2
Дэвид Шеппард, Анжли Равал Тус байгууллага уур амьс галын өөрчлөлт болон сэргээгдэх эрчим хүчний улмаас эрэлт багасаж буйг тэмдэглэв. Үүний зэрэгцээ нефть үйлдвэрлэгчид 15 жилийн дотор эрэлт дээд цэгтээ хүрээд унана гэж тооцоолжээ. Автомашинд өөр түлшний технологи түргэн нэвтэрч, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг идэвхтэй бодлого хэрэгжүүлснээр газрын тосны 100 гаруй жил үргэлжилсэн хэрэглээнд цэг тавих цаг иржээ. Энэ бол нефтиэс гол орлогоо олдог 14 орныг нэгтгэдэг ОПЕК байгууллага анх удаа албан ёсоор эрэлт зогсохыг хүлээн зөвшөөрсөн явдал юм. Хөгжиж буй орнуудад тээврийн хэрэгсэл нэмэгдэж, дэлхийн автомашины тоо 20 жилд хоёр дахин өсөөд байгаа ч дээрх дүгнэлтэд хүрсэн байна. Эрэлт дээд цэгтээ тулахыг таамаглаж буй нь ганц ОПЕК бус. Харин дэлхийн хэрэглээний гуравны нэг гаруйг хангадаг тус байгууллага үүнийг зөвшөөрсөн нь онцлог үйл явдал боллоо. Royal Dutch Shell компани өнгөрсөн долоо хоногт неф тийн хэрэглээ удахгүй хязгаартаа хүч, 515 жилийн дотор зогсонги байдалд орохыг мэдээлсэн. Энэ нь 1859 онд анх арилжааны өрөмдлөг хийж эхэлснээс хойш тасралтгүй үргэлжилсэн өсөлт зогсох нь уг салбарынханд хүнд цохилт болж магадгүйг анхааруулав. Парисын уур амьсгалын гэрээг бүрэн хэрэгжүүлэхийн сацуу өөр түлштэй машиныг түргэн нэвтрүүлснээр хэрэг лээний таазанд хүрнэ гэж мэргэжилтнүүд тооцоолсон байна. ОПЕКийн таамаг жил бү рийн тайланд тусгагдсан олон хувилбарын нэг бөгөөд зах зээ лийн 25 жилийн төлөвийг авч үзжээ. Таамгийн гол агуулга нь 2040 он хүртэл нефтийн эрэлт өсөнө. Харин цаашид хүлэмжийн хийн ялгарлыг багасгах шийдвэртэй арга хэмжээ аваагүй тохиолдолд жаахан өсөж болох юм гэсэн дүгнэлт юм. Тус байгууллагын тайланд “Эрчим хүч ба байгаль орчны бодлогын тодорхой бус байдлын улмаас үндэсний болон олон улсын түвшинд эрчим хүчний үүсвэрийн хэрэглээ ба хангалт урт хугацаанд бүрхэг байна” гэж дурджээ. Парисын уур амьсгалын тохиролцоо өнгөрсөн долоо хоногт хүчин төгөлдөр болсон бөгөөд дэлхийн дундаж тем ператур аж үйлдвэржилтийн өмнөх үеэс хоёр хэмээс илүү дулаарч байгаагаас сэр гийлэх зорилготой. Гэрээг хэрэгжүүлэхийн тулд улс бүр хүлэмжийн хийг ялгарлыг тодор хой хэмжээгээр багасгах үүрэг авсан юм. НҮБын мэдээгээр дэлхийн уур амьсгалыг энэ зуунд хоёр хэм дулаарахаас сэр гийлж чадахгүй боловч эхний шатанд улс орнууд боломжтой хэмжээгээр ялгарлаа бууруулах үүрэгтэй. Гэвч дулаарлыг зогсоохын тулд уг төлөвлөгөөг таван жилд нэг удаа шинэчлэх ёстой болно. Даваа гарагт Мороккогийн Маракеш хотод эхэлсэн уур амьсгалын уулзалтаар улсуу дын хүлээсэн үүргийн хэмжээг дээшлүүэх асуудлыг хэлэлцэж байна. ОПЕКийн таамаг нь нефтийн үнийн уналтад нэр вэгдээд буй гишүүн орнуудад сануулга боллоо. Тус байгуул лагын гол гишүүн, гол тоглогч Саудын Араб нефтийн орлогын хамаарлаа багасган эдийн засгаа тэнцвэржүүлэх оролдлого хийж байна. ОПЕКийн хувилбараар бол Парисын зорилтыг хэрэгжүүлж чадахгүй орнуудын тоонд юуны өмнө санхүүгийн дэмжлэгээр хүлээсэн үүрэг нь нөхцөлдсөн буурай орнууд багтжээ. Уг тай ланд бичсэнээр эрэлт 2029 онд дээд цэгтээ буюу өдрийн 100.9 сая баррельд хүрч, улмаар 2040 онд гэхэд 98.3 сая баррель руу буух аж. ОПЕКийн тооцоогоор энэ ижил нефтийн эрэлт өд рийн 94.4 сая баррельд хад галагдах төлөвтэй байна. Эвсэл задармагц Эстонийн Ерөнхий сайд огцорлоо Brexit-ийг дэмжигчид Ерөнхий сайдад шахалт үзүүлж байна Энэтхэг мөнгөн дэвсгэртээ сольж эхэллээ Ерөнхий сайд огцорсноор Эстонийн Засгийн газарт ОХУ- ын талыг баримтлагчид нэмэгдэх нөхцөл бүрдэв. > 10 Британийг ЕХ-ноос гаргах явцыг эхлүүлэхэд Дээд шүүхийн шийдвэрийг хүлээх шаардлагагүй гэжээ. > 10 Шинэ Дели хуурамч мөнгө, хууль бус орлогын эсрэг тэмцэхийн тулд мөнгөн тэмдэгтээ сольж эхэллээ. > 10 Дэлхийн II дайны дараах олон улсын дэг журмыг эсэргүүцдэг хүн Цагаан ордны эзнээр тодорсонд АНУ-ын холбоотнууд цочирдсон бололтой. Италийн Таван од намын тэргүүн, хошин жүжигчин Беппе Грилло “Трамп бүгдэд нь с...вч өгөв. Чөлөөт масончууд, хятадууд ялгаагүй. Манай хөдөлгөөн ба Америкийн хэрэг явдлын хооронд төстэй зүйлс бий” хэмээв. Австрийн хэт барууны Эрх чөлөөний намын удирдагч ХайнсКристиан Страсе “Улс төрийн зүүнийхэн болон дээгүүр санаатай, нялцгай элитүүд ч адилхан сонгогчдоос шийтгэл хүртэж, ард иргэд олон янзын шийдвэрийн төлөө саналаа өглөө” гэсэн юм. ОХУ Трампыг талархсан бөгөөд түүний ялалтаас ашиг хүртэх хамгийн хүчирхэг хүн бол магадгүй Владимир Путин юм. Тэрбээр хүйтэн дайнаас хойш доод түвшиндээ хүрээд буй Орос, Америкийн харилцаа саяын сонгууль шинээр эхлэх боломж хэмээн дүгнэсэн байна. Ноён Трамп өөрийг нь Хиллари “Путины хүүхэлдэй” хэмээн нэрлэснийг няцаасан юм. Улмаар Оросын эсрэг хоригийг цуцлах, Кремльтэй Сирийн мөргөлдөөнд хамтран ажиллах, Крым Оросод нэгдсэнийг хүлээн зөвшөөрөх зэрэг асуудлыг авч үзэхээ ам лаж байв. Бүр Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолоос өмнө Оросын Ерөнхийлөгчтэй уулзана гэж хүртэл хэлсэн удаа түүнд бий. Ноён Путин “Оросын тал АНУтай бүрэн хэмжээний харилцааг сэргээхэд бэлэн тө дийгүй, хүсэж байна. Энэ амар бус зорилт. Гэхдээ бид өөрийн талаас хамаарах зүйлийг хийхээр бэлтгэсэн. Энэ нь Орос, Америкийн ард иргэдийн ашиг сонирхолд нийцээд зогсохгүй олон улсын ерөнхий уур амьсгалд эерэг нөлөөлнө” гэж мэдэгдсэн юм. Гэтэл ноён Трамп Балтын улсуудыг Оросоос хамгаалах эсэх талаар хоёрдмол утгатай үг хэлсэн нь энд түгшүүр үүсгээд буй. Литвийн Гадаад хэргийн сайд Линас Линкевичиус FT сонинд ярихдаа Москва Трампыг албан ёсоор Ерөнхийлөгчийн ажилдаа орох хүртэлх хоёр сарын хугацааг ашиглаж болзошгүйд зовниж буйгаа илэрхийлжээ. Тэрбээр “Манлайллын хоосон орон зай үүссэнийг сайн бус санаатай үйлдлээр дүүргэх боломж буюу хүсэл заавал үүсдэг” хэмээсэн байна. ИРАН Исламын бүгд найрамдах улстай байгуулсан цөмийн тохиролцоо задрах эрсдэл тулгарлаа. Дональд Трамп Ерөнхийлөгч Обамагийн Ирантай байгуулсан цөмийн зэвсгийг хязгаарлах гэрээг цуцална, эсвэл өөрчилнө гэж мэдэгдсэн. Гурав дахь халз мэтгэлцээний үеэр тэрбээр уг тохиролцоог “Бүх цаг үеийн хамгийн тэнэг гэрээ. Бид Иранд цөмийн зэвсэг өгнө. Тэд бидэнд маш их баярлалаа хэмээн захидал ирүүлэх ёстой” гэж хэлсэн юм. Уг гэрээг зургаан улс хоёр жилийн турш хэлэлцэн байж 2015 онд байгуулсан билээ. НҮБын Аюулгүйн зөвлөлийн шийдвэрээр олон улсын гэрээний жагсаалтад багтсан энэхүү тохиролцоо ёсоор Тегеран цөмийн судалгаагаа багасгаж, өрнөд хариуд нь хоригоо шат дараалан цуцлах үүрэг хүлээсэн. Гэрээг шүүмжилсэн хэдий ч Трамп болон түүний зөвлөхүүд бүрэн татгалзах эсэх талаар хоёрдмол утгатай хариулт өгч байв. Ираны Ерөнхийлөгч Хассан Роухани Трампын ялалтын талаар “Өнөөдөр АНУ Ираныг үзэн ядах үзлийг дэвэргэн Ираны эсрэг олон улсын эвсэл байгуулж чадахаа болилоо” хэмээсэн байна. Ноён Роухани уг гэрээнд суури лан олон улсын ганцаардлаас гарч, нэн шаардлагатай гадаадын хөрөнгө оруулатыг татахын зэрэгцээ эдийн засгаа сэргээхийг хичээж байгаа юм. Тэрбээр ирэх жил болох сонгуулиар хоёр дахь удаагаа сонгогдохын тулд цөмийн гэрээг Иранд ашигтай талаас нь тайлбарлахыг оролдож буй ч хатуу үзэлтнүүдийн зүгээс эсэргүүцэлтэй тулгарчээ. Ноён Обамагийн хувьд уг гэрээ цөмийн зэвсэггүй ертөнц бий болгох алсын хараанд нь нийцэж байгаа аж. Гэвч Трамп Хойд Солонгосын аюулыг сөрөхийн тулд Япон, Өмнөд Солонгос хоёрт цөмийн зэвсэгтэй болохыг зөвшөөрч, тэднийг хамгаалах Америкийн ачааллыг нимгэлнэ гэсэн билээ. ЧӨЛӨӨТ ХУДАЛДАА Хүндхэн хэлэлцээрийн да раа Номхон далайн түншлэл нурахад ойрхон боллоо. Дэлхийн интеграцчилалд Америкийн үүрэг ба бодлого чухал түлхэц өгснөөр 1980аад оноос хойш томоохон өөрчлөлт гарсан. Гэвч Хятад мэтийн худалдааны түншүүдтэй сөргөлдөх шинэ төлөв бий болжээ. Трамп түүхэн ялалт бай гуулснаас хойш хэдхэн цагийн дотор Япон болон Азийн 10 эдийн засгийг оролцуулсан Ном хон далайн түншлэлийн гэрээг Конгрессоор батлуулах Обама гийн төлөвлөгөө балран унав. Обама Ази руу хандах бодлогын ноён нуруу нь дэлхийн эдийн засгийн 40 хувийг хамрах Номхон далайн гэрээ байсан. Харин ноён Трамп, хатагтай Клинтон нарын аль аль нь түүнийг эсэргүүцсэн юм. Гэвч Ерөнхийлөгч бизнес, хөдөө аж ахуйн хүчирхэг лоббитой хамтран нийтийн танхимын спикер БНН ын Пол Райантай зөвшилцөж, Трамп ялагдсаны дараа гэрээг Конгрессоор батлуулна хэмээн тохироод байв. Түүний энэхүү төлөвлөгөө лхагва гарагт талаар болж, “Ерөнхийлөгчийн сүүлийн хуулийн төсөл Трампын ялалтад хөнөөгдлөө” хэмээн албаныхан ярьжээ. Номхон далайн түншлэлээс татгалзах нь Ази Номхон далайн бүсэд Америкийн нөлөөг сулруулах төлөвтэй болж байна. Сингапур зэрэг холбоотнууд АНУ гэрээнээс гарвал үүсэх үр дагаварын талаар сүүлийн саруудад олонтаа анхааруулсан юм. Үүнд өртөг зардал гарч таарна. Обамагийн эдийн засгийн зөвлөхүүд гэрээ балран унавал таван сая ажлын байр хөндөгдөж, Хятад энэ бүс нутагт өрсөлдөх худалдааны гэрээг байгуулах Трампын ялалт элитүүдэд зэмлэл боллоо болно гэж анхааруулжээ. НАТО Түгшсэн холбоотнууд эв нэгдлийг уриалж, АНУын үүргийг шууд сануулж эхлэв. Сонгуулийн өмнөх сурталчилгааны явцад Трамп өрнөдийн цэргийн эвслийг удаа дараа шүүмжилж байсан. Тэрбээр дөрөвдүгээр сард НАТОг үр ашиггүй гээд “Европын холбоотнууд бол үнэгүй зорчигчид, тус холбоо америкчуудын нэрийг нь ч сонсоогүй улсуудыг хамгаалж байгаа” хэмээсэн билээ. Мөн өөрийн хувь зардлаа төлдөггүй холбоотнууд “Нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгийн төлөө” зарчимд хамрагдах ёсгүй. НАТО гийн гэрээний тавдугаар зүйл дэх хамтын батлан хамгаалах заалтын оронд төлсөн хэмжээгээрээ үйлчилгээ авах журмыг мөрдөх ёстой хэмээн шүүмжилсэн. Тиймээс НАТОгийн удирдлага түүнийг сонгогдсонд санаа зовж буйд гайхах зүйлгүй. Тус эвслийн ерөнхий нарийн бичгийн дарга Женс Столтенберг Трампт баяр хүргэсэн авч, эв нэгдэл чухлыг онцолсон байна. Тэрбээр “Хүчтэй НАТО Европын хувьд чухал боловч АНУд бас чухал. Тавдугаар заалтыг ганц удаа хэрэглэсэн. Тэр нь есдүгээр сарын 11нд АНУд халдлага болсонтой холбоотойг санах ёстой” гэсэн юм. Столтенберг цааш ярихдаа АНУын үүргийг шуудхан сануулаад “АНУын манлайлал хэзээ хэзээнээс илүү чухал болоод байна. НАТОгийн аюулгүй байдлын баталгаа нь гэрээний үүрэг бөгөөд бүх гишүүд бие биеэ хамгаалах хатуу үүрэг хүлээсэн. Энэ бол үнэмлэхүй бөгөөд зайлах аргагүй зүйл” гэжээ. Зарим шинжээч Трамп НАТО г шүүмжилснийг сонгуулийн сурталчилгааны арга гэдэг. Гэвч эвслийн гишүүд батлан хамгаалахад хангалтгүй зардал гаргаж байгаа талаарх шүүмжлэл Европ, Америкийн маргааны сэдэв болсоор ирсэн билээ. АНУ ДНБийхээ 3.6 хувийг цэргийн зардалд зориулж байгаа нь НАТОгийн зорилтот хоёр хувиас хавьгүй илүү юм. Энэ жил 27 гишүүн улсаас зөвхөн Их Британи, Эстони, Грек, Польш дөрөв л уг үүргээ биелүүлжээ. Гэхдээ санхүүгийн хямралаас хойш анх удаа энэ жил Европын батлан хамгаалах зар дал гурван хувь өсөх төлөвтэй байна. Гай Чазан, Анне Чассани, Жеофф Дайер АНУын Ерөнхийлөгчийн сонгуулийн дүн хүчтэй удир дагчид, Европын сөрөг намуудыг хөгжөөсөн. Гэвч Оростой харил цаа сайжрах ирээдүй Балтын орнуудыг айлгаж байна. Дэлхий даяар популист улстөрчид болон ганцаар захирагчид Дональд Трампын ялалтыг талархан угтаж, глобалчлагдсан элитэд зэмлэл болсноос гадна тогтсон журмын эсрэг тэдний санаа бодлыг нотол лоо хэмээн ярьж буй. Дэлхийн II дайны дараах олон улсын дэг журмыг эсэргүүцдэг хүн Цагаан ордны эзнээр тодорсонд АНУын холбоотнууд цочирдсон бололтой. Харин Brex itийг дэмжсэн сөрөг намууд шинэ Ерөнхийлөгчид баяр хүргэж, тэдний улс төрийн чиглэл эргэлт буцалтгүй нэг зүгт хөдөллөө хэмээн дүгнэв. Тухайлбал, Унгарын үндсэрхэг Ерөнхий сайд Виктор Орбан сонгуулийн дүнд урамшин, фэйсбүүктээ “Сайхан мэдээ. Ардчилал амьд л байгаа юм байна” хэмээн бичжээ. Түүнийг Европын холбоо гэх мэт бай гууллагууд хүний эрхийг нухчин дарлаа хэмээн шүүмжилж байсан юм. Ирэх жил Герман, Францад болох сонгуулийн өмнө ноён Трампын санаандгүй ялалт популист улстөрчдийг зориг жуулсан үлгэр жишээ болох төлөвтэй. Францын Үндэсний фронт болон Германы альтер натив нам цагаачлал, аюулгүй байдал, даяарчлалын асуудлаар ижил байр суурьтай. Улмаар тэр нь Трампын бодлоготой төстэй. Францын хэт барууныхны удир дагч Марин Ле Пен хэлэхдээ тус улсын хувьд Трампын ялалт “сайн мэдээ” гээд, энэ нь Оростой харилцааг намжаах, Атлантын түншлэлийг гэрээнээс татгалзах чиглэлд хөтөлнө хэмээв. Тэрбээр Парис дахь намын төв байранд инээмсэглэн ярилцлага өгөхдөө “Энэ бол дэлхийн төгсгөл бус зүгээр л нэг эриний төгсгөл. Энэ сонгуулийг эрх чөлөөний ялалт, тусгаар тогтносон ард түмний ялалт гэж үзэх ёстой” хэмээн мэдэгдлээ. Түүний эцэг, Үндэсний фронтыг үндэслэгч ЖанМарин Ле Пен твиттертээ “Өнөөдөр АНУ, маргааш Франц” гэжээ. Сөрөг намуудын удирдагчид АНУын сонгууль сонгогчдоос тасарсан улс төрийн элитүүдэд дохио өглөө. Энэ сургамж Европт мөн хамаатай" хэмээн тайлбарлав. BBM© Нефтийн хэрэглээ 15 жилийн дараагаас өсөхгүй BBM©

Шинэ Дели хуурамч мөнгө, хууль бус орлогын ......эсэх талаар хоёрдмол утгатай үг хэлсэн нь энд түгшүүр

  • Upload
    others

  • View
    12

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

Page 1: Шинэ Дели хуурамч мөнгө, хууль бус орлогын ......эсэх талаар хоёрдмол утгатай үг хэлсэн нь энд түгшүүр

Дэвид Шеппард, Анжли РавалТус байгууллага уур амьс­

галын өөрчлөлт болон сэргээгдэх эрчим хүчний улмаас эрэлт багасаж буйг тэмдэглэв. Үүний зэрэгцээ нефть үйлдвэрлэгчид 15 жилийн дотор эрэлт дээд цэгтээ хүрээд унана гэж тооцоолжээ. Автомашинд өөр түлшний технологи түргэн нэвтэрч, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг идэвхтэй бодлого хэрэгжүүлснээр газрын тосны 100 гаруй жил үргэлжилсэн хэрэглээнд цэг тавих цаг иржээ.

Энэ бол нефтиэс гол орлогоо олдог 14 орныг нэгтгэдэг ОПЕК байгууллага анх удаа албан ёсоор эрэлт зогсохыг хүлээн зөвшөөрсөн явдал юм. Хөгжиж буй орнуудад тээврийн хэрэгсэл нэмэгдэж, дэлхийн автомашины тоо 20 жилд хоёр дахин өсөөд байгаа ч дээрх дүгнэлтэд хүрсэн байна. Эрэлт дээд цэгтээ тулахыг таамаглаж буй нь ганц ОПЕК бус. Харин дэлхийн хэрэглээний гуравны нэг гаруйг хангадаг тус

байгууллага үүнийг зөвшөөрсөн нь онцлог үйл явдал боллоо.

Royal Dutch Shell компани

өнгөрсөн долоо хоногт неф тийн хэрэглээ удахгүй хяз гаар таа хүч, 5­15 жилийн

дотор зогсонги байдалд орохыг мэдээлсэн. Энэ нь 1859 онд анх арилжааны өрөмдлөг хийж эхэлснээс хойш тасралтгүй үргэлжилсэн өсөлт зогсох нь уг салбарынханд хүнд цохилт болж магадгүйг анхааруулав. Парисын уур амьсгалын гэрээг бүрэн хэрэгжүүлэхийн сацуу өөр түлштэй машиныг түр гэн нэвтрүүлснээр хэрэг­лээний таазанд хүрнэ гэж мэргэжилтнүүд тооцоолсон байна.

ОПЕК­ийн таамаг жил бү­рийн тайланд тусгагдсан олон хувилбарын нэг бөгөөд зах зээ­лийн 25 жилийн төлөвийг авч үзжээ. Таамгийн гол агуулга нь 2040 он хүртэл нефтийн эрэлт өсөнө. Харин цаашид хүлэмжийн хийн ялгарлыг багасгах шийдвэртэй арга хэмжээ аваагүй тохиолдолд жаахан өсөж болох юм гэсэн дүгнэлт юм. Тус байгууллагын тайланд “Эрчим хүч ба байгаль орчны бодлогын тодорхой бус

байдлын улмаас үндэсний болон олон улсын түвшинд эрчим хүчний үүсвэрийн хэрэглээ ба хангалт урт хугацаанд бүрхэг байна” гэж дурджээ.

Парисын уур амьсгалын тохиролцоо өнгөрсөн долоо хоногт хүчин төгөлдөр болсон бөгөөд дэлхийн дундаж тем­ператур аж үйлдвэржилтийн өмнөх үеэс хоёр хэмээс илүү дулаарч байгаагаас сэр­гий лэх зорилготой. Гэрээг хэ рэг жүүлэхийн тулд улс бүр хү лэм жийн хийг ялгарлыг тодор­хой хэмжээгээр багасгах үүрэг авсан юм. НҮБ­ын мэдээ гээр дэлхийн уур амьсгалыг энэ зуунд хоёр хэм дулаарахаас сэр­гийлж чадахгүй боловч эхний шатанд улс орнууд боломжтой хэмжээгээр ялгарлаа бууруулах үүрэгтэй.

Гэвч дулаарлыг зогсоохын тулд уг төлөвлөгөөг таван жилд нэг удаа шинэчлэх ёстой болно. Даваа гарагт Мороккогийн Ма ракеш хотод эхэлсэн уур

амьсгалын уулзалтаар улсуу­дын хүлээсэн үүргийн хэмжээг дээшлүүэх асуудлыг хэлэлцэж байна. ОПЕК­ийн таамаг нь нефтийн үнийн уналтад нэр­вэг дээд буй гишүүн орнуу дад сануулга боллоо. Тус байгуул­лагын гол гишүүн, гол тоглогч Саудын Араб нефтийн орлогын хамаарлаа багасган эдийн засгаа тэнцвэржүүлэх оролдлого хийж байна.

ОПЕК­ийн хувилбараар бол Парисын зорилтыг хэрэг жүүлж чадахгүй орнуудын тоонд юуны өмнө санхүүгийн дэмж лэгээр хүлээсэн үүрэг нь нөхцөлдсөн буурай орнууд багтжээ. Уг тай­ланд бичсэнээр эрэлт 2029 онд дээд цэгтээ буюу өдрийн 100.9 сая баррельд хүрч, улмаар 2040 онд гэхэд 98.3 сая баррель руу буух аж. ОПЕК­ийн тооцоогоор энэ ижил нефтийн эрэлт өд­рийн 94.4 сая баррельд хад галагдах төлөвтэй байна.

Эвсэл задармагц Эстонийн Ерөнхий сайд огцорлоо

Brexit­ийг дэмжигчид Ерөнхий сайдад шахалт үзүүлж байна

Энэтхэг мөнгөн дэвсгэртээ сольж эхэллээ

Ерөнхий сайд огцорсноор Эстонийн Засгийн газарт ОХУ-ын талыг баримтлагчид нэмэгдэх нөхцөл бүрдэв. > 10

Британийг ЕХ-ноос гаргах явцыг эхлүүлэхэд Дээд шүүхийн шийдвэрийг хүлээх шаардлагагүй гэжээ. > 10

Шинэ Дели хуурамч мөнгө, хууль бус орлогын эсрэг тэмцэхийн тулд мөнгөн тэмдэгтээ сольж эхэллээ. > 10

Дэлхийн II дайны дараах олон улсын дэг журмыг эсэргүүцдэг хүн Цагаан ордны эзнээр тодорсонд АНУ-ын холбоотнууд цочирдсон бололтой.

Италийн Таван од намын тэргүүн, хошин жүжигчин Беппе Грилло “Трамп бүгдэд нь с...вч өгөв. Чөлөөт масончууд, хятадууд ялгаагүй. Манай хөдөлгөөн ба Америкийн хэрэг явдлын хооронд төстэй зүйлс бий” хэмээв. Австрийн хэт барууны Эрх чөлөөний намын удирдагч Хайнс­Кристиан Страсе “Улс төрийн зүүнийхэн болон дээгүүр санаатай, нялцгай элитүүд ч адилхан сонгогчдоос шийтгэл хүртэж, ард иргэд олон янзын шийдвэрийн төлөө саналаа өглөө” гэсэн юм.

ОХУТрампыг талархсан бөгөөд

түүний ялалтаас ашиг хүртэх хамгийн хүчирхэг хүн бол магадгүй Владимир Путин юм. Тэрбээр хүйтэн дайнаас хойш доод түвшиндээ хүрээд буй Орос, Америкийн харилцаа саяын сонгууль шинээр эхлэх боломж хэмээн дүгнэсэн байна. Ноён Трамп өөрийг нь Хиллари “Путины хүүхэлдэй” хэмээн нэрлэснийг няцаасан юм. Улмаар Оросын эсрэг хоригийг цуцлах, Кремльтэй Сирийн мөргөлдөөнд хамтран ажиллах, Крым Оросод нэгдсэнийг хүлээн зөвшөөрөх зэрэг асуудлыг авч үзэхээ ам­лаж байв. Бүр Ерөнхийлөгчийн тан гараг өргөх ёслолоос өмнө Оросын Ерөнхийлөгчтэй уулзана гэж хүртэл хэлсэн удаа түүнд бий.

Ноён Путин “Оросын тал АНУ­тай бүрэн хэмжээний харилцааг сэргээхэд бэлэн тө­дий гүй, хүсэж байна. Энэ амар бус зорилт. Гэхдээ бид өөрийн

талаас хамаарах зүйлийг хийхээр бэлтгэсэн. Энэ нь Орос, Америкийн ард иргэдийн ашиг сонирхолд нийцээд зогсохгүй олон улсын ерөнхий уур амьсгалд эерэг нөлөөлнө” гэж мэдэгдсэн юм. Гэтэл ноён Трамп Балтын улсуудыг Оросоос хамгаалах эсэх талаар хоёрдмол утгатай үг хэлсэн нь энд түгшүүр үүсгээд буй. Литвийн Гадаад хэргийн сайд Линас Линкевичиус FT сонинд ярихдаа Москва Трампыг албан ёсоор Ерөнхийлөгчийн ажилдаа орох хүртэлх хоёр сарын хугацааг ашиглаж болзошгүйд зовниж буйгаа илэрхийлжээ. Тэрбээр “Манлайллын хоосон орон зай үүссэнийг сайн бус санаатай үйлдлээр дүүргэх боломж буюу хүсэл заавал үүсдэг” хэмээсэн байна.

ИРАНИсламын бүгд найрамдах

улстай байгуулсан цөмийн тохиролцоо задрах эрсдэл тулгарлаа. Дональд Трамп Ерөнхийлөгч Обамагийн Ирантай байгуулсан цөмийн зэвсгийг хязгаарлах гэрээг цуцална, эсвэл өөрчилнө гэж мэдэгдсэн. Гурав дахь халз мэтгэлцээний үеэр тэрбээр уг тохиролцоог “Бүх цаг үеийн хамгийн тэнэг гэрээ. Бид Иранд цөмийн зэвсэг өгнө. Тэд бидэнд маш их баярлалаа хэмээн захидал ирүүлэх ёстой” гэж хэлсэн юм.

Уг гэрээг зургаан улс хоёр жилийн турш хэлэлцэн байж 2015 онд байгуулсан билээ. НҮБ­ын Аюулгүйн зөвлөлийн шийдвэрээр олон улсын гэрээний жагсаалтад

багтсан энэхүү тохиролцоо ёсоор Тегеран цөмийн судалгаагаа багасгаж, өрнөд хариуд нь хоригоо шат дараалан цуцлах үүрэг хүлээсэн.

Гэрээг шүүмжилсэн хэдий ч Трамп болон түүний зөвлөхүүд бүрэн татгалзах эсэх талаар хоёрдмол утгатай хариулт өгч байв. Ираны Ерөнхийлөгч Хассан Роухани Трампын ялалтын талаар “Өнөөдөр АНУ Ираныг үзэн ядах үзлийг дэвэргэн Ираны эсрэг олон улсын эвсэл байгуулж чадахаа болилоо” хэмээсэн байна.

Ноён Роухани уг гэрээнд суури­лан олон улсын ганцаардлаас гарч, нэн шаардлагатай гадаадын хөрөнгө оруулатыг татахын зэрэгцээ эдийн засгаа сэргээхийг хичээж байгаа юм. Тэрбээр ирэх жил болох сонгуулиар хоёр дахь удаагаа сонгогдохын тулд цөмийн гэрээг Иранд ашигтай талаас нь тайлбарлахыг оролдож буй ч хатуу үзэлтнүүдийн зүгээс эсэргүүцэлтэй тулгарчээ.

Ноён Обамагийн хувьд уг гэрээ цөмийн зэвсэггүй ертөнц бий болгох алсын хараанд нь нийцэж байгаа аж. Гэвч Трамп Хойд Солонгосын аюулыг сөрөхийн тулд Япон, Өмнөд Солонгос хоёрт цөмийн зэвсэгтэй болохыг зөвшөөрч, тэднийг хамгаалах Америкийн ачааллыг нимгэлнэ гэсэн билээ.

ЧӨЛӨӨТ ХУДАЛДААХүндхэн хэлэлцээрийн да­

раа Номхон далайн түншлэл нурахад ойрхон боллоо. Дэлхийн интеграцчилалд Америкийн үүрэг ба бодлого чухал түлхэц өгснөөр

1980­аад оноос хойш томоохон өөрчлөлт гарсан. Гэвч Хятад мэтийн худалдааны түншүүдтэй сөргөлдөх шинэ төлөв бий болжээ.

Трамп түүхэн ялалт бай­гуулснаас хойш хэдхэн цагийн дотор Япон болон Азийн 10 эдийн засгийг оролцуулсан Ном­хон далайн түншлэлийн гэрээг Конгрессоор батлуулах Оба ма­

гийн төлөвлөгөө балран унав.Обама Ази руу хандах

бодлогын ноён нуруу нь дэлхийн эдийн засгийн 40 хувийг хамрах Номхон далайн гэрээ байсан. Харин ноён Трамп, хатагтай Клинтон нарын аль аль нь түүнийг эсэргүүцсэн юм. Гэвч Ерөнхийлөгч бизнес, хөдөө аж ахуйн хүчирхэг лоббитой хамтран нийтийн танхимын спикер БНН­ын Пол Райантай зөвшилцөж, Трамп ялагдсаны дараа гэрээг Конгрессоор бат луулна хэмээн тохироод байв. Түүний энэхүү төлөвлөгөө лхагва гарагт талаар болж, “Ерөнхийлөгчийн сүүлийн хуулийн төсөл Трампын ялалтад хөнөөгдлөө” хэмээн албаныхан ярьжээ.

Номхон далайн түншлэлээс татгалзах нь Ази Номхон далайн бүсэд Америкийн нөлөөг сулруулах төлөвтэй болж байна. Сингапур зэрэг холбоотнууд АНУ гэрээнээс гарвал үүсэх үр дагаварын талаар сүүлийн саруудад олонтаа анхааруулсан юм. Үүнд өртөг зардал гарч таарна. Обамагийн эдийн засгийн зөвлөхүүд гэрээ балран унавал таван сая ажлын байр хөндөгдөж, Хятад энэ бүс нутагт өрсөлдөх худалдааны гэрээг байгуулах

Трампын ялалт элитүүдэд зэмлэл боллооболно гэж анхааруулжээ.

НАТОТүгшсэн холбоотнууд эв

нэгдлийг уриалж, АНУ­ын үүргийг шууд сануулж эхлэв. Сонгуулийн өмнөх сурталчилгааны явцад Трамп өрнөдийн цэргийн эвслийг удаа дараа шүүмжилж байсан. Тэрбээр дөрөвдүгээр сард НАТО­г үр ашиггүй гээд “Европын холбоотнууд бол үнэгүй зорчигчид, тус холбоо америкчуудын нэрийг нь ч сонсоогүй улсуудыг хамгаалж байгаа” хэмээсэн билээ. Мөн өөрийн хувь зардлаа төлдөггүй холбоотнууд “Нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгийн төлөө” зарчимд хамрагдах ёсгүй. НАТО­гийн гэрээний тавдугаар зүйл дэх хамтын батлан хамгаалах заалтын оронд төлсөн хэмжээгээрээ үйлчилгээ авах журмыг мөрдөх ёстой хэмээн шүүмжилсэн. Тиймээс НАТО­гийн удирдлага түүнийг сонгогдсонд санаа зовж буйд гайхах зүйлгүй.

Тус эвслийн ерөнхий нарийн бичгийн дарга Женс Столтенберг Трампт баяр хүргэсэн авч, эв нэгдэл чухлыг онцолсон байна. Тэрбээр “Хүчтэй НАТО Европын хувьд чухал боловч АНУ­д бас чухал. Тавдугаар заалтыг ганц удаа хэрэглэсэн. Тэр нь есдүгээр сарын 11­нд АНУ­д халдлага болсонтой холбоотойг санах ёстой” гэсэн юм. Столтенберг цааш ярихдаа АНУ­ын үүргийг шуудхан сануулаад “АНУ­ын манлайлал хэзээ хэзээнээс илүү чухал болоод байна. НАТО­гийн аюулгүй байдлын баталгаа нь гэрээний үүрэг бөгөөд бүх гишүүд бие биеэ хамгаалах хатуу үүрэг хүлээсэн. Энэ бол үнэмлэхүй бөгөөд зайлах аргагүй зүйл” гэжээ.

Зарим шинжээч Трамп НАТО­г шүүмжилснийг сонгуулийн сурталчилгааны арга гэдэг. Гэвч эвслийн гишүүд батлан хам гаалахад хангалтгүй зардал гаргаж байгаа талаарх шүүмжлэл Европ, Америкийн маргааны сэдэв болсоор ирсэн билээ.

АНУ ДНБ­ийхээ 3.6 хувийг цэргийн зардалд зориулж байгаа нь НАТО­гийн зорилтот хоёр хувиас хавьгүй илүү юм. Энэ жил 27 гишүүн улсаас зөвхөн Их Британи, Эстони, Грек, Польш дөрөв л уг үүргээ биелүүлжээ. Гэхдээ сан хүүгийн хямралаас хойш анх удаа энэ жил Европын батлан хамгаалах зар­дал гурван хувь өсөх төлөвтэй байна.

Гай Чазан, Анне Чассани, Жеофф ДайерАНУ­ын Ерөнхийлөгчийн

сон гуулийн дүн хүчтэй удир­дагчид, Европын сөрөг намуудыг хөгжөөсөн. Гэвч Оростой харил­цаа сайжрах ирээдүй Балтын ор нуудыг айлгаж байна. Дэлхий даяар популист улстөрчид болон ганцаар захирагчид Дональд Трампын ялалтыг талархан угтаж, глобалчлагдсан элитэд зэмлэл болсноос гадна тогтсон журмын эсрэг тэдний санаа бодлыг нотол­лоо хэмээн ярьж буй.

Дэлхийн II дайны дараах олон улсын дэг журмыг эсэргүүцдэг хүн Цагаан ордны эзнээр тодорсонд АНУ­ын холбоотнууд цочирдсон бололтой. Харин Brex­it­ийг дэмжсэн сөрөг намууд шинэ Ерөнхийлөгчид баяр хүргэж, тэдний улс төрийн чиглэл эргэлт буцалтгүй нэг зүгт хөдөллөө хэмээн дүгнэв.

Тухайлбал, Унгарын үндсэрхэг Ерөнхий сайд Виктор Орбан сонгуулийн дүнд урамшин, фэйсбүүктээ “Сайхан мэдээ. Ардчилал амьд л байгаа юм байна” хэмээн бичжээ. Түү нийг Евро пын холбоо гэх мэт бай­гуул лагууд хүний эрхийг нухчин дар лаа хэмээн шүүмжилж байсан юм.

Ирэх жил Герман, Францад болох сонгуулийн өмнө ноён Трампын санаандгүй ялалт популист улстөрчдийг зориг­жуулсан үлгэр жишээ болох төлөвтэй. Францын Үндэсний фронт болон Германы альтер­натив нам цагаачлал, аюулгүй байдал, даяарчлалын асуудлаар ижил байр суурьтай. Улмаар тэр нь Трампын бодлоготой төстэй. Францын хэт баруу ныхны удир­дагч Марин Ле Пен хэлэхдээ тус улсын хувьд Трампын ялалт “сайн мэдээ” гээд, энэ нь Оростой харилцааг намжаах, Атлантын түншлэлийг гэрээнээс татгалзах чиглэлд хөтөлнө хэмээв.

Тэрбээр Парис дахь намын төв байранд инээмсэглэн ярилц лага өгөхдөө “Энэ бол дэлхийн төгсгөл бус зүгээр л нэг эриний төгсгөл. Энэ сонгуулийг эрх чөлөөний ялалт, тусгаар тогтносон ард түмний ялалт гэж үзэх ёстой” хэмээн мэдэгдлээ. Түүний эцэг, Үндэсний фронтыг үндэслэгч Жан­Марин Ле Пен твиттертээ “Өнөөдөр АНУ, маргааш Франц” гэжээ.

Сөрөг намуудын удирдагчид АНУ­ын сонгууль сонгогчдоос тасарсан улс төрийн элитүүдэд дохио өглөө. Энэ сургамж Европт мөн хамаатай" хэмээн тайлбарлав.

BBM©

Нефтийн хэрэглээ 15 жилийн дараагаас өсөхгүй

BBM©

Page 2: Шинэ Дели хуурамч мөнгө, хууль бус орлогын ......эсэх талаар хоёрдмол утгатай үг хэлсэн нь энд түгшүүр

Жорж ПаркерИх Британийг Европын хол -

бооноос гаргах ажиллагааг парла ментын доод танхимд санал хураах замаар шууд эхлүүлэх шаардлагыг Brexit-ийг дэмжиг чид Ерөнхий сайдад тавьж байна. Европын холбооны хэлэл цээрийн 50 дугаар зүйлийн дагуу Их Британийг гаргах явцыг эхлүүлэхэд Дээд шүүхийн шийдвэрийг хүлээх шаард лагагүй хэмээн тус улсын Brexit-ийг дэмжигч иргэд үзэж байгаа юм.

Европын холбооноос гарах явцыг эхлүүлэхийн тулд парламентад санал хураалт явуулах ёстой гэсэн байр суурийг тус улсын Дээд шүүх баримталж байгааг хатагтай Мэй эсэргүүцдэг. Дээд шүүхийн байр суурь нь парламентад маргаан өрнөж хугацаа алдах аюултай хэмээн Даунинг Стрийт болгоомжилж байгаа юм.

Парламент дахь Европын тал баримтлагч гишүүдэд Ерөнхий сайд шахалт үзүүлэх ёстойг Brexit-ийн дэмжигч консерватив гишүүдийг хамарсан Leave Means Leave бүлэг шаардах боллоо. Зургадугаар сард болсон

санал хураалтын үеэр “Үлдэх” арга хэмжээ өрнүүлж байсан парламентын зарим гишүүн 50 дугаар зүйлийг хэрэгжүүлэх санал хураалтад эсрэг санал өгч болзошгүй хэмээн тус бүлэг болгоомжилдог.

Европын холбоог дэмжигч гишүүд Brexit-ийн санал хураалтад 52 хувь болсон “Гарах” тал баримтлагч иргэдийнхээ сонголтыг хүндэтгэн үзэх ёстойг Тори намаас парламентад сонгогдсон Жулиан Льюис анхааруулав. Хатагтай Мэй тус улсын Дээд шүүхийн өмнө ялагдал хүлээлээ ч алба хаших эцсийн хугацаа болох ирэх оны гуравдугаар сарын 31-нээс өмнө 50 дугаар зүйлийг хэрэгжүүлэх явцыг хуулийн дагуу эхлүүлж амжина хэмээн өгүүлсэн юм.

Их Британийн Дээд шүүх Засгийн газрын эсрэг шийдвэр гаргах тохиолдолд гарах явцыг тус улсын парламентын дээд, доод хоёр танхимаар оруулж байж эхлүүлэхээс аргагүй болно. “Хөдөлмөрийн намын хувьд 50 дугаар зүйлийг хэрэгжүүлэх ажлыг эсэргүүцэх шалтгаан байхгүй. Гэхдээ гарах явцыг

ойлгомжтой, тодорхой болгох шахалтыг Засгийн газарт үзүүлэх шалтгаан бий” хэмээн Их Британийн бизнесийн хэрэг эрхэлсэн сайд байсан, Хөдөлмөрийн намын гишүүн Пэт МакФадден мэдэгдлээ.

Засгийн газар гарах явцыг хэлэлцэх стратегиа нийтэд ил тод болгохыг Либералч ардчилсан

намын удирдагч байсан Ник Клег, Хөдөлмөрийн намын тэргүүн байсан Эд Милибэнд, Тори намаас сайд байсан Ник Херберт нар уриалав. “Засгийн газар ил тод байж л парламентын доод танхимд Brexit-ийн дагуу гарах явцыг хэлэлцэх ажил үндэстний хэмжээнд нэгдмэл болж чадна” хэмээн ноён Миллибэнд

тайлбарлав.Хатагтай Мэй гарах явцын

зарим тодорхой зүйлсийг зул сарын баяраас өмнө нийтэд мэдээлж болзошгүй. Гэхдээ түүний мэдээлэл бүрэн ил тод байдал шаардаж буй гишүүдийн шаардлагыг хангаж чадахгүй болов уу хэмээн шинжээчид таамаглаж байна.

Их Британийг Европын холбооноос гаргах санал өгсөн иргэдийн санаанд нийцэхүйцээр 50 дугаар зүйлийн заалтыг хэрэгжүүлэх үүднээс тус улсын иргэдийн дунд санал хураалт явуулахыг ноён Клег болон Либераль ардчилсан намын гишүүд уриалж байгаа юм.

Энэтхэг мөнгөн дэвсгэртээ шинэчилж эхэллээ

Эми КазминШинэ Делийн Чидамбарам

зочид буудал дахь ресторан ердийн үед үйлчлүүлэгч олонтой. Гэвч тус улсын Засгийн газар сүүдрийн эдийн засагт “Цохилт өгөх” зорилгоор зарим бүхэл мөнгөн тэмдэгтийн гүйлгээг зогсоов. Үүнээс болж үд, оройн хоолны цагаар зочдын хөл татарлаа.

“Өнөөдөр хэцүүхэн өдөр боллоо. Орлого тал хувиар унасан. Байнга үйлчлүүлдэг зочдод зээлээр үйлчлэхдээ тулав. Харин бэлэн мөнгөтэй хүмүүс бараг үйлчлүүлсэнгүй” хэмээн тус рестораны эзэн Кумар Чидамбарам тайлбарлаж байна.

Ерөнхий сайд Нарендра Моди Энэтхэг орны зах зээлд эргэлдэж буй рупийн 80 хувийг бүрдүүлэгч 500 (7.2 ам.доллартай тэнцэнэ) болон мянгатын дэвсгэртийг мягмар гарагийн шөнө дундаас эхлэн төлбөрийн хэрэгсэлд үл тооцохоор зарласан. Энэ нь тус улсын иргэдийг цочирдуулаад байна. 2016 оны эцэс хүртэлх хугацаанд амжиж банкуудад тушаах ёстой, хүчингүй болсон дэвсгэртийн орыг хуурамчаар үйлдэхэд төвөгтэй, нууцлалын нарийн технологи бүхий шинэ

500 болон 2000-тын дэвсгэрт залгаж байгаа юм.

Уг арга хэмжээг санхүүгийн дайралт хийхэд ашигладаг хуурамч мөнгөнд цохилт өгөх, Энэтхэгийн татварын албаны тооцоонд ордоггүй хууль бус орлогыг илрүүлэх кампанит ажлын хүрээнд авчээ. Хууль бус орлого шингэдэг гол зах зээл болох үл хөдлөх хөрөнгийн арилжааны компаниудын хувьцааны үнэ лхагва гарагт эрс унаж, орлого нь буурав. Тухайлбал, Indiabulls Real Estate компанийн хувьцааны үнэ 18, Sunteck Realty-гийнх 20 хувиар багаслаа.

Хууль бус, “бохир мөнгө”-ний эсрэг арга хэмжээг бизнесийн том групп, санхүүгийн технологийн шинэхэн компаниуд талархан дэмжиж байна. Энэхүү кампанит арга хэмжээ нь татвар төлдөггүй, бэлэн мөнгөнд суурилсан эдийн засгийг томъёолсон бүтэц, тоон төлбөрийн тогтолцоо бүхий шинэ хэлбэрт шилжүүлэх явцыг хурдасгана хэмээн дээрх компаниуд үзжээ.

“Энэтхэг оронд оршсоор байгаа хууль бус, хорлон сүйтгэгч санхүүжилтэд цохилт өгч, далд эдийн засгийг

тамирдуулан сульдаах ач холбогдолтой маш зоримог арга хэмжээ” хэмээн Энэтхэгийн Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тэргүүн Харшавардан Неотиа үнэлэв. Бизнес, улс төрийн элитүүдийн дунд ужиг өвчин болсон авлигад цухалдагч Энэтхэгийн дунд ангийнхан ч Ерөнхий сайдын арга хэмжээг сайшаалаа.

Энэтхэгийн нөөцийн банк шинэ мөнгөн дэвсгэртийг ямар хэмжээгээр, хэр шуурхай нийлүүлж чадах нь сонирхол татаж байна. Тус улсын арил-жааны банкууд нэг өдөр амарсны дараа лхагва гарагт ажиллаж эхэллээ. Эхний ээлжинд энэт-хэгчүүд ердөө 4000 хуучин рупи бэлнээр солихыг зөвшөөрнө.

Ноён Моди үндэсний теле-визээр мягмар гарагт мэдэгдэл хийсний дараа л банкуудад мөнгө үнэгүй болгох ажиллагаа эхэлсэн тухай мэдэгджээ. АТМ-үүд хэдийнээс шинэ мөнгөөр үйлчилж эхлэх нь тодорхойгүй. Энэтхэгийн Сангийн яамны санхүү эрхэл сэн нарийн бичгийн дарга Шактиканта Дас уг арга хэмжээг урт хугацаа шаардсан нүсэр ажил болно хэмээн үзэж байна. “Санаанд оромгүй

зүйл боллоо. Засгийн газар, Энэтхэгийн нөөцийн банкны цөөн хүн л мэдэж хийсэн ажил” хэмээн тэрбээр өгүүлэв.

Арилжааны банкууд АТМ-үүдээ шинэчлэн тохируу лах ажилд хугацаа шаард лагатайг Энэтхэгийн нөөцийн банк тайлбарлаж байна. АТМ ажиллаж эхэлмэгц арваннэгдүгээр сарын 18-ны өдөр хүртэл нэг хүнд 2000 рупийгээс илүү мөнгө олгох-гүй. Харин 18-наас хойш уг хязгаарлалт 4000 рупи болох юм.

Шинээр гарч буй мөнгөн дэвсгэртийн нөөц хангалтай талаар тус улсын албаныхан иргэдэд тайлбарлаж буй. Гэхдээ бэлэн бус гүйлгээ хийж сураагүй энгийн иргэд, жижиг бизнес эрхлэгчдэд дээрх арга хэмжээ нь бутархай мөнгөний хомсдол үүсгээд байна. Мумбай хотын таксины жолооч Васдат Али “Хэрэг алга. Бутархай мөнгөгүйгээс болж өнөөдөр хоёр ч үйлчлүүлэгч алдлаа. Шатахуун түгээх станц 500 рупийн дэвсгэрт авахгүй гэж байна. Мань мэтийн энгийн хүмүүст гай тарьсан ажил хийх юм” хэмээн шүүмжлэв.

Нил БаклиПарламентын гишүүдийн

дунд явуулсан итгэл үл үзүүлэх тухай санал хураалтын дүнгээр Эстонийн Ерөнхий сайд огцорлоо. Ерөнхий сайд огцорсонтой уялдан Балтын улсын шинэ Засгийн газрын бүрэлдэхүүнд ОХУ-ын тал баримтлагч нам нэмэгдэж болзошгүй нөхцөл бүрдэв.

Гурван намын эвслээс бүрддэг Засгийн газрыг тэргүүлж буй төвч барууны Эстонийн шинэчлэл нам (Eesti Reform-ierakond) жижиг хоёр намаасаа урван тэрсэлсэн. Энэ нь Европ тивийн хамгийн залуу ерөнхий сайд, 37 настай Таави Рыйвас 63:28 гэсэн саналын харьцаагаар суудлаа алдах шалтгаан болсон юм.

Ноён Трампын ялалт Балтын орнуудад нөлөөлж мэдэх түвэгтэй цаг үед Эстонийн эвс лийн Засгийн газар бутрав. НАТО-д төлбөрөө төлдөг-гүй Балтын орнуудад ОХУ түрэмгийлэх тохиолдолд тусламж үзүүлэх хэрэг байна уу гэсэн асуултыг АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанийн үеэр ноён Трамп тавьж байсан удаатай.

Гишүүн улс батлан хамгаалах салбартаа ДНБ-ийхээ хоёр хувийг зориулах НАТО-гийн шаардлагад Эстони улс нийцдэг. Уг шаардлагад хараахан нийц-дэггүй Латви, Литва улс 2018 он гэхэд батлан хамгаалах зардлаа өсгөхөөр төлөвлөж байгаа.

ОХУ-ын Ерөнхийлөгч Вла-димир Путин Эстони, Латви дахь орос угсаат үндэстний цөөнхийн дунд суртал ухуулга хийх аргаар НАТО-гийн шийд-вэр гаргах чадварыг сорьж үзэхээр санаархаж болзошгүйг гадаад бодлогын шинжээчид анхааруулдаг.

Эстонийн хүн амын дөрөвний

нэгээс илүү хувийг эзэлдэг орос угсаатнууд Путины “Нэгдмэл Орос” намтай нягт холбоо бүхий Төвч намыг (Eesti Keskerakond) дэмжиж иржээ. Эстонид Төвч нам тэргүүлэх байр суурь эзлэх аваас Засгийн газрын бүтэц өөрчлөгдөж таарна. Эвслийн Засгийн газарт багтаж буй хоёр жижиг намтай яриа хэлэлцээ өрнүүлж буй Төвч намаас Эстонийн шинэчлэл намтай тусдаа тохиролцох боломж муу.

Ердөө 1.3 сая хүн амтай Эстони нь Европын холбооны хамгийн жижиг гишүүн. ЗХУ-ын бүрэлдэхүүнд багтаж байсан хуучин коммунист орнууд дотор Эстони нь эдийн засгийн хөгжлөөр толгой цохидог. Тоон технологид шилжсэн үйлчилгээ, боловсролын тогтолцоогоороо ч тус улс Европ тивд шилдэгт тооцогддог юм.

Нэр дэвшигчдийн аль нь ч хангалттай санал авч чадаа-гүйгээс сүүлийн хэдэн долоо хоногт өрнөсөн Эстонийн Ерөнхийлөгчийн сонгууль холион бантан болов. Урьд нь Европын аудитын шүүхэд шүүгч байсан Керсти Кальюлайдыг талууд нууц тохиролцоо хийх замаар сонгожээ.

Өмнөх Ерөнхийлөгч Тоомас Хендрик Ильвес Эстонийн нүүр царайг олон улсын тавцанд бэхжүүлж чадсан гавьяатай. Гэвч ар гэрийг нь жуулчлалын бааз болгон хувиргахад ашигласан сангийн хөрөнгийн 90 хувийг эргүүлэн төлөх ёстой гэсэн шийдвэрийг аудитын байгууллага гаргасан. Үүнтэй уялдан дотоодын хэвлэлүүд түүнийг шүүмжилж байна.

Шинэ Засгийн газар бүрдүү-лэхээр хатагтай Кальюлайд Эстонийн парламент дахь зургаан намын удирд-лагатай лхагва гарагт уулзав.

Эвсэл задармагц Эстонийн Ерөнхий сайд огцорлоо

Brexit-ийг дэмжигчид Ерөнхий сайдад шахалт үзүүлж байна

Европын холбоо ноос гарах явцыг

эхлүүлэхийн тулд парла-

ментад санал хураалт явуулах

шаард лагыг Их Британы Дээд

шүүх тавьж байна.

Засгийн газрын арга хэмжээ нь бэлэн бус гүйлгээ хийж сураагүй энгийн иргэд, жижиг бизнес эрхлэгчдэд бутархай мөнгөний хомсдол үүсгэв.

BBM©

BBM©