21
1 “ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ 16 ХОНОГИЙН АЯН” ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН Хүн амын хөгжлийн газар Жендэрийн үндэсний хорооны Ажлын алба 2016 оны 12 дугаар сар 14

“ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ 16 … · Бэлгийн дарамт гэж чухам юуг хэлдэг бэ? Үүнээс үүдэн

  • Upload
    others

  • View
    16

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

1

“ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ 16 ХОНОГИЙН АЯН” ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

Хүн амын хөгжлийн газар Жендэрийн үндэсний хорооны Ажлын алба

2016 оны 12 дугаар сар 14

2

ГАРЧИГ

Нэг. “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян” арга хэмжээний удирдамж

1. Аяны тухай мэдээлэл 2. Зорилго 3. Хугацаа 4. Зохион байгуулсан байгууллага 5. Хамтран ажилласан болон дэмжигч байгууллага 6. Үйл ажиллагааны төлөвлөгөө

Хоёр. Зохион байгуулсан Үйл ажиллагаа

1. Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлтийн үйл ажиллагаа /хэвлэлийн бага хурал/

2. "Sexual harassment" буюу “Бэлгийн хүчирхийлэл, дарамт” сэдвээр яам, харьяа агентлагийн хүрээнд сургалт зохион байгуулах

3. Олон улсын "Меn-care" аяны Монгол дахь үйл ажиллагааны хүрээнд “Нийгмийн хөгжилд-Эрэгтэйчүүдийн оролцоо” сэдэвт семинар зохион байгуулах

4. Оюутан залуучууд хүчирхийллийн эсрэг хамтдаа: Мэтгэлцээний үндэсний аварга шалгаруулах тэмцээн

5. “Жендэр судлал ба жендэрийн бодлого” семинар /"Жендэр судлал" сэтгүүлийн тусгай дугаарын танилцуулга/

Гурав. Дүгнэлт

3

НЭГ. “ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ 16 ХОНОГИЙН АЯН” АРГА ХЭМЖЭЭНИЙ УДИРДАМЖ

1. Үндсэн мэдээлэл

1960 оны 11-р сарын 25-ны өдөр Доминикан Улсад нийгмийн зvтгэлтэн 3 эмэгтэйн

амь насыг хөлсний алуурчнаар хөнөөлгөж, автомашины осол хэмээн мэдээлсэн. Хүний эрхийг ноцтой зөрчсөн энэ бусармаг явдлыг жигшин олон нийтийн хөдөлгөөн тус улсад өрнөж, жил бүрийн 11-р сарын 25-ны өдрийг эмэгтэйчvvд, охидыг хvчирхийлэлтэй тэмцэх олон улсын өдөр болгох санаачилгыг анх гаргасан.

1991 онд АНУ-ын Эмэгтэйчүүдийн Глобал Манлайлал Хүрээлэнгээс зөвхөн 11-р сарын 25-ны өдрөөр хязгаарлахгүйгээр Олон Улсын хvний эрхийн өдөр буюу 12 сарын 10-ныг угтаж, 11-р сарын 25-наас 12-р сарын 10-ны өдөр хvртэл өргөн хүрээнд Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяныг жил бүр зохион байгуулж байх санаачилга гарган олон улсын хэмжээнд зохион байгуулахаар болсон.

1999 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн тогтоолоор энэхvv аяныг олон улсын хэмжээнд жил бүр дээрх хугацаанд зохион байгуулахаар батламжлан уриалсан юм. Уг аянд дэлхий нийтэд 180 гаруй орны 6000 орчим байгууллагууд, бодлого шийдвэр гаргагсад, засгийн газрууд, НҮБ-ын байгууллагууд, олон тооны хувь хүмүүс ижил цаг хугацаанд, нэгдмэл зорилго, нийтлэг уриан дор нэгдэж байна.

Монгол Улсад 1998 оноос тус аяныг тогтмол зохион байгуулж байгаа бөгөөд 2016 онд “Хүчирхийлэлд ҮГҮЙ гэж хэлье!” уриан дор төр, төрийн бус байгууллага, олон улсын байгууллагууд хамтран ажиллалаа. Энэхүү аян нь охид эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг хүний эрхийн ноцтой зөрчил мөн гэдгийг олон нийтэд ойлгуулах, тэдний дэмжлэгт тулгуурласан

эерэг өөрчлөлт хөдөлгөөнийг бий болгоход чиглэдэг.

2. Зорилго Жендэрт суурилсан хүчирхийллийн эсрэг олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх,

хүчирхийллийн эсрэг олон нийтийн хөдөлгөөнийг өрнүүлэх, дуугүй байдлыг зогсоож үйл хэрэг болгох.

3. Хугацаа 2016 оны 11 сарын 25-наас 12 сарын 12-ны өдөр.

4. Зохион байгуулагч байгууллага Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хүн амын хөгжлийн газар, Жендэрийн үндэсний хорооны Ажлын алба

5. Хамтрагч болон дэмжигч байгууллага

Хүчирхийллийн эсрэг үндэсний төв НҮБ-ын Хүн амын сан, Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк

4

6. ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ 16 ХОНОГИЙН АЯНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ

Дэлхий нийтийн нэгдсэн уриа: “Гэр орны амар амгалангаас дэлхийн энх тайван руу: Бүх нийтэд боловсролыг хүртээмжтэй болгоѐ” Монгол Улсад тэмдэглэх уриа: “Хүчирхийлэлд ҮГҮЙ гэж хэлье!”

№ Хэрэгжүүлэх үйл

ажиллагаа Хугацаа Оролцох зочид

Хамтран ажиллах байгууллага

Тайлбар

1

Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлтийн үйл ажиллагаа /хэвлэлийн бага хурал/

2016.11.28

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хууль зүй дотоод хэргийн яам, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Хүчирхийллийн эсрэг үндэсний төв, Хүний эрхийн төрийн бус байгууллагуудын форум

НҮБ-ын Хүн амын сан, Азийн Хөгжлийн банк

Хүчирхийлийн эсрэг энэхүү аянд төр, төрийн бус байгууллагууд, хууль тогтоогчид нэгдэж, ач холбогдол өгч, хамтран ажиллах;

2

Олон улсын "Меn-care" аяны Монгол дахь үйл ажиллагааны хүрээнд “Нийгмийн хөгжилд-Эрэгтэйчүүдийн оролцоо” сэдэвт семинар зохион байгуулах

2016.12.09 ХНХЯ, ХЗДХЯ, ЭМЯ, БСШУСЯ, ХЭҮТ, Дэлхийн банк, Эрэгтэйчүүдийн холбоо

Дэлхийн банк, Эрэгтэйчүүдийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд

Аяны хүрээнд эрэгтэйчүүд рүү чиглэсэн бие даасан семинарыг анх удаа зохион байгуулах, жендэрийн асуудал эмэгтэй хүний болон хүчирхийллийн асуудал биш хөгжлийн асуудал болоод байгаа тухай нийгэмд нэг ойлголт өгөх;

3

"Sexual harassment" буюу “Бэлгийн хүчирхийлэл, дарамт” сэдвээр яам, харьяа агентлагийн хүрээнд

2016.12.09 Яам, харъяа агентлагийн удирдлагууд, Канад Улсын дэлхийн Их сургуулийн үйлчилгээ

Канадад төвтэй Канад Улсын дэлхийн Их сургуулийн үйлчилгээ

Аяны хүрээнд Канадаас хүрэлцэн ирсэн мэргэжилтнээр яам болон харъяа агентлагийн хүрээнд сургалт зохион байгуулах, гэр бүл, хүн амын

5

сургалт зохион байгуулах

байгууллагын төлөөлөл

байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газар

асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага, түүний харъяа агентлагууд өөрсдийн асуудлыг гадагшаа нэг ойлголтоор хүргэдэг байх, хамт олноороо хөгжих хөгжлийн семинарыг зохион байгуулах

4

Оюутан залуучууд хүчирхийллийн эсрэг хамтдаа: Мэтгэлцээний үндэсний аварга шалгаруулах тэмцээн

2016.12.10 /хаалтын

үйл ажиллагаа/

ХНХЯ-ны төлөөлөл, ГБХЗХГ МОХ, МЗХ ТББ

ХНХЯ, ХЭҮТ, МОХ, МЗХ

500-1000 орчим оюутан залуучууд цагаан тууз зүүж жагсах

5

"Жендэр судлал" сэтгүүлийн тусгай дугаарын танилцуулга

2016.12.12 - Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд - Азийн хөгжлийн банкны төлөөлөл

ХЗДХЯ, АХБ, Жендэр консорциум, НҮБ-ын Хүн амын сан

"Улаанбаатар хотын гэр хороолол дахь жендэрт суурилсан хүчирхийлэл" сэдэвт чанарын судалгааг Жендэрийн үндэсний хорооны дэргэдэх Жендэр консорциумаас эрхлэн гаргадаг "Жендэр судлал" сэтгүүлийн тусгай дугаарт нийтэлж, энэхүү судалгааны үр дүнг танилцуулах ѐслолын арга хэмжээг зохион байгуулах;

ХҮН АМЫН ХӨГЖЛИЙН ГАЗАР

6

ХОЁР. ЗОХИОН БАЙГУУЛСАН ҮЙЛ АЖИЛЛАГАА

1. Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлтийн үйл ажиллагаа - Хэвлэлийн бага хурал Хэвлэлийн бага хурлыг ХАХГ, Жендэрийн үндэсний хорооны Ажлын албанаас

ХЗДХЯ болон Хүчирхийллийн эсрэг үндэсний төвтэй хамтран 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр ХНХЯ-ны 10 давхрын хурлын зааланд зохион байгууллаа.

Тус хуралд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны, Хүн амын хөгжлийн газрын дарга С.Тунгалагтамир, ХЗДХЯ-ны Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албаны дарга Л.Нямгэрэл, Хууль зүйн бодлогын газрын мэргэжилтэн Д.Саруул, Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн гүйцэтгэх захирал З.Золзаяа, тус төвийн Эрх зүйн шинэчлэл хөтөлбөрийн зохицуулагч, хуульч Н.Арвинтариа нар оролцлоо.

Оролцогчид аяны тухай мэдээлэл, үйл ажиллагааны төлөвлөгөөг танилцуулж, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль болон хохирогчийг цогц хамгаалах эрх зүйн шинэчлэлийн талаар мэдээлэл хийж, сэтгүүлчдийн асуултад хариулт өгсөн бөгөөд нийт 30 гаруй хэвлэл мэдээллийн хэрэгслийн сэтгүүлчид ирж мэдээллийг олон нийтэд цацлаа.

Хэвлэлийн мэдээ

1960 оны 11-р сарын 25-ны өдөр Доминикан Улсад нийгмийн зvтгэлтэн 3

эмэгтэйн амь насыг хөлсний алуурчнаар хөнөөлгөж, автомашины осол хэмээн мэдээлсэн. Хүний эрхийг ноцтой зөрчсөн энэ бусармаг явдлыг жигшин олон нийтийн хөдөлгөөн тус улсад өрнөж, жил бүрийн 11-р сарын 25-ны өдрийг эмэгтэйчvvд, охидыг хvчирхийлэлтэй тэмцэх олон улсын өдөр болгох санаачилгыг анх гаргасан.

