Click here to load reader
Upload
master-properties-llc
View
2.027
Download
5
Embed Size (px)
Citation preview
Үл хөдлөх хөрөнгө худалдаж авахдаа юуг анхаарах вэ?
Бид эхлээд зөвлөдөг...
www.master.mn
ҮХХ ХУДАЛДАН АВАХАД АНХААРАХ ЗҮЙЛС
• Байршил • Чанар• Ирээдүйн үнэлгээ
Бид эхлээд зөвлөд
www.master.mn
ИРЭЭДҮЙН ТӨЛӨВЛӨЛТ
МУ-ын Засгийн газар, Японы хамтын ажиллагааны нийгэмлэгийн хамтарсан судалгааны үр дүнд 2030 он хүртэл хотын ерөнхий төлөвлөгөөнд хотыг зүүн баруун тийш хөгжүүлэхээр тусгажээ.
Үүнд: •Хотын зүүн хэсэг суурьшлын буюу хамгаалалтын бус
•Баруун хэсэг хотын шинэ төв•Урд хэсэг биологийн коридор буюу дэд бүтэцтэй холбоотой хөрөнгө оруулалт хийгдэхгүй.
•Хойд хэсэг нь хот төлөвлөлт хийхэд техникийн нөхцөл хүнд учраас ойрын хугацаанд хийгдэхгүй.
www.master.mn
Бид эхлээд зөвлөд
ЗАМ ХАРИЛЦАА
• Сонирхож буй байршил таны хэдэн талаасаа замд холбогдсон тухай асуудал
• Замын түгжрэл • Замын чанар
Бид эхлээд зөвлөд
www.master.mn
ОРЧИН
• Хүрээлэн буй орчин буюу 1 км радиус дахь төлөвлөлт
Таны сонирхож буй ҮХХ-н 1 км радиуст орших одоогоор хөгжил хийгээд ирээдүйн төлөвлөлтийг судалснаар тухайн орчны нэр хүнд, ирээдүйн үнэ цэнийг тодорхойлох боломжтой.
• Мини-орчин буюу 300 метрийн радиус
дахь төлөвлөлт
Бид эхлээд зөвлөд
www.master.mn
ЭРСДЭЛ
• Газар хөдлөлт• Хөрсний усны нэвчилт• Үер • Яаралтай тусамж авах боломж
Бид эхлээд зөвлөд
www.master.mn
ГАЗАР ХӨДЛӨЛТ
Улаанбаатар хотын газар хөдлөлтийн идэвхижил нь
Уулархаг хэсгээр 7 баллТуул, Сэлбэ голын хөвөөгөөр 9 баллБусад хэсгээр 8 балл байдаг.
Газар хөдлөлтийн идэвхижил нь жил ирэх бүр нэмэгдэж байгаа бөгөөд түүнийг урьдчилан тодорхойлох арга нээгдээгүй байна.
Бид эхлээд зөвлөд
www.master.mn
ХӨРСНИЙ УС НЭВЧИЛТ
2008 оны өвөл төрийн ордон болон улсын төв архивын подвалиуд хөрсний усанд автаж байсан. Зуны улиралд ч зарим орон сууцны барилгуудад энэ асуудал нүүрлэж байна.
Уг асуудал нь барилгын дулаан хадгалалтыг бууруулж, суурийн бат бөх чанарыг алдагдуулдаг. Тиймээс та ҮХХ худалдаж авахдаа баригдсан газрын хөрсний усны түвшин түүнээс хамгаалсан байдлыг анхаарах нь зүйтэй.
Бид эхлээд зөвлөд
www.master.mn
ҮЕР
2009 оны 8 дугаар сард их хэмжээний үер болж олон байшин барилга усанд автаж байсан. Үерийн аюул нь цаг зуурийн хэрэг биш бөгөөд ҮХХ-ийн чанарыг алдуулах болон бусад сөрөг үр дүнг араасаа дагуулдаг.
Бид эхлээд зөвлөд
www.master.mn
ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖ АВАХ БОЛОМЖ
Байршлын эмх замбараагүй байдал, зам харилцааны дутмагшил, тодорхойгүй хаягжуулалтаас үүссэн нөхцөл шалтгаалан гал түймэр, гэмт халдлага болон оршин суугчдад учирсан эрүүл мэндийн асуудалыг хурдан хугацаанд шийдвэрлэх боломж хаагдаж, иргэд амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирох явдал газар авч байна.
Бид эхлээд зөвлөд
www.master.mn
ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖ АВАХ БОЛОМЖ
Тиймээс та үл хөдлөх хөрөнгө худалдан авахдаа бүс нутгийн онцгой байдлын алба, цагдаагийн болон эмнэлгийн яаралтай тусламжууд хурдан хугацаанд хүрэх боломжтой байршил, орчныг сонгох нь чухал.
Бид эхлээд зөвлөд
www.master.mn
Нийгмийн үйлчилгээХүний амьдралд зайлшгүй
шаардлагатай төрийн үйлчилгээ, сургууль, цэцэрлэг, эмнэлэг, худалааны байгууллагууд төвлөрсөн байршилд үл хөдлөх хөрөнгө худалдан авах нь таны цаг хугацааг хэмнэх ач холбогдолтой.
Бид эхлээд зөвлөд
www.master.mn
Нийгмийн үйлчилгээ
Зарим хүмүүс тав тухаа хангах зорилгоор олны хөлөөс зайдуу үл хөдлөх хөрөнгө худалдаж авахыг хүсэх нь бий. Энэ нь ч огт буруу зүйл биш. Гэхдээ дээр өгүүсэн асуудлуудыг харгалзаж үзэх шаардлагатай.
Бид эхлээд зөвлөд
www.master.mn
Чанар
• Үндсэн хийц • Барилгын материалын сонголт• Технологийн дагуух гүйцэтгэл буюу
хяналт
Бид эхлээд зөвлөд
www.master.mn
Үндсэн хийц
Олон хүн үл хөдлөх хөрөнгө худалдаж байгаа нүдэнд ил харагдах зүйлийг гол болгодог. Харин тэдгээрийг ямар ч тохиолдолд засч сольж болдог.
Харин хамгийн чухал зүйл нь барилгын үл хөдлөх элементийн байршил, харьцаа, бат бөх байдал юм.
Бид эхлээд зөвлөд
www.master.mn
Барилгын материалын сонголт
Технологийн шийдлийг гагцхүү тэр нь хамгийн сайн гэж хэлэх аргагүй юм. Тиймээс дээр дурдсан болон сантехник, ариун цэврийн өрөөний хэрэгсэл, европт гэрийн интерьерийн хамгийн чухал хэсэгт тооцогдох хаалга, дулаан хадгалах, гэрэл нэвтрүүлэх үүрэг бүхий цонх чухал. Түүнчлэн тухайн материалууд фирм хамаарахгүйгээр цаг агаарын ямар нөхцөлд зориулсан стандартаар үйлдвэрлэсэн нь чухал юм.
Бид эхлээд зөвлөд
www.master.mn
Технологийн дагуух гүйцэтгэл буюу хяналт
Аливаа барилгын материалыг технологийн дагуу суурьлуулах нь чанартай материал ашиглахаас дутуугүй чухал. Тиймээс та худалдан авах гэж буй үл хөдлөх хөрөнгийн материалаас гадна хийцийг анхаарч үзэх нь зүйтэй.
Үүнийг мэдэхэд танд барилгын инженер болон хяналтын инженерүүд тусална.
Бид эхлээд зөвлөд
www.master.mn
ИРЭЭДҮЙ ҮНЭЛГЭЭҮХХ худалдан авах нь нөгөө талаас хөрөнгөө
хамгаалж буй хэрэг юм. ҮХХ-ийн ирээдүйн үнэлгээнд нөлөөлөх хамгийн чухал зүйл нь байршил, тухайн бүс нутаг, орчны ирээдүйн төлөвлөлт юм. Гэсэн хэдий ч энэ талаар дүгнэлт хийхийн тулд мэргэжлийн хүмүүст хандах нь хэрэгтэй.
Худалдан авах гэж буй үл хөдлөх хөрөнгийнхөөө ирээдүйн үнэлгээг тогтооход тань бид танд туслахад бэлэн байна.
Бид эхлээд зөвлөд
www.master.mn
БАРИГДАЖ БУЙ ОРОН СУУЦАНД ЗАХИАЛГА ӨГӨХӨД...1. Бичиг баримт
Шинээр баригдаж буй төслийн амжилтгүй хэрэгждэг нэг том шалтгаан нь бичиг баримтын зөрчил буюу “Барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх тухайн зөвшөөрөл”-өө аваагүй байдаг.
2. Хөрөнгө оруулалт Төслийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөө, түүний эрсдэлтэй танилцах нь чухал
Бид эхлээд зөвлөд
www.master.mn
3. Урьд өмнө хэрэгжүүлсэн төсөлАливаа шинэ орон сууцыг худалдан авахдаа тухайн компанийн өмнө нь хэрэгжүүлсэн төсөлтэй биеэр очиж танилцан, ямар нэгэн оршин суугчтай нь уулзаж мэдээлэл авах нь таныг олон төрлийн эрсдэлээс хамгаална.
4. ГэрээЗахиалга өгөхөөр шийдвэртэй гэрээ байгуулсан тохиолдолд тухайн гэрээний зүйл заалтын тухай мэргэжлийн хуульчаас зөвлөгөө авах хэрэгтэй.
БАРИГДАЖ БУЙ ОРОН СУУЦАНД ЗАХИАЛГА ӨГӨХӨД...
Бид эхлээд зөвлөд
www.master.mn
Төгсгөлд нь....
Манай компани ҮХХ-ийн зах зээлийн бүх оролцогчдод баталгаатай эх сурвалж, бодит мэдээлэлд үндэслэсэн мэргэжлийн зөвлөгөө өгдөг.
Мөн таны худалдах, худалдан авах гэж буй ҮХХ-ийг мэргэжлийн судалгааны үр дүнд бий болсон стандарттай харьцуулж зах зээлийн бодит үнэлгээг тогтоож өгнө.
Бид эхлээд зөвлөд
www.master.mn
ТАНЬД АМЖИЛТ ХҮСЬЕ
Баярлалаа
www.master.mn
д эхлээд зөв Бид эхлээд зөвлөдөг...