9
Олон улсын хэлэлцээр Тухайн хэлэлцээр хийж байгаа асуудлаар зөвшилцөлд хүрсэн бүх талын оролцогчийн хүлээсэн эрх үүрэг, шаардлагыг баталгаажуулсан баримт бичиг батлагдсан гэрээ, хэлэлцээрт нэгдэн орох эрх бүх улсад байх бөгөөд гагцхүү тус гэрээ, хэлэлцээрт заагдсан шаардлагад тохирсон байх, эрх, үүргийг зөвшөөрсөн байх нь чухал

шумер 4

  • Upload
    deegiii

  • View
    387

  • Download
    4

Embed Size (px)

Citation preview

Олон улсын хэлэлцээр

Тухайн хэлэлцээр хийж байгаа асуудлаар зөвшилцөлд хүрсэн бүх талын оролцогчийн хүлээсэн эрх үүрэг, шаардлагыг баталгаажуулсан баримт бичиг батлагдсан гэрээ, хэлэлцээрт нэгдэн орох эрх бүх улсад байх бөгөөд гагцхүү тус гэрээ, хэлэлцээрт заагдсан шаардлагад тохирсон байх, эрх, үүргийг зөвшөөрсөн байх нь чухал

НҮБ-н дүрэмд хэлэлцээг олон улсын маргааныг энхтайван, аюулгүй байдал, шударга ёсонд заналхийлэл учруулахгүйгээр шийдвэрлэж байх нэг гол арга болгон нотолсон нь түүний орчин үед өсч байгаа үүргийг цохон тэмдэглэсэн. Хэлэлцээний объект ,арга ажиллагаа нь ОУЭЗ-н зөвшөөрсөн зарчим, тухайлбал НҮБ-ын дүрмийн үндсэн зарчимд нийцэж байх ёстой.Түүнийг явуулах үндэс нь талуудын чөлөөтэй илэрхийлсэн зөвшил,амжилтад хүрэх гол нөхцөл нь сайн санааны шударга хандлага нь болж өгдөг.

Үр дүн нь оролцогчдын тэгш эрхэд тулгуурласан ашиг сонирхлыг хангасан байх шаардлагатай.

Хэлэлцээнд оролцох улсын хувьд гол баримжаа нь үндэсний ашиг сонирхол байдаг.Ингэхдээ түр зуурын ашиг хонжоо олохыг хичээх биш, тогтносон хэм хэмжээг баримталж өөрийн ашиг тусыг бусад оролцогчдийнхтой зөв бөгөөд эрх тэгш, шударгаар зохицуулж алсын нөлөөтэй ,баттай шийдэлд хүрэх нь гол зорилго нь байх ёстой.

ямагт дээдлэхийн хамт бусад улс, түншийнхээ хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэнэ”гэж заасан нь гадаад бодлогыг хэрэгжүүлэх нэг арга нь болсон олон улсын хэлэлцээнд шууд хамаатай юм.

Олон улсын хэлэлцээг оролцогчдынх нь зиндаа, эрх хэмжээний хувьд:

Улс төрийнх нь ихэвчлэн төр засгийн тэргүүн гадаад хэргийн сайд нарын хэмжээнд болж, хоёр талын ба олон улсын хэмжээний асуудлуудаар үзэл баримтлал,бодлогын удирдамж тохиролцоо чиглэлийг гарагадаг.

Дипломат хэлэлцээ нь мэргэжилтэн шинжээчдийн төвшинд болж,ихэвчлэн дээрх уулзалтаас гаргасан чиглэл, шийдвэрийг хэрэгжүүлэх арга хэмжээг төлөвлөх механизмыг бүрэлдүүлэх зэрэг асуудлаар зөвшилцөн тохиролцдог.Нөгөө талаар дипломот хэлэлцээ нь дээд,өндөр хэмжээний уулзалтын бэлтгэлийг хангах үүргийг гүйцэтгэдэг.

Хэлэлцээг объект болон зорилгын хувьд:

а. Энхтайван,аюулгүй байдлын-

/зэвсэглэлийг хорогдуулах,зэвсэг хураах,зэвсэг дамжуулахыг журамлах,хориглох,багасгах зэрэг/

б. Улс төр-дипломатын- / найрамдалт харилцаа, хамтын ажиллагааны тунхаглал,гэрээ хэлэлцээр боловсруулан тохиролцох зэрэг/

в. Эдийн засаг,нийгмийн хөгжлийн асуудлуудаарх -/эдийн засгийн хамтын ажиллагаа,худалдаа,хөрөнгө оруулалтын, хүмүүнлэгийн хамтын ажиллагааны гэрээ хэлэлцээр тохирох зэрэг/ ангилдаг.

Хэлэлцээг явуулах дипломат ажлын үр дүнг баттай хангахын тулд доор дурьдсан үндсэн нөхцөлийг даган баримтлах ёстой.Үүнд: .а ОУЭЗ-н үндсэн зарчим, арга хэмжээг чанд сахих,

б. Асуудалд шударга хандах,уян байхыг чухалчилах

в. Өөрийн талын байдал,ашиг сонирхлыг зөв ойлгуулж нөгөө талын итгэлийг олохыг эрмэлзэх / Ингэхдээ үндэсний ашиг сонирхолд шууд хамаатай нууцыг задлахгүй байх ёстой/.

г. Нөгөө талынхаа байр суурь, ашиг сонирхыг зөв ойлгож,сайн санааны үүднээс хандан чигийг баримтлах

д. Хэлэлцээ хийх хүмүүстэй хувийн сайн харилцаа тогтоож, харилцан итгэх уур амьсгалыг бий болгохыг чухалчилах зэрэг орно.Хэлэлцээ нь ОУЭЗ-н үндсэн зарчим,тухайлбал оролцогч улс гүрний бүрэн эрх байдлыг хүндэтгэх,хүч хэрэглэх,хүчээр үл заналхийлэх дотоод хэрэгт нь үл оролцох,маргааныг эв зүйгээр шийдвэрлэх зарчмуудыг сахиж, тэдгээрт тулгуурлах ёстой юм.