2
Хичээл №9 Газрын тос ба газрын тосны бүтээгдэхүүн хадгалах ган сав Газрын тос ба өндөр даралтын дор байгаа газрын тосны бүтээгдэхүүнүүд нь ууршимтгай, галын болон тэсрэх аюултай, цахилгаанжих онцгой шинж чанартай байдаг учраас тэдгээрийг хадгалах үйл ажиллагаа нь өөр өөр байдаг. Түүхий газрын тос ба тунгалаг газрын тосны бүтээгдэхүүний үнэт хөнгөн фракцуудын ууршилт нь тэдгээрийг хадгалах явцад тоон болон чанарын алдагдалд хүргэнэ. Эдгээр ууршилтыг бууруулахын тулд хөвүүр ба хөвөгч тагтай савыг ашигладаг. Ган савыг хэд хэдэн шинжүүдээр ангилж болно. Үүнд: Резервуаруудыг хийцээр нь Босоо цилиндр Хэвтээ цилиндр Дусал хэлбэрийн Шуудуу маягийн Резервуарууд нь: металл, төмөр-бетон, чулуун болон металл биш бусад материалуудаар хийгддэг. Орон зайн байрлалаар нь резервуаруудыг: ил, хагас далд, далд гэж ангилдаг.

Хичээл-9

Embed Size (px)

Citation preview

Page 1: Хичээл-9

Хичээл №9

Газрын тос ба газрын тосны бүтээгдэхүүн хадгалах ган сав

Газрын тос ба өндөр даралтын дор байгаа газрын тосны бүтээгдэхүүнүүд нь ууршимтгай, галын болон тэсрэх аюултай, цахилгаанжих онцгой шинж чанартай байдаг учраас тэдгээрийг хадгалах үйл ажиллагаа нь өөр өөр байдаг. Түүхий газрын тос ба тунгалаг газрын тосны бүтээгдэхүүний үнэт

хөнгөн фракцуудын ууршилт нь тэдгээрийг хадгалах явцад тоон болон чанарын алдагдалд хүргэнэ. Эдгээр ууршилтыг бууруулахын тулд хөвүүр ба хөвөгч тагтай савыг ашигладаг.Ган савыг хэд хэдэн шинжүүдээр ангилж болно. Үүнд:Резервуаруудыг хийцээр нь

Босоо цилиндр Хэвтээ цилиндр Дусал хэлбэрийн Шуудуу маягийн

Резервуарууд нь: металл, төмөр-бетон, чулуун болон металл биш бусад материалуудаар хийгддэг.

Орон зайн байрлалаар нь резервуаруудыг: ил, хагас далд, далд гэж ангилдаг.

Газрын тосны агуулахуудад ихэвчлэн ил бөгөөд босоо байрлалтай, резервуаруудыг харин ШТС-уудад хэвтээ байрлалтай, хагас далд болон далд резервуаруудыг өргөн хэрэглэдэг.

Page 2: Хичээл-9