16

Их эзэн чингис хааны зарлиг a5

Embed Size (px)

DESCRIPTION

About Mongolian future.

Citation preview

Page 1: Их эзэн чингис хааны зарлиг a5
Page 2: Их эзэн чингис хааны зарлиг a5

Их Эзэн Чингис хааны зарлиг

Их Эзэн Чингис хааны зарлиг Page 1

Их Эзэн Чингис хааны зарлиг

Их хааны зарлигийг хоймортоо залсан газар бүрээс муу ёрын тийрэнгүүд айн зугтааж, орд

харш чинь амар амгалан байх болно. Их хааны зарлигийг дагаж мөрдөн, түмэнд

түгээсэн хүн бүрийг дээрээс тэнгэр эцэг тэтгэж, доороос газар эх ивээх болно.

Page 3: Их эзэн чингис хааны зарлиг a5

Их Эзэн Чингис хааны зарлиг

Их Эзэн Чингис хааны зарлиг Page 2

Мөнх хөх тэнгэр, нар сар, од мичид, гариг эрхсүуд бүгд амилап, Хөх толбот Монголын үе үеийн хаад, ноёд, алтан ургийн өвөг дээдсүүд минь үр хүүхдүүд бидэндээ мөнх тэнгэрээс бууж ирсээр байна. “Би найман зууны дараа буюу Монголчуудыг эмээлээ элгэндээ авах тэр цагт дахин морилох болно” гэсэн үгийнхээ дагуу эх орон төрөлх нутаг, элгэн садан, хөх Монголдоо дахин заларсан их эзэн Чингис хааны зарлиг

Тэнгэр монгол газар Тэнгэр монгол газар Тэнгэр монгол газар Тэнгэр заяат Монголын Газар ивээлт Үнхэрийн Хөх толбот хүй хамгаалагч Хөх Монголын хаан би Хүн биед төрөлгүй Хий бие сүнсэндээ хувилан Эмээлээ элгэндээ авсан Эх өлгийдөө эргэн төрлөө Хөх тэнгэрийн зарлигаар Хөрст дэлхийн хүсэлтээр Хүний орчлонд буухдаа Мөнх тэнгэрийг сануулах гэж Мартагдсан түүхээ сэргээх гэж Маргаашийн нарыг харуулах гэж Дэлхий ээжээ хамгаалах гэж

Page 4: Их эзэн чингис хааны зарлиг a5

Их Эзэн Чингис хааны зарлиг

Их Эзэн Чингис хааны зарлиг Page 3

Даварсан бүхэнг дарах гэж Дайчин удмаа босгох гэж Арга билгийг ойлгуулах гэж Алтан ургаа мэдүүлэх гэж буулаа Эзэн би морилон буугаад Эхэлж өөрийн үрсээсээ Энэ замба тивийг тольдож харлаа. Энэ зууны гайхамшиг гэх Элдэвтэй болгонг сонирхлоо Аман өртөөгөөр ажлаа амжуулж Хөлгийн нурууг амарлуулсан нь сайшаалтай Хар хайрцагт дүрсүүд нь амилж Хэн хүнгүй гөлрөх нь гайхалтай Элдэв сонинг эргэн эргэн тольдох Эрээн мяраан дөрвөлжин хачирхаптай Ийшээ тийшээ өнхрөн одох Ихэд олон хөсөг тэрэг гээд л Сайн муу нь холилдсон эдгээрт Хууль засаг хэрэгтэй Хурц ухаан шаардлагатай болж Билгийн мэлмий дутагдаж Бичгийн соёл устжээ. Хайрын үгс ховордож Хараал заналхийлэл ноёрхжээ Үрдээ бүүвэй аялах эх хүн хаачаав Үлгэр ярих өвгөд хөгшид хаачаав Хатуу чанга хаан төр хаачаав Хамгаас эрхэм их Яса хаачаав

