11
Банкны салбарын тойм | Хуудас 1

Банкны салбарын тойм | Хуудас · 2018 оны 4-р улиралд өмнөх улирлаас 5.4 хувь өсч 17.1 их наяд төгрөгт хүрсэн

  • Upload
    others

  • View
    6

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

Page 1: Банкны салбарын тойм | Хуудас · 2018 оны 4-р улиралд өмнөх улирлаас 5.4 хувь өсч 17.1 их наяд төгрөгт хүрсэн

Банкны салбарын тойм | Хуудас 1

Page 2: Банкны салбарын тойм | Хуудас · 2018 оны 4-р улиралд өмнөх улирлаас 5.4 хувь өсч 17.1 их наяд төгрөгт хүрсэн

Банкны салбарын тойм | Хуудас 2

Агуулга

Суурь орчин

Мөнгөний нийлүүлэлтийн өсөлт өндөр хэвээр, валютын ханш хэлбэлзэл өндөртэй улирал байлаа.

Актив

Активын өсөлт 6.5 хувьтай гарсан бөгөөд банкны нөөцийн өсөлт явагдаж, төв банкны үнэт цаас, ЗГ-ын авлага буурав.

Зээл

Шинэ зээл олголт өндөр, байгууллагын зээлийн чанаргүйдэл өсч, иргэдийн зээлийн чанаргүйдлийн хувь буурав.

Эх үүсвэр

Харилцах, хадгаламж болон ЗГ-ын хадгаламж өсч. Харилцахын долларжилт буурав.

Ашигт ажиллагаа

Системийн хэмжээнд алдагдалтай боловч топ 5 банк 250 тэрбум төгрөгний ашигтай ажиллав.

Банкуудын харьцуулалт

Энэ улиралд Голомт банк активын өсөлт, эх үүсвэрийн өсөлтөөр системийг тэргүүлэв. ХХБанк өөрийн хөрөнгөө хамгийн өндрөөр нэмэгдүүлсэн. Чанаргүй зээлийн өсөлт ХХБ, УБ хотын банк, Голомт банкуудад ажиглагдсан.

СУУРЬ ОРЧИН

2016 оны 12-р сараас эхлэн бодлогын хүүг бууруулж улмаар 2018 оны 3-р сард 10 хувьд хүргэсэн. Түүнчлэн 2018 оны нэгдүгээр хагас хүртэл валютын орох урсгалтай буюу төлбөрийн тэнцэл нэмэх утгатай гарч байсан нь мөнгөний нийлүүлэлт өндөр өсөлттэй байхад нөлөөлсөн. 2018 оны 12-р сарын байдлаар бодлогын хүү 11 хувьтай, мөнгөний нийлүүлэлтийн жилийн өсөлт 23 хувьтай байлаа. Ийнхүү тус улиралд мөнгөний нийлүүлэлт 19.5 их наяд төгрөгт хүрсэн юм. Үүнээс банкнаас гадуурх мөнгийг хасч тооцвол банкны сектор дахь нийт хуримтлалын дүн нь 18.8 их наяд төгрөг байна. Хэдий 2017 оны оргил үеэс өсөлт нь буурсан ч жилийн 23 хувиар өсч буй нь банкны салбарт эерэг үзүүлэлт мөн.

2018 оны 4-р улиралд төлбөрийн тэнцлийн алдагдал 141 сая ам.долларт хүрсэн. Энэ нь ам.долларын ханшийг төгрөгийн эсрэг чангаруулах суурь нөхцөл болсон ба улмаар зах зээлд төгрөгт итгэх итгэл муудсан. Ам.долларын ханшийн улирлын өсөлт 3-р улиралд 6.2 хувьд хүрч байсан бол төв банкны интервенцийн нөлөөгөөр ханшийн улирлын өсөлт 4-р улиралд 3.6 хувь болж саарсан байна. Мөн төв банкнаас ханшийн тогтворгүй байдлыг багасгах үүднээс бодлогын хүүг 1 нэгжээр өсгөн 11 хувьд хүргэсэн бодлогын өөрчлөлттэй байлаа.

-10%

0%

10%

20%

30%

40%

50%

-400-200

0200400600800

10001200

Тэрб

ум тө

грөг

Мөнгөний нийлүүлэлтийн өсөлтМөнгөний нийлүүлэлтийн сарын өөрчлөлтЖилийн өсөлт

Эх сурвалж: Монголбанк

-6%-4%-2%0%2%4%6%

2200

2300

2400

2500

2600

2700

Ам.долларын ханшАм.доллар/ТөгрөгАм.долларын ханшийн улирлын өсөлт

Эх сурвалж:Монголбанк

0%2%4%6%8%

10%12%14%16%

Бодлогын хүү

Эх сурвалж: Монголбанк

Page 3: Банкны салбарын тойм | Хуудас · 2018 оны 4-р улиралд өмнөх улирлаас 5.4 хувь өсч 17.1 их наяд төгрөгт хүрсэн

Банкны салбарын тойм | Хуудас 3

ЭХ ҮҮСВЭР

Банкны секторын нийт эх үүсвэрийн хэмжээ өмнөх улирлаас 7 хувиар өсч 29.8 их наяд төгрөгт хүрсэн байна. Эх үүсвэрийн өсөлтийг бүтцээр нь авч үзвэл харилцах 12 хувиар, хадгаламж 8 хувиар, Засгийн газрын хадгаламж 11 хувиар тус тус өссөн байна. Активын чанарын үнэлгээтэй холбоотойгоор банкууд өөрийн хөрөнгөө нэмэгдүүлснээр системийн хэмжээнд 5 хувийн өсөлт үзүүлжээ. Топ банкуудын өөрийн хөрөнгийн өөрчлөлтийг харвал Худалдаа хөгжлийн банк 177 тэрбум, Голомт банк 80 тэрбум төгрөг, Хаан банк 38 тэрбум төгрөгөөр өсгөсөн байна.

Нийт харилцахын хэмжээ 2018 оны 4-р улиралд харилцах өмнөх улирлаас 11.6 хувиар өсч 5.6 их наяд, хадгаламж 7.8 хувиар өсч 13 их наяд төгрөгт хүрсэн. Нийт эх үүсвэрийн долларжилт 28 хувь, харилцах 40 хувь, хадгаламж 23 хувь байна. Өмнөх улиралтай харьцуулахад эх үүсвэрийн долларжилт 1 нэгж хувиар буурсан. Үүний гол шалтгаан нь валютын харилцахын долларжилтийн 5 нэгж хувийн бууралт юм.

05

101520253035

2016M09 2016M12 2017M03 2017M06 2017M09 2017M12 2018M03 2018M06 2018M09 2018M12

Их н

аяд

Банкны секторын нийт пассив

Харилцах Хадгаламж Засгийн Газрын ХадгаламжТөв Банкинд Өгөх Өглөг Гадаад Пассив Бусад пассив

Эх сурвалж: Монголбанк

0

2

4

6

8

10

12

14

Их н

аяд

төгр

өг

Харилцах, хадгаламж

Харилцах Хадгаламж

Эх сурвалж: Монголбанк

20%

25%

30%

35%

40%

45%

50%

55%

Эх үүсвэрийн долларжилт

Харилцахын доллажилтХадгаламжийн долларжилтЭх үүсвэрийн долларжилт

Эх сурвалж: Монголбанк

Секторын хэмжээнд эх үүсвэр 7 хувиар өсч, өөрийн хөрөнгө 5

хувиар өсөв. Үүнд харилцах 12 хувиар, хадгаламж 8 хувиар

өссөн байна.

Нийт эх үүсвэрийн долларжилт 28 хувь, харилцах 40 хувь, хадгаламж 23 хувь байна.

Сүүлийн улирлуудад эх үүсвэрийн долларжилт буурч байгаа. Энэ нь харилцахын долларжилт хүчтэй буурч

байгаатай холбоотой.

Page 4: Банкны салбарын тойм | Хуудас · 2018 оны 4-р улиралд өмнөх улирлаас 5.4 хувь өсч 17.1 их наяд төгрөгт хүрсэн

Банкны салбарын тойм | Хуудас 4

АКТИВ

Банкны секторын активын хэмжээ 2018 оны 4-р улиралд өмнөх улирлаас 6.5 хувиар өсч 33.1 их наяд төгрөгт хүрсэн байна. Активын өсөлтийг бүтцээр нь харвал банкны нөөц 46%, дотоодын цэвэр зээл 4.7%, үндсэн хөрөнгө 11.7%-ийн өсөлт үзүүлсэн байна. Харин төв банкны үнэт цаас 3.6%, засгийн газрын авлага 5.6%-р буурсан байна. Ийнхүү төв банкны үнэт цаас болон Засгийн газрын авлага буурч байгаа нь банкны нөөц өндөр өсөлттэй гарахад нөлөө үзүүлсэн байна. Мөн 2018 оны эцсээр улсын төсөв ашигтай гарсан нь банкны сектор дахь авлагыг бууруулах нөхцлийг бүрдүүлсэн байна.

Нийт зээлийн үлдэгдэл 2018 оны 4-р улиралд өмнөх улирлаас 5.4 хувь өсч 17.1 их наяд төгрөгт хүрсэн байна. Мөнгөний нийлүүлэлтийн өсөлт өндөр байгаатай уялдан нийт зээлийн үлдэгдэл ч өсөлтөө хадгалсан хэвээр байна. Нийт зээл, ДНБ-ий харьцаа 2017 оны эцэст 49 хувь байсан бол 2018 оны эцсээр 53 хувь болж өсчээ.

