42

АГУУЛГА - irgen-tur.mn REPORT... · сургууль хүүхдийн бодит байдал, хөгжил, хэрэгцээ, эцэг эх, багшийн хүсэлд тулгуурлан

  • Upload
    others

  • View
    8

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

Page 1: АГУУЛГА - irgen-tur.mn REPORT... · сургууль хүүхдийн бодит байдал, хөгжил, хэрэгцээ, эцэг эх, багшийн хүсэлд тулгуурлан
Page 2: АГУУЛГА - irgen-tur.mn REPORT... · сургууль хүүхдийн бодит байдал, хөгжил, хэрэгцээ, эцэг эх, багшийн хүсэлд тулгуурлан

_________________________________________________________________________________

1 . Ерөнхий боловсролын сургуулийн дунд ангийн

Хичээлээс гадуурх үйл ажиллагаанд хийсэн хөндлөнгийн үнэлгээний тайлан /Нийслэлийн Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн жишээн дээр/

АГУУЛГА

ТОВЧИЛСОН ҮГИЙН ЖАГСААЛТ ................................................................................ 2

ЗУРГИЙН ЖАГСААЛТ ....................................................................................................... 3

ХҮСНЭГТИЙН ЖАГСААЛТ .............................................................................................. 4

ОРШИЛ ................................................................................................................................... 1

Хөндлөнгийн үнэлгээний үндэслэл .................................................................................... 1

Хөндлөнгийн үнэлгээний зорилго ...................................................................................... 2

Хөндлөнгийн үнэлгээний хүлээгдэж байгаа үр дүн ......................................................... 2

Хөндлөнгийн үнэлгээний асуулт ........................................................................................ 2

СУУРЬ МЭДЭЭЛЭЛ ............................................................................................................. 3

ЕБС-ийн дунд ангийн ХГҮА-ны зорилго, зорилт, хүрэх үр дүн ..................................... 3

ЕБС-ийн дунд ангийн ХГҮА-ны төлөвлөлт ...................................................................... 4

ЕБС-ийн дунд ангийн ХГҮА-ны зохион байгуулалт ....................................................... 5

ЕБС-ийн дунд ангийн ХГҮА-гаар эзэмших чадвар .......................................................... 6

ҮНЭЛГЭЭНИЙ АРГА ЗҮЙ .................................................................................................. 7

Өгөгдөлийн эх сурвалж ....................................................................................................... 7

Эх олонлог, түүвэр ............................................................................................................... 7

Мэдээлэл цуглуулсан, боловсруулсан арга ....................................................................... 8

Хөндлөнгийн үнэлгээний%сагч, шалгуур үзүүлэлт ......................................................... 8

ЕБС-ИЙН ДУНД АНГИЙН ХГҮА-НД ХИЙСЭН ХӨНДЛӨНГИЙН

ҮНЭЛГЭЭНИЙ ҮР ДҮН .................................................................................................... 10

ЕБС-ийн дунд ангийн ХГҮА-ны төлөвлөлтөд хийсэн хөндлөнгийн үнэлгээний

үр дүн ................................................................................................................................... 10

ЕБС-ийн дунд ангийн ХГҮА-ны зохион байгуулалтад хийсэн хөндлөнгийн

үнэлгээний үр дүн .............................................................................................................. 13

ЕБС-ийн дунд ангийн ХГҮА-ны суралцагчийн чадварт хийсэн хөндлөнгийн

үнэлгээний үр дүн .............................................................................................................. 21

ДҮГНЭЛТ .............................................................................................................................. 28

ЗӨВЛӨМЖ ............................................................................................................................ 31

АШИГЛАСАН ЭХ СУРВАЛЖ ......................................................................................... 35

ХАВСРАЛТ ........................................................................................................................... 36

Page 3: АГУУЛГА - irgen-tur.mn REPORT... · сургууль хүүхдийн бодит байдал, хөгжил, хэрэгцээ, эцэг эх, багшийн хүсэлд тулгуурлан

_________________________________________________________________________________

2 . Ерөнхий боловсролын сургуулийн дунд ангийн

Хичээлээс гадуурх үйл ажиллагаанд хийсэн хөндлөнгийн үнэлгээний тайлан /Нийслэлийн Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн жишээн дээр/

ТОВЧИЛСОН ҮГИЙН ЖАГСААЛТ

• БЗД Баянзүрх дүүрэг

• БХ Боловсролын хүрээлэн

• БМДИ Багшийн мэргэжил дээшлүүлэх институт

• БСШУС Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд

• БСШУЯ Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам

• БСШУСЯ Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам

• ЕБС Ерөнхий боловсролын сургууль

• ИЦС Ирээдүй цогцолбор сургууль

• МУНЭХБТ Монгол улсад нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх төсөл

• НБГ Нийслэлийн боловсролын газар

• ҮСХ Үндэсний статистикийн хороо

• ХГҮА Хичээлээс гадуурх үйл ажиллагаа

• СХД Сонгинохайрхан дүүрэг

• ШХА Швейцарийн Хөгжлийн Агентлаг

• ЧД Чингэлтэй дүүрэг

Page 4: АГУУЛГА - irgen-tur.mn REPORT... · сургууль хүүхдийн бодит байдал, хөгжил, хэрэгцээ, эцэг эх, багшийн хүсэлд тулгуурлан

_________________________________________________________________________________

3 . Ерөнхий боловсролын сургуулийн дунд ангийн

Хичээлээс гадуурх үйл ажиллагаанд хийсэн хөндлөнгийн үнэлгээний тайлан /Нийслэлийн Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн жишээн дээр/

ЗУРГИЙН ЖАГСААЛТ

Зураг 1. ЕБС-ийн дунд ангийн сургалтын төлөвлөгөө ......................................................... 4

Зураг 2. ЕБС-ийн дунд ангийн ХГҮА-ны төлөвлөлт ........................................................... 5

Зураг 3. ЕБС-ийн дунд ангийн ХГҮА-ны зохион байгуулалт ............................................. 5

Зураг 4. ЕБС-ийн дунд ангийн ХГҮА-гаар эзэмших чадвар ............................................... 6

Зураг 5. ЕБС-ийн дунд ангийн ХГҮА-нд хийсэн хөндлөнгийн үнэлгээний бүдүүвч ....... 9

Зураг 6. ЕБС-ийн дунд ангийн ХГҮА-ны төлөвлөлт ......................................................... 10

Зураг 7. ЕБС-ийн дунд ангийн ХГҮА-ны төлөвлөлтийн өнөөгийн байдал

/2017-2018 оны хичээлийн жилийн 1-р улирал/ .................................................................. 11

Зураг 8. ЕБС-ийн дунд ангийн ХГҮА-ны зохион байгуулалтын төрийн зорилт

/ХГҮА-ны цөм хөтөлбөр, зөвлөмж/ ..................................................................................... 14

Зураг 9. ЕБС-ийн дунд ангийн ХГҮА-ны зохион байгуулалтын сургуулийн

нийлүүлэлт .............................................................................................................................. 14

Зураг 10. ЕБС-ийн дунд ангийн ХГҮА-ны зохион байгуулалтын суралцагчийн

эрэлт ........................................................................................................................................ 15

Зураг 11. ХГҮА-г зохион байгуулагч /багш болон суралцагчдаас авсан асуулгын

дүн/ .......................................................................................................................................... 15

Зураг 12. ХГҮА-г зохион байгуулахад тулгарч буй бэрхшээл /багшийн үнэлгээ / ........ 20

Зураг 13. ЕБС-ийн дунд ангийн ХГҮА-гаар зааж буй сэдэв, эзэмших чадвар

/2017-2018 оны хичээлийн жилийн 1-р улирал/ .................................................................. 22

Зураг 14. ХГҮА-аар суралцагчийн эзэмшиж буй чадвар /багшийн үнэлгээ / ................. 23

Page 5: АГУУЛГА - irgen-tur.mn REPORT... · сургууль хүүхдийн бодит байдал, хөгжил, хэрэгцээ, эцэг эх, багшийн хүсэлд тулгуурлан

_________________________________________________________________________________

4 . Ерөнхий боловсролын сургуулийн дунд ангийн

Хичээлээс гадуурх үйл ажиллагаанд хийсэн хөндлөнгийн үнэлгээний тайлан /Нийслэлийн Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн жишээн дээр/

ХҮСНЭГТИЙН ЖАГСААЛТ

Хүснэгт 1. Хөндлөнгийн үнэлгээнд хамрагдсан сургуулиудын эх олонлог ...................... 7

Хүснэгт 2. Хөндлөнгийн үнэлгээний шалгуур үзүүлэлт ..................................................... 9

Хүснэгт 3. ХГҮА-ны зохион байгуулалтын хүрээнд суралцагчдын мэдлэг чадварын

түвшинг үнэлдэг эсэх дээр судалгаанд оролцогчдын өгсөн хариулт /багш болон

суралцагчдаас авсан асуулгын дүн/ ..................................................................................... 13

Хүснэгт 4. ХГҮА-ны зохион байгуулалтын хэлбэр /суралцагчдаас авсан асуулгын

дүн/ .......................................................................................................................................... 16

Хүснэгт 5. ХГҮА-ны хүртээмжийн /төлөвлөлт, зохион байгуулалт/ талаарх багшийн

үнэлгээ ..................................................................................................................................... 16

Хүснэгт 6. ХГҮА-ны арга зүйн талаарх үнэлгээ /багш болон суралцагчдаас авсан

асуулгын дүн/ ......................................................................................................................... 17

Хүснэгт 7. ХГҮА-ны чанарын /төлөвлөлт, зохион байгуулалт/ талаарх багшийн

үнэлгээ ..................................................................................................................................... 19

Хүснэгт 8. ЕБС-ийн дунд ангийн ХГҮА-ны батлагдсан төлөвлөгөөний сэдвийн

цагийн багтаамж .................................................................................................................... 23

Хүснэгт 9. ХГҮА нь суралцагчдын “Өөрийгөө удирдан хөгжүүлэх чадвар”-т

нөлөөлөх нөлөөллийн талаархи суралцагчийн өөрийн үнэлгээ ........................................ 24

Хүснэгт 10. ХГҮА нь суралцагчдын “Манлайлах чадвар”-т нөлөөлөх нөлөөллийн

талаархи суралцагчийн өөрийн үнэлгээ .............................................................................. 25

Хүснэгт 11. ХГҮА нь суралцагчдын “Харилцааны чадвар”-т нөлөөлөх нөлөөллийн

талаархи суралцагчийн өөрийн үнэлгээ .............................................................................. 25

Хүснэгт 12. ХГҮА нь суралцагчдын “Оролцооны чадвар”-т нөлөөлөх нөлөөллийн

талаархи суралцагчийн өөрийн үнэлгээ .............................................................................. 26

Page 6: АГУУЛГА - irgen-tur.mn REPORT... · сургууль хүүхдийн бодит байдал, хөгжил, хэрэгцээ, эцэг эх, багшийн хүсэлд тулгуурлан

1 Ерөнхий боловсролын сургуулийн дунд ангийн

Хичээлээс гадуурх үйл ажиллагаанд хийсэн хөндлөнгийн үнэлгээний тайлан /Нийслэлийн Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн жишээн дээр/

ОРШИЛ

Хөндлөнгийн үнэлгээний үндэслэл:

Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 31 дүгээр тогтоолоор баталсан

“Боловсрол” үндэсний хөтөлбөрийн стратегийн зорилт 1-д “Суралцагчдад хүртээмжтэй,

чанартай, хэрэгцээнд нь нийцсэн боловсрол эзэмших тэгш боломжийг бүрдүүлэх”,

стратегийн зорилт 2-д “Бүх түвшний боловсролын стандарт, сургалтын хөтөлбөрийг

суралцагчийн хэрэгцээ, нийгмийн хөгжлийн шаардлагад нийцүүлэн боловсронгуй

болгох” зорилт дэвшүүлсэн. Энэхүү зорилтын хүрээнд Боловсрол, соёл, шинжлэх ухааны

сайдын 2016 оны “Боловсролын цөм хөтөлбөр батлах тухай” А/302 тоот тушаалаар

сургалтын төлөвлөгөөнд тусгагдсан хичээл тус бүрийн цөм хөтөлбөр, сургалтыг дэмжих

үйл ажиллагааны зөвлөмжийг батлан хэрэгжүүлж байна.

Энэхүү “Цөм хөтөлбөр”-ийн нэг бүрэлдэхүүн хэсэг нь Хичээлээс гадуурх үйл

ажиллагааны /ХГҮА/ цөм хөтөлбөр юм. ХГҮА-ны цөм хөтөлбөрт зааснаар тус

хичээлийн цагийг Ерөнхий боловсролын сургууль батлагдсан цөм хөтөлбөрийн хүрээнд

сургуулийн зорилготой уялдуулан, сурагчийн хэрэгцээ сонирхолд тулгуурлан бие даан

зохион байгуулж байна.

ХГҮА-ны цөм хөтөлбөр, зөвлөмж батлагдан хэрэгжиж эхэлснээс хойших

хугацаанд тус хичээлийн цагийг Ерөнхий боловсролын сургуулиуд хэрхэн зохион

байгуулж, ямар үр дүнд хүрч байгаа, энэ нь суралцагчдын эрэлт хэрэгцээнд хэр нийцэж

байгаа талаар нэгдсэн мэдээлэл, нарийвчилсан судалгаа хийгдээгүй байна.

Иймд ХГҮА-ны хүрээн дэх төрийн зорилт, ЕБС-ийн чадавхи, суралцагчдын эрэлт

хэрэгцээ гурав хоорондоо хэр нийцэж байгааг тодорхойлох шаардлага тулгарч байна.

Энэ нь энэхүү хөндлөнгийн үнэлгээ хийх үндэслэл болж байна. Нөгөө талаас Хөгжлийн

бодлого төлөвлөлтийн хуулинд үндэсний хэмжээнд хэрэгжиж буй хөтөлбөрүүдэд тодорхой

хугацаанд төрийн бус байгууллага, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагаар хөндлөнгийн

үнэлгээг хийлгэхээр хуульчилсан нь мөн хөндлөнгийн үнэлгээ хийх үндэслэл болно.

Монголын Боловсролын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг нь Дэлхийн Банк,

Швейцарийн Хөгжлийн Агентлаг (ШХА), Монгол улсын Засгийн Газрын Хэрэг Эрхлэх

Газартай хамтран хэрэгжүүлж буй Монгол Улсад Нийгмийн Эгэх Хариуцлагыг

Бэхжүүлэх Төсөл (МУНЭХБТ)-ийн хүрээнд Улаанбаатар хотын Баянзүрх, Чингэлтэй,

Сонгинохайрхан дүүргийн жишээн дээр Ерөнхий боловсролын сургуулийн дунд ангийн

ХГҮА-нд хөндлөнгийн үнэлгээг хийсэн.

Тус хөндлөнгийн үнэлгээ нь “Боловсрол” үндэсний хөтөлбөр (2010-2021)-ийн

стратегийн зорилт 1, 2-ийн “бага, суурь боловсрол эзэмшигчид нь дараагийн түвшний

чанартай боловсрол эзэмших, бие даан ажиллаж, амьдрах тэгш боломж нэмэгдэнэ”

хэмээн заасан үр дүнг ХГҮА-ны цөм хөтөлбөрийн жишээн дээр хэмжихэд чиглэж байгаа

болно.

Page 7: АГУУЛГА - irgen-tur.mn REPORT... · сургууль хүүхдийн бодит байдал, хөгжил, хэрэгцээ, эцэг эх, багшийн хүсэлд тулгуурлан

2 Ерөнхий боловсролын сургуулийн дунд ангийн

Хичээлээс гадуурх үйл ажиллагаанд хийсэн хөндлөнгийн үнэлгээний тайлан /Нийслэлийн Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн жишээн дээр/

Хөндлөнгийн үнэлгээний зорилго:

Энэхүү хөндлөнгийн үнэлгээний зорилго нь ЕБС-ийн дунд ангийн сургалтын

төлөвлөгөөнд тусгагдсан хичээлээс гадуурх үйл ажиллагааны эрэлт, нийлүүлэлтийн

өнөөгийн байдалд хөндлөнгийн үнэлгээ хийж чанар, хүртээмж, хэрэгцээнд нийцсэн

байдлыг тодорхойлоход оршино.

Хөндлөнгийн үнэлгээний хүлээгдэж байгаа үр дүн:

Дэлхийн Банк, Швейцарийн Хөгжлийн Агентлагийн зүгээс Иргэний Нийгмийн

Байгууллагуудад мэргэжлийн болон санхүүгийн томоохон дэмжлэг үзүүлж эрүүл мэнд,

боловсролын салбарын бодлогын хэрэгжилтэд үнэлгээ хийх боломж олгосоноороо

анхны бөгөөд онцгой үнэлгээ боллоо. Хөндлөнгийн үнэлгээний хүлээгдэж буй үр дүнг

дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

• ЕБС-ийн дунд ангийн ХГҮА-нд хөндлөнгийн үнэлгээ хийж тайлан, зөвлөмж

боловсруулах

• Ижил төрлийн үнэлгээнд хэрэглэгдэхүйц хөндлөнгийн үнэлгээ хийх загвар

аргачлалыг бий болгох

• ЕБС-ийн дунд ангийн ХГҮА-ны цөм хөтөлбөр, зөвлөмжийн хэрэгжилтийн

үнэлгээнд шууд ашиглах

• ЕБС-ийн бага болон ахлах ангийн ХГҮА-ны цөм хөтөлбөр, зөвлөмжийн

хэрэгжилтийн үнэлгээнд хөрвүүлэлт хийсний үндсэн дээр ашиглах

• ЕБС-ийн цөм хөтөлбөрийн бусад хичээлийн хэрэгжилтийн үнэлгээнд

хөрвүүлэлт хийсний үндсэн дээр ашиглах

• Хөндлөнгийн үнэлгээг хийх явцдаа бодлогын үнэлгээ хийх чадавхийг бий

болгох, суралцах

• ЕБС-ийн дунд ангийн ХГҮА-ны суурь түвшинг тодорхойлох

• Хөндлөнгийн үнэлгээний үр дүнг оролцогч талуудад хүргэж мэдээлэл/ойлголт

өгсөнөөр бодлогын төлөвлөлт, зохицуулалт, хяналт, хэрэгжүүлэлтийн явцад

ашиглах

Хөндлөнгийн үнэлгээний асуулт:

Үнэлгээний багийн зүгээс дараах асуултыг дэвшүүлж хөндлөнгийн үнэлгээг

хийсэн болно. Үүнд:

• ЕБС-ийн дунд ангийн ХГҮА-ны төлөвлөлт, зохион байгуулалтын төрийн зорилт,

сургуулийн нийлүүлэлт, суралцагчийн эрэлт хоорондоо нийцэж байна уу?

• ЕБС-ийн дунд ангийн ХГҮА-гаар эзэмших чадварын төрийн зорилт, сургуулийн

нийлүүлэлт, суралцагчийн эрэлт хоорондоо нийцэж байна уу?

Page 8: АГУУЛГА - irgen-tur.mn REPORT... · сургууль хүүхдийн бодит байдал, хөгжил, хэрэгцээ, эцэг эх, багшийн хүсэлд тулгуурлан

3 Ерөнхий боловсролын сургуулийн дунд ангийн

Хичээлээс гадуурх үйл ажиллагаанд хийсэн хөндлөнгийн үнэлгээний тайлан /Нийслэлийн Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн жишээн дээр/

СУУРЬ МЭДЭЭЛЭЛ

ЕБС-ийн дунд ангийн ХГҮА-ны зорилго, зорилт, хүрэх үр дүн:

Монгол улсын Засгийн газраас сурагчдын сурч боловсрох, хөгжих эрхийг хангах,

боловсролын үйлчилгээний хүртээмж, чанарыг дээшлүүлэхэд онцгой анхаарч,

стандартад суурилсан боловсролын тогтолцоо бий болгох, сургуулийг хүний хөгжлийн

төв болгон хөгжүүлэх зорилгыг дэвшүүлэн ажиллаж байна. Энэхүү зорилгын хүрээнд

Монгол улсын их хурал, Засгийн газраас “Төрөөс боловсролын талаар баримтлах

бодлого (2014-2024)”, “Боловсрол үндэсний хөтөлбөр (2010-2021)”, “Цөм хөтөлбөр”,

“Зөв монгол хүүхэд үндэсний хөтөлбөр” зэрэг олон бодлогын баримт бичгүүдийг

баталсан.

Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 31 дүгээр тогтоолоор баталсан

“Боловсрол” үндэсний хөтөлбөрийн стратегийн зорилт 1-д “Суралцагчдад хүртээмжтэй,

чанартай, хэрэгцээнд нь нийцсэн боловсрол эзэмших тэгш боломжийг бүрдүүлэх” гэсэн

зорилт дэвшүүлсэн. Мөн тус хөтөлбөрийн стратегийн зорилт 2-д “Бүх түвшний

боловсролын стандарт, сургалтын хөтөлбөрийг суралцагчийн хэрэгцээ, нийгмийн

хөгжлийн шаардлагад нийцүүлэн боловсронгуй болгох” зорилт дэвшүүлсэн байдаг.

Дээрх зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын

тушаалаар Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын төлөвлөгөөг батлан хэрэгжүүлж

байна.

Ерөнхий боловсолын сургуулийн сургалтын төлөвлөгөө нь

• Заавал судлах хичээл

• Сонгон судлах хичээл

• Сургууль зохицуулах цаг /Сургалтыг дэмжих үйл ажиллагаа/

гэсэн үндсэн гурван хэсгээс бүрдэж байна.

Сургалтыг дэмжих үйл ажиллагаа нь

• Иргэний боловсрол

• Амьдрах чадварт суралцах үйл ажиллагаа

• Хичээлээс гадуурх үйл ажиллагаа гэсэн дэд хэсгээс бүрдэж байна. (Зураг 1.)

Page 9: АГУУЛГА - irgen-tur.mn REPORT... · сургууль хүүхдийн бодит байдал, хөгжил, хэрэгцээ, эцэг эх, багшийн хүсэлд тулгуурлан

4 Ерөнхий боловсролын сургуулийн дунд ангийн

Хичээлээс гадуурх үйл ажиллагаанд хийсэн хөндлөнгийн үнэлгээний тайлан /Нийслэлийн Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн жишээн дээр/

Зураг 1. ЕБС-ийн дунд ангийн сургалтын төлөвлөгөө

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын тушаалаар баталсан Ерөнхий

боловсролын сургуулийн дунд ангийн сургалтын төлөвлөгөөнд Хичээлээс гадуурх үйл

ажиллагаа нь тухайн хичээлийн жилд анги тус бүрт 35 цаг буюу долоо хоног 1 цагийн

багтаамжтай байхаар батлагдсан.

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2016 оны “Боловсролын цөм хөтөлбөр

батлах тухай” А/302 тоот тушаалаар сургалтын төлөвлөгөөнд тусгагдсан хичээл тус

бүрийн цөм хөтөлбөр, сургалтыг дэмжих үйл ажиллагааны зөвлөмжийг батлан

хэрэгжүүлж байна.

ХГҮА-ны цөм хөтөлбөр, зөвлөмжид зааснаар “ХГҮА-ны зорилго нь сурагч хамт

олны үйл ажиллагааны явцад өөртөө итгэлтэй, өөрийгөө удирдах, хөгжүүлэх, бусдыг

манлайлах чадвартай, хөгжилтэй, эвсэг хамт олныг бүрдүүлэхэд хувь нэмрээ оруулдаг

бүтээлч, санаачилгатай, оролцоот иргэн болж төлөвшинө” хэмээн тодорхойлсон. Мөн

ХГҮА-ны зорилт ба хүрэх үр дүнг дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

• Хамт олны нэг гишүүний хувьд өөрийн хүсэл сонирхол, авьяас чадвар, хувь

онцлогоо нээж, өөртөө итгэлтэй, өөрийгөө удирдах, хөгжүүлэх, манлайлах

чадвартай болно

• Хөгжилтэй, эвсэг, тусархаг, ажилсаг, хамт олныг бүрдүүлэх арга замыг

эрэлхийлж, ажил үүргээ хуваарилан, биелүүлэхийн төлөө хамтдаа хичээн

ажиллана.

• Бусдын үзэл бодол, байр суурь, ялгаатай байдлыг хүндэтгэн тэдэнтэй зүй

зохистой хүнлэг харилцаж хэвшинэ

• Нийгмийн нэг гишүүний хувьд нийтийн сайн сайхны төлөө санаачилга гарган

хэрэгжүүлэхийг эрмэлзэнэ

ЕБС-ийн дунд ангийн ХГҮА-ны төлөвлөлт:

ХГҮА-ны цөм хөтөлбөр, зөвлөмжид ХГҮА-ны хэлбэр тус бүрийн хүрээнд

сургуулийн зорилготой уялдуулан үйл ажиллагаагаа сургууль, орон нутгийн орчин

нөхцөл, сурагчийн хэрэгцээг сонирхолд тулгуурлан хамтаараа хэлэлцэн төлөвлөж

зохион байгуулах ба сурагчийн хэрэгцээ сонирхолд тулгуурлан ангийн төлөвлөгөөг

1225 цаг, 100%

35 цаг, 2.9%

35 цаг, 2.9% 35 цаг, 2.9%Хичээлийн жилийн нийт цаг

Иргэний боловсрол

Амьдрах чадварт суралцах үйл ажиллагаа

Хичээлээс гадуурх үйл ажиллагаа

Page 10: АГУУЛГА - irgen-tur.mn REPORT... · сургууль хүүхдийн бодит байдал, хөгжил, хэрэгцээ, эцэг эх, багшийн хүсэлд тулгуурлан

5 Ерөнхий боловсролын сургуулийн дунд ангийн

Хичээлээс гадуурх үйл ажиллагаанд хийсэн хөндлөнгийн үнэлгээний тайлан /Нийслэлийн Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн жишээн дээр/

гаргах, ангийн үйл ажиллагаанаас бусад үйл ажиллагааны цагийг сургуулийн жилийн

ажлын төлөвлөгөөнд тусган хэрэгжүүлэхээр заасан. (Зураг 2.)

Зураг 2. ЕБС-ийн дунд ангийн ХГҮА-ны төлөвлөлт

Эх сурвалж: БСШУЯ. Суурь боловсролын сургалтын цөм хөтөлбөр. Гарын авлага

“ХГҮА нь боловсролын талаарх төрийн бодлого, сургуулийн зорилго, орон нутаг,

сургууль хүүхдийн бодит байдал, хөгжил, хэрэгцээ, эцэг эх, багшийн хүсэлд тулгуурлан

түүнийг дэмжсэн байдлаар төлөвлөгдөх ба ХГҮА нь бүх төрлийн хичээл, иргэний

боловсрол, амьдрах чадварт суралцах үйл ажиллагаатай нягт уялдаатай байж, хүүхэд

бүрийн хөгжил, сургуулийн зорилгын биелэлтэд хувь нэмрээ оруулахуйц байдлаар

зохион байгуулагдана” гэж заасан.

ЕБС-ийн дунд ангийн ХГҮА-ны зохион байгуулалт:

ХГҮА-ны цөм хөтөлбөр, зөвлөмжид ХГҮА-г зохион байгуулах хэлбэр, орчин,

хамрах хүрээ, зохион байгуулагч, арга зүйн хувьд олон талын оролцоо, хамтын

ажиллагаа, арга зүйд тулгуурлан зохион байгуулахаар журамласан байна. (Зураг 3.)

Зураг 3. ЕБС-ийн дунд ангийн ХГҮА-ны зохион байгуулалт

Эх сурвалж: БСШУЯ. Суурь боловсролын сургалтын цөм хөтөлбөр. Гарын авлага

Сурагчийн

төлөвлөгөө

Ангийн

төлөвлөгөө

Сургуулийн

төлөвлөгөө

1 2 3

Арга зүй:

• Багаар ажиллах

• Тоглонгоо суралцах

• Үйлдэл хийнгээ чадваржих

• Ярилцангаа эргэцүүлэн бодож,

шийдвэр гаргах

• Бүтээл хийнгээ өөрийн авьяасаа

хөгжүүлэх

• Бодит зүйлтэй учрангаа учрыг

нь олох гэсэн хүсэл эрмэлзэл

төрөх

• Оролцонгоо зүй зохистой

харилцаагаа

гүнзгийрүүлэх

Зохион

байгуулагч:

• Анги удирдсан

багш

• Эцэг эх

• Олон нийтийн

байгууллага

• Мэргэжлийн

хүмүүс, иргэд

• Сурагчдын сайн

дурын клубын

гишүүд

• Бусад

Хамрах хүрээ:

• Сургуулиараа

• Бүлгээрээ

• Ангиараа

• Холимог

бүлгээр

Хэлбэр:

• Ангийн үйл

ажиллагаа

• Клуб,

дугуйлангийн

үйл ажиллагаа

• Сурагчдын

зөвлөлийн үйл

ажиллагаа

• Сургуулийн үйл

ажиллагаа

• Сурагчийн хэрэгцээ сонирхолд тулгуурласан

• Хүүхдийн% шинж, хөгжлийн ялгаатай, онцлог байдлыг харгалзсан

• Сургуулийн зорилгыг дэмжсэн

• Иргэний боловсрол, амьдрах чадварт суралцах үйл ажиллагаа болон бусад

хичээлтэй уялдсан

Page 11: АГУУЛГА - irgen-tur.mn REPORT... · сургууль хүүхдийн бодит байдал, хөгжил, хэрэгцээ, эцэг эх, багшийн хүсэлд тулгуурлан

6 Ерөнхий боловсролын сургуулийн дунд ангийн

Хичээлээс гадуурх үйл ажиллагаанд хийсэн хөндлөнгийн үнэлгээний тайлан /Нийслэлийн Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн жишээн дээр/

ХГҮА-ны цөм хөтөлбөр, зөвлөмжид зааснаар ХГҮА-г төлөвлөж, зохион

байгуулахдаа тухайн сургууль өөрийн онцлогтоо тохируулан, суралцагчдын эрэлт

хэрэгцээнд нийцүүлэн харьцангуй бие даасан байдлаар зохион байгуулах эрх олгогдсон

байгааг харж болно. Гэхдээ цөм хөтөлбөр, зөвлөмжид заасан агуулгын хүрээ,

эзэмшүүлэхээр зорьж буй зорилго, чадварын хүрээнд зохион байгуулах юм.

ЕБС-ийн дунд ангийн ХГҮА-гаар эзэмших чадвар:

ХГҮА-ны цөм хөтөлбөрийг хэрэгжүүлснээр сурагч асуудал шийдвэрлэх арга

барилд суралцаж өөрийгөө удирдан хөгжүүлэх, манлайлах, харилцааны, оролцооны

чадвар гэсэн дөрвөн багц чадварыг эзэмших юм. (Зураг 4.) Үүнд:

Зураг 4. ЕБС-ийн дунд ангийн ХГҮА-гаар эзэмших чадвар

Дээрх чадваруудыг суралцагч эзэмшсэн байдлыг “Өөрийгөө удирдан хөгжүүлэх

чадвар”-ыг хэмжих 12, “Манлайлах чадвар”-ыг хэмжих 6, “Харилцааны чадвар”-ыг

хэмжих 8, “Оролцооны чадвар”-ыг хэмжих 8 үзүүлэлтийг боловсруулсан байна (Эх

сурвалж: БСШУЯ. Суурь боловсролын сургалтын цөм хөтөлбөр. Гарын авлага).

Оролцооны

чадвар

Хамт олны нэг гишүүний%д өөрийн хүсэл

сонирхол, авьяас чадвар,% онцлогоо нээж,

өөртөө итгэлтэй болж, өөрийгөө удирдан

хөгжүүлж, манлайлж байгаа байдал

Хөгжилтэй, эвсэг, тусархаг, ажилсаг хамт

олныг бүрдүүлэх арга замыг эрэлхийлж,

ажил үүргээ хуваарилан, биелүүлэхийн

төлөө хамтдаа хичээн ажиллаж буй байдал

Бусдын үзэл бодол, байр суурь, ялгаатай

байдлыг хүндэтгэн тэдэнтэй зүй зохистой

хүнлэг харилцаж буй байдал

Нийгмийн нэг гишүүний%д нийтийн сайн

сайхны төлөө санаачилга гарган

хэрэгжүүлэхийг эрмэлзэж буй байдал

Манлайлах

чадвар

Өөрийгөө

удирдан

хөгжүүлэх

чадвар

Харилцааны

чадвар

Page 12: АГУУЛГА - irgen-tur.mn REPORT... · сургууль хүүхдийн бодит байдал, хөгжил, хэрэгцээ, эцэг эх, багшийн хүсэлд тулгуурлан

7 Ерөнхий боловсролын сургуулийн дунд ангийн

Хичээлээс гадуурх үйл ажиллагаанд хийсэн хөндлөнгийн үнэлгээний тайлан /Нийслэлийн Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн жишээн дээр/

ҮНЭЛГЭЭНИЙ АРГА ЗҮЙ

Өгөгдлийн эх сурвалж:

Хөндлөнгийн үнэлгээний хүрээнд дараах мэдээллийг эх сурвалжийг ашигласан

болно. Үүнд:

• “Боловсрол” үндэсний хөтөлбөр (2010-2021). Монгол Улсын Засгийн газрын 2010

оны 31 дүгээр тогтоол.

• Ерөнхий боловсролын сургуульд дугуйлан, секц, клуб хичээллүүлэх багшийн

гарын авлага. БСШУСЯ. Улаанбаатар, 2016.

• Суралцахуйг дэмжсэн хичээл, үйл ажиллагааны төлөвлөлт. Сайн хичээл, үйл

ажиллагааны Улсын зөвлөгөөн. БСШУЯ. Улаанбаатар, 2016.

• Сургалтын цөм хөтөлбөр. БСШУС-ын 2016 оны 07 сарын 10 өдрийн А/302 тоот

тушаал.

• Суурь боловсролын сургалтын цөм хөтөлбөр. Гарын авлага. БСШУЯ.

Улаанбаатар, 2015.

• ЕБС-ийн дунд ангийн /Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 48, 50, 65,

72, 92, Ирээдүй цогцолбор сургууль / ХГҮА-ны батлагдсан төлөвлөгөө

• Багшаас /Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 48, 50, 65, 72, 92,

Ирээдүй цогцолбор сургууль / авсан асуулга судалгаа

• Сурагчаас /Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 48, 50, 65, 72, 92,

Ирээдүй цогцолбор сургууль / авсан асуулга судалгаа

• Сурагчийн чадварын үнэлгээ /Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 48,

50, 65, 72, 92, Ирээдүй цогцолбор сургууль /

Эх олонлог, түүвэр:

EБС-ийн ХГҮА-ны хөндлөнгийн үнэлгээ хийхдээ Нийслэлийн БЗД, ЧД, СХД-ийн

48, 50, 65, 72, 92, ИЦС-ийн дунд ангийн 6-9 ангийг хамруулсан. Дээрх сургуулиудын 6-

9 ангид нийт 158 бүлэгт 5233 сурагч суралцаж байна. Энэ нь тус хөндлөнгийн үнэлгээний

эх олонлог болно. Үүнд:

Хүснэгт 1. Хөндлөнгийн үнэлгээнд хамрагдсан сургуулиудын эх олонлог

Сургууль

6-р анги 7-р анги 8-р анги 9-р анги Нийт

Бүлэг

/тоо/

Хүүхэд

/тоо/

Бүлэг

/тоо/

Хүүхэд

/тоо/

Бүлэг

/тоо/

Хүүхэд

/тоо/

Бүлэг

/тоо/

Хүүхэд

/тоо/

Бүлэг

/тоо/

Хүүхэд

/тоо/

48 7 255 6 235 6 204 7 239 26 933

50 5 181 5 150 4 143 5 163 19 637

65 8 254 8 253 8 229 10 331 34 1067

72 4 157 5 170 5 143 6 171 20 641

92 4 124 4 134 4 127 4 131 16 513

ИЦС 12 392 11 389 10 327 10 334 43 1442

Нийт 40 39 37 42 158 5233

Хөндлөнгийн үнэлгээний хүрээнд 133 багш, 813 суралцагчаас асуулга судалгаа

авсан ба ХГҮА-ны цөм хөтөлбөр, зөвлөмжид заасан 4 чадвар, 34 үзүүлэлтээр 123

Page 13: АГУУЛГА - irgen-tur.mn REPORT... · сургууль хүүхдийн бодит байдал, хөгжил, хэрэгцээ, эцэг эх, багшийн хүсэлд тулгуурлан

8 Ерөнхий боловсролын сургуулийн дунд ангийн

Хичээлээс гадуурх үйл ажиллагаанд хийсэн хөндлөнгийн үнэлгээний тайлан /Нийслэлийн Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн жишээн дээр/

хүүхдийн чадварыг ХГҮА-г зохион байгуулсан багшаар, суралцагчдын чадварын өөрийн

үнэлгээг 330 сурагчаар, сургуулиас зохион байгуулж байгаа ХГҮА нь дээрх чадвар,

үзүүлэлттэй хэр нийцэж байгааг суралцагчдын өөрийн үнэлгээнд тулгуурлан 611

сурагчаар үнэлүүлсэн. Мөн 6 сургуулийн 6 хичээлд ажиглалт хийж, Боловсролын

асуудал хариуцсан төрийн байгууллагын мэргэжилтэн, Сургуулийн захиргаа, багш,

суралцагчаас ярилцлагын аргаар мэдээлэл цуглуулсан. Эдгээр нь судалгааны түүвэр

болно.

Суралцагчаас авсан асуулга судалгаанд нийт 813 суралцагч хамрагдсан ба 24.6%

нь 11 хүртэл настай, 20% нь 12 настай, 23.9% нь 13 настай, 22.5% нь 14 настай, 9% нь 15-

аас дээш настай; 47.2% нь эрэгтэй, 52.8% нь эмэгтэй; 19.7% нь 48-р сургууль, 13% нь 50-

р сургууль, 13% нь 65-р сургууль, 12.8% нь 72-р сургууль, 11.4% нь 92-р сургууль, 30.1%

нь Ирээдүй цогцолбор сургуулийн сурагч; 25.7% нь 6-р ангид, 23.4% нь 7-р ангид, 22.4%

нь 8-р ангид, 28.4% нь 9-р ангид суралцаж байна.

Багшаас авсан асуулга судалгаанд нийт 133 багш хамрагдсан ба 4.8% нь 25 хүртэл

настай, 28% 26-30 настай, 11.2% нь 31-35 настай, 26.4% нь 36-40 настай, 15.2% 41-45

настай, 9.6% нь 46-50 настай, 4.8% нь 51-ээс дээш настай; 6% нь эрэгтэй, 94% нь эмэгтэй;

74.8% нь бакалавр, 25.2% нь магистр зэрэгтэй; 21.4% нь 5 хүртэл жил багшилсан, 26.2%

нь 6-10 жил багшилсан, 25.4% нь 11-15 жил багшилсан, 10.3% нь 16-20 жил багшилсан,

4.8% нь 21-25 жил багшилсан, 11.9% нь 26-аас дээш жил багшилсан; 38% нь мэргэжлийн

зэрэггүй, 45.7% нь заах аргач, 16.3% нь тэргүүлэх зэрэгтэй; 26.9% нь 6-р анги, 26.9% нь

7-р анги, 21.5% нь 8-р анги, 24.6% нь 9-р анги даасан багш байгаа бол 38.4% нь 1 дэх

жил, 30.4% нь 2 дахь жил, 22.4% нь 3 дахь жил, 8.8% нь 4 дэх жилдээ ХГҮА-г зааж байна.

Мэдээлэл цуглуулсан, боловсруулсан арга:

Хөндлөнгийн үнэлгээний хүрээнд баримтын бичгийн судалгаа, анкетийн

судалгаа, ажиглалт, ярилцлагын аргыг ашиглан өгөгдөл мэдээллийг цуглуулж,

цуглуулсан өгөгдөл, мэдээллийг нийгмийн судалгааны мэдээллийг боловсруулдаг SPSS

программд хөрвүүлэн боловсруулалт хийж, үр дүнг задлан шинжлэх, нэгтгэн дүгнэх

аргуудыг ашиглан дүгнэсэн болно.

Хөндлөнгийн үнэлгээний хувьсагч, шалгуур үзүүлэлт:

EБС-ийн дунд ангийн ХГҮА-нд хөндлөнгийн үнэлгээ хийхдээ “Боловсрол”

үндэсний хөтөлбөрийн “Суралцагчдад хүртээмжтэй, чанартай, хэрэгцээнд нь нийцсэн

боловсрол эзэмших тэгш боломжийг бүрдүүлэх” стратегийн зорилт 1-ийг удирдлага

болгон ХГҮА-ны төлөвлөлт, зохион байгуулалт болон эзэмших чадвар гэсэн дэд бүлгийн

хүрээнд сургалтын чанар, хүртээмж, хэрэгцээнд нийцсэн байдал гэсэн гурван

хувьсагчийг тодорхойлж төрийн зорилт, сургуулийн нийлүүлэлт, суралцагчийн

эрэлтийн хоорондын зөрүүг тодорхойлох шалгуур үзүүлэлтүүдийг боловсруулан

ажилласан. (Зураг 5.)

Page 14: АГУУЛГА - irgen-tur.mn REPORT... · сургууль хүүхдийн бодит байдал, хөгжил, хэрэгцээ, эцэг эх, багшийн хүсэлд тулгуурлан

9 Ерөнхий боловсролын сургуулийн дунд ангийн

Хичээлээс гадуурх үйл ажиллагаанд хийсэн хөндлөнгийн үнэлгээний тайлан /Нийслэлийн Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн жишээн дээр/

Суралцагчийнн эрэлт

Сургуулийн нийлүүлэлтТөрийн

зорилт

Зураг 5. ЕБС-ийн дунд ангийн ХГҮА-нд хийсэн хөндлөнгийн үнэлгээний бүдүүвч

ҮСХ-ны даргын 2013 оны 12-р сарын 16-ны өдрийн 1/145 тоот тушаалаар

“Боловсролын статистикийн үзүүлэлтүүд тооцох аргачлал”-ыг батлан гаргасан байна.

Тус аргачлалд боловсролын хүрээмжийн үзүүлэлтүүд, боловсролын дотоод үр ашгийн

үзүүлэлтүүд, боловсролын үр дүнгийн үзүүлэлтүүд, боловсролын салбарын зардал,

хүний нөөцийн үзүүлэлтүүдийг боловсруулсан. Эдгээр үзүүлэлтүүд нь ХГҮА-ны

хүртээмж, чанар, хэрэгцээнд нийцсэн байдлыг тодорхойлох боломжгүй, нөгөө талаас

ХГҮА-ны хүртээмж, чанар, хэрэгцээнд нийцсэн байдлыг хэмжих үзүүлэлтийг

нарийвчлан тодорхойлсон үзүүлэлт одоогоор байхгүй байгаа тул хөндлөнгийн үнэлгээ

хийсэн багийн зүгээс дараах шалгуур үзүүлэлтүүдийг тодорхойлон, шалгуур

үзүүлэлтийн дагуу үнэлгээ хийсэн болно. Хөндлөнгийн үнэлгээ хийхдээ Боловсрол, соёл,

шинжлэх ухааны яамнаас баталсан ХГҮА-ны цөм хөтөлбөр, зөвлөмжид заасан ХГҮА-

ны төлөвлөлт, зохион байгуулалт, эзэмших чадварыг удирдлага болгон түүний

хэрэгжилт болон хэрэгцээнд нийцсэн байдлын өнөөгийн түвшинг тодорхойлох байдлаар

хийсэн.

EБС-ийн дунд ангийн ХГҮА-нд хөндлөнгийн үнэлгээ хийх шалгуур үзүүлэлтийг

дараах байдлаар боловсруулсан болно. Үүнд:

Хүснэгт 2. Хөндлөнгийн үнэлгээний шалгуур үзүүлэлт

Судалгааны асуулт Хувьсагч Шалгуур үзүүлэлт

ЕБС-ийн дунд ангийн

ХГҮА-ны төлөвлөлт,

зохион байгуулалтын

төрийн зорилт,

сургуулийн

нийлүүлэлт,

суралцагчийн эрэлт

нь хоорондоо нийцэж

байна уу?

Хүртээмж

- ХГҮА-ны хамрах хүрээ, хэлбэр, арга зүй, орчин, зохион

байгуулагч, сургалтын үнэлгээ тус бүрээр хамрагдалтын хувь,

цагийн багтаамж, хуваарилалт хувиар

Чанар - Хичээлийн орчин, сургалтын агуулга, арга зүй, сургалтын тоног

төхөөрөмж, хэрлэгдэхүүн, багшийн бэлтгэлийн түвшин

Хэрэгцээнд

нийцсэн

байдал

Төлөвлөлт, зохион байгуулалтын хувьд:

- Хэрэгцээний судалгаа авдаг эсэх, хувиар

- Хэрэгцээ сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөнд тусгагдсан хувь

- ХГҮА-ны талаарх сэтгэл ханамжийн түвшин, хувиар

ЕБС-ийн дунд ангийн

ХГҮА-гаар эзэмших

чадварын төрийн

зорилт, сургуулийн

нийлүүлэлт,

суралцагчийн эрэлт

нь хоорондоо нийцэж

байна уу?

Хүртээмж - Агуулгын хүрээ, эзэмших чадвар тус бүрээр цагийн багтаамж,/

хуваарилалт хувиар

Чанар - Чадварын эзэмшилтийн түвшин, оноогоор

- Чадварт ХГҮА-ны үзүүлж буй нөлөөллийн түвшин, оноогоор

Хэрэгцээнд

нийцсэн

байдал

Эзэмших чадварын хувьд:

- Хэрэгцээний судалгаа авдаг эсэх, хувиар

- Хэрэгцээ сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөнд тусгагдсан хувь

- ХГҮА-ны талаарх сэтгэл ханамжийн түвшин, хувиар

- Чадварын үнэлгээний оноо, хувь

ЕБС-ийн дунд ангийн ХГҮА:

• Төлөвлөлт

• Зохион байгуулалт

• Эзэмших чадвар

Page 15: АГУУЛГА - irgen-tur.mn REPORT... · сургууль хүүхдийн бодит байдал, хөгжил, хэрэгцээ, эцэг эх, багшийн хүсэлд тулгуурлан

10 Ерөнхий боловсролын сургуулийн дунд ангийн

Хичээлээс гадуурх үйл ажиллагаанд хийсэн хөндлөнгийн үнэлгээний тайлан /Нийслэлийн Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн жишээн дээр/

ЕБС-ИЙН ДУНД АНГИЙН ХГҮА-НД ХИЙСЭН

ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ ҮР ДҮН

Хөндлөнгийн үнэлгээний үр дүнг ХГҮА-ны төлөвлөлт, зохион байгуулалт болон

суралцагчийн чадвар гэсэн гурван дэд хэсэгт хуваан хүртээмж, чанар, хэрэгцээнд

нийцсэн байдал гэсэн үндсэн гурван хувьсагчийн хүрээнд багцлан боловсрууллаа. Үүнд:

ЕБС-ийн дунд ангийн ХГҮА-ны төлөвлөлтөд хийсэн хөндлөнгийн

үнэлгээний үр дүн:

ХГҮА-ны цөм хөтөлбөр, зөвлөмжид ХГҮА-ны хэлбэр тус бүрийн хүрээнд

сургуулийн зорилготой уялдуулан үйл ажиллагаагаа сургууль, орон нутгийн орчин

нөхцөл, сурагчийн хэрэгцээг сонирхолд тулгуурлан хамтаараа хэлэлцэн төлөвлөж

зохион байгуулах ба сурагчийн хэрэгцээ сонирхолд тулгуурлан ангийн төлөвлөгөөг

гаргах, ангийн үйл ажиллагаанаас бусад үйл ажиллагааны цагийг сургуулийн жилийн

ажлын төлөвлөгөөнд тусган хэрэгжүүлэхээр заасан. (Зураг 6.)

Зураг 6. ЕБС-ийн дунд ангийн ХГҮА-ны төлөвлөлт

Эх сурвалж: БСШУЯ. Суурь боловсролын сургалтын цөм хөтөлбөр. Гарын авлага

“ХГҮА нь боловсролын талаарх төрийн бодлого, сургуулийн зорилго, орон нутаг,

сургууль хүүхдийн бодит байдал, хөгжил, хэрэгцээ, эцэг эх, багшийн хүсэлд тулгуурлан

түүнийг дэмжсэн байдлаар төлөвлөгдөх ба ХГҮА нь бүх төрлийн хичээл, иргэний

боловсрол, амьдрах чадварт суралцах үйл ажиллагаатай нягт уялдаатай байж, хүүхэд

бүрийн хөгжил, сургуулийн зорилгын биелэлтэд хувь нэмрээ оруулахуйц байдлаар

зохион байгуулагдана” гэж заасан.

Хөндлөнгийн үнэлгээний хүрээнд түүвэрлэн авсан сургуулиудын хувьд ХГҮА-

ны төлөвлөлтийн өнөөгийн байдлыг тодорхойлоход төлөвлөлт сургууль бүрт харилцан

адилгүй байсан бөгөөд жил бүрийн ХГҮА-ны батлагдсан төлөвлөгөө нь сургуулийн

холбогдох албан тушаалтан дээр хадгалагдаагүй байх, батлагдсан төлөвлөгөөгүй байх,

жилээр бус улирал улиралаар төлөвлөх, өмнөх оны төлөвлөгөө нь олдохгүй байх зэрэг

хүндрэл, бэрхшээлтэй тулгарсан. Иймд ХГҮА-ны төлөвлөлтийн өнөөгийн байдлыг

Сурагчийн

төлөвлөгөө

Ангийн

төлөвлөгөө

Сургуулийн

төлөвлөгөө

1 2 3

• Сурагчийн хэрэгцээ сонирхолд тулгуурласан

• Хүүхдийн% шинж, хөгжлийн ялгаатай, онцлог байдлыг харгалзсан

• Сургуулийн зорилгыг дэмжсэн

• Иргэний боловсрол, амьдрах чадварт суралцах үйл ажиллагаа болон бусад

хичээлтэй уялдсан

Page 16: АГУУЛГА - irgen-tur.mn REPORT... · сургууль хүүхдийн бодит байдал, хөгжил, хэрэгцээ, эцэг эх, багшийн хүсэлд тулгуурлан

11 Ерөнхий боловсролын сургуулийн дунд ангийн

Хичээлээс гадуурх үйл ажиллагаанд хийсэн хөндлөнгийн үнэлгээний тайлан /Нийслэлийн Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн жишээн дээр/

тодорхойлохын тулд 2017-2018 оны хичээлийн жилийн 1-р улирлын төлөвлөгөөнд дүн

шинжилгээ хийсэн болно.

2017-2018 оны хичээлийн жилийн 1-р улирлын ХҮГА-ны төлөвлөгөөнд

шинжилгээ хийхдээ төлөвлөгөө байгаа эсэх, хэрэв байгаа бол тэрхүү төлөвлөгөөг

батласан эсэх, төлөвлөгөөнд зорилго, зорилт, сэдэв, ногдох цаг, эзэмших чадвар,

шалгуур үзүүлэлт, бусад хичээлтэй уялдах уялдаа, хичээлийн зохион байгуулалтыг

тусгасан эсэхийг нь үнэлж нийт түүвэрт хамрагдсан сургууль, ангиар бүлэглэн үзүүлэлт

тус бүрээр хувийг гаргасан. (Зураг 7.)

Зураг 7. ЕБС-ийн дунд ангийн ХГҮА-ны төлөвлөлтийн өнөөгийн байдал /2017-2018 оны хичээлийн

жилийн 1-р улирал/

Судалгааны үр дүнгээс дүгнэж үзэхэд 12% нь ямар нэг төлөвлөгөөгүйгээр

сургалтыг зохион байгуулж байгаа ба 42% нь төлөвлөгөөг батлаагүй, 29% зорилго

тодорхойлоогүй, 71% нь зорилт тодорхойлоогүй, 17% нь сэдэв тодорхойлоогүй, 12% нь

ногдох цагийг тодорхойлоогүй, 46% эзэмших чадвар нь тодорхой бус, 92% үр дүнг

хэмжих шалгуур үзүүлэлтийг тодорхойлоогүй, 96% нь тус хичээл бусад хичээлтэй

хэрхэн уялдаж байгааг тодорхойлоогүй, 71% нь тухайн хичээлийг хэрхэн зохион

байгуулахыг нарийвчлан тусгаагүй байна.

Нөгөө талаас төлөвлөгөөнд тусгасан зорилго, зорилт нь SMART бус ХГҮА-ны

цөм хөтөлбөр, зөвлөмжид тодорхойлсон ерөнхий зорилгыг шууд хуулбарлан бичсэн

байдалтай байна. Энэ нь тухайн хичээлийн жилд ямар зорилго дэвшүүлсэн нь

тодорхойгүй байна. Мөн төлөвлөгөөг гаргахдаа өмнөх хичээлийн жилийн төлөвлөгөөг

хуулбарлан дараагийн анги ашиглах, ангийн хичээлийн жилийн төлөвлөгөөг 6-9 дүгээр

ангиудад нэг ижил загвараар батлан хэрэгжүүлж байгаа тохиолдол байна. Энэ нь ХГҮА-

ааг сурагчийн хэрэгцээ сонирхолд тулгуурласан, хүүхдийн хувь шинж, хөгжлийн

ялгаатай, онцлог байдлыг харгалзсан байдлаар төлөвлөх төрийн зорилт хэрэгжихгүй

байгааг харуулж байна.

Page 17: АГУУЛГА - irgen-tur.mn REPORT... · сургууль хүүхдийн бодит байдал, хөгжил, хэрэгцээ, эцэг эх, багшийн хүсэлд тулгуурлан

12 Ерөнхий боловсролын сургуулийн дунд ангийн

Хичээлээс гадуурх үйл ажиллагаанд хийсэн хөндлөнгийн үнэлгээний тайлан /Нийслэлийн Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн жишээн дээр/

ХГҮА-ны цөм хөтөлбөр, зөвлөмжид тусгагдсан нэг зүйл бол ХГҮА нь иргэний

боловсрол, амьдрах чадварт суралцах үйл ажиллагаа болон бусад хичээлтэй уялдсан байх

шаардлагатай бөгөөд батлагдсан төлөвлөгөөнд хэрхэн уялдаж байгаа нь тодорхой

харагдахгүй байна. Нөгөө талаас иргэний боловсрол, амьдрах чадварт суралцах үйл

ажиллагааг чиглэлээр хийгдсэн сургалтын хэрэглэгдэхүүн, гарын авлага зэрэг нь ХГҮА-

ны цөм хөтөлбөр, зөвлөмжид заагдсан эзэмших чадвар, заах ерөнхий чиглэлтэй зарим

талаараа давхцаж байгаа нь ХГҮА-ааг дээрх 2 хичээлээс хэрхэн ялгах, хэрхэн уялдуулах,

яаж давхцуулахгүй байх вэ? гэдэг талаар зөвлөмж, зааварчилгаа, чиглэл өгөх

шаардлагатай байгааг харуулж байна.

Хөндлөнгийн үнэлгээний хүрээнд ХГҮА-ны төлөвлөгөөг хэн, хэрхэн гаргадаг

болон ХГҮА-ны үнэлгээг хэрхэн хийдэг байдлыг тодруулж үзэхэд суралцагчаас авсан

асуулга судалгаанд “ХГҮА-г төлөвлөхдөө хүүхэд бүрийн саналыг авдаг уу?” гэсэн

асуултад 63.1% нь тийм, 24.7% нь заримдаа, 6.7% нь санал авдаггүй, 5.4% мэдэхгүй гэж

хариулсан бол 28% нь бичгээр, 56.2% асуулгаар, 13.1% хэлэлцүүлэг ярилцлагаар, 2.6%

нь бусад хэлбэрээр саналыг авдаг гэж хариулсан байна. Харин 68.8% нь ангийн багш

бидэнтэй ярилцаж төлөвлөгөөг гаргадаг, 12.9% нь ангийн багш өөрөө гаргадаг, 2.9% анги

дотроо зөвлөл байгуулж гаргадаг, 11.5% нь бид ангиараа ярилцаж шийдвэрлэдэг, 2.6%

нь баг багаараа ярилцан төлөвлөгөөгөө гаргадаг, 1.3% нь бусад хэлбэрээр ХГҮА-ны

төлөвлөгөөг гаргадаг гэж хариулсан байна.

Багшаас авсан асуулга судалгаанд “ХГҮА-ны төлөвлөгөөг хэн гаргадаг вэ?” гэсэн

асуултад 69.9% нь анги удирдсан багш, 2.3% нь нийгмийн ажилтан, 1.5% нь сургуулийн

захиргаа, 21.8% нь багш суралцагчид хамтран, 1.5% нь оролцогч талууд хамтран, 3%

бусад гэж хариулсан бол 43.6% ангийн багш суралцагчидтайгаа ярилцаж төлөвлөгөөг

гаргадаг, 3.8% ангийн багш өөрөө гаргадаг, 48.1% бүлгийн багш нар хэлэлцэж гаргадаг,

3% нь суралцагчид багаараа ярилцан төлөвлөгөөгөө гаргадаг, 1.5% нь бусад гэж

хариулсан байна. “ХГҮА-ны төлөвлөгөөг гаргахдаа хэнээс санал авдаг вэ?” гэсэн

асуултад 68.9% суралцагчдаас, 0.8% нь эцэг эхээс, 4.5% нь сургуулийн захиргаанаас,

14.4% нь заах аргын нэгдлийн багш нараас, 2.3% нь санал авдаггүй, 9.1% бусад гэж

хариулсан бол 27.8% нь бичгээр, 1.6% нь санал авах хуудас боловсруулж, 69.8% нь

хэлэлцүүлгээр, 0.8% бусад хэлбэрээр саналыг авдаг гэж хариулжээ.

ХГҮА-г зохион байгуулахдаа суралцагчдын мэдлэг чадварын түвшинг үнэлдэг

эсэхийг багш болон суралцагчдаас тодруулахад багш нарын 44.6%, суралцагчдын 74.1%

нь суралцагч бүрийн мэдлэг, чадварын түвшинг хичээлийн жилийн эхэнд үнэлдэг гэсэн

бол багш нарын 16.4% нь сургуулиас, 76.6% нь хичээл заасан багш суралцагч бүрийн

мэдлэг, чадварын түвшинг хичээлийн жилийн төгсгөлд үнэлдэг гэж хариулсан байна.

Харин суралцагчдын 18.9% нь сургуулиас, 53% нь хичээл заасан багш суралцагч бүрийн

мэдлэг, чадварын түвшинг хичээлийн жилийн төгсгөлд үнэлдэг гэж хариулсан бол 20.4%

мэдэхгүй гэж хариулжээ. Суралцагч бүрийн мэдлэг, чадварын түвшинг хичээлийн

жилийн эхэнд үнэлдэг эсэх дээр багш, суралцагчдын хариулсан байдал ихээхэн зөрүүтэй

байна анхаарал татаж байна. Мөн суралцагч бүрийн мэдлэг, чадварын түвшинг

хичээлийн жилийн төгсгөлд үнэлдэг эсэх дээр багш нарын 76.6% нь багш өөрөө үнэлдэг

Page 18: АГУУЛГА - irgen-tur.mn REPORT... · сургууль хүүхдийн бодит байдал, хөгжил, хэрэгцээ, эцэг эх, багшийн хүсэлд тулгуурлан

13 Ерөнхий боловсролын сургуулийн дунд ангийн

Хичээлээс гадуурх үйл ажиллагаанд хийсэн хөндлөнгийн үнэлгээний тайлан /Нийслэлийн Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн жишээн дээр/

гэж хариулсан бол суралцагчдын 20.4% мэдэхгүй гэж хариулсан нь бас анхаарал татаж

байна.

Хүснэгт 3. ХГҮА-ны зохион байгуулалтын хүрээнд суралцагчдын мэдлэг чадварын түвшинг үнэлдэг

эсэх дээр судалгаанд оролцогчдын өгсөн хариулт /багш болон суралцагчдаас авсан асуулга

судалгааны үр дүн/

Хариултын сонголт Хариултын хувь

Багш Суралцагч

Суралцагч бүрийн мэдлэг, чадварын түвшинг хичээлийн жилийн эхэнд үнэлдэг эсэх

Тийм 44.6 74.1

Үгүй 55.4 25.9

Нийт 100% 100%

Суралцагчдын мэдлэг, чадварын түвшинг хичээлийн жилийн төгсгөлд үнэлдэг эсэх

Тийм. Сургуулиас үнэлдэг 16.4 18.9

Тийм. Хичээл заасан багш үнэлдэг 76.6 53.0

Үнэлгээ хийдэггүй 7.0 7.6

Мэдэхгүй - 20.4

Нийт 100% 100%

“Үнэлгээ хийдэг бол яаж үнэлдэг вэ?” гэсэн асуултад багш нарын 30.3% нь

ажиглалт /ажиглалтын тэмдэглэл/, 13.9% нь асуулга /санал асуулгын хуудас/, 13.9% нь

өөрийн үнэлгээ /өөрийн үнэлгээний хуудас/, 8.2% нь тэмдэглэл хөтлөх /мөрөөдөл,

зорилгын дэвтэр, эргэцүүлэл, санал сэтгэгдэлийн хуудас/, 8.2% нь ярилцлага

/ярилцлагын асуулт, тэмдэглэл, бичлэг/, 5.7% нь баримт /амжилтыг нотлох/, 19.7% нь

бүтээл, тайлан тоглолт /бүтээлийн хуудас/-оор үнэлдэг гэсэн бол 41% нь улирал бүрээр,

20% нь хагас жилээр, 33.3% нь хичээлийн жилээр, 5.7% нь бусад хэлбэр үнэлгээг хийдэг

гэж хариулсан байна.

“ХГҮА-ны үнэлгээг юунд ашигладаг вэ?” гэсэн асуултад багш нар дараах

хариултыг өгсөн байна. /нээлттэй хариултын нэгтгэлийг хавсаргав/ Үүнд:

• Сурагчдын хүмүүжил, төлөвшилд анализ хийхэд -18

• Суралцагчдын идэвх оролцоог нэмэгдүүлэхэд -14

• Хүүхдийн зан төлөвшилд гарч байгаа эерэг хандлагуудыыг хэрхэн өөрчлөлт

гарч байгааг дүгнэхэд -11

• Дүн гаргахад үнэлгээ өгч ашиглана- 7

• Авьяас чадварыг урамшуулах -6

• Сурагчдын мэдсэн сурсанг тайлагнахад -5

• Суралцагчдад цаашдын тодорхойлолт болж өгдөг -4

“ХГҮА-ны үр дүн, нөлөөллийн талаар суралцагч, эцэг эхчүүдээс сэтгэл

ханамжийн судалгаа авдаг уу?” гэсэн асуултад багш нарын 10% нь тогтмол авч үйл

ажиллагаандаа тусгадаг, 29.2% нь хааяа авдаг ч тэр бүр үйл ажиллагаандаа тусгаж

чаддаггүй, 60.8% нь одоогоор аваагүй байна гэж хариулсан байна.

ЕБС-ийн дунд ангийн ХГҮА-ны зохион байгуулалтад хийсэн хөндлөнгийн үнэлгээний үр дүн:

ХГҮА-ны цөм хөтөлбөр, зөвлөмжид ХГҮА-г зохион байгуулах хэлбэр, орчин, хамрах

Page 19: АГУУЛГА - irgen-tur.mn REPORT... · сургууль хүүхдийн бодит байдал, хөгжил, хэрэгцээ, эцэг эх, багшийн хүсэлд тулгуурлан

14 Ерөнхий боловсролын сургуулийн дунд ангийн

Хичээлээс гадуурх үйл ажиллагаанд хийсэн хөндлөнгийн үнэлгээний тайлан /Нийслэлийн Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн жишээн дээр/

хүрээ, зохион байгуулагч, арга зүйн%д олон талын оролцоо, хамтын ажиллагаа, арга

зүйд тулгуурлан зохион байгуулахаар журамласан байна. (Зураг 8.)

Зураг 8. ЕБС-ийн дунд ангийн ХГҮА-ны зохион байгуулалтын төрийн зорилт /ХГҮА-ны цөм

хөтөлбөр, зөвлөмж/

Эх сурвалж: БСШУЯ. Суурь боловсролын сургалтын цөм хөтөлбөр. Гарын авлага

Хөндлөнгийн үнэлгээний үр дүнгээс дүгнэж үзвэл ХГҮА нь хэлбэрийн хувьд

ангийн үйл ажиллагаа, сургуулийн үйл ажиллагаа; хамрах хүрээний хувьд сургуулиараа,

ангиараа; орчны хувьд ангийн танхимын; зохион байгуулагчийн хувьд анги удирдсан

багш; арга зүйн хувьд багаар ажиллах, ангийн хурал зохион байгуулах, ярилцлагын арга

зүй давамгайлж байна. (Зураг 9.)

Зураг 9. ЕБС-ийн дунд ангийн ХГҮА-ны зохион байгуулалтын сургуулийн нийлүүлэлт

Харин суралцагчийн эрэлтийг тандаж үзэхэд суралцагчийн эрэлт нь ХГҮА-г

зохион байгуулах хэлбэр, орчин, хамрах хүрээ, зохион байгуулагч, арга зүйн%д төрийн

зорилттой тодорхой хэмжээгээр давхцаж байна. Өөрөөр хэлбэр суралцагч ХГҮА-г

зохион байгуулахдаа олон талын оролцоо, хамтын ажиллагаа, арга зүйд тулгуурласан

сонирхолтой байдлаар зохион байгуулах хэрэгтэй гэж үзэж байна. (Зураг 10.)

Арга зүй:

• Багаар ажиллах

• Тоглонгоо суралцах

• Үйлдэл хийнгээ чадваржих

• Ярилцангаа эргэцүүлэн бодож,

шийдвэр гаргах

• Бүтээл хийнгээ өөрийн авьяасаа

хөгжүүлэх

• Бодит зүйлтэй учрангаа учрыг

нь олох гэсэн хүсэл эрмэлзэл

төрөх

• Оролцонгоо зүй зохистой

харилцаагаа

гүнзгийрүүлэх

Зохион

байгуулагч:

• Анги удирдсан

багш

• Эцэг эх

• Олон нийтийн

байгууллага

• Мэргэжлийн

хүмүүс, иргэд

• Сурагчдын сайн

дурын клубын

гишүүд

• Бусад

Хамрах хүрээ:

• Сургуулиараа

• Бүлгээрээ

• Ангиараа

• Холимог

бүлгээр

Хэлбэр:

• Ангийн үйл

ажиллагаа

• Клуб,

дугуйлангийн

үйл ажиллагаа

• Сурагчдын

зөвлөлийн үйл

ажиллагаа

• Сургуулийн үйл

ажиллагаа

Арга зүй:

• Багаар ажиллах

• Ангийн хурал хийх үйл

ажиллагаа

• Ярилцлагын арга зүй

Зохион

байгуулагч:

• Анги удирдсан

багш Хамрах хүрээ:

• Сургуулиараа

• Ангиараа

Хэлбэр:

• Ангийн үйл

ажиллагаа

• Сургуулийн үйл

ажиллагаа

Page 20: АГУУЛГА - irgen-tur.mn REPORT... · сургууль хүүхдийн бодит байдал, хөгжил, хэрэгцээ, эцэг эх, багшийн хүсэлд тулгуурлан

15 Ерөнхий боловсролын сургуулийн дунд ангийн

Хичээлээс гадуурх үйл ажиллагаанд хийсэн хөндлөнгийн үнэлгээний тайлан /Нийслэлийн Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн жишээн дээр/

Зураг 10. ЕБС-ийн дунд ангийн ХГҮА-ны зохион байгуулалтын суралцагчийн эрэлт

ХГҮА-ны зохион байгуулалтын талаарх хөндлөнгийн үнэлгээний нарийвчилсан

үр дүнг хүртээмж, чанар, хэрэгцээнд нийцсэн байдал гэсэн дэд үзүүлэлтийн хүрээнд

ангилан дээрхи зохион байгуулалтын үзүүлэлт тус бүрээр гаргавал дараах байдалтай

байна. Үүнд:

ЕБС-ийн дунд ангийн ХГҮА-ны хүртээмж (Зохион байгуулалт):

ХГҮА-ны цөм хөтөлбөр, зөвлөмжид ХГҮА-г анги удирдсан багш, эцэг эх, олон

нийтийн байгууллага, мэргэжлийн хүмүүс, иргэд, сурагчдын сайн дурын клубын гишүүд

(чадварлаг) гэх мэт олон талын оролцоонд суурилан явуулахаар заасан боловч багш

болон суралцагчаас авсан судалгаанд “ХГҮА-г хэн заадаг вэ?” гэсэн асуултаар

тодруулахад сурагчдын 94.2% нь анги удирдсан багш, багш нарын 85.3% нь анги

удирдсан багш тухайн хичээлийг ордог гэж хариулсан байна. Энэ нь тус хичээлийг олон

талын оролцоог хангасан байдлаар зохион байгуулах төлөвлөлт болон гүйцэтгэл

зөрүүтэй байгааг харуулж байна. (Зураг 11.)

Зураг 11. ХГҮА-г зохион байгуулагч /багш болон суралцагчдаас авсан асуулга судалгааны үр дүн/

ХГҮА-ны цөм хөтөлбөр, зөвлөмжид ХГҮА-г хэлбэрийн хувьд ангийн үйл

ажиллагаа, сургуулийн өдөр тутмын үйл ажиллагаа, клуб дугуйлангийн үйл ажиллагаа,

0

20

40

60

80

100

Багш

Суралцагч

Арга зүй:

• Сонирхолтой байдлаар зохион

байгуулах

• Хөгжөөнт тоглоом

• Багаар ажиллах

• Тэмцээн, уралдаан зохион

байгуулах

• Бүтээлч сэтгэлгээг илүү

хөгжүүлэх

Зохион

байгуулагч:

• Олны танил

хүмүүсийг авчирч

лекц уншуулж,

илтгэл тавиулах

Үйл

ажиллагааны

орчин:

• Танхимаас

гадуурхи

байгаль,

нийгэм

соёлын орчин

Хэлбэр:

• Хэлбэрийн%д

тодорхой санал

гаргаагүй

Хамрах хүрээ:

• Хэлбэрийн%д

тодорхой санал

гаргаагүй

Page 21: АГУУЛГА - irgen-tur.mn REPORT... · сургууль хүүхдийн бодит байдал, хөгжил, хэрэгцээ, эцэг эх, багшийн хүсэлд тулгуурлан

16 Ерөнхий боловсролын сургуулийн дунд ангийн

Хичээлээс гадуурх үйл ажиллагаанд хийсэн хөндлөнгийн үнэлгээний тайлан /Нийслэлийн Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн жишээн дээр/

сурагчдын зөвлөлийн үйл ажиллагаа гэсэн 4 хэлбэрээр зохион байгуулахаар заасан

боловч суралцагчаас авсан судалгаанд “ХГҮА ихэвчлэн хаана явагддаг вэ?” гэсэн

асуултад 92.1% нь ангид зохион байгуулдаг гэсэн бол “ХГҮА-г сургуулиас гадуур

зохион байгуулж байсан уу” гэсэн асуултад 60% нь үгүй гэж хариулсан байна.

Хүснэгт 4. ХГҮА-ны зохион байгуулалтын хэлбэр /суралцагчдаас авсан асуулга судалгааны үр дүн/

Хариултын сонголт Хариултын хувь

Суралцагч

Ангид 92.1

Ангиас гадуур сургууль дотроо 3.2

Сургуулиас өөр газар 3.8

Бусад 0.9

Нийт 100%

ХГҮА-ны цөм хөтөлбөр, зөвлөмжид ХГҮА-г клуб дугуйлангийн болон

сурагчдын зөвлөлийн үйл ажиллагаа хэлбэрээр зохион байгуулж болохыг заасан боловч

бодит гүйцэтгэлээр сургуулиуд ХГҮА-г ангийн болон сургуулийн үйл ажиллагаа

хэлбэрээр зохион байгуулж байна. Энэ нь тус хичээлийг олон талт хэлбэрээр зохион

байгуулах төлөвлөлт болон гүйцэтгэл зөрүүтэй байгааг харуулж байна.

ХГҮА-ны цөм хөтөлбөр, зөвлөмжид ХГҮА-г хамрах хүрээний хувьд

сургуулиараа, бүлгээрээ, ангиараа, холимог бүлгээр зохион байгуулахаар заасан боловч

бодит гүйцэтгэлээр ангийн болон сургуулийн хүрээнд зохион байгуулж байгаа нь

ярилцлагын судалгааны явцад ажиглагдаж байна. Энэ нь тус хичээлийг хамрах хүрээний

хувьд олон талт хэлбэрээр зохион байгуулах төлөвлөлт болон гүйцэтгэл зөрүүтэй байгааг

харуулж байна.

ЕБС-ийн дунд ангийн ХГҮА-ны хүртээмжийг зохион байгуулалтын хувьд ямар

байгааг багш нараас урьдчилан боловсруулсан асуултуудын хүрээнд 1-5 оноогоор

үнэлүүлэхэд дараах байдлаар дүгнэсэн. Үнэлгээний түвшингийн 5 оноо нь тухайн

асуулттай огт санал нийлэхгүй байгааг, 1 оноо нь тухайн асуулттай санал бүрэн нийлж

байгааг илэрхийлж байгаа юм. Үүнд:

Хүснэгт 5. ХГҮА-ны хүртээмжийн /төлөвлөлт, зохион байгуулалт/ талаарх багшийн үнэлгээ

Хариултын сонголт

Хариултын%

Дун-

даж

оноо

Эрэм-

бэ

Са

на

л б

үр

эн н

ий

лж

ба

йн

а

Са

на

л н

ий

лж

ба

йн

а

За

ри

м т

ал

аа

ра

а

сан

ал

ни

йл

ж б

ай

на

Са

на

л н

ий

лэх

гү

й

ба

йн

а

Огт с

ан

ал

ни

йл

эхгү

й б

ай

на

Ни

йт

Хичээлийг хүүхэд бүрийн онцлогыг харгалзан

ялгаатай зохион байгуулах боломжтой 7.9 19.7 52.8 15.7 3.9 100 2.88 4

Цагийн нийт багтаамж нь хичээлээр олгох

мэдлэг, чадварыг хүүхэд бүрт олгоход

хүрэлцээтэй байдаг

2.4 22.6 29.0 35.5 10.5 100 3.29 7

Сэдэв тус бүрийн цагийн багтаамж нь тухайн

сэдвийн хүрээнд мэдлэг, чадвар олгоход

хүрэлцээтэй байдаг

3.9 21.9 42.2 31.3 0.8 100 3.03 6

Page 22: АГУУЛГА - irgen-tur.mn REPORT... · сургууль хүүхдийн бодит байдал, хөгжил, хэрэгцээ, эцэг эх, багшийн хүсэлд тулгуурлан

17 Ерөнхий боловсролын сургуулийн дунд ангийн

Хичээлээс гадуурх үйл ажиллагаанд хийсэн хөндлөнгийн үнэлгээний тайлан /Нийслэлийн Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн жишээн дээр/

Хичээлд хүүхэд бүрийг тэгш оролцуулах орчин

нөхцлийг бүрдүүлсэн 10.0 39.2 31.5 16.9 2.3 100 2.62 1

Хичээлийг зохион байгуулахдаа олон нийтийн

хамтын ажиллагааг бэхжүүлж чадсан 10.2 36.2 37.0 12.6 3.9 100 2.64 2

Хичээлийг зохион байгуулахдаа хүүхдийн%

шинж, хөгжлийн ялгаатай байдал, онцлог

байдлыг харгалздаг

5.5 34.6 45.7 12.6 1.6 100 2.7 3

Хичээлийг зохион байгуулахад шаардлагатай

хангалттай сургалтын хэрэглэгдэхүүнтэй 4.7 10.9 30.2 41.9 12.4 100 3.47 8

Хичээлийг зохион байгуулах мэдлэг чадвар,

туршлагын%д багш нар бүрэн бэлтгэгдсэн 7.8 24.0 41.9 21.7 4.7 100 2.91 5

Дээр дурьдсан асуултуудаар дундаж утгыг гаргаж үзэхэд дундаж утга нь 2.62-

3.47-ийн хооронд хэлбэлзэж байгаа бөгөөд дунджаас доогуур хувиар тухайн асуулттай

санал нийлж байгаа ба ХГҮА-ны сургалтын хэрэглэгдэхүүн, цагийн нийт болон сэдэв

тус бүр дэх багтаамж нь хүүхэд бүрт чадварыг олгох хүрэлцээ, багш нарын бэлтгэгдсэн

байдал, хүүхэд бүрийн онцлогыг харгалзан ялгаатай зохион байгуулах зэрэгт анхаарал

хандуулах шаардлагатай байгааг харуулж байна.

ХГҮА-ны цөм хөтөлбөр, зөвлөмжид ХГҮА-г арга зүйн хувьд багаар ажиллах,

тоглонгоо суралцах, үйлдэл хийнгээ чадваржих, ярилцангаа эргэцүүлэн бодож шийдвэр

гаргах, бүтээл хийнгээ өөрийн авьяасаа хөгжүүлэх, бодит зүйлтэй учрангаа учрыг нь

олох гэсэн хүсэл эрмэлзэл төрөх, оролцонгоо зүй зохистой харилцаагаа гүнзгийрүүлэх

арга зүйг ашиглахаар заасан боловч багш болон суралцагчаас авсан судалгаанд

сурагчдын 22.6% нь багаар ажиллах, 18.4% нь ангийн хурал хийх үйл ажиллагаа

давамгайлдаг гэж хариулсан бол багш нарын 31.2% нь багаар ажиллах, 27.3 нь

ярилцангаа эргэцүүлэн бодож шийдвэр гаргах арга зүй давамгайлдаг гэж үзсэн байна.

Энэ нь тус хичээлийг арга зүйн%д олон талт хэлбэрийг ашиглаж зохион байгуулах

төлөвлөлт болон гүйцэтгэл зөрүүтэй байгааг харуулж байна.

Хүснэгт 6. ХГҮА-ны арга зүйн талаарх үнэлгээ /багш болон суралцагчдаас авсан асуулга судалгааны

үр дүн/

Хариултын сонголт Хариултын хувь

Багш Суралцагч

Багаар ажиллах 31.2 22.6

Тоглонгоо суралцах 6.8 7.5

Үйлдэл хийнгээ чадваржих 13.3 -

Бүтээл хийх 12.0 8.5

Уулзалт хэлэлцүүлэг

27.3

5.8

Мэтгэлцэх 3.5

Яриа лекц 12.1

Аялах 4.9

5.8

Судалгаа хийх 5.6

Бусад хичээл давтах - 5.3

Ангийн хурал хийх 3.9

18.4

Жижиг төсөл хийх 2.1

Зочид урьж ярилцах - 1.3

Бусад 0.6 4.1

Нийт 100% 100%

Page 23: АГУУЛГА - irgen-tur.mn REPORT... · сургууль хүүхдийн бодит байдал, хөгжил, хэрэгцээ, эцэг эх, багшийн хүсэлд тулгуурлан

18 Ерөнхий боловсролын сургуулийн дунд ангийн

Хичээлээс гадуурх үйл ажиллагаанд хийсэн хөндлөнгийн үнэлгээний тайлан /Нийслэлийн Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн жишээн дээр/

ЕБС-ийн дунд ангийн ХГҮА-ны чанар (Зохион байгуулалт):

ХГҮА-ны зохион байгуулалт хэр чанартай явагдаж байгааг тодорхойлох

зорилгоор багш болон суралцагчаас авсан асуулга судалгаанд зохион байгуулалтын

чанарыг тодорхойлох асуултуудыг оруулж, үр дүнг боловсрууллаа.

Суралцагчдын ХГҮА-нд оролцох оролцоо, сэтгэл ханамжийн түвшин нь тус

хичээлийн чанарыг илэрхийлнэ хэмээн үзэж, тэдгээрийг илэрхийлэх асуултуудыг

боловсруулсан. Суралцагчаас авсан асуулга судалгаанд “Танай ангид заагдаж буй

ХГҮА-нд хэр идэвхтэй оролцдог вэ?” гэсэн 39.4% нь маш идэвхитэй оролцдог, 56.9% нь

идэвхитэй оролцдог, 2.1% нь идэвхигүй оролцдог, 1.6% нь бараг оролцдоггүй гэж

хариулсан байна.

ХГҮА-нд оролцдог шалтгааныг нэмэлт асуултаар тодруулахад

• Багш маш хүртээмжтэй сайн заадаг, сонирхолтой байдаг учир хүүхдүүд

идэвхитэй оролцдог

• ХГҮА хувь хүнийг илүү төлөвших, хөгжүүлэх тал дээр илүү үр дүнтэй байдаг

• Хичээлийн үеэр чөлөөтэй харилцдаг ба илүү хэрэгтэй зүйлсийн талаар бие

биенээсээ суралцдаг

• Ангийн ажлын талаар хийгдэх ажлуудыг ярилцдаг учир ангийн хурал шиг л

байдаг

• Сургуулийн удирдлагын зүгээс зохион байгуулж ажил болохоор идэвхтэй

оролцохгүй бол болохгүй

зэрэг асуултууд давамгайлж байна. /Нээлттэй асуултын үр дүнг хавсаргав/

Суралцагчаас авсан асуулга судалгаанд “ХГҮА та нарт хэр таалагдаж байна вэ?”

гэсэн асуултад 75.6% нь таалагддаг, 21.9% нь заримдаа сонирхолтой, 1.9% нь

таалагддаггүй, 0.6% нь бусад хэмээн хариулсан байна. Суралцагчдын ХГҮА-нд оролцох

оролцоо, сэтгэл ханамжийн түвшингийн үнэлгээнээс үзэхэд суралцагчдын оролцоо,

сэтгэл ханамжийн түвшин харьцангуй өндөр байгааг харуулж байна.

ЕБС-ийн дунд ангийн ХГҮА-ны чанарыг зохион байгуулалтын хувьд ямар

байгааг багш нараас урьдчилан боловсруулсан асуултуудын хүрээнд 1-5 оноогоор

үнэлүүлэхэд дараах байдлаар дүгнэсэн. Үнэлгээний түвшингийн 5 оноо нь тухайн

асуулттай огт санал нийлэхгүй байгааг, 1 оноо нь тухайн асуулттай санал бүрэн нийлж

байгааг илэрхийлж байгаа юм. Үүнд:

Page 24: АГУУЛГА - irgen-tur.mn REPORT... · сургууль хүүхдийн бодит байдал, хөгжил, хэрэгцээ, эцэг эх, багшийн хүсэлд тулгуурлан

19 Ерөнхий боловсролын сургуулийн дунд ангийн

Хичээлээс гадуурх үйл ажиллагаанд хийсэн хөндлөнгийн үнэлгээний тайлан /Нийслэлийн Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн жишээн дээр/

Хүснэгт 7. ХГҮА-ны чанарын /төлөвлөлт, зохион байгуулалт/ талаарх багшийн үнэлгээ

Хариултын сонголт

Хариултын%

Дун-

даж

оноо

Эрэм-

бэ

Са

на

л б

үр

эн н

ий

лж

ба

йн

а

Са

на

л н

ий

лж

ба

йн

а

За

ри

м т

ал

аа

ра

а

сан

ал

ни

йл

ж б

ай

на

Са

на

л н

ий

лэх

гү

й

ба

йн

а

Огт с

ан

ал

ни

йл

эхгү

й б

ай

на

Ни

йт

Хичээлийг хүүхэд бүрийн онцлогыг харгалзан

ялгаатай зохион байгуулах боломжтой 7.9 19.7 52.8 15.7 3.9 100 2.88 7

Хичээлийн төлөвлөгөөг гаргахдаа суралцагчийн

хэрэгцээ сонирхолд тулгуурлан хамтаараа

хэлэлцэн төлөвлөж чаддаг

17.1 46.5 27.1 8.5 0.8 100 2.29 1

Хичээлд хүүхэд бүрийг тэгш оролцуулах орчин

нөхцлийг бүрдүүлсэн 10.0 39.2 31.5 16.9 2.3 100 2.62 2

Хичээлийг зохион байгуулахдаа олон нийтийн

хамтын ажиллагааг бэхжүүлж чадсан 10.2 36.2 37.0 12.6 3.9 100 2.64 3

Хичээлийг зохион байгуулахдаа хүүхдийн%

шинж, хөгжлийн ялгаатай байдал, онцлог

байдлыг харгалздаг

5.5 34.6 45.7 12.6 1.6 100 2.7 6

Хичээлийг зохион байгуулахад шаардлагатай

хангалттай сургалтын хэрэглэгдэхүүнтэй 4.7 10.9 30.2 41.9 12.4 100 3.47 9

Хичээлийг зохион байгуулах мэдлэг чадвар,

туршлагын%д багш нар бүрэн бэлтгэгдсэн 7.8 24.0 41.9 21.7 4.7 100 2.91 8

ХГҮА-г бусад хичээлтэй уялдуулан зохион

байгуулж байна 10.9 34.9 33.3 19.4 1.6 100 2.66 4

ХГҮА нь анги хоорондын залгамж холбоо

уялдаатай хэрэгждэг 6.3 37.3 42.1 12.7 1.6 100 2.66 5

Дээр дурьдсан асуултуудаар дундаж утгыг гаргаж үзэхэд дундаж утга нь 2.62-

3.47-гийн хооронд хэлбэлзэж байгаа бөгөөд дундажаас доогуур хувиар тухайн асуулттай

санал нийлж байгаа ба ХГҮА-ны сургалтын хэрэглэгдэхүүн, багш нарын бэлтгэгдсэн

байдал, хүүхэд бүрийн онцлогыг харгалзан сургалтыг ялгаатай зохион байгуулах зэрэгт

анхаарал хандуулах шаардлагатай байгааг харуулж байна. Багш нараас авсан асуулга

судалгаанд “ХГҮА-г зохион байгуулах талаар ном, нарын авлага, зөвлөмж, заавар байдаг

уу” гэсэн асуултад 32.8% нь тийм, 67.2% үгүй гэж хариулсан нь ХГҮА-ны сургалтын

хэрэглэгдэхүүн хангалтгүй байгааг давхар нотолж байна.

“ХГҮА-г хөтөлбөр, зөвлөмжийн дагуу зохион байгуулахад танд ямар хүндрэл,

бэрхшээл тулгардаг вэ?” гэсэн асуултад дараах хариултууд давамгайлж байна. /нээлттэй

хариултын нэгтгэлийг хавсаргав/ Үүнд: (Зураг 12.)

Page 25: АГУУЛГА - irgen-tur.mn REPORT... · сургууль хүүхдийн бодит байдал, хөгжил, хэрэгцээ, эцэг эх, багшийн хүсэлд тулгуурлан

20 Ерөнхий боловсролын сургуулийн дунд ангийн

Хичээлээс гадуурх үйл ажиллагаанд хийсэн хөндлөнгийн үнэлгээний тайлан /Нийслэлийн Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн жишээн дээр/

Зураг 12. ХГҮА-г зохион байгуулахад тулгарч буй бэрхшээл /багшийн үнэлгээ /

“ХГҮА-г илүү үр дүнтэй болгохын тулд юу хийх нь зүйтэй вэ?” гэсэн асуултад

дараах хариултууд давамгайлж байна. /нээлттэй хариултын нэгтгэлийг хавсаргав/ Үүнд:

• Хичээлийн цагийг нэмэгдүүлэх -13

• Аливаа хөтөлбөр төлөвлөгөөг маш ойлгомжтой болгох шаардлагатай -12

• Хэрэглэгдэхүүн, орчин нэмэгдүүлэх, сайжруулах – 11

• Нэгдсэн байдлаар Тодорхой хөтөлбөр зөвлөмж боловсруулж өгөх -10

• Хэрэглэгдэхүүн олговол ачаалал багасна -9

• Үндсэн чиглэл, зааварчилгаа өгөх-6

• Тусгайлан мэргэшсэн багшаар заалгах -5

ЕБС-ийн дунд ангийн ХГҮА-ны хэрэгцээнд нийцсэн байдал (Зохион байгуулалт):

ХГҮА-ны хэрэгцээнд нийцсэн байдлыг “Хичээлээс гадуурх үйл ажиллагааг ямар

байгаасай гэж бодож байна вэ?” гэсэн асуултын хүрээнд нээлттэй асуултаар тодруулахад

уг асуултад дараах хариултууд давамгайлж байна. /нээлттэй хариултын нэгтгэлийг

хавсаргав/. Үүнд:

• Сонирхолтой байдлаар тэмцээн, уралдаан зохион байгуулж хүүхдүүдийг

идэвхижүүлж цагийг үр дүнтэй өнгөрөөх

• Хөгжилтэй байдлаар сонирхол татахуйц хөгжөөнт тоглоом зэрэг үйл ажиллагааг

илүү тусгаж өгөх

• Хүүхэд бүрийн дуу хоолойг сонсож тулж ажиллах орчин нөхцөлийг бүрдүүлэх

хэрэгтэй

• Ганцхан танхимын сургалт бус илүү түүх, соёлын талаар болон танин мэдэхүйн

мэдлэг өгөх газруудаар зочлох

• Яг энэ хэвээрээ цаашдаа орвол их зүгээр гэж бодож байна

• Хүүхдэд үндсэн мэдлэгээс гадна хувь хүний хөгжил талаас илүү мэдлэг олгох

• Олны танил хүмүүсийг авчирч лекц уншуулж, илтгэл тавиулах

• Багаар ажиллах тэмцээн, уралдаан зохион байгуулах

• Сурагчдын илүү байгаль, эх дэлхий, хөрс шороотой танилцуулсан үйл

ажиллагаанууд байвал их зүгээр байх

36

2418

16

1810

Цагийн багтаамж бага

Анги бүлэг бүрт зориулсан гарын авлага,

сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүн

байхгүйТөсөв байхгүй, хэрэглэгдэхүүнээр хангаж

чадахгүй

Сургалтын хэрэглэгдэхүүн дутмаг, бэлдэх

Нэгдсэн нэг хөтөлбөр , зөвлөмж байхгүй

Page 26: АГУУЛГА - irgen-tur.mn REPORT... · сургууль хүүхдийн бодит байдал, хөгжил, хэрэгцээ, эцэг эх, багшийн хүсэлд тулгуурлан

21 Ерөнхий боловсролын сургуулийн дунд ангийн

Хичээлээс гадуурх үйл ажиллагаанд хийсэн хөндлөнгийн үнэлгээний тайлан /Нийслэлийн Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн жишээн дээр/

• Хүүхдүүдийн бүтээлч сэтгэлгээг илүү хөгжүүлсэн гар урлал, ахуйн талын

мэдлэгүүд олгох

• Хүнд тус хүргэх ч юм уу сайн дурын хүмүүнлэгийн ажлууд хийх

• Манлайлах болон мэтгэлцэх зэрэг үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх чадваруудыг

олгох хичээлийг илүү тусгах

ЕБС-ийн дунд ангийн ХГҮА-ны суралцагчийн чадварт хийсэн хөндлөнгийн

үнэлгээний үр дүн:

ХГҮА-ны цөм хөтөлбөр, зөвлөмжид ХГҮА-гаар “Өөрийгөө удирдан хөгжүүлэх

чадвар”-ыг хэмжих 12 үзүүлэлт, “Манлайлах чадвар”-ыг хэмжих 6 үзүүлэлт,

“Харилцааны чадвар”-ыг хэмжих 8 үзүүлэлт, “Оролцооны чадвар”-ыг хэмжих 8

үзүүлэлтийг тодорхойлж дээрх 4 чадварыг эзэмшүүлэхээр заасан. Иймд сургуулиас

зохион байгуулж байгаа ХГҮА нь эдгээр чадварыг эзэмшүүлэхэд чиглэх ба эдгээр

чадварын хүрээнд ХГҮА-ны хэрэгцээг тодорхойлж сургалтыг зохион байгуулах юм.

Иймд суралцагчдын чадварт хөндлөнгийн үнэлгээг хийхдээ сургуулийн бодит гүйцэтгэл

болон суралцагчдын эрэлт хэрэгцээг дээрх 4 чадвар, үзүүлэлтэд тулгуурласан.

ЕБС-ийн дунд ангийн ХГҮА-ны хүртээмж (Суралцагчийн чадвар):

Хөндлөнгийн үнэлгээний хүрээнд түүвэрлэн авсан сургуулиудын хувьд ХГҮА-

ны эзэмших чадварын хүртээмжийн өнөөгийн байдлыг тодорхойлохдоо ХГҮА-ны

төлөвлөгөөнд тусгагдсан сэдэв, эзэмших чадварыг судлан тодорхойлохыг зорьсон

боловч ХГҮА-ны батлагдсан төлөвлөгөө нь сургуулийн холбогдох албан тушаалтан дээр

хадгалагдаагүй байх, батлагдсан төлөвлөгөөгүй байх, жилээр бус улирал улиралаар

төлөвлөх, өмнөх оны төлөвлөгөө нь олдохгүй байх, төлөвлөгөөнд тухайн сэдвийн

хүрээнд суралцагч ямар мэдлэг, ур чадвар эзэмших нь тодорхойгүй байх зэрэг хүндрэл,

бэрхшээлтэй тулгарсан. Иймд ХГҮА-ны эзэмших чадварын хүртээмжийн өнөөгийн

байдлыг тодорхойлохын тулд 2017-2018 оны хичээлийн жилийн 1-р улирлын

төлөвлөгөөнд дүн шинжилгээ хийсэн болно.

2017-2018 оны хичээлийн жилийн 1-р улирлын ХҮГА-ны сэдэв, эзэмших чадварт

шинжилгээ хийхдээ ХГҮА-ны батлагдсан төлөвлөгөөнд тусгагдсан сэдвийг сургууль,

анги, бүлэг тус бүрээр гаргаж тэдгээр нь ХГҮА-ны цөм хөтөлбөр, зөвлөмжид тусгагдсан

эзэмшүүлэх чадвар, үзүүлэлттэй хэр нийцэж байгааг харьцуулах байдлаар дүгнэсэн. Гэвч

тухайн батлагдсан сэдвийн хүрээнд ямар мэдлэг, ур чадвар эзэмшүүлэх нь батлагдсан

төлөвлөгөөнд тодорхой тусгагдаагүй учраас сэдвийг бүлэглэх байдлаар хийсэн болно.

(Зураг 13.)

Page 27: АГУУЛГА - irgen-tur.mn REPORT... · сургууль хүүхдийн бодит байдал, хөгжил, хэрэгцээ, эцэг эх, багшийн хүсэлд тулгуурлан

22 Ерөнхий боловсролын сургуулийн дунд ангийн

Хичээлээс гадуурх үйл ажиллагаанд хийсэн хөндлөнгийн үнэлгээний тайлан /Нийслэлийн Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн жишээн дээр/

Зураг 13. ЕБС-ийн дунд ангийн ХГҮА-гаар зааж буй сэдэв, эзэмших чадвар /2017-2018 оны

хичээлийн жилийн 1-р улирал/

Судалгааны үр дүнгээс дүгнэж үзэхэд батлагдсан сэдвийн 8% нь урлагийн арга

хэмжээ, 12% нь спортын арга хэмжээ, 13% нь сургуулийн өдөр тутмын арга хэмжээ, 13%

нь тэмдэглэлт болон уламжлалт үйл ажиллагаа /баяр ёслол, уламжлалт өдөр/, 6% нь аялал

зугаалга, 19% нь ангийн үйл ажиллагаа, 11% нь хувь сурагчийн нэр хүнд, эрүүл мэнд,

аюулгүй байдалтай холбоотой үйл ажиллагаа, 11% нь сурагчийн авьяас чадварыг нээж,

хөгжүүлэхтэй холбоотой үйл ажиллагаа, 5% нь суралцах арга барилыг сайжруулахтай

холбоотой үйл ажиллагаа, 2% нь нийгмийн сайн сайхны төлөө хийх үйл ажиллагаа эзэлж

байна.

Нийт батлагдсан сэдвийн 71% нь урлаг, спорт, аялал, зугаалга, сургуулийн өдөр

тутмын үйл ажиллагаа, тэмдэглэл болон уламжлалт үйл ажиллагаа, ангийн үйл

ажиллагаа эзэлж байгаа ба ХГҮА-ны цөм хөтөлбөр, зөвлөмжид заасан эзэмшүүлэх

чадвар, хэмжих шалгуур үзүүлэлттэй бүрэн нийцэхгүй байгааг харуулж байна.

Тухайлбал ХГҮА-ны цөм хөтөлбөр, зөвлөмжид заасан “Өөрийгөө удирдан хөгжүүлэх

чадвар”-ыг төлөвшүүлэх шалгуур үзүүлэлтэд заасан дэс дараатай, харилцан уялдаатай

үйл ажиллагаа суралцагч тус бүрээр хийгдэхгүй байгааг харуулж байна. Мөн урлаг,

спорт, аялал, зугаалга, тэмдэглэлт болон уламжлалт үйл ажиллагааг зохион байгуулах

явцдаа “Өөрийгөө удирдан хөгжүүлэх чадвар”, “Манлайлах чадвар”, “Харилцааны

чадвар”, “Оролцооны чадвар”-т суралцаж чадах уу? Эдгээр чадваруудыг хэмжих

үзүүлэлт тус бүрийн дагуу ажиллах боломжтой юу? гэсэн асуулт гарч ирж байна.

Page 28: АГУУЛГА - irgen-tur.mn REPORT... · сургууль хүүхдийн бодит байдал, хөгжил, хэрэгцээ, эцэг эх, багшийн хүсэлд тулгуурлан

23 Ерөнхий боловсролын сургуулийн дунд ангийн

Хичээлээс гадуурх үйл ажиллагаанд хийсэн хөндлөнгийн үнэлгээний тайлан /Нийслэлийн Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн жишээн дээр/

Багш нараас авсан асуулга судалгааны хүрээнд “Хүүхдүүд ХГҮА-аар ямар үндсэн

чадвар эзэмшиж чадаж байна гэж бодож байна вэ?” гэсэн асуултаар нээлттэй байдлаар

дүгнүүлэхэд дараах хариултууд давамгайлж байна /нээлттэй хариултын нэгтгэлийг

хавсаргав/. Үүнд: (Зураг 14.)

Зураг 14. ХГҮА-аар суралцагчийн эзэмшиж буй чадвар /багшийн үнэлгээ /

ЕБС-ийн дунд ангийн ХГҮА-ны чанар (Суралцагчийн чадвар):

30

26

1615

12

11

109

Багаар ажиллах

Өөрийгөө авьяас чадварын хувьд хөгжүүлэх, үнэлэх, зорилготой байхҮзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх

Бусдад өөрийгөө зөв ойлгуулах

Харилцааны чадварт суралцах

Бие даан шийдвэр гаргах

Хамтаараа асуудлыг шийдвэрлэх

Зөв хүн болж төлөвших

Шигтгээ:

ЧД-ийн 50-р сургуулийн 9-р ангийн 2016-2017 оны хичээлийн жилийн ХГҮА-ны

батлагдсан төлөвлөгөө:

Хүснэгт 8. ЕБС-ийн дунд ангийн ХГҮА-ны батлагдсан төлөвлөгөөний сэдвийн цагийн багтаамж

50-р сургуулийн 9-р анги

№ Үзүүлэлт /Үйл ажиллагаа Цагийн

багтаамж Эзлэх хувь

1 Хичээлийн шинэ жилийн нээлт 2 цаг 5.7%

2 Ангийн зорилго зорилтоо тодорхойлох 3 цаг 8.6%

3 Намрын спартакиад 4 цаг 11.4%

4 Ангийн шатрын тэмцээнд оруулах сурагчдыг тодруулах 3 цаг 8.6%

5 “Эрүүл агаар эм” аялалыг анги нэгдлээрээ зохион байгуулах 4 цаг 11.4%

6 Сагсан бөмбөг 3 цаг 8.6%

7 Урлагын үзлэгт бэлтгэх 4 цаг 11.4%

8 Шинэ жилийн үйл ажиллагаа 5 цаг 14.3%

9 Анги нэгдлээрээ кино, музей үзэх 4 цаг 11.4%

10 Тайлан дүгнэлт 3 цаг 8.6%

Нийт 35 цаг 100.0%

ЧД-ийн 50-р сургуулийн 9-р ангийн 2016-2017 оны хичээлийн жилийн ХГҮА-ны

батлагдсан төлөвлөгөөний 40% нь урлаг-спортын арга хэмжээ, 20% нь тэмдэглэлт болон

уламжлалт үйл ажиллагаа, 22.8% нь аялал-зугаалга, 8,6% нь ангийн зорилго зорилтоо

тодорхойлох, 8,6% нь дүгнэлт хичээл хэлбэрээр зохион байгуулагдахаар төлөвлөгдсөн

байна.

Page 29: АГУУЛГА - irgen-tur.mn REPORT... · сургууль хүүхдийн бодит байдал, хөгжил, хэрэгцээ, эцэг эх, багшийн хүсэлд тулгуурлан

24 Ерөнхий боловсролын сургуулийн дунд ангийн

Хичээлээс гадуурх үйл ажиллагаанд хийсэн хөндлөнгийн үнэлгээний тайлан /Нийслэлийн Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн жишээн дээр/

Хөндлөнгийн үнэлгээний явцад багш болон суралцагчаас авсан асуулга

судалгаанд хичээлийн эхэнд болон төгсгөлд суралцагчийн чадварын үнэлгээг хийдэг гэж

хариулсан боловч баримтаар нотлогдохгүй байна. Энэ нь ХГҮА-гаар суралцагч ямар

чадвар эзэмшснийг бодитоор үнэлэх боломжгүй нөхцөл байдалтай тулгарсан.

Иймд ЕБС-ийн дунд ангийн ХГҮА-аар суралцагчдад олгож буй чадварын чанарт

үнэлгээ хийхдээ сургуулиас зохион байгуулж байгаа ХГҮА-р олгож буй чадвар нь

ХГҮА-ны цөм хөтөлбөр, зөвлөмжид заасан 4 чадвар, 34 үзүүлэлттэй хэр нийцэж байгааг

суралцагчдын өөрийн үнэлгээнд тулгуурлан гаргасан.

Ингэхдээ тухайн чадварт ХГҮА хэр нөлөөлж байгааг 1-5 оноогоор дүгнүүлсэн ба

үнэлгээний түвшинг дараах байдлаар авч үзсэн болно. Үүнд:

• ХГҮА нь тухайн үйлдлийг төлөвшүүлэхэд огт нөлөөлдөггүй бол 1 оноо

• ХГҮА нь тухайн үйлдлийг төлөвшүүлэхэд бага зэрэг нөлөөлдөг бол 2 оноо

• ХГҮА нь тухайн үйлдлийг төлөвшүүлэхэд дунд зэрэг нөлөөлдөг бол 3 оноо

• ХГҮА нь тухайн үйлдлийг төлөвшүүлэхэд дундажаас дээгүүр нөлөөлдөг бол 4 оноо

• ХГҮА нь тухайн үйлдлийг төлөвшүүлэхэд хангалттай сайн нөлөөлдөг бол 5 оноо

Дээрх үнэлгээний түвшингээр суралцагчийн өөрийн үнэлгээнд тулгуурлан

үнэлүүлэхэд үнэлгээний дундаж утга харьцангуй өндөр гарсан. Гэвч энэ нь ХГҮА-гаар

хангалттай мэдлэг, чадвар эзэмшүүлж байна гэж дүгнэх боломжгүй юм. Учир нь үнэлгээ

өөрийн үнэлгээнд тулгуурласан төсөөллийн үнэлгээ бөгөөд суралцагч үнэлгээ өгөхдөө

өндөрөөр үнэлсэн тал ажиглагдаж байна.

ХГҮА нь суралцагчдын “Өөрийгөө удирдан хөгжүүлэх чадвар”-т хэрхэн нөлөөлж

байгааг үнэлсэн суралцагчийн өөрийн үнэлгээний үзүүлэлтүүдийн дундаж утга нь 3.47-

4.03 хооронд байгаа бөгөөд харьцангуй сайн нөлөөлдөг гэж дүгнэсэн байна. Дүгнэлт

гаргах явцдаа дараагийн зорилго, сайжруулах арга замаа тодорхойлж байгаа байдал,

Хийсэн ажлын үр дүнд тухай бүрт нь дүгнэлт гаргаж байгаа байдал, Зорилгоо биелүүлэх

явцад тулгамдсан болон бэрхшээлтэй асуудлыг олж харан зорилготойгоо уялдуулж

байгаа байдал гэсэн шалгуур үзүүлэлтүүд бусдаасаа харьцангуй бага оноо авсан ба

эдгээрт анхаарах шаардлагатайг харуулж байна.

Хүснэгт 9. ХГҮА нь суралцагчдын “Өөрийгөө удирдан хөгжүүлэх чадвар”-т нөлөөлөх нөлөөллийн

талаархи суралцагчийн өөрийн үнэлгээ

Үзүүлэлт Дундаж

утга

Эрэ-

мбэ

Нэг. Өөрийгөө удирдан хөгжүүлэх чадвар

Ч1.12. Өөрийн хүчинд найдаж, шинэ зүйлийг өөрийн хүчээр хийж гүйцэтгэхийн төлөө тэмүүлж

буй байдал 4.03 1

Ч1.11. Ажлаа төлөвлөх, үр дүнг нь тооцох, дараагийн алхмаа тодорхойлох зэрэг үйлдэлүүд нь

өөрийн зорилгодоо хүрэхэд зайлшгүй хийх алхмууд гэдгийг ойлгож байгаа байдал 3.96 2

Ч1.4. Зорилгоо биелүүлэхийг эрмэлзэж, тэмүүлж бүтээлч санаачилга гаргаж буй байдал 3.93 3

Ч1.9. Асуудалд хариуцлагатай, эмх цэгцтэй, ажил хэрэгчээр хандаж зөв бурууг эргэцүүлэн

бодож, бусдынхаа амжилтад баярлаж чаддаг, өөрийнхөө юуг хийж чадаж юуг чадахгүй байгаагаа

итгэлтэйгээр танилцуулдаг, бусдаас ямар тусламж авах юу хэрэгтэй байгаагаа илэрхийлдэг

байдал

3.93 4

Ч1.1. Хүсэл сонирхол, авьяас чадвараа тодорхойлж байгаа байдал 3.89 5

Ч1.6. Төлөвлөсөн ажлуудаа хэрэгжүүлэхийг эрмэлзэж, өөртөө шаардлага тавьж, хариуцлагатай

хандаж буй байдал 3.88 6

Page 30: АГУУЛГА - irgen-tur.mn REPORT... · сургууль хүүхдийн бодит байдал, хөгжил, хэрэгцээ, эцэг эх, багшийн хүсэлд тулгуурлан

25 Ерөнхий боловсролын сургуулийн дунд ангийн

Хичээлээс гадуурх үйл ажиллагаанд хийсэн хөндлөнгийн үнэлгээний тайлан /Нийслэлийн Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн жишээн дээр/

Ч1.7. Төлөвлөсөн ажлуудаа гүйцэтгэхдээ бэлтгэлээ хангаж буй байдал 3.84 7

Ч1.2. Хүсэл сонирхол, авьяас чадвартаа тулгуурлан зорилгоо тодорхойлж байгаа байдал 3.82 8

Ч1.5. Зорилгоо биелүүлэх алхмуудыг тодорхойлж, төлөвлөж буй байдал 3.74 9

Ч1.10. Дүгнэлт гаргах явцдаа дараагийн зорилго, сайжруулах арга замаа тодорхойлж байгаа

байдал 3.73 10

Ч1.8. Хийсэн ажлын үр дүнд тухай бүрт нь дүгнэлт гаргаж байгаа байдал 3.67 11

Ч1.3. Зорилгоо биелүүлэх явцад тулгамдсан болон бэрхшээлтэй асуудлыг олж харан

зорилготойгоо уялдуулж байгаа байдал 3.47 12

Дундаж оноо 3.82

ХГҮА нь суралцагчдын “Манлайлах чадвар”-т хэрхэн нөлөөлж байгааг үнэлсэн

суралцагчийн өөрийн үнэлгээний үзүүлэлтүүдийн дундаж утга нь 3.66-3.83 хооронд

байгаа бөгөөд харьцангуй сайн нөлөөлдөг гэж дүгнэсэн байна. Хамт олныг нэг зорилго

дор нэгтгэхийн тулд хувийн оролцоо, үлгэр жишээч байдлаар үлгэр дууриал үзүүлж,

уриалан дуудаж буй байдал, Хамт олны эрх үүрэг, хариуцлагын жигд хуваарилалтыг

хийж буй байдал гэсэн шалгуур үзүүлэлтүүд бусдаасаа харьцангуй бага оноо авсан ба

эдгээрт анхаарах шаардлагатайг харуулж байна.

Хүснэгт 10. ХГҮА нь суралцагчдын “Манлайлах чадвар”-т нөлөөлөх нөлөөллийн талаархи

суралцагчийн өөрийн үнэлгээ

Үзүүлэлт Дундаж

утга

Эрэ-

мбэ

Хоёр. Манлайлах чадвар

Ч2.6. Үзэл бодол, зорилгоо тууштай хамгаалж хаашаа, хэрхэн, яаж ажиллахад чиглүүлж, бусдад

хийж бүтээх боломж нөхцлийг бүрдүүлж эрч хүч өгч, найз нөхдийнхөө олж хараагүй боломж

нөхцлийг олж харан үйл ажиллагаандаа ашигладаг байдал

3.83 1

Ч2.1. Хамт олноо хөгжилтэй, эвсэг, тусархаг, ажилсаг болгохын төлөө санал санаачилга, хичээл

зүтгэл гаргаж буй байдал 3.81 2

Ч2.3. Хамт олныг нэгтгэх зорилгоор үйл ажиллагаанд оролцож үүрэг даалгавар авч хийж

гүйцэтгэж байгаа байдал 3.81 3

Ч2.5. Итгэл үнэмшил, үнэт зүйлс, зан чанар, мэдлэг чадвараараа найз нөхдөө удирдан тэднийг

зорилготоо хүрэхэд нь нөлөөлж байгаа байдал 3.68 4

Ч2.2. Хамт олныг нэг зорилго дор нэгтгэхийн тулд хувийн оролцоо, үлгэр жишээч байдлаар

үлгэр дууриал үзүүлж, уриалан дуудаж буй байдал 3.66 5

Ч2.4. Хамт олны эрх үүрэг, хариуцлагын жигд хуваарилалтыг хийж буй байдал 3.66 6

Дундаж оноо 3.74

ХГҮА нь суралцагчдын “Харилцааны чадвар”-т хэрхэн нөлөөлж байгааг үнэлсэн

суралцагчийн өөрийн үнэлгээний үзүүлэлтүүдийн дундаж утга нь 3.76-4.36 хооронд

байгаа бөгөөд харьцангуй сайн нөлөөлдөг гэж дүгнэсэн байна. Өөрийн үзэл бодлыг

бусдад тулгахгүйгээр бусдадаа хүндэтгэлтэй хандаж буй байдал, Ажил үүргийн

хуваарилалтын үед бусдын авьяас чадвар, байр суурийг харгалзан үзэж буй байдал, Зөв

сайхан үгээр харилцаж буй байдал гэсэн шалгуур үзүүлэлтүүд бусдаасаа харьцангуй бага

оноо авсан ба эдгээрт анхаарах шаардлагатайг харуулж байна.

Хүснэгт 11. ХГҮА нь суралцагчдын “Харилцааны чадвар”-т нөлөөлөх нөлөөллийн талаархи

суралцагчийн өөрийн үнэлгээ

Үзүүлэлт Дундаж

утга

Эрэ-

мбэ

Гурав. Харилцааны чадвар

Ч3.7. Сургуулийн удирдах ажилтан, ажилчидтай зохистой харилцаж буй байдал 4.36 1

Ч3.1. Тодорхой асуудлыг хэлэлцэх, шийдвэрлэх үед найз нөхдийнхөө санаа бодлыг тэвчээртэй

сонсож байгаа байдал 4.13 2

Ч3.8. Бусадтай харилцахдаа хүндэтгэл, шаардлагыг хослуулж буй байдал 4.11 3

Ч3.6. Бага болон ахлах ангийн сурагчидтай харилцах үед зохистойгоор харилцаж буй байдал 3.98 4

Page 31: АГУУЛГА - irgen-tur.mn REPORT... · сургууль хүүхдийн бодит байдал, хөгжил, хэрэгцээ, эцэг эх, багшийн хүсэлд тулгуурлан

26 Ерөнхий боловсролын сургуулийн дунд ангийн

Хичээлээс гадуурх үйл ажиллагаанд хийсэн хөндлөнгийн үнэлгээний тайлан /Нийслэлийн Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн жишээн дээр/

Ч3.4. Бусдыгаа дэмжин тусалж, харилцан итгэлцэлийн уур амьсгал бий болгохыг зорьж, тэмүүлж

байгаа байдал 3.90 5

Ч3.3. Өөрийн үзэл бодлыг бусдад тулгахгүйгээр бусдадаа хүндэтгэлтэй хандаж буй байдал 3.86 6

Ч3.2. Ажил үүргийн хуваарилалтын үед бусдын авьяас чадвар, байр суурийг харгалзан үзэж буй

байдал 3.84 7

Ч3.5. Зөв сайхан үгээр харилцаж буй байдал 3.76 8

Дундаж оноо 3.99

ХГҮА нь суралцагчдын “Оролцооны чадвар”-т хэрхэн нөлөөлж байгааг үнэлсэн

суралцагчийн өөрийн үнэлгээний үзүүлэлтүүдийн дундаж утга нь 3.79-3.97 хооронд

байгаа бөгөөд харьцангуй сайн нөлөөлдөг гэж дүгнэсэн байна. Гаргасан санал,

санаачилгаа бодит үр дүн болгохыг эрмэлзэж, зохион байгуулж буй эсэх, Анги,

сургуулийн хамт олон, нийгмийн сайн сайхны төлөө үр дүнтэй санал дэвшүүлж,

санаачилга гаргаж буй байдал, Бусадтай харилцан хамтын ажиллагаа, түншлэл тогтоож

буй байдал гэсэн шалгуур үзүүлэлтүүд бусдаасаа харьцангуй бага оноо авсан ба эдгээрт

анхаарах шаардлагатайг харуулж байна.

Хүснэгт 12. ХГҮА нь суралцагчдын “Оролцооны чадвар”-т нөлөөлөх нөлөөллийн талаархи

суралцагчийн өөрийн үнэлгээ

Үзүүлэлт Дундаж

утга

Эрэ-

мбэ

Дөрөв. Оролцооны чадвар

Ч4.6. Хамтын шийдвэр гаргахад% хүний шийдвэр чухал болохыг ойлгож байгаа байдал 3.97 1

Ч4.8. Өөрийн байр суурь, үзэл бодлоо үндэслэлтэй, тодорхой баримтад тулгуурлан илэрхийлж

байгаа байдал 3.90 2

Ч4.4. Бусадтай санал бодлоо солилцон шийдвэр гаргаж буй байдал 3.89 3

Ч4.1. Орчин тойрны асуудалд санаа тавьж байгаа байдал 3.88 4

Ч4.5. Өөрийн санаа бодлыг бусдын санаа бодолтой харьцуулан зөв буруугаа ялган шийдвэр

гаргахад нөлөөлж чадаж буй байдал 3.87 5

Ч4.3. Гаргасан санал, санаачилгаа бодит үр дүн болгохыг эрмэлзэж, зохион байгуулж буй эсэх 3.82 6

Ч4.2. Анги, сургуулийн хамт олон, нийгмийн сайн сайхны төлөө үр дүнтэй санал дэвшүүлж,

санаачилга гаргаж буй байдал 3.81 7

Ч4.7. Бусадтай харилцан хамтын ажиллагаа, түншлэл тогтоож буй байдал 3.79 8

Дундаж оноо 3.87

ЕБС-ийн дунд ангийн ХГҮА-ны хэрэгцээнд нийцсэн байдал (Суралцагчийн чадвар):

ЕБС-ийн дунд ангийн ХГҮА-аар олгож буй чадвар нь суралцагчийн хэрэгцээнд

хэр нийцэж байгааг үнэлэх зорилгоор суралцагчдаас “Хичээлээс гадуурх үйл

ажиллагааны төлөвлөлтөнд чи ямар сэдэв, чиглэл санал болгосон бэ?” гэсэн асуултыг

авсан ба уг асуултад дараах хариултууд давамгайлж байна нээлттэй хариултын

нэгтгэлийг хавсаргав/. Үүнд:

• Хувь хүнийг өөрийгөө олж мэдэх, авьяас чадвараа нээж илрүүлэх тал дээр илүү

туслах

• Ахуйн мэдлэгийг илүү түгээх болон хүүхдүүддэд ёс заншилаа илүү авч үлдэх тал

дээр мэдлэг олгох

• Үзэл бодлоо илэрхийлэх, өөрийн үзэл бодлыг зоригтойгоор илэрхийлэх

• Амьдралд хэрэгтэй зүйлс, амьдрах ухааны чиглэлээр

• Харилцааны соёл

• Шатар даам гэх мэт спорт тоглоомууд

• Манлайлал болон оролцоо

Page 32: АГУУЛГА - irgen-tur.mn REPORT... · сургууль хүүхдийн бодит байдал, хөгжил, хэрэгцээ, эцэг эх, багшийн хүсэлд тулгуурлан

27 Ерөнхий боловсролын сургуулийн дунд ангийн

Хичээлээс гадуурх үйл ажиллагаанд хийсэн хөндлөнгийн үнэлгээний тайлан /Нийслэлийн Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн жишээн дээр/

• Гар утасны болон зөв дадал зуршлын тухай хичээлүүд

• Мэргэжил сонголт

• Казак хэл сурах

ЕБС-ийн дунд ангийн суралцагч нь ХГҮА-аар ямар чадвар эзэмших шаардлагатай

байгаагаа бүрэн тодорхойлох тал дээр учир дутагдалтай байна. Тухайлбал анги доошлох

тусам энэ байдал нь нэмэгдэх байдал ажиглагдаж байна. Иймд ХГҮА-гаар ямар чадвар

эзэмших шаардлагатай байгааг суралцагчаар тодорхойлуулахад чиглүүлэг, зөвлөн

туслах ажил шаардлагатай байна. Олон улсад болон зарим сургуулиудад энэхүү үйл

явцад эцэг, эхийг татан оролцуулдаг туршлага байдаг.

Page 33: АГУУЛГА - irgen-tur.mn REPORT... · сургууль хүүхдийн бодит байдал, хөгжил, хэрэгцээ, эцэг эх, багшийн хүсэлд тулгуурлан

28 Ерөнхий боловсролын сургуулийн дунд ангийн

Хичээлээс гадуурх үйл ажиллагаанд хийсэн хөндлөнгийн үнэлгээний тайлан /Нийслэлийн Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн жишээн дээр/

ДҮГНЭЛТ

ЕБС-ийн дунд ангийн ХГҮА-нд хийсэн хөндлөнгийн үнэлгээ нь тухайн сургууль

сургалтын төлөвлөгөөгөө бүрэн боловсруулаагүй, хичээлийн эхэнд болон төгсгөлд

суралцагчийн чадварын суурь түвшин, хүрсэн түвшин, зорилтот түвшингийн талаар

хийгдсэн, баримтаар нотлогдох үнэлгээ байхгүй зэрэг хүчин зүйлсээс шалтгаалан

бодлогын үр дүнгийн үнэлгээ хийх боломжгүй байсан тул бодлогын хэрэгжилтийн

явцын үнэлгээ хийсэн болно.

ЕБС-ийн дунд ангийн ХГҮА-нд хийсэн хөндлөнгийн үнэлгээний үр дүнг ХГҮА-

ны төлөвлөлт, зохион байгуулалт, эзэмших чадвар гэсэн 3 үндсэн бүлгийн хүрээнд

дараах байдлаар дүгнэж байна. Үүнд:

ХГҮА-ны төлөвлөлт:

• Сургуулиуд ХГҮА-ны төлөвлөлтийг хийж чадахгүй байна

• ХГҮА-ны төлөвлөгөөний зорилго, зорилт нь SMART биш байна

• ХГҮА-ны цөм хөтөлбөрийн эзэмших чадварыг хэмжих 34 шалгуур нь шалгуур

үзүүлэлт бус ажил болсон байна

• ХГҮА-ны оноосон нэр оновчгүй байна

• ХГҮА-нд анги хоорондын залгамж холбоо сул байна

• ХГҮА-г бусад хичээлтэй уялдуулахгүй байна

• Хүүхдийн хувь шинж, хөгжлийн ялгаатай, онцлог байдлыг харгалзаж чадахгүй

байна

• Суралцагчийн хэрэгцээ сонирхолд бүрэн нийцэхгүй байна

• Суралцагч өөрийн мэдлэг чадварын хэрэгцээгээ бүрэн тодорхойлж чадахгүй байна

• Суралцагчаас авсан асуулга судалгаанд ХГҮА-г төлөвлөхдөө 63.1% нь хүүхэд

бүрийн саналыг авдаг, 68.8% нь ангийн багш бидэнтэй ярилцаж төлөвлөгөөг

гаргадаг гэж хариулсан бол багшаас авсан асуулга судалгаанд ХГҮА-ны төлөвлөгөөг

69.9% нь анги удирдсан багш гаргадаг, 43.6% ангийн багш суралцагчидтайгаа

ярилцаж төлөвлөгөөг гаргадаг, 48.1% бүлгийн багш нар хэлэлцэж гаргадаг, ХГҮА-

ны төлөвлөгөөг гаргахдаа 68.9% суралцагчдаас санал авдаг гэж хариулсан боловч

санал хэрхэн авсан, ямар санал ирсэн, ямар санал нь төлөвлөгөөнд тусгагдсан зэрэг

нь баримтаар нотлогдохгүй байна. Багш болон сурагчдаас авсан асуулга судалгаанд

ХГҮА-г зохион байгуулахдаа суралцагчдын мэдлэг чадварын түвшинг үнэлдэг,

үнэлгээ хийхдээ үнэлгээний олон төрөл хэлбэрийг ашигладаг, үнэлгээний үр дүнг

сургалтын цаашдын үйл ажиллагаанд ашигладаг гэж олонхи нь хариулсан боловч

үнэлгээг хэзээ, хэрхэн, ямар аргаар хийсэн, үнэлгээний үр дүн төлөвлөлтөнд хэрхэн

тусгагдсан зэрэг нь баримтаар нотлогдохгүй байна.

Page 34: АГУУЛГА - irgen-tur.mn REPORT... · сургууль хүүхдийн бодит байдал, хөгжил, хэрэгцээ, эцэг эх, багшийн хүсэлд тулгуурлан

29 Ерөнхий боловсролын сургуулийн дунд ангийн

Хичээлээс гадуурх үйл ажиллагаанд хийсэн хөндлөнгийн үнэлгээний тайлан /Нийслэлийн Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн жишээн дээр/

ХГҮА-ны зохион байгуулалт:

• ХГҮА нь хэлбэр, хамрах хүрээ, орчин, зохион байгуулагч, арга зүйн хувьд олон

талт байдлаар зохион байгуулагдаж чадахгүй байна. ХГҮА-ны зохион байгуулалтын

төлөвлөлт болон гүйцэтгэл зөрүүтэй байна.

• ХГҮА-г тэмдэглэлт болон уламжлалт үйл ажиллагаа, урлаг, спорт, аялал, зугаалгын

хэлбэрээр зохион байгуулах байдал давамгайлж байна

• ХГҮА-г сургууль, багш өөрийн дотоод нөөц бололцоонд тулгуурлан зохион

байгуулж байна

• ХГҮА-ны үр дүн сургууль, багшийн идэвхи санаачилга, хариуцлагаас хамаарч байна

• ХГҮА-ны үр дүнг хэмжихгүй байна

• Суралцагчийн мэдлэг чадварын үнэлгээг төлөвлөсний дагуу хийхгүй байна

• ХГҮА-г төлөвлөсний дагуу хэрэгжүүлэхэд дэмжлэг /төсөв, заавар, зөвлөмж, сургалт,

сургалтын хэрэглэгдэхүүн/ шаардлагатай байна

• ХГҮА-г зохион байгуулах багшийг чадавхижуулах шаардлагатай байна

• ЕБС-ийн дунд ангийн ХГҮА-ны зохион байгуулалтыг багш нараас урьдчилан

боловсруулсан асуултуудаар үнэлүүлэхэд дундаж утга нь 2.62-3.47-гийн хооронд

хэлбэлзэж байгаа бөгөөд дундажаас дээгүүр хувиар тухайн асуулттай санал нийлж

байгаа боловч ХГҮА-ны сургалтын хэрэглэгдэхүүн, цагийн нийт болон сэдэв тус бүр

дэх багтаамж нь хүүхэд бүрт чадварыг олгох хүрэлцээ, багш нарын бэлтгэгдсэн

байдал, хүүхэд бүрийн онцлогыг харгалзан ялгаатай зохион байгуулах зэрэгт

анхаарал хандуулах шаардлагатай байгааг харуулж байна.

• Суралцагчдын ХГҮА-нд оролцох оролцоо, сэтгэл ханамжийн түвшингийн

үнэлгээнээс үзэхэд суралцагчдын оролцоо, сэтгэл ханамжийн түвшин харьцангуй

өндөр байгааг харуулж байна.

• “ХГҮА-г хөтөлбөр, зөвлөмжийн дагуу зохион байгуулахад танд ямар хүндрэл,

бэрхшээл тулгардаг вэ?” гэсэн асуултад цагийн багтаамж бага, анги бүлэг бүрт

зориулсан гарын авлага, сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүн байхгүй, төсөв

байхгүй, хэрэглэгдэхүүнээр хангаж чадахгүй, сургалтын хэрэглэгдэхүүн дутмаг,

бэлдэх, нэгдсэн нэг хөтөлбөр, зөвлөмж байхгүй, арга зүйн зөвлөгөө дутмаг гэсэн

хариултууд давамгайлж байна. Мөн багш нар ХГҮА-г үр дүнтэй болгохын тулд

хичээлийн цагийг нэмэгдүүлэх, аливаа хөтөлбөр төлөвлөгөөг маш ойлгомжтой

болгох шаардлагатай, хэрэглэгдэхүүн орчинг сайжруулах, нэгдсэн байдлаар

тодорхой хөтөлбөр зөвлөмж боловсруулж өгөх, хэрэглэгдэхүүн олговол ачаалал

багасна, үндсэн чиглэл зааварчилгаа өгөх, тусгайлан мэргэшсэн багшаар заалгах,

хүүхэд бүрийн хэрэгцээ сонирхолд нийцсэн байх, бусад байгууллага эцэг эхийн

оролцоог нэмэгдүүлэх, сургалтанд хамруулах, танхимын бус болгох зэрэг

хариултууд давамгайлж байна.

• “ХГҮА-ны үр дүн, нөлөөллийн талаар суралцагч, эцэг эхчүүдээс сэтгэл ханамжийн

судалгаа авдаг уу?” гэсэн асуултад багш нарын 10% нь тогтмол авч үйл

ажиллагаандаа тусгадаг, 29.2% нь хааяа авдаг ч тэр бүр үйл ажиллагаандаа тусгаж

чаддаггүй, 60.8% нь одоогоор аваагүй байна гэж хариулсан байна.

Page 35: АГУУЛГА - irgen-tur.mn REPORT... · сургууль хүүхдийн бодит байдал, хөгжил, хэрэгцээ, эцэг эх, багшийн хүсэлд тулгуурлан

30 Ерөнхий боловсролын сургуулийн дунд ангийн

Хичээлээс гадуурх үйл ажиллагаанд хийсэн хөндлөнгийн үнэлгээний тайлан /Нийслэлийн Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн жишээн дээр/

ХГҮА-гаар эзэмших чадвар:

• ХГҮА нь иргэний боловсрол, амьдрах чадвар суралцах үйл ажиллагаатай эзэмших

чадварын хувьд зарим талаар давхцалтай байна

• ХГҮА-ны цөм хөтөлбөр, зөвлөмжид ХГҮА-гаар эзэмших 4 чадвар, 34 үзүүлэлтийг

тодорхойлж өгсөн ба сургуулиас зохион байгуулж байгаа ХГҮА нь дээрх чадвар,

үзүүлэлттэй хэр нийцэж байгаа суралцагчдын өөрийн үнэлгээнд тулгуурлан гаргахад

/611 сурагчаар үнэлгээ хийлгэсэн/ “Өөрийгөө удирдан хөгжүүлэх чадвар”-ын 12

үзүүлэлтийн дундаж утга нь 3.47-4.03 хооронд, “Манлайлах чадвар”-ын 6

үзүүлэлтийн дундаж утга нь 3.66-3.83 хооронд, “Харилцааны чадвар”-ын 8

үзүүлэлтийн дундаж утга нь 3.76-4.36 хооронд, “Оролцооны чадвар”-ын 8

үзүүлэлтийн дундаж утга нь 3.79-3.97 хооронд байгаа бөгөөд харьцангуй сайн

нөлөөлдөг гэж дүгнэсэн байна. Гэхдээ дээрх дундаж утгаас анхаарах шаардлагатай

чадварын үзүүлэлтийг гаргаж болох бөгөөд өөрийн үнэлгээний үр дүнг хавсралтаар

оролцогч талуудад хүргэнэ. Мөн хөндлөнгийн үнэлгээний хүрээнд дээр дурьдсан 4

чадвар, 34 үзүүлэлтээр 123 хүүхдийг ХГҮА-г зохион байгуулсан багшаар, 330

сурагчаар өөрийн үнэлгээ хийлгэж үр дүнг нэгтгэлээ. Энэхүү үнэлгээ нь тухайн

сурагчдын хувьд чадварын суурь түвшин болох юм. /хавсралтаас үзнэ үү/

• ЕБС-ийн дунд ангийн ХГҮА-аар олгож буй чадвар нь суралцагчийн хэрэгцээнд хэр

нийцэж байгааг үнэлэх зорилгоор суралцагчдаас “Хичээлээс гадуурх үйл

ажиллагааны төлөвлөлтөнд чи ямар сэдэв, чиглэл санал болгосон бэ?”, “Хичээлээс

гадуурх үйл ажиллагааг ямар байгаасай гэж бодож байна вэ?” гэсэн нээлттэй

асуултуудаар саналыг авч саналын үр дүнг нэгтгэж хөндлөнгийн үнэлгээний тайланд

хавсаргав.

Эцэст нь хөндлөнгийн үнэлгээний хүрээнд дэвшүүлсэн ЕБС-ийн дунд ангийн

ХГҮА-ны төлөвлөлт, зохион байгуулалт, эзэмших чадварын төрийн зорилт, сургуулийн

нийлүүлэлт, суралцагчийн эрэлт хоорондоо нийцэж байна уу? гэсэн асуултад

хөндлөнгийн үнэлгээ хийсэн багийн зүгээс бүрэн нийцсэн, нийцсэн, хангалтгүй,

нийцээгүй гэсэн үнэлгээний 4 түвшингээс ХАНГАЛТГҮЙ гэсэн үнэлгээг өгсөн болно.

”Бодлогын баримт бичгийн хэрэгжилт болон захиргааны байгууллагын үйл ажиллагаанд

хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам” ЗГ-ын 89-р тогтоолын үнэлгээний арга

зүйн хүрээнд авч үзвэл “эрчимжүүлэх шаардлагатай”- 40% (31-59% хүртэл) гэсэн

ангилалд хамаарна хэмжээн дүгнэлээ.

Жич: “эрчимжүүлэх шаардлагатай” гэдэг нь -зорилт, арга хэмжээ нь шалгуур

үзүүлэлт, зорилтот түвшиндээ хүрээгүй, удирдлага, зохион байгуулалт, хариуцлагыг

сайжруулж, үйл ажиллагааг эрчимжүүлэх шаардлагатай бол 40% (31-59% хүртэл)/

болно.

Page 36: АГУУЛГА - irgen-tur.mn REPORT... · сургууль хүүхдийн бодит байдал, хөгжил, хэрэгцээ, эцэг эх, багшийн хүсэлд тулгуурлан

31 Ерөнхий боловсролын сургуулийн дунд ангийн

Хичээлээс гадуурх үйл ажиллагаанд хийсэн хөндлөнгийн үнэлгээний тайлан /Нийслэлийн Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн жишээн дээр/

ЗӨВЛӨМЖ

ЕБС-ийн дунд ангийн ХГҮА-нд хийсэн хөндлөнгийн үнэлгээний үр дүнд

тулгуурлан холбогдох оролцогч талуудад хандан дараах зөвлөмжийг хүргүүлж байна.

Зөвлөмжийг БСШУЯ, БХ, НДБГ, БМДИ, ЕБС-ийн захиргаа, ХГҮА-г зохион байгуулж

буй багш нар гэсэн холбогдох оролцогч талуудад хандан гаргасан болно. Үүнд:

БСШУЯ-нд хандсан зөвлөмж:

• ХГҮА-ны цөм хөтөлбөр, зөвлөмжид ХГҮА-г сурагчдын зөвлөлийн үйл ажиллагаа

болон клуб, дугуйлангийн хэлбэрээр зохион байгуулж болохоор заасан боловч

танхмийн бус үйл ажиллагаанаас ялгарахгүй, хэрэгжихгүй байгаа ялгааг арилгах

• ХГҮА-ны цөм хөтөлбөр, зөвлөмжид ХГҮА-гаар суралцагчид 4 чадвар эзэмших ба

тэдгээр чадварыг хэмжих 34 үзүүлэлтийг боловсруулсан боловч ХГҮА-г зохион

байгуулахдаа тэмдэглэлт болон уламжлалт үйл ажиллагаа, урлаг, спорт, аялал,

зугаалгын хэлбэрээр зохион байгуулж болохоор заасан нь дээрх хэлбэрүүд

сургуулиас зохион байгуулж байгаа ХГҮА-ны цагийн багтаамжийн ихэнхи хувийг

эзэлж, улмаар цөм хөтөлбөрт заасан чадвар, үзүүлэлтрүү бүрэн чиглэхгүй байх

нөхцөл байдал үүсэж байгаа тул тэмдэглэлт болон уламжлалт үйл ажиллагаа, урлаг,

спорт, аялал, зугаалгын хэлбэрээр зохион байгуулах цагт хязгаарлалт тогтоох

• ХГҮА-ны цөм хөтөлбөр, зөвлөмжид заасан 4 чадварын 34 үзүүлэлтийг шалгуур

үзүүлэлтэд тавигдах шаардлагын дагуу засаж сайжруулах

• ХГҮА-ны цөм хөтөлбөр, зөвлөмжид ХГҮА-г хэлбэр, арга зүй, орчин, зохион

байгуулагч, хамрах хүрээний хувьд олон талт хэлбэрээр зохион байгуулахаар

төлөвлөсөн боловч төлөвлөлт болон бодит гүйцэтгэл зөрүүтэй байгаа шалтгааныг

судлаж, зохих дэмжлэг, өөрчлөлт хийх;

• Сургуулиудад ХГҮА-г зохион байгуулах бүрэн эрх мэдлийг өгсөн боловч өнөөгийн

сургууль, багш нарт бие даан санаачилан ажиллах, олон талын оролцоог

нэмэгдүүлэх талын шинэлэг, агуулга, арга зүй дутмаг байгаа учраас тэднийг

чадваржуулах, урамшуулах, идэвхжүүлэх үйл ажиллагааг мэргэжлийн

байгууллагуудтай хамтран зохион байгуулах;

• ХГҮА-г удирдан зохион байгуулахад чиглүүлэг, зөвлөмж, туршлага болсон ямар нэг

гарын авлага, сурах бичиг дутмаг учраас энэ чиглэлд туршлагатай төр, ТББ, хувь

хүмүүсээр баг бүрдүүлэн ашиглах гарын авлага, хэрэглэгдэхүүн бүхий цогц

материал, хэрэглэгдэхүүнтэй болгох;

• ХГҮА-г хөгжингүй улс орнуудад хэрхэн хэрэгжүүлдэг талаар Анги удирдсан багш

нарыг туршлага судлуулах “суралцах аялалд” оролцуулах, орон нутгийнхаа онцлогт

хэрхэн буулгаж ашиглаж байгаа талаар хэлэлцдэг байх;

• БСШУЯ-наас баталсан ЕБС-ийн дунд ангийн сургалтын төлөвлөгөөнд ХГҮА нь

сургалтыг дэмжих үйл ажиллагааны нэг бүрэлдэхүүн хэсэг бөгөөд танхимийн

сургалтын цагт багтаж байна. Гэтэл нь хичээлийн оноосон нэрийг ХГҮА гэж

нэрлэсэн нь оновчгүй байна. Хөндлөнгийн үнэлгээний хүрээнд асуулга судалгаанд

хамрагдсан багш нарын ХГҮА-ны оноосон нэрийн 40.2% нь оновчтой, 37.8% нь

Page 37: АГУУЛГА - irgen-tur.mn REPORT... · сургууль хүүхдийн бодит байдал, хөгжил, хэрэгцээ, эцэг эх, багшийн хүсэлд тулгуурлан

32 Ерөнхий боловсролын сургуулийн дунд ангийн

Хичээлээс гадуурх үйл ажиллагаанд хийсэн хөндлөнгийн үнэлгээний тайлан /Нийслэлийн Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн жишээн дээр/

оновчгүй, 22% нь мэдэхгүй гэж дүгнэсэн. Энэ оноосон нэр нь танхимын бус цагаар

хийгдэж буй ажил, үйл ажиллагаанаас ялгарч ойлгогдохгүй байгаа ба суралцагчдад

ХГҮА гэдэг оноосон нэр нь тус хичээлийг хичээл бус гэсэн ойлголтыг өгч болохоор

байгаа тул ХГҮА-ны оноосон нэрийг оновчтой болгох;

• ХГҮА-ны цөм хөтөлбөр, зөвлөмжид эзэмших чадварын анги хоорондын уялдаа,

залгамж холбоог хэрхэн хангах талаар нарийвчилсан зохицуулалтыг тусгах;

• ХГҮА-г хүүхдийн хувь шинж, хөгжлийн ялгаатай, онцлог байдлыг харгалзан

хэрэгцээнд нийцсэн байдлаар зохион байгуулахаар заасан боловч ХГҮА-г ангийн

зохион байгуулалтаар, танхимд ихэвчлэн зохион байгуулж байгаа нь дээрх байдалд

сөргөөр нөлөөлж байгаад анхаарал хандуулж бодлогын зохицуулалт хийх;

• Энэхүү хөндлөгийн үнэлгээний аргачлалыг ашиглан нийт Ерөнхий боловсролын

сургуулиудын ХГҮА-нд хөндлөнгийн байгууллагаар үнэлгээ хийлгэж үр дүнг

нээлттэй танилцуулах;

Боловсролын хүрээлэнд хандсан зөвлөмж:

• ХГҮА-ны цөм хөтөлбөр, зөвлөмжид заасан төлөвлөлт, зохион байгуулалт, эзэмших

4 чадвар, 34 үзүүлэлтийг илүү тодорхой, уялдаатай болгоход мэргэжил, арга зүйн

дэмжлэг үзүүлэх;

• ХГҮА-ны арга зүйн гарын авлага, цогц материал, хэрэглэгдэхүүн бэлтгэх;

• Суурь боловсролын цөм хөтөлбөрийн хүрээнд гарсан ХГҮА-ны чадварын ерөнхий

хүрээг сурагчдын нас, ангийн түвшинд тохируулан ялгаж гаргахад мэргэжил, арга

зүйн дэмжлэг үзүүлэх;

• Анги, насаар нь гаргасан чадварын дагуу үнэлгээний арга зүй боловсруулах, чиглэл,

зааврыг гаргах;

• ЕБС-иудад зориулсан ХГҮА-ны төлөвлөгөөний үлгэрчилсэн загвар боловсруулахад

мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх;

• ХГҮА-ны хүрээнд багш нарт зориулсан зөвлөмж, гарын авлагад сайжруулалт хийх;

Нийслэл, дүүргийн боловсролын газарт хандсан зөвлөмж:

• ЕБС-иудад зориулсан ХГҮА-ны төлөвлөгөөний үлгэрчилсэн загвар боловсруулах,

турших, нэвтрүүлэх

• Суралцагчийн хэрэгцээг тодорхойлох загвар аргачлал боловсруулах, турших,

нэвтрүүлэх

• ХГҮА-гаар олгох чадварыг үнэлэх загвар аргачлал боловсруулах, турших,

нэвтрүүлэх

• ХГҮА-г хариуцсан мэргэжилтний орон тоог бий болгох, мэргэжилтнийг

мэргэшүүлэх

• ХГҮА-ны сургуулийн төлөвлөлт, суралцагчдын эзэмших чадварын үнэлгээ хийдэг

механизмыг бий болгох

• ХГҮА-г хүүхдийн хувь шинж, хөгжлийн ялгаатай, онцлог байдлыг харгалзан

хэрэгцээнд нийцсэн байдлаар зохион байгуулахын тулд хичээлийн цагийг нэг цагт

Page 38: АГУУЛГА - irgen-tur.mn REPORT... · сургууль хүүхдийн бодит байдал, хөгжил, хэрэгцээ, эцэг эх, багшийн хүсэлд тулгуурлан

33 Ерөнхий боловсролын сургуулийн дунд ангийн

Хичээлээс гадуурх үйл ажиллагаанд хийсэн хөндлөнгийн үнэлгээний тайлан /Нийслэлийн Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн жишээн дээр/

тавьж холимог бүлгээр ХГҮА-г зохион байгуулахад нь сургуулиудад дэмжлэг,

заавар, зөвлөмж өгөх;

• Энэхүү үнэлгээний аргачлал загвараар бүх сургуульд үнэлгээг хийх;

• Бусад хичээлийн загварт бас ашиглах боломжийг бүрдүүлэх;

• Сургууль, багш нарын хэрэгцээ, шаардлагад тулгуурлан ХГҮА-ны хяналт,

монтиорингийн чиглэлийг боловсруулж, тэдний үйл ажиллагаанд чанартай

ажиллахад дэмжлэг үзүүлэх, зөвлөн туслах;

• Сургууль бүр өөр өөрийн гэсэн “загвар” ХГҮА-г бий болгох, хөгжүүлэх авч явах

боломжийг олгохын тулд сургууль, захирал, нийгмийн ажилтан, сургалтын менежер,

багш нарын ажлын байрны тодорхойлолтод тодорхой тусгаж, үнэлж дүгнэдэг болох;

• Энэхүү үнэлгээний аргачлал загвараар бүх сургуульд үнэлгээг хийх;

• Бусад хичээлийн загварт бас ашиглах боломжийг бүрдүүлэх;

БМДИ-д хандсан зөвлөмж:

• ХГҮА-г зохион байгуулах багш нарын ХГҮА-г үр дүнтэй зохион байгуулахад

шаардлагатай сургалтын хэрэгцээг тодорхойлж, сургалт зохион байгуулах, багш

нарыг мэргэшүүлэх, арга зүйн зөвлөгөө, чиглэл өгөх ажлыг эрчимжүүлэх;

• Хамтран ажиллах боломж бүхий энэ чиглэлээр ажилладаг төрийн бус байгуулага,

холбоо, эвсэл бүхий байгуулагуудын үйл ажиллагааны жагсаалтыг каталогжуулан

гаргах, сургуулиуд түгээх;

• Багш нарт мэргэжлийн зэрэг олгох үйл ажиллагааны нэг хэмжүүр нь ХГҮА-г зохион

байгуулсан байдал, багшийн өвөрмөц санаа, хэрэгжүүлсэн арга зүйгээс тусган

оруулдаг байх;

• 1, 5, 10 дахь жилдээ ажиллаж байгаа багш нарын үндсэн сургалтын агуулгад ХГҮА-

г хэрхэн зохион байгуулах талаар агуулга, зөвлөмжийг тусгах;

• Цахим сургалтын агуулгадаа ХГҮА-г зохион байгуулах үр дүнтэй хичээлүүдийг

байршуулах, бусад олон улсын туршлагыг нэвтрүүлэх;

ЕБС-ийн захиргаанд хандсан зөвлөмж:

• ХГҮА-г зохион байгуулахдаа олон нийтийн хамтын ажиллагааг бэхжүүлэх,

сургуулийн дотоод болон гадаад нөөц дээрээ сайн шинжилгээ хийх, ХГҮА-г зохион

байгуулахдаа энэхүү нөөц, боломжоо ашиглах;

• ХГҮА-г хүүхдийн хувь шинж, хөгжлийн ялгаатай, онцлог байдлыг харгалзан

хэрэгцээнд нийцсэн байдлаар зохион байгуулахын тулд хичээлийн цагийг нэг цагт

тавьж холимог бүлгээр ХГҮА-г зохион байгуулах боломжийг бүрдүүлэх;

• ХГҮА-гаар суралцагчдын эзэмшиж байгаа 4 чадвар, хэмжих 34 үзүүлэлтийг үнэлэх

үнэлгээний энгийн хялбар, ойлгомжтой, тухайн сургуулийн онцлогыг тусгасан

үнэлгээ, мэдээлэл, урамшуулал, талархалын хувилбарын боловсруулан сургуулийн

дотоод дүрэм, журманд тусган хэрэгжүүлэх;

• Хичээлийн жил бүрийн эхэнд сургуулийн зүгээс дээрх чадваруудыг сурагчид

эзэмшихэд тэдэнд ямар хэрэгцээ, шаардлага байгаа талаар санал авах компанит

ажлыг сургуулийн хэмжээнд зохион байгуулж эцэг эх, сурагч, багшаас бүрдсэн баг

Page 39: АГУУЛГА - irgen-tur.mn REPORT... · сургууль хүүхдийн бодит байдал, хөгжил, хэрэгцээ, эцэг эх, багшийн хүсэлд тулгуурлан

34 Ерөнхий боловсролын сургуулийн дунд ангийн

Хичээлээс гадуурх үйл ажиллагаанд хийсэн хөндлөнгийн үнэлгээний тайлан /Нийслэлийн Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн жишээн дээр/

саналыг нэгтгэн өөрийн сургууль дээр хэрэгжүүлэх үйл ажиллагааны “загвар” -аа

бага, дунд, ахлах ангиар гарган нээлттэй болгох, үр дүнд хяналт тавих;

• Сурагч, эцэг эх, иргэд, олон нийт, байгууллагууд тухайн сургуулийн сурагчдын

сонгосон чиглэлийн танилцуулан, үүний дагуу хамтран ажиллах хүсэлт, санаачлагыг

хүлээн авч тэдэнд зориулсан чиглүүлэх зөвлөгөө, сургалтыг анги удирдсан багш нар

зохион байгуулж, хэрэгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх;

• ХГҮА-г зохион байгуулдаг багш нарын мэргэжил дээшлүүлэх хэрэгцээг

тодорхойлох, энэ тал дээр хамтран ажиллах боломжтой байгууллагуудтай холбоон

тогтоон ажиллах;

• Сургуулийн хичээл практикийн зардлаас тодорхой хэмжээгээр ХГҮА-нд зарцуулах,

багш, сурагчдаас зардлын талаар саналыг авдаг байх;

• Сургууль өөрийн дотоод болон гадаад нөөц дээрээ сайн шинжилгээ хийх, ХГҮА-г

зохион байгуулахдаа энэхүү нөөц, боломжоо ашиглах;

ЕБС-ийн ХГҮА-г зохион байгуулж буй багшид өгөх зөвлөмж:

• ХГҮА-г зохион байгуулахдаа ХГҮА-ны цөм хөтөлбөр, зөвлөмжид заасан чадвар,

үзүүлэлтийн дагуу суралцагч тус бүрээр суралцагчдын чадварыг хичээлийн эхэнд

болон явц, төгсгөлд үнэлэх, үнэлгээний үр дүнг ХГҮА-г зохион байгуулахдаа

ашиглах;

• ХГҮА-ны төлөвлөгөөг гаргаж батлуулахдаа төлөвлөгөөнд тухайн хичээлийн

жилийн ХГҮА-ны зорилго, зорилт, сэдэв тус бүрийн хүрээнд эзэмших чадвар

зэргийг тодорхой тусгах;

• ХГҮА-ны төлөвлөгөөг гаргахдаа суралцагчдаас авсан санал болон суралцагчдын

чадварт үнэлгээ хийсэн зүйлсээ баримтжуулах;

Page 40: АГУУЛГА - irgen-tur.mn REPORT... · сургууль хүүхдийн бодит байдал, хөгжил, хэрэгцээ, эцэг эх, багшийн хүсэлд тулгуурлан

35 Ерөнхий боловсролын сургуулийн дунд ангийн

Хичээлээс гадуурх үйл ажиллагаанд хийсэн хөндлөнгийн үнэлгээний тайлан /Нийслэлийн Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн жишээн дээр/

АШИГЛАСАН ЭХ СУРВАЛЖ

• “Боловсрол” үндэсний хөтөлбөр (2010-2021). Монгол Улсын Засгийн газрын 2010

оны 31 дүгээр тогтоол.

• Ерөнхий боловсролын сургуульд дугуйлан, секц, клуб хичээллүүлэх багшийн

гарын авлага. БСШУСЯ. Улаанбаатар, 2016.

• Суралцахуйг дэмжсэн хичээл, үйл ажиллагааны төлөвлөлт. Сайн хичээл, үйл

ажиллагааны Улсын зөвлөгөөн. БСШУЯ. Улаанбаатар, 2016.

• Сургалтын цөм хөтөлбөр. БСШУС-ын 2016 оны 07 сарын 10 өдрийн А/302 тоот

тушаал.

• Суурь боловсролын сургалтын цөм хөтөлбөр. Гарын авлага. БСШУЯ.

Улаанбаатар, 2015.

• Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого (2014-2024). Монгол Улсын Их

Хурлын 2015 оны 12 дугаар тогтоол

• Ерөнхий боловсролын 48-р сургуулийн 2017-2018 оны хичээлийн жилийн ХГҮА-

ны төлөвлөгөө

• Ерөнхий боловсролын 50-р сургуулийн 2017-2018 оны хичээлийн жилийн ХГҮА-

ны төлөвлөгөө

• Ерөнхий боловсролын 65-р сургуулийн 2017-2018 оны хичээлийн жилийн ХГҮА-

ны төлөвлөгөө

• Ерөнхий боловсролын 72-р сургуулийн 2017-2018 оны хичээлийн жилийн ХГҮА-

ны төлөвлөгөө

• Ерөнхий боловсролын “Ирээдүй цогцолбор” сургуулийн 2017-2018 оны

хичээлийн жилийн ХГҮА-ны төлөвлөгөө

Page 41: АГУУЛГА - irgen-tur.mn REPORT... · сургууль хүүхдийн бодит байдал, хөгжил, хэрэгцээ, эцэг эх, багшийн хүсэлд тулгуурлан

36 Ерөнхий боловсролын сургуулийн дунд ангийн

Хичээлээс гадуурх үйл ажиллагаанд хийсэн хөндлөнгийн үнэлгээний тайлан /Нийслэлийн Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн жишээн дээр/

ХАВСРАЛТ

• ЕБС-ийн дунд ангийн ХГҮА-нд хийсэн хөндлөнгийн үнэлгээний суралцагчаас

авсан асуулга судалгааны анкет /загвар/

• ЕБС-ийн дунд ангийн ХГҮА-нд хийсэн хөндлөнгийн үнэлгээний багшаас авсан

асуулга судалгааны анкет /загвар/

• ЕБС-ийн дунд ангийн ХГҮА-нд хийсэн хөндлөнгийн үнэлгээний ХГҮА-ны

ажиглалтын хуудас /загвар/

• ЕБС-ийн дунд ангийн ХГҮА-нд хийсэн хөндлөнгийн үнэлгээний ХГҮА-ны

суралцагчдын чадварыг үнэлэх багшийн үнэлгээний хуудас /загвар/

• ЕБС-ийн дунд ангийн ХГҮА-нд хийсэн хөндлөнгийн үнэлгээний ХГҮА-ны

суралцагчдын чадварыг үнэлэх суралцагчийн өөрийн үнэлгээний хуудас /загвар/

• ЕБС-ийн дунд ангийн ХГҮА-нд хийсэн хөндлөнгийн үнэлгээний ХГҮА-ны

суралцагчдын чадварт нөлөөлөх нөлөөллийг үнэлэх суралцагчийн өөрийн

үнэлгээний хуудас /загвар/

• ЕБС-ийн дунд ангийн ХГҮА-нд хийсэн хөндлөнгийн үнэлгээний суралцагчаас

авсан асуулга судалгааны боловсруулалтын үр дүн

• ЕБС-ийн дунд ангийн ХГҮА-нд хийсэн хөндлөнгийн үнэлгээний багшаас авсан

асуулга судалгааны боловсруулалтын үр дүн

• ЕБС-ийн дунд ангийн ХГҮА-нд хийсэн хөндлөнгийн үнэлгээний ХГҮА-ны

ажиглалтын боловсруулалтын үр дүн

• ЕБС-ийн дунд ангийн ХГҮА-нд хийсэн хөндлөнгийн үнэлгээний ХГҮА-ны

суралцагчдын чадварыг үнэлэх багшийн үнэлгээний боловсруулалтын үр дүн

• ЕБС-ийн дунд ангийн ХГҮА-нд хийсэн хөндлөнгийн үнэлгээний ХГҮА-ны

суралцагчдын чадварыг үнэлэх суралцагчийн өөрийн үнэлгээний

боловсруулалтын үр дүн

• ЕБС-ийн дунд ангийн ХГҮА-нд хийсэн хөндлөнгийн үнэлгээний ХГҮА-ны

суралцагчдын чадварт нөлөөлөх нөлөөллийг үнэлэх суралцагчийн өөрийн

үнэлгээний боловсруулалтын үр дүн

• Ерөнхий боловсролын 48-р сургуулийн 2017-2018 оны хичээлийн жилийн ХГҮА-

ны төлөвлөгөө

Page 42: АГУУЛГА - irgen-tur.mn REPORT... · сургууль хүүхдийн бодит байдал, хөгжил, хэрэгцээ, эцэг эх, багшийн хүсэлд тулгуурлан

37 Ерөнхий боловсролын сургуулийн дунд ангийн

Хичээлээс гадуурх үйл ажиллагаанд хийсэн хөндлөнгийн үнэлгээний тайлан /Нийслэлийн Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн жишээн дээр/

• Ерөнхий боловсролын 50-р сургуулийн 2017-2018 оны хичээлийн жилийн ХГҮА-

ны төлөвлөгөө

• Ерөнхий боловсролын 65-р сургуулийн 2017-2018 оны хичээлийн жилийн ХГҮА-

ны төлөвлөгөө

• Ерөнхий боловсролын 72-р сургуулийн 2017-2018 оны хичээлийн жилийн ХГҮА-

ны төлөвлөгөө

• Ерөнхий боловсролын “Ирээдүй цогцолбор” сургуулийн 2017-2018 оны

хичээлийн жилийн ХГҮА-ны төлөвлөгөө