Page 5: Их эзэн чингис хааны зарлиг a5

Их Эзэн Чингис хааны зарлиг

Их Эзэн Чингис хааны зарлиг Page 4

Үлээсэн гүзээтэй эрчүүд ихсэж Үлбэгэр сулбагар багачууд олширч Идэр запуу эрчүүд нь эмс охидтой Ихэр юм шиг ялгагдахаа больж Миний Монголын дайчин эрсийн Бие бялдар нь булбарай болжээ. Эх байтлаа үрээ хаяж Эм байтлаа сархад шүтэгч Энгэр, хонгорцгоо нуух хүсэлгүй Эмзэг эрхтнээ ил гарган Эм заяагаа элэглэн гутаах Эмс охид ч их болжээ. Шавар тагзыг овоолон бариад Шахалдаж уралцан амьдрах Үдшийн бүрийд унтдаггүй Үд өнгөрөхөд өндийдөггүй Жаргал цэнгэл нь дуусдаггүй Жаран ажлаа хийдэггүй Залхуугаар заяагаа мануулж Мангуугаар магнайгаа чимнэ. Хүчирхэг байснаа мартаад Хүний бүхнийг илүүд үзнэ Өөдтэй бүхнээ өнгөөр солиод Өөрийн бүхэнг өшиглөж хаяна Өчигдөр байгаагүй мэт

Page 6: Их эзэн чингис хааны зарлиг a5

Их Эзэн Чингис хааны зарлиг

Их Эзэн Чингис хааны зарлиг Page 5

Өнөөдөр л байх мэт Маргааш ирэхгүй мэт Марган цэцэрхэгч их болжээ Сүнсээ худалдан саваа дүүргэгчид Сүүдрээ арилжин сүг захиалагчид Голомтоо тонон гараа бузарлагсад Газраа ухан авсаа ирэгчид Баасаар дүүрсэн гузээгээ Буян хэмээн эндүүрэгчид Май л гэвэл аваад байх Өгье л гэвэл үнсээд байх Хормойгоон тосон хохимойгоо өгөгч Хэзээ хаанаас юу хайрлах бол гэж Амаа ангайн алхайн хэвтэгчид Гараа тосон гансарч суугчид Ядуу гэж өөрийгөө өмөөрч Ядарсан гэж зальхай загнагч Хэн нь ч бай та нар Хийсэн үйлийнхээ хариуг Хэлүүлж байж ухаарах юун. Хөх монголын үрс минь Сэр сэр сэр Тэнгэрээс заяатайгаа сана Эрлэгээс томилгоотойгоо мэд Сэр сэр сэр Хөх толбот үрс минь Дээдийн дээд өвгөд чинь

Page 7: Их эзэн чингис хааны зарлиг a5

Их Эзэн Чингис хааны зарлиг

Их Эзэн Чингис хааны зарлиг Page 6

Дэмий та нарыгаа орхиогүй Учир бүхний учгийг Нууц бүхний тайллыг Арга билгийн нууцыг Амьдрах ухааны аргыг Санахаа больсон түүхэнд чинь Сонсохоо больсон туульд чинь Хаагаад хаясан сударт чинь Харахаа больсон тэнгэрт чинь Хаирлахаа болсон газарт чинь Үзэхээ больсон үүлэнд чинь Үнэмшихээ больсон үлгэрт чинь Үлдээж орхисон байгаа. Хас төрийг барьж Хасбуу тамгыг хадгалах Алтан ургаа хадгалж Амьд үлдэх аргыг Тэнгэр гэж заяанд чинь Монгол гэж нэрэнд чинь Газар гэж өлгийд чинь Амьсгалж байгаа агаарт чинь Амьдарч байгаа өргөөнд чинь Хадагт гундсан овоонд чинь Хайраа шингээсэн харцанд чинь Тогтоохоо байсан тэргүүнд чинь Тоохоо байсан бүсэнд чинь Өмсөхөө мартсан тэрлэгт чинь Өөлж шоолох гуталд чинь Арц хүжээр сольсон ганганд чинь

