24
Энэ дугаарт 2019.11.20, ЛХАГВА~№204 (1256) ^1000, 24 НҮҮР УЛС ТӨР НИЙГМИЙН СОНИН САЙХАН ЗГМ: СЭДЭВ ZGM DAILY Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулахгүй бол МАН сонгуульд ялагдана Бэлгийн дарамт үзүүлэгчийг Эрүүгийн хуулиар шийтгэх шаардлагатай FULL ENGLISH PAGE INSIDE 2 6, 7 3 20-21 Монгол эмэгтэй онгоцонд хүний амь аварчээ ~ МОНГОЛ ХҮН БҮР БАЯЖИГТУН ~ 2705.69 385.21 42.47 2.32 НЕФТЬ 56.87 0.65% АМ.ДОЛЛАР ХУРАЛДАЙ БОНД 113.42 0.12% РУБЛЬ ТӨМРИЙН ХҮДЭР 640.00 0.00% САМУРАЙ БОНД 103.62 0.60% АЛТ 1,467.70 0.29% ЧИНГИС БОНД 109.68 0.13% ЮАНЬ ГЭРЭГЭ БОНД 101.80 0.12% ВОН ЗЭС 5,830.00 0.32% ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ М.Наранмандах: Би энгийн амьдралд дуртай 15 наснаасаа загварын ер- төнцөд хөл тависан М.Наран- мандах Gloria model agency-г үүсгэн байгуулагчийн нэг. Ирэх жилийн мөнгөний бодлогод инфляцыг найман хувиас хэтрүүлэхгүй байхаар тусгаад байна. Иргэдийн орлогын өсөлт инфляц, ханшийн өөрчлөлтийг гүйцэхгүй байна 16 9 Гэр бүлийн харилцааг дэмжих бодлогыг зөвхөн ёс суртахуун, нийгмийн хариуцлагын хувьд хэрэгжүүлэх ёстой зүйл гэж бодох нь өрөөсгөл. Харин эдийн засаг, нийгмийн нөлөөллийн хувьд хамгийн ухаалаг арга хэмжээ юм. Агаарын бохирдлыг хоёр дахин бууруулсан ч агаарын чанар хангалттай сайжрахгүй 10, 11 Ашиг олохоос гадна алдагдал хүлээхгүй байх нь бизнесийн чухал зарчим. Харин том алдагдлаас зайлсхийхийн тулд хаана, хэзээ буруу шийдвэр гаргаснаа шуурхай олж, залруулах хэрэгтэй. #106 $13.0 тэрбум Жеймс Дайсон, Dyson Ltd-ийн үүсгэн байгуулагч, Английн тэрбумтан Өнөөдөр Маргааш -7° C -3° C -17° C -15° C 01256 Монгол Улсын хууль тогтоох дээд байгуул- лага Улсын Их Хурлын даргын хувьд Монголын нийт хүүхэд, багачуудынхаа язгуур эрх ашгийг хангах, хамгаалах, тэдэнд ээлтэй эрх зүйн орчин бүрдүүлэх чиглэлээр дараах амлалтыг авч байна. 1. Хүүхдийн хөгжил, хүмүүжил, төлөвшил нь Монгол орны ирээдүй маргааш ямар байхын суурь нөхцөл гэж үзэж, тэдний чөлөөт цагаа өнгөрөөх, ихийг сурч мэдэх, үерхэн нөхөрлөх, хөгжин боловсрох Хүүхдийн зуслан, хүүхдийн ордны үйл ажиллагааг дэмжиж, Хүүхдийн ор- дон, зуслангүй аймаг, дүүрэгт шинээр зуслан, ордон барьж байгуулах ажлыг жил бүрийн ул- сын төсөвт тусган хэрэгжүүлнэ. 2. Хүүхэд бүр гэр бүлдээ эцэг эх, ах эгч, эмээ өвөөгийнхөө хайр халамжид зөв өсч хөгжих, хүмүүжих таатай орчныг бүрдүүлэхэд анхаарч, юуны өмнө “Гэр бүлийн тухай” хуулийг батлан хэрэгжүүлж, гэр бүлийн хөгжлийг дэмжих, эцэг эхийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх, тэдэнд хариуцлага тооцох механизмыг бий болгоно. 3. Хүүхдийн хөгжил, хамгааллын үйлчилгээнд зориулах зардлыг бууруулахгүйгаар жил тутам өсгөх бодлогыг хэрэгжүүлж ажиллана. 4. Өсвөр үеийнхний сэтгэцийн эрүүл мэн- дийг дэмжих, хар тамхи, мансууруулах боди- сын хор хөнөөлөөс сэргийлэх, хамгаалах зо- рилгоор бүх салбарт өсвөр үеийнхэнд ээлтэй үйлчилгээ нэвтрүүлж, шаардлагатай төсөв санхүүгийн дэмжлэг үзүүлнэ. 5. Шинжлэх ухаан, технологийн хурдацтай хөгжил хүүхдүүдэд боломж, бас сөрөг нөлөө- лөл авчирч байна. Тиймээс хүүхэд бүрийг шинжлэх ухаан, техник, технологийн эерэг үр дүнг хүртэх боломжоор хангахаас гадна цахим орчны сөрөг нөлөөллөөс хамгаалах, авьяас, ур чадвараа нээн хөгжүүлэхэд туслах үр дүнтэй санаачилга, хөтөлбөр баталж ажиллана. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА ГОМБОЖАВЫН ЗАНДАНШАТАР 2019 оны арваннэгдүгээр сарын 20 Улаанбаатар хот НҮБ-ЫН ХҮҮХДИЙН ЭРХИЙН ТУХАЙ КОНВЕНЦИЙН 30 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛАН МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГЫН ХҮҮХДҮҮДЭД ӨГӨХ АМЛАЛТ Гэрэл зургийн Asia Mining Rio Tinto, TRQ: “Оюутолгой”-н гүний уурхайн төлөвлөгөө хууль зөрчөөгүй Монгол Улсад орж ирж буй гадаадын шууд хөрөнгө оруулалтын 70 гаруй хувийг "Оюутолгой" төслийн хоёр дахь шат бүрдүүлж буй. Төслийн "хувь заяа"-г тодорхойлох хувьцаа эзэмшигчид гүний уурхайн төлөвлөгөө хууль зөрчөөгүй болохыг албан ёсоор мэдэгдлээ.

УЛС ТӨР НИЙГМИЙН СОНИН САЙХАН ЗГМ: СЭДЭВ ZGM … · Хүүхдийн хөгжил, хүмүүжил, төлөвшил нь Монгол орны ирээдүй

  • Upload
    others

  • View
    7

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

Page 1: УЛС ТӨР НИЙГМИЙН СОНИН САЙХАН ЗГМ: СЭДЭВ ZGM … · Хүүхдийн хөгжил, хүмүүжил, төлөвшил нь Монгол орны ирээдүй

Энэ дугаарт

2019.11.20, ЛХАГВА~№204 (1256) ^1000, 24 НҮҮР

УЛС ТӨР НИЙГМИЙН СОНИН САЙХАН ЗГМ: СЭДЭВ ZGM DAILY

Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулахгүй бол МАН сонгуульд ялагдана

Бэлгийн дарамт үзүүлэгчийг Эрүүгийн хуулиар шийтгэх шаардлагатай

FULL ENGLISH PAGE INSIDE

2

6, 7

3

20-21

Монгол эмэгтэй онгоцонд хүний амь аварчээ

~ МОНГОЛ ХҮН БҮР БАЯЖИГТУН ~

2705.69 385.21 42.47 2.32

НЕФТЬ

56.870.65%

АМ.ДОЛЛАРХУРАЛДАЙ БОНД

113.420.12%

РУБЛЬТӨМРИЙН ХҮДЭР

640.000.00%

САМУРАЙ БОНД

103.620.60%

АЛТ

1,467.70 0.29%

ЧИНГИС БОНД

109.680.13%

ЮАНЬГЭРЭГЭ БОНД

101.800.12%

ВОНЗЭС

5,830.000.32%

ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ

М.Наранмандах: Би энгийн амьдралд дуртай15 наснаасаа загварын ер­төн цөд хөл тависан М.На ран­мандах Gloria model agency­г үүсгэн байгуулаг чийн нэг.

Ирэх жилийн мөнгөний бодлогод инфляцыг найман хувиас хэтрүүлэхгүй байхаар тусгаад байна.

Иргэдийн орлогын өсөлт инфляц, ханшийн өөрчлөлтийг гүйцэхгүй байна

16

9

Гэр бүлийн харилцааг дэмжих бодлогыг зөвхөн ёс суртахуун, нийгмийн хариуцлагын хувьд хэрэгжүүлэх ёстой зүйл гэж бодох нь өрөөсгөл. Харин эдийн засаг, нийгмийн нөлөөллийн хувьд хамгийн ухаалаг арга хэмжээ юм.

Агаарын бохирдлыг хоёр дахин бууруулсан ч агаарын чанар хангалттай сайжрахгүй

10, 11

Ашиг олохоос гадна алдагдал хүлээхгүй байх нь бизнесийн

чухал зарчим. Харин том алдагдлаас

зайлсхийхийн тулд хаана, хэзээ буруу

шийдвэр гаргаснаа шуурхай олж,

залруулах хэрэгтэй.

#106 $13.0 тэрбумЖеймс Дайсон,

Dyson Ltd-ийн үүсгэн байгуулагч, Английн тэрбумтан

Өнөөдөр Маргааш

-7°C -3°C

-17°C -15°C

0 1 2 5 6

Монгол Улсын хууль тогтоох дээд байгуул­лага Улсын Их Хурлын даргын хувьд Монголын нийт хүүхэд, багачуудынхаа язгуур эрх ашгийг хангах, хамгаалах, тэдэнд ээлтэй эрх зүйн орчин бүрдүүлэх чиглэлээр дараах амлалтыг авч байна.

1. Хүүхдийн хөгжил, хүмүүжил, төлөвшил нь Мон гол орны ирээдүй маргааш ямар байхын суурь нөхцөл гэж үзэж, тэдний чөлөөт цагаа өнгө рөөх, ихийг сурч мэдэх, үерхэн нөхөрлөх, хөгжин боловсрох Хүүхдийн зуслан, хүүхдийн ордны үйл ажиллагааг дэмжиж, Хүүхдийн ор­дон, зус лан гүй аймаг, дүүрэгт шинээр зуслан, ор дон барьж бай гуу лах ажлыг жил бүрийн ул­сын төсөвт тусган хэрэг жүүлнэ.

2. Хүүхэд бүр гэр бүлдээ эцэг эх, ах эгч, эмээ өвөө гийн хөө хайр халамжид зөв өсч хөг жих, хүмүүжих таатай орчныг бүрдүүлэхэд ан хаарч, юуны өмнө “Гэр бүлийн тухай” хуулийг бат лан хэрэг жүүлж, гэр бүлийн хөгжлийг дэм жих, эцэг эхийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх, тэ дэнд хариуц лага тооцох механизмыг бий болгоно.

3.  Хүүхдийн хөгжил, хамгааллын үйлчилгээнд зориулах зардлыг бууруулахгүй гаар жил тутам өсгөх бодлогыг хэрэгжүүлж ажиллана.

4. Өсвөр үеийнхний сэтгэцийн эрүүл мэн­дийг дэм жих, хар тамхи, мансууруулах боди­сын хор хө нөө лөөс сэргийлэх, хамгаалах зо­рил гоор бүх сал барт өсвөр үеийнхэнд ээлтэй үйлчилгээ нэвт рүүлж, шаардлагатай төсөв сан хүү гийн дэмжлэг үзүүлнэ.

5. Шинжлэх ухаан, технологийн хурдацтай хөг жил хүүхдүүдэд боломж, бас сөрөг нөлөө­лөл ав чирч байна. Тиймээс хүүхэд бүрийг шинж лэх ухаан, техник, технологийн эерэг үр дүнг хүртэх болом жоор хангахаас гадна цахим орч ны сөрөг нөлөөл лөөс хамгаалах, авьяас, ур чад вараа нээн хөгжүүлэхэд туслах үр дүнтэй са наачилга, хөтөл бөр баталж ажиллана.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА

ГОМБОЖАВЫН ЗАНДАНШАТАР

2019 оны арваннэгдүгээр сарын 20 Улаанбаатар хот

НҮБ-ЫН ХҮҮХДИЙН ЭРХИЙН ТУХАЙ КОНВЕНЦИЙН 30 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛАН МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГЫН ХҮҮХДҮҮДЭД ӨГӨХ АМЛАЛТ

Гэрэл зургийн Asia Mining

Rio Tinto, TRQ: “Оюутолгой”-н гүний уурхайн

төлөвлөгөө хууль

зөрчөөгүйМонгол Улсад орж ирж буй

гадаадын шууд хөрөнгө оруулалтын 70 гаруй хувийг

"Оюутолгой" төслийн хоёр дахь шат бүрдүүлж буй. Төслийн "хувь

заяа"-г тодорхойлох хувьцаа эзэмшигчид гүний уурхайн төлөвлөгөө хууль зөрчөөгүй

болохыг албан ёсоор мэдэгдлээ.

Page 2: УЛС ТӨР НИЙГМИЙН СОНИН САЙХАН ЗГМ: СЭДЭВ ZGM … · Хүүхдийн хөгжил, хүмүүжил, төлөвшил нь Монгол орны ирээдүй

Засгийн газрын хуралдаанаар БНХАУ-ын Хонгконг болон ОХУ-ын Тува улсад суух Ерөнхий кон сулыг томилжээ. Тухайлбал, Монгол Улсаас Бүгд найрамдах Тува улсад суух ерөнхий консу­лаар Ч. Ганболдыг, Монгол Ул­саас Хонгконгод суух Ерөнхий консулаар Г.Жаргалсайханыг тус тус томилсон байна. Г.Жар­галсайхан нь Үндэсний хөгжлийн газрын Хөрөнгө оруулалтын нэгд­

ТОМИЛГОО

Ч.Ганболд, Г.Жаргалсайхан нарыг консулаар томилов

сэн бодлогын газрын даргаар мөн Гадаад харилцааны яамны гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын даргаар ажиллаж байсан бөгөөд УИХ­ын гишүүн Д.Оюунхоролын нөхөр юм. Харин Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын төрсөн ах Ч.Ганболд Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын Хяналт мониторингийн даргаар ажиллаж байжээ. █

НДШ-ийн 167 тэрбум төгрөгөөс болж сонгуульд ялагдах “нүхээ малтахгүй” байлтай

Б.Гарьд, ЗГМ сонин

Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулахгүй бол МАН сонгуульд ялагдана

Ерөнхийлөгч 2020 оны төсвийн тухай хуульд хэсэгчлэн хо­риг тавихаар бэлт­гэж буйг ЕТГ­ын дар­

га З.Энхболд мэдэгдсэн нь энэ долоо хоногийн чихэнд чимэгтэй мэдээ байлаа. Тэр тусмаа НДШ­ийн хэмжээг нэмэгдүүлснээр төсөвт орж ирэх орлогод хориг тавина гэж хэлсэн нь “Загатнасан газар мааж сан” мэт байгаа оносныг нийг мийн уур амьсгалаас харж болно. Сошиал орчинд “тат вар, шимтгэл хангалттай төл сөн, цаашид нэмэгдүүлэхийг тэв чихгүй” гэсэн утгатай аян өрнөсний дээр Сангийн сайдын ОУВС­г хамгаалсан байр суурь дургүйцлийн давалгаанд “салхи” нэмж байгаа нь ил боллоо.

УИХ­аас 2020 оны төсвийг батлахдаа 2020 оны нэгдүгээр сараас НДШ­ийг хоёр хувиар нэмэгдүүлснээр төсөвт 167.2 тэрбум төгрөг нэмж бүрдэнэ гэж тооцсон. Ингэхдээ ажил ол гогчоос 74 тэрбум, даатгуу­лаг чаас 74 тэрбум, сайн дурын даатгуулагчаас 8.8 тэрбум, төсөвт газруудаас 17.6 тэрбум төгрөг төвлөрнө гэж тооцоолж төсвийг боосон. Харин энэ нь төрөөс авч буй татвар, шимтгэл “ажилчин анги” дээр очихдоо 35 хувийн нэмэгдэл болж нийгмийн

ЗГМ: ТОВЧХОН ПАРЛАМЕНТ Төрийн байгуулалтын

байнгын хорооноос АН­ын дарга С.Эрдэнийн санаачилсан “Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн медаль бий болгох тухай” УИХ­ын тогтоолын төслийг хэлэлцэж дэмжив. Төсөлд ойн медалийг Ерөнхийлөгчийн зарлигаар олгож байхаар тусгасан байна.

ЗАСГИЙН ГАЗАРЗасгийн газраас

шатахууны нөөцийн хэмжээг импортын хувь хэмжээ, нэр төрөлд үндэслэн нийт 133 мянган тонн болгон шинэчлэн тогтоожээ. Энэ хүрээнд Шатахуун импортлогчид 30 хоногийн нөөц бүрдүүлэх үүрэг хүлээжээ.

ТОО

137137 сая ам.доллар.

Засгийн газар Улаанбаатар­Дархан чиглэлийн 202 км хатуу хучилттай зам шинээр барих төслийг зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслүүдийн жагсаалтад оруулжээ. Тус төсөлд зориулан Европын сэргээн босголт, хөгжлийн банкнаас 137 сая ам.долларыг 18 жилийн хугацаатай авч буй юм. █

бухимдлыг төрүүлнэ гэдгийг тооцоолсонгүй. НДШ­д 25, ХАОАТ­т 10 хувийг төлснөөр 800 мянган төгрөгийн цалинтай иргэн 500 мянган төгрөг л гар дээрээ авах болсон нь бухимдахаас аргагүй нөхцөл. Харин ч өнгөр­сөн жилүүдэд ний тээрээ НДШ нэмэгдсэн шийдвэрийг эсэр­гүүцэлгүй хоёр жил хүлцэнгүйгээр улсдаа тушаасан гэдгийг энд дурдахад илүүдэхгүй. Тухайн үед олон нийт өмнөх Засгийн газрын олон төрлийн татвар нэмсэн үйлдэлтэй тэмцээд Нийгмийн даатгалын хуулиар шимтгэл нэмснийг анзаараагүй аж.

Харин энэ удаад олон нийтийн тэмцэл цааш үргэлжлэх өндөр ма гадлалтай. Он гараад хоёр ху­

вийн нэмэгдэл хэрэгжээд эх лэ­хээр иргэдийн орлогод бо ди тоор нөлөөлж тэмцэл бүр ч ши рүүсэх байх. Дээр нь “Баялаг бү тээгчдийг дэмжих холбоо”, “Мон голын үйлдвэрчний эвлэ лийн холбоо” зэрэг олон ний тийн байгууллагууд НДШ­ийн хоёр хувийн нэмэгдлийг эсэр гүү цэж эхэлсэн нь тэмцэл “өн дөр авах”­ын дохио. Тий­мээс ч Ерөнхийлөгч иргэдийн хү сэлтэд тулгуурлан төсвөөс 167.2 тэрбумыг хасахыг УИХ­д “са нал болгож” байна. Санал бол госон гэдгийн учир нь хэрэв Ерөнхийлөгч хориг тавиад түүнийг УИХ хүлээж авахгүй бол Төрийн тэргүүний зүтгэл хуулийн хү рээнд тэр хүрээд мухардана гэсэн үг.

Харин УИХ 2017 онд баталсан

Нийгмийн даатгалын хуульд өөрчлөлт оруулахгүй, төсвөө задлахгүй гэж шийдсэнээрээ улс төрийн хохирол амсах эрсдэлтэй. Утааг багасгасан магтаал ч уур бухимдлын “шуур ганд” замхрах магадлал өндөр. Сонгуулийн өмнө сонгогчдынхоо дургүйцлийг өдөөсөн нам сонгуульд ялагдах нь мэдээж. Тойрогтоо зарцуулах төсвөө өчнөөн тэрбумаар нь баталж чадсан гишүүдэд 167 тэрбумаас болж ялагдах “нүхээ малтвал” бас хайран.

Нийгмийн даатгалын хуу­лиа өөрчлөх эсэх нь УИХ­ын ги шүүдийн эрх ч гэлээ, Ерөн­хийлөгчийн дараагийн үйлдэл тэднийг зовоох нь тодорхой. Ерөн хийлөгч 2020 оны төсөвт тус гасан хөрөнгө оруулалт нэг бүрийг анхааралтай хянаж байна. Зарим хөрөнгө оруулалт байгаа оноогүй гэдгийг ч хэлж байгаа. Тэр үүднээсээ 2020 оны төсвөөр зарим тойрогт хийх хөрөнгө оруулалтад хэсэгчлэн хориг тавихаа мэдэгдээд байгаа юм. Тиймээс УИХ­ын гишүүд хүндээ хөнгөнөөс өгөхгүйн тулд Ерөнхийлөгчийн эхний “хүсэлт” болох Нийгмийн даатгалын нэ­мэгдэлд тавих хоригийг хүлээн авч, хуульдаа өөрчлөлт оруулах нь дараагийн “дайралтыг” зөөллөөд зогсохгүй, иргэдийн эсэргүүцлийг бага дээр нь дарах сайн талтай. █

Гэрэл зургийг Ж.Гэрэлчулуун

Өнгөрсөн даваа гарагт хуралдсан МАН­ын бүлгийн ээлжит хуралдааны үеэр УИХ­ын гишүүн Х.Болорчулуун ХЗДХ­ийн сайд Ц.Нямдорж нарын хооронд маргаан өрнөж, заамдалцах дээрээ тулсан талаар эх сурвалжууд мэдээлж байна. Энэ талаар УИХ­ын зарим гишүүнээс тодруулахад үгүйсгээгүй бөгөөд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, УИХ­ын

ПАРЛАМЕНТЫН ЖИГ ЖУГ

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун Ц.Нямдоржтой муудалцаж боож унагасан гэв

гишүүн А.Сүхбат нар салгасан аж.

Маргалдагчид “Оюутол-гой”-н Хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулах талаар маргалдахдаа нэг-нийхээ хорыг малтсан үг чулуудаж заамдалцсанаар төгсжээ. Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар маргаан ХЗДХ­ийн сайдыг байр суу­риа илэрхийлэх үеэр УИХ­

ын гишүүн Х.Болорчулуун Ц.Нямдоржийг дандаа “Рио Тинто”­гийн талд ордог гэж эсэргүүцлээ илэрхийлснээс үүдсэн гэнэ.

Мөн Ц.Нямдорж сайд Х.Бо­лор чулууныг олон жил шантааж хийсэн, луйварчин одоо боль гэхчлэн хэгжүүрхсэнээс болж Х.Болорчулуун гишүүн уурсаж, Ц.Нямдорж сайдын хоолойг нь боож түлхсэн гэнэ. █

| ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ02 2019.11.20, ЛХАГВА~№204 (1256))

УЛС ТӨРЕрөнхийлөгч цахим мэдээллийн аюулгүй байдлын талаар хаалттай хурал зарласан

4

-Цахим аюулгүй байдлыг хангахад чадвартай мэргэжилтэн дутагдаж байна.

Page 3: УЛС ТӨР НИЙГМИЙН СОНИН САЙХАН ЗГМ: СЭДЭВ ZGM … · Хүүхдийн хөгжил, хүмүүжил, төлөвшил нь Монгол орны ирээдүй

АНУ­аас Нигерийн чиглэлд нисэж явсан онгоцны зорчигч С.Цэрмаа гэдэг монгол эмэгтэй хүний амь аварчээ. Болсон үйл явдлыг сийрүүлбэл, тус онгоцонд зорчиж явсан 77 настай нигер гаралтай америк эмэгтэйн бие гэнэт муудан, ухаан алдсан тул онгоцонд зорчиж явсан хүмүүсээс эмч, сувилагч байвал туслахыг хүссэн аж. С.Цэрмаа тухайн эмэгтэйд тусламж үзүүлж зургаан цагийн турш, асарсан байна. Эх нутагтаа очихоор явж байсан

ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ | НИЙГМИЙН СОНИН САЙХАН 03 2019.11.20, ЛХАГВА~№204 (1256)

Монгол бахархлын өдөр, Улс тунхагласны баярын барилдааныг хамтатгана

Монголын үндэсний бөхийн холбооноос гаргасан хуваарийн дагуу энэ сард улс, аймгийн алдар цолтой нэлээд хэдэн барилдаантай байлаа. Тэдгээрээс энэ сарын 26­нд Улс тунхагласны ойн барилдаан, 27­ны Монгол бахархалын өдөрт зориулсан барилдааныг үзэгчид тэсэн ядан хүлээж байв. Гэвч хоёр өдөр дараалан болох том барилдааныг хүлээж байсан иргэдийн хүлээлт талаар өнгөрчээ.

Тодруулбал, Ерөнхийлөгчийн Тамгын газраас гаргасан саналын дагуу дээрх хоёр барилдааныг хам татган Монгол бөхийн өргөөнд бус “Буянт-Ухаа” спорт цогцолборт зохион бай-гуулахаар болсон байна. Уг барилдаан энэ сарын 27­нд болох бөгөөд илүү олон үзэгч багтаах зорил гоор “Буянт­Ухаа” спорт цог цолборыг сонгосон бололтой. Тэгэхээр энэ сарын 26­нд ямар нэгэн барилдаан болохгүй.

Б.Мөнхзул, ЗГМ сонин

Монгол эмэгтэй онгоцонд хүний амь аварчээ

Улаанбаатарыг утаагүй болгохоор ажиллаж буй эрх баригчид энэ жилээс сайжруулсан шахмал түлш хэрэгжүүлж түүхий нүүрсийг бүрмөсөн хориглосон. Үр дүнд нь утаа багассан гэх боловч угаарын хийд хордсон иргэд олширсоор байна. Аравдугаар сарын байдлаар гэхэд 375 өрхийн 887 хүн угаартжээ. Үүний 489 нь том хүн, 398 нь хүүхэд байгаа бөгөөд угаарын хийд

хордож есөн хүн нас барсан талаар Нийслэлийн онцгой комисс мэдээлсэн. Тэгвэл уржигдар шөнө Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороонд оршин суудаг нэгэн өрхийн таван хүн угаартаж Хордлогын үндэсний төвд хүргэдсэн байна. Тэдний хоёр нь хүүхэд, гурван том хүн байгаа аж. Угаартсан таван хүний хоёрынх нь биеийн байдал хүнд ухаангүй байгаа аж.

Экс сайд Х.Тэмүүжингийн охин мөнгөн медаль хүртжээ

Филиппин улсад болсон “Austral Asia­2019” практик буудлагын Азийн аварга шалгаруулах тэмцээнд манай улсаас хоёр тамирчин оролцсон бөгөөд Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжингийн охин Т.Хулан гар бууны төрөлд мөнгөн медаль хүртжээ. Энэ талаар Х.Тэмүүжин өөрийн нүүр номдоо бичихдээ “Практик буудлагын спортын Азийн аварга шалгаруулах гар бууны тэмцээн Филиппинд сайхан

боллоо, амжилттай” гэж мэдээлсэн юм.

“37-р Точка”-гийн дүрүүдийг хөзрөнд мөнхөллөө

“Фантастик” продакшны бүтээл, телевизийн олон ангит “37­р Точка” уран сайхны кино үзэгчдийн хүртээл болоод багагүй хугацаа өнгөрсөн. Тус киноны нэгдүгээр бүлэг албан ёсоор дуусаж, хоёрдугаар бүлэг хэзээ эхлэх, ямар үйл явдал өрнөх бол гэсэн хүлээлт үзэгчдийн дунд үлджээ. Тэгвэл “37-р Точка”-гийн дүрүүдийг хөзрөнд буулгасан байна. Тодруулбал, ноён, хатан, боол, тамга гэсэн дөрвөн төрлийн 16 хөзөрт киноны гол дүрийн Лутаа, Тогосоо тэргүүтэй баатруудын зургийг дүрсэлжээ. Харин нэгдүгээр хүн буюу улаан жокер дээр гавьяат жүжигчин

Н.Золбоот, хоёрдугаар хүн буюу хар жокер дээр гавьяат жүжигчин Ц.Төмөрхуягийн дүрийг буулгасан байна. Дашрамд дурдахад, “37­р Точка” телевизийн цуврал кино ны хоёрдугаар бүлэг 2020 онд үзэгч­дийн хүртээл болох юм байна.

“37­р Точка” телевизийн цуврал киноны хоёрдугаар бүлэг 2020 онд үзэгчдийн хүртээл болно.

Нэг айлын таван хүн угаартав

ed Air” аяллын сертификатаар шагнажээ. Тэрбээр өөрийн facebook хуудаснаа сэтгэгдлээ хуваалцахдаа “Амьдрал баялаг юм. Надад ийм зүйл тохиолдоно гэж бодсонгүй. 77 настай эмэгтэй амьдралд эргэн ирсэнд талархаад баршгүй, бурханд баярлалаа. Зургаан цагийн турш асарсны эцэст эмч нарт хүлээлгэн өглөө. Багш нартаа баярлаж байна. Онгоцны дарга, нисгэгч, үйлчлэгч нарын талархалд урамшиж газардлаа” гэв. Дээрх нигер иргэн гэр бүлтэйгээ олон жилийн дараа эх орондоо очихоор явж байсан аж.

ЭХ НУТАГТАА ОЧИХООР ЯВЖ БАЙСАН ИРГЭНИЙ АМИЙГ АВАРСАНД ТАЛАРХАН С.ЦЭРМААГ 150 АМ.ДОЛЛАРЫН “UNITED AIR” АЯЛЛЫН СЕРТИФИКАТААР ШАГНАЖЭЭ.

хүний амийг аварсанд талархан С.Цэрмааг 150 ам.долларын “Unit­

Угаартсан таван хүний хоёрынх нь биеийн байдал хүнд ухаангүй байгаа аж.

Page 4: УЛС ТӨР НИЙГМИЙН СОНИН САЙХАН ЗГМ: СЭДЭВ ZGM … · Хүүхдийн хөгжил, хүмүүжил, төлөвшил нь Монгол орны ирээдүй

| ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭУЛС ТӨР04 2019.11.20, ЛХАГВА~№204 (1256)

РЕДАКЦ ЗАР СУРТАЛЧИЛГАА ХАЯГ ДУГААРЫН УДИРДАГЧ

ЦАХИМ ХУВИЛБАР

ТУЗ­ийн даргаЭрдэнэбаатарын ДОЛГИОН

Ерөнхий эрхлэгч Баатарын Дуламхорлоо

ЗөвлөхШатарбалын Даваадорж

Орлогч эрхлэгчЛхагважавын Сугармаа Утас: 99903584

Улс төр, нийгэм, эрэн сурвалжлах мэдээллийн албаЭдитор Б.ЭнхжаргалУтас: 99901621

Цахим контент, бүтээлч үйлдвэрлэлийн албаЭдитор Г.БаярсайханУтас: 99903574

Эдийн засаг, уул уурхайн мэдээллийн алба

Утас: 99903581

99903578

99907843

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг,

I хороо, Энхтайваны өргөн чөлөө,

“Блю Скай тауэр” 407 тоот

Улсын бүртгэлийн дугаар. 1024

Утас: 70103131,

Факс: 70106065

Б.Энхжаргал

zgm.mn

ubinfo.mn

“Засгийн газрын мэдээ” сонин нь ардчилсан, шударга ёс, хүний эрхийг

дээдэлж, чөлөөт сэтгүүл зүйн хэм хэмжээг бүрнээ сахин, олон ургальч

үзлийг илэрхийлэх мэдээллийн индэр байж, нийт Монгол үндэстний

ойлголцол, эв нэгдлийг бэхжүүлэхийг эрхэм зорилгоо болгоно.

ТОДРУУЛГА & ЗАЛРУУЛГА Уншигч та манай сонины мэдээ,

нийтлэл, сурвалжилгатай холбоотой тодруулж, залруулах шаардлагатай санал,

хүсэлт байвал› [email protected]

Утас: 99903584 хаягаар бидэнтэй холбогдоно уу.

УИХ-ын Цахим бодлогын түр хорооны дарга Н.Учралтай цахим болон төрийн мэдээл-лийн аюулгүй байдлын талаар ярилцлаа. Тэрбээр цахим аюул-гүй байдлын талаар хуралдах ҮАБЗ-ийн хурлыг хүлээж буй бөгөөд цахим мэдээллийн аюулгүй байдлыг хангахад Эстонийн экспер түүдийн туршлагыг ашиглахаар уриад байгаа аж.

-УИХ дэргэдээ цахим бодлогын хороотой болсноор төрийн мэдээллийн аюулгүй байдалд ямар дэвшил гарсан гэж та дүгнэх вэ?

­Цахим бодлогын түр хороо мэргэжлийн үнэлэлт дүг­нэлт гаргахад гол бодлого боловсруулж ажилладаг. Үр дүнд нь дөрвөн чиглэлээр дэвшил гарсан гэж үзэж байна. Үүнд, төрийн цахим шилжилт, мэдээллийн аюулгүй байдал, цахим орчин дахь хүний эрхийн хамгаалал, хууль, эрх зүйн шинэчлэлд дорвитой ахиц гарсан. Тухайлбал, цахим бодлогын суурь хууль болох Радио долгионы, Шуудан холбооны, Харилцаа холбооны хуулиудыг баталлаа. Төрийн цахим шилжилттэй холбоотойгоор УИХ, Засгийн газраас хамтарсан ажлын хэсэг байгуулж, төрийн ухаалаг үйлчилгээг нэвтрүүлэх E Mon­golia гэх цахим хувьсгал хийх ажил өрнөж байна. Өнгөрсөн хугацаанд бид 315 сумыг сүлжээнд холбож “хатуу дэд бүтэц”­ээ бүрдүүлчихлээ. Цаашид зөөлөн дэд бүтцийг зохистойгоор бий болгоход анхаарч ажиллах юм.

- Та өнгөрсөн жил төрийн мэдээллийн аюулгүй байдлын талаар хурц шүүмжлэл өрнүүлж байсан. Тэр байдал засарсан уу?

­Өнгөрсөн хугацаанд төрийн мэдээллийн систем хэд хэдэн алдаа гаргаж байсан. Төрөөс Хур системийг хэрэгжүүлэхдээ төрөөс үзүүлдэг 90 гаруй

Ерөнхийлөгч цахим мэдээллийн аюулгүй байдлын талаар хаалттай хурал зарласан

Цахим аюулгүй байдлыг хангахад чадвартай мэргэжилтэн дутагдаж байна

П.Батбөх, ЗГМ сонин

үйлчилгээг тэр системд хийсэн байсан. Иргэд ч төрдөө итгээд хувийн мэдээллээ өгсөн. Гэтэл тэр мэдээллүүдийг Татварын болон бүртгэлийн байгууллагын дата баазруу хандахгүйгээр Үндэсний Дата төвөөс дурын албан байгууллага, компани, албан тушаалтан шууд татаж хардаг болчихсон. Мэдээллийн хадгалалт, хамгаалалтыг нэг байгууллагад төвлөрүүлнэ гэдэг байж боломгүй зүйл. Тиймээс бид мэдээллийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр Эстонид очиж тэндхийн төрийн системийн Х road загвартай танилцаж, туршлага судалсан. Манай ХУР системтэй адилхан загвар л даа. Гэхдээ аюулгүй байдлыг хангасан загвар юм. Бид тэр загварыг нутагшуулахаар ирэх төсөвт хөрөнгийг нь суулгасан байгаа. Ирэх сард тэндээс мэргэжилтнүүд ирж Эстонийн загварыг хэрэглэхээр бэлтгэж байна. Энэ системийг НАТО хүртэл туршиж үйл ажиллагаандаа нэвтрүүлээд байгаа. Мөн Засгийн газраас удахгүй Цахим мэдээллийн аюулгүй байдлын тухай хуулийг өргөн барихаар яамдаас

саналыг нь авч байна. Түүгээр Үндэсний дата төвд төрийн үйлчилгээ явуулах үүргийг үлдээж, хамгаалалтын үүргийг нь өөр байгууллага хариуцуулах юм.

-Цаашид энэ чиглэлээр ямар арга хэмжээ авч ажиллавал мэдээллийн аюулгүй байдалд санаа зовохгүй болох юм бэ?

­Цахим мэдээлийн аюулгүй байдлыг хангахад нэг байгуулагад хариуцуулсан хадгалалт хамгаалалтын давхардлыг арилгах ёстой. Мөн Эстонийн жишгээр X road системийг нэвтрүүлэхэд технологид анхаарах хэрэгтэй. Хамгийн гол систем нэврүүлэх, аюулгүй байдлыг хангахад чадвартай мэргэжилтэн маш дутмаг байна. Төрийн албаны цалингийн хэмжээнээс болоод чадвартай залуусыг ажиллуулж чадахгүй байна. Нарийн мэр­гэжлийн хүмүүс төрийн цалинг голоод хувийн болон гадаадын компанийг сонгож байгаа. Тиймээс хүний нөөцийг бэлтгэх элсүүлэхэд анхаарч, чадварлаг ажилтнуудын нийгмийн баталгааг ханган, тусгайлан гэрээ байгуулах

шаардлага бий. Үүнээс гадна төрийн байгууллагуудад ашиглж байгаа программ хангамж, хөтөлбөрүүдийг цэгцлэх ёстой юм.

их анхаарч манлайлал үзүүлж байгаа. ЕТГ­аас санаачлан энэ сарын 28­нд энэ чиглэлээр ҮАБЗ хуралдах юм. Тэр хурлаар аюулгүй байдалд нөлөөлж болзошгүй нэлээн хэдэн хаалттай мэдээллийн талаар ярих юм. Энэ чиглэлээр хийсэн шалгалтын дүнтэй танилцах юм билээ.

-Төрийн албанд тэр дундаа хууль хяналтын байгууллагад ашиглаж байгаа компьютер, техник хэрэгсэлд мэдээлэл дамжуулах, хуулбарлах төхөөрөмж суулгасан эсэхийг яаж хянах юм бэ?

­Мэдээллийн аюулг үй байдлыг хангах үндэсний төв дээр л энэ хяналтыг хийх ёстой. Мэргэжлийн бус хүмүүс ямар төхөөрөмж хаана суулгасныг мэдэх боломжгүй. Тиймээс шаардлагатай техник, тоног төхөөрөмжийг авахдаа мэдээллийн аюулгүй байдлыг хангах байгууллагаас дүгнэлт гаргуулдаг байх ёстой. Одоо хэрэглэж байгаа хэрэгслүүд дээрээ ч мэргэжлийн хүмүүсээр дүгнэлт гаргуулдаг болчихвол замбараагүй байдал үүсэхгүй.

-Гадаадын иргэд манай улсад цахим орчинд мөнгө угаасан байж болзошгүй хэрэг гарч, 800 хүнийг албадан гаргалаа. Энэ талаар танд ямар мэдээлэл байна вэ?

­Хууль хяналтын байгууллага шалгаж байна. Одоогоор дүг­нэлт нь гараагүй байгаа. Мөн энэ төрлийн гэмт хэргийг тогтооход мэргэжлийн хакеруудтай зэрэгцэх мэргэжилтэн цаг­даагийн байгууллагад хан­галттай биш, зөрчил гаргасан гэж үзэхэд ямар зохицуулалтаар хэргийг шийдэх вэ гэдэг нь бэрхшээлтэй байгаа. Мэдэгдэж байгаа зүйл нь үүрэн холбооны операторууд яагаад бүртгэлгүй олон дугаар гаргав, консул визийг яагаад олноор нь олгов гэдэгт хариуцлага яригдах байх. Ер нь цаашид энэ төрлийн гэмт хэрэг, зөрчил гарахгүй гэх баталгаа алга. Тиймээс ҮАБЗ дээр энэ талаар ярих байх. █

ГАДААДЫН 800 ИРГЭНИЙ ХЭРГИЙГ ТОГТООХОД ЦАГ ДААГИЙН БАЙГУУЛЛАГАД ЧАДВАРТАЙ МЭРГЭЖИЛТЭН ХАН ГАЛТТАЙ БИШ, ЯМАР ЗОХИЦУУЛАЛТААР ШИЙДЭХ НЬ ТОДОРХОЙГҮЙГЭЭС БЭРХШЭЭЛ ДАГУУЛСАН

-Ерөнхийлөгчийн санаач-лагаар ҮАБЗ дээр цахим мэдээллийн аюулгүй байдлын талаар ярилцах гэж байгаа гэсэн. Түүгээр ямар асуудал хэлэлцэх вэ?

­Ерөнхийлөгч цахим мэдээ­лийн аюулгүй байдлын талаар

Мэдээллийн аюулгүй байдлыг хангахын тулд хадгалалт, хамгаалалтыг тусгаарлах хэрэгтэй.

Гэрэл зургийг С.Батсайхан

Page 5: УЛС ТӨР НИЙГМИЙН СОНИН САЙХАН ЗГМ: СЭДЭВ ZGM … · Хүүхдийн хөгжил, хүмүүжил, төлөвшил нь Монгол орны ирээдүй

ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ | 05 2019.11.20, ЛХАГВА~№204 (1256)

НИЙТЛЭЛЧИЙН БУЛАН

40 саяын төлбөртэй сургуульд хүүхдээ сургадаг хүн 400 мянгын цалинтай хүнтэй яг ижил хувь хэмжээгээр татвар төлөөд буй нь шударга ёсонд хэр нийцэх вэ.

“Олон улсын валютын сангаас тавьсан шаардлагын дагуу” гэх үгээр халхавчлан ирэх жил нийгмийн даатгалын шимтгэлийг дахин хоёр хувиар нэмэх гэж буй нь угаас бухимдалтай байгаа иргэдийг улам уурлуулаад байна. Өдгөө ажилтан нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд цалингаасаа 11.5 хувийг төлж буй. Харин байгууллага 12.5 хувийг нь төлдөг. Тэгвэл 2020 онд энэхүү шимтгэл хоёр хувиар нэмэгдэх болно. Өөрөөр хэлбэл, ажилтны төлөх татвар 12.5 хувь, байгууллагын төлөх нь 13.5 хувь болж өсөх юм. Үүнээс гадна ажилтан хүн амын орлогын албан татварт цалингийнхаа 10 хувийг мөн л хураалгаж буй. Ингээд бодохоор нэг сая төгрөгийн цалинтай хүн ирэх жил 22.5 хувь буюу 225 мянгыг улсад тушаах нь. Үүн дээр байгууллагын төлөх 13.5 хувийг нэмэхээр ганц сая төгрөгөөс нь гар дээр ирэх мөнгө нь 720 мянган төгрөг. Харин 280 мянгыг улсад "хураалгана".

Нийгмийн даатгалын санд хуримтлагдсан мөнгийг өсгөж үржүүлэх арга зам хайхын оронд энгийн иргэдийн нуруун дээр дарамт болж очих татварын хэмжээг нэмэх хамгийн амархан бөгөөд балмад аргыг сонгосон нь энэ. Манай улсын татвар бусад улстай харьцуулахад бага гэдэг шалтгаанаар энэхүү шийдвэрээ зөвтгөж буй. Татварын хэмжээ бага гэдэгтэй санал нийлэх ч гар дээр авч буй цалин болоод бараа бүтээгдэхүүний үнийн өсөлттэй харьцуулаад бодохоор иргэд авдаг хэдэн цаасаараа амьдралаа залгуулахад улам хүнд болоод буйг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй. Тэгээд ч ихэнх улс орон өндөр орлоготой иргэдээсээ их татвар авч, бага орлоготой дундаж давхаргынхнаа татвараар аль болох дарамтлахгүй байх уян хатан бодлого явуулдаг. Гэтэл манайд энэ дүрэм яг эсрэгээрээ хэрэгжээд байгаад уур хүрч бухимдаад байх юм.

Жишээ нь, Японд бага орлоготой иргэн 10 хувийн татвар төлөх бол орлого нэмэгдэх тусам энэ мөнгө дээшилсээр 50 хувьд хүрдэг. Өмнөд хөрш Хятад ч ялгаагүй 5­45 хувийн ялгавартай татвар оноож буй. Шинэ Зеланд 15­35 хувь, Норвеги 0­47 хувь, Сингапур 3.5­20 хувь, Их Британи 0­45 хувь гэх мэтээр бөмбөрцгийн ихэнх орон орлогын хэмжээнээс хамаарсан татварын уян хатан бодлого явуулж байна. Ядуус болоод дундаж давхаргадаа дарамт болохгүй энэ тогтолцоог “Робин Гуд”­ын татвар гэж нэрлэх нь ч бий.

Гэтэл Монголд өндөр орлоготой байх тусам бага татвар төлөх гаж тогтолцоо үйлчилдэг. Тухайлбал, хөдөлмөрийн

Б.Энхжин, ЗГМ сонин

хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлснээс илүү хэмжээний цалингаас татвар авч болохгүй гэсэн сонин дүрэм журам өнөө хүртэл мөрдөгдсөн хэвээр. Тухайлбал, 10 саяын цалинтай хүн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 нэмэгдүүлсэн дүн буюу 3.2 сая төгрөгтөө л татвар төлнө. Нэг ёсондоо 3.2 саяас дээш хэдэн ч төгрөгийн цалинтай байсан 350 орчим мянгыг л татварт хураалгадаг гэвэл та итгэх үү. Гурван саяын цалинтай уурхайчин 30 саяын цалинтай

төрийн өмчит компанийн хүн яг ижил хэмжээний татвар төлж буй нь шударга ёсонд хэр нийцэх вэ.

Жилийн 30, 40 саяын төлбөртэй дунд сургуульд хүүхдээ сургадаг хүн олон. Сүүлийн үед хувийн цэцэрлэгүүдийн төлбөр ч бас талийгаад өгсөн. Өөрийн хүч хөдөлмөрөөр ийм хэмжээний орлого олж, үнэтэй сургуульд хүүхдээ сургаж буй хүмүүсийг буруутгаж, ад үзэх гэсэнгүй. Харин 40 саяын төлбөртэй сургуульд хүүхдээ сургадаг хүн 400 мянгын цалинтай хүнтэй яг ижил хувь хэмжээгээр татвар төлөөд буйд л асуудлын учиг байна. “Миний төлсөн татвар багадаагүй” гэх эсэргүүцлийн давалгаа сошиал орчинд өрнөөд буй нь ч үүнтэй холбоотой.

Үндэсний статистикийн хороо­ны мэдээлснээр монголчуудын дундаж цалин 1,157,859 төгрөг болоод буй. Гэхдээ тэдний 10 орчим хувь нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс бага цалин авдаг бол 13 хувь нь 320­500 мянган төгрөгөөр өдөр хоногийг аргацааж буй. Мөн 32.6 хувь нь 500­900 мянгын цалинтай байгаа юм. Үндсэндээ иргэдийн талаас илүү нь 900 мянга хүрэхгүй цалинтай. Харин 23 орчим хувь нь 13 саяас дээш төгрөгийн цалин

авч байгаа аж. Тэгвэл бага болон дунд орлоготой хэсгээс орлогын түвшинд нь нийцсэн бага татвар авъя. Харин цалин өндөртэй чинээлэг иргэд илүү өндөр төлж болно. Үүгээрээ бид үндэсний хөрөнгөтнүүдээ ад үзэх гэсэнгүй. Шударга хөдөлмөрөөр бусдаас илүү хөдөлмөрлөж, илүү өндөр цалин авч байгаа бол эрүүл эдийн засагтай, эрүүл нийгэмд түүнээс илүү хэрэгтэй зүйл үгүй. Тиймээс л судалгаа шинжилгээнд үндэслэн, улс төржиж, "поп"­ролгүйгээр ул суурьтайгаар хэрэгжүүлэх хэрэгтэй. Япон шиг өндөр орлоготой иргэдээс 50 хувийн татвар ав гэж хадуурах нь хаашаа юм. Гэхдээ чинээлэг иргэдээсээ арай өндөр татвар

авах хамгийн шударга зарчмыг яагаад хэрэгжүүлэхгүй өдий хүрэв ээ.

Өдгөө манай улсад сард 166­хан мянган төгрөгөөр амьдардаг 900 гаруй мянган хүн бий. Тэднийг ядуу гэж нэрийддэг. Тэгвэл эдийн засаг багахан савалж, татварын дарамт нэмэгдэж, иргэдийн орлого буурахад дахин хагас сая хүн энэ бүлэг рүү гулсан ороход ойрхон байгааг НҮБ­аас хийсэн судалгаанд дурдсан. Тэгвэл дундаж давхаргаа хамгаалж, ядуусынхаа тоог багасгахад “Робин Гуд”­ын татвар хамгийн зөв зохицуулалт болох учиртай. Үүнийг санаачлан хэрэгжүүлсэн хүн жинхэнэ утгаараа ардын баатар болно доо. █

Ядуусын армийг нимгэлэх“Робин Гуд”-ын татварыг

хэрэгжүүлье

ИХЭНХ УЛС ОРОН ӨНДӨР ОРЛОГО, ГЭНЭТИЙН ИХ АШГААС ИХ ТАТВАР АВЧ, БАГА ОРЛОГОТОЙ ДУНДАЖ ДАВХАРГЫНХНАА ТАТВАРААР АЛЬ БОЛОХ ДАРАМТЛАХГҮЙ БАЙХ УЯН ХАТАН БОДЛОГО ЯВУУЛДАГ. ГЭТЭЛ МАНАЙД ЭНЭ ДҮРЭМ ЯГ ЭСРЭГЭЭРЭЭ ХЭРЭГЖЭЭД БАЙГАА НЬ БУХИМДАЛ ТӨРҮҮЛЭХ ЮМ.

Монголчуудын дундаж цалин 1,157,859 төгрөгт хүрээд байна

Эх сурвалж: ҮСХ

32.6%

13.0%

9.7%

16.7%

5.5%

22.5%

320000 төгрөг хүртэлх цалинтай

320001­500000 төгрөгийн цалинтай

500001­900000 төгрөгийн цалинтай

900001­1300000 төгрөгийн цалинтай

1300001­1500000

15000001­ээс дээш

Page 6: УЛС ТӨР НИЙГМИЙН СОНИН САЙХАН ЗГМ: СЭДЭВ ZGM … · Хүүхдийн хөгжил, хүмүүжил, төлөвшил нь Монгол орны ирээдүй

Т.Намуунболор, ЗГМ сонин

| ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ06 2019.11.20, ЛХАГВА~№204 (1256) ЦАГ ҮГ

Мо н г о л ы н эмэгтэйчүүдийн сан гийн 2016 онд хий сэн цахим судалгаа­

гаар ажлын байрны бэлгийн дарамтад өртсөн хохирогчдын 97.5 хувь нь эмэгтэйчүүд байна. Харин бэлгийн дарамт үйлдэгчид нь эрэгтэйчүүд байсан бөгөөд тэдний 87.5 хувь нь дээд боловсролтой, 69.2 хувь нь удирдах албан тушаалтан байжээ. Ажлын байрны бэлгийн дарамттай тэмцэх ТББ­уудын эвслээс 2017 онд 753 хүнийг хамруулан судалгаа явуулахад 79.6 хувь нь “ажлын байранд бэлгийн дарамт их байдаг” гэж хариулсан байв. Түүнчлэн 2004 онд гурван хүн тутмын нэг нь “ажлын байрны бэлгийн дарамтын тархалт их, маш их” гэж хариулж байсан бол 2017 онд хоёр хүн тутмын нэг нь ингэж хариулах болсон нь ноцтой үзүүлэлт юм. Энэ мэтчилэн тоо баримтуудыг дурдаад байвал барагдахгүй…

Энэ тоо баримтуудаас ч илүү аюултай, ноцтой тохиолдлууд амьдралынхаа хамгийн их цагийг өнгөрүүлдэг ажлын байран дээр гарсаар байна. Ажлын байрны бэлгийн дарамтад сайхан, хөөрхөн хүүхэн аль эсвэл залуухан охин өртдөг ч юм биш. Эмэгтэй л бол

энэ төрлийн дарамтад өртөж, хохирогч болох эрсдэлтэй саарал нийгэмд амьдарч байна. Гэвч манай улсад өнөөдөр Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулиас өөр ажлын байрны бэлгийн дарамттай холбоотой зөрчил, гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдийг шийдвэрлэх боломж алга. Энэ төрлийн гомдлыг шийдвэрлэж, хариуцлага тооцох эрх бүхий байгууллага нь ч зөвхөн Хүний эрхийн үндэсний комисс юм. Тус байгууллага ч гэсэн холбогдох хуулийн зохицуулалт байхгүйгээс тэдний үйл ажиллагаа мухардаад буйг учирлаж байв.

Энэ мэтчилэн охид бүсгүйчүүд ажлын байран дээрээ бэлгийн дарамтад өртөж, цаашилбал хүчингийн гэмт хэргийн хохирогч болж байна. 2015 онд шинэчлэн найруулсан Эрүүгийн тухай хуульд ажлын байран дахь бэлгийн дарамтыг гэмт хэрэгт тооцож хуульчилсан нь эерэг зохицуулалт болсон боловч хэрэгжиж эхлэхээс нь өмнө 2017 онд уг заалтыг хассан юм. Энэ хугацаанд хэд хэдэн эмэгтэй бэлгийн дарамтаас болж амиа хорлосон, зэрлэгээр хүчирхийлүүлсэн харамсалтай явдлууд олон гарсан. Түүнчлэн дур хүслээ ёс бусаар хангахыг

з а в д а г с д ы н үйлдлүүд улам бүр даамжрах шалтаг болсон гэж үзэж болно. Засгийн газраас энэ оны есдүгээр сарын 17­ны өдөр УИХ­д өргөн барьсан Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөөр “Бэлгийн дарамт учруулах” гэсэн шинэ зохицуулалт оруулах санал тусгасан аж. Бусдад ажил, албан тушаал, нэр төр, алдар хүнд, эд хөрөнгө, сэтгэл санааны хортой үр дагавар үүсгэж, бэлгийн харьцааны сэдлээ үг хэлээр, биеэр болон бусад хэлбэрээр илэрхийлсэн албан тушаалтныг 100 мянган төгрөгөөр торгох, эсхүл албадан сургалтад хамруулж, 7­30 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулахаар хуулийн төсөлд тусгажээ. Шулуухан хэлэхэд ажлын байрны бэлгийн дарамтыг шийдвэрлэх асуудалд

Бэлгийн дарамт үйлдэгч эрэгтэйчүүдийн 87.5 хувь нь дээд боловсролтой, 69.2 хувь нь удирдах албан тушаалтан байжээ. Ажлын байрны бэлгийн дарамттай тэмцэх ТББ­уудын эвслээс 2017 онд 753 хүнийг хамруулан судалгаа явуулахад 79.6 хувь нь “ажлын байранд бэлгийн дарамт их байдаг” гэж хариулсан байв.

Гэрэл зургийг С.Батсайхан

Бэлгийн дарамт үзүүлэгчийг Эрүүгийн хуулиар шийтгэх шаардлагатай

Жендэрийн эрх тэгш байдлын тухай хуулиас өөр хариуцлага тооцох зохицуулалтгүйгээс эмэгтэйчүүд дахин хохирч, үйлдэгчид нь гаарч байна

ийм хойрго хандах юм бол Зөрчлийн хуульд энэ заалт байсан, байгаагүй ялгаагүй болох нь ойлгомжтой. Бэлгийн дарамт үзүүлэгсдийн 70 орчим хувь нь удирдах албан тушаалтан байхад тэдний сарын цалин, өдрийн хоолных нь мөнгөнд ч хүрэхгүй хэдэн төгрөгөөр торгосон болоод өнгөрөх заалтыг санаачлах нь үр дүнд хүргэхгүй гэсэн үг. Хохирогчид бие махбодь, сэтгэл зүй цаашилбал гэр бүлийн амьдрал, эдийн засгийн чадавхиараа үнэлж баршгүйгээр хохирч байхад энэ бол хөнгөдсөн шийтгэл.

Э н э о н ы зургадугаар сарын 21­нд батлагдсан Х ү ч и р х и й л э л , дарамтын тухай О л о н у л с ы н х ө д ө л м ө р и й н

байгууллагын 190 дүгээр конвенцид манай улс нэгдэж, хууль эрх зүйн орчноо нэн даруй шинэчлэх хэрэгтэй байна. Ингэхдээ хохирогчийн

БАРИМТ ДЭЛГЭЕ

● Сүхбаатар дүүргийн нэгэн коллежийн хоёр багшид тус байгууллагын захирал Д гэгч бэлгийн дарамт үзүүлж, улмаар тус бүсгүйчүүд Хүний эрхийн үндэсний комисст хандсан боловч эцэст нь хохирогчид ажлаасаа халагдсан байна. ХЭҮК­оос Д­г бэлгийн дарамт үйлдсэн болохыг тогтоож, зөвхөн арга хэмжээ авах тухай албан шаардлага хүргүүлжээ.

● Нас тогтсон эрэгтэй захирал нь эмэгтэй ажилтнаа охинтойгоо танилцуул гэж дарамт үзүүлдэг.

● 70 настай дарга нь хамт ажилладаг эмэгтэйгээ “миний найз бүсгүй бол” гэж шаарддаг. Өөр эмэгтэйчүүдэд “хэрэгтэй зүйл байвал хэлээрэй” гэдэг байсан.

● Манай дарга намайг өдсөнийг мэдсэн тул нөхөр маань байнга харддаг болж, сүүлдээ салахаас өөр зам үлдээгүй.

● Үйлчлэгчээр ажиллаж байсан охиныг хошууч цолтой дарга нь шахалтанд оруулж, бэлгийн харьцаанд орохоос өөр аргагүйд хүргэж, улмаар жирэмсэн болгосон. Тэрбээр охиныг өөрийнх нь зүй бус үйлдлийг илчиллээ хэмээн уурсаж, албан тушаалаа ашиглан тусламжаар олгосон гэрийг нь хураалгаж хохироосон.

Энэ оны зургадугаар сарын 21-нд батлагдсан Хүчирхийлэл, дарамтын тухай Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 190 дүгээр конвенцид манай улс нэн даруй нэгдэж, хууль эрх зүйн орчноо шинэчлэх хэрэгтэй байна. Мөн хохирогчийн аюулгүй байдал, нууцын зэрэглэлийг өндөр түвшинд хангаж, хохирогч дахин хохирогч болохгүйн төлөө анхаарах шаардлагатай.

Page 7: УЛС ТӨР НИЙГМИЙН СОНИН САЙХАН ЗГМ: СЭДЭВ ZGM … · Хүүхдийн хөгжил, хүмүүжил, төлөвшил нь Монгол орны ирээдүй

ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ | ЦАГ ҮЕ 07 2019.11.20, ЛХАГВА~№204 (1256)

аюулгүй байдал, нууцын зэрэг­лэлийг өндөр түвшинд хангаж, хохирогч дахин хохирогч болохгүйн төлөө анхаараад зогсохгүй олон нийтийн ойлголт, хандлагыг дээшлүүлэх чиглэлээр тасралтгүй ажиллах шаардлага энэ нийгэмд бугшжээ.

Тийм ч учраас эрх бүхий албан тушаалтнуудын бэлгийн дарамт үзүүлсэн үйлдэл, олон нийтэд ил болсон сэтгэл эмзэглэм тохиолдлууд, судалгааны үр дүн, ТББ­уудын идэвхтэй тэмцлийн үр дүнд ажлын байрны бэлгийн дарамтад холбогдох заалтыг хэд хэдэн хуульд нэмэлтээр оруулахаар Ажлын хэсэг байгуулагдан ажиллаж буй бөгөөд өчигдөр буюу 11 дүгээр сарын 19­ний өдөр “Ажлын байр­Дарамтгүй орчин” нээлттэй хэлэлцүүлгийг УИХ­ын Хүний эрхийн дэд хорооноос зохион байгуулсан юм. Хэлэлцүүлгийн үеэр ажлын байрны бэлгийн дарамтад өртсөн хохирогчид, эмэгтэйчүүдийн эрхийг хам­гаалах чиглэлээр ажилладаг ТББ­ууд, Шүүхийн ерөнхий зөвлөл, Хүний эрхийн үндэсний комисс, Төрийн албаны зөвлөл, Цагдаагийн ерөнхий газар, Жендэрийн үндэсний хороо, хувийн хэвшил гэх мэт ажлын байрны дарамт түүний дотор бэлгийн дарамттай холбоотой асуудлыг чухалчлан авч үзэж, идэвхтэй үйл ажиллагаа явуул даг, явуулах ёстой байгуул лагууд санал хүсэлтээ илэрхийлж, нээлттэй ярилцсан нь сайшаалтай.

БНХАУ, Австрали зэрэг хүчирхэг гүрэн эл асуудлыг Ялгаварлан гадуурхалтын хууль болон Хөдөлмөрийн тухай хуулиараа шийдвэрлэдэг бол ОХУ болон Франц улс Эрүүгийн хуулиараа шийд-вэрлэдэг байх жишээтэй. Монголын хууль эмэгтэйчүүдээ бэлгийн дарамтаас хамгаалах, ялгаварлан гадуурхалтаас сэргийлэхийн тулд нэг алхам урагшлаасай. Монгол Улс өчнөөн олон эмэгтэйн цус, нулимсыг үзэж байж хуульдаа өөрчлөлт оруулах эсэхээ хэлэлцэж байгаа нь даанч харамсалтай. Гэхдээ урагшгүй төрийн ухарсан шийдвэрийг урагшлуулахын төлөө цуцалтгүй ажиллаж буй нь бас байна. Удаан дуншиж байгаа хуулийн нэмэлт өөрчлөлт, шинэчилсэн найруулга амжилттай болж, хуулийн төсөл хэлэлцэгдэн батлагдаасай гэж найдах л үлдээд байна. Хэрэв ажлын байрны бэлгийн дарамтыг Хөдөлмөрийн тухай, Эрүүгийн болон Зөрчлийн тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай болон Төрийн албаны тухай хуулиар хуульчилж, ялын бодлогыг чангаруулж, хариуцлагын тогтолцоог нэмэгдүүлэхгүй бол охид, эмэгтэйчүүд бэлгийн дарамтад чимээгүй дарлуулж, ажлын байрандаа хүчирхийлүүлсээр байх нь.

ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ОРОЛЦСОН ТӨЛӨӨЛӨГЧИД ДАРААХ БАЙР СУУРИЙГ ИЛЭРХИЙЛЛЭЭ.

­Ажлын байрны бэлгийн дарамт гэх сэтгэл зүй, нийгмийн ноцтой үр дагавар, хор уршигтай гэмт үйлдлийг зөвхөн Зөрчлийн тухай хуулиар шийдвэрлэх зохицуулалтыг Засгийн газраас өргөн мэдүүлж байгаа нь зарчмын хувьд алдаатай. Энэ бол эрүүгийн гэмт хэрэг. Хүний эрх, эрх чөлөө, бие махбодид халдсан гэмт үйлдэл учраас хатуу ял шийтгэлтэй байх ёстой. Дэлхийн 130 гаруй улс ажлын байран дахь бэлгийн дарамтыг хүний

эрхийн зөрчилд тооцож, бие даасан хуулиар эсхүл холбогдох хуулиудаар буруутай этгээдэд хариуцлага ногдуулж байна.

Зарим нь “Хүчингийн гэмт хэрэг биш, сүржигнэх хэрэггүй” гэсэн хандлага, байр суурийг олон нийтийн сүлжээгээр илэрхийлдэг. Гэвч албан тушаал, эрх мэдлээ ашиглан бусдыг өөртэйгээ бэлгийн харьцаанд орохоос өөр сонголтгүй болгож, шахаж дарамталж байгаа нь хохирогчийн сэтгэл санаанд

насан туршид нь арилшгүй хар толбо үүсгэх, эсхүл ажлын байраа орхихоос өөр сонголтгүй болгодог, эрх чөлөөний эсрэг, эрхийн эсрэг үйлдсэн гэмт хэрэг. Бидэнд хандлагаа эрс өөрчлөх цаг ирээд байна. Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын хөтөлбөрт эрх зүй, сэтгэл зүйн ойлголт өгдөг, ажлын байрны дарамтыг жигших үзлийг төлөвшүүлэх, хууль эрх зