5
НҮҮРСУСТӨРӨГЧДИЙН НЭРШИЛ Органик нэгдлийн нэршил. 19-р зууны сүүлч үе гэхэд олон тооны органик бодис мэдэгдэж байсан боловч албан ёсны нэршлийн нэгдсэн тогтолцоо бүрэлдээгүй байв. 1892 онд Женевт хуралдсан олон улсын химичдийн хурлаас олон улсын нэршлийн тогтолцоог анх боловсруулсан нь "Женев нэршил" гэж албан ёсоор нэрлэгдэх болсон байна. Үүнээс хойш органик нэгдлийн нэршлийн тогтолцоо улам боловсронгуй болж хөгжсөөр ИЮПАК нэршлийн дүрэм бий болжээ. ИЮПАК (IUРАС) гэдэг нь Олон улсын онолын ба хэрэглээний химийн холбооны International Union of Pure and Applied Chemistry гэсэн англи нэрийн товчлол юм. Нэршлийн үндсэн зарчим нь "нэр давхцахгүй” гэсэн зарчим юм. Органик нэгдлийн нэршлийн хөгжлийн явцад олон төрлийн нэршил үүсч бий болж зарим нь өнөөг хүртэл хэрэглэгдсээр байна. 1. Түүхэн нэр. Тухайн органик нэгдлийг гаргаж авсан эх булаг, шинж чанар, нээгдсэн түүх, нээсэн эрдэмтний нэр зэргийг үндэслэж тохиолдлын чанартай оноосон нэрийг түүхэн нэр (trivial name) гэж үздэг. Тухайлбал, шоргоолжны хүчил, бамбайн альдегид, хандгайн хүчил, дарсны хүчил, хурган чихний хүчил, цууны хүчил гэх мэт. 2. Рациональ нэршил. Рациональ нэршлийн дүрэм нь байнга өөрчлөгдөж ирсэн бөгөөд нэгдлийн бүтэц байгууллыг тооцдог онцлогтой. Гомологийн гишүүд, тэдгээрийн изомерүүдийг гомологийн эхний гишүүний уламжлал мэтээр үзэж нэрлэнэ. Орчин үед энгийн, хялбар бүтэцтэй нэгдлүүдийг нэрлэхэд ихэвчлэн хэрэглэж байсан. Рациональ нэршлээр нэрлэх дүрэм: 1. Өгөгдсөн нэгдлийн молекулын төвд оршиж буй тухайн гомологийн хамгийн энгийн гишүүний (голцуу эхний) хамгийн их салбарласан бүтцийг сонгоно. 2. Сонгосон бүтцийн нүүрстөрөгчийн атомтай холбогдсон язгууруудыг нэрлэнэ. 3. Тухайн гомологийн энгийн гишүүний нэрийг бичнэ. 3. Бодит нэршил: Грек тооны нэрнээс үүсэлтэй. Мета, эта, пропа, 1

нүүрсустөрөгчдийн нэршил

Embed Size (px)

Citation preview

Page 1: нүүрсустөрөгчдийн нэршил

НҮҮРСУСТӨРӨГЧДИЙН НЭРШИЛ

Органик нэгдлийн нэршил. 19-р зууны сүүлч үе гэхэд олон тооны органик бодис мэдэгдэж байсан боловч албан ёсны нэршлийн нэгдсэн тогтолцоо бүрэлдээгүй байв.

1892 онд Женевт хуралдсан олон улсын химичдийн хурлаас олон улсын нэршлийн тогтолцоог анх боловсруулсан нь "Женев нэршил" гэж албан ёсоор нэрлэгдэх болсон байна. Үүнээс хойш органик нэгдлийн нэршлийн тогтолцоо улам боловсронгуй болж хөгжсөөр ИЮПАК нэршлийн дүрэм бий болжээ. ИЮПАК (IUРАС) гэдэг нь Олон улсын онолын ба хэрэглээний химийн холбооны International Union of Pure and Applied Chemistry гэсэн англи нэрийн товчлол юм. Нэршлийн үндсэн зарчим нь "нэр давхцахгүй” гэсэн зарчим юм. Органик нэгдлийн нэршлийн хөгжлийн явцад олон төрлийн нэршил үүсч бий болж зарим нь өнөөг хүртэл хэрэглэгдсээр байна.

1. Түүхэн нэр. Тухайн органик нэгдлийг гаргаж авсан эх булаг, шинж чанар, нээгдсэн түүх, нээсэн эрдэмтний нэр зэргийг үндэслэж тохиолдлын чанартай оноосон нэрийг түүхэн нэр (trivial name) гэж үздэг. Тухайлбал, шоргоолжны хүчил, бамбайн альдегид, хандгайн хүчил, дарсны хүчил, хурган чихний хүчил, цууны хүчил гэх мэт.

2. Рациональ нэршил. Рациональ нэршлийн дүрэм нь байнга өөрчлөгдөж ирсэн бөгөөд нэгдлийн бүтэц байгууллыг тооцдог онцлогтой. Гомологийн гишүүд, тэдгээрийн изомерүүдийг гомологийн эхний гишүүний уламжлал мэтээр үзэж нэрлэнэ. Орчин үед энгийн, хялбар бүтэцтэй нэгдлүүдийг нэрлэхэд ихэвчлэн хэрэглэж байсан.

Рациональ нэршлээр нэрлэх дүрэм: 1. Өгөгдсөн нэгдлийн молекулын төвд оршиж

буй тухайн гомологийн хамгийн энгийн гишүүний (голцуу эхний) хамгийн их салбарласан бүтцийг сонгоно.

2. Сонгосон бүтцийн нүүрстөрөгчийн атомтай холбогдсон язгууруудыг нэрлэнэ.

3. Тухайн гомологийн энгийн гишүүний нэрийг бичнэ.

3. Бодит нэршил: Грек тооны нэрнээс үүсэлтэй. Мета, эта, пропа, 11-ундекан, 12-додекан, 20-эйкозан гэх мэт. Салбарласан тохиолдолд “изо” угтвар авдаг.

4. Язгуурын нэршил. Нэг буюу хэд хэдэн устөрөгчийн атом дутуу нэгдлийг радикал гэх ба “ил” дагавар хэрэглэдэг. Жишээ нь: метан – метил пентан – амил, декан – децил гэх мэт. Энэ нэршлээр голдуу галогент нүүрстөрөгч, сдиртүүд, энгийн эфир, кетон, амин гэх мэт нэгдлүүд нэрлэгдэнэ.

5. ИЮПАК нэршил: Онолын ба Хэрэглээний Химийн Холбооноос ИЮПАК нэршлийн дүрмийг удаа дараа (1957, 1961,1965) шинэчлэн боловсронгуй болгож ирсэн бөгөөд нийлмэл бүтэцтэй нэгдлүүдийг нэрлэдэг. Энэ нэршлийн тогтолцоо нь одоогоор мэдэгдэж байгаа органик нэгдлүүдийг нэрлэхэд хүрэлцдэг.

1

Page 2: нүүрсустөрөгчдийн нэршил

ИЮПАК нэршлээр нэрлэхдээ:

1. Нүүрстөрөгчийн атомын хамгийн урт хэлхээг олж тогтооно.

2. Урт хэлхээгээ салбарласан язгуур (функциональ бүлэг, давхар холбоо) ойрхон талаас нь эхлэн цифрээр дугаарлана.

3. Дугаарт ороогүй халагч бүлгүүд (язгуур, функциональ бүлгүүд)-ийн байрлалыг зааж, нэрлэнэ.

4. Хоёр ба түүнээс дээш салбарлалт байгаа тохиолдолд:a) Хэрвээ нүүрсустөрөгчийн язгуур байвал язгуурын англи нэрний цагаан толгойн

үсгийн дарааллаар нэрлэнэ. Нэршилд дараах хүснэгтэд өгөгдсөн алканы үндсэн нэр болон органик нэгдлийн ИЮПАК нэршлийн төгсгөлийг ашиглана.

Органик нэгдлийн ИЮПАК нэршлийн төгсгөл

б)

Хэрвээ функциональ бүлгүүд байвал ахлахын дүрмийг баримтлана.

2

Page 3: нүүрсустөрөгчдийн нэршил

5. Сонгосон урт хэлхээний нэг нүүрстөрөгчийн атом дээр хоёр халагч байгаа тохиолдолд халагч тус бүрийн өмнө байрыг зааж өгнө.

6. Хэрвээ олон ижил халагч байвал ди, три, тетра, пента гэх мэт угтвар залгаж нэрлэнэ.

7. Тухайн нэгдлийн бүтцэд хоёр ба түүнээс дээш ижил урттай хэлхээ байвал хамгийн олон халагчтай хэлхээг сонгоно.

8. Салбарлалт хоёр талаасаа ижил зайд байрласан бол хоёр талаас нь дугаарлаад халагчуудын байршлын нийлбэр нь хамгийн бага талыг сонгож дугаарлана.

Гол хэлхээний дээд талын дугаарлалтаар халагчуудын нийлбэр 2+4+5=11 байхад доод талын дугаарлалтаар 2+3+5=10 учир доод талын дугаарлалтыг баримтлана

9. Карбоцагирагт нэгдлүүдийн цагиргийн нүүрстөрөгчийн атомуудыг халагч бүлгээс нь эхэлж, дараагийн халагч (давхар холбоо) ойрхон тал руу дугаарлана. Жишээ нь:

Моноцагирагт алкан

3

Page 4: нүүрсустөрөгчдийн нэршил

Гетероцагирагт нэгдлүүд Гетероцагирагт нэгдлийг цагиргийн гетероатомаас эхлэн дугаарлана. Хэрэв цагираг нэгээс илүү гетероатомтай байвал дараагийн гетероатом ойрхон тал руу дугаарлана.

4