26
“АЙ АР АЙ ЭМ” ХХК | Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо. 45-30 Утас: 976-70117101 Цахим шуудан: [email protected] Төгсөгчийг мөшгөх судалгаа -2 “ДЭЭД БОЛОВСРОЛЫГ ХӨДӨЛМӨРИЙН ЗАХ ЗЭЭЛТЭЙ УЯЛДУУЛАХ” ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ ДЭЭД БОЛОВСРОЛЫН ШИНЭЧЛЭЛИЙН ТӨСӨЛ Loan 2766-MON Эцсийн тайлан 2016 оны 4 дүгээр сар

Төгсөгчийг мөшгөх судалгаа -2 - HERP...2016/05/28  · Судалгааны явцад гарсан гол бэрхшээл нь цугласан тоон мэдээллийг

  • Upload
    others

  • View
    6

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

Page 1: Төгсөгчийг мөшгөх судалгаа -2 - HERP...2016/05/28  · Судалгааны явцад гарсан гол бэрхшээл нь цугласан тоон мэдээллийг

“АЙ АР АЙ ЭМ” ХХК | Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо. 45-30

Утас: 976-70117101 Цахим шуудан: [email protected]

Төгсөгчийг мөшгөх судалгаа -2

“ДЭЭД БОЛОВСРОЛЫГ ХӨДӨЛМӨРИЙН ЗАХ

ЗЭЭЛТЭЙ УЯЛДУУЛАХ” ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ

ДЭЭД БОЛОВСРОЛЫН ШИНЭЧЛЭЛИЙН ТӨСӨЛ

Loan 2766-MON

Эцсийн тайлан

2016 оны 4 дүгээр сар

Page 2: Төгсөгчийг мөшгөх судалгаа -2 - HERP...2016/05/28  · Судалгааны явцад гарсан гол бэрхшээл нь цугласан тоон мэдээллийг

2

ГАРЧИГ

Товчилсон үгийн тайлал .................................................................................................................................................. 3

1. Оршил ............................................................................................................................................................................ 4

2. “Төгсөгчийг мөшгөх судалгаа-2”-ыггүйцэтгэх чадавхийг нэмэгдүүлэх ................................................................. 5

Судалгааны бэлтгэл үе шат ......................................................................................................................................... 5

Судалгааны хэрэгжилтийн үе шат .............................................................................................................................. 5

Төгсөгчийг мөшгөх судалгааны нэгдсэн мэдээллийн сан бүрдүүлэх ..................................................................... 8

3. “Төгсөгчдийг мөшгөх судалгаа-2”-ын нэгдсэн тоон мэдээллийн шинжилгээ ..................................................... 10

Төгсөгчдийн суурь мэдээлэл ..................................................................................................................................... 10

Төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлт ................................................................................................................................ 11

Цалин ........................................................................................................................................................................... 15

Боловсрол ба ажил эрхлэлтийн нийцэл .................................................................................................................... 16

Жендэрийн ялгаатай байдал ...................................................................................................................................... 18

Хөдөлмөрийн зах зээлийн зарим асуудал ................................................................................................................ 19

4. Санал зөвлөмж ........................................................................................................................................................... 23

Судалгааны зохион байгуулалт................................................................................................................................. 23

Мэдээлэл цуглуулалт ................................................................................................................................................. 23

Мэдээлэлд дүн шинжилгээ хийх ............................................................................................................................... 24

Хавсралт 1. Судалгааны гарын авлага ........................................................................... Error! Bookmark not defined.

Хавсралт2. Судалгааны асуулгын маягт ........................................................................ Error! Bookmark not defined.

Хавсралт3. Сургуулиудын “Төгсөгчийг мөшгөх судалгаа-2”-ын урьдчилсан тайлангуудError! Bookmark not defined.

Хавсралт 4. Судалгааны багийн бүтэц, гишүүдийн үүргийн талаарх санал .............. Error! Bookmark not defined.

Page 3: Төгсөгчийг мөшгөх судалгаа -2 - HERP...2016/05/28  · Судалгааны явцад гарсан гол бэрхшээл нь цугласан тоон мэдээллийг

3

Товчилсон үгийн тайлал

AХБ Aзийн хөгжлийн банк

АХС Ажиллах хүчний судалгаа

БСШУЯ Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам

БУМС Боловсролын удирдлага мэдээллийн систем

ДС Дээд сургууль

ДБСБ Дээд боловсролын сургалтын байгууллага

ИС Их сургууль

MУБИС Монгол Улсын Боловсролын Их Сургууль

МУИС Монгол Улсын Их Сургууль

ҮСХ Үндэсний статистикийн хороо

ХСИ Хөдөлмөрийн судалгааны институт

ХЭҮСМҮТ Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа мэдээллийн үндэсний төв

ХЯ Хөдөлмөрийн яам

Page 4: Төгсөгчийг мөшгөх судалгаа -2 - HERP...2016/05/28  · Судалгааны явцад гарсан гол бэрхшээл нь цугласан тоон мэдээллийг

4

1. Оршил

Энэхүү тайлан нь БСШУЯ-ны хэрэгжүүлж буй Дээд боловсролын шинэчлэлийн төслийн

“Дээд боловсролыг хөдөлмөрийн зах зээлтэй уялдуулах”зөвлөх үйлчилгээнийхоёр дахь гол

бүтээгдэхүүн болох Төгсөгчийг мөшгөх судалгааны төгсгөлийнүе шатны тайлан юм.

Төгсөгчийг мөшгөх судалгааны хоёрдахь үе шатыг хэрэгжүүлэхдээ2015 оны 4-р сарын 13-нд

БСШУЯ болон АХБ-аас баталсанэнэхүү зөвлөх үйлчилгээний Эхлэлийн тайланд тусгасан

арга зүй, хэрэглэгдэхүүнд голлон тулгуурласан.

Зөвлөх үйлчилгээний энэ шатанд зөвлөх баг дараах гол зорилтуудыг дэвшүүлсэн. Үүнд:

1. Туршилтаар сонгогдсон их, дээд сургуулиуд төгсөгчдийнхөө хөдөлмөр эрхлэлтийн

судалгааг өөрсдөө зохион байгуулах чадавхитай болоход нь техникийн туслалцаа

үзүүлэх

2. Туршилт судалгааны сургамж, үр дүндүндэслэн судалгааны арга зүй,

хэрэглэгдэхүүнийг сайжруулж эцэслэх

3. Их, дээд сургуулиудын Төгсөгчийг мөшгөх судалгааны тоон мэдээллийг нэгтгэн,

хөдөлмөрийн эдийн засгийн гүнзгийрүүлсэн дүн шинжилгээ хийх

Энэ судалгааны үр дүнг ашиглан тухайн сургуулиуд сургалтын хөтөлбөрөө шинэчлэх,

оюутанд үзүүлэх ажил мэргэжлийн зөвлөгөө үйлчилгээгээ сайжруулах боломж бүрдэнэ.

Харин БСШУЯ их, дээд сургуулиудын гүйцэтгэх судалгааны үр дүнгүүдийг нэгтгэн дүн

шинжилгээ хийснээр дээд боловсролын салбарын үйл ажиллагааг хөдөлмөрийн зах зээлд

нийцүүлэх бодлогын арга хэмжээг авч хэрэгжүүлэх боломжтой болно. Тухайлбал, ямар

салбар, мэргэжлийн төгсөгчдийн ажил эрхлэлт дунд хугацаанд илүү, ажил хайх хугацаа нь

богино, цалин өндөр байгааг үнэлэх боломжтой. Мөн ямар мэргэжлийн төгсөгчид ажлын

байраа их сольж, шилжиж байгааг тооцох боломжтой.

Энэ туршилт судалгааг хэрэгжүүлснээр цаашид бүх их, дээд сургуулиуд энэ судалгааг

хэрэгжүүлэх боломжтойг тогтоож, судалгааны арга зүй ба хэрэглэгдэхүүнийг сайжруулан

эцэслэж, судалгааг үр дүнтэй хэрэгжүүлэхэд шаардлагатай дүгнэлт зөвлөмжийг

боловсруулав. Дээрх зорилтуудын хүрээнд хэрэгжүүлсэн үйл ажиллагааг дараагийн

бүлгүүдэд дэлгэрэнгүй танилцуулна.

Page 5: Төгсөгчийг мөшгөх судалгаа -2 - HERP...2016/05/28  · Судалгааны явцад гарсан гол бэрхшээл нь цугласан тоон мэдээллийг

5

2. “Төгсөгчийг мөшгөх судалгаа-2”-ыггүйцэтгэх чадавхийг

нэмэгдүүлэх

Төгсөгчийг мөшгөх судалгааны хоёрдахь үе шатыг гүйцэтгэх чадавхийг нэмэгдүүлэхийн

тулд зөвлөх баг судалгааны бэлтгэл үе шат, хэрэгжүүлэх үе шат, тоон мэдээллийг нэгтгэх үе

шатанд их, дээд сургуулиудтай хамтран ажиллаж, зөвлөгөө өгч ирсэн. Энэ үйл ажиллагаанд

үндэслэн цаашид бусад ДБСБ-д уг судалгааг зохион байгуулахад анхаарах зүйл, сургамжийг

тодруулсан бөгөөд үүнийг судалгааны гарын авлага, хэрэглэгдэхүүнд тусган шинэчилсэн.

Судалгааны эцэслэсэн хэрэглэгдэхүүнийг IRIM судалгааны хүрээлэнгээс бэлтгэсэн

“Сургалтын үйл ажиллагааг хөдөлмөрийн зах зээлийн судалгаатай уялдуулах гарын авлага”-

аас үзнэ үү.

Судалгааны бэлтгэл үе шат

Төгсөгчийг мөшгөх судалгааны арга зүй, хэрэглэгдэхүүнийг боловсруулж, туршилт

судалгаанд хэрхэн бэлтгэсэн талаар “Төгсөгчийг мөшгөх судалгаа-1”-ийн тайланд

дэлгэрэнгүй дурдсан билээ. Төгсөгчийн судалгааг их, дээд сургуулиуд ямар нэг байдлаар

хийдэг боловч аргачлал нь өөр тул харьцуулахад төвөгтэй байдаг. Мөн бараг бүх ДБСБ-д

судалгааг дагнаж зохион байгуулдаг мэргэжилтэн, алба нэгж бараг байдаггүй, төсөв хөрөнгө

хуваарилдаггүй нь ийм төрлийн судалгаа зохион байгуулахад бэрхшээл учруулдаг ажээ.

Энэхүү туршилт судалгааны бэлтгэл ажлын хүрээнд зөвлөх баг эдгээр бэрхшээлийг

харгалзан үзэж, нэг талаас, судалгааны аргачлал, хэрэглэгдэхүүнийг аль болох энгийн,

хялбар байлгах, нөгөө талаас, туршилт судалгаанд хамрагдах сургуулиудын судлаачдыг

сургахад анхаарлаа хандуулсан.

Судалгааны хэрэгжилтийн үе шат

Судалгааны хэрэгжилтийн шатанд “Төгсөгчийг мөшгөх судалгаа-1”-д хамрагдсанМУБИС,

Этүгэн ИС, Гурван эрдэнэ багшийн ДС, Шинэ анагаах ухаан ДС “Төгсөгчийг мөшгөх

судалгаа-2”-ыг зохион байгуулсан. Уг сургуулиуд судалгааг хэрхэн зохион байгуулсныг

Хүснэгт 1-д нэгтгэн харуулав.

Page 6: Төгсөгчийг мөшгөх судалгаа -2 - HERP...2016/05/28  · Судалгааны явцад гарсан гол бэрхшээл нь цугласан тоон мэдээллийг

6

Хүснэгт 1. Төгсөгчийг мөшгөх судалгаа-2-ийн гүйцэтгэл

МУБИС Этүгэн ИС

Гурван

эрдэнэ ДС Шинэ анагаах

ухаан ДС

Эхэлсэн огноо 2015 оны 10

сарын 21 2015 оны 10

сарын 13 2015 оны 10

сарын 16 2015 оны 10

сарын 13

Дууссан огноо 2016 оны 03

сарын 04 2015 оны 11

сарын 27 2016 оны 01

сарын 28 2016 оны 01

сарын 20

Төгсөгчийн тоо 3486 300 278 75

Түүвэр 2092 300 278 75

Судалгаанд

хамрагдсан

төгсөгч 594 194 164 66

Мэдээлэл

цуглуулсан арга Онлайн, утас Утас Утас Утас

Хариуцсан нэгж

Оюутанд

үйлчлэх төв,

анги даасан

багш нар

Сургалтын

алба, анги

даасан багш

нар

Сургалтын

алба, анги

даасан багш

нар

Төгсөгчийн

холбоо

хариуцсан багш

Ажилтны тоо 15 6 6 2

Судалгааны зохион байгуулалтаас ажиглахад “Төгсөгчийг мөшгөх судалгаа-1”-ийн адил

судалгаа ерөнхийдөө удаашрах, чанаргүй болох хандлагатай байсанбөгөөд үүний гол

шалтгаан нь:

1. Сургуулиуд уг судалгаанд зориулж хүний нөөц болон хөрөнгө төсөвлөөгүй

2. Мэдээлэл цуглуулах ажил оройтож эхэлснээр судалгаа хариуцсан ажилтнуудын

улирлын шалгалттай давхацсан

3. Төгсөгчдийн утас, хаягийн мэдээлэл хуучирсан, дутуу байсан зэргээс болж

төгсөгчидтэй холбоо барихад хүндрэлтэй байсан.

4. Судалгааны мэдээлэл боловсруулалт, шинжилгээг хариуцаж буй мэргэжилтнүүд

статистикийн шинжилгээний мэдлэг, туршага багатай байгаагаас нарийвчилсан тоон

шинжилгээ хийгдээгүй.

Page 7: Төгсөгчийг мөшгөх судалгаа -2 - HERP...2016/05/28  · Судалгааны явцад гарсан гол бэрхшээл нь цугласан тоон мэдээллийг

7

Эдгээр нийтлэг шалтгаанаас гадна сургууль тус бүрийн судалгааг зохион байгуулсан

онцлогоос үүдсэн бэрхшээлүүд тулгарч байсан.

Монгол Улсын Боловсролын Их Сургууль

Энэ удаагийн судалгааг тус сургууль идэвхтэй сайн зохион байгуулсан. Нэмэлт төсөв

байхгүй тул утсаар нэмэлт мэдээлэл цуглуулах аргыг бараг ашиглаагүй, онлайнаар мэдээлэл

цуглуулах аргыг сонгосон. Тус сургуулийн мэдээллийн системд цахим шуудангийн хаяг нь

бүртгэлтэй төгсөгчид рүү цахим шуудан илгээж, судалгаанд оролцохыг хүсэн, судалгааг

бөглөх цахим холбоосыг илгээсэн. Google Form ашиглан цуглуулсан уг мэдээлэл нь

өгөгдлийг шивж оруулах шаардлагагүй, алдаа багатай байснаараа давуу болсон. Сургуулийн

ажилтнууд төгсөгчид рүү утсаар холбогдож судалгаанд оролцохыг сануулж байсан тул

судалгаанд оролцох хувь өмнөх шатны туршилт судалгаатай харьцуулахад маш өндөр

байсан. 3 жилийн өмнө төгссөн 2100 орчим төгсөгч хамрагдахаас 600 орчим төгсөгч онлайн

судалгааг бөглөсөн. Гэхдээ энэ нь хангалттай хэмжээний хамрагдалт биш бөгөөд үүнийг

цаашид нэмэгдүүлэхэд анхаарах хэрэгтэй.

Судалгааны явцад гарсан гол бэрхшээл нь цугласан тоон мэдээллийг боловсруулж, дүн

шинжилгээ хийх хүн олдоогүй явдал юм. Тиймээс тус сургууль цаашид уг судалгааны тоон

мэдээллийг ашиглах чадвартай судлаачийг судалгааны багт оруулж ажиллуулах

шаардлагатай байна.

Этүгэн Их Сургууль

Тус сургууль өмнөх шатны судалгааны адил энэ үе шатанд ч идэвх санаачлага

сайтайажилласан. Судалгааны зохион байгуулалт, түүврийн хамралт харьцангуй сайн

болсон. Судалгааг цаашид бие даан зохион байгуулах чадавх сайн бүрдэж байгаа гэж дүгнэж

болохоор байна.

Шинэ Анагаах Ухаан Дээд Сургууль

Тус сургууль өмнөх шатны судалгааны адил энэ үе шатанд ч идэвх санаачлага сайтай

ажилласан. Судалгааны зохион байгуулалт, түүврийн хамралт харьцангуй сайн болсон.

Гэхдээ судалгааны боловсруулалт, дүн шинжилгээ, тайлан бичих ажлыг нэг багш хариуцаж

байсан бөгөөд түүнийг гадаадад томилолтоор ажиллах үед энэ ажил удаан хугацаагаар

саатсан. Иймд тоон мэдээлэлд дүн шинжилгээ хийх, тайлан бичих ажлыг хийх өөр

судлаачийг давхар бэлтгэх шаардлагатай.

Page 8: Төгсөгчийг мөшгөх судалгаа -2 - HERP...2016/05/28  · Судалгааны явцад гарсан гол бэрхшээл нь цугласан тоон мэдээллийг

8

Гурван Эрдэнэ Багшийн Дээд Сургууль

Тус сургууль өмнөх шатны судалгааны адил энэ үе шатанд ч идэвх санаачлага сайтай

ажилласан. Судалгааны зохион байгуулалт, түүврийн хамралт харьцангуй сайн болсон.

Гэхдээ судалгааг хариуцсан багш нарыг бусад ажлаас бүрэн чөлөөлөөгүй тул судалгааны

тайлан бичих ажил ихээхэн удааширсан. Иймд судалгааны багт ажиллах багш, ажилтнуудыг

сургалтын бусад ажлаас түр чөлөөлөх шаардлагатай.

Сургуулиудын бичсэн төгсөгчийг мөшгөх судалгааны тайлангуудыг Хавсралт 3-аас үзнэ үү.

Төгсөгчийг мөшгөх судалгааны нэгдсэн мэдээллийн сан бүрдүүлэх

Зөвлөх баг судалгааг зохион байгуулсан их, дээд сургуулиудаас өөрсдийнх нь боловсруулсан

судалгааны тайлангаас гадна төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн талаар цуглуулсан тоон

мэдээллийг хүлээж авч нэгдсэн мэдээллийн сан үүсгэн, нэгдсэн дүн шинжилгээ

хийсэн.Үүний гол зорилго нь БСШУЯ-ны зүгээс их, дээд сургуулиудын төгсөгчдийн

судалгааны нэгдсэн тоон мэдээлэлд үндэслэн төгсөгчдийн төгсөлтийн дараах дүр зургийг

нарийвчлан гаргах, улмаар тус салбарын бодлогын хэрэгжилтэд хяналт, үнэлгээ хийх

чадавхийг бүрдүүлэхэд техникийн дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн. Өөрөөр хэлбэл, БСШУЯ-ны

мэргэжилтнүүд болон бусад судалгааны байгууллага, судлаачид дараагийн судалгаануудын

тоон мэдээлэлд суурилан зөвлөх багийн тооцож гаргасантай адил үр дүнгүүдийг тооцох

бүрэн боломжтой юм.

Төгсөгчийг мөшгөх судалгаанынэгдсэн мэдээллийн сан нь БСШУЯ-ны хөгжүүлж

буйБоловсролын удирдлагын мэдээллиын системтэй зохицож ажиллах боломжтой байх

ёстой. Энэ хүрээнд зөвлөх баг БСШУЯ-ны БУМС-ийг хариуцсан мэргэжилтнүүдтэй

уулзаж,судалгааны асуулгын маягтыг уг мэдээллийн системд оруулахаар тохирсон.

Ингэснээр ДБСБ-ууд судалгааны явцад цуглуулсан мэдээллээ БУМС дахь төгсөгчийн

мэдээллийн санд шивж оруулах боломжтой болно. Цаашид уг мэдээллийг сургуулиуд

өөрсдөө ашиглахаас гадна БСШУЯ-ны холбогдох мэргэжилтнүүд ашиглах юм

Энэ удаагийн туршилт судалгааны нэгдсэн мэдээллийн санг судалгаанд хамрагдсан 4

сургуулийн цуглуулсан мэдээллээр бүрдүүлж,тоон мэдээллийг дахин цэвэрлэсний эцэст нийт

892 төгсөгчийн мэдээлэл нэгтгэсэн.

Энэ удаад түүвэрлэн цуглуулж байгаа тоон өгөгдөл нь зөвхөн 2012 оны төгсөгчдийн

хөдөлмөр эрхлэлтийн мэдээллүүд учраас шинж чанарын хувьд хөндлөн үргэлжлэх (cross-

Page 9: Төгсөгчийг мөшгөх судалгаа -2 - HERP...2016/05/28  · Судалгааны явцад гарсан гол бэрхшээл нь цугласан тоон мэдээллийг

9

section) тоон өгөгдөл байна. Ийм өгөгдөлд хийгдэх статистик шинжилгээнүүд үүнд тохирсон

хязгаарлагдмал байдаг. Ердөө4 их, дээд сургуулийн төгсөгчдийн мэдээлэл цугласан тул янз

бүрийн чухал харьцуулалт хийх боломж хязгаарлагдмал байлаа.

Энэхүү нэгдсэн мэдээллийн санд хийсэн дүн шинжилгээний үр дүнг дараах бүлэгт

дэлгэрэнгүй танилцуулна.

Page 10: Төгсөгчийг мөшгөх судалгаа -2 - HERP...2016/05/28  · Судалгааны явцад гарсан гол бэрхшээл нь цугласан тоон мэдээллийг

10

3. “Төгсөгчдийг мөшгөх судалгаа-2”-ын нэгдсэн тоон мэдээллийн

шинжилгээ

Их дээд сургуулиудын цуглуулсан “Төгсөгчдийг мөшгөх судалгаа-2”-ын тоон мэдээллийг

нэгтгэж цэвэрлэн, дүн шинжилгээ хийсэн үр дүнг энэ бүлэгт танилцуулна. Дүн шинжилгээ

хийхдээ төгсөгчдийн хөдөлмөрийн зах зээлийн гол үзүүлэлтүүдийг сургууль, байршил,

хүйсээр ангилж, энгийн ойлгомжтой тайлбарлахыг зорилоо. Статистикийн дүн шинжилгээ

хийх аргачлал нь адилхан учраас дүн шинжилгээг Stata, SPSS, R, Eviews гэх мэт

статистикийн шинжилгээний аль ч үндсэн программыг ашиглан гүйцэтгэж болно. Их, дээд

сургуулиудын судалгааны багт зориулсан гарын авлагад зөвлөх багийн зүгээс SPSS

программ ашиглан дүн шинжилгээ хийх зааварчилгааг жишээ болгон оруулсан билээ.

Бид тоон шинжилгээ хийхдээ дараах хувьсагчдыг нэмж үүсгэсэн. Үүнд:

1. Хот (urban) – Улаанбаатар хот болон аймгийн төвүүдийг “хот”, сумын төвүүд ба

хөдөөг “хөдөө”гэж товчлон ангилсан

2. Ажил эрхэлдэг (emp) – төгсөгч одоогоор ямар нэг албан байгууллагад үндсэн, эсвэл

гэрээт ажил эрхэлж байгаа болон хувиараа хөдөлмөр/бизнес эрхэлж байгаа бол

түүнийг “ажил эрхэлдэг” гэж үзнэ. Харин ажилгүй боловч ажил идэвхтэй хайж

байгаа, ажилгүй боловч ажил идэвхтэй хайхгүй байгаа төгсөгчдийг “ажил

эрхэлдэггүй” гэж үзнэ.

3. log(wage) – Төгсөгчдийн цалингийн гүнзгийрүүлсэн шинжилгээ хийхийн тулд сарын

цалинг логарифмчилсан. Ингэснээр нэрлэсэн цалингийн өөрчлөлтийг хувьд

шилжүүлж тайлбарлах боломжтой болно.

4. age2 – Төгсөгчдийн насны квадрат зэрэг. Энэ нь регрессийн шинжилгээгээр тухайн

төгсөгчийн ажил эрхлэлт, цалин зэрэгт тухайн төгсөгчийн нас буюу туршлагаас

хамаарсан нөлөө байгаа эсэхийг нарийвчлан үнэлэхэд ашиглагдана.

Төгсөгчдийн суурь мэдээлэл

Өгөгдлийг нэгтгэж цэвэрлэсний дараа 4 сургуулийн 892 төгсөгчийн (2012 оны төгсөлт)

мэдээллийн сан бүрдсэн. Үүнийг сургуулиар нь ангилж дараах хүснэгтэд харуулав. Энэ

бүлэгт танилцуулах дүн шинжилгээ нийт төгсөгчдийг бус зөвхөн судалгаанд хамрагдсан

доорх төгсөгчдийг төлөөлж байгааг энд тэмдэглэе.

Хүснэгт 2. Мэдээллийн санд оруулсан төгсөгчийн тоо, сургуулиар

Page 11: Төгсөгчийг мөшгөх судалгаа -2 - HERP...2016/05/28  · Судалгааны явцад гарсан гол бэрхшээл нь цугласан тоон мэдээллийг

11

Сургууль Тоо Хувь

МУБИС 468 52.5

Этүгэн ИС 194 21.8

Гурванэрдэнэ ДС 164 18.4

Шинэанагаахухаан ДС 66 7.4

Нийт 892 100.0

Эдгээр төгсөгч бараг бүгд өдрөөр, бакалаврын зэрэгтэй суралцаж төгссөн бол15 төгсөгч

буюу 1,7 хувь нь оройн ангид, 6 төгсөгч буюу 0,8 хувь нь магистрын зэрэгтэйтөгсчээ. Иймээс

төгсөгчдийн ажил эрхлэлтийн үзүүлэлтүүдийг төгссөн зэрэг, хэлбэрээр нь ангилж

харьцуулахад хангалтгүй юм.

Төгсөгчдийн 68 хувь нь Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотод, 16 хувь нь аймгийн төвд, 15

хувь нь сумын төвд амьдарч байна. Төгсөгчдийн насны дундаж 27.5 ба хамгийн залуу нь 23,

хамгийн ахмад нь 57 настай байна.Хөгжлийн бэрхшээлтэй 3 төгсөгч энэ удаагийн судалгаанд

хамрагдсан нь төгсөгчдийн 0,3 хувийг эзэлж байна.

Хүснэгт 3. Судалгаанд хамрагдсан төгсөгчдийн хүйсийн харьцаа

Сургууль Эрэгтэй Эмэгтэй Нийт

МУБИС 15% 85% 100%

Этүгэн ИС 16% 84% 100%

Гурван эрдэнэ ДС 6% 94% 100%

Шинэ анагаах ухаан ДС 18% 82% 100%

Нийт 14% 86% 100%

Судалгаанд хамрагдсан төгсөгчдийн дийлэнх нь эмэгтэйчүүд бөгөөд энэ нь судалгаанд

хамрагдсан сургуулиуд нь багшийн болон анагаахын мэргэжилтэн бэлтгэдэгтэйшууд

холбоотой. Үүнтэй харьцуулахад, “Төгсөгчийг мөшгөх судалгаа-1”-ийн мэдээллийн санд

МУБИС-ийн оронд Техник технологийн ДС, МУИС-ийн төгсөгчид хамрагдсан байсан тул

хүйсийн харьцаа нэлээд тэнцвэртэй болсон юм.

Төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлт

Сургууль төгссөнөөс хойш 3 жилийн хугацаанд төгсөгчдийн 92 хувь нь ямар нэг ажил

эрхэлсэн бөгөөд тэдний 68 хувь нь 1 төрлийн, 24 хувь нь 2 төрлийн, 8 хувь нь 2-оосдээш

төрлийн ажил эрхэлжээ. Ингэхдээ тэдний 64 хувь нь 1 байгууллагадаа ажилласан бол, 29

хувь нь 2 байгууллага, 7 хувь нь 2-оос дээш байгууллага дамжин ажиллажээ.

Page 12: Төгсөгчийг мөшгөх судалгаа -2 - HERP...2016/05/28  · Судалгааны явцад гарсан гол бэрхшээл нь цугласан тоон мэдээллийг

12

Ажлаа солих хандлага Шинэ анагаах ухаан ДС (1.6) ба МУБИС (1.5)-ийн төгсөгчдөд

харьцангуй өндөр, Этүгэн ИС (1.3) ба Гурван эрдэнэ ДС (1.2)-ийн төгсөгчдөд харьцангуй

бага байжээ.Энэ үзүүлэлт хот, хөдөөд амьдарч байгаа төгсөгчдийн хувьд ойролцоо 1.4 ба 1.3

байна.

Өнөөгийн ажил эрхлэлтийн байдлын тухайд төгсөгчдийн 86,8 хувь нь ямар нэг ажил эрхэлж

байгаа бол 13 хувь нь ажил эрхлээгүй байна. Харин ажилгүйдлийн түвшин 6,5 хувь байна

(ажилгүй, гэхдээ ажил идэвхтэй хайж байгаа төгсөгчдийн эзлэх хувь).

Зураг 1. Төгсөгчдийн өнөөгийн ажил эрхлэлтийн байдал

Энэ удаагийн судалгаанд эмч, багш мэргэжлээр төгсөгчид голчлон хамрагдсан боловч

тэдний дунд хувиараа бизнес эрхэлж буй төгсөгчид 8 хувийг эзэлж байгаа нь ДБСБ-ууд

сургалтын хөтөлбөртөө бизнес эрхлэх ур чадварыг олгох талаар тусгах шаардлагатайг

харуулж байна.

Төгсөгчдийн ажил эрхлэлтийн нийт болон байршлаар харьцуулсан үр дүнг дараах хүснэгтэд

харуулав.

Хүснэгт 4. Төгсөгчдийн ажил эрхлэлт, байршлаар

Ажилэрхлэлт Ажилгүйдэл

Нийт

Үүнээс:

86.8% 6.5%

Хот 85.1% 7.5%

Хөдөө 95.7% 1.4%

Албан байгууллагад ажил эрхлэгч

79%

Хувиараа хөдөлмөр

эрхлэгч8%

Ажилгүй, ажил идэвхтэй

хайгч6%

Ажилгүй, ажил хайхгүй

7%

Page 13: Төгсөгчийг мөшгөх судалгаа -2 - HERP...2016/05/28  · Судалгааны явцад гарсан гол бэрхшээл нь цугласан тоон мэдээллийг

13

Төгсөгчдийн ажил эрхлэлт буюу ямар нэг ажил эрхэлж буй төгсөгчдийн нийт төгсөгчдөд

эзлэх хувийг авч үзвэл, хөдөө орон нутагт амьдарч буй төгсөгчид хотод амьдарч буй

төгсөгчдөөс 10нэгж хувиар илүү байна. Үүний шууд тусгал болох ажилгүйдэл буюу ажилгүй

бөгөөд ажил идэвхтэй хайж буй төгсөгчдийн нийт төгсөгчдөд эзлэх хувь хотод амьдарч буй

төгсөгчдийн дунд хөдөөгийн төгсөгчдөөс 6 нэгж хувиар илүү байна. Эндээс дүгнэхэд,

сургуулиа төгсөөд хөдөө амьдарч байгаа төгсөгчдийн дунд ажил эрхлэлт мэдэгдэхүйц өндөр

байна.

Төгсөгчид сургууль төгссөнөөс хойшхи 3 жилийн хугацаанд хэдэн сар ажилгүй байж, хэдэн

сар ажил хайсныг дараах хүснэгтэд харуулав.

Хүснэгт 5. Төгсөгчдийн ажилгүй, ажил хайсан дундаж хугацаа, сараар

Нийт Хот Хөдөө

Ажилгүй байсан хугацаа 12.0 12.5 8.9

Ажил хайсан хугацаа 6.7 7.1 6.4

Төгсөгчид сургууль төгссөнөөс хойш 3 жилд дунджаар 12 сарын хугацаанд ажилгүй байж,

түүнийхээ 6-7 сарын хугацаанд ажил хайжээ. Харин ажилгүй байсан дундаж хугацаа хотод

амьдарч буй төгсөгчдөд 3 сараар илүү байжээ.Ажил хайсан хугацаа хотод амьдарч буй

төгсөгчдийн хувьд 3 долоо хоногоорилүү боловч статистикийн хувьд мэдэгдэхүйц ялгаатай

биш байна.

Төгсөгчдийн ажилгүй байсан, ажил хайсан хугацааг төгссөн сургуулиар харьцуулж харъя.

Ингэхэд төгсөгчдийн ажилгүй байсан болон ажил хайсан хугацаа төгссөн сургуулиас

хамаараад нэлээд ялгаатай байна.

Хүснэгт 6. Сургууль тус бүрийн төгсөгчдийн ажилгүй, ажил хайсан дундаж хугацаа, сараар

Ажилгүй

байсан хугацаа

Ажил хайсан

хугацаа

МУБИС 12.2 7.3

Этүгэн ИС 11.8 3.6

Гурван эрдэнэ ДС 11.4 9.5

Шинэ анагаах ухаан ДС 13.3 3.6

Page 14: Төгсөгчийг мөшгөх судалгаа -2 - HERP...2016/05/28  · Судалгааны явцад гарсан гол бэрхшээл нь цугласан тоон мэдээллийг

14

Төгсөгчид тухайн сургуулийг төгссөнөөс хойш ажил эрхлэлт нь хэрхэн өөрчлөгдөж ирснийг

тодруулъя. Доорх хүснэгтээс харахад жилээс жилд ажил эрхэлдэг төгсөгчдийн эзлэх хувь

нэмэгдэж иржээ. Хэдийгээр төгсөгчдийн ажил эрхлэлт сургууль тус бүрээр ялгаатай байсан

боловч, жил өнгөрөх тусам ажил эрхлэлт нэмэгдэх энэ хандлага бүх сургуульд ижил

ажиглагдаж байна.

Хүснэгт 7. Төгсөгчдийн ажил эрхлэлт, сургууль төгссөнөөс хойшхи жилээр

1 жил 2 жил 3 жил

Нийт төгсөгчид

Үүнээс:

76.3% 79.1% 86.8%

МУБИС 74.3% 76.9% 85.8%

Этүгэн ИС 77.2% 81.4% 88.1%

Гурван эрдэнэ ДС 81.4% 83.9% 90.2%

Шинэ анагаах ухаан ДС 75.0% 75.4% 81.5%

Нийт судалгаанд оролцогчдын 42 хувь нь буюу 376 төгсөгч сүүлийн хоёр жилийн хугацаанд

3 сараас дээш хугацаагаар ажил эрхлээгүй байсан бөгөөд тэдний ажил эрхлээгүй гол

шалтгаан нь хүүхэд гаргах/асрах, үргэлжлүүлэн суралцах, тохирох ажил олдоогүй зэрэг ажээ.

Page 15: Төгсөгчийг мөшгөх судалгаа -2 - HERP...2016/05/28  · Судалгааны явцад гарсан гол бэрхшээл нь цугласан тоон мэдээллийг

15

Зураг 2. Төгсөгчдийн сүүлийн хоёр жилд 3 сараас дээш хугацаагаар ажил эрхлээгүй шалтгаан

Эндээс үзвэл гэр бүлийн асуудал ба дахин сурах шийдвэр нь өөрөө ажлаас гарах, эсвэл ажил

хайхгүйбайх гол шалтгаан болж байна.

Цалин

Хөдөлмөрийн зах зээлийн нэг чухал үзүүлэлт нь ажиллагсдын цалин юм. Төгсөгчдийн энэ

судалгаанд 738 төгсөгч цалингийн мэдээллээ өгснөөс сарын хамгийн бага цалин нь 210

мянга, хамгийн их цалин 6 сая, дундаж нь 613 мянган төгрөг байна. Үүнийг төгсөгчийн

байршлаар харьцуулсныг доорх хүснэгтэд харуулав.

Хүснэгт 8. Төгсөгчдийн дундаж цалин, байршлаар

Дундаж Хот Хөдөө

Сарын цалин /төг/ 613 081 621 091 576 309

Хотын төгсөгчид хөдөөгийн төгсөгчдөөс дунджаар 55 мянган төгрөгийн илүү цалин авч

байна. Энэ нь хэдийгээр мэдэгдэхүйц ялгаа мөн боловч хөдөө орон нутаг дахь хэрэглээний

өртөг, ажил хийхтэй холбоотой гарах зардал зэргийг харгалзвал хөдөөгийн төгсөгчдийн

хөдөлмөрийн орлого хотынхоос дутуугүй гэж дүгнэж болно.

8.2%

1.1%

1.3%

1.3%

1.6%

4.8%

19.4%

21.5%

40.7%

Бусад шалтгаанаар ажлаас гарсан

Эрүүл мэндийн шалтгаан

Цомхотголд орсон

Ар гэрийн шалтгаан

Шилжилт хөдөлгөөн

Ажлын ачаалал, орчин, цалин таалагдаагүй

Тохирох ажил олдоогүй

Үргэлжлүүлэн суралцсан

Хүүхэд гаргасан/асарсан

Page 16: Төгсөгчийг мөшгөх судалгаа -2 - HERP...2016/05/28  · Судалгааны явцад гарсан гол бэрхшээл нь цугласан тоон мэдээллийг

16

Зураг 3. Төгсөгчдийн дундаж цалин, сургуулиар

Сарын цалин,

төг.

МУБИС 625 349

Этүгэн ИС 602 544

Гурван эрдэнэ ДС 581 165

Шинэ анагаах ухаан ДС 645 515

Мөн дээрх хүснэгтээс харвал сургуулиудын хооронд төгсөгчдийн дундаж цалинтийм ч хол

зөрүүгүй байна. Эдгээр сургууль нь эмч, багшийн мэргэжлээр сургалт явуулдаг бөгөөд эрүүл

мэнд, боловсролын салбарын цалин төсвийн байгууллагуудын жишгээр ерөнхийдөө улс

даяар жигд, доогуур байдгийг энэ баримт харуулж байна. Үүнийг тодруулахын тулд

хувиараа хөдөлмөр/бизнес эрхэлж буй төгсөгчдийн цалинг бусадтай нь харьцуулъя.

Зураг 4. Төгсөгчдийн дундаж цалин, ажил эрхлэлтээр

Сарын цалин,

төг.

Албан байгууллагад ажиллагч 586 092

Хувиараа хөдөлмөр эрхлэгч 879 508

Дээрх хүснэгтээс үзвэл, хувиараа хөдөлмөр эрхлэгчид албан байгууллагад ажиллагчдаас 50

хувиар илүү хөдөлмөрийн орлоготой байна. Энэ нь мөн салбарын онцлогийг харуулж байгаа

боловч, ДБСБ зөвхөн өөрсдийн бэлтгэдэг мэргэжлийн ур чадваруудаас гадна бизнес эрхлэх

ур чадварыг олгоход анхаарал хандуулах шаардлагатайг харуулж байна.

Боловсрол ба ажил эрхлэлтийн нийцэл

Төгсөгчдийн эрхэлж буй ажил нь төгссөн хөтөлбөр, мэргэжилтэй хэр холбоотой байгааг

тодруулахад төгсөгчдийн дийлэнх нь их холбоотой гэж үзсэн. Уг нийцэл хот ба хөдөө орон

нутагт ажиллаж буй төгсөгчдийн хувьд мэдэгдэхүйц ялгаатай байгааг дараах хүснэгт

харуулж байна. Тухайлбал, хөдөө орон нутагт ажиллаж буй төгсөгчдийн эрхэлж буй ажил ба

төгссөн мэргэжил хотын төгсөгчдийг бодвол нийцэл муутай байх нь арай илүү байна. Харин

төгссөн мэргэжилтэйгээ огт холбоогүй ажил эрхэлж буй төгсөгчид 8 орчим хувь байна.

Гэхдээ эдгээр хариулт субьектив шинжтэй болохыг анхаарах нь зүйтэй.

Page 17: Төгсөгчийг мөшгөх судалгаа -2 - HERP...2016/05/28  · Судалгааны явцад гарсан гол бэрхшээл нь цугласан тоон мэдээллийг

17

Хүснэгт9. Төгсөгчдийн мэргэжил ба ажлын нийцэл, байршлаар

Маш их Их Бага

Огт

холбоогүй

Нийт төгсөгчид

Үүнээс:

30%

41%

21%

8%

Хот 31% 41% 19% 9%

Хөдөө 27% 41% 28% 4%

Энэхүү үнэлгээг сургуулиудаар задалж харвал, Шинэ анагаах ухаан ДС, Этүгэн ИС-ийн

төгсөгчид буюу эрүүл мэндийн салбарын мэргэжлээр төгсөгчид нь бусад сургуулийн

төгсөгчид буюу багшийн мэргэжил эзэмшсэн төгсөгчдөөс илүүтэйгээр эзэмшсэн

мэргэжилтэйгээ холбоотой ажил эрхэлж байна.

Хүснэгт 10. Төгсөгчдийн мэргэжил ба ажлын нийцэл, сургуулиар

Маш их Их Бага

Огт

холбоогүй

МУБИС 32% 36% 23% 10%

Этүгэн ИС 33% 48% 8% 11%

Гурван эрдэнэ ДС 13% 48% 36% 3%

Шинэ анагаах ухаан ДС 57% 35% 6% 2%

Үүнтэй холбоотойгоор төгсөгчдөөс одоо эрхэлж буй ажлаа үргэлжлүүлэн хийх эсэхийг

тодруулахад 67 хувь нь үргэлжлүүлэн ажиллахаа илэрхийлсэн бол 33 хувь нь ажиллахгүй

гэж хариулсан. Тухайн байгууллагадаа үргэлжүүлэн ажиллахгүй гэж үзсэн төгсөгчдөөс

шалтгааныг нь тодруулахад дараах хариулт өгсөн юм. Үргэлжлүүлэн ажиллахгүй үндсэн

шалтгаанууд нь төгсөгчдийн ажил ба мэргэжлийн үл нийцэлтэй холбоотой байж болох юм.

Хүснэгт11. Үргэлжлүүлэн ажиллахгүй шалтгаан

Шалтгаан Тоо Хувь

Одоогийн ажил сурсан мэргэжилтэй

нийцэхгүй байгаа 151 51.4

Сургуульд сурна 63 21.4

Гэр бүл хувийн шалтгаантай 14 4.8

Ажлын ачаалал хэт их, цалин хэт бага 12 4.1

Ахиж дэвших боломж муу 20 6.8

Бусад 34 11.6

Page 18: Төгсөгчийг мөшгөх судалгаа -2 - HERP...2016/05/28  · Судалгааны явцад гарсан гол бэрхшээл нь цугласан тоон мэдээллийг

18

Төгсөгчдийн эрхэлж буй ажил төгссөн мэргэжилтэй нь хэр нийцтэй байгаа нь түүний төгссөн

сургууль, нас, хүйс, амьдарч буй байршил зэргээс хэрхэн хамаарч регрессийн загвараар

үнэллээ. Үнэлгээнээс, төгсөгчийн хүйс, амьдарч буй газар нь ажил мэргэжлийн нийцэлд

төдийлөн хамааралгүй байна. Харин төгсөгчдийн нас чухал нөлөөтэй байна. Тухайлбал,

ахмад настай төгсөгчид эзэмшсэн мэргэжлийнхээ дагуу ажиллахгүй байх магадлал илүү

байна.

Жендэрийн ялгаатай байдал

Туршилт судалгаанд эрүүл мэнд, боловсролын салбарын мэргэжилтэн бэлтгэдэг сургуулиуд

хамрагдсанаас шалтгаалан эмэгтэй төгсөгчдийн эзлэх хувь маш өндөр буюу 86 хувь байсан.

Үүнтэй холбоотойгоор төгсөгчдийн ажил эрхлэлтийн үзүүлэлтүүдэд хүйсээс хамаарсан ялгаа

байгаа эсэхийг тодруулъя.

Хүснэгт12. Төгсөгчдийн ажил эрхлэлт, хүйсээр

Эрэгтэй Эмэгтэй

2 жилийн өмнөх ажил эрхлэлт 85.9% 74.8%

1 жилийн өмнөх ажил эрхлэлт 85.4% 78.1%

Одоогийн ажил эрхлэлт 91.7% 86.0%

Одоогийн ажилгүйдэл 3.3% 7.1%

Албан газарт ажиллагсад 79.2% 78.6%

Хувиараа бизнес эрхлэгчид 12.5% 7.5%

Хүснэгтээс харахад, төгсөгчдийн ажил эрхлэлт хүйсээр ихээхэн ялгаатай байна. Тухайлбал,

төгссөнөөс хойшхи 3 жилийн туршид эрэгтэй төгсөгчдийн ажил эрхлэлт эмэгтэйчүүдийнхээс

үргэлж их байжээ. Энэ нь өмнөх ажил эрхлэлтийн хэсэгт авч үзсэнчлэн, эмэгтэй төгсөгчид

хүүхэд гаргах/асрах шалтгаанаар ажилгүй байсантай зарим талаар холбоотой. Нөгөө талаар,

эдгээр салбарын эмэгтэй төгсөгчдийн нийлүүлэлт маш их байгаагаас “ахиу бүтээмж” багатай

эмэгтэй төгсөгчид ажилд орж чадахгүй байх үзэгдэл нөлөөлж байж болох юм.Одоогийн

байдлаар ажилгүй боловч ажил идэвхтэй хайж буй хувь эмэгтэй төгсөгчдийн дунд өндөр

байна.Мөн эрэгтэй төгсөгчдийн дунд хувиараа хөдөлмөр/бизнес эрхлэгчдийн эзлэх хувь

эмэгтэйчүүдтэй харьцуулахад өндөр байна.

Үүнээс гадна төгссөнөөс хойшхи 3 жилийн хугацаанд эрэгтэй төгсөгчид эмэгтэй төгсөгчдөөс

илүүтэй ажлаа сольжээ. Тухайлбал, эрэгтэй төгсөгчид дунджаар 1.6 удаа ажлаа сольсон бол

Page 19: Төгсөгчийг мөшгөх судалгаа -2 - HERP...2016/05/28  · Судалгааны явцад гарсан гол бэрхшээл нь цугласан тоон мэдээллийг

19

эмэгтэй төгсөгчид дунджаар 1.4 удаа ажлаа сольжээ. Энэ нь хөдөлмөрийн зах зээл эрэгтэй

төгсөгчдийн хувьд илүү уян хатан байж болохыг харуулж байна.

Хөдөлмөрийн зах зээл дээрх эмэгтэй, эрэгтэй төгсөгчдийн нөхцөл байдалд гарч буй ялгааг

харуулах өөр нэг чухал үзүүлэлт бол ажилгүй байсан, ажил хайсан хугацааны ялгаа юм.

Эдгээр үзүүлэлтийг харьцуулсан дүнг дараах хүснэгтэд харуулав.

Хүснэгт13. Төгсөгчдийн ажилгүй, ажил хайсан дундаж хугацаа, хүйсээр

Эрэгтэй Эмэгтэй

Ажилгүй байсан дундаж сар 9.7 12.3

Ажил хайсан дундаж сар 6.9 7.0

Эндээс харахад, төгссөнөөс хойшхи хугацаандэрэгтэй, эмэгтэй төгсөгчдийн ажил хайсан

хугацаа ойролцоо боловч эмэгтэй төгсөгчид эрэгтэйчүүдээс 3 сараар илүү хугацаанд ажилгүй

байжээ. Энэ бол жендерийн хувьд анхаарал хандуулах шаардлагатай нэг гол үзүүлэлт юм.

Дундаж цалинг авч үзвэл эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдээс15 хувиар илүү цалинтай ажил эрхэлж

байна.

Хүснэгт14. Төгсөгчдийн дундаж цалин, хүйсээр

Дундаж Эрэгтэй Эмэгтэй

Сарын цалин /төг/ 613081 691467 599336

Энэхүү дундаж цалингийн эрс ялгаа нь зөвхөн хүйсээс хамаарч байна уу?Төгссөн сургууль,

ажилгүй байсан хугацаа, хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа эсэхгэх мэт өөр хүчин зүйлс

нөлөөлсөн үү? гэсэн асуулт гардаг. Эдгээрийг харгалзсан регрессийн үнэлгээний үр дүнг

дараагийн хэсэгт дэлгэрэнгүй тайлбарлана.

Хөдөлмөрийн зах зээлийн зарим асуудал

Төгсөгчдийн ажил эрхлэлттэй холбоотой зарим үзүүлэлтийг зарим энгийн загвар ашиглан

үнэлсэн үр дүнг энд авч үзье. Уг загвар нь ажил эрхлэлт, ажилгүйдлийн үргэлжлэх хугацаа,

ажил хайсан хугацаа, цалин, эрхэлж буй ажлын төрөл гэх мэт хөдөлмөрийн зах зээлийн

үндсэн үзүүлэлтийг нас, хүйс, төгссөн сургууль гэх мэт төгсөгчийн хувийн онцлогтой

холбоотой хүчин зүйлсээс хамааруулан үнэлэх регрессийн загвар юм.Тэгшитгэл 1 нь ажил

эрхлэлтийн магадлалыг үнэлэх загвар бол Тэгшитгэл 2 нь цалингийн өсөлтийн хувийг үнэлэх

загвар юм.

Page 20: Төгсөгчийг мөшгөх судалгаа -2 - HERP...2016/05/28  · Судалгааны явцад гарсан гол бэрхшээл нь цугласан тоон мэдээллийг

20

Empi = const + β1×agei + β2×genderi + β3×schooli + β4×unemp_duri +β5×urbani+

ui (1)

logwagei = const + β1×agei + β2×genderi + β3×schooli + β4×unemp_duri +

β5×informal_empi + ui (2)

Энд age- нас, gender- хүйс, school- төгссөн сургууль, urban – амьдарч буй газар, unemp_dur

– ажилгүйдлийн үргэлжлэх хугацаа, informal_emp– хувиараа хөдөлмөр эрхэлдэг эсэх.

Ажил эрхлэлт.Төгсөгчдийн ажил эрхлэлтийн байдлыг Тэгшитгэл 1-д илэрхийлсэн загвараар

үнэлэхэд эдгээр хүчин зүйл ажил эрхлэлтийн магадлалын зөрүүний 22 хувийг тайлбарлаж

байна. Дээрх үнэлгээнд ажил эрхлэлттэй хүчтэй хамааралтай хүчин зүйлсийг *-оор

тэмдэглэв.

Гэхдээ эдгээрээс, тухайн төгсөгчийн нас, хүйс зэрэг нь ажил эрхлэх магадлалд төдийлөн

нөлөөгүй байна. Өөрөөр хэлбэл, эмэгтэй төгсөгчдийн одоогоор буюу төгссөнөөс хойш 3

жилийн дарааажил эрхэлж байх магадлал нь ижил сургууль төгссөн, нас чацуу эрэгтэй

төгсөгчтэй ижил байна. Харин Этүгэн ИС, Гурван эрдэнэ ДС төгсөгчид сургуулиа

төгссөнөөс хойш 3 жилийн дараа ажил эрхэлж байх магадлал нь Шинэ анагаах ухаан ДС-ийн

төгсөгчөөс 10 гаруй хувиар илүү байна.

Хүснэгт 15. Төгсөгчдийн ажил эрхлэлтэд нөлөөлөгч хүчин зүйлсийн үнэлгээний үр дүн

Коэф. Ст.хазайлт p-утга

Тогтмолкоэффициент 0.80 0.33 0.02

МУБИС 0.07 0.04 0.10

Этүгэн ИС* 0.10 0.04 0.02*

Гурван эрдэнэ ДС* 0.10 0.07 0.03*

Шинэ анагаах ухаан ДС 0 - -

Эмэгтэй төгсөгч -0.01 0.03 0.80

Нас -0.02 0.03 0.58

Нас2 0.00 0.00 0.42

Ажилгүй байсан сар* -0.02 0.00 0.00*

Хөдөөд амьдардаг эсэх 0.05 0.03 0.08

R2 = 0.24, N=845

Энэ шинжилгээнээс гарч буй нэг сонирхолтой үр дүн бол тухайн төгсөгчийн ажилгүй байсан

хугацаа 1 сараар нэмэгдэхэд түүний гурван жилийн дараах ажил эрхэлж байх магадлал 2

Page 21: Төгсөгчийг мөшгөх судалгаа -2 - HERP...2016/05/28  · Судалгааны явцад гарсан гол бэрхшээл нь цугласан тоон мэдээллийг

21

хувиар буурч байна.Энэ хамаарлыг хөдөлмөрийн эдийн засгийн олон судалгаа баталдаг.

Төгсөгч ажилд оролгүй удах тусам “зэвэрч” ажилд орох магадлал нь буурдаг. Иймээс ДБСБ-

ууд төгсөгчдөө сайн ажилд хурдан ороход нь эртнээс тусалж, зөвлөгөө мэдээлэл хүргэхэд

анхаарах ёстой.

Цалин. Тэгшитгэл 2-ын үнэлгээний үр дүнг доорх хүснэгтэд харуулав. Энэ нь төгсөгчдийн

цалинд нөлөөлж болох хүчин зүйлсийг тодорхойлох загвар юм.

Хүснэгт 16. Төгсөгчдийн дундаж цалинд нөлөөлөгч хүчин зүйлсийн үнэлгээний үр дүн

Коэф. Ст.хазайлт p-утга

Тогтмолкоэффициент 13.52 0.36 0

МУБИС -0.08 0.04 0.07

Этүгэн ИС* -0.12 0.05 0.01*

Гурван эрдэнэ ДС* -0.14 0.05 0.00*

Шинэ анагаах ухаан ДС 0.00 - -

Эмэгтэй төгсөгч* -0.11 0.03 0.00*

Нас -0.01 0.02 0.73

Нас2 0.00 0.00 0.53

Ажилгүй байсан сар* -0.01 0.00 0.00*

Хувиараа хөдөлмөр эрхлэгч* 0.35 0.04 0.00*

R2 = 0.15, N=723

Дээрх үнэлгээнд дундаж цалинтай хүчтэй хамааралтай хүчин зүйлсийг *-оор тэмдэглэв.

Тухайлбал, Шинэ анагаах ухаан ДС-ийн төгсөгч нас чацуу, адил хүйсийн, адил төрлийн ажил

эрхэлж байгаа, адил хугацаанд ажилгүй байсан бусад сургуулийн төгсөгчтэй харьцуулахад 8-

14 хувиар илүү цалинтай байна.

Өмнөх жендэрийн ялгаатай байдлын тухай хэсэгт эмэгтэй төгсөгчид дунджаар эрэгтэй

төгсөгчдөөс 15 хувиар доогуур цалинтай ажил эрхэлж байгааг дурдсан.Харин дээрх

загвараар нарийвчлан үнэлбэл уг зөрүү багасаж байна. Тухайлбал,эмэгтэй төгсөгч яг ижил

сургууль төгссөн, нас чацуу, адил төрлийн ажил эрхэлдэг (албан байгууллагад, эсвэл

хувиараа хөдөлмөр эрхэлдэг) эрэгтэй төгсөгчтэй харьцуулахад 11 хувиар бага цалин авч

байна. Энэ бол маш том зөрүү бөгөөд үүнийг дунджаар 1 жил нэмж суралцсанаар арилгадаг.

Гэхдээ энэ үнэлгээнд үндэслэн эмэгтэй төгсөгчид цалингийн ялгаварлалд өртөж байна гэж

шууд дүгнэж болохгүй, сургууль тус бүрийн нийт төгсөгчдийг төлөөлж чадахуйц хангалттай

Page 22: Төгсөгчийг мөшгөх судалгаа -2 - HERP...2016/05/28  · Судалгааны явцад гарсан гол бэрхшээл нь цугласан тоон мэдээллийг

22

олон тооны төгсөгчийн эрхэлж буй ажлын байр, албан тушаалын талаарх мэдээлэлд дүн

шинжилгээ хийх шаардлагатай.

Дээрх хүснэгтийн үнэлгээнээс харахад, төгсөгчийн нас цалинд төдийлөн нөлөөгүй байна.

Харин тухайн төгсөгч ижил сургууль төгссөн, нас чацуу, адил хүйсийн, ижил төрлийн ажил

хийж буй бусад төгсөгчөөс 1 сараар илүү хугацаанд ажилгүй байсан бол түүний цалин 1

хувиар доогуур байна. Мөн тухайн төгсөгч хувиараа бизнес эрхэлдэг бол түүний цалин ижил

сургууль төгссөн, нас чацуу, адил хүйсийн, ижил хугацаанд ажилгүй байсан, албан

байгууллагад хөлсөөр ажилладаг төгсөгчтэй харьцуулахад35 хувиарөндөр байна.

Эндээс дүгнэхэд, ДБСБ-ууд төгсөгчдөө сайн ажилд хурдан орох, бизнес эрхлэх чадвар

эзэмшихэд нь туслах чухал шаардлагатай байна.

Page 23: Төгсөгчийг мөшгөх судалгаа -2 - HERP...2016/05/28  · Судалгааны явцад гарсан гол бэрхшээл нь цугласан тоон мэдээллийг

23

4. Санал зөвлөмж

“Төгсөгчийг мөшгөх судалгаа-2” туршилт судалгааны үр дүнд үндэслэн зөвлөх багийн зүгээс

судалгааны чанарыг сайжруулахын тулд дараах санал зөвлөмжийг дэвшүүлж байна.

Эдгээрийн ихэнх нь “Төгсөгчийг мөшгөх судалгаа-1”-ийн туршилт судалгаанаас гарсан

зөвлөмжтэй давхцаж байгааг анхаарна уу. Үүнд:

Судалгааны зохион байгуулалт

1. ДБСБ-ууд төгсөгчийг мөшгөх судалгааг жил тутмынхаа төлөвлөгөөнд оруулж,

тохирох зардал, хүн хүчийг төсөвт суулгаж байх зайлшгүй шаардлагатай.

Тухайлбал, судлаачдын баг 2 сар хүртэл хугацаанд энэ судалгаан дээр дагнаж

ажиллана, 1 судлаач өдөрт 5 төгсөгчөөс мэдээлэл цуглуулна, үүнд мэдээлэл

боловсруулах, тайлан бичих хугацаа багтсан гэж тооцон төлөвлөгөөг боловсруулах.

Утсаар мэдээлэл цуглуулах үед харилцаа холбооны зардлыг төсөвт тусгах.

Судалгааны багийн бүтэц, гишүүдийн хариуцах үүргийн талаар санал болгож буй

төлөвлөгөөтэй Хавсралт 4-өөс танилцана уу.

2. Судалгааны багийг ажиллах өрөө, компьютер, утсаар хангах, сургуулийн бусад

ажлаас чөлөөлөх.

3. Судалгааг сургалтын алба, багш ажилтнуудын ажлын ачаалал багатай 10-11-р сард

зохион байгуулах нь тохиромжтой.

4. Судалгааны багийг сайн сургаж, дадлагажуулах. Үүний тулд сургуулиуд энэ

судалгааг хариуцсан, тогтвортой ажиллах багийг бүрдүүлэхэд анхаарах хэрэгтэй.

5. Олон төгсөгчтэй сургуулиуд судалгаанд хамрагдсан төгсөгчдийн дунд сугалаа зохион

байгуулж, тодорхой хэмжээний урамшуулал хэрэглэвэл судалгаанд хамрагдах хувь

нэмэгдэх магадлалтай.

6. Судалгааны багийг оюутны бүртгэлийн архив, мэдээлэлд нэвтрэх боломжоор хангах.

Мэдээлэл цуглуулалт

7. Энэ судалгааг цаашид “Төгсөгчийг мөшгөх судалгаа-1”-д хамрагдсан, төгсөөд 3 жил

болж буй төгсөгчдөөс авах тул эхний шатны судалгааны үеэр төгсөгчдийн холбоо

барих дэлгэрэнгүй мэдээллийг шинэчлэх шаардлагатай. Гэхдээ “Төгсөгчийг мөшгөх

судалгаа-1”-ийг зохион байгуулж амжаагүй, эсвэл уг судалгаанд хамрагдаагүй

төгсөгчдөөс мэдээлэл цуглуулах шаардлагатай үед холбоо барих дэлгэрэнгүй

Page 24: Төгсөгчийг мөшгөх судалгаа -2 - HERP...2016/05/28  · Судалгааны явцад гарсан гол бэрхшээл нь цугласан тоон мэдээллийг

24

мэдээлэл шаардлагатай тул оюутнуудыг сургуулиа төгсөх үед нь уг мэдээллийг маш

сайн бүрдүүлж авах хэрэгтэй.

8. Төгсөгчдийн нас, хүйс, төгссөн огноо, төгссөн зэрэг, хөтөлбөр зэрэг мэдээллийг

“Төгсөгчийг мөшгөх судалгаа-1”-ийн мэдээллээс урьдчилан авч бэлтгэх нь

судалгааны мэдээлэл цуглуулалтын хугацааг богиносгож, түүврийн бус алдааг

багасгах ач холбогдолтой.

9. Судлаачид асуулгын маягтыг маш сайн ойлгож, шилжих шаардлагатай асуулт руу зөв

шилжиж, хариултыг шуурхай, үнэн зөв бөглөдөг байх хэрэгтэй. Энэ шатны

судалгааны асуулгын маягт харьцангуй цөөн асуулттай тул хүндрэл бага гарна.

10. Судалгааг онлайнаар, эсвэл мобайл апликэшн хэрэглэн цуглуулдаг болох хэрэгтэй.

Ингэснээр мэдээлэл цуглуулах зардал, хугацаа хэмнэхээс гадна мэдээлэл цуглуулалт,

мэдээлэл оруулалттай холбоотой алдааг арилгах боломжтой болно.

11. Дан ганц асуулгын маягтаар утсаар мэдээлэл цуглуулахаас гадна, хөтөлбөр бүрээс 1-2

төгсөгчийг сонгон авч гүнзгийрүүлсэн ярилцлага, фокус бүлгийн ярилцлага гэх мэт

чанарын судалгаа хийвэл илүү үр дүнтэй. Ингэснээр тоон судалгаанаас гарч буй

дүгнэлтүүдийг бататгах, шалтгаан, үйл явцыг тодорхой тайлбарлах боломж бүрдэнэ.

Судалгааны үр дүнг сургалтын хөтөлбөр шинэчлэх, оюутанд ажил мэргэжлийн

зөвлөгөө өгөхөд ашиглахад ийм чанарын нэмэлт мэдээлэл чухал байдаг.

12. Цуглуулсан мэдээллийг шивж оруулахдаа гарын авлагад заасны дагуу нэгдсэн

форматаар хадгалах, нээлттэй асуултыг хариултыг урьдчилан тохирсон форматаар

кодолж оруулах.

13. Мэдээлэл цуглуулах, мэдээллийг шивж оруулах шатанд дотоод хяналтыг маш сайн

тавих, илэрсэн алдааг залруулдаг байх. Дотоод хяналт тавих аргачлалыг судалгааны

гарын авлагад танилцуулсан. Ингэснээр түүврийн бус алдаа буурч, судалгааны чанар

сайжирна.

Мэдээлэлд дүн шинжилгээ хийх

14. Судалгааны багт статистик, эконометрик, хөдөлмөрийн эдийн засгийн мэргэжлийн

хүн заавал оруулах. Ялангуяа төгсөгчийг мөшгөх судалгааг давтан зохион байгуулж

байгаа үед эконометрикийн шинжилгээний ахисан түвшний чадвартай (панел

судалгааны мэдлэгтэй) судлаач зайлшгүй шаардлагатай болно. Хэрвээ тухайн

сургуульд ийм мэргэжлийн хүн байхгүй бол түр хугацаагаар гадны зөвлөх хөлсөлж

Page 25: Төгсөгчийг мөшгөх судалгаа -2 - HERP...2016/05/28  · Судалгааны явцад гарсан гол бэрхшээл нь цугласан тоон мэдээллийг

25

болно. Эсвэл их, дээд сургуулиуд консорциум байгуулж, мэргэжлийн судалгааны

байгууллагаар тоон мэдээллийн гүнзгийрүүлсэн шинжилгээг сургууль тус бүрийн

хувьд гүйцэтгүүлж болно (Европын орнуудын туршлага).

15. Статистикийн дүн шинжилгээ хийх аргачлал нь адилхан учраас дүн шинжилгээг Stata,

SPSS, R, Eviews гэх мэт статистикийн шинжилгээний аль ч суурь програмыг ашиглан

гүйцэтгэж болно. ДБСБ-уудын судалгааны багт зориулсан гарын авлагад зөвлөх

багийн зүгээс SPSS программ ашиглан дүн шинжилгээ хийх зааварчилгааг жишээ

болгон оруулсан. Харин нэгдсэн дүн шинжилгээг гүйцэтгэсэн Stata програмын код

болон датаг компакт диск буюу CD-д буулгаж энэхүү тайланд хавсаргав.

16. Онлайнаар, эсвэл мобайл аппликэйшн ашиглан мэдээлэл цуглуулах үед бүх асуултын

дан тоололт буюу давтамж (frequency)-ийгавтоматаар гүйцэтгэх боломжтой. Гэхдээ

тоон мэдээллийн боловсруулалт, дүн шинжилгээг хэт автоматжуулах гэж оролдох нь

буруу. Ялангуяа төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн үзүүлэлтүүдэд гарч буй ялгаа,

өөрчлөлт, тэдгээрт нөлөөлөх хүчин зүйлсийг судлахад хөдөлмөрийн эдийн засгийн

тохирох загварыг сонгох, загварын үнэлгээний үр дүнг тайлбарлахад эдийн засагч,

статистикч гэх мэт мэргэжлийн судлаачийн оролцоо зайлшгүй шаардлагатай.

17. Их, дээд сургуулиуд дүн шинжилгээг гүйцэтгэж, хөдөлмөр эрхлэлтийн үзүүлэлтийг

тооцохдоо төгсөгчийн сурсан хөтөлбөрөөр заавал ангилж харуулж байх. Ингэснээр

хөтөлбөрийн шинэчлэл хийхэд шаардлагатай олон чухал мэдээллийг уг судалгаанаас

ялгаж харах боломжтой болно. Энэ удаад олон хөтөлбөрийн харьцангуй цөөн төгсөгч

хамрагдсан тул хөтөлбөрийн түвшинд харьцуулсан шинжилгээ хийхэд хангалтгүй

байлаа. Төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн судалгаанд олон сургууль, олон

хөтөлбөрийг төлөөлөх чадвартай олон төгсөгч хамруулах тусам хөдөлмөрийн зах

зээлийн үзүүлэлтүүдийг хөтөлбөрөөр нь ангилан шинжлэх боломж бүрдэх юм.

18. Их, дээд сургуулиуд төгсөгчийг мөшгөх судалгаанд жендэрийн дүн шинжилгээ заавал

хийдэг байх. Ингэснээр эрэгтэй, эмэгтэй төгсөгчдийн суралцаж буй хөтөлбөр, ажил

мэргэжил, хөдөлмөр эрхлэлтийн харьцаан дахь жендэрийн зөрүүтэй байдалд дүгнэлт

өгөх, сургалтын үйл ажиллагаанд цаашид тусгах боломж бүрдэх юм.

19. Сургуулиуд өөрсдөө төгсөгчдийнхөө хөдөлмөр эрхлэлтийн үр дүнг шууд тайлбарлах

нь зарим талаар эрсдэлтэй. Иймд дараа жилүүдийн тоон мэдээллийг харьцуулах нь

чухал. Мөн ийм нэгдсэн шинжилгээний дундаж үзүүлэлтүүдтэй харьцуулах хэрэгтэй.

Page 26: Төгсөгчийг мөшгөх судалгаа -2 - HERP...2016/05/28  · Судалгааны явцад гарсан гол бэрхшээл нь цугласан тоон мэдээллийг

26

20. Судалгааны мэдээллийн санг үүсгэхдээ төгсөгчдийг дугаарлан кодлох, нээлттэй

асуултад өгөх хариултуудыг жигд бүртгэж оруулах шаардлагатай байна. Эдгээр нь

хожим өгөгдлийг цэвэрлэх ажлыг хялбарчилж, түүврийн алдагдлыг бууруулах болно.

21. Яваандаа энэхүү судалгааг БСШУЯ-ны Боловсролын удирдлагын мэдээллийн

системтэй холбож,ДБСБ-уудын цуглуулсан мэдээллийг нэгдсэн санд оруулахаар

төлөвлөж байгааг харгалзах хэрэгтэй.

22. Сургуулиуд, БСШУЯ Төгсөгчийн мөшгөх судалгааны тайлангийнхаа дүнгүүдийг

Хөдөлмөрийн Яамны жил тутам гүйцэтгэдэг Төгсөгчийн мөшгөх судалгаа болон

бусад судалгааны дүн, статистик мэдээлэлтэй харьцуулж байх шаардлагатай.

23. Ирэх жилүүдэд олон сургуулийн олон төгсөгч судалгаанд хамрагдаж, эхний шатны

судалгаанд хамрагдсан төгсөгчид дараагийн шатны судалгаанд оролцох хэрээр

өгөгдлийн сан томорч, тоон мэдээлэлд дүн шинжилгээ хийхэд улам нарийн аргууд

ашиглах шаардлагатай болно. Иймд БСШУЯ болон ДБСБ-ууд Төгсөгчдийг мөшгөх

судалгаа хариуцсан багийг байнга сургаж, чадавхжуулж байх шаардлагатай.

24. Нэгдсэн тоон мэдээлэлд үндэслэн сургуулиудыг эрэмбэлэх, эсвэл сургуулиудаар

ангилсан үр дүнг олон нийтэд түгээх нь Төгсөгчийг мөшгөх судалгааны бодит үр дүнд

сөргөөр нөлөөлж болзошгүй. Иймд судалгааны мэдээллийн нууцлалыг хангах, олон

нийтэд хүргэх мэдээлэлд сургуулиар нь ангилсан үзүүлэлтүүдийг танилцуулахгүй

байх хэрэгтэй.