16
ГОВЬ ЦӨЛИЙН АМЬТАД 7-р ангийн биологи

говь цөлийн амьтад

Embed Size (px)

Citation preview

ГОВЬ ЦӨЛИЙН АМЬТАД

7-р ангийн биологи

Сэргээн санах

Тал хээрийн амьтдын талаар сэргээн санаж ярилцана.

Говь цөлийн амьтдаас

Говь цөлийн бүс монгол орны өмнөд хэсгийг эзлэх бөгөөд ихээхэн өргөн уудам нутаг хамаардаг.Манай орны говь цөл хур тунадас бага тул хөрс нь хуурай, элсэрхэг байдаг онцлогтой. Говь цөлийн амьтад орчныхоо өнгийг дагаж голдуу ухаа шаргал зүстэй байна.

Говь цөлийн амьтад

Ногтруу Өндөг

Мөлхөгчдөөс говь цөлд олон зүйл могой, гүрвэл бий. Тэдгээрээс хамгийн элбэг тархсан нь хонин гүрвэл, могой гүрвэл юм.

Хонин гүрвэл Гүрвэл

Говь цөлийн бүс мөлхөгчдийн эх нутаг билээ. Монгол орны говь цөлөөс эрт галавын үед амьдарч байгаад мөхсөн том жижиг янз бүрийн үлэг гүрвэлийн чулуужсан үлдэгдэл,/яс, өндөг/ элбэг олддог.

Могой голчлон гүрвэл, оготно зэрэг жижиг мэрэгчдээр хооллодог бол гүрвэлүүд элдэв шавьжаар хооллодог тул ашигтай амьтад болно.

Говь цөлийн шувуу

Хойлог Хойлог

Алагдаага

Говь цөлийн амьтад

Энэ бүсэд өөхөн сүүлт атигдаахай, савагдаахай , алагдаага, шар чичүүл, бозлог, зурам мат мэрэгчид байдаг.

Янгир

Янгир Янгир сүг зураг

Энэ бүсэд сүүн тэжээлтнээс Дэлхийн ба Монголын улсын Улаан номонд бүртгэгдсэн хавтгай, хулан, бөхөн, хар сүүлт зээр, МАЗААЛАЙ болон ногтруу, хулан жороо, дунхай зэрэг шувуу тохиолдоно.

Мазаалай /Ursus pruinosus Blyth/

Мазаалай нь хөхтөн амьтны аймгийн махчдын баг болох баавгайн овогт багтдаг. Говь цөлийн хадат уулс, хавцал хөндийд булаг шанд баянбүрд, задгай усны ойролцоо нутаглана. Хадны агуй хонгил, зэгс, заг, сухайн ширэнгэд хэвтэр үүрээ засч ичээлнэ. Монгол нутагт баруун хэсгээр Аж богдын зүүн үзүүр, зүүн хэсгээр Тост Нэмэгт уул, хойд хэсгээр Захуй, Зарман, Эдрэнгийн нуруу, урд хэсгээр улсын хил хүртэл тархсан. Монголд 1985 оны байдлаар 30 гаруй мазаалай бүртгэгдсэн.

Хавтгай /Camelus ferus, Przewalskii/

Хавтгай нь хөхтөн амьтны аймгийн хос туурайтны баг болох тэмээний овогт багтдаг. Дэлхийд гоц ховор амьтны нэг. Бие 250-360 орчим см урт, сэрвээгээрээ 180-210 см өндөр. Хоёр бөхт зэрлэг тэмээ. Хавтгай зэгзгэр бие, жижиг бөх, нарийн урт цац, тачир шингэн үс-зогдортой, цайвар зүстэй. Анатоми-биеийн бүтэц, амьдралын олон шинжээрээ гэрийн тэмээнээс ялгаатай.

Хар сүүлт зээр /Gazella subgutturosa guldenstead/Хар сүүлт зээр нь хөхтөн амьтны аймгийн нэг туурайтны баг болох тугайлмайтны овогт багтана. Уулсын бэлийн хялганат, баглуурт сайр, садарга бүхий дагжуур хөрст хэвгий тал загт бударгана говь, сондуул бүхий бут сөөгт элсэрхэг хэсэг говь, хотос хоолой зэрэг янз бүрийн орчинд байршдаг. Манайд их нуурын хотгорын өмнөд хэсэг, нууруудын хөндий, Зүүн гарын говь, Алтайн өмнөх говь, Өмнөговь, Дорноговь, Сүхбаатар аймгийн баруун хэсэг хүртэл тархжээ. Монгол улсад хар сүүлт зээр агнахыг 1965 оноос хуулиар хориглосон.

Бататгал

Сүүн тэжээлтэн амьтдад ямар амьтад ордог вэ?

Говь цөлийн амьтад бусад амьтдаас юугаараа ямар шинжээр ялгагддаг вэ?

Хавтгай гэрийн тэмээнээс юугаараа ялгаатай вэ?

Монгол орны улаан номонд говь цөлийн амьтдаас ямар ямар амьтад орсон байдаг вэ?

Мэдэж авлаа

Суралцагчид энэ хичээлийг үзсэнээрээ говь цөлд ямар ямар амьтад амьдардаг болхыг мэдэж авна. Мөн эдгээр амьтдыг хараад нэрлэж таньж мэддэг болхоос гадна эдгээр амьтдын амьдралын үйл ажиллагааг мэдэж авна .

Гэрийн даалгавар

Говь цөлийн амьтдаар зургийн цуглуулга хийж ир

Улаан номонд орсон мазаалайн тухай зураг мэдээллээр бяцхан ном хий.