10
Бэлтгэсэн: Сарангэрэл Отгонтөгс Насантогтох Мөнхням Цэнд-Аюуш

фондын тооллого

  • Upload
    jkhsak

  • View
    271

  • Download
    8

Embed Size (px)

Citation preview

Бэлтгэсэн: Сарангэрэл

Отгонтөгс

Насантогтох

Мөнхням

Цэнд-Аюуш

Тооллогын зорилго хэлбэрНомын сангийн фондын

хадгалалт, хамгаалалт нь түүнд

зайлшгүй мөрдөгдөх горимоос гадна

түүний байдалд байнга хяналт тавих

хамгаалалтаар хангагдаж байдаг.

Хамгаалалтыг бүрдүүлэх нөхцлийн нэг

нь номын сангийн фондын тооллогын

ажил болно.

Фондын тооллого Фондын тооллого нь номын сангийн бүртгэлийн

баримтуудад бүртгэгдсэн ном, хэвлэл болон бусад баримтууд фондод бэлэн байгаа эсэхийг тодорхойлох ажиллагаа юм.

Тооллогыг “Соѐлын өвийг хамгаалах тухай хууль”, “Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль” болон төрийн захиргааны төв байгуулгаас баталсан холбогдох хууль, журам, номын сангийн фондийн бүртгэлтэй уялдуулан хийж гүйцэтгэнэ. Тоолгогын давтамж нь номын сангийн статус, хэмжээ фондын бүтэц зориулалтаас хамаарна.

Тооллогыг ээлжит ба ээлжит

бус гэж 2 ангилна.

Ээлжит бус тооллого гэдэг нь

тооллгыг хийх хугацаа

болоогүй боловч зайлшгүй

явуулах шаардлага гарсан

дараах нөхцлүүдэд заавал

хийнэ.

Үүнд: Эд хариуцагч өөрчлөгдөхөд

Баримтыг алдаж үрэгдүүлсэн, зүй бусаар ашигласан, шамшигдуулсан зэрэг ажлын ямар нэг хариуцлага алдсан тохиолдолд захиргааны санаачлагаар

Гал усны гэнэтийн аюул ба гадны ямар нэг нөлөөгөөс болон буѐад онцгой байдал учирсан бол

Номын сангийн фондыг нүүлгэн шилжүүлэх эсвэл фондын хэсгийг салгахад

Номын сангийн дотоод зохион байгуултад өөрчлөлт хийх ба номын санг татан буулгах.

Ээлжит тооллого Ээлжит тооллого явуулах хугацааг

номын сангийн фондын хэмжээг

харгалзан Төрийн захиргааны төв

байгуулагаас тогтооно. Ээлжит

тооллого нь номын сангийн ажлын

төлөлвлөгөөнд тусгагдсан байх ба

тооллогын бэлтгэл ажлыг 2-3 сарын

өмнө хангасан байна.

Гадаадын номын сангууд ээлжит

тоологыг дараах хугацаанд явуулдаг.

Зориулалтын сейф шүүгээнд хадгалдаг нилээд

үнэтэй фондыг жил бүр

Ховор номын фондыг-3 жилд 1 удаа

100.0 хүртэлх тооллогын нэгжийг хамарсан ноиын

сангийн фондыг-5 жилд нэг удаа

100.0-200.0 хүртэлх тооллогын нэгжийг хамарсан

номын сангийн фондыг-10 жилд нэг удаа

1 саяас дээш тооллогын нэгжийг хамарсан номын

сангийн фондыг 15 жилийн хугацанд хийж

гүйцэтгэдэг.

Манай улсын хувьд ээлжит тооллогыг

дараах хугацаанд хийж гүйцэтгэдэг. Зориулалтын сейф шүүгээнд хадгалдаг нилээд үнэтэй

фондыг жил бүр

Ховор номын фондыг-2 жилд 1 удаа

Үнэт номын фонд ба музейг улсын тооллогыг жилд 4 удаа байгууллагын тооллогыг 2 жилд

30.000 хүртэлх тооллогын нэгжийг хамарсан фондыг жил бүр

30.000-100.000 хүртэлх тооллогын нэгжийг хамарсан номын сангийн фондыг 2 жилд

100.000-300.000 хүртэлх тооллогын нэгжийг хамарсан номын сангийн фондыг 4 жилд

1 саяас дээш тооллогын нэгжийг хамарсан номын сангийн фондыг 15 жилийн хугацаанд тус тус хэсэгчлэн сонгож, үе шаттайгаар хийж гүйцэтгэнэ.

Тооллогын бэлтгэл ажлууд ба тоолох

аргууд Аливаа тооллогыг үр дүнтэй явуулахын тулд урьдчилан

бэлтгэл ажлуудыг заавал хангасан байна. Үүнд:

Номын сангийн фонлын тооллогод санхүүгийн баримтад тусгасан үнийн дүнг шалгаж бэлэн байлгахад онцгой анхаарна. Энэхүү шэлгалт дансны дугаар олгогдоход бүх төрлийн баримтуудыг/ AB материал цахим болон хуудас материалууд/ хамарсан байна.

Тооллого явуулах үндэслэл нь байгууллагын захирал, даргын тушаал болно. Тооллогын комссын дарга, 3-5 хүний бүрэлдхүүнтэй томилно. Комиссын бүрэлдхүүнд тоологдож байгаа фондыг хариуцагч заавал оролцох ба санхүүгийн төлөөлөгч орно. Комиссын бүрэлдхүүн тооллогын ажлыг хуулийн хүрээнд хийж гүйцэтгэх үүрэгтэй. Тушаалд тоолох болсон шалтгаан, тооллогын хугацааг заасан байх тоолох арга, өгөгдсөн хугацаанд номын сангийн ажлыг зохицуулах горимыг тусгаж өгч болно.