05

101520253035

2016M09 2016M12 2017M03 2017M06 2017M09 2017M12 2018M03 2018M06 2018M09 2018M12Их

ная

д тө

грөг

Банкны секторын нийт актив

Банкны Нөөц Төв Банкны Үнэт Цаас Гадаад АктивЗасгийн Газрын Авлага Дотоодын Зээл /Цэвэр/ Үндсэн Хөрөнгө

Эх сурвалж: Монголбанк

11.9 11.9 11.6 11.8 11.9 12.4 12.3 12.6 12.8 13.3 13.5 14.015.3 16.2 17.1

Их н

аяд

төгр

өг

Нийт зээлийн үлдэгдэл

Эх сурвалж: Монголбанк

53%

5.4%

-4%

-2%

0%

2%

4%

6%

8%

10%

45%46%47%48%49%50%51%52%53%54%

Зээлийн үлдэгдлийн өсөлт, харьцаа

Зээл ДНБ-ий харьцааЗээлийн өсөлт Улирал-р /баруун тэнхлэг/

Эх сурвалж:Монголбанк

Банкны системийн нийт актив өмнөх улирлаас 6.5 хувиар

өсөв. Үүнд банкны нөөц, үндсэн хөрөнгө, зээл өсөлт үзүүлсэн

бол төв банкны үнэт цаас болон Засгийн газрын авлага буурсан

байна.

Нийт зээлийн үлдэгдэл өмнөх улирлаас 5.4 хувь өсч 17.1 их

наяд төгрөгт хүрсэн.

Зээл ДНБ-ий харьцаа 2018 онд тасралтгүй өссөөр 2017 оны

эцсээс 5 нэгж хувиар их буюу 53 хувьд хүрсэн байна.

Page 5: Банкны салбарын тойм | Хуудас · 2018 оны 4-р улиралд өмнөх улирлаас 5.4 хувь өсч 17.1 их наяд төгрөгт хүрсэн

Банкны салбарын тойм | Хуудас 5

ЗЭЭЛ Эдийн засгийн салбарын ангиллаар

Нийт зээлийн үлдэгдлийн 49.3 хувийг худалдаа, үл хөдлөх, барилга, боловсруулах болон уул уурхайн салбар, 18 хувийг бусад салбар эзэлж байна. Харин цалин тэтгэвэрийн зээл 26 хувь буюу 4.4 их наяд төгрөгийн үлдэгдэлтэй байна. 2018 оны хугацаанд худалдааны салбарт нийтдээ 5.3 их наяд төгрөг, уул уурхайн салбарт 1.5 их наяд төгрөгийн зээл олгосон байна. Тухайн салбарын шинээр олгосон зээлийн хэмжээг жилийн ДНБ-нд харьцуулахад хамгийн өндөр нь худалдааны салбар 173 хувь, барилгын салбар 104 хувь байна. Өөрөөр хэлбэл худалдаа болон барилгын салбар нь жилд бүтээж буй нэмэгдэл өртгөөсөө илүү өндөр зээл авч байна.

Банкны системийн чанаргүй зээлийн хувь сүүлийн 7 улирлын дунджаар 8.7 хувь байсан бол 4-р улирлын дундаж 11.6 хувь болж өссөн. 4-р улирлын байдлаар нийт зээлийн 10.4 хувь чанаргүй байна. Зээлийн чанаргүйдэл 4-р улиралд ийнхүү өссөн нь банкуудад Активын чанарын үнэлгээ хийгдсэнтэй холбоотой. Зээлийн эрсдэлийн сангийн хувьд улирлын эцсээр 1.5 их наяд буюу нийт чанаргүй зээлийн 87.2 хувьтай тэнцэж байна. Салбараарх чанаргүйдлийн хувьд хамгийн өндөр нь уул уурхайн салбар бөгөөд 4-р улиралд өмнөх улирлаас 18 нэгж хувиар өсч 38 хувьд хүрсэн байна. Мөн боловсруулах салбар болон барилгын салбарын чанаргүйдлийн хувь системийн дунджаас өндөр байна.

0.0

0.5

1.0

1.5

2.0

2.5

3.0

Уул уурхай Боловсруулах Барилга Худалдаа Үл Хөдлөх Хөрөнгө

Их н

аяд

төгр

өг

Зээлийн үлдэгдэл, салбараар

2018M03 2018M06 2018M09 2018M12Эх сурвалж: Монголбанк

0%

2%

4%

6%

8%

10%

12%

0.0

0.5

1.0

1.5

2.0

Их н

аяд

төгр

өг

Зээлийн чанаргүйдэл

Чанаргүй зээлийн хэмжээЧанаргүй зээлийн хувь /баруун тэнхлэг/

Эх сурвалж: Монголбанк

23% 21%11% 7% 6%

21% 18% 14%6% 6%

20% 21%13%

6% 6%

38%

25%16%

6% 8%

Уул Уурхай Боловсруулах Барилга Худалдаа Үл Хөдлөх Хөрөнгө

Зээлийн чанаргүйдлийн хувь, салбараар

2018M03 2018M06 2018M09 2018M12Эх сурвалж:Монголбанк

Нийт зээлийн үлдэгдлийн тал хувийг худалдаа, үл хөдлөх, барилга, боловсруулах, уул

уурхайн салбарт олгосон зээл эзэлж байна.

Чанаргүй зээлийн хувь өмнөх улирлаас 2.1 нэгж хувиар өсч

10.4 хувьд хүрсэн. Салбараар нь харвал уул уурхай,

боловсруулах, барилгын салбарын чанаргүй зээл өндөр

байна.

Зээлийн эрсдэлийн сан улирлын эцсээр 1.5 их наяд төгрөг буюу чанаргүй зээлийн 87.2 хувьтай

тэнцэж байна.

Page 6: Банкны салбарын тойм | Хуудас · 2018 оны 4-р улиралд өмнөх улирлаас 5.4 хувь өсч 17.1 их наяд төгрөгт хүрсэн

Банкны салбарын тойм | Хуудас 6

ЗЭЭЛ Сегмент, бүтээгдэхүүний ангиллаар

Банкны зээлийн үлдэгдлийг сегментээр харвал байгууллагын зээл 6.4 их наяд, жижиг дунд үйлдвэрлэлийн зээл 3 их наяд, иргэдийн зээл 7.6 их наяд төгрөг байна. Өмнөх улиралтай харьцуулахад байгууллагын болон иргэдийн зээл харгалзан 7 ба 9 хувиар өссөн байгаа бол жижиг дунд үйлдвэрлэлийн зээл 6 хувиар буурсан байна.

Харин зээлийн чанаргүйдлийн хувьд байгууллагын зээл 19 хувь, ЖДҮ-ийн зээл 14 хувь, иргэдийн зээл 1.8 хувь байна. Иргэдийн зээлийн чнаргүйдлийн хувь 0.2 нэгж хувиар өмнөх улирлаас буурсан. Харин байгууллагын зээлийн чанаргүйдэл 5.3 нэгж хувиар, ЖДҮ-ийн чанаргүйдлийн хувь 1.7 нэгж хувиар өссөн.

Бүтээгдэхүүний ангиллаар зээлийн үлдэгдлийг авч үзвэл ипотекийн зээлийн үлдэгдэл 4.4 их наяд төгрөг бөгөөд 1.8 хувийн чанаргүйдэлтэй, цалингийн зээл 3.5 их наяд төгрөг, 1.4 хувийн чанаргүйдэлтэй байна. Харин картын зээл 8.6 хувийн чанаргүйдэлтэй байгаа нь иргэдийн зээлийн хувьд хамгийн өндөр үзүүлэлт юм. Өмнөх үеүүдтэй харьцуулахад иргэдийн зээлийн чанаргүйдэл 4-р улиралд буурсан үзүүлэлттэй байгаа. Тэр дундаа цалингийн зээл, картын зээл, автомашины зээлийн чанаргүйдлийн хувь буурч байна.

6.4

3.0

7.6

0

2

4

6

8

10

Байгууллагын Зээл Ждү Зээл Иргэдийн ЗээлИх

ная

д тө

грөг

Зээлийн үлдэгдэл, сегментээр

2018M03 2018M06 2018M09 2018M12

Эх сурвалж: Монголбанк

19.0%

13.8%

1.8%

0%

5%

10%

15%

20%

Зээлийн чанаргүйдлийн хувь, сегментээр

Байгууллагын Зээл Ждү Зээл Иргэдийн Зээл

Эх сурвалж: Монголбанк

4.4

1.0

3.5

0.90.5 0.2 0.4

1.8%2.7%

1.4%0.3% 0.0%

8.6%

1.6%

0%

2%

4%

6%

8%

10%

0

1

2

3

4

5

Ипотек Хэрэглээний Зээл Цалингийн Зээл Тэтгэврийн Зээл Хадгаламж Барьцаалсан Зээл

Картын Зээл Автомашины Зээл

Зээлийн үлдэгдэл, чанаргүйдлийн хувь

Зээлийн үлдэгдэл Чанаргүйдлийн хувь /баруун тэнхлэг/Эх сурвалж:Монголбанк

Байгууллагын болон иргэдийн зээлийн үлдэгдэл өмнөх

улирлаас өсч, жижиг дунд үйлдвэрлэлийн зээлийн

үлдэгдэл буурчээ.

Иргэдийн зээлийн чанаргүйдлийн хувь 0.2 нэгж

хувиар буурч 1.8 хувьд хүрсэн бол байгууллагын болон ЖДҮ-

ийн зээлийн чанаргүйдийн хувь харгалзан 5.3 болон 1.7 нэгж

хувиар өссөн.

Иргэдийн зээлээс картын зээл хамгийн өндөр буюу 8.6 хувийн

чанаргүйдэлтэй байна.

Их н

аяд

төгр

өг

Page 7: Банкны салбарын тойм | Хуудас · 2018 оны 4-р улиралд өмнөх улирлаас 5.4 хувь өсч 17.1 их наяд төгрөгт хүрсэн

Банкны салбарын тойм | Хуудас 7

ШИНЭЭР ОЛГОСОН ЗЭЭЛ Тухайн хугацаанд шинээр олгосон зээл

Шинээр олгосон зээлийн хэмжээ өмнөх улирлаас 34 хувиар өсч 7.1 их наяд төгрөгт хүрсэн байна. 2017 оны 4-р улирлаас 2018 оны 1-р улиралд дунджаар 3.6 их наяд төгрөгийн зээл шинээр гаргаж байсан бол сүүлийн 3 улиралд дунджаар 6.1 их наяд төгрөгийн зээлийг шинээр гаргасан байна. Шинээр олгосон зээлийн 24 хувийг цалин, тэтгэвэрийн зээл, 8 хувийг хадгаламж барьцаалсан зээл, 5 хувийг картын зээл эзэлж байна. Эдийн засгийн өсөлт сайн байгаатай холбоотой банкуудын зээл олголт 2018 онд огцом нэмэгджээ.

Шинээр олгосон зээлийн 22 хувийг худалдааны салбарт /1.6 их наяд төгрөг/, 8 хувийг уул уурхайн салбарт /560 тэрбум төгрөг/, 5 хувийг барилгын салбарт /345 тэрбум төгрөг/, 4 хувийг боловсруулах салбарт /314 тэрбум төгрөг/ олгосон байна. Салбаруудыг 2018 онд шинээр олгосон зээл болон нэрлэсэн ДНБ-ий харьцаагаар харвал хамгийн өндөр зээлийн хөшүүрэгтэй салбарт Худалдааны салбар 172 хувь, барилгын салбар 103 хувиар тэргүүлж байна. Тус үзүүлэлт 100 хувиас их байгаа нь тухай салбарын жилд бүтээж буй нэмэгдэл өртөг нь банкнаас авсан зээлээс нь бага байгааг харуулж байна.

2,877.6

3,718.0 3,567.74,049.2 3,877.8

5,839.75,311.9

7,108.7

-20%

-10%

0%

10%

20%

30%

40%

50%

60%

0

1,000

2,000

3,000

4,000

5,000

6,000

7,000

8,000

2017Q1 2017Q2 2017Q3 2017Q4 2018Q1 2018Q2 2018Q3 2018Q4

Шинээр олгосон зээлийн хэмжээ

Шинээр олгосон зээл, тэрбум төгрөг

Улирлын өсөлт, баруун тэнхлэг

Эх сурвалж: Монголбанк

0200400600800

1,0001,2001,4001,6001,800

Цалин, Тэтгэврийн Зээл

Хадгаламж Барьцаалсан Зээл

Картын Зээл Автомашины Зээл

Шинээр олгосон зээл

2017Q4 2018Q1 2018Q2 2018Q3 2018Q4

Эх сурвалж: Монголбанк

559.5314.2345.5

1,579.6154.9

300.6188.4

918.11,712.9

576.6334.4

121.3

0 500 1000 1500 2000

Уул уурхайБоловсруулах

БарилгаХудалдаа

Тээвэр агуулахҮл хөдлөх

Санхүү даатгалБусад салбар

Цалин, Тэтгэврийн ЗээлХадгаламж Барьцаалсан Зээл

Картын ЗээлАвтомашины Зээл

Тэрбум төгрөг

Шинээр олгосон зээл 2018 оны 4-р улирлын байдлаар

Эх сурвалж: Монголбанк

172%

20%

103%

44%

Худалдаа Уул Уурхай, Олборлолт

Барилга Боловсруулах Үйлдвэрлэл

Шинээр олгосон зээл тухайн салбарын ДНБ-ий харьцаа

Эх сурвалж: Монголбанк

Шинээр олгосон зээлийн сүүлийн 3 улирлын дундаж

өмнөх улирлуудаас 2.5 их наяд төгрөгөөр өссөн. Өөрөөр хэлбэл 2018 оны 2, 3, 4-р

улиралд өмнөх улирлуудаас дунджаар 2.5 их наяд

төгрөгөөр илүү зээл олгосон байна.

Шинээр олгосон зээлийн 24 хувийг цалин тэтгэвэрийн зээл эзэлж байгаа бөгөөд хамгийн өндөр хэмжээний зээл авсан худалдааны салбараас өндөр

дүнтэй байна

Хамгийн өндөр зээлийн хөшүүрэгтэй салбаруудад худалдааны салбар болон

барилгын салбар орж байна.

Page 8: Банкны салбарын тойм | Хуудас · 2018 оны 4-р улиралд өмнөх улирлаас 5.4 хувь өсч 17.1 их наяд төгрөгт хүрсэн

Банкны салбарын тойм | Хуудас 8

АШИГТ АЖИЛЛАГАА

Банкны системийн оны эхнээс хуримтлагдсан ашиг 2018 оны 3-р улиралд 42 тэрбум төгрөг байсан бол 4-р улиралд 97 тэрбумын алдагдал хүлээсэн байна. Банкны системийн ашигт ажиллагаа буюу өөрийн хөрөнгийн өгөөж -3.3 хувьд хүрсэн. 4-р улирлын байдлаар 14 банкнаас 12 банк санхүүгийн тайлангаа зарласан бөгөөд 12 банкны нийт ашиг 257.3 тэрбум төгрөг байна. Төв банкнаас зарласан статистикт алдаа гарсан эсвэл тайлангаа зарлаагүй 2 банк 354 тэрбум төгрөгний алдагдалтай ажилласан байх магадлалтай байна.

Банкуудын 2018 оны ашгийг харвал Хаан банк 171.5 тэрбум төгрөг, Голомт банк 45.7 тэрбум төгрөг, Худалдаа хөгжлийн банк 19.6 тэрбум төгрөгөөр тэргүүлж байна. Харин өөрийн хөрөнгийн өгөөжийн үзүүлэлтээр Хаан банк 17%, Голомт банк 9%, Хас банк 6%-р эхний 3-т орсон байна. Топ 6 банкны нийт ашиг 255.9 тэрбум төгрөгт хүрсэн байна.

Банкны системийн эх үүсвэрийн жигнэсэн дундаж хүү өмнөх улирлаас 0.2 нэгж хувиар буурсан бол зээлийн хүү 0.8 нэгж хувиар буурчээ. Үр дүнд нь зээл, эх үүсвэрийн хүүгийн зөрүү 5.7% болж буурсан байна.

326

74

179 176218

-8

2788

176

73122

213249

59 32 42

-97-200

-100

0

100

200

300

400

-5%

0%

5%

10%

15%

20%Банкны системийн ашигт ажиллагаа

Тухайн Оны Ашиг, Алдагдал Өөрийн хөрөнгийн өгөөж /баруун тэнхлэг/Эх сурвалж: Монголбанк

171.5

45.7

19.6 14.51.6 3.0

17%

9%

2%

6%

1%2%

0%2%4%6%8%10%12%14%16%18%20%

020406080

100120140160180200

Банкуудын ашигт ажиллагаа

Ашиг

Өөрийн хөрөнгийн өгөөж, баруун тэнхлэг

Эх сурвалж:Монголбанк

7.2% 7.1% 6.0% 6.3% 5.9% 5.6% 5.7%

10.8% 10.7%12.1% 11.4% 11.7% 11.6% 11.2%

18.0% 17.8% 18.1% 17.7% 17.6% 17.2% 16.9%

0%

5%

10%

15%

10%12%14%16%18%20%

Төгрөгийн зээл, хадгаламжийн хүү

Төгрөгийн Хүүний ЗөрүүТөгрөгийн Хадгаламжийн Жигнэсэн Дундаж ХүүТөгрөгийн Зээлийн Жигнэсэн Дундаж Хүү

Эх сурвалж:Монголбанк

Банкны системийн хэмжээнд 2018 оны эцсээр 97 тэрбум

төгрөгийн алдагдалтай ажилласан байна.

Топ 5 банкны нийт ашиг 253 тэрбум төгрөгт хүрсэн. Ашгийн хэмжээгээр Хаан банк, Голомт

банк, ХХБанкууд тэргүүлж байна.

Төгрөгийн зээлийн болон хадгаламжийн хүү 2018 онд

буурах трендтэй байлаа. Мөн зээл хадгаламжийн хүүний зөрүү оны эхнээс 1.3 нэгж

хувиар буурчээ.

Page 9: Банкны салбарын тойм | Хуудас · 2018 оны 4-р улиралд өмнөх улирлаас 5.4 хувь өсч 17.1 их наяд төгрөгт хүрсэн

Банкны салбарын тойм | Хуудас 9

БАНКУУДЫН ХАРЬЦУУЛАЛТ

Банкны секторын нийт активын 87 хувийг Топ 6 банк, 64 хувийг топ 3 банк эзэлж байна. Активын улирлын өсөлтийн хувьд 4-р улиралд Голомт банк 16 хувийн өсөлт, төрийн банк 13 хувийн өсөлт үзүүлсэн. Сүүлийн 4 улирлын өсөлтийг харахад Хаан банкны активын өсөлт тогтвортой 6 хувь орчимд байгаа бол Хас болон Голомт банкны активын өсөлт хэлбэлзэл өндөртэй байна.

Банкны системийн хэмжээнд өөрийн хөрөнгө өмнөх улирлаас 162 тэрбум төгрөгөөр өссөн байна. Банкуудаар задлан харвал Хаан банк 38 тэрбум, Голомт банк 79.5 тэрбум, Худалдаа хөгжлийн банк 177 тэрбум, Төрийн банк 15.4 тэрбум төгрөгөөр өөрийн хөрөнгөө нэмэгдүүлжээ. Ашигт ажиллагааны үзүүлэлт буюу өөрийн хөрөнгийн өгөөжөөр Хаан банк 17 хувиар тэргүүлж 9 хувиар Голомт банк, 6 хувиар Хас банк удаалжээ.

9,089.7

6,091.2

7,286.3

3,077.7

2,991.8

1,631.24,516.6

Банкуудын активын хэмжээ

Хаан банк

Голомт банк

Худалдаа хөгжлийн банк

Хас банк

Төрийн банк

Улаанбаатар банк

Бусад банкууд

Эх сурвалж: Банкуудын улирлын санхүүгийн тайлан

3%

-2%

4%

-5%

4%7% 6%

1%4% 2%

6%

-3%

1%

0%

6%6%

16%

0%

3%

13%

-10%

-5%

0%

5%

10%

15%

20%

Хаан банк Голомт банк Худалдаа хөгжлийн банк

Хас банк Төрийн банк

Активын улирлын өсөлт

2018M03 2018M06 2018M09 2018M12

Эх сурвалж: Банкуудын улирлын санхүүгийн тайлан

892

484

796

222 192

946

442

754

227 193

984

521

931

230 208

Хаан Голомт ХХБ Хас банк Төрийн банк

Өөрийн хөрөнгө, тэрбум төгрөг

2018M06 2018M09 2018M12

Эх сурвалж: Банкуудын улирлын санхүүгийн тайлан

171.5

45.7

19.6 14.51.6 3.0

17%

9%

2%

6%

1%2%

0%2%4%6%8%10%12%14%16%18%20%

020406080

100120140160180200

Хаан Голомт ХХБ Хас банк Төрийн банк Улаанбаатар банк

Банкуудын ашигт ажиллагаа

Ашиг

Өөрийн хөрөнгийн өгөөж, баруун тэнхлэг

Эх сурвалж: Банкуудын улирлын санхүүгийн тайлан

Банкны секторын нийт активын 87 хувийг топ 6 банк бүрдүүлж

байна. Энэ улиралд Голомт банкны актив 16 хувиар, Төрийн банкны актив 13 хувиар өсчээ.

Өмнөх улиралтай харьцуулахад топ 6 банк өөрийн хөрөнгөө бүгд нэмэгдүүлсэн байна.

Худалдаа хөгжлийн банкны өөрийн хөрөнгө өмнөх улирлаас

123 хувиар өсч 931 тэрбум төгрөгт хүрсэн.

Хаан банкны 2018 оны ашиг 171.5 тэрбум төгрөг, өөрийн хөрөнгийн өгөөж 17 хувьтай

гарсан байна.

Page 10: Банкны салбарын тойм | Хуудас · 2018 оны 4-р улиралд өмнөх улирлаас 5.4 хувь өсч 17.1 их наяд төгрөгт хүрсэн

Банкны салбарын тойм | Хуудас 10

БАНКУУДЫН ХАРЬЦУУЛАЛТ Хадгаламж, зээл, долларжилт

Нийт харилцах хадгаламжийн 30 хувийг Хаан банк, 21 хувийг Голомт банк, 17 хувийг Худалдаа хөгжлийн банк, 8 хувийг Хас банк, 10 хувийг төрийн банк, бусад банк 15 хувийг эзэлж байна. Банкуудын харилцагчаас татсан эх үүсвэр буюу харилцах хадгаламжийн хэмжээ 4-р улиралд системийн хэмжээнд 1.7 их наяд төгрөгөөр буюу 9.1 хувиар өссөн. Энэ улиралд Төрийн банк болон Голомт банкны харилцагчийн эх үүсвэр системийн дунджаас өндөр өсөлт үзүүлжээ.

Нийт зээлийн үлдэгдлийн 89 хувийг системийн топ 5 банк эзэмшиж байна. Банкуудаар харвал Хаан банк 26 хувь, Худалдаа хөгжлийн банк 20 хувь, Голомт банк 19 хувь, Хас банк 12 хувь, Төрийн банк 11 хувийг эзэлж байна. Зээлийн чанаргүйдлийн хувьд системийн хэмжээнд өмнөх улирлаас 2.1 нэгж хувиар өсч 10.4 хувьд хүрсэн. Хаан банк, Хас банк, Төрийн банкны чанаргүй зээлийн хувь өмнөх улирлаас буурсан бол Худалдаа хөгжлийн банкны чанаргүй зээлийн хувь 8 нэгж хувиар, Голомт банкны хувьд 1 нэгж хувиар, Улаанбаатар хотын банкны хувьд 2.1 нэгж хувиар өссөн байна. Энэ нь системийн хэмжээнд байгууллагын зээлийн чанаргүйдэл өсч, иргэдийн зээлийн чанаргүйдлийн хувь буурсантай холбоотой.

6,186.4

4,406.63,466.7

1,601.1

2,090.2

3,048.0

Харилцах, хадгаламжтэрбум төгрөг

Хаан

Голомт

ХХБ

Хас банк

Төрийн банк

Бусад банк

Эх сурвалж: Банкуудын улирлын санхүүгийн тайлан

5%

-1%

5%

-11%

5%2%

12%

5% 5%

17%13%

4%

11%

-2%

9%

-1%

2%

-9%

9%

20%

-4%

3%

12% 14%

-15%-10%

-5%0%5%

10%15%20%25%

Хаан Голомт ХХБ Хас банк Төрийн банк Бусад банк

Харилцах хадгаламжийн улирлын өсөлт

2018M03 2018M06 2018M09 2018M12

Эх сурвалж: Банкуудын улирлын санхүүгийн тайлан

4,233.8

3,109.83,223.6

1,902.8

1,753.3

1,795.0

Зээлийн үлдэгдэлтэрбум төгрөг

Хаан

Голомт

ХХБ

Хас банк

Төрийн банк

Бусад банк

Эх сурвалж: Банкуудын улирлын санхүүгийн тайлан

6.5%8.3% 8.3%

6.1%

1.7%

14.1%

6.1%

9.3%

16.3%

5.2%

1.0%

16.2%

Хаан Голомт ХХБ Хас банк Төрийн банк Улаанбаатар банк

Чанаргүй зээлийн хувь

2018M09 2018M12

Эх сурвалж: Банкуудын улирлын санхүүгийн тайлан

Банкны секторын нийт харилцах, хадгаламжийн 85 хувийг топ 5 банк бүрдүүлж

байна. Хаан банк зах зээлийн 30 хувийг эзэмшиж буй

үзүүлэлтээр системдээ тэргүүлж байна.

4-р улиралд Голомт болон Төрийн банкны харилцагчийн эх

үүсвэр системийн дунджаас өндөр өсөлт үзүүллээ.

Худалдаа хөгжлийн банк болон Улаанбаатар банкны чанаргүй

зээлийн хэмжээ системийн дунджаас өндөр байна. Хаан

банк, Төрийн банк, Хас банкны чанаргүйдлийн хувь буурсан

бол, ХХБ, Голомт, Улаанбаатар хотын банкны чанаргүйдлийн

хувь өссөн байна.

Page 11: Банкны салбарын тойм | Хуудас · 2018 оны 4-р улиралд өмнөх улирлаас 5.4 хувь өсч 17.1 их наяд төгрөгт хүрсэн

Банкны салбарын тойм | Хуудас 11

БАНКУУДЫН ЗОХИСТОЙ ХАРЬЦААНЫ ҮЗҮҮЛЭЛТҮҮД

18.1%

11.1%

16.0%

10.1% 10.3%

0%

5%

10%

15%

20%

Хаан Голомт ХХБ Хас банк Төрийн банк

Нэгдүгээр зэрэглэлийн өөрийн хөрөнгө болон эрсдэлээр жигнэсэн активын зохистой харьцаа

2017M09 2017M12 2018M03 2018M06 2018M09 2018M12Эх сурвалж: Банкуудын улирлын санхүүгийн тайлан

22.1%

14.6%

19.6%16.0% 15.6%

0%

5%

10%

15%

20%

25%

Хаан Голомт ХХБ Хас банк Төрийн банк

Өөрийн хөрөнгө болон эрсдэлээр жигнэсэн активын харьцаа

2017M09 2017M12 2018M03 2018M06 2018M09 2018M12Эх сурвалж: Банкуудын улирлын санхүүгийн тайлан

53.2%

36.7%42.3%

29.5% 29.5%

0%10%20%30%40%50%60%

Хаан Голомт ХХБ Хас банк Төрийн банк

Төлбөр түргэн гүйцэтгэх чадварын үзүүлэлт

2017M09 2017M12 2018M03 2018M06 2018M09 2018M12

Эх сурвалж: Банкуудын улирлын санхүүгийн тайлан

Топ 5 банкны хувьд зохистой харьцааны үзүүлэлтүүдийн

шалгуурыг бүгд давж байна.

Хаан, Хас болон Төрийн банкны өөрийн хөрөнгө, эрсдэлээр жигнэсэн активын харьцаа

тогтвортой байгаа бол ХХБ өсч, Төрийн банк буурсан байна.

Төлбөр түргэн гүйцэтгэх чадварын харьцаа Хаан банк, Голомт банк сүүлийн улиралд

өссөн бол ХХБ, Хас, Төрийн банкны хувьд буурсан байна.