1991 онд АНУ-ын Эмэгтэйчүүдийн Глобал Манлайлал Хүрээлэнгээс зөвхөн 11-р сарын 25-ны өдрөөр хязгаарлахгүйгээр Олон Улсын хvний эрхийн өдөр буюу 12 сарын 10-ныг угтаж, 11-р сарын 25-наас 12-р сарын 10-ны өдөр хvртэл өргөн хүрээнд Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяныг жил бүр зохион байгуулж байх санаачилга гарган олон улсын хэмжээнд зохион байгуулахаар болсон.

1999 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн тогтоолоор энэхvv аяныг олон улсын хэмжээнд жил бүр дээрх хугацаанд зохион байгуулахаар батламжлан уриалсан юм. Уг аянд дэлхий нийтэд 180 гаруй орны 6000 орчим байгууллагууд, бодлого шийдвэр гаргагсад, засгийн газрууд, НҮБ-ын байгууллагууд, олон тооны хувь хүмүүс ижил цаг хугацаанд, нэгдмэл зорилго, нийтлэг уриан дор нэгдэж байна.

Энэхүү аян нь охид эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг хүний эрхийн ноцтой зөрчил мөн гэдгийг олон нийтэд ойлгуулах, тэдний дэмжлэгт

тулгуурласан эерэг өөрчлөлт хөдөлгөөнийг бий болгоход чиглэдэг.

Монгол Улсад 1997 оноос эхлэн жил бүр тогтмол зохион байгуулж ирсэн бөгөөд аяныг дэмжигч хувь хүн, төр, төрийн бус байгууллага, бүлгүүд зохион

7

байгуулалттайгаар үйл ажиллагаагаараа нэгдэж, хөдөлгөөнийг өрнүүлэхэд дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.

Уг аяны хүрээнд гэр бүлийн хүчирхийллийг онцолж, нөлөөллийн болон урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг чиглүүлэн ажилладаг. Учир нь манай улсын хувьд 2010-2016 оны эхний 9-р сарын байдлаар 94 хүн гэр бүлийн хүчирхийллийн улмаас хамгийн ойр дотныхоо хүний гарт амь насаа алдсан тоо баримт байна.

Нийгмийг бүхэлд нь нөмөрсөн чимээгүй дайн мэт энэ үзэгдэлтэй цөөн тооны хүн, байгууллага тэмцээд дорвитой үр дүнд хүрч чадахгүй. Харин бид нийгэмээрээ, бүх нийтээрээ тэмцэж байж хүчирхийллийг бууруулж чадна.

Тиймээс: Харсан ч хараагүй мэт Сонссон ч сонсоогүй мэт Мэдсэн ч мэдээгүй мэт хүчирхийллийн хажуугаар чимээгүй өнгөрөхөө больцооѐ!

Хүн бүр хүчирхийлэлд ҮГҮЙ гэж хэлцгээе!

Гэр бүлийн хүчирхийллийн статистик (ЦЕГ-ын статистик мэдээлэл)

2010-2016 он

2010 он -284гэмт хэрэг бүртгэгдэж, 9 хүн нас барж, 225 хүн гэмтсэн

2011 он-420гэмт хэрэг бүртгэгдэж, 17 хүн нас барж, 321 хүн гэмтсэн.

2012 он-534 гэмт хэрэг бүртгэгдэж, 16 хүн нас барж, 436 хүн гэмтсэн.

2013 он- 782 гэмт хэрэг бүртгэгдэж, 7 хүн нас барж,418 хүн гэмтсэн.

2014 он-1076 гэмт хэрэг бүртгэгдэж, 12 хүн нас барж, 853 хүн гэмтсэн.

2015 он-1356 гэмт хэрэг бүртгэгдэж, 24 хүн нас барж, 1154 хүн гэмтсэн.

2016 оны эхний 10 сарын байдлаар 1066 гэмт хэрэг бүртгэгдэж, 9 хүн нас барж, 956 хүн гэмтсэн.

Тайлбар: Энэ тоо бол зөвхөн Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн гэмт хэргийн тоо мэдээ юм.

Гэмтсэн хүний тоо:Нийт 4102

225 321 436 418

853 1154

956

2010 2011 2012 2013 2014 2015 2016 оны эхний 09

сарын байдлаар

гэмтсэн хүний тоо -нийт 4363

8

Нас барсан хүний тоо:94

ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРЛЫН ХӨТӨЛБӨР

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны 10-н давхарын хурлын танхимд 2016.11.28-ны өдөр

Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны талаарх хэвлэлийн бага хурлыг нээж: 11:00-11:10 С.Тунгалагтамир, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны, Хүн амын

хөгжлийн газрын дарга 11:10-11:20 З.Золзаяа (Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн гүйцэтгэх захирал) Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль болон хохирогчийг цогц хамгаалах эрх зүйн шинэчлэл: 11:20-11:30 Н.Арвинтариа (Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн Эрх зүйн шинэчлэл

хөтөлбөрийн зохицуулагч, хуульч) 11:30-11:40 Л.Нямгэрэл, ХЗДХЯ-ны Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг

зохицуулах зөвлөлийн Ажлын албаны дарга

Д.Саруул, ХЗДХЯ-ны Хууль зүйн бодлогын газрын мэргэжилтэн 11:40-12:00 Асуулт, хариулт

0

5

10

15

20

25

9

17 16

7 12

24

9

11.25 - Охид эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэх олон улсын өдөр;

11.25 - Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийн эсрэг эв санаагаа нэгтгэсэн

эрэгтэйчүүдийн “Цагаан туузтан хөдөлгөөн” үүссэн өдөр;

11.29 - Хүний эрхийн төлөө тэмцэгч эмэгтэйчүүдийн олон улсын өдөр;

12.01 - ДОХ-той тэмцэх олон улсын өдөр;