Page 8: Их эзэн чингис хааны зарлиг a5

Их Эзэн Чингис хааны зарлиг

Их Эзэн Чингис хааны зарлиг Page 7

Алтаар арилжих аргалын утаанд чинь Уяран хайлах дуунд чинь Ухаарч урамших шүлэгт чинь Уянгалан эгшиглэх хууранд чинь Унтуулан бүүвэйлэх аянд чинь Харийн халдлагаас хамгаалж Халхлан далдлан өгүүлсэнг Ухаан муут нь ойлгохгүй ч Уран цэцэн нь ухаарах Хуулан гуйвуулахаас сэргийлж Хуучныг хадгалж чанарласан Мулгуу эргүү нь шоолох ч Мэлмий оюунтан нь мэдэхээр Нүдэн дээр чинь ил Нүүрний чинь өмнө үлдээсэнг Эзэн би өөрөө Эргэн санан сэргээж Эхний учгийг тайлуулахаар Хөх Монголын үрсдээ Халаглан байж зарлаж байна. Сэц мэргэнээ сорьж Оюун ухаанаа хурцалж Онцгойлж шалгарсан үрсдээ Өөрийн биеэр морилон Өмнөх заяаг нь тэгшлэн Тэнгэр эцгийн илгээсэн Алтан заяаг амилуулсан Авч хадгалуулсан ариунаар шагнана. Хорвоод шүглэсэн

Page 9: Их эзэн чингис хааны зарлиг a5

Их Эзэн Чингис хааны зарлиг

Их Эзэн Чингис хааны зарлиг Page 8

Тийрэнгийн үрсээс Хөх Монголоо хамгаалахаар Хаан эзэн би өөрөө Хар үйлээ ч хийх болно Шидтэй нь үлдэж Шидгүй нь үхэх Чихэнд сонсогдохгүй Нүдэнд үзэгдэхгүй Хамарт үнэргэхгүй Далдын хүчний дайныг эхлүүлж Тэнгэрийн шүүлгийг авахаар Газар эхийн хүйсийг аврахаар Харагдах үгүй хараалыг нь Хар толгойд нь буцаахаар Үзэгдэх үгүй тийрэнгүүдийг Үлдэх үнсгүй хийсгэхээр Чимээ үгүй үхэл нь ирэх Тэнгэрийн шүүлгийг авахаар Ичих нүүр үгүйг дарах Ид шидтэний дайнг эхлүүлж Урсах цус нь үл харагдах Утаа үгүй дайныг дуудлаа Мөнх тэнгэрийн хуулийг Газар эхийн гэсхээлийг Гарал үүслийн учрыг Галав юүлэх шалтгийг Эзэн би өөрөө Энхрий үрсдээ айлдая

Page 10: Их эзэн чингис хааны зарлиг a5

Их Эзэн Чингис хааны зарлиг

Их Эзэн Чингис хааны зарлиг Page 9

Далд хүчнийг доромжлогч Дайчнн угсааг басамжлагч Дээд сүнсээ үгүйсгэгч Доод сүнсээ таслагч Өвгөдөөс тасраагүй мэт Эмгэдээс унаагүй мэт Үндэс угсаагаа үгүйсгэгчид Өвгөн болохгүй мэт Эмгэнд хувирахгүй мэт Үр удмаа үгүйсгэгчид нь Удам угсаагаа доройтуулан Үр үндсээ таслан Үүрдийн үүрд үнс болон хийснэ. Бурханг гуйвуулан бузар хийгсэд Өөрнйгөө шүтүүлэгч гэгээнтэнгүүд Өрөөлийг боддоггүй шүтлэгтэнгүүд Дүрсээ дээдлүүлсэн мэлмийтэнгүүд Дүрээ хувиргасан араатангууд Ном сахиагүй буянтангууд Номхон байгаагүй тарнитангууд нь Өндрөөс өндөрт өргөмжлүүлэн Өлмийгөө харахаа байхад нь Өөрийн оюунгүй мэт Өрөөлийг дуурайгч Хүний бүхэнг хуулбарлагч Хэлсэн бүхэнг бишрэгч Тархигүй мэт мангуу Оюунгүй мэт мулгуу Дүрс шүтэх эргүүнүүд

Page 11: Их эзэн чингис хааны зарлиг a5

Их Эзэн Чингис хааны зарлиг

Их Эзэн Чингис хааны зарлиг Page 10

Дүрснээс цаадахыг харахгүй харалганууд Буяныг бузарлан шүтэгчид нь Бусдыг үл ойшоон бишрэгчид нь Буцаад дэлхийгээс холдохдоо Унах нүхий нь урд нь ухаж Улам улам гүнзгийг бэлдэн Унахдаа ухаан нь оровч оройтно. Тамын ёроолд тэдэнтэйгээ хамт Таг харанхуйд түгжигдэн Дагаж уначихаад харааж зүхэх Давхар зовлонд дарагдах болдог. Хааны суудалд санаархагсад Хатны суудалд агаархагсад Төрийн тамгыг хулгайлагчид Түвшин амгаланг эвдэгсэд Харийн гүрэнд худалдагсад Хатуу хуулийг огоорогчид Тооноо тоногсод Баганаа хугалагсад Хэвтрээ сэндийлэгсэд Хүний энэ хорвоогоос Хүүр болоод тонилоход нь Хас төрөө дээдэлсэн Хасбуу тамгаа атгасан Хаан заяатангууд Хатан суудалтангууд Хүлээн аван шүүж Хийсэн үйлий нь дэнсэлж

Page 12: Их эзэн чингис хааны зарлиг a5

Их Эзэн Чингис хааны зарлиг

Их Эзэн Чингис хааны зарлиг Page 11

Хамгийн хатуу там руу Хайр найргүй илгээдэг Эрээ цээргүй шалдангууд Ичихээ байсан явдалтангууд Эрийг эмлэгсэд Эмийг хүчирхийлэгчид Энгэрээ худалдсан эмсүүд Хормойд донтсон эрчүүд Өлөн өлөн гэх өтгөсүүд Өчүүхэн ч өтөлсөн санаатангууд Хүний хорвоог гутаагчид Хүйсээ ялгахаа байгчид бүгд Өмхий биеэ гээж Өндийгөөд босоод сэртэл Амьсгаадаад өндийх зуураа Амраглагчдаа алуулдаг Амьдрал өгөөд төрүүлэхэд нь Амий нь авах арзгар үр нь мэндэлдэг Амьтны заяаны адаг Аалзны төрөлд амилсан байдаг. Хүний заяанаас уйдагчид Хүн биеэ хорлогчид Амь насаа авслагчид Амьдрал юугаа таслагчид нь Үхээд үхээд ч нэмэргүй Үзээрийн муу тийрэнд хувилж Хүний биеийн эрэлд Хатан хатан бидэрч Ганцаардлын туйлын орчлонд Гашуудлын

Page 13: Их эзэн чингис хааны зарлиг a5

Их Эзэн Чингис хааны зарлиг

Их Эзэн Чингис хааны зарлиг Page 12

мөнхийн ертөнцөд Гацаж орхидог гэмтэй. Чадалгүйг дарлагчид Чаддагт гөлөгнөгчид Галдан шатаагчид Галзууран алагчид Хойд нас нь болоход Унтах нойр үгүй, уух ус үгүй Хөнөөлдөн тэмцэлдэх Дайны хөлд дарагдсан Дайчин эрст дарлуулсан Тахал гамшигт нэрвэгдсэн Тамтай газарт төрнө. Хуурч мэхлэгчид Худал гүтгэгчид Хүний юмаар хүүдэгнэгчид Залилж завшигчид Заваан луйварчид Заяа үгүй хулгайчид Замба тивээс одоод Завсаргүй өөрийгөө хууран Заяах бүртээ хүн болов уу гэтэл Төрлөө арилжин хувилагч Түмэн амьтны заяаг дамжих болдог. Хаан заяанд морилж Хатан заяанд мэндэлж Хамгийн дээр морилохдоо Хамраас доошхоо харахаа болин Ёс жудагаа алдан

Page 14: Их эзэн чингис хааны зарлиг a5

Их Эзэн Чингис хааны зарлиг

Их Эзэн Чингис хааны зарлиг Page 13

Ёр дуудан цэнгэвээс Оюун ухаанаа алдан Олон ялыг үйлдвээс Ялгах салгахгүй яс үнэнч Ямбалуулж үхүүлэхгүй цус үнэнч Үхэх тавиланд үнэнч Эрлэг Үхлийн хаан авсан үед Төрсөн эцэг чинь үзэхээ байж Төрүүлсэн эх чинь танихаа байж Дээдийн дээд алтан заяагаа Доордын доорд тамын заяанд тушаадаг. Тэнгэрийн хатуу цаазыг Тунгаан ухаарч мөрдөн Дээрээс тэнгэр Дэргэдээс байгаль Доороос газар Харж манадаг хуулийг санан Хар бүхэнг хийхээс болгоомжилж Өтгөсөө сонсож Өөр хоорондоо хүндлэлтэй Нялхасаа зүгшрүүлж Тэнгэрээ дээдлэн Байгалиа хамгаапан Газраа хайрлан Төрөө түвшитгэн Хуулийг дагаж Түүхээ цэвэрлэн Оюунаа тэлж Түмний манлайд үлгэрлэн

Page 15: Их эзэн чингис хааны зарлиг a5

Их Эзэн Чингис хааны зарлиг

Их Эзэн Чингис хааны зарлиг Page 14

Тавилан зарлигийг түгээн Байгалийн хуулийг мөрдүүлэх Шинэ эринг эхлүүлэх Шинэ үүрэг хүлээлгэн Хөх толбот Монголчуудаар Хүний дэлхийг тэргүүлүүлэн Эмээлт мориндоо мордож Эрэлхэг Монголоо мандуулахыг Мөнх хөх тэнгэр тушаан Хөрст дэлхий хүсэн Хаан би зарлигдаж байна.

Page 16: Их эзэн чингис хааны зарлиг a5

Их Эзэн Чингис хааны зарлиг

Их Эзэн Чингис хааны зарлиг Page 15

ӨҮЛЭН ЭЭЖИИН БУЯН

МАНДАХ НАРНЫ ГЭРЛЭЭРЭЭ МӨНГӨН АЯГАТАЙ ХАДАГТАЙ СҮҮГЭЭ БАРИАД МИНИЙ ЭЭЖИЙН ЕРӨӨЛИЙН ҮГ нь МЯНДСАН ХОЛБООГООР МЭЛМИЙГ ГЭГЭЭРҮҮЛНЭ ӨҮЛЭН ЭЭЖИЙН МИНЬ ӨГСӨН БУЯН ӨВӨР ДҮҮРЭН БЯЛХАЖ ЯВНА ӨРЛӨГ ЭХИЙН МИНЬ СУРГААЛИЙН ҮГ нь ӨРГӨН ОЛОНД МИНЬ УХААРАЛ ХАЙРЛААРАЙ САРУУЛ ТЭНГЭРИЙН ЦЭЛМЭГ ОРНООС САРНЫ ГЭРЭЛ ГЭРЭЛТЭНЭ ээ САЙХАН ЭЭЖИЙН МИНЬ СУРГААЛИЙН ҮГ НЬ СЭТГЭЛД МИНЬ МӨНХӨД САНАГДАНА ДАА ХӨ ДАХИЛТ: НАРТЫН ЭНЭХЭН ХОРВОО дэлхий дээ НАНДИН БАЙГАЛИА ШҮТЭЖ ЯВААРАЙ НАСАН ӨНДӨР БУУРАЛ ААВ, ЭЭЖЭЭ НАСАН ТУРШИД НЬ ХҮНДЛЭЖ ЯВААРАЙ. ДАХИЛТ: