22
БАРАГШУНТАЙ ЗӨГИЙН БАЛ Хадны барагшун нь Цаст оргил єндөр уулсын оройн хvчит салхи шуурга, нарны хурц гэрэл, илч дулаан, халуун хvйтний нєлєєн дор асар урт хугацаанд бvрэлдсэн байгалийн цэвэр ариун бvтээгдэхvvн юм. ОХУ-ын Алтайн хязгаарын ард түмэн эрт дээр үеэс уламжлалт эмчилгээндээ хэрэглэж “Хар алт” гэж нэрлэсээр иржээ. Барагшун нь бие махбодын дархлааг сайжруулах, бодисын солилцоог зохицуулах, халдваргүйжүүлэх, үрэвслийн эсрэг, эд эсийн нөхөн төлжилт, цус төлжилтийг дэмжих, ерөнхий биеийн байдлыг сайжруулах үйлчилгээ үзүүлнэ. Мөн яс хугарсан үед бороололтыг дэмжих, үрэвсэл шархлаат өвчний үед нөхөн төлжилтийг сайжруулах, ходоодны хүчлийг тэнцвэржүүлэх, зөөлөн шээс хөөх, өвдөлт намдаах, нөхөн сэргээх, үрэвслийн эсрэг, мэс заслын дараа хэвийн байдалдаа эргэн ороход, хими эмчилгээний таагүй үр дагавараас хурдан гарахад онцгой үйлчилгээ үзүүлнэ. Барагшуны найрлага: Эрдэс (40-өөд макро-, микро-элемент ) Уурагт нэгдлүүд (амин хүчил, уураг ба нүүрс-ус задлагч ферментүүд) Органик хүчлүүд (фульвийн, бензойны, гиппурийн, гуминий зэрэг хүчлүүд Давирхайлаг бодисууд Альбуминоид Флавоноид Гликозид Фармакологийн үйлдэл: Бие махбодийн дархлалыг сайжруулах Бодисын солилцоог зохицуулах Эд эсийн нөхөн төлжилтийг сайжруулах Үрэвслийн эсрэг Цэр ховхлох Өвдөлт намжаах Хор тайлах Бактерийн эсрэг Харшлын эсрэг

Барагшунтай зөгийн бал

Embed Size (px)

DESCRIPTION

Барагшунтай зөгийн бал

Citation preview

Page 1: Барагшунтай зөгийн бал

БАРАГШУНТАЙ ЗӨГИЙН БАЛ

Хадны барагшун нь Цаст оргил єндөр уулсын оройн хvчит салхи шуурга, нарны хурц гэрэл, илч дулаан, халуун хvйтний нєлєєн дор асар урт хугацаанд бvрэлдсэн байгалийн цэвэр ариун бvтээгдэхvvн юм. ОХУ-ын Алтайн хязгаарын ард түмэн эрт дээр үеэс уламжлалт эмчилгээндээ хэрэглэж “Хар алт” гэж нэрлэсээр иржээ.

Барагшун нь бие махбодын дархлааг сайжруулах, бодисын солилцоог зохицуулах, халдваргүйжүүлэх, үрэвслийн эсрэг, эд эсийн нөхөн төлжилт, цус төлжилтийг дэмжих, ерөнхий биеийн байдлыг сайжруулах үйлчилгээ үзүүлнэ. Мөн яс хугарсан үед бороололтыг дэмжих, үрэвсэл шархлаат өвчний үед нөхөн төлжилтийг сайжруулах, ходоодны хүчлийг тэнцвэржүүлэх, зөөлөн шээс хөөх, өвдөлт намдаах, нөхөн сэргээх, үрэвслийн эсрэг, мэс заслын дараа хэвийн байдалдаа эргэн ороход, хими эмчилгээний таагүй үр дагавараас хурдан гарахад онцгой үйлчилгээ үзүүлнэ.

Барагшуны найрлага:

Эрдэс (40-өөд макро-, микро-элемент ) Уурагт нэгдлүүд (амин хүчил, уураг ба нүүрс-ус задлагч ферментүүд) Органик хүчлүүд (фульвийн, бензойны, гиппурийн, гуминий зэрэг хүчлүүд Давирхайлаг бодисууд Альбуминоид Флавоноид Гликозид

Фармакологийн үйлдэл:

Бие махбодийн дархлалыг сайжруулах Бодисын солилцоог зохицуулах Эд эсийн нөхөн төлжилтийг сайжруулах Үрэвслийн эсрэг Цэр ховхлох Өвдөлт намжаах Хор тайлах Бактерийн эсрэг Харшлын эсрэг Цус төлжүүлэх Антиоксидант буюу хөгшрөлтөөс хамгаалах

Сүүлийн үед эмчилгээний практикт эмийн үйлдвэрүүд нь янз бүрийн хэлбэрт оруулж хэрэглэхээс гадна амт үнэрийг нь засах ,эмчилгээний идэвхийг дэмжих зорилгоор зөгийн балтай хавсруулан хэрэглэж байна. Үүнд:

Шингэн болон өтгөн ханд Уусмал байдлаар /уух, шавших, бигнүүр тавих, хамар, хоолойг зайлах, дусаах/ Нунтаг, капсултай, эсвэл шахмал хэлбэрээр ; Тосон түрхлэг

Зөгийн балны онцлог:

Page 2: Барагшунтай зөгийн бал

Зөгийн баланд биеийн эрхтэнүүдийн хоорондын холбоог сэргээх бодис агуулагддаг тул дархлааг сайжруулж, өвчнийг эмчилж илааршуулдаг байна.

Хэрвээ зөгийн балыг бүлээн усанд хийж уувал ходоодны хүчиллэг ихэснэ. Харин хүйтэн усанд хийж уувал хүчиллэг буурдаг жишээтэй.

Хүний цусанд 24 төрлийн бичил элемент агуулагддагаас 22 нь зөгийн баланд байдаг. Зөгийн балны найрлаганд байдаг фруктоз, глюкоз нь өөх тос, уургийн солилцоонд сайн нөлөөтэй.

Зөгийн балыг өлөн элгэн дээрээ хэрэглэвэл цусны даралт буурч, хоолны дараа хэрэглэвэл хэвийн болдог байна. Зөгийн баланд зүрхэн дэх бодисын солилцоог хангагч цогц бодис агуулагддаг.

Зөгийн бал нь мэдрэлийн системийг бэхжүүлэгч С, РР, К, Н витамин, провитамин А, каротин, В-ийн бүлгийн витаминууд агуулдаг.

Элэгний өвчний үед зөгийн бал юугаар ч орлуулшгүй эм болдог . Глюкоз нь эд эсийн тэжээллэг материал болж, элгэн дэх гликогены нөөцийг ихэсгэж, эдийн солилцох явцыг сайжруулдаг.

Зөгийн бал элгэнд хорт бодисыг эсэргүүцэгчийн үүрэг гүйцэтгэж дархлаа сайжруулдагаараа онцлог байгалийн цэвэр бүтээгдэхүүн.

Иймээс барагшуны амтыг зөөлрүүлэх, эмчилгээний идэвхийг нь нэмэгдүүлэх зорилгоор зөгийн балтай хольж 100 мл -ээр үйлдвэрлэж байна.

Хэрэглэх арга:

-Ходоодны шарх хоол боловсруулах замын бусад өвчнүүд ходоодны хүчил ихдэх,цээж хорсох, хэхрэх, бөөлжис хүрэх,бүдүүн гэдэсний үрэвслийн үед өтгөн ханднаас цайны халбагны ½ -ээр өдөрт 2 удаа хоолны өмнө 25-28 хоног ууна.Ээлж эмчилгээг 10 хоногийн дараа дахин эхэлж болно.

-Элэг бөөрний өвчний үед өтгөн ханднаасаа 5мл –ийг авч 400мл буцалгасан цэвэр усанд уусгаад түүнээсээ 20-30мл-ээр өдөрт 3 удаа, хоолноос 30минутийн өмнө ууна. 10 хоног уугаад 3 хоног завсарлана. Ээлж эмчилгээнд нийт 2 шил буюу150 г өтгөн ханд орно.

-Ясны сийрэгжилт, ясны хугаралын үед барагшун нь кальцийн ясны эдэд шимэгдэлтийг дэмжиж, ясны бүтцийг сайжруулж, эрдэс бодисын солилцоог дэмждэг учир яс,булчин шөрмөсний гэмтэл,түлэгдэлтийн үед цайны халбаганы талаар өдөрт 2 удаа 25-28 хоног уухаас гадна усан уусмалаар шавшина.

-Давсаг шээсний замын үрэвсэлт өвчин, шээс хаагдах үед цайны халбаганы талаар өдөрт 3 удаа, бүлээн сүүгээр даруулж ууна.

-Амьсгалын замын үрэвсэлт өвчнүүд, хоолойны архаг үрэвсэл, хамрын ханиад томуу, ханиалга, харшлын гаралтай ханиалганы үед: цайны халбаганы талаар өдөрт 2 удаа өглөө

Page 3: Барагшунтай зөгийн бал

өлөн, орой унтахын өмнө халуун сүүгээр даруулж уухаас гадна 1:20 харьцаагаар усан уусмал бэлтгэж хоолой, амаа зайлах, хамрын салстыг арчих зэрэг эмчилгээ хийж болно.

-Даралт ихдэх өвчний үед орой унтахын өмнө цайны халбаганы тал өтгөн хандыг усаар даруулж ууна. 10 хоног хэрэглээд 5 хоног завсарлана. Нийт 75г зөгийн балтай барагшун хэрэглээд 1 сар завсарлана.

-Цөсний чулуужилт өвчний үед өтгөн ханднаасаа 6 мл-ийг авч 1литр буцалгасан усанд уусгаад 200мл-ээр өдөрт 3 удаа хоолноос 30 минутын өмнө ууж хэрэглэнэ. 10 хоног хэрэглэж 5 хоног завсарлана. Нийт 150 мл бэлдмэл ээлж эмчилгээнд шаардагдана.

-Буйлны үрэвслийн үед Өтгөн ханднаасаа 30мл -ийг 100мл усанд уусгаж энэ уусмалаар өглөө оройд амаа зайлна.

Эсрэг заалт :Эмчилгээний үед архи, спиртний төрлийн зүйл хэрэглэхийг хориглоно.

Бөөрний чулуутай,хөхүүл эмэгтэйчүүд ,барагшунд харшилтай хүмүүс хэрэглэхийг хориглоно.

Үйлдвэрлэгч: “Тавин-Ус” фарм эмийн үйлдвэр

Савлалт: 100 мл-ээр шилэн саванд савласан.

Найрлага: -Цэвэршүүлсэн барагшун

- Цэвэр зөгийн бал

Хаяг: “ТАВИН-УС” эмийн сангийн салбарууд болон бүх эмийн сангуудаар худалдаалж байна.

Утас:8807-0158, 8807-0159, 8807-0162

Page 4: Барагшунтай зөгийн бал

Фармакологийн үйлдэл:

Барагшун нь бие махбодын дархлааг сайжруулах, бодисын солилцоог зохицуулах, халдваргүйжүүлэх, үрэвслийн эсрэг, эд эсийн нөхөн төлжилт, цус төлжилтийг дэмжих, ерөнхий биеийн байдлыг сайжруулах үйлчилгээ үзүүлнэ. Мөн яс хугарсан үед бороололтыг дэмжих, үрэвсэл шархлаат өвчний үед нөхөн төлжилтийг сайжруулах, ходоодны хүчлийг тэнцвэржүүлэх, зөөлөн шээс хөөх, өвдөлт намдаах, нөхөн сэргээх, үрэвслийн эсрэг, мэс заслын дараа хэвийн байдалдаа эргэн ороход, хими радиаци эмчилгээний таагүй үр дагавараас хурдан гарахад онцгой үйлчилгээ үзүүлнэ.

Хэрэглэх заалт:

Дараахь өвчин эмгэгийн үед эмчилгээний гайхалтай үр дүн үзүүлнэ: янз бүрийн гэмтэл шарх, яс хугарал,түлэгдэлт, радикулит, мэдрэлийн өвдөлт, судасны үрэвсэл,өргөсөл, ходоод 12 нугалаа гэдэсний шархлаат өвчин,эмэгтэйчүүд, арьс, зүрх судасны, мэдрэлийн системийн өвчнүүд, янз бүрийн шалтгаант дархлаа суларсан үед гм.

Гаж нөлөө: Хувь хүний эмзэг байдал, тун хэтрүүлсэнэээс бусад тохиолдолд гаж нөлөө үзүүлэхгүй. Жирэмсэн эхчүүдэд хэрэглэхэд эсрэг муу нөлөөгүй.

Эсрэг заалт: хувь хүний барагшунд эмзэг, харшил өгдөг тохиолдолд, хөхүүл эмэгтэй, бөөрний чулуутай хүмүүс хэрэглэхгүй. Архи спиртний ундаатай цуг хэрэглэхгүй.

Хадгалах нөхцөл, хугацаа:

Хуурай, гэрлээс хамгаалагдсан, 25-с дээшгүй хэмд хадгална. Хадгалах хугацаа жил

Хэрэглэх арга:

Ходоодны шарх, хоол боловсруулах замын бусад өвчнүүд:хоол боловсруулалтын хямрал /диспепси/ , ходоодны хүчил ихдэх, цээж хорсох, хэхрэх, бөөлжис хүрэх, бүдүүн гэдэсний үрэвсэл зэргийн үед: ½ цайны халбагаар өдөрт 2 удаа, хоолны өмнө, 25-28 хоног ууна. Ээлж эмчилгээг 10 хоногийн дараа дахин эхэлж болно.

Элэг бөөрний өвчнүүдийн үед: 5мл зөгийн балтай барагшуныг 400мл буцалгасан цэвэр усанд уусгаад түүнээсээ 20мл-ээр өдөрт 3 удаа, хоолноос 30минутийн өмнө ууна. 10 хоног уугаад 3 хоног завсарлана. Ээлж эмчилгээнд нийт 2шил зөгийн балтай барагшун орно.

Ясны сийрэгжилт, ясны хугаралын үед: барагшун нь кальцийн ясы эдэд шимэгдэлтийг дэмжиж, ясны бүтцийг сайжруулж, эрдэсийн бодисын солилцоог дэмждэг.

Ясны хугарал, цээжний гэмтэл, үе мултрах, булгарах, мах тасрах, булчин шөрмөсний гэмтэл, арьсны шарх түлэгдэлт, зүссэн шарх зэргийн үед ½-1 цайны халбагаар өдөрт 2 удаа 25-28 хоног уухаас гадна усан уусмалаар шавшина.

Давсаг шээсний замын үрэвсэлт өвчин, шээс хаагдах зэргийн үед: ½ цайны халбагаар өдөрт 3 удаа, бүлээн сүүгээр даруулж ууна.

Page 5: Барагшунтай зөгийн бал

Амьсгалын замын үрэвсэлт өвчнүүд, хоолойны архаг үрэвсэл, хамрын ханиад томуу, ханиалга, харшлын гаралтай ханиалганы үед: ½ цайны халбагаар өдөрт 2 удаа өглөө өлөн, орой унтахын өмнө халуун сүүгээр даруулж уухаас гадна 1:20 харьцаагаар усан уусмал бэлтгэж хоолой, амаа зайлах, хамрын салстыг арчих зэрэг эмчилгээ үр дүнтэй.

