13
АШИГЛАЛТЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ЭЗЭМШИГЧДЭЭС УУЛЫН АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨ, ТАЙЛАНГ ЦАХИМ ХЭЛБЭРЭЭР АШИГТ МАЛТМАЛЫН ГАЗАРТ ИРҮҮЛЭХ ГАРЫН АВЛАГА АМГ, УУСХ 2011 “Цахим тайлангийн систем”-д хандан төлөвлөгөө, тайлан гаргах заавар, зөвлөмжтэй сайтар танилцаж тайланг маягтын дагуу бүрэн, алдаагүй бичиглэл хийж илгээнэ. Илгээсэн тайлангийн мэдээллийн үнэн зөв, бодит байдлыг ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч бүрэн хариуцна. 1. Нэвтрэх 1.1. Aшиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Ашигт малтмалын газрын цахим хуудас / www.mram.gov.mn/ дахь “Уулын ажлын төлөвлөгөө, тайлан авах” хэсэг /http://inforep.mram.gov.mn/MR/faces/login/-т хандан “Хэрэглэгчийн нэр, нууц үг”-ийг ашиглан уулын ажлын төлөвлөгөө, тайланг дараахь горимын дагуу ирүүлнэ.

ТАЙЛАНГ ЦАХИМ ХЭЛБЭРЭЭР АШИГТ МАЛТМАЛЫН ГАЗАРТ ИРҮҮЛЭХ ГАРЫН АВЛАГА

Embed Size (px)

Citation preview

Page 1: ТАЙЛАНГ ЦАХИМ ХЭЛБЭРЭЭР АШИГТ МАЛТМАЛЫН ГАЗАРТ ИРҮҮЛЭХ ГАРЫН АВЛАГА

АШИГЛАЛТЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ

ЭЗЭМШИГЧДЭЭС УУЛЫН АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨ,

ТАЙЛАНГ ЦАХИМ ХЭЛБЭРЭЭР АШИГТ МАЛТМАЛЫН

ГАЗАРТ ИРҮҮЛЭХ ГАРЫН АВЛАГА

АМГ, УУСХ

2011

“Цахим тайлангийн систем”-д хандан төлөвлөгөө, тайлан гаргах заавар, зөвлөмжтэй сайтар танилцаж тайланг маягтын дагуу бүрэн,

алдаагүй бичиглэл хийж илгээнэ. Илгээсэн тайлангийн мэдээллийн үнэн зөв, бодит байдлыг ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч бүрэн

хариуцна.

1. Нэвтрэх

1.1. Aшиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Ашигт малтмалын газрын цахим хуудас /www.mram.gov.mn/ дахь “Уулын ажлын

төлөвлөгөө, тайлан авах” хэсэг /http://inforep.mram.gov.mn/MR/faces/login/-т хандан “Хэрэглэгчийн нэр, нууц үг”-ийг ашиглан уулын

ажлын төлөвлөгөө, тайланг дараахь горимын дагуу ирүүлнэ.

Page 2: ТАЙЛАНГ ЦАХИМ ХЭЛБЭРЭЭР АШИГТ МАЛТМАЛЫН ГАЗАРТ ИРҮҮЛЭХ ГАРЫН АВЛАГА

1.2. Хэрэглэгчийн нэр, нууц үгийг АМГ-н холбогдох хэлтэст албан бичгээр хүсэх ба захирлын болон хариуцсан ажилтны

баталгаат “e-mail” хаягийн хамт ирүүлнэ.

• Системд нэвтрэх - “Цахим тайлан”-д хэрэглэгчийн нэр, нууц үгээ оруулан нэвтэрч байгууллагын мэдээлэл болон уурхайн

мэдээллийг оруулсны дараа тайлан, төлөвлөгөөний төрлийг сонгоно.

• Уулын ажлын төлөвлөгөө, тайлангийн холбогдох маягтуудыг бичиглэл бүрт хадгалах үйлдлийг хийнэ.

• Маягтуудыг хадгалсан тохиолдолд “Цахим тайлан”-д шууд илгээгдэнэ.

Page 3: ТАЙЛАНГ ЦАХИМ ХЭЛБЭРЭЭР АШИГТ МАЛТМАЛЫН ГАЗАРТ ИРҮҮЛЭХ ГАРЫН АВЛАГА

2. Байгууллагын мэдээлэл оруулах

Мэдээллээ оруулаад “Хадгалах” товчийг дарсны дараа “Уурхайн мэдээлэл оруулах” товчийг дарна.

Page 4: ТАЙЛАНГ ЦАХИМ ХЭЛБЭРЭЭР АШИГТ МАЛТМАЛЫН ГАЗАРТ ИРҮҮЛЭХ ГАРЫН АВЛАГА

3. Мэдээлэл үүсгэх

“Үүсгэх” товчийг даран шинэ мөр үүсгэнэ.

Page 5: ТАЙЛАНГ ЦАХИМ ХЭЛБЭРЭЭР АШИГТ МАЛТМАЛЫН ГАЗАРТ ИРҮҮЛЭХ ГАРЫН АВЛАГА

Мэдээллээ оруулаад "хадгалах" товчийг даран хадгална.

Page 6: ТАЙЛАНГ ЦАХИМ ХЭЛБЭРЭЭР АШИГТ МАЛТМАЛЫН ГАЗАРТ ИРҮҮЛЭХ ГАРЫН АВЛАГА

1. Уулын ажлын тайлангийн маягтын жагсаалт

2. Мэдээлэл оруулах мөр үүсгэх

3. Оруулсан мэдээллийг хадгалах

4. Ажиллах мөрийг бүхэлд нь устгах

5. Тайлангийн оныг сонгох

6. Уулын ажлын төлөвлөгөөний маягтын жагсаалтыг гаргах

Page 7: ТАЙЛАНГ ЦАХИМ ХЭЛБЭРЭЭР АШИГТ МАЛТМАЛЫН ГАЗАРТ ИРҮҮЛЭХ ГАРЫН АВЛАГА

4. Маягт сонгон мэдээлэл оруулах

1. ААН ба Уурхайг сонгох

2. Тэмдэглэл ба тэмдэглэлийн тайлбарыг харах

Page 8: ТАЙЛАНГ ЦАХИМ ХЭЛБЭРЭЭР АШИГТ МАЛТМАЛЫН ГАЗАРТ ИРҮҮЛЭХ ГАРЫН АВЛАГА

3. Харгалзах мөрний тайлбар

5 . Хадгалах

1. Мэдээллээ оруулаад хадгалах товчийг даран “Амжилттай хадгаллаа” гэсэн цонх гарснаар мэдээллийг явуулсанд тооцно.

2. “Амжилттай хадгаллаа” цонх

Page 9: ТАЙЛАНГ ЦАХИМ ХЭЛБЭРЭЭР АШИГТ МАЛТМАЛЫН ГАЗАРТ ИРҮҮЛЭХ ГАРЫН АВЛАГА

6 . Зураг болон файлыг хавсарган илгээх

Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь маркшейдерийн хэмжилтээр тогтоогдож батлагдсан уулын ажлын үндсэн үзүүлэлт болон

график зургийг *.pdf өргөтгөлтэйгөөр боловсруулж хавсарган ирүүлнэ.

ftp://inforep.mram.gov.mn орон гарч ирэх цонхонд хэрэглэгчийн нэр, нууц үгийг оруулан нэвтэрнэ.

Page 10: ТАЙЛАНГ ЦАХИМ ХЭЛБЭРЭЭР АШИГТ МАЛТМАЛЫН ГАЗАРТ ИРҮҮЛЭХ ГАРЫН АВЛАГА
Page 11: ТАЙЛАНГ ЦАХИМ ХЭЛБЭРЭЭР АШИГТ МАЛТМАЛЫН ГАЗАРТ ИРҮҮЛЭХ ГАРЫН АВЛАГА

Хавсаргах зурган мэдээллүүд нь дараахь масштабтай байна.

Д/д Зургийн жагсаалт Масштаб

1 Ашигт малтмалын нөөцийг улсын бүртгэлд бүртгүүлсэн баримтын хуулбар, геологийн

болон нөөцийн дэвсгэр зураг (М1:2000, М1:5000, М1:100000),

2 Дагуу болон хөндлөн зүсэлтүүд (М1:1000, М1:2000, М1:5000)-

3 Уурхайн ерөнхий дэвсгэр зураг (M1:2000, М1:5000),

4 Ил уурхайн гадаад траншейн дэвсгэр зураг ба түүний дагуу, хөндлөн зүсэлтүүд (M1:500, М1:1000),

5

Хөрс ба олборлолтын доголуудын ажлын талбайн бүтэц, хөрс хуулалт, олборлолтын

түвшингүүдийн ахилт, төлөвлөлт болон гүйцэтгэл /улирлаар/, уурхайн дэвсгэр зураг,

тэдгээрийн зүсэлтүүд

(M1:200, М1:500)

6

Далд уурхайн нээгч, бэлтгэл, цэвэрлэгээний малталтуудын аффин проекц, тэдгээрийн дагуу

буюу хөндлөн огтлолууд, өрөмдлөг тэсэлгээний ажлын болон бэхэлгээний паспортууд гэх

мэт

7 Технологийн схем, тоног төхөөрөмжийн ажлын паспорт, техникийн үзүүлэлт, уурхайн

овоолго, зам талбайн гэрэлтүүлгийн схем.

8 Шимт хөрсний овоолго, эвдрэлд өртөх болон нөхөн сэргээх талбайн дэвсгэр зураг (M1:1000, М1:2000)

Page 12: ТАЙЛАНГ ЦАХИМ ХЭЛБЭРЭЭР АШИГТ МАЛТМАЛЫН ГАЗАРТ ИРҮҮЛЭХ ГАРЫН АВЛАГА

7. Зөвшөөрөгдсөн төлөвлөгөө, тайланд нэмэлт тодотгол хийх

Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь зөвшөөрөгдөж, хянагдсан уулын ажлын төлөвлөгөө, тайланд нэмэлт өөрчлөлт

оруулах шаардлагатай тохиолдолд албан бичгээр АМГ-т хүсэлт гарган системд нэвтрэх эрхийг идэвхижүүлсний дараа нэмэлт

тодотголыг хийж энэ зааврын 1.2-т заасны дагуу ирүүлнэ.

8. Засварт буцсан төлөвлөгөө, тайланг дахин засах

Цахим төлөвлөгөө, тайлан нь цаг хэмнэх зорилгоор АМГ-ын мэргэжилтнүүд ирсэн тухай бүрт нь зэрэг хандаж танилцах

нөхцөлийг бүрдүүлсэн бөгөөд тайлан, төлөвлөгөөний холбогдох хэсэгт засвар хийх шаардлагатай тухай мэдэгдэл нь доорх

зургийн 2, 3 гэсэн тэмдэгтүүд дээр байгаа мөрөнд харагдана. Тайлбарт нэмэлт тайлбар хийн эсвэл шаардлагатай засварыг хийн

“хадгалах” товчийг дарснаар мэдээлэл цахим тайлангийн мэдээллийн санд хадгалагдана.

9. Засвар хийгдсэн төлөвлөгөө, тайлантай дахин танилцах

Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч холбогдох засваруудыг бүрэн хийж “Цахим хэлбэрээр төлөвлөгөө, тайлан ирүүлэх

заавар”-ын 2.1-д заасны дагуу ирүүлсний дараа холбогдох асуудал хариуцсан мэргэжилтнүүд дахин танилцан саналаа

боловсруулан хүргүүлнэ.

Хэрэв дахин засвар хийх шаардлагатай бол энэ зааврын 8 ба 9 дэх хэсгийн дагуу засварлана.

10. Зөвшөөрөх боломжгүй төлөвлөгөө, тайланг буцаах

Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчээс ирүүлсэн уулын ажлын төлөвлөгөө, тайланг зөвшөөрөхөөс татгалзсан үндэслэл

шалтгааныг тодорхой тусган хариуг цахим хэлбэрээр болон албан тоотоор ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүргүүлнэ.

11. Зөвшөөрөгдсөн төлөвлөгөө, тайланг хүлээн авах

Уулын ажлын төлөвлөгөө, тайлангийн хүлээн зөвшөөрөгдсөн тухай хариуг авсны дараа ашиглалтын тусгай зөвшөөрөл

эзэмшигч уулын ажлын төлөвлөгөө, тайланг 3 хувь хэвлэн Геологи, уул уурхайн асуудал хариуцсан төрийн захиргааны

байгууллагад хүргүүлэх бөгөөд уулын ажлын төлөвлөгөө, тайланд холбогдох мэргэжилтнүүд, тасгийн дарга, хэлтсийн дарга нар

гарын үсэг зуран тэмдэг дарж баталгаажуулан ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүлээлгэн өгнө.

Page 13: ТАЙЛАНГ ЦАХИМ ХЭЛБЭРЭЭР АШИГТ МАЛТМАЛЫН ГАЗАРТ ИРҮҮЛЭХ ГАРЫН АВЛАГА

Уулын ажлын төлөвлөгөө, тайланд Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газрын холбогдох албан тушаалтан гарын үсэг зуран,

тэмдэг дарж албажуулсны дараа ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь төлөвлөгөө, тайланг АМГ-т хүргүүлснээр тухайн

жилийн төлөвлөгөө, тайланг хүлээн авсанд тооцно.