12.02 - Боолчлолыг таслан зогсоох олон улсын өдөр;

12.03 – Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах олон улсын өдөр ;

12.05 - Олон улсын сайн дурынхны өдөр;

12.10 - Олон улсын хүний эрхийн өдөр;

9

Үйл ажиллагааны зураг

10

2. "Сургуулийн орчин, ажлын байран дахь бэлгийн дарамт” сэдэвт сургалт

2016 оны 12 сарын 09-ний өдөр Канад Улсын Дэлхийн Их Сургуулийн

Үйлчилгээ байгууллагатай хамтран ХНХЯ болон харъяа агентлаг, байгууллагын албан хаагчдад зориулж “Сургуулийн орчин, ажлын байран дахь бэлгийн дарамт” сэдэвт сургалтыг зохион байгууллаа. Сургалтад 50 орчим төлөөлөгч оролцсон. Сургагч багш:

Канад Улсын Дэлхийн Их Сургуулийн Үйлчилгээ (КУДИСҮ) байгууллагын Жендэр, өсвөр үе залуучуудын оролцооны асуудал хариуцсан ажилтан Эмили МакАйсик Сургалтын танилцуулга:

Бэлгийн дарамт болон жендэрт суурилсан хүчирхийллийн бусад хэлбэр нь гэр бүлийн дотоодод эсвэл өөр хаа нэг газар анх үүсдэг ч энэ нь цаашлаад тухайн гэр бүл, сургууль, ажлын газар гээд бүхэл бүтэн орчинд нь нөлөөлдөг.

Бэлгийн дарамт гэж чухам юуг хэлдэг бэ? Үүнээс үүдэн гарах үр нөлөө нь юу байх вэ? Их, дээд, дунд сургуулиуд, албан газрууд энэ талаар юу хийж болох вэ? Юнитерра хөтөлбөрийн Жендэрийн мэргэжилтэн Эмили МакАйсикийн явуулах өнөөдрийн энэ сургалт-хэлэлцүүлэг, дасгал ажлаар дамжуулан дээрх асуултуудад хариулт өгөх болно. Ур чадвар/ Мэдлэг ойлголт:

Энэхүү сургалтанд хамрагдсанаар оролцогчид бэлгийн дарамтын талаар илүү сайн ойлголттой болж, сургуулийн болон ажлын орчинд бэлгийн дарамтаас үүдэлтэй сөрөг нөлөөг бууруулах төрөл бүрийн аргуудаас сурч авна. Сургалтын хөтөлбөр/дасгал ажил:

Модуль 1: Бэлгийн дарамт гэж юуг хэлдэг вэ? Модуль 2: Бэлгийн дарамтаас үүдэлтэй үр нөлөө гэж юуг хэлэх вэ? Модуль 3: Сургуулийн орчин, ажлын байран дахь бэлгийн дарамтаас

хамгаалах ямар ямар стратеги байж болох вэ?

Сургалтаас гарсан үр дүн: Бэлгийн дарамтын аливаа хэлбэрийг таньж, тодорхойлж чаддаг болсон, Сургуулийн болон ажлын орчинд гарч болох бэлгийн дарамт, тэнд сурч,

ажиллаж буй эмэгтэй, эрэгтэй хүмүүст бэлгийн дарамтын үзүүлэх сөрөг нөлөөг тодорхойлж чаддаг болсон,

Дээрх сөрөг нөлөөллийг хязгаарлахуйц урьдчилан сэргийлэх, дэмжлэг үзүүлэх стратеги боловсруулах чадвартай болсон,

ЖЭТБХТ хуульд заасны дагуу байгууллагууд хөдөлмөрийн дотоод журамдаа ажлын байранд бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлэх, гарсан гомдлыг барагдуулах хэм хэмжээг тусгах шаардлагтай тухай ойгож мэдсэн,

Харъяа агентлаг, байгууллагууд энэхүү сургалтыг өөрийн байгууллага дээр авах, хамтран ажиллахаар болов.

11

3. Олон улсын "Меn-care" аяны Монгол дахь үйл ажиллагааны хүрээнд “Нийгмийн хөгжилд-Эрэгтэйчүүдийн оролцоо” сэдэвт семинар

Хамтран зохион байгуулсан байгууллага: Дэлхийн банк Үйл ажиллагаа болсон огноо: 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Үйл ажиллагаа болсон газар: Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны 10-н давхарын хурлын танхимд. Оролцогчид: ХЗДХЯ, ЭМЯ, Төр, төрийн бус, Дэлхийн банк зэрэг нийт 50 гаруй оролцогчид оролцлоо. Зорилго: Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх дэлхийн нийтийн аяны хүрээнд ХНХЯ, Жендэрийн үндэсний хороо, Хууль зүй, дотоод хэргийн яам, Эрүүл мэндийн яамдтай хамтран Дэлхийн банкны дэмжлэгтэйгээр Олон улсын “Men care-Халамжит эрчүүд” аяны Монгол дахь үйл ажиллагааг дэмжиж “Нийгмийн хөгжилд эрэгтэйчүүдийн оролцоо” сэдэвт семинарыг 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдөр зохион байгууллаа. Монгол Улс 2011 онд Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийг батлан, Ерөнхий сайдаар ахлуулсан Жендэрийн үндэсний хороо түүний салбар зөвлөл, хороод үндэсний түвшинд ажиллаж, жендэрийн тэгш байдлыг хангах чиглэлээр тодорхой ахиц дэвшил гарган, ажиллаж ирсэн билээ. Өнгөрсөн жилүүдэд энэхүү хуулийг хэрэгжүүлэх үндэсний тогтолцоог хөгжүүлэх, чадавхи бүрдүүлэх, жендэрт суурилсан хүчирхийлэл, түүний дотор гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх чиглэлээр амжилт олж байна. Энд Хууль зүй, дотоод хэргийн яам, түүний харьяа байгууллагууд, иргэний нийгмийн байгууллага, үндэсний шинэжээчид, олон улсын байгууллагуудын идэвхтэй оролцоо, хүчин чармайлт үнэтэй хувь нэмэр оруулсаар ирсэн юм.

12

Өнөөдөр үндэсний түвшинд нэгдсэн байдлаар тодорхойлогдож ирсэн жендэрийн бодлого төлөвлөлтийг төрийн захиргааны төв байгууллага, түүний харьяа байгууллага агентлагууд, нутгийн удирдлагын байгууллагуудын бодлого төлөвлөлтөд нэвтрүүлэх, үндсэн чиг үүрэгтэй нь уялдуулан нийт ажилтан, албан хаагчдын жендэрийн хэрэгцээг шийдвэрлэх, улмаар төрийн үйлчилгээг жендэрийн мэдрэмжтэй болгох ажил улс орон даяар өрнөж байна. Тухайлбал, Байгаль орчин аялал жуулчлалын яам, Сангийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Эрүүл мэндийн яам зэрэг салбарын яамд, Баянхонгор, Завхан, Говь-Алтай аймгууд жендэрийн тэгш байдлыг дэмжих үйл ажиллагааг салбар, орон нутгийнхаа бодлого, хөтөлбөрт тусган ажиллаж байгаа нь Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль болон холбогдох бусад хуулийн хэрэгжилтийг Монгол улсын иргэн бүрт хүргэж, жендэрт суурилсан хүчирхийлэл, ялгаварлан гадуурхлыг нийгмийн амьдралын бүх хүрээнд таслан зогсоож, хохирогчдыг хамгаалан, гомдлыг хянан шийдвэрлэх, Тогтвортой хөгжлийн зорилтуудын Жендэрийн тэгш байдлыг хангах 5-р зорилтыг хэрэгжүүлэх стратегийн чухал алхам юм. ЖСХ, нэн ялангуяа Гэр бүлийн хүчирхийлэл нэмэгдэж байгаа нь тогтвортой хөгжлийг хангахад тулгарч байгаа нэг саад бэрхшээл болоод зогсохгүй хүний болон нийгэм эдийн засгийн хөгжилд сөргөөр нөлөөлж байна. Үндэсний хэмжээний судалгаа нь ЖСХ-тэй холбоотой хуулийн болон бодлогын өөрчлөлт хийх, ЖСХ-ээс урьдчилан сэргийлэх болон хүчирхийлэгчгүй нийгэм бий болохыг зорих, хохирогчдод хүний эрхэд суурилсан үйлчилгээ үзүүлэхэд шаардлагатай бодит үндэслэлүүдийг бий болгоход тустай юм. Хүрсэн үр дүн:

Үйл ажиллагааны хүрээнд “Нийгмийн хөгжилд эрэгтэйчүүдийн оролцоо” семинараар Монгол эрэгтэйчүүдийн эрүүл мэнд, боловсрол, гэмт хэрэг зэрэг тулгараад байгаа асуудлаар судалгаа болон онолын түвшинд олон сонирхолтой илтгэлүүдийг тавьж, хамтаар ярилцан цаашид тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх арга замыг тодорхойлохоор тус семинарын дүгнэлтийг шинээр боловсруулагдах Жендэрийн тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөр /2017-2021/ тусгуулах байлаа.

13

Семинарын хөтөлбөр

10:00-10:10 Бүртгэл

10:10-10:20

Нээлт

С.Мөнгөнчимэг, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд

Жеймс Андерсон, Дэлхийн банкны Суурин төлөөлөгч, Монгол Улсыг хариуцсан менежер

1-р хэсэг: Эрэгтэйчүүдийн өнөөгийн тулгамдаж буй асуудал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийн талаар салбарын хүрээнд:

10:20-10:30

Эрэгтэйчүүд хүчирхийллийг зогсоож чадна.

Т.Энхбаяр, Жендэрийн үндэсний хорооны Ажлын албаны дарга

10:30-11:30

Эрэгтэйчүүдийн өнөөгийн тулгамдаж буй асуудал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийн талаар: илтгэгч тус бүр 15 мин

Хууль зүй, дотоод хэргийн яамны төлөөлөл

Эрүүл мэндийн яамны төлөөлөл

Боловсрол, соѐл, шинжлэх ухаан, спортын яамны төлөөлөл

Эрэгтэйчүүдийн ТББ-ын төлөөлөл

2-р хэсэг: Mancare-Халамжит эрчүүд ОУ-ын Нөлөөллийн төслийг Монгол Улсад хэрэгжүүлсэн туршлага.

11:30-12:00 Ц.Эрдэнэчимэг, Mancare-Халамжит эрчүүд ОУ-ын

Нөлөөллийн төслийг Монгол Улсад хэрэгжүүлсэн Нийгмийн ажлын хөгжлийн төв ТББ-ын гүйцэтгэх захирал

3-р хэсэг: Нийгмийн хөгжилд-эрэгтэйчүүдийн оролцоо семинараас боловсруулж буй “Жендэрийн тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөр” /2017-2021/-ийн төсөлд санал хүргүүлэх зөвлөмж, дүгнэлт:

12:00-12:20

Т.Энхбаяр, Жендэрийн ажлын албаны дарга

Я.Пүрэвдорж, Эрэгтэйчүүдийн холбооны ТББ-ын гүйцэтгэх захирал

14

Үйл ажиллагааны зураг

15

4. Оюутан залуучууд хүчирхийллийн эсрэг хамтдаа: Мэтгэлцээний үндэсний аварга шалгаруулах тэмцээн

Зохион байгуулсан байгууллага: Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар Үйл ажиллагаа болсон огноо: 2016 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Үйл ажиллагаа болсон газар: Олон Улсын Хүүхдийн Найрамдал төв Оролцогчид: Оюутан, залуучуудад зориулсан.

Зорилго:

2016 оны 12-р сарын 10-ны өдөр буюу Хүний эрхийн өдрийг тохиолдуулан оюутан, залуучуудыг хүчирхийллийн эсрэг эвлэлдэн нэгдэх, зөв мэдээ, мэдээллээр хангах зорилтын хүрээнд Мэтгэлцээний үндэсний аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулах. Үр дүн: ХНХЯам, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас зохион байгуулсан энэхүү тэмцээний оролцогчид, шүүгчид, зохион байгуулагчид болох 127 хүнд "Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян" болон Хүний эрхийн өдрийг хэрхэн тэмдэглэдэг болсон тухай, хүчирхийллийн эсрэг залуучууд хэрхэн эвлэлдэн нэгдэж тэмцэж болох тухай мэдээллийг хүргэсэн болно. Мөн арга хэмжээний үеэр оюутан, залуучууд хүчирхийллийн эсрэг хамтдаа тэмцэх уриалгад нэгдэн амлалт өгч, цагаан туузыг зүүн сурталчилгааны самбартай фото зургаа татуулан цахим орчинд байршуулсан.

16

5. “Жендэр судлал ба жендэрийн бодлого” семинар

/"Жендэр судлал" сэтгүүлийн тусгай дугаарын танилцуулга/

Хамтран зохион байгуулсан байгууллага: Азийн хөгжлийн банк Үйл ажиллагаа болсон огноо: 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Үйл ажиллагаа болсон газар: Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны 10-н давхарын хурлын танхимд. Оролцогчид: ХЗДХЯ-ны харъяа хууль сахиулах байгууллагуудын албан хаагчид, Жендэрийн үндэсний шинжээчид, Жендэрийн консорциум, Их, дээд сургуулийн багш, судлаачид, Жендэр хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон иргэний нийгмийн байгууллага, олон улсын байгууллагын төлөөллөөс бүрдсэн 50 гаруй төлөөлөгч оролцсон. Үндэслэл:

Жендэрт суурилсан хүчирхийллийг таслан зогсоох зорилт нь дэлхий хэмжээний 2015 оноос хойших хөгжлийн зорилтуудтай нийцэж 2015 оны 9 сард НҮБ-ын Ерөнхий Ассемблэйгээс баталсан Тогтвортой Хөгжлийн Зорилтуудын нэг болсон. Уг зорилтуудын 5 дахь зорилтод жендэрийн тэгш байдлыг хангах, охид эмэгтэйчүүдийг чадавхжуулах, хүний эрхийг нь дээдлэх, эрхээ бүрэн эдлэх боломжийг нь баталгаажуулах, бүх төрлийн ялгаварлан гадуурхалт болон хүчирхийллийг устгах, энэ үйлсэд хөвгүүд эрэгтэйчүүдийг татан оролцуулах замаар хамтран ажиллах зэрэг зорилтууд тусгагдсан.

Монгол улс 2011 онд Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийг батлан, Ерөнхий сайдаар удирдуулсан Жендэрийн үндэсний хороо, түүний ажлын алба, салбар зөвлөл, хороод үндэсний түвшинд ажиллаж, жендэрийн тэгш байдлыг хангах чиглэлээр тодорхой ахиц дэвшил гарган, ажиллаж ирсэн билээ. Өнгөрсөн жилүүдэд энэхүү хуулийг хэрэгжүүлэх үндэсний тогтолцоог хөгжүүлэх, чадавхи бүрдүүлэх, жендэрт суурилсан хүчирхийлэл, түүний дотор гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх чиглэлээр амжилт олж байна. Энд Монгол улсын Хууль зүйн яам, түүний харьяа байгууллагууд, Иргэний нийгмийн байгууллага, Олон улсын байгууллагуудын идэвхтэй оролцоо, хүчин чармайлт үнэтэй хувь нэмэр оруулсаар ирсэнийг дурьдахгүй өнгөрөхийн аргагүй юм.

Өнөөдөр үндэсний түвшинд нэгдсэн байдлаар тодорхойлогдож ирсэн жендэрийн бодлого төлөвлөлтийг төрийн захиргааны төв байгууллага, түүний харъяа байгууллага агентлагууд, нутгийн удирдлагын байгууллагуудын бодлого төлөвлөлтөд нэвтрүүлэх, үндсэн чиг үүрэгтэй нь уялдуулан нийт ажилтан, албан хаагчдын жендэрийн хэрэгцээг шийдвэрлэх, улмаар төрийн үйлчилгээг жендэрийн мэдрэмжтэй болгох ажил улс орон даяар өрнөж байна.

Тухайлбал, Байгаль орчин аялал жуулчлалын яам, Сангийн яам, Хууль зүйн яам, Эрүүл мэндийн яам зэрэг салбарын яамд, Баянхонгор, Завхан, Говь-Алтай аймгууд жендэрийн тэгш байдлыг дэмжих үйл ажиллагааг салбар, орон нутгийнхаа бодлого, хөтөлбөрт тусгасан.

Энэ нь Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль болон холбогдох бусад хуулийн хэрэгжилтийг Монгол улсын иргэн бүрт хүргэж, жендэрт суурилсан

17

хүчирхийлэл, ялгаварлан гадуурхлыг нийгмийн амьдралын бүх хүрээнд таслан зогсоож, хохирогчдыг хамгаалан, гомдлыг хянан шийдвэрлэх, Тогтвортой хөгжлийн зорилтуудын Жендэрийн тэгш байдлыг хангах 5-р зорилтыг хэрэгжүүлэх стратегийн чухал алхам юм.

ЖСХ, нэн ялангуяа Гэр бүлийн хүчирхийлэл нэмэгдэж байгаа нь тогтвортой

хөгжлийг хангахад тулгарч байгаа нэг саад бэрхшээл болоод зогсохгүй хүний болон нийгэм эдийн засгийн хөгжилд сөргөөр нөлөөлж байна. Үндэсний хэмжээний судалгаа нь ЖСХ-тэй холбоотой хуулийн болон бодлогын өөрчлөлт хийх, ЖСХ-ээс урьдчилан сэргийлэх болон хохирогчдод хүний эрхэд суурилсан үйлчилгээ үзүүлэхэд шаардлагатай бодит үндэслэлүүдийг бий болгоход тустай юм. Зорилго:

Тиймээс семинарын эхний хэсэгт “Улаанбаатар хотын гэр хорооллын орчин дахь жендэрт суурилсан хүчирхийлэл сэдэвт чанарын судалгаа” болон “Ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөр дэх жендэрийн дүн шинжилгээ”-г танилцуулна.

Энэхүү судалгааны ажлуудыг хэвлэж олны хүртээл болгоход Азийн хөгжлийн банк санхүүгийн дэмжлэг үзүүлж ажилласан.

Эдгээр судалгааны ажлуудаас гарсан үр дүн нь хамгийн ихээр хаана, ямар үйлчилгээ шаардлагатай байгааг тодорхойлох, ЖСХ-ийн тохиолдол, нөхцөл байдал, суурь шалтгаанууд, нөлөөлөх хүчин зүйлүүдийг тодорхойлсноор олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлэх, урьдчилан сэргийлэх компанит ажлуудыг илүү үр дүнтэй явуулах нөхцөлүүд бүрдэх юм.

Мөн Монгол улсын Хууль зүйн яам нь үндсэн чиг үүргийнхээ хүрээнд дээрх үйл явцад тэргүүлэх үүрэг гүйцэтгэж, жендэрийн тэгш байдлыг дэмжихийн тулд ХЗЯ болон түүний харъяа хууль сахиулах байгууллагуудад хэрэгжих жендэрийн нэгдсэн бодлогыг боловсруулан баталсан. 4 жилийн хугацаанд хэрэгжих энэхүү нэгдсэн бодлого нь хууль сахиулах байгууллагад ажиллагсдын жендэрийн ялгаатай хэрэгцээг бодлого төлөвлөлтөд тусгах, тэднийг чадавхижуулах замаар тэгш эрх, тэгш оролцоог нь хангах тогтвортой, залгамж бодлогын гараа болж байна. Семинарын хоѐр дахь хэсэгт энэхүү бодлогын баримт бичгийг хэлэлцэнэ.

18

СЕМИНАРЫН ХӨТӨЛБӨР

Цаг Үйл ажиллагаа

13:40-13:50 Цай, кофе

13:50-14:00 Бүртгэл

Чиглүүлэгч: Т.Энхбаяр, Жендэрийн үндэсний хорооны ажлын албаны дарга

14:00-14:20 Нээлтийн үйл ажиллагаа: С.Мөнгөнчимэг , Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд Сайд Андерс Петтерсон, Азийн Хөгжлийн Банкны Монгол улс дахь Суурин төлөөлөгчийн газрын Төсөл, хөтөлбөрийн албаны дарга

Нэгдүгээр хэсэг: Судалгаа, шинжилгээний бүтээлийн танилцуулга

14:20-14:40 Улаанбаатар хотын гэр хорооллын орчин дахь жендэрт суурилсан хүчирхийлэл (ЖСХ) сэдэвт чанарын судалгааны онол-арга зүйн хүрээ, хотын гэр хорооллын иргэдийн ЖСХ, түүний хэлбэр, цар хүрээний талаарх ойлголт, хандлагыг судалсан дүнгээс. Г.Түмэннаст, МУИС-ийн Социологи- Нийгмийн ажлын тэнхимийн ахлах багш, судалгааны багийн зөвлөх судлаач

14:40-15:00 Улаанбаатар хотын гэр хорооллын орчин дахь ЖСХ-д хүргэж болох ба түүнээс хамгаалах хүчин зүйлсийн тухай олон нийтийн ойлголт хандлага судалсан дүн, ЖСХ-д чиглэсэн өнөөгийн болон цаашид авах арга хэмжээний тухай дүгнэлт, зөвлөмж. А.Батхишиг, МУИС-ийн Социологи-Нийгмийн ажлын тэнхимийн багш, судалгааны багийн ахлагч, доктор

15:00-15:20 Ерөнхий боловсролын эрх зүйн баримт бичгүүд, материаллаг орчин, цөм болон үндэсний хөтөлбөр, сурах бичигт хийсэн жендэрийн дүн шинжилгээний үр дүн Н.Болдмаа, МУИС-ийн Социологи- Нийгмийн ажлын тэнхимийн дэд профессор, судалгааны багийн гишүүн, ахлах судлаач

15:20-15:50 Асуулт / хариулт

Хоѐрдугаар хэсэг: Бодлогын баримт бичгийн танилцуулга

15:50-16:10 Жендэрийн бодлогын баримт бичиг боловсруулах нэгдсэн удирдамж, ХЗДХЯ-ны харьяа хууль сахиулах байгууллагуудын жендэрийн нэгдсэн бодлого (2016-2020) Жендэрийн Үндэсний Шинжээчдийн бүлэг

16:10-16:20 Асуулт / хариулт

16:20-16:30 Хаалт: С.Тунгалагтамир, ХНХЯ-ны Хүн амын хөгжлийн газрын дарга

16:30-17:30 Оройн зоог - “Century ресторан” /Байршил: Байгалийн түүхийн музейн хойно, СБД-ийн шүүхийн замын эсрэг талд/

19

Үйл ажиллагааны зураг

20

ГУРАВ. ДҮГНЭЛТ

2015 оны 9 дүгээр сард Дэлхийн 193 орны удирдагчид "Хэнийг ч орхигдуулалгүй, ядуурлын бүх хэлбэрийг устгаж, эх дэлхийгээ хамгаалж, хүн төрөлхтнийг тайван амгалан, баян чинээлэг, эрх тэгш амьдрах боломжоор хангах" ирэх 2030 он хүртэл баримтлах тогтвортой хөгжлийн зорилгоо баталсан. Тогтвортой хөгжлийн 17 зорилгын 5 дугаарт "Жендэрийн тэгш байдлыг хангах, охид, эмэгтэйчүүдийн эрх мэдлийг нэмэгдүүлэх"-ээр тунхагласан.

Монгол Улс энэхүү зорилгыг улам бүр баталгаажуулан "Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал"-д "Нийгмийн хөгжил дэвшилд жендэрийн тэгш оролцоог хангах замаар нийгмийн баялгийн үр шимээс адил тэгш хүртэх таатай орчинг бүрдүүлэх"-ээр, Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт "Жендэрийн тэгш байдлыг хангаж, шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлнэ" гэж тус тус заасан нь жендэрийн тэгш байдлыг шинэ шатанд гаргах таатай нөхцлийг бүрдүүлж байна. Жендэрийн тэгш бус байдал, жендэрт суурилсан хүчирхийллийг шийдвэрлэхэд Засгийн газар ахиц дэвшил гаргахаар ажиллаж байгаа.

Үүний дагуу Засгийн газрын 2002 оны 274 дүгээр тогтоолоор батлагдсан “Жендэрийн тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөр” 2015 онд “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийг хэрэгжүүлэх дунд хугацааны /2013-2016 он/ стратегийн төлөвлөгөө” энэ онд дуусгавар болж байгаатай холбогдуулан дараагийн шатны бодлогын баримт бичгийг ХНХЯам боловсруулж, Засгийн газраар батлуулахаар ажиллаж байна. Тус хөтөлбөрт бид жендэрт суурилсан хүчирхийллийн эсрэг илүү үр дүнтэй, цогц арга хэмжээг тусгахаар ажиллана. Манай яам Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны хүрээнд: ХЗДХЯ, ЭМЯ, БСШУСЯ, Хүчирхийллийн эсрэг үндэсний төв, Эрэгтэйчүүдийн холбоо, НҮБ-ын Хүн амын сан, Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк зэрэг байгууллагуудтай хамтран хэд хэдэн томоохон ажлуудыг хамтран хэрэгжүүллээ.

Уг аяны хүрээнд гэр бүлийн хүчирхийллийг онцолж, нөлөөллийн болон урьдчилан сэргийлэх чиглэлд голлон үйл ажиллагаануудыг зохион байгуулдаг.

Манай улсын хувьд Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэнээр Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргийн улмаас сүүлийн 6 жилийн дотор 94 хүн амиа алдаж, 3000 гаруй хүн гэмтсэн байна. Эдгээр хохирогчдын 88.1 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. - 5 эмэгтэй тутмын нэг нь нөхөр, хамтран амьдрагчийнхаа бие махбодийн хүчирхийлэлд өртдөг, - 5 гэр бүл тутмын нэг нь гэр бүлийн хүчирхийллийн шалтгаанаар гэрлэлтээ цуцлуулж байна.

Гэвч харамсалтай нь хүчирхийлэлд өртсөн ихэнх эмэгтэйчүүд ямар нэг тусламж, дэмжлэг хүсдэггүй байна. Зөвхөн маш ноцтой гэмтэл бэртэл авсан тохиолдолд л хүчирхийлэлд өртсөн 3 эмэгтэй тутмын нэг нь цагдаа эсвэл үйлчилгээ үзүүлдэг байгууллагад ханддаг байна.

Жендэрт суурилсан хүчирхийллийн тухай мэдээлэл хязгаарлагдмал, хүчирхийллийг хэвийн зүйл мэт хүлээн зөвшөөрч, өөгшүүлсэн нийгмийн хэм хэмжээ, хандлага оршин тогтносоор байгаа нь эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг бууруулахад тулгарч буй гол бэрхшээл болж байна.

21

Иймд цаашид: - Хууль, эрх зүйн орчныг шинэчлэн батлах, хуулийн хэрэгжилтийг хангахад хүчин чармайлтаа нэмэгдүүлэх замаар эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэлд чиглэсэн хууль, бодлогуудыг бэхжүүлэх, эрэгтэйчүүдтэй хамтран ажиллах, - Олон нийтэд чиглэсэн ойлголт, хандлагыг нэмэгдүүлэх аянуудыг зохион байгуулах, боловсролын системд жендэрийн мэдрэмжтэй агуулга оруулах замаар эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх хүчин чармайлтыг түргэсгэх, - Төрөлжүүлсэн судалгаа, гэмт хэргийн судалгаа, жендэрт суурилсан хүчирхийллийн учир шалтгаан, хандлага, үр дагаварыг нарийвчлан судлах замаар эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийн баримт, мэдээллүүдийг сайжруулах мэдээллийн сан бүрдүүлэх шаардлагатай байна.

Хүн бүр Хүчирхийлэлд ҮГҮЙ гэж хэлье!.

ХҮН АМЫН ХӨГЖЛИЙН ГАЗАР ЖЕНДЭРИЙН ҮНДЭСНИЙ ХОРООНЫ АЖЛЫН АЛБА