17
1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгал

"Монголын түүх" Хичээл-9

Embed Size (px)

Citation preview

Page 1: "Монголын түүх" Хичээл-9

1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгал

Page 2: "Монголын түүх" Хичээл-9

VIII-р  Богд Жибзундамба Агваанлувсанчойжинямданзанванчүг  нь 1869онд  төвдийн  лхаст түшмэл Гончогцэрэн, эх Ойдовдулам нарын  өргөөнд мэндэлжээ.

Жибзундамба хутагт 1911 оны 11 дүгээр сарын 28-нд буулгасан "Одоо монгол овогтон бүгдээр нийлж өөртөө улс болон тогтнож шашнаа мандуулан бусдын эрх мэдэлд дарлагдах зовлон зүдүүрийг үзэхгүй болох цаг болсон" гэсэн лүндэнг задлан шинжлээд Монголын ноёд, лам нар Хятадад хөрөнгөтний хувьсгал өрнөсөн үед

VIII-Богд Жибзундамба

Page 3: "Монголын түүх" Хичээл-9

"Монгол овогтон бүгдээр нийлж өөртөө улс болон тогтнож шашнаа мандуулах" гэдэг шинэ уриа томъёолон гаргасан нь Монголчуудын Манж-хятадын ноёрхолын эсрэг тэмцэл шинэ шатанд дэвшиж, үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн болон төлөвшсөнийг харуулж байна гэж дүгнэжээ. Улмаар Жибзундамба хутагтыг 1911 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Монгол улсын хаан ширээнд залах ёслол болж, олноо өргөгдсөн Монгол улс байгуулагдсаныг албан ёсоор тунхаглаж, Монгол улсын Засгийн газрыг 5 яамтайгаар зохион байгуулж, энэ хэрэгт хүчин зүтгэсэн ноёд лам нарыг хөхүүлэн шагнажээ.

Page 4: "Монголын түүх" Хичээл-9

Сайн Ноён хан Төгс-Очирын Намнансүрэн (1878 - 1919 оны 4 сар) нь Монгол улсын анхны ерөнхий сайд байв

Халхын сайн ноён хан Төгс-Очирын Намнансүрэн нь одоогийн Өвөрхангай аймгийн Уянга сумын нутагт 1878 онд төржээ. 1884 онд тэрээр бэйс Чимэддорждоной, түшмэд Шийлэг нартай багш шавийн барилдлагаа бариулжээ.

Сайн Ноён хан Төгс-Очирын Намнансүрэн

Page 5: "Монголын түүх" Хичээл-9

1896 оноос нас барах хүртлээ эцэг нь болох Догшин цоохор ноён Төгс-Очир нас халиснаар Намнансүрэн залгаж Сайн ноён хан 23 жил суусан байна. 1900 оны орчим өөрөөсөө 7 дүү Магсаржавыг хатан болгон авч, Батсүх гэдэг хүүтэй болжээ.

1911 оны хавар Манжаас тусгаарлах Халхын 4 ханы нэрээр Хаант Орос улсаас тусламж гуйх бичигт гарын үсгээ зурсан бөгөөд тусгаар тогтносны дараа засгийн газар бүрдүүлэхэд шадар сайдаар томилогдсон байна. 1912 оны 7 сард Бүгд Ерөнхийлөн захирах сайдын тушаал бий болгож Богд хаант тусгаар Монгол улсын Засгийн газрын анхны Ерөнхий сайдаар Сайн ноён хан Намнансүрэн томилогджээ. Тэрээр 1919 оны 4 сард таалал болтолоо Монгол улсын Ерөнхий сайдаар 7 жил ажилласан.

Page 6: "Монголын түүх" Хичээл-9

Хатанбаатар Сандагдоржийн Магсаржав нь хуучнаар Сайн Ноён Хан аймаг, одоогийн Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутагт ядуу тайж Сандагдоржийн хүү болон төржээ.

1905 оны 7 сард язгууртны зэрэг залган Магсаржавыг Ховд дахь амбан яамны дэргэд хугацаалан суулгах Халхын жасаанд тохоон томилогдсон байна.

Ардын Хатанбаатар Магсаржав буюу

Сандагдоржийн Магсаржав

Page 7: "Монголын түүх" Хичээл-9

1911 онд Монгол улс тусгаар тогтнолоо зарласны дараагаар шинэ байгуулагдсан засгийн газраас амбаныг зайлан явах шаардлагыг Магсаржав амбан ноёнд дамжуулсан боловч гарч явахаас татгалзсан байна. 1912 оны зун Баруун хязгаарыг төвшитгөн тогтоох сайдад Баргын Манлайбаатар Дамдинсүрэнгийн хамтаар томилогдон Ховдыг дайран эзлэх ажиллагааг шууд удирдаж, Манж, Хятадуудыг буулгаж авчээ. Манжаас тусгаарлах Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөнд Ховдыг чөлөөлсөн гарамгай гавьяаг нь үнэлэн Богд хаант Монгол улсын Засгийн газраас Магсаржавыг үе улиран залгамжлах Хатанбаатар ван цолоор шагнажээ.

Page 8: "Монголын түүх" Хичээл-9

Г.Цэрэнчимэд нь 1872 онд Их шавийн нутагт (одоогийн Төв аймгийн Лүн сум) хүй тасарч, хүмүүн заяа залгажээ.

Да лам Цэрэнчимэд нэгэн санаа зорилго бүхий Чин ван Ханддорж, өвөрлөгч түшмэл Хайсан нартай илүү дотночлон нөхөрлөж, эцсийн их хэргийг бүтээхээр аминчлан хэлэлцэж эхэлжээ.

Да Лам Цэрэнчимэд

Page 9: "Монголын түүх" Хичээл-9

Чин ван Ханддорж, Да лам Цэрэнчимэд нар санаачлан, 1911 оны VII сард Богд гэгээнд бат оршил өргөхөөр ирсэн Халхын дөрвөн аймгийн хан, чуулган дарга, жанжин хэбэй, хутагт хувилгаад зэрэг ихэс дээдсийг цуглуулж, үндэсний тусгаар тогтнол, эрх чөлөөний тэмцэлд эрслэн босох асуудлыг хэлэлцүүлжээ.

Монгол Улсын тусгаар байдлыг XX зууны эхэнд дахин сэргээсэн 1911 оны үндэсний хувьсгалын тулгын чулууг тавилцаж, тотгыг түшилцсэн томоохон зүтгэлтэн байлаа.

Page 10: "Монголын түүх" Хичээл-9

Ханддорж 1869 онд Булган аймгийн нутагт үе улиран угсаа залгамжилсан хошууны засаг ноён Цэрэндоржийн хүү Мижиддоржийн гэр бүлд төрсөн.

1911 оны 6,7-р сард халхын дөрвөн аймгийн хан чуулган дарга хэбэй   хутагт хувилгаад цугларан манж чин улсаас тусгаарлан салах асуудлыг хэлэлцжээ. Эл хэрэгт хаант Орос улсаас тусламж эрхээр тогтож , төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Чин ван Ханддорж, Да лам.

Чин ван Ханддорж

Page 11: "Монголын түүх" Хичээл-9

Цэрэнчимэд өвөр монголын Хайсан гүн нар орж 1911 оны 7 сарын 29 нд их хүрээнээс нууцаар морджээ. Ханддорж нарын үүсгэсэн их хэргийн тухай монгол нутаг даяар дуулдаж ард олон найдвар тавин хүлээх болов.

Ханддорж энэ эгзэгтэй мөчийг ашиглан тусгаарлах саналаа Богд хаанд айлтгахад хутагтаас "таны асуусан нь маш сайн ер алив юманд цаг хэмжээгүй нь огт үгүй. Манж Хятадын ийнхүү байдал цөм цаг болсоны тул билээ. Харин одоо манай монгол овгийн олон аймаг бүгдээр нийлж өөртөө улс болон тогтнож шарын шашнаа бататган дэлгэрүүлж өөрсдөө бусдын эрх мэдэлд дарлагдан зовлон зүдгүүрийг үзэхгүй болох цаг болсон" гэсэн лүндэн буулгажээ

Page 12: "Монголын түүх" Хичээл-9

Манлайбаатар Дамдинсүрэн нь (1871 оны 3 сарын 13 - 1921 оны 1 сарын 27) нь Богд хаант Монгол улсын цэргийн жанжин, Монголын тусгаар тогтнолын төлөө тэмцэгч байв. Түүний эцэгийн нэр нь Жамсран.

Дамдинсүрэн нь Хөлөнбуйр нутгийн уугуул Барга Монгол хүн бөгөөд Шинэ Баргын Шулуун цагаан хошууны суман занги хүн байсан. 1911 онд Богд Хаант Монгол Улсад нэгдэхээр Баргуудыг толгойлон Нийслэл Хүрээнд (одоогийн Улаанбаатарт) ирсэн ба

Манлайбаатар Дамдинсүрэн

Page 13: "Монголын түүх" Хичээл-9

Богд хаанд сайшаагдан Гадаад яамны дэд сайдаар томилогдсон байдаг. 1912 онд Ховдын байлдаанд Дамдинсүрэнгээр удирдуулсан цэрэг ялалт байгуулсныг хөхүүлэн Богд хааны зарлигаар Дамдинсүрэн нь үе улиран залгамжлах засаг төрийн бэйл, цэргийн жанжин, Манлайбаатар цолоор шагнагдсан. 1913 оны Өвөр Монголыг чөлөөлөх таван замын байлдааны нэгэн жанжин нь Дамдинсүрэн байсан.

1920 оны 9 сарын 11-нд Дамдинсүрэнг баривчлан, Хятадын шоронгийн хатуу чанга эрүү шүүлт, хүнд бэрх нөхцөлд 107 хоног хоригдон, 1921 оны нэгдүгээр сарын 27-ны өдөр "Би эдний дэргэд хэвтээгээрээ үхэхгүй" хэмээн өгүүлж босоогоороо амьсгал хураасан ба "Төр улсын хэргийг амьд хүмүүн хөдөлгөдөг аваас тогтсон суурь ану амь бие хайр үгүй зүтгэж, үхэж үрэгдэгсдийн яс чөмгөн дээр тогтдог" хэмээн айлдан гэрээслэсэн байдаг.

Page 14: "Монголын түүх" Хичээл-9

1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгал

Хувьсгалт тэмцлийн эхлэл-19р зууны 2р хагасаас Монголд Манжийн дарлалыг эсэргүүцсэн хөдөлгөөнүүд гарч эхэлсэн.Монголын язгууртнууд ч гэсэн тусгаар тогтнолоо сэргээх арга хайж байсан.Жибзундамба хутагт 1895 онд Орос улсаас Монголын төрийг сэргээх эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлж албан бичиг элч төлөөлөгч илгээсэн..Хувьсгалын ӨРНӨЛ-8р богд Жибзундамба ,Цэрэнчимэд,Ханддорж тэргүүтэй хүмүүс төр улсаа сэргээх тэмцлийг манлайлан удирдсан.1911 оны зун Халхын 4н аймаг , Их шавийн эрх мэдэл бүхий ноёд мөн лам нар Жибзундамба хутагтад< БАТ ОРШИЛ >өргөх үеэр Их хүрээний Эрдэнэ шанзудбын яаманд нууц зөвлөлгөөн хийв.Энэ хурлаар санал хуваагдсан тул шинэ засгийн бодлогыг эрц эсэргүүцсэн 4н аймгийн ноёд , түшмэл , лам нар Богд уулын арын ой дотор нууцаар хуралдсан .

Page 15: "Монголын түүх" Хичээл-9

Тэд 2 шийдвэр гаргасан Үүнд нь-1.МОнголчууд манжийн эсрэг дангаар тэмцэхэд эдийн засгийн болон зэр зэвсгийн хүрэлцээгүй тул Орос улсаас тусламж гуйн элч явуулах2.Тусгаар тогтнолийнхоо төлөө эв хүчээ нэгтгэн тэмцэж, улсаа зарлан тунхаглах цаг болсоныг ард түмэндээ дуулгаж лүндэн буулгах хүсэлтийг Жибзундамба хутагтад өргөхөөр болсон .Оросруу явах төлөөлөгчдийн нэрс Чин ван ХанддоржДа лам Цэрэнчимэд Түшмэл Хайсан нар юм.Ингээд энэ 3 тэдний нэр хамтатган өргөсөн бичгийг авч Их хүрээнээс нууцаар мордон яг 1911 оны 8н сарын 15нд Петербург хотод очсон

Page 16: "Монголын түүх" Хичээл-9

Орос улсад явсан төлөөлөгчид уван цуван ирсэний дараа Их хүрээнд монголын тусгаар тогтнолыг тунхаглах ажлыг шаргуу хийв.1911 оны 11-н сарын 28-нд Монголын ноёд дээд лам нар Хутагтад айлтгал өргөөд Хутагт харин ард түмнээ эрх чөлөө тусгаар тогтнолын төлөө зоригжуулан уриалсан юм.Монголын төрийн тусгаар тогтнолын төлөөх үйл хэргийг шууд удирдан , зохицуулах Халхын хүрээний бүх хэргийг түр ерөнхийлөн шийтгэх газрыг 1911.11.30 нд байгуулсан .ТЗГ нь Улсын түшээ гүн чагдаржав тэргүүтэй чин ван Ханддорж ,да лам Цэрэнчимэд нарын 7н хүний бүрэлдэхүүнтэй байв.1911.12.1-нд Хүрээнд сууж байсан Манж сайд Сандо -д зайлж гарахыг тулган шаардсан бичиг явуулсан

Page 17: "Монголын түүх" Хичээл-9

1911.12.4 -нд Сандог хөөн гаргаснаар Их хүрээнд Манжийн төрийн ноёрхол унав.1911.12.29нд Жибзундамба хутагтыг Монгол улсын шашин төрийг хослон баригч хаанаар өргөмжлөх ёслол их хүрээнд болсон .Ийнхүү Богд хааны зарлигаар Монгол улсын засгийн газрыг 5-н яамтайгаар эмхлэн байгуулсан.1911 оны хувьсгалын үр дүн түүхэн ач холбогдол-Ар монголчууд тусгаар тогтнолоо олж Манай улс сэргэн мандах эхлэл тавигдсан -Монголчуудыг хятадчилан уусгах гэсэн бодлогыг таслан зогсоосноор үндэс угсаагаа авран хамгаалсан