Гуурсан хоолойн багтраа өвчний үед

Даралт ихдэх өвчний үед орой унтахын өмнө ½ цайны халбага зөгийн балтай барагшуныг усаар даруулж ууна. 10 хоног хэрэглээд 5 хоног завсарлана. Нийт 75г зөгийн балтай барагшун хэрэглээд 1 сар завсарлана.

Цөсний чулуужилт өвчний үед: 6 мл бэлдмэлийг 1литр буцалгасан усанд уусгаад 200мл-ээр өдөрт 3 удаа хоолноос 30 минутын өмнө ууж хэрэглэнэ. 10 хоног хэрэглэж 5 хоног завсарлана. Нийт 150 мл бэлдмэл ээлж эмчилгээнд шаардагдана.

Буйлны үрэвслийн үед 30мл бэлдмэлийг 100мл усанд уусгаж энэ уусмалаар өглөө оройд амаа зайлна.

Харшлын үед: 13г бэлдмэлийг 1л бүлээн усанд уусгаад өдөрт 1 удаа ууна. 1-3 настай хүүхдэд 50мл, 4-7 настай хүүхдэд 70мл,8 түүнээс дээш насны хүмүүст 100мл.

Барагшун хэрэглэх зөвлөмж - 1 Барагшунг 3000 жилийн тэртээгээс эхлэн хэрэглэж, түүний эмчилгээний гайхамшигт шинж чанар, ур дүнгийн тухай нийтлэл бидний үеийг хүртэл дамжин ирж, эдүгээ судалгааны шинэ мэдээллээр баяжсаар байна. Барагшун гэдэг нь түвдээр хадны урсмал гэсэн үг бөгөөд хятадад “Таван эрдэнийн тос” оросууд “Уулын тос”, “Мумие”, киргизүүд “Архар-таш”, энэтхэгүүд “Шилажит” зэрэг янз бүрээр нэрлэдэг байна.

Мумие гэдэг нь “биеийг хэвээр хадгалагч” гэсэн утгатай араб үг ажээ. Түвд, монгол анагаах ухаанд барагшунг элэг бөөр, ходоодны зэрэг үрэвсэлт өвчнийг эмчлэхэд ашигладаг тухай ЖҮДШИ, ЭМИЙН ДӨРВӨН ҮНДЭС зэрэгт бичсэн байдаг. Араб, турк, хятад, татар, Европын олон хэлэнд барагшунг ходоод, гэдэс, бөөр, уушигны сүрьэ, мэнгэр, нойтон хамуу, саа өвчин болон терөл бүрийн үрэвсэл, зүрх, нүдний евчин, ургамал, амьтан, эрдсийн гаралтай хордлого, чихрийн шижин, хатиг, мундас, ээрүү өвчин зэргийг анагаах, хавдрыг шимэгдүүлэх үйлчлэлтэй тухай бичсэн байдаг. Түүнийг хэрэглэх заалт, арга хэдэн зуун хувилбартай.

Барагшунгийн тухай орчин үеийн мэдээллээс:

Барагшун ясны бороололтыг 3 дахин богино хугацааид, янз бүрийн гаралтай түлэнхийг Вишиевскийн түрхлэгээс 2 дахин богино хугацаанд анагаадаг болохыг хуучин ЗХУ-ын эрдэмтэд судалгаагаар тогтоосон байна (Э.Г.Базаров, “Раны и их лечение в тибетской медицине”, 1990).

Барагшунгийн тухай 1992 онд 1500 гаруй нийтлэл, түүнээс 300 гаруй нь шинжлэх ухааны судалгааны үр дүн, 20 гаруй докторын ажил байжээ (М.И.Савиных “Все о мумие”, Новокузнецк, “Сибдальмүмие” 1992)

Стрессийн эсрэг, сонсгол, ой тогтоомж сайжруулах үйлчлэлтэй болохыг Энэтхэгийн

Page 6: Барагшунтай зөгийн бал

Госал, бусад эрдэмтэд 1988 онд судалсан байна. Киргиз, Узбек, Таджик, ОХУ, Энэтхэг зэрэг улсад барагшунгийн талаар судалгаа хийдэг

эрдэм шинжилгээний олон байгууллага ажиллаж байна. Энэ мэтээр барагшунгийн судалгаа үргэлжлэн, түүний анагаах гайхамшигтай шинж чанарын талаар шинэ мэдээллээр баяжсаар байна.

Барагшунгийн найрлага:

эрдэс (40-өөд макро-, микро-элемент ) уурагт нэгдлүүд (амин хүчил, уураг ба нүүрс-ус задлагч ферментүүд) органик хүчлүүд (фульвийн, бензойны, гиппурийн, гуминий зэрэг хүчлүүд давирхайлаг бодисууд альбуминоид Флавоноид гликозид

Үйлчлэл:

Бие махбодийн дархлалыг сайжруулах Бодисын солилцоог зохицуулах Эд эсийн нөхөн төлжилтийг сайжруулах Үрэвслийн эсрэг Цэр ховхлох Өвдөлт намжаах Хор тайлах Бактерийн эсрэг Харшлын эсрэг Цус төлжүүлэх Антиоксидант буюу хөгшрөлтөөс хамгаалах

Хэрэглэх арга:

Уусмал байдлаар уух, шавших, бигмүүр тавих, хамар, хоолойг зайлах, дусаах; Нунтаг, капсултай, эсвэл шахмал хэлбэрээр уух; Тосон түрхлэг Гоо сайхны бүтээгдэхүүн

Хэрэглэх тун:

1 удаагийн тунг нас, биеийн жингээс хамааруулан дараахь байдлаар тохируулдаг:

3 сараас 1 настай хүүхдэд 0.01-.0.02г; 1-9 настайд: 0.05г 9-14 настайд: 0.1г

Насанд хүрэгсдэд, биеийн жингээс хамааруулан:

70 кг хүртэл: 0.2г 80 кг хүртэл: 0.3

Page 7: Барагшунтай зөгийн бал

90 кг хүртэл: 0.4г 90 кг-аас илүү бол 0.5г

Бие доройтсон үед болон яс хугарсан, мах тасарсан г.м. гэмтэл авсан үед тунг 2 дахин нэмэгдүүлж хэрэглэх нь үр дүнтэй болохыг судалгаагаар тогтоосон байна.

ШУҮ-ийн “Монэнзим” компани барагшунг 0.25г-аар капсултай, 5г-ын нунтаг, “Мупсин” (барагшун, панкипсинтай) тосон түрхлэг эмчилгээний шампунь,  саван хэлбэрээр үйлдвэрлэж байна.

Барагшун хэрэглэх зөвлөмж - 2

Биеийн эсэргүүцлийг сайжруулахад:

Өдөрт нийт 0.5-1 граммаар тооцоолж, 2-4 удаа хувааж ууна. Өөрөөр хэлбэл капсултай хэлбэрээр өдөрт 2-4 ширхгийг ууна.Курс : 20-оос доошгүй хоног

Хавар 3-5 дугаар сард, намар 9-11 дүгээр сард дархлааг сайжруулах хэрэгтэй гэж үздэг.

Харшлын үед:

Өдөрт нийт 0.5-1 г граммаар тооцоолж, 2-4 удаа хувааж ууна. Өөрөөр хэлбэр капсултай хэлбэрээр өдөрт 2-4 ширхгийг ууна.Курс : 20-оос доошгүй хоног.

1г буюу шилтэй нутагны 1/5-ийг 1л буцалгасан бүлээн усанд найруулаад, 1-3 настай хүүхдэд 50мл-ээр, 4-7 настайд 70 млээр, 8 ба түүнээс дээш настайд 100 мл-ээр өглөө ууна.

Хэрэв хүчтэй харшилтай бол дээрх тунг 2 дахин багасгаж, өглөө, өдөр ууна.

Зүрх, судасны өвчин, даралт ихсэх үед:

Өдөрт нийт 0.5-1 граммаар тооцоолж, 2-4 удаа хувааж ууна. Өөрөөр хэлбэл капсултай хэлбэрээр өдөрт 2-4 ширхгийг ууна.Курс : 20-оос доошгүй хоног.

Цусны даралт ихэссэн үед:

0.15-0.2гбарагшунг (1 капсултайг) 2 хоолны халбага бүлээн усанд уусган, хоол идсэнээс хойш 3 цагийн дараа, унтахдаа ууна. Курс: 10 хоног уугаад 5-10 хоног завсарлан, шаардлагатай бол давтана.

Цусны даралт ихэсдэг өвчтэй бол вэмэлт эмчилгээ маягаар:

Дээрхийн адил 10 хоног уугаад, 5 хоног завсарлаад, 30 хоног уусны дараа 1 сар ууна. Даралтыг хэвийн болгон тогтворжуулахад курс эмчилгээг 2-3 удаа давтана.

Зүрхний дутагдлын үед:

0.2г барагшуиг (1 капсултайг) 2 хоолны халбага бүлээн усанд уусган, хоол идсэнээс хойш 3 цагийн дараа, унтахдаа ууна.

Page 8: Барагшунтай зөгийн бал

Курс: 10 хоног уугаад 5 хоног завсарлана. Курсыг 3-4 удаа давтана.

Толгой өвдөх, мигрень, толгой эргэх үед:

1. 3%-ын уусмалыг хамартаа дусаана2. Толгойн өвчин, мигрень, бие зарайх, толгой эргэх, унадаг өвчин, нүүрний мэдрэлийн

саажилтын үед өглөө өлөн үедээ, орой унтахдаа тухай бүр 0.2-0.5г(1-2 капсул) барагшунг сүү, зөгийн балтай 25 хоног ууна. 10 хоног завсарлаад, өвчний байдлаас хамааран, эмчилгээг давтан хийнэ.

Нүдний даралт ихсэх өвчин (глаукома):

0.2г буюу 1 капсултайг өдөрт 2-3 удаа, хоол идэхээс 30- 40 минутын өмнө, оройн хоолноос хойш 3 цагийн дараа, унтахдаа ууна. Курс: 10 хоног уугаад, 5 хоног завсарлаад, давтана.

Уушиг, амьсгалын замын овчинд:

Гуурсан хоолойн багтраа/мэнгэр:

1. Өдөрт нийт 0.5-1 граммаар тооцоолж, 2-4 удаа хувааж ууна. Өөрөөр хэлбэл капсултай хэлбэрээр өдөрт 2-4 ширхгийг ууна. Курс : 20-оос доошгүй хоног.

2. Барагшунг чихэр өвсний хандтай хослуулан хэрэглэхэд илүү үр дүнтэй. 500 мл чихэр өвсний ханданд 0.5г барагшунг уусган, 200 мл-ээр өглөө ууна. Хандыг хөргөгчинд 2 хоногоос удаан хадгалж болохгүй. 8-аас доош насанд тунг багасгана.

Уушигны бусад өвчинд:

1. Өдөрт нийт 0.5-1 граммаар тооцоолж, 2-4 удаа хувааж ууна. Өерөөр хэлбэл капсултай хэлбэрээр өдөрт 2-4 ширхгийг ууна. Курс : 20-оос доошгүй хоног.

2. 0.2г барагшунг бүлээн усанд уусган ууна.

Гүйлсэн булчирхайн үрэвсэлд (ангина):

Хоолны дараа 3 цаг болоод. эсвэл хоол идэхээс 30-40 минутын өмнө 0.3г-аар өдерт 2-3 удаа амандаа хайлтал хүлхэж, араас нь хагас аяга зөгийн балтай сүү уугаад, 40-50 минут унтвал сайн.

Чих, хамар хоолойн өвчинд:

Чихний үрэвсэлд: 2%-ын уусмал шингээсэн хөвөнгөөр бөглөнө.

Дунд чихний идээт болон үрэвсэл, сонсгол муудах, гайморитын үед: барагшунгийн 10% уусмалыг (гүйдсийн тосонд уусгавал бүр сайн) 5 дуслаар хамарт, өдөрт 4 удаа дусаана. Чихэнд 3%- ын уусмалаас (гүйлсийн тос, шннгэн вазелинд уусгавал бүр сайн) 3 дуслаар өдөрт 3 удаа дусаана. Үүнд бүлээн жин тавих, эсвэл УВЧ шарлага хийлгэвэл илүү үр дүнтэй. Эмчилгээний хугацаанд 0.2-0.5г буюу 1-2 капсул барагшун уувал идээг гадагшлуулах, үрэвсэл намдаах явц сайжирна.

Page 9: Барагшунтай зөгийн бал

Хоол боловсруулах эрхтэний өвчинд:

Чихрийн шижинд:

1. 5г (1 шил)-ыг 0.5л буцалсан бүлээн усанд уусгаад, хагас аягаар хоолны өмнө, өдөрт 3-5 удаа ууна. Сүү, жимсний шүүсээр даруулж болно.

2. 0.2г буюу 1 капсултайг өглөө хоолноос 40-60 минутын өмнө, оройн хоолны дараа 3 цаг болоод буюу унтахын өмнө ууна. (6 хоногийн дараа чихрийн хэмжзэ 20%-иар буурсан байжээ) Курс: 10 хоног, завсарлага 5 хоног. 3-5 удаа курсыг давтана. Шижин өвчтэй хүмүүсийн ам цангахаа больж, хэт олон шээх. ядрах нь багасна.

Ходоод, 12 нугалаа гэдэсний шархлаа, ходоод, гэдэсний замын бусад өвчинд:

1 курс эмчилгээнд биеийн жингээс хамааруулан 20-50г барагшун ууна. Өглөө өлөн үедээ, орой унтахдаа тус бүр 0.2-0.5г (1-2 капсултай) ууна. /Үүнийг “Хэрэглэх тун” гэсэн хэсгээс харна уу/. Курс: 28-30 хоног, дараа нь 10 хоног завсарлаад 2-3 удаа давтана. Хоолны дэглэм барих, хоолоо тохируулж идэх хэрэгтэй.

Бүдүүн гэдэсний шархлаат үрэвслийн үед:

Өтгөнөө гадагшлуулсны дараа өдөрт 2 удаа, тухай бүр 1%-ийн 30 мл барагшунгийн уусмалаар шулуун гэдсэнд бичил бургуй тавиад, доош харан 10-15 минут хэвтэнэ. Өдөр өнжөөд, нийт 10 удаа давтана. Энэ үед орой унтахын өмнө 0.2-0.5г (1-2 капсултайг) 10 хоног ууж, 5 хоног завсарлана. Курсыг 3-4 удаа давтана.

Хоол боловсруулалтын хямрал - диспепсийн үед:

Цээж хорсох, бөөлжис хүрэх, бөөлжих, хэхрүүлэх үед: О.Зг барагшунг сүү, зөгийн балтай, өглөө өлөн үедээ, орой унтахдаа ууна. Курс: 24-26 хоног. Ууж эхэлснээс хойш 10-15 хоногийн дараа сайжирч буй нь мэдрэгдэнэ.

Ходоодны хүчил багадах үед:

1г барагшунг 1л буцалсан хүйтэн усанд найруулаад, хоолноос 30 минутын өмнө, өдөрт 3 удаа, тухай бүр 1 аягыг ууна. Курс: 10 хоног. 5 хоног завсарлаад, 2-5 удаа давтана.

Ходоодны хүчил ихдэх үед:

1г барагшунг 1л буцалсан сүүнд уусгаад, хоолноос 30 минутын өмнө, өдөрт 3 удаа, тухай бүр 1 аягыг ууна.

Өтгөн хатах үед:

1. өглөө өлөн үедээ 0.2г (1капсултай)-ыг усаар даруулж ууна.2. гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн муудсанаас өтгөн хатахад 2г барагшунг 1л буцалсан, хүйтэн

усанд уусгаад, өглөө өлөн үедээ 100 мл-ээр ууна. Курс: 10 хоног.

Page 10: Барагшунтай зөгийн бал

Хөхний булчирхайн өвчин:

Үрэвслийн үед эхний 5-6 хоногт 0.2г буюу 1 капсулаар 3-4 удаа, дараа нь өдөрт 2 удаа, өглөө өлөн үедээ, орой унтахын өмнө ууна.

Элэг, бөөрний өвчний үед:

Элэгний өвчнн, тэдгээрээс урьдчилан сэргийлэх, сувганцрыг зөөлөн байлгах, цусны судсуудыг бэхжүүлэх, элэгний ачааллыг авах, бөөрний өвчний үед:

1. Зг барагшунг Зл буцалсан бүлээн усанд уусгаж, 20 млээр, хоолноос 30 минутын өмнө ууна. Чихрийн манжингнйн шүүсээр даруулбал бүр сайн. Курс: 10 хоног уугаад 3 хоног завсарлана. Нийт 15г (3 флакон) уувал зохино.

2. 1г барагшунг нохойн хошууны 3 аяга ханданд уусгаж, 1 уухдаа 1 аягаар, өдөрт 3 удаа, зөгийн балаар даруулан ууна. Нохойн хошууны хандыг өдөр бүр шинээр бэлтгэвэл зохино.Курс: 20 хоног, дараа нь завсарлаад, шаардлагатай бол давтана. Хоолны дэглэм баривал зохино.

Элэгний эмгэг-холецистит буюу цөсний хүүдийн үрэвсэл, гепатитийн үед:0.2г буюу 1 капсултайг өдөрт 3 удаа, 10 хоног уугаад, 10 хоног завсарлана. Дараа нь О.Зг-аар 10 хоног ууна.Курс: 20 хоног. Барагшун ходоод, гэдэсний шимэх, хөөх үйл ажиллагаа,  хучилтөрөгчийн хангамж, элэг, ходоод., бүдүүн гэдэсний нүүрс хүчлийн хий ялгаруулалтыг сайжруулдаг байна. Мөн элгэн дэх гликогений нийлэгжилтийг 25%-иар нэмэгдүүлж, цусан дахь чихрийн хэмжээг бууруулан,фосфолипидий нийлэгжилтийг сайжруулна.

Элэгний хатуурал-циррозын үед:Өвчтөний биеийн жингээс хамааруулан, 0.2-0.5г (1-2 капсул)-ыг өдөрт 2 удаа, 10 хоног уугаад, 5 хоног завсарланна. Курс: 10-15 удаа давтана.

Цөсний хүүдий, элэг, ходоодны үрэвсэл-гастритийн үед:

1. Зг барагшунг 1.5л буцалсан хүйтэн усанд уусгаад, 1 аягаар өдөрт 3 удаа, хоолннос 30 минутын өмнө ууна. Хэрэв бөөрний чулуутай бол түүхий чихрийн манжингийн шүүсээр даруулахад сайн. Курс: 10 хоног. 5 хоног завсарлаад, 3-4 удаа давтана. Эмчилгээний үед болон түүний дараа 15 хоног хоолны дэглэм барих хэрэгтэй.

2. Цөсний хүүдийд чулуутай бол 1г барагшунг 1л буцалсан хүйтэн усанд уусгаад, 200 мл буюу 1 аягыг хоолноос 30 минутын өмнө өдерт 3 удаа ууна. Курс: 20 хоног уугаад, 5 хоног завсарлана. 2-3 удаа давтана.

Бөөр, давсагны үрэвслийн үед:

1 г барагшунг 1 аяга усанд найруулаад, давсгаа угаахад, 10-15 минутын дараа шархирах, өвдөх намдана. Энэ үед 0.2г буюу 1 камсултайг өдөрт 3 удаа, хоолны өмнө уувал зохино.

Бөөрний үрэвсэл-нефритийн үед:

Эхлээд өдөрт 1г буюу 4 капсулаар 10 хоног уугаад, дараа нь 5 хоног завсарлана. Дараагийн 10 хоног өдөрт Зг буюу 12 капсулаар уугаад, 5 хоног завсарлана. 3 дахь 10 хоногоос өдөрт 1

Page 11: Барагшунтай зөгийн бал

капсулаар, бөөр хэвийн болтол ууна.

Эр, эм бэлгийн замын өвчний үед:

Эмэгтэйчүүдийн өвчинд: бэлэг эрхтэний эдийн өөрчлөлт, умайн хана, умайн хүзүүвчийн шархлаанд шархлаатай хэсэгт 4%-ын барагшунгийн уусмал шингээсэн самбай тавьж тампоноор тогтооно. Курс: 2-3 долоо хоног. Дараа нь 10 хоног завсарлана. Эмчилгээний үед өдөрт 1 удаа 0.2-.5г (1-2капсул ) барагшунг уувал эдгэрэх явц хурдасна. Энэ хугацаанд бэлгийн ажлаас татгалзвал зохих бөгөөд эмчилгээг орой, унтахдаа хийхэд илүү үр дүнтэй.

Умайн фиброма: энэ үед барагшун их сайн нөлөөтэй. Орой унтахдаа 0.2г (1капсул) барагшунг ууна. Курс: 10 хоног уугаад, 5 хоног завсарлаад, 2-3 удаа давтана.

Эр, эмийн үргүйдэл, эрийн үрийн шингэн чанар муутай бол: 0.2-0.5г (1-2 капсул) барагшунг шар лууван, чацаргана, нэрсний шүүсээр даруулан, өдөрт 1-2 удаа ууна. Курс: 25- 30 хоног. Мөн өндөгний шартай барагшунг хольж уухад бас сайн үр дүн өгнө. 6-7 хоногоос бэлгийн чалх сайжирч буй нь мэдрэгдэж эхэлнэ.

Захын мэдрэлийн тогтолцооны хямралын үед:

Радикулит, плексит (мөрний мэдрэлийн сүлжээний үрэвсэл), мэдрэлийн ян (невралгия), нүүр, гурамсан мэдрэлийн үрэсвлийн үед: өвчтэй хэсэгт барагшунгийн өтгөн уусмал, эсвэл “Мупсин” тосон түрхлэгийг сайтар шингэтэл, 40-50 минутын турш, булчин тавирч, өвдөлт намдтал иллэг хийнэ. 1 курс: 10 удаагийн иллэг. 20-30г (4-6 флакон) нунтаг барагшун, эсвэл 1-2 тюбе тосон түрхлэг хэрэгтэй. Үүнийг 2-3 сарын дараа давтана.

Остеохондрозоос улбаатай радикулитнйн үед:

Дээрхийн нэгэн адил иллэг хийхийн зэрэгцээ өглөө, өлөн үедээ 0.2г бугоу 1 капсул барагшун уувал илүү үр дүнтэй. Курс: 10 хоног.

Булчин, нүүрний саажилтын үед:

Иллэгийн зэрчгцээ өглөө өлөн үедээ, орой унтахдаа тухай бур 0.2-0.5г (1-2 капсул) барагшунг сүү, зөгийн балтай ууна.

Арьсны өвчин:

Арьсны удаан эдгэрэлтэй шарх, хөндийт шарх, хатиг зэрэгт: 0.2-0.5г (1-2 капсул) ууж, “Мупсин” тосон түрхлэг түрхэнэ. Курс: 25-28 хоног. 10 хоног завсарлаад давтана.

Идээт, үрэвсэлт шарх, түлэнхий идээт шарханд: барагшунгийн 10%-ий уусмалаар шавшиж, “Мупсин” тосон түрхлэг түрхэнэ. Гүнзгий түлэнхийн үед шавших, түрхэхийн зэрэгцээ өглөө өлөн үедээ, орой унтахдаа тухай бүр 0.2г-ыг сүү, эсвэл зөгийн балтай ууна.

Гэмтэл, ясны өвчний үед:

Яс, үе мөч хугарах, цээжний гэмтэл, үе булгарах, мах тасрах үед:Өглөө өлөн үедээ 0.2-0.5г (1-2 капсул) барагшун ууж, гэмтэлтэй “Мупсин” тосон түрхлэг түрхэнэ. Курс: 25 хоног. 5 хоног завсарлаад, шаардлагатай бол 2-3 удаа давтана. Тосон түрхлэгийг завсарлагагүй бүрэн эдгэртлээ түрхэнэ.

Page 12: Барагшунтай зөгийн бал

Ясны (түнх, өвдөгний үе, нурууны) сүрьеэгийн үед: биеийн жингээс хамааруулан,0.2-0.5г (1-2 капсул) барагшунг сүү, зөгийн балтай, өдөрт 2 удаа 25 хоног уугаад, 10 хоног завсарлана.

Цээжнии гэмтлийн үед: 0.2г барагшунг гоньдны (тмин) хандтай ууж, хугарсан, гэмтсэн хэсэгт “Мупсин” тосон түрхлэг түрхэнэ. Ясны бороололт эрс сайжрах болно.

Шамбарамын үед: унтахын өмнө марганцтай усанд суугаад, “Мупсин” тосон түрхлэгийг түрхэх буюу тос үл нэвтрэх цаасан дээр тосыг нимгэн үе болгон түрхээд шамбарамд “өмсгөнө”. Хэрэв шамбарам дотор талд байгаа бол тосон түрхлэгийг  хөргөгчинд царцаагаад, шөнө унтахдаа шургуулна. Эдгэртэл үргэлжлүүлнэ. Үүний зэрэгцээ өглөө өлөн үедээ 0.2-О.Зг буюу 1 капсуп барагшунг буцалсан бүлээн усаар даруулан ууна. Курс: 10 хоног, 5-10 хоног завсарлаад, 2-4 удаа давтана.

Цусны өвчннй (лейкемия) үед:

0.2г буюу 1 капсултай барагшунг өдөрт 3 улаа 10 хоног уугаад, дараагийн 10 хоногт О.Зг-аар 3 удаа, 3 дахь 10 хоногт 0.4г-аар өдөрт 3 удаа ууна. Курс: 30 хоног уугаад, 10 хоног завсарлана. Барагшун хязгаарын цусан хангамжийг эрчимжүүлж, улаан бөөмийг олшруулан цус төлжүүлнэ.

 1922 онд Английн археологич картер Египетийн Тутанхалсон хааны (МЭЄ 1400-1392) барагшунаар занданшуулсан шарилыг олж нээсэн тэр vеэс барагшуны дуулиан улс орныг хамарсан гэдэг юм. Тухайн vед зандан мод шиг занданшсан шарилыг олон орны баячууд дэлхийд цуутай музей байгуулах гэж аманд багтамгvй мєнгє амласан ч ухаантай археологич Картер Египет улсад нь vлдээжээ.Барагшун гэдэг нь арабаар бие махбодь хатааж занданшуулах гэсэн утгатай vг юм байна. Vvнийг эртний Грек, Араб, Персийн соёл иргэншил vvсэхээс ємнє Египетчvvд хаад дээдеийн шарилыг ялзарч муутгахгvйгээр хатааж хадгалахад зориулдаг байжээ. Гун ухаантан Аристотель (МЭЄ 384-322) барагшуныг ялган таних, євчин анагаах талаар бичиж vлдээсэн байдаг.Эмч нарыг сургах урлагийн тухай бvтээлдээ Абубакр Раби-Аль Бухарон 960 онд Барагшуныг яс хугарах, ус мултрах, шарх анагаахад зєгийн балтай, хамраас цус гоожиход гавартай дусал хэлбэрээр хэрэглэхийг зєвлєсєн байна. Энэ мэт барагшуныг эх барих, эмэгтэйчvvдийн эмгэг, зvрх судасны євчинд болон бэлгийн ча-давхи сайжруулах, архины хорны эерэг гэх мэт євчинд хэрэглэж ирсэн бєгєєд XVI зууны vеэс Англи, Франц, Германд єргэн дэлгэрсэн. Эртний Испанийн эмч 1564 онд Египетээс ид шидтэй хэмээгддэг Барагшун авахаар очиход Александр хотын худалдаачид 40 янзын барагшуны давирхай vзvvлсэн байна. Тэдгээрийн ихэнх нь боолчуудын цогцсыг ялзруулахгvйгээр наранд хатаах аргаар гаргасан зохиомол барагшун байжээ. Египет, Дорнын худалдаачид Европын орнуудад янз янзын барагшун авчирч байснаас Францын эмч Амбруаз Паре жинхэнэ барагшуныг эмч, эмийн худалдаачид ялгаж таних аргагvй тул их тунгаар хэрэглэхийг хориглож байлаа.

-Ер нь барагшун хуний эд, эрхтэнд ямар нєлєє vзvvлдэг юм бол...-Эмч судлаачдын нотолсноор барагшуны ханд бодисын солилцоог идэвхжvvлэх, цусны улаан цогцос, гемоглобиныг тєлжvvлэх, яс бэхжvvлэх, фосфор, кальцийн хангамжийг сайжруулах, эд эсийг нєхєн тєлжvvлэх, шарх vрэвслийг анагаах, хавдар илааршууулах зэрэг олон тєрлийн vйлчлэлтэй.Ялангуяа цацраг туяаны эмчилгээний явцад барагшун бие эрхтнийг идэвхжvvлэн сэргээх,

Page 13: Барагшунтай зөгийн бал

ходоодны шvvс ялгаруулах, гэдэсний хєдєлгєєнии тєгєлдєржvvлэх, тєв мэдрэл тэр дундаа захын мэдрэлийг сэргээх, мэдрэлийн сульдаанаас сэргийлэх, ясны бэртлийг тєлжvvлэн гагнах ач тустай.

-Тэгвэл байгалийн энэхvv бэлдмэлийн ид шид нь юундаа байдаг вэ?-Тvvнд тансаг vнэртэн, эфирийн тос мэт будагт бодис, уураг, амин хvчил, тєрєл бvрийн нvvрс ус, давирхай, єєх тос, натрий, кальций, магни, зэс, цайр, марганц, хар тугалга, хєнгєн цагаан, хvхэр зэрэг 29 элемєнт агуулдаг тул ургамал амьтны гараптай эм бэлдмэлээс илvv тєгєлдєр нєлєєтэй.

-Барагшун хаанаас vvсдэг талаар ярихгvй юу?-Манай нэгэн сударт: Алтай, Хангайн єндєр уулс дор алт, мєнгє, зэс, тємєр, хар тугалга мэт ащигт малтмал байдаг. Тvvнээс бvрэлдэж ялгарсан шингэн тємєрлєгииг барагшун гэдэг бєгєєд хадны энэ шvvсээр сартахин-олби оготно хооллодог гэжээ. Vvнээс vзэхэд олби оготны ялгадаснаас vvсдэг гэдэг нь худлаа юм. Хадны барагшун оргил цаст єндэр уулсын оройн хvчит салхи шуурга, нарны хурц гэрэл, илч дулаан, халуун хvйтний нєлєєн дор асар урт хугацаанд бvрэддсэн байгалийн цэвэр ариун бvтээгдэхvvн юм.

Төмөр дутагдлын цус багадалт, түлэнхий, өтгөн хатах, амьсгалын дээд замын үрэвсэлт, харшилт өвчин, мөгөөрсөн хоолойн багтраа, шээс, бэлгийн замын халдварт өвчин (urogenital), нүүр, ам таталдах, саа, саажилт, судас хатуурах, мэдрэлийн өвчин, арьс, үе мөчний өвчин, яс, зөөлөн эдийн гэмтэл, ходоод хосны шархлаа, цөсний хүүдийн үрэвсэлд хэрэглэнэ. Зүрх судас, багтраа, шигдээс, цусны даралт ихсэх өвчинүүдэд мөн хэрэглэнэ.

7%-ийн барагшуны уусмалыг өдөрт 1-2 удаа цайны халбаганы хагас, дараагийн 10 хоногт цайны халбагаар өдөрт 2 удаа ууна.

Хорт хавдарт барагшун, ногоон цай, сармис эсвэл сонгиныг хавсран хэрэглэнэ.Барагшунг голдуу холбогдох өвчин эмгэгтэй шууд холбоотой өвс ургамал, ногоотой хавсарч хэрэглэвэл илүү үр дүнтэй аж.

Орц: 7% MummyХэмжээ: 50 г, 7-14 г

Хэрэглэх заалт буюу шим тус нь:

Амьсгалын зам

Амьсгаа давхцах Ангина (хоолойн бах) Астма Бамбай булчирхай Бронхит Бүгшүүлэн ханиалгах Дээд замын эмгэг (хамар, залгиур, дунд чихний үрэвсэл) Мөгөөрсөн хоолойн багтраа Ханиад, томуу

Арьс өнгө

Page 14: Барагшунтай зөгийн бал

Арьсны тууралт, усархаг тууралт Арьсны эмгэг Экзем /намарс/

Зүрх судас, цусны систем

Зүрхний шигдээс Зүрхээр хатгуулах буюу зүрхний бах Судас хатуурах Цус багадалт Цус төлжүүлэх Цусны даралт ихдэх

Мэдрэл

Аминдэм, тэжээлийн дутагдал Ой тогтоолтоо алдах Саажилт Толгой өвдөх, дүйрэх Уцаарламтгай болох, бухимдах Үе мөч өвдөх, хэрлэг Хөгшрөлтийн явцыг удаашруулах Шөрмөс татах, сунах

Нөхөн үржихүй

Бэлгийн чалх сулрах

Хоол боловсруулах эрхтэн

Мөнгөн усны хордлого тайлах Өтгөн хатах Ходоод, хосны шархлаа Ходоодны гастрит Хорт хавдар Цөсний хүүдий, элэгний үрэвсэл Цөсний хүүдийн үрэвсэл

Яс, булчин, шөрмөсний систем

Арьс, мах битүү гэмтэх, бэртэх Мах тасрах Ясны бороололт, яс барилдуулах Ясны гэмтэл, бэртэнгэ

Хүний бие махбоди нийт 90 орчим эрдэс агуулдаг. Эрүүл байхын тулд 60 орчмыг нь өдөр тутмын хоол хүнсээр авч байх шаардлагатай. Эрдэс бодис нь эд эсийн бүтцэд орохоос гадна бодисын солилцоо, түүнийг зохицуулагч олон фермент, дааврын үйл ажиллагаа зөвхөн эрдсээс хамааралтай.

Page 15: Барагшунтай зөгийн бал

Барагшун эрдсээс гадна биологийн өвөрмөц идэвхит органик хүчлүүд, уураг, фермент агуулдаг. Эдгээр нь нийлээд дархлааг зохицуулах, сайжруулах, үрэвслийн эсрэг, олон төрлийн бактерийн эсрэг, харшлын эсрэг, цус төлжүүлэх зэрэг эмчилгээний олон талын гайхалтай үйлчлэл үзүүлдэг. Монгол анагаах ухаанд барагшунг 404 өвчнийг анагаахад тустай гэж үздэг.

Найрлага:

Эрдэс 40 гаруй төрөл, органик хүчлүүд (фульвийн, гумины, гиппурийн, бензойны, таннийн чебулийн г.м), давирхайлаг бодис, гликозид, уураг (амин хүчлүүд, протеаза, амилаза, ферментүүд), альбуминойд

Үйлчлэл:

Бие махбодийн дархлааг сайжруулах Үрэвслийн эсрэг Харшлын эсрэг Хавдрын эсрэг Бодисын солилцоог зохицуулах Эд, эсийн нөхөн төлжилтийг эрчимжүүлэх Анти-оксидант, хөгшрөлтөөс хамгаалах Бактерийн эсрэг Цус төлжүүлэх Яс бороолуулах Өвдөлт намдаах Цэр ховхлох Хор тайлах Цацраг туяа эмчилгээний сөрөг үр дагаварыг засах

Барагшунг хэрэглэхэд анхаарах зүйлс:

Хүүхдэд тунг 1 дахин багасгана. Элэгний өвчинд эхний 10хоногт өвчин хүндрэх төлөвтэй байвал дээрх тунгаар хэрэглэнэ. Барагшуны бэлдмэлийг өлөн үедээ буюу хоол идэхээс 30-40 минутын өмнө уусан байвал

зохино. Барагшуны бэлдмэлийг ууж байгаа үедээ архи дарс хэрэглэж болохгүй. Барагшун нь найрлагадаа 40-өөд төрлийн макро микро элементүүд , фульвийн бензойны

гиппурийн гуминий зэрэг органик хүчлүүд, давирхайлаг бодисууд, альбуминоид, флаваноид, гликозид зэргийг агуулдаг, бие махбодийн дархлааг сайжруулах,  бодисын солилцоог зохицуулах, эд эсийн нөхөн төлжилтийг сайжруулах, үрэвслийн эсрэг, өвдөлт намдаах, хор тайлах, бактерийн эсрэг, харшлын эсрэг, цус төлжүүлэх, антиоксидант буюу хөгшрөлтөөс хамгаалах үйлчилгээтэй , байгалийн гайхамшигтай бүтээл, хүн төрөлхтөнд байгалиас илгээсэн аугаа бэлэг юм.

Барагшун нь найрлагадаа 40-өөд төрлийн макро микро элементүүд , фульвийн бензойны гиппурийн гуминий зэрэг органик хүчлүүд, давирхайлаг бодисууд, альбуминоид, флаваноид, гликозид зэргийг агуулдаг, бие махбодийн дархлааг сайжруулах,  бодисын солилцоог зохицуулах, эд эсийн нөхөн төлжилтийг сайжруулах, үрэвслийн эсрэг, өвдөлт намдаах, хор тайлах, бактерийн эсрэг, харшлын эсрэг, цус төлжүүлэх, антиоксидант буюу хөгшрөлтөөс хамгаалах үйлчилгээтэй , байгалийн гайхамшигтай бүтээл, хүн төрөлхтөнд байгалиас илгээсэн аугаа бэлэг юм.

Page 16: Барагшунтай зөгийн бал

Барагшун нь дорнын анагаах ухаанд 3000 жилийн өмнөөс эмчилгээнд хэрэглэгдэж ирсэн ба түвд, монгол анагаах ухаанд элэг, бөөр , ходоодны зэрэг үрэвсэлт өвчнийг эмчлэхэд ашигладаг тухай ЖҮДШИ, ЭМИЙН ДӨРВӨН ҮНДЭС  зэрэгт бичигдсэн байдаг байна. Барагшуны гайхамшигийн тухай олон домог уламжлагдан яригдаж ирсэн ба   арабууд мумие , бирмvvд хадны цус, Тvвд, Монголчууд хадны давирхай, Сибирийнхэн хадны тос гэхчлэн нэрлэж ном судартаа "Шидэт давирхай", "Амьдрал уртасгах шидтэн" “Насыг хэвээр хадгалагч “ гэх мэтээр тэмдэглэжээ. Барагшуны эмчилгээний шинж чанарын тухай үнэт мэдээллийг орчин үеийн шинжээчид Монгол, Түвд, Энэтхэг болон дундад азийн эртний анагаах ухааны судруудаас олдог. 2500 жилийн тэртээ Аристотель барагшуны эмчилгээний тухай тэмдэглэн үлдээсэн байдаг байна.

1955 онд Оросын эрдэмтэн  А.Ш. Шакиров барагшуны эм зүйн судалгааг эхлүүлэн  түүнийг өргөн хүрээний эмчилгээний чанартайг тогтоожээ. Химийн болон спектрийн судалгаагаар барагшуны  найрлагад  микроэлементүүд  маш их агуулагддаг бөгөөд амин хүчлүүд ба тосон хүчлүүдээр баялаг байжээ.

Дорно дахинд Авиценна нэрээрээ алдаршсан МЭ  10-11 дүгээр зуунд амьдарч байсан аугаа эрдэмтэн эмч, философич бүтээлүүддээ барагшуны тухай арвин их мэдээллийг үлдээсэн байдаг байна

Мөн барагшун нь ясны бороололтыг 3 дахин богино хугацаанд, янз бүрийн гаралтай түлэнхийг Вишневскийн тосон түрхлэгээс 2 дахин богино хугацаанд анагаадаг болохыг оросын эрдэмтэд тогтоосон байна.  Стрессийн эсрэг, сонсгол ой  тогтоомж сайжруулах үйлчилгээтэй болохыг Энэтхэгийн  Госал тэргүүтэй эрдэмтэд тогтоосон зэрэг барагшунгийн судалгаа үргэлжлэн түүний анагаах гайхамшигт шинж чанарын талаар мэдээлэл улам баяжсаар байна.

Орчин үед барагшуныг   амьтан шувуу  хүрч чадамгүй ,  ямар ч ургамал ургах боломжгүй  2860- 3000 метрийн өндөр, мєнх цаст уулын хадан хавцал, ан цав, агуй хонгилоос олборлодог байна.  Олборлох үед  барагшун нь өвөрмөц өнгө, үнэртэй, гашуувтар амттай,усанд тунадасгүй агшин зуур уусдаг, хатуу хүнд бодис байдаг байна. Амт болон эмчилгээний шинж чанар , гадаад байдлаар нь үндэслэн барагшуныг 5   үндсэн хэлбэрт ангилдаг байна. Харин эртний сударт тэмдэглэгдснээр барагшуны төрөл 115 янз байдаг гэнэ. Одоо үеийг хүртэл барагшуныг  юунаас хэрхэн үүсдэгийг яг таг тогтоогоогүй боловч  дараах таамаглалыг дэвшүүлдэг байна. Барагшун нь органик гаралтай ба  үүсэх нөхцөл нь микроэлементүүд, хөрсний микроорганизмууд, ургамал, амьтад, тэдгээрийн амьдралын хэрэгцээт хүнс бөгөөд   хүчилтөрөгчийн  агууламж бага байдаг, хүчтэй салхитай, температурын огцом хэлбэлзлэлтэй , ультра ягаан туяаны их тусгалтай  өндөр ууланд , мөн халуун хуурай нөхцөлд   органик үлдэгдлүүдийн задралыг хангах микроорганизмуудын үйл ажиллгаа маш их буурсан байдаг. Үүний хүчинд амьтан ургамлын гаралтай биомассууд нь микроорганизмуудаар эвдэгдэхгүй байх нөхцөл үүсэж цаг хугацааны  туршид занданшдаг байна.  Шингэн үл нэвтрэх газарт байгаа хэсэг нь хатуурч, бусад нь хөрсний усанд уусан сарнидаг гэжээ.

Барагшун нь найрлагадаа 40-өөд төрлийн макро микро элементүүд , фульвийн, бензойны, гиппурийн, гуминий зэрэг органик хүчлүүд, давирхайлаг бодисууд, альбуминоид, флаваноид,гликозид зэргийг агуулдаг, бие махбодийн дархлааг сайжруулах,  бодисын солилцоог зохицуулах, эд эсийн нөхөн төлжилтийг сайжруулах, үрэвслийн эсрэг, өвдөлт намдаах, хор тайлах, бактерийн эсрэг, харшлын эсрэг, цус төлжүүлэх, антиоксидант буюу хөгшрөлтөөс хамгаалах үйлчилгээтэй.

Эртний судар бичигт барагшун нь хүний организмд ялангуяа зүрхэнд хүч чадал өгдөг гэж тэмдэглэгдсэн байдаг.  Мөн даралт ихсэх, нүдний даралт ихсэх, гуурсан хоолойн багтраа, чих хамар хоолойн өвчнүүд, чихрийн шижин,  ходоод ба 12 нугалаа гэдэсний шархлаа, бүдүүн  гэдэсний хямрал болон шархлаат үрэвсэл,  өтгөн хатах,  хоол боловсруулалтын хямрал, хөхний булчирхайн өвчин, элэг бөөрний өвчин, элэгний эмгэг, цөсний хүүдийн үрэвсэл, гепатит, элэг ходоодны үрэвсэл, бөөр давсагны үрэвсэл,  арьсны удаан

Page 17: Барагшунтай зөгийн бал

эдгэрэлттэй  идээт шарх, хөндийт шарх, хатиг,  түлэгдэлт, толгойн өвчин, мигрень, толгой эргэх, саажилт, нүүрний мэдрэлийн саажилт, уушигнаас цус алдах, үрэвсэлт болон архаг харшилт өвчнүүд, ангина, ханиалга, салхинд цохиулах, эмэгтэйчүүдийн янз бүрийн өвчнүүд, эрэгтэй эмэгтэй хүний үргүйдэл, радикулит, мөрний мэдрэлийн сүлжээний үрэвсэл, мэдрэлийн ян, нүүр гурамсан мэдрэлийн үрэвсэл, ясны сүрьеэ, гэмтэл болон ясны өвчин, шамбарам, цусны өвчин , хавдрыг шимэгдүүлэх зэрэгт хэрэглэх заалт арга нь хэдэн зуун хувилбартай байдаг байна.  Мөн үс унах,  хордлого, хорт шавьжид хазуулах зэрэгт өргөн хэрэглэгддэг.  Бас нэг сайн тал нь хүний бие махбодид элдэв харш нөлөө үзүүлдэггүй.

Харин барагшуныг эмчилгээний зорилгоор ашиглах үед спиртийн төрлийн бүтээгдхүүн харш болохыг онцгойлон тэмдэглэж байна.

Энэтхэгийн, бирмийн, японы, монголын барагшунууд нь чанарын бүтэц  төстэй боловч бүрэлдхүүнийх нь харьцаа нь өөр байдгаараа ялгаатай байдаг байна.

Эрдэмтдийн судалгааны үр дүнд байгалийн энэ хосгүй бэлгийг орчин үеийн анагаах ухаан  ашиглах ёстой гэдгийг баталжээ. Гэхдээ барагшуны олон хэлбэр , яг таг судлагдаагүй бүтцээс хамааран  эмчилгээ нь тулд олон зууны туршлагатай дорно дахины ардын эмчилгээний  туршлага дээр үндэслэдэг байна.