27
Дэд төвийг дахин төлөвлөх хувилбарууд АХБ Улаанбаатар хотын гэр хорооллын дэд төвийг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн төслийг бэлтгэх МОН-7970 Техникийн туслалцаа 2014 оны 1-р сар Оршин суугчдад зориулсан мэдээллийн багц

Гэр хорооллыг дахин төлөвлөх хувилбарууд. Орчуулсан Ц.Баярсайхан 88115842. [email protected]

Embed Size (px)

Citation preview

Page 1: Гэр хорооллыг дахин төлөвлөх хувилбарууд. Орчуулсан Ц.Баярсайхан 88115842. Bayarbbb@yahoo.com

Дэд төвийг дахин төлөвлөх хувилбарууд

АХБ Улаанбаатар хотын гэр хорооллын дэд төвийг хөгжүүлэх, хөрөнгө

оруулалтын хөтөлбөрийн төслийг бэлтгэх МОН-7970 Техникийн туслалцаа

2014 оны 1-р сар

Оршин суугчдад зориулсан мэдээллийн багц

Page 2: Гэр хорооллыг дахин төлөвлөх хувилбарууд. Орчуулсан Ц.Баярсайхан 88115842. Bayarbbb@yahoo.com

Хүндэт Оршин суугчид аа,

•Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагаанд оролцсон та бүхний оролцоонд бид талархаж байна. НЗДТГ өөрийн түншүүдийн хамтаар та бүхний оролцоо болон хүсэн хүлээлтийг нэн тэргүүнд авч үзэх талаар өөрөөс хамаарах бүхнийг хийн ажиллаж байна.

•Төсөлтэй холбоотой зарим чухал асуудлуудыг та бүхний анхааралд хүргэхийн тулд энэхүү мэдээллийн багцыг бэлтгэсэн болно. Та бүхэнд цаашид өөр тодруулах асуултууд байвал тэмдэглэн авч бидэнд хүргэвэл холбогдох хариултыг бид цаг тухайд нь өгөх болно.

Page 3: Гэр хорооллыг дахин төлөвлөх хувилбарууд. Орчуулсан Ц.Баярсайхан 88115842. Bayarbbb@yahoo.com

• Газар ашиглалтын өнөөгийн байдал, дэд бүтцийн ачаалал болон зардал зэргээс үүдээд инженерийн шугам сүлжээг хүргэхэд ихээхэн хүндрэлтэй байхаар байна. Төслийн зорилго нь орон сууцжуулахын зэрэгцээ дэд төвүүдэд эдийн засгийн болон үйлчилгээний татах төвийг бүрдүүлж оршин суугчдад эдийн засгийн болон ажил хөдөлмөр эрхлэх боломжыг бий болгох явдал юм.

• Төслийн хүрээнд оршин суугчдыг инженерийн шугам сүлжээнд холбох ажлыг хийх бөгөөд үүний тулд дэд төвүүдэд хүн амын төвлөрлийг нэмэгдүүлж хотжилтын хэв маягыг өөрчилж инженерийн шугам сүлжээний эдийн засгийн талаас орших нөхццлийг хангах ёстой.

• Энэхүү үйл явц нь цаг хугацаа шаардсан бөгөөд нэлээд их ажил өрнөх үр дүн нь тодорхой хугацааны дараа мэдрэгдэх ажил гэдгийг ойлгохыг та бүхнээс хүсье. Төслийн үргэлжлэх хугацааг 5 жил гэж тоймлож байна.

• Зарим оршин суугчдын хувьд өөрчлөлт үр дүнг арай түрүүлэн хүртэж эхлэх хэдий ч төслийн хүвьд амжилттай хэрэгжихийн тулд иргэн бүрийн оролцоо хийгээд нэгдмэл чармайлт чухал юм .

• Энд танилцуулж буй санаанууд нь одоогоор ерөнхий төсөөлөл хэлбэрээр байгаа ба тухайн хэсэгт баригдах авто замын төрөл байршил зэргээс хамаараад эдгээр хувилбарын аль тохирохыг ашиглах болно:Гол авто замуудын дагуу өндөр давхар бүхий орон сууц худалдааны нэгжүүд, туслах авто замын дагуу нягтрал багатай орон сууц гэх мэт.

• Энэ нь зөвхөн техник эдийн засгийн үнэлгээний үе шат бөгөөд та бүхний гаргасан санаа оноогоор цаашид баяжин боловсруулагдах болно. Илүү нарийвчилсан бөгөөд та бүхний оролцоотой төлөвлөлтийн ажил энэ цагаас эхлэх ба төслийн нарийвчилсан зураг төсөл хийх болон төслийн хэрэгжүүлэлтийн шатанд ч үргэлжилнэ.

Page 4: Гэр хорооллыг дахин төлөвлөх хувилбарууд. Орчуулсан Ц.Баярсайхан 88115842. Bayarbbb@yahoo.com

• Энэхүү мэдээллийн багцаар дэд төвийн дахин төлөвлөлтийн үйл явцыг чиглүүлэн залах үүрэгтэйгээр байгуулагдах нийслэлийн өмчит үйлдвэрлэлийн газар болох Дэд хорооллын Дахин төлөвлөлтийн газар (ДТДТГ)-ыг танилцуулж байна.

• Мэдээллийн багцад бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх боломжит хувилбарууд хийгээд дэд төвүүдэд тэдгээрийг бодитоор хэрэгжүүлэх бололцоог танилцуулна. Хэлэлцүүлгийн явцад та бүхнээс гарах асуулт болон санаа оноонд тулгуурлан ДТДТГ-ын гүйцэтгэх үүрэг болон баримтлах зарчмуудыг цаашид тодотгох болно.

• Та бүхний зүгээс одоогийн байдлаар илүү зохистой гэж үзсэн хувилбаруудыг хараахан эцсийн хувилбар гэж шийдээгүй байгааг бас тооцож үзэхийг хүсье.

• Бид та бүхэнтэй цаашид үргэлжлүүлэн хамтран ажиллана гэж итгэж байна.

Page 5: Гэр хорооллыг дахин төлөвлөх хувилбарууд. Орчуулсан Ц.Баярсайхан 88115842. Bayarbbb@yahoo.com

Дэд төвийг дахин төлөвлөхзарчмууд

Page 6: Гэр хорооллыг дахин төлөвлөх хувилбарууд. Орчуулсан Ц.Баярсайхан 88115842. Bayarbbb@yahoo.com

Хотын дэд бүтэц ба үйлчилгээний хангамжБодит дэд бүтэц•Үүнд авто зам, усан хангамж, ариун цэврийн байгууламж, халаалт, явган зам, гудамжны гэрэлтүүлэг, хотын тохижилт, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан орчин болон харилцаа холбооны шугам зэрэг багтана.  •Үр дүн: хотын үндсэн үйлчилгээ, усан хангамж, ариун цэврийн нөхцөл байдал, халаалт сайжирч агаарын болон хөрсний бохирдол буурч, эрүүл мэнд сайжирч явган зорчих болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөний орчин сайжирч шөнийн цагаархи аюулгүй байдал сайжирна (ялангуяа эмэгтэйчүүд болон хүүхдүүдийн хувьд).

Нийгмийн дэд бүтэц•Үүнд цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж, олон талын зориулалт бүхий олон нийтийн төвүүд, хүүхдийн цэцэрлэг зэрэг багтана.•Үр дүн; амьдралын чанар сайжирна, гэр хорооллын ерөнхий бүтээн байгуулалтанд дэвшил гарч хүүхдүүд боловсрол олж авах боломж хүртээмж нэмэгдэнэ.

Эдийн засгийн дэд бүтэц•Үүнд бизнес инкубатор, мэргэжил сургалтын төвүүд, зах худалдааны газрууд, автобусны буудал, газар доорхи авто зогсоол зэрэг багтана.• Үр дүн: Мэргэжил сургалтын төвд суралцах боломж нэмэгдэнэ; шинээр

ажлын байр бий болно; худалдаа арилжаа нэмэгдэнэ;тээврийн байгууламжын орчин сайжирна; тээврийн хэрэгслийн ашиглалтын зардал буурна (засвар арчлалтаас бий болох хэмнэлт).

A

Б

В

Page 7: Гэр хорооллыг дахин төлөвлөх хувилбарууд. Орчуулсан Ц.Баярсайхан 88115842. Bayarbbb@yahoo.com

ДТДТГ ба оршин суугчдын оролцоо

Хөрөнгө оруулалтын Хөтөлбөрийг хувь иргэд хийгээд хувийн хэвшлийн ашиг сонирхолыг шударга, тогтвортой бөгөөд үр дүнтэй орчин нөхцлөөр хангах үүргийг хашуулах зорилгоор Дэд төвийн Дахин төлөвлөлтийн Газар (ДТДТГ)-ыг байгуулна. ДТДТГ-ын үүрэг нь: •Техникийн туслалцааны ерөнхий хэрэгжилтийг хянаж иргэд оршин суугчидтай хамтран бүтээн байгуулалтын хувилбаруудын сонголтыг хийх •Дэд төвийн түвшинд төслийн хэрэгжилтийг хянах.

•Дэд төвийн бүтээн байгуулалтын Төлөвлөгөө (ДТББТ)-г хэрэгжүүлэх, бүтээн байгуулалтын төлөвлөгөөг чанд хэрэгжүүлэх, үүнд газар ашиглалтын хувь хэмжээ болон барилгын ажлын стандартуудыг мөрдүүлэх ажлыг бататгах. •Тухайн дэд төв дэх хэрэгцээ болон төр хувийн хэвшлийн сонирхолын хүрээнд бүтээн байгуулалтанд оролцох төр болон хувийн хэвшлийн оролцоог хянах. 

Инженерийн шугам сүлжээ холбох болон дахин төлөвлөлтийн үйл явцын туршид иргэд оршин суугчдын тасралтгүй оролцоо чухал хүчин зүйл байх болно.

A

Б

В

Г

Page 8: Гэр хорооллыг дахин төлөвлөх хувилбарууд. Орчуулсан Ц.Баярсайхан 88115842. Bayarbbb@yahoo.com

ДТДТГ

ДТДТГ-ын түншлэлийн схем

НЗДТГ

Иргэд оршин суугчид

Хувийн хэвшил

Page 9: Гэр хорооллыг дахин төлөвлөх хувилбарууд. Орчуулсан Ц.Баярсайхан 88115842. Bayarbbb@yahoo.com

Төр & хувийн хэвшлийн оролцоо

Инженерийн шугам сүлжээнд холбогдох болон барилгын ажлын өндөр өртгөөс шалтгаалаад иргэд оршин суугчдын хувьд дээрхи ажлуудыг өөрсдөө бие даан хариуцан хийх эсвэл хувийн хэвшил эсвэл хоттой хамтран түншлэлийн хэлбэрээр хийхийн аль нэгийг сонгох боломжтой.•Төрөл бүрийн хувилбаруудыг оршин суугчдад санал болгох ба тэдний хувьд өөрсдийнх нь нөхцөл боломжид хамгийн сайн тохирч буй хувилбарыг сонгож болно. Иргэдийн сонгон авсан хувилбарын хүрээнд төр болон хувийн хэвшил оролцож болно.•Хотын захиргаа эсвэл Хувийн хэвшилтэй хамтрах нь илүү сайн чанарын орон сууц баригдах, нийтийн эзэмшлийн орчин нөхцөл сайжрах, дэд төвийн бүтээн байгуулалтын ерөнхий хурдыг нэмэгдүүлэх зэрэг үр дүнг дагуулна.

Зарим тохиолдолуудад дахин төлөвлөлтийн үйл явцын санхүүжилтэнд дэмжлэг болох үүднээс хувийн хэвшлийн оролцоог дэмжиж болох талтай.

•Бүх төслүүдийг ДТДТГ зангидан зохицуулалтаар хангана. 

A

Б

В

Г

Page 10: Гэр хорооллыг дахин төлөвлөх хувилбарууд. Орчуулсан Ц.Баярсайхан 88115842. Bayarbbb@yahoo.com

Үйл явц, давуу талууд & сул талууд

Гэр хорооллыг дахин төлөвлөх хувилбарууд

Page 11: Гэр хорооллыг дахин төлөвлөх хувилбарууд. Орчуулсан Ц.Баярсайхан 88115842. Bayarbbb@yahoo.com

1a

OPTIO

NОршин суугчдад танилцуулж буй хувилбаруудыг доор үзүүлэв. Зарим хувилбаруудын хувьд тодорхой байршлуудад хэрэгжих боломжтой байгаа бол зарим нь зайлшгүй бусад иргэд оршин суугчидтай хамтарч байж хэрэгжих боломжтой байгааг анхаарахыг хүсье.

Хувилбаруудын талаар

Өөрийн байгаа хашаандаа үлдэж инженерийн шугам сүлжээнд холбогдох зардлыг өөрсдөө төлж ус, халаалтын зардлаа мөн төлөх

Газрынхаа тодорхой хэсгээр усан хангамж, ариун цэвэр ба халаалтын систем холбох зардлаар солилцоо хийх.

Хөршүүд газраа хувь нийлүүлж тухайн газарт баригдах орон сууцанд амьдрах Орон сууцнууд нь ус, ариун цэвэр болон халаалтын бүрэн шийдэлтэй байна. Түр амьдрах байрыг хувийн хэвшил эсвэл Хотын захиргаа шийднэ .

Тухайн газар баригдах орон сууцаар газраа наймаалцах. Орон сууцнууд нь ус, ариун цэвэр болон халаалтын бүрэн шийдэлтэй байна.

Газраа хөршүүдтэйгээ хувь нийлүүлэн өөрсдөө нийтийн орон сууц барьж ус ариун цэвэр ба халаалтын холболтыг өөрсдөө төлөх1б

OPTIO

N

2a

OPTIO

N

OPTIO

N

3

OPTIO

NO

PTIO

N4 Ямар ч шийдэл гаргахгүйгээр хуучин хэвээр үлдэх.

Page 12: Гэр хорооллыг дахин төлөвлөх хувилбарууд. Орчуулсан Ц.Баярсайхан 88115842. Bayarbbb@yahoo.com

Хувийн орон сууцанд шууд холболт хийх

• Дэд бүтцийг тавих болон авто замын зориулалтаар иргэд хашааны байршлаа их бага хэмжээгээр өөрчлөх талаар тухайн хэсгийн иргэд харилцан зөвшөөрсөн байх.

• Хотын зүгээс авто зам, инженерийн дэд бүтэц, нийгмийн болон эдийн засгийн байгууламжыг барих.

• Иргэд өөрсдийн хашаа руу хийгдэх инженерийн шугам сүлжээний холболтын зардлыг төлөх ба энэ зардал нь 10-15 сая төгрөг байхаар тооцоо байна

• Инженерийн шугам сүлжээнд холбогдсоны дараа хэрэглээний зардлуудыг иргэд өөрсдөө төлнө (цэвэр бохир ус)

1a

ХУВ

ИЛ

БА

Р

1

2

3

4

Page 13: Гэр хорооллыг дахин төлөвлөх хувилбарууд. Орчуулсан Ц.Баярсайхан 88115842. Bayarbbb@yahoo.com

Хувийн орон сууцанд шууд холболт хийх 1

a

ХУВ

ИЛ

БА

Р

Эзэмшигч нь байсан байрандаа үлдэж авто зам болон инженерийн шугам сүлжээнд холбогдох ба тэдгээрийн холболтын зардлыг төлнө. Иргэд сар бүр хэрэглээний хураамж төлнө. Иргэд орон сууцаа өөрсдөө сайжруулж болох юм

ИРГЭД ОРШИН СУУГЧИД

+Авто зам Дэд бүтэц Байгууламж

Холболтыг төлөх

ХОТЫН ЗАХИРГАА

ҮР ДҮНД НЬ

холбогдох

+

Page 14: Гэр хорооллыг дахин төлөвлөх хувилбарууд. Орчуулсан Ц.Баярсайхан 88115842. Bayarbbb@yahoo.com

Хувийн орон сууцанд шууд холболт хийх 1

a

ХУВ

ИЛ

БА

Р

АНХААРАХ ЗҮЙЛС

ДАВУУ ТАЛ Боломжын үнээр шугам сүлжээг хашаандаа холболт хийлгэх. Иргэд эзэмшил газартаа үлдэнэ.Барилгын ажил их шаардахгүй учир богино хугацаанд холболт хийгдэнэ. Орчны хэв маяг хэвээр үлдэнэ.Хувийн хэвшлийн оролцоо шаардлагагүй.

Холболтыг хийх зардал болон техникийн өрөөний өртөг өндөр бөгөөд иргэд энэ зардлыг өөрсдөө төлнө.Орон сууцыг сайжруулахгүй буюу түүний дотор шугам хоолойн ажил хийгдэхгүй. Авто зам болон дэд бүтцийн зориулалтаар хашааны газрын зарим хэсэг танагдах болно.

ОРЧНЫ НӨЛӨӨЛӨЛ

Зарим нэг нийтийн эзэмшлийн байгууламжыг эс тооцвол орчины байдал хэвээр үлдэнэ.Агаарын бохирдолын бууралтанд мэдэгдэхүйц нөлөө үзүүлэхгүйЭдийн засгийн боломжыг шинээр бий болгохгүй ба хотын ерөнхий зохицол хангагдахгүй.

Page 15: Гэр хорооллыг дахин төлөвлөх хувилбарууд. Орчуулсан Ц.Баярсайхан 88115842. Bayarbbb@yahoo.com

Нийтийн орон сууцанд холболт хийгдэх

• Дэд бүтцийг тавих болон авто замын зориулалтаар иргэд хашааны байршлаа их бага хэмжээгээр өөрчлөх талаар тухайн хэсгийн иргэд харилцан зөвшөөрсөн байх

• Хотын зүгээс авто зам, инженерийн дэд бүтэц, нийгмийн болон эдийн засгийн байгууламжыг барих

• Иргэд өөрсдийн амьдарч буй байр сууцандаа амьдрангаа өөрсдийн чөлөөлсөн газар дээрээ нийтийн орон сууц барина. ДТДТГ-ын хотын зохицуулалтын хүрээнд барилга барих зөвшөөрлийг авах шаардлагатай болно.

• Иргэд нийтийн сууцанд хийгдэх дэд бүтцийн холболтын зардлыг хамтран төлөх хэдий ч тухайн орон сууцанд нүүн орох үгүй нь өөрсдийн шийдвэрийн асуудал.

• Инженерийн шугам сүлжээнд холбогдсоны дараа хэрэглээний зардлуудыг иргэд өөрсдөө төлнө

ХУВ

ИЛ

БА

Р

1

2

3

4

5

Page 16: Гэр хорооллыг дахин төлөвлөх хувилбарууд. Орчуулсан Ц.Баярсайхан 88115842. Bayarbbb@yahoo.com

Нийтийн орон сууцанд холболт хийгдэх1б

ХУВ

ИЛ

БА

Р

Эзэмшигчид шинэ нийтийн сууцруу нүүж ч болно нүүхгүй ч байж болно гэхдээ дэд бүтцэнд холбогдоно. Мөн өөрсдийн хашааны үлдсэн хэсгийг үргэлжлүүлэн эзэмшинэ. Иргэд сар бүр хэрэглээний хураамж төлнө

ИРГЭД ОРШИН СУУГЧИД

+ Авто зам Дэд бүтэц Байгууламж

Газраа хувь нийлүүлэх

ХОТЫН ЗАХИРГАА

ҮР ДҮНД НЬ

Нийтийн орон сууцны холболтын зардлыг хуваан төлөх

+

+

Page 17: Гэр хорооллыг дахин төлөвлөх хувилбарууд. Орчуулсан Ц.Баярсайхан 88115842. Bayarbbb@yahoo.com

Нийтийн орон сууцанд холболт хийгдэх1б

ХУВ

ИЛ

БА

Р

Төлбөр төлөх боломжтой иргэдийн хашаа руу холболт хийгдэнэ.Иргэд хувь нийлүүлсэн газар дээр баригдсан орон сууцанд амьдарнаНэгдсэн холболт хийж байгаа тул өртөг бага Орчны хэв маяг хуучин хэлбэрээ хадгална.Иргэд үлдэж буй газраа өөрөө захиран зарцуулна.Тухайн хэсгийн иргэдийн шийдвэрээр орон сууцаа ямар үе шатаар хувийн хэвшлийн ямар компаниар гүйцэтгүүлэх ээ шийднэ.

Орон сууцны сайжруулалт болон дэд бүтцийн холболтын зардлыг иргэд өөрсдөө төлнө. Авто зам болон дэд бүтцийн зориулалтаар хашааны газрын зарим хэсэг танагдах болно

АНХААРАХ ЗҮЙЛС

ДАВУУ ТАЛУУД

ОРЧНЫ НӨЛӨӨ

Төслийн хэмжээ харьцангуй бага байх тул: Нэмэлт нийтийн байгууламж баригдахгүй тухайн хэсэг бараг хуучин хэв шинж нь хадгалагдана.Эдийн засгийн боломжыг шинээр бий болгохгүй ба хотын ерөнхий зохицол хангагдахгүй.Агаарын бохирдолын бууралтанд мэдэгдэхүйц нөлөө үзүүлэхгүй

Page 18: Гэр хорооллыг дахин төлөвлөх хувилбарууд. Орчуулсан Ц.Баярсайхан 88115842. Bayarbbb@yahoo.com

Шууд солилцоо хийх (Хэсэгчлэн)2a

ХУВ

ИЛ

БА

Р

•Иргэд оршин суугчид өөрийн эзэмшлийн газрын дийлэнхи хэсгийг төрд (Хотын захиргаанд) эсвэл хувийн компаниудад өгнө. •Иргэд өөрт авч үлдсэн газар дээрээ амьдарна.

•Иргэд солилцоо хийж чөлөөлж өгсөн газрынхаа оронд өөрийн хашааны үлдсэн хэсэгт дэд бүтцийн холболтыг хийлгэнэ.

•Инженерийн шугам сүлжээнд холбогдсоны дараа хэрэглээний зардлуудыг иргэд өөрсдөө төлнө (цэвэр бохир ус)

•Иргэдээс солилцоогоор чөлөөлсөн газар дээр Хотын захиргаа болон хувийн хэвшил орон сууц барина.

1

2

3

4

5

Page 19: Гэр хорооллыг дахин төлөвлөх хувилбарууд. Орчуулсан Ц.Баярсайхан 88115842. Bayarbbb@yahoo.com

Шууд солилцоо хийх (Хэсэгчлэн)2a

ХУВ

ИЛ

БА

Р

Иргэд өөрсдийн байшиндаа амьдарна гэхдээ солилцоо хийсэн газрын оронд дэд бүтцэнд холболт хийлгэх ба авто зам болон нийгмийн үйлчилгээ хүртэнэ.Иргэд сар бүр хэрэглээний хураамж төлнө

ИРГЭД БА ХУВИЙН ХЭВШИЛ

+Авто зам Дэд бүтэц Байгууламж

Газраа өгөх

ХОТЫН ЗАХИРГАА

ҮР ДҮНД НЬ

Холболт

+

Хөрөнгө оруулагч эсвэл Хотын

захиргаа

Page 20: Гэр хорооллыг дахин төлөвлөх хувилбарууд. Орчуулсан Ц.Баярсайхан 88115842. Bayarbbb@yahoo.com

Шууд солилцоо хийх (Хэсэгчлэн)2a

ХУВ

ИЛ

БА

Р

Дэд бүтцийн холболт зөвхөн энэ хувилбарт хамрагдах өрхүүдэд л хийгдэнэ.Иргэд хашааны газрын тодорхой хэсгийг дэд бүтцийн холболт хийлгэн солилцоноИргэдэд нүүн шилжих болон түр хугацаагаар өөр газар байрлах шаардлага үүсэхгүй.Орчны хэв шинж нэг их хөндөгдөхгүй.Хотын захиргаа болон хувийн хэвшлийн оролцоо бага.

Дэд бүтцийн холболт хийлгэхийн тулд хашааны газрын тодорхой хэсгийг солилцоогоор чөлөөлнө. Нэгдсэн удирдлагаар хангахад нэлээн төвөгтэй буюу хэрэгжихэд ихээхэн хугацаа орох.Хүн амын нягтралын явц удаан буюу бараг явагдахгүй учир нийгэм болон эдийн засгийн боломж удаан хугацаанд бүрдэнэ.

АНХААРАХ ЗҮЙЛС

ДАВУУ ТАЛУУД

ОРЧНЫ НӨЛӨӨАгаарын бохирдлын бууралтанд дунд зэргийн нөлөө үзүүлнэЖижиг мухлагаас өөр худалдаа арилжааны нэгж ажиллуулах эдийн засгийн нөхцөл/ төвлөрөл бүрдэхгүй. Цөөн тооны нийтийн эзэмшлийн байгууламж баригдах хэдий ч орчны хэв шинж бараг л хэвээр үлдэнэ.

Page 21: Гэр хорооллыг дахин төлөвлөх хувилбарууд. Орчуулсан Ц.Баярсайхан 88115842. Bayarbbb@yahoo.com

Шууд солилцоо хийх (Бүрэн хэмжээгээр)2б

ХУВ

ИЛ

БА

Р

•Дэд бүтэц болон үйлчилгээг Хотын захиргаа хариуцан хангана•Иргэд оршин суугчид өөрийн эзэмшлийн газрын тодорхой хэсгийг төрд (Хотын захиргаанд) эсвэл хувийн компаниудад өгөх ч үлдсэн газар дээрээ нэг хэсэгтээ амьдарна.

•Хувийн хэвшил болон Хотын захиргаа иргэдийн чөлөөлж өгсөн газар дээр орон сууц барина. Барилга барих тал нь ДТДТГ-ын гаргасан хот байгуулалтын журмын дагуу барилга барих зөвшөөрлийг авна•Иргэд шинээр баригдсан орон сууцнаас байр авч үлдсэн газраа чөлөөлж өгнө.•Иргэд хэрэглээний зардлуудыг иргэд өөрсдөө төлнө (цэвэр бохир ус).• Хувийн хэвшил болон Хотын захиргаа үлдсэн газар дээр орон сууцыг үргэлжлүүлэн барина.

1

2

4

5

3

Page 22: Гэр хорооллыг дахин төлөвлөх хувилбарууд. Орчуулсан Ц.Баярсайхан 88115842. Bayarbbb@yahoo.com

Шууд солилцоо хийх (Бүрэн хэмжээгээр)2б

ХУВ

ИЛ

БА

Р

Иргэд шинэ орон сууцаар газраа солих ч барилга баригдаж дуустал өөрийн газар дээрээ амьдарна. Иргэд шинэ орон сууцруу нүүж орно, үлдсэн газар дээр шинээр орон сууц дахин баригдана. Иргэд хэрэглээний зардлуудыг иргэд өөрсдөө төлнө (цэвэр бохир ус).

ИРГЭД БА ХУВИЙН ХЭВШИЛ

+Авто зам Дэд бүтэц Байгууламж

Бүх газраа өгөх

ХОТЫН ЗАХИРГАА

ҮР ДҮНД НЬ

+

Хөрөнгө оруулагчид ба Хотын захиргаа

Орон сууц үйлчилгээ

Page 23: Гэр хорооллыг дахин төлөвлөх хувилбарууд. Орчуулсан Ц.Баярсайхан 88115842. Bayarbbb@yahoo.com

Шууд солилцоо хийх (Бүрэн хэмжээгээр2б

ХУВ

ИЛ

БА

Р

Дэд бүтцийн холболт зөвхөн энэ хувилбарт хамрагдах өрхүүдэд л хийгдэнэ.Иргэд хашааны газраа орон сууцаар солилцож болно.Иргэдэд нүүн шилжих болон түр хугацаагаар өөр газар байрлах шаардлага үүсэхгүй.Орчны хэв шинж нэг их хөндөгдөхгүй.Хотын захиргаа болон хувийн хэвшлийн оролцоо бага.

Нэгдсэн удирдлагаар хангахад нэлээн төвөгтэй буюу хэрэгжихэд ихээхэн хугацаа орох. Хүн амын нягтралын явц удаан буюу бараг явагдахгүй учир нийгэм болон эдийн засгийн боломж удаан хугацаанд бүрдэнэ

АНХААРАХ ЗҮЙЛС

ДАВУУ ТАЛУУД

ОРЧНЫ НӨЛӨӨАгаарын бохирдлын бууралтанд дунд зэргийн нөлөө үзүүлнэЖижиг мухлагаас өөр худалдаа арилжааны нэгж ажиллуулах эдийн засгийн нөхцөл/ төвлөрөл бүрдэхгүй. Цөөн тооны нийтийн эзэмшлийн байгууламж баригдах хэдий ч орчны хэв шинж бараг л хэвээр үлдэнэ.

Page 24: Гэр хорооллыг дахин төлөвлөх хувилбарууд. Орчуулсан Ц.Баярсайхан 88115842. Bayarbbb@yahoo.com

• Тухайн хэсэгт оршин сууж буй иргэд бүгдээрээ төсөлд хамрагдах шийд гаргаж газраа хувь нийлүүлэн чөлөөлнө.

• ДТДТГ-аас тухайн хэсэгт орон сууц болон үйлчилгээний цогцолбор хэсгийг барих барилгын ажлын тендерийг зарлахын зэрэгцээ тухайн хэсгийн өрхүүдийн хашааны зах зээлийн бодит үнэлгээг тогтоох ажлыг хийнэ.

• ДТДТГ-аас тухайн хэсгийн иргэдтэй хамтран ажиллаж барилгын гүйцэтгэлийг хийх компануудын богино жагсаалтыг гаргана. Барилга барих тал нь ДТДТГ-ын гаргасан хот байгуулалтын журмын дагуу барилга барих зөвшөөрлийг авна.

• Иргэдийн хувьд хорооны газарт байх түр амьдрах зориулалтын сууцанд суух эсвэл барилгын компанууд орон сууц түрээслэн амьдрах айлуудад зориулан бүтэн жилийн мөнгөн тэтгэмж өгнө (байрны түрээсийн үнийг).

• Хувийн хэвшлийн компанууд орон сууцыг барихтай зэрэгцээд хотын захиргааны зүгээс дэд бүтэц болон авто замын сүлжээг барина.

•  Иргэд хэрэглээний зардлуудыг иргэд өөрсдөө төлнө (цэвэр бохир ус). Барилгын компани илүү байх орон сууцуудыг зах зээлд борлуулж барилгын ажлын зардлаа нөхнө 

1

2

3

4

5

6

Хөршүүд газраа хувь нийлүүлэн ашиглах3Х

УВ

ИЛ

БА

Р

Page 25: Гэр хорооллыг дахин төлөвлөх хувилбарууд. Орчуулсан Ц.Баярсайхан 88115842. Bayarbbb@yahoo.com

Хөршүүд газраа хувь нийлүүлэн ашиглах3Х

УВ

ИЛ

БА

Р

Иргэд ногоон байгууламж, нийгмийн үйлчилгээ бүхий шинэ орон сууцанд орно. Иргэд хэрэглээний зардлуудыг иргэд өөрсдөө төлнө (цэвэр бохир ус).

ИРГЭД БА ХУВИЙН ХЭВШИЛ

+Авто зам Дэд бүтэц Байгууламж Парк

Газраа хувь нийлүүлэх

ХОТЫН ЗАХИРГАА

ҮР ДҮНД НЬ

+

Хөрөнгө оруулагчид

+

Орон сууц үйлчилгээ

Page 26: Гэр хорооллыг дахин төлөвлөх хувилбарууд. Орчуулсан Ц.Баярсайхан 88115842. Bayarbbb@yahoo.com

Хөршүүд газраа хувь нийлүүлэн ашиглах3Х

УВ

ИЛ

БА

Р

Иргэд газраа солилцох замаар дэд бүтцийн хобщлболтыг үнэгүй хийлгэнэ.Өрөөний илүү сонголт бүхий том бөгөөд сайн чанарын орон сууц баригдана. Үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ илүү өндөр болох учир орон сууцаа зээлийн барьцаанд тавьж бизнесийн зориулалтаар ашиглах эсвэл орон сууцаа зах зээлд борлуулах.

Нийт оршин суугчид тухайн хувилбарыг хүлээн зөвшөөрөх шаардлагатай Иргэдэд нүүн шилжих болон түр хугацаагаар өөр газар байрлах шаардлага үүснэ Төрийн болон хувийн хэвшлийн санхүүжилтийн бололцооноос хамааралтай. Өнөөг хүртэл хашаа болон сууцандаа оруулсан хөрөнгө оруулалт үнэгүйднэ.

АНХААРАХ ЗҮЙЛС

ДАВУУ ТАЛ

Хүн амын нягтралыг дагаад ажил эрхлэх болон эдийн засгийн боломж нэмэгдэнэХүн амын төвлөрөл нэмэгдэнэ гэдэг нь нийгмийн үйлчилгээ тэр хэвээр хүртээмжтэй болно. Нийгмийн үйлчилгээ төвлөрсөн хэсэгт том хэмжээний ногоон байгууламж баригдана. Агаарын бохирдлын бууралтанд үлэмж нөлөө үзүүлнэ

ОРЧНЫ НӨЛӨӨ

Page 27: Гэр хорооллыг дахин төлөвлөх хувилбарууд. Орчуулсан Ц.Баярсайхан 88115842. Bayarbbb@yahoo.com

1a

ХУВ

ИЛ

БА

РБидний зүгээс өгөх газрын зурган дээр байх өөрийн хашааг өөрийн сонгосон хувилбарын таарах өнгөөр будна уу. Гэхдээ үүгээр таны төсөлд оролцох эцсийн сонголт шийдвэрийг бус харин төслийн хүрээнд таны эрэлт хэрэгцээг тодорхойлоход таны хандлагыг судлаж байгаа болохыг анхаарна уу

Оршин суугчдын хандлагын судалгаа

Хөх өнгийн зураасаар

Хөх өнгө

Улаан өнгийн зураасаар

Улаан өнгө

Ногоон өнгө

ХУВ

ИЛ

БА

Р

2a

ХУВ

ИЛ

БА

Р

ХУВ

ИЛ

БА

Р

3ХУВИЛ

БА

Р

Өөрийн байгаа хашаандаа үлдэж инженерийн шугам сүлжээнд холбогдох зардлыг өөрсдөө төлж ус, халаалтын зардлаа мөн төлөх

Газрынхаа тодорхой хэсгээр усан хангамж, ариун цэвэр ба халаалтын систем холбох зардлаар солилцоо хийх.

Хөршүүд газраа хувь нийлүүлж тухайн газарт баригдах орон сууцанд амьдрах Орон сууцнууд нь ус, ариун цэвэр болон халаалтын бүрэн шийдэлтэй байна. Түр амьдрах байрыг хувийн хэвшил эсвэл Хотын захиргаа шийднэ .

Тухайн газар баригдах орон сууцаар газраа наймаалцах. Орон сууцнууд нь ус, ариун цэвэр болон халаалтын бүрэн шийдэлтэй байна..

Газраа хөршүүдтэйгээ хувь нийлүүлэн өөрсдөө нийтийн орон сууц барьж ус ариун цэвэр ба халаалтын холболтыг өөрсдөө төлөх

.

ХУВ

ИЛ

БА

Р

4 Ямар ч шийдэл гаргахгүйгээр хуучин хэвээр үлдэх. Шар өнгө