140

Та бүхний ажил, албан хэрэгцээ, хичээл сурлагат тань бага ч гэсэн хэрэг болохвий гэсэн үүднээс

Embed Size (px)

DESCRIPTION

 

Citation preview

Гар бичмэлийн эрхтэй

ССООДДННООММЗЗУУННДДУУЙЙНН ЭЭРРДДЭЭННЭЭ

ННИИЙЙГГММИИЙЙНН ДДААААТТГГААЛЛЫЫНН ТТООГГТТООЛЛЦЦОООО::ШШИИННЭЭЧЧЛЛЭЭЛЛ,, ЧЧИИГГ ХХААННДДЛЛААГГАА

Мэргэжил: F340200. Төрийн захиргааны менежмент

Удирдахуйн ухааны доктор (Ph.D.)-ынзэрэг горилсон бүтээл

Эрдэм шинжилгээний ажлын удирдагч:

Доктор /Ph.D./, проф. Т.Лхагваа

Улаанбаатар2013 он

АГУУЛГА

ЗУРГИЙН ЖАГСААЛТ .......................................................................................................................... II ХҮСНЭГТИЙН ЖАГСААЛТ ....................................................................................................................III ТОВЧИЛСОН ҮГСИЙН ЖАГСААЛТ ......................................................................................................... IV

УДИРТГАЛ ..................................................................................................................... 1

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ. НИЙГМИЙН ДААТГАЛЫН ТОГТОЛЦООНЫ ОНОЛ, ХАНДЛАГА ..................................................................................................................... 8

1.1. НИЙГМИЙН ДААТГАЛЫН ТОГТОЛЦООНЫ ОНОЛЫН ШИНЭ ЧИГЛЭЛ, ҮЗЭЛ БАРИМТЛАЛ ........................... 8 1.2. ГАДААД ОРНУУДЫН НИЙГМИЙН ДААТГАЛЫН ТОГТОЛЦООНЫ ШИНЭЧЛЭЛ, ХАНДЛАГА ........................ 24

ХОЁРДУГААР БҮЛЭГ. НИЙГМИЙН ДААТГАЛЫН ТОГТОЛЦООНЫ ӨНӨӨГИЙН ТӨЛӨВ .......................................................................................................................... 33

2.1. МОНГОЛ УЛСЫН НИЙГМИЙН ДААТГАЛЫН ТОГТОЛЦООНЫ ҮҮСЭЛ, ХӨГЖИЛ ....................................... 33 2.2. МОНГОЛ УЛСЫН НИЙГМИЙН ДААТГАЛЫН ТОГТОЛЦООНЫ ӨНӨӨГИЙН ТӨЛӨВ ................................... 40 2.3. НИЙГМИЙН ДААТГАЛЫН УДИРДЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХИЙСЭН ШИНЖИЛГЭЭ ............................ 57 2.4. ТЭТГЭВРИЙН ДААТГАЛЫН ТОГТОЛЦООНЫ ТУЛГАМДСАН АСУУДЛУУД ............................................... 72

ГУРАВДУГААР БҮЛЭГ. НИЙГМИЙН ДААТГАЛЫН ТОГТОЛЦООНЫ ШИНЭЧЛЭЛ, ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ЗАМ ......................................................................................... 76

3.1. НИЙГМИЙН ДААТГАЛЫН ТОГТОЛЦООН ДАХЬ ОРОЛЦОГЧ ТАЛУУДЫН ҮҮРЭГ ....................................... 76 3.2. НИЙГМИЙН ДААТГАЛЫН УДИРДЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ............................................................... 81 3.3. НИЙГМИЙН ДААТГАЛЫН ТӨРӨЛ, САНГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ШИНЭЧЛЭЛ ..................................... 91 3.4. ТЭТГЭВРИЙН ДААТГАЛЫН УДИРДЛАГЫН ШИНЭЧЛЭЛИЙГ ЭРЧИМЖҮҮЛЭХ АРГА ЗАМ .......................... 107

ДҮГНЭЛТ .................................................................................................................... 113

НОМ ЗҮЙ .................................................................................................................... 119

ХАВСРАЛТ 1. “НИЙГМИЙН ДААТГАЛЫН ТОГТОЛЦООНЫ ШИНЭЧЛЭЛИЙН ЗОРИЛТУУДЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ЗАМ” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ЗӨВЛӨМЖ ........................................................................................... 1 ХАВСРАЛТ 2. ДААТГАЛЫН ТУХАЙ ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА ........................................................... 4 ХАВСРАЛТ 3. “ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ“ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ЗӨВЛӨМЖ .................. 7 ХАВСРАЛТ 4. АЖИЛЛАСАН ЖИЛ, ТЭТГЭВРИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛИЙГ НӨХӨН ТООЦОХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ (СУДЛААЧИЙН САНААЧИЛАН БОЛОВСРУУЛСАН) ................................................................. 9

Нийгмийн даатгалын тогтолцоо: шинэчлэл, чиг хандлага

ii

Зургийн жагсаалт

Зураг 1. Суралцаж нийгэмшихүйн загвар ................................................................... 10 Зураг 2. Нийгмийн бүтцийн загвар .............................................................................. 11 Зураг 3. Нийгмийн даатгалын шинэ хандлага............................................................ 17 Зураг 4. Монгол улсын нийгмийн даатгалын хөгжил ................................................. 39 Зураг 5. Монгол улсын нийгмийн даатгалын тогтолцоо ............................................ 41 Зураг 6. Нийгмийн даатгалын сангийн орлого, зарлага (1995-2011 он) ................... 47 Зураг 7. Нийгмийн даатгалын сангийн зарлагын бүтэц............................................. 48 Зураг 8. Нийгмийн даатгалын сангуудын 1995-2011 оны орлого, зарлага .............. 49 Зураг 9. Нэг тэтгэвэр авагчид ноогдох даатгуулагчийн тоо ...................................... 50 Зураг 10. Нийт хүн амд эрүүл мэндийн даатгалд хамрагчдыг харьцуулсан байдал ...................................................................................................................................... 50 Зураг 11. ЭМД-ын орлого зарлага (тэрбум төг.) ........................................................ 51 Зураг 12. Нийгмийн даатгалын удирдлагын бүтэц .................................................... 59 Зураг 13. Нийгмийн даатгалын байгууллагын чиг үүрэг ............................................ 60 Зураг 14. Нийгмийн даатгалын үйл ажиллагааны удирдлага ................................... 61 Зураг 15. Судалгаанд оролцогчдын ажил эрхлэлтийн байдал ................................. 62 Зураг 16. Судалгаанд оролцогчдын даатгалд хамрагдсан байдал .......................... 63 Зураг 17. Даатгалын тухай мэдээллийн хүртээмж .................................................... 64 Зураг 18. Боловсрол, даатгалд итгэх итгэлийн хамаарал ........................................ 66 Зураг 19. Тэтгэврийн даатгал, тэтгэвэр төлөвлөлтийн мэдлэгийн харьцуулалт ..... 68 Зураг 20. Нийгмийн даатгалын үйл явцад гол оролцогч талууд ............................... 77 Зураг 21. Нийгмийн даатгалын хэлбэр ....................................................................... 79 Зураг 22. Нийгмийн даатгалын үйл явц дахь оролцоо .............................................. 79 Зураг 23. Нийгмийн даатгалын байгууллагын тогтолцоо .......................................... 84 Зураг 24. Нийгмийн даатгалын сангийн үйл ажиллагаа ............................................ 93 Зураг 25. Нийгмийн даатгалын сангийн бүрдүүлэлт, зарцуулалт ............................ 94 Зураг 26. Хүн амын насны бүтэц (2010-2050 он) ....................................................... 95 Зураг 27. Тэтгэврийн ердийн наснаас хойш дундаж наслалтын хэтийн тооцоо ..... 96 Зураг 28. Хүн амын суврага (2008-2058 он) ............................................................... 96 Зураг 29. Өндөр насны орлогын баталгааг хангах гурван шатлалт тогтолцоо ....... 97 Зураг 30. Олон давхаргат тэтгэврийн тогтолцоо ..................................................... 108

Нийгмийн даатгалын тогтолцоо: шинэчлэл, чиг хандлага

iii

Хүснэгтийн жагсаалт

Хүснэгт 1. Эрсдлийн төрлүүд ба эрсдлийг бууруулах арга хэмжээ.......................... 16 Хүснэгт 2. Нийгмийн хамгааллын хөтөлбөрийн хамрах хүрээний харьцуулалт ...... 27 Хүснэгт 3. Тэтгэврийн тогтолцооны харьцуулалт ...................................................... 29 Хүснэгт 4. Шимтгэлийн хэмжээ ................................................................................... 30 Хүснэгт 5. Тэтгэврийн томоохон сангууд .................................................................... 31 Хүснэгт 6. Тэтгэврийн насны харьцуулалт ................................................................. 32 Хүснэгт 7. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн даатгал ......................... 42 Хүснэгт 8. Ажилгүйдлийн даатгалын сангаас олгох тэтгэмж .................................... 43 Хүснэгт 9. Ажилгүйдлийг төлөх хэмжээ ...................................................................... 43 Хүснэгт 10. Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгал ......... 44 Хүснэгт 11. Эрүүл мэндийн даатгал ........................................................................... 44 Хүснэгт 12. Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хэмжээ .................................... 45 Хүснэгт 13. Тэтгэмжийн даатгалын сангаас зарцуулсан хөрөнгө, тэтгэмж авагчдын тоо, тэтгэмжийн төрлөөр (сая төг.) ............................................................................. 51 Хүснэгт 14. Нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээ (даатгуулсан цалингийн хувиар) .......................................................................................................................... 52 Хүснэгт 15. Нийгмийн даатгалд оролцогчдын байдал ............................................. 54 Хүснэгт 16. Тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх талаар авсан арга хэмжээ .............. 55 Хүснэгт 17. Төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх талаар авсан арга хэмжээ ...................................................................................................................................... 56 Хүснэгт 18. Судалгаанд оролцогчдын сарын дундаж орлого ................................... 62 Хүснэгт 19. Судалгаанд оролцогчдын даатгалын тухай мэдлэг, мэдээлэл (хувиар) ...................................................................................................................................... 63 Хүснэгт 20. Ажил эрхлэлт болон даатгалын хөрөнгө оруулалтын үүргийн харьцуулалт ................................................................................................................. 65 Хүснэгт 21. Нас болон даатгалын хөрөнгө оруулалтын үүргийн харьцуулалт ........ 65 Хүснэгт 22. Даатгалд итгэх итгэл, даатгалын шимтгэлийн хэлбэрийн хамаарал ... 66 Хүснэгт 23. Даатгалын байгууллагад итгэх байдал, сарын дундаж орлогын харьцуулалт ................................................................................................................. 67 Хүснэгт 24. Даатгалын байгууллагад итгэх итгэл, ажил эрхлэлтийн харьцуулалт . 67 Хүснэгт 25. Гадаадад даатгуулсан тохиолдол, даатгалд итгэх итгэлийн хамаарал ...................................................................................................................................... 68 Хүснэгт 26. Нас, тэтгэврийн мэдлэгийн хамаарал ..................................................... 69 Хүснэгт 27. Иргэдийн сэтгэл ханамж, ажил олгогч, ажилтны үйл ажиллагааны хоорондын хамаарал ................................................................................................... 70 Хүснэгт 28. Даатгалтай холбоотой мэдлэг, мэдээлэл, үйлчилгээ, сэтгэл ханамжийн хамаарал ...................................................................................................................... 70 Хүснэгт 29. Нэрийн дансны үлдэгдэлд тооцсон хүүгийн хэмжээ (жилд) .................. 73 Хүснэгт 30. Шимтгэл төлөхтэй холбоотой эрх, үүрэг ................................................. 78 Хүснэгт 31. Санал болгож буй ажил мэргэжлийн болон хувийн тэтгэврийн зохицуулалтууд .......................................................................................................... 105 Хүснэгт 32. 1960 оноос хойно төрсөн даатгуулагчдын шилжилтийн үеийн хөтөлбөрийн график .................................................................................................. 106

Нийгмийн даатгалын тогтолцоо: шинэчлэл, чиг хандлага

iv

Товчилсон үгсийн жагсаалт

АИХ - Ардын Их Хурал

АНУ - Америкийн нэгдсэн улс

АТД - Ажиллагчдын тэтгэврийн даатгал

БНМАУ - Бүгд Найрамдах Монгол Ард Улс

БНХАУ - Бүгд Найрамдах Хятад Ард Улс

БНСУ - Бүгд Найрамдах Солонгос Улс

ДНБ - Дотоодын нийн бүтээгдэхүүн

НХХЯ - Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам

НД - Нийгмийн даатгал

УИХ - Улсын Их Хурал

УНДЕГ - Улсын нийгмийн даатгалын ерөнхий газар

ҮОМШӨ - Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчлөл

ҮСТД - Үндэсний суурь тэтгэврийн даатгал

СДД - Сайн дурын даатгал

ХАХНХЯ - Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам

ХХДХ - Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ

ЭМД - Эрүүл мэндийн даатгал

1

УДИРТГАЛ

Сэдвийг судлах тулгамдсан хэрэгцээ: Нийгмийн даатгал нь нийгмийн

хамгааллын тогтолцооны нэг бүрэлдэхүүн хэсэг юм. Иргэдийн амьдралд

тохиолдох өвчлөл, хөгшрөлт, ажилгүйдэл, гэмтэл зэрэг эрсдлээс үүдэлтэй

хүндрэлийг арилгах, хэвийн нөхцлийг хангах, урьдчилан сэргийлэх үйл

ажиллагааны цогцыг даатгалын харилцаа гэдэг.

Монгол бол даатгалын тогтолцоо хэлбэржин бүрэлдсэн орон. Их Монгол улс

анх үүсч тогтносон тэр л өнө эртний үеэс нийгмийн хамгааллын асуудал тавигдан,

тодорхой хэмжээнд шийдэгдсээр, улмаар төрийн бодлогын хэмжээнд тавигдаж,

ард иргэдийн сайн сайхан амьдрах, нийгмийн баталгааг хангахад чиглэгдэж ирсэн

түүхтэй. 1921 оны үндэсний ардчилсан хувьсгалаас өмнөх үед гамшиг зовлонд

өртсөн, зовж зүдэрсэн иргэдийг орон нутгийн засаг захиргаа нь хамгаалах үүрэгтэй

байсан бол социалист хэмээн нэрлэгддэг бүтээн байгуулалтын он жилүүдэд

ажилчин анги, ахмад, хөгшдийг төрөөс хамгаалах тогтолцоог бүрдүүлсэн. Улс орон

ардчилал, зах зээлийн харилцаанд шилжсэнээр нийгмийн хамгаалал, онцолбол

нийгмийн даатгал уламжлалт суурин дээрээ шинэ агуулгаар баяжин хөгжих нөхцөл

бүрдсэн юм. 90-ээд оны эхнээс хангамжийн хуучин тогтолцоог халж, нийгмийн

даатгалын шинэ тогтолцоог зах зээлийн эдийн засгийн харилцаанд нийцүүлэн

өөрчлөх болов. Нийгмийн даатгалын санд хуримтлагдах орлогын ихэнх хувийг

даатгуулагчийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогыг үндэслэж ажил

олгогч, даатгуулагчаас шимтгэл авах зарчмыг бий болгосон нь улсын төсвийн

ачааллыг бууруулж, зах зээлийн харилцаанд нийцсэн нийгмийн даатгалын систем

бий болгох чиглэлээр чухал алхам хийгдэв. Улмаар нийгмийн даатгалын

тогтолцоог шинэтгэх, удирдлагыг боловсронгуй болгох дорвитой өөрчлөлтүүд

хийгдсэн ч хамрах хүрээ, олгож байгаа тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээ, зохицуулж

байгаа харилцааны хувьд нийгмийн хэрэгцээ, иргэдийн сэтгэл ханамжид тэр бүр

нийцэж чадахгүй байна. Тухайлбал, манай улсын хөдөлмөрийн чадвартай, эдийн

засгийн идэвхитэй хүн амын дөнгөж 25 хувь нь тэтгэврийн даатгалд хамрагдаж

байгаа гэсэн тооцоо гарсан нь ихэнх иргэдийн нийгмийн хамгааллын асуудал

орхигдоход хүрч байгааг илэрхийлж байна.

2000 оны хүн ам, орон сууцны тооллогын дүнгээс үзэхэд, тус улсын хүн

амын 56,8 хувь нь залуучууд байв. Тэгвэл 1989 онд явагдсан хүн ам, орон сууцны

тооллогын дүнгээр залуучуудын эзлэх хувь 62.2 байсан байна. Үүнээс үзвэл арав

гаруйхан жилийн хугацаанд хүн амын дотор залуучуудын эзлэх хувийн жин

Нийгмийн даатгалын тогтолцоо: шинэчлэл, чиг хандлага

2

буурсан нь хүн амын залуужилт зогсонги байдалд орж, дундаж насжилт нэмэгдэж

байгаа нь харагдана. Хүн амын дундаж наслалт нэмэгдэж байгаа нь чухал

үзүүлэлт мөн боловч нөгөө талдаа хөдөлмөрийн өмнөх болон дараах насны

хүмүүсийн харьцаа, тэтгэврийн насныхны өсөлт, мөн цаг үеийн шаардлагаар

тэтгэврийн хэмжээг өсгөхөд хүрсэн бодит байдал зэрэг нь нийгмийн даатгалын

санд огцом дарамт үзүүлэх болсон байна.

Нийгмийн хамгааллын чиглэлээрх бодлогын болон хууль, эрх зүйн баримт

бичгүүдийг хэрэгжүүлэх ажил шаардлагын түвшинд хүрэхгүй байгаагаас нийгмийн

даатгалын мөн чанарыг зөв ухаж ойлгох, ажил амьдралдаа хэрэглэх явдал иргэд,

аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагын дунд хангалтгүй байсаар байна. Энэ

нөхцөл байдал нийгэм дэх ажилгүйдэл, ядуурал, өвчлөл бодитой буурахад

сөргөөр нөлөөлж, тэтгэвэр болон нөхөн олговрын хэмжээ нь амьдралын наад

захын хэрэгцээг хангахгүй, шинэ, хуучин тэтгэврийн зөрөө бүрэн арилаагүй, элдэв

хөнгөлөлттэй нөхцөл болзлоор тэтгэвэрт гаргасан зэрэг нь амьжиргааны түвшин

буурах, орлого багатай эмзэг иргэдийн тоог өсгөн, улмаар эдгээр иргэдийн

нийгмийн баталгааг алдагдахад хүргэж байна.

Тэтгэвэр тэтгэмж нь иргэдийн амьжиргааг дээшлүүлэх хангалттай эх үүсвэр

болж чадахгүй байгаа өнөөгийн нөхцөлд дараах асуудлуудыг шийдвэрлэх

шаардлага зүй ѐсоор тавигдаж байна. Үүнд:

Нийгмийн даатгалын тогтолцоо, удирдлага, онцолбол бодлого, зорилт,

төлөвлөлт, зохицуулалт, хяналтыг нэн даруй боловсронгуй болгох,

Нийгмийн даатгалд хамрагдах хүрээ, тэтгэвэрт гарах нас, нөхцөл

болзлыг зохистой тогтоох,

Нийгмийн даатгалын салбарт давхар даатгал, хувийн даатгал зэрэг

даатгалын олон төрөл, хэлбэрийг цаг алдалгүй нэвтрүүлэх,

Нийгмийн даатгалын салбарын хүний нөөцийн удирдлагыг

боловсронгуй болгох зэрэг болно.

Нийгмийн хамгаалал нь хүн рүү хандсан өвөрмөц шинж бүхий төрийн

бодлогын салшгүй хэсэг болохын хувьд нийгмийн шинжлэх ухааны чухал чиглэл

болон судлагдаж иржээ. Өмнө хийгдсэн судалгааны ажлуудад үндэслэн, өнөөгийн

нийгмийн бодит хэрэгцээг анхааран үзэхэд нийгмийн хамгааллын салбарын

удирдлагыг улам зохистой болгох үүднээс тэтгэврийн шинэчлэл, тэтгэврийн

нэрийн дансны үйл ажиллагааг удирдах, нийгмийн хамгааллын салбарт хувьчлал

хийх зэрэг шийдвэрлэвэл зохих асуудлуудын шинжлэх ухааны үндэслэлийг судлах

Нийгмийн даатгалын тогтолцоо: шинэчлэл, чиг хандлага

3

хэрэгцээ бий болж байна.

Нийгмийн даатгалын агуулга, мөн чанар, удирдлага, зохион байгуулалт,

шинэчлэлийн гол зорилтууд болон тэтгэврийн шинэчлэл, нийгмийн даатгалын

хувьчлал зэргийг олон улсын шилдэг жишиг, хөгжлийн хандлагатай уялдуулах,

үүний сацуу Монголын өвөрмөц онцлог, нийгэм, эдийн засгийн бодит байдалд

тулгуурласан нийгмийн даатгалын шинэ тогтолцоог бий болгох шаардлага гарч

байна. Үүнтэй холбоотойгоор нийгмийн даатгалын тулгамдсан асуудлуудыг

удирдлагын шинжлэх ухааны онол, арга зүйн үүднээс судлах шаардлага тулгарч

байна.

Гадаад орнуудын шилдэг туршлагыг судлан, зохимжит хувилбарыг сонгож

өөрийн нөхцөлд нутагшуулах, зах ззэлийн эдийн засгийн орчинд улс орны санхүү,

эдийн засгийн нөөц, чадавхи, боломжид тулгуурлаж нийгмийн даатгалын

удирдлагын тогтолцоог боловсронгуй болгох ажлыг шинжлэх ухааны үндэслэлтэй

судлах үндсэн дээр дээрх асуудлуудыг шийдвэрлэх нь чухал байна.

Судлаач дээрх үндэслэлүүдийг судалгааны ажлынхаа суурь болгон авч

үзэхийн зэрэгцээ нийгмийн даатгалын салбар дахь төрийн бодлого, улс орны

хөгжлийн чиг хандлага, чадамж нь иргэдэд төрөөс үзүүлэх нийгмийн даатгалыг

улам боловсронгуй болгох таатай нөхцөл болсон гэж үзэн энэхүү судалгааны

сэдвийг сонгон судлав.

Сэдвийн судлагдсан байдал: Нийгмийн шинжлэх ухааны хөгжлийн явцад

нийгмийн хамгаалал, нийгмийн даатгал, халамжийн үйл ажиллагаанд холбогдох

тодорхой онол, үзэл баримтлал нэгэнт боловсруулагдсан байна.

Монгол улсын хувьд нийгмийн даатгалын тогтолцоо нь өнө эртний түүхэн

уламжлалтай ч даатгалын үзэл санаа, шинэ тогтолцоо бүрэлдсэн болон түүнийг

шинжлэн судалсан байдлаараа харьцангуй шинэлэг юм.

Монгол улс дахь нийгмийн даатгалын асуудлыг шинжлэх ухааны үүднээс

судалсан ажлуудыг ерөнхийд нь төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн үеийн

болон зах зээлийн эдийн засгийн үеийн гэж ангилж үзэж болохоор байна.

Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн үед эрдэмтэн Л.Пүрэвдорж,

О.Жамбалдорж, Л.Авирмэд нар тухайн үеийн онол, арга зүйг баримтлан судалгаа

хийсэн байх бөгөөд тэд нийгмийн хамгааллын асуудлыг зөвхөн социалист

тогтолцооны үзэл баримтлалд нийцүүлэн авч үзжээ. Харин доктор Ч.Дагвадорж,

О.Хонгор, Г.Оюунцэцэг нар ардчилал, зах зээлийн эдийн засгийн нөхцөл дэх

Нийгмийн даатгалын тогтолцоо: шинэчлэл, чиг хандлага

4

нийгмийн хамгааллын тулгамдсан асуудлуудыг судлаж, чухал дүгнэлтүүдийг

гаргасан байна1. Ялангуяа эрдэмтэн Ч.Дагвадоржийн “Нийгмийн хамгаалал: онол-

арга зүй, туршлага, харьцуулалт” судалгаа нь Монголын нийгмийн хамгаалал,

нийгмийн даатгалыг гадаад орнуудын туршлагатай харьцуулан жишиж, ач тусгай

дүгнэлт, санал агуулсан бүтээл болжээ2.

Мөн академич Т.Дорж, доктор, профессор Д.Цэрэнпил, А.Цанжид,

Я.Шуурав, Д.Лхаашид, Я.Долгоржав, Г.Цэдэндагва, Ш.Батсүх, П.Увш, Б.Уранцэцэг,

Н.Наранчимэг, Х.Гүндсамбуу нар өөрсдийн бүтээлдээ нийгмийн хамгаалал,

нийгмийн даатгалын хөгжлийн чиг хандлага, удирдлагын асуудлыг нухацтай

хөндөн дүн шинжилгээ хийсэн байна3. Доктор Г.Гантөмөр нийгмийн даатгалын

талаар бичсэн бүтээлдээ, Монголын нийгмийн хамгаалал, нийгмийн даатгалын

асуудалд дорвитой шинжилгээ хийж, үнэ цэнэтэй дүгнэлт, саналууд гаргасныг

тэмдэглэж байна4.

Нийгмийн даатгал судлаач Д.Ванданмагсар, УИХ-ын гишүүн асан

Ц.Сүхбаатар нарын туурвисан "Нийгмийн даатгалын үүсэл, хөгжил, шинэчлэл"

бүтээл нь нийгмийн даатгалын талаарх судалгаанд томоохон байр эзлэх ажил

болжээ. Уг судалгаа нь манай улсын нийгмийн даатгалын байгууллагын хөгжлийн

асуудлыг түүхэн үе шат бүрээр нь авч үзсэн байна.

Доктор Ч.Дагвадорж нийгмийн даатгалыг "өтлөх, өвчлөх, өнчрөх, бэлэвсрэх,

осол гэмтэлд өртөх, ажилгүйдэх зэрэг нийгмийн шинжтэй эрсдлээс иргэдийг

хамгаалах, урьдчилан сэргийлэх, хохирлыг багасгахад чиглэсэн нийгмийн

хамгааллын арга хэмжээ” хэмээн тодорхойлсон байна5.

Нийгмийн даатгалын үйлчилгээ нь төрөөс эрсдэлд орсон иргэнийхээ

амьдралын баталгааг нь хангах мөнгөн төлбөрийн хэлбэр гэдэгтэй судлаач санал

нэгтэй байгаа бөгөөд судалгааны ажлын явцад судлаачийн зүгээс нийгмийн

даатгалыг иргэн хүн эрсдэлд учирч амьдралын баталгаа нь алдагдах болон

алдагдаж болзошгүй нөхцөлд хууль тогтоомжийн дагуу нийгмээс тусламж, 1 Авирмэд Д., Хөдөлмөрчдийн аж амьдралын өсөлт, тэтгэвэр тэтгэмж (УБ.,1977), Пүрэвдорж Л., БНМАУ-ын нийгэм хангамжийн эдийн засаг, эрхийн асуудал (УБ., 1986), Жамбалдорж О., БНМАУ-ын нийгэм хангамжийн эрх зүй (УБ., 1984), Оюунцэцэг Г., Дагвадорж Ч., Нийгмийн халамжийн удирдлага (УБ., 2002), Дагвадорж Ч., Нийгмийн хамгаалал: онол-арга зүй, туршлага, харьцуулалт (УБ., 2004) 2 Дагвадорж Ч., Нийгмийн хамгаалал: онол-арга зүй, туршлага, харьцуулалт, УБ., 2004 3 Лхаашид Д., Монголын хаад зүтгэлтнүүдийн жолоодохуйн урлаг (УБ.,1999), 181 дэх тал, Цэдэндагва Г., Эдийн засгийн онол (УБ., 2001), 279 дэх тал, Гүндсамбуу X., Монголын нийгмийн давхраашил, хөгжил хандлага XX зуун (УБ., 2002), 274 дэх тал, Ванданмагсар Д., нар Нийгмийн даатгалын үүсэл, хөгжил, шинэчлэл (УБ., 2002),196 дахь тал, Цанжид А., Төрийн захиргаа (УБ., 2009), Шуурав Я., Отгонтуяа Л., Баясгалан Б., Бямбасүрэн Я., Менежментийн шинэ парадигма: төлөвшил, хөгжлийн үндсэн хандлагууд (УБ., 2007), Уранцэцэг Б., “Нийгмийн даатгалын эрх зүй” хичээлийн унших материалын эмхэтгэл, Удирдлагын академи (УБ., 2005) 4 Гантөмөр Г., Даатгалын менежмент, УБ., 2004, Гантөмөр Г., Монгол Улсын нийгмийн даатгалын удирдлагын тогтолцоог боловсронгуй болгох нь, Удирдахуйн ухааны доктор (Ph.D.)-ын зэрэг горилсон бүтээл, УБ., 2006, 14 дэх тал 5 Дагвадорж Ч., Нийгмийн хамгаалал: онол-арга зүй, туршлага, харьцуулалт. УБ., 2004, 29 дэх тал

Нийгмийн даатгалын тогтолцоо: шинэчлэл, чиг хандлага

5

дэмжлэг авах, түүнээс урьдчилан сэргийлэх системтэй үйл явц гэж операциональ

байдлаар тодорхойлж байна.

Түүнчлэн нийгмийн даатгалын зарчим, төрөл, хөрөнгийн эх үүсвэр буюу сан,

шимтгэл, арга хэлбэр зэрэг үндсэн үзүүлэлтүүд нь түүний агуулга, шинж чанарыг

тодорхойлдог гэсэн судлаачдын саналыг хуваалцаж байна.

Нийгмийн даатгалын салбарт улсын салбарын шинэ удирдлага (new public

management)-ын зарчмыг судлан нэвтрүүлэх нь төр, хувийн хэвшлийн түншлэл,

хувьчлалыг уг салбарт хэрэгжүүлж, хуримтлалын зарчимд иж бүрэн шилжихэд

чухал алхам болно.

Улсын салбарын шинэ удирдлага гэсэн нэр томьѐог анх АНУ-ын эрдэмтэн,

судлаач К.Хүүд гарган ирж, цаашид олон судлаачид дэлгэрүүлэн судалжээ. Тэрээр

бүтээлдээ улсын салбарын шинэ удирдлагын зарчмыг:

Улсын салбарт удирдлагын шинэ хандлагыг нэвтрүүлэх;

Нарийвчилсан шалгуураар үйл ажиллагааг үнэлэх;

Гүйцэтгэл буюу үр дүнд илүү анхаарах;

Улсын салбарыг дахин зохион байгуулах;

Улсын салбарт өрсөлдөөнийг бий болгох;

Хувийн салбарын менежментийн загварууд тухайлбал чанарын

удирдлагыг нэвтрүүлэх;

Төсвийн зарцуулалтад тавих хяналтыг сайжруулах6 зэрэг болно.

Манай улсын хувьд нийгмийн даатгалын салбарт, тухайлбал эрүүл мэндийн

салбарт үйлчлүүлэгч нь үйлчилгээний байгууллагаа өөрөө сонгож, сэтгэлд хүрсэн

үйлчилгээгээ авч, тэр үр дүнд үндэслэн даатгалын байгууллага үйлчилгээний

төлбөрийг нь шилжүүлдэг байх гэх мэтээр дээр дурдсан зарчмуудыг хэрэгжүүлэх

бодит хэрэгцээ шаардлага бий.

Улсын салбарын шинэ удирдлагын үзэл санаа нь төсвийн байгууллагуудын

стратегийн зорилго, зорилтуудыг тодорхойлж, үйл ажиллагааных нь үр дүн, үр

ашгийг дээшлүүлэх зорилгоор дотоод бүтэц зохион байгуулалтыг нь хувийн

хэвшлийн менежментэд тулгуурлан шинэчлэхэд оршдог7.

АНУ, Их Британи, Канад, Австрали зэрэг орнуудад улсын салбарын шинэ

менежментийн загварыг хэрэгжүүлэх үед салбар, байгууллага бүр үр ашиг

6 Хандсүрэн Л., Монгол Улсын төв эмнэлгүүдэд чанарын удирдлагын ISO9001 стандартыг нэвтрүүлэх нь (УКНЭ-ийн жишээгээр), Удирдахуйн ухааны доктор (Ph.D.)-ын зэрэг горилсон бүтээл, УБ., 2012 7 Батсүх Ш., Төрийн албаны шинэтгэлийн асуудлууд, “Төрийн захиргаа” онол, арга зүйн сэтгүүл, 2011/Тусгай дугаар (18), 25 дахь тал

Нийгмийн даатгалын тогтолцоо: шинэчлэл, чиг хандлага

6

хөөцөлдөлгүйгээр нягт хамтран ажиллах нь иргэдэд үр дүнтэй үйлчилгээ хүрэх

үндэс болдог нь харагдсан. Шинэ Зеландад улсын салбарын шинэчлэл 1980-аад

оны сүүлээс санхүүгийн бэрхшээлтэй байдлаас үүдэн эхэлжээ. Тэнд улсын

салбарын байгууллагын зорилго тодорхой байх, менежментийн хувьд эрх чөлөө

олгох, харилцан тайлагналыг сайжруулах, мэдээллийн урсгал, гүйцэтгэлийн

удирдлагыг сайжруулах зэрэг арга хэмжээ авчээ. Уг шинэчлэлийн ачаар Шинэ

Зеландын улсын салбарт хэмнэлт, чанарын үлэмж ахиц гарч, зардлын хяналт

сайжирчээ. Мөн сул тал ч ажиглагдсан байна. Тухайлбал, нийгмийн үйлчилгээг

ашгийн төлөө байгууллагаар гэрээгээр гүйцэтгүүлсэн нь сайнгүй үр дүнд хүргэж

байжээ8.

Монгол Улсад 2002 оноос эхлэн төрийн албанд бюрократ тогтолцоог халж,

эрэлт нийлүүлэлтэд суурилсан улсын салбарын шинэ удирдлагыг нэвтрүүлж

эхэлсэн9.

Иймээс нийгмийн даатгалын салбарт шинэчлэл хийхдээ ажил олгогч,

даатгуулагч, иргэдийн онцлог, тулгамдсан асуудлын цар хүрээ, асуудлыг шийдэх

чадавхи зэрэг суурь хүчин зүйлсийг сайтар тооцон үзсэнээр шинэчлэлийн ямар

хэлбэрийг юунаас эхэлж, ямар шат дараалалтайгаар, хэрхэн авч хэрэгжүүлэхээ

шийдэх учиртай гэж үзэж байна.

Судалгааны зорилго, зорилтууд: Энэхүү судалгааны зорилго нь Монгол

улсын нийгмийн даатгалыг хуваарилалтын зарчмаас хуримтлалд бүрэн

шилжүүлэх, нийгмийн даатгалын тогтолцоо, удирдлагыг боловсронгуй болгох

онол, арга зүйн асуудлыг шинжлэн судлах, тодорхой санал дүгнэлт гаргахад

оршино.

Дээрх зорилгыг хангахын тулд дараах зорилтуудыг дэвшүүлсэн болно. Үүнд:

Нийгмийн даатгалын удирдлагын онол, үзэл баримтлал, хөгжлийн

хандлагыг судлах,

Монгол улсад мөрдөгдөж буй нийгмийн даатгалын эрх зүйн баримт

бичигт шинжилгээ хийх,

Монгол улсын нийгмийн даатгалын өнөөгийн байдлыг судлах,

Гадаад орны нийгмийн даатгалын тогтолцооны шинэчлэл, хандлагыг

судлах,

8 Бархас Л., Төрийн захиргааны шинэчлэлийн талаарх олон улсын туршлага, сургамж. “Төрийн захиргаа” онол, арга зүйн сэтгүүл, 2011/Тусгай дугаар (18), 21 дэх тал 9 Батсүх Ш., Төрийн албаны шинэтгэлийн асуудлууд, “Төрийн захиргаа” онол, арга зүйн сэтгүүл, 2011/Тусгай дугаар (18), 25 дахь тал

Нийгмийн даатгалын тогтолцоо: шинэчлэл, чиг хандлага

7

Нийгмийн даатгалын тогтолцоог шинэчлэх арга зүйг судлах,

Нийгмийн даатгалын шинэчлэлийг хэрэгжүүлэх боломжийг судлах,

Нийгмийн даатгалын шинэчлэлийн удирдлагыг боловсронгуй болгох

арга замыг тодорхойлох зэрэг болно.

Судалгааны арга: Судалгааны ажлыг гүйцэтгэхдээ статистик

үзүүлэлтүүдэд анализ хийх, нийгмийн даатгалын тодорхой үзүүлэлтүүдэд

харьцуулалт хийх, баримтын шинжилгээ, корреляцийн шинжилгээ, SWOT

шинжилгээний зэрэг аргуудыг хэрэглэсэн болно.

Судалгааны шинэлэг тал: Монгол улсын нийгмийн даатгалын үзэл

баримтлал, өнөөгийн тогтолцоо, хөгжлийн төлөв байдалд шинжилгээ хийж, зарим

гадаад орны нийгмийн даатгалын тогтолцоотой харьцуулан, нийгмийн даатгалын

тогтолцоо, удирдлагыг боловсронгуй болгох асуудлаар дүгнэлт гаргахад энэхүү

судалгааны ажлын шинэлэг тал оршино.

Судалгааны ач холбогдол: Уг судалгааны ажилд нийгмийн даатгалын

тогтолцоо, удирдлагыг улс орны хөгжлийн онцлог, чиг хандлагатай уялдуулан

боловсронгуй болгох, судлаж буй сэдвийн хүрээнд дэвшигдэж байгаа асуудлуудыг

шийдвэрлэх арга замын талаар санал зөвлөмж боловсруулсны зэрэгцээ

судалгааны үр дүн нь бодлого боловсруулах, шийдвэр гаргах түвшинд хэрэглэгдэх

практик ач холбогдолтой.

Судалгааны ажлын бүтэц: Уг судалгааны ажил нь нийт удиртгал, гурван

бүлэг, арван зүйл, дүгнэлт, ном зүй, хавсралт гэсэн хэсгээс бүрдэнэ.

Нэгдүгээр бүлэгт, нийгмийн даатгалын тогтолцооны онол, арга зүй, үзэл

баримтлал, чиг хандлагыг тодорхойлж, зарим гадаад орнуудын туршлага, ажлын

практикийг авч үзлээ. Хоѐрдугаар бүлэгт, Монгол улсын нийгмийн даатгалын

тогтолцоо, удирдлагын төлөв байдал, тэтгэвэрийн даатгалын тулгамдсан асуудал

цаашдын чиг хандлагад шинжилгээ хийсэн. Гуравдугаар бүлэгт, нийгмийн

даатгалын тогтолцоог шинэчлэх арга замыг тоймлон тодорхойлох оролдлого

хийхдээ хувьчлал, түншлэлийн асуудал, нийгмийн даатгалын төрөл, сангийн үйл

ажиллагааны шинэчлэлийг хэрэгжүүлэх хувилбарыг дэвшүүлэв.

Нийгмийн даатгалын тогтолцоо: шинэчлэл, чиг хандлага

8

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ. НИЙГМИЙН ДААТГАЛЫН ТОГТОЛЦООНЫ ОНОЛ, ХАНДЛАГА

1.1. Нийгмийн даатгалын тогтолцооны онолын шинэ чиглэл, үзэл баримтлал

Нийгмийн хамгааллын талаарх судалгаа нь нийгмийн сонгодог онол,

сургаал, үзэл баримтлалаас эх аван улбаалж хөгжсөн бөгөөд нийгмийн даатгалын

үзэл баримтлал шинжлэх ухааны бартаат замыг туулан төлөвшиж ирсэн байна.

Даатгал нь иргэдийн нийгмийн хамгааллын асуудлыг шийдвэрлэхэд түлхүү

чиглэгдсэн утгаараа энэрэнгүй зорилгыг агуулдаг. Нийгмийн даатгалд хамрагдсан

хүмүүст өндөр наслах, тахир дутуу болох, хөдөлмөрийн чадвараа алдах үедээ

дэмжлэг тусламж авах, амьдралынхаа хүрсэн түвшинг хадгалах, гарч болох

хохирол, эрсдлээс хамгаалагдах боломжийг олгож байгаагаараа нийгмийн даатгал

нь иргэдийн амьдралыг тогтворжуулагчийн үүргийг гүйцэтгэнэ10.

Төр иргэн, нийгэм, хувь хүний хоорондын харилцааны асуудал эртний

сэтгэгчдийн анхааралд өртөн судлагдаж ирсэн цаг үеэс төрийн захиргааны

удирдлага, түүний салшгүй бүрэлдэхүүн хэсэг болсон нийгмийн даатгалын онол,

арга зүй, үзэл баримтлал үүсэн бүрэлдэж хөгжсөн байна.

Грекийн сэтгэгч Платон /МЭӨ 427-347/ хувь хүн үлгэр жишээ төр улсад аз

жаргалтай амьдрах боломжийн тухай номлож байв. Платоны шавь Аристотель

/МЭӨ 384-322/ хүмүүс зөвхөн нийгэм дотор л амьдарч чадах бөгөөд чухам ард

олны эрх ашгийг удирдлага болгодог засаг, эрх баригчидтай төр л зөв гэж үзэж

байв11. Тэрбээр, нийтийн ашиг сонирхлыг эрхэмлэсэн төрийн байгууламж л үнэнхүү

шударга ѐсонд нийцсэн байдгийг үндэслээд12, “Хэрэв иргэдээ цогцолбороор нь бус,

аль нэгэн хэсгийг нь салган авч анхаарал тавьж байгаа төр улс байвал сайн

сайхан тооцогдохгүй” гэж хэлэхдээ, насны эрхээр ажлаас чөлөөлөгдсөн хүмүүс

амрах, эрдсдэлд орсон иргэнийг харж үзэх шаардлага гардгийг авч үзсэн байна13.

Аристотель “Улс төр” хэмээх алдарт бүтээлдээ, нийгмийг удирдах төр

захиргааны шинж чанарыг тодорхойлохдоо удирдлагын шилдэг тогтолцоонд

үлэмж ач холбогдол өгсөн байна. Тэр бичихдээ: “Хамгийн шилдэг төрийн

байгууламжийг тодорхойлоход бидний зорилт оршино, гэтэл төрийг хамгийн 10 Ганзориг А., Бурмаа Г., Нийгмийн даатгалын (амьдралын даатгал) сангийн тулгамдсан асуудал ба актуар тооцоо, “Шинжлэх ухаан, технологи-хөгжлийн хүчин зүйл” ЭШ-ний хурлын илтгэлийн эмхэтгэл, УА., Удирдлага, бодлого судлалын хүрээлэн, УБ., 2011, 101 дэх тал 11 Даш-Ёндон Б., Эртний Грекийн философи сэтгэлгээний эх сурвалж, I боть, 124-125 дахь тал 12 Мөн тэнд, 424 дэх тал 13 Мөн тэнд, 570, 574 дэх тал

Нийгмийн даатгалын тогтолцоо: шинэчлэл, чиг хандлага

9

шилдэг маягаар удирдаж байвал л шилдэг байгууламж болно, иймээс төр улсад

хамгийн их аз жаргалтай байх бололцоо олгож буй удирдлага л шилдэг удирдлага

мөн”14 гэжээ. Хожмын эрдэмтэн, сэтгэгчид, тухайлбал Т.Кампенелла /1568-1639/,

Т.Мор /1478-1535/, Ш.Фурье /1772-837/, Р.Оуэн /1771-1858/ нар нийгмийн эмзэг

бүлгийг тэтгэх, хувь хүн болон хамт олны ашиг сонирхлын зөрчлийг шийдвэрлэх

боломжийн талаар өгүүлж байлаа. Р.Оуэн Шотланд дахь үйлдвэртээ анхны

хөдөлмөр хамгааллын асуудлын талаарх үзэл номлолоо хэрэгжүүлэхийг

чармайхдаа нийгмийн хамгааллын тухай ойлголтыг томьѐолон, хүний баталгаат

амьдралд хүрэх хувилбараа туршиж байсан байна.

К.Маркс социалист, ардчилсан нийгмийн хөгжлийн онолыг боловсруулах

явцдаа зүүний буюу нийгмийн хамгааллын тухай асуудлыг тусгайлан авч үзсэн

байна. Тэр иргэн бүрийн ажил эрхлэлт, өндөр цалин хөлс, чинээлэг хангалуун

амьжиргаа, нийгмийн зүгээс эмзэг, ядарсан хэсгээ харж хандах боломжуудыг

цогцоор нь судлан үзжээ15.

Соѐн гэгээрүүлэгч Сен Симон, Шарль Фурье нар нийгмийн хувьсал,

өөрчлөлтийн явцад ажил эрхлэгч болон эздийн хооронд үүсч байгаа зөрчлийг

арилгахад төрийн зүгээс нийгмийн үйлчилгээ үзүүлэх шаардлагатайг үндэслэн,

түүний төрөл хэлбэр, хэмжээг тодорхойлсон16 бол Ж.Локк, Ж.Руссо зэрэг эрдэмтэд

өөрийн бүтээлүүддээ нийгмийн хамгаалал, халамжийн асуудлыг онолын үүднээс

тусган гаргаж байв. Эрдэмтэн М.Вебер, З.Фрейд, К.Ясперс, Т.Парсонс нар

нийгмийн хамгааллын анхдагч элементүүдийг шинжлэх ухааны үүднээс

тайлбарлах гэж оролджээ.

Аж үйлдвэржилтийн үеийн эрдэмтэн Э.Трондайк, Ж.Ватсон, Э.Вандура,

А.Смит, Н.Спенсор нар нийгмийн харилцаа, удирдлагын асуудлыг авч үзэхдээ,

нийгмийн хамгааллын асуудлыг хөндөн судалж байсан бол Э. Маслоу, К.Роджерс,

Б.Франкл, Р.Мартин, Р.Арон нар өнөө цагийн нийгмийн хамгааллын онол, арга

зүйг боловсруулахад томоохон хувь нэмэр оруулсан байна.

Нийгмийн хамгаалал, нийгмийн даатгалын асуудал нь ийнхүү гүн ухаан,

эдийн засаг, сэтгэл судлал, социологи, удирдлагын зэрэг нийгмийн шинжлэх

ухааны хөгжлийн явцад онол, арга зүйн хувьд боловсруулагдан өнөөг хүрч ирсэн

ажээ. Эдүгээ нийгмийн шинжлэх ухааны сэтгэлгээнд нийгмийн хамгаалал,

нийгмийн даатгал, халамжийн үйл ажиллагааны онол, үзэл баримтлалууд 14 Даш-Ёндон Б., Эртний Грекийн философи сэтгэлгээний эх сурвалж, I боть, 577 дахь тал 15 Майер Т., Социал демократ үзэл санаа ба нийгмийн ардчилал, УБ.,1999, 74 дахь тал 16 Увш П., Хэрлэн Б., Байгууллагын зан үйл, УБ., 2004, 5 дахь тал

Нийгмийн даатгалын тогтолцоо: шинэчлэл, чиг хандлага

10

тодорхой байр суурийг эзэлж байна.

Түүнчилэн бихеворист онолыг үндэслэгчид хүн, аливаа организмын

хөдөлгөөн болон идэвхитэй хариу үйлдлийн эх сурвалж нь гадны өдөөгч биш,

харин асуудал дэвшүүлсэн "нөхцөл" юм гэж үзэн "нөхцөл үйлдэл" гэсэн шинэ

холбоо, зан үйлийг тайлбарлан гаргасныг уг үзлийн гол төлөөлөгч Ж.Ватсон

өөрийн бүтээлдээ: "Хүүхэд ахуй цагт гадны орчны өдөөгчийн ба хүний сэтгэлийн

хөдөлгөөний аль нэг үндсэн төрөл хоѐрын хооронд сөрөг холбоо тогтсоны улмаас

ямар нэг зүйлээс айх, жигших зэрэг сэтгэгдлүүд хүмүүст төрдөг" гэсэн дүгнэлтийг

хийсэн байна. Дээрх онолын судлаачид орчин ба гадны нөлөөллийг хувирган

өөрчлөх замаар хүний зан үйлийг, түүгээр ч үл барам нийгмийг ч өөрчилж болно

гэж үзсэн юм.

Социаль когнитив онол нь бодит амьдралтай нийцсэн, магадлал өндөртэй

болох нь батлагдсан гэдэг бөгөөд онолын гол үзэл санаа нь загварчилал ба

ажиглалтаар дамжуулан "суралцаж нийгэмшихүйн" замаар нийгмийн хөгжилд

хүний үйл ажиллагааг зан үйл, танин мэдэхүйн хүрээ, орчин гэсэн гурван хүчин

зүйлийн тасралтгүй үйлдэлд оршиж байгааг уг онолыг үндэслэгчид тодорхойлоод,

харилцан шалтгаалцлын загварыг гаргасан байна (Зураг 1).

Зураг 1. Суралцаж нийгэмшихүйн загвар

Америкийн эрдэмтэн А.Маслоу тэргүүтэй эрдэмтэд хүмүүнлэгийн онолыг

экзистенциональ гүн ухаанаас уламжилан нэлээд цогц байдлаар үндэслэсэн

бөгөөд энэхүү номлолыг хөгжүүлэхэд Эрих Фромм, Гордон Олпорт, Карл Роджерс,

Виктор Франкл нарын эрдэмтэн, сэтгэгчид чухал хувь нэмрээ оруулсан байна.

Дээрх эрдэмтэд хүмүүнлэгийн онолоо А.Маслоугийн хэрэгцээний шатлалын

онолтой уялдуулан нийгмийн хамгааллын бүтэц, тогтолцоо ямар байх, иргэддээ

хэрхэн яаж үйлчлэх тухай онолын үзэл баримтлалыг өөрсдийн хийсэн

судалгаагаар нотлон гаргасан юм.

Ил харагдаж буй нээлттэй зан үйл

Орчны нөлөө (урамшуулал, шийтгэл)

Хувийн хүчин зүйлүүд (итгэл найдвар, өөрийгөө хүртэхүй)

Нийгмийн даатгалын тогтолцоо: шинэчлэл, чиг хандлага

11

Нийгмийн тогтолцоот экологийн онолд: "Нийгэм гэдэг нь хэд хэдэн

тогтолцоо ба дэд тогтолцооноос бүрдсэн, хоорондоо холбоотой ажилладаг том

хөдөлгүүр мэт бүхэл бүтэн зүйл юм"17 хэмээсэн байна. Иймээс тогтолцооны онол

нь нийгмийн хамгааллын асуудлыг тайлбарласан нийгмийн "эмгэгийн" онолын

суурь болдог ба аливаа юмс үзэгдэл байнга хувьсаж байдаг ертөнцөд тогтолцоо

нь дотоод дэд тогтолцоотойгоо зохицож чадаагүйгээс нийгмийн гажуудал үүсч,

тогтолцооны суурь үйл ажиллагаа алдагддаг гэж тэд үзсэн байна.

Нийгмийн радикал загвар нь бүрэн эрх олгох нийгмийн өмгөөлөл, нийгмийн

янз бүрийн хэсгийн төлөөлөгчдийн өөрийн ухамсарыг хөгжүүлэх, түүний түвшинг

дээшлүүлэх зэрэг хамгаалах загвараас бүрдэнэ гэдэг нь нийгмийн радикал онолын

үндэс оршиж байна. Энэхүү онолын харилцан үйлчилгээг дараах байдлаар

дүрслэн үзүүлж болох юм (Зураг 2).

Зураг 2. Нийгмийн бүтцийн загвар18

Америкийн эрдэмтэн Роберт Мартин хүмүүс анги, давхаргад хуваагдах гол

шалтгаан нь нийгмийн тэгш бус байдал гэж үзээд, хуваарилалтын анхны

хэлбэрүүдийг гаргасан нь нийгмийн гишүүдийн эрх ашгийг хамгаалах нөхцлийг

бүрдүүлэхэд үлэмжхэн дэвшил гаргахад хүргэсэн юм.

Нийгмийн харилцааны талаарх эрин үеийг дамжсан шинжлэх ухааны

судалгаануудын үр дүнд аливаа нийгэмд нийгмийн хамгааллын асуудал

зайлшгүй байх ѐстойг тогтоож, энэ нь хөгжил хөдөлгөөнд хүний хүчин зүйлийн

үүрэг, үйл ажиллагааны төлөв байдал, орчны өөрчлөл, нийгмийн сэтгэл зүй,

нийгэм ба экологийн харилцан холбоо, нийгмийн гишүүдийн ухамсарыг

17 Гринин А.С., Орехов Н.А., Шмидхейн С., Экологический менеджмент: учебное пособие для вузов, М., ЮНИТИ-ДАНА, 2001, 89 дэх тал 18 Гантөмөр Г., Монгол Улсын нийгмийн даатгалын удирдлагын тогтолцоог боловсронгуй болгох нь, Удирдахуйн ухааны доктор (Ph.D.)-ын зэрэг горилсон бүтээл, УБ., 2006, 14 дэх тал

Нийгмийн бүтцийн загвар, хандлага

Хийсвэрлэх байдлаар нийгмийн бүтцийн идеал хэв загварыг

төсөөлж, түүний бодит байдлын тусгал мөн гэж нотолж, нийгмийн

тогтолцоог судлах

Тодорхой онол, арга зүй, аргачлалын тусламжтайгаар

идеал, бодит байдлыг судалж, олж авсан эмпирик баримтад

үнэслэн нийгмийн бүтцийн зураглалыг гаргах

Нийгмийн даатгалын тогтолцоо: шинэчлэл, чиг хандлага

12

төлөвшүүлэх зэрэг олон асуудлуудтай тавигддагийг үндэслэжээ.

Ийнхүү нийгмийн ухааны сэтгэгч эрдэмтэд хүн төрлөхтний түүхэнд хүний

ухамсарт гарсан гол өөрчлөлтүүд, хүн хоорондын харилцааны зөрчил, харилцааны

хэм хэмжээг тогтоох гэсэн оролдлого, нийгмийн анги давхаргын хуваарилалт,

нийгмийн харилцаан дахь эмзэг хэсгийн хамгааллын асуудлыг гүн ухаан, байгаль

ертөнцийн хувьсал өөрчлөлт дунд нь авч үзэхийг чухалчилсан байна.

Судлаачид, шилдэг улс төрч, удирдагчдын боловсруулсан нийгмийн

хамгааллын үзэл санаа нийгмийн практикт хэрэгжиж, үр дүнгээ эерэгээр үзүүлж

ирсэн юм. Дэлхийн орон оронд, тухайлбал, өнөөгийн Скандинавын орнуудад,

онцолбол Шведэд 1970 оны эхэн үеэс бодит биеллээ олж, өнөөдөр дэлхийн

нийтэд "Шведийн загвар" хэмээн нэрлэгдэх болтлоо хөгжиж ирсэн байна.

Нийгмийн даатгалын салбар дахь энэхүү загварын гол агуулга нь иргэн бүр

өөрийн гэсэн ажил хөдөлмөр эрхэлж, өндөр цалин хөлс авах замаар чинээлэг

хангалуун амьдран, улс төр, бизнесийн эрүүл орчинд чөлөөтэй сэтгэн, улс төрийн

үзэл бодлоо нээлттэй илэрхийлж, байгаль экологийн эрүүл цэвэр орчинд амьдрах,

аливаа эрдслээс иргэд хамгаалагдах ѐстой хэмээн тунхагласан байдаг19.

Зах зээлийн баримжаат нийгмийн даатгалын үзэл баримтлалыг анх баруун

Европын өндөр хөгжилтэй орнууд болох Франц, Герман, Англи зэрэг улсуудад,

улмаар Европын холбооны орнууд болон Австрали, Зүүн Өмнөд Азийн нэлээд

орнуудад хэрэгжүүлж байна.Тухайлбал, Англид XVII зууны эцсээс хувийн даатгал,

тэр дундаа амь насны даатгал анх бий болж нэвтэрч эхэлжээ20.

Дэлхийн дээд хэмжээний бага хурал Рио де Жанейро /1992/,

Йоханесбургийн /2002/ чуулганаас тогтвортой хөгжлийн онол, үзэл баримтлалыг

шинэ зуун, шинэ мянганд дэлхийн бүх улсуудын хөгжлийн гол үзэл баримтлал гэж

үзэж түүнд оролцогч олон орны төр, засгийн тэргүүнүүд үүнийг хүлээн зөвшөөрсөн

бөгөөд энэхүү тунхаглалд нийгэм /хүн/, эдийн засаг, байгаль орчин гэсэн гурван

тулгуурт зорилт, түгээмэл зарчим, хүчин зүйлийн холбоог томъѐолон гаргажээ21.

Хуучин социалист орнууд болон зарим хөгжиж буй орнуудад нийгмийн

даатгалын сул тал ихтэй тогтолцоо хэлбэржиж байсан бөгөөд эдүгээ нийгмийн

даатгалын өнөөгийн тогтолцоог дэлхийн бусад хөгжилтэй орны жишигт хүргэх

асуудал тулгамдсан зорилт болж байна. Энэ нь хуваарилалтын буюу эв санааны

19 Дагвадорж Ч., Нийгмийн хамгаалал: онол, арга зүй, туршлага, харьцуулалт, УБ., 2004, 17 дахь тал 20 Наранчимэг Н., Увш П., Волгин Н.А., Нийгмийн бодлого, УБ., 2009, 221 дэх тал 21 Тогтвортой хөгжил: Баримт бичгүүд, Тогтвортой хөгжил төсөл, УБ., 2002

Нийгмийн даатгалын тогтолцоо: шинэчлэл, чиг хандлага

13

нэгдлийн тогтолцооноос хуримтлалын тогтолцоо руу бүрэн шилжинэ гэсэн үг юм.

Уг асуудлыг авч үзэхдээ нийгмийн хамгаалал, нийгмийн даатгал, нийгмийн

халамжийн асуудлыг хэрхэн удирдах, өөрөөр хэлбэл тогтолцоог боловсронгуй

болгох шаардлага тавигдаж байна.

Удирдлага бол нийгмийн даатгалын тогтолцооны суурь бүтцийн нэг нь юм.

Удирдахуйн ухааны сонгодог онол болох ажлын буюу үйлдвэрлэлийн менежмент

(Фрейдрих Тейлор), захиргааны менежмент (Энри Файоль), хүний харилцааны

хандлага (Мери Паркер Фоллет, Элтон Мэйо) зэрэг үзэл онолууд нь нийгмийн

даатгалын удирдлагын үндэс болж байна22. Мөн нөхцөл байдлын болон

тогтолцооны онол ч нийгмийн даатгалын удирдлагын судалгааны арга зүйд чухал

хандлагыг тодорхойлж байна.

Орчин үеийн удирдахуйн шинжлэх ухааны шинэ салбар болох өөрчлөлтийн

удирдлагын ухаан нь тухайн салбарын шинэчлэлийн шинэ чиглэлийг илэрхийлж

байна. Америкийн эрдэмтэн Курт Левин анхлан өөрчлөлтийн удирдлагын үндсэн

үзэл санааг дэвшүүлж, түүний хөгжлийн шинж төлөвийг гурван алхамт байдлаар

томьѐолон гаргасан юм. Эрдэмтэн Ф.Гуияр, Дж.Келли нар 90-ээд оноос

өөрчлөлтийн удирдлагын үзэл санааг хөгжүүлэв.

Байгууллагын онол, удирдлага ч дээрх онол номлол дээр үндэслэгдэн

хөгжив. Байгууллага нь нийгмийн нэгэн дэд тогтолцоо гэж тэд үзэн гадаад орчны

хувьсал өөрчлөлттэй уялдуулан зорилго чиглэлтэй үйл явцаар байгууллагыг

удирдах үзэл нийгмийн даатгалын салбарт ч үлэмж хамааралтай болж байна.

Аливаа тогтолцоо нь амьд организм учраас түүний дотоод мөн чанар зүй

тогтлыг гадаад хүчин зүйлтэй нь уялдуулах үндсэн дээр шинэ дэвшилд хүргэн

өөрчлөх зорилго бүхий үйл явцыг өөрчлөлтийг удирдлага гэж дээрх эрдэмтэд

үзсэн байна.

Европын өндөр хөгжилтэй орнуудад өнгөрсөн зууны 60-аад оноос үлэмж

анхаарагдсан байгууллагын ажил үйлчилгээний хүртээмж, чанарыг нэмэгдүүлэхэд

чиглэсэн цогц үйл ажиллагааны үзэл баримтлалыг хэрэгжүүлэх чиглэлийг хүрээнд

даатгалын тогтолцоонд байгууллагын удирдлагын онолыг авч хэрэгжүүлсэн

бөгөөд Скандинавын орнууд нийгмийн даатгалын тогтолцоогоо шинэтгэхэд дээрх

үзлийг илүү үр дүнтэй нутагшуулсан юм.

Дэлхийн нийт улс орон, төр засгаас зорьж байгаа нийгмийн ардчиллыг

22 Цэнд Н., Шуурав Я., Менежмент, УБ., 2001, 55 дахь тал

Нийгмийн даатгалын тогтолцоо: шинэчлэл, чиг хандлага

14

гүнзгийрүүлэн хүмүүнлэг, иргэний нийгмийн мөн чанарт иргэдийн хамгааллын

хүнлэг үзэл санаа нийцэж байна.

Зайлшгүй хөдөлгөөн, өөрчлөлтийг хөгжил гэх бөгөөд “Философийн толь

бичиг”-т, өөдлөн дэвших, уруудан буурах, гадаад талаас дотоодод, дотроос

гадагш, хуучнаас шинэд, шинээс хуучинд, энгийнээс нарийнд, доодоос дээдэд,

дээдээс доодод, санамсаргүйгээс зайлшгүйд, зайлшгүйгээс санамсаргүйд хүрэх

хөгжил байна гэж тодорхойлсон байна23. Одоо ба ирээдүйг холбогч шинэчлэлийн

үйл явц нь нийгмийн дэвшилд хөтлөгч гол арга бөгөөд харин хөгжлийн зорилго, үр

дүн нь иргэний тухайн нийгэмдээ эзлэх зөв байр суурь, нийгмийн бүхий л

баталгаагаар хангагдах явдал юм.

Нийгмийн даатгалын тогтолцооны чухал үзүүлэлт нь тогтвортой байдал.

Иргэдийн нийгмийн баталгааг найдвартай хангах нь нийгмийн амьдралд эерэг

нөлөөллийг үзүүлдэг утгаараа нийгмийн даатгалын тогтвортой шинж голлон

илэрхийлэгдэнэ.

Зорилго, зарчим, арга хэрэгсэл, объект бүхий тогтолцоо бүхий нийгмийн

даатгалын удирдлага нь хөгжлийнхөө түвшин, үйлчилгээний шинж чанар,

хүрээнээс хамаарч төрийн, төр-олон нийтийн, олон нийтийн гэсэн чиглэлээр

хөгжиж байна.

Эрсдлийн удирдлага бол нийгмийн даатгалын тогтолцоо суурилах

дараагийн ухаан юм. Учирч болох хохирлын үр дагаврыг тооцох, эрсдлийг богино

хугацаанд арилгах, эрсдлийг сарниулах, нөхөх аргыг төр улсууд олж, ашиглаж

ирсэн бөгөөд үүнийг товчоор даатгал гэдэг. Хүний амь нас, ашиг сонирхол, эд

хөрөнгө, хариуцлагаа даатгуулах нь бас л амьдралын хэрэгцээ, шаардлагаас бий

болж гарч ирсэн байдаг. Эд баялгийг эзэмшигч, үйлдвэрлэгч нь аливаа эрсдэлд

өртөхөөс хамгаалагдсан байх шаардлагатай.

Нийгмийн даатгалын тогтолцоо нь учирсан эрсдлийг нөхөн сэргээх

санхүүгийн эх үүсвэр болох хохирол нөхөх нөөцийн сан бүрдүүлэхэд хүмүүс

хамтарч оролцох болсон үеэс үүсчээ. Амьдрал дээр тохиох гамшиг, ослоос

хохирогсдын төлөө ажиллагаанд оролцогчид нь хохирсон хүмүүсээс хавьгүй илүү

байдаг. Иймээс хөрөнгө хүчээ нэгтгэн хохирлыг барагдуулдаг.

Нийгмийн даатгал нь иргэдийн амьдралын баталгааны нэг чухал эх сурвалж

болдгийн хувьд тухайн нутаг орон, дэвсгэр нэгжийн хөгжилд чухал үүрэгтэй. Иргэн

23 Философийн толь, УБ., 1990, 329 дэх тал

Нийгмийн даатгалын тогтолцоо: шинэчлэл, чиг хандлага

15

хүн санаа амар ажиллаж амьдрахын зэрэгцээ өндөр наслах, өвчлөх зэргээр

эрсдэлд орсон үедээ нийгмийн баялгаас хүртэх боломжоор хангагдах нь тухайн

иргэдийн сэтгэл санаа, амьжиргааны түвшинд эергээр нөлөөлөн, тухайн нутгийн

төдийгүй улс орны хөгжилд сайнаар нөлөөлөх эдийн засгийн үндсэн үзүүлэлтийн

нэг юм.

Нийгмийн даатгалын хөгжилд төрийн бодлого, шийдвэр, мөн тогтолцооны

дотоод зүй тогтол байнга эерэгээр нөлөөлж байдаг.

Нийгмийн даатгалын тогтолцоо нь иргэдийнхээ нийгмийн хамгааллын

баталгааг хангах, учирч болох бүхий л төрлийн эрсдлээс хамгаалах үйлдлийн цогц

юм. Нийгмийн үндсэн эрсдэл нь дараах үндсэн 8 төрөлд хуваагдаж байна. Үүнд:

Өндөр наслах

Эрүүл мэндийн эрсдэл

Тахир дутуу болох эрсдэл

Үйлдвэрлэлийн осол мэргэжлийн өвчний эрсдэл

Тэжээгчээ алдсаны эрсдэл

Ажилгүйдлийн эрсдэл

Эх нялхасын эрсдэл

Шилжилт хөдөлгөөний эрсдэл зэрэг болно. Харин Европын орнууд 11

үндсэн эрсдлээс иргэдээ хамгаалах системийг хэрэглэдэг24.

Төрөөс иргэддээ учирч болох эрсдлийг хааж, амьдралын баталгааг хангах

бодлогоо хэрэгжүүлэх чухал нөхцөл нь иргэдийн амьдралын эрсдлийг

тодорхойлох, түүнийг бууруулах нөхцөл, хүчин зүйлийг тооцон үйл ажиллагаандаа

ашиглаж байна. Азийн хөгжлийн банк, Ази, Номхон далайн орнуудын эдийн засаг,

нийгмийн комиссын тодорхойлсноор иргэдэд ихэвчлэн хувь хүний амьдрах

чадварын, эдийн засгийн, байгаль орчны, засаг захиргааны тэгш бус

хуваарилалтын гэсэн дөрвөн төрлийн эрсдлийг онол, арга зүйн талаас

тодорхойлсон байна.

Байгалийн аюул гамшиг, гал тvймэр, газар хөдлөлт, ган зуд, vер, хvчтэй

салхи, цасан ба шороон шуурга, өвчин эмгэг, золгvй явдал, осол гэмтлээс

хүмүүсийг хамгаалах үндсэн арга хэрэгсэл нь нийгмийн даатгал болох бөгөөд төр

иргэдээ эдгээр эрсдлээс хамгаалах үүрэгтэй.

Урьдчилан харах боломжгүй, гэнэт тохиох эрсдэл үлэмж элбэг байдаг тул

24 Дагвадорж Ч., Нийгмийн хамгаалал: онол-арга зүй, туршлага, харьцуулалт, УБ., 2004, 17 дахь тал

Нийгмийн даатгалын тогтолцоо: шинэчлэл, чиг хандлага

16

урьдчилан танин мэдэх, үнэлгээ хийх, даван туулах арга хэмжээний хөтөлбөр,

төлөвлөгөө боловсруулж хяналтандаа байлгах нь даатгалын байгууллагуудын чиг

үүрэг юм.

Хүснэгт 1. Эрсдлийн төрлүүд ба эрсдлийг бууруулах арга хэмжээ25

№ Эрсдлийн төрлүүд Эрсдлийг бууруулах арга хэмжээ

1.

Хувь хүний амьдрах чадварын эрсдэл: Өтлөх,өндөр наслах Эрүүл мэндийн эрсдэл Өвчлөх (хөдөлмөрийн чадвараа алдах) Осолдох, гэмтэх (тахир дутуу болох)

Нийгмийн даатгалд заавал хамруулах Нийгмийн халамж үзүүлэх

2.

Эдийн засгийн эрсдэл: Газар хөдлөл, малын өвчин, дайн тулаан, үйлдвэрийн осол зэргээс шалтгаалан амьдралын эх үүсвэргүй болох Ажилгүй болох Хэрэглээний өртөг ихсэх

Бүс нутгийн болон хөдөөгийн хөгжлийн бодлого хэрэгжүүлэх Арилжааны төрөлжсөн даатгалд хамруулах Ажлын байрыг нэмэгдүүлэх Мэргэшүүлэх сургалт явуулах Нийгмийн халамжийн сан бүрдүүлэх

3. Байгалийн эрсдэл: Ган зуд Үер Газар хөдлөлт

Байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх, учирсан хохирлыг арилгах систем бүрдүүлэх Байгалийн гамшгийг даатгалд хамруулах

4.

3асаг захиргааны тэгш бус хуваарилалтын эрсдэл: Иргэд үндсэн хөрөнгийн эрхээ алдах Авлига дамжуулах Улс төрийн тогтворгүй байдал

Хүний аюулгүй байдлыг хангах болон хуулийн өмнө тэгш эрхтэй байх нөхцөл бүрдүүлэх Сайн засаглалыг дэмжин хэвшүүлэх Хүнийг ялгаварлан гадуурахын эсрэг бодлого явуулах Авлигын эсрэг бодлого явуулж хөтөлбөр хэрэгжүүлэх Иргэдийг мэдээллээр хангах

Нийгмийн даатгалын голлох үүрэг нь хүн бүрийн хүрсэн амьжиргааны

түвшинг бууруулахгүй байхад оршино. Нийгмийн даатгалын үйлчилгээнд иргэдийг

татан оролцуулах, тэдний хэрэгцээ, сонирхолд нийцсэн төрийн үйлчилгээг үзүүлэх

нь нийгмийн даатгалын байгууллагын бодлогын төвд байнга орших асуудал юм.

Нийгмийн даатгалын төрлүүдийн хүрээнд хамгаалбал зохих эрдслийг

дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Тэтгэврийн даатгал (хөгшрөлт, хөгжлийн бэрхшээлтэй, тэжээгчээ

алдсан, хөдөлмөрийн чадвараа алдахыг оролцуулан),

Эрүүл мэндийн даатгал (эмнэлгийн тусламжийн хөлс),

Үйлдвэрлэл дээр гардаг золгүй явдлаас үүдэх ослын даатгал (үйлдвэрлэлийн гэмтэл осол, мэргэжлийн өвчин, үйлдвэрлэл дээр амь

насаа алдагчдын ар гэрт олгодог тэтгэвэр),

Ажилгүйдлийн даатгал (ажилгүйдлийн тэтгэмж, давтан сургах, ажилд

зуучлах).

25 Азийн хөгжлийн банк, Ази, Номхон далайн орнуудын эдийн засаг, нийгмийн комиссын зөвлөмж, (Дагвадорж Ч, Нийгмийн хамгаалал: онол-арга зүй, туршлага, харьцуулалт, УБ., 2004, 18 дахь тал)

Нийгмийн даатгалын тогтолцоо: шинэчлэл, чиг хандлага

17

Эрсдлийн байдлыг тогтоохдоо эрсдлийн давтамж, эрсдлийн нөхцөл байдал

үүсэх үеийн нийгмийн баталгааны түвшин, даатгалд зориулсан даатгалын

байгууллагын материаллаг зардлын хэмжээ, эрсдлийн нөхцөл байдлын үргэлжлэх

дундаж хугацаа зэрэг хүчин зүйлүүдийг тооцно. Мөн нийгмийн эрсдлийг аюул

ослын зэргэмжээр нь ангилж, аюулын зэргэмж нам бол зохион байгуулалт-эрхийн

хэлбэр нь сайн дурын шинж чанартай, хэрэв өндөр байвал голдуу хуулийн дагуу

заавал даатгах шинж чанартай байна. Сайн дурын ба заавал шинжтэй даатгалын

хооронд голдуу сайн дурын, заавал буюу нөхцөлт-заавал гэж нэрлэдэг

шилжилтийн хэлбэр байдаг.

Нийгмийн даатгалын гол шинж чанар нь санхүүгийн нөөцийг бий болгох,

зориулалтаар нь ашиглах, нийгмийн баталгааны хүрээ, багтаамжийг харгалзах,

тэр талаар “тохиролцох”, даатгуулагчийн эрх ашгийг хамгаалах, эцсийн дүндээ

хүмүүсийн эв санааны нэгдлийг бэхжүүлж, нийгмийн эрсдэлээс үүдэн хувь хүмүүст

учирч болох хохиролоос урьдчилан сэргийлэх нөхцөлийг бий болгодогт оршино.

Нийгмийн даатгалын өнөөгийн тогтолцоог хуваарилалтын зарчмаас бүрэн

хуримтлалын зарчимд шилжүүлэх, улмаар нийгмийн даатгалын тогтолцоонд олон

хэлбэрийн бүтэц, хэв маяг, тухайлбал, нийгмийн даатгалын зарим үйлчилгээг

хувийн сектороор гүйцэтгүүлэх замаар төрөөс нийгмийн даатгалын салбарт

зарцуулах хөрөнгийн ачааллыг багасган иргэн, аж ахуйн нэгжийн нийгмийн

даатгалын үйл ажиллагаанд оролцох оролцоо, хандлагыг боловсронгуй болгох,

нийгмийн даатгалын тогтолцоог орчин үеийн хөгжлийн чиглэл хандлагатай

нийцүүлэх нь нийгмийн даатгалын хөгжлийн шинэ чиглэл болж байна (Зураг 3).

Зураг 3. Нийгмийн даатгалын шинэ хандлага

Монгол улсын хувьд нийгмийн даатгалын энэхүү шинэ чиглэлийн хэрэгжилт

ямар түвшинд байгааг Олон улсын удирдлагын хөгжлийн хүрээлэнгээс жил бүр

эрэмбэлэн гаргадаг улс орнуудын өрсөлдөх чадварын жилийн тайлангаас харж

Нийгмийн даатгалын тогтолцоо: шинэчлэл, чиг хандлага

18

болно. Энэхүү тайланг тухайн орны төр, засгийн байгууллагууд ашиглан өөрийн

орныг бусад улстай харьцуулан бодлогын хэрэгжилтээ дүгнэдэг. Улс орнуудын

өрсөлдөх чадвар судлал нь эдийн засгийн шинжлэх ухааны нэгэн салбар бөгөөд

аливаа орны компаниуд нь илүү өндөр ашиг орлоготой, ард түмэн нь илүү

чинээлэг, хангалуун амьдралтай байх орчныг бүрдүүлж, хөгжүүлэх талаар бодит

байдал, бодлого хоѐрыг харьцуулан судалдаг26.

Өрсөлдөх чадвар гэдэг нь улс орон чөлөөт худалдаа, шударга зах зээлийн

орчинд олон улсын зах зээлийн шаардлагад нийцсэн бараа, бүтээгдэхүүн

үйлдвэрлэх, үйлчилгээ үзүүлдэг түвшин, үүний зэрэгцээ хүн амынхаа бодит

орлогыг тасралтгүй нэмэгдүүлэн, бататгадаг чадвар юм27. Монгол улсын өрсөлдөх

чадварын 2011 оны тайланд28 нийгмийн даатгалд ажилтны төлөх хувь 2010 онд

4.36 дундаж үнэлгээтэй байснаа 2011 онд 9.8 болж өссөн нь хамгийн их

бууралттай 25 үзүүлэлтэд орж байна.

Мөн урт хугацааны ажилгүйдлийн түвшин нь ажиллах хүчинд эзлэх хувиар

2010 оны байдлаар 2.27 гэсэн дундаж үнэлгээтэй, залуусын ажилгүйдэл нь 25-аас

доош насны залуу ажиллах хүчинд эзлэх хувиар 13.80 гэсэн дундаж үнэлгээтэй

байна.

Тэтгэврийн сангийн тогтолцоо нь ирээдүйн үүргээ гүйцэтгэх чадвартай гэсэн

үзүүлэлт 2011 онд 4.25 гэсэн дундаж үнэлгээтэй, нийгмийн даатгалын шимтгэлийн

орлогын ДНБ-д эзлэх хувь (нийт ажиллагсад, ажил олгогчдын төлсөн) 2009 оны

байдлаар 7.60 гэсэн дундаж үнэлгээтэй, нийгмийн даатгалд ажилтны төлөх хувь нь

нэг хүнд ногдох ДНБ-д эзлэх хувиар 2010 онд 9.80 гэсэн дундаж үнэлгээтэй,

нийгмийн даатгалд ажил олгогчийн төлөх хувь нь нэг хүнд ногдох ДНБ-д эзлэх

хувиар 2010 онд 14,88 гэсэн дундаж үнэлгээтэй байна. Эдгээр үзүүлэлтүүд нь

эрэмбээрээ 7-13-ын хооронд байгаа нь манай орны хувьд нийгмийн даатгал,

тэтгэврийн сангийн тогтолцоонд шинэчлэлт хийж, боловсронгуй болгох шаардлага

буйг харуулж байна.

Нийгмийн даатгалын удирдлагыг боловсронгуй болгох асуудлын хүрээнд

авч үзэх шаардлагатай бас нэг гол чиглэл нь төр, хувийн хэвшлийн түншлэл болж

байна. Төр, хувийн хэвшлийн түншлэлийг бий болгосноор нийгмийн үйлчилгээний

чанар, хүртээмж, үр ашиг нэмэгдэж, улмаар өрсөлдөх чадвар ч сайжирдаг нь олон

улсын туршлагаас хэдийнээ тодорхой болжээ. Түншлэлийн гол агуулга нь төр 26 Монгол улсын өрсөлдөх чадварын тайлан-2011, 2012 он, УБ., 153 дахь тал 27 Мөн тэнд, 167 дахь тал 28 Мөн тэнд, 27 дахь тал

Нийгмийн даатгалын тогтолцоо: шинэчлэл, чиг хандлага

19

зарим чиг үүргээ хувийн хэвшил болон төрийн бус байгууллагаар дамжуулан

хэрэгжүүлэх, мөн хөрөнгө санхүү, ур чадвараа нэгтгэснээр эрсдэл болон үр дүнгээ

хуваалцаж, сорилтыг хохирол багатай даван туулах явдал юм гэж судлаач

Ч.Баатарын дүгнэлтийг судлаач хуваалцаж байна29.

Монгол улсад Концессын тухай хууль батлагдаж, 2010 оны 3 дугаар сараас

эхлэн даган мөрдөж эхэлснээр төрийн болон орон нутгийн өөрийн өмчийн эд

хөрөнгийг концессын гэрээгээр хөрөнгө оруулагчид олгох, концессын гэрээ

байгуулах, өөрчлөх, дуусгавар болохтой холбоотой харилцааг зохицуулах эрх зүйн

орчин бүрдсэн30. Хуульд зааснаар концесс гэж төрийн, эсхүл орон нутгийн өөрийн

өмчийн эд хөрөнгийг дэд бүтцийн болон нийгмийн суурь үйлчилгээг нийтэд үзүүлэх

зорилгоор концессын гэрээ байгуулах үндсэн дээр эзэмших, ашиглах, шинээр бий

болгох, шинэчлэн сайжруулах онцгой эрх юм.

Концессыг нийгмийн суурь үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх

зорилгоор ашиглахад концессын төрлүүдээс тухайн ажил үйлчилгээний онцлогтой

уялдуулан оновчтой сонгож, гэрээнд тодорхой тусгаж, болзошгүй эрсдлээс

сэргийлэх, гарсан эрсдлийг хуваах бололцоо гарч байгаа юм. Тухайлбал, концесс

эзэмшигч нь концессын зүйлийг өөрийн хөрөнгөөр барьж ашиглалтад оруулан,

гэрээнд заасан нөхцлөөр өмчлөх, ашиглах эрх эдэлж, үүрэг хүлээх хэлбэр болох

“барих-өмчлөх-ашиглах” төрөл, эсвэл “барих-өмчлөх-ашиглах-шилжүүлэх” болон

“шинэчлэн сайжруулах-ашиглах-шилжүүлэх” хэлбэрүүдийг нийгмийн даатгалын

салбарт хэрэгжүүлэх нь оновчтой байж болно. Концессыг хэрэгжүүлэхэд оролцогч

талуудын үүрэг хариуцлага, төлбөр тооцоо, хэрэгжилт, хяналтын механизмыг

шинжлэх ухааны үндэслэлтэй судалж, сайтар тооцон үзэж хэрэгжүүлэх шаардлага

тулгарна. Манай орны хувьд түншлэлийг нийгмийн үйлчилгээний салбарт

хэрэгжүүлсэн туршлага дулимаг тул илүү их болгоомжтой, судалгаатай хандах нь

чухал юм.

Төр, хувийн хэвшлийн түншлэлийг хэрэгжүүлэхэд төр зөвхөн өөрийн онцгой

бүрэн эрхэд холбогдох чиг үүргийг өөртөө үлдээж, харин бодлого боловсруулах,

түүний хэрэгжилтийг зохион байгуулахад иргэд, хувийн хэвшил, төрийн бус

байгууллагыг өргөнөөр татан оролцуулах31 нь оновчтой гэж судлаач үзэж байна.

Тухайлбал, тэтгэврийн төрөлд хувийн даатгалын тогтолцоог дэмжин, бүрэн

29 Баатар Ч., Нийгмийн халамжийн үйлчилгээнд төр, хувийн хэвшлийн түншлэлийг хэрэгжүүлэх нь, “Удирдахуйн онол, практикийн асуудлууд” эрдэм шинжилгээний бичиг, УА., Удирдлагын бодлого, судлалын хүрээлэн, №11, УБ., 2012 30 Концессын тухай Монгол улсын хууль, 2010, http://legalinfo.mn/law/showPrint/ 31 Удирдлагын академи, Төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллага, хувийн хэвшилд шилжүүлэх нь. Судалгааны тайлан. Ред. Д.Цэрэндорж. 2011, 10 дахь тал

Нийгмийн даатгалын тогтолцоо: шинэчлэл, чиг хандлага

20

хуримтлалын шинжтэйгээр нэвтрүүлж болох ба өндөр цалин хөлстэй нисэх, төмөр

зам, эрчим хүч, барилгын салбаруудад илүү тохиромжтой байх юм.

Төр, хувийн хэвшлийн түншлэл тодорхой үе шатуудыг дамжин хөгждөг

байна. Эдгээр үе шат нь нийгмийн даатгалын тогтолцоонд түншлэлийг

нэвтрүүлэхэд ч давтагдах бөгөөд үе шат бүрд хийгдэх алхмуудаас: бодлогыг

томьѐолж тодорхойлох, хууль эрх зүйн орчин бий болгох, төслийг хэрэгжүүлэх

сувгуудыг тогтоох, түншлэлийн нэгжүүдийг байгуулах, түншлэлийг хэрэгжүүлэх

загварыг боловсронгуй болгох, хөрөнгө санхүүгийн шинэ эх үүсвэр бий болгох,

сангийн хөрөнгө оруулалтыг оновчилох зэрэг нь нэн тэргүүнд анхаарлаа

хандуулвал зохих ажлууд юм32.

Олон улсын байгууллагууд, тухайлбал Олон улсын валютын сан, Азийн

хөгжлийн банк зэрэг байгууллагууд нь түншлэлийн харилцааг Засгийн газрын

зорилго болон үйлчилгээ үзүүлэгч хувийн байгууллагын ашиг олох зорилгод

нийцүүлэх байдлаар өрнүүлэхдээ эрсдлийг нарийн тооцох, хөрөнгө оруулалтыг

оновчтой хийх, нөөцийг зохистой хуваарилах, хариуцлагын тогтолцоог сайжруулах

зэрэг асуудлуудыг маш нарийн төлөвлөж, зохион байгуулах ѐстойг зөвлөмжилсөн

байдаг. Үүнд үндэслэн түншлэлийг хэрэгжүүлэх алхмуудыг тодорхойлвол:

Түншлэлийн харилцааны зорилгыг тулгамдаж буй асуудлын эрэмбэтэй

холбон тодорхойлох,

Зорилгод хүрэх арга замыг тодорхойлох,

Зорилгод хүрэх үйл ажиллагаа, нөхцөл байдал болон нөөцийг тооцож

төлөвлөх,

Түншлэлийн гэрээ байгуулах,

Төлөвлөгөө, гэрээний дагуу үйл ажиллагааг зохион байгуулах,

Хяналт тавих, үнэлгээ өгөх,

Үйл явцыг тогтмол сайжруулах зэрэг болно.

Нийгмийн хамгаалал, халамжийн үйл ажиллагаа нь татвараар цугларсан

мөнгөн хөрөнгийг зөвхөн үрдэг гэсэн уламжлалт ойлголтыг төр, хувийн хэвшлийн

түншлэл өөрчилдөг байна33. Манай улсын нийгмийн даатгал, нийгмийн халамжийн

тогтолцоонд төр, хувийн хэвшлийн түншлэлийг нэвтрүүлэх нь энэ салбарт төрийн

дангаар гүйцэтгэж буй үүрэг, ачааллыг багасгах, нийгмийн суурь үйлчилгээний

32 Удирдлагын академи, Төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллага, хувийн хэвшилд шилжүүлэх нь. Судалгааны тайлан. Ред. Д.Цэрэндорж. 2011, 18 дахь тал 33 Баатар Ч., Нийгмийн халамжийн үйлчилгээнд төр, хувийн хэвшлийн түншлэлийг хэрэгжүүлэх нь, “Удирдахуйн онол, практикийн асуудлууд” эрдэм шинжилгээний бичиг, УА, №11. УБ., 2012

Нийгмийн даатгалын тогтолцоо: шинэчлэл, чиг хандлага

21

чанар, хүртээмжийг сайжруулах, хөрөнгийг үр ашигтай зарцуулах зэрэг сайн

талтай. Үүний тулд тулгамдсан асуудлыг тодорхойлохоос эхлээд, түншлэлийн

хувилбарууд боловсруулах, турших, хэрэгжүүлэх алхмуудыг шат дараатай,

цэгцтэй, хяналттай хийх шаардлагатай. Учир нь нийгмийн даатгалын салбарт төр,

хувийн хэвшлийн түншлэлийг хэрэгжүүлэхэд анхаарах асуудлууд бий. Юуны өмнө

нийгмийн даатгалын үйлчилгээг хувийн даатгалын байгууллагаар гүйцэтгүүлэх нь

төсвийн зардлыг бууруулахгүй байж болдог. Учир нь хувийн даатгалын компаниуд

эрсдэлд бага өртдөг харьцангуй залуу, эрүүл цөөн тооны хүмүүсийг даатгалд

хамруулаад, харин улсын байгууллага санхүүгийн зардал өндөртэй эмзэг

бүлгийнхнийг хариуцсан хэвээр байх сул талтай.

Нийгмийн үйлчилгээ, тэр дундаа нийгмийн даатгалын тогтолцоонд

түншлэлийг нэвтрүүлэхэд дараах нөхцлүүд хангагдсан эсэхийг нягталсны үндсэн

дээр түншлэлийн оновчтой хувилбарыг сонгож, бодит алхмууд хийгдэнэ. Үүнд:

Тохиромжтой байх /бодит байдалтай уялдсан/,

Оролцогч талуудын зорилгод нийцэж, хэт явцуу тодорхойлогдохоос

зайлсхийх /асуудлыг шийдэх чадавхи/,

Төр хариуцах, хувьчлах, худалдан авах зэрэг хэлбэрүүдээс үр ашгийн

хувьд хангалттай ялгамжтай байх,

Хувилбарыг бүрдүүлж буй нэгж, бүрэлдэхүүн хэсгүүдийн нийцвэрийг

хангах зэрэг болно.

Нийгмийн даатгалын тогтолцоонд шинжлэх ухааны суурь тооцоолол чухал

байр суурийг эзэлдэг. Судлаач А.Ганзориг, Г.Бурмаа34 нар энэ тухай чухал дүгнэлт

хийсэнтэй судлаач санал нэгтэй байна. 1693 онд алдарт математикч Эдмонд

Хэлли амьдрах магадлалыг шинжлэх ухааны үндэслэлтэй тооцоолж, “Амьдралын

хүснэгт”-ийг зохиосон юм. Хамгийн гол нь тэр өөрийн зохиосон амьдралын

хүснэгтийг ашиглан тэтгэврийн даатгалаар даатгуулагч хэдий хэмжээний хураамж

төлөх хэрэгтэйг тооцон гаргасан байна.

Энэ үеэс эхлэн амьдралын даатгалын суурь тооцоо хийх ажлыг Актуарын

тооцоо, уг тооцооллыг хийдэг мэргэжилтнийг актуарч гэж нэрлэх болсон юм.

Актуарч нь математик, статистик, эдийн засаг санхүүгийн талаар өндөр мэдлэгтэй

байх ба ирээдүйд тохиолдож болох тодорхой бус үйл явдлын магадлал болон тоо

34 Ганзориг А, Бурмаа Г, Нийгмийн даатгалын (амьдралын даатгал) сангийн тулгамдсан асуудал ба актуар тооцоо, “Шинжлэх ухаан, технологи-хөгжлийн хүчин зүйл” ЭШ-ний хурлын илтгэлийн эмхэтгэл, УА., Удирдлага, бодлого судлалын хүрээлэн, УБ., 2011, 104 дэх тал

Нийгмийн даатгалын тогтолцоо: шинэчлэл, чиг хандлага

22

хэмжээг үнэлж, түүнд тохирсон хураамжийг тооцоолох, тайлан баланс дээр

үндэслэн компанийн төлбөрийн чадварын түвшинг тодорхойлох, санхүүгийн

тогтвортой байдлыг хангах зорилгоор учирч болзошгүй эрсдлийг урьдчилан үнэлэх

зэрэг ажлуудыг хийдэг байна.

Манай улсын дийлэнх иргэдийн бодит орлогын түвшин доогуур, өрхийн

зарлага нь орлогоосоо давж байгаа өнөөгийн нөхцөлд амьдралын нөхцлөө

сайжруулж, моргейжээр болон лизингээр орон сууц, унаа машин худалдан авах, үр

хүүхдээ боловсролтой болгох зэрэгт банк санхүүгийн байгуулагаас урт хугацаатай

зээл авч хөрөнгө оруулах үед амьдралын даатгал заавал хийлгэдэг болгох

шаардлага урган гарч байна. Монгол улсын амьдралын даатгалын тооцоололд хүн

амын бодит тоо мэдээлэл дээр тулгуурлан гаргасан насжилтын хүснэгтийг

хэрэглэх нь хураамжийн хэмжээг үнэн бодитой тогтооход нэн чухал болно.

Амьдралын даатгалын тооцоололд хэрэглэгддэг гол таблиц бол хүн амын

насжилтын хүснэгт юм. Ийм ч учраас даатгалын салбарын хөгжлөөр дэлхийд

тэргүүлэгчид болох АНУ, Их Британи, Япон зэрэг улсуудад бараг зуун жилийн

өмнөөс бүртгэж ирсэн хүн амын тоо мэдээлэл дээрээ тулгуурлан насжилтын

хүснэгтийг боловсруулсан байдаг. Энэ загварчлал нь гол төлөв хураамж,

хохирлын байдал, үнэлгээнд суурилсан математик бодолт юм.

ХХ зууны эхэнд үед эдийн засгийн өндөр хөгжилтэй орнуудад төрийн зүгээс

ажилчдыг даатгалтай болгоход их анхаарал тавьж, хувийн даатгалын төрлүүд

болох гэнэтийн ослын улмаас нас барах, хөдөлмөрийн чадвараа түр алдах,

тэжээгчээ алдах даатгалын зэрэгцээ ажилгүйдлийн даатгал зэргийг бий болгосон.

Даатгалын ажлын арга зүй, технологи тогтворжиж, туршлага хуримтлагдан,

даатгалын зах зээл сайн судлагдсан, онлайн горим ашиглан даатгалын нөхцөл,

мэдээллийг олон нийтэд ил тод, чөлөөтэй хүргэх, даатгалын гэрээ, төлбөр тооцоог

интернетээр хийх боломж нэмэгдсэн зэрэг нь даатгалын компаниудын хүлээх

эрсдлийн түвшинг бууруулахад эерэг нөлөө үзүүлэх болжээ35.

Нийгмийн даатгалын тогтолцооны нэг бүрдэл нь түүний төрөл болно.

Дэлхий нийтэд түгээмэл байгаа гол төрөл нь тэтгэврийн, эрүүл мэндийн, ажил

эрхлэлтийн даатгал байна.

Осол гэмтэлд өртөх, өтлөх, өнчрөх, бэлэвсрэх эрсдэлээс хамгаалах арга

хэмжээг ихэнх оронд “тэтгэврийн даатгал”-аар дамжуулан хэрэгжиж байна. Өөрөөр 35 Ганзориг А., Бурмаа Г., Нийгмийн даатгалын (амьдралын даатгал) сангийн тулгамдсан асуудал ба актуар тооцоо, “Шинжлэх ухаан, технологи-хөгжлийн хүчин зүйл” эрдэм шинжилгээний хурлын илтгэлийн эмхэтгэл, УА., Удирдлага, бодлого судлалын хүрээлэн, УБ., 2011, 104 дэх тал

Нийгмийн даатгалын тогтолцоо: шинэчлэл, чиг хандлага

23

хэлбэл өндөр насласны, тэжээгчээ алдсаны, хөдөлмөрийн чадвараа удаан

хугацаагаар алдсаны улмаас орлого нь буурсан, амьдралын хэвийн нөхцөл нь

алдагдсан иргэдэд тэтгэвэр олгох замаар орлогын эрсдлээс хамгаалах

боломжтой. Тэтгэврийн даатгал нь 100 гаруй жилийн үүсэл, хөгжлийн түүхтэй,

сүүлийн 50 орчим жилд эрчимтэй хөгжин, шинэчлэгдэж байгаа нийгмийн

хамгааллын үндсэн чиглэл юм.

Эрүүл мэндийн даатгал нь хүн амд өргөн тохиолддог өвчлөлийн эрсдэлээс

хамгаалахад чиглэсэн нийгмийн хамгааллын анхны элементүүдийн нэг бөгөөд

өвчин эмгэгт өртөж хөдөлмөрийн чадвараа түр хугацаагаар алдах, орлого багасах

зэргээр иргэдийн амьдрал ахуйд бэрхшээл тохиолдолдсон үед эрүүл мэндийн

тусламж, үйлчилгээний төлбөрийг багасгах, эм, тарианы үнийг хөнгөлөх, тэтгэмж

олгох зэргээр тусламж, дэмжлэг үзүүлэх нийгмийн хамгааллын арга хэмжээг эрүүл

мэндийн буюу эмнэлгийн даатгал гэж нэрлэдэг. Даатгалын энэ төрөл нь нэг талаас

өвчин эмгэгийг эмчлэх, илааршуулахад туслахад чиглэдэг бол нөгөө талаас

өвчтөй байх хугацааны орлогын хомсдолыг багасгахад нэлээд дэм үзүүлдэг

онцлогтой юм. Энэ даатгалыг зарим оронд эрүүл мэндийн, тэтгэмжийн гэсэн хоѐр

хэсэгт хэрэглэх тохиолдол ч нэлээд байдаг. Мөн өөр төрлийн даатгалыг хэрэглэх

тохиолдол ч байна. Жишээлбэл, наслалт өндөртөй Герман, Япон зэрэг орнуудад

“Урт хугацааны асрамж, халамжийн даатгал” гэсэн төрөл хэрэгждэг бөгөөд бие

даан амьдрах чадвараа ямар нэг хэмжээгээр алдах эрсдэлд өртсөн иргэдэд

туслах үйл ажиллагааг эрхэлдэг.

Хөдөлмөр эрхлэлтийн даатгалын төрөлд ихэнх орны үйлдвэрлэлийн ослын

болон ажилгүйдлын даатгалыг багтаан авч үзнэ. Үйлдвэрлэлийн осол, мэргэжлийн

өвчний эрсдэлд өртөгчдөд тэтгэвэр, тэтгэмж олгох, нөхөн төлбөр төлөх, тэднийг

эмнэлгийн тусгай үйлчилгээ, нөхөн сэргээлтэнд хамруулах, осол, өвчлөлөөс

урьдчилан сэргийлэх үүргийг “Үйлдвэрлэлийн осол, мэргэжлийн өвчний даатгал”

гүйцэтгэдэг. Даатгалын энэ төрөл нь иргэдийн ажил үүргээ гүйцэтгэх явцад үүссэн

эрсдэлийг багасгахад чиглэгддэг, зарцуулах хөрөнгийг үйлдвэрийн эзэд,

байгууллагаас бүрдүүлсэн даатгалын сангаас гаргадаг онцлогтой. Ажилгүйдлийн

эрсдэлд өртөж ажлаас хасагдсан, цомхотголд хамрагдсан иргэдэд тэтгэмж олгох,

дахин мэргэшүүлэх сургалтанд хамруулах, ажлын байраар хангахад туслах арга

хэмжээнүүдийг “ажилгүйдлийн даатгал”-аар дамжуулан шийдвэрлэх боломжтой.

Ажилгүйдлийн даатгал нь хөдөлмөрийн чадвартай богино хугацаанд ажил,

орлогогүй болсон хүмүүст түр зуурийн дэмжлэг, туслалцаа үзүүлэх үүргийг

Нийгмийн даатгалын тогтолцоо: шинэчлэл, чиг хандлага

24

гүйцэтгэдэг. Нийгмийн даатгалын эдгээр төрлүүдээс гадна тодорхой эрсдэлийг

хаах зорилготой нийгмийн халамжийн, тусгай үйлчилгээний гэх мэтийн улс орны

онцлог, амьдралын түвшингээс хамарсан даатгалын төрлүүд байж болох юм.

Ийнхүү нийгмийн даатгал нь тогтолцооны хувьд төрөөс иргэдэд үзүүлэх

үйлчилгээний зорилго, агуулга, технологи, чанар, үр дүн, үнэлэмж, өөрийн бүтэц,

удирдлага, эдийн засаг, санхүү, эрх зүйн бүрдэл бүхий цогц юм.

1.2. Гадаад орнуудын нийгмийн даатгалын тогтолцооны шинэчлэл, хандлага

Нийгмийн даатгалын тогтолцоо нь тухайн орны хөгжлийн түвшин, хүн амын

амьдралын онцлог, иргэдийн хандлага зэрэг олон хүчин зүйлстэй холбоотойгоор

харилцан адилгүй, онцлох шинжтэй байдаг. Нийгмийн даатгалын тогтолцоог

шинэчлэхдээ гадаад орнуудын туршлага сургамжийг судалж, манай орны нөхцөлд

таарах хэсгийг авч хэрэгжүүлэх нь зүйтэй ч учирч болох бэрхшээл, эрсдэл зэргийг

сайтар тооцож, нийгэм эдийн засгийн бусад салбарын шинэчлэлийн үйл явцтай

уялдуулах нь чухал.

Европын өндөр хөгжилтэй улс орнуудад нийгмийн даатгалын тогтолцоо

эртнээс төлөвшин хөгжсөн байна. Швед улсад 1999 оноос нийгмийн даатгалын

шинэ систем дээр хууль ѐсны хувийн "шимтгэлийн тэтгэвэр"-ийн системийг

хэрэглэж эхэлсэн байна. 1937 оноос өмнө төрсөн хүмүүс хуучин системээр, 1938-

1953 оны хооронд төрсөн хүмүүс хуучин системээс шинэ системд аажмаар

шилжих шилжилтийн механизмаар, 1954 оноос хойш төрсөн хүмүүс шинэ

системээр тэтгэврийн асуудлаа шийдвэрлүүлж байна. Хуучин систем нь

тэтгэврийн хэмжээг тогтоох хуваарилалтын аргыг хэрэглэж байсан бол шинэ

систем нь хуваарилалт-хуримтлалын арга хэрэглэх болсноороо ялгаатай.

Францын нийгмийн даатгалд тэтгэврийн, эрүүл мэндийн, хөдөлмөр

эрхлэлтийн даатгалууд багтдаг. Энд, даатгалын тогтолцоонд Ажил эрхлэгчдэд

зориулсан үндэсний эрүүл мэндийн даатгалын сан, Үндэстний өндөр настны

даатгалын сан, Үндэсний гэр бүлийн ашгийн сангууд үйл ажиллагаа явуулдаг.

Даатгуулагчдад даатгалд хамрагдахын тулд сүүлийн 3 сард дор хаяж 200 цаг

ажилласан байх зэрэг болзлыг санал болгодог. Даатгуулагч хэрэв гадаад оронд

явж эмчлүүлэх тохиолдолд замын зардлын 35 хүртэлх хувь, өдрийн аяллын

зардалд 2-4 еврог эрүүл мэндийн даатгалаасаа тооцуулан авдаг.

Английн нийгмийн даатгал нь тэтгэврийн, эрүүл мэндийн, хөдөлмөр

Нийгмийн даатгалын тогтолцоо: шинэчлэл, чиг хандлага

25

эрхлэлтийн гэсэн төрлүүдтэй.

Азийн орнуудад нийгмийн даатгал хожуу ч гэсэн хөгжлийн тодорхой үе

шатыг дамжин хөгжиж байна. Хятад улсын нийгмийн даатгал нь орон нутгийн

нийгмийн даатгал, хувийн тэтгэврийн дансны систем гэсэн хоѐр шаталсан

тогтолцоотой. Орон нутгийн нийгмийн даатгал гэдэгт даатгуулагч шимтгэл

төлдөггүй, зөвхөн ажил олгогч цалингийн дунджаас 20 хувиар шимтгэл төлөөд

бусад зардлыг төв болон орон нутгийн төрийн байгууллага хариуцдаг. Хятадын

хувийн тэтгэврийн системд хамрагдагчид татвар төлөх орлогоос 3 хувиар шимтгэл

төлдөг нь даатгалын агуулгатай боловч шимтгэлийн хэмжээг нэмэгдүүлэх,

эрсдлийг хаах хэмжээнд хүртэл ашиглах даатгалын зарчмууд төдийлөн

хэрэгждэггүй.

БНСУ-ын нийгмийн даатгалын систем нь үндэсний тэтгэвэр, эмнэлгийн

даатгал, хөдөлмөр эрхлэлтийн даатгал, үйлдвэрлэлийн өвчний даатгал гэсэн

төрлүүдтэйгээр хөгжиж байна.

Индонезийн нийгмийн даатгалын системд тэтгэврийн даатгал, эмнэлгийн

тэтгэмж, үйлдвэрлэлийн ослын даатгал хамрагдана. Нийгмийн даатгал нь

аюулгүйн сан, даатгалын систем гэсэн хоѐр өөр эх үүсвэртэй.

Японы нийгмийн даатгалын системийг тэтгэврийн даатгал, эрүүл мэндийн

даатгал, хөдөлмөр эрхлэлтийн даатгал гэсэн гурван үндсэн төрөлд ангилдаг.

Тэтгэврийн, эрүүл мэндийн, хөдөлмөр эрхлэлтийн даатгал нь АНУ-ын

нийгмийн даатгалын системийг бүрдүүлдэг. Тэтгэврийн ерөнхий хөтөлбөр /ОАSDI/-

т бүх ажиллагчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчид хүртэл хамрагддаг.

Нийгмийн даатгалын тусгай системд төмөр замын ажилчид, холбоо, муж

улс, орон нутгийн засаг захиргааны ажиллагчид хамрагдана. Энэ нь Японы

харилцан туслалцах системтэй үлэмж төстэй. АНУ-д хувийн тэтгэврийн үйлчилгээ

байдаг боловч шимтгэлийн хэмжээ, цуглуулах арга нь дотоод орлогын системд

суурилдаг байна.

Австралид нийгмийн даатгалын, орлогод тулгуурласан ажил мэргэжлийн

тэтгэврийн гэсэн хоѐр төрөл бүхий нийгмийн даатгалын тогтолцоо хөгжсөн байна.

Нийгмийн хамгааллын системд бүх иргэд хамрагддаг боловч даатгуулагч,

ажил олгогч нар шимтгэл төлдөггүй, харин засгийн газар бүх зардлыг ерөнхий

төсвөөс гаргадаг даатгалын бус, хуваарилалтын зарчимтайгаараа онцлогтой. Энэ

систем нь өндөр насны, тахир дутуугийн, тэжээгчээ алдсаны тэтгэвэр, тэтгэмж

Нийгмийн даатгалын тогтолцоо: шинэчлэл, чиг хандлага

26

олгох замаар иргэдээ өтлөх, өвчлөх, бэлэвсрэх тохиолдолд үүсэх орлогын

эрсдэлээс хамгаалдаг.

Нийгмийн даатгалын тогтолцоо төлөвшсөн эдгээр орнууд хүн амын тоо,

бүтэц, эдийн засгийн хөгжлөөрөө харилцан адилгүй ч ард иргэдийнхээ амьдралын

баталгааг хангах арга механизмуудыг төлөвшүүлж чадсан байна.

Судалгаанд зөвхөн арван нэгэн орон хамрагдсан боловч дэлхийн нийт хүн

амын гуравны нэг нь эдгээр орнуудад амьдарч, нийгмийн даатгалын асуудлаа

судалгаанд тусгагдсан арга, хэлбэр, нэр, төрлөөр шийдвэрлүүлж байна. Мөн

эдийн засгийн хөгжлөөрөө дэлхийд тэргүүлдэг АНУ, Япон, Австрали зэрэг

орнуудыг багтааснаар хүн амын нийгмийн даатгалын системийн төлөвшилт, эдийн

засгийн үзүүлэлтүүдэд хэрхэн нөлөөлж байгааг харьцуулан судлах боломжийг бий

болгоно.

Энэхүү харьцуулалтаас нийгэм, эдийн засгийн болон нийгмийн даатгалын

хөгжлөөрөө ижил төстэй бүтэц зохион байгуулалттай орнуудыг судалсан нь ач

холбогдолтой болсон юм.

Нийгмийн даатгалд "нийгмийн бүх гишүүд" хамрагдах ѐстой гэж судалгаанд

хамрагдсан ихэнх орон үздэг, гэхдээ хөдөлмөр эрхлэлт насжилт, биеийн эрүүл

мэнд зэргээрээ ялгаатай нийгмийн хэсэг, бүлэг хүмүүст өөр өөрийн нийгмийн

даатгалын арга, механизм, төрөл, хэлбэр байх шаардлагатай.

Судалгаанаас үзэхэд улс орны нийгмийн хамгааллын систем нь нийгмийн

даатгал, нийгмийн халамж, нийгмийн бодлого дахь хамгааллын асуудлууд гэсэн

гурван үндсэн хэсэгтэй, удирдлага, зохион байгуулалтын бүтэцтэй иж бүрэн

тогтолцоо болж хөгжсөн байна.

Нийгмийн даатгал нь өтлөх, өвчлөх, бэлэвсрэх, осол гэмтэлд өртөх,

ажилгүйдэх зэрэг нийгмийн шинжтэй эрсдэлээс иргэдийг хамгаалах, урьдчилан

сэргийлэх, хохирлыг багасгахад чиглэсэн нийгмийн хамгааллын арга хэмжээ

бөгөөд өөрөөр хэлбэл иргэд өндөр наслах, хөдөлмөрийн чадвараа алдах /тахир

дутуу болох/, өвчлөх, тэжээгчээ алдах, ажилгуй болох зэрэг хүндрэл бэрхшээлд

өртөж амьдралын баталгаа алдагдах, орлого багасах үед хууль, тогтоомж, гэрээнд

заасан хэмжээний тэтгэвэр, тэтгэмж, нөхөн төлбөр авах, үйлчилгээнд хамрагдах

замаар нийгмээс тусламж дэмжлэг хүртэхийг нийгмийн даатгал гэж судалгаанд

хамрагдсан ихэнх орнууд үзэж байгаа юм.

Гэхдээ эдийн засгийн хөгжлийн түвшин, нийгмийн хамгааллын системийн

Нийгмийн даатгалын тогтолцоо: шинэчлэл, чиг хандлага

27

төлөвшилтөөс хамаарч харилцан адилгүй хамгааллын төрөл, хэлбэрийг сонгон

хэрэглэх тохиолдол байдаг. Иргэдийг аливаа эрсдлээс хамгаалах арга хэмжээг

дотор нь 4 хэсэгт ангилж үзсэн. Үүнд:

Тэтгэврийн систем ба орлогын хамгаалал

Эрүүл мэндийн систем ба хөдөлмөрийн чадвар алдалтын хамгаалал

Хөдөлмөр эрхлэлтийн даатгал ба осол, ажилгүйдлийн хамгаалал

Нийгмийн халамжийн систем ба гэр бүлийн тусламж багтдаг.

Япон, Монгол, Англи, Франц, Швед, АНУ, Австрали, Алжирт нийгмийн

хамгааллын дээрх төрлүүд бүгд хэрэгжиж байхад Хятад, Солонгост олон

хүүхэдтэй гэр бүлийн тэтгэмж, Индонезид хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэмж,

ажилгүйдлийн тэтгэмж, олон хүүхэдтэйн тэтгэмж гэсэн төрлийг хэрэглэдэггүй.

Хүснэгт 2. Нийгмийн хамгааллын хөтөлбөрийн хамрах хүрээний харьцуулалт36

Д/д Орон Тэтгэвэр 3 төрлөөр

Эрүүл мэнд Хөдөлмөр эрхлэлт Олон хүүхэдтэйн

тэтгэмж

Тэтг

эмж

ЭМД-ын тэтгэмж

үйлчилгээ Осол

Ажилгүй- дэл

1 Япон X X X X X X 2 Монгол X X X X X X 3 БНХАУ X X X X X В 4 БНСУ X б 3 X X Б 5 Индонези X б 3 X Б Б 6 Англи X X X X X X 7 Франц X X X X X X 8 Швед X X X X X X 9 Америк X X X X X X

10 Австрали X X X X X X 11 Алжир X X X X X X

Тайлбар: Х-тухайн оронд энэ төрөл бий. Б-знэ төрөл байхгүй. З-зөвхөн эрүүл мэндийн даатгалын үйлчилгээ үзүүлдэг.

Мөн Солонгос, Индонезид эрүүл мэндийн даатгалаар хөдөлмөрийн чадвар

алдсаны тэтгэмж, мөнгөн тусламж олгодоггүй зөвхөн эмнэлгийн үйлчилгээг

үзүүлдэг онцлогтой.

Өтлөлт, хөдөлмөрийн чадвараа урт хугацаагаар алдах, өнчрөх тэжээгчээ

алдах эрсдэлд өртсөн иргэдийн хамгааллын үндсэн арга нь аль ч оронд

тэтгэврийн систем болж байна. Гэхдээ эрсдэлд өртсөн иргэдийг орлогын

эрсдэлээс хамгаалахад олон төрлийн тэтгэврийн арга, хэлбэрүүдийг улс орныхоо

онцлогт тохируулан хэрэглэдэг. 36 Дагвадорж Ч., Нийгмийн хамгаалал: онол-арга зүй, туршлага, харьцуулалт, УБ., 2004, 225 дахь тал, Дэлхийн банкнаас 2013 онд бэлтгэн гаргасан “Монгол улс, Тэтгэврийн бодлогын шинэчлэлийн хувилбарууд” тайлан (28 дахь тал) зэргийг ашиглав.

Нийгмийн даатгалын тогтолцоо: шинэчлэл, чиг хандлага

28

Улс орнуудад хэрэгжиж байгаа тэтгэврийн тогтолцоог ерөнхий буюу бүх

нийтийн, тусгай шалгууртай, даатгалын, бусад гэсэн хэлбэрт ангилж үзэж болно.

Судалгаанд хамрагдсан орнуудаас Англи, Франц, Швед, Австрали, Америк тусгай

шалгуураар тэтгэвэр, тэтгэмж олгодог. Европын 19, Азийн 10, Африкийн 3,

Америкийн 14 нийт 46 орон энэ тэтгэврийг хэрэглэдэг.

Тэтгэврийн даатгалын тогтолцоо сайн төлөвшсөн орнууд суурь тэтгэвэр,

нэмэгдэл буюу орлогын тэтгэвэр гэсэн хоѐр шатлал бүхий тогтолцоонд шилжээд

байна. Гэхдээ тэтгэврийн даатгалын системтэй бүх орон хоѐр шатлал бүхий

системд орж чадаагүй байна.

Судалгаанд хамрагдсан орноос Япон, Хятад, Англи гурав суурь тэтгэврийн

төрлийг хэрэглэдэг. Япон, Англид бүх иргэдийг хамруулдаг, үндэсний шинжтэй,

эхний шатны "баталгаат доод орлого"-ын эх үүсвэрийг бий болгодог бол Хятадад

хөдөлмөр эрхлэж, даатгалд хамрагдсан хүмүүст олгодог, тэтгэврийн үндсэн

хэлбэр нь болдог байна.

Түүнчлэн Англид суурь тэтгэвэр дээр насны нэмэгдэл, хүндэтгэлийн

тэтгэвэр зэргийг нэмж олгодог онцлогтой. Дэлхийн нийгмийн хамгааллын

хөтөлбөрт хамрагдсан 178 орноос Европын 16, Ази, номхон далайн 6, Африкийн 1,

Америкийн 3 орон суурь тэтгэврийн төрлийн тэтгэврийг ашигладаг. Судалгаанаас

үзэхэд суурь тэтгэврийг хэрэглэж байгаа хоѐр үндсэн шалтгаан байна гэж үзэж

болно. Үүнд:

1. Нийгмийн хамгааллын тогтолцоо илүү төлөвшсөн, эдийн засгийн хувьд

хүчирхэг орнууд ахмад настанд амьдралын доод баталгааг хангах

зорилгоор ашиглаж байна. Эдгээр орнууд бол Япон, Англи, Норвеги.

2. Нийгмийн даатгалын систем бүрэлдэн бий болж чадаагүй, хөгжлийн

түвшин сул дорой орнууд болно.

Судалгаанд хамрагдсан орнуудаас Хятад, Индонези, Австрали нь энэ

төрлийн тэтгэврийг хэрэглэдэггүй бол Монгол улс энэ төрлийн тэтгэвэрт

хамаарагдах орны тоонд орж байна.

Хүн ам зүйн өөрчлөлт, хандлагатай нийгмийн даатгалын тогтолцоо,

ялангуяа тэтгэврийн даатгалыг уялдуулахад төвлөрөх шаардлагатай нь гадаад

орнуудын жишээнээс харагддаг. Тухайлбал, дундаж наслалт өсөж, төрөлт

буурахад тэтгэврийн даатгалд даатгуулагчдын тоо өсөх хандлагатай байдаг. Энэ

тохиолдолд шимтгэлийг нэмэгдүүлэх, шимтгэл төлөгчдийн суурь хүрээг

өргөжүүлэх, тэтгэвэрт гарах насыг нэмэх, хуримтлалын сангийн хөрөнгийг өсгөх 28

Нийгмийн даатгалын тогтолцоо: шинэчлэл, чиг хандлага

29

зэрэг олон аргуудыг зохистой хослуулан хэрэглэх боломжтой. Эдгээр аргыг

хэрэглэхэд дэмжих орчин чухал үүрэгтэй юм. Тухайлбал, хуримтлалын тогтолцоо

нь санхүүгийн хувьд эрсдэлд өртөмтгий байдаг бөгөөд найдвартай

институцчлэгдсэн механизмуудыг бүрдүүлэх замаар энэ эрсдлийг бууруулах

бололцоотой юм37.

Аюулгүйн сангуудын тогтолцоо нь ажиллагчдын өөрийн санаачлага, хувь

нэмэр, хөрөнгө оруулалтаас бүрдэх олон нийтийн удирдлагатай, гэнэтийн арга

хэмжээний үед л зарцуулах зориулалттай тэтгэврийн хэлбэр юм. Мэргэжлийн

тэтгэврийн системийг ажил олгогчид гол төлөв бий болгон санхүүжүүлдэг бөгөөд

цөөн тохиолдолд ажиллагсад оролцох боловч үйл ажиллагаанд нь Засгийн

газраас хяналт тавьдагаараа онцлогтой.

Тэтгэврийн тогтолцооны хэлбэрүүд нь тухайн улс орны эдийн засгийн

хөгжлийн түвшин нийгмийн хамгааллын системийн төлөвшилт, иргэдийн

амьжиргааны түвшингээс ихээхэн хамаарч байна.

Тэтгэврийн шимтгэл ба даатгалын сан: Тэтгэврийн даатгалын сангийн

эх үүсвэр нь 3 хэсгээс бүрдэнэ.

1. Даатгуулагч нь өөрийн орлогоосоо шимтгэл төлөх замаар ирээдүйд

авах тэтгэвэр, тэтгэмжийнхээ нөөц хөрөнгийг бүрдүүлнэ.

2. Ажил олгогч эзэд ажиллагсадынхаа ирээдүйн амьдралын баталгааг

хангах зорилгоор нөөц хөрөнгө оруулалт хийдэг.

3. Засгийн газрууд нь иргэдийнхээ амьдралын баталгааг хангахад хувь нэмэр

оруулах зорилгоор зарим зардлыг хариуцаж болно.

Хүснэгт 3. Тэтгэврийн тогтолцооны харьцуулалт38

д/д Орон Суурь

тэтгэвэр Орлогын тэтгэвэр

Тусгай шалгуурт

Аюулгүйн сан

Мэргэжлийн тэтгэврийн сан

Хувийн даатгалын

систем 1 Япон X X X 2 Монгол X X 3 БНХАУ X X 4 БНСУ X 5 Индонез X 6 Англи X X X 7 Франц X X X 8 Швед X X X 9 Америк X X 10 Австрали X X 11 Алжир X

37 Алтансүх Б., Германы тэтгэврийн тогтолцооны шинэчлэл. “Нийгмийн даатгалын эрх зүй” хичээлийн унших материалын эмхэтгэл. Удирдлагын Академи, 2005 38 Дагвадорж Ч., Нийгмийн хамгаалал онол-арга зүй, туршлага харьцуулалт, УБ. 2004, 229 дэх тал

Нийгмийн даатгалын тогтолцоо: шинэчлэл, чиг хандлага

30

Эндээс үзвэл ихэнх оронд орлогын тэтгэвэр голлодог бөгөөд тусгай

шалгуурт тэтгэвэртэй орон ч цөөнгүй байна. Хувийн даатгалын систем Япон,

БНХАУ, Шведэд хөгжиж өнөөдөр зохих туршлага хуримтлуулаад байна.

Хүснэгт 4. Шимтгэлийн хэмжээ39

Д/д Орон Тэтгэврийн даатгалын систем Нийгмийн хамгааллын систем

Даатгуулагч Ажил олгогч

Нийт Даатгуулагч Ажил олгогч

Нийт

1 Япон 8.675 8.675 17.35 13.0 15.0 7 28.07

2 Монгол 5.5 13.5 19.0 10.0 19.0b 29. Оа 3 БНХАУ 8 23 31 11 32 43 4 БНСУ 4.5 4.5 9.0 6.81 8.7 15.51 5 Индонези 2.0 4.0 6.0 7.0 7.0Ь 9.0 6 Англи 10.0 11.9 21. 9С 10 11.9 21.9 7 Франц 6.65 9.8 16.45 15.45 33.8 6 49.31 8 Швед 7.0 9.23 17.21 7.0 19.0 9 26.09d 9 Америк 6.2 6.2 12.4 8.85 13.8 5 22.7d 10 Австрали 0 9.0 9.0е 0 9.0 9.0е 11 Алжир 5.5 8.8 13.5 8.5 24 32.5

Харьцуулалтаас үзэхэд хэд хэдэн орон 2-3 төрлийн системийг хослуулан

хэрэглэдэг бол зарим оронд ганц төрлийн тэтгэврийн тогтолцоог хэрэглэж байгаа

нь харагдаж байхад Монгол улс 2 төрлийн, тухайлбал нийгмийн даатгалын ба

халамжийн тэтгэвэртэй орны тоонд багтаж байна.

а. ҮОМШӨ-ний даатгал 1, 2, 3 хувийн шимтгэлтэй, ажил олгогч-эзэд

хариуцдаг.

б. Үйлдвэрлэлийн ослын шимтгэлийг зөвхөн ажил олгогч хариуцдаг.

в. Бүх төрлийн даатгалын шимтгэл багтсан нийт хэмжээ

г. Засгийн газар олон хүүхэдтэйн тэтгэмжийн бүх зардлыг хариуцдаг.

д. Засгийн газар бүх шимтгэлийг хариуцдаг.

Нийгмийн даатгалын шимтгэлийн хэмжээ нь хөгжлийн онцлог, нийгмийн

даатгалын төрөл, шимтгэл төлөх хугацаа, хуримтлуулах арга механизм зэргээс

шалтгаалан улс орон бүрт өөр өөр байна.

Английн тэтгэврийн даатгалын тогтолцоонд бусад төрлийн шимтгэл хамт

тооцогдож байдаг бол Австралийн нийгмийн даатгалын бүх зардлыг ажил олгогч

бус, Засгийн газар нь хариуцдаг байна.

39 Дагвадорж Ч., Нийгмийн хамгаалал онол-арга зүй, туршлага харьцуулалт, УБ. 2004, 230-231 дэх тал

Нийгмийн даатгалын тогтолцоо: шинэчлэл, чиг хандлага

31

Тэтгэврийн шимтгэл өндөртэй орны тоонд Нидерланд (28.05 хувь),

Узбекстан (33.5 хувь), Сингапур (36 хувь), хамгийн бага шимтгэл төлдөг орон нь

даатгуулагч, ажил олгогч тус бүр 1хувийн шимтгэл төлдөг Тайланд ордог.

Тэтгэврийн даатгалын сангийн хөрөнгө нь тухайн төрлийн эрсдэлийг

нөхөхөд зарцуулагддаг. Дэлхийд хамгийн томд тооцогдох тэтгэврийн 11 сангийн 6

нь АНУ-д, 3 нь Японд, 2 нь Нидерланд, Шведэд байдаг.

Тэтгэврийн сан баталгаатай байх нь иргэдийн нийгмийн хамгааллын

асуудал тогтвортой, найдвартай байх үндэс болж байна.

Өндөр насны тэтгэвэр тогтооход түгээмэл хэрэглэгддэг шалгуур бол

тэтгэврийн нас юм. Өндөр насны тэтгэврийг ихэнх орнууд 60-65 настай иргэдэд

олгодог боловч олон хүчин зүйлүүдийн нөлөөгөөр тэтгэврийг эрт тогтоох нь нэлээд

тохиолдож байна.

Судалгаанд хамрагдсан орнуудаас Япон, Швед, Америк, Австралийн хүн

амын дундаж наслалт харьцангуй өндөр байдагтай уялдаж тэтгэвэр тогтоох нас нь

65 байгаа бол Францад тэтгэврийн нас 60 байна.

Хүснэгт 5. Тэтгэврийн томоохон сангууд

№ Орон Сангийн нэр Сангийн хэмжээ

(тэрбум ам.доллар)

1 АНУ Калифорний Төрийн ажиллагсдын тэтгэврийн систем 127,6

2 Нидерланд Stishting Pensionfonds ABP 114,3 3 Япон

Орон нутгийн төрийн ажиллагсдын тэтгэврийн сангийн нэгдэл

99,0

4 АНУ Нью Йоркийн Улсын ба орон нутгийн тэтгэврийн систем 95,8

5 АНУ General Motors Investment ManagementСогр.

90,6 6 АНУ Калифорнийн Улсын багш нарын тэтгэврийн систем 78,9 7 Швед

Allmanna Pensionsfonden /board 1,2 апс! 3 /

76,4

8 Япон Үндэсний төрийн үйлчилгээний албан хаагчид ба тусгай гишүудийн харилцан туслах нэгдлүүдийн

Холбоо /Kokren/ 73,9

9 АНУ Флорида мужийн засаг, захиргааны удирдлага 71,9 10 АНУ Нью Йоркийн Улсын багш нарын тэтгэврийн систем 68,7 11 Япон

Төрийн сургуулийн багш нарын Харилцан туслах нэгдлийн тэтгэврийн сан /Koritsu Gakko/

65,5

Англи, Монгол, Алжир, Австрали хүйсийн ялгавартай тэтгэврийн насыг

хэрэглэдэг. Монгол Улсын хүн амын дундаж наслалт, тэтгэвэр тогтоох насыг бусад

оронтой харьцуулвал эрэгтэйчүүдийн хувьд дундаж наслалт 63,5 боловч тэтгэвэр

тогтоолгох нас нь 60, эмэгтэйчүүдийн хувьд дундаж наслалт 68 боловч 55

Нийгмийн даатгалын тогтолцоо: шинэчлэл, чиг хандлага

32

насандаа тэтгэвэр тогтоолгодог нь дундаж наслалт тийм өндөргүй атлаа тэтгэвэр

эрт тогтоолгодог онцлог харагдаж байна (Хүснэгт 6).

Хүснэгт 6. Тэтгэврийн насны харьцуулалт

№ Орон Дундаж наслалт /

төрөлтөөс тооцсоноор/ Тэтгэвэр тогтоох хууль

ѐсны нас Эрт тэтгэвэр тогтоох

нас

Эрэгтэй Эмэгтэй Эрэгтэй Эмэгтэй Эрэгтэй Эмэгтэй 1 Япон 81 .1 85.0 65 65 60 60 2 Монгол 63.5 68.0 60 55 55/50/ 50/45/ 3 БНХАУ 69.1 73.5 60 60 - - 4 БНСУ 71.8 79.1 60 60 55 55 5 Индонези 65.3 69.3 55 55 - - 6 Англи 75.0 80.0 65 60 - - 1 Франц 74.5 82.3 60 60 - - 8 Швед 77.0 82.0 65 65 60 60 9 Америк 74.6 80.4 65 65 - - 10 Австрали 76.4 82.0 65 62.5 - - 11 Алжир 68.7 71.8 60 55 50 45

Гэхдээ 2010 оны байдлаар эрэгтэй хүн амын дундаж наслалт 64.5 болж,

эмэгтэй хүн амын дундаж наслалт 73.8, улсын хэмжээнд дундаж наслалт 68.3

болсон нь нааштай үзүүлэлт болж байна40.

Харин "эрт" тэтгэвэр тогтоолгох тохиолдол Япон, Монгол, Солонгос, Швед,

Алжирт байгаа боловч Японд зөвхөн орлогын нэмэгдэл тэтгэврийг эрт тогтоодог

бол Шведэд эрт тэтгэвэр тогтоолгосон тохиолдолд хэмжээг нь бууруулах

механизм үйлчилдэг онцлогтой. Дээрх тэтгэврийн нас, шимтгэлийн хэмжээ,

тэтгэвэр тооцох аргачлал зэргийг харьцуулан үзэж эцэслэн дүгнэхэд нийгмийн

даатгалын тогтолцоо нь агуулга, хэлбэр ач холбогдлоор ижил төстэй зүйл олон

байгаа боловч тухайн улсын хөгжлийн түвшин эдийн засгийн чадавхи, нийгмийн

даатгалын тогтолцооны уламжлал зэргээсээ шалтгаалсан ялгамжтай байдаг

үлдэмж их байна.

40 Монгол Улсын статистикийн эмхэтгэл (2010), 97 дахь тал

Нийгмийн даатгалын тогтолцоо: шинэчлэл, чиг хандлага

33

ХОЁРДУГААР БҮЛЭГ. НИЙГМИЙН ДААТГАЛЫН ТОГТОЛЦООНЫ ӨНӨӨГИЙН

ТӨЛӨВ

2.1. Монгол улсын нийгмийн даатгалын тогтолцооны үүсэл, хөгжил

Иргэний нийгэм төлөвших үеэс өнчин ядуусаа энэрч асрах, хөгжлийн

бэрхшээлтэй, асран хамгаалагчгүй хүмүүст нийгмийн зүгээс анхааран халамжлах

асуудал зүй ѐсоор тавигдах боловч нөгөө талаасаа амьдралын хэцүү цаг ирэхэд

гэр бүл, хүүхэд, настай хүмүүсийн ганц аврал бол нийгмийн даатгал, нийгэмдээ

хамгаалагдсан байгаа чухал асуудал болдог.

Улс бүр эдийн засаг, хүн ам зүйн бүтэцдээ тохируулан нийгмийн даатгалын

тогтолцоог хөгжүүлж ирсэн байдаг. Өндөр настай болоод хэрэглэх тэтгэвэр,

хөдөлмөрийн чадвараа алдах, ажилгүй болбол авах тэтгэмж, өвдвөл эмчлүүлэх

зардлаа хийж бүтээж байгаа үедээ хуримтлуулж, олон жилээр нийтийн санд

хадгалуулан арвижуулж, цаг нь ирэхээр буцаан авч хэрэглэх нь нийгмийн

даатгалын үйл ажиллагаа буюу тухайн хүний ирээдүйдээ оруулсан баталгаат

хөрөнгө оруулалт юм.

Нийгмийн хамгааллын салбар нь нийгмийн хөгжлийн зүй тогтлын дагуу

хөгжлийн олон бодит хүчин зүйл болох эдийн засаг, улс төр, соѐл, хүн ам зүйн

нөлөөлөл дор хөгжиж байна. Манай улсад нийгмийн даатгалын тогтолцоо 1990-

1995 онд шинэчлэгдэж эхэлсэн.

1994 онд батлагдсан нийгмийн даатгалын багц хуулиуд нь манай улсын

нийгмийн даатгалын тогтолцоо хөгжлийн шинэ шатанд гарч, дэлхий нийтийн

жишигт ойртох эрх зүйн зохистой орчин бүрдүүлсэн ач холбогдолтой. Нийгмийн

даатгалын шинэ тогтолцоонд шилжсэн өнгөрсөн жилүүдэд олсон гол амжилт нь

улсын төсвийн ачааллыг бууруулсанд оршино. Мөн Нийгмийн даатгалын албыг

удирдлагын босоо тогтолцоонд шилжүүлж, үйл ажиллагааны зардал, ажилтнуудын

цалин хөлсийг шимтгэлийн орлогоос нөхдөг, харьцангуй бие даасан шинжтэй

болгосон41.

1995-2000 онуудад нийгмийн даатгалын системийг хэрэгжүүлэх явцад хувь

хүнээс өөрөөс нь үл хамааран нийгмийн шилжилтийн нөхцөл шалтгааны улмаас

улс, эх орондоо хөдөлмөр эрхлэх боломжгүй болсон иргэдийн улсад ажилласан

41 Уранцэцэг Б., “Нийгмийн даатгалын эрх зүй” хичээлийн унших материалын эмхэтгэл, Удирдлагын Академи, 2005

Нийгмийн даатгалын тогтолцоо: шинэчлэл, чиг хандлага

34

жилийг нөхөн тооцох, нийгмийн даатгалын шимтгэлийг тухайн үеийн хөдөлмөрийн

хөлсний доод хэмжээнээс тооцон нөхөн төлүүлж, цаашид иргэдийн тэтгэврийн

даатгалын баталгааг хангаж өгөх шаардлагыг иш үндэс болгон шинэчлэлийн

хөтөлбөрийг хэрэгжүүлсэн юм.

2012 онд “Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох

тухай” хуулийг УИХ-аас баталсан42. Хуулийн гол үзэл санаа нь өөрөөс нь үл

хамаарах шалтгаанаар 1990-1995 оны хооронд ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй

байсан иргэдийн тасалдсан ажлын жилийг нөхөн тооцох, 1995-2000 оны хооронд

буюу нийгмийн даатгалын тогтолцоо шинээр мөрдөгдөж эхэлсэн эхний таван

жилийн хугацаанд шимтгэлээ төлж чадаагүй, боломжгүй байсан иргэдийн

шимтгэлийг улсаас төлөх юм. Нийгмийн шилжилт хөдөлгөөний он жилүүдэд олон

үйлдвэр, аж ахуйн нэгжүүд хаагдаж, төрийн зохицуулалтгүйгээс олон иргэд

ажилгүй болсон. Энэ завсрын үед ажилгүй болж, тэтгэврээ тогтоолгож чадаагүй

900000 орчим иргэн бий. Өөрөөр хэлбэл, төр иргэдийнхээ өмнө үүргээ хүлээж,

шилжилтийн эрсдлийн үед иргэдэд учирсан хохирлыг нэг удаа боломж олгон

нөхөн тооцож буй хэлбэр юм. 1990-1994 он хүртэлх хугацаа нь нийгмийн

даатгалын систем бүрдээгүй үе тул 1990-1995 он хүртэлх хугацааг улсад

ажилласан жилээр тооцож шууд баталгаажуулна. Харин 1995-2000 оны хооронд

шимтгэл төлөлт нь тасалдсан иргэдийн хувьд энэ үе нь нийгмийн даатгалын шинэ

тогтолцоо бүрдсэн хугацаанд хамрагдаж байгаа учир тухайн үеийн хөдөлмөрийн

хөлсний доод хэмжээний 10 хувьтай тэнцэх хэмжээний мөнгө төлснөөр

шимтгэлийн нөхөн төлбөр авах боломжтой юм. Энэ хууль хэрэгжсэнээр тэтгэвэр

тогтоолгох нас нь болсон атлаа ажилласан жил нь хүрэхгүй учраас тэтгэвэр

авахгүй байгаа, эсвэл ажилласан жил нь олон жил тасарснаас бага тэтгэвэртэй

байгаа иргэдийн хүндрэлийг шийдвэрлэх юм. Өнөөдөр халамжийн тэтгэвэр авч

байгаа иргэд хувь тэнцүүлсэн тэтгэвэр авах боломжтой болно. Хувь тэнцүүлсэн

тэтгэвэр авч байгаа хүн бүрэн тэтгэвэр авах, бүрэн тэтгэвэр авч байгаа хүн

ажилласан жил нь нэмэгдсэнээр тэтгэврийнхээ хэмжээг нэмэгдүүлэх боломж

бүрдэнэ. Шимтгэл төлж байсан иргэдийн ажилласан жил нь 5-10 жилээр нэмэгдэнэ

(Хавсралтаас үзнэ үү).

Манай улсын хэмжээнд нийгмийн даатгал үүссэн, хөгжиж ирсэн байдлыг

судалж үзвэл Монголын тулгар төрийг үндэслэгч Чингис хаан 1206 онд төрийн

42 Судлаачийн санаачилан боловсруулж, батлуулсан “Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай Монгол Улсын хууль”, 2012

Нийгмийн даатгалын тогтолцоо: шинэчлэл, чиг хандлага

35

хэргийг шийтгэн явуулж байсан түүхэн сурвалж бичигт өнчин ядууст туслах тусгай

сан байгуулах зарлиг гаргаж байжээ. Ахуй амьдралаа төвхнүүлэх, амьжиргаагаа

авч явах талаар "Монголын нууц товчоо" хэмээх түүхэн сурвалжид: "жил тутам зүг

зүгийн мянгатаас зуун хониноос нэг зусаг хонь гаргаж үгээгүй ядууст тусламж

болгон өгвөл сайн буй" гэж тэмдэглэн үлдээсэн байдгаас харвал Их Монгол улс

байгуулагдсан тэр цагаас төрийн бодлогод иргэдийнхээ нийгмийн хамгааллын

асуудлыг тусган хэрэгжүүлж эхэлсэн байна.

1250 оны үеэс нийгмийн хамгааллын үйл ажиллагааны тодорхой

тогтолцоонд орох эхлэл бий болсон гэж судлаачид үзэж байгаа нь энэ үед

нийгмийн зүгээс ард олонд үзүүлж буй элдэв дарамт нь төрийн үйл хэрэгт хор

хөнөөлтэйг удирдлагын зүгээс мэдэрч, улмаар хөрөнгөлөг хэсэг нь өөрийн

хөрөнгөөс ард олонд туслалцаа үзүүлэх явдлыг Мөнх хаан зарлигтаа

"хүчирхийлэл, хяхах явдал туйлдаа хүрч ард олон тэсвэрлэхэд бэрх болж тэдний

олз нь алба татварын нэгэн дундуурыг ч хүрэхгүй болжээ" хэмээн дурьдсанаас

тодорхой байна43.

Эзэн богд Чингис хааны зарлигт өгүүлснээр 60 настныг асран хамгаалах нь

чухал болохыг тэртээ найман зууны өмнө айлдсан нь өнөөгийн нийгмийн даатгал

тэтгэврийн хуулийн гол хэмжүүр болсоор ирсэн гэж үзэж болно. Өгөөдэй хаан ч

нэгэн зарлигтаа өнчин ядуусыг тэтгэх, тэднээс албан татвар авахгүй байх, улмаар

ядууст тусламж үзүүлэх сан байгуулахыг тушаан хэрэгжүүлж байв.

Богд хаант засгийн үед улс оронд учирч байсан ган, зуд, байгалийн гамшигт

өртсөн иргэдэд улсын төвлөрсөн сангаас 10 мянган жин будаа гарган түгээсэн

тухай "Богд хааны амьдралын он дарааллын товчоон" хэмээх сурвалжид дурьдсан

нь ХХ зууны эхэн үеэс Монгол оронд нийгмийн хамгааллын үйлчилгээг уламжлан

хэрэгжүүлж байсныг гэрчилж байна. Мөн түүнчлэн "Монгол улсын хууль зүйн

бичиг"-т "Өнчин хөгшнийг хураан асарч тэжээх нь", "Аливаа гамшигт орсон ардыг

толилуулан шийтгэх нь" гэсэн тусгайлсан бүлэг бий болгосон бол энэхүү гамшиг

бэрхшээлд орсон иргэдэд зэргэлдээ орших нутгийн хэн бүхэн туслан дэмжиж

хэвийн болтол үйлчлэхийг хуульчлан заасан явдал тухайн үеийн нийгмийн

хамгааллын үйл ажиллагааг хууль, эрх зүйн талаас нь баталгаажуулсан хэрэг

болжээ.

1911 онд Богд хааны зарлигаар батлан гаргасан "Зарлигаар тогтоосон Богд

43 Амар А., Монголын товч түүх. УБ.,1989, 37 дахь тал, Ванданмагсар Д., Сүхбаатар Ц., Нийгмийн даатгалын үүсэл, хөгжил, шинэчлэл, УБ., 2002, 19 дэх тал

Нийгмийн даатгалын тогтолцоо: шинэчлэл, чиг хандлага

36

хаант Монгол улсын хууль цаазны бичиг"-т өнчин ядуусыг асран тэтгэх, тэдгээрт

тухайн аймаг хошууны ноѐд түшмэдээс олгох өглөг, халамжийн хувь хэмжээг

тогтоож өгсөн байна. Мөн үүнийг зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлагын

тогтоосон явдал нийгмийн халамжийн түүхэнд чухал байр суурь эзлэх баримт

бичиг болсон гэж үздэг.

1921 онд үндэсний ардчилсан хувьсгал ялсны дараахан "Хоосон ядуусыг

тэтгэн тэнхрүүлэх тухай" болон "Амь үрэгдсэн партизан цэргийн ар гэрт тэтгэмж

олгох тухай" Засгийн газрын тогтоолууд гарч байв.

1924 онд Засгийн газрын шийдвэрээр анхны улсын асрамжийн газар

байгуулагдсан нь хүн амын нийгмийн хамгааллын асуудалд шинээр хандсан

анхдагч эхлэл, нийгмийн хамгаалал, халамжийн удирдлага зохион байгуулалтыг

бэхжүүлэх арга хэмжээ болжээ.

1924-1940 онд буюу хувьсгалын ардчилсан шатанд биеийн хүчээ

үнэлэгчдийг хамгаалах, цалин хөлс олгох, өвдөх, осолдоход туслах, тэтгэвэр

олгох, хөнгөлөлт үзүүлэх, өндөр настан, хөдөлмөрийн чадваргүй иргэдийг асран

тэтгэх талаар нэлээд ажлуудыг хийж эхэлсэн байна.44

Энэ хугацаанд бий болсон цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмжийн хангамж, эрүүл

мэнд, асрамж, амралт, сувиллын үйлчилгээ зэрэг нь хүн амын нийгмийн

хамгааллыг хөгжүүлэх үндсэн төрлүүдийг тодорхойлж өгсөн юм. Нийгмийн

хамгааллын арга, хэлбэр ч энэ үед өөрчлөгдөж консерватив аргаас социалист

аргад, үлдэгдлийн зарчмаас хуваарилалтын зарчимд шилжих эхлэл тавигдаж бүх

зардлыг улсын төсвөөс гаргах болсон байна. Гол үр дүн нь 1940 оны Үндсэн

хуулинд "иргэд өндөр наслах, хөдөлмөрийн чадвараа алдахад материалын

хангамж эдлэх үндсэн эрх"-ийг анх удаа тунхагласанд оршино.

Түүхэн хөгжлийн явцад бүрэлдсэн нийгмийн хамгааллын арга хэмжээнүүд

1921-1940 оны өөрчлөлтийн жилүүдэд тогтолцоо болон төлөвших эхлэл тавигдан,

төрийн нийгмийн хамгааллын шинэ чиг хандлага бүрэлджээ.

Улсын байгууллагад хөдөлмөрлөж буй тус улсын харъяат иргэнийг өвдсөн

үед тэдгээрийн биеийг нэг сарын хугацаанд өөрсдийн зардлаар эмчлэн эдгэрүүлж,

нэг сарын цалин олгох үүргийг хуульчилж өгсөн байна. Мөн улсын албыг гүйцэтгэж

яваад түр хугацаагаар өвчин олох, үүрд ажил эрхлэх чадваргүй болох, амь алдах

аваас тэднийг хэрэглэж байсан газраас тэдний гэр бүлд зохих ѐсны тэтгэмж олгож 44 Амар А., Монголын товч түүх, УБ., 1989, 39 дэх тал, Ванданмагсар Д., Сүхбаатар Ц., Нийгмийн даатгалын үүсэл, хөгжил, шинэчлэл, УБ., 2002, 21 дэх тал

Нийгмийн даатгалын тогтолцоо: шинэчлэл, чиг хандлага

37

байхыг Ардын засгийн газраас хуульчилж өгсөн юм45.

Орон нутгийн засаг захиргаанаас өөрийн харъяалах нутаг хошууны хоосон

ядуу иргэд, цэргийн ар гэрт тэтгэвэр олгож байх ажлыг эрхлэн гүйцэтгэж тэтгэвэрт

үржлийн мал зэрэг эд зүйлсийг олгон амьдрал ахуйг нь дээшлүүлэх бодлогыг авч

явуулсан байна. Ардын хувьсгалын эхний жилүүдэд авч явуулсан нийгмийн

хамгааллын бүхий л арга хэмжээ нь дайнд нэрвэгдсэн аж ахуйг сэргээх өнчирч

хоцорсон болон ядуу иргэдийн эрх ашгийг хамгаалах гэсэн гол үзэл баримтлалд

тулгуурлаж байжээ.

1941 онд батлагдсан Монгол улсын Хөдөлмөрийн хуулинд "Нийгмийн

аюулаас хамгаалах явдал" гэсэн бүлгийг шинээр оруулж нийгмийн даатгалын

асуудлыг нэлээд нарийвчлан тусгаж, хамрах хүрээ, хөрөнгийн эх үүсвэр, хэмжээ,

төрлийг тогтоож өгсөн байна46. Энэ хуулиар зөвхөн албан хаагчид, ажилчдын

хамгаалал, хөдөлмөрийн асуудлыг зохицуулаад зогсохгүй хүч, хөдөлмөрөө

хоршигчид, гар урчууд, худалдаачид, хөлсний хөдөлмөр эрхлэгчдийн хөдөлмөрийн

нөхцөл, цалин хөлс, ахуй хангамжийн асуудлуудыг нь зохицуулж өгсөн нь эдгээр

хүмүүсийг орлого, эрүүл мэнд, ослын эрсдэлээс хамгаалах нэг гол хэрэгсэл болж

чадсан гэж үзэж болно.

1942 онд Монгол улсын анхны нийгэм хангамжийн байгууллага болох

"Нийгмийг аюулаас хамгаалах хэлтэс" хэмээх нэртэй нэгжийг Монголын

Үйлдвэрчний Эвлэлийн байгууллагын дэргэд байгуулснаар нийгэм-хангамжийн

байгууллагын анхны бүтэц бий болсон байна47.

Социалист байгуулалтын он жилүүдэд төрөөс баримталж байсан нийгмийн

хамгааллын бодлого нь хүн ардынхаа сурч боловсрох, эрүүл мэндээ хамгаалан

урт наслах, мэргэжил эзэмших, ая тухтай ажиллаж амьдрах бололцоо нөхцлөөр

хангах явдал гэж тодорхойлсон байдаг.

1958 онд АИХ-ын чуулганаар анхны "Тэтгэврийн хууль" батлагдсан юм48. Энэ

хуулиар нийгмийн даатгалд бүх албан хаагчид, ажилчид хамрагдах, тэдэнд

үзүүлэх тэтгэвэр, тэтгэмжийн нэр төрлийг өргөтгөх, зардлыг нь улс бүрэн

хариуцахын зэрэгцээ Үйлдвэрчний эвлэлийг өргөн оролцуулах зарчмыг

баримтласнаар тэтгэврийн хангамжид төдийгүй нийгмийн хамгааллын

тогтолцоонд зарчмын томоохон өөрчлөлт хийгджээ.

45 Нийгмийн аюулаас хамгаалах түр дүрэм, УБ., 1989 46 БНМАУ-ын Хөдөлмөрийн хууль, УБ., 1958 47 Улсын нийгэм хангамжийн хууль тогтоомжийн системжилсэн эмхэтгэл, 1958-1981, УБ., 1984 48 БНМАУ-ын Тэтгэврийн тухай хууль, УБ., 1971

Нийгмийн даатгалын тогтолцоо: шинэчлэл, чиг хандлага

38

1960-аад оны дунд үеэс үйлдвэрийн хоршоодын гишүүдийн тэтгэврийн

асуудлыг, 1965 онд хөдөө аж ахуйн нэгдлийн удирдах ажилтан, мэргэжилтэн нарыг

нийгмийн даатгалын шимтгэл төлдөг системд шилжүүлсэн бол 1970 оноос нийгэм

хамгааллын бүхий л асуудлыг аймаг, хот, районы захиргаанд шилжүүлэн улсын

төсвөөс бүрэн санхүүжүүлэх хэлбэрт оруулан, удирдлагыг Сангийн яаманд

хариуцуулсан явдал нь нийгмийн хамгааллын асуудлыг төрийн захиргааны

байгууллага хариуцан гүйцэтгэх тогтолцоог бүрдүүлсэн явдал гэж үзэж болно.

Тэтгэврийн шинэ хуулийн үндсэн дээр нийгмийн хамгааллын тогтолцоо нь

нийгмийн хангамж, нийгмийн даатгал гэсэн хоѐр үндсэн хэсэгтэйгээр 1960 оноос

1990 он хүртэл хөгжиж ирсэн байна.

Энэ үед нийгмийн хамгааллын салбарт иргэдийнхээ өндөр наслах, тахир

дутуу болох, нас барах тохиолдолд нийгмийн баталгааг хангах асуудалд голлон

анхаарч байсныг зөвхөн тэтгэврийн хуулийг дөрвөн удаа /1970, 1972, 1978, 1979/

шинэчлэн найруулж өөрчлөн хэрэгжүүлж байсан болон эхчүүд, эмэгтэйчүүдэд

үзүүлж байсан тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 50 хувиар нэмэгдүүлж, 1982 оноос

нэгдлийн гишүүдийн тэтгэвэр, тэтгэмжийг нийгмийн даатгалын сангаас олгож

байхаар болсноор тодорхойлж болох юм49.

1990 онд Монгол улсын Тэтгэврийн шинэ хуулийг батлан гаргаж, тэтгэврийн

хэмжээг нэмэгдүүлэн улсын хэмжээний тэтгэврийн нэгдсэн санг бий болгон уг

сангийн эх үүсвэрийг аж ахуйн нэгжийн эздийн болон хувиараа хөдөлмөр

эрхлэгчдийн төлсөн нийгмийн даатгалын шимтгэл, улсын төсвийн хөрөнгөөс

бүрдүүлэхээр хуульчилан тогтоож өгсөн байна. Ийнхүү Монголын төрөөс хүн амын

амьдралын баталгааг хангахын тулд зах зээлийн харилцаанд зохицсон эрх зүйн

шинэчлэлийг эхлэл тавигджээ.

1991 онд Улсын Бага Хурлаас "Монгол улсын тэтгэмжийн тухай хууль",

"Монгол улсын нийгмийн даатгалын шимтгэлийн тухай хууль"-ийг батлан гаргажээ.

Ахмад настан, тахир дутуу иргэд, амьдрал ядуу, бага орлоготой хүмүүсийн талаар

Засгийн газрын тогтоолууд гарч хүн амын нийгмийн даатгалын талаар нэлээд арга

хэмжээг авчээ. Улмаар нийгмийн хамгааллын тогтолцоог зах зээлийн харилцаа,

дэлхийн жишигт нийцүүлэн шинэчлэх дорвитой алхам 1993-1996 онуудад

хийгджээ.

1993 онд УИХ-аас Иргэний эрүүл мэндийн даатгалын хууль, 1994 онд

49 БНМАУ-ын Тэтгэврийн тухай хууль, УБ., 1971

Нийгмийн даатгалын тогтолцоо: шинэчлэл, чиг хандлага

39

Нийгмийн даатгалын тухай багц хууль, 1995 онд Нийгмийн халамжийн тухай багц

хууль, 1996 онд “Монгол улсын төрөөс баримтлах хүн амын бодлого", 2004 онд

“Монгол улсын төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах бодлого” хэмээх

баримт бичгүүдийг батлан гаргажээ.

Эрх зүйн эдгээр шинэчлэлийн үр дүнд иргэдийн өвчлөл, өтлөлт,

хөдөлмөрийн чадвар алдалт, осол, гэмтлийн эрсдэлийг нийгмийн даатгал,

халамжийн арга хэмжээгээр дамжуулан хамгаалах нийгмийн хамгааллын

тогтолцоо Монгол улсад бүрэлдэн бий болсон гэж үзэж болох юм.

Энэ тогтолцоогоор хөдөлмөр эрхлэгчдийн хамгаалалд даатгалын зарчим

хэрэглэхийн зэрэгцээ нийгмийн зүгээс зайлшгүй дэмжлэг туслалцаа үзүүлбэл

зохих бие даан амьдрах, өөртөө үйлчлэх чадваргүй эмзэг бүлгийн иргэдэд

нийгмийн халамж үзүүлж, тэднийг төр өөрийн ивээлд авч, амьдралын баталгааг нь

хангах болсон байна. Удирдлага, зохион байгуулалтын хувьд ч хүн ам, хөдөлмөр,

нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн яамаар удирдуулсан Нийгмийн даатгалын

бие даасан тогтолцоо бий болжээ.

Энэ үед шинэ тогтолцооны нийгэм, эдийн засгийн онол, үзэл баримтлал,

зарчимд тулгуурласан нийгмийн даатгалын багц хуулиуд батлагдан, улмаар

нийгмийн даатгалын шинэ тогтолцоо 1994 оноос бүрэлдэн бий болсон гэж үзэж

болно.

Зураг 4. Монгол улсын нийгмийн даатгалын хөгжил

Нийгмийн даатгалын тогтолцоо төлөвшин бүрэлдсэнээр нийгмийн

даатгалын шимтгэлийг зөвхөн иргэн хүн, ажил олгогч төлөх бөгөөд энэхүү

шимтгэлийг хуулийн дагуу төлсөн хүн бүр нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр

тэтгэмж, даатгалын бусад үйлчилгээг авах болсон юм.

1206 1250 18806

1911 1921 1924 1940 1942 1958 1966 1990206

1993 1994

Ядууст туслах тусгай

сан

Нийгмийн хамгааллын

эхлэл

Хууль, эрх зүйн

үндэс

Халамжийн хувь хэмжээ тогтоогдсон

Тэтгэмж олгож

эхэлсэн

Удирдлага зохион

байгуулалтын хувьд

бэхжүүлсэн

НД-ын төрлүүдийг хөгжүүлж эхэлсэн

ТЗБ анхны

бүтэц бий болсон

Тэтгэврийн хуультай болсон

НД-ын тогтолцоо бүрдсэн

Хууль шинэчлэгдсэн

ЭМД-ын хуультай болсон

НД-ын багц

хуультай болсон

Нийгмийн даатгалын тогтолцоо: шинэчлэл, чиг хандлага

40

Нийгмийн даатгалын тогтолцоог сайжруулах зорилтын хүрээнд тэтгэврийн

даатгалын сангийн санхүүгийн чадавхийг бэхжүүлэх, тэтгэвэр, тэтгэмж олгох

нөхцлийг оновчтой болгох, малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн нийгмийн

хамгааллыг сайжруулах, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс

урьдчилан сэргийлэхэд түлхүү анхаарах, нийгмийн даатгалын үйлчилгээнд хувийн

хэвшлийн оролцоог бий болгох асуудал багтах юм.

2.2. Монгол улсын нийгмийн даатгалын тогтолцооны өнөөгийн төлөв

1994 онд батлагдсан Монгол улсын "Нийгмийн даатгалын тухай" хуульд

"Нийгмийн даатгал нь иргэн болон төр, аж ахуйн нэгж, байгууллагаас зохих

журмын дагуу шимтгэл төлж, нийгмийн даатгалын сан бүрдүүлэх, даатгуулагч

өндөр наслах, хөдөлмөрийн чадвараа алдах, өвчлөх, ажилгүй болоход өөрт нь,

тэрчлэн даатгуулагч нас барахад түүний асрамжид байсан хүмүүст хууль

тогтоомжид заасан тэтгэвэр тэтгэмж, төлбөр өгөх агуулга бүхий нийгэм, эдийн

засгийн арга хэмжээ мөн" гэж тодорхойлсон нь түүний агуулга, мөн чанар,

зорилгыг үндсэнд нь гаргасан байна50.

Монгол улсад нийгмийн даатгалын шинэ тогтолцоо бүрэлдсэнээс хойш 15

гаруй жил болж байна. Энэ тогтолцоо нь иргэд болон ажил олгогч эзэд нийгмийн

даатгалын шимтгэл төлж тусгай сан бүрдүүлэн, уг сангаас аливаа эрсдэл

тохиолдсон даатгуулагчдад шимтгэл төлсөн хугацаа, хөдөлмөрийн хөлсний

хэмжээнээс нь хамааралтайгаар тэтгэвэр, тэтгэмж тогтоож олгох харилцааг

зохицуулж, эрсдлийг зөөлрүүлэх, бууруулах, хохирлыг нөхөх агуулгыг илэрхийлж

байдаг. Хүний амьдралд:

Өндөр наслах,

Хөдөлмөрийн чадвараа алдах,

Ажилгүй болох,

Өвчлөх,

Тэжээгч нь нас барахад түүний асрамжинд байгаа гэр бүлийн

хөдөлмөрийн чадваргүй гишүүд орлогогүй болох,

Үйлдвэрлэлийн осолд өртөх,

Эдийн засгийн,

Байгалийн,

50 Монгол улсын нийгмийн даатгалын тухай багц хууль, УБ., 1994, 5 дахь тал

Нийгмийн даатгалын тогтолцоо: шинэчлэл, чиг хандлага

41

Улс төрийн хүчин зүйлийн нөлөөллөөс болж иргэдийн орлого олох

чадвар буурах сөрөг үр дагавар тохиолддог.

Манай орны хувьд хүн амын амьдралын чадварт нөлөөлөх нийгмийн

шинжтэй эрсдлээс иргэдийн нийгмийн баталгааг хамгаалах асуудлыг нийгмийн

даатгалын тогтолцоогоор дамжуулан шийдвэрлэж байна.

Зураг 5. Монгол улсын нийгмийн даатгалын тогтолцоо

Нийгмийн даатгалын тэтгэвэр, тэтгэмж, эрүүл мэндийн, үйлдвэрийн осол,

мэргэжлээс шалтгаалах өвчний, ажилгүйдлийн даатгал гэсэн таван төрөлтэй

бөгөөд төрөл тус бүр нь өөрийн даатгалын сантай байх ба сангийн эх үүсвэр,

санхүүжилтийн хэлбэрийг нийгмийн даатгалын багц хууль, түүнд орсон нэмэлт

өөрчлөлтүүдээр зохицуулж байна.

Нийгмийн даатгал нь заавал болон сайн дурын гэсэн хоѐр хэлбэртэй байна.

Заавал даатгах даатгал нь даатгуулагч даатгалд хамрагдахаа өөрөө шийдэх

замаар бус, хуулиар түүнд үүрэг болгодог. Сайн дурын даатгал нь даатгуулагчийн

үзэмжээр шийдэгддэг, иргэн даатгуулах эсэх нь түүнд хуулиар олгосон эрхээ эдлэх

эсэхтэй холбоотой байдаг51. Нийгмийн даатгалын тогтолцоонд иргэний эрүүл

мэндийн даатгалын үйл ажиллагаа шинээр бий болсноор иргэн хүн өөрийн эрүүл

мэндээ хамгаалахад заавал буюу сайн дурын зарчим дээр шимтгэл төлж өвчилсөн

үедээ эрүүл мэндийн даатгалын сангаас нөхөн төлбөр авах, эмчилгээний зардлаа

санхүүжүүлэх зэрэг бололцоо бүрдсэний зэрэгцээ энэ нь эмнэлгийн

байгууллагуудын үйл ажиллагааг санхүүжүүлэх чухал эх үүсвэр болж өгснөөрөө

онцлог болсон гэж үзэж байна.

Нийгмийн даатгалын тэтгэвэр, тэтгэмж нь тухайн иргэн нийгмийн даатгалын

шимтгэлийг 20 жил төлж 60 нас хүрсэн эрэгтэй, 55 нас хүрсэн эмэгтэй өөрөө

51 Уранцэцэг Б, “Нийгмийн даатгалын эрх зүй” хичээлийн унших материалын эмхэтгэл, Удирдлагын Академи, 2005

Нийгмийн даатгалын тогтолцоо: шинэчлэл, чиг хандлага

42

хүсвэл тэтгэвэр тогтоолгож болно гэсэн үндсэн зарчмаар бүрэн тэтгэвэр, шимтгэл

төлсөн хугацаа нь 20 жил хүрэхгүй бол хувь тэнцүүлсэн тэтгэврийг авдаг бөгөөд

тахир дутуу болсон бол шимтгэл төлсөн хугацаа нь харьцангуй богино байхаар

хуулиар зохицуулагдсан ба тэжээгчээ алдсан тохиолдолд тухайн гэр бүлд үлдсэн

хүүхэд хөдөлмөрийн чадваргүй иргэдийн тооноос харгалзан тэтгэвэр тогтоож

байхаар заасан байна. Мөн нийгмийн даатгалын тэтгэмжийн сангаас хөдөлмөрийн

чадвараа түр алдсаны, жирэмсний болон амаржсаны, оршуулгын тэтгэмжийг

хуульд заасан нөхцөл, болзлоор олгож байна52.

Тэтгэвэр гэдэг нь тэтгэврийн даатгалын шимтгэлээ төлж байсан иргэн хүн

өндөр наслах, хөдөлмөрийн чадвараа алдаж тахир дутуу болох, эсвэл нас барж

хөдөлмөрийн чадваргүй гишүүд нь тэжээгчээ алдахад тэтгэвриин даатгалын

сангаас сар бүр олгох мөнгөн хөрөнгө юм.

Хүснэгт 7. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн даатгал

Даатгалын хэлбэр

Заавал датгуулах Сайн дураар даатгуулах

Даатгуулагч иргэн

Аж ахуйн нэгж байгууллага, иргэнтэй хөдөлмөрийн гэрээгээр ажиллагч Төрийн албан хаагчид Аж ахуйн нэгж байгууллагын болон иргэний малыг тэдэнтэй байгуулсан гэрээний дагуу маллаж байгаа малчин

Заавал даатгагдсанаас бусад хувиараа хөдөлмөр эрхлэх замаар ажил, vйлдвэрлэл , vйлчилгээ эрхлэгч, эзэд Чөлөөт уран бvтээлчид Хувийн аж ахуйтан малчид, тариаланчид Хоршооны гишvvд Лам санвартангууд гэх мэт

Шимтгэлийн хэмжээ

Хөдөлмөрийн хөлс болон тvvнтэй адилтгах орлогын 14 хувиар шимтгэл төлнө / Yvнээс: 7 % даатгуулагч , 7 % ажил олгогч төлнө /

Хөдөлмөрийн хөлстэй адилтгах орлогын 10 % шимтгэл төлнө.

Хаана, хэнд хандах

Тухайн байгууллагын нягтлан бодогч, санхvvгийн ажилтанд

Харъяа нутаг дэвсгэрийн Нийгмийн даатгалын байгууллагын байцаагчид

Нийгмийн даатгалын нэгэн чухал төрөл нь ажилгүйдлийн тэтгэмжийн

даатгал бөгөөд энэ нь иргэн хүн ажил хөдөлмөр эрхэлж байгаад хүндэтгэн үзэх

шалтгаанаар ажлаас түр хугацаагаар чөлөөлөгдсөн үед тухайн хүний нийгмийн

баталгааг хангах зорилгоор нийгмийн даатгалын сангаас олгож буй тэтгэмж юм.

Энэ төрлийн даатгал нь зах зээлийн эдийн засгийн шинэ нөхцөл байдлаас үүссэн

бөгөөд иргэнээ төр нь болзошгүй эрсдлээс хамгаалах үйлчилгээний нэг чухал

төрөл болсон байна.

52 Монгол улсын нийгмийн даатгалын тухай багц хууль, УБ., 1994, 36 дахь тал

Нийгмийн даатгалын тогтолцоо: шинэчлэл, чиг хандлага

43

Хүснэгт 8. Ажилгүйдлийн даатгалын сангаас олгох тэтгэмж

Даатгалын хэлбэр Заавал датгуулах Сайн дураар

Даатгуулагч иргэн

Аж ахуйн нэгж байгууллага иргэнтэй хөдөлмөрийн гэрээгээр ажиллагч Tөрийн албан хаагчид Аж ахуйн нэгж байгууллагын болон иргэний малыг тэдэнтэй байгуулсан гэрээний дагуу маллаж байгаа малчин

Байхгүй

Шимтгэлийн хэмжээ

Хөдөлмөрийн хөлс болон түүнтэй адилтгах орлогын 1.0 хувиар шимтгэл төлнө /Yүнээс: 0.5 хувийг даатгуулагч өөрөө, 0.5 хувийг ажил олгогч хариуцан төлнө/

Даатгуулагч ажилгүйдлийн даатгалд даатгуулснаар - ажилгүйдлийн тэтгэмж - сургалтад зарцуулсан зардал зэргийг авах эрхтэй.

Ажилгүйдлийн даатгалын шимтгэлийг ажилгүй болохоосоо өмнө 24 сараас

доошгүй хугацаанд төлсөн, түүний дотор сүүлийн 9 сард нь тасралтгүй төлсөн

нөхцөлд ажилгүйдлийн тэтгэмж авах эрхтэй болдог. Ажилгүйдлийн тэтгэмжийг

даатгуулагчийн шимтгэл төлж ажилласан хугацааг харгалзан сүүлийн 3 сарын

орлогын дунджаас дараах хувиар бодож олгоно.

Хүснэгт 9. Ажилгүйдлийг төлөх хэмжээ Шимтгэл төлж ажилласан хугацаа /жилээр/ Тэтгэмж бодох хувь

5 хуртэл жил 45 5-10хуртэл жил 50

10-15 хуртэл жил 60 15 ба туунээс дээш жил 70

Даатгуулагчид ажилгүйдлийн тэтгэмжийг оршин суугаа газрынхаа

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс /ХХҮХ/, эсвэл нийгмийн даатгалын

байгууллагад бүртгүүлсэн өдрөөс эхлэн ажлын 76 өдөр дуустал хугацаанд олгоно.

Ажилгүйдлийн тэтгэмжийг ажлын 76 өдрөөр бодож олгох боловч тэтгэмжээс

ажлын 36 өдрийг хасаж олгох нөхцөл үйлчилж байна:

Өөрийн хүсэлтээр хөдөлмөрийн гэрээгээ цуцалсан,

Хөдөлмөрийн сахилгыг удаа дараа буюу ноцтой зөрчсэний улмаас

захиргааны санаачилгаар ажлаас халагдсан.

Дээрх нөхцлөөр чөлөөлөгдсөн үед ажлын 40 өдрийн тэтгэмж олгоно.

Нийгмийн даатгалын үйлдвэрийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний

даатгал нь ажилчин, албан хаагч үйлдвэрийн элдэв осол гэмтлээс шалтгаалан

хөдөлмөрийн чадвараа түр буюу удаан хугацаагаар алдахад тэдгээрийн нийгмийн

баталгааг хангах зорилгоор үзүүлж буй тэтгэмжийн төрөл хэлбэр юм.

Нийгмийн даатгалын тогтолцоо: шинэчлэл, чиг хандлага

44

Хүснэгт 10. Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгал

Даатгалын хэлбэр

Заавал датгуулах Сайн дураар даатгуулах

Даатгуулагч иргэн

Аж ахуйн нэгж байгууллага иргэнтэй хөдөлмөрийн гэрээгээр ажиллагч төрийн албан хаагчид Аж ахуйн нэгж байгууллагын болон иргэний малыг тэдэнтэй байгуулсан гэрээний дагуу маллаж байгаа малчин

Заавал даатгагдсанаас бусад хувиараа хөдөлмөр эрхлэх замаар ажил, vйлдвэрлэл, vйлчилгээ эрхлэгч, эзэд Чөлөөт уран бvтээлчид Хувийн аж ахуйтан малчид, тариаланчид Хоршооны гишvvд Лам санвартангууд гэх мэт

Шимтгэлийн хэмжээ

Хөдөлмөрийн хөлс болон тvvнтэй адилтгах орлогын 1.0, 2.0, 3.0 хувиар зөвхөн ажил олгогч нь шимтгэлийг хариуцан төлнө

Хөдөлмөрийн хөлстэй адилтгах орлогын 1 хувиар шимтгэл төлнө. Нийгмийн даатгалын дэвтэртээ тэмдэглvvлж баталгаажуулна.

Та vйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалд даатгуулсанаар: Тахир дутуугийн тэтгэвэр Тэжээгчээ алдсаны тэтгэвэр Хөдөлмөрийн чадвар тvр алдсаны тэтгэмж Хөдөлмөрийн чадвар нөхөн сэргээхтэй холбогдсон төлбөр тэтгэврийн даатгалын шимтгэл Даатгуулагчийг сувилахад ногдох тусламж vйлчилгээний хувьсах зардал зэргийг авах эрхтэй

Эрүүл мэндийн даатгал нь нийгмийн даатгалын нэг бүрэлдэхүүн хэсэг

бөгөөд өөрийн эрүүл мэндээ даатгуулж, тодорхой хэмжээний шимтгэлийг

урьдчилан төлснөөр шаардлагатай үедээ иргэний эрүүл мэндийн даатгалын тухай

хууль, тогтоомжид заасан тусламж, үйлчилгээнд хамрагдахыг хэлнэ.

Хүснэгт 11. Эрүүл мэндийн даатгал

Даатгалын хэлбэр

Заавал датгуулах Сайн дураар даатгуулах

Даатгуулагч иргэн

Монгол улсын иргэн бvр Гадаадын иргэн, харъяалалгүй хvн

Шимтгэлийг хэн төлдөг

А. Дараах иргэд шимтгэлээ өөрөө хариуцан төлнө. Оюутан суралцагсад, малчид, ажил хөдөлмөр эрхлээгvй иргэд Нөхөн олговрын тэтгэвэртэй иргэд Аж ахуйн нэгж байгууллага, иргэнтэй хөдөлмөрийн гэрээгээр ажиллагч Төрийн албан хаагчид Аж ахуйн нэгж байгууллагын болон иргэний малыг тэдэнтэй байгуулсан гэрээний дагуу маллаж байгаа малчин Б. Дараах иргэдийн шимтгэлийг тєр хариуцан төлнө 16 нас хvртэлх насны хvvхэд /ЕБС-д суралцаж байгаа бол 18 нас хvртэлх/ Тэтгэврээс өөр мөнгөн орлогогvй иргэн Хvvхдээ 2 нас /ихэр бол 3 нас/ хvртэл өсгөн бойжуулж байгаа эх /эцэг/ Хугацаат цэргийн жинхэнэ албан хаагч Нийгмийн халамжийн тухай хуулийн 12-р дугаар зүйлд заасан иргэд

Даатгуулагч өөрөө хариуцан төлнө

Шимтгэлийн хэмжээ

А. Шимтгэлийн хэмжээг Засгийн газар тогтоодог даатгуулагчид: Аж ахуйн нэгж, байгууллагын ажилтан хөдөлмөрийн хєлс тvvнтэй адилтгах орлогоосоо сар тутам 4 хувиар төлнө /Yvнээс: 2 хувийг нь даатгуулагч өөрөө, 2 хувийг нь ажил олгогч хариуцан төлнө/ Б. Шимтгэлийн хэмжээг Нийгмийн Даатгалын Yндэсний Зөвлөл тогтоодог даатгуулагчид: Төр шимтгэлийг нь хариуцан төлдөг иргэд сар тутам 300 төгрөг Хоригдол сар тутам 300 төгрөг Оюутан суралцагсад сар 500 төгрөг

Хөдөлмөрийн хєлстэй адилтгах орлогын 1.0 хувиар шимтгэл төлнө.

Нийгмийн даатгалын тогтолцоо: шинэчлэл, чиг хандлага

45

Малчид сар тутам 500 төгрөг Ажил хөдөлмөр эрхлээгvй иргэд сар тутам 500 төгрөг Нөхөн олговрын тэтгэвэртэй иргэд сар тутамд 200 төгрөг В. Шимтгэлийн хэмжээг Нийгмийн даатгалын байгууллага тогтоодог даатгуулагчид: Аж ахуйн нэгж ийн эзэн, хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэдийн татварын албанд гаргасан орлогын мэдvvлгийн мөнгөн дvнгээс сар тутам 3 хувиар шимтгэл төлнө

Хаана, хэнд хандах

Харъяа нутаг дэвсгэрийн Нийгмийн Даатгалын байгууллагын Эрvvл мэндийн даатгалын байцаагчид Тухайн байгууллагын нягтлан бодогч, санхvvгийн ажилтанд

Эдгээр иргэд шимтгэлээ төлсөн тохиолдолд гэрчилгээгээ байцаагчийн гарын үсэг, Нийгмийн даатгалын тэмдэгээр баталгаажуулах ѐстой

Та эрүүл мэндийн даатгалд даатгуулсанаар: - Өрхийн эмнэлгийн тусламж үйлчилгээ - Бүх шатны эмнэлгийн амбулторийн vзлэг оношлогоо, шинжилгээ - Бүх шатны эмнэлэгт хэвтэн эмчлvvлэх vеийн тусламж, үйлчилгээ - Рашаан сувиллын эмчилгээ, үйлчилгээ - Зайлшгvй шаардлагатай эмийн vнийн хөнгөлєлт - Зарим төрлийн протөзийн vнийн тодорхой хувь авах эрхтэй

Хүснэгт 12. Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хэмжээ

Д/д Заавал даатгуулагч Шимтгэлийн хэмжээ /төгрөг/ ЭМД-ын шимтгэлийг

хариуцаж төлөх байгууллага

Сарын Жилийн

1. 16 /ЕБС-д суралцаж байгаа бол 18/ хүртэлх насны хүүхэд

500 6000 Улсын төсвөөс

2. Тэтгэврээс өөр мөнгөн орлогогүй иргэн 500 6000 Улсын төсвөөс

3. Хүүхдээ 2 /ихэр бол 3/ нас хуртэл нь өсгөн бойжуулж байгаа эх, эцэг

500 6000 Улсын төсвөөс

4. Хугацаат цэргийн жинхэнэ албан хаагч 500 6000 Улсын төсвөөс

5. Нийгмийн халамжийн тухай хуулийн 18 дугаар зүйлд заасан иргэн

500 6000 Улсын төсвөөс

6. Их, дээд сургууль, коллеж болон мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн

төвийн өдрийн ангийн суралцагч

500 6000 Даатгуулагч өөрөө

7. Малчин 500 6000 Даатгуулагч өөрөө

8. Ажил хөдөлмөр эрхлээгүй иргэн 500 6000 Даатгуулагч өөрөө

9. Хувиараа хөдөлмөр эрхэлж бүй иргэн Сарын орлогын мөнгөн дунгийн 1 хувь

Даатгуулагч өөрөө

10. Аж ахуйн нэгж, байгууллагад ажиллаж буй иргэн

Хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын 4 хувиар бодож шимтгэл төлнө. Үүний 50 хувийг

иргэн өөрөө, үлдсэн 50 хувийг ажил олгогч төлнө.

11. Гадаадын иргэн, харъяалалгүй хүн 4000 48000 Даатгуулагч өөрөө

Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авах эрх үүсээгүй, нийгмийн

халамжийн тухай хуулийн 18 дугаар зүйлд заасан иргэнд дараах хүмүүс

Нийгмийн даатгалын тогтолцоо: шинэчлэл, чиг хандлага

46

хамрагддаг байна. Энэ нь:

Хууль ѐсны тэжээн тэтгэгч нь ахмад настан, эсвэл хөгжлийн

бэрхшээлтэй иргэн бөгөөд тэдгээр нь дэмжлэг туслалцаа үзүүлэх

боломжгүй нь тогтоогдсон бол 60 ба түүнээс дээш настай эрэгтэй, 55 ба

түүнээс дээш настай эмэгтэй,

Тэжээн тэтгэх хүүхэд, төрөл садангийн хүнгүй 60 ба түүнээс дээш настай

эрэгтэй, 55 ба түүнээс дээш настай эмэгтэй,

16 насанд хүрсэн одой иргэн,

Хөдөлмөрийн чадвараа 50 ба түүнээс дээш хувиар алдсан, 16 насанд

хүрсэн хөгжлийн бэрхшээлтэй иргэн,

16 хүртэлх насны 4 ба түүнээс дээш хүүхэдтэй, өрх толгойлсон 45

насанд хүрсэн эх, 50 насанд хүрсэн эцэг,

Тэжээгч нь нас барсан гэр бүлийн 18 хүртэлх насны хүүхэд.

Нийгмийн даатгалын сан: Монголын нийгмийн даатгалын таван төрөл тус

бүр бие даасан сантай. Тэтгэврийн болон Эрүүл мэндийн даатгалын сан өөрийн

орлогоос гадна улсаас татаас авдаг. Нийгмийн даатгалын сангийн орлого дор

дурдсан эх үүсвэрээс бүрддэг. Үүнд:

Даатгуулагчийн төлсөн нийгмийн даатгалын шимтгэл,

Ажил олгогчийн төлсөн нийгмийн даатгалын шимтгэл,

Сангийн чөлөөт үлдэгдлийг банкинд хадгалуулсны хүү,

Нийгмийн даатгалын шимтгэл төлөх хугацаа хэтрүүлсэнд оногдуулсан

алданги,

Улсын төвлөрсөн төсвөөс олгох хөрөнгө,

Бусад эх үүсвэр зэрэг болно53.

Нийгмийн даатгалын сан бүрийн жилийн орлого, зарлагын төсвийг нийгмийн

даатгалын орон нутгийн байгууллагын саналыг харгалзан Нийгмийн Даатгалын

Ерөнхий газар боловсруулж Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөл баталдаг.

Нийгмийн даатгалын сангийн орлого бүх төрлийн татвар, хураамжаас

чөлөөлөгддөг. Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг тэтгэвэр, тэтгэмж олгох,

нийгмийн даатгалын сангийн үйл ажиллагааны болон хууль тогтоомжид заасан

бусад төлбөр, зардлыг санхүүжүүлэхэд зарцуулдаг. Зах зээлийн нөхцөлд сангийн

53 Монгол улсын нийгмийн даатгалын тухай багц хууль, УБ., 1994, 6 дахь тал

Нийгмийн даатгалын тогтолцоо: шинэчлэл, чиг хандлага

47

зарцуулалтыг илүү оновчтой зохион байгуулах шаардлага тулгарч байна.

Нийгмийн даатгалд шимтгэл төлөгчөөр 2011 онд 26,8 мянган ажил олгогч

бүртгүүлэн шимтгэл төлж, 686,4 мянган хүн заавал даатгалд, хувиараа хөдөлмөр

эрхлэгч 81,6 мянган хүн сайн дурын үндсэн дээр даатгуулсан бөгөөд эрүүл

мэндийн даатгалд 2,7 сая хүн тус тус хамрагдаж байна.

Нийгмийн даатгалын хамрагдалтыг хүн ам, хөдөлмөрийн нөөцийн статистик

үзүүлэлттэй харьцуулан үзэхэд эдийн засгийн идэвхитэй хүн амын 63,5 хувь,

албан бус салбарт ажиллагчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн 20,0 орчим хувь,

малчдын 4,1 хувь нь нийгмийн даатгалд даатгуулж, нийт хүн амын 98,6 хувь нь

эрүүл мэндийн даатгалд тус тус хамрагдаж байна. Нийгмийн даатгалын сангийн

орлогын бүрдүүлэлтийг авч үзвэл 1995 онд 20,2 тэрбум төгрөг шимтгэлийн

орлогоор цуглуулж байсан бол 2012 оны 12 дугаар сарын 1-ний байдлаар 774,1

тэрбум төгрөг санд төвлөрүүлж, орлогын хэмжээ 38,3 дахин нэмэгдсэн бөгөөд

өнгөрсөн 17 жилийн хугацаанд нийгмийн даатгалын санд өссөн дүнгээр 3,2 их наяд

төгрөгийн шимтгэл оруулсан байна.

Зураг 6. Нийгмийн даатгалын сангийн орлого, зарлага (1995-2011 он)

2013 онд Нийгмийн даатгалын таван төрлийн санд нийт 875,4 тэрбум төгрөг

төвлөрүүлэн тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн зардалд нийт 1,0 их наяд төгрөг

зарцуулахаар төсөвлөсөн.

Улсын Их Хурлаас 2007 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр “Нийгмийн

даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай“, “Нийгмийн даатгалын

сангийн 2008 оны төсвийн тухай хууль”-уудыг тус тус баталснаар Улсын төсвөөс

нийгмийн даатгалын сангийн төсвийг тусгаарлаж, уг сангийн бие даасан байдлыг

Нийгмийн даатгалын тогтолцоо: шинэчлэл, чиг хандлага

48

хангахад чиглэсэн алхам хийсэн билээ.

Нийгмийн даатгалын тогтолцоо шинээр бүрдсэн 1994 оноос хойш

тэтгэмжийн, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний, ажилгүйдлийн,

эрүүл мэндийн даатгалын сан тус бүр нь шимтгэлийн орлогоороо зарлагаа бүрэн

нөхөж, тухайн сангийн бие даасан байдал нь харьцангуй хангагдаж байсан

боловч 2008 онд ажил олгогчийн төлөх шимтгэлийн хувь, хэмжээ 8 пунктээр

буурснаас шалтгаалан тэтгэврийн болон тэтгэмжийн даатгалын сангуудын

зарлагын эх үүсвэрийг тухайн жилийн шимтгэлийн орлогоор бүрдүүлж чадахгүй

нөхцөл байдал үүсээд байна.

2011 оны байдлаар даатгалын сангийн зарлагын бүтцэд тэтгэврийн

даатгалын сангийн зарлага 75 хувь, эрүүл мэндийн даатгалын сангийн зарлага 15

хувийг тус тус эзэлж байгаа нь тэтгэвэр, эрүүл мэндийн даатгалын үйл ажиллагаа

нийгмийн даатгалын сангийн 90 хувийг, бусад даатгал нь 10 хувийн гэсэн

харьцаатай үйл ажиллагаа байдаг нь дараах зургаас харагдаж байна.

Зураг 7. Нийгмийн даатгалын сангийн зарлагын бүтэц

Төрөөс хэрэглээний үнийн өсөлт, инфляцийн түвшин, цалингийн өсөлт,

тэтгэврийн худалдан авах чадвар зэрэг үзүүлэлтүүдийг харгалзан нийгмийн

даатгалын сангаас олгож байгаа тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх арга хэмжээг

1995-2012 онд нийтдээ 29 удаа авч хэрэгжүүлснээр, бүрэн тэтгэврийн доод хэмжээ

1995 онтой харьцуулахад 25 дахин нэмэгджээ.

Нийгмийн даатгалын тогтолцоо: шинэчлэл, чиг хандлага

49

Зураг 8. Нийгмийн даатгалын сангуудын 1995-2011 оны орлого, зарлага54

2010 оноос манай улсын ДНБ огцом өссөн нь үндсэндээ уул уурхайн

хөгжилтэй холбоотой, мөн 2009 оноос төсвийн орлого, зарлага хурдтайгаар өсч

байгаа хэдий ч нийгмийн даатгалын сангийн орлого, зарлагын хувь ДНБ-д эзлэх

хэмжээ 2010 оноос огцом буурч байгаа нь хүн амын дундаж цалин өсөөгүй, мөн

даатгал төлж байгаа хүний тоо нэмэгдээгүйтэй шууд холбоотой байна.

Тэтгэврийн даатгалын сан нь нийт шимтгэлийн орлогын 60,0 гаруй хувь,

зарлага санхүүжилтийн 75 хувийг эзэлж, энэ сангаас 300,0 мянга орчим иргэн

тэтгэвэр авч, тэтгэвэрт зарцуулах хөрөнгө жилээс жилд өсч, дундаж тэтгэврийн

хэмжээ харьцангуй нэмэгдэж байгаа ч тэтгэврийн асуудлаар иргэд даатгуулагчдын

санал, хүсэлт манай байгууллагад нэлээд ирсээр байна.

Тэтгэврийн даатгалын сангийн хувьд орлого, зарлагын зөрүүгээр улсын

төсвөөс татаас авч сангийн орлогыг бүрдүүлэн жилд дунджаар 300,0 мянган хүнд

тэтгэвэр олгож байна. 2012 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр тэтгэврийн сангийн

нийт зардал 709,6 тэрбум төгрөг байгаа бөгөөд бүрэн тэтгэврийн доод хэмжээ

180300 төгрөг, хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод 145200, дундаж тэтгэвэр 222,0

мянган төгрөг боллоо.

Нэг тэтгэвэр авагчид ногдох даатгуулагчдын тоо өсөж байгаа нь хүм амын

бүтцэд тэтгэвэр авагчдын тоо нэмэгдэж байгааг харуулж байна. Үүнийг дараах

54 Нийгмийн даатгалын үндсэн үзүүлэлтийн статистик эмхэтгэл, УБ., 2011

Нийгмийн даатгалын тогтолцоо: шинэчлэл, чиг хандлага

50

зургаар харуулж байна.

Зураг 9. Нэг тэтгэвэр авагчид ноогдох даатгуулагчийн тоо

Манай улс 2011 он гэхэд нийт хүн амынхаа 98,6 хувийг эрүүл мэндийн

даатгалд хамруулж чадсан бөгөөд харин нийт хүн амын 1,45 хувь нь эрүүл

мэндийн даатгалд хамрагдаагүй байгаа нь доорх судалгаанаас харагдаж байна.

Зураг 10. Нийт хүн амд эрүүл мэндийн даатгалд хамрагчдыг харьцуулсан байдал

Эрүүл мэндийн даатгалын санд жилд 121,5 тэрбум орчим төгрөгийн орлого

бүрдүүлж, давхардсан тоогоор 3,2 сая даатгуулагчийн тусламж, үйлчилгээний

зардалд 87,2 тэрбум төгрөгийн санхүүжилт олгож байна. Мөн эрүүл мэндийн

даатгалын үйлчилгээг нийгмийн даатгалын байгууллагад анх харъяалуулсан 1996

оны түвшинтэй харьцуулахад даатгуулагчийн тоо 1,4 дахин, эмнэлгийн тусламж

үйлчилгээ авсан хүний тоо 2,7 дахин, эрүүл мэндийн даатгалын сангийн орлогын

Нийгмийн даатгалын тогтолцоо: шинэчлэл, чиг хандлага

51

хэмжээ 16,2 дахин, эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт 13,6 дахин

өслөө.

Зураг 11. ЭМД-ын орлого зарлага (тэрбум төг.)

Харамсалтай нь даатгуулагчийн эрх ашгийг дээдэлсэн эрүүл мэндийн

тусламж үйлчилгээний чанарын хяналтын тогтолцоо бүрдээгүй, даатгуулагчдад

эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах эмнэлэг, эмчээ сонгон үйлчлүүлэх

боломжийг хангасан санхүүжилтийн механизм төлөвшөөгүй, эрүүл мэндийн

даатгалын сангаас санхүүжүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээний зардлын

хэмжээ нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, өртгөөс шууд хамаарал

багатай байгаа зэргээс гадаадын улс орон эмнэлгийг зорьсон манай иргэд,

даатгуулагчийн тоо буурахгүй байна.

Хүснэгт 13. Тэтгэмжийн даатгалын сангаас зарцуулсан хөрөнгө, тэтгэмж авагчдын тоо, тэтгэмжийн төрлөөр (сая төг.)

2009 он 2010 он 2011 он

Хvний тоо Зарцуулсан

хөрөнгө Хvний тоо

Зарцуулсан хөрөнгө

Хvний тоо Зарцуулсан

хөрөнгө БҮГД 112,364 21,241,1 124,232 24,184,7 138,061 31,350,8

Хөдөлмөрийн чадвар тvр

алдсаны тэтгэмж 72,554 4,009,6 82,888 4,864,2 92,806 6,412,3

Жирэмсний ба амаржсаны

тэтгэмж 27,141 14,867,2 26,563 15,068,9 31,834 20,933,1

Оршуулгын тэтгэмж

12,514 2,360,5 13,258 4,218,9 13,309 4,002,6

Өвчтөн сахисны тэтгэмж

155 3,8 1,523 32,8 112 2,8

1995 онд 87 мянган иргэн тэтгэмж авч байсан бол сүүлийн 3 жилийн

байдлаар 138,061 иргэн болтлоо өсчээ.

Нийгмийн даатгалын тогтолцоо: шинэчлэл, чиг хандлага

52

Тэтгэмж авч байгаа иргэдийн дийлэнх нь хөдөлмөрийн чадвар түр алдсаны

тэтгэмж авагчид байгаа бөгөөд тэтгэмж авч байгаа төрөлдөө ч өссөн дүн харагдаж

байна.

Нийгмийн даатгалын шимтгэл: Монголын нийгмийн даатгалын таван

төрөл тус бүрийн онцлогт тохирсон шимтгэлийн хувь, хэмжээг хэрэглэж сангийн

хөрөнгийг бүрдүүлдэг. Нийгмийн даатгалд төлөх нийт шимтгэлийн хувь хэмжээ 21-

23 хувь байгаа нь албан секторын хөдөлмөр эрхлэгчид цалин хөлсөө дутуу

мэдээлэх сонирхлыг бий болгож байна. Нийт шимтгэлийн хэмжээнд хөдөлмөрийн

чадвараа түр алдсаны, үйлдвэрийн ослын, ажилгүйдлийн болон эрүүл мэндийн

даатгалын шимтгэлүүд багтдаг (Хүснэгт 14). Нийгмийн даатгалын тогтолцоонд

13,44 хувь шимтгэл даатгуулагчийн нэрийн дансанд тооцогдож, үлдсэн 0,56 хувийг

тогтолцооны үйл ажиллагаа удирдлагын зардал, тахир дутуугийн ба тэжээгчээ

алдсаны тэтгэвэр, баталгаажсан доод тэтгэврийг санхүүжүүлэхэд зарцуулж

байна.55 Шимтгэлийн хэмжээ өндөр байгаа нь компаниуд ажилтан,

ажилтнуудтайгаа хөдөлмөрийн гэрээний оронд түр гэрээ байгуулахыг илүүд үзэх,

ийм гэрээг хэтрүүлэн ашиглахад хүргэдэг байна.

Хүснэгт 14. Нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээ (даатгуулсан цалингийн хувиар)

Тэтгэвэр тэтгэмж Ажил олгогч Ажилтан Нийт Хувиараа хөдөлмөр эрхлэгч (сайн дурын)

Тэтгэврийн даатгал 7.0 7.0 14.0 10.0 Тэтгэмжийн даатгал 0.5 0.5 1.0 1.0 ҮОМШӨ-ийн даатгал 1.0-3.0 1.0-3.0 1.0 Ажилгүйдлийн даатгал 0.5 0.5 1.0

Эрүүл мэндийн даатгал 2.0 2.0 4.0 MNT 5360/сар* MNT 670/сар**

Нийт 11.0-13.0 10.0 21.0-23.0 *Гадаадын болон харьяалалгүй иргэд ** малчид, оюутнууд, төрөөс даатгалыг нь хариуцдаг иргэд, хоригдлууд

Тэтгэврийн даатгалын санг бүрдүүлэхэд хөдөлмөрийн хөлс, түүнтэй

адилтгах орлогоосоо ажиллагч /цаашид даатгуулагч гэх/ 5,5 хувиар, ажил олгогч

13,5 хувиар шимтгэл төлдөг.

Судалгаанаас харахад цалин манай иргэдийн гол орлого болсон өнөө үед

шимтгэлийн хэмжээ харьцангуй өндөр байгаа нь нийгмийн даатгалд хамрах хүрээг 55 1999 оны хуулинд зааснаар шимтгэлийн 4 хувь тахир дутуугийн болон тэжээгчээ алдсаны тэтгэвэр, ззахиргааны зардлыг санхүүжүүлэхээр заагдсан. 2008 оны хуулиар тэтгэврийн даатгалын шимтгэлийн хэмжээг 19 хувиас 14 хувь болгож бууруулахдаа, уг дүнгээс хичнээн хувь нь нэрийн дансанд орох тухай тодорхой заагаагүй. УНДЕГ-ын ажилтнуудын баталж байгаагаар дээрх 14 хувийн 4 хувийг нь буюу 0,56 хувийг энэ зардалд зориулдаг аж. Гэтэл захиргааны мэдээллээс харахад хувь хүний нэрийн дансанд орж буй бодит хувь үүнээс доогуур байна. Иймээс хувь хүний дансны үлдэгдэл болон шимтгэл төлөгч хувь хүмүүс ямар эрхтэйг ил тод мэдээлж, хариуцлагын тогтолцоог чангатгах шаардлагатай нь тодорхой байна.

Нийгмийн даатгалын тогтолцоо: шинэчлэл, чиг хандлага

53

өргөтгөхөд сөрөг нөлөө үзүүлж байна.

Нийгмийн даатгалын таван төрлийн нийт дүнгээр даатгуулагч 10%, түүний

ажил олгогч мөн 10%-ийн шимтгэл төлж сан бүрдүүлэхэд оролцдог. Хэрэв ажил

олгогчийн төлөх нийгмийн даатгалын шимтгэлийн хэмжээг хэт өндөр тогтоовол

тэдний ажлын байр нэмэгдүүлэх сонирхлыг хязгаарлаж, компани, аж ахуйн

нэгжийн дотоод хуримтлал бий болгох бололцоог хомсотгон, шинээр

байгуулагдсан аж ахуйн нэгжийг өр төлбөрт оруулах нөхцлийг зарим талаар бий

болгодог сөрөг үр дагавар ажиглагдаж байна.

Сайн дурын даатгалд хамрагдагчид өөрсдийн тодорхойлсон орлогоос

тооцон заавал даатгуулсан хүмүүсийн шимтгэлийн нийт дүнгээс хоѐр дахин бага

хувиар шимтгэл төлж байгаа асуудал ч төдийлөн оновчтой бус, хуваарилалтыг

шударга бус явуулах нөхцлийн нэг шалтгаан болж байна.

Нийгмийн даатгалын шимтгэл төлж буй дундаж цалин хөлсний хэмжээ

Үндэсний статистикийн газраас мэдээлсэн улсын дундаж цалингаас нэлээд

доогуур байгаа нь ажил олгогчид шимтгэл ноогдуулах орлогоо дутуу мэдээлж,

шимтгэл төлөхөөс аль болох зайлсхийж байдгийн нэг илрэл гэж үзэж болно.

Иргэдэд томоохон зардал шаардсан арга хэмжээ авах болсон үед

тухайлбал, орон сууц худалдан авах, боловсрол эзэмших, өндөр үнэтэй мэс засал

хийлгэх зэрэгт урсгал орлогоороо зардлаа даах боломжгүй байдаг учраас

зайлшгүй мөнгөн хөрөнгийн хуримтлал бий болгох шаардлага гарна. Энэхүү

мөнгөн хуримтлалыг бий болгох нэг хэлбэр бол амьдралын даатгалын гэрээ

байгуулах явдал юм.

Сүүлийн жилүүдэд даатгалын хуримтлалаар үндэсний эдийн засагт хөрөнгө

оруулалт хийх боломж гарч ирж байна. Банкны салбарууд сул чөлөөтэй мөнгөн

хөрөнгийг богино хугацаанд татаж хуримтлал бий болгодог бол даатгалын

байгууллагууд, тэр дундаа амьдралын урт хугацааны даатгалд хамрагдагчид 10 ба

түүнээс дээш жилийн хугацаатайгаар хуримтлал бүрдүүлдэг. Урт хугацааны

даатгалын гэрээ байгуулж, тогтвортой их хэмжээний мөнгөн хөрөнгө

төвлөрүүлснээр бизнесийн салбар болон төрийн хувьд найдвартай санхүүгийн эх

үүсвэрийг бүрдүүлэх боломж олгоно56.

Нийгмийн даатгалын зарим тоон үзүүлэлт: Нийгмийн даатгалын тухай

56 Ганзориг А, Бурмаа Г, Нийгмийн даатгалын (амьдралын даатгал) сангийн тулгамдсан асуудал ба актуар тооцоо, “Шинжлэх ухаан, технологи-хөгжлийн хүчин зүйл” ЭШ-ний хурлын илтгэлийн эмхэтгэл, УА., Удирдлага, бодлого судлалын хүрээлэн, УБ., 2011, 101 дэх тал

Нийгмийн даатгалын тогтолцоо: шинэчлэл, чиг хандлага

54

хуулиуд хэрэгжиж эхэлсэн, нийгмийн даатгалын тогтолцоо бүрэлдэн тогтсоноос

хойш ийнхүү 20 шахам жил болж байна. 2011 оны байдлаар 26803 ажил олгогч

болон 686,4 мянган даатгуулагчид нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаагийн

604762 даатгуулагч (88,1 хувь) заавал даатгалд, 81642 даатгуулагч (11,9 хувь)

сайн дурын даатгалд даатгуулсан байна. Иргэний эрүүл мэндийн даатгалд нийт

хүн амын 98,6 хувь нь хамрагджээ57.

2001 онд нийгмийн даатгалын сангаас 1,1 сая хүнд 81,5 тэрбум төгрөгийн

тэтгэвэр, тэтгэмж, төлбөр олгож үйлчилсэн нь 1995 оныхоос хүний тоо 3,2 дахин,

хөрөнгийн хэмжээ 3,5 дахин өссөн байна58. 2011 онд давхардсан тоогоор 3,6 сая

хүнд 586 тэрбум төгрөгийн хэмжээтэй зардлыг нийгмийн даатгалд зарцуулсан нь

2001 оныхтой харьцуулахад нийгмийн даатгалын сангийн зарлага 7,2 дахин өссөн

байна.

Хүснэгт 15. Нийгмийн даатгалд оролцогчдын байдал59

Д/д Он Ажил олгогч

байгууллагын тоо Нийгмийн даатгалд шимтгэл төлж буй хүний

тоо /мян.хүн/

1 1995 14069 409.1 2 1996 13239 415.8 3 1997 13046 431.5 4 1998 12890 455.4 5 1999 13008 437.0 6 2000 13017 381.4 7 2001 13673 392.7 8 2002 13986 308.1 9 2003 15194 357.6 10 2004 15836 366.0 11 2005 16685 367.9 12 2006 18535 436.4 13 2007 17519 484.8 14 2008 19781 547.2 15 2009 21287 543.9 16 2010 23299 590.4 17 2011 26803 686.4

Нийгэм-хангамжийн тогтолцооны үед тэтгэвэр, тэтгэмжийн хөрөнгийн 70

гаруй хувийг улсын төсвөөс гаргаж, дөнгөж 30 орчим хувийг шимтгэлийн орлогоор

санхүүжүүлж байсан бол эдүгээ даатгалын сангийн нийт орлогын 71,5 орчим

хувийг шимтгэлийн орлого эзэлж тэтгэврээс бусад бүх төрлийн даатгалын сан

орлогоороо, зарлагаа бүрэн нөхөж, нөөц хөрөнгө хуримтлагдаж сангуудын чадавхи

сайжирсаар байгаа юм.

Нийгмийн даатгалын тухай хуульд 1996 оноос хойш нийтдээ 9 удаа 92 зүйл,

57 НДЕГ., Нийгмийн даатгалын статистикийн эмхэтгэл, УБ., 2012 58 Ванданмагсар Д., Сүхбаатар Ц., Нийгмийн даатгалын үүсэл, хөгжил, шинэчлэл, УБ., 2002, 23 дахь тал 59 НДЕГ., Нийгмийн даатгалын статистикийн эмхэтгэл, УБ., 2012

Нийгмийн даатгалын тогтолцоо: шинэчлэл, чиг хандлага

55

заалтад нэмэлт өөрчлөлт оруулан, тэтгэврийн тогтолцоог эрх зүйн нэгдсэн орчинд

оруулах, 1995 оноос өмнө, хойно тогтоосон тэтгэврийн зөрүүг арилгах, бүх

төрлийн тэтгэврийг 8 удаа нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээ авч хэрэгжүүлснээр

тэтгэврийн дундаж хэмжээ 1994 оныхоос 6,3 дахин өсч нийгмийн даатгалын

бодлого, үйл ажиллагаа байнга шинэчлэгдэж байна.

Одоо нийгмийн даатгалын сангийн орлогын 71,5 хувийг шимтгэлийн орлого,

25,2 хувийг улсын төвлөрсөн төсвийн санхүүжилт, 1,4 хувийг төр хариуцах

шимтгэл, 1,8 хувийг бусад орлогын эх үүсвэрээс бүрдүүлж байна. Нийгмийн

даатгалын сангаас тэтгэвэр авч буй 280 гаруй мянган хүний 83,2 хувь нь бүрэн

тэтгэвэр, үлдсэн нь хувь тэнцүүлсэн тэтгэвэрт хамрагджээ.

Хүснэгт 16. Тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх талаар авсан арга хэмжээ

Он Засгийн газрын

тогтоолын дугаар Нэмсэн хэмжээ

Тэтгэврийн доод хэмжээ

Тэтгэврийн өсөлтийн

хувь 1992 39 20%, 100 төг., 350 төг., 2 дахин 625 0,93 1993 12 Шат дараалан ялгавартай нэмсэн. 1928 3.1 1994 205 Шат дараалан 32% 1000 төг, 30% 3155 5.04 1995 104 Дунджаар 20% 5156 8.2 1996 71 Тодорхой нөхцлөөр 25-30% 6600 10.56

1997 21, 5, 73, 201 Ялгавартай нэмсэн дунджаар 10-30%,

2000 төг 9200 14.72

1998 54 500-1000 төг 12000 19.2 1999 157 Итгэлцүүрээр 16000 25.6 2001 88, 166 1000-1500 төг 18850 30.16 2002 193 15-20% 22600 36.16 2004 3 15-25% 32000 51.2

2005 22, 247 Итгэлцүүрээр 40000 64

2006 16, 207 Тодорхой нөхцлөөр 40000 64 2007 15, 109, 110, 241 Тодорхой нөхцлөөр, итгэлцүүрээр, 15% 67500 108 2008 355 20% 81000 129.6 2010 241 30% 105300 168.5 2012 80 35000 төг 140300 224.48

Нийгмийн даатгалын тогтолцоонд шилжсэн хугацаанд тэтгэвэр авагчдын

тоо жилд дунджаар 14,5 мянгаар нэмэгдсэн байна. Нийгмийн даатгалын шимтгэл

хураамжийн орлого 2011 оны байдлаар 755 орчим тэрбум төгрөг болсон нь 1995

оны гүйцэтгэлээс 25 дахин өсчээ. Нийгмийн даатгалын сангаас 2011 онд 600

орчим тэрбум төгрөгийг зарцуулсан нь 1995 оны гүйцэтгэлээс 24 дахин нэмэгдсэн

бөгөөд нийт зарлагын 97 орчим хувийг тэтгэвэр, тэтгэмж, төлбөр, тусламж

үйлчилгээнд зарцуулсан байна.

2011 оныг 1995 онтой харьцуулахад нийгмийн даатгалын үйл ажиллагааны

зардал 31 дахин өссөн ба нийт зардлын 60 хувь цалинд, 23 хувь нь бараа

үйлчилгээний бусад зардалд, 17 хувь нь хөрөнгө оруулалтад зарцуулагджээ.

Нийгмийн даатгалын тогтолцоо: шинэчлэл, чиг хандлага

56

Үүнийг өнгөрсөн арван жилийн төрийн албан хаагчдын цалин, нийгмийн

даатгалын тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээний өсөлт зэрэгтэй харьцуулан дараах

хүснэгтүүдээс харж болно.

Харьцуулалтаас дүгнэхэд шилжилтийн гэгддэг үед төрийн албан хаагчдын

дундаж цалин 1992 онд 980 төгрөг байсан бол 1992-2003 онуудад Засгийн газрын

20 гаруй тогтоолоор дундаж цалин 60,2 дахин, дундаж тэтгэвэр 30.2 дахин

нэмзгдүүлсэн байхад харин хэрэглээний үнэ 120 дахин өссөн байгаагаас харахад

цалингийн өсөлт нь тэтгэврийн өсөлтөөс бараг 2 дахин түрүүлэн, инфляцийн

түвшингээс мөн 2 дахин хоцорсон явдал нь нийгмийн даатгалын болон халамжийн

тэтгэвэр авагч иргэдийн хувьд орлогын хомсдолд орж ядуурлыг нэмэгдүүлэх

бодитой шалтгаан болсон нь тодорхой байгаа юм.

Хүснэгт 17. Төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх талаар авсан арга хэмжээ

Он Засгийн газрын, тогтоолын

дугаар, огноо Нэмэгдсэн хэмжээ

Дундаж цалин (төг)

Дундаж цалингийн

өсөлт (дахин)

1992 №12 1992-01-31 N'35 1992-02-29 №69 1992-12-17

Цалин 20% 360 төг 2 дахин

1176 1626 3252

3,32

1993 №94 1993-05-31 №184 1993-12-15

3000 төг Шинэ сүлжээ гаргаж дунджаар 50

орчим %

10393 10,61

1994 №211 1994-12-24 Дунджаар 32 % 13741 14,02

1995 №95 1995-06-14

Шинэ сулжээ гаргаж дунджаар 20 орчим % болон нэмэгдэл

цалингийн шинэ тогтолцоо бий болгосон

21124 21,56

1996 Цалингийн өөрчлөлт гараагүй 21124 21,56

1997 №100, 101 1997-04-23 2 №200, 201 1997-09-28

Цалинг ТҮ-25%, бусад нь 20% Цалинг 15%

26656 29257

29,85

1998 №52 1998-04-15 Цалинг 10% 32183 32,84 1999 №154 1999-09-24 Цалинг 10 сараас 10% 37384 38,15

2000 №224 1997-12-29 Цалинг 2001 оны

01 сарын 01-ээс 25% 49800 50,82

2001 №89,90 2001-04-20 №232 2001-10-17

Сүлжээг ялгавартай нэмсэн 2500-3000 төг

54000 55,10

2002 №195 2002-09-18 Цалингийн сүлжээг шинэчлэн

тогтоосон 64800 66.1

2004 №42 2004-02-18 Дунджаар 25% нэмсэн 81000 82.62 2005 №110 2005-05-25 Цалинг 7.5% 87075 88.85

2006 №12 2006-02-08 №147 2006-06-28

Цалинг 30% Цалинг 16.2%

113197 131535

115.5 134.2

2007 №13 2007-01-10 №237 2007-09-27

Цалинг 20% Цалинг 57%

157842 247811

161.06 241.59

2007 №351 2007-12-26 Цалинг 20% 297372 303.44 2010 №239 2010-10-01 Цалинг 30% 358209 365.519

2012 №78 2012.03.16 2012-02-01-нээс 80000 төг

2012-05-01-нээс 23% 538997 549.997

Нийгмийн даатгалын тогтолцоо: шинэчлэл, чиг хандлага

57

Нийгмийн даатгалын тогтолцоо бүрэлдэн бий болсон цагаас эхлэн өнөөг

хүртэл иргэд, аж ахуйн нэгжийн нийгмийн даатгалын шимтгэлийн орлого нь

зарлагаа ямагт дааж ирсэн мэт боловч тэтгэврийн ба эрүүл мэндийн даатгалын

сан нь улсын төсвийн татаас авч ирсэн байна.

Нийгмийн даатгалын байгууллагууд шимтгэл хураамж цуглуулах, өр авлага

барагдуулахад гол анхаарлаа төвлөрүүлж хууль хяналт, татварын

байгууллагуудтай хамтран олон чухал арга хэмжээ авч хэрэгжүүлсний дүнд 2011

оны байдлаар шимтгэлийн орлогод эзлэх авлагын хэмжээ буурсан байна.

2.3. Нийгмийн даатгалын удирдлагын үйл ажиллагаанд хийсэн шинжилгээ

Нийгмийн даатгалын тогтолцоог хөгжүүлэх үүргийг удирдлагын шат, шатны

бүтцийн нэгжүүд хэрэгжүүлж байдаг бөгөөд удирдлага гэдэг нь ерөнхий утгаараа

аливаа тогтолцооны мөн чанарын гол зүй тогтлуудад тулгуурлан уг тогтолцоог

шинэ орчин нөхцөлд шилжүүлж чадах зорилго, төлөвлөгөө бүхий иж бүрэн

нөлөөлөл, гадаад орчны хувьсах болон тогтолцооны үйл ажиллагааны үр дүнд

үндэслэн зохицуулалт хийх үйл явц юм.

Удирдлагын шинжлэх ухааны түгээмэл ойлголт, хуулиар нийгмийн

даатгалын удирдлагын орц, явц, гарцыг тодорхойлж үзвэл орц нь бүх шатны

удирдах байгууллагын эрх зүйн зохицуулалт, зохион байгуулалт, бүтэц, удирдах

ажилтнуудын мэдлэг, чадвар, санхүүгийн нөөц, нийгмийн даатгал, тэтгэвэр

тэтгэмжийн талаар төрөөс баримтлах бодлого, түүнийг хэрэгжүүлэхэд оролцох

иргэдийн оролцоо, иргэдэд хүргэх хууль, эрхийн мэдээлэл зэрэг нь багтдаг. Явцад

нийгмийн даатгалын байгууллагаас нийгмийн даатгалын хууль, тогтоомжийн

хүрээнд иргэдэд үзүүлж байгаа нийгмийн даатгал, тэтгэвэр тэтгэмж, эрүүл

мэндийн болон бусад тэтгэмжийн үйл ажиллагаа хамрагдана. Харин гарцыг иргэд

нийгмийн даатгалд хамрагдсанаар эрсдэлд орсон үедээ болон өндөр наслаж

хуулийн дагуу нийгмийн даатгалын байгууллагаас тэтгэвэр, тэтгэмж авснаар

хэмжигдэх ба энэ арга хэмжээний хүртээмж амьдралынх нь баталгаа болж тухайн

иргэнд төрөөс үзүүлж байгаа халамж анхаарал гэдгээр тодорхойлж болно.

Хууль эрх зүйн орчин: Улсын Их Хурлаас 1994 онд нийгмийн даатгалын

багц хуулиудыг батлан гаргаснаар нийгмийн даатгалын тогтолцооны хууль эрх

зүйн үндэс бүрдсэн. Нийгмийн даатгалын харилцаа нь Үндсэн хууль, Төсвийн

байгууллагын удирдлага, санхүүжилтын тухай хууль, Монгол улсын нэгдсэн

төсвийн тухай хууль, Төсвийн тогтвортой байдлын тухай хууль, Төрийн аудитын

Нийгмийн даатгалын тогтолцоо: шинэчлэл, чиг хандлага

58

тухай хууль, Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хууль, Төрийн албаны тухай

хууль, Нийгмийн халамжийн тухай хууль болон Даатгалын тухай, Тэтгэврийн

даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай, Тэтгэмжийн доод хэмжээ тогтоох

тухай, Ахмад настны нийгмийн хамгааллын тухай, Даатгалын мэргэжлийн

оролцогчийн тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн

тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай, Нийгмийн

даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний

тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай,

Хөдөлмөрийн тухай зэрэг бусад холбогдох хууль тогтоомжийн хүрээнд

зохицуулагдан хэрэгждэг. Энэхүү эрх зүйн орчин нь даатгалын үйлчилгээ анхан

шатнаасаа эхлэн нэгдсэн удирдлагаар хангагдах боломжийг бий болгодог.

Удирдлагын бүтэц: Нийгмийн даатгалын тогтолцооны удирдлагын

субьектүүд нь хууль тогтоох, шийдвэр гаргах, хэрэгжүүлэх байгууллагууд (Улсын

Их Хурал, Засгийн газар, Нийгмийн даатгалын асуудал хариуцсан төрийн

захиргааны төв байгууллага, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл, Нийгмийн

даатгалын ерөнхий газар, аймаг, нийслэл, дүүргийн засаг дарга, Нийгмийн

даатгалын газар, хэлтэс) тэдгээрийн удирдах ажилтнууд юм. Зах зээлийн

харилцааны нөхцөл дэх нийгмийн даатгалын удирдлагын онцлог нь ажил олгогч,

даатгуулагч, Засгийн газрыг тэгш төлөөлсөн гурван талын оролцоо бүхий

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн үйл ажиллагаагаар илэрч байна.

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл нь нийгмийн даатгалын бодлого

боловсруулан санал оруулах, даатгалын сангийн орлого, зарлага, үйл

ажиллагааны зардал, албаны бүтэц зохион байгуулалтыг батлах, нийгмийн

даатгалын хуулиудын хэрэгжилтэд хяналт тавих өргөн эрх үүргийг хэрэгжүүлж

байна.

Нийгмийн Даатгалын Ерөнхий газар нь нийгмийн даатгалын сангуудын

орлого, зарлагын байдалд хяналт тавьж, тайлан тэнцлийг улирал, жилээр гаргаж

санал дүгнэлтийн хамт Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлд тайлагнадаг.

Нийгмийн даатгалын төв байгууллага /Улсын нийгмийн даатгалын ерөнхий

газар/ нь нийгмийн даатгалын асуудал хариуцсан засгийн газрын гишүүн /Хүн

амын хөгжил нийгмийн хамгааллын сайд/-ын, орон нутгийн байгууллага /аймаг,

нийслэл, дүүргийн нийгмийн даатгалын хэлтэс, газар, сумын тасаг /ажилтан/ нь

тухайн шатны засаг дарга болон нийгмийн даатгалын дээд шатны байгууллагын

Нийгмийн даатгалын тогтолцоо: шинэчлэл, чиг хандлага

59

удирдлагын дор ажиллана60.

Нийгмийн даатгалын төв байгууллагын даргыг Нийгмийн даатгалын

Үндэсний зөвлөлтэй зөвшилцөж, Нийгмийн даатгалын асуудал хариуцсан засгийн

газрын гишүүн, орон нутгийн байгууллагын даргыг тухайн шатны Засаг даргатай

зөвшилцөж, Нийгмийн даатгалын дээд шатны байгууллагын дарга томилдог61.

Зураг 12. Нийгмийн даатгалын удирдлагын бүтэц

Нийгмийн даатгалын төв байгууллагын даргыг Нийгмийн даатгалын

Үндэсний зөвлөлтэй зөвшилцөж, Нийгмийн даатгалын асуудал хариуцсан засгийн

газрын гишүүн, орон нутгийн байгууллагын даргыг тухайн шатны Засаг даргатай

зөвшилцөж, Нийгмийн даатгалын дээд шатны байгууллагын дарга томилдог62.

Нийгмийн даатгалын хууль тогтоомжийн хэрэгжилт, даатгалын үйлчилгээ нь

үр дүнтэй байх, эсэх нь удирдлагын үйл ажиллагаа ажлын арга барилаас ихээхэн

хамааралтай бөгөөд нийгмийн даатгалын мэдлэг чадвартай боловсон хүчнээр

хангагдаагүй нөхцөлд хүнд сурталд автагдан, даатгуулагчийн хүсэн хүлээж байгаа

үйлчилгээг шуурхай үзүүлэхэд хүндрэл учруулах талтай байдаг.

60 Улсын нийгмийн даатгалын лавлах, I дэвтэр. УБ., 1997 61 Нийгмийн даатгалын тухай багц хууль, УБ., 1994, 34 дэх тал 62 Нийгмийн даатгалын тухай багц хууль, УБ., 1994, 34 дэх тал

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл

ЭМД-ын салбар зөвлөл

Засгийн газрын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн

хамгааллын сайд

НДЕГ-ын дэргэдэх гомдлын

шаардлагын зөвлөл

Улсын нийгмийн даатгалын

ерөнхий газар

ЭХМТ Комисс Мэргэжлийн

өвчин судлалын төв

Аймаг, нийслэлийн гомдлын шаардлагын зөвлөл

Аймаг, нийслэлийн

нийгмийн даатгалын газар, хэлтэс

Аймаг, нийслэлийн Засаг дарга

Сум, дүүргийн Засаг дарга

Дүүргийн НД-ын хэлтэс, сумын НД-ын

тасаг, байцаагч

Дүүргийн гомдлын шаардлагын зөвлөл

Аймгийн ЭХМ-ийн комисс

Дүүргийн (сумын)

ЭХМ-ийн комисс

Нийгмийн даатгалын тогтолцоо: шинэчлэл, чиг хандлага

60

Нийгмийн даатгалын байгууллагын ажлын байр бүрт гүйцэтгэх чиг үүргийг

нарийвчлан тогтоох замаар оновчтой зохион байгуулалтыг хэрэгжүүлэх зорилт

дэвшигдэж байна. Мөн түүнчлэн Нийгмийн даатгалын салбарын хүний нөөцийн

удирдлагын чиглэлээр бие даасан хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлэх нь чухал

гэж үзэж байна.

Нийгмийн даатгалын байгууллагын чадавхийг дээшлүүлэх, ажилтны

ажиллах, амьдрах нөхцөл, тэдгээрийн нийгмийн хамгааллыг сайжруулж дэмжлэг,

туслалцаа үзүүлэх ба нийгмийн даатгалын ажилтан нь хууль дээдлэх, бусдын

нөлөөнд үл автах, даатгуулагч, ажил олгогчийн хууль ѐсны эрх, ашиг сонирхлыг

хүндэтгэн хамгаалах зарчим баримтлан, ѐс зүйн хэм хэмжээг чанд сахиж ажиллах

нь онцгой чухал юм.

Нийгмийн даатгалын тогтолцоонд орон нутгийн түвшин нэлээд голлох

суурийг эзэлдэг бөгөөд энэ нь нийгмийн даатгалын үйлчилгээний гол хэсэг болох

нийгмийн даатгалын шимтгэл цуглуулах, тэтгэвэр тэтгэмжийг тавьж олгох болон

иргэд, аж ахуйн нэгж байгууллагатай хамгийн ойр дөт ажиллаж, нийгмийн

даатгалын хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангуулж ажилладгаараа илүү давуу

талтай байдаг.

Зах зээл хөгжсөн орнуудын туршлагаас үзэхэд орчин үеийн нийгмийн

даатгалын удирдлагын дээд түвшний чиг үүрэг, эрх хэмжээний асуудал нь орон

нутгийн түвшинд илүү шилжсэн тохиолдолд иргэдэд хүрэх нийгмийн даатгалын

үйлчилгээ илүү чанартай, түргэн шуурхай болох бөгөөд үүнийг нийгмийн

даатгалын салбарт шинэ бүтэц, тогтолцоог бий болгох замаар шийдвэрлэж болно.

Зураг 13. Нийгмийн даатгалын байгууллагын чиг үүрэг

Нийгмийн даатгалын байгууллагын үндсэн зарчим,

чиг үүрэг

Нийгмийн даатгалын байгууллагын үйл ажиллагааны зарчим: НД-ын байгууллага өөрийгөө санхүүжүүлэх НД-ын байцаагч хууль дээдлэх, бусдын нөлөөнд үл автах Даатгуулагч, ажил олгогчийн хууль ѐсны эрх ашиг сонирхлыг хүндэтгэн хамгаалах

Нийгмийн даатгалын байгууллагын чиг үүрэг: НД-ын тухай хууль тогтоомжийн биелэлтийг зохион байгуулах НД-ын санг бүрдүүлж орлого зарлагын гүйцэтгэлийг хангах НД-ын сангаас тухайн төрлийн тэтгэвэр, тэтгэмжийг цаг тухайд нь олгох ажлыг зохион байгуулах НД-ын бусад үйлчилгээ

Нийгмийн даатгалын тогтолцоо: шинэчлэл, чиг хандлага

61

Үүний тулд нийгмийн даатгалын тогтолцоог боловсронгуй болгоход Монгол

улсын нийгмийн салбарын хувьчлалын тухай хуулийн хүрээнд үйл ажиллагааны

үндсэн нэгжийн хувьчлалын асуудлыг авч үзэн эрх зүй, эдийн засгийн болон

зохион байгуулалтын орчин нөхцлийг бүрдүүлэх явдал нэн чухал юм.

Энэхүү арга хэмжээг зохион байгуулахдаа нийгмийн даатгалын шимтгэлээ

бүрэн цуглуулах бааз, суурь сайтай, чадварлаг мэргэжлийн баг бүрдсэн, хөрөнгө

санхүүгийн чадвар сайтай нэгжийг сонгох нь илүү тохиромжтой. Энэ нь нийгмийн

даатгалын салбарын удирдлагын бүтцэд шинэ хэлбэрийг бий болгох ач холбогдол

бүхий үр дүнтэй ажил болно.

Зураг 14. Нийгмийн даатгалын үйл ажиллагааны удирдлага63

Нийгмийн даатгалын удирдлага нь бие биедээ шүтэлцсэн, шаталсан загвар

бүхий үндэсний, нутаг дэвсгэрийн, анхан шатны гэсэн гурван түвшний байгуулалт

төдийгүй түүний объект нь хүний сайн сайхны төлөө, иргэнд хандсан нийгмийн

хамгааллын тогтолцоо бөгөөд удирдлагын болон нэгжийн харилцан хамтын

ажиллагаа нь хүмүүнлэг зарчимд үндэслэгдэн, үр дүн нь иргэдийнхээ нийгмийн

баталгааг хэрхэн хангаснаар тодорхойлогдоно.

Нийгмийн даатгалын удирдлагын үйл ажиллагааны үр дүн иргэдэд хэрхэн

хүрч байгаа, иргэдийн нийгмийн даатгалын талаарх мэдлэг, мэдээлэл, сэтгэл

ханамж, үйлчилгээний төрөл, хүртээмжийн талаар судлах эхний нэг алхам бол

иргэдээс авах санал асуулга юм.

Энэ үүднээс даатгалын талаарх иргэдийн мэдлэг ойлголт, сэтгэл ханамж,

мэдээллийн хүртээмжийн өнөөгийн байдлыг тодруулах зорилгоор нийт 298 63 Гантөмөр Г, Монгол Улсын нийгмийн даатгалын удирдлагын тогтолцоог боловсронгуй болгох нь. Удирдахуйн ухааны доктор (Ph.D.)-ын зэрэг горилсон бүтээл, УБ., 2006, 22 дахь тал

Үйл

ажил

лага

аны

түв

шин

Дээд

Дунд

Анхан

Бодлого тодорхойлж, стратегийн төлөвлөлт, бодлогын удирдамжаар хангах, хөтөлбөр боловсруулах, хяналт тавих, үнэлж дүгнэх, хөрөнгө хуваарилах

Нутаг дэвсгэрийн хэмжээнд нийгмийн даатгалын сан бүрдүүлэх, зарцуулалтад хяналт тавих, анхан шатны нэгжийн ажлыг шалгаж зааварлах, хүний нөөцийн бодлого хэрэгжүүлэх

Бичиг баримт бүрдүүлэх, тэтгэвэр тэтгэмж олгох, нийгмийн даатгалын бусад үйлчилгээ үзүүлэх

Аймаг, нийслэл, УНДЕГ Засгийн газар, сум, дүүрэг, НХХЯ НД-ын байгууллага

Нийгмийн даатгалын тогтолцоо: шинэчлэл, чиг хандлага

62

иргэнээс санал асуулгын хуудсаар судалгаа авч дүгнэлээ.

Асуулгад даатгалын үүрэг ач холбогдол, мэдлэг, мэдээлэл, даатгалын

удирдлагын үйл ажиллагааны талаар иргэдийн сэтгэл ханамж, уг үйл ажиллагаан

дахь иргэдийн оролцоо, хуримтлуулсан туршлагатай холбоотой 11 багц асуулт

тусгасан (Хавсралт 2) болно.

Судалгаанд хамрагдагчдын 110 хүн буюу 36,9 хувь нь эрэгтэй, 188 хүн буюу

63,1 хувь нь эмэгтэй байв. Насны ангиллын тухайд 20-29 настай 114 хүн (38,3

хувь), 30-39 настай 113 хүн (37,9 хувь), 40-49 настай 46 хүн (15,4 хувь), 50-59

настай 17 хүн (5,7 хувь), 60-69 настай 8 хүн (2,7 хувь) байна.

Боловсролын хувьд бакалаврын зэрэгтэй 164 хүн (55 хувь), магистрын

зэрэгтэй 94 хүн (31,5 хувь), бүрэн дунд боловсролтой 27 хүн (9,1 хувь), мэргэжлийн

боловсролтой 6 хүн (2 хувь), дунд боловсролтой 4 хүн (1,3 хувь), докторын

зэрэгтэй 3 хүн (1 хувь) хамрагдлаа.

Зураг 15-д харуулсан ажил эрхлэлтийн байдал нь судалгаанд

хамрагдагчдын ихэнх нь буюу 68.8 хувь нь төсөвт байгууллагад ажилладаг, 6 хүн

тэтгэвэрт байгаа нь хамгийн бага болох 2 хувийг эзэлж байна.

Зураг 15. Судалгаанд оролцогчдын ажил эрхлэлтийн байдал

Төрийнбайгууллагад

68%

Тэтгэвэрт2%Ажил эрхэлдэггүй

4% Хувийн хэвшлийнбайгууллагад

12% Олон улсынбайгууллагад

4%

Төрийн бусбайгууллагад

6%

Оюутан4%

Судалгаанд оролцогчдын сарын дундаж орлогын байдлаас 126000 хүртэлх

төгрөгийн орлоготой 24 хүн (8,1%), 361000 төгрөг буюу түүнээс дээш орлоготой

208 хүн (69,8%) байна.

Хүснэгт 18. Судалгаанд оролцогчдын сарын дундаж орлого Сарын дундаж орлого Хүний тоо Эзлэх хувь 126000 хүртэлх төгрөг 24 8,1 127000-200000 төгрөг 12 4,0 201000-280000 төгрөг 22 7,4 281000-360000 төгрөг 32 10,7

361000 төгрөг буюу түүнээс дээш 208 69,8 Нийт 298 хүн 100 хувь

Нийгмийн даатгалын тогтолцоо: шинэчлэл, чиг хандлага

63

Нийт судалгаанд оролцогчдын 25,8 хувь буюу 77 хүн гадаад оронд

зорчихдоо ямар нэг даатгалд хамрагдаж үзсэн байна. Мөн даатгалын үндсэн

таван төрөлд хамрагдсан байдлыг тодруулахад дараах байдалтай байна.

Зураг 16. Судалгаанд оролцогчдын даатгалд хамрагдсан байдал

261

76

40

38

35

37

222

258

260

263

0 50 100 150 200 250 300

Эрүүл мэндийндаатгал

Тэтгэврийн даатгал

Осол гэмтлийндаатгал

Ажилгүйдлийндаатгал

Тэтгэмж

Даа

тгал

ын

төрө

л

Хүний тоо

ХамрагдаагүйХамрагдсан

Дээрх хүснэгтээс үзэхэд эрүүл мэндийн даатгалд 261 хүн хамрагдсан байх

бөгөөд ажил эрхэлдэггүй, тэтгэвэрт байгаа, оюутан нийт 28 хүнээс бусад төрийн

болон бусад байгууллагад ажилладаг атлаа эрүүл мэндийнхээс бусад даатгалд

хамрагдаагүй гэж хариулсан нь даатгалын талаарх мэдлэг иргэдийн дунд

хангалтгүй байгааг харуулж байна. Үүнтэй холбоотойгоор даатгалын тухай мэдлэг,

мэдээллийн тухай лавлан асуухад дараах байдлаар хариулжээ (Хүснэгт 19).

Хүснэгт 19. Судалгаанд оролцогчдын даатгалын тухай мэдлэг, мэдээлэл (хувиар)

Товч утга Огт

мэдэхгүй Бага зэрэг

Дунд зэрэг Мэднэ

Сайн мэднэ

1 Даатгалтай холбоотой эрх зүйн баримт

бичгүүдийг 16.4 36.2 30.5 13.1 3.7

2 Тэтгэврийн төлөвлөлт хийх талаар 38.6 33.2 17.4 8.7 2.0

3 Даатгалын хураамж төлсөн,

хуримтлуулсан, зарцуулсан мэдээллээ 31.2 32.6 23.8 9.1 3.4

4 Даатгалыг хэзээ хэрхэн ашиглах тухай 19.5 31.5 29.2 15.4 4.4

5 Эрүүл мэндийн даатгалыг юунд хэрхэн

ашиглахыг 11.1 28.2 28.5 22.8 9.4

6 Хөдөлмөрийн чадвараа алдсан үед

даатгалд хэрхэн хандахыг 26.5 35.6 21.1 12.1 4.7

7 Ажилгүй болсон үедээ даатгалд хэрхэн

хандахыг 27.2 33.6 17.8 14.4 7.0

8 Тэтгэвэрт гарахдаа тогтоолгох тэтгэврийн талаар

18.8 34.9 22.8 19.8 3.7

Дундаж 23.6 33.2 23.8 14.4 4.8

Нийгмийн даатгалын тогтолцоо: шинэчлэл, чиг хандлага

64

Дээрх судалгааны дүнгээс иргэдийн даатгалын үйл ажиллагааны тухай

мэдлэг мэдээлэл бүхэлдээ сул буюу дунджаар 80,6 хувь нь дунд зэрэг ба түүнээс

доош үзүүлэлттэй байна. Нэн ялангуяа, тэтгэврийн төлөвлөлт хийх тухай болон

даатгалын хураамжийн бүрдэлт, зарцуулалтын тухай, даатгалын эрх зүйн тухай

мэдлэгүүд хамгийн сул байна.

Даатгалын тухай мэдлэг, мэдээлэл сул байгаагийн үндсэн шалтгааны нэг нь

даатгалын үйл ажиллагаатай холбоотой мэдээллийн хүртээмжтэй холбоотой юм.

Иргэд ийм төрлийн мэдээллийг ямар эх сурвалжаас авч танилцдаг тухай судлан

үзэхэд дараах байдалтай байна.

Зураг 17. Даатгалын тухай мэдээллийн хүртээмж

Дээрх судалгаанаас үзэхэд иргэдийн дийлэнх нь даатгалын тухай

мэдээллийг найз нөхдөөсөө болон телевиз, радиогийн нэвтрүүлгээс сонсож

мэдэхээс гадна хууль эрх зүйн баримт бичиг уншиж танилцах замаар олж авч

хэрэгжүүлдэг байна. Харин даатгалын байгууллагаас утсаар лавлах, эсвэл

холбогдох хүний нөөцийн ажилтнаас шаардлагатай мэдээллээ хангалттай авч

чаддаггүй тал ажиглагдаж байна. Энэ нь цаашид өргөн хэрэглээтэй мэдээллийн

Нийгмийн даатгалын тогтолцоо: шинэчлэл, чиг хандлага

65

сувгийг улам өргөжүүлэн чанаржуулж, харин бага хэрэглээтэй мэдээллийн

сувгуудыг ажиллагаанд оруулж, даатгалын тухай иргэдийн мэдлэг, мэдээллийг

сайжруулах шаардлага буйг харуулж байна.

Судалгааны үр дүнгүүдийг харьцуулан шинжилсэн зарим үр дүнгээс

тодруулья.

Даатгал нь эрсдлээс хамгаалах, учирсан хохирлыг нөхөхөөс гадна хувь хүн

өөрийн ирээдүйн амьдралдаа өнөөдөр хөрөнгө оруулалт хийж байдаг гэдэгтэй

санал нийлэх эсэх талаарх асуултын үр дүнг ажил эрхлэлтийн байдалтай

харьцуулахад төрийн байгууллагад ажилладаг 205 хүний 80 хувь буюу 164 хүн,

ажил эрхэлдэггүй 11 иргэн бүгд даатгалын хөрөнгө оруулалтын үүргийг мэдэж

байсан бол хувийн хэвшлийн байгууллагад ажиллагчдын 21,6 хувь буюу 8 хүн энэ

үүргийн тухай мэддэггүй гэжээ (Хүснэгт 20).

Хүснэгт 20. Ажил эрхлэлт болон даатгалын хөрөнгө оруулалтын үүргийн харьцуулалт

№ Ажил эрхлэлтийн байдал Даатгалын хөрөнгө оруулалтын үүрэг Бүгд Тийм Үгүй Мэдэхгүй

1 Төрийн байгууллагад 164 26 15 205 2 Төрийн бус байгууллагад 9 4 4 17 3 Олон улсын байгууллагад 10 0 1 11 4 Хувийн хэвшлийн байгууллагад 21 8 8 37 5 Ажил эрхэлдэггүй 11 0 0 11 6 Тэтгэвэрт 0 6 0 6 7 Оюутан 8 3 0 11 Нийт 223 47 28 298

Мөнхүү даатгалын үүргийн тухай мэдлэгийг насжилттай харьцуулахад нас

залуужих тусам буюу 20-39 насны залуучууд даатгалын ирээдүйн хөрөнгө

оруулалтын үүргийг төдийлөн ухамсарлаагүй байгаа нь даатгалын үйл

ажиллагаанд залуучуудыг татан оролцуулах тэдний идэвхитэй, чанартай оролцоог

хангахын чухлыг харуулж байна.

Хүснэгт 21. Нас болон даатгалын хөрөнгө оруулалтын үүргийн харьцуулалт

Нас Даатгалын хөрөнгө оруулалтын үүрэг Бүгд Тийм Үгүй Мэдэхгүй

1 20-29 настай 84 12 18 114 2 30-39 настай 80 25 8 113 3 40-49 настай 40 4 2 46 4 50-59 настай 13 4 0 17 5 60-69 настай 6 2 0 8 Нийт 223 47 28 298

Судалгаанд оролцогчдын боловсролын түвшин болон даатгалд итгэх

итгэлийн хамаарлыг шинжлэхэд их дээд сургуулийг бакалаврын ээрэгтэй төгссөн

Нийгмийн даатгалын тогтолцоо: шинэчлэл, чиг хандлага

66

69 иргэн ажилгүй болох, өвдөх, тэтгэвэрт гарах, гэмтэх зэрэг тохиолдолд даатгалд

найдаж болно гэдэгт итгэлтэй байдаг хэмээн хариулсан байхад докторын зэрэгтэй

3 хүний 2 нь даатгалд итгэдэггүй гэж хариулжээ. Нийтдээ даатгалд төдийлөн

итгэдэггүй буюу мэдэхгүй иргэдийн тоо их байгаа нь даатгалын үйл ажиллагааг

иргэдэд ойр, бодитой, итгэлтэй болгох шаардлага тулгамдаж байгааг харуулж

байна.

Зураг 18. Боловсрол, даатгалд итгэх итгэлийн хамаарал

Даатгалд итгэх итгэл болон даатгалын шимтгэлийн хэлбэрийг харьцуулан

үзэхэд заавал даатгуулж, шимтгэлээ төлдөг тохиолдолд иргэдийн даатгалд итгэх

итгэл сайжирдаг, харин сайн дураар болон хосолсон хэлбэрээр даатгуулдаг

тохиолдолд даатгалд итгэх итгэл буурдаг талтай байна.

Хүснэгт 22. Даатгалд итгэх итгэл, даатгалын шимтгэлийн хэлбэрийн хамаарал

Даатгалд итгэдэг эсэх Даатгалын шимтгэлийн хэлбэр Бүгд Сайн дураар Заавал Хосолсон

Тийм 13 85 24 124 Үгүй 19 67 32 118

Мэдэхгүй 10 33 15 58 Нийт 42 185 71 298

Даатгалын үйлчилгээ үзүүлдэг улсын болон хувийн байгууллагын алинд нь

илүү итгэдэг тухай иргэдээс асуухад судалгаанд хамрагдсан нийт 298 хүний 76,9

хувь нь улсын даатгалын байгууллагад, 23,1 хувь нь хувийн даатгалын

байгууллагад итгэдэг гэсэн.

Даатгалын байгууллагад итгэх байдлыг сарын дундаж орлоготой нь

харьцуулан үзэхэд сарын 201000-280000 төгрөгний орлоготой иргэдээс бусад аль

ч орлогын түвшний хувьд улсын даатгалын байгууллагад итгэдэг байна.

Нийгмийн даатгалын тогтолцоо: шинэчлэл, чиг хандлага

67

Ажил эрхлэлтийн байдлыг даатгалын байгууллагад итгэх итгэлтэй

харьцуулан шинжлэхэд төрийн байгууллагад ажиллагсдын дийлэнх буюу 57,4

хувь, төрийн бус байгууллагад ажиллагсдын мөн олонх буюу 5,03 хувь, оюутнууд

бүгд улсын даатгалын байгууллагад итгэдэг байна.

Хүснэгт 23. Даатгалын байгууллагад итгэх байдал, сарын дундаж орлогын харьцуулалт

Сарын дундаж орлого

Даатгалын байгууллагад итгэдэг эсэх

Улсын байгууллага Хувийн байгууллага

Хүний тоо Хувь Хүний тоо Хувь 126000 хүртэлх төгрөг 18 6.04 6 2 127000-200000 төгрөг 12 4.02 2 0.7 201000-280000 төгрөг 11 3.7 11 3.7 281000-360000 төгрөг 30 10.1 4 1.3

361000 төгрөг буюу түүнээс дээш 158 53.1 46 15.4 Нийт 229 76.9% 69 23.1%

Олон улсын байгууллага болон хувийн хэвшлийн байгууллагад ажиллагсад

улсын, хувийн даатгалын байгууллага аль алинд нь онц ялгаагүй итгэдэг нь

харагдсан. Харин ажил эрхэлдэггүй болон тэтгэвэрт гарсан ахмадууд хувийн

даатгалын байгууллагад илүү итгэдэг хандлага ажиглагдсан. Энэ нь уг судалгааны

ажлын хүрээнд тухайлан судалж үзсэн тэтгэврийн даатгал, тэтгэмжийг

хөгжүүлэхэд хувийн даатгалын байгууллагуудын үйл ажиллагааг дэмжвэл үр

дүнтэй, үйлчилгээ хүртээмжтэй болох таамнал төрүүлж байна. Үүнтэй

холбогдуулан нас болон даатгалын байгууллагад итгэх байдлыг харьцуулан

үзэхэд 20-59 насныхны дийлэнх олонх нь улсын даатгалын байгууллагад итгэдэг

бол 60-69 насныхан хувийн даатгалын байгууллагад итгэдэг гэсэн үр дүн гарч

байна.

Хүснэгт 24. Даатгалын байгууллагад итгэх итгэл, ажил эрхлэлтийн харьцуулалт

Ажил эрхлэлт Даатгалын байгууллагад итгэдэг эсэх

Улсын байгууллага Хувийн байгууллага Хүний тоо Хувь Хүний тоо Хувь

Төрийн байгууллагад 171 57.4 30 10.04 Төрийн бус байгууллагад 15 5.03 2 0.7 Олон улсын байгууллагад 6 2.01 5 1.7

Хувийн хэвшлийн байгууллагад 20 6.7 19 6.4 Ажил эрхэлдэггүй 4 1.3 7 2.3

Тэтгэвэрт 2 0.7 6 2 Оюутан 11 3.7 0 -

Нийт 229 76.9% 69 23.1%

Харин гадаад оронд зорчихдоо ямар нэг хэлбэрээр даатгуулж үзсэн иргэд

нь ямар нэг эрсдлийн нөхцөлд даатгалд итгэж болно гэжээ. Харин ийм даатгалын

Нийгмийн даатгалын тогтолцоо: шинэчлэл, чиг хандлага

68

туршлагагүй иргэд даатгалын үйл ажиллагаанд төдийлөн итгэдэггүй байна.

Хүснэгт 25. Гадаадад даатгуулсан тохиолдол, даатгалд итгэх итгэлийн хамаарал Гадаадад даатгуулсан

тохиолдол Даатгалд итгэдэг эсэх Бүгд Тийм Үгүй Мэдэхгүй

Тийм 34 24 19 77 Үгүй 88 94 39 221 Нийт 122 118 58 298

Тэтгэврийн даатгалд хамрагддаг иргэдэд тэтгэвэр төлөвлөлтийн мэдлэг хэр

байгааг тандахад тэтгэврийн даатгалтай иргэдийн ихэнх нь тэтгэврээ залуу

цагаасаа төлөвлөж тооцдог тухай мэдлэг сул байгаа нь анхаарал татаж байна.

Зураг 19. Тэтгэврийн даатгал, тэтгэвэр төлөвлөлтийн мэдлэгийн харьцуулалт

Тэтгэврийн талаарх мэдлэг нь хэр байгааг насны хувьд авч үзэхэд 20-39

насны залуусын дийлэнхийн хувьд дунд буюу түүнээс доош түвшингийн мэдлэгтэй

байна.

Нийгмийн даатгалын тогтолцоо: шинэчлэл, чиг хандлага

69

Хүснэгт 26. Нас, тэтгэврийн мэдлэгийн хамаарал

Нас Тэтгэврийн мэдлэг

Бүгд Огт мэдэхгүй

Бага зэрэг Дунд зэрэг

Мэднэ Сайн мэднэ

1 20-29 настай 31 35 25 16 7 114 2 30-39 настай 19 43 27 24 0 113 3 40-49 настай 5 11 14 14 2 46 4 50-59 настай 1 9 0 5 2 17 5 60-69 настай 0 6 2 0 0 8 Нийт 56 104 68 59 11 298

Мөн ажил олгогч болон даатгуулагч нь даатгалын шимтгэлийг ямар хувь

хэмжээгээр төлдөг болохыг даатгалын таван төрөл тус бүрээр иргэдээс асуухад

дйилэнх нь энэ тухайн хангалттай мэдлэг, өөрийн хяналт байдаггүй нь анхаарал

татаж байна.

Гадаад оронд байхдаа даатгалд хамрагдаж байсан бол зарим сэтгэлд

үлдсэн сайн зүйлээсээ дор бичнэ үү гэж судалгаанд оролцогчдоос нээлттэй

байдлаар асуухад 14 иргэн буюу судалгаанд оролцогчдын 4.7 хувь дараах

байдлаар хариулжээ. Үүнд:

Мэдээлэл, зөвлөгөө, чиглэл олгох нь гадаад оронд сайн байдаг

Эрүүл мэндийн үйлчилгээ авахдаа тухайн орны иргэний даатгалаар

хамрагдсан (ТББ-ын тусламжтайгаар)

БНСУ-д зорчихдоо ЭМД нь жинхэнэ утгаараа иргэндээ хүрч хэрэгждэг

юм байна гэдгийг мэдэрсэн

Эрүүл мэндийн даатгалын систем маш сайн байсан явдал оюутан

байсан тул их хэрэг болсон

Даатгалаа ашиглаж байгаагүй болохоор мэдэхгүй байна.

Дээд зэрэг гэж сонсож байсан. Манай улсад хангалтгүй.

Үйлчилгээ нь үнэхээр сайн байсан. Цөөн хоногийн томилолтоор явсан

үедээ даатгал хийлгэсэн боловч эргэж ашиглагдаагүй.

Уг судалгааны хүрээнд зарим үзүүлэлт хоорондын хамаарал ямар байгааг

тодруулах зорилгоор даатгалын үйл ажиллагаатай холбоотой иргэдийн сэтгэл

ханамж болон ажил олгогчийн зүгээс нийгмийн даатгалын шимтгэлийг төлөхөд

хүлээх үүрэг, даатгалын байгууллагын ажилтнуудаас иргэдэд зөвлөгөө, мэдээлэл

өгч байгаа байдал зэрэг хувьсагч үзүүлэлтүүдийн хоорондын хамааралд

корреляцийн шинжилгээ хийж үзэхэд мэдээллийн сэтгэл ханамж болон

Нийгмийн даатгалын тогтолцоо: шинэчлэл, чиг хандлага

70

үйлчилгээний сэтгэл ханамж хоорондын хамаарал хамгийн өндөр, дараа нь

мэдээллийн хүртээмж болон мэдээллийн хангамж гэсэн үзүүлэлтүүдийн хооронд

ач холбогдол бүхий хамаарал байна.

Хамгийн сул хамааралтай нь ажил олгогчийн үүрэг болон ажилтны талаарх

сэтгэл ханамж, мөн ажил олгогчийн үүрэг болон мэдээллийн сэтгэл ханамж гэсэн

үзүүлэлтүүд байна (Хүснэгт 27).

Хүснэгт 27. Иргэдийн сэтгэл ханамж, ажил олгогч, ажилтны үйл ажиллагааны хоорондын хамаарал

Хувьсагчууд (1) (2) (3) (4) (5) (6) (1) Үйлчилгээний сэтгэл ханамж 1 (2) Мэдээллийн сэтгэл ханамж 0.752** 1

(3) Ажилтны талаарх сэтгэл ханамж

0.715** 0.694** 1

(4) Мэдээллийн хүртээмжийн сэтгэл ханамж

0.677** 0.729** 0.705** 1

(5) Ажил олгогчийн үүрэг 0.220 0.210 0.162 0.266 1 (6) Ажилтны зөвлөгөө 0.490 0.462 0.491 0.451 0.314 1

** Корреляцийн ач холбогдлын түвшин 0.01.

Асуултуудыг дахин кодлох аргаар багцлан даатгалын тухай мэдлэг,

мэдээлэл, даатгалын үйлчилгээ, сэтгэл ханамж гэсэн дөрвөн хувьсагч үзүүлэлтийг

шинээр үүсгэн корреляцийн шинжилгээ хийхэд хамгийн өндөр хамаарал

даатгалын тухай мэдлэг болон даатгалын үйлчилгээний сэтгэл ханамж гэсэн

хувьсагчуудын хооронд (0,758) оршиж байна. Дараа нь даатгалын үйлчилгээний

чанар болон даатгалын мэдлэгийн хооронд хамаарлын коэффициент 0,591,

даатгалын үйлчилгээний чанар болон даатгалын үйлчилгээний сэтгэл ханамжийн

хооронд хамаарлын коэффициент 0,541 байна. Бусад хамаарал харьцангуй сул

байна.

Хүснэгт 28. Даатгалтай холбоотой мэдлэг, мэдээлэл, үйлчилгээ, сэтгэл ханамжийн хамаарал

Хувьсагчууд (1) (2) (3) (4) (1) Даатгалын мэдлэг 1

(2) Даатгалын тухай мэдээлэл 0.055 1 (3) Даатгалын үйлчилгээний сэтгэл ханамж 0.758** 0.016 1

(4) Даатгалын үйлчилгээний чанар 0.591** 0.069 0.541** 1 ** Корреляцийн ач холбогдлын түвшин 0.01.

Судалгааны үр дүнг нэгтгэвэл судалгаанд оролцогчдын багагүй хэсэг төрийн

болон бусад байгууллагад ажилладаг атлаа эрүүл мэндийнхээс бусад даатгалд

хамрагдаагүй гэж хариулсан нь даатгалын эрсдлээс хамгаалдаг үүрэг, ач

холбогдлын талаарх мэдлэг иргэдийн дунд хангалтгүй, заавал даатгалын талаарх

Нийгмийн даатгалын тогтолцоо: шинэчлэл, чиг хандлага

71

ойлголт бага, даатгалын шимтгэл болон түүний зарцуулалтад анхаардаггүй, хувь

хүний зүгээс хяналт тавьдаггүйг харуулж байна.

Иргэдийн даатгалын тухай мэдлэг нь даатгалын үйлчилгээний чанар болон

сэтгэл ханамжтай шууд хамааралтай байгааг анхаарч цаашид олон нийтэд

хандсан даатгалын үйл ажиллагааг хүртээмжтэй, үр дүнтэй зохион байгуулахад

анхаарах хэрэгтэйг харуулж байна. Даатгалын үйлчилгээ үзүүлдэг аливаа төрлийн

байгууллага нь иргэдийг татдаг, угтан үйлчилдэг, харин даатгуулагч нь даатгалын

үйлчилгээний тухай мэдлэг мэдээлэлтэй байж, хяналт тавьдаг байх нэн чухал юм.

Иргэдийн даатгалын тухай мэдлэг, мэдээллийг нягтлан үзэхэд тэтгэврийн

төлөвлөлт хийх тухай болон даатгалын хураамжийн бүрдэлт, зарцуулалтын тухай

болон даатгалын эрх зүйн мэдлэг маш сул байгаа нь харагдсан. Үүний гол

шалтгаануудын нэг нь мэдээллийн хүртээмж сул байгаа явдал. Үүнийг

сайжруулахын тулд мэдээлэл харилцааны арга хэрэгслүүд болох телевиз, радио,

цахим сүлжээ, хэвлэл, үзэсгэлэн яармаг, уулзалт ярилцлага, сургалт, номын сан,

кампанит ажил зэргийг ашиглан иргэдийг нийгмийн даатгалын зорилго, нөхцөл

байдлын тухай нэгдмэл ойлголтод хүргэх нь даатгалын харилцааг боловсронгуй

болгох суурь алхам болох юм. Товчхондоо даатгалын харилцаанд оролцогчдын

мэдлэг, мэдээллийн солилцоо, нягт хамтын ажиллагаа маш чухал байна.

Мөн иргэдийн зүгээс даатгалын үйл ажиллагаанд идэвхитэй оролцох

тухайлбал, даатгалын шимтгэлээ төлдөг, нийгмийн суурь үйлчилгээг авахдаа

даатгалаа ашигладаг, эсвэл гадаад оронд зорчихдоо эрсдлээс сэргийлж даатгалд

хамрагддаг байх тусам даатгалд итгэх тэдний итгэл нэмэгдэж, үүрэг ач холбогдлыг

нь өөрийн туршлага дээр үндэслэн сайтар ойлгох шаардлага тулгамдаж байна.

Ялангуяа, залуучуудыг даатгалын үйл ажиллагаанд татан оролцуулах, тэдний

идэвхитэй, чанартай оролцоог хангах нэн чухал юм. Үүний тулд нэг талаас

даатгалын үйл ажиллагааны тухай мэдээлэл нээлттэй, шуурхай байх, нөгөө

талаас иргэд мэдээллийг олж авч, хэрэглэж сурсан байх шаардлагатай.

Нийгмийн даатгалын www.ndaatgal.mn цахим хуудсанд ажил олгогч,

даатгуулагч, иргэдэд зориулан мэдээллүүд байрлуулж, байнга шинэчлэн

баяжуулж ашиглаж байгаа. Мөн лавлах 1289 утсанд улиралд дунджаар 4000

шахам иргэд хандаж тэтгэвэр, тэтгэмж, төлбөр, шимтгэл, тусламж үйлчилгээ,

эмийн үнийн хөнгөлөлтийн талаарх асууж хариулт авдаг байна. Мөн иргэдийг

биечлэн хүлээн авч асуулт, хүсэлтэд нь хариулт өгч, зөвлөгөө өгөх үйлчилгээг

Нийгмийн даатгалын тогтолцоо: шинэчлэл, чиг хандлага

72

хэвшүүлж байна64. Гэсэн хэдий ч мэдээлэл харилцааны сувгийг өргөжүүлэх,

ашиглалт хэрэглээг нэмэгдүүлэх ажлыг улам бүр эрчимжүүлж, хоѐр талт хамтын

ажиллагааг өрнүүлэх нь чухал хэвээр байна.

2.4. Тэтгэврийн даатгалын тогтолцооны тулгамдсан асуудлууд

Тэтгэврийг зөвхөн улсын төсвөөс олгож байсан хуучин тогтолцоог 1995

оноос өөрчилж, нийгмийн даатгалын багц хуулийг батлан ажил олгогч,

даатгуулагчаас төлсөн шимтгэлийн орлогоор тэтгэвэр олгодог хуваарилалтын

тогтолцоог нэвтрүүлж, 1999 онд “Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар 2021 он

хүртэл баримтлах үндсэн чиглэл”, “Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн

дансны тухай хууль”-ийг УИХ-аас тус тус батлан гаргасан билээ.

Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар 2021 он хүртэл баримтлах үндсэн

чиглэлд тэтгэврийн даатгалын санд даатгуулагчийн төлсөн шимтгэлийн хуримтлал

нь зөвхөн өөрийгөө санхүүжүүлдэг бүрэн хуримтлалын тогтолцоо руу шилжих

тухай тусгасан. Гэхдээ хуримтлалын өнөөгийн тогтолцооноос бүрэн хуримтлалын

тогтолцоо руу шууд шилжих боломжгүй хагас хуримтлалын тогтолцоогоор дамжин

шилжих юм. Ингэж шилжих эрх зүйн арга замын нэг нь тэтгэврийн даатгалын

шимтгэлийн нэрийн дансны арга юм65.

2000 оноос хэрэгжүүлж буй тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн

дансны тогтолцоо нь даатгуулагчийн төлсөн шимтгэлийн орлогоос тухайн үеийн

тэтгэвэр авагчийн тэтгэврийг олгодог, ямар нэг бодит хөрөнгө оруулалт хийдэггүй

хуваарилалтын тогтолцоо бөгөөд даатгуулагчийн төлсөн шимтгэл дээр “хийсвэр”

хүү тооцон нэрийн дансны үлдэгдлийн мэдээллийг даатгуулагч бүрээр бүртгэдэг

тогтолцоо юм.

Нэрийн дансны үлдэгдэлд тооцох хүүг сүүлийн 3 жилийн цалингийн

дундажаар тогтоох шийдвэрийг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлөөс жил бүр

гаргадаг.

Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай хуулийн дагуу 1960

оноос хойш төрсөн, 963,2 мянган даатгуулагчид нэрийн данс нээж, 5,6 их наяд

төгрөгийн орлогыг “хийсвэр”-ээр бүртгэсэн байна.

Нэрийн дансны тогтолцооны үндсэн зорилго нь даатгуулагчийн тэтгэврийн

64 Шинэчлэлийн ЗГ-ын 100 хоногийн хугацаанд Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны харьяа агентлагуудаас зохион байгуулж хэрэгжүүлсэн ажлын тайлан, УБ., 2012 65 Уранцэцэг Б., “Нийгмийн даатгалын эрх зүй” хичээлийн унших материалын эмхэтгэл, Удирдлагын Академи, 2005

Нийгмийн даатгалын тогтолцоо: шинэчлэл, чиг хандлага

73

хэмжээг түүний төлсөн шимтгэлийн хэмжээтэй уялдаатай болгох гэсэн шинэчлэл

байв. Өөрөөр хэлбэл, даатгуулагч ямар хэмжээний шимтгэл төлсөн байна

түүнтэйгээ илүү уялдсан тэтгэвэр авна.

Хүснэгт 29. Нэрийн дансны үлдэгдэлд тооцсон хүүгийн хэмжээ (жилд)

Он Хүүгийн хэмжээ 2000 13.0% 2001 14.0% 2002 14.0% 2003 5.0% 2004 11.0% 2005 7.0% 2006 11.1% 2007 15.8% 2008 18,7% 2009 29,8% 2010 28,3% 2011 25,4%

2010 оны байдлаар тэтгэврийн даатгалын шимтгэл идэвхитэй төлөх 19-49

насны 1,3 сая хүн улсын хэмжээнд байна. Эдгээр иргэдийн 56 хувь нь буюу 769,3

мянган даатгуулагч нэрийн дансаа нээлгүүлжээ. Эдгээрээс 543,9 мянган

даатгуулагч идэвхитэй буюу тэтгэврийн даатгалын шимтгэлээ байнга төлдөг бол

225,4 мянган хүн нэрийн данс нээлгүүлсэн боловч үргэлжлүүлэн шимтгэл төлөлгүй

тэтгэврийн даатгалын харилцаанд идэвхигүй оролцож байна. Өөрөөр хэлбэл,

тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дандсанд хамрагдвал зохих хүн амын

дөнгөж 40 хувь нь буюу 543,9 мянган хүн тэтгэврийн даатгалын шимтгэл төлж

байна.

Нэрийн дансны тогтолцоог нэвтрүүлснээр тэтгэврийн даатгалын сангийн

алдагдал 2080 он гэхэд ДНБ-ний 8 орчим хувьд хүрэх байсныг 4 хувь болгон

бууруулсан гэсэн тооцоо бий. Гэтэл Нэрийн данснаас тэтгэвэр авах

даатгуулагчийн тэтгэврийн хувь хэмжээ нь өмнөх тогтолцооны

даатгуулагчийнхаас 2 дахин бага байхаар гарч байна. Үүнд, 1) Нийгмийн

даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай 1995 оны хуулиар тэтгэвэр

бодох аргачлал хэт өгөөмөр байна, 2) даатгуулагч цөөн жил шимтгэл төлөөд олон

жил тэтгэвэр авахаар байна, 3) шимтгэлийн хувь хэмжээ 19 байснаа 14 хувь болж

буурснаар даатгуулагчийн нэрийн дансанд хуримтлагдах орлого буурсан гэсэн

хүчин зүйлүүд нөлөөлж байна.

Тэтгэврийн тогтолцоонд тулгамдаж байгаа үндсэн асуудлуудыг бүхэлд нь

нэгтгэн авч үзвэл: хагас хуримтлалын тогтолцооноос бүрэн хуримтлалын

Нийгмийн даатгалын тогтолцоо: шинэчлэл, чиг хандлага

74

тогтолцоонд шилжих урьдчилсан нөхцөл бүрдээгүй; нэрийн данснаас тэтгэвэр

тогтоох хугацаа ойртсон, тэтгэвэр буурах магадлалтай; тэтгэвэр тогтоох

үзүүлэлтүүдийг өөрчлөх; хүн ам зүйн ачаалал, насжилт нэмэгдэх хандлагатай

байгаа; mэтгэврийн сангийн алдагдал өсөх хандлагатай байгаа; нөхцлөөр эрт

тэтгэвэр тогтоодог нь зардлыг ихэсгэдэг; хамралтын хүрээ бага байгаа зэрэг

асуудал байна. Мөн тэтгэврийн хэмжээг тэтгэврийн өмнөх орлогоос шууд

хамааруулсан тогтолцоо нь ахмад настны зарим хэсгийг ядуурлаас хамгаалж

чадахгүй байгаа. Иймд нийгмийн даатгалын салбарт цаашид хийх өөрчлөлтүүд нэг

томоохон хэсэг нь тэтгэврийн санг орлогоороо зарлагаа нөхөх хэмжээнд

байлгахад чиглэх хэрэгтэй бөгөөд тэтгэврийн тогтолцооны санхүүгийн чадавхийг

сайжруулах нэг арга зам нь шимтгэл хураалтыг нэмэгдүүлэх, хамралтын хүрээг

тэлэх явдал юм.

Иймд тэтгэврийн шинэчлэлийн хүрээнд шийдвэрлэх бодлогын гол зорилт

бол Нэрийн данснаас тэтгэвэр олгож эхлэх үед даатгуулагчийн тэтгэврийн хувь

хэмжээг огцом бууруулахгүй байх явдал юм. Үүний тулд даатгуулагч өөрийн

нэрийн дансанд бичигдсэн орлогоос бодсон тэтгэврээс гадна бусад эх үүсвэрээс

тэтгэвэр авах нөхцлийг бүрдүүлэхийг бид зорьж байна.

Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны хуультай хамт

батлагдсан “Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар 2021 он хүртэл баримтлах

үндсэн чиглэл”-д тэтгэврийн даатгалын нэрийн дансны аргыг хагас хуримтлалын

тогтолцоонд үе шаттайгаар, аажимдаа бүрэн хуримтлалын тогтолцоонд

шилжихээр тодорхойлсон боловч гол зорилтууд хэрэгжээгүй, хэрэгжих нийгэм,

эдийн засаг, санхүүгийн зах зээлийн нөхцөл бүрдээгүй байна.

Түүнчлэн Засгийн газар Тэтгэврийн даатгалын сан хоорондын өр авлагын

асуудлыг шийдвэрлэх нь нийгмийн даатгалын салбарын цаашдын үйл

ажиллагаанд чухал ач холбогдолтой юм.

Нийгмийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Цэргийн

албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 5 дугаар зүйл болон Засгийн

газрын 2002 оны 119 дүгээр тогтоолоор баталсан “Улсын төсвийн удирдлагын

шинэчлэлтийг хэрэгжүүлэх талаар Засгийн газрын баримтлах чиглэл“-ийн 10.1-д

“1995 оноос өмнө тэтгэвэр тогтоолгосон хүмүүст нийгмийн даатгалын сангаас

олгодог тэтгэврийг улсаас хариуцах зарчим баримтлах бөгөөд энэ төрлийн

тэтгэвэрт шаардагдах санхүүжилт болон төсвөөс олгох татаасын зөрүүг төвлөрсөн

төсвийн урт хугацааны зээлийн хэлбэрт шилжүүлэн, түүний төлбөрийн асуудлыг

Нийгмийн даатгалын тогтолцоо: шинэчлэл, чиг хандлага

75

2007 оноос эхлэн нийгмийн даатгалын санд нөхөн санхүүжүүлэх асуудлыг

шийдвэрлэх“ гэж заасан билээ.

Дээрх хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангах зорилгоор Тэтгэврийн

нэрийн дансны үлдэгдэл, Засгийн газрын татаас, өр авлагыг тооцох үүрэг бүхий

ажлын хэсгийг Улсын Их Хурлын байнгын хороо, Сангийн сайд, Нийгмийн

хамгаалал, хөдөлмөрийн сайдын хамтарсан тушаалаар тус тус байгуулан, уг

ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг Монголын үйлдвэрчний холбооны болон

Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны төлөөллөөр өргөжүүлэн

ажиллуулж, ажлын хэсгийн хийсэн тооцоо, судалгаа, санал, дүгнэлтийг үндэслэн

төрөөс хариуцах иргэдийн тэтгэвэрт зориулан Засгийн газраас олговол зохих

нийгмийн даатгалын санд дутуу төлөгдсөн санхүүжилтийн хэмжээг 2007 оны 12

дугаар сарын 31-ний байдлаар 236,3 тэрбум төгрөг гэж 2009 оны 10 дугаар сарын

21-ний өдөр хамтран тооцож баталгаажуулаад байна.

Энэхүү 236,3 тэрбум төгрөгийг хөрөнгөөс буцаан байршуулбал зохих

хөрөнгөнөөс 2012 оны байдлаар 115,6 тэрбум төгрөгийг буцаан байршуулсан

бөгөөд үлдэх 120,7 тэрбум төгрөгийг тэтгэврийн даатгалын санд байршуулах

асуудлыг нэн даруй шийдвэрлэх шаардлагатай байгаа юм.

Үүний зэрэгцээ Нийгмийн даатгалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 1 дэх

хэсгийн 3-т заасны дагуу нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийн

тодорхой хэсгүүдийг төрийн сан болон арилжааны банкуудад байршуулж ирсэн

бөгөөд үүнийг Нийгмийн даатгалын ерөнхий газар хэрэгжүүлж байна.

2012 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар арилжааны 7 банкинд

хадгаламж хэлбэрээр 163,0 тэрбум төгрөг, төрийн сангийн нийт үлдэгдэл 96,3

тэрбум төгрөг хуримтлагджээ.

Цаашид нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийн менежментийг

зохицуулах хууль эрх зүйн орчныг тодорхой болгож, үйл ажиллагааг бодитой

бөгөөд хяналттай явуулах нөхцлийг бүрдүүлэх шаардлагатай байна.

Нийгмийн даатгалын тогтолцоо: шинэчлэл, чиг хандлага

76

ГУРАВДУГААР БҮЛЭГ. НИЙГМИЙН ДААТГАЛЫН ТОГТОЛЦООНЫ ШИНЭЧЛЭЛ,

ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ЗАМ

3.1. Нийгмийн даатгалын тогтолцоон дахь оролцогч талуудын үүрэг

Нийгмийн даатгалын тогтолцоог тодорхойлоход тогтолцоог бүрдүүлж буй

гол элементүүд болох нийгмийн даатгалын төрөл, хэлбэр, хамрах хүрээ, шимтгэл,

сан, гол оролцогч талуудын үүрэг зэргийг тодорхойлох нь нэн чухал юм.

Нийгмийн даатгал гэж иргэн (даатгуулагч) болон төр, аж ахуйн нэгж,

байгууллагаас шимтгэл төлж, нийгмийн даатгалын сан бүрдүүлэх, уг сангаас

даатгуулагч өндөр наслах, хөдөлмөрийн чадвараа алдах, өвчлөх, ажилгүй

болоход өөрт нь, даатгуулагч нас барах тохиолдолд түүний асрамжид байсан

хөдөлмөрийн чадваргүй гишүүдэд нь тэтгэвэр, тэтгэмж, төлбөр өгөх агуулгатай

нийгэм, эдийн засгийн арга хэмжээ юм66.

Нийгмийн даатгалын тогтолцоо боловсронгуй болоход оролцоо, хамтын

ажиллагаа чухал үүрэгтэй. Оролцоо нь хөгжлийн аливаа асуудлаарх бодлого,

стратеги боловсруулах болон үйл ажиллагааг төлөвлөх, хэрэгжүүлэх, шинжлэх,

үнэлэх үйл ажиллагаанд тухайн асуудалд хамааралтай оролцогч талууд эрх тэгш,

идэвхитэй хамрагдах үйл явц юм67.

Аливаа оролцогч тал нь төлөвлөлт, хэрэгжилтийн үйл ажиллагаанд янз

бүрийн хэлбэрээр идэвхитэй оролцож, хамтран ажиллаж байж л өөрсдийн сайн

сайхан оршихуйг хангаж, амьжиргаагаа дээшлүүлж чадна. Өөрөөр хэлбэл, тухайн

үйл явцын тухай бүрэн ойлголт, эерэг үзэл бодол, итгэл үнэмшлийг идэвхитэй

хамтын ажиллагааны үр дүнд олж авна.

Нийгмийн даатгалын үйл ажиллагаанд оролцогч олон тал байдгийн дотор

хамгийн гол оролцогч нь даатгуулагч, ажил олгогч, нийгмийн даатгалын үйлчилгээг

хүргэгч байгууллага юм. Эдгээр талуудын харилцааны суурь нь нийгмийн

даатгалын шимтгэл буюу даатгуулагч болон ажил олгогчоос хуульд заасан

хугацаанд нийгмийн даатгалын санд төлөх урьдчилсан төлбөр юм.

66 Нийгмийн даатгалын тухай Монгол улсын хууль, УБ., 1994 67 Poolman, M., & Giesen, N. V. (2006). Participation: Rhetoric and reality. The importance of understanding stakeholders based on a case study in Upper East Ghana. Resources Development, 22(4), 563 дахь тал

Нийгмийн даатгалын тогтолцоо: шинэчлэл, чиг хандлага

77

Зураг 20. Нийгмийн даатгалын үйл явцад гол оролцогч талууд

Нийгмийн даатгалын тогтолцоон дахь оролцогч талуудын дотор уг

үйлчилгээг үзүүлж байгаа даатгалын болон үйлчилгээний байгууллагын ажилтнууд

чухал үүрэгтэй. 2011 оны байдлаар улсын хэмжээнд нийгмийн даатгалын

байгууллагад нийт 1217 хүн ажиллаж байна. Нийгмийн даатгалын байгууллагын

байцаагч, ажилтнууд нь сангийн орлогыг бүрдүүлж, иргэдэд тэтгэвэр, тэтгэмж

олгож, үйлчилгээ үзүүлэхээс гадна даатгуулагч, ажил олгогчид хуулиар хүлээсэн

үүргээ хэрхэн хэрэгжүүлж байгаад хяналт шалгалт хийдэг. Даатгалын үйлчилгээ

үзүүлж байгаа ажилтнуудыг чадавхижуулах, мэргэшүүлэх, тэдний ажиллах орчныг

сайжруулах, ажлын үр дүн, мэргэжлийн ур чадварыг үнэлэх шалгуур

үзүүлэлтүүдийг оновчтой тогтоох, нийгмийн даатгалын мэдээллийн нэгдсэн сүлжээ

байгуулах, ашиглах, системийн аюулгүй байдлыг хангах арга хэмжээтэй хослуулан

шат дараатай хэрэгжүүлснээр нийгмийн даатгалын байгууллагын үнэт зүйл болох

хүний нөөцийн хөгжил иж бүрэн хангагдах юм.

Шимтгэл нь нийгмийн даатгалын сангийн үндсэн орлогын эх үүсвэр бөгөөд

үүн дээр бусад эх үүсвэрээс мөнгөн хөрөнгө нэмж бүрдүүлснээр нийгмийн

даатгалын үйлчилгээг хүргэх, хүртээх харилцаа бий болох бодит нөхцөл бүрддэг.

Шимтгэлд суурилсан уг харилцааг нийгмийн даатгалд даатгуулсан гэрээгээр

баталгаажуулдаг. Энэхүү судалгааны хүрээнд санал асуулгаар гол оролцогч

талуудын харилцаанд тулгамдаж байгаа асуудлыг тодруулах зорилгоор иргэдээс

санал асуулга авахад тэтгэврийн даатгал төлж байгаагаа 90 хувь нь мэдэхгүй,

харин эрүүл мэндийн даатгалд хамрагдаж байгаагаа 90 хувь нь мэдэж байсан.

Нийгмийн даатгалын тогтолцоо: шинэчлэл, чиг хандлага

78

Эндээс оролцогч талуудын дунд мэдээлэл сул тархаж байгааг харж болохоор

байна.

Хүснэгт 30. Шимтгэл төлөхтэй холбоотой эрх, үүрэг

Шимтгэл төлөх үүрэг Шимтгэл төлөх талаар эдлэх эрх Хөдөлмөрийн хөлс, орлого, түүнд ногдох шимтгэлийг үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх Мэдээ, тайланг тогтсон хугацаанд даатгалын байгууллагад ирүүлэх Анхан шатны болон ня-бо бүртгэлийг тогтоосон журмын дагуу хөтөлж, тайлан тэнцэл гаргах НД-ын тухай хууль тогтоомж зөрчсөн тохиолдолд зөрчлийг арилгах Даатгалын гэрээнд заасан үүргээ биелүүлэх

НД-ын байгууллагын шалгалтын акттай танилцах Шимтгэлтэй холбоотой тайлбар авах, өгөх НД-ын байгууллага, ажилтны буруугаар учирсан хохирлыг нөхөн төлүүлэх Илүү төлсөн шимтгэлийг буцаан авах, дараа тооцон суутгуулах НД-ын үйл ажиллагаатай холбоотой гомдол гаргах, шүүхэд хандах

Хариуцлага: Нуусан, бууруулсан орлогод шимтгэлийг нөхөн төлүүлэх Орлоготой тэнцэх хэмжээний алданги ногдуулах Албан тушаалтан, байгууллага, аж ахуйн нэгжид мөнгөн торгууль ногдуулах Хууль бус орлого, эд зүйлсийг хураах

Ажил олгогч, даатгуулагчийн шимтгэл төлөх үйл явцтай холбоотой эрх,

үүрэг, хариуцлагыг нийгмийн даатгалын тухай хуулиар сайтар зохицуулсан байдаг.

Гэвч иргэдээс авсан судалгааны дүнгээс үзэхэд хууль тогтоомжтой төдийлөн сайн

танилцдаггүй, мэддэггүй, даатгалын харилцаанд идэвхигүй оролцдог сул тал

ажиглагдсан. Нийгмийн даатгалын тогтолцоог сайжруулахад даатгалын

харилцаанд оролцогч талууд хүлээсэн үүргээ биелүүлдэг, эрхээ мэдэж эдэлдэг,

мөн алдаа дутагдал гаргасан тохиолдолд хариуцлага хүлээж чаддаг байх нь нэн

чухал юм.

Нийгмийн даатгал нь албан журмаар (заавал) болон сайн дураар

даатгуулах гэсэн үндсэн хоѐр хэлбэртэй. Хуульд заасан эдгээр хэлбэрээс гадна

сүүлийн үед нийгэм, эдийн засгийн харилцаа өргөжиж, эрсдлийн олон төрлийг

тооцох шаардлагатай холбоотойгоор иргэд амьдралын, амь насны, хөдлөх болон

үл хөдлөх хөрөнгийн гэх мэт даатгалыг хувийн даатгалын байгууллагуудад хандан

хийх болсон. Иргэдээс авсан санал асуулгад заавал болон сайн дураар

даатгуулахаас гадна хосолсон даатгал гэсэн гурав дахь хэлбэрээр энэ шинэ

харилцааг илэрхийлж тусгасан болно.

Сайн дураар даатгуулагчийн сард төлөх нийгмийн даатгалын шимтгэлийн

доод хэмжээ нь тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тэтгэврийн

даатгалд 10 хувиас, тэтгэмжийн болон ҮОМШӨ-ий даатгалд тус бүр 1 хувиас

багагүй байдаг.

Нийгмийн даатгалын тогтолцоо: шинэчлэл, чиг хандлага

79

Зураг 21. Нийгмийн даатгалын хэлбэр

Нийгмийн даатгалын үйл ажиллагаан дахь олон нийтийн оролцоо нь

шийдвэр гаргах үйл явц болон даатгалын үр нөлөө гэсэн хоѐр чиглэлд илүү

тодорхой байх ѐстой. Шийдвэр гаргах үйл явцад оролцогч талуудын харилцаа,

хамтын ажиллагаа чухал үүрэгтэй. Харин иргэдийн ажил амьдрал эрсдлээс

хамгаалагдах нь даатгалын үр нөлөөг хүртэх үйл явцад тэдний оролцох үндсэн

нөхцөл болно. Үүнд даатгуулагчдын даатгалын харилцаанд оролцож буй зорилго,

хэрэгцээ, идэвхи чухал үүрэгтэй (Зураг 22).

Зураг 22. Нийгмийн даатгалын үйл явц дахь оролцоо

Даатгалын тогтолцоо манай улсад төлөвшсөн 15 гаруй жилд даатгалын

харилцаанд оролцогчдын хүрээ улам бүр тэлж, тэдний харилцаа хамтын

ажиллагаа ч олон талтай болж өргөжиж байна. Үүний нэг жишээ нь даатгалын

мэргэжлийн оролцогчийн тухай ойлголт хууль эрх зүйн хувьд баталгаажиж, үйл

ажиллагааны чиглэл, эрх, үүрэг, хариуцлага нь ч тодорхой болж хэвшиж байна.

Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хуульд68 “даатгалын мэргэжлийн

68 Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай Монгол Улсын хууль, УБ., 2004

Оролцоонд суурилсан НД-ын үйл ажиллагаа

Шийдэр гаргах үйл явцад оролцох

Үр нөлөөг хүртэхэд оролцох

Даатгуулагчдын зорилго, хэрэгцээ,

идэвхи

Бусад оролцогч талуудын оролцоо

Үр нөлөөг хүртэх Оролцогчдын мэдлэг, мэдээллийг

дээшүүлэх

Даа

тгал

ын

хэлб

эр

Заавал даатгуулах: Аж ахуйн нэгж, байгууллага, төрийн бус, шашны болон бусад байгууллага, иргэнтэй хөдөлмөрийн гэрээгээр, эсхүл ажил гүйцэтгэх гэрээ, хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллаж байгаа Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн, Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа гадаадын аж ахуйн нэгж, байгууллага, гадаадын зээл тусламжаар хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөрийн нэгж, гадаад орны дипломат төлөөлөгчийн газар, олон улсын байгууллагад ажиллаж байгаа Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч Хөдөлмөрийн гэрээгээр гадаад улсад ажиллаж байгаа Монгол Улсын иргэн

Сайн дураар даатгуулах: Тодорхой хөдөлмөр эрхлээгүй Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн нь тэтгэвэр, тэтгэмж, ҮОМШӨ даатгалд даатгуулах

Нийгмийн даатгалын тогтолцоо: шинэчлэл, чиг хандлага

80

оролцогч” гэж даатгалын зуучлагч, даатгалын төлөөлөгч, даатгалын хохирол

үнэлэгчийг ойлгоно гэж заасан. Тодруулбал, даатгалын төлөөлөгч гэж даатгагчийн

хууль ѐсны ашиг сонирхлыг хамгаалах, түүний нэрийн өмнөөс хэлцэл болон эрх

зүйн бусад үйлдэл хийх үүрэг бүхий даатгагчийн томилсон буюу эрх олгосон этгээд

юм. Даатгалын зуучлагч гэж даатгагч болон даатгуулагчаас олгосон бүрэн эрхийн

дагуу, түүний ашиг сонирхлын төлөө, хэлцэл хийх этгээдтэй холбож өгөх, үүнийхээ

төлөө хөлс, шагнал авах эрх бүхий этгээд болно.

Даатгалын хохирол үнэлэгч гэж даатгагч болон даатгуулагчийн нэрийн

өмнөөс даатгалын гэрээтэй холбоотой нэхэмжлэлийг хянан шалгах, бодит

хохирлыг тогтоох, талуудын хооронд хэлэлцээ хийх чиг үүргийг бие даан

хэрэгжүүлэх, ийнхүү хэрэгжүүлсний төлөө цалин хөлс болон бусад төлбөр авах

эрх бүхий этгээд юм.

Даатгалын үйл ажиллагааг зохицуулах, хянах эрхийг даатгалын асуудал

хариуцсан Санхүүгийн зохицуулах хороо хэрэгжүүлдэг69. Зохицуулах хороо нь

даатгалын мэргэжлийн оролцогчдод тусгай зөвшөөрөл олгох, цуцлах, үйл

ажиллагааны хэрэгжилтэд хяналт тавих үүргийг хүлээнэ. Зохицуулах хороо

даатгалын мэргэжлийн оролцогчийн дагаж мөрдвөл зохих ѐс зүйн журам гаргаж

болох бөгөөд даатгалын мэргэжлийн оролцогч, түүний эрх бүхий албан тушаалтан

болон холбогдох бусад этгээд түүнийг дагаж мөрдөх үүрэгтэй.

Нийгмийн даатгалын үйл явцад оролцогч талуудын харилцаа, хамтын

ажиллагаа улам өргөжиж байгаа өнөө үед тэдний хариуцлагатай, ил тод, шударга

зарчмаар ажиллах нөхцлийг бүрдүүлж, оролцогч талуудын ашиг сонирхолд нь

суурилсан даатгалын сайн засаглалын тогтолцоо бий болгох алхмууд нь эрх зүйн

орчныг боловсронгуй болгох ажлаас эхлэн хийгдэж байна. Мөн даатгуулагч төвтэй

төр, хувийн хэвшлийн түншлэлийн харилцааг нийгмийн даатгалын салбарт

хөгжүүлэх шаардлага зүй ѐсоор тавигдаж байна.

Нийгмийн даатгалын харилцаан дахь оролцогч талуудыг тодорхойлохдоо

малчид, албан бус хэвшилд ажиллагсад, жишээлбэл, бичил уурхайд албан бусаар

хөдөлмөр эрхлэгчид, мөн зах, худалдааны төвүүдэд хувиараа хөдөлмөр

эрхлэгчдийн эрх ашгийг тооцож, нийгмийн даатгалд хамруулах ажлыг зохион

байгуулалттай хийх шаардлага бий.

Тухайлбал, малчид сайн дурын даатгалд хамрагдах бололцоотой ч энэ

69 Даатгалын тухай Монгол Улсын хууль, УБ., 2004, 12.1 дэх зүйл

Нийгмийн даатгалын тогтолцоо: шинэчлэл, чиг хандлага

81

тухай тэд сайн мэддэггүй, даатгалын учир холбогдлыг төдийлөн ойшоодоггүй,

малаа амьдралын баталгаа гэж бодоод байгалийн гамшиг тохиолдоход амь

зуулгаа алдаж нийгмийн эмзэг хэсэг рүү орох тохиолдол бий. Иймд малчдыг

нийгмийн даатгалд хамруулах нь зүйтэй. Гэхдээ малын тоо толгойг харгалзан

шимтгэлийн хэмжээг ялгаатай тогтоох, малчдын хамрагдах даатгалын төрлийг

оновчтой тогтоох, малчдаас шимтгэлийг хураан авах арга механизмыг

тодорхойлох зэрэг асуудлуудыг юуны өмнө шийдэх ѐстой70.

Тиймээс оролцооны бүхий л хүрээнд зөвлөлдөх уулзалт, ярилцлага,

сургалт, сурталчилгаа, ажлын аялал зэрэг аргуудаар судалгаа тандалтын ажлууд

даатгалын салбарт хийгдэж эхлээд байгааг идэвхижүүлэх шаардлага тавигдаж

байна.

3.2. Нийгмийн даатгалын удирдлагын үйл ажиллагаа

Монгол улс нийгмийн даатгалын шинэ тогтолцоонд шилжсэнээр иргэдийн

нийгмийн хамгаалалд томоохон шинэчлэлт хийгдсэн бөгөөд олон улсын жишигт

нийцсэн даатгалын харилцааг хөгжүүлэх боломж бий болсон юм. Гэвч нийгмийн

даатгалын тогтолцоог нэвтрүүлсэн хориод жилийн хугацааны туршилтаар

амьдралд тохирохгүй байгаа, шинэчлэлт өөрчлөлт хийх шаардлагатай тулгамдсан

асуудлууд цөөнгүй байгаа нь судалгаанаас тодорхой байна.

Нийгмийн даатгалын тогтолцоог хуваарилалтын тогтолцооноос бүрэн

хуримтлалын тогтолцоонд шилжүүлэх шинэчлэлийн хүрээнд нийгмийн даатгалын

байгууллагуудын удирдлагын бүтцийг төрийн захиргааны шугаман бүтэц, зохион

байгуулалтыг төрийн болон хувийн хэвшлийн хосолмол бүтэц зохион

байгуулалттай болгох, байгууллагуудын чиг үүргийг зөвхөн нийгмийн даатгалын

хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, тэтгэвэр, тэтгэмж олгох төдийгүй хувийн

даатгалын үйлчилгээ үзүүлэх, улмаар нийгмийн даатгалын хамрах хүрээ,

шимтгэлийн хэмжээнд өөрчлөлт оруулах, тэтгэврийн гурван давхаргат тогтолцоог

бүрдүүлэн, хувьчлалыг оновчтой хийх зэрэг арга хэмжээг удирдлагын гол үүрэг

болгоно. Удирдлагын шинэчлэлийн хувилбарын үйл ажиллагааны гол үр дүн нь

хуримтлалын тогтолцооны хэрэгжилт байх юм.

Монгол Улсын Ардчилсан Үндсэн хуулийн хүрээнд нийгэм, эдийн засгийн

салбарт хийсэн томоохон шинэчлэлүүдийн нэг нь иргэдийнхээ нийгмийн баталгааг

эдийн засгийн үүрэг хариуцлагаа даатгуулагч, ажил олгогчид хамтран хүлээдэг 70 Уранцэцэг Б, “Нийгмийн даатгалын эрх зүй” хичээлийн унших материалын эмхэтгэл. Удирдлагын Академи, 2005

Нийгмийн даатгалын тогтолцоо: шинэчлэл, чиг хандлага

82

нийгмийн даатгалын өнөөгийн тогтолцоог бүрдүүлж хөгжүүлсэн явдал юм. Ингэж

нийгмийн даатгалын өнөөгийн тогтолцоог бүрдүүлэхэд бодлогын болон үйл

ажиллагааны, хөрөнгө санхүүгийн хийгээд менежментийн туслалцаа, дэмжлэг

үзүүлэн ажиллаж ирсэн Монгол улсын Засгийн газар, Олон улсын хөдөлмөрийн

байгууллага, Азийн хөгжлийн банкны оролцоо, дэмжлэгтэйгээр нийгмийн

даатгалын шинэ тогтолцооны үндэс суурь тавигдаж, эрх зүйн орчин бүрдэж

эхэлсэн билээ71.

Нийгмийн даатгалын тогтолцооны нэг бүрдэлд түүний төрөл багтана гэж

дээр дурдсан билээ. Дэлхий нийтэд түгээмэл байгаа үндсэн төрөл нь тэтгэврийн,

эрүүл мэндийн, ажил эрхлэлтийн даатгал байдаг.

Осол гэмтэлд өртөх, өтлөх, өнчрөх, бэлэвсрэх эрсдэлээс хамгаалах арга

хэмжээг ихэнх оронд тэтгэврийн даатгалаар дамжуулан хэрэгжүүлнэ. Өөрөөр

хэлбэл, өндөр насласны, тэжээгчээ алдсаны, хөдөлмөрийн чадвараа удаан

хугацаагаар алдсаны улмаас орлого нь буурсан, амьдралын хэвийн нөхцөл нь

алдагдсан иргэдэд тэтгэвэр олгох замаар орлогын эрсдэлээс хамгаалах

боломжтой. Нийгмийн хамгааллын үндсэн чиглэл болсон тэтгэврийн даатгалыг улс

орны чадамж дээшлэх асуудалтай нягт уялдуулан боловсронгуй болгох

шаардлагатай байна.

Эрүүл мэндийн даатгалыг хэрэгжүүлснээр хүн амд өргөн тохиолддог

өвчлөлийн эрсдэлээс хамгаалахад чиглэсэн нийгмийн хамгааллын анхны

элементүүдийн нэг бөгөөд өвчин эмгэгт өртөж хөдөлмөрийн чадвараа түр

хугацаагаар алдах, орлого багасах зэргээр иргэдийн амьдрал ахуйд бэрхшээл

тохиолдолдсон үед эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний төлбөрийг багасгах, эм,

тарианы үнийг хөнгөлөх, тэтгэмж олгох зэргээр тусламж, дэмжлэг үзүүлэх

нийгмийн хамгааллын арга хэмжээг хэрэгжүүлэхийн хамт эмнэлэг үйлчилгээний

чанар, хүртээмжийг жинхэнээр дээшлүүлэх хөшүүрэг болгон хэрэгжүүлэх

боломжтойг анхаарах ѐстой. Мөн Япон, Герман зэрэг өндөр хөгжилтэй орнуудын

туршлагаар “асрамж, халамжийн даатгал”-ыг хэрэгжүүлж болохоор байна.

Хөдөлмөр эрхлэлтийн даатгалын төрөлд ихэнх орны үйлдвэрлэлийн ослын

болон ажилгүйдлын даатгалыг багтаан авч үзнэ. Үйлдвэрлэлийн осол, мэргэжлийн

өвчний эрсдэлд өртөгчдөд тэтгэвэр, тэтгэмж олгох, нөхөн төлбөр төлөх, тэднийг

эмнэлгийн тусгай үйлчилгээ, нөхөн сэргээлтэнд хамруулах, осол, өвчлөлөөс

71 Уртнасан Ц., Нийгмийн даатгалын байгууллагын үйл ажиллагааны шинэчлэлийн асуудлууд, “Нийгмийн даатгалын тогтолцооны шинэчлэл” үндэсний чуулган дээр тавьсан илтгэл, 2012 оны 10 дугаар сар.

Нийгмийн даатгалын тогтолцоо: шинэчлэл, чиг хандлага

83

урьдчилан сэргийлэх үүргийг “Үйлдвэрлэлийн осол, мэргэжлийн өвчний даатгал”

гүйцэтгэдэг. Даатгалын энэ төрөл нь иргэдийн ажил үүргээ гүйцэтгэх явцад үүссэн

эрсдэлийг багасгахад чиглэгддэг, зарцуулах хөрөнгийг үйлдвэрийн эзэд,

байгууллагаас бүрдүүлсэн даатгалын сангаас гаргадаг онцлогтой. Ажилгүйдлийн

эрсдэлд өртөж ажлаас хасагдсан, цомтголд хамрагдсан иргэдэд тэтгэмж олгох,

дахин мэргэшүүлэх сургалтанд хамруулах, ажлын байраар хангахад туслах арга

хэмжээнүүдийг “ажилгүйдлийн даатгал”-аар дамжуулан шийдвэрлэх боломжтой.

Ажилгүйдлийн даатгал нь хөдөлмөрийн чадвартай богино хугацаанд ажил,

орлогогүй болсон хүмүүст түр зуурийн дэмжлэг, туслалцаа үзүүлэх үүргийг

гүйцэтгэдэг. Нийгмийн даатгалын эдгээр төрлүүдээс гадна тодорхой эрсдэлийг

хаах зорилготой нийгмийн халамжийн, тусгай үйлчилгээний гэх мэтийн улс орны

онцлог, амьдралын түвшингээс хамарсан даатгалын төрлүүд байж болох юм.

Нийгмийн даатгалын удирдлагын үйл ажиллагаа нь дараах үндсэн чиг

үүргийг хэрэгжүүлнэ. Үүнд:

Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжийн биелэлтийг зохион

байгуулах,

Нийгмийн даатгалын санг бүрдүүлж, орлого, зарлагын гүйцэтгэлийг хангах,

Нийгмийн даатгалын сангаас тухайн төрлийн тэтгэвэр, тэтгэмжийг цаг

тухайд нь олгох ажлыг зохион байгуулж, үйлчилгээг сайжруулах,

Улсын нийгмийн даатгалын тогтолцоо, үйл ажиллагаа, түүний арга

хэлбэрийг боловсронгуй болгох талаар судалгаа хийх, санал боловсруулж

шийдвэрлэх буюу эрх бүхий байгууллагад уламжлан шийдвэрлүүлэх,

Доод шатны байгууллагынхаа үйл ажиллагаанд хяналт тавих зэрэг болно.

Нийгмийн даатгалын байгууллагын үндсэн чиг үүргийн хэрэгжилтийг

дэмжих, хянах субьект нь Засгийн газар, даатгуулагч, ажил олгогчийг тэнцүү

тоогоор төлөөлсөн орон тооны бус гишүүдээс бүрдсэн Нийгмийн даатгалын

үндэсний зөвлөл юм. Уг зөвлөлийн дарга, гишүүдийг талуудын саналыг үндэслэн 6

жилийн хугацаатай томилох бөгөөд зөвлөл нь ажлаа УИХ-д тайлагнадаг. Үндэсний

зөвлөл нь дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ. Үүнд:

Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомж, нийгмийн даатгалын тогтолцоо,

үйл ажиллагааг боловсронгуй болгох, тэтгэвэр нэмэгдүүлэх талаар санал

боловсруулж холбогдох байгууллагаар шийдвэрлүүлэх

Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжийн биелэлт болон нийгмийн

даатгалын сангийн орлого, зарлагын байдалд хяналт тавих

Нийгмийн даатгалын тогтолцоо: шинэчлэл, чиг хандлага

84

Нийгмийн даатгалын үйл ажиллагаа, боловсон хүчний хангалт, санхүүгийн

асуудлаар нийгмийн даатгалын байгууллагын тайлан мэдээллийг сонсон

хэлэлцэж, санал дүгнэлт гаргаж, энэ талаар холбогдох арга хэмжээ авах

Нийгмийн даатгалын байгууллагын цахим тооцоолуурын техник, технологи,

программ хангамж, үйлчилгээний байдлыг хянаж, үнэлэлт дүгнэлт өгөх

Нийгмийн даатгалын төв байгууллагын бүтцийг батлах, нийгмийн даатгалын

сангийн төсвийн төслийг боловсруулах, батлагдсан төсвийн нарийвчилсан

хуваарийг баталж, гүйцэтгэлд нь хяналт тавих

Нийгмийн даатгалын асуудлаар журам, зөвлөмж гаргах

Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисс, Гомдлын шаардлагын зөвлөлийн

үйл ажиллагааг боловсронгуй болгох чиглэлээр хяналт тавих

Нийгмийн даатгал, эмнэлэг хөдөлмөрийн магадлагааны асуудлаар иргэдээс

ирүүлсэн санал, өргөдөл, гомдлыг барагдуулах зэрэг болно.

Зураг 23. Нийгмийн даатгалын байгууллагын тогтолцоо

Нийгмийн даатгалын удирдлагын үйл ажиллагааг гүйцэтгэхийн тулд

удирдлагад оролцогч талуудын хувьд нийгмийн даатгалтай холбоотой гүйцэтгэх

үүргүүдийг даатгалын байгууллагууд, УИХ, Засгийн газрын гэж ялган харуулж

байна. Үүнд:

Улсын Их Хурал:

Нийгмийн даатгалын сангийн жил бүрийн төсөв хэлэлцэж батлах,

Хуримтлалын сангаас Засгийн газрын бонд, Монголбанкны үнэт цаас

худалдан авах хөрөнгийн хэмжээг батлах,

Нийгмийн даатгалын сангийн зарцуулалтын тайланд хийсэн аудитын

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд

УНДЕГ Тухайн шатны Засаг дарга

Орон нутгийн НД-ын байгууллага

Дүүргийн НДГ

Аймаг, нийслэлийн

НДГ

Гомдлын шаардлагын зөвлөл Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисс

Улсын Их Хурал

НД-ын Үндэсний зөвлөл

Нийгмийн даатгалын тогтолцоо: шинэчлэл, чиг хандлага

85

дүгнэлтийг хэлэлцэх, олон нийтэд мэдээлэх,

Засгийн газар, даатгуулагч, ажил олгогчийг тэнцүү тоогоор төлөөлсөн

орон тооны бус гишүүдээс бүрдсэн Нийгмийн даатгалын үндэсний

зөвлөл байгуулж ажиллуулах.

Засгийн газар:

Нийгмийн даатгалын сангийн төсвийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэх,

Ялгавартайгаар шимтгэл төлөх ажил олгогчийн жагсаалт, шимтгэлийн

хувь хэмжээг тогтоох,

Хөдөлмөрийн хүнд нөхцөлд хамаарах ажил мэргэжлийн жагсаалтыг

тогтоох,

Даатгуулагчийн шимтгэл төлөх орлогын дээд хэмжээг даатгалын хэлбэр

тус бүрээр жил бүр ялгавартай тогтоох,

Гомдлын шаардлагын зөвлөлийн дүрмийг батлах,

Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын дүрмийг батлах.

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл:

Нийгмийн даатгалын сангийн төсвийн төслийг боловсруулах,

Нийгмийн даатгалын сангийн тайланг хянан хэлэлцэх,

Ялгавартайгаар шимтгэл төлөх ажил олгогчийн жагсаалт, шимтгэлийн

хувь хэмжээ болон хөдөлмөрийн хүнд нөхцөлд хамаарах ажил

мэргэжлийн жагсаалтын санал боловсруулах,

Хөдөлмөрийн гэрээгээр гадаад улсад ажиллаж байгаа Монгол Улсын

иргэний төлөх нийгмийн даатгалын шимтгэлийн хэмжээг тогтоох.

Нийгмийн даатгалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага (УНДЕГ):

Нийгмийн даатгалын сангийн төсвийн төслийг эцэслэж, төсвийн асуудал

эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх,

Нийгмийн даатгалын сан тус бүрийн нэгдсэн тайлан гаргаж, санал

дүгнэлтийн хамт Үндэсний зөвлөлд оруулах,

Орон нутгийн байгууллагыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах,

Даатгуулагчийн өргөдөл, хуульд заасан бусад баримт бичгийг үндэслэн

тэтгэвэр, тэтгэмж, төлбөр олгох тухай шийдвэр гаргах,

Нийгмийн даатгалын сан тус бүрийн орлого, зарлагын байдалд хяналт

тавих, тайлан тэнцэл гаргах, Үндэсний зөвлөлд тайлагнах.

Санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага (Сангийн яам):

Нийгмийн даатгалын тогтолцоо: шинэчлэл, чиг хандлага

86

Нийгмийн даатгалын сангийн төсвийн төслийг ЗГ-т мэдүүлэх,

Нийгмийн даатгалын сангийн төсвийн гүйцэтгэлийг ЗГ, УИХ-д тайлагнах,

Улсын төсвөөс тэтгэвэр, тэтгэмжид олгохоор баталсан хөрөнгийг

хуулиар заасан хугацаанд зохих санд шилжүүлэх.

ХАХНХ-ын сайд, Монголбанк, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл:

Хуримтлалын сангаас арилжааны банкинд байршуулах хөрөнгийн

хэмжээг хамтран тогтоох,

Нийгмийн даатгалын сангийн хөрөнгөтэй холбоотой бүртгэл хөтлөх,

тайлан гаргах журмыг батлах,

Аймаг, нийслэл, сум, дүүргийн Нийгмийн даатгалын байгууллага:

Нийгмийн даатгалын сан тус бүрийн орлого, зарлагын тайлан гаргаж,

хуулийн хугацаанд тайлагнах,

Шимтгэлийн хэмжээг ажил олгогч, даатгуулагч тус бүрээр бүртгэх.

Үндэсний статистикийн хороо:

Дундаж цалин, хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогыг тооцон

гаргах.

Ажил олгогч:

Нийгмийн даатгалын шимтгэлийг тухайн сард багтаан нийгмийн

даатгалын сангийн дансанд шилжүүлэх,

Хуулиар хүлээсэн бусад үүргээ биелүүлэх.

Гомдлын шаардлагын зөвлөл:

Ажил олгогч, даатгуулагч, нийгмийн даатгалын байгууллагын хооронд

гарсан саналын зөрөөг хянан шийдвэрлэх.

Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисс:

Осол, өвчний улмаас даатгуулагчийн хөдөлмөрийн чадвар алдалт, хувь

хэмжээ, хугацааг тогтоох зэрэг болно.

Нийгмийн даатгалын байгууллагын зохион байгуулалтыг дараах

зорилтуудтай уялдуулан зохицуулах нь илүү үр дүнтэй гэж үзлээ. Үүнд: Улсын

нийгмийн даатгалын ерөнхий газрын (УНДЕГ) дарга болон түүний орлогч нарт

байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг явуулах гэхээсээ илүү байгууллагыг

бүхэлд нь бэхжүүлж хөгжүүлэх талаар анхаарахад нь илүү цаг, бололцоо олгох,

зарим хэлтсийг нэгтгэх замаар хүч чадавхийг нь бүрэн дүүрэн дайчлах болон орон

Нийгмийн даатгалын тогтолцоо: шинэчлэл, чиг хандлага

87

нутгийн нэгж байгууллагыг засаг захиргааны бүтцэд найдах бус, харин хэрэгцээ

шаардлагад нийцүүлэн бүсчилэн байгуулж, хүний нөөцийн ажлын үр дүнг

дээшлүүлэх зэрэг болно.

УНДЕГ нь өнөөгийн байдлаар салбарыг бүхэлд нь үр дүнтэй удирдан зохион

байгуулж, нийгмийн даатгалын хуулийг хэрэгжүүлэх, хяналт тавихад шаардагдах

хөрөнгө болон боловсон хүчнээр дутагдаж байна. Мөн аймаг, нийслэл дүүргийн

нийгмийн даатгалын байгууллагуудад удирдлага, арга зүйн санал зөвлөмж өгөх

асуудал шаардлагын хэмжээнд хүрэхгүй байна.

Иймд УНДЕГ-т хяналт шалгалтын болон бодлого зохицуулалтын нэгжийг

бий болгох нь нийгмийн даатгалын салбарт хийгдэж буй төрийн бодлогын үндсийг

боловсруулахад мэргэжлийн байгууллагын хувьд идэвхтэй оролцох, батлагдан

гарсан хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг үр дүнтэй зохион байгуулахад чухал

ач холбогдол бүхий арга хэмжээ болно. Уг нэгж нь нийгмийн даатгалын

шимтгэлийн өр, авлагыг барагдуулах болон анхан шатны нэгжээс гаргаж байгаа

тайлан мэдээний чанар үр өгөөжийг дээшлүүлэх, нийгмийн даатгалын үйл

ажиллагаанд мөрдөж байгаа дүрэм журмын хэрэгжилтэнд хяналт тавих үүргийг

хүлээнэ.

Улсын хэмжээнд нийгмийн даатгалын шимтгэлийн мэдээллийн сан

байгуулж, түүнийг удирдлагын мэдээллийн системийг бий болгох үндэс

болгосноор нийгмийн даатгалын салбарын үндсэн үйл ажиллагааг

компьютержуулж хянах бололцоог бий болгох юм. Мөн мэдээлэл технологийн

байгууллагууд нь нийгмийн даатгалын холбогдолтой бүтээгдэхүүн, үйлчилгээ бий

болгож, нийгмийн даатгалын болон бусад байгууллагад худалдах боломжтой.

Улмаар хүний нөөцийн бодлогод ч өөрчлөлт хийх боломж бүрдэнэ.

Нийгмийн даатгалын байгууллагын ажилтны авч буй цалин бусад салбарын

ажилтны цалингаас харьцангуй доогуур байгаа нь ажил үйлчилгээний чанарт сөрөг

нөлөө үзүүлж байна. Иймээс нийгмийн даатгалын салбарт ажиллагчдын үндсэн

цалинг хянан үзэж зах зээлийн нөхцөлд тохирсон ажил үүрэг, амьдрал ахуйд нь

зохицсон цалингийн сүлжээг бий болгох нь зүйтэй юм. Урамшууллын төрөл бүрийн

хэлбэрийг ч ашиглах боломжтой. Ингэхдээ ажилтнуудын ажлын гүйцэтгэлийг

үнэлэх шинэ журмыг боловсруулах нь чухал нөхцөл болно.

Нийгмийн даатгалын тогтолцоонд итгэх иргэд олон нийтийн итгэл үнэмшил

маш чухал учраас тогтолцооны ил тод байдал, хариуцлагыг сайжруулахын тулд

Нийгмийн даатгалын тогтолцоо: шинэчлэл, чиг хандлага

88

хэд хэдэн шинэчлэл өөрчлөлт хийх шаардлагатай байна. Вэбэд суурилсан

мэдээлэл болон олон нийтэд зориулсан мэдээллийн компанит ажлаар иргэд олон

нийтэд даатгалын төрлүүд ялангуяа тэтгэвэртэй холбоотой тэдний эрх үүргийг

сайтар ойлгуулах нь зүйтэй. Иргэдийн нэрийн дансны үлдэгдэл, тэтгэврийн насанд

хүрэхэд нь олгож эхлэх тэтгэврийн хэмжээ ямар байх төлөвтэйг мөрдөж байгаа

параметр үзүүлэлт дээр тулгуурлан тооцсон дүнг иргэд жил тутамд бичгээр болон

интернетээр авах боломжийг бүрдүүлэх ѐстой. Мөн нэрийн дансны тооцоо, хүүний

хөтлөлт, дебитийн хуваарилалттай холбоотой аливаа маргаантай асуудлыг

шударгаар, хууль дүрмийн дагуу хянан шийдвэрлэх бодлого, журам тодорхой ил

тод байх ѐстой. Үүнтэй нэг адилаар, шимтгэл төлөгчид болон тэтгэвэр авагч

иргэдэд үйлчлэх УНДЕГ нь үйл ажиллагааны стандарт, хяналтын шалгуур

үзүүлэлтүүдийг тодорхой болгох нь зүйтэй. Энэ бүх арга хэмжээний үр дүнд

хариуцлагын механизм дээшилж олон нийтийн итгэл үнэмшил нэмэгдэх

боломжтой.

Нийгмийн даатгалын тогтолцооны дизайныг хэвээр үргэлжлүүлэхээр

шийдэх тохиолдолд хийсвэр нэрийн дансанд орлого тооцож хөтлөлт хийх дүрэм

журмыг шинэчлэх шаардлагатай. Шимтгэл болон хүүг дансанд бүртгэж тооцох,

дотоодын болон хөндлөнгийн аудитын хяналтын бодлого, дүрэм журмыг

боловсронгуй болгон бэхжүүлэх асуудлыг эргэн авч үзэх хэрэгтэй. 1960 оноос

хойш төрсөн иргэдийн 1994 оноос өмнөх ажил эрхлэлттэй холбоотой асуудлуудыг

хэрхэн тооцох дүрэм журмыг тодорхой болгох шаардлагатай.

II Шатлалын тэтгэврийн даатгалын тогтолцоонд ямар хэлбэр загварыг

сонгохоос үл хамааран хүн ам зүйн өөрчлөлтүүд болон эдийн засгийн гэнэтийн

хүчин зүйлсийн үр дагаврыг зохицуулах, мөн хүн амын насжилттай холбоотойгоор

II шатлалын тэтгэврийн тогтолцооны дотогш болон гадагш урсгалыг илүү зохистой

уялдуулах зорилго бүхий тусгай сан бүрдүүлэх, НДТ-той зарим улс оронд хүн ам

зүйн өөрчлөлт болон эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотой ийм

тогтолцооны дотогш болон гадагш урсгалыг автоматаар балансжуулах

механизмыг Монголд бий болгох асуудлыг судлаж шийдвэрлэх шаардлага тулгарч

байна.

Нийгмийн даатгалын тогтолцооны хүрээнд тэтгэврийн хэмжээг шударга

тогтооход зайлшгүй шаардлагатай байгаа нэг зүйл бол тэтгэвэрт гарсны дараах

дундаж наслалтын тоо мэдээг зөв бүрдүүлэх явдал юм. 1960 оноос хойш төрсөн

даатгуулагчид тэтгэвэрт гарч эхлэхэд тэдний тэтгэврийн хэмжээг тодорхойлоход

Нийгмийн даатгалын тогтолцоо: шинэчлэл, чиг хандлага

89

энэ мэдээлэл чухал үүрэгтэй. Нас баралт болон өндөр наслалтын талаарх

мэдээллийг бодитой бүрдүүлэх институцын чадавхийг бэхжүүлэх хэрэгтэй байна.

Нийгмийн даатгалын шимтгэлийн хэмжээг шинэчлэх нь: Монголын

нийгмийн даатгалын таван төрөл тус бүрийн онцлогт тохирсон шимтгэлийн хувь,

хэмжээг хэрэглэж сангийн хөрөнгийг бүрдүүлдэг. Нийгмийн даатгалын сангийн

хөрөнгийг хуримтлуулахад оролцогч талуудаас нэмэрлэх хөрөнгийн хэмжээг

"нийгмийн даатгалын шимтгэл" гэж ихэнх оронд нэрлэдэг. Энэ шимтгэл нь тусгай

санд хуримтлагдаад эргэж тухайн даатгуулагчийн хэрэгцээнд зохих хэмжээгээр

ашиглагддагаараа бусад татвар, төлбөрөөс агуулгын хувьд эрс ялгаатай.

Нийгмийн даатгалын шимтгэлийг даатгуулагчаас гадна ажил олгогч, асран

хамгаалагч зэрэг хуулийн этгээдүүд төлөх боломжийг хуулиар тогтоож өгдөг.

Шимтгэлийн энэ хэмжээ нь цалин үндсэн орлого нь манай иргэдийн хувьд

харьцангуй өндөр бөгөөд ажиллагчид өөрсдийнхөө ирээдүйн амьдралын төлөө

ажил олгогчоос харьцангуй бага хөрөнгө оруулалт хийж байгаа нь бусад

орнуудаас ялгаатай. Нийгмийн даатгалын таван төрлийн нийт дүнгээр даатгуулагч

10%, түүний ажил олгогч 10 хувийн шимтгэл төлж сан бүрдүүлэхэд оролцдог.

Францад даатгуулагч 6,55 хувь, ажил олгогч 8,2 хувь, Солонгост

ажиллагчид, ажил олгогч адилхан 4,5 хувиар, АНУ-д ажиллагчид 6,2 хувь ажил

олгогч 6,4 хувь, хувиараа хөдөлмөр эрхлэгчид 12,4 хувиар тэтгэврийн даатгалын

шимтгэл төлж байгаа юм. Үүнээс үзэхэд зах зээлийн эдийн засгийн тэнцвэргүй

нөхцөлд байгаа манай улсын хувьд нийгмийн даатгалын шимтгэлийн хэмжээг

одоогийнхоос 3-5 хувиар бууруулах бүрэн боломж бий гэж үзэж байна.

Ихэнх оронд ажил олгогч, даатгуулагч адил хувь, хэмжээгээр шимтгэл төлж

ажиллагчдын ирээдүйн амьдралд хөрөнгө оруулалт хийдэг байна. Харин Хятадад

зөвхөн ажил олгогч шимтгэл төлж байхад Австралид ажиллагчид, ажил олгогчийн

аль аль нь шимтгэл төлдөггүй, улс хариуцдаг социалист арга, хэлбэр хэрэглэгдэж

байдаг72.

Манай улсад сайн дураар даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэлийн

доод хэмжээ нь Засгийн газраас баталсан тухайн үед мөрдөж байгаа хөдөлмөрийн

хөлсний доод хэмжээнээс тооцож байгаа нь нийгмийн даатгалын сангийн хөрөнгө

бүрдүүлэлтэнд тийм ч таатай байдлыг үүсгэхгүй байгаа юм.

Ийнхүү сайн дураар даатгалд хамрагдагчид өөрсдийн тодорхойлсон

72 SSPTW: Еuгоре, Аsiа and Pacific, Africa and America 2002-2003

Нийгмийн даатгалын тогтолцоо: шинэчлэл, чиг хандлага

90

орлогоос тооцон заавал даатгуулсан хүмүүсийн шимтгэлийн нийт дүнгээс 2 дахин

бага хувиар шимтгэл төлж байгаа асуудал ч төдийлөн оновчтой бус,

хуваарилалтыг шударга бус явуулах нөхцлийн нэг шалтгаан болдог.

Зах зээлийн харилцаанд нийцсэн либераль арга, хэлбэртэй нийгмийн

даатгалын тогтолцоог бий болгоход даатгалын шимтгэлийн хэмжээг оновчтой, зөв

харьцаатай тогтоох нь санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлэх, баталгаатай болгох,

хамрах хүрээг нь өргөтгөхөд чухал ач холбогдолтой.

Тэтгэврийн нас: Монгол улсад 60 нас хүрсэн даатгуулагч тэтгэвэр авах

үндсэн зарчим хуульчлагдсан байна. Гэхдээ 55 нас хүрсэн эмэгтэйчүүд болон 4 ба

түүнээс дээш хүүхэд төрүүлж, өсгөсөн эхчүүд 50 наснаас өөрсдийн саналаар

өндөр насны тэтгэвэр тогтоолгох боломжтой.Тэтгэврийн насны хувьд Монгол улс

харьцангуй эрт тэтгэвэр тогтоодог “нам босготой” орны тоонд зүй ѐсоор ордог

боловч тогтоосон наснаас өмнө хүмүүст тэтгэвэр тогтоох олон болзол, нөхцөл

мөрдөгдөж байна. Үүнд:

а. Нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 10-аас доошгүй жил нь газар дор

ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эрэгтэй 50 нас хүрсэн

б. Нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 10-аас доошгүй жил нь хөдөлмөрийн

хортой, халуун, хүнд нөхцөлд ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн

эрэгтэй 50 нас хүрсэн, түүнчлэн нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 7 жил 6

сараас доошгүй хугацаагаар мөн нөхцөлд ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл

төлсөн эмэгтэй 45 нас хүрсэн

в. Нийтдээ 20-иос доошгүй, үүнээс 12 жил 6 сараас доошгүй хугацаагаар

хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн

эрэгтэй 55 нас хүрсэн, түүнчлэн нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 10-аас

доошгүй жил нь мөн нөхцөлд ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн

эмэгтэй 50 нас хүрсэн бол тэтгэвэр тогтоолгох эрхтэй байна.

Түүнчлэн цэргийн албан хаагчид, зарим мэргэжлийн хүмүүс гээд эрт

тэтгэвэр тогтоолгох эрхтэй хүмүүс нэлээд байдаг.

Судалгаанаас үзэхэд хөдөлмөрийн хэвийн бус нөхцлөөр "эрт" тэтгэвэр

тогтоох тохиолдол төдийлөн ажиглагдахгүй байгаа бөгөөд харин салбарын

онцлогийг харгалзсан тусгай систем хэрэглэх нь түгээмэл байна.

Шведэд тэтгэврийн нас 65 боловч 60-64 насандаа тэтгэвэр тогтоолговол

хэмжээг нь багасгах, 65-70 насандаа тэтгэврээ тогтоолговол нэмэгдүүлэх аргыг

Нийгмийн даатгалын тогтолцоо: шинэчлэл, чиг хандлага

91

хэрэглэдэг. Дэлхийн олон орон тэтгэврийн насаа нэмэгдүүлж 65 буюу 67 нас

хүргэх зорилт тавьж, аажмаар хэрэгжүүлэх арга хэмжээг авч байна.

3.3. Нийгмийн даатгалын төрөл, сангийн үйл ажиллагааны шинэчлэл

Нийгмийн даатгалын сангийн үндсэн таван бүрэлдэхүүн хэсгээс олгох

тэтгэвэр, тэтгэмжийн төрлүүд нь даатгуулагчийн нөхцөл байдлын онцлогтой

холбоотой харилцан адилгүй байдаг. Энэ харилцаанд тэтгэвэр, тэтгэмж,

төлбөрийн зааг ялгааг тодорхой гаргах нь чухал. Нийгмийн даатгалын тухай

хуульд заасны дагуу тэтгэвэр гэж даатгуулагчийг өндөр наслахад насан туршид

нь, тахир дутуу болоход хөдөлмөрийн чадвар нь сэргээгдэх хүртэл, эсвэл өндөр

насны тэтгэвэр авах насанд хүртэл, нас барахад нь түүний гэр бүлийн

хөдөлмөрийн чадваргүй гишүүдийн нийгмийн баталгааг хангах зорилгоор

нийгмийн даатгалын сангаас сар бүр олгох мөнгөн хөрөнгийг ойлгоно. Тэтгэмж

гэдэг нь хөдөлмөрийн чадвараа түр алдах, жирэмслэх, амаржих, нас барах

тохиолдолд даатгуулагчид нийгмийн даатгалын сангаас нэг удаа олгох мөнгөн

хөрөнгө юм. Төлбөр гэдэгт ҮОМШӨ-ий улмаас хөдөлмөрийн чадвараа 30 буюу

түүнээс дээш хувиар алдсан даатгуулагчид нийгмийн даатгалын сангаас нөхөн

олгох хиймэл эрхтэн, засал эмчилгээний үнэ, рашаан болон сувиллын газрын

үйлчилгээний хувьсах зардлыг багтаан ойлгоно.

Нийгмийн даатгалын санг тодорхой орлогын эх үүсвэрүүдээс бүрдүүлэх,

санд төвлөрсөн мөнгөн хөрөнгийг хэрхэн үр ашигтай зарцуулах нь Нийгмийн

даатгалын тогтолцоог удирдахад чухал байр суурьтай. Нийгмийн даатгалын

сангийн орлогын эх үүсвэрийг цаг тухайд нь бүрэн бүрдүүлснээр даатгалын

үйлчилгээг шуурхай, чанартай, хүртээмжтэй хүргэх боломж бүрдэх бөгөөд

үйлчилгээ үзүүлэх явцад сангийн хөрөнгийн зарцуулалт зориулалтын дагуу, үр

ашигтайгаар зорилтот бүлэгтээ зарцуулагдаж байгаад хяналт тавих, тайлагнах нь

уг тогтолцоог боловсронгуй болгох гол алхам юм.

Нийгмийн даатгалын үйл ажиллагааг сайжруулах зорилгоор даатгалын

сангуудад аудитын шалгалт оруулж, иргэн бүр даатгалд хамрагдаж байгаа эсэх,

даатгалын сангийн хөрөнгө хуулийн хүрээнд зарцуулагдаж байгаа эсэхийг

нягталсан ажил хийгддэг. Мөн төсвийн эх үүсвэр хүнд байгаа тул орлогын эх үүсвэрийг тооцоолж,

шаардлагагүй урсгал хөрөнгө оруулалтын зардлыг хэмнэх замаар мөнгөний эх

үүсвэрийг нэмэгдүүлэх чиглэлээр алхмууд хийгдэж эхлээд байна.

Нийгмийн даатгалын тогтолцоо: шинэчлэл, чиг хандлага

92

Нийгмийн даатгалын төрөл тус бүрийн хамралтыг нэмэгдүүлэн, даатгалын

сангуудын санхүүгийн чадавхийг үр ашигтай хөрөнгө оруулалтаар нэмэгдүүлж,

нийгмийн даатгалын сангийн бие даасан байдлыг хангах нь нийгмийн даатгалын

сангийн үйл ажиллагааг боловсронгуй болгох эхний алхмууд болно.

Нийгмийн даатгалын сан тус бүрийн зарлагаас давсан орлогын үлдэгдлийг

зайлшгүй шаардлагатай тохиолдолд нийгмийн даатгалын зохих дээд шатны

байгууллага тухайн төрлийн санд нь улиралд нэг удаа төвлөрүүлж болдог. Хэрэв

уг үлдэгдлийг дараагийн сар, улиралд шилжүүлэн зарцуулах шаардлагатай бол

дээд шатны байгууллагын зөвшөөрлийг заавал авах ѐстой.

Үүний сацуу нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг нэмэгдүүлэх бусад арга

механизмыг нэвтрүүлэх ажил тулгамдаж байна. Тухайлбал, нийгмийн даатгалын

сангийн хөрөнгийг нэмэгдүүлэх зорилгоор нөөцөлсөн мөнгөн хөрөнгө болох

хуримтлалын сангийн хөрөнгийг Засгийн газрын бонд, Монголбанкны үнэт цаас

худалдан авах, арилжааны банканд байршуулах замаар нэмэгдүүлж болох тухай

хуульд тусгасан ч бодит байдалд уг ажил бүрэн утгаар хэрэгжихгүй байна.

Нийгмийн даатгалын үйл ажиллагааны болон хөрөнгө оруулалтын зардлыг

нийгмийн даатгалын сангийн орлогоос санхүүжүүлэх бөгөөд уг харилцааг

Нийгмийн даатгалын сангийн тухай хуулиар зохицуулна. Жишээлбэл, нийгмийн

даатгалын сангийн 2012 оны төсвийн тухай хуулиар тухайн төсвийн жилд

төвлөрүүлэх нийт орлого 621,350,1 сая төгрөг, нийт зарлагыг 869,967,5 сая төгрөг,

хуримтлалын сангаас ЗГ-ын бонд худалдан авахад зарцуулах хөрөнгийн дээд

хэмжээг 60 тэрбум төгрөгөөр тус тус баталсан. Орлогын бүтцийг авч үзэхэд

ажиллагсдаас төлөх шимтгэл нь нийт орлогын 43.5 хувь, аж ахуйн нэгж,

байгууллагаас төлөх шимтгэл нь нийт орлогын 33.2 хувийг бүрдүүлж байна.

Зарлагын бүтцийг үзэхэд нийт зарлагын 75.8 хувийг тэтгэврийн даатгалд, 14.6

хувийг эрүүл мэндийн даатгалд зарцуулжээ73.

73 Нийгмийн даатгалын сангийн 2012 оны төсвийн тухай хууль

Нийгмийн даатгалын тогтолцоо: шинэчлэл, чиг хандлага

93

Зураг 24. Нийгмийн даатгалын сангийн үйл ажиллагаа

Ер нь нийгмийн даатгал улсын төвлөрсөн төсвийн хооронд үлэмжхэн

хамаарал оршсоор байгаа тул энэхүү холбоо, шүтэлцээний асуудлыг судлан,

шинэчлэлийн хүрээнд шийдвэрлэх шаардлагатай гэж үзэж байна.

Нийгмийн даатгалын тогтолцоог шинэчлэх ажлын хүрээнд нийгмийн

даатгалын дэвтэр, тэтгэврийн дэвтэр, эрүүл мэндийн даатгалын гэрчилгээг цахим

хэлбэрт шилжүүлэх, түүний зохистой хэрэглээг бүх оролцогч талуудын түвшинд

жигдлэх нь чухал.

Нийгмийн даатгалын үйлчилгээг цахимжуулах хэрэгцээг тодруулах олон

жишээ кейс байдаг. Тухайлбал, заавал даатгалд хамрагдсан даатгуулагчийн ЭМД-

ын дэвтэрт тухайн байгууллагын нягтлан бодогч шимтгэл бичиж, харьяа дүүргийн

ЭМД-ын байцаагч баталгаажуулснаар эрүүл мэндийн тусламж үйлчилгээг тухайн

иргэн авах боломж бүрддэг. Гэтэл даатгуулагч нь шимтгэлийн төлөлт, бичилт,

Нийгмийн даатгалын сан Тэтгэвэр, тэтгэмж, төлбөр, үйлчилгээнд зарцуулах, НД-ын үйл ажиллагааны зардлыг нөхөх

зорилгоор төлсөн шимтгэлийн орлого, бусад эх үүсвэрээс бүрдсэн мөнгөн хөрөнгө

Тэтгэвриин даатгалын сан Өндөр насны тэтгэвэр Тахир дутуугийн тэтгэвэр Тэжээгчээ алдсаны тэтгэвэр

Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сан

Тахир дутуугийн тэтгэвэр Тэжээгчээ алдсаны тэтгэвэр Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж Хөдөлмөрийн чадвар нөхөн сэргээхтэй холбогдсон төлбөр ҮОМШӨ-ий улмаас тахир дутуу болсон даатгуулагчийн тэтгэврийн даатгалын шимтгэл ҮОМШӨ-ий улмаас тахир дутуу болсон даатгуулагчийг сувилах сувиллын газрын даатгуулагчийг сувилахад ногдох тусламж, үйлчилгээний хувьсах зардал ҮОМШӨ-өөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний зардал

Эрүүл мэндийн даатгалын сан Даатгуулагчид үзүүлэх амбулаторийн болон хэвтэн эмчлуулэх тусламж, үйлчилгээний зардал Эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх зардал

Ажилгуйдлийн даатгалын сан Ажилгүйдлийн тэтгэмж Сургалтын зардал

Тэтгэмжийн даатгалын сан Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж Жирэмсний болон амаржсаны тэтгэмж Оршуулгын тэтгэмж

Хуримтлалын сан

НД-ын сангийн хөрөнгө болон тэтгэврийн даатгалын шимтгэлиин нэрийн дансны орлогыг нэмэгдүүлэх зорилгоор нөөцөлсөн мөнгөн хөрөнгө

Нийгмийн даатгалын тогтолцоо: шинэчлэл, чиг хандлага

94

баталгаажилтад тэр бүр хяналт тавьдаггүй, мөн даатгалын гэрчилгээ нь тухайн

иргэнд бэлэн байдаггүй зэрэг асуудлаас үүдэн даатгуулагч нь яаралтай тусламж

үйлчилгээг цаг тухайд нь авч чадахгүйгээс эрүүл мэндийн хувьд эрсдэлд орох,

яаралтай тусламж хэрэгтэй үед хувиасаа төлбөр төлснөөс санхүүгийн хувьд

эрсдэлд орох зэрэг тохиолдол олонтоо гардаг. Даатгалын гэрчилгээ нь нэг талаас

даатгуулагч эрүүл мэндээ даатгуулсныг, нөгөө талаас даатгагч тухайн

даатгуулагчийг даатгалд хамрагдсаныг гэрчлэх албан ѐсны баримт бичиг хэдий ч

гэрчилгээг цахимжуулснаар даатгалын үйлчилгээ үзүүлэгч, үйлчилгээг хүртэгч

талуудын үйл ажиллагаа хялбар, шуурхай болох юм.

Зураг 25. Нийгмийн даатгалын сангийн бүрдүүлэлт, зарцуулалт

Даатгуулагч ажил олгогчдын төлсөн нийгмийн даатгал, эрүүл мэндийн

даатгалын шимтгэл тухайн хүнийг ажил дээр гарахад амьдралд нь хүрэлцэхүйц

байх ѐстой. Гэтэл одоо төрийн сан дээр байршиж байгаа даатгалын мөнгө

хөдөлгөөнгүй байдаг. Энэ хөрөнгийг өсгөх нь онол, арга зүйн үүднээс бүрэн

зөвтгөгдөж байгаа юм. Ингэхгүйгээр цугларсаныг нь буцаад тэтгэвэр тэтгэмжид

зарцуулаад байвал бид болон одоогийн залуучууд шимтгэл төлөөд эргээд

тэтгэвэр авах гэтэл нийгмийн даатгалын сан гэдэг юм байх эсэх нь асуудалтай

болж мэдэхээр хандлага ажиглагдаж байна. Иргэн эмнэлэгт очиход эрүүл мэндийн

даатгалын ач холбогдол гарахгүй байна. Тухайн жилдээ эрүүл мэндийн даатгалаа

ашиглаагүй бол хуримтлагддаг байх ѐстой. Өнөөдөр жилийн эмчилгээнд 1,2 саяыг

эрүүл мэндийн сангаас авбал эмчилгээний зардал дуусдаг.

Орлогын эх үүсвэр НД-ын бие даасан сан Хөрөнгийн зарцуулалт

Даатгуулагчийн төлсөн шимтгэл Ажил олгогчийн төлсөн шимтгэл Сангийн чөлөөт үлдэгдлийг банканд хадгалуулсны хүү Үнэт цаасны арилжаанаас олсон орлого Шимтгэл төлөх хугацаа хэтрүүлсэнд оногдох алданги Улсын төсвөөс олгох хөрөнгө Бусад

Тэтгэврийн даатгалын сан Тэтгэмжийн даатгалын сан Эрүүл мэндийн даатгалын сан ҮОМШӨ-ий даатгалын сан Ажилгүйдлийн даатгалын сан

Тэтгэвэр, тэтгэмж олгох НД-ын байгууллага, Үндэсний болон салбар зөвлөлийн үйл ажиллагааг санхүүжүүлэх Хуульд заасан бусад төлбөр, зардлыг санхүүжүүлэх

Нийгмийн даатгалын тогтолцоо: шинэчлэл, чиг хандлага

95

Шимтгэл төлөгчид ба тэтгэвэр авагсдын хэтийн тооцооллоос харахад

цаашид хүн амд эзлэх өндөр настны эзлэх хувийн өсөлт нь тогтолцооны ачааллын

түвшинд сөрөг нөлөө үзүүлнэ. 2010 онд 11 хувь байгаа өндөр настны хүн ам зүйн

ачааллын түвшин 2050 он гэхэд 53 хувьд хүрч 5 дахин өсөх тооцоотой байна

(Зураг 27). Түүнчлэн 60-аас дээш насны хүн ам 2010 онд нийт хүн амын 7,7 хувь

байгаа бол 2050 онд 28,6 хувь болж өснө. Эдгээр өсөлтүүд нь зөвхөн тэтгэврийн

даатгалын тогтолцоонд нөлөөлөх төдийгүй, мөн айл өрхүүдийн хувьд ч өрхийн

орлого, хадгаламжийнхаа тодорхой хэсгийг өндөр настанг дэмжихэд зориулах

шаардлага бий болсноор өрхийн амьжиргаанд ихээхэн нөлөөлнө.

2010 оны байдлаар 60 насандаа тэтгэвэрт гарснаас хойших эрэгтэйчүүдийн

дундаж наслалт 15,6, харин 55 насандаа тэтгэвэрт гарснаас хойших

эмэгтэйчүүдийн дундаж наслалт 22,6 байна. Эдгээр үзүүлэлт нь 2050 он гэхэд 3,6

ба 4,5 жилээр (20 ба 23 хувь) тус тус нэмэгдэнэ (Зураг 26). Хүн амын энэ

насжилтын улмаас нийт хүн амд эзлэх ажиллах хүчний хувь буурч байгаа нь илүү

олон жил ажиллах, тэтгэвэрт гарах насыг нэмэгдүүлэх хэрэгцээ шаардлагыг бий

болгож байна. Хүн амын суврага мөн ийм төлвийг харуулж байна.

Зураг 26. Хүн амын насны бүтэц (2010-2050 он)74

74 НҮБ-ын Хүн Амын Хэтийн тооцоо, 2010 онд шинэчилснээр, УБ., 2013

Нийгмийн даатгалын тогтолцоо: шинэчлэл, чиг хандлага

96

Зураг 27. Тэтгэврийн ердийн наснаас хойш дундаж наслалтын хэтийн тооцоо75

5.0

10.0

15.0

20.0

25.0

30.0

35.0

2011

2016

2021

2026

2031

2036

2041

2046

2051

2056

2061

2066

2071

2076

2081

men (60) women (55)

.

Зураг 28. Хүн амын суврага (2008-2058 он)76 (2008) (2058)

35 25 15 5 5 15 25

19

1725334149576573818997

2008

35 25 15 5 5 15 25

19

1725334149576573818997

2058

Жич: Суврагын зүүн талд эрэгтэй, баруун талд эмэгтэй, босоо тэнхлэгт нас

Өндөр настай хүн амын тоо нэмэгдэхийн зэрэгцээ хөдөлмөрийн насны хүн

амын тоо өөрчлөлтгүй байгаа энэ нөхцөлд өнөөгийн тэтгэврийн тогтолцоог

шинэчлэх тухай авч үзэх зайлшгүй хэрэгцээ тулгараад байна. Дараагийн 40 жилд

өндөр настны хүн ам зүйн ачаалал дөрөв дахин нэмэгдэхээр байгаа нь тэтгэврийн

тогтолцоонд томоохон шинэчлэлийг хийж а) тэтгэврийн хэмжээг зохих түвшинд

байлгах, б) ажиллагсад, ажил олгогчид болон төсөв тэр хэмжээний тэтгэврийн

ачааллыг даахуйц хэмжээнд болгох, в) олгохоор амлаж буй тэтгэврийг хүн ам зүйн

томоохон өөрчлөлтийн үед ч урт хугацаанд тогтвортой олгож чадах нөхцлийг бий

болгож болох юм.

Аливаа тэтгэврийн тогтолцоог бий болгох, шинэчлэхэд тэтгэврийн хүрэлцээт

байдал, санхүүгийн хувьд даахуйц байх болон тогтвортой үргэлжлэх боломж,

ажиллах болон тэтгэвэр авах хугацааны тэнцвэрт байдлыг зохистой түвшинд

75 НҮБ-ын хүн амын хэтийн тооцоон дээр үндэслэн Дэлхийн Банкны PROST загварчлалаар хийсэн тооцоолол 76 Мөн тэнд

Нийгмийн даатгалын тогтолцоо: шинэчлэл, чиг хандлага

97

байлгахын тулд бодлого боловсруулагчид эдгээр үзүүлэлтүүдийг маш нарийн

цэгнэж байж бодлогын сонголт хийх шаардлагатай байдаг. Тиймээс 1960 оноос

хойш төрсөн даатгуулагчдын хувьд НДТ-г үргэлжлүүлэх, онооны тогтолцоонд

шилжих, эсвэл цалинд жишсэн баталгаат тэтгэврийн тогтолцоог үлдээх гэх мэт

аль ч тохиолдолд дээрх үндсэн параметр үзүүлэлтүүдийг ямар түвшинд байлгах

талаар хариуцлагатай сонголт хийх шаардлага гарна.

Бодлого боловсруулагчдын зүгээс тогтолцооны дизайны хувилбарыг

сонгохоосоо өмнө өндөр настны орлогын баталгааг хангах, ядуурлаас хамгаалах

зорилтууд, тухайлбал тэтгэврийн хүрэлцээт байдал, санхүүгийн хувьд даахуйц

байх болон тогтвортой үргэлжлэх боломж, ажиллах ба тэтгэвэр авах хугацааны

харьцааг ямар түвшинд байлгахыг зорьж байгаагаа тодорхойлохыг санал болгож

байна.

Зураг 29. Өндөр насны орлогын баталгааг хангах гурван шатлалт тогтолцоо

Олон шатлалт тэтгэврийн тогтолцоо нь хүн амын янз бүрийн бүлгүүдийн

хэрэгцээ, эрсдэлд нийцсэн төрөл бүрийн арга хэрэгслээр хангах боломжтой (Зураг

3077). ХАХНХЯ ч ийм олон шатлалт тогтолцоог бий болгох нь зүйтэй гэж үзэж

байгаа юм. Ийм тогтолцоо нь өндөр насны орлогыг баталгаажуулах, ядуурлаас

хамгаалахад үүрэгтэй. Шатлал тус бүр нь өөрийн гэсэн тусгай чиг үүргийг

гүцэтгэхийн зэрэгцээ бүхэлдээ нийлээд өндөр насны орлогыг баталгаажуулах уян

хатан механизмыг бий болгоно. I шатлал буюу суурь шатлал нь бүх өндөр

77 ХАХНХЯ ийм олон шатлалт тогтолцоог бий болгох нь зүйтэй гэж үзэж байгаа юм.

Нийгмийн даатгалын тогтолцоо: шинэчлэл, чиг хандлага

98

настанд наад захын орлогын баталгааг бий болгодог бол II шатлал буюу шимтгэлд

суурилсан шатлал нь өндөр настны нийгмийн даатгалын тэтгэвэр авах

механизмыг бүрдүүлнэ. III шатлал буюу нэмэлт шатлал нь өндөр насны орлогыг

нэмэгдүүлэх, шимтгэлд суурилсан тэтгэврийн үндсэн тогтолцооноос гадуур нэмэлт

орлого бий болгох зорилгоор төрөөс, эсвэл хувийн хэвшил болон ажил олгогчийн

зүгээс эрхлэн хэрэгжүүлэх, сайн дурын үндсэн дээр хамрагдах хадгаламж бий

болгох схемийг бий болгоно. III шатлал нь хувиараа хөдөлмөр эрхлэгчид болон II

шатлалын даатгалд хамрагдаагүй бусад хувь хүмүүст өөрсдийн ирээдүйн

тэтгэврийн хэрэгцээнд зориулан хуримтлал үүсгэх боломжийг бүрдүүлнэ гэж үзэж

байна.

Ийм тогтолцооны шатлал тус бүр өөр өөрийн онцлогтой агаад эрсдэлтэй78.

Тухайлбал, I шатлал буюу зорилтот бүлэгт чиглэсэн нийгмийн тэтгэвэр нь өндөр

настанд наад захын орлогыг бий болгодог ч нөгөө талдаа улс төрийн болон

мөнгөний ханшны уналтын эрсдлийг дагуулж байдаг. Үүнтэй адилаар II шатлалын

тэтгэврийн тогтолцооны хувьд урт хугацааны болон хүн ам зүйн өөрчлөлтийн, мөн

хөрөнгө оруулалтын эрсдлийг зохих хэмжээнд шийдвэрлэхээр дизайн хийгддэг ч

Засгийн газрын хувьд тодорхой эрсдлүүдийг бий болгоно. III шатлалын хувьд

дизайн ямар байхаас хамаарч өөр өөр төрлийн эрсдэл дагуулж болох юм.

Ерөнхийдөө даатгуулагчид нь хөрөнгө оруулалтын, мэдээллийн болон хөрөнгийн

менежерүүдтэй холбоотой хууль эрх зүйн зохицуулалтын эрсдлүүдтэй тулгарч

байдаг. Мөн шимтгэлийг санхүүгийн зуучлагч талд бүрэн шилжүүлэхгүй байх

эрсдэл ч үүсэж болзошгүй. Тэтгэврийг төлөх шатанд ч тодорхой эрсдлүүд байдаг.

Гэхдээ шатлал тус бүрийн хувьд байж болзошгүй эрслүүд нь харилцан холбоотой

биш учраас, ийм тогтолцоо нь бүхэлдээ даатгуулагчийн эрсдлийг зохих хэмжээнд

сааруулна.

Санал болгож байгаа олон шатлалт тогтолцоо нь бүхэлдээ Монгол улсын

өндөр настны орлогыг баталгаажуулна. Хэрэв дизайныг сайн хийж чадвал,

төсвийн татаасыг бага орлоготой өндөр настнуудад чиглүүлэх замаар тэтгэврийн

тогтолцооны санхүүгийн дарамтыг бууруулах боломжтой. Мөн сайн боловсруулсан

дизайн нь даатгалын хамрагдалт, шимтгэл төлөлтийг ч сайжруулж чаддаг.

Байнгын тахир дутуугийн тэтгэврийн даатгал: Заавал даатгуулах тахир

дутуугийн тэтгэврийн даатгал нь ажиллах хугацаандаа хөдөлмөрийн чадвараа

алдаж, орлого олох боломжоо алдсан иргэдийг орлогын тодорхой эх үүсвэрээр 78 Robert H., Hinz R., Old Age Income Support in the 21st Century, World Bank, 2006

Нийгмийн даатгалын тогтолцоо: шинэчлэл, чиг хандлага

99

хангах зорилготой. Энэ даатгалыг заавал даатгуулах хэлбэртэй байлгахын гол

шалтгаан нь иргэд хөдөлмөрийн чадвараа алдах эрсдлийг дутуу үнэлдэг ба

хамгийн их эрсдэлтэй бүлэг л даатгуулах ханадлагатай байдагт оршино. Мөн

ихэнх хөгжиж байгаа улс оронд тахир дутуугийн сайн дурын даатгалын зах зээл

тун хязгаарлагдмал байдаг. Тахир дутуугийн даатгалд хамруулах хөшүүргийн

асуудал нь даатгалын бусад тогтолцоонуудад тохиолддог бэрхшээлүүдтэй мөн

адил тулгардаг. Ёс суртахууны сөрөг үр дагавараар ийм төрлийн даатгал нь

иргэдийг эрсдэлтэй зан үйлд хөтлөх магадлал байдаг. Тахир дутуугийн заавал

даатгуулах даатгал нь иргэд буруу сонголт хийхээс хамгаалах арга хэрэгсэл юм79.

Энэ төрлийн тэтгэвэр нь ажил хийх сэдэл сонирхлыг бууруулах талтай учраас

тэдний хөдөлмөрийн зах зээл дэх оролцоо буурахад нөлөөлж болзошгүй. Эцэст нь

тахир дутуугийн тэтгэвэр авах шалгуурыг бодитойгоор үнэлж баталгаажуулах нь

хүндрэлтэй байдгаас ийм тэтгэврийн өртөг зардал нь өндөр байхаар

тооцоологдож байна.

Одоогийн нийгмийн даатгалын тогтолцоонд тахир дутуугийн хоѐр төрлийн

тэтгэвэр олгодог бөгөөд хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан (хөдөлмөрийн

чадвараа 70 хувь болон түүнээс дээш хувиар алдсан) болон хөдөлмөрийн

чадвараа хагас алдсан (хөдөлмөрийн чадвараа 50-70 хувь алдсан) тохиолдолд тус

тус олгодог. Тэтгэврийг: (a) хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан тохиолдолд

тэтгэвэр тогтоох хувь хэмжээг 60 хувиар; (б) хөдөлмөрийн чадвараа хагас алдсан

нөхцөлд тэтгэвэр тогтоох 60 хувийг хөдөлмөрийн чадвараа алдсан хувиар

үржүүлж тооцно. Бүрэн хэмжээний тэтгэвэр авахын тулд 1960 оноос өмнө төрсөн

ажиллагсад 20 жил, 1960 оноос хойш төрсөн ажиллагсад 15 жил ажилласан байх

шаардлагатай. Тэтгэврийн доод хэмжээ нь өндөр насны тэтгэвэртэй ижил80. Тахир

дутуугийн тэтгэвэр авах шалгуурт тохирч байгаа эсэхийг Эмнэлэг хөдөлмөрийн

магадлалын комисс үнэлж, үйлдвэрийн осол мөн эсэхийг ажил олгогчийн хяналт-

бүртгэлийн комисс тогтооно. Тэтгэвэр нь тухайн иргэний тахир дутууг

баталгаажуулсан өдрөөс эхлэн нөхөн сэргээлт хийж дууссаныг тодорхойлох

хүртэл хугацаанд олгогдоно.

Тахир дутуугийн тэтгэврийн шимтгэлд яг хэдэн хувийг зарцуулахаар

хуваарилах тухай тодорхой заалт байхгүй, эрх зүйн орчин нь бүрдээгүй байна.

79 Эстелл Жеймс, Тахир дутуугийн Нийгмийн Даатгал, draft mimeo, 2010 80 1960 оноос өмнө төрсөн ажиллагсдын хувьд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 75 хувь, 1960 оноос хойш төрсөн ажиллагсдын хувьд үндэсний дундаж хөдөлмөрийн хөлсний 20 хувь дээр 15 жилээс дээш ажилласан жил тутамд дундаж цалингийн 0.5 хувийг нэмж тэтгэврийн хэмжээг тогтоодог.

Нийгмийн даатгалын тогтолцоо: шинэчлэл, чиг хандлага

100

1999-2008 онд, цалингийн 4 хувийг тахир дутуугийн болон тэжээгчээ алдсаны

нийгмийн даатгалын зардал, даатгалын удирдлага захиргааны зардалд

зориулагдсан81. 2011 оны байдлаар өндөр насны, тахир дутуугийн болон тэжээгчээ

алдсаны тэтгэвэрт зориулсан хөрөнгийн 15 хувь нь тахир дутуугийн тэтгэвэрт

зарцуулагдсан байна. Энэ тэтгэврийг нийт 53400 иргэн авсан нь өндөр насны,

тахир дутуугийн болон тэжээгчээ алдсаны тэтгэвэр авагч нийт иргэдийн 18 хувийг

эзэлж байна. Энэ нь шимтгэлийн 22 орчим хувийг хуваарилалтын зарчмаар

зарцуулж байна гэсэн үг юм. Тахир дутуугийн тэтгэврийн хэмжээ нь шимтгэл

төлсөн дундаж хөдөлмөрийн хөлсний 29,4 хувьтай тэнцэж байна.

Тахир дутуугийн тэтгэврийн дизайныг цааш нь гүнзгийрүүлэн дүн шинжилгээ

хийх шаардлагатай бөгөөд дизайны дараах хэд хэдэн асуудлыг харгалзан үзэх

ѐстой:

Тахир дутуугийн тэтгэвэрийг тухайлан зориулсан шимтгэлээс бүрдсэн

дундын сангаас санхүүжүүлэх, тэтгэврийн дизайн, өртөг зардал нь хүн

ам зүйн өөрчлөлт болон ийм тэтгэвэр авах хэрэгцээнд үндэслэсэн байх,

Тэтгэвэр тооцох томьѐо нь цалин хөлстэй холбоогүй цэвэр даатгалын

бүтээгдэхүүн болох тогтмол суурь хэсэг, мөн орлогын мэдрэмжтэй

бүрэлдэхүүн хэсгийн аль алиныг багтаасан байх. Энэ нь цалин хөлсийг

үнэн зөв мэдээлэх хөшүүрэг болох,

Уг тэтгэврийн доод хэмжээг тогтоохдоо хүрэлцээт байдлыг нь

харгалзахын зэрэгцээ тахир дутуугаас өөр нөхцөл байдалд байгаа иргэд

хамрагдах хүсэлт гаргахаас сэргийлэх үүднээс тэтгэврийн хэмжээг

хангалттай доогуур тогтоох,

Өндөр насны тэтгэврийн насанд хүрсэн тахир дутуу иргэний тахир

дутуугийн тэтгэврийг зогсоож, өндөр насны тэтгэвэр олгох,

Жилд олгох тэтгэврийн хэмжээг тооцож автоматаар индексжүүлэх,

Ёс суртахууны сөрөг үр дагавруудаас сэргийлэх үүднээс тэтгэврийн эрх

үүсэх ажилласан жилийн шаардлагыг хангалттай урт байлгах.

Тахир дутуугийн тэтгэврийн түвшинг тогтооход уг тэтгэврийн хүрэлцээт

байдал ба санхүүгийн хувьд даахуйц байх гэсэн хоѐр асуудлын аль алиныг

бодолцох ѐстой. Энд шимтгэл болон тэтгэврийн түвшингийн ялгаатай

81 2008 онд хуулинд оруулсан өөрчлөлт нь тахир дутуугийн болон тэжээгчээ алдсаны нийгмийн даатгалын зардал, даатгалын удирдлага захиргааны зардалд шимтгэлийн хэдэн хувийг зарцуулахыг тухайлан заагаагүй. Нэрийн дансанд тооцдог шимтгэл нь 13,44 хувь байгаагаас үндэслэн, үлдсэн хэсэг болох нийт шимтгэлийн 4 хувь буюу цалингийн 0,56 хувь нь дээрх зардлуудад зориулагдсан гэж ойлгож байна.

Нийгмийн даатгалын тогтолцоо: шинэчлэл, чиг хандлага

101

хувилбаруудыг тооцож үзлээ. 2 хувийн шимтгэл төлөхөд эрэгтэй ажиллагсдын

дундаж хөдөлмөрийн хөлсний 19 хувьтай тэнцэхүйц хэмжээний тэтгэвэр

олгогдохоор байгаа82 бөгөөд урт хугацаанд энэ нь 10 хувь болж буурна83. Дундаж

хөдөлмөрийн хөлсний 19 хувьтай тэнцэхүйц хэмжээний тахир дутуугийн тэтгэвэр

олгоно гэдэг нь II шатлалын нийгмийн даатгалын тэтгэвэр тогтоох хувь хэмжээний

талаас арай бага хэмжээнд байна гэсэн үг. Эдгээр нь тахир дутуугийн тэтгэврийн

тогтолцооны дизайн болон тэтгэврийн хэмжээтэй холбоотой авч үзэх асуудлын

дөнгөж эхлэл юм.

Тахир дутуугийн зэрэг тогтоох, баталгаажуулах, тэтгэврийн хэмжээ болон

санхүүгийн өртөг зардалд ихээхэн нөлөөтэй дизайны болон хэрэгжүүлэлтийн хэд

хэдэн асуудлууд байна:

Тэтгэвэр авах шалгуурыг хангасан эсэхийг тодорхойлох үйл явц,

эмнэлэг хөдөлмөрийн магадлалын комиссын бүрэлдэхүүн, дахин

баталгаажуулахад тавигдах шаардлага, журам зэрэг нь тахир дутуугийн

тэтгэвэр авах сэдэл, сонирхолд чухал нөлөөтэй.84

Энэ хэлбэрийн тэтгэврийн санхүүгийн өртөг зардлыг хязгаарлаж, тахир

дутуу иргэдийг буцааж хөдөлмөрийн зах зээлд оруулан хөдөлмөр эрхлэх

сонирхол эрмэлзлийг бий болгож чадсан улс орнуудын хувьд тэтгэвэр

авч байгаа тахир дутуу иргэдийг өмнө нь ажиллаж байсан ажлын

байранд биш ч өөр орон тоон дээр ажиллах боломж олгосон ажил

олгогчдыг дэмжих, урамшуулах аргыг ашигласан байдаг аж.85

Тахир дутуу болох, үйлдвэрийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх арга

хэмжээ авах нь тахир дутуугийн тохиолдол болон тэтгэврийн нийт

өртөгийг багасгах бас нэг арга юм.

Тэжээгчээ алдсаны тэтгэвэр: Тэжээгчээ алдсаны тэтгэврийн хөтөлбөрийг

өрхийн нэг тэжээгч нас барж ар гэрийнхэн нь орлогын эх үүсвэрээ алдсан

тохиолдолд тухайн гэр бүлийг дэмжих зорилгоор бий болгодог. Тэжээгчээ алдсаны

тэтгэврийн хөтөлбөр нь хоѐр үндсэн зорилготой: а) ядуурлаас урьдчилан 82 2008 онд нэг шимтгэл төлөгчид ноогдож байсан тахир дутуугийн тохиолдлыг үндэслэн ирээдүйд ижил түвшинтэй байна гэж тооцлоо. Бодлого боловсруулагчдын зүгээс энэ тэтгэврийн түвшинг ямар хэмжээнд байлгахыг зорьж байгаагаа тодорхой болгосны дараа энэ тэтгэврийн доод хэмжээ болон орлогын мэдрэмжтэй хэсгийг дахин тооцоолох боломжтой. 83 2008 онд нэг шимтгэл төлөгчид ноогдож байсан тахир дутуугийн тохиолдлыг үндэслэн ирээдүйд ижил түвшинтэй байна гэж тооцлоо. Суурь судалгаа болон PROST-ийн тооцооллоос харахад хөдөлмөрийн хөлсний хэмжээ өснө. 84 Эмнэлэг хөдөлмөрийн магадлалын комисс хэр бодитой дүгнэлт гаргадгийг дүгнэх үүрэг хүлээгээгүй. Гэвч зарим улс орнуудад тахир дутуугийн тэтгэврийн эрх үүсгэх баталгаажуулалт, дахин эрх олгох тодорхойлолтыг өртөгийг сонирхогч талуудын төлөөллийг оролцуулсан хороо олгодог. Тахир дутуугийн заавал даатгуулах даатгалыг хувийн сектороор дамжуулан хийдэг улс орнуудад ийм тэтгэвэр авах тодорхойлолтыг янз бүрийн бүлгийн эрх ашгийг төлөөлөх ажилчид болон даатгалын компаний төлөөлөл оролцсон хорооноос шийдвэрлэдэг. Монгол орны хувьд даатгалын удирдлага сайн хөгжөөгүй учир ийм хэлбэрийн арга зүйг хэрэгжүүлэхэд тохиромжтой биш байж болох юм. 85 Эстелле Жеймс., Тахир дутуугийн нийгмийн даатгал, draft mimeo, 2010

Нийгмийн даатгалын тогтолцоо: шинэчлэл, чиг хандлага

102

сэргийлэх, б) тэжээгч нь нас барсан гэр бүлийн бусад гишүүдийн хэрэглээ огцом

багасахаас сэргийлэх явдал. Тиймээс тэжээгчээ алдсаны тэтгэвэр нь хөдөлмөр

эрхлэх боломжгүй ар гэрийнхнийг нь дэмжих зорилготой. Тэжээгчээ алдсаны

даатгалыг заавал даатгуулах хэлбэртэй байлгадгийн шалтгаан нь ажиллагсад ийм

эрсдлийг дутуу үнэлснээс болж даатгалд хамрагдахгүй байх, ар гэрийнхэндээ

зориулж мөнгө хадгалахгүй байдагтай холбоотой. Тэжээгчээ алдсаны тэтгэврийн

даатгалд заавал хамрагдсанаар даатгуулагчийн гэр бүлийн гишүүд сайн дурын

хадгаламж болон даатгалын зарим орлогоос гадна амьжиргаандаа зарцуулах

орлогын эх үүсвэрийг бүрдүүлнэ.

1960 онд эсвэл түүнээс хойш төрсөн даатгуулагч нас барсан тохиолдолд

сүүлийн гурван жилийн сарын дундаж цалингийн 40 хувьтай тэнцэх хэмжээний

тэтгэвэр олгох бөгөөд энэ хэмжээ хоѐр буюу түүнээс дээш тэжээлгэгчтэй

тохиолдолд тэжээлгэгч бүр дээр 10 хувийн тэтгэврийг нэмж тооцдог. Тэтгэвэр нь

сарын дундаж цалингийн 60 хувиас хэтрэхгүй байна. Бэлэвсэн эхнэр/нөхөр

тэжээгч нь нас барсан өдрөөс эхлэн тэтгэврийн нас хүртлээ авна. Бага насны

хүүхдүүд тэжээгчээ алдсаны тэтгэврийг 16 нас хүртлээ, хэрвээ оюутан бол 19 нас

хүртлээ авах ба эсвэл хөдөлмөрийн чадвараа түр алдсан хугацаанд авна.86

Нийгмийн даатгалын тогтолцооны хүрээнд тэжээгчээ алдсаны тэтгэврийн доод

хэмжээ өндөр насны тэтгэврийнхтэй адил.

Тахир дутуугийн тэтгэврийн нэг адилаар тэжээгчээ алдсаны тэтгэврийн

даатгалд зарцуулагдах шимтгэлийн хувь хэмжээ нь тодорхой заагдаагүй юм. 2011

оны байдлаар 21800 иргэн (түүний дотор 1700 хүүхэд) тэжээгчээ алдсаны тэтгэвэр

авсан бөгөөд үүнд тэтгэврийн нийт зардлын 7,3 хувийг зарцуулсан байгаа нь

шимтгэл төлсөн цалингийн 1.5 хувийг хуваарилалтын зарчмаар энэ тэтгэвэрт

төлсөн гэсэн үг юм.87

Тэжээгчээ алдсаны тэтгэврийн түвшинг тогтооход уг тэтгэврийн хүрэлцээт

байдал ба санхүүгийн хувьд даахуйц байх гэсэн хоѐр асуудлын аль алиныг

бодолцох ѐстой. Шимтгэл болон тэтгэврийн түвшингийн ялгаатай хувилбаруудыг

тооцож үзэх эхлэл цэг болгон бид ирээдүйн тэжээгчээ алдсаны тэтгэврийн өөр өөр 86 Тэтгэвэр авах эрх бүхий гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүд: 16-аас доош насны төрүүлсэн буюу үрчилсэн хүүхэд (сурдаг бол 19 нас хүртэл), асран хамгаалах хүнгүй 16 хүртэлх насны ач/зээ ба ах эгч дүү, төрөлхийн тахир дутуу буюу 16 наснаас өмнө тахир дутуу болсон ач/зээ ба ах эгч дүү, тэтгэврийн насны, тахир дутуу, харж хандах хүнгүй эцэг эх, эхнэр нөхөр, өвөг эцэг/эх, ах эгч дүү, 8 хүртэлх насны хүүхдээ асраад ажил хийгээгүй эцэг/эх, эсвэл эхнэр/нөхөр, өндөр насны буюу эсвэл бүрэн тахир дутуугийн тэтгэвэр авагч нас барсан бол түүний ач/зээ, дүү зэрэг ар гэрийн тэжээлгэгчид, хойд эцэг/эх, төрсөн эцэг/эхээсээ тэтгэвэр авдаггүй дагавар хүүхэд, сураггүй алга бологсдын гэр бүлийн тэжээлгэгчид г.м байж болно. 87 Нас барсан нэг даатгуулагчийн цаана хэд хэдэн тэжээлгэгч ногдож байгаа учир энэ тооны ард хичнээн шимтгэл төлөгч байсныг тооцох боломжгүй байна. Түүнчлэн УНДЕГ-т шимтгэл төлөгчдийн нас баралтын түвшний талаархи өнгөрсөн тоо мэдээлэл байхгүй байна.

Нийгмийн даатгалын тогтолцоо: шинэчлэл, чиг хандлага

103

түвшинг тооцож үзлээ88. Энэхүү тооцооны үр дүнгээс харахад энэ зориулалтаар

цуглуулах шимтгэлийн хэмжээ 1,5 хувь байхад тэжээгчээ алдсан ар гэрийнхэнд

дунджаар хөдөлмөрийн хөлсний 35 хувь орчим хэмжээний тэтгэвэр очихоор

байна.89 Энэ бол тэжээгчээ алдсаны тэтгэврийн тогтолцооны дизайн болон

тэтгэврийн хэмжээтэй холбоотой авч үзэх асуудлын дөнгөж эхлэл бөгөөд энэ

тэтгэврийн доод хэмжээ болон бусад хувилбаруудын санхүүгийн өртөг зардлыг

тооцоогүй болно. Гэхдээ заавал даатгуулах хэлбэрээр, энэ тэтгэврийн

зориулалтаар 1,5 хувийн шимтгэл бий болгоход тэжээгчээ алдсан ар гэрийнхэнд

багахан дэмжлэг үзүүлэхэд хүрэлцээтэй байх тооцоо гарч байна. Тэтгэврийн

тогтолцооны шинэчлэлийн дизайныг сонгохдоо тэжээгчээ алдсаны тэтгэврийн

хэмжээ, үргэлжлэх хугацаа зэрэг нь ажиллагсдын хувьд амь насны бусад

даатгалын болон хадгаламжийн хэлбэрийг эрэлхийлэх, тэжээгчээ алдсан ар

гэрийнхний орлогын бусад эх үүсвэр эрэлхийлэх сэдэл сонирхолд нөлөөлнө

гэдгийг анхаарах хэрэгтэй. Үүнээс гадна шимтгэлийн хувь өндөр байх тусам цалин

хөлсөө үнэн зөвөөр мэдээлэхгүй байх явдал нэмэгддэг.

Тэжээгчээ алдсаны тэтгэврийн дизайныг цааш нь гүнзгийрүүлэн дүн

шинжилгээ хийх шаардлагатай бөгөөд ингэхдээ дараах хэд хэдэн асуудлыг

харгалзан үзэх ѐстой:

Тэжээгчээ алдсаны тэтгэвэр нь энэ тэтгэвэрт тухайлан зориулсан

шимтгэлээс бүрдсэн дундын сангаас санхүүжих ѐстой бөгөөд тэтгэвэр

тооцох томьѐонд суурилсан байх,

Тэтгэвэр тооцох томьѐо нь цалин хөлснөөс хамааралгүй тогтмол суурь

хэсэг болон орлогын мэдрэмжтэй бүрэлдэхүүн хэсгийн аль алиныг

багтаасан байх (Энэ нь цалин хөлсийг үнэн зөв мэдээлэх хөшүүрэг

болох),

Жилд олгох тэтгэврийн хэмжээг тооцож автоматаар индексжүүлэх,

Энэ тэтгэврийн урт хугацааны актураль тооцоог хийхдээ тухайн

хугацаанд шимтгэлээс цуглах орлого, түүний хүүг тооцохын зэрэгцээ хүн

ам зүйн өөрчлөлт, нас баралтын түвшин зэргийг харгалзах.

Гурван шатлалт сайн дурын тэтгэврийн хадгаламж: Ажил мэргэжлийн

болон хувийн хадгаламжийн нэмэлт механизмууд нь өндөр настны орлогыг

88 Тооцоонд хүн амын нас баралтын түвшин одоо байгаа байдлаараа үргэлжилнэ гэж үзлээ. Бодлого боловсруулагчдын зүгээс энэ тэтгэврийн түвшинг ямар хэмжээнд байлгахыг зорьж байгаагаа тодорхой болгосны дараа энэ тэтгэврийн доод хэмжээ болон орлогын мэдрэмжтэй хэсгийг дахин тооцоолох боломжтой.

Нийгмийн даатгалын тогтолцоо: шинэчлэл, чиг хандлага

104

баталгаажуулах нэг чухал хэрэгсэл болдог. Энэ арга хэрэгслийг сонгох үндэслэл

нь: (а) хүн амын насжилт хурдацтай явагдаж, өндөр настны хүн ам зүйн ачааллын

түвшин нэмэгдэж байгаатай холбоотойгоор тэтгэврийн даатгалын тогтолцоо нь

ирээдүйд өндөр настны тэтгэврийн өмнөх орлогын дөнгөж 35-45 хувьтай

тэнцэхүйц орлогыг л хангах боломжтой байгаа учраас нэмэлт орлого зайлшгүй

шаардлагатай; (б) гэр бүлийн уламжлалт бүтэц өөрчлөгдөж, хамтдаа амьдрах

хүмүүсийн тоо буурч байгаа явдал нь өндөр насны орлогын баталгаагаа хангах

хадгаламжийн бусад хувилбаруудыг сонгох шаардлагатай иргэдийн тоог

нэмэгдүүлж байна; (в) ажил мэргэжлийн сайн дурын схем нь өөр өөр байгууллага,

үйлдвэр аж ахуйн газар хоорондын ялгаатай дэмжлэг туслалцааг нөхөх

боломжийг бүрдүүлнэ; (г) ажил мэргэжлийн сайн дурын хадгаламжийн ийм

механизм үйлдвэр аж ахуйн газрууд, Засгийн газрын ажил олгогчдын эдийн

засгийн үр ашигтай байдлыг нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулна; (д) хувийн

хэвшлийн тэтгэврийн сан нь санхүүгийн зах зээлийн хөгжил, тогтвортой байдлыг

дэмжинэ. Энэ нь эргээд эдийн засгийн хөгжлийг дэмжих боломж бүрдүүлнэ.

Хэдийгээр нэн чухал боловч ажил мэргэжлийн болон хувийн хадгаламжийн

нэмэлт механизмууд одоогоор Монголд байхгүй байна. Татварын албанд

тэтгэврийн сан удирдан ажиллуулахаар албан ѐсоор бүртгүүлсэн байгууллага

шимтгэлийн орлогыг татвараас чөлөөлүүлэх зохицуулалт байхгүй байна. Үүнээс

гадна тэтгэврийн бүтээгдэхүүн нийлүүлэх үзэгдэл амь насны даатгалын үйл

ажиллагаа эрхэлдэг байгууллагуудын дунд дөнгөж эхэлж байна. Зарим нэг

байгууллага ажилтнууддаа зориулсан тэтгэврийн нэмэлт механизм бий болгох

эхлэл байгаа ч энэ нь татварын хөнгөлөлт эдлэх боломжгүй, хууль эрх зүйн

зохицуулалтгүй байна. Энэ байдал нь ажил мэргэжлийн тэтгэврийн хадгаламжийн

механизм хөгжихөд сөрөг нөлөөлөл болж байна.

Ажил мэргэжлийн тэтгэврийн хадгаламжийн механизмын зохицуулалт нь

дараах шинж чанарыг агуулсан байвал зохино (Хүснэгт 31). Үүнд: (а) Ийм схем нь

шимтгэлийн, хуримтлалын зарчмаар ажиллах, хуримтлагдсан тэтгэврийн эрх нь

шилжүүлэх боломжтой, хуримтлагдсан эрхээс ямар хэмжээний тэтгэвэр авах

боломжтойг баталгаажуулсан ил тод механизмтай байх, (б) дансны хуримтлалыг

шилжүүлэх бүрэн боломжтой байх; (в) данс болон хөрөнгө оруулалтын

менежментийг санхүүгийн спонсор компаниудтай хийсэн гэрээний үндсэн дээр

тусгай зөвшөөрөл/лиценц бүхий санхүүгийн зуучлагчаар дамжуулан хийгдэх

зохицуулалттай байх; (г) тодорхой түвшнээс давсан дансны балансыг аннуит

Нийгмийн даатгалын тогтолцоо: шинэчлэл, чиг хандлага

105

зарчмаар тодорхойлсноор эрсдлийг зохицуулах хэрэгсэлтэй болох; (д)

зохицуулалтын болон хяналтын чадавхийг бэхжүүлснээр ажил олгогчийн зүгээс

минимум стандартыг дагаж мөрдөх, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах явдлыг

сайжруулах; (е) бүртгэлийн үнэн зөв болон ил тод байдлыг хангах, мөн захиргааны

зардлыг бууруулахад бүртгэл хөтлөх байгуулагад мөрдөх нэгдсэн зохицуулалт

чухал ач холбогдолтой90.

Хүснэгт 31. Санал болгож буй ажил мэргэжлийн болон хувийн тэтгэврийн зохицуулалтууд

Асуудлууд Нөхцлүүд/параметрүүд Загварчлал Шимтгэлд суурилсан

Сангийн хэлбэр Бүрэн хуримтлалын зарчим Татвар Татварын бодлогыг тогтвортой байлгах (Тухайлбал, Чөлөөлөлт,

Чөлөөлөлт, Татвар ногдуулалт, Татвар ногдуулалт, Чөлөөлөлт, Чөлөөлөлт).

Татвараас чөлөөлөх ажилтны төлөх шимтгэлд дээд хязгаар тавих (гэр бүлийн татвар ноогдуулах орлогын хувиар болон хөдөлмөрийн хөлснөөс

төлөх хэмжээний дээд хязгаарын хувиар). Санхүүжилт Хувь хүний, ажил олгогчийн ба ажилтны төлөх шимтгэл. Ашиглалтын асуудлууд

Ашиглаж эхлэх нөхцлүүдийг (бөөнөөр, үе шаттайгаар, жил тутамд) боловсруулна.

Ашиглаж эхлэх насыг нийгмийн даатгалын тэтгэврийн настай ойр тогтоох, гэхдээ ажилгүй болсон болон бусад тодорхой нөхцөл үүссэн тохиолдолд

дээрх наснаас өмнө ашиглахыг зөвшөөрнө. Татварын асуудлыг бодолцоно.

Зохицуулалт Хөрөнгө оруулалтын удирдлага, хууль ѐсны асран хамгаалагч, дансны удирдлага зохицуулалтыг боловсронгуй болгох.

Итгэмжлэгдсэн зөвлөлийн үүрэг роль, хүлээх хариуцлага, засаглалын стандартыг тодорхой болгох.

Тэтгэврийн хувийн хэвшлийн зах зээл хөгжихэд шаардагдах зохицуулалт болон дэд бүтцийг бий болгох

Хяналт удирдлага Хяналтын чадавхийг сайжруулах.

Шилжилтийн үеийн зохицуулалтууд: Энэ хэсэгт, 1960 оны өмнө ба хойно

төрсөн иргэдийн тэтгэвэр тооцох хувь хэмжээний хэт ялгаатай байдлыг бууруулах

зорилготой шилжилтийн үеийн арга хэмжээний хувилбаруудыг авч үзэн,

тэтгэврийн доод хэмжээг халж зорилтот бүлэгт чиглэсэн нийгмийн тэтгэврийг бий

болгох үйл явцыг хэрхэн гүйцэтгэх асуудлыг дэлгэрүүлэн танилцуулж байна.

Хувилбар: 1960 оноос хойш төрсөн иргэдийн тэтгэвэр тооцох хувь хэмжээг

сайжруулах 10 жилийн хугацаатай шилжилтийн хөтөлбөр гарган дараах байдлаар

хэрэгжүүлж болох юм. Үүнд:

2015-2024 оны хооронд тэтгэвэрт гарах эмэгтэй, 2020-2029 оны хооронд

тэтгэвэрт гарах эрэгтэйчүүдийн тэтгэврийн хэмжээг тодорхойлоход НДТ болон

цалинд жишсэн баталгаат тэтгэврийн томьѐонуудын аль алиныг ашиглана. Хоѐр

90 Зарим улс оронд төвлөрсөн байдлаар бүртгэлийг хөтлөх тусгай байгууллагыг ашигладаг.

Нийгмийн даатгалын тогтолцоо: шинэчлэл, чиг хандлага

106

томьѐо ашиглан тооцож гаргасан хоѐр тэтгэврийн хоорондын зөрүүг нэмэлт

тэтгэврийн хэлбэрээр, тусгай графикийн дагуу олгоно (Хүснэгт 30).

Хүснэгт 32. 1960 оноос хойно төрсөн даатгуулагчдын шилжилтийн үеийн хөтөлбөрийн график

Жил 91

Нэмэлт тэтгэвэр – Цалинд жишсэн баталгаат тэтгэврийн тогтолцоо болон НДТ-ы хүрээнд

тооцсон тэтгэврийн зөрүү 1 90% 2 80% 3 70% 4 60% 5 50% 6 40% 7 30% 8 20% 9 10% 10 0

Нэмэлт тэтгэврийг нийгмийн даатгалын тогтолцооны хүрээнд олгож байгаа

тэтгэврүүдээс тусад нь, тэдгээр тэтгэвэр дээр нэмж олгох бөгөөд төсвөөс

санхүүжүүлнэ. Энэ маягаар хэрэгжүүлбэл хожим нэмэлт тэтгэвэр нь ирээдүйн

тэтгэвэр авагчдын заавал авах хууль ѐсны тэтгэвэр болохгүй юм. Нэмэлт

тэтгэврийг бусад тэтгэврийн нэг адил аргаар индексжүүлнэ.

10 жилийн хугацаанд ийм шилжилтийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцад,

өмнө санал болгосон параметрт үзүүлэлтийн шинэчлэлийн үр дүн аажмаар гарч

1960 оноос хойш төрсөн иргэдийн тэтгэвэр тогтоох хувь хэмжээг дээшлүүлнэ. Мөн

энэ хугацаанд, орлого багатай өндөр настнуудыг ядуурлаас хамгаалахад зорилтот

бүлэгт чиглэсэн нийгмийн тэтгэвэр тус болно. Ингэж, төсвийн санхүүжилттэй

нэмэлт тэтгэврийг 10 жилийн хугацаанд хэрэгжүүлснээр тэтгэврийн тогтолцооны

парамерт үзүүлэлтийн шинэчлэлийн үр дүнд тэтгэвэр тогтоох хувь хэмжээ

дээшилж, тэтгэврийн доод хэмжээг аажмаар халснаар тогтолцооны санхүүгийн

өртөг зардал буурах цаг үетэй давхацна.

Анхаарал хандуулах өөр нэг асуудал нь баталгаажсан тэтгэврийн доод

хэмжээг халж, зорилтот бүлэгт чиглэсэн нийгмийн тэтгэврийг бий болгох

шилжилтийг хэрхэн хийх тухай асуудал юм. Тэтгэврийн доод хэмжээг халж,

зорилтот бүлэгт чиглэсэн нийгмийн тэтгэврийг бий болгох үйл явц нь 1960 оноос

хойш төрсөн иргэдийн хувьд сөрөг үр дагавартай байх магадлалтай. Ялангуяа

бага орлоготой болон цөөн жил шимтгэл төлсөн иргэдийн хувьд тэтгэвэр тогтоох

91 Шилжилтийн эдгээр жилүүд нь эмэгтэйчүүдийн хувьд 2015 оноос, эрэгтэйчүүдэд 2020 оноос эхэлнэ.

Нийгмийн даатгалын тогтолцоо: шинэчлэл, чиг хандлага

107

хувь хэмжээ ихээхэн буурах талтай. Гэхдээ ийм үр нөлөө, шилжилтийн үеийн арга

хэмжээ авах хэрэгцээ шаардлага нь нэг талд нийгмийн даатгалаас олгож байгаа

тэтгэврийн доод хэмжээ, нөгөө талд зорилтот бүлэгт чиглэсэн нийгмийн

тэтгэврийн дээд хэмжээ хоорондын зөрүү хэр их байгаагаас хамаарна.92 Зорилтот

бүлэгт чиглэсэн нийгмийн тэтгэврийн тогтоогдсон хэмжээ нь 1960 оноос хойш

төрсөн иргэдийн авч байсан тэтгэврийн дундаж хэмжээтэй ойролцоо байх

тохиолдолд ийм шилжилтийн арга хэмжээ хэрэггүй ч байж болох юм. Харин

нийгмийн даатгалаас олгож байгаа тэтгэврийн доод хэмжээ, нөгөө талд зорилтот

бүлэгт чиглэсэн нийгмийн тэтгэвэрийн параметр үзүүлэлтүүд хоорондоо зөрүү

ихтэй бол шилжилтийн хөтөлбөр шаардлагатай болно. Уг хөтөлбөрийг

хэрэгжүүлэх болбол дээр дурдсан 1960 оноос хойш төрсөн иргэдэд зориулсан

шилжилтийн үеийн хөтөлбөртэй адил зарчмаар хэрэгжүүлэхийг санал болгож

байна. Ийм маягаар энэ 2 тэтгэврийн хоорондын зөрүүг зугуухан арилгаж болно.

3.4. Тэтгэврийн даатгалын удирдлагын шинэчлэлийг эрчимжүүлэх арга зам

1960-аад оны хүн амын төрөлт өндөр байсан үеийнхэн тэтгэврийн насанд

хүрснээр 2020 оноос эхлэн өндөр настны хүн амд эзлэх хувь нэмэгдэж тэтгэврийн

даатгалын сангийн ачаалал одоогийнхоос бараг 2 дахин өсөх тооцоотой байна.

Манай улсын эдийн засгийн бүтэц, хөдөлмөрийн зах зээлийн байдлаас

шалтгаалан албан секторт ажиллагчдын тоо харьцангуй хязгаарлагдмал, хувиараа

хөдөлмөр эрхлэгчид болон албан бус секторт ажиллагчдын хувийн жин өндөр

байх төлөвтэй байна. Үүнээс үүдэн нийгмийн даатгалын хамралтын хүрээг

өргөжүүлэх, ажиллагчдыг ирээдүйд найдвартай, баталгаат тэтгэврээр хангах

зорилтыг хэрэгжүүлэхэд нийгмийн даатгалын өнөөгийн тогтолцоо, ялангуяа

тэтгэврийн нэг давхарга бүхий тогтолцоо хангалттай биш байгаа юм. Одоогоор

бид улсын тэтгэврийн даатгалын нэгдсэн тогтолцоотой байна. Үүнийг шинэчилж

олон давхарга бүхий тэтгэврийн тогтолцоонд шилжих бөгөөд тэтгэврийн системд

хувийн секторын оролцоог сайн дурын нэмэлт даатгалын хэлбэрээр дэмжих

зорилт тавьж байна. Гол зорилго нь Монгол хүн бүр өндөр насанд хүрсэн хойноо

төсвөөс; өөрийн ба ажил олгогчийн төлсөн шимтгэлээс болон түүнд бодсон

хүүгийн орлогоос; хувийн сайн дурын нэмэлт даатгалаас гэсэн олон эх үүсвэрээс

92 2010 оны эцсийн байдлаар, АДТ–ий (101,400 төгрөг, сард) 60 хувь нь 60,960 төгрөг байна. Үүнтэй харьцуулж үзэхэд 1960 оноос хойш төрсөн эрэгтэйчүүдийн авах тэтгэврийн доод хэмжээ нь дундаж цалингийн 20 хувь (2020 онд) дээр нэмэх нь 15-аас дээш ажилласан жил тутамд 0.5 хувь нэмж тооцно. 2010 оны байдлаар энэ нь 22 хувь буюу сард 68,200 төгрөг байгаа нь АДТ-ий 60 хувьтай бараг тэнцүү байна.

Нийгмийн даатгалын тогтолцоо: шинэчлэл, чиг хандлага

108

авах тэтгэврийн орлоготой байх явдал юм.

Олон давхаргат тэтгэврийн тогтолцооны хүрээнд нэг дэх давхарга нь

зорилтот буюу бага орлоготой бүлгийн орлогын баталгааг хангах тэтгэврийн доод

хэмжээ; хоѐрдох давхарга нь ажилтан хүний тэтгэврийн даатгалд буюу нэрийн

дансандаа төлсөн шимтгэлтэйгээ уялдаатай авах тэтгэвэр, гуравдахь давхарга нь

илүү өндөр орлоготой хүн амын бүлэг сайн дураараа хувийн тэтгэврийн даатгалд

даатгуулж авах нэмэлт тэтгэвэр байх юм.

Зураг 30. Олон давхаргат тэтгэврийн тогтолцоо93

III давхарга

II давхарга

I давхарга

Тэтгэврийннэмэлт хувийн даатгал /шинээр хууль гарах /

НДСан, Нэрийн данснаас олгох

өндөр насны тэтгэвэр/заавал/

/ Одоо байгаа хуулиудыгшинэчлэн найруулна,

Сайжруулна/

Нийгмийн халамжийнтэтгэвэр

НДС-аас олгох доод хэмжээний тэтгэвэр ба

бодит олгогдволзохих тэтгэврийн зөрүү

Малчид, хувиараа хөдөлмөр

эрхлэгчдийн тэтгэвэр

/шинээр хууль гарах/

Улсын төсвөөссанхүүжүүлэхтэтгэвэр

Шимтгэлтэй тэтгэвэр

Шимтгэлтэй тэтгэвэр/сайн дурын/

НДСан, Нэрийн

Энэ хүрээнд одоо байгаа тэтгэврийн тогтолцооны параметрүүдийг

тухайлбал, тэтгэврийн нас, шимтгэлийн хувь хэмжээ, тэтгэвэр тогтооход

баримтлах дундаж цалинг тооцох хугацаа зэргийг өөрчилнө. Түүнчлэн нэрийн

дансны шинэчлэлийг эрчимжүүлж, хууль эрх зүйн орчинг нь сайжруулан,

мэргэжлийн байгууллага, хүн хүчний чадавхийг дээшлүүлэхэд чиглэсэн арга

хэмжээнүүдийг хэрэгжүүлнэ.

Одоо мөрдөж буй Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн

тухай хуулийг шинэчилж, 1960 оноос өмнө төрсөн иргэдэд үйлчлэх 1995 оны

тэтгэврийн тогтолцоонд параметрийн өөрчлөлт хийнэ.

Тэтгэврийн хэмжээ нь даатгуулагчийн төлсөн шимтгэлийн түвшинтэй

уялдах ѐстой. Гэтэл шимтгэл 19 хувь байсныг 14 хувь болгож

93 Отгонжаргал Б, Нийгмийн даатгалын тогтолцооны шинэчлэлийн зорилтууд. “Нийгмийн даатгалын тогтолцооны шинэчлэл” үндэсний чуулган дээр тавьсан илтгэл, УБ., 2012

Нийгмийн даатгалын тогтолцоо: шинэчлэл, чиг хандлага

109

бууруулсан боловч тэтгэвэр бодох томьѐо хэвээрээ байгаа. Ийм учраас

шимтгэлийн болон тэтгэврийн зохистой хувь хэмжээг тогтоох, тэтгэвэр

бодох аргачлалыг авч үзнэ.

Манай нөхцөлд тэтгэврийн насыг өсгөх асуудал нийгмийн сэтгэлзүйн

хувьд хүлээн авахад төвөгтэй байна. Тэтгэврийн насыг нэмэх нэг

шалтгаан нь даатгуулагчийн шимтгэл төлөх хугацааг өсгөхөд оршиж

байгаа учраас тэтгэвэр тогтоолгоход баримтлах хугацааг аажмаар 25

хүртэл жил болгон (одоо 20 жил байгааг) нэмэгдүүлнэ. Түүнчлэн

даатгуулагч тэтгэврээ аль болох хойно тогтоолгох сонирхлыг бий болгох

үүднээс 60 наснаас хойш тэтгэврээ тогтоолговол тэтгэвэр бодох хувийг

нэмэгдүүлэх заалт оруулж болно. Ингэснээр тэтгэврийн насыг 60 ба 55

насанд барих боловч эмэгтэйчүүдийн тэтгэврийн насыг аажмаар 2

жилээр нэмж 57 насанд хүргэх хувилбарыг судална. Харин эмэгтэй

даатгуулагчийн тэтгэврийн насыг эрчүүдийнхтэй адил 60 насанд

хүргэхэд ойрын жилүүдэд илүү төвөгтэй байх магадлалтай.

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ ба тэтгэврийн доод хэмжээний

уялдааг салгаж, даатгуулагчийн тэтгэврийн хэмжээг илүү бодитой

тогтоох аргачлал баримтална.

1960 оноос хойш төрсөн даатгуулагчид үйлчлэх Тэтгэврийн даатгалын

шимтгэлийн нэрийн дансны тухай хуулийг шууд мөрдөж эхлэхэд учир дутагдалтай

байгаа тул энэ хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, нэрийн дансны тогтолцоог хагас

хуримтлалын тогтолцоонд шилжүүлэх боломжийг судална.

Хийсвэр хуримтлал болох Нэрийн дансны тогтолцоог бодит буюу бүрэн

хуримтлалын тогтолцоонд шилжүүлэх боломж манай улсын хувьд

хязгаарлагдмал байна. Нэрийн дансанд хуримтлагдсан байвал зохих

хөрөнгийг нэг мөр гаргах боломж бага (одоогоор 5,6 их наяд гаруй төгрөг

байна), гаргалаа гэхэд энэ хөрөнгийн өртгийг бууруулахгүй хадгалах

санхүүгийн зах зээлийн нөхцөл боломж хязгаарлагдмал байна.

Тухайлбал, манай улсад бүртгэлтэй албан ѐсны сангийн менежментийн

институт, байгууллага байхгүй байна. Харин санхүүгийн зах зээл

харьцангуй хурдтай хөгжиж, эдийн засаг өсөх үед 1970, 1975 он, эсвэл

1980 оноос хойш төрсөн даатгуулагчийн тэтгэврийн даатгалд өөрөөс

төлөх 7 хувийн шимтгэлийг бодит байдлаар хуримтлуулах хэлбэрээр

хагас хуримтлалын тогтолцоонд шилжих боломжийг тодорхойлох

Нийгмийн даатгалын тогтолцоо: шинэчлэл, чиг хандлага

110

шаардлагатай юм.

1970, 1975, эсвэл 1980 оноос хойш төрсөн иргэдийн тэтгэврийн тогтолцоог

хагас хуримтлалын тогтолцоонд шилжүүлэх нөхцөл бүрдсэн үед холбогдох хууль

тогтоомжид өөрчлөлт оруулна.

1960 онд төрсөн даатгуулагч 2013 онд 53 нас хүрэх учраас тэтгэвэр

тогтоолгоход эрэгтэй хүний хувьд 7 жил, эмэгтэй даатгуулагчийн хувьд 2 жил

үлджээ. Иймд нэрийн дансны тогтолцооноос тэтгэвэр олгож эхлэх хугацаа хэт

ойртсон учраас хагас хуримтлалд шилжиж, тэтгэврийн сангийн хөрөнгийг урт

хугацааны хөрөнгө оруулалтанд хийх боломжийг хязгаарлах сөрөг үр дагавартай

байна. Түүнчлэн 1960 оноос өмнө төрсөн даатгуулагчийн хувьд 1995 оноос өмнө

шимтгэл төлж байгаагүй бөгөөд 1995 оноос өмнө авч байсан цалингийн мэдээлэл

нь нийгмийн даатгалын мэдээллийн санд байхгүй юм.

Даатгуулагчийн шимтгэл төлсөн цалингийн мэдээлэлгүй үед түүний

ажилласан хугацаанд ногдох нэрийн дансны эхний үлдэгдлийг ихээхэн хийсвэр

аргаар тодорхойлж даатгуулагчийг хохироох эрсдэлтэй юм. Иймд Нэрийн дансны

тогтолцоог хагас хуримтлалын тогтолцоонд шилжүүлэх тохиолдолд 1970 оноос

хойш төрсөн даатгуулагчийг хамруулбал илүү оновчтой байна.

1970 оноос хойш төрсөн нийт даатгуулагчийн нэрийн дансны нийт

хуримтлагдсан үлдэгдэлд 2,1 их наяд төгрөг, 1975 оноос хойш төрсөн

даатгуулагчийн нэрийн дансны нийт хуримтлагдсан үлдэгдэлд 1,2 их наяд төгрөг,

харин 1980 оноос хойш төрсөн даатгуулагчийн нэрийн дансны нийт хуримтлагдсан

үлдэгдэлд 699,7 тэрбум төгрөг тус тус бүртгэгдсэн байна. Хэрэв даатгуулагчийн

төлсөн 7 хувийн шимтгэлийг бодит хөрөнгө оруулалтад оруулна гэвэл дээр

дурдсан нийт үлдэгдэл хөрөнгийн 50 хувийг (1,05 их наяд төгрөг, 643,5 тэрбум

төгрөг, эсвэл 349,8 тэрбум төгрөгийг) бодит хуримтлал болгож тэтгэврийн

даатгалын санд байршуулах шаардлагатай юм.

Тэтгэврийн даатгалын тогтолцоог хагас хуримтлалын тогтолцоонд

шилжүүлэх тохиолдолд тэтгэврийн санг удирдах, түүнд хяналт тавих

байгууллагын бүтцийг бий болгох нь чухал.

Хагас хуримтлалын тогтолцоонд тэтгэврийн санг шилжүүлснээр сангийн

хөрөнгийг хамгийн үр ашигтай хөрөнгө оруулалтад эрсдлийг тооцон оруулж нийт

даатгуулагчийн хүртэх өгөөж буюу тэтгэврийн хэмжээг хамгийн их байлгах

зорилготой юм. Гэхдээ энэ зорилгод хүрэхийн тулд дараах нөхцөл бүрдсэн байх

Нийгмийн даатгалын тогтолцоо: шинэчлэл, чиг хандлага

111

ѐстой:

Тэтгэврийн санг сайн засаглалын зарчмаар удирдана. Удирдах дээд

зөвлөл нь ил тод, нээлттэй, хариуцлагатай, сонирхлын зөрчилгүй байх

зарчмаар ажиллаж, зөвлөлийн гишүүдийг бүх төрлийн, ялангуяа

мэргэжлийн мэдээллээр хангах учиртай. Эдгээрийг зохицуулсан

заалтуудыг холбогдох хууль тогтоомжид тусгана.

Тэтгэврийн сангаас хөрөнгө оруулалт хийх бодлого, стратегиа оновчтой

үр ашигтай тодорхойлох шаардлагатай. Хөрөнгө оруулалтын эрсдлийг

бууруулах зорилгоор өөр өөр төрлийн санхүүгийн хөрөнгө

оруулалтуудад хийх бодлого баримтлах эсхүл төрөл тус бүрээр

бенчмарк тогтооно.

Батлагдсан хөрөнгө оруулалтын бодлогыг баримтлан хөрөнгө оруулалт

хийх чадавхи бүхий тодорхой шалгууруудыг хангасан тусгай

байгууллагыг бий болгох шаардлага үүснэ. Энэ байгууллагын үйл

ажиллагаанд хяналт тавих бүтэц байх шаардлагатай болно. Хөрөнгө

оруулалтын үйл ажиллагааг хэрхэн амжилттай гүйцэтгэв гэдгийг үнэлэх

тогтолцоотой болно.

Тэтгэврийн сангийн хөрөнгө оруулалтын менежмент нь олон нийтэд

нээлттэй ил тод байна. Жил, улирлын тайландаа үйл ажиллагааны

зардал, хөрөнгө оруулалтын өгөөж, хууль тогтоомжийн хэрэгжилт

зэргийг тусгаж, бүх даатгуулагчид мэдээлдэг болно.

Хувиараа хөдөлмөр эрхлэгч, малчид зэрэг тогтмол бус орлоготой бүлэгт

зориулсан тэтгэврийн тусгай сан бий болгох нь даатгалын удирдлагын тулгамдсан

асуудал болж байна. Малчдыг тэтгэврийн даатгалд хамруулахын тулд төлбөл

зохих шимтгэлийн тодорхой хувийг өөрөө төлсөн тохиолдолд үлдэх хувийг төрөөс

хариуцах урамшуулал бий болгох учиртай. Төлөх шимтгэл, авах тэтгэвэр нь

тодорхой, ойлгомжтой хялбар байхаар тусгай сан бүрдүүлэх ѐстой. Эдгээр

иргэдийг даатгалд хамруулахгүй бол ялгаагүй халамжийн зардал хэлбэрээр

ирээдүйд төсвийн ачаалал нэмэгдэх учраас одооноос шимтгэл хэлбэрээр малчдад

татаас олгох, эрх зүйн орчныг нь бий болгох зэргээр цогц арга хэмжээг

хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзэж байна.

Ирээдүйн тэтгэврийн нөөц санг байгуулж, санхүүгийн хөрөнгө оруулалт

хийнэ. Урт хугацааны тэтгэврийн шинэчлэлийг хийхийн тулд шилжилтийн үеийн

зарим зардал, ирээдүйд бий болох насжилт, эдийн засгийн өсөлтийн бууралт зэрэг

Нийгмийн даатгалын тогтолцоо: шинэчлэл, чиг хандлага

112

зайлшгүй хүчин зүйлийн улмаас өсөн нэмэгдэх тэтгэврийн сангийн зардлыг уул

уурхайгаас олох орлогоос санхүүжүүлэх боломжийг судалж, “Ирээдүйн тэтгэврийн

сан”-г бий болгох, хуримтлал үүсгэх, түүнийгээ хөрөнгө оруулалтад хийх талаар

төлөвлөж, хууль эрх зүйн орчинг нь бүрдүүлэх нь Монголын нийгмийн даатгалын

тогтолцоо, удирдлагын шинэчлэлийн ээлжит зорилт болж байна.

Нийгмийн даатгалын тогтолцоо: шинэчлэл, чиг хандлага

113

ДҮГНЭЛТ

Хүн төрөлхтний хөгжлийн явцад нийгмийн хамгаалал, нийгмийн даатгалын

талаарх ойлголт нэгэнт төлөвшин, онол, арга зүйн хувьд боловсрогдсон байна. Уг

асуудлыг хэрэгжүүлэх чиглэлээр улс орон бүхэн өөрийн гэсэн туршлага

хуримтлуулахдаа дэлхий нийтийн гэсэн түгээмэл онол, арга зүйг бүтээхэд хувь

нэмрээ оруулжээ. Гэвч цаг үе, хөгжлийн төлөв хандлага, хүн амын хөгжил

хөдөлгөөн, улс орнуудын өвөрмөц байдал нь нийгмийн хамгаалал, нийгмийн

даатгалын асуудлыг байнга шинжлэн үзэж, тогтолцоо, удирдлагыг нь

боловсронгуй болгож байх шаардлагыг дэвшүүлж байна.

Монгол улсын нийгмийн даатгалын тогтолцоо, түүний шинэчлэл, цаашдын

чиг хандлагын тухай энэхүү судалгааны ажилд нийгмийн даатгалын онол арга зүй,

үзэл баримтлалыг нийгмийн хөгжлийн бүхий л үе шаттай уялдуулан судалж

дараах дүгнэлтэд хүрлээ.

Юуны өмнө нийгмийн даатгал нь нийгмийн хамгааллын салшгүй нэгэн хэсэг

болж XIX зуунаас нийгмийн шинжлэх ухааны үзэл номлолын хүрээнд хөгжиж,

улмаар нийгэм, эдийн засаг, удирдлагын шинжлэх ухааны ололтоор баяжигдан

бие даасан, өөрийн гэсэн үзэл, баримтлал, судлагдахуунтай болон төлөвшсөн

байна. Нийгмийн даатгал нь тогтолцооны хувьд төрөөс иргэдэд үзүүлэх

үйлчилгээнийн зорилго, агуулга, арга технологи, хүртээмж, чанар, үр дүн,

удирдлагын бүтэц, эдийн засаг, санхүүгийн нөөц, эрх зүйн орчин, мөн хамгийн

чухал нь оролцогч талууд бүхий цогц юм.

Аливаа улс орон хөгжиж, дэвжих нь гадаад ба дотоод нөөцөө хэр зэрэг

оновчтой хослуулан ашиглаж байгаагаас шууд хамаардаг бөгөөд даатгал нь

үндэсний эдийн засаг, хүн ардын аж амьдралын баталгаатай байдалд зориулж

шаардлагатай мөнгөн хөрөнгийг хуримтлуулж, дахин хуваарилж байдгаараа улс

орны дотоод нөөц, санхүүгийн хуримтлалыг хөгжлийн нэг хөдөлгөх хүч, эх үүсвэр

болгон ашиглах боломж өгч байна.

Монгол улсын нийгмийн хамгааллын салбар, түүний дотор нийгмийн

даатгалын тогтолцооны үүсэл хөгжил, түүхэн нөхцөл байдлыг нийгмийн хөгжлийн

үе шаттай хамруулан авч үзсэнээрээ нийгмийн даатгал нь улс орны нийгэм, эдийн

засгийн амьдралд болон иргэдийнхээ өнөөгийн болон ирээдүйн амьдралын

баталгааг хангахад чухал үүрэг, ач холбогдол бүхий үйл явц хэмээн үзлээ. Мөн

Нийгмийн даатгалын тогтолцоо: шинэчлэл, чиг хандлага

114

иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын нийгмийн даатгалын үйл ажиллагаанд оролцох

оролцоо, хамтын ажиллагаа, хандлагыг өөрчлөн сайжруулах, нийгмийн даатгалын

тогтолцоог орчин үеийн хөгжлийн хандлагатай уялдуулан хөтлөх хэрэгцээг чигээ

болгон шинэчлэлийг удирдан зохион байгуулах сорилттой тулгарч буй салбар гэж

үзсэн.

Нийгмийн даатгал нь хүн амын нийгмийн хамгааллын нэг чухал бүрэлдэхүүн

хэсэг болохын хувьд, нийгэмд өөрийн хөлс, хөдөлмөрийг зориулж ажиллан

эрсдэлд орох буюу өндөр наслах, өвчин эмгэг туссан үедээ амьдралынхаа

баталгааг төр засгаараа хангуулах төрийн үйлчилгээний үндсэн чиглэл гэдэг

утгаараа үр ашигтай байх ѐстой. Үүнийг улам тодруулахын тулд хуваарилалтын

зарчмаас шимтгэлд суурилсан хуримтлалын тогтолцоонд бүрэн шилжих

боломжийг агуулсан онол, арга зүйн шийдлийн санал, хувилбарыг дэвшүүлж

байна.

Хөгжлийн ижил болон ялгаатай орчинд нийгмийн хамгааллын тогтолцоог

төлөвшүүлэн хөгжүүлж буй улс орнуудын нийгмийн даатгалын үзэл баримтлал, чиг

хандлага, онцлогийг харьцуулан шинжлэн судлах замаар нийгэм, эдийн засгийн

эрчимтэй хөгжлийн үед нийгмийн даатгалын үйл ажиллагааг улам боловсронгуй

болгох зайлшгүй шаардлага байгааг судалгааны явцад тогтоон гаргасан.

Нийгмийн даатгалын чиглэлээрх бүтээлийн тоймоос үзвэл нийгмийн

даатгалын тогтолцооны суурь бүтцийн чухал бүрэлдэхүүн нь түүний удирдлага

юм. Нийгмийн даатгалын удирдлагын өнөөгийн тогтолцоог шинэчлэх шаардлага

нь дор дурдсан хүчин зүйлүүдээр тодорхойлогдож байна. Үүнд:

Нийгмийн даатгалын өмнө тулгарч буй асуудлуудыг шийдвэрлэх эрх

зүйн орчинг улам боловсронгуй болгох,

Нийгмийн даатгалын үйл ажиллагаанд оролцох төрийн оролцоог

аажмаар багасгах, түншлэлийг хөгжүүлэх,

Нийгмийн даатгалыг бусад нийгмийн халамж үйлчилгээний бодлого,

төлөвлөлт, хэрэгжилттэй нягт уялдуулах,

Нийгмийн даатгалын үйлчилгээний ач холбогдлыг иргэдэд ойлгуулах

зэрэг болно.

Нийгмийн даатгалын тогтолцоо нь тухайн орны хөгжлийн түвшин, нийгмийн

амьдралын онцлог, иргэдийн үзэл хандлага зэрэг олон хүчин зүйлстэй шууд

холбоотой байх тул Монгол улсын нийгмийн даатгалын тогтолцоо ч олон улсын

Нийгмийн даатгалын тогтолцоо: шинэчлэл, чиг хандлага

115

нийтлэг шинжийг агуулсан байхын зэрэгцээ тусгайлсан онцлогтой байх нь

тодорхой байна.

Түүнчилэн нийгмийн даатгал нь иргэдийн нийгмийн баталгааны нэг үндсэн

эх үүсвэр болдгийн хувьд тухайн нутаг орны хөгжилд чухал үүрэгтэй. Иргэн хүн

өөрийн нутаг орон, амьдран суугаа газартаа хэвийн ажиллаж амьдрахын зэрэгцээ

өндөр наслах, өвчлөх зэрэг үед учирч болох бүхий л төрлийн эрсдэлд орсон үедээ

нийгмийн баялгаас бүрэн хүртэж, хамгаалуулах боломжоор хангагдах нь тухайн

иргэдийн оюун санаа, амьжиргааны түвшинд эергээр нөлөөлөн улмаар улсынхаа

хөгжилд хувь нэмэр оруулахуйц хүчин зүйл болдог, ингэж ч үйлчилж ирсэн байна.

Нөгөө талаас нийгмийн даатгалтай холбоотойгоор иргэн-үйлчлүүлэгч нь

үйлчилгээний байгууллагаа өөрөө сонгож, сэтгэлд хүрсэн үйлчилгээгээ авч, тэр үр

дүнд үндэслэн даатгалын байгууллага үйлчилгээний төлбөрийг нь шилжүүлдэг

байх тогтолцоог бодитой болгох чухал гэдэг нь судалгаанаас харагдсан.

Нийгмийн эрсдлээс иргэдийг хамгаалах гол хэрэгсэл болохынхоо хувьд тус

оронд бүрэлдсэн нийгмийн даатгалын тогтолцоо нь нийгмийн даатгалыг буй

болгон төлөвшүүлэх үйл явц, удирдлагын бойжилтын түүх бөгөөд санхүүгийн

нөөцийг бий болгох, зориулалтаар нь ашиглах, нийгмийн баталгааны хүрээ,

багтаамжийг харгалзах, тэр талаар зөвшилцөх, даатгуулагчийн эрх ашгийг

хамгаалах эцсийн дүндээ хүмүүсийн эв санааны нэгдлийг бэхжүүлж, нийгмийн

эрсдлээс үүдэн хувь хүмүүст учирч болох хохирлоос урьдчилан сэргийлэх

нөхцлийг бий болгож ирсэн уламжлалтай. Энэ нь нийгмийн даатгалын тогтолцоог

цаашид хөгжүүлэх хангалттай суурь болж байна гэж үзэж байна. Судлаач миний

хувьд Монголын нийгмийн даатгалын тогтолцоог шинэтгэх, удирдлагыг

боловсронгуй болгох, түүний дотор нийгмийн даатгалын асуудлыг эрхэлдэг

нийгмийн байгууллагын өөрчлөлтийн удирдлагыг боловсронгуй болгох

шаардлагыг тодорхойлж, шинэтгэлийн боломжит хувилбаруудыг санал болгон

дэвшүүллээ.

Нийгмийн даатгалын тогтолцооны нэг бүрдэл нь түүний төрлүүд юм. Эдгээр

төрлөөс уг судалгааны ажилд тэтгэврийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг

тухайлан авч судлав. Тэтгэврийн даатгалын хамрах хүрээ болон сангийн

менежментийг тодорхой болгох, суурь тэтгэврийн санг оновчтой байгуулах, нэрийн

дансыг хөрөнгөжүүлэх, санг үнэгүйдлээс хамгаалах, арвижуулах, нэрийн дансны

хуримтлагдсан хөрөнгийг өвлүүлэх, хамтын даатгалын тогтолцоог бий болгох зэрэг

нэлээд олон тулгамдсан асуудлууд байгааг хүн амын цонх нээгдсэн таатай үетэй

Нийгмийн даатгалын тогтолцоо: шинэчлэл, чиг хандлага

116

уялдуулан шийдэх шаардлага буйг онцгойлон анхаарч, зарим практик саналыг

дэвшүүлсэн. Тухайлбал, үүний тулд нийгмийн даатгалын тогтолцоо, тэр дундаа

тэтгэврийн даатгалын тогтолцоог боловсронгуй болгоход нийгмийн салбарын

хувьчлал, түншлэлийн тухай хуулийг хэрэгжүүлэх замаар тодорхой, үр дүнтэй

алхам хийж, зохион байгуулалтын орчин нөхцлийг бүрдүүлэх явдал чухал гэж

үзэв. Гэхдээ нийгмийн даатгалын тогтолцоонд шинэ арга хэлбэрийг нэвтрүүлэхдээ

сул талыг нь сайтар тооцох нь нэн чухал юм.

Мөн эрүүл мэндийн даатгал нь бүх нийтээр эвсэлдэн нэгдэх, эрсдэл

хуваалцах зарчим дээр тулгуурладаг. Харьцангуй эрүүл, орлого өндөр хүмүүс

орлого багатай эмзэг хэсгээ дэмжиж, энэ хэрээр нийт хүн амын эрүүл мэндийг

хамгаалж, эрүүл мэндийн байдлаас болж өрх гэр санхүүгийн хүндрэл, дарамт,

ядууралд орохоос сэргийлэх, шаардлагатай үед даатгуулагчийн төлсөн

шимтгэлээс үл хамааран чанартай тусламж авах зарчимтай. Эрүүл мэндийн

үйлчилгээ нь даатгалын шимтгэл болон улсын төсөв гэсэн хоѐр эх үүсвэрээс

санхүүждэг ч төрийн санхүүжилт, хариуцлага төдийлөн тодорхой биш.

Даатгуулагчид хувиасаа мөнгө нэмж төлдөг. Иймд даатгуулагчдад үзүүлэх

тусламж, үйлчилгээний багцыг нэмэгдүүлэх, төлбөрийн аргыг тодорхой болгох,

эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах хөшүүргийг оновчтой

болгох, үр ашгийг сайжруулах, даатгуулагчдын эрүүл мэндийн байдлын талаарх

мэдээлэл, түүний нууцлал болон эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар,

хөрөнгийн зарцуулалтад хяналт тавих цахим картын аргыг нэвтрүүлэх хэрэгтэй.

Эрүүл мэндийн даатгалын байгууллага нь бие даасан байгууллага байж,

даатгуулагчдын өмнөөс эрүүл мэндийн тумламж, үйлчилгээг худалдан авдаг,

хянадаг, санхүүжүүлдэг, үйлчилгээний багцын нэр төрлийг иргэдийн хэрэгцээ

болон сангийн чадавхид нийцүүлэн шинэчилдэг, олон нийтэд нээллттэй

тайлагнадаг болох ѐстой. Гэхдээ эрүүл мэндийн салбар нь эдийн засгийн өвөрмөц

онцлогтой, зах зээлийн сонгодог зарчим бүрэн утгаар хэрэгжих боломжгүй, төгс

бус зах зээл гэдгийг зайлшгүй харгалзаж үзэх ѐстой. Иймээс төрийн оролцоо ямар

ч тохиолдолд байна. Улсын төсөв, шимтгэл, хувийн төлбөр, гадаадын зээл

тусламжаар бүрдэх салбарын нийт орлогын хэмжээнд төрөөс бүх хүн амын эрүүл

мэндэд анхаарсан ямар бодлого байх, улсын эмнэлэг, ашгийн төлөө бус, эсвэл

ашгийн төлөө ажилладаг хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын

үйлчилгээг хэрхэн оновчтой, чанартай, үр дүнтэй байлгах вэ гэдгийг сайн зохион

Нийгмийн даатгалын тогтолцоо: шинэчлэл, чиг хандлага

117

байгуулж, удирдсанаар салбарын асуудлыг тодорхой хэмжээнд шийдэх боломж

бүрдэнэ.

Нийгмийн даатгалын тогтолцоог манай орны нийгэм, эдийн засгийн хөгжил,

давуу талтай уялдуулан зохицуулж боловсронгуй болгох арга зам, асуудлуудыг

ерөнхийлөн дараах байдлаар томьѐолж байна. Үүнд:

Нийгмийн даатгалын бие даасан байдлыг хууль, эрх зүйн орчинд нь,

шинэ нөхцөлтэй уялдуулан зохион байгуулах. Үүний тулд Төсвийн

удирдлага, санхүүжилтийн болон Нийгмийн даатгалын хуулиудад

өөрчлөлт оруулан батлаж мөрдөх;

Нийгмийн даатгалын тулгамдсан асуудлуудыг оновчтой шийдвэрлэж, үе

шаттайгаар амжилттай хэрэгжүүлж үр дүнг зөв тооцон илүү шинэлэг

үйлчилгээ, арга хэмжээг бий болгон хэрэгжүүлэх;

Нийгмийн даатгалын шинэчлэлийн гол асуудал болсон тэтгэврийн

шинэчлэлийн үйл явцыг хурдан хугацаанд үр ашигтай явуулах үүднээс

олон давхаргат тогтолцоонд шилжих ажлыг шат дараатай зохион

байгуулах;

Нийгмийн даатгалын шинэчлэлийн чиг хандлагад нийцсэн хувийн

даатгалын тогтолцоог бий болгох, дэмжих;

Нийгмийн ажилтан бэлтгэх тогтолцооны хүрээнд нийгмийн даатгалын

шинэ нөхцөлд ажиллах мэргэжилтнийг бэлтгэх, давтан сургах үр

бүтээлтэй ажиллуулах арга механизмыг зөв тогтоон хэрэгжүүлэх;

Нийгмийн даатгалын шинэ тогтолцоог төлөвшүүлэхийн тулд гадаад

орнуудын туршлагаас суралцаж, өөрийн орны онцлогийг харгалзан үзэх

нь манай улсын нийгмийн даатгалын тогтолцоог хуримтлалын

тогтолцоонд бүрэн шилжүүлэх нөхцлийг бүрдүүлнэ гэж үзэж байна.

Уг судалгааны үр дүнгээс үзэхэд нийгмийн даатгалын тогтолцоог шинэчилж,

боловсронгуй болгоход олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн шилдэг арга

хэлбэрүүдийг ашиглах, онцолбол хувьчлал, түншлэл зэргийг оновчтой хэрэглэх

шаардлага байгаа нь харагдаж байна. Үүний тулд тодорхой бүтэц бүхий

тогтолцооны шинж чанар, түүнийг бүрдүүлж буй нэгжүүдийн шинжээс хамаардаг

гэдгийг анхаарах үндсэн дээр дараах зарчмуудыг мөрдлөг болгох нь зүйтэй. Үүнд:

- Шинэ хууль, бодлогын дэмжлэг бий болгох,

- Хязгаарлагдмал нөөцийг зохистой хуваарилах,

- Төрийн үйлчилгээг иргэн тасралтгүй хүлээн авах боломж олгох,

Нийгмийн даатгалын тогтолцоо: шинэчлэл, чиг хандлага

118

- Иргэдийн сонирхлыг урамшуулах,

- Оролцогч талуудын оролцоог мэдээлэл, мэдлэгээр дамжуулан чанаржуулах

зэрэг болно.

Мөн оролцогч талуудын дотроос залуучуудыг даатгалын үйл ажиллагаанд

татан оролцуулах, тэдний идэвхитэй, чанартай оролцоог хангах нэн чухал байгаа

нь ажиглагдсан. Үүний тулд нэг талаас даатгалын үйл ажиллагааны тухай

мэдээлэл нээлттэй, шуурхай байх, нөгөө талаас иргэд мэдээллийг олж авч,

хэрэглэж сурсан байх шаардлагатай.

Иргэдийн даатгалын тухай мэдлэг нь даатгалын үйлчилгээний чанар болон

сэтгэл ханамжтай шууд хамааралтай байгааг анхаарч цаашид олон нийтэд

хандсан даатгалын үйл ажиллагаа хүртээмжтэй, үр дүнтэй зохион байгуулахад

анхаарах хэрэгтэйг судалгааны үр дүн харуулсан. Даатгалын үйлчилгээ үзүүлдэг

аливаа төрлийн байгууллага нь иргэдийг татдаг, угтан үйлчилдэг, харин

даатгуулагч нь даатгалын үйлчилгээний тухай мэдлэг мэдээлэлтэй байж,

идэвхитэй оролцдог, хяналт тавьдаг байх нэн чухал юм.

Цаашид нийгмийн даатгалын асуудлаар судалгаа хийх судлаачид эрүүл мэнд

болон тэтгэврийн даатгалыг оролцуулан даатгалын сангуудын удирдлага,

нийгмийн даатгалын тогтолцоон дахь тэдгээр сангийн үүрэг, ач холбогдлыг

нарийвчлан судалвал сонирхолтой, ач холбогдол бүхий үр дүнд хүрнэ гэж найдаж

байна.

Нийгмийн даатгалын тогтолцоо: шинэчлэл, чиг хандлага

119

НОМ ЗҮЙ

Бодлогын баримт бичиг, хууль тогтоомж: 1. Монгол улсын Үндсэн хууль. УБ.,1924,1940,1960,1992

2. Монгол улсын Иргэний эрүүл мэндийн тухай хууль. УБ., 1994, 1995, 1996, 2000, 2002

3. Монгол улсын Нийгмийн салбарын хувьчлалын тухай хууль. УБ., 2002

4. Монгол улсын Нийгмийн даатгалын тухай багц хууль. УБ.,1994

5. Монгол улсын Нийгмийн халамжийн тухай багц хууль. УБ.,1995, 1999

6. Монгол улсын Хөдөлмөрийн хууль. УБ., 1925, 1941, 1991, 1999

7. Монгол улсын Тэтгэврийн тухай хууль. УБ.,1958, 1971, 1990

8. Монгол улсын Тэтгэврийн нэрийн дансны тухай хууль. УБ.,1999

9. Монгол улсын Тэтгэмжийн хууль. УБ., 1991

10. Монгол улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал. "Төрийн мэдээлэл" сэтгүүл, УБ.,1997/9

11. Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай Монгол Улсын хууль, 2012

12. Аливаа хүчин үнэлэгчдийн тухай түр дүрэм. УБ., 1925

13. Аливаа ядуу ба жинхэнэ цэргийн ядуу ар гэрт тэтгэвэр олгох тухай дүрэм. УБ., 1928

14. Ахмад настанд үзүүлэх хөнгөлөлт үйлчилгээний тухай хууль. УБ., 1995

15. Ахмад настны талаарх хууль, тогтоомжийн эмхэтгэл. УБ., 1998

16. БНМАУ-ын Хөдөлмөрийн хууль. УБ., 1958

17. БНМАУ-ын Тэтгэврийн тухай хууль. УБ., 1971

18. БНМАУ-ын Улс ардын аж ахуй 60, 70 жилд. Статистикийн эмхэтгэл УБ., 1981, 1990

19. БНМАУ-ын хууль, дүрэм, тогтоолын эмхэтгэл 1946-1961. УБ., 1962

20. БНМАУ-ын хууль, зарлиг, тогтоолын эмхэтгэл 1962-1990. УБ., 1992

21. Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай Монгол Улсын хууль, УБ., 2004

22. Даатгалын тухай Монгол Улсын хууль, УБ., 2004

23. Концессын тухай Монгол улсын хууль, 2010

24. Монголын ард түмний 1911 оны үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө тэмцэл. Баримт бичгийн эмхэтгэл 1900-1914. УБ., 1982

25. Монгол улсыг бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал. УБ., 2001

26. Монгол улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр. 2000-2012

27. Монгол улсын Засгийн газрын "Хүний аюулгүй байдлыг хангах сайн засаглал" хөтөлбөр. УБ., 2001

28. Монгол улсын Хөгжлийн үзэл баримтлал. УБ., 199б

Нийгмийн даатгалын тогтолцоо: шинэчлэл, чиг хандлага

120

29. Монгол улсын Удирдлагын хөгжлийн хөтөлбөр. УБ., 1994

30. Монгол улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал. УБ., 1999

31. Монгол улсын Төрөөс хүн амын талаар баримтлах бодлого. УБ., 1996, 2004

32. Монгол улсын төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар 2021 он хүртэл баримтлах бодлого. УБ., 1997

33. Монгол улсын харьяат иргэдийг цэргийн албанд дайчлах ба цэргийн албанд дайчлагчдын дотроос ядуу гэр бүлд улсаас тэтгэвэр олгох тухай дүрэм. УБ., 1925

34. Нийгмийг аюулаас хамгаалах дүрэм. УБ., 1942

35. Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хууль. УБ., 1994, 1997

36. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль. УБ., 1994

37. Нийгмийн даатгалын сангийн 2012 оны төсвийн тухай хууль

38. Нийгмийн даатгалын холбогдолтой эрх зүйн актын эмхэтгэл. УБ., 1995, 1997, 2000

39. Нийгмийн даатгалын үндсэн үзүүлэлтийн статистик эмхэтгэл. УБ., 2004

40. Нийгмийн хамгааллын салбарын хөгжлийн хөтөлбөр. Азийн Хөгжлийн Банкны зээлийн гэрээний баримт бичиг. УБ., 2002

41. НДЕГ., Нийгмийн даатгалын статистикийн эмхэтгэл. УБ., 2012

42. НДЕГ., Нийгмийн даатгалын байгууллагын үйл ажиллагаатай холбогдолтой тогтоол, тушаал, заавар, аргачлал, журмын эмхэтгэл. УБ., 2012

43. НҮБ., Нийгэм хангамжийн наад захын хэм хэмжээний тухай конвенц № 152. УБ., 1997

44. Олон улсын Хөдөлмөрийн конвенц, зөвлөмжүүдийн эмхэтгэл. УБ., 1996

45. Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах үзэл баримтлал. УБ., 2002

46. Тэтгэврийн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль. УБ., 1970, 1972, 1978, 1979, 1990

47. Улсын нийгмийн даатгалын лавлах.1-р дэвтэр. УБ.,1976

48. Улсын нийгэм хангамжийн хууль, тогтоомжийн системчилсэн эмхэтгэл 1958-1981 он. УБ., 1984

49. Хөдөлмөрийн хүчээ алдагчид ба өвчний учир чөлөө олгоход тэтгэвэр олгох тухай дүрэм. УБ., 1925

50. Цэргийн албан хаагчдын тэтгэвэр тэтгэмжийн тухай хууль. УБ., 1997

51. Филиппин улсын тэтгэвэр тэтгэмжийн хууль. Манила, 1992

52. Эрүүл мэндийн даатгалын санхүүгийн холбогдолтой хууль, эрхийн актын эмхэтгэл. УБ., 1998

Нэг сэдэвт болон бусад судалгааны бүтээл: 1. Амар А., Монголын товч түүх.УБ., 1989

Нийгмийн даатгалын тогтолцоо: шинэчлэл, чиг хандлага

121

2. Авирмэд Л., Хөдөлмөрчдийн аж амьдралын өсөлт, тэтгэвэр тэтгэмж. УБ., 1977

3. Авирмэд Л., Монгол улсын хөдөлмөрийн эрх зүйн үндэс. УБ., 1970

4. Азийн хөгжлийн банк, Ази, Номхон далайн орнуудын эдийн засаг, нийгмийн комиссын зөвлөмж, (Дагвадорж Ч, Нийгмийн хамгаалал: онол-арга зүй, туршлага, харьцуулалт, УБ., 2004)

5. Алтансүх Б., Германы тэтгэврийн тогтолцооны шинэчлэл. “Нийгмийн даатгалын эрх зүй” хичээлийн унших материалын эмхэтгэл. Удирдлагын Академи, 2005

6. Баатар Ч., Нийгмийн халамжийн үйлчилгээнд төр, хувийн хэвшлийн түншлэлийг хэрэгжүүлэх нь, Удирдахуйн онол, практикийн асуудлууд, №11, УБ., 2012

7. Бадарч С., Дугарсүрэн Н., Богд хааны амьдралын он дарааллын товчоон. УБ., 2000

8. Бархас Л., Төрийн захиргааны шинэчлэлийн талаарх олон улсын туршлага, сургамж. “Төрийн захиргаа” онол, арга зүйн сэтгүүл, УБ., 2011/Тусгай дугаар (18)

9. Батсүх Ш., Төрийн албаны шинэтгэлийн асуудлууд, “Төрийн захиргаа” онол, арга зүйн сэтгүүл, УБ., 2011/Тусгай дугаар (18)

10. Батсүх Ш., Улсын салбарын шинэ удирдлага ба Шинэ Зеландын шинэчлэлийн туршлага. Шинэ толь сэтгүүл. УБ., 1999/6

11. Бямбацэрэн П., Дагвадорж Ч., Нийгмийн хамгааллын тулгамдсан асуудлууд. УБ., 2000

12. Ванданмагсар Д., Сүхбаатар Ц., Нийгмийн даатгалын үүсэл, хөгжил, шинэчлэл. УБ., 2002

13. Ванданмагсар Д., Нийгмийн даатгал таны амьдралын баталгаа. УБ., 1999

14. Ганзориг А., Бурмаа Г., Нийгмийн даатгалын (амьдралын даатгал) сангийн тулгамдсан асуудал ба актуар тооцоо, “Шинжлэх ухаан, технологи-хөгжлийн хүчин зүйл” ЭШ-ний хурлын илтгэлийн эмхэтгэл, УА., Удирдлага, бодлого судлалын хүрээлэн, УБ., 2011

15. Гүндсамбуу X., Монголын нийгмийн давхраажил, хөгжил, хандлага XX зуун. УБ., 2002

16. Гүржав Л., Цэрэндорж Д., Удирдлагын шинжлэх ухааны үндэс. УБ., 1975

17. Гүржав Л., Норжванчиг Б., Монгол улсын шилжилтийн эдийн засаг: хөгжлийн динамизм, шинэ загвар. УБ., 2002

18. Гансүх Д., Монгол улсын хүн ам зүйн менежмент. УБ., 2000

19. Гантөмөр Г., “Нийгмийн даатгалын шинэчлэл” гарын авлага. УБ., 2000. 20. Гантөмөр Г., Зах зээлийн орнуудын нийгмийн даатгалын тогтолцоо. Хүн ба

хүнс сэтгүүл. УБ., 2001 №3

21. Гантөмөр Г., Монгол Улсын нийгмийн даатгалын удирдлагын тогтолцоог боловсронгуй болгох нь. Удирдахуйн ухааны доктор (Ph.D.)-ын зэрэг

Нийгмийн даатгалын тогтолцоо: шинэчлэл, чиг хандлага

122

горилсон бүтээл, УБ., 2006

22. Гантөмөр Г., Нийгмийн даатгалын салбарын хувьчлалын тухай. Удирдлагын академийн эрдэм шинжилгээний бага хурлын эмхэтгэл. УБ., 2002

23. Далхжав Д., Нийгмийн даатгалын санхүүгийн удирдлагыг боловсронгуй болгох зарим асуудал. УБ., 2008

24. Дагвадорж Ч., Бямбацэрэн П., Ядуурал, амин зуулга-оролцоо, хувь нэмэр. УБ., 2001

25. Дагвадорж Ч., Нийгмийн хамгаалал: онол-арга зүй, туршлага, харьцуулалт. УБ., 2004

26. Даш-Ёндон Б., Эртний Грекийн философи сэтгэлгээний эх сурвалж, I боть, 2011

27. Долгоржав Я., Төрийн нийгмийн үйлчилгээ, түүний альтернатив хэлбэрүүд, төрийн нийгмийн үйлчилгээний бодлогууд. УБ., 1999

28. Дэлхийн банк, Израйль улсын Хистадрутын институтийн хамтран зохион байгуулсан Тэтгэврийн шинэчлэл сургалтын материал. Тель-Авив.1997

29. Дэлхийн банк, “Монгол улс, Тэтгэврийн бодлогын шинэчлэлийн хувилбарууд” тайлан, 2011

30. Дэлхийн банкны эдийн засгийн хөгжлийн институт, ЭМНХЯ-наас зохион байгуулсан Шилжилтийн үеийн нийгмийн даатгал сургалтын материал. УБ., 1997

31. Жамбалдорж С., БНМАУ-ын нийгэм хангамжийн эрх зүй. УБ., 1984

32. Жамбалдорж С., Монгол улсын нийгэм хангамжийн эрх зүй. УБ., 2000

33. Зарлигаар тогтоосон Монгол улсын хууль зүйн бичиг. УБ., 1997

34. Инжинаш В., Хөх судар 3-р дэвтэр. УБ., 1991 35. Лхаашид Д., Монголын хаад зүтгэлтнүүдийн жолоодохуйн урлаг. УБ., 1999

36. Майер Т., Социал демократ үзэл санаа ба нийгмийн ардчилал. УБ.,1999

37. Монгол улсын санхүүгийн албаны түүх. УБ., 1996

38. Монголын нууц товчоо. УБ., 1990

39. Монголын хүний хөгжлийн илтгэл. УБ., 1997, 2000, 2003

40. Монгол улсын Засгийн газраас Ядуурал ба нийгмийн хамгаалал сэдвээр зохион байгуулсан үндэсний семинарын материал. УБ., 1992

41. Монгол улсын Засгийн газар, Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас Нийгмийн халамжийг сайжруулах сэдвээр зохион байгуулсан сургалтын материал. УБ., 1993

42. Монгол Улсын үндэсний статистикийн хороо. Монгол Улсын статистикийн эмхэтгэлүүд, 2004-2011 он

43. Монгол улсын өрсөлдөх чадварын тайлан 2011 он. УБ., 2012

44. Нарандэлгэр Д., Удирдлагын ерөнхий онол, математик загварчлал. УБ., 2000

45. Наранчимэг Н., Увш П., Волгин Н.А., Нийгмийн бодлого. УБ., 2009

Нийгмийн даатгалын тогтолцоо: шинэчлэл, чиг хандлага

123

46. “Нийгмийн хамгааллын салбарын мастер төлөвлөгөө” үндэсний зөвлөлдөх уулзалтын баримт бичиг. УБ., 2002

47. НҮБ., Хүн амын хэтийн тооцоо, УБ., 2010

48. Отгонжаргал Б., Нийгмийн даатгалын тогтолцооны шинэчлэлийн зорилтууд. “Нийгмийн даатгалын тогтолцооны шинэчлэл” үндэсний чуулган дээр тавьсан илтгэл, УБ., 2012

49. Оюунцэцэг Г., Дагвадорж Ч., Нийгмийн халамжийн удирдлага. УБ., 2003

50. Пүрэвдорж Л., БНМАУ-ын нийгэм хангамжийн эдийн засаг эрхийн асуудал. УБ., 1986

51. Солонгосын үндэсний тэтгэврийн хууль эрхийн акт. Сөүл. 1996

52. Тогтвортой хөгжил: Дэлхийн баримт бичгүүд, Тогтвортой хөгжил төсөл, УБ., 2002

53. Хандсүрэн Л., Монгол Улсын төв эмнэлгүүдэд чанарын удирдлагын ISO9001 стандартыг нэвтрүүлэх нь (УКНЭ-ийн жишээгээр), Удирдахуйн ухааны доктор (Ph.D.)-ын зэрэг горилсон бүтээл, УБ., 2012

54. Удвал В., Увш П., Иргэдэд үзүүлж буй төрийн үйлчилгээний өнөөгийн байдал, цаашдын хандлага. УБ., 2005

55. Увш П., Хэрлэн Б., Байгууллагын зан үйл. УБ., 2004

56. Увш П., Удирдах урлаг. УБ., 2002

57. Удирдлагын академи, Төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллага, хувийн хэвшилд шилжүүлэх нь. Судалгааны тайлан. Ред. Д.Цэрэндорж. 2011

58. Уранцэцэг Б., Нийгмийн даатгалын эрх зүй хичээлийн унших материалын эмхэтгэл. Удирдлагын Академи. УБ., 2005

59. Уртнасан Ц, Нийгмийн даатгалын байгууллагын үйл ажиллагааны шинэчлэлийн асуудлууд, “Нийгмийн даатгалын тогтолцооны шинэчлэл” үндэсний чуулган дээр тавьсан илтгэл, 2012

60. Цанжид А., Төрийн захиргаа. УБ., 2009

61. Цэвэл Я., Монгол хэлний товч тайлбар толь. УБ., 1992

62. Цэдэндагва Г., Эдийн засгийн онол. УБ., 2001

63. Цэнд Н, Шуурав Я., Менежмент. УБ., 2001

64. Шинжлэх ухаан, технологи-хөгжлийн хүчин зүйл. ЭШ-ний хурлын илтгэлийн эмхэтгэл. УА, Удирдлага, бодлого судлалын хүрээлэн, УБ., 2011

65. Шинэчлэлийн ЗГ-ын 100 хоногийн хугацаанд Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны харьяа агентлагуудаас зохион байгуулж хэрэгжүүлсэн ажлын тайлан, УБ., 2012

66. Шуурав Я., Отгонтуяа Л., Баясгалан Б., Бямбасүрэн Я., Менежментийн шинэ парадигма: төлөвшил, хөгжлийн үндсэн хандлагууд. УБ., 2007

67. Философийн толь, УБ., 1990

Нийгмийн даатгалын тогтолцоо: шинэчлэл, чиг хандлага

124

68. Эстелл Жеймс, Тахир дутуугийн Нийгмийн Даатгал, draft mimeo, 2010

Гадаад хэл дээрх ном бүтээл: 1. Гринин А.С., Орехов Н.А., Шмидхейни С., Экологический менеджмент:

Учебное пособие для вузов, М., ЮНИТИ-ДАНА, 2001

2. Дагвадорж Ч., Социальная защита населения в условиях рыночных отношений \на примере Монголии\ диссертация на соискание учѐной степени кандидата экономических наук. Москва,1993.

3. Шербаков В.И., Социального защитенность в рыночной экономике. Москва. 1990

4. Dar A.,& Tzannatos Z., Active Labor Market Programs: A Review of the Evidence from Evaluations. Social Protection Discussion Paper Series 9901., The World Bank. Washington D.C. 1999

5. Kami E., Optimal Unemployment Insurance: A Guide to the Literature. Social Protection Discussion Paper 9906. World Bank, Washington D.C, 1999

6. Poolman, M., & Giesen, N. V., Participation: Rhetoric and reality. The importance of understanding stakeholders based on a case study in Upper East Ghana. Resources Development, 2006/22(4)

7. Robert Holzmann & Richard Hinz, Old Age Income Support in the 21st Century, World Bank, 2006

8. SSPTW., Europe, Asia and Pacific, Africa and America, 2002-2003

9. Salmen E., Unemployment Insurance in Algeria: Implications for a Labor Market in Transition. Policy Research, and External Affairs, Country Economics Department. The World Bank, Washington D.C, 1996

10. Social Protection Strategy-Social Risk and Social Protection- ADB.org: A. Social Risks and Social Protection B. Characteristics of the Asia and Pacific Region C. The components of Social, Protection D. Social Protection systems in the Asia and Pacific E. The experience of ADB and Other Aid Agencies. "http://www.adb.org.prg/Documents/Policies/Social/Protection/sociall201/asp" 4/20.2002

1

Хавсралт 1. “Нийгмийн даатгалын тогтолцооны шинэчлэлийн зорилтуудыг хэрэгжүүлэх арга зам” эрдэм шинжилгээний зөвлөмж

Нийгмийн даатгалын тогтолцоог шинэчилж, даатгалын үйл ажиллагааг

боловсронгуй болгох чиглэлээр дараах үндсэн дөрвөн зорилтыг дэвшүүлж

ажиллана94. Үүнд:

Зорилт 1: Олон давхаргат тэтгэврийн тогтолцоонд шилжих

Зорилт 2: Эрүүл мэндийн даатгалын тогтолцоог шинэчлэх

Зорилт 3: Нийгмийн даатгалын тухай багц хууль тогтоомжийг шинэчлэх

Зорилт 4: Нийгмийн даатгалын байгууллагын бие даасан байдлыг бэхжүүлэх,

нэгдсэн сүлжээ, програм хангамж, мэдээллийн технологи, менежментийг

сайжруулах.

Дээрх зорилтуудын хүрээнд дараах багц арга хэмжээг үе шаттайгаар, тодорхой

төлөвлөгөө, хөтөлбөрийн дагуу авч хэрэгжүүлнэ.

“Олон давхаргат тэтгэврийн тогтолцоонд шилжих” эхний зорилтын хүрээнд:

Олон давхаргат буюу 3 давхаргат тэтгэврийн тогтолцоог нэвтрүүлэх

хууль эрх зүйн орчныг бүрдүүлнэ. Үүнд суурь давхарга, шимтгэлд

суурилсан 2 дахь давхарга болон тэтгэврийн нэмэлт хувийн даатгалын 3

дахь давхаргатай байхаар эрх зүйн орчныг шинэчлэх;

Тэтгэврийн шинэчлэлийг үзэл баримтлалыг шинэчлэн батлуулах;

Нийгмийн халамжийн сангаас олгох өндөр насны тэтгэвэр болон

нийгмийн даатгалын сангийн тэтгэврийн доод хэмжээний баталгааг урт

хугацаанд нэгтгэж, Нийгмийн даатгалын сангаас олгох бодит тэтгэвэр

болон тэтгэврийн доод хэмжээний зөрүүг улсын төсвөөс хариуцдаг

болох;

Нэрийн дансны тогтолцооны шинэчлэлийг гүнзгийрүүлж, тэтгэвэр олгож

эхлэх бэлтгэл ажлыг хангах, 2015-2025 онд Нийгмийн даатгалын сангаас

олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн дагуу болон Тэтгэврийн

даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай хуулийн дагуу хосолмол

байдлаар тэтгэвэр олгож, шилжилтийг аажим хэрэгжүүлэх;

Малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчид, албан бус секторт ажиллагчдад

зориулсан тэтгэврийн тусгай хөтөлбөрийг бий болгох, шимтгэлийн

урамшуулал эдлүүлэх, тэтгэврийн нас, шимтгэл төлсөн байх хугацаа,

94 Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас 2012 оны 10 дугаар сард зохион байгуулсан “Нийгмийн даатгалын тогтолцооны шинэчлэл” үндэсний чуулганд оролцогчдоос гарсан саналд үндэслэв.

Нийгмийн даатгалын тогтолцоо: шинэчлэл, чиг хандлага

2

тэтгэвэр бодох томъѐо зэрэг параметрүүдийг зохистой тогтоох;

Уул уурхайн баялагын орлогоос Ирээдүйн тэтгэврийн нөөц санг

байгуулах, хуримтлал, хөрөнгө оруулалтад хийх боломжийг судлах;

Тэтгэврийн шинэчлэлийн асуудлаар нийгэм дэхь ойлголтыг сайжруулж,

нийгмийн харилцан ойлголцол, зөвшилцөл, түншлэлийг бэхжүүлэх;

Тэтгэврийн шинэчлэлийг хэрэгжүүлэх байгууллагын бүтэц, чадавхийг

бий болгох.

“Эрүүл мэндийн даатгалын тогтолцоог шинэчлэх” хоѐр дахь зорилтын хүрээнд:

Эрүүл мэндийн даатгалын хамралтыг нэмэгдүүлж, шимтгэлийн хувь

хэмжээг зөв тогтоон, сангийн чадавхийг сайжруулж, найдвартай,

тогтвортой байдлыг нь бэхжүүлэх;

Эрүүл мэндийн даатгалын тусламж, үйлчилгээний үндсэн багцыг

оновчтой тодорхойлж, гэрээлэлт, төлбөрийн аргыг сайжруулах;

Эрүүл мэндийн даатгалын тусламж, үйлчилгээний чанарын хяналтыг

сайжруулж, даатгуулагчдыг мэдээллээр ханган эрүүл мэндийн

даатгалын цахим үйлчилгээг нэвтрүүлэх;

Эрүүл мэндийн даатгалын байгууллагыг даатгуулагч төвтэй, хүчирхэг

худалдан авагч байгууллага болгон бэхжүүлэх;

Хариуцлагатай, ил тод, шударга зарчмаар ажиллаж, оролцогч талуудын

ашиг сонирхлыг харгалзан нэгдмэл байдлаар авч үздэг эрүүл мэндийн

даатгалын сайн засаглалын тогтолцоог бий болгох;

Эрүүл мэндийн даатгалын чиглэлээр төр, хувийн хэвшлийн түншлэлийг

хөгжүүлэх. “Нийгмийн даатгалын тухай багц хууль тогтоомжийг шинэчлэх” гурав дахь

зорилтын хүрээнд:

Нийгмийн даатгалын багц хуулиудыг шинэчлэн найруулах;

Цэргийн албан хаагчийн тэтгэврийн эрх зүйн орчинг шинэчлэх,

тэтгэврийн олон давхаргат тогтолцоотой уялдуулах боломжийг судлах;

Гадаад улс орнуудад ажиллаж байгаа иргэдийн нийгмийн баталгааг

хангах, зохицуулалтуудыг хууль тогтоомжид тодорхой тусгах;

Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын

сангаас олгох, тэтгэмж, хөдөлмөрийн чадвараа түр алдсаны тэтгэмж,

ажилгүйдлийн тэтгэмжийн харилцааг хөгжүүлэх, хэлбэрийг оновчтой

тогтоох, чиглэлээр хуулиудад өөрчлөлт оруулах;

Нийгмийн даатгалын тогтолцоо: шинэчлэл, чиг хандлага

3

Шинэчлэлийн бодлоготой уялдуулан Нийгмийн даатгалын шимтгэлийг

нийгмийн бүхий л давхаргад мобайл банк, электрон төлбөр тооцооны

аргаар төлөх баримтыг хэрхэн тооцох асуудлыг хууль тогтоомжид

тусгах;

Нийгмийн даатгалын цахим үйлчилгээ, цахим орчны асуудлуудыг хууль

тогтоомжид тусгах.

“Нийгмийн даатгалын байгууллагын бие даасан байдлыг бэхжүүлэх, нэгдсэн

сүлжээ, програм хангамж, мэдээллийн технологи, менежментийг сайжруулах”

дөрөв дэх зорилтын хүрээнд:

Нийгмийн даатгалын байгууллагын бие даасан байдлыг бэхжүүлэх

зорилгоор нийгмийн даатгалын байгууллагын тогтолцоог засаг захиргаа,

нутаг дэвсгэрийн нэгжээс үл хамаарсан байхаар ажиллах боломжийг

бүрдүүлэх;

Нийгмийн даатгалын үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэх

зорилгоор мэдээллийн нэгдсэн сүлжээ байгуулах, ашиглах, системийн

аюулгүй байдлыг хангах арга хэмжээ шат дараатай авах;

Нийгмийн даатгалын төв, орон нутгийн байгуулагыг програм хангамж,

техник, тоног төхөөрөмжөөр хангах арга хэмжээг дотоод, гадаадын

хөрөнгө оруулалтаар үе шаттай хэрэгжүүлэх;

Сумдын нийгмийн даатгалын ажилтнуудын ажиллах орчныг сайжруулах

арга хэмжээг шат дараатай авч хэрэгжүүлэх;

Нийгмийн даатгалын ажилтнуудын ажлын үр дүн, мэргэжлийн ур

чадварыг үнэлэх шалгуур үнэлгээг оновчтой тогтоох, хөдөлмөрийн норм

нормативыг шинэчлэх, нийгмийн баталгааг хангах арга хэмжээг

хэрэгжүүлэх;

Байгууллагын гадаад, дотоод хамтын ажиллагааг өргөжүүлэх, ажил

олгогч, даатгуулагчтай хамтран ажиллах хуулийг сахиулах, тэдний эрх

ашгийг хамгаалах, даатгуулагч төвтэй, төр, хувийн хэвшлийн иж бүрэн

түншлэлийн харилцааг нийгмийн даатгалын салбарт хөгжүүлэх;

Нийгмийн даатгалын байгууллагын үнэт зүйл болсон хүний нөөцийг

хөгжүүлэх, давтан бэлтгэх, сургах, мэргэшүүлэх чиглэлээр сургалтын

стандарт боловсруулан мөрдөх; Нийгмийн даатгалын байгуулагын

удирдлагын манлайллыг сайжруулах, төсөв, санхүүгийн хариуцлага,

хяналтыг шинэ шатанд гаргах зэрэг ажлуудыг гүйцэтгэнэ.

Нийгмийн даатгалын тогтолцоо: шинэчлэл, чиг хандлага

4

Хавсралт 2. Даатгалын тухай иргэдээс авах санал асуулга

I. Даатгал нь эрсдлээс хамгаалах, учирсан хохирлыг нөхөхөөс гадна хувь хүн өөрийн ирээдүйн амьдралдаа өнөөдөр хөрөнгө оруулалт хийж байдаг гэдэгтэй санал нийлэх үү?

А. Тийм Б. Үгүй В. Мэдэхгүй

II. Та ямар төрлийн даатгалд хамрагдаж байгаа вэ? А.Эрүүл мэндийн Б.Тэтгэврийн В. Осол гэмтлийн Г.Ажилгүйдлийн Д.Тэтгэмжийн

III. Та ажилгүй болох, өвдөх, тэтгэвэрт гарах, гэмтэх зэрэг тохиолдолд даатгалд найдаж болно гэдэгт итгэлтэй байдаг уу?

А. Тийм Б. Үгүй В. Мэдэхгүй

IY. Та даатгалын үйлчилгээ үзүүлдэг улсын болон хувийн байгууллагын алинд нь илүү итгэдэг вэ?

А. Улсын Б. Хувийн

Y. Даатгалын санд та шимтгэлээ ямар хэлбэрээр төлдөг вэ? А. Сайн дураар Б. Заавал В. Хосолсон хэлбэрээр YI. Ажил олгогч болон даатгуулагч нь даатгалын шимтгэлийг ямар хувь хэмжээгээр төлдөг болохыг бичнэ үү.

Нийгмийн даатгалын төрөл

Ажил олгогчийн

зүгээс төлөх хувь

Даатгуулагчийн төлөх хувь

1 Тэтгэвриин 2 Тэтгэмжийн

3 Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний

4 Ажилгүйдлийн 5 Эрүүл мэндийн

VII. Даатгалын талаарх мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

Эх сурвалжийн төрлүүд Тийм Үгүй 1 Даатгалын байгууллагын цахим хуудаснаас 2 Даатгалын тухай хууль эрх зүйн баримт бичгээс 3 Хүний нөөцийн мэргэжилтнээс 4 Найз нөхөд, хамт ажиллагсдаасаа 5 Гэр бүлийн гишүүдээсээ 6 Телевиз, радиогийн нэвтрүүлгээс 7 Сонин, сэтгүүлээс 8 Сурталчилгааны хуудаснаас 9 Лавлах утаснаас

VIII. Дараах асуултууд нь даатгалын тухай мэдлэг, мэдээлэлтэй холбоотой. Санал нийцэж

Уг судалгаа нь даатгалын талаарх иргэдийн мэдлэг ойлголт, сэтгэл ханамж, мэдээллийн хүртээмжийн өнөөгийн байдлыг тодруулах зорилготой.

Судалгааны үр дүнг зөвхөн эрдэм шинжилгээний ажлын зорилгоор хэрэглэх тул асуултад илэн далангүй, нэгбүрчлэн хариулахыг хүсье.

Нийгмийн даатгалын тогтолцоо: шинэчлэл, чиг хандлага

5

буй хариултаа сонгон тэмдэглэнэ үү. Асуулт бүрт зөвхөн нэг хариултыг сонгоно.

Асуулт Огт мэдэхгүй

Бага зэрэг

Дунд зэрэг Мэднэ Сайн

мэднэ

1 Даатгалтай холбоотой эрх зүйн баримт бичгүүдийг 1 2 3 4 5

2 Тэтгэврийн төлөвлөлт хийх талаар 1 2 3 4 5

3 Даатгалын хураамж төлсөн, хуримтлуулсан, зарцуулсан мэдээллээ 1 2 3 4 5

4 Даатгалыг хэзээ хэрхэн ашиглах тухай 1 2 3 4 5

5 Эрүүл мэндийн даатгалыг юунд хэрхэн ашиглахыг 1 2 3 4 5

6 Хөдөлмөрийн чадвараа алдсан үед даатгалд хэрхэн хандахыг 1 2 3 4 5

7 Ажилгүй болсон үедээ даатгалд хэрхэн хандахыг 1 2 3 4 5

8 Тэтгэвэрт гарахдаа тогтоолгох тэтгэврийн талаар 1 2 3 4 5

IX. Дараах асуултууд нь таны сэтгэл ханамжтай холбоотой. Санал нийцэж буй хариултаа тэмдэглэнэ үү. Асуулт бүрт зөвхөн нэг хариултыг сонгоно.

Асуулт Огт мэдэхгүй Муу Дунд зэрэг Сайн Маш сайн

1 Даатгалын ажил үйлчилгээг хэр мэдэх вэ? 1 2 3 4 5

2 Даатгалын талаарх мэдээ, мэдээлэл танд хэр хангалттай вэ? 1 2 3 4 5

3 Даатгалын ажилтнуудын үзүүлж байгаа үйлчилгээ таалагддаг уу? 1 2 3 4 5

4 Даатгалын ажил үйлчилгээний хэрэгцээтэй үед мэдээллийг бүрэн, төвөггүй, ойлгомжтой авч чаддаг уу?

1 2 3 4 5

X. Дараах асуултууд нь даатгалын үйл ажиллагаан дахь оролцоо, туршлгатай холбоотой. Санал нийцэж буй хариултаа тэмдэглэнэ үү. Асуулт бүрт зөвхөн нэг хариултыг сонгоно.

Асуулт Огт үгүй Хааяа Заримдаа Тогтмол Дандаа

1

ЭМД-ын хүрээнд дараах үйлчилгээ авч байсан уу? нүдний хараагаа шалгуулахдаа, нүдний шил хийлгэхдээ шүд эмчлүүлэхдээ, хавдрын шинжилгээ эмнэлэгт хэвтэхдээ эм авахдаа

1 1 1 1 1 1

2 2 2 2 2 2

3 3 3 3 3 3

4 4 4 4 4 4

5 5 5 5 5 5

2 Хөдөлмөрийн чадвар алдсан үедээ даатгалаас нөхөн олговор авч байсан уу? 1 2 3 4 5

3 Ажил олгогчийн зүгээс НД-ын шимтгэлийг төлөхөд хүлээх үүргээ биелүүлдэг үү? 1 2 3 4 5

4 Даатгалын байгууллагын ажилтнуудаас иргэд зөвлөгөө, мэдээллийг сайн авч чадаж байгаа юу? 1 2 3 4 5

5 Даатгалын асуудлаар өргөдөл, гомдлоо цаг тухайд нь гаргаж өгөдөг үү? 1 2 3 4 5

6 Даатгалын асуудлаарх өргөдөл, гомдлынхоо хариуг хуулийн хугацаанд авч чаддаг уу? 1 2 3 4 5

7 Ажилгүйдлийн даатгалаас нөхөн олговор авч байсан уу? 1 2 3 4 5

Нийгмийн даатгалын тогтолцоо: шинэчлэл, чиг хандлага

6

8 Таны ам бүлд, ах дүү, төрөл төрөгсөд дотор тахир дутуугийн даатгалаас тэтгэмж авдаг хүн байдаг уу? 1 2 3 4 5

XI. Таны тухай ерөнхий мэдээлэлтэй холбоотой дараах асуултуудад сонгон тэмдэглэх болон бөглөн бичих байдлаар хариулна уу.

1. Таны хүйс?

Эр Эм

2. Таны нас? 20-29 30-39 40-49 50-59 60-69 70 буюу түүнээс дээш

3. Таны ажил эрхлэлтийн байдал? Төрийн байгууллагад Төрийн бус байгууллагад Олон улсын байгууллагад Хувийн хэвшлийн байгууллагад Ажил эрхэлдэггүй Тэтгэвэрт Бусад: ...........................................

4. Таны боловсрол? (хамгийн сүүлд эзэмшсэн)

Боловсрол эзэмшээгүй Бага Дунд Бүрэн дунд Мэргэжлийн (ТМС, Техникум) Бакалавр Магистр Доктор

5. Таны сарын дундаж орлого? 126000 хүртэлх төгрөг 127000-200000 төгрөг 201000-280000 төгрөг 281000-360000 төгрөг 361000 төгрөг буюу түүнээс дээш

6. Та гадаад оронд тодорхой хугацаагаар зорчихдоо даатгуулж байсан тохиолдол бий юу?

Тийм Үгүй

XII. Гадаад оронд байхдаа даатгалд хамрагдаж байсан бол зарим сэтгэлд үлдсэн сайн зүйлээсээ дор бичнэ үү?

.........................................................................................................................................................

.........................................................................................................................................................

Баярлалаа. Танд хамгийн сайн сайхныг хүсье.

Нийгмийн даатгалын тогтолцоо: шинэчлэл, чиг хандлага

7

Хавсралт 3. “Эрүүл мэндийн даатгалын үйлчилгээ“ эрдэм шинжилгээний зөвлөмж

Даатгуулагчид үзүүлж байгаа тусламж үйлчилгээний зардлыг санхүүжүүлэх

үйлчилгээ: А. Эмнэлэгт хэвтэх болон өдрийн эмчилгээнд эмчлүүлэх үед:

Эмнэлэгт хэвтэх үед эрүүл мэндийн даатгалын гэрчилгээнд шимтгэл

төлж, баталгаажсан байх

Төрөөс шимтгэлийг хариуцах иргэдээс бусад даатгуулагч хамтарсан

төлбөрийг өөрөө төлөх

Эмнэлгээс ирүүлсэн даатгуулагчийн өвчний түүх, хэвтүүлэн эмчилсэн

тусламж үйлчилгээний жагсаалт болон зардлын нэхэмжлэлийг хүлээн

авах

Аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэгт эмчлүүлэх тохиолдолд харьяалал

харгалзахгүй хүлээн авч үйлчлэх

Эмнэлгээс ирүүлсэн даатгуулагчийн өвчний түүх, хэвтүүлэн эмчилсэн

тусламж үйлчилгээний жагсаалт болон зардлын нэхэмжлэлийг нэг

бүрчлэн хянан шалгах

Даатгуулагчид үзүүлж буй тусламж үйлчилгээний чанарыг оношлогоо

эмчилгээний стандарт болон эмнэл зүйн удирдамжийн дагуу эмнэлгийн

байгууллага дээр очиж хяналт тавих

Эрүүл мэндийн даатгалын сангаас даатгуулагчийн эмчилгээ

үйлчилгээний зардлын төлбөрийг эмнэлгийн байгууллагад олгох

Даатгуулагчаас эрүүл мэндийн тусламж үйлчилгээний талаарх гомдол,

саналыг хүлээж авч барагдуулах

Б. Амбулаторийн тусламж үйлчилгээ үзүүлэх үед:

Амбулаторийн тусламж үйлчилгээ авах үед эрүүл мэндийн даатгалын

гэрчилгээнд шимтгэл төлж, баталгаажсан байх

Аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлгийн амбулатороор үзүүлсэн тохиолдолд

харьяалал харгалзахгүй хүлээн авч үйлчлэх

Даатгуулагчид амбулатороор үзүүлсэн тусламж үйлчилгээний жагсаалт,

зардлын нэхэмжлэлийг хүлээн авах

Эмнэлгээс ирүүлсэн даатгуулагчийн тусламж үйлчилгээний жагсаалт,

зардлын нэхэмжлэлийг нэг бүрчлэн хянан шалгах

Даатгуулагчид эрүүл мэндийн даатгалын сангаас эмчилгээний зардлыг

Нийгмийн даатгалын тогтолцоо: шинэчлэл, чиг хандлага

8

эмнэлгийн байгууллагад олгох

Даатгуулагчаас эрүүл мэндийн тусламж үйлчилгээний талаарх гомдол,

саналыг хүлээж авч барагдуулах

В. Рашаан сувилалд эмчлүүлэх үед:

Сувилуулсан даатгуулагчийн нэрсийн жагсаалт, сувиллын зардлын

нэхэмжлэлийг хүлээн авах

Аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн нэгдлийн эмчээс

олгосон “ Рашаан сувилалд илгээх карт”-ыг асуумжийн дагуу бөглөгдөж,

баталгаажсан эсэхийг хянах

Сувилуулагчийн эрүүл мэндийн даатгалын гэрчилгээний

баталгаажилтыг хянах

Рашаан сувилалд эмчилгээ сувилгаа үзүүлэх журамд заасан өвчний

жагсаалтын дагуу хянан шалгах

Сувилуулсан даатгуулагчийн /тусламж үйлчилгээний зардлын төлбөр/

эмчилгээний зардлыг тухайн рашаан сувилалд шилжүүлэх

Сувилуулсан даатгуулагчаас рашаан сувиллын тусламж үйлчилгээний

талаарх гомдол, саналыг хүлээж авч барагдуулах

Г. Хөнгөлөлттэй үнээр эм олгох үйлчилгээ:

Өрх , сум багийн эмчийн бичсэн эмийн жороор үйлчлэх

Эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт олгох зайлшгүй

шаардлагатай эмийг тусгай зөвшөөрөл бүхий даатгалын

байгууллагатай гэрээтэй эмийн сангаас олгох

Зайлшгүй шаардлагатай 107 нэр төрлийн эмийн үнийн тодорхой хувиар

хөнгөлөлт үзүүлэх

Тусгай зөвшөөрөл бүхий даатгалын байгууллагатай гэрээтэй эмийн

сангаас эмийн жор, даатгуулагчийн нэрсийн жагсаалт, эмийн үнийн

хөнгөлөлт үзүүлсэн зардлын нэхэмжлэлийн хамт хүлээн авах

Эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт олгох зайлшгүй

шаардлагатай эмээр үйлчлэх журамд эмийн жор нийцсэн эсэхийг хянан

шалгах

Эмийн үнийг хөнгөлсөн нийт зардлыг тухайн эмийн санд шилжүүлэх

Эмийн зохистой хэрэглээ болон эмийн даслаас урьдчилан сэргийлэх

талаар мэдээлэх.

Нийгмийн даатгалын тогтолцоо: шинэчлэл, чиг хандлага

9

Хавсралт 4. Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай монгол улсын хууль (судлаачийн санаачилан боловсруулсан)

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

1.1. Энэ хуулийн зорилт нь өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар 1990-1995 оны хооронд ажил, хөдөлмөр эрхлээгүй буюу эрхлэх боломжгүй байсан иргэний ажилласан жил нь тасарсан хугацааг ажилласнаар нөхөн тооцох, 1995-2000 оны хооронд нийгмийн даатгалын шимтгэл нь төлөгдөөгүй буюу төлөх боломжгүй байсан иргэний даатгуулагч өөрөө төлөх 10 хувийг тухайн онуудын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тооцож төлүүлэн нийгмийн даатгалын шимтгэлээ төлсөнд тооцуулах асуудалтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл. Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хууль тогтоомж

2.1. Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Хөдөлмөрийн тухай, Нийгмийн даатгалын тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

3 дугаар зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

3.1. Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьѐог дор дурдсан утгаар ойлгоно:

3.1.1. “ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох” гэж нийгмийн шилжилтийн явцад ажил, хөдөлмөр эрхлээгүй буюу эрхлэх боломжгүй байсан иргэний 1990-1995 оны хооронд ажилласан жил нь тасарсан хугацааг ажилласнаар нөхөн тооцох, 1995-2000 оны хооронд нийгмийн даатгалын шимтгэл нь төлөгдөөгүй буюу төлөх боломжгүй байсан иргэний даатгуулагч өөрөө төлөх 10 хувийг тухайн онуудын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тооцож төлүүлэн нийгмийн даатгалын шимтгэлээ төлсөнд тооцуулах ажиллагааг.

4 дүгээр зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ

4.1. Энэ хуулийн үйлчлэлд 1990-1995 оны хооронд ажил, хөдөлмөр эрхлээгүй буюу эрхлэх боломжгүй байсан, 1995-2000 оны хооронд нийгмийн даатгалын шимтгэл нь төлөгдөөгүй буюу төлөх боломжгүй байсан дараах иргэн хамаарна:

4.1.1. аж ахуйн нэгж, байгууллага нь Иргэний хуулийн 32 дугаар зүйлд заасан үндэслэлээр татан буугдсаны улмаас ажилгүй болсон;

4.1.2. аж ахуйн нэгж, байгууллага нь өөрчлөн байгуулагдсаны улмаас орон тооны цомхотголд орсон;

4.1.3. өөрөөс үл хамаарах шалтгаанаар ажил, хөдөлмөр эрхлэх боломжгүй байсан;

Нийгмийн даатгалын тогтолцоо: шинэчлэл, чиг хандлага

10

4.1.4. мэргэжил, ур чадвар, эрүүл мэнд нь тухайн ажил, албан тушаалд тэнцэхгүй болсны улмаас ажлаас халагдсан.

5 дугаар зүйл. Тэтгэврийн даатгалыг нөхөн тооцох шимтгэлийн хувь хэмжээ

5.1. Энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан иргэний сард нөхөн төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг Засгийн газраас баталсан тухайн үед мөрдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 10 хувиар тогтооно.

6 дугаар зүйл. Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох

6.1. Энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан иргэний ажилласан хугацааг нөхөн тооцох, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх ажлыг нийгмийн даатгалын төв байгууллага зохион байгуулж гүйцэтгэнэ.

6.2. Энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан иргэний нэгдсэн бүртгэл, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төвлөрүүлэх журмыг нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлтэй зөвшилцөн батална.

7 дугаар зүйл. Бүрдүүлэх баримт бичиг

7.1. Энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан иргэн дараах баримт бичгийн аль нэгийг бүрдүүлнэ:

7.1.1. хууль тогтоомжид заасан журмын дагуу хөтөлсөн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар;

7.1.2. 1990-1995,1995-2000 онуудад оршин сууж байсан газрынхаа харьяалах аймаг, нийслэл, дүүргийн Засаг даргын тодорхойлолт;

7.1.3. ажилласан хугацааг нь тооцох баримтгүй болсон иргэний ажилласан хугацааг шүүхээс тогтоосон бол уг шүүхийн шийдвэр.

7.2. Ажилласан хугацааг нөхөн тооцуулах, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлөхийг хүссэн иргэн өргөдлөө энэ хуулийн 7.1-д заасан баримт бичгийн хамт аймаг, нийслэл, дүүргийн нийгмийн даатгалын газар, хэлтэст өгнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.Энхболд