 1 албан тушаалтан 30 хоногийн дотор, нийт 11

албан тушаалтан хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлгээ гарган

Үндэсний аудитын газрын мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах эрх бүхий албан

тушаалтанд хүргүүлсэн. Мөн аудит хийх тухай бүр ашиг сонирхлын зөрчилгүй

гэдгээ илэрхийлсэн мэдэгдлийг албан үүргээ гүйцэтгэхийн өмнө ашиг сонирхлын

зөрчилгүй гэдгээ илэрхийлж хөтлөн тус сайтад бүртгүүлж байна. Тайланг хавсаргав.

4.5 Архив, албан хэрэг хөтлөлтийн талаар :

➢ Байгууллагын архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааг MNS-2011:2140

баримт бичгийн стандарт, Төрийн албан хэрэг хөтлөлтийн үндсэн заавар,

Байгууллагын архивын ажлын үндсэн зааврын дагуу зохион бүрдүүлж хөтлөн

явууллаа.

➢ Тайлант оны хөтлөх хэргийн нэрийн жагсаалтыг боловсрууллаа.

➢ Тайлант онд 445 албан бичиг хүлээн авч, бүртгэн холбогдох ажилтанд

удирдлагын заалтын дагуу шилжүүлснээс 46 хариутай бичигт хуулийн хугацаанд

хариуг хүргүүллээ.

➢ Дарга, тэргүүлэх аудиторын 68 тушаалаас байгууллагын үндсэн үйл

ажиллагааны чиглэлийн тушаал 46, боловсон хүчний чиглэлийн тушаал 22 гарсан

байна.

➢ Албан хэрэг хөтлөлтийн ABLE программыг үйл ажиллагаандаа нэвтрүүлж,

өдөр тутамдаа ашиглаж байна.

➢ Хариутай бичиг, өргөдөл гомдлын шийдвэрлэлтийн эргэлтийн мэдээг тогтмол

гарган хэрэгжилтийг хангуулан ажиллаж байна.

➢ Явуулах баримт бичиг, аудитын тайланг ажилтнуудаас хүлээн авч бүртгэн 546

албан бичгийг холбогдох байгууллагад түргэн шуурхай, хугацаанд нь хүргүүлэн

ажилласан байна.

➢ Байгууллага, иргэдээс 50 өргөдөл гомдлыг төвлөрсөн журмаар хүлээн авч

бүртгэн бүртгэл хяналтын карт нээж, удирдлагад танилцуулан цохолт хийлгэж 50

өргөдлийн хариуг албан бичгээр, утсаар болон амаар хуулийн хугацаанд нь

хүргүүллээ.

➢ Хамт олны хурлыг 8 удаа, удирдлагын зөвлөлийн хурлыг 2 удаа хуралдуулж

тэмдэглэлийг баталгаажууллаа.

➢ Аудитын үйл ажиллагаа, тайлан шийдвэртэй холбоотой 27 баримт

материалыг хуулбар үнэн тэмдгээр баталгаажуулан хүсэлт гаргасан байгууллага,

иргэнд өглөө.

4.6 Аудитын иргэдийн бүлгийн талаар:

Аудитын иргэдийн бүлэг нь хийгдэж буй аудитаар олон нийтийн анхааралд

байгаа үнэн зөв хариу хүссэн асуудлыг судлан ярилцлага хийх, асуулга авах гэх мэт

аудитын арга зүйг ашиглан ард, иргэдийн дунд хүлээлттэй байгаа асуултын, сэдвийн

Page 31: ТОВЧИЛСОН ҮГИЙН ЖАГСААЛТ · 2020. 9. 22. · ажиллагааны ажиглалт, санал асуулга авах, ... Шүүхийн шийдвэр гарсан

30

саналыг авах, өгсөн саналыг нэгтгэн аудитын байгууллагын төлөвлөгөөнд тусгуулах,

аудитын гүйцэтгэх үе шатанд иргэдээс авах санал асуулгыг чанартай зохион

байгуулж дүнг нэгтгэн аудитын багт өгөх, аудитын байгууллагын үйл ажиллагаа,

хийгдсэн аудитын талаарх мэдээллийг иргэд олон нийтэд мэдээлэх зэргээр аудитын

байгууллагад зохих дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.

Аудитын иргэдийн бүлгийн 2019 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг 5 чиглэлд

бүлэглэн 17 ажлыг хийж гүйцэтгэхээр боловсруулан баталсан ба биелэлтийг ханган

ажиллалаа.

Аудитын иргэдийн бүлгийн тайлант жилд нэвтрүүлсэн ололт ажилттай ажил:

Аудитын иргэдийн бүлэг II улирлаас долоо хоног бүрийн 5 дахь өдөр бүр цуглаж

мэдээ мэдээлэл солилцох, бие даан суралцах, сургалт аван үйл ажиллагаа

жигдэрсэн.

Аудитын мэдээлэл хийх цаг авч байгууллагуудад ажилласнаар иргэдийн

дундах зөрүүтэй ойлголтыг залруулж цаашид төсвийн захирагчид санхүүгийн

тайлангийн аудитын мэдээллийг ажилчдадаа үнэн бодитой хүргэж байгаа байдлыг

харгалзах шаардлага байгааг олж мэдсэн.

Аудитын иргэдийн бүлэгт тайлант онд хийгдсэн онцлог ажлууд: Дэлхийн

банкны Монгол Улсад Засаглалыг бэхжүүлэх төслийн хүрээнд төслийн зөвлөх,

судлаач, Стратеги удирдлагын газрын сургалт хариуцсан мэргэжилтэн нар 4 өдрийн

хугацаанд ажиллан аудитын багийн гишүүд, иргэдийн бүлгийн гишүүдтэй фокус

бүлгийн ярилцлага хийн иргэдийн бүлгийн гишүүдэд олон нийтийн дунд хүлээлттэй

байгаа эрсдэлтэй асуудлыг хэрхэн ангилах боловсруулах талаар сургалт чиглүүлэх

сургалт зааварчилгаа өгсөн.

Мөн тайлант онд ҮАГ-аас байгууллагын төсөвт аудитын иргэдийн бүлгийн

гишүүд, иргэдийн бүлэг хариуцсан гэрээт ажилтанд олгох урамшуулал тусгагдан

аудитын иргэдийн бүлгийн гишүүдийн хийсэн ажлын тайланг хянаж урамшууллыг

олгон иргэдийн бүлгийн гишүүдийг идэвхжүүлэн ажиллаж байна. Иргэдийн бүлгийн

тайланг хавсаргав.

4.7 Мэдээ мэдээлэл, судалгаа ил тод байдлын талаар:

Тайлант жилд хийсэн санхүүгийн тайлангийн аудитын танилцуулга,

гүйцэтгэлийн болон нийцлийн аудитын тайлан нийт 43 мэдээллийг www.audit.mn

цахим хуудсанд байршуулсан байна. Санхүүгийн аудитын 2, нийцлийн аудитын 5,

гүйцэтгэлийн 6 тайлан, аудитын үйл ажиллагаатай холбоотой 9, бусад үйл

ажиллагаатай холбоотой 21 мэдээллийг олон нийтийн цахим сүлжээнд

байршуулсан. Байгууллагын хагас, бүтэн жилийн үйл ажиллагааны тайланг “Алтайн

мэдээ” сонинд хэвлүүллээ.

Сар бүрийн хийсэн ажлын мэдээг 25-ны өдөр Тамгын газарт, ҮАГ-аас ирүүлсэн

хугацаатай мэдээ судалгаа, журамд өгөх саналыг хугацаанд нь хүргүүллээ.

ҮАГ-ын Чанарын баталгаажуулалтын албанаас 2018 онд гүйцэтгэсэн

санхүүгийн тайлангийн аудитын зарим ажлын баримтад чанарын баталгаажуулалт

хийж дүгнэлт зөвлөмж ирүүлсэн. Чанарын баталгаажуулалтын тайланг хамт олны

хурлаар хэлэлцүүлэн ажлын төлөвлөгөө, хөтөлбөр гарган биелэлтийг ханган

ажиллаж хэрэгжилтийг үнэлэн ажлын тайланг хугацаанд нь гаргаж Чанарын

баталгаажуулалтын албанд хүргүүллээ.

Page 32: ТОВЧИЛСОН ҮГИЙН ЖАГСААЛТ · 2020. 9. 22. · ажиллагааны ажиглалт, санал асуулга авах, ... Шүүхийн шийдвэр гарсан

31

Удирдах ажилтны зөвлөгөөн, Санхүү төрийн сангийн хэлтсээс зохион

байгуулсан санхүүгийн ажилтнуудыг чадавхжуулах сургалтад манай байгууллагаас

мэдээлэл хийж нийт аудитын баг тухайн сургалт зөвлөгөөнд оролцогчид зөвлөн

туслах үйл ажиллагааг үзүүллээ.

Төсвийн ерөнхийлөн захирагчийн хүрээний байгууллагуудад жил бүр

давтагдан хийгдэж буй /СТА, Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилт, УТХО,

ОНТХО, ОНХС, СХС/ аудитаар илэрдэг нийтлэг зөрчил, шийдвэрийн хэрэгжилтийн

сүүлийн 3 жилийн судалгаа хийж зөрчил үүсэх болсон шалтгаан цаашид авах арга

хэмжээг тодорхойлсон үр дүнтэй хэлэлцүүлэг боллоо. Хэлэлцүүлэгт бэлтгэсэн

мэдээллийг товхимол болгон сумдын Засаг дарга нарт тарааж өглөө.

Санхүүгийн тайлангийн аудитын танилцуулга, хагас бүтэн жилийн үйл

ажиллагааны тайлан, аудитын тайланг аймгийн ИТХ, Засаг даргад хүргүүллээ.

4.8 Хамтын ажиллагааны талаар:

Аймаг орон нутгийн хэмжээнд хэрэгжих боломжтой асуудлыг хөндөж тавьсны

үр дүнд аудитын мөрөөр аймаг орон нутгийн хэмжээнд хийсэн үр дүнтэй ажлуудыг

дурдвал:

➢ Төсвийн ерөнхийлөн захирагчийн харьяа байгууллагуудад аудитаар илэрч

байгаа зөрчил, цаашид авах арга хэмжээний талаар нээлттэй хэлэлцүүлэг хийснээр

зөрчил давтан гаргахгүй байх аймгийн Засаг даргын албан даалгавар гаргаж

хэрэгжилтийг хангуулан ажиллаж байна.

➢ Аймгийн Засаг дарга нь аймгийн ИТХ-аас санхүүгийн тайлангийн аудитын дүн

хэлэлцээд аудитаар илэрсэн төлбөр зөрчлийг арилгах хугацаатай үүрэг даалгавар

өгсний дагуу төрийн албан хаагчдын гар утасны ярианы лимитийн талаар журам

батлан мөрдөж ажиллаж байна.

➢ Эрүүл мэндийн газар эмийн эргэлтийн сангийн аудитаар өгсөн зөвлөмжийн

дагуу Эрүүл мэндийн яаманд санал хүргүүлэн эргэлтийн эмийн эргэлтийн сангийн

ажиллах журмыг шинэчлэн батлуулсан байна.

➢ Эрүүл мэндийн газар эмийн эргэлтийн сангийн аудитаар өгсөн зөвлөмжийн

дагуу аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Тэргүүлэгчдийн хурлаар эмийн эргэлтийн

сангийн статусын талаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлсэн байна.

➢ Газрын тухай хууль, түүнтэй холбоотой бусад хууль эрх зүйн актын хэрэгжилт”-

ийн аудитаар өгсөн шийдвэрийн хэрэгжилтийн хүрээнд газартай холбоотой

мэдээллийн баазыг шинэчлэн бүртгэж мэдээллийн сангийн баяжилтыг хийсэн байна.

Эдгээрээс харахад манай байгууллагаас өгсөн шийдвэрүүдийн дагуу үр дүнгээ

өгөх бодитой ажлууд хийгдсээр байгаа нь бидний болон орон нутгийн удирдах,

санхүүгийн ажилтнуудын ажлын нэгэн чухал үзүүлэлт билээ

4.9 Ажилдаа нэвтрүүлсэн сайн туршлагын талаар:

Говь-Алтай аймаг дахь Төрийн аудитын газар нь дараах ажлуудыг ажилдаа

нэвтрүүлэн ажиллаж байна. Тухайлбал:

➢ Аудиторын ажлын байрны эмх, цэгц, хувийн зохион байгуулалтад дарга,

тэргүүлэх аудиторын баталсан удирдамжийн дагуу улирал бүр тогтмол үзлэг хийж

хэвшлээ.

➢ Байгууллагын дэвшүүлсэн зорилтын хүрээнд санхүүгийн тайлангийн аудит,

гүйцэтгэл, нийцлийн аудитын явцад хэрхэн нотлох баримтын бүрдүүлэлтийг хангах

Page 33: ТОВЧИЛСОН ҮГИЙН ЖАГСААЛТ · 2020. 9. 22. · ажиллагааны ажиглалт, санал асуулга авах, ... Шүүхийн шийдвэр гарсан

32

талаар үзүүлэх сургалт зохион байгуулснаар үзсэн асуудал, гаргасан шийдвэрийн

нотлох баримтын чадамжийг дээшлүүллээ.

➢ Албан хаагчдаас “Ажлын сэтгэл ханамжийн судалгаа", аудит хийлгэсэн

байгууллагын удирдлага, санхүү хариуцсан ажилтнуудаас аудитын гүйцэтгэлийн

болон тайлагнал, аудиторуудын харилцаа, ур чадварын талаарх санал асуулгыг

Google chrome-оор бэлтгэн нэгтгэж, анализ, дүгнэлт хийж ажиллаж байна.

➢ Тухайн онд хийсэн ОНТХО, УТХО, ОНХС, СХС, ТЭДС, СХС, ЖДҮДС, ХЭДС-

аас хийгдсэн ажлуудын мэдээллийн санд баяжилт хийж архивын нэгж болгон

байгууллагын архивд хүлээлгэн өглөө.

➢ ABLE программ ашиглалтад орсноор ҮАГ-тай болон албан хаагчид

хоорондоо өдөр тутам харилцахад хялбар болсон бөгөөд тайлангийн төсөл, албан

бичгийн төсөл, 7 хоногийн ажлын тайлан, биелэлтийг цаасаар бус цахимаар хянадаг

боллоо.

➢ Төрийн аудитын байгууллагаас хийсэн ажлыг иргэд олон нийтэд сурталчлах

зорилгоор аймгийн хэмжээнд нийт 8 төсөвт байгууллага, орон нутгийн өмчийн

оролцоотой аж ахуйн нэгжтэй байгууллагуудтай “Зангиагүй уулзалт”-ыг зохион

байгууллаа. Тус уулзалтаар байгууллагаа танилцуулах, аудитаар гарч буй алдаа

зөрчлийн талаар харилцан ярилцах цаашид хэрхэн зөрчил дутагдал гаргахгүй

ажиллах талаар зөвлөн туслах үйл ажиллагааг хэрэгжүүлэн ажиллаж байна.

➢ Аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс, Татварын хэлтэстэй байгуулсан

“Санамж бичиг”-ийн хүрээнд санхүүгийн тайлангийн аудитаар нийгмийн даатгалын

тайлагнал, шимтгэл төлөлтэй холбоотой 37.9 сая төгрөгийн, албан татвартай

холбоотой 50.9 сая төгрөгийн зөрчил, гарсан шийдвэрийг хавсралтаар холбогдох

арга хэмжээ авч ажиллах албан тоотыг хүргүүлж биелэлтийг хангуулан ажиллаа. Тус

ажлын хүрээнд нийгмийн даатгалын болон татварын улсын байцаагч тухайн

байгууллагад хяналт шалгалт хийж торгууль, алданги тогтоож төсөвт 80.4 сая

төгрөгийг төвлөрүүлсэн байна.

➢ Аймгийн Прокурорын газартай хамтран СХС-аас зээл авсан 472 иргэн хуулийн

этгээдтэй холбоотой 1,511.4 сая төгрөгийн, “Жижиг дунд үйлдвэрлэл, эрчимжсэн

газар тариалан, жимс жимсгэнэ, хүлэмжийн аж ахуйг дэмжих” зорилгоор 13 иргэн

хуулийн этгээдтэй холбоотой төслийн зээлийн хугацаа дууссан, эргэн төлөлт

хийгдээгүй 162.1 сая төгрөгийг төлүүлэхээр ажиллаж байна.

➢ Төрийн албан хаагчийг ажлаас үндэслэлгүй халсны улмаас Шүүхийн

шийдвэрээр ажилд эргүүлэн томилсон албан хаагчдын судалгааг тус тус хүргүүлээд

байна. Энэ хүрээнд Прокурорын байгууллага нь манай байгууллагаас тогтоосон

шийдвэрийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор төрийг төлөөлөх чиг үүргийн дагуу

иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаад байна.

4.10 Ажиллагсдын нийгмийн асуудлыг шийдвэрлэсэн байдлын талаар:

Тайлант онд ажилтан албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх

хүрээнд дараах арга хэмжээнүүдийг авч ажиллаа. Үүнд:

➢ Байгууллагын албан хаагчдаас чөлөө хүссэн 12 өргөдөл ирж “Хөдөлмөрийн

дотоод журам”-ын 5 дугаар зүйлийн 5.7 дахь заалтыг үндэслэн чөлөөний хуудсаар

10 удаагийн цалинтай, 2 удаагийн цалингүй чөлөө олгосон байна.

➢ Мөн 2 албан хаагчийн чөлөө хүссэн өргөдлийг ҮАГ-ын Тамгын газарт

уламжилж шийдвэрлүүлсэн байна.

➢ Нэг албан хаагчид орон сууцны хөнгөлөлт олгосон байна.

Page 34: ТОВЧИЛСОН ҮГИЙН ЖАГСААЛТ · 2020. 9. 22. · ажиллагааны ажиглалт, санал асуулга авах, ... Шүүхийн шийдвэр гарсан

33

➢ Шинээр хүүхэдтэй болсон 4 албан хаагчид хөдөлмөрийн дотоод журмын 6.1.6

дахь заалтыг үндэслэн нэг удаагийн буцалтгүй тусламжийг олголоо.

➢ Аймгийн Нэгдсэн эмнэлэг, “Мишээл эхо” эмнэлэгтэй хамтран ажилчдыг эрүүл

мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамрууллаа.

➢ Өндөр насны тэтгэвэр тогтоолгон ажлаас чөлөөлөгдөж байгаа 2 албан хаагчид

хөдөлмөрийн дотоод журмын 6.5 дахь заалтыг үндэслэн бэлэг дурсгалын зүйлс

гардуулахаар хүлээгдэж байна.

➢ Ажилчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор аудиторын ачааллын

талаарх судалгаа тооцооллыг хийж дүгнэлт хийн ажиллаж байна.

4.11Тайлант онд гаргасан амжилт, нийгмийн оролцооны талаар:

Говь-Алтай аймаг дахь Төрийн аудитын газар нь 2019 онд дараах

амжилтуудыг гаргасан байна. Тухайлбал:

➢ Байгууллагын 2019-2022 оны Стратеги төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж

үйл ажиллагаандаа мөрдөн ажиллаж байна.

➢ ҮАГ-аас Ниссан Y61 маркийн суудлын авто машиныг хуваарилсан нь манай

хамт олонд ажиллах урам зоригийг нэмэгдүүлсэн томоохон хөрөнгө оруулалт

боллоо.

➢ Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 150 дугаар тогтоолын дагуу улсын

хэмжээнд зохион байгуулагдсан “Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт,

архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэг”-т хамрагдаж 96 “А” буюу “Маш сайн”

үнэлгээтэй дүгнэгдлээ.

➢ Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас төрийн өмчид

байгууллагуудын төрийн өмчийг эзэмшүүлэх гэрээгээр 96 “А” буюу “Сайн” үнэлгээтэй

дүгнэгдлээ.

Говь-Алтай аймаг дахь Төрийн аудитын газар нь 2019 онд дараах олон

нийтийн ажилд оролцсон байна. Тухайлбал:

➢ “Цэмцгэр Алтайдаа хоггүй амьдарцгаая” сэдвийн хүрээнд зохион байгуулсан

хог цэвэрлэгээнд идэвхтэй оролцлоо.

➢ Бүх нийтийн мод тарих өдрөөр байгууллагын ажилчид 50 модыг тарилаа.

➢ Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2018 оны 44 дүгээр тогтоолоор батлагдсан

“Архигүй-Алтайчууд” хөтөлбөрийн хүрээнд аялуулж буй туг, дэвтрийг хүлээн авч

ажил зохион байгууллаа.

➢ Байгууллагын халаалтын шугам сүлжээг шинэчилж, дулаан хангамжийн

чанарыг сайжруулснаар албан хаагчдын ая тухтай орчинд ажиллах нөхцөлийг

бүрдүүллээ.

4.11 Санал:

Говь-Алтай аймаг дахь Төрийн аудитын газрын зүгээс дараах санал, хүсэлтийг

хүргүүлж байна. Үүнд:

➢ Манай байгууллагын үйл ажиллагаандаа ашиглаж байгаа компьютер тоног

төхөөрөмжийн ашиглалтын хугацаа дууссан зайлшгүй шинэчлэлт хийх

шаардлагатай болсон тул уг асуудлыг шийдвэрлэх

➢ Байгууллагын нэг аудитор өндөр насны тэтгэвэр тогтоолгож ажлаас

чөлөөлөгдсөн тул сул орон тоонд сонгон шалгаруулалтыг зарлах

Page 35: ТОВЧИЛСОН ҮГИЙН ЖАГСААЛТ · 2020. 9. 22. · ажиллагааны ажиглалт, санал асуулга авах, ... Шүүхийн шийдвэр гарсан

34

➢ Нэгдсэн удирдамжаар хийсэн аудитаар өгсөн саналыг хэрхэн шийдвэрлэсэн

талаар орон нутагт мэдэгдэж байх

➢ Нэгдсэн удирдамжаар хийж байгаа аудитын талбарын ажил хийх хугацааг

нэмэгдүүлснээр аудиторын ажлын ачаалал багасаж, аудитын чанар, үр өгөөж

дээшлэхээр байгааг анхаарч үзэх

➢ Шүүхийн шийдвэрийн дагуу байгууллагын цалингийн сангаас олгосон

цалингийн нөхөн олговрыг нэхэмжлэн төрийг хохиролгүй болгох ажлыг нэгдсэн

байдлаар шийдвэрлэх

ГОВЬ-АЛТАЙ АЙМАГ ДАХЬ ТӨРИЙН АУДИТЫН ГАЗАР