17
Дизайн дахь өнгө ба гэрэл Лекц 5

Дизайн дахь өнгө ба гэрэл...энэ өнгө 530 нм –ийн долгионы урттай спектрийн өнгөний 70%-иас бүрдэж харин

  • Upload
    others

  • View
    21

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

Дизайн дахь өнгө ба гэрэл

Лекц 5

Сэдэв:Дизайн дахь өнгө ба гэрэл

Хичээлийн агуулга: Өнгө ба гэрэлийн ялгаа,

өнгийн шинж чанарын талаар

• Хүмүүсийн орчин ойрны бүхий л орон зай өнгөтэй холбоотой. Байгаль дэлхийд өнгөгүй зүйл гэж үгүй. Хүн бол өнгийн ертөнцөд амьдардаг. Зарим өнгө нь хурц тунглаг зарим нь бүдэг, цайвар олон янз байхын дээр заримдаа бүр ямар гэж нэрлэхэд хэцүү өнгө ч байдаг. Өнгийг мэдрэхэд амаар тайлбарлах шаардлаггүй. Хүн эрт дээр үеээс олон янзын өнгийг өөрийн сэтгэл санааны таашаалд тохируулан хэргэлж ирсэн түүхтэй. Өнгө бол зөвхөн гэрэлтэй байх нөхцөлд ялгаран харагдана. Иймээс гэрэл бол өнгийг мэдрүүлэх гол хүчин зүйл юм. Ердийн гэрлийг цагаан гэдэг. Түүний гол үүсгэгч нь нар бөгөөд 6000о С орчим градусын халуунтай биет юм.

• . Байгалийн өдрийн гэрэл тоо чанарын хувьд үргэлж өөрчлөгдөж байдаг. Нарны гэрэл өглөө орой улаавтар, үд дунд цэнхэр болно. Өнгө бол хүний сэтгэл мэдрэлд ихээхэн нөлөө үзүүлдэг зүйлийн нэг билээ. Ангаах ухаанд өнгийг ашиглан эмчилгээ хийдэг практик өргөн хэрэглэгдэж байна.Өнгийн тухай болон түүнийг хүлээж авах тухай ойлголт бол маш нарийн асуудлын нэг юм.

• Өнгө судалдаг ухаа нь физик, физиологи, сэтгэл зүй, гэрлийн техник, ангаах ухаан зэрэг шинжлэх ухаан, техник урлагын олон салбартай нягт холбоотой. Өнгө бол харагдаж үзэгдэж мэдрэгдэж байгаа биетийн нэгэн шинж бөгөөд тодорхой өнгийн бүрэлдхүүний ойх, гэрэлтэх чанраар тодорхойлогдоно. Хүний нүд гэрлийн долгионы 380-780 нанометрийн урт хэлбэлзэлийг харах чадвартай нь нэгэнт тогтоогдсон. Нанометр гэдэг бол (нм) метрийн милардын нэгтэй тэнцэх хэмжээ юм.

• Гэрлийн долгион нь хэлбэлзэлийн уртаас бие биеээсээ ялгагдана. Өөрөөр хэлбэл төрөл бүрийн өнгө нь долгионы янз бүрийн урттай тохирдог байна.

Үзэгдэх гэрлийн спектрийн өнгүүд

өнгө Долгионы урт Давтамж

red ~ 630–700 nm ~ 480–430 THz

orange ~ 590–630 nm ~ 510–480 THz

yellow ~ 560–590 nm ~ 540–510 THz

green ~ 490–560 nm ~ 610–540 THz

blue ~ 450–490 nm ~ 670–610 THz

violet ~ 400–450 nm ~ 750–670 THz

• Өнгийн спектер нь улаан, улбар шар, шар, ногоон, цэнхэр, хөх ягаан гэсэн дараалалтай байна. Шөнийн цаг зохиомол гэрлийг хэрэглэж байна.Орчин үеийн гэрэлтүүлгийн техникийн ололт нь янз бүрийн зориулалттай байрыг төрөл бүрээр гэрэлтүүлэх тухайлбал хэдэн зуугаас хэдэн мянган люкс хүртэл гэрэлтүүлэх чадвартай улайсах чийдэн өдрийн гэрэл гэх мэт олон янзын гэрэлтүүлэгтэй болжээ. Люминесцентийн (өдрийн) гэрэл өөрийн гоо зүйн чанараараа орчин үеийн уран барилгатай нэлээд тохирч хэрэгцээг хангах талаасаа давуутай юм. Гэрэл хүний бие мах бодь сэтгэл зүйд олон янзын нөлөө үзүүлдэг.

• Өнгийн шинж чанар

• Гэрлийн урсгалын зарим хэсэг нь аливаа биетийн гадаргууд тусч ойдог, зарим хэсэг нь шингэж өөр хэлбэрийн, дулааны энерги болон хувирдаг. Гэрлийн урсгалаас үлдсэн хэсгийг биет нэвт гаргадаг. Энэхүү үзэгдэл нь биетийн ойлгох шингээх нэвтрүүлэх чадварын коэфицентээр тодорхойлогдоно. Ойлт нь ерөнхийдөө толины ба диффузийн хэмээх 2 хэлбэртэй. Толины тусгалын үед гэрэл тусч байгаа өнцөг, гэрлийг ойлгож байгаа өнцөгтэй ижил байдаг. Диффузийн үед ойсон гэрлийн чиглэл тал тал тийшээ цацардаг. Ойх чадварын коэфицент нь гэрлийн долгионы уртаас хамааран бүрэн ойлгох буюу бүрэн шингээх чанарыг илтгэнэ. Үндсэн өнгийг ахромат ба хромат гэсэн хоёр бүлэгт хувааж үзнэ. Ахромат бүлэгт цагаан, хар, хамгийн цайвраас авхуулаад хамгийн бараан хүртэл бүх саарал өнгүүд ордог. Ахромат өнгийн долгионы урт нь ойлтын хувьд ижил коэфиценттэй байна.

• Хромат бүлэгт спектрийн бүх өнгө: улаан, улаан шаргал, шар,ногоон, гүн цэнхэр, хөх, хөх ягаан, улаан ягаан болон нэг өнгнөөс нөгөөд шилжихэд үүсэх завсрын өнгүүд багтна. Хромат өнгө нь тоо томшгүй олон тул хүний нүд зөвхөн 300-аад өнгийг л ялгах чадвартай юм. Хромат өнгөтэй биетийн шингээх чадвар өөр өөр байдаг учир ойлгох коэфицент нь долгионы урт болгонд өөр өөр байна. Хромат өнгө бүр 3 үндсэн шинж чанартай байдаг. 1. Өнгийн тодорхой тон 2. Тод байдал 3. Өнгийн ханалт болно.

• Өнгийн тон бол хромат өнгийг өөр хооронд нь ялгах үндсэн шинж юм. Нэг өнгийг улаан нөгөөг шар гэж нэрлэх жишээтэй. Өнгийн байгалийн үндсэн тоныг өнгийн спектр

• харуулдаг. Улаан, улаан шаргал, шар өнгийг гөл

төлөв дулаан, гүн хөх, хөх өнгийг хүйтэн, ногоон, хөх

ягаан өнгийг завсарын гэнэ. Хромат өнгийн тод

байдал гэдэг нь аливаа өнгийг хурц тод эсвэл бүдэг

гэж ялгах ялгаатай ойлголт юм. Тод өнгөлөг байдал

нь ахромат хромат өнгний аль алинд нь байдаг шинж

чанар учраас түүнийг бүх өнгийн ерөнхий үндсэн

үзүүлэлт болгож авдаг.

• Өнгийн ханалт гэдэг нь тодорхой өнгө тунглаг байдлаар ахроматын ижил өнгнөөс ялгарах ялгааг хэлнэ. Усан будгын хансан байдал нь усаар шинглэхэд юмуу, цагаан өнгийн будагтай холиход буурна. Өнгийн ханалтыг тодорхойлохдоо спектрийн өнгөнд хэр зэрэг ойртож байгаагаар тодорхойлоно. Спектрийн өнгөтэйяг тохирч байвал 100% хансан гэж үзнэ. Үүнээс үзвэл спектрийн өнгүүд нь 1-тэй тэнцэх ханалттай байхад ахромат өнгийн ханалт нь “тэг” байх юм. Жишээ нь: ногоон өнгийн тон нь 530нм-тэй тэнцүү, ханалт нь Р=0,7 той тэнцүү байна гэж үзвэл энэ өнгө 530 нм –ийн долгионы урттай спектрийн өнгөний 70%-иас бүрдэж харин 30% нь цагаан өнгө байхнээ. Өнгийн үндсэн гурван шинж чанар болох тон, гэрэлтлэг, ханалт нь өнгө бүрийн тодорхойлох үзүүлэлт юм.Үүнийг үндэслэн өнгийн атлас маягтай гэрлийн биеийн моделийг байгуулж болох юм

• Өнгө нэгэнт бие биеэс хамааралгүй, өөрчлөгдөж хувирч байдаг үзүүлэлтээр тодорхойлогдож байгаа учраас бүхий өнгийг ойлгомжтой харахын тулд гурван орон зайд харах аргыг зохиожээ. Хүний үйл ажиллагаа амьдралд хэрэгтэй өнгийг ялган авах, хэрэглэх харьцуулахад 1931 онд олон улсын конгрессоор батлагдсан колорометрийн системийг баримталдаг юм. Зураг дээр гол тэнхлэгт ахромат өнгийг хамгийн доод өнгнөөс дээшээ цагаан хүртэл хамгийн цэвэр спектрийн үзүүлэлтийг харуулсан байх бөгөөд гол тэнхлэгт ойртох тутам өнгийн ханалт буурна. Босоо байдалд өнгийн хурц тод байдал нь хувирч өөрчлөгдөнө. Локус дээр локус гэж үнэмлэхүй цэвэр өнгийн тонтой тохирох долгионы уртыэ үзүүлэлт нь НМ-ээр өнгийн тонд тохирохоор тэмдэглэгдсэн байна. Локуснь хоёр үдсэн цэгтэй байна.

• Нил ягаан улаан шар хоёр өнгө нь нүдэнд харагдаж байгаа долгионы уртын 2 хязгаар юм. Энэ хоёр цэгийн хооронд хэрчлээсээр тэмдэглэгдсэн хүрэн улаан өнгө байна. (560-500)гол дундах нь ахрамот өнгийн тэгтэй тэнцэх(цагаан=0) цэг байрласан байна. “Тэг” цэгийн графикийн тойрогт холбосон шулуун шугманд ижил өнгийн олон янзын ханалтыг харуулсан байна. Үүний үндсэн дээр ханалтын өнгийн ханалттай ба ханалтгүй харьцааг харуулсан байна.

3 хэмжээст төлөв

• Шар өнгө энэ өнгө бол аз жаргал баяр баясгалангын

бэлэгдэл байна. Тиймээс дэлхийн бараг ихэнх улсын

такси шар өнгөтэй байдаг байна. Харин шар өнгөтэй

банк тун ховор байдаг гэнэ. Харин монголчууд шар

өнгөнд дуртай байдаг байна.

• Цагаан өнгө тогтвортой итгэлтэй сэтгэл төрүүлнэ.

Тийм учраас эмч сувлагч нар цагаан өмсгөл

өмсдөг.Бас зарим улс төрчид өөрсдийн тууштай

байдлыг илэрхийлж цагаан хувцас өмсдөг байна.

Монгол хүн цагаан өнгийг ихээхэн билэгшээдэг.

• Шар өнгө -Хүний нүд, тархи мэдрэлийн ажиллагааг тэтгэдэг, зарим тохиолдолд тайвшруулдаг, баяр баясгалантай нийтэч харьцааг тэтгэдэг байна.

• Ногоон өнгө-Байгалийн өнгө сэтгэл өөдрөг, амар тайван байлгах, мэдрэлийн системийг тайвшруулах ба хүний биеийн хялгасан судсыг тэлж цусны даралтыг багасгахад нөлөөлнө.

• Гүн цэнхэр өнгө-Тунгалаг, өнгөлөг, шинлэг санаа төрүүлдэг. Ногоон өнгийн нэгэн адил тайвшруулах нөлөө үзүүлж, хязгааргүй гүн оогторгуйг санагдуулна.Эмчилгээний чанартая өнгөнд орж өвдөх зовиурыг ногоон өнгнөөс илүү хөнгөлдөг байна.

• Нил ягаан-Баян тансаг өгөөмөр байдлыг илтгэх бөгөөд зүрх уушигны ажиллагаанд сайн нөлөө үзүүлж, тэвчээрлэх чадварыг ихэсгэдэг, бас уй гашуу ядарч сулдсан байдлыг илэрхийлдэг.