58
Хичээл №1 Монгол Улсын газрын тосны бүтээгдэхүүний хангамжийн систем Хичээлийн зорилго Монгол улсад газрын тосны бүтээгдэхүүний хангамжийн систем түүхэн хөгжлийг судлах. Хичээлийн төлөвлөгөө Монгол улсад газрын тосны бүтээгдэхүүний хангамжийн систем үүсэн байгуулагдсан түүх, Монгол улсад газрын тосны бүтээгдэхүүний хангамжийн системийн өнөөгийн байдал. Үндсэн ойлголт XX зууны босгыг алхахад Монгол орон нүүдлийн мал аж ахуй-гаас бүтсэн эдийн засагтай, хамжлагын харилцаа ноёрхсон дорно дахины хамгийн буурай орны нэг байлаа. Нийгэм, эдийн засгийн тэрхүү хоцрогд- лын улмаас тус орны эдийн засагт техник, механизм нэвтрээгүй нефть бүтээгдэхүүн хэрэглэдэггүй байв. 1910-аад оноос харийн автомашин монгол оронд нэвтэрч 1913 оноос Өргөө-Хиагтын замаар Европ, Америк, Хятадын капитал оролцсон тусгай компаний машин зорчих болов. Тэр үеэс Богд хаан болон зарим түшмэл, ноёд хувьдаа автомашинтай болсон байлаа. Зөвлөлт орос улсаас манайд нийлүүлсэн нефть бүтээгдэхүүн 1925 онд өмнөх оныхоос 5 дахин өссөн боловч 400тн-оос хэтрэхгүй бай-лаа. Тэр үед манай оронд ажиллаж байсан гадаадынхан шатахуунаа хөрш орноос тэмээн жингээр тээвэрлэж байв. 1929 оны 11 дүгээр сард Монгол, Оросын хувь нийлүүлсэн "Монголтранс (Монголсовтранс)" байгуулагдсан нь анхны авто аж ахуйн суурь юм. Амо, Дож. Форд, Грахам, Шеворле зэрэг янз бүрийн хийцийн 40 орчим машинтай байжээ.1913 онд Оросын худалдааны Торбоно сфорштейн и Бара-хович" нөхөрлөлд харъяалагдаж байсан "Монгол" нэртэй пароходыг Хөвсгөл нуурын тээвэрт гаргасан аж. Монгол, Оросын Засгийн газар хоорондын хэлэлцээрээр Союзторгфлотын хөлгийг 1926 онд Сэлэнгэ, Орхон голын тээвэрт ашиглахаар байгуулсан 10 жилийн хугацаатай гэрээний дагуу 1931 онд Хөвсгөлд Усан замын газар буй болов. 1933 онд Хатгалын ноос угаах фабрик, Аж үйлдвэрийн комбинат ашиглалтанд оров.

Хичээл-203

Tags:

Embed Size (px)

Citation preview

Page 1: Хичээл-203

Хичээл №1Монгол Улсын газрын тосны

бүтээгдэхүүний хангамжийн систем

Хичээлийн зорилго

Монгол улсад газрын тосны бүтээгдэхүүний хангамжийн систем түүхэн хөгжлийг судлах.

Хичээлийн төлөвлөгөө

Монгол улсад газрын тосны бүтээгдэхүүний хангамжийн систем үүсэн байгуулагдсан түүх, Монгол улсад газрын тосны бүтээгдэхүүний хангамжийн системийн өнөөгийн байдал.

Үндсэн ойлголт

XX зууны босгыг алхахад Монгол орон нүүдлийн мал аж ахуй-гаас бүтсэн эдийн засагтай, хамжлагын харилцаа ноёрхсон дорно дахины хамгийн буурай орны нэг байлаа. Нийгэм, эдийн засгийн тэрхүү хоцрогд-лын улмаас тус орны эдийн засагт техник, механизм нэвтрээгүй нефть бүтээгдэхүүн хэрэглэдэггүй байв.

1910-аад оноос харийн автомашин монгол оронд нэвтэрч 1913 оноос Өргөө-Хиагтын замаар Европ, Америк, Хятадын капитал оролцсон тусгай компаний машин зорчих болов. Тэр үеэс Богд хаан болон зарим түшмэл, ноёд хувьдаа автомашинтай болсон байлаа.

Зөвлөлт орос улсаас манайд нийлүүлсэн нефть бүтээгдэхүүн 1925 онд өмнөх оныхоос 5 дахин өссөн боловч 400тн-оос хэтрэхгүй бай-лаа. Тэр үед манай оронд ажиллаж байсан гадаадынхан шатахуунаа хөрш орноос тэмээн жингээр тээвэрлэж байв.

1929 оны 11 дүгээр сард Монгол, Оросын хувь нийлүүлсэн "Монголтранс (Монголсовтранс)" байгуулагдсан нь анхны авто аж ахуйн суурь юм. Амо, Дож. Форд, Грахам, Шеворле зэрэг янз бүрийн хийцийн 40 орчим машинтай байжээ.1913 онд Оросын худалдааны Торбоно сфорштейн и Бара-хович" нөхөрлөлд харъяалагдаж байсан "Монгол" нэртэй пароходыг Хөвсгөл нуурын тээвэрт гаргасан аж. Монгол, Оросын Засгийн газар хоорондын хэлэлцээрээр Союзторгфлотын хөлгийг 1926 онд Сэлэнгэ, Орхон голын тээвэрт ашиглахаар байгуулсан 10 жилийн хугацаатай гэрээний дагуу 1931 онд Хөвсгөлд Усан замын газар буй болов. 1933 онд Хатгалын ноос угаах фабрик, Аж үйлдвэрийн комбинат ашиглалтанд оров. 1931 онд Налайх-Улаанбаатарын 34км, 1938 онд Соловьевск-Баянтүмний 237км төмөр зам тавигдав.

Улс, хоршооллын үйлдвэрүүд 1922 онд 0,1 сая төгрөг (1940 оны үл хөдлөх үнээр)-ийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байсан бол 1932 онд 3,5 сая. 1940 онд 77,0 сая төгрөгт хүрэв. Энэ үеийг хүртэл улсын нефть бүтээгдэхүүний хангамжийн асуудал эрхэлсэн үндэсний байгууллагагүй байв.

1941 он хүртэлх хугацаанд улсын нефть бүтээгдэхүүний хэрэг-цээг судалж, хангах ажлыг Монгол, Зөвлөлтийн Засгийн газар хоорондын хэлэлцээрээр 1920-оод онд байгуулагдсан "Союзнефтьэкспорт" нэгдлийн Улаанбаатар хот дахь Төлөөлөгчийн газар хариуцаж байв.

Page 2: Хичээл-203

Гучаад оныг хүртэл улсын нефть бүтээгдэхүүний хангамжтай холбогдсон асуудлыг үндэсний болон хувь нийлүүлсэн байгууллагын хэ-рэгцээ захиалгыг үндэслэн Союзнефтьэкспортын Төлөөлө'-чийн газар Монголын Засгийн газрын гадаад худалдаа-ны эрх бүхий байгууллагатай хамтран шийдвэрлэдэг байв. 1943 онд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн тогтоолоор Авто-техникийн бэлтгэн нийлүүлэх газрыг (контор) Нефтийн хэрэг эрхлэх газарт нэгтгэн автонефтийн хэрэг эрхлэх газар байгуулж, нефть бүтээг-дэхүүн, авто тээврийн хэрэгсэл түүний сэлбэг материал, тоног төхөөрөм-жийн хангамжийн хариуцуулан Тээврийн яамны мэдэлд ажиллуулав. 1947 онд улс 12450,7тн нефть бүтээгдэхүүн импортолсон нь 1941 оны-хоос 3 дахин өссөн байна.

ОнХангамж эрхэлсэн байгууллага

Харъяалал

1941 он хүртэл

Союзнефтьэкспорт нэгдлийн Улаанбаатар хот дахь Төлөөлөгчийн газар

Союзнефтьэкспорт нэгдэл, Монголулсын Засгийн газар

1941-1952

Нефть хэлтэс, нефтийн хэрэг эрхлэх газар Тээврийн яам

1952-1958

Автонефтийн Хэрэг эрхлэх газар Худалдааны яам

1949-1969

"Монголнефть" трест, Зүүнбаянгийн нефтийн үйлдвэр

Геологи, уул уурхайн үйлдвэрийн яам

I 1958-1965

Автонефтьимпорт нэгдэл Гадаад худалдааны яам

1965-1974

Тээврийн хангамжийн төв газар Улсын тээврийн хороо, Тээврийн яам

1974-1978

Нефть хэлтэсТээврийн яам

1978-1990

Нефть хангамжийн удирдах газар Тээврийн яам

1990-1992

Нефтьимпорт хангамжийн нэгтгэл

Монгол улсын Засгийн газрын дэргэдэх Тээврийн Ерөнхий газар, Худалдаа үйлдвэрийн яам.

1992-1994

Нефтьимпорт концерн Худалдаа үйлдвэрийн яам

1992ОНООС

"НИК" хувьцаат компани Худалдаа үйлдвэрийн яам, 1996 оны YIII сараас Хөдөө аж ахуй, үйлдвэрийн яам, Төрийн өмчийн хороо.

Нефть хангамжийн байгууллагын түүхэн хүснэгт

1949 онд Монгол оронд нефтийн эрэл, хайгуул хийх, олборлох, боловсруулах ажлыг эрхлэх "Монголнефть" трестийг ЗХУ, БНМАУ-ын засгийн газар хоорондын хэлэлцээрээр байгуулан ажиллуулав. Трест Дорнод, Дорноговь аймагт нефтийн хайгуул хийж, Зүүнбаянгийн ордыг түшиглүүлэн нефть олборлож боловсруулах үйлдвэр байгуулав. Неф-тийн үйлдвэр ашиглалтанд орж, бүрэн хүчин чадлаараа ажиллаж 1955 онд жилд 10

Page 3: Хичээл-203

орчим төрлийн 55 мянган тн. нефть бүтээгдэхүүн үйлдвэрлэж улсын хэрэгцээний 20 гаруй хувийг хангаж эхэлсэн.

Тавиад оноос улсын нефть бүтээгдэхүүний хэрэгцээг импортын, үндэсний гэсэн 2 эх үүсвэрээр хангаж эхэлсэн боловч 1956 оноос Зүүн-баянгийн нефтийн олборлолт багасч 1969 онд 13 дахин буурав. Иймээс боловсруулах үйлдвэр үндсэндээ импортын нефтээр ажиллах болж ал-дагдалд орсон учир 1969 оны 12 дугаар сард үйлдвэрийг хаажээ.

БНМАУ-ын Засгийн газрын 1990 оны 10 дугаар сарын 1-ны өд-рийн 45 дугаар тогтоолоор Нефтьимпорт хангамжийн нэгтгэл байгуулс-наар нефть хангамжийн салбарыг хэрэглэгч яамны харъяаллаас тусгаарлаж, нефтийн бүтээгдэхүүний нөөцийн хуваарилалтыг Засгийн газрын зохицуулалтанд оруулсан нь шинэ Засгийн газрын зүгээс улсын нефть хангамжийн салбарын талаар авсан чухал арга хэмжээ байлаа.

Хичээл №2

Газрын тосны орд газарт газрын тосыг цуглуулах

Хичээлийн зорилго Түүхий газрын тосыг орд газарт цуглуулах, зорилго цэвэрлэх технологийг судлах.

Хичээлийн төлөвлөгөө Орд газарт түүхий газрын тосыг цуглуулах төлөвлөгөө технологи, тоног төхөөрөмжүүдТүүхий газрын тосыг ус, давснаас цэвэрлэх технологи, аргууд

Үндсэн ойлголт

Газрын тос ба байгалийн хийн цооногоос гарч байгаа газрын тос болон хийн тоо хэмжээ нь тодорхойгүй байдаг. Цооногоос газрын тостой давхаргын ус, дагалдах хий, уулын чулуулаг, нягтаршсан цемент зэрэг механик хольц олзворлогддог. Ийм төрлийн газрын тосыг боловсруулах үйлдвэр рүү шугам хоолойгоор тээвэрлэхэд дараахь бэрхшээлүүд учир-даг. Үүнд:

Давхаргын ус нь 2500мл/л хүртэл давс агуулдаг хүчтэй эрдэс юм. Газрын тосны ордын ашиглалтын үе шатанд давхаргын ус 80%-ийг эзэлдэг. Газрын тосыг боловсруулах болон зарим төрлийн газрын тосны бүтээгдэхүүн гарган авах үед ус нь хэрэггүй дайвар ачаа болдог ба түүнийг тээвзрлэхэд зардал их зарцуулагддаг. Үүнээс гадна газрын тос боловсруулах үйлдвэрүүд дээр газрын тосыг усгүйжүүлэх явцад ялгасан усыг зайлуулах, ашиглахтай холбогдсон ихээхэн хүндрэлүүд гардаг. Үүний зэрэгцээгээр олборлох (ашиглалтын) талбайд тодорхой цэвэрлэгээний дараа давхаргын усыг ашиглалтын давхарга дахь даралтыг хэ-вийн байлгаж дэмжих зорилгоор буцаан шахдаг байна. Учир нь эрдэсж-сэн давхаргын ус нь зэврүүлэх талаараа идэвхитэй хатуу орчинд тоо-цогддог. Усгүйжүүлээгүй газрын тосыг хадгалах, тээвэрлэх явцад газрын тос дамжууулах шугам хоолойнууд ба хадгалах савнуудын ёроол зэвэнд эдэгдэх боломжтой юм.

Page 4: Хичээл-203

Усгүйжүүлээгүй газрын тосыг хадгалах явцад ус нь газрын тос-ноос илүү нягттай учир хадгалах савны ёроолд тунаж хуримтлагдан зэвэнд эдэгдэх нөхцлийг бүрдүүлдэг. Газрын тос дамжуулах шугам ган хоолойнуудын нам дор орших цэгүүдэд мөн адил ус хуримтлагдан тогтож ган хоолойг зэвэнд эдэгдэх бололцоог хангадаг.

Газрын тосонд холилдож ууссан хий нь газрын тос боловсруулах болон химийн үйлдвэрийн үнэт түүхий эд төдийгүй өндөр илчлэгтэй түлш болгон ашиглахад хэрэглэдэг. Цооногоос газрын тосны урсгалын хамт урсан ирэх механик хольц нь багаж хэрэгслүүд болон газрын тос дамжуу-лах ган хоолойг элэгдэлд оруулдаг. Иймээс газрын тосыг дамжуулах шу-гам хоолойд дамжуулахаас өмнө газрын тос олборлох талбай дээр давсгүйжүүлэх, ус болон хийнээс нь салгах, механик хольцтой хэсгүүдийг зайлуулах бэлтгэлийг хангасан байх ёстой.

Дан ганц хий олборлох газруудаас ашиглагдаж байгаа байгалийн хий нь өөртөө их хэмжээний чийг болон механик хольцыг агуулдаг.Хийд агуулагдах чийг нь хий дамжуулах ган хоолойн ханан дээр талсжсан ус үүсэж наалдах нөхцлийг бүрдүүлдэг. Талсжсан ус буюу өөрөөр хэлбэл гидратууд нь хийн бүрэлдэхүүнд ус байгаа тохиолдолд үүсч бий болдог цастай төсөөтөй хатуу бодис юм. Талсжсан усны бөөгнөрөл нь ган хоолойн хөндлөн огтлолыг эрс нарийсгаад зогсохгүй дамжуулах болон цооногоос сорох хоолойн нэвтрүүлэх чадварыг багасгадаг. Хийн конденсат нь газрын тос боловс-руулах болон химийн аж үйлдвэрийн үнэт түүхий эд болдог ба түүнийг хийнээс салгаж хий боловсруулах үйлдвэр рүү шилжүүлэх шаардлагатай. Хий нь дээр үгүйлсэн газрын тостой адилаар хий дамжуулах шугам хоо-лойд дамжигдахаасаа өмнө хий олборлох газар дээрээ чийг, конденсат болон механик хольцуудаа ялгагдах ёстой

Шинээр барьж байгуулж буй газрын тос олборлох үйлдвэрүүд дээр газрын тосыг бэлтгэж цуглуулахдаа хэсэг бүлэг цооногуудаас шууд автоматжуулагдсан хэсэг бүлэг хэмжих багаж (АЦХБ)-уудад дамжуулах замаар үйлддэг байна. Газрын тос нь цооног нэг бүрээс тусгай нэг дамжуулах хоолойгоор өөрт агуу-лагдсан давхаргын ус, хийн хамт АЦХБ-д очдог. АЦХБ дээр цооног нэг бүрээс ирж байгаа газрын тосны жинхэнэ тоо хэмжээг тооцоолж гаргахаас гадна давхаргын усны болон газрын тосны дагалдах хийн эхний ээлжинд салгасан хэсэг, механик хольцын хэмжээг тодорхойлон гаргаж, ялгасан хийг дамжуулах хоолойгоор хий боловсруулах үйлдвэр рүү хуваарилдаг. Хэсэгчлэн усгүй-жүүлсэн болон хийгүйжүүлсэн газрын тос нь цуглуулах коллектороор дамжин төв цуглуулах хэсэгт очдог. Ихэнх тохиолдолд газрын тос олборлох орд газарт нэг л төв цуглуулах цэг (ТЦЦ) байдаг. Цөөн тохиолдолд ТЦЦ хамгийн том газрын тос олборлох орд газарт байрлуулах замаар хэд хэдэн орд газрын дунд байгуулдаг. Энэ тохиолдолд зарим нэг орд газруу-дад нь хэсэгчилсэн байдлаар газрын тосыг боловсруулдаг үйл ажиллагаа бүхий төрөлжсөн цуглуулах төвүүдийг байгуулна.

ТЦЦ дээр газрын тос усыг ялган бэлтгэх сууриуд төвлөрдөг. Газрын тос бэлтгэх суурин дээр газрын тосыг бэлтгэх бүх технологи ажиллагааг төвлөрүүлэн төрөлжүүлж гүйцэтгэдэг. Иймээс газрын тос бэлтгэх суурийг "газрын тосыг төрөлжүүлэн бэлтгэх суурь" (ГТТБС) гэж нэрлэдэг.

Усгүйжүүлж, давсгүйжүүлсэн хийнээс ялгасан газрын тос төгс-гөлийн шатны хяналт шалгалтын дараа газрын тос болон бүтээгдэхүүн хадгалах саванд юүлэгдээд цааш газрын тос дамжуулах шугам хоолойн толгойн шахах станцад шилжинэ. ГТТБС нь багахан хэмжээний газрын тос бэлтгэх анхан шатны үйлдвэр юм.

Газрын тосыг алсын дамжуулах хоолойн тээвэрлэлтэнд бэлтгэхийн тулд ГТТБС дээр хийгүйжүүлэх, усгүйжүүлэх болон газрын тосыг тогтворжуулах үйл ажиллагааг гүйцэтгэдэг.

Page 5: Хичээл-203

Хичээл №3

Газрын тосны орд газарт газрын тосыг тээвэрлэлтэнд бэлтгэх

Хичээлийн зорилго Газрын тосны орд газраас түүхий тосыг алсын замд тээвэрлэхэд бэлтгэх технологийг судлах

Хичээлийн төлөвлөгөө Газрын тосыг механик холыд, ус, давснаас ялгах аргууд, технологи Тунгаагуур, шүүлтүүрийн бүтэц, ажиллах зарчим

Үндсэн ойлголт

Шинээр барьж байгуулж буй газрын тос олборлох үйлдвэрүүд дээр газрын тосыг бэлтгэж цуглуулах нэгдсэн бүдүүвчийг ашигладаг. Энэ бүдүүвчээр газрын тосыг цуглуулахдаа хэсэг бүлэг цооногуудаас шууд автоматжуулагдсан хэсэг бүлэг хэмжих багаж (АЦХБ)-уудад дамжуулах замаар үйлддэг байна. Газрын тос нь цооног нэг бүрээс тусгай нэг дамжуулах хоолойгоор өөрт агуулагдсан давхаргын ус, хийн хамт АЦХБ-д очдог. АЦХБ дээр цооног нэг бүрээс ирж байгаа газрын тосны жинхэнэ тоо хэмжээг тооцоолж гаргахаас гадна давхаргын усны болон газрын тосны дагалдах хийн эхний ээлжинд салгасан хэсэг, механик хольцын хэмжээг тодорхойлон гаргаж, ялгасан хийг дамжуулах хоолойгоор хий боловсруулах үйлдвэр рүү хуваарилдаг. Хэсэгчлэн усгүйжүүлсэн болон хийгүйжүүлсэн газрын тос нь цуглуулах коллектороор дамжин төв цуглуу-лах хэсэгт очдог. Ихэнх тохиолдолд газрын тос олборлох орд газарт нэг л төв цуглуулах цэг (ТЦЦ) байдаг. Цөөн тохиолдолд ТЦЦ хамгийн том газрын тос олборлох орд газарт байрлуулах замаар хэд хэдэн орд газрын дунд байгуулдаг. Энэ тохиолдолд зарим нэг орд газруудад нь хэсэгчилсэн байдлаар газрын тосыг боловсруулдаг үйл ажиллагаа бүхий төрөлж-сөн цуглуулах төвүүдийг байгуулна.

ТЦЦ дээр газрын тос усыг ялган бэлтгэх сууриуд төвлөрдөг. Газрын тос бэлтгэх суурин дээр газрын тосыг бэлтгэх бүх технологи ажиллагааг төвлөрүүлэн төрөлжүүлж гүйцэтгэдэг. Иймээс газрын тос бэлтгэх суурийг "газрын тосыг төрөлжүүлэн бэлтгэх суурь" (ГТТБС) гэж нэрлэдэг.

Усгүйжүүлж, давсгүйжүүлсэн хийнээс ялгасан газрын тос төгс-гөлийн шатны хяналт шалгалтын дараа газрын тос болон бүтээгдэхүүн хадгалах саванд юүлэгдээд цааш газрын тос дамжуулах шугам хоолойн толгойн шахах станцад шилжинэ. ГТТБС нь багахан хэмжээний газрын тос бэлтгэх анхан шатны үйлдвэр юм.

Газрын тосыг алсын дамжуулах хоолойн тээвэрлэлтэнд бэлт-гэхийн тулд ГТТБС дээр хийгүйжүүлэх, усгүйжүүлэх болон газрын тосыг тогтворжуулах үйл ажиллагааг гүйцэтгэдэг.Газрын тосны цооногоос гарсан бүтээгдэхүүнийг эхний ээлжинд ангижруулах (газрын тосноос ус, хийг ялгах) үйл ажиллагаа давтагдана. Газрын тосыг бэлтгэх явцад ангижруулах үйл ажиллагаа нь хэд хэдэн үе шатаар гүйцэтгэгдэнэ. Анхадагч ангижруулагч нь ХХТ дээр 2 дахь болон дараагийн үе шатууд нь НБЦТ дээр явагдана. Газрын тосны ангижруу-лалт нь тусгай зориулалтын багаж (аппаратууд)-уудаар гүйцэтгэгдэх ба тэдний аппаратууд нь босоо буюу хэвтээ байрлалтай байдаг. Босоо аппаратууд нь үндсэн 4 хэсгээс бүрдэнэ.

1-р бүлэгт газрын тосноос хийг маш түргэн идэвхтэй салгаж, ялгах бүлэг юм. Хий, ус, газрын тосны холимог нь маш өндөр даралтаар аппаратын ажлын орон зайд орж ирнэ. Энэ үед орж байгаа урсгалын хурдыг огцом сааруулснаар ус, хий нь газрын тосноос

Page 6: Хичээл-203

салж цааш ус нь доод салбар руу, харин хий нь дээд туслах хоолойгоор дамжин аппа-ратаас зайлуулагдана. Энэ тохиолдолд хий, ус, газрын тосны холимог нь сеператорын цилиндр хэлбэрийн их биеийн ажлын орон зайд хана дагуу шүргэсэн байдлаар орж ирэх бөгөөд их биеийн ханаар эргэлдэх замаар шилжин хөдөлж үүгээрээ ус, хийг газрын тосноос салгах хамгийн сайн, дээд зэргийн нөхцлийг бүрдүүлж өгнө. Түүний дараа газрын тос нь аппаратын 2-р бүлэгт шилжин орно. Энд газрын тос нь хүндийн хүчний үйлчлэлээр налуу тавиуруудыг дагаж нимгэн давхарга хэлбэрээр доошоо урсана. Газрын тосны давхаргын зузааны нимгэрэлтийн үр дүн болон холимогийн аппаратын 2-р бүлэгт удаан хугацаагаар оршин байхаар шалтгаалан газрын тосноос хийг салгах хамгийн сайн нөхцлийг бүрдүүлж өгдөг. 2-р бүлгийн дараагаар газрын тос нь газрын тос цуглуулах 3-р бүлэгт орно. Дуслыг зайлуулах 4-р бүлэг нь гарч ирж байгаа хийн урсгалд байх шингэний дуслуудыг хорьж тогтоох үүргүүдийг гүйцэтгэнэ.

Хэвтээ апааратууд нь босоогоо бодвол нилээд .хэдэн давуу талтай. Үүнд: 1. Дамжуулан нэвтрүүлэх чадвар өндөр2. Ангижруулалт нь илүү үр дүнтэй.

Хэвтээ аппаратуудын ажиллах зарчим нь босоогийнхтой адил боловч хэвтээ аппаратууд дахь шингэний дуслууд нь босоо аппаратууд шиг урсгалын өөдөөс биш харин урсгалтай перпендук-ляр байдлаар уна-даг учраас илүү их нэвтрэх чадвартай байдаг.

Газрын тосыг усгүйжүүлэх, давсгүйжүүлэхийн тулд доорхи техно-логийн үйл явцуудыг ашигладаг. Үүнд : 1. Газрын тос нь дэлхийн татах хүчээр тунах, 2. Газрын тосны халуун тунгаалт, 3. Халуун химийн аргууд, 4. Цахилгаанаар усгүйжүүлэх ба давсгүйжүүлэх.

Эдгээрээс хамгийн энгийн технологитой процесс нь татах хүчний тунгаалт юм. Газрын тосны ашиглалтын технологит газрын тосны тогт-воржуулалтыг ашиглана. Учир нь хийгүйжүүлсний дараа газрын тосны бүтээгдэхүүн нь хөнгөн нүүрсустөрөгч (метан этан болон бусад) ямар нэгэн хэмжээгээр үлддэг. Ийм газрын тосыг хадгалах, дамжуулах хоолой, вагонцестирн болон усан за-маар тээвэрлэхэд хөнгөн нүүрсустөрөгчид нь уурших замаар алдагдана. Хөнгөн нүүрсустөрөгчид нь хүнд нүүрсустө-рөгчдийг дагуулдаг учраас газрын тосны идэвхтэй ууршилтыг үүсгэгч бол-дог. Иймээс газрын тосыг дамжуулахаасаа өмнө бага хэмд буцлагч хөнгөн нүүрсустөрөгчийг ялгаж авна. Энэ технологийн үйл явцыг газрын тосны тогтворжуулалт гэнэ.

Газрын тосыг тогтворжуулахын тулд халуун сеперацаар үйл-чилнэ. Газрын тосыг тээвэрлэлтэнд бэлтгэх үед хамгийн өргөн ашиглагд-даг нь тусгай тогтворжуулагч суурин дээр гүйцэтгэдэг халуун сеперац юм.

Сеперацын үед халуун газрын тосыг тусгай халаагууурт урьдчилан халаагаад ихэнхдээ хэвтээ сеператорт оруулна. Сеператорт 40-80°С хүртэл халаагдсан газрын тосноос компрессороос сорогдсон нүүрсустө-рөгчүүд нь хөргөх сууриар ба бензосеператороор дамжин хий дамжуулах хоолой руу шилжинэ. Газрын тосны орд газрыг ашиглаж дуусах үед маш их хэмжээний газрын тосыг ялгадаг. Иймээсс ялгасан ус нь механик хольцууд төмрийн исэл болон их хэмжээний давс (2500мг/л) агуулдаг. Механик хольцууд нь ашиглалтын давхаргын сүвүүдийг бөглөх давхаргын саслбарласан сувгуудаар ус нэвтрэхэд саад болдог бөгөөд үүнээс шалт-гаалж давгарга дахь ус-газрын тос гэсэн харьцаанд өөрчлөлт оруулж давхаргын даралтыг бууруулдаг. Усанд агуулагдах давснууд нь багаж хэрэгсэл, дамжуулах хоолойнуудын зэврэлтэнд нөлөөлнө. Урсгал усыг цэвэрлэхийн тулд хаалттай цэвэрлэгээний системийг ашиглана. Цэвэрлэгдсэн давхаргын устай хамт давхаргын даралтыг барьж байхын тулд давхарга руу цэвэр усыг шахаж өгнө. Цэвэр усыг гүний бо-лон ил усан сангуудаас авна.

Page 7: Хичээл-203

Гүний цооногоос гарган авдаг хөрсний ус нь цэвэршүүлэлтийн өндөр зэрэглэлээрээ ялгарах бөгөөд ихэнх тохиолдолд давхарга руу шахахын өмнөх нарийн цэвэрлэгээг шаарддаггүй юм. Харин ил задгай усан сангийн ус нь ихээхэн хэмжээгээр бохирдсон байдаг ба нэмэлт цэвэршүүлэлтийг шаарддаг. Өнөө үед ил задгай усан сангаас ус хураах 2 төрлийг ашиглаж байна.

Хичээл№4

Газрын тос, түүний бүтээгдэхүүний төмөр замын тээвэрлэлт

Хичээлийн зорилго Лекцийн хичээлийн мэдлэгийг бататгах, Газрын тос, түүний бүтээгдэхүүний төмөр замаар тээвэрлэлтийн онцлог, вагон-цистерний бүтцийг судлах. Хичээлийн төлөвлөгөөГазрын тос, түүний бүтээгдэхүүний төмөр замын тээвэрлэлтийн давуу ба сул талууд, вагон-цистерний бүтэц, үндсэн тоног төхөөрөмжийн үүрэг зориулалт, Вагон-цистерний ашиглалт.

Үндсэн ойлголт

Газрын тос, түүний бүтээгдэхүүнийг тээвэрлэх тээвэрлэлтийн төрлүүдээс төмөр замын тээвэр нь нилээд байр суурийг эзэлдэг. Төмөр замын тээвэрлэлт нь тээвэрлэлтийн нийт хэмжээний 40 орчим хувийг эзэлдэг.

Газрын тос, түүний бүтээгдэхүүнийг төмөр замаар вагон цистер-нээр тээвэрлэдэг. Газрын тос, түүний бүтээгдэхүүний тээвэрлэлтийн багахан хэсэг болох 2%-ийг л жижиг сав (бочек, бидон, чингэлэг)-аар зөө-вөрлөдөг. Тос, тосолгооны материал, тунгалаг ба бараан газрын тосны бүтээгдэхүүнийг хаалттай (тагтай, битүү) вагон цистернийг ашигладаг. Төмөр замын тээвэрлэлтийн нэг давуу тал нь жилийн аль ч улиралд газ-рын тос, газрын тосны бүтээгдэхүүнийг тээвэрлэх боломжтой. Иймээс ху-ваарилах агуулахуудын ихэнх нь төмөр замын дагуу байрласан байдаг.

Гэхдээ төмөр замын тээвэрлэлт нь шинэ төмөр зам тавих, үйл ажиллагаа явуулж байгаа замыг өөрчлөн шинэчлэхэд хөрөнгө оруулалт ихээхэн шаардагддаг, бусад төрлүүдтэй харьцуулахад ашиглалтын зар-дал өндөртэй гэх мэт дутагдалтай талуудтай. Газрын тос, түүний бүтээгдэхүүнийг төмөр замаар 25, 50, 60, 90, 120 тн. даацтай вагон цистернээр тээвэрлэдэг ба 4 тэнхлэгтэй 50, 60м3 багтаамжтай вагон цистернийг хамгийн өргөн хэрэглэдэг.

Их хэмжээгээр ачааг илгээх тохиолдолд бүтэн маршрутаар газрын тос, түүний бүтээгдэхүүнийг тээвэрлэх нь эдийн засгийн хувьд илүү ашиггай. Маршрутанд төмөр замын вагон цистернийг холбохдоо илгэзх хэмжээ, хүрэх газар, ачих-буулгах зогсоолын гэрэлтүүлгээс ха-маарч төлөвлөдөг.

Төмөр замын вагон цистерний торхны доод хэсгийг газрын тос, түүний бүтээгдэхүүнийг бүрэн буулгах зориулалттай 200мм диаметртэй юүлэх төхөөрөмжөөр тоноглоно. Мөн торхон дахь зөвшөөрөгдөх даралт ба сийрэгжилтийг хязгаарлах, торхны хананд аюултай хүчдэл үүсэхээс сэргийлж вагон цистернийг пүрштэй хамгаалах клапангаар тоноглоно.

Төмөр замын вагон цистерний техникийн тодорхойлол

Page 8: Хичээл-203

Дөрвөн тэнхлэгт цистерн/тип/

Үзүүлэлтүүд

5 8/Б

иту

мни

й/

20/у

уры

н ц

ам

хагт

ай/

25, 2

6, 2

7

Зур

гаа

н тэ

нхл

эгт

На

йм

ан т

энхл

эгт

Цистерний даац тн -Цэвэр жин-Бохир жин

5080

5075

5075

6083

90126

120168

Багтаамж м 50 50 50 60 90 120Цистерний дотоод диаметр, м

2,6 2,6 2,6 2,8 3,0 3,0

Цистерний урт, м 9,6 9,6 9,6 10,3 14,8 19,9

Өндөр зууралдлагатай, царцамтгай газрын тосны бүтээгдэхүү-нийг гадуураа уурын цамцтай эсвэл дотроо халаах төхөөрөмжтэй вагон цистернээр тээвэрлэнэ. Уурын цамцтай вагон цистернээс бүтээгдэхүүнийг буулгахад буулгах хугацаа богиносох, бүтээгдэхүүнийг үлдэгдэлгүй буулгах бололцоог бий болгоно. Вагон цистерний уурын цамц нь царцсан газрын тосны бүтээгдэхүүний захын давхаргыг халааж бага уур зарцуулж үлдсэн хэсгийг халаадаг. Уурын цамцыг торхны доод хэсэгт цистерний хананаас ЗОмм зайд суурилуулах ба уг засвараар бүтээгдэхүүнийг буулгахаас өмнө халаах уур ордог. Уур нь буулгах төхөөрөмжийн уурын цамцаар харин конденсат нь цистерний уурын цамцны богино хоолойгоор дамжин гадагшилна.

Юүлэх төхөөрөмжтэй 4 тэнхлэгт вагон цистерний бүдүүвч зураг

Page 9: Хичээл-203

Дотроо халаагууртай вагон цистерн нь замд байх хугацаандаа дулааны алдагдлыг багасгах зориулалттай гадна талаараа дулаан тусгаарлагчтай байх ба өндөр зууралдлагатай газрын тосны бүтээгдэхүүнийг буулгахын өмнө халаадаг. Дулаан тусгаарлагчийг гадны механик гэмтлээс урьдчилан сэргийлж төмрөн бүрээсээр хамгаална. Цистерний дотоод хоолойт халаагуурт уур дамжуулах, конденсатыг гадагшуулахдаа цистерний торхноос гадна гаргаж байрлуулсан богино хоолойгоор гүйцэтгэнэ.

Хичээл №5

Газрын тос, түүний бүтээгдэхүүний усан замын тээвэрлэлт

Хичээлийн зорилго Газрын тос, түүний бүтээгдэхүүний усан замын тээвэрлэлтийн онцлог, танкер,баржийн бүтцийг судлах. Хичээлийн төлөвлөгөө Газрын тос, түүний бүтээгдэхүүний усан замын тээвэрлэлтийн давуу ба сул талууд, Танкер, баржийн бүтэц, үндсэн тоног төхөөрөмжийн үүрэг зориулалт, танкер, баржийн ашиглалт.

Үндсэн ойлголт

Далайн тээвэр нь техник-эдийн засгийн дараахь онцлогуудтай:

- Тив хоорондын тээвэр-эдийн засгийн холбоог хангаж, улс хоорондын экспорт-импортын газрын тос, газрын тосны бүтээгдэхүүнийг тээвэрлэдэг. - Зөвхөн усан замыг ашиглах ба түүнд хөрөнгө оруулалт шаардлагагүй. - Түлш, эрчим хүчний зардал өндөр биш. - Бусад тээврийн хэрэгсэлтэй харыдуулахад өөрийн өртөг бага. Дутагдалтай талууд нь: - Байгаль, цаг уур, газарзүйн болон усан замын нөхцлөөс шууд хамааралтай. -Боомт хотуудад нэмэгдэл байгууламжуудыг барих шаардлагатай.

Усан замын тээвэр нь тээвэрлэлтийн нэгэн нэгж бөгөөд дараах давуу талуудтай:

• Нэвтрүүлэх чадвар өндөр • Төрөл бүрийн зам барих шаардлагагүй бөгөөд дутагдалтай тал нь: • Голын гүнээс хамаарч ачааг их хэмжээтэй тээвэрлэх нь боломжгүй. • Голын усны хөлдөлтөөс хамаарч хөдөлгөөнт бүрэлдэхүүнийг хэрэглэх нь хязгаарлагдмал.

• Тээвэрлэх хугацаа урт.Тээвэрлэлтийн эдийн засгийн үзүүлэлт 1. Тээвэрлэлтийн ашиглалтын зардалЭ= S∙G∙-L∙ S-ачаа тээвэрлэлтийн өөрийн өртөг G -жилд тээвэрлэгдэх газрын тос ачааны жилийн хэмжээ L-замын урт 2. Усан замын тээвэрлэлтийн хөрөнгө оруулалтын хэмжээКу-Кбр+Кб+ К р

Kу - порт, причзл.резервуарын паркын байгууламжба өргөтгөлд зарцуулагдах усан замын хөрөнгө оруулалт k6р - баржийн хөрөнгө оруулалт

Page 10: Хичээл-203

кб - буксирын хөрөнгө оруулалт кр - зогсоолын резервуарын хөрөнгө оруулалтКбр=Сбр∙Г Сйр- барж, танкерын ачаа багтаамжийн нэгжийн үнэ Г - баржийн бүх ачаа багтаамж (маршрут)Г=G/nбр

nб - нэг баржний жилийн рейсний тоо.nбр =τ н/τ б

τ б - усан замын үргэлжлэх хугацааτ б - нэг баржний эргэлтийн бүтэн үе

τ б=[Ly ( 1l1 + 1l2 )+τa] ∙ x y l1, ,l2 - голыг өгсөх ба уруудах хоногийн хугацаа τ а- баржад ачаа ачих ба буулгах хугацаа хү - усан тээврийн жигд бусын итгэлцүүр. Хэрэв барж нь өөрөө явахгүй бол буксир хэрэгцээтэй ба буксирын үнэ нь: Cб - буксирын нэгж чадалын үнэ Nd - баржийн чадал

Nб=Pб∙Г

P6 - буксирын нэгж ачааг тээвэрлэх чадалБүх резервуарын шаардагдах эзэлхүүнийг онолын хувьд тодорхойлбол:

V =2GP∙365−τн365 ∙ φ

φ-сав дүүргэлтийн коеффицентШаардлагатай багтаамжийн байгууламжийн хөрөнгө оруулалт:

KP=CР∙V0

Ср - нэгж эзэлхүүний өртөгV0- бүх резервуарын нийлбэр эзэлхүүн

Хичээл №6Газрын тос, түүний бүтээгдэхүүний авто замын тээвэрлэлт

Хичээлийн зорилго Газрын тос, түүний бүтээгдэхүүний авто замын тээвэрлэлтийн онцлог, автоцис-терний бүтцийг судлах.

Хичээлийн төлөвлөгөө Газрын тос, түүний бүтээгдэхүүний авто замын тээвэрлэлтийн давуу ба сул талууд,Автоцистерний бүтэц, үндсэн тоног төхөөрөмжийн үүрэг зориулалт, Автоцистерний ашиглалт.

Үндсэн ойлголт

Хөдлөх бүрэлдэхүүний хүндийн төвийг доошлуулах, ашиглалтын найдвартай байдлыг хангах зорилгоор торхний их биеийн хөндлөн огт-лолыг эллипс хэлбэртэйгээр

Page 11: Хичээл-203

Змм, урд хойт талын ханыг 4мм-ийн зузаан-тай гангаар хийсэн байдаг.

Торх нь люк /4/, цалгианаас хамгаалагч хөндлөвч /5/, хий гаргагч хоолой /6/, амьсгалах клапан /12/, шуп /10/, тунгаагуур, /8/-аар тоног-логдсон байдаг /Зураг/ ба 4 тулгуурын тусламжтай явах анги дэр бэхлэгд-дэг. Торх нь тулгуурууд дээр тэгш суурилагдсан байх ёстой бөгөөд торх хазгай байрласнаас хэмжилт буруу хийгддэг.

Торхны битүүмжлэл, түүний төхөөрөмж хэрэгслийн бүрдэл, хэ-вийн ажиллагаа нь нефтийн бүтээгдэхүүний ууршилт, хэвийн бус хорогд-лыг гаргахгүй байхад чухал нөлөө үзүүлдэг. Торх нь нэвчилттэй, түүний таг тоноглол нь байхгүй буюу ажилгүй бол түүнд байгаа нефтийн бүтээг-дэхүүний хорогдол норматив хэмжээнээс 27-45%-аар ихэсдэг ба зөвхөн нэг цэгээр шатахуун секундэд нэг дусал гоожиж байвал хоногт 100 гаруй литр шатахуун асгарч үрэгддэг.

Люк нь торхонд шатахуун ачих, хэмжлийн нарийвчлалыг ханга-хад зориулагддаг. Люкний диаметр, өндрийн хэмжээ нь торхны баг-таамжаас шууд хамаарна. Учир нь люкэнд ачих ачааны дүүргэлтийг хязгаарлагч төвшин «змжигч буюу цагаан хил бэхлэгдсэн байдаг бөгөөд түвшин хэмжигчээс дээш тодорхой хэмжээний чөлөөт эзэлхүүн байх шаардлагатай. Энэхүү -өлөөт эзэлхүүний хэмжээ нь орчны температур 20 градус хэлбэлзэхэд зчсан шатахууны хөөрөлтийг хангахаар тооцогдсон байдаг. Түвшин омжигчийн тусламжтайгаар торхны багтаамжийг жил бүр улсын хэмжил зүйн байгууллагаас шалган баталгаа тогтоодог. Иймээс хил болон люкны байрлалыг дураар өөрчлөхийг хориглоно. Мөн багтаамжийг ямар нэг хэлбэрээр нэмэгдүүлэх тохиолдолд чөлөөт эзэлхүүний хэмжээг онцгой знхааран тооцож түүнийг харьцангуйгаар нэмэгдүүлэн зохицуулж байх нь зүйтэй. Энэхүү шаардлагыг хангаагүйгээс тээвэрлэлтийн явцад шатахуун хальж асгаран үрэгдэхэд хүрдэг.

Люкны таган дээр шатахуун ачих зориулалттай 300-400мм-ийн лиаметртэй ачилтын хоолой, шуп, амьсгалах клапан, хийн хоолой холбох муфть байрладаг. Шуп нь зөвхөн шатахууны дүүргэлтийн хэмжээг хянахад ашиглагдана.

Үзлэг үйлчилгээ хийх үед люкний тагны жийрэг, битүүмжлэлийг кянан бэхэлгээнүүдийг сайтар чангалж байх хэрэгтэй. Мөн юүлэх хоо-лойн тагны резин жийрэг:-;нй бүрэн бүтэн байдал, сайтар таглагдаж байгаа эсэхийг шалган илэрсэн зөрчлийг цаг тухайд нь арилгана.

Автоцистерн, чиргүүлийн торхны амьсгалах клапан нь торхны лоторх даралтыг гаднах агаарын даралттай адил байлган техникийн ьюулгүй байдлыг хангах, шатахууны ууршилтыг багасгахад зориулаг-дана.

Амьсгалах клапан нь 2 янз байдаг. Үүнд: 1. Үрлэн клапан 2. Тавагт клапан Эдгээрийн ажиллах зарчим нь адил бөгөөд торхны доторх ларалт ихсэж илүүдэл даралт үүсэх үед гаргах клапан нээгдэж шата-хууны уурын хольц бүхий хийг гадагш гаргаж, дотоод даралт гаднах орчны даралтаас багасах үед сийрэгжилт үүсч, оруулах клапан нээгдэн "аднаас агаар оруулж даралтыг тэнцүүлдэг. Клапанг шатахуун тээврийн автоцистерн, чиргүүлд 0.2ч0.3кг/см2 илүүдэл даралтанд 0.1кг/см2-аас ихгүй сийрэгжил-тэнд шатахуун цэнэглэгч автомашинд 0.03ч0.05кг/см2

илүүдэл даралт ба 0.01кг/см2-аас ихгүй сийрэгжилтэнд онгойхоор тохируулна.

Амьсгалах клапаны шүүр нь агаараар дамжин тоос, шороо, механик хольц орохоос хамгаалахын зэрэгцээ гал хамгаалагчийн үүргийг давхар гүйцэтгэнэ.

Page 12: Хичээл-203

Автоцистерн, чиргүүлийн техникийн 1 дүгээр үйлчилгээ хийх бүрд торхны амьсгалах клапаны ажиллагааг шалган гэмтлийг арилгах бөгөөд шүүрийг авч бензинээр угааж цэвэрлэнэ. Мөн амьсгалах клапанд эд ангиуд бохирдож, гацсан эсэхийг үзэж шалган илэрсэн гэмтлийг цаг тухайд нь арилгана.

Амьсгалах клапан хэвийн ажиллахгүйгээс торх нь шатахууны тэ-лэлт, суултын нөлөөгөөр даралтын тэнцвэр алдагдан тэсрэлт үүсэх, шатахуун хальж асгах, их бие деформацлагдан гүдийлт, хотойлт үүсэх, жийрэг, сальник сэтрэх, бэхэлгээ холбооснууд сулрах, битүүмжлэл алдаг-дан нэвчилт, шүүрэлт үүсэх зэрэг гэмтэл, осол гарах боломж бүрддэгийг онцгой анхаарч түүний хэвийн жигд ажиллагааг хангах, техникийн үзлэг үйлчилгээ тогтмол хийж байх нь зүйтэй.

Мөн практикт амьсгалах клапаны шүүрийг авчихсан таггүй онгорхой ашиглах явдал гардаг. Энэ нь клапанг бохирдуулан ажилгүй болгохын зэрэгцээ түүгээр дамжин оч ил гал орох боломжтой болгож байгааг онцгой анхаарах нь зүйтэй. Түүнчлэн амьсгалах клапаны доторх эд ангиудыг авчихсан онгорхой явж байх нь хаяа тааралдаг. Энэ нь галын аюулгүйн болох техникийн шаардлагыг ноцтой зөрчихийн зэрэгцээ шатахуун чөлөөтэй ууршин хэвийн хорогдлын хэмжээнээс их хэмжээтэй хорогддогийг тээвэрчдэд сайн ойлгуулах нь зүйтэй.

Хөдлөх бүрэлдэхүүний хөдөлгөөн, замын байдал, хурднаас хамаарч торхны их бие, хананд үйлчлэх шингэний цохилтын хүчийг багасгах ба ашиглалтын найдвартай байдлыг хангах зорилгоор торхны дотор талд цалгианаас хамгаалагч хөндлөвч /5/-үүдийг байрлуулсан байдаг. Торхонд засвар үйлчилгээ, цэвэрлэгээний ажил n/йцэтгэх үед тэд--ээр хөндлөвчүүдийг авч болно.

Торхонд шатахуун ачих үед түүний өнцөг буланд хий бөөгнөрөн хуримтлагдсанаас тээврийн хөдөлгөөний явцад тэсрэлт үүсэхээс сэргий-лэх, торхны бүрэн бүтэн байдлыг хамгаалах зорилгоор хий гаргагч хоолой /6/-уудыг байрлуулсан байдаг. Хий гаргагч хоолойнууд нь торхны дээд талын ханыг даган нэг үзүүр нь торхны урд, хойт талын хажуу ханаас 20-30мм зайтай байрлах бөгөөд нөгөө үзүүрүүд нь люкны ханыг даган төвшин хэмжигчээс дээш төвшинд байрласан байдаг.

Иймд хөдөлгөөний аюулгүй байдал, аюулгүй ажиллагааны шаардлагыг хангах үүднээс хөдлөх бүрэлдэхүүнд техникийн үзлэг, үйл-чилгээ хийх бүрд хий гаргагч хоолойнууд ба цалгианаас хамгаалаг^ хөнд-лөвчүүдийн бэхэлгээ, бүрэн бүтэн байдлыг нарийн шалгаж илэрсэн лмйг тухай бүр арилгаж хэвших нь зүйтэй. Торхны доод хүйсэнд гунадас бусад механик хольц бохирдлыг тунгаах зориулалт бүхий Д литрмйи багтаамжтай тунгаагуур хийгдсэн байдаг. Тунгаагуур нь тунасз- зүу -•-юүлэхэд зориулсан хоолой, кранттай байдаг. Тунгаагуурт тунасан зүйл нь шзтахуун буулгах хоолойгоор шавхагддаггүй. Тээвэрлэгдэн ирсэн шатахууныг хүлээн авахдаа тунадасны хоолойгоор дээж авч хольцтой эсэхийг шалган үзэж байх ёстой. Гэтэл ихэнх автоцистерн, чиргүүлийн тунадасны хоолойг тайрч, тунгаагуурын ёроолыг битүүлэн гагначихсан байдаг. Энэ нь тунгаагуурыг цэвэрлэж суллах, дээж авч тунадас үзэх боломжийг алдагдуулж байгаа юм.

Хүйтний улиралд усны хольцтой шатахуун ачсаны дараа юүлэх крант ба тунадасны хоолой бүрэн суллаагүйгээс тэдгээрт ус орж хөлдөн ажилгүй болгох, мөн тунгаагуурт бохир зүйл орж хуримтлагдан түүнийг тогтмол цэвэрлэдэггүйгээс тунадасны хоолой бөглөрөх, крант ажилгүй болох зэрэг гэмтэл тохиолддог.

Автоцистерн нь СВН-80А маркийн шатахуун шахах насос, шатахуун ачиж буулгах зориулалтын шланктай /65-75 мм-ийн диаметртэй/ байдаг.

Page 13: Хичээл-203

1-Хана, 2-Их бие, З-Түвшин хэмжигч /хил/, 4-Люк, 5-Цалгианаас хамгаалагч хөндлөвч, 6-Хий гаргагч хоолой, 7-Тулгуур, 8-Тунгаагуур, 9-Буулгах хоолойн фланц,10-Шуп, 11-Шатахуун ачилтын хоолой, 12-Амьсгалах клапанАвтоцистернд шатахуун ачих ба буулгах аль ч ажиллагааг насо-соор дамжуулан гүйцэтгэж болно. Насос нь шахалтын ба соролтын хоолойнуудаар дамжин торхтой холбогддог. Эдгээр хоолойнууд нь тус тусдаа кранттай байх бөгөөд битүүмлэл, аюулгүй байдлыг хангах үүднээс хоолойн төгсгөлийг битүүлж гагнасан байдаг.

Хичээл №7

Газрын тос, түүний бүтээгдэхүүний дамжуулах хоолойн тээвэрлэлт

Хичээлийн зорилго Газрын тос, түүний бүтээгдэхүүний дамжуулах хоолойн тээвэрлэлтийн онцлог, бүтцийг судлах. Хичээлийн төлөвлөгөө Газрын тос, түүний бүтээгдэхүүний дамжуулах хоолойн тээвэрлэлтийн давуу ба сул талууд, Магистраль дамжуулах хоолойн бүтэц, Насос ба компрессорын станцийн бүтэц, Насос ба компрессорын станцийн тоног төхөөрөмжүүд.

Үндсэн ойлголт

Газрын тосны үйлдвэрлэлийн дамжуулах хоолойн тээвэрлэлт яэдэг нь газрын тос болон түүний бүтээгдэхүүнийг дамжуулах хоолойгоор ггсын замд дамжуулахыг хэлнэ.

Магистраль дамжуулах хоолойг түүгээр дамжуулагдаж байгаа шингэнээс хамааруулан нэрлэнэ. -газрын тос дамжуулах хоолой - газрын тосны бүтээгдэхүүний хоолой Жишээ нь: бензины, дизель түлшний, керосины, мазутын гэх мэт. өгөдсөн сортын газрын тосны бүтээгдэхүүн дамжуулахад 5_иглагддаг дамжуулау хоолойг "бензин дамжуулах хоолой", "керосин дамжуулах хоолой", "мазут дамжуулах хоолой" гэх мэтээр нэрлэдэг. Шахаж байгаа газрын тосны бүтээгдэхүүнээр нь харгалзуулан нэрлэнэ.

Барилгын норм ба дүрмийн дагуу магистраль газрын тос болон --20ЫИ тосны бүтээгдэхүүний дамжуулах хоолой гэдэгт 1400мм хүртэл ;/аметртэй ЮМПа-аас илүүгүй илүүдэл даралт (100кгс/см2)- тай дамжуулах хоолойнууд хамаарна.

Page 14: Хичээл-203

Магистраль дамжуулах хоолойнууд нь олборлолт, үйлдвэрлэл зсзэл хадгалалтын бүсээс газрын тосны агуулах, хуваарилах пункт болон усгай үйлдвэрлэлийн газрууд газрын тос болон бүтээгдэхүүнүүдийг тээвэрлэх зориулалттай.

Газрын тос ба туүний бүтээгдэхүүний магистраль дамжуулах хоолой Магистраль дамжуулах хоолойг диаметрээс нь хамааруулан 4 ангилна. 1. 1400-1 ОООмм 2. 1000-500мм 3. 500-ЗООмм 4. ЗООмм-ээс бага диаметртэй Магистраль дамжуулах хоолойнуудыг ажлын нөхцөл болон гагнуурын холбоосны хяналтаас хамааруулан дараахь бүлгүүдэдхуваана.

Магистраль дамжуулах хоолойболон түүний хэсгүүдийн бүлэг

Дамжуулах хоолойн бат бэхийн тооцооны ажлын нөхцлийн итгэлцүүр

Физикийн аргаар шалгах гагнуурын холболтын угсралтын TOO, нийт тооноос %-аар илэохийлэх

В 0,6 100I 0,75 100

II 0,75 100III 0,90 100IY 0,90 20-ooc багагүй

Тайлбар: B болон I бүлгийн магистрал хоолой болон тэдгээрийк хэсгийг трасс дээр урьдчилан гидравлик туршилтыг рt=\.25рА даралтаар гүйцэтгэнэ.

Газрын тос болон түүний бүтээгдэхуүн дамжуулах хоолойн хэсгүүд тухайлбал усны даланг дайран өнгөрөх хэсгүүд (усны толин хэсгийн өргөн 25м хүртэл байх ба хоолойн диаметрмЮООмм ба түүнээс дээш) нь В бүлэгт, диаметр нь 1000мм-ээс бага бол I бүлэгт /далд болон хагас далд хучилттай үед/ усны толин хэсгийн өргөн 25м хүртэл бөгөөд суваггүй далантай эсвэл уулыг давах бол дамжуулах хоолойн диаметр 5олон хучилтаас нь үл хамааран I бүлэгт хамааруулна.

Төмөр болон автозамыг дайран өнгөрч байгаа бол хучилтын сзлон давуулан гаргах аргаас нь хамааруулан I-III бүлэгт хамааруулна.

Сүүлийн үед магистраль дамжуулах хоолойн урт нь 1000км-ээс их, биеэ даасан тээвэрлэлтийн байгууллага, иж бүрэн тоноглогдсон эндөр хүчин чадалтай толгойн болон завсрын насосны станц, буулгах станц, туслах байгууламжуудтайгаар байгуулагдаж байна.

Алс хол зайд газрын тос ба түүний бүтээгдэхүүнийг тээвэрлэхдээ дамжуулах хоолой нь их хэмжээний гидравлик эсэргүүцлийг давах шаардлага гардаг. Сүүлийн жилүүдэд 5-10мПа (50-100кгс/см2) даралттай дамжуулах хоолойнуудыг ашиглаж байгаа учраас нэг насосны станц нь ийм даралттайгаар газрын тос болон газрын тосны бүтээгдэхүүнийг хэвийн дамжуулж чадахгүй байгаа тул дамжуулах хоолойн уртын дагуу хэд хэдэн насосны станцийг байгуулах болсон.

Дамжуулах хоолойн тээвэрлэлтийг жилийн турш ашиглах боломжтой, эдийн засгийн үр ашиг өндөртэй, байгалийн нөхцлөөс бараг хамаардаггүй зэргээрээ бусад төрлийн

Page 15: Хичээл-203

тээвэрлэлтийн аргуудаас илт ялгардаг.

Газрын тосны бүтээгдэхүүн дамжуулах магистраль хоолойн схем нь зориулалт, нийт урт, трассын шинж чанар болон бусад нөхцлөөс хамаарна.

Газрын тсс ба бүтээгдэхүүний магистраль дамжуулах хоолойн схемүүдийг газрын тосны орд газраас боловсруулах үйлдвэр, газрын тос тээвэрлэх чиглэл, төмөр замын, далайн, голын тээврээр хүлээн авах байгууламжууаас хамааруулан тодорхойлдог бол газрын тосны бүтээгдэхүүний магистраль дамжуулах хоолойн схемийг боловсруулах, үйлдвэрээс хэрэглэгчид рүү бүтээгдэхүүнийг тээвэрлэж хүргэх чиглэлээс хамаарна. Газрын тос ба түүний бүтээгдэхүүнийг дамжуулах хоолой байгуулах зарчим ижил бөгөөд тусгай дамжуулах хоолой, насосны станц, трассын дагуу дайран өнгөрөх шугам хоолой зэргээс бүрдэнэ. Эдгээр нь өөр хоорондоо технологийн схемээр ялгарна. Газрын тос ба газрын тосны бүтээгдэхүүний магистраль дамжуулах хоолойн үндсэн байгууламжуудад дараахь байгууламжууд орно.

Зураг -1.6 Газрын тос магистраль дамжуулах хоолойн бүдүүвч 1-олборлолтын талбай, 2-насосны станц, 3-олборлолтын талбайд газрын тос цуглуулах байгууламж, 4-толгойн байгууламжууд, 5-захиргаа аж ахуй байгууламж, 6-оролтын худаг, 7-засварын газар, галын байр гараж, 8-холбооний шугам, 9-шугаман хэсгийн худаг, 10,13-байр, 11-төмөр замын гарц, 12-голын дайран гарах хэсэг, 14- жалга, 15-дамжуулах хоолойн төгсгөлийн пункт, 16-боловсруулах үйлдвэр, 17-төмөр замын вагонцистерний ачих байгууламж , 18-далайн болон голын эрэг дагуух ачих зогсоол.

-тогойн насосны станц,

Page 16: Хичээл-203

-газрын тос ба бүтээгдэхүүн хадгалах савнууд - энэ тохиолдолд газрын тосыг олзворлолтын талбайгаас хоолой-гоор боловсруулах үйлдвэр рүү, харин бүтээгдэхүүнийг хэрэглэгч рүү дамжуулна. -Завсрын насосны станц нь газрын тос, бүтээгдэхүүнийг дамжуулах хоолойгоор цаашид урсах нөхцлийг хангана. -Төгсгөлийн пункт эсвэл газрын тосны агуулах - газрын тос, түүний бүтээгдэхүүнийг шугам хоолойгоор хэрэглэгчид рүү түгээнэ. -Дамжжулах хоолойн тусгай байгууламжууд - шугаман хэсгийн засвар, цахилгаан холбоо, шугаман байгууламжууд, зэврэлтээс хамгаалах тос, туслах байгууламжууд зэрэг байдаг. Станцаар шахах схем гэдэг нь газрын тос ба түүний бүтээгдэхүүнийг завсрын саванд насосоор шахаж дүүртэл нь хийгээд дараа нь үүнийгээ дараагийн станц руу шахахыг хэлнэ. Дамжуулах хоолойг тасралтгүй ажиллаж байх нөхцлийг хангах үүднээс тухайн газрын тос болон бүтээгдэхүүнийг төрөл бүрээс нь 2-оос доошгүй савыг насосны станцийн дэргэд хадгалж байх ба нэг савнаас шахаж байхад нөгөө савыг дүүргэж байх зориулалттай. Энэ схемээр дамжуулах хоолойд их хэмжээний бүтээгдэхүүнийг дамжуулахад олон тооны сав шаардагддаг. Энэ нь ашиглалтын нөхцлийг хүндрүүлж, зардлыг өсгөдөг. Сүүлийн үед үндсэндээ транзитын системийг ашигладаг болсон. Энэ схемийн гол онцлог нь насосноос насос руу шахдагт оршино. Энэ тохиолдолд урьд талынх нь насос сорж байхад дараагийнх нь дамжуулах хоолой руу шахаж байдаг"насосноос насос руу" шахах арга нь орчин үед хамгийн шинэлэг, битүүмжлэл сайтай аргад тооцогдож байгаа бөгөөд завсрын савнаас гарах ууршилтын алдагдлыг багасгана. Мөн уг систем нь бага оврын шугам хоолойг суллах савнуудыг байгуулж өгдөг бөгөөд дамжуулах хоолойг цэвэрлэх, засварлах үед ашиглана.

Бүлүүрт насосыг ашиглаж байхад даралт өсөхөд эвдрэл гарахаас сэргийлж, соролт ба шахалтын хоолой дээр хамгаалах клапангуудыг тавих шаардлагатай. Хамгаалах клапангаас илүүдэл бүтээгдэхүүнийг хүлээн авахдаа даралтын тооцоолох шаардлагатай ба үүнд тусгай савнууд хэрэглэнэ. Заримдаа газрын тосыг шууд савнаас нь шахах технологийг ч ашигладаг. Энэ тохиолдолд "насосноос насос руу" газрын тосыг шахах схемд завсрын савыг ашиглах ба уг сав нь насосыг эвдрэхээс сэргийлнэ. Энэ тохиолдолд савны багтаамж тийм их байх шаардлагагүй, багахан хэмжээний шингэн л орно.

Толгойн насосны станцийг дамжуулах хоолойн эхлэл дээр байгуулдаг ба өөрөөр хэлбэл газрын тос олборлох талбай эсвэл боловсруулах үйлдвэр дээр байрлан газрын тос эсвэл газрын тосны бүтээгдэхүүнийг хүлээн авч цааш нь дамжуулна. Завсрын насосны станц нь шингэний даралтыг гүйцээж өгөх үүрэгтэй ба дамжуулах хоолойн уртын дагуу ижил зайтайгаар байрлаж даралтыг ижил байлгах үүрэг хүлээнэ.

Эдийн засгийн үүднээс авч үзвэл завсрын насосны станцийг хүн ам ихээр оршин суудаг, төмөр болон автозам ойрхон, цахилгаан эх үүсвэр, усан хангамж ойрхон газарт байгуулах нь тохиромжтой байдаг. Харин толгойн станцийн газрын тосны бүтээгдэхүүн үйлдвэрийн талбай, газрын тос бэлтгэх байгууламж, сав парктай ойрхон байгуулах нь зөв Насосны станцийн үйлдвэрлэл-технологийн байгуулагижид LLiaxax насоснуудаас гадна (үндсэн ба туслах) сав парк (толгойн ба ачих буулгах станц), хусуурын эсвэл хуваарилах төхөөрөмж, шүүлтүүрийн төхөөрөмж, алдагдал цуглуулах сав, хамгаалах системээс ялгарсан шингэнийг хүлээн авах сав зэрэг нь орно.

Төгсгөлийн (буулгах) станц эсвэл завсрын (төмөр замын вагонцистернд бүтээгдэхүүнийг юүлэх) станцуудыг төмөр замын станцийг зогсоолын хамт байгуулна.

Page 17: Хичээл-203

Үүнээс гадна технологийн байгууламжийн талбайд үйлдвэрлэл-туслах байгууламжууд болох ус хангамж, бохир усны суваг, цахилгаан хангамжийн сүлжээ болон захиргаа аж ахуйн байр байрлана.Барилга байгууламж, насосны станцуудыг бүсчлэн байгуулах ба хоорондын зай, барилгын тэсрэлтийн зэрэг, бүсчлэн байгуулах аргачлалыг барилгын норм ба дүрмийг мөрдөн гүйцэтгэнэ. Насосны станцийн байрны хэмжээ нь дотор нь байрлуулах төхөөрөмжүүдээс хамаарах ба угсарч буй төхөөрөмжийг ашиглах, суурилуулахад хялбар байх зэргийг тооцон стандарт алхамтай (6, 9 болон 12) байрлуулна.Станцийн технологийн дамжуулах хоолойн систем нь дараахь үйл ажиллагааг гүйцэтгэнэ. Саванд газрын тосыг хүлээн авч, магистраль дамжуулах хоолой руу шахаж, дараагийн насосны станц руу дамжуулах шаардлагатай хэмжээний түрэлт үүсгэх (кавитацийн эсрэг нөөц), газрын тосны магистраль дамжуулах хоолойноос газрын тосыг хүлээн авах, хусуурын төхөөрөмжийг дамжуулах хоолойд оруулах, тосыг дамжуулах хоолой руу автоматаар шилжүүлэх, хамгийн ойрын завсрын станц руу өгөх, насосны ачааллын системээс газрын тосыг сав руу шаардлагатай өндөр даралтын дор хүлээн авч, цааш үндсэн насосоор дамжуулах хоолой руу шахах, дотоод паркын шахалт, сав цэвэрлэх, парафинаас салгах зэрэг үйл ажиллагаанууд явагдана.

Толгойн эсвэл завсрын станцийн үндсэн насоснууд нь савтай холбогдон түрэлтийн насостой хамт ажиллах ба шингэн насосноос гарахад түрэлт үүсгэх, газрын тос болон газрын тосны бүтээгдэхүүн уурын уян харимхайн сөрөг нөлөөллийг багасгах үүрэгтэй. Түрэлтийн насос нь тусгай байранд байрлах ба үүнийг түрэлтийн насосны станц гэнэ.

Хэрвээ сав парктай холбогдсон байвал уг насосны станц нь толгойн насосны станцтай ижил үүрэг гүйцэтгэнэ. Насосыг салгасан тохиолдолд ч насосны станц нь ажиллаж байхаар буюу газрын тосыг дараагийн станц руу дамжуулж байхаар дамжуулах хоолойн холболтуудыг хийнэ. Насоснуудыг дамжуулах хоолойтой холбохдоо аль болох ижил загвартайгаар холбохоор зорьдог. Газрын тосыг шахах насосны станц нь үндсэн болон туслах төхөөрөмжүүдээр тоноглогдсон байна. Үндсэн төхөөрөмжүүдэд насосны агрегат магистраль дамжуулах хоолой ордог бол туслах төхөөрөмжүүдэд үндсэн төхөөрөмжийн үйл ажиллагааг хангах зориулалттай төхөөрөмжүүд, тухайлбал усны болон түлшний насос, компрессор, бусад агаараар хангах төхөөрөмж, түрхлэг тосоор хангах төхөөрөмж, тэжээлийн сав, дулаан солилцогчууд орно.

Насосны агрегат нь үндсэндээ 200м хүртэл түрэлт үүсгэж чадах, 10000-12000м3/цаг өгөлттэй төвөөс зугатаах хүчний насос орно. (цахилгаан хөдөлгүүрээс дамжпагатай) Ер нь төслийн тооцоогоор 2 эсвэл 3 цуваа холбосон насосыг ашиглах нь эдийн засгийн ашигтай байдал нь батлагдсан (нэг ширхэг хүчин чадалтай чадал ашигласнаас). Иймээс насосны станцид ихэвчлэн 2-3 ширхэг цуваа холбосон, 400-600м хүртэл түрэлт үүсгэхүйц, цахилгаан хөдөлгүүрийн чадал нь бага байх насоснуудыг ашигладаг.

Насосны тоог ажлын даралт, насосны станц, шахах горимоос нь хамааруулан тодорхойлдог. Төвөөс зугатаах хүчний насос нь "насосноос насос руу" гэсэн системээр дамжуулах хоолой руу газрын тос болон түүний бүтээгдэхүүнийг шахахад юугаар ч сольшгүй гол хэрэгсэл нь бөгөөд (бүлүүрт насос нь ашиггүй байдаг) насосны ажлын цалиралыг зорж, түрэлтийг тохируулах боломжтой. Насосны станцийн ажлын нөхцлөөс хамааруулан төвөөс зугатаах хүчний насосод дараахь шаардлагууд тавигдана:

-бүх зангилгаанууд нь бүрэн битүүмжлэгдсэн бах ёстой. -Удаан хугацааны турш найдвартай ажиллах, -Алсаас удирдах боломжтой байх, -Ослоос автоматаар хамгаалагдах, - Ашиглалтын баталгаа өндөртэй байх. Магистраль хоолойн насосыг цахилгаан хөдөлгүүр, суурь рам, туслах шугам хоолой, автомат хяналтын багажууд болон бусад эд ангиудтай нь хамт үйлдвэрлэнэ. Иймээс

Page 18: Хичээл-203

төвөөс зугатаах хүчний үзүүлэлтүүдийг хангалттай өргөн өөрчлөх боломжтой (Q-H-ын муруй) бол үүнийг дамжуулах хоолойн нэвтрүүлэн өнгөрүүлэх чадвараас хамааруулан тооцоо хийж тодорхойлно.

Төвөөс зугатаах хүчний насосны техникийн үндсэн үзүүлэлтүүд

Насосны төрөл

Номиналь өгөлт, м3/цаг

Түрэлт, м

Ханасан уурын уян харимхайн дээд нөөийн зөвшөөрөгдөх кавитац, мм.у.б.

А.ү.и, %

НМ-1250-260

1250 260 20 84

НМ-1800-240I--

1800 240 25 85

НМ-2200-230

2200 230 28 86

НМ-2500-230

2500 230 32 86

НМ-3000-220

3000 220 36 86

НМ-3600-230

3600 230 40 87

НМ-5000-210

5000 210 42 88

НМ-7000-210

7000 210 52 89

Н М-10000-210

10000 210 65 89

Барилга дотор үндсэн тоног төхөөрөмжүүдийг байрлуулахаас гадна туслах төхөөрөмжүүдийг байрлуулна. Түрхлэг тосны болон хөргөлтийн үндсэн агрегатууд нь туслах төхөөрөмжүүдэд хамаарна. Мөн түүнчлэн агааржуулагч, операторын байр орно.Сүүлийн үед блок иж бүрдэл станцийг ихээхэн нэвтрүүлж байгаа бөгөөд энэ нь технологийн тоног төхөөрөмжүүдээр тоноглосон тусгай суурь дээр суурилуулсан, хяналт-хэмжилтийн багажтай, автоматжсан төхөөрөмж юм.

Газрын тос болон түүний бүтээгдэхүүн шахах станцийн технологийн схем нь ижил бөгөөд зөвхөн газрын тосны халаах болон цэвэрлэх байгууламжуудаараа өөр хоорондоо ялгарна. Мөн түүнчлэн газрын тос шахах станцийг илүү их хүчин чадалтай байгуулах болсон. Ямар ч тохиолдолд завсрынхаас үнэтэй байдаг.

Хичээл№8

Газрын тосны бүтээгдэхүүнийг хадгалах агуулахын тухай

Хичээлийн зорилго Газрын тосны бүтээгдэхүүнийг хадгалах агуулахын үүрэг, зориулалт, технологийн үйл ажиллагаа, тоног төхөөрөмжийн бүтцийг судлах.

Хичээлийн төлөвлөгөө Газрын тосны бүтээгдэхүүнийг хадгалах

Page 19: Хичээл-203

агуулахын ангилал,Агуулахын бүсчлэл, байгууламжууд, Агуулахад тавигдах шаардлагууд.Үндсэн ойлголт

Газрын тосны бүтээгдэхүүний агуулах нь газрын тосны бүтээгдэ-хүүнийг бөөнөөр хүлээн авах, хадгалах, хуваарилах, харъяа ШТС-уудаар дамжуулан жижиглэнгээр борлуулах үйл ажиллагааг эрхлэх хангамжийн цогцолбор юм.

Газрын тосны бүтээгдэхүүний агуулахын үйл ажиллагааг үндсэн ба туслах гэж ангилна.

Үндсэн ажиллагаанд газрын тосны бүтээгдэхүүнийг хүлээн авах, ачих, хуваарилах, бөөнөөр борлуулах, хадгалах, хэмжих, тоолох, чанарыг шалгах зэрэг ажиллагаанууд орно.

Туслах ажиллагаанд ашигласан тосыг хүлээн авах, газрын тосны бүтээгдэхүүнийг цэвэрлэх, чанарыг алдагдуулахгүй байлгах, техник, тоног төхөөрөмжийн засвар, үйлчилгээ хийх ажлууд тус тус багтана. Үндсэн ба туслах ажиллагаа нь газрын тосны бүтээгдэхүүний агуулахын багтаамж, ачаа эргэлтээс хамаарч харилцан адилгүй байдаг. Үүнээс гадна агуулахыг сав паркын эзэлхүүнээр нь: -1ООООм3- ээс дээш, - -20000-1 ОООООм3. -20000м3 хүртэл эзэлхүүнтэй гэж ангилж үздэг.

Газрын тосны бүтээгдэхүүний агуулахыг гүйцэтгэж байгаа үйл-чилгээний хүрээгээр нь дамжлагын, хуваарилах, хуваарилан дамжуулах ба хадгалах, тээвэрлэх хэрэгслээр нь төмөр замын, усан замын, усан болон төмөр замын, автоцистерний тээвэрлэлттэй гэж ангилна.

Газрын тосны бүтээгдэхүүний агуулах байгууламжуудын үйл ажиллагааг хэвийн явуулах, галын аюулгүй байдлыг хангах зорилгоор дэвсгэр нутгийг нь дараахь бүсүүдэд хуваана. Үүнд: 1. Газрын тосны бүтээгдэхүүнийг ачих, буулгах бүс. Энэ бүсэд төмөр зам, ачиж, буулгах төхөөрөмж (эстакад)-үүд, насосны станц, технологийн шугам хоолой, операторын байр хамаар-на. 2. Газрын тосны бүтээгдэхүүнийг хадгалах бүсэд сав парк, технологийн шугам хоолой багтана. 3. Шуурхай үйлчилгээний бүс. Уг бүсэд газрын тосны бү-тээгдэхүүнийг автоцистерн болон жижиглэн савлах төхөө-рөмжүүд, чанарыг шалгах лаборатори, ашигласан тос хүлээн авч хадгалах агуулах хамаарна. 4. Туслах байгууламжийн бүс. Галын аюулаас хамгаалах байгууламж, засварын цех, уурын зуух, цахилгаан дэд станц, ариун цэвэр, ахуйн байгууламж багтана. 5. Захиргаа аж ахуйн бүс. Энэ бүсэд захиргааны барилга, автомашины гараж, манаачийн байр багтана.

Газрын тосны бүтээгдэхүүний агуулахыг байгуулах, өргөтгөн шинэчлэх, үр ашигтай байдлыг эдийн засгийн үзүүлэлтийн дүн шинжил-гээн дээр тулгуурлан шийдвэрлэнэ.

Техник-эдийн засгийн үндсэн үзүүлэлт нь: -ачаа эргэлтийн хэмжээ, - газрын тосны бүтээгдэхүүний борлуулалтын хэмжээ, -ашиглалтын зардал, -ачаа эргэлтийн итгэлцүүр,

Page 20: Хичээл-203

- хөрөнгө зарцуулалт - зардлаа нөхөн төлөх хугацаа зэрэг болно.

Дамжуулах газрын тосны бүтээгдэхүүний агуулахын ачаа эргэл-тийн хэмжээг хангагдах хүрээнд хамаарах нутгуудын газрын тосны бү-тээгдэхүүний хэрэгцээ, хэрэглэгчдийг газрын тосны бүтээгдэхүүний агуулахаар дамжуулан хангах ажлын үр ашигтай хамаарлаар тодор-хойлно.

Ачаа эргэлтийн хэмжээ нь улирлын байдал, бүтээгдэхүүний татан авалт, борлуулалтын жигд бусын байдал зэргээс хамаарана. Үүнтэй уялдан сарын ачаа эргэлтийг тодорхойлохдоо сарын хамгийн их ачаа эргэлтийн дундаж хэмжээгээр нь харьцуулсан харьцаагаар нь илэрхийлэгдэх залруулгын итгэлцүүрийг ашиглана. Ачаа эргэлтэнд дүн шинжилгээ хийж зарим нэр төрлийн бүтээгдэхүүний хэмжээг тодорхойлон хангагчийг нарийвчлан тогтоох, ханган нийлүүлэх давтамж, тээвэрлэл-тийн хурд, ачиж буулгах үйл ажиллагаа үргэлжлэх хугацаа зэргийг тодот-гон тогтооно.

Газрын тоскы бүтээгдэхүүний агуулах байгуулахаар сонгон а.всан авч байгаа талбай нь зэрэгцээ оршиж байгаа байгууламжуудаас тодорхой зайд алслагдсан байх шаардлагатай байдаг.

Хичээл №9

Газрын тос, түүний бүтээгдэхүүнийг хадгалах агуулахын ачиж,буулгах үйл ажиллагаа

Хичээлийн Зорилго Газрын тосны бүтээгдэхүүнийг хадгалах агуулахын ачиж, буулгах байгууламжийн үүрэг, зориулалт, технологийн үйл ажиллагаа, тоног төхөөрөмжийн бүтцийг судлах.

Хичээлийн төлөвлөгөө Төмөр замын вагонцистернээс бүтээгдэхүүнийг ачиж, буулгах төхөөрөмжүүд,Усан замын хөлөг онгоцноос бүтээгдэхүүнийг ачиж, буулгах төхөөрөмжүүд,Газрын тосны бүтээгдэхүүнийг жижиглэнгээр савлах төхөөрөмжүүд, Бүтээгдэхүүнийг ачиж, буулгах үйл ажиллагааны аюулгүй байдал.

Үндсэн ойлголт

Газрын тосны бүтээгдэхүүний агуулахад төрөл бүрийн газрын тосны бүтээгдэхүүнийг янз бүрийн тээврийн хэрэгслээс хүлээн авч буул-гах, ачин илгээх үйл ажиллагааг явуулдаг бөгөөд энэ үед дараахь аргуудыг хэрэглэдэг. Үүнд: 1. өөрийн урсгалаар сав, шугам хоолойд буулгах, 2. өөрийн урсгалаар нь задгай буулгах, 3. өөрийн урсгалаар битүүмжлэн буулгах, 4. насосоор албадан буулгах, 5. даралтын дор буулгах.

Өөрийн урсгалаар буулгах аргыг газрын тосны бүтээгдэхүүн хү-лээн авч сав, вагон-эстакад хоёрын байрлалын ашигтай байдлыг хар-галзан хэрэглэнэ. Өөрөөр хэлбэл вагон эстакад савнаас өндөрт байрлах шаардлагатай. Өөрийн урсгалаар задгай буулгах арга нь газрын тосны бүтээгдэхүүнийг вагонцистерний хүйсээр зөөврийн онгоцонд задгай урсан орох боломжийг хангасан тохиолдолд хэрэглэнэ. Онгоц нь төмөр замын дагуу байрласан суваг руу бүтээгдэхүүнийг юүлнэ Эндээс бүтээгдэхүүн нь технологийн шугам хоолойгоор саванд юүлэгдэнэ. Газрын тосны бүтээгдэхүүнийг өөрийн урсгалаар битүүмжлэн буулгах аргыг задгай буулгах зөөврийн онгоцны оронд холбох зөөлөн хойлойг ашигладаг. Насосоор албадан буулгах аргыг дээд ба доод талаас нь буулгах гэж 2 ангилна. Дээгүүр буулгах үед цистерний таг онгорхой учир ууршилт их, үлдзгдэл

Page 21: Хичээл-203

гарах муу талтай. Ачааллын насос хэрэглэж дээрээс буулгах аргыг зөвхөн шаардлагатай тохиолдолд хэрэглэдэг. Даралтын дор буулгах аргыг газрын тосны бүтээгдэхүүнийг буулгах хугацааг богиносгох зорилгоор хэрэглэдэг. Үүний тулд газрын тосны бүтээгдэхүүн буулгах төхөөрөмжид компрессор эсвэл уураар үлээлгэх төхөөрөмж холбож өгнө.

Газрын тосны бүтээгдэхүүнийг вагонцистернд ачихдаа:

1. насосоор албадан ачих, 2. өөрийн урсгалаар нь ачих, 3. завсрын буюу "0"-ын сав дамжуулан ачих аргыг хэрэглэнэ.

Газрын тосны бүтээгдэхүүнийг өөрийн урсгалаар нь ачихдаа бүтээгдэхүүн агуулж байгаа савны шингэний түвшин, вагон-эстакадын хамгийн өндөр түвшин хоёрын байрлалын ялгааг харгалзан үзнэ.

Төмер замын вагон-цистернүүдийг маршрутаар нь ачих, буулгах үйл ажиллагааг гүйцэтгэхдээ тусгайлан тоноглосон эстакадуудыг ашиг-лана. Эстакадын тоо ба уртыг гүйцэтгэж байгаа ачих, буулгах үйл ажиллагааны хэмжээ, маршрутын даацаас хамааруулан сонгон авна

Хичэл№10

Газрын тос, түүний бүтээгдэхүүнийг хадгалах савны тухай

Хичээлийн Зорилго Газрын тос, түүний бүтээгдэхүүнүүдийг хадгалах савны хийц, ашиглалтын байдлыг судлах.

Хичээлийн төлөвлөгөө Газрын тос, түүний бүтээгдэхүүнүүдийг хадгалах савны ангилал, Ган савны тухай,Металл бус савны тухай.

Үндсэн ойлголт

Газрын тос, түүний бүтээгдэхүүний агуулахын үндсэн байгууламжуу-дын нэг нь газрын тос, түүний бүтээгдэхүүнүүдийг хадгалах зориулалттай резервуар юм. Газрын тос, түүний бүтээгдэхүүнүүдийг хадгалах савыг дараахь шинжүүдээр нь ангилна. Үүнд: 1. Үйлдвэрлэсэн материалаар нь 2. Хийн орон зай дахь илүүдэл даралтын хэмжээгээр нь: 3. Хадгалах бүтээгдэхүүний төрлөөр нь: 4. Хийцээр нь:

Резервуарыг зориулалтаас нь хамаарч 2 бүлэгт хуваана. • 120°С хүртэл температуртай 0.07МПа хүртэл илүүдэл даралтанд газрын тос, түүний бүтээгдэхүүнүүдийг хадга-лах, шингэрүүлсэн хий хадгалах зориулалттай, • 0.07МПа-с дээш илүүдэл даралтанд ажиллах савнууд.

Бага даралтын босоо цилиндр ган сав

Бага даралтын босоо цилиндр ган саван дахь илүүдэл даралт нь агаарын даралтаас бараг ялгагддаггүй. Савны дээвэр нь 1:20 налуутай конус хэлбэртэй байдаг. Дээвэр нь цувимал двутавр ба швеллерт 2.5мм зузаантай ган хуудас гагнасан хэд хэдэн щит (бамбай)-үүдээс бүрдэнэ. Щит нь савны гол дахь төвийн баганы оройн хэсэгт тулагдана.

Page 22: Хичээл-203

Ёроол нь элсэн дэрэн дээр суурилах бөгөөд төвөөсөө зах руугаа 2%-ийн налуутай байдаг. Ёроолын налуу нь бүтээгдэхүүний дор тунасан усыг зайлуулах, бүтээгдэхүүнийг урсгахад зориулагдана. Бага даралтын савнууд нь хийн орон зай дахь илүүдэл даралт нь 2000Па хүртэл, вакуум даралт нь 250Па үед 950кг/м3 нягттай газрын тос, түүний бүтээгдэхүүнийг хадгалагдахад тооцоологдсон байдаг.

Өндөр даралтын босоо цилиндр ган сав

Өндөр даралтын сав нь ханасан уурын даралт өндөртэй газрын тосны бүтээгдэхүүнийг даралтын дор хадгалахад зориулагдсан байдаг. Савны суурь нь элсэн дэр болно. Саванд илүүдэл даралтын дор хадга-лагдах бүтээгдэхүүний хэмжээ бага үед ёроолын захын хэсэг сөрдийж ховхрохоос урьдчилан сэргийлэх зорилгоор их биений доод бүслүүрийг грунтэд анкерын боолт ба төмөр бетонон хавтангаар бэхэлдэг. Анкерын боолтыг савны хананд бэхэлдэг. Бэхэлгээний завсрын босоо цагираг нь сийрэг-жилтийн үед их биений бүрхүүлийн тогтворжилтыг хангадаг. Дээврийн хучилт нь бөмбөгөр оройтой сараалжин жаазан тулгуурт ним-гэн ган хуудас гагнаж угсарсан налуу бөмбөрцөг хэлбэртэй байдаг. Иймээс ган хуудсыг бэлтгэх үед тздгзэрийг гадаргуугаар нь хоёр талаас нь тахийлгах шаардлагагүй. 2000м3 хүртэл багтаамжтай савыг 0.03-0.04МПа, 5000м3-ээс дээш багтаамжтай савыг 0.015-0.02МПа илүүдэл даралтанд тохируулан бэлтгэдэг.

Хөвөгч тагтай ба хөвүүртэй савГазрын тос ба бензиний хөнгөн фракцын алдагдлыг багасгах зорилгоор хөвөгч таг ба хөвүүртэй савыг өргөн хэрэглэдэг. Хөвөгч тагтай савны их бие нь цилиндр бүрхүүлтэй байх ба шингэний гидростатик даралтанд тооцоологдсон байдаг. Савны их биений дээд хэсэгт гадна талын шаттай холбогдсон цагирган тагт байрлана. Харин савны хөвөгч таг нь савны их биений дээд хэсэгт нугасанд хөдөлгөөнт шаттай бэх-лэгдэнэ. Хөдөлгөөнт шатны доод хэсэгт тусгай зориулалтын гулгуур байрлах ба түүний тусламжтайгаар тагны байрлал өндрийн дагуу өөрчлөгдөхөд шат нь чиглэлийн дагуу тагны гадаргуугаар гулгах учраас саад болохгүй. Хөвөгч тагны доод гадаргууд савны ёроол ба тагийг засварлах зориулалттай 1.5-2.0м өндөр тулгуур бэхлэгдэнэ.

Хөвөгч тагтай сав нь цэвэрлэгээний люк, амьсгалах клапангаар тоноглогдоно. Амьсгалах клапан нь газрын тосны бүтээгдэхүүнийг бүрэн сулласан үед таг нь доод байрлалд байх үед сийрэгжилтээс, дүүргэлтийн явцад илүүдэл даралтаас хамгаалж байдаг. Хөвөгч тагийг хийцээр нь: 1. Давхар гадаргуутай хөвөгч таг, 2. Дан гадаргуутай хөвөгч таг гэж ангилна.

Page 23: Хичээл-203

5000м3 багтаамжтай бамбай дээвэртэй Цилиндр их биетэй, бөмбөрцөг дээвэртэй хавтгай босоо цилиндр ган сав ёроолтой өндөр даралтын савны бүдүүвч1 - их бие, 2 – дээвэр3 - тулгуур багана, 1-их бие, 2-бөмбөрцөг дээвэр 4 - шат, 5 – ёроол 3-цилиндр их биеийг дээврийн бөмбөрцөг гадаргуутай холбох цагираг, 4-ёроол, 5-анкерын бэхэлгээ, 6-дээд бэхэлгээний цагираг, 7-анкерын консол, 8-доод бэхэлгээний цагираг, 9-хана, 10-анкерын боолт, 11-бетонон хавтан.

Тагны дээд гадаргуу нь хур тунадасны усыг зайлуулах зорилгоор төв рүү налуу байрлах ба ус нь доод гадаргуугийн төвд бэхлэгдсэн ган эсвэл уян хоолойгоор зайлуулагдана.

Page 24: Хичээл-203

Дусал хэлбэрийн сав

Ууршилтын алдагдлыг багасгах зорилгоор ханасан уурын даралт өндөртэй газрын тосны бүтээгдэхүүнийг хадгалахад дусал хэлбэрийн савыг өргөн хэрэглэдэг. Тодорхой эзэлхүүнтэй дусал хэлбэрийн савыг босоо цилиндр ган савтай харьцуулахад харьцангуй үнэтэй байдаг. Энэ нь дусал хэлбэрийн бүрхүүлийг барьж байгуулахад хөдөлмөр зарцуулалт өндөр байдгаар тайлбарлагддаг.

дусал хэлбэрийн сав 1-ёроол, 2-их бие, 3-шат, 4-тоног төхөөрөмжтэй талбай, 5-тулгуурын цагираг. Төмөр бетон савны бүтэц

Төмөр бетон савыг геометр хэлбэр дүрсээр нь цилиндр ба тэгш өнцөгт /квадрат, шуудуу хэлбэртэй/ гэж ангилна. Ашиглахад тохиромж-той, бүтцийн хувьд давуу талтай тул цилиндр савыг өргөн хэрэглэдэг.

Цилиндр савнуудад ихэвчлэн тэнхлэгийн сунгах хүч үйлчилж байдаг тул хана нь нимгэвтэр байж болно /практикт 8-10г,м-ээс багагүй/.Хананы арматур нь пүрш маягийн хэвтээ ба босоо хэсгээс бүрдэнэ. Савны хамгийн эмзэг зангилаа нь сунгах хүчийг даах нэмэлт хэсэг ба хүчитгэсэн хана ба ёроолын залгасан хэсэг байдаг. Хэвтээ арматур нь цагирган хүчдлийг хүлээн авна. Энэ хүч нь савны доод хэсэгт ихэсдэг ч дээд хэсгээсээ өндрийн 2/3-оос эхлэн хана, ёроолын залгаасны хэсгээс доош аажмаар буурна. Үүнтэй холбоотойгоор хамгийн их хүчийг тооцсон цагирган арматурын хөндлөн огтлол нь хананы доод хэсэгт тогтмол байх ба дээд хэсэгтээ хүчдэл багасна. Босоо арматур нь зөвхөн угсралтанд зориулагдаад зогсохгүй бетондолтын явцад баганыг тогтоон барих цагир-гийн үүргийг гүйцэтгэх ба мөн түүнчлэн босоо хавтгайд үйлчлэх хэв га-жилтын моментыг даах чадвартай байх ёстой. Эдгээр арматурууд ихэвчлэн цагирган арматураасаа харьцангуй бага диаметртэй байдаг ба хооронд нь 10-20см-ийн зайтай байрлуулна. Том диаметртэй савнуудын хучилтыг 3,5-4,5м алхамтай байрлах завсрын багана дээр тулсан хавтангуудыг суурилуулах замаар гүйцэтгэнэ.

Page 25: Хичээл-203

Хичээл№11

Шатахуун түгээх станц (ШТС)

Хичээлийн зорилго ШТС-ын үүрэг зориулалт, технологийн үйл ажиллагааг судлах.

Хичээлийн төлөвлөгөө ШТС-ын ангилал,ШТС-д бүтээгдэхүүн хүлээн авах үйл ажиллагаа, Шатахуун түгээх түгээгүүр,Технологийн тоног төхөөрөмжүүдийн үүрэг, зориулалтын тухай.

Үндсэн ойлголт

ШТС нь шатахууныг хүлээн авах, савлах, хадгалах, хэрэглэгчдэд жижиглэн худалдах зориулалттай барилга, байгууламжийн цогцолбор бөгөөд түүнийг түшиглүүлэн үйлдвэрийн аргаар жижиглэн савласан хүнс-ний бараа, тээврийн хэрэгслийн төрөл бүрийн тос, сэлбэг материал ху-далдах, автомашины угаалга, техникийн үйлчилгээ хийх, цайны газар ажиллуулахыг зөвшөөрнө.ШТС нь доорхи байгууламж, суурин тоног төхөөрөмжөөс бүрдэнэ.Үүнд: • ШТС-ын орох, гарах зам • Шатахуун буулгах хэрэгсэл • Шатахуун буулгах талбай • Шатахуун түгээх талбай • Шатахууны түгээгүүр • Дамжуулах хоолой • ШТС-ын үйлчилгээний байр • Технологийн худгууд • Шатахуун нөөцлөх савнууд • Цэвэрлэх байгууламж.

Шатахуун түгээх суурин станц - хот суурин газар, автозамын дагуу байрласан суурин барилга, байгууламж бүхий ШТС.

Шатахуун түгээх зөөврийн станц - тээврийн хэрэгслээр тээвэрлэн байрлалыг өөрчлөх боломжтой ШТС.

Шатахуун түгээх хөдөлгөөнт станц - автомашин, чиргүүл, завь зэ-рэг тээврийн хэрэгсэл дээр болон чингэлэгт суурин угсарсан, ашиглалтын янз бүрийн цэгүүдэд задаргаа хийхгүйгээр шилжүүлэх зориулалттай ШТС.

ШТС-ын технологийн схем нь шатахууныг хүлээн авах, хадгалах, түгээх үйл ажиллагаанд ашиглах тоног төхөөрөмжүүд болон шугам хоо-лойн холболтыг харуулсан схем зураг юм.

Технологийн схем дээр ШТС-ын юүлэх тоноглол, хүлээн авах шүүр, юүлэх буюу орлогын хоолой, шатахуун хадгалах сав, зарлагын хоо-лой түгээгүүр зэргийг харуулсан байна. Энэ зурагт мөн савны хэмжил-тийн хоолой, амьсгалах клапан бүхий агааржуулах хоолойн холболтыг харуулсан байна.

ШТС-ын шатахуун хүлээн авах хэсэгт шатахуун ачиж ирсэн авто-машин зогсох талбай болон савны ойролцоо хүлээн авах худаг байрлах ба энэ худаг дотор юүлэх төхөөрөмж, хүлээн авах шүүр байрлана. Юүлэх төхөөрөмж нь хүлээн авах богино хоолой, юүлэх хоолой зэрэг үндсэн хэсгүүдтэй байна

Page 26: Хичээл-203

Саванд хадгалаж байгаа шатахууныг түгээгүүр руу дамжуулах хоолойг зарлагын хоолой гэж нэрлэх бөгөөд энэ хоолойн үзүүр дээр үл буцаах клапан тавина. Клапангаас савны доод бөөр хүртэл 150мм зайтай байх ба клапан нь түгээгүүрийн насосоор сорогдсон шингэнийг сав руу нь буцаан оруулалгүй барьж байх үүрэгтэй. Ингэснээр савнаас түгээгүүрийн насос руу явсан хоолой байнга шингэнтэй байх бөгөөд түгээгүүрийн насос хий сорохгүй, хэвийн ажиллагаатай байх боломж хангагдана.

ШТС дээр газрын тосны бүтээгдэхүүнийг хадгалахад далд ба ил байрлалтай ган савнуудыг, камер доторх савыг, галаас хамгаалагдсан болон давхар ханатай савнуудыг ашигладаг.

Одоогийн байдлаар манай улсын хэмжээнд хамгийн өргөн хэрэглэгдэж байгаа савнууд бол хэвтээ цилиндр хэлбэртэй ган савнууд юм. Ийм савнуудыг 3, 5. 10, 25, 50, 75м3-ийн багтаамж-тайгаар нэг хэвзагварын зураг төслөөр үйлдвэрлэсэн байдаг. Ёроол нь хавтгай ба конус хэлбэртэй байна. Дотоод илүүдэл даралтын зөвшөөрөгдөх хэмжээ нь 0.07МПа (0.7 кгс/см2), сийрэг-жилт нь 0.001 МПа (0.01 кг/см2) байна.

ШТС-ын технологийн тоног төхөөрөмжүүдэд газрын тосны бү-тээгдэхүүнийг хадгалах, шатахуун ба тосыг түгээх зориулалттай тоног төхөөрөмжүүд, шатахуун түгээхэд хийгдэх технологийн процессууд болон шатахууны түгээгүүрийн үйл ажиллагааг автоматаар удирдах төхөөрөм-жүүд, газрын тосны бүтээгдэхүүний тоо ба чанарын хяналтын тоног төхөөрөмжүүд, туслах чанарын тоног төхөөрөмжүүд хамаарна.

Саванд бүтээгдэхүүн хүлээн авах үед шатахууны уур агаарт түрэгдэн гардаг. Үүнийг гаргахгүй байхын тулд түлшний рециркуляцын системийг ашигладаг. Энэ нь савнаас түрэгдэн гарч байгаа түлшний уур шугам хоолой, түргэн салгах муфт болон тусгай зориулалтын зөөлөн хоолойгоор дамжин цистерний люк руу орох боломжийг бий болгодог. Уур дамжигдах нөхцлийг нэг талаас шатахуун юүлэгдснээр цистерний торхон дотор үүсэх сийрэгжилт, нөгөө талаас шатахуунаар дүүргэгдэж байгаа саван доторх даралт бий болгоно.

Шатахуун түгээх түгээгүүр (ШТТ) нь шингэний ба тоолуурын хэс-гээс бүрдэх ба шингэний схем нь дараахь үндсэн эд ангиудаас тогтоно.Үүнд: > Доод хүлээн авах клапан, > Шүүлтүүр, > Насос, > Хий ангижруулагч, > Хөвүүрт камер, > Шингэн хэмжигч (эзэлхүүн хэмжигч), > Индикатор, > Түгээх хошуу. Авах шатахууны хэмжээг алсын удирдлагатай төхөөрөмж дээр зааж өгнө.

Алсын удирдлагатай төхөөрөмж нь пульт, компьютер, кассын аппаратын аль нэг нь байдаг. Түгээх хошууг сууринаас авахад цахилгаан хөдөлгүүр ажиллаж эхлэх ба насосоор үүссэн сийрэгжилтийн үйлчлэлээр савнаас шатахуун доод хүлээн авах клапанг дамжин насос руу сорогдоно. Шатахуун нь насосоор дамжигдан хий ангижруулагч руу шилжинэ. Үүний дараагаар клапан, шингэн хэмжигч, түгээх хошууг дамжин хэрэглэгчийн бакинд юүлэгдэнэ.

Шатахуун нь хий ангижруулагчид ороход шингэний урсгалын нэвтрэн өнгөрөх хөндлөн огтлол нь нэмэгдсэнээс шингэний урсгалын хурд буурна. Үүний улмаас шатахуун дахь агаарын ба шингэний уур шатахуунаас ангижирна. Шатахуун нь хий ангижруулагчаас

Page 27: Хичээл-203

шингэн хэмжигч рүү дамжигдана. Шингэн хэмжигчийн халхавч (кулис) бэхлэгдсэн поршень нь голны эргэлдэх хөдөлгөөний нөлөөллөөр давших хөдөлгөөн хийнэ. Поршений нэг явалтаар тахир гол ба сэлүүр нь 180° эргэнэ. Сэлүүртэй тахир голын эргэлт нь 4 цилиндрийг ээлж дараагаар нь шатахуунаар дүүргэх, нэгэн зэрэг эсрэг талд орших цилиндрээс түлшийг түрэн гаргах боломжийг олгоно (нэг халхавчинд 2 поршень бэхлэгдэнэ).

Шингэн хэмжигчийн тахир голын эргэлдэх хөдөлгөөнийг холбогч муфтаар түлшний зарцуулалтын датчикны гол руу дамжуулна. Насос нь эргэх эргэлтийг цахилгаан хөдөлгүүрээс ременэн дамжлагаар хүлээн авна.

Бүдүүн цэвэрлэгээний шүүлтүүр нь түгээгүүрийн шингэн хэмжигч, насосыг эвдэх, элэгдүүлэж болохуйц том хэмжээний хатуу биетүүдийг шүүн цэвэрлэх зориулалттай. Мөн түгээгүүрт нарийн цэвэрлэгээний шүүлтүүрийг түлшийг тодорхой хэмжээнд цэвэрлэж хэрэглэгчдэд түгээх зорилгоор суурилуулдаг.

Түгээгүүрийн хий ангижруулагч нь саванд түлш буулгах үед болон насосын ажлын үед сорох шугам хоолойд үүссэн агаарыг шатахуунаас зайлуулах зориулалттай.

Хий ангижруулагчаас ялгарсан уур-агаарын холимог хөвүүрт камер гэж нэрлэгдэх тусгай зориулалтын хэсэг рүү юүлэгдэнэ. Хөвүүрт камерт уур агаарын холимогтой хамт орсон түлшний багахан хэсэг ньконденсацлагдан тунах ба ялгарсан агаар ба уурыг агаар мандал руу гаргана.

Хөвүүр камерт тунасан шингэн түлш нь камерыг тодорхой хэмжээгээр дүүргэхэд хөвүүрийг өргөж камерын ёроол дахь нүхийг нээх ба уг нүхээр түлш түгээгүүрийн сорох шугам хоолой руу шилжинэ. Түлш сорох хоолой руу юүлэгдэж дууссаны дараа хөвүүр доош суун нүхийг таглаж хөвүүрт камерын ажиллагаа тасралтгүй үргэлжилнэ.

Хий ангижруулагчийн дараа түгээгүүрийн бага зарцуулалтын үед заасан олголтын хэмжээний нарийвчлалын нягт байдлыг нэмэгдүүлэх, шатахуун олгох ажиллагааг дуусгавар болгох зориулалттай зарцуулалтыг бууруулах төхөөрөмж суурилагдана. Түгээгүүрт олгох шатахууны хэмжээг хэмжих зориулалттайгаар шингэн хэмжигч (эзэлхүүн хэмжигч) суурилагдана. Шатахууны хэмжээг эзэлхүүний нэгжээр хэмжинэ.

1-доод үл буцаах клапан, 2-шингэний хэсэг, 3-шингэн хэмжигч, 4-тоолуур, 5-индикатор, 6-түгээх хошуу, 7-шүүлтүүр, 8-насос, 9-хий ангижруулагч, 10-дээд үл буцаах клапан

Хичээл№12Хийн тээвэрлэлт

Page 28: Хичээл-203

Хичээлийн зорилго Байгалийн ба шингэрүүлсэн хийг тээвэрлэх онцлогийг судлах.

Хичээлийн төлөвлөгөө Хийн физик-химийн шинж чанар, Хийг тээвэрлэх тээвэрлэлтийн төрлүүд, Хийг алсын тээвэрлэлтэнд бэлтгэх, Хийн хоолойн тээвэрлэлтийн бүтэц.

Үндсэн ойлголт

Магистраль хий дамжуулах хоолойн нэгдэл байгуулж байгалийн болон газрын тосны хийн тээвэрлэлтийг хангаж хийн ба газрын тосны үйлдвэрээс хийн хэрэглэгчдэд хот, суурин, аж үйлдвэрийн ба цахилгаан станцуудад хүргэхдэг. Бүрэлдэхүүн байгуулах нь хийн хоолойг тогтоохоос шалтгаалах ба дараах чухал цогцолборууд ордог: Үүнд:

Толгойн цогцолборт хийг хураах систем ба хийн хоолойг оруулах насосны цех, мөн хийг цэвэрлэж хатааж тавих шугамын цогцолборт: чухамдаа гол хийн хоолой нь түгжээтэй тоног төхөөрөмжүүдээс бүрддэг, байгалийн болон зохиомол аргаар бүтээж түүгээр нь давж гарах, катодыг хамгаалах өртөө дренажын тоног төхөөрөмж, станцын хэрэгцээний хийг хянан хуваарилах тасагт сулруулар, туслах хавсрагатай байгуулах, /үүнд: халуун тослох материалын агуулах, тосны регеварацийн тоног төхөөрөмж болон засвар ашиглалтын блокууд/ хийг хувиарлах станц /ГРС/,газар доогуурх хийг хадгалах шахуургын станцууд орно.

Байгалийн хийг тээвэрлэх гол хийн хоолойн технологийн схемийг харуулсан байна. Хийн ордны онцлогоос хамаарч хийг хийн хоолойгоортээвэрлэнэ. Нилээд их давхар даралттай хийн хоолойн тээвэрлэлт нь тэр даралтаар хангагдана. Бага үелэх даралтанд шахуургын станцын тусламжтайгаар хөөргөөр бүлж гаргана. Хийн хоолойг эхний цэгг байгуулах ба түүний уртаар анхын өндөр даралт аажим буурах тохиолдолд толгойн барилгад гүйцэт хадах шахуургын станц барих ёстой. ,

Хий нь хийн үйлдвэрээс хий хураах сүлжээгээр дамжин толгойн байгууламжинд очно, түүнээс гараад хатааж, цэвэрлэсний дараа гол хийн хоолой руу орно. Хийн хоолойн шугамаар зарим нэг хэсгийг салгахын тулд түгжээтэй тоног төхөөрөмж болон үлээх лааг байрлуулна. Салгах цоргыг 20-25 км зайтай байрлуулна. Мөн усан хаалтын эрэг дээр хийн хоолойн 2 ба түүнээс дээш уулзвах ба шахуургын станц. Хоолойн засварын үед хоослолтыг хангахын тулд үлээх лааг салгах цоргоны хажууд байрлуулах ёстой. Хийн хоолойн төмөр татлагын хажуугаар нь катод ба ивээгч /хоолойг идэгдэхээс хамгаалах тоног төхөөрөмж ба байрны шугамын засвар /20-30 км зайтай/ түүний хооронд утсаар холбоотой, ойролцоо шахуургын станцууд болон осол-засварын цэгтэй хийн хоолойн төгсгөлд болон салаалсан хэсэгт нь хийн хувиарлалтын станцыг байгуулна. Хот болон үйлдвэрлэлийн байгууллагуудын хувиарлалтын сүлжээнд хийг дамжуулахад зориулагдсан юм. Зарим тохиолдолд хийг хадгалах сан байгуулна. Хийг нөөцөлж хураасан үед улирлын жигд бус байдлыг арилгана. Хамгийн богино хугацаанд /зун/их хэрэгцээтэй үед өвөл хэрэглэнэ.

Шахуургын станц нь гол магистраль хий дамжуулах хоолойн чухал байгууламжийн нэг юм. Станцаас гарах хийн даралт ихсэх компримирование мөн хийг тээвэрлэлтэнд бэлтгэх. Гол хийн хоолойн газар дээрх байрлах байрлалыг тогтоохоос хамаарч шахуургын станцын толгойн завсруудаараа ялгаатай. Хийн хоолойн эхний хэсэгт толгойн шахуургын станцыг байрлуулна. Энэ нь хийн үйлдвэрийн ойролцоо газар эсвэл хийн тээвэрлэлт байралдаг. Завсрын шахуургын станц нь хийн хоолойн замаар 100-200 км зайтай байрална. Станц хоорондын зайг тооцоотой тодорхойлно. Зөвхөн хийг холын тээвэрлэлтэнд бэлтгэхаалтаас гадна толгойн ба завсрын шахуургын станцын техникийн бүдүүвчилсэн зураг нь ерөнхийдөө зарчмын хувьд ижилхэн байдаг. Толгойн шавхуургын станц дээр энэ бэлтгэл хангалттай биелэгдэнэ. Гэвч тоосгүй, уургүй болгох хүхэр

Page 29: Хичээл-203

механик хольцноос цэвэрлэх, агшаалт ба усаар хязгаарлагдана.

Хамгийн чухал нь хийг бүлэн гаргахад нөхцөл байдлаас нь хамаарч агрегатыг хэрэглэнэ. Хийн мотортой шахуурга поршеньтай төвөөс зугтах шахалт хийн турвинтай эсдэл цахилгаан дамжуулгуудтай хийн мотортой шахуурга поршеньтай.

Нэг агергатанд хүчний хэсэг ба шахуургыг нэгтгэсэн. Энэ нь их өндөр итгэл найдвараар хангагдсан байдаг боловч бага зэргийн хүчин чадалтай. /3700 вт/ үүнд ихэвчлэн бага зэргийг нэвтрүүлэх хүчин чадалтай хийн хоолойг хэрэглэнэ.

Хийг бүлэн гаргах агергатууд нь: төвөөс зугтах ба турбинтай хийн дамжлагаар их үйлдвэрлэх агрегатуудад хамаарна. Тийм учраас үүнийг ихэвчлэн хүчтэй хийн хоолойнд хэрэглэнэ.Турбинтай хийн агергатууд их хүчин чадалтайгаас гадна хийн мотортой шахуурга поршеньтай харьцуулахад дараах давуу талуудыг агуулдаг юм. Тэр нь их бага масло агуулдаг ба усаар хөргөх хүчтэй тоног төхөөрөмжгүйгээх халаах хүчин чадалтай юм.

Хичээл№13

Хийг хуваарилах ба хадгалах

Хичээлийн зорилго Байгалийн ба шингэрүүлсэн хийг хадгалах хуваарилах онцлогийг судлах.

Хичээлийн төлөвлөгөө Хий хуваарилах станцийн тоног төхөөрөмжүүд, Хий хуваарилах сүлжээ,

Үндсэн ойлголт Хийн үйлдвэрлэлийн үндсэн зорилт нь төвлөрсөн хот суурин газруудын үйлдвэр, аж ахуйн байгууллагууд болон хэрэглэгчдийг хийгээр тогтмол, найдвартай хангах явдал юм.

Өнөө үед хийн орд газар болон хэрэглэгч хоёрын хоорондын алслагдмал байрлалаас шалтгаалан хийгээр хангах хамгийн түгээмэл хэрэглэгдэж буй систем нь хий дамжуулах магистраль хоолойнууд юм. Эдгээр хий дамжуулах магистраль хоолойнууд болон бусад хийгээр хангах системүүдийн хэвийн, тогтвортой үйл ажиллагаа нь жилийн болон хоногийн хэрэглээний жигд биш байдлаас шалтгаалан ихээхэн алдагддаг. Хийн харьцангуй жигд биш байдлыг цагийн, хоногийн, сарын буюу улирлын гэсэн 3 төрөлд хуваадаг. Хийн хэрэглээний жигд биш байдал нь хүний амьдралын хэв маяг, хоногийн байгалийн гэрэлтэй байх хугацаа, улирлын агаарын температурын хэлбэлзлээс шалтгаалан үүсдэг ба жигд биш хэрэглээг жигд бусын итгэлцүүр (к )-ээр тодорхойлно. Жишээлбэл: Сарын жигд биш хэрэглээний итгэлцүүр нь тухайн сарын хийн зарцуулалтын хэмжээ (qc )r жилийн сарын дундаж зарцуулалтын хэмжээ ((qж ) )-нд харьцуулсан харьцаагаар тодорхойлогдоно.

К с=qcqж

К с итгэлцүүр нь 1.3-1.75-ын хооронд хэлбэлзэнэ. Иймээс томоохон хот суурин газрыг хийгээр тогтмол хангахын тулд хэрэглээнийжигд бус байдал (харьцангуй хэрэглээ)-ыг тэгшитгэх шаардлагатай болж байна. Цагийн болон хоногийн харьцангуй хэрэглээг хий дамжуулах магистраль хоолойн төгсгөлийн хэсэг (хий хуваарилах станцын өмнөх), өндөр даралтын цагирган хоолой (хэрвээ байдаг бол) мөн газгольдерын станцын байгууламжийн тусламжтайгаар зохицуулж болно.

Page 30: Хичээл-203

Сарын буюу улирлын хэрэглээний жигд бус байдал нь хийн 10-аас хэдэн мян. шоо метр зарцуулалтын өөрчлөлтөөр тодорхойлогддог. Ийм их хэмжээний хийн зарцуулалтыг тогтмол хангахуйц хүчин чадалтай хий хадгалах агуулахыг газар дээр байгуулах боломжгүй байдаг. Харин газар доорхи хий хадгалах агуулах нь энэ асуудлыг шийдвэрлэх хамгийн зөв арга юм. Бүтэн жилийн турш хот, суурин газрыг ахуйн хийгээр тасралтгүй хангах систем нь тогтмол ачааллаар тасралтгүй ажиллах хий дамжуулах магистраль хоолой, хавар-зуны улиралд хэрэглээнээс илүү гарсан хийг хадгалах газар доорхи агуулахаас бүрдэнэ. Өвөл-намрын улиралд нөөцөлсөн хийгээр хэрэглэгчдийг хангадаг.

Хий хадгалах агуулахын багтаамжийг тодорхойлохын тулд хийн хэрэглээний графикыг байгуулдаг. Ингэхдээ дамжуулах хоолойгоорнийлүүлэгдсэн хийн хэмжээг 0 шугам

( QQx

=1)гэж авна.

Дамжуулах хоолойгоор тээвэрлэгдэн ирсэн хийн хэрэглээний муруйн хэсгийн 0 шугамнаас доошхи талбайн хэмжээгээр агуулахын багтаагижийг тодорхойлно.Хийн хэрэглээ ихтэй төв, суурин газруудад улирлын жигд биш хэрэглээг тогтворжуулахын тулд том хэмжээний агуулахуудыг ашигладаг. Хэрэглэгч ба хийн орд газрын хоорондын алслагдмал нөхцөлд хий хадгалах газар доорхи агуулахыг ашиглах нь хий тээвэрлэлтийн зардлын 15-20%-ийг, дамжуулах хоолой байгуулах зардлын 30%-ийг хэмнэхээс гадна өөрийн зардлаа 2.5-3 жилийн дотор бүрэн нөхөж чаддаг

Q-хий дамжуулах хойноор тээвэрлэгдэж буй хэмжээ Qx-хий зарцуулалтын хэмжээ Газрын тос ба хий хадгалах газар доорхи агуулахыг байгуулсан нөхцлийг нь харгалзан дараахь байдлаар ангилж болно. Үүнд: -Нөөц нь шавхагдсан хийн болон газрын тосны орд газрыг агуулах болгон ашиглах, -Ус агуулсан сүвэрхэг хөрсөнд байгуулсан агуулах, -Чулуун давсны орд газрыг агуулах болгон ашиглах г.м.

Чулуун давсны орд газрыг агуулах болгон ашиглахад шингэрүүлсэн хий, түүхий газрын тос, тэдгээрийн бүтээгдэхүүнүүдийг хадгалах зорилгоор ашиглаж болдог. Эдгээр агуулахуудыг байгуулах газрыг геологийн бүтэц, тогтоцоос хамааруулан сонгоно. Томоохон хот, суурин газрын ойролцоо хий, газрын тосны орд газар байх нь тун ховор тул гол төлөв чулуун давсны орд газар болон ус агуулсан сүвэрхэг хөрсөнд агуулах байгуулан ашигладаг. Байгууламжийн зардлын хувьд хямд, ашиглахад найдвартай ажиллагаатай, хийн орд газар болонхэрэглэгчдийг хооронд нь дамжуулах хоолойгоор холбож алслагдмал хэрэглэгчдийг ч хүртэл хийгээр хангах боломжтой зэрэг шалтгаануудын улмаас нөөц нь шавхагдсан газрын тос ба хийн орд газрыг агуулах болгон ашиглах нь ихээхэн түгээмэл болоод байна.

Нөөц нь шавхагдсан газрын тос ба хийн орд газрыг агуулах болгон ашиглах нь бусад төрлийн агуулахуудаас эдийн засгийн хувьд хамгийн хэмнэлттэй нь юм. Учир нь газрын тос болон хий агуулсан давхаргууд нь бүрэн тоноглогдож шугам хоолойгоор холбогдсон учир шууд ашиглах боломжтой байдаг. Гэхдээ нөөц нь шавхагдсан газрын тос ба хийн орд газрыг агуулах болгон ашиглахдаа хөрсний даац, бүтэц болон нягтралыг нарийн судлан үзэх хэрэгтэй. Мөн хий гаргалтын эхний үеүүд дэх хөрсний сийрэгжилт, хөрсөнд үйлчилж буй даралт, усжилт зэргийг тооцоолон үзэж хийн агуулахын боломжийн эзэлхүүн болон түүний хамгийн их гаргалтын хэмжээг тодорхойлж болдог.

Олборлолт хийгдсэн хийн болон газрын тосны орд газрын ашиглагдсан хэсэгт байгуулсан хийн агуулахын үндсэн үзүүлэлтүүд нь: Ртаx -дахь хамгийн их даралт,

Page 31: Хичээл-203

pmin - давхарга дахь хамгийн бага даралт, Qmax-хийн агуулах дахь хийн хамгийн их эзэлхүүн Qmin - хийн агуулах дахь хийн хамгийн бага эзэлхүүн. Qmax ~ Qmm – хуримтлагдсан хийн эзэлхүүн /идэвхтэй эзэлхүүн/

Хийн сүлжээнд хийг дамжуулахдаа зөвхөн идэвхитэй эзэлхүүнийг хэрэглэдэг. Хөрсний сийрэгжилт болон давхаргын нэвчилтийн хэмжээнээс хамааран хийн идэвхитэй эзэлхүүнийг нийт эзэлхүүнд харьцуулсан харьцаа нь 0.4-0.7-ийн хооронд хэлбэлздэг.

Нөөц нь шавхагдсан газрын тос ба хийн орд газрыг агуулах болгон ашиглахдаа бэлэн цооногийг шинэчлэн сайжруулж газар дээрх байгууламжуудийг шинээр барина. Нөөц нь шавхагдсан газрын тос ба хийн орд газрыг хийн агуулах болгон ашиглахдаа хэд хэдэн бүлэг агуулахүүсгэх ба энэ нь бүхий л улирлын турш хэрэглэгчдийг хийгээр тасралтгүй хангах боломж олгодог.

Газар доорхи агуулах дахь хийн даралт нь хөрсний геологийн бүтэц болон агуулах байрлах гүний хэмжээнээс хамааран 15-20МПа байдаг. Хийн даралт нь өндөр байх тусам агуулахад хадгалагдах хийн хэмжээг ихэсгэх, цооногийн тоог багасгах, компрессорын станцын чадлыг бууруулах, хангалтын системийн техник-эдийн засгийн үзүүлэлтүүдийг сайжруулдаг. Гэхдээ хэт өндөр даралт нь давхаргын бүтцийг эвдэх, агуулахын битүүмжлэлийг алдагдуулж хийн алдагдал үүсгэдэг. Иймээс агуулах дахь даралтын хэмжээ нь давхаргын байршлын гүн дэх даралтын 0.7-0.5-тай тэнцүү байх шаардлагатай.

Нөөц нь шавхагдсан газрын тос ба хийн орд газарт байгуулсан агуулахаас хийг түгээхдээ давхаргын даралтыг бууруулж насосны станцыг ажиллуулна. Газар доорхи хийн агуулахын насосны станцыг доорхи 2 зорилготойгоор ашигладаг. Үүнд: -хийг давхаргад шахаж оруулах, -хийг хэрэглэгчдэд түгээх.

Агуулахаас хэрэглэгчдэд нийлүүлэгдэж буй хий нь чийг, тодорхой хэмжээний механик хольцуудыг агуулж байдаг учир агуулахыг хийг хатаах, цэвэрлэх төхөөрөмжөөр тоноглоно. Мөн цооног болон тэдгээрийн зангилгааны системд гидрат үүсэхээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах шаардлагатай.

Томоохон хот, суурин газруудын ойр орчимд нөөц нь шавхагдсан газрын тос ба хийн орд тохиолдох нь тун ховор учир ус агуулсан сүвэрхэг хөрсөн дэх гүний усыг зайлуулж үүссэн хоосон орон зайд нь хийг шахан оруулах замаар газар доор хий хадгалах агуулахыг байгуулдаг. Уг агуулахыг байгуулахдаа хөрсний усыг шахан гаргах зориулалттай цооног өрөмдөх нь түүний байгууламжийн зардлыг ихээхэн нэмэгдүүлэх учир усыг шахан гаргах боломжтой нүх, сүв бүхий хөрсийг сонгож авдаг. Ус агуулсан сүвэрхэг хөрстэй газрыг хий хадгалах агуулах болгон ашиглахдаа усны зарим хэсгийг байгалийн нүх сүв эсвэл цооног хоолойнуудаар дээш шахан гаргаж улмаар суллагдсан хоосон зайд ньхийг шахан оруулж усыг шахан гаргасан нүх сүвээр хийг алдагдахаас сэргийлэх зорилгоор усны үлдсэн хэсгийг шахан нягтруулдаг. Агуулах дахь хийн даралтыг нэмэгдүүлснээр ус шахагдаж ус, хий хоёрын зааг дээр хийн бөмбөлгүүд үүсэн хий алдагдаж болохуйц хөрсний нүх сүвийг бөглөдөг. Хийн алдагдлыг багасгахын тулд хөрсний шилжих хөдөлгөөн, түүний хэмжээ, орчныг судалж агуулахыг байгуулахын өмнө хөрсний гидродинамикийн үзүүлэлтүүд, цооногийн хүчин чадал, хийн алдагдлын байж болохуйц хэмжээ зэргийг урьдчилан тооцоолон үздэг.

Чулуун давсны орд газар тун элбэг тохиолддог ба чулуун давсны хурдас бүхий газар хий хадгалах агуулах байгуулж ашиглах нь ихээхэн түгээмэл байдаг. Чулуун давсны хурдас бүхий газар байгуулсан агуула-хыг байгалийн хий төдийгүй газрын тосны бүтээгдэхүүн, шингэрүүлсэн хий хадгалах зорилгоор ашигладаг. Чулуун давсны орд нь

Page 32: Хичээл-203

хөрсний янз бүрийн гүнд тохиолдох ба агуулах болгон ашиглахад 60-1200м гүн дэх давхаргыг сонгодог. Газрын тос хадгалах агуулахын чулуун давсны хурдас бүхий давхаргын хамгийн бага гүн нь 20м байдаг.

Газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахыг 20-60м гүнд байгуулах нь зохимжтой бөгөөд хэт гүн агуулахаас бүтээгдэхүүнийг гарган авахад ихээхэн зардал гарах тул хамгийн их гүн нь 200м байдаг. Пропан, бутан зэрэг шингэрүүлсэн хийг 12МПа даралтын доор 60-800м гүнд хадгалдаг ба зарим тохиолдолд 1ООм гүнд ч хадгалж болно. Харин байгалийн хийг 500-1200м гүнд хадгална. Чулуун давсны давхаргад байгуулсан газрын тосны болон хийн агуулахуудыг бүтээгдэхүүнийг шорвог, давстай усаар түрэн гаргах эсвэл давстай усыг бүтээгдэхүүнээр шахан гаргах бүдүүвчээр болон давстай ус оруулахгүй бүдүүвчийг ашигладаг. Давстай ус оруулахгүй бүдүүвчийн үед камерын тогтворжилтыг хадгалж үлдээхийн тулд байгалийн хийн агуулахад даралттай хийн тодорхой хэсэг буюу буферын эзэлхүүн бүхий хэсгийг үлдээдэг.

Газар доорхи байгууламжийн бүх талаас уулын хурдасны даралт үйлчлэх ба оройи буюу арын хэсэгт нь хамгийн их буюу босоо чиглэлийн 15.0-27.5МПа даралтанд чулуун давс зөөлөрч уян харимхай байдалд шилждэг. Иймд камерын хажуу хана талаас босоо чиглэлд үйлчилж буй босоо даралтын 50-70%-тай тэнцүү хэмжээтэй даралт үйлчилнэ. 6м гүн тутамд босоо даралт нь 0.1МПа-аар нэмэгддэг. Шахалтын үеийн бат бэхийн хязгаар нь 25-ЗОМПа байдаг. Давсны шахалтын үеийн бах бэхийн хязгаар (σШ )ыг ба хурдасны болон дотоод даралтуудын ялгавар байдлаар тодорхойлдог үйлчлэгч хүчдэл (σ γ )зэргийг харгалзан тодорхойлно. Тооцооноос үзэхэд агуулахын савны хамгийн тохиромжтой хэлбэр нь бөмбөрцөг хэлбэр юм. Харин Барууны орнуудад босоо тэнхлэгийн дагуу эллипс хэлбэрийг илүүд үздэг. Хэрвээ чулуун давс нь 15МПа даралтын дор уян чанартай байдгийг тооцоолон үзвэл эллипс хэлбэрийн камерыг 800м гүнд байрлуулах боложтой. Учир нь 800м гүнд камерт үзүүлэх босоо болон хэвтээ даралтын хэмжээ тэнцүү болох юм. Чулуун давсны хурдас бүхий давхаргад хий хадгалах агуулахын савыг цооног ашиглан давсыг угаан хайлуулах замаар үүсгэнэ. Чулуун давс нь усанд харьцангуй амархан уусдаг. 1м3, 20°С температуртай усанд ойролцоогоор 358кг давс уусдаг. Энэ мэтчилэн 1м3 эзэлхүүнийг гарган авахын тулд 6-7м3 ус шаардагдана. Чулуун давсыг хайлуулах олон янзын арга байдаг. Үүнд: - доороос дээш нь шулуун урсгалаар, - доороос дээш нь эсрэг урсгалаар, - төвлөрсөн арга гэх мэт Агуулахын камер (сав)-ын бөмбөрцөг хэлбэрийг үүсгэх хамгийн тохиромжтой арга нь дээрээс доош чиглэсэн усны урсгалын шаталсан арга ба энэ нь 2 үе шатаас бүрдэнэ. 1-р шатанд усны шулуун урсгалаар давсыг уусган камер (сав)-ын ерөнхий хэлбэрийг гарган авах ба дараа нь шаталсан урсгалаар 3-5000м3 багтаамжтай савыг үүсгэнэ (Зураг-2). Ингэхийн тулд дотор талын 141 мм голчтэй хоолойгоор ус шахаж чулуун давсыг хайлуулж 219мм голчтой дунд хоолойгоор давсны уусмалыг сорон авч 325мм голчтэй хамгаалалтын хоолойгоор камерын оройн хэсгийн давсыг уусгахгүйхамгаалж байх үл уусгагч болгон газрын тосны бүтээгдэхүүнийг шахан оруулдаг. 2-р үе шатанд камерыг төслийн хэлбэр хэмжээтэй болгохын тулд дөхүүлсэн сөрөг урсгалын аргыг ашигладаг. Дөхүүлсэн сөрөг урсгалын горим гэдэг нь давсны уусмалыг оруулах, гаргах түвшингүүдийн хоорондын зай нь давсны уусмал болон үл уусгагчийг гарган авах түвшингүүдийн хоорондын зайн хагасаас бага байх горим юм. Ийм аргаар бөмбөрцөг хэлбэрийг гарган авах нөхцлийг бий болдог.

Page 33: Хичээл-203

IJ.LJ--1. J.J-J- X

Дээрх бүх аргууд нь бүгд циркуляцын арга юм. Угаалтын дээрх аргуудаас гадна шүршиж угаах арга байдаг. Энэ нь эргэлдэх толгойгоор гарч буй даралттай усаар чулуун давсыг тасралтгүй шүрших замаар камерын хэлбэрийг гарган авах арга юм.

Чулуун давсыг уусгаж урсгах шаталсан урсгалын арга.

1- ашиглалтын хоолой, 2- 2-усшахах хоолой, 3- давсны уусмалыг гаргах хоолой,4- үл уусгагч, 5- савны төслийн хүрээ. I-V угаалтын шатлалууд.

Үүссэн давсны уусмалыг камераас цахилгаан насосоор со-руулан гаргана. Аливаа угаалтын дараа камерт өндөр концент-рацитай их хэмжээний давсны уусмал үүсэх ба түүний зарим хэсгийг нь уусмал хадгалах нэ-мэлт агуулахад хадгалдаг.Түүний зарим хэ-сэг (90%)-ийг хүрээлэн буй орчинд хор нөлөө үзүүлэхээргүй устгах ёстой. Уг уусмалыг давсны, хи-мийн мөн содны үйлдвэрт хэрэглэж болно. Мөн давсны уусмалыг сийрэг, сүвэрхэг хөрстэй газрын

гүнд оруулж болно.

Ийм төрлийн агуулахын газар дээрх байгууламжууд нь газрын тосны бүтээгдэхүүнийг шахах насосны станц (байгалийн хийн хувьд компрессорын станц), давсны уусмалыг шахах насосны станц, давсны уусмалыг хадгалах агуулах, технологийн дамжуулах хоолойнуудаас бүрддэг. Давсны уусмалыг газар доор байгуулсан саванд хадгалж болдог. Ингэхдээ 1ОООм3 багтаамжтай хий хадгалах агуулахад 4м гүнд ойролцоогоор 3га газрыг хамарсан уусмал хадгалах агуулахыг байгуулдаг. Үүнийг байгуулахдаа бульдозер, экскаватор зэргийг ашиглан газрыг нүхлэн ухаж шавраар шавж нягтруулах ба усархаг, чийгтэй грунтэд асфальт-бетоноор өнгөлдөг. Уг агуулах дахь уусмалын нягт нь 1.2т/м3 байдаг.

Хичээл№14Байгалийн хийг хадгалах

Хичээлийн зорилго Байгалийн хийг хадгалах онцлогийг судлах.

Хичээлийн Төлөвлөгөө Хий хэрэглэгчдийн тэгш бус хэрэглээ, Байгалийн хий хадгалах агуулах.

Үндсэн ойлголт

Газрын тос ба хий хадгалах уурхай маягийн агуулахыг шингэ-рүүлсэн нүүрсустөрөгчийн хий, түүхий газрын тос, газрын тосны бүтээг-дэхүүнүүдийг хадгалахад ашигладаг. Энэ нь газар доор хий үл нэвчүүлэх нягт хурдсанд зохиомлоор байгуулсан байгууламж юм.

Page 34: Хичээл-203

Зураг-3. Газрын тос 6а хий хадгалах уурхай маягийн агуулах.

1-газрын гадаргуу, 2-газрын тосны бүтээгдэхүүн шахах цооног, 3-газрын тосныбүтээгдэхүүн гаргах хоолой, 4-фракцлагч, 5-дегидратор, 6-шингэрүүлсэн хий хадгалах газар дээрх агуулах, 7-ачих-буулгах зогсоол. 8-насос, 9-газар доорхи агуулах, 10-бүтээгдэхүүн дамжуулах хоолой. Газрын тос ба хий хадгалах уурхай маягийн агуулах байгуулах гүнийг сонгохдоо хадгалагдаж байгаа газрын тосны бүтээгдэхүүний уурын ба хийн хадгалалтын үеийн даралтын хэмжээг тооцоолон тодорхойлно. Гэхдээ 6м гүн тутамд босоо даралтын хэмжээ 0.1 МПа нэмэгддэгийгхаргалзан үзэх хэрэгтэй. Хэвтээ чиглэлд нь ямар нэг бэхэлгээ хийл-гүйгээр ухаж боловсруулаад цаашид хамгийн бага хэмжээний бэхэлгээ хийж доторлогоогүйгээр ашиглах боломжтой давхаргад байгуулдаг. Газар доорхи уурхай маягийн агуулахыг гол төлөв шаварлаг занар, гранит, шохой болон шохойн чулуун орд газруудад байгуулдаг.

Газрын тос ба хий хадгалах уурхай маягийн агуулах нь босоо боловсруулалт хийгдсэн уурхайн гол ам болон талбайн чулуулгийн хатуулгаас хамаарч 18-80м3 хөндлөн огтлол бүхий камер (сав)-аас бүрдэнэ. Шингэрүүлсэн нүүрсустөрөгчийн хий хадгалах агуулах нь 60-135м гүнд байрлах ба агуулахын дотоод даралт нь 1.0-2.25МПа байх ёстой. Түүхий газрын тос ба газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын тааз газрын гадаргуугаас доош 20м-т байрлаж болох бөгөөд энэ зузаан нь ямар ч газрын тосны бүтээгдэхүүний ханасан уурын даралтын эсрэг үйлчлэх даралтыг үүсгэж чаддаг.

Газрын тос ба хий хадгалах уурхай маягийн агуулах байгуулах ажил нь уурхайн босоо амыг байгуулахаас эхэлдэг. Босоо амыг тэсэлгээний болон өрөмдлөгийн аргаар байгуулна. Энэ нь байгуулалтын нийт хугацааны 40-50%, зардлын 50 хүртэл хувийг эзэлдэг. 3-4м хөндлөн огтлол эсвэл мөн хэмжээний дөрвөлжин ам байгуулах чулуулгийг нэвтрүүлэн өнгөрүүлэх чадварыг нэмэгдүүлдэг боловч сул шороо их хэмжээгээр гардаг сул талтай. Гэхдээ газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахад уурхайн гол амыг төдийлөн их ашигладаггүй учир энэ нь үйлдвэрлэлийн бус зардал болон агуулахын өөрийн өртгийг нэмэг-дүүлдэг.

Хамгийн хэмнэлттэй нь роторон өрөмдлөгийн аргаар цооногийн хөндийг нэвтрэх явдал юм. Энэ үед бэхэлгээгүй цооногийн хөндийн голчууд 1.3, 1.5 цаашилбал 1.8м байж болно.

Олон шаталсан өрөмдлөгийн хувьд эхлээд 430мм голчтой цооногийн явах замыг өрөмдөж гаргана. Чулуулгийн хатуулгаас хамаарч нэвтрэлтүүдийн тоо 4 хүртэл байж болно.

Харьцангуй зөөлөн хөрсөнд (шавар, шавранцар, занар) цооно-гийг шууд цувуулж байрлуулсан 2 нидэргэн хошуугаар шууд нэвтрэхээр өрөмдөнө (доод хошууны голч нь 430мм, ДЭЭД хошууны голч 1300мм).

Page 35: Хичээл-203

Цооногийн мөргөцгөөс грунтыг шавар уусмалаар угаах аргаар зайлуулна. Үүний зэрэгцээ шахаж байгаа угаалгын шингэн цооногийн хана болон өрөмдлөгийн цуваа яндангийн хоорондох цагирган орон зайгаар өгсөхдөө цооногийн ханыг нуралтаас найдвартай хамгаалдаг. Өрөмдлөгөөр нэвтрэх хурд нь бүх туслах ажлуудыг тооцвол О.Зм/цаг, эсвэл ээлжиндээ ойролцоогоор 2.5м нэвтэрдэг (8 цагийн турш).

Өрөмдлөг дууссаны дараа цооногийн хөндийд 15-18мм зузаан ханатай бэхэлгээний янданг суулгана. Яндангуудыг суулгахдаа хооронд нь гагнаж холбохоор 6-12м урттай хэсгүүдээр суулгана. Бэхэлгээний цуваа янданг буулгахын өмнө цооногт доороосоо 10м-ийн орчим өндөрт шаварлаг үен дээр элсэн дэр үүсгэхээр элс асгаж өгнө. Бэхэлгээний цуваа яндангийн доод хэсэгт шавар болон элс орохоос сэргийлж 1.5м зузаантай бетонон хаалт тавина. Бэхэлгээний цувааны гадна талаас агааржуулах, цахилгааны кабель утаснуудыг татах мөн цементэн уусмалыг яндан хоорондын орон зайд шахах зорилгоор 38-50мм голчтой яндангуудыг гагнаж өгнө. Цементлэлтийг цуваа яндангийн байрлалыг тогтоож барих, тэдгээрийг зэврэлтээс урьдчилан хамгаалах мөн доор байрлах түвшингүүдэд ус нэвтрэн орохоос сэргийлэх зорилгоор хийнэ. Цооногийг цэвэрлэсний дараа бетон бөглөө болон элсэн дэрийг зайлуулснаар төслийн түвшинд цооногийн хөндийн орон зай бэлэн болно.

Цооногийн хөндийн орон зайд цаашид нэвчих усыг цуглуулах, зайлуулах хөндий гаргаж өгнө.Хөндлөн амыг байгуулахдаа тэсэлгээний аргыг ашиглах ба эхлээд 1.6-1.8М өндөр, 1.4-1.6м өргөн, 15-20м урт байгуулж дараагаар нь төслийн огтлол хүртэл томсгоно. Ингэхдээ босоо чиглэлтэй эсвэл шаталсан хэлбэрээр өрөмдөж болно.

Уурхайн дээд амыг өрөмдсөнөөр цааш нь тэсэлгээний аргыг хэрэглэн камеруудыг гарган авч болдог. Тэсэлгээг дэс дараалан гүйцэтгэн шатлалуудыг үүсгэх ба грунтын дээд, доод шатлалыг нэгэн зэрэг тэсэлнэ. Уг дээд доод шатлалуудын өндрийн хэмжээ нь хоолойтой тэнцүү байдаг.Уурхайн гарцуудын нуралт үүсэж болохуйц хэсгүүдэд 1.2-1.8м гүнд цооногийн хөндийд перпендикуляр өөрөө дэлгэгддэг анкерын бэхэлгээг ашигладаг. Анкерын гадна төгсгөлд түүний гайканд жийргэвчийг эргэдэж бэхэлнэ. Чулуулгийн хатуулгаас хамааран нэг анкерын бэхэлгээний хамгаалах талбай Зм2 хүртэл байдаг.

Тэсэлгээний цооногийг өрөмдөхдөө цахилгаан эсвэл хийн дамжлагатай тусгай зориулалтын машинуудыг ашигладаг. Цахилгаан дамжлагатай өрөмдлөгийн машин нь хийн дамжлагатай машинуудаас 2-2.5 дахин илүү хүчин чадалтай байдаг. Хийн дамжлагатай машинууд нь ажиллагааны хувьд аюулгүй, ямар ч грунтэд хэрэглэж болдог давуу талтай. Эхлээд бага хэмжээгээр өрөмдөн хоолойг үүсгэх ба үүнийг доош тэсэлж сул чөлөөтэй зай гарган авч II тэсэлгээгээр камерын ерөнхий дүрслэлийг гарган авч үндсэн нуралтыг алсаас хийдэг. Тэсэлгээний ЦООНОГИЙН TOO нь 1 хоолойд ноогдох тэсэлгээний бодисын хэмжзэ болон 1 тэсэлгээний цооногт ноогдох тэсэлгээний байдлын хэмжээгээр тодорхойлогдоно.

n = qS I my

q - 1м3 чулуулагт зарцуулагдах тэсэлгээний бодисын хэмжээ, S - хөндлөн огтлолын талбай, т -1 м урт тэсэлгээн дэх чулуулгийн масс (т — 0.7 -1.75), у - чулуулгийн бат бөх байдал ба тэсэлгээний төрлөөс хамаарчтодорхойлогдох тэсэлгээний дүүргэлтийн итгэлцүүр (у = 0.50 - 0.75 ).

Ихэнх тохиолдолд тэсэлгээний чулуулгийн хатуулгаас хамааруулан 1.8-2.5м гүнд 1м2

талбайд 1.8-3.0 байгуулдаг. Тэсэлгээний бодисоор ихэвчлэн 40%-ийн динамит, аммонит №1, динафталитийг сонгон авдаг. Ер нь 1м3 чулуулагт дунджаар 0.5-2.7кг тэсэлгээний

Page 36: Хичээл-203

бодис зарцуулагддаг. Тэсэлгээний ашиглалтын итгэлцүүрийг нэмэгдүүлэх ба чулуулгийг доргиож суллахын тулд богино удаашруулалттай тэсэлгээг хийдэг. Энэ аргын мөн чанар нь тэсэлгээний цэнэг нь 2 үе шаттайгаар хэдэн зуу эсвэл хэдэн мянган секунд долийн давтамжтайгаар тэсэрдэгт оршино. Энэ нь эхний тэсэлгээний нөлөөллөөр чулуулаг ерөнхийдөө доргиж суларсан байх үед дараагийн тэсэлгээг угсруулан гүйцэтгэж чулуулгийг бутална. Богино удаашруулалттай тэсэлгээнд 25-50мс давтамжтай удаашруулагч цахилгаан детонаторуудыг ашигладаг.

Уурхай маягийн агуулахын битүүмжлэлийг шахсан агаарыг 24цагийн турш р = \.5раж даралтын дор барьж шалгана. Агуулахыггазрын тосны бүтээгдэхүүнээр дүүргэхийн өмнө агаарыг бүрэн суллахын тулд газрын тосны бүтээгдэхүүний уур эсвэл хийгээр үлээлгэдэг.

Гүний тэсэлгээний аргаар газар доор байгуулсан агуулахыг газрын тосны бүтээгдэхүүнүүд болон шингэрүүлсэн хий хадгалахад ашигладаг. Ийм төрлийн агуулахыг анх 1960 онд ОХУ-ын мэргэжилтнүүд санаачилсан ба энэ нь 20-28м гүнд орших зөөлөн грунтын давхарга битүүмжлэгдсэн цооногоор холбогдсон хөндий орон зай юм. Цооногийн голоор технологийн шугам хоолойнуудыг оруулж суурилуулна. Уг агуулахаас хий болон газрын тосны бүтээгдэхүүнийг насосны тусламж-тайгаар болон даралтат хийгээр шахах замаар гарган авдаг.

Гүний тэсэлгээний аргаар газар доор агуулах байгуулах ажил-лагаа нь 300-400мм голчтэй цооногийг зөөврийн өрмийн суурь машинаар агуулахын төлөвлөгдсөн савны дээд цэг хүртэл өрөмдөхөөс эхэлнэ. Өрөмдсөн цооногийн бэхэлгээний янданг цементээр цутгаж бэхжүүлдэг. Үүний дараагаар 200-250мм голч бүхий цооногийг камер (сав)-ын төв хэсэг хүртэл өрөмдөж уг цооногоор тэсэлгээний бодисын цэнэгийг оруулж тэслэн хоосон орон зай гарган тэсэлгээний бодисын хэмжээг нэмэгдүүлэн хэд хэдэн шатлалын тэсэлгээгээр томоохон нүх үүсгэнэ. Гэхдээ тэсэлгээний явцад сөрөг даралтыг үүсгэн бөмбөрцөг хэлбэрийг гарган авах нөхцлийг бүрдүүлэх зорилгоор тэсэлгээ бүрийн өмнө цооногийн хоолойг усаар дүүргэдэг.

Ихэнх тохиолдолд үндсэн камерыг гүний тэсэлгээгээр үүсгзх ба тэсэлгээний гүнийг сайн тооцож чадвал газрын гадаргад доргион, доргилтын улмаас ямар нэг хагарал, цууралт үүсдэггүй. Тэсэлгээний явцад грунт нь хэв гажилтанд орох ба дотоод гадаргуугаараа нягтаршсан хөндий орон зай үүснэ. Тэсэлгээний дараа камерын доторхи грунтын нягтрал нь 40%-аар нэмэгддэг. Харин камерын гадаргуугаас холдохын хэрээр грунтын нягтралын хэмжээ буурдаг. Үүссэн камерын радиусыг г гэж тэмдэглэвэл нягтаршсан хэсгийн радиус нь 3r хэв гажилтанд орсон хэстийн радиус нь 8r болно. Хэрвээ камерын радиус (r), цэнэгийн радиус (r3)-ын хоорондын харьцааг r=6r3 гэж үзвэл нягтруулсанхэсгийн радиус 18r3, харин хэв гажилтанд орсон хэсгийн радиус нь 48r3 болно.

Гүний тэсэлгээний аргаар хий хадгалах агуулах байгуулахад хамгийн тохиромжтой давхарга нь шаварлаг болон шавранцар грунт байдаг. Чулуулагт агуулагдах элс (0.05-2.0мм)-ний агууламж нь 40%-аас илүүгүй, байгалийн чийгшилт нь 10-20%, нүх сүвшил 30%-аас их, тэсэлгээний буудлагын үзүүлэлт нь 0.1м3/кг-аас багагүй байх шаардлагатай. Гүний тэсэлгээний цэнэгийн жинг дараахь томъёогоор тодор-хойлно:Q = qT-w3 –f{n)qT – тэсрэх бодисын хувийн зарцуулалт, W - тэсэлгээний хамгийн бага эсэргүүцлийн шугам,F(n)- тэсэлгээний үйлчлэлийн илтгэгчийн функц( f{n) > 0.1). Тэсэлгээний хамгийн бага гүн:

w=√Q / (q y n ) F(q yn -)тэсэлгээний үйлчилгээний функц (шавар, шаварлаг грунтэд

Page 37: Хичээл-203

0.03-0.07). Гүний тэсэлгээний үед үүсэх хөндийн эзэлхүүн нь туршилтын дүнд гарган авсан томъёогоор тодорхойлогдоно.V=r∙Q∙ П r эсвэлr=k

6√Q

V - үүссэн хөндий эзэлхүүн, к - залруулгын итгэлцүүр, Q - цэнэгийн жин, Пr - буудлагын үзүүлэлт, r - хөндийн радиус. Залруулгын итгэлцүүрийг туршилтын тэсэлгээ хийж тогтоодог.

K=V Б

Q∙ I

VБ - тэсэлгээний үр дүнд үүссэн хөндийн бодит эзэлхүүн.

Залруулгын итгэлцүүр нь шаварлаг хөрсөнд 0.35-0.8 хооронд хэлбэлзэх ба цэнэгийн хэмжээнээс хамаардаг. Цэнэгийн хэмжээ (жин) ихсэхэд залруулгын итгэлцүүр буурдаг. Өөрөөр хэлбэл тэсэлгээний энергийг бүрэн ашиглах боломж олгодог цэнэгийн хэмжээ байдаг байна. Цэнэгийн шаардлагатай хэмжээг энэ боломжит хэмжээнээс нэмэгдүү-лэхэд залруулгын итгэлцүүрийн утга эсвэл ашигт үйлийн итгэлцүүр буурна. Хэрвээ тэсэлгээний бодисоор пироксилийн дарийг сонгон авбал 100-1500кг цэнэгийг тэслэхэд шаварлаг грунтэд к= 0.8 байна. Тэсэлгээний үед тэсрэх бодис нь ихээхэн хэмжээний даралт (20000МПа хүртэл)-ыг үүсгэж түүний нөлөөгөөр бөмбөрцөг хэлбэрийн цохилтын долгион үүсгэнэ. Уг даралтын нөлөөллөөр грунт шахагдах ба грунтын жижиг хэсгүүдийг цацраг чиглэлд шилжүүлнэ. Механикын хуулиар цацраг чиглэлийн шахалт нь шахагч чиглэлийн дагуу суналт үүсгэх бөгөөд үүний нөлөөгөөр агуулахын хананд цууралт бий болдог. Эдгээр цууралтын дундаж гүн нь 15-20см байдаг учир агуулахыг ашиглах үед онцын нөлөө үзүүлдэггүй. Гэхдээ 2-3 жил ашиглагдсан агуулахад чулуулгийн даралтын нөлөөгөөр хагарлууд үүсч эхлэх ба түрүүчийн бичил цууралтууд нь эдгээр хагарлууд бий болох нөхцөл нь болж өгдөг. Агуулахад цууралт үүссэн тохиолдолд агуулахын дотор талыг шахсан агаараар бетоныг шүршиж бэхжүүлдэг технологийг боловсруулсан байна. Гэхдээ энэ нь агуулахын өртгийг нэмэгдүүлдэг, засварын ажилчин орох 1.2м хүртэл голчтэй цооног өрөмдөх, бэхжүүлэх ажил нь хүнд хүчир, ажлын бүтээмж муу, хөдөлмөрийн нөхцлийг бууруулдаг гэх мэт дутагдалтай талуудтай тул эдийн засгийн хувьд тохиромжгүй арга юм. Өнөө үед агуулахын гадаргуу үүсгэх тэсэлгээний энергийг ашиглан агуулахын дотоод бэхэл-гээний аргыг хэрэглэж байна. Тэсэлгээнээс үүссэн агуулахад тэсрэх бодисын цэнэг болон агуулахын хананы хоорондох зайд бетон зуурмаг цутгаж тэсэлгээг явуулна. Энэ тохиолдолд агуулахын хананд зузаан бетонон давхарга үүсдэг ба бетон зуурмагийн хэмжээг урьдчилан тооцоолж түүний зузааныг тогтоодог. Тэсэлгээ хийхэд даралт нь бетонон давхаргаар дамжин грунтэд нөлөөлдөг ба уг даралтын үйлчлэлээр агуулахын тааз, ханыг бетоноор жигд хучина.

Гүний тэсэлгээний аргаар хэд хэдэн бүлэг агуулахыг байгуулахдаа тэдгээр агуулахуудын хоорондхи зайг нарийн тоггоох ёстой. Ингэхдээ доорхи томъёог ашиглана.R=(4-5)W W-тэсэлгээний цэнэг суурилуулах гүн

Эсрэг тохиолдолд газар хөдлөлийн нөлөөллөөр грунтэд үүсэх долгионы үйлчлэл, ойр ойрхон тэсэлсний улмаас бэлэн болсон агуулахуудын хана нурж хоорондоо ойролцоо бүлэг агуулахууд үгүй болж болзошгүй. Агуулахуудын хоорондын зай, барилгын талбайг багасгахын тулд бүлэг тэсэлгээний аргыг ашиглана. Бүлэг тэсэлгээний аргын мөн чанар нь тэсэлгээний хоорондын хугацааг давтамжтайгаар богиносгох явдал юм.

Page 38: Хичээл-203

Өөрөөр хэлбэл:t x ≥t Д

t x−¿хөндий үүсэх хугацааt Д-тэсэлгээний хоорондхи удаашруулсан давтамж. Бүлэг агуулахуудыг байгуулах тохиолдолд агуулахуудын хоорондын зай нь тухайн грунтын бүтцээс хамаарч:R = (0.5-1.0)∙W

Тэсэлгээний төвөөс гадаргуу дээрх байгууламжууд хүртэлх аюулгүй зай нь: RA = 2.5 • W .Гүний тэсэлгээний аргаар газар доор агуулах байгуулахдаа дээрх төрлийн тэсэлгээг ашиглахаас гадна цооногийн гүний цөмийн тэсэлгээг ашигладаг. Энэ үед хөндий (агуулах)-н хэмжээг дараахь томъёогоор тодорхойлно.

r=15∙QЭ

13

r- хөндийн радиус, QЭ- цэнэгийн эквивалент жин.

Тэсэлгээний аюулгүй байдлыг хангах гүний хэмжээ нь: Н = 120∙QЭ

13

Хий хадгалах газар доорхи агуулах нь компрессорын станц, хийг хатаах, цэвэрлэх төхөөрөмж, туслах тоноглолуудыг багтаасан газрын гадарга дээрх ил байгууламжуудтай байдаг.Агуулах дахь хийн даралт нь хий магистраль хоолойгоор шахагдаж буй даралтаас маш өндөр байдаг. Иймд хийг газар доорхи агуулахад шахаж оруулахын тулд компрессорын станцыг байгуулна. Хий нь дамжуулах хоолойноос тоос баригчид орох ба энд хийд агуулагдаж байгаа үл тунах хатуу хольц ба ус чийгний дуслуудыг ялган цэвэршүүлнэ. Цэвэрлэгдсэн хий нь компрессорын цехээр дамжин даралт нь нэмэгдэж агуулах уруу шахаж болохоор хэмжээтэй болно. Компрессорын цех нь хийн хөдөлгүүрт компрессор, хийн турбинээр эсвэл цахилгаан дамж-лагатай компрессортой байж болно. Өндөр даралтаар шахагдсан хий нь компрессорын тосноос шүүн цэвэрлэх дамжлагаар дамжих ба энд сепаратор (халуун хий), агаарын хөргүүр, сепаратор (хөрсөн хий) нүүрсэн адсорбероор шаазан шүүрээр дамжин гарна. Сепараторт хийнээс тосны дуслуудыг ялгана. Харин нүүрсэн адсорберт тосны уур шингээгдэнэ. Цэвэрлэгдэж хөрсөн хийг хуваарилах функт руү дамжуулна. Хуваарилах пункт дээр хийн зарцуулалтыг хэмжээд цооногийн зангилгааны сүлжээгээр агуулах уруу шахагдана. Газар доорхи хий хадгалах агуулахад голцуу цооногийн амсарт шингэн ба хатуу хэсгүүдийг хийнээс урьдчилан ялгахгүй хий хуваарилах сүлжээг ашигладаг.

Хий хуваарилах пункт дээр хийн цэвэрлэгээг даралт, зарцуулалт, температурын хэмжилт ба тохируулгатай нэгэн зэрэг гүйцэтгэнэ.

Агуулахаас гарч байгаа хий нь усны уураар ханасан байх учир бүрэн хатаах шаардлагатай. Агуулахын цооног болон дамжуулах хоолойгоор нэвтрэн өнгөрч байгаа хийн температур болон даралт нь өөрчлөгддөг. Үүнээс шалтгаалан хийд гидрат үүсч дамжуулах хоолойн хананд өнгөр тогтоох, хөндлөн огтлолыг бөглөж болзошгүй. Иймд гидратын өнгөр үүсэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор тунадас үүсч болохуйц газруудаар дамжин өнгөрч буй хийд ингибитор (диэтилен-гликоль, метанол)-ийг хольж шахдаг. Хийг магистраль дамжуулах хоо-лойд шахах ба хэрэглэгчдэд түгээхийн өмнө дахин хатаах ба хатаах аппарат нь 2-3 адсорбер, ослын колонн, хөргүүр-ууршуулагч, уурын зуух, насосны цехээс бүрдэнэ. Хийг хатаахдаа хийн ханасан чийгийг өөртөө шингээсэн диэтиленгликолийг ууршуулах хэсэгт боловсруулж чийгийг уур хэлбэрээр агаарт гаргаж харин диэтиленгликолийг буцааж абсорберт оруулна. Заримдаа хийг хатуу шингээгчээр (адсорберт) хатаадаг. Адсорбент болгож хлорт кальци, боксит зэргийг ашигладаг. Гэхдээ энэ нь шингэн шингээгч абсорбероор хатаахаас 50% илүү

Page 39: Хичээл-203

зардал гаргадаг. Хийн агуулахын бүтцийн бүдүүвчинд тодорхой нөхцлөөс хамаарч өөрчлөлт оруулж болно. Жишээлбэл: компрессорын станц нь зөвхөн хийг давхаргад шахаад зогсохгүй хийг дамжуулах хоолойд шахдаг. Энэ үед агуулах дахь хийн даралт нь дамжуулах хоолой дахь хийн даралтаас бага байдаг.Хийн үзүүлэлтүүдийг нэгдсэн журмаар хэмжих зорилгоор цооног ба цэвэрлэх төхөөрөмжид датчикаар холбогдсон хяналт-хэмжилтийн багажуудаар тоноглогдсон хэмжилтийн пунктыг байгуулна. Газрын тос ба хий хадгалах газар доорхи агуулахын газар дээрх ил байгууламжуудад өндөр болон жингээрээ хоорондоо ялгагдах босоо цилиндр аппаратууд хамаарах бөгөөд эдгээрийг агуулах байгуулах талбайд үйлдвэрээс шууд нийлүүлж суурилуулдаг

Хий хадгалах газар доорхи агуулахын ил байгууламжуудын бүдүүвч.1-хий дамжуулах хоолой, 2-тосон тоос баригч, 3-компрессор, 4-хөргүүр, 5-сеператор, 6-нүүрсэн адсорбер, 7-шаазан шүүлтүүр, 8-хий хуваарилах пункт, 9-эзэлхүүний сепаратор, 10-хийг сийрэгжүүлэх штуцер, 11-давтамжтай сепаратор, 12-адсорбер, 12-десорбер.

Хичээл№15Шингэрүүлсэн хийн агуулах

Хичээлийн зорилго Шингэрүүлсэн хийн агуулах технологийн үйл ажиллагааг судлах.

Хичээлийн төлөвлөгөөШингэрүүлсэн хийн агуулахын үүрэг, ангилал, Шингэрүүлсэн хийн агуулахын технологийн үйл ажиллагаа, Шингэрүүлсэн хийн дамжуулах агуулах ба хий хуваарилах станцид хийг хадгалах, Шингэрүүлсэн хийг хүлээн авах ба хуваарилах тоног төхөөрөмжүүд.

Үндсэн ойлголт

Газрын тос олборлох болон боловсруулах үйлдвэрээс гаргадаг нүүрсустөрөгчийн хийг түлш болгон хэрэглээд зогсохгүй химийн үйлдвэ-рүүдэд түүхий эд болгон өргөн хэрэглэдэг.

Эдгээр хийг хэрэглэгчдэд хүргэх тээврийн бүдүүвч нь төрөл бүрийн агуулахуудаас бүрдэх баазуудыг багтаасан байдаг. Эдгээрээс хамгийн ашигтай нь нүүрсустөтөрөгчийн хийг шингэн байдлаар нам температурт хадгалах арга бөгөөд ингэснээр агуулахын багтаамжийг багасгаж болдог.

Зарим хийн шинж чанар (буцлах температур, нягт, эзэлхүүний багасалт)-ыг хүснэгт-1-

Page 40: Хичээл-203

т үзүүлэв. Шингэрүүлсэн нүүрсустөрөгчийн хийг хадгалах агуулахыг чулуун давсны давхаргад болон уурхай маягийн агуулахад хадгалах нь эдийн засгийн хувьд ашигтай байдаг. Гэвч геологийн нөхцөл байдлаас болж ийм агуулахыг барьж байгуулах боломж төдийлөн их тохиолддогтүй. Үүнээс гадна газар доорхи агуулах байгуулах шаардлагагүй цөөн хэрэглэгчдийг баллон болон автоцистернээр хийгээр хангах жижиг салбар станцуудыг барьж байгуулсаар байна. Эдгээр станцуудад 0.7-1.8МПа даралтанд тооцоологдсон хэвтээ цилиндр ган савнуудыг суурилуулж ашиглахад металл нэлээд их зарцуулагдана (180-1000кг/м3). Иймд хийг шингэн байдлаар агаарын даралттай ойролцоо даралтын дор хадгалах нь эдийн засгийн хувьд илүү хэмнэлттэй юм. Энэ зорилгоор тогтмол температурын үед хий хадгалах агуулахыг газар дээр ил буюу газар дор далд байгуулах бөгөөд эдгээр нь эдийн засгийн үзүүлэлтээрээ илүү сайн байдаг (металл зарцуулалт 25-36кг/м3).

Шингэрүүлсэн хийг агаарын даралттай ойролцоо даралтын дор дулааны тусгаарлалт бүхий саванд хадгалахад орчны дулааны нөлөөллөөр саванд үлдэж буй шингэрүүлсэн хий ууршиж улмаар тэрхүү хийний дулаан алдагдана. Иймээс саванд тогтмол температур бий болгох шаардлага гарна. Ууршсан хийг хөргөгч байгууламжаар дамжуулан шингэрүүлж саванд дахин буцаан юүлнэ (Зураг-1)

Хүснэгт -1.Хэвийн нөхцөл (tx= о°C,р = О,1МПа) Дэх зарим хийн шинж чанар

№ Хий Буцлах темпер атур,°С

Нягт, кг/м3 Уурших шингэний эзлэхүүн, м3.

Хийн Шингэни й

1 Метан, СН4 -161,4 0,717 424,5 5922 Этан, С2Н6 -88,7 1,345 541,4 4033 Этилен, С?Н4 -103,9 1,261 563,8 4474 Пропан, СцНй -42,1 2,020 579,9 2875 Пропилен C^Hfi -47,7 1,940 610,7 3096 Изобутан С4Н10 -11,7 2,668 595 2237 Изобутилен

С4Н8

-6,9 2,503 621 248

8 Бутилен, С4НЙ -6,3 2,503 621 2489 Бутадиен C4Hfi -4,6 2,415 652 27010 н-Бутан С4Н1П -0,5 2,703 600,2 22311 Аммиак NH3 -33,4 0,771 683 885

Тогтмол температуртай агуулахын технолсгийн бүдүүвчийг сон-гон авахдаа хийг дахин хөргөхөд зарцуулах энергийг аль болох багасгахыг эрмэлзэнэ. Дулаан тусгаарлагчийн эрчимжилтийг нэмэгдүүлж хөр-гөлтийн хүчин чадлыг багасгахад байгууламжийн хөрөнгө оруулалт нэмэгдэнэ гэдгийг тооцох хэрэгтэй. Хувьсах зардлын хэмжээ нь:

П = Kt

+C

К - агуулахын байгууламжийн хөрөнгө оруулалт, r - өртгөө нөхөн төлөх хугацаа (хийн аж үйлдвэрт 5 жил), С - жил тутмын ашиглалтын зардал.

Page 41: Хичээл-203

Эндээс харахад агуулахын оновчтой хувилбар нь П функцын хамгийн бага утгатай тэнцүү байна.

Тогтмол температуртай сав (резервуар)-д тусгаарлах хийцээр дамжигдан болон тээврийн хэрэгслээр тээвэрлэгдэн ирсэн халуун шингэ-рүүлсэн нүүрсустөрөгчйн хийг юүлэх (буулгах) үед дулаан ордог. Иймээс үечилсэн ажиллагаатай хөргөх төхөөрөмжийн хүчин чадлыг нэмэгдүүлэх шаардлагатай. Эрчим хүчийгхэмнэх зорилгоор агуулахын ачаа эргэлтийн жилийн хэмжээ ба бүтээгдэхүүнмй дүүргэлтийн жилийн дундаж эрчим-жилтээс хамааруулан янз бүрийн технологийн бүдүүвчүүдийг боловс-руулсан. Эдгээр бүдүүвчүүд нь бүгдээрээ ууршсан шингэрүүлсэн хийг завсрын саванд хөргөх завсрын хөргүүрүүдтэй байдаг. Мөн агуулахын технологийн бүдүүвч нь савнаас ууршсан шингэрүүлсэн нүүрсустө-рөгчийн хийг эрчим хүчний төхөөрөмжид дамжуулах хийцтэй байна.

Тогтмол температуртай агуулахыг 92-99% метан агуулсан байга-лийн шингэрүүлсэн хий хадгалахад өргөн хэрэглэнэ. Эдгээр агуулахын температур нь 2000-ЗОООПа даралтын үед -162°С байдаг. Ийм агуулахыг барьж байгуулахад хугарлын хүйтний босго намтай материал шаардаг-дах ба энэ нь байгууламжийн өртгийг нэмэгдүүлнэ. Гэхдээ метаныг шин-гэрүүлэхэд эзэлхүүн нь 590 дахин багасгадаг учир агуулахыг байгуулах газар нутгийн геологийн болон бусад нөхцлүүдээс үл хамааран ашиг-лалтын ба байгуулах зардал нь хамгийн бага байна. Байгалийн шингэ-рүүлсэн хийн дамжуулах хоолойн тээвэрлэлтийн асуудлыг шийдвэрлэвэл шингэрүүлсэн метаныг хадгалах тогтмол температуртай агуулахыг өргөн хэрэглэх боломж нэмэгдэнэ.

Зураг-1. Хий хадгалах тогтмол температуртай агуулахын бүдүүвч.

НДЦ-нам даралтын бортого, ӨДЦ-өндөр даралтын бортого, ДВ,, ДВ2-вентиль. 1-сав, 2-завсрын сав, 3-конденсатор.

Тогтмол температуртай ил сав нь дулаан тусгаарлагчтай, хадгалж буй шингэний гидростатик даралт ба уурын орон зай дахь илүүдэл даралт хоёрын нийлбэр даралтанд тооцоологдсон металл сав юм. Илүүдэл даралтын хэмжээ нь 200-25000Па хооронд хэлбэлзэх бөгөөд энэ нь хадгалагдаж буй бүтээгдэхүүний төрөл ба хөргөх компрессорын ажлын горимоос хамаарна. Нүүрсустөрөгчийн шингэрүүл-сэн хийг хадгалах савыг дан ба давхар ханатай байгуулна. -45°С-аас доошгүй температурт нүүрсустөрөгчийн шингэрүүлсэн хийг хадгалахад дан ханатай савыг ашиглана. Үүнээс бага температурт нүүрсустөрөгчийн шингэрүүлсэн хий (этан, этилен, метан)-г хадгалахад давхар ханатай савыг байгуулдаг. 200м3 хүртэлх багтаамжтай сав нь эллипс ёроолтой, завсартаа дулаан тусгаарлагчтай давхар ханатай хэвтээ цилиндр хэлбэртэй байдаг. Ийм савны голч нь 3200мм бөгөөд төмөр замаар тээвэрлэгдэх боломжтой. Иймээс савыг үйлдвэрт үйлдвэрлэн сорил хийгээд угсралтын талбайд нийлүүлнэ. Хэвтээ цилиндр савыг хүчин чадал багатай гүний агуулах, хий хуваарилах станц, дахин хийжүүлэх төхөөрөмжүүд дээр суурилуулах, түүнчлэн хийн хангамжийн сүлжээнд холбогдоогүй орон сууцны хорооллуудыг хийгээр хангах зэрэгт өргөн хэрэглэдэг. Давхар ханатай савыг гол төлөв газартай шүргэхээргүй фундамент дээр ил, зарим тохиолдолд элсэн дэрэн дээр далд суурилуулдаг. Газрын тосны болон химийн үйлдвэрүүдэд нүүрсус-төрөгчийн

Page 42: Хичээл-203

шингэрүүлсэн болон бусад хийг тогтмол температурт хадгалахын тулд гадуураа дулаан тусгаарлагчтай дан ханатай ба завсартаа дулаан тусгаарлагчтай давхар ханатай бөмбөрцөг хэлбэрийн савыг байгуулдаг. Давхар ханатай бөмбөрцөг хэлбэрийн савны хувьд дотоод бөмбөрцөг нь дулаан дамжуулалтын эсэргүүцэл өндөртэй тусгай зориулалтын тулгуурт дүүжлэгдсэн байна. Тогтмол температурт газрын тос ба хий хадгалах савнуудын бүдүүвчийг зураг-2-т үзүүлэв.

Тогтмол температурт шингэн пропан хадгалах дан ханатай босоо цилиндр сав нь хавтгай ёроол, босоо хана, дотуураа бэхэлгээний цагиргаар бэхлэгдсэн бөмбөрцөг эсвэл хагас бөмбөрцөг хэлбэрийн дээвэртэй байдаг. Савны хананы доод бүслүүр нь фундаментад анкерын бэхэлгээгээр бэхлэгдэнэ. Савны ёроолыг Зм хүртэл зузаан элсэн дэрэн дээр суурилагдсан төмөрбетонфундамент дээр суурилуулна. Ийм элсэн дэр нь дулаан тусгаарлагчийн үүргийг гүйцэтгэж байдаг. Хэрвээ элсэн дэр байгуулах боломжгүй (хөрсний усны түвшин өндөр) бол фундаментын гадаргууны дор хөрсийг хөлдөхөөс хамгаалсан халаагуур байрлуулбал зохино. Фундамент нь ачааллыг жигд хуваарилах тэгш гадаргуутай бөгөөд 1000-1200мм голчтой хоолой хэлбэрийн төмөр бетонон тулгуур (свай) дээр тулж байрлана. Фундаментын доод гадаргуу ба грунтын гадаргуугийн хооронд саван доорхи грунтын хөлдөлтийг үүсгэхгүйн тулд агаарын урсгалыг нэвтрүүлэх 1.0-1.5м өндөр завсартай байна. Савны хана, дээврийг гаднаас нь тусгайлан гагнасан дэгээнд ширмэл хөвөн материал эсвэл хөөсөнцөр (пенополиуретан)-ийг өлгөж дулаан тусгаарлагчаар бүрнэ. Дулаан тусгаарлагчийн зузааныг тооцоолон тодорхойлох бөгөөд агаарын хур тунадасны чийгнээс хамгаалж 0.5-0,8мм зузаан хөнгөнцагаан цаас (фольга)-аар өнгөлж хучина Давхар ханатай тогтмол температурын босоо сав нь бэхэлгээний цагиргаар бэхлэгдсэн дотор ба гадна ханатай байх бөгөөд дотор хана нь тооцоогоор тодорхойлогдсон хувьсах зузаан (бүслүүрээрээ)-тай бага зэрэг сайжруулсан гангаар, гадна ханыг нь нэгэн жигд зузаантай нүүрстөрөгчийн гангаар хийсэн байдаг. Савны дотор ба гадна бүрхүүл нь өөр өөрийн ёроолтой бөгөөд ёроолын хооронд ширхэгтэй бетонийг давхарлан байрлуулж дулаан тусгаарлагчийг байгуулна. Савны хананы дулаан тусгаарлагчийг хана хоорондхи зайг ширхэгтэй элсээр дүүргэж байгуулна. Нүүрсустөрөгчийн хийгээр савыг дүүргэхэд ачааллын нөлөөллөөр дотор хананд үүсэж болох хэв гажилтаас сэргийлэхийн тулд гадаргууг элсэн асгамал дүүргэхээс өмнө шилэн хөвөнгөөр хучна.

Пропан хадгалах савны гадна ба дотор хананы хоорондхи зай 0,55-0,65м байна. Дотор бүрхүүлийн дээврийг дулаан тусгаарлагч давхаргаар хучна. Саван дахь илүүдэл даралт нь ЮОООПа байх бөгөөд гадна ба дотор хана нь анкерын бэхэлгээгээр бэхлэгдэнэ. Савны хана хоорондын зайд тэсрэх аюултай холимог үүсэхгүй байхын тулд савны хананы дагуу байрлах цагирган хоолойгоор 200-500Па даралтаар азотыг шахдаг. Савны ёроолоос дээш 1200мм өндөрт 2-оос доошгүй цэвэр-лэгээний люк угсрах ба гадна бүрхүүлийн люкны голч 1000-1200мм, дотор бүрхүүлийнх 800-1 ОООмм байна. Технологийн шугам хоолойнууд нь хананд үйлчлэх температурын нөлөөллөөс үүсэх хэв гажилтын үед битүүмжлэл алдагдах ба гагнуурын оёдлын гэмлийг арилгах боломжийг бүрдүүлэх линзэн компенсатор эсвэл үелсэн уян оруулгын тусламжтайгаар саванд холбогдоно.

Байгалийн шингэрүүлсэн хийг хадгалах тогтмол температуртай савны хийцийн онцлог нь -162°С-д ажиллах чадвартай материалыг сонгох ба дулаан тусгаарлагч материалын үнэ өндөртэй байдагт рршино. Шингэн метан хадгалах савыг хоолой хэлбэрийн тулгуурууд дээр байрлах фундамент дээр суурилуулна.

Фундаментын хавтгай гадаргуугийн зузаан нь 0.5-0.6м, грунтын гадаргуугийн доорхи зурвасын өндөр 1м-ээс багагүй байдаг. Дотор бүрхүүлийн ёроолын дулаан тусгаарлагчийг гадна бүрхүүлийн ёроолдээр шилэн хөөсөн хэмхдэс чигчих замаар 1м зузаантайгаар бий бол-гоно. Хана хоорондын 1.0-1.2м өргөн завсрыг хөвсгөр нунтгаар

Page 43: Хичээл-203

дүүргэнэ.

Зураг-2. Тогтмол температурт газрын тос ба хий хадгалах савнуудын бүдүүвч.

а, б-дан ба давхар бүрхүүлтэй цилиндр сав. в, г- дан ба давхар бүрхүүлтэй бөмбөрцөг хэлбэрийн сав, 1-савны дотоод бүрхүүл, 2-дулаан тусгаарлагч, 3-савны ёроол, 4-үрлэн бетон, 5-гадаад бүрхүүл, 6-бөмбөрцөг хэлбэрийн савны тулгуур, 7-бөмбөрцөг хэлбэрийн савны дүүжлүүр.

Температурын шилжилтийг нөхөхийн тулд дотор их биеийг сүлжмэл эсвэл нэхмэл шилэн мяндсаар хучна. Технологийн шугам хоолойг саванд заавал компенсаторын тусламжтайгаар холбоно. Шингэн метаныг тургихаас хамгаалсан тусгай төхөөрөмж нь суларсан саванд хүрэлцээтэй бага температурыг тасралтгүй барих боломж олгодог. Сав нь гол төлөв 2500-ЗОООПа илүүдэл даралтанд тооцоологдоно. Байгалийн шингэрүүлсэн хийг хадгалах савны дотор бүрхүүлийн таг нь хоёр төрлийн хийцтэй байдаг. Тайрсан бөмбөрцөг бүрхүүл хэлбэртэй даацын дээвэр нь тахийлгах моментын хэмжээг багасгадаг. Тахийлгах моментын хэмжээ бууруулснаар өндөр илүүдэл даралтын үед (ЗОООПа хүртэл) дотор хананы шахах хүчлэг буурна. Хана, тайрсан дээвэр хоёрыг холбосон хэсэгт цацраг чиглэлийн шилжилтийг дараахь томъёогоор тодорхойлно.

ω0=pr 2

2 E [ 1δ +(1−μ ) ∙( 1δ + 1δ1 )]

p - илүүдэл даралт,r - дотор хананы дээд бүсний радиус,Е - уян хатны модуль,δ- дотор хананы дээд бүсний зузаан,μ- Пуассоны итгэлцүүр,δ 1- бөмбөрцөг дээврийн зузаан.Дотор хананы дээд ирмэгээр үйлчлэх шахах хүчлэг нь: N = -(ESω0)/r

Тодорхойлсон шахах хүчлэгээр хана ба дээврийг холбосон бэхэлгээний цагиргийг тооцоолно. Энэ хийцийн дутагдалтай тал нь:- тусгай цувилмал гангаар дээврийн сараалж эсвэл тэдгээрийн бэхлэх элементүүдийг хийх,- гадаргын хавтгай хэсгээр дулаан тусгаарлах материалыг байрлуулахад хүндрэлтэй байдаг.

Өөр төрлийн хийц нь дотор савны бүрхүүлийг хавтгай мембран байдлаар хийсэн байна. Энэ тохиолдолд гадна дээвэр даацын ба мембраны гадаргуу дагуух дотоод

Page 44: Хичээл-203

даралтын эсрэг үйлчлэлд зориулж бетонон хавтан ачааллыг байрлуулна. Хавтангийн нийт жин нь мембраны доод гадаргуу дахь хийн нийлбэр даралтын хэмжээтэй тэнцүү байх ёстой.

Бетонон хавтангийн дээд гадаргуугаар дулаан тусгаарлагчийг суурилуулахад тохиромжтой. Бөмбөгөр оройтой гадна дээврийг жирийн барилгын гангаар хийх бөгөөд энэ тохиолдолд дотор дээврийн нэмэгдэлачааллыг тооцсон хүчирхэг сараалжтай байдаг. Уг хийцийн дутагдалтай тал нь түүнийг угсрахад тохиромж муутай нөхцөлд төвөгтэй байдагт оршино.

Хичээл№16

Газрын тос, түүний бүтээгдэхүүнийг дамжуулах технологийн шугамхоолой ба хадгалах савны зэврэлт, хамгаалах арга зам

Хичээлийн Зорилго Зэврэлтийн процесс үүсэх нөхцөл, зэврэлтээс хамгаалах аргуудыг судлах.

Хичээлийн төлөвлөгөө Зэврэлтийн тухай үндсэн ойлголт, Зэврэлтийг тодорхойлох аргууд, Зэврэлтээс хамгаалах аргууд, тэдгээрийн сонголт.

Үндсэн ойлголт

Хүрээлзн байгаа орчинтойгоо харилцан үйлчилж байгаа байд-лаас хамааруулан металлын зэврэлтийг химийн ба цахилгаан химийн зэврэлт гэж ангилдаг,

Химийн зэврэлт нь цэвэр гетерогены урвалын химийн кинети-кийн үндсэн хуульд захирагдах ба цахилгаан гүйдэл үүсгэдэггүй, дам-жуулдаггүй зэврэлтэнд хамаарна. Ийм тохиолдолд зэврэлтийн бүтээгдэ-хүүн металлын гадаргууд нилэнхүйд нь үүснэ.

Цахилгаан гүйдэл дамжуулах чанартай шингэний орчинд металл зэврэхийг электролитийн орчинд явагдах зэврэлт гэнэ.

Газар булагдсан металл хийцүүд хөрсний электролитийн нөлөө-гөөр зэврэхийг хөрсний зэврэлт гэнэ.Далд байрлалтай хийцүүд сарнисан цахилгаан гүйдлийн нөлөө-гөөр сэвтэж зэврэхийг цахилгааны зэврэлт гэнэ.

Агаар ба янз бүрийн чийглэг хийн орчинд металл зэврэхийг агаа-рын зэврэлт гэнэ. Зэврэлтийн хурд нь янз бүрийн нэгжээр илэрхийлэгдэж болно. Металлын ерөнхий алдагдал гарах аюултай байгаа бол хурдыг жингийн үзүүлэлтээр буюу нэгж хугацаа ба нэгж гадаргад харьцуулан илэрхийлэх металлын жингийн алдагдлаар илэрхийлэгдэнэ. Харин нэвт зэврүүлэхаюултай үед зэврэлтийн хурдыг гүний нэгжээр буюу нэгж хугацаанд харьцуулсан зэврэлтийн гүний шугаман хэмжигдэхүүнээр илэрхийлнэ. Металлын алдагдлыг тодорхойлох хувийн жингийн аргаас гадна зэврэл-тийн хурдыг илэр-хийлэхэд эзэлхүүний аргыг хэрэглэдэг.

Орчны бодит нөхцөлд металл байгууламжийн ашиглагдах хуга-цаа нь харьцангуй богино болгоно. Уг хугацааг практикт өргөн хэрэглэгд-дэг 4 үндсэн аргаар уртасгаж болно. Үүнд: 1. Байгууламжийн гадаргууг гадны хорт нөлөө бүхий орчноос тусгаарлах, 2. Зэврэлтийг тэсвэрлэх чадвартай материалуудыг ашиглах, 3. Орчны хорт нөлөөг багасгах, 4. Далд байрлалтай металл байгууламжид цахил-гааны хамгаалалт хэрэглэх.

Page 45: Хичээл-203

Хөрсний зэврүүлэх идэвхийг тодорхойлохдоо лабораторийн бо-лон хээрийн аргуудыг хэрэглэнэ. Хөрсний зэврүүлэх идэвхийг металлын массын алдагдал, туйлширсан гүйдлийн хувийн цахилгаан эсэргүүцлээр тодорхойлно. Металл байгууламжийн тусгаарлах хучилт нь зэврэлтийн хэлхээ-ний Омын эсэргүүцлийг багасгах ба өөрөөр хэлбэл зэврэлтийн гүйдлийн хүчийг багасгана. Газар доорхи металл байгууламжийн тусгарлах хучилт нь металлын гадаргууг хөрсний электролитээс тусгаарлаж хөрсний зэв-рэлтийг бууруулна. Газар дээрх металл байгууламжийн тусгаарлах ху-чилт нь металлын гадаргууг хөрсний электролитээс тусгаарлаж цахил-гаан-химийн ба химийн зэврэлтээс хамгаална.

Дамжуулах хоолойн тусгаарлах хучилтанд битумын лавыг хэрэг-лэнэ. Битумын лавыг бэлтгэхэд хэрэглэдэг байгалийн дүүргэгчээс хамаа-ран тэдгээрийг резинэн битум, олон найрлагат бодисын, эрдэст битум гэж хувааж болно. Битум лаваар тээвэрлэж буй бүтээгдэхүүн нь 40°С-ээс ихгүй хэмтэй, 820мм-ээс ихгүй диаметртэй ган хоолойнуудыг тусгаарлахад тохиромжтой.

Зэврэлтийн ингибитор гэдэг нь зэврүүлэх нөлөөллийг сааруулах болон устгах зориулалттай химийн бодисууд юм. Ингибиторыг дотор нь: анодны катодныхолимог гэж ангилж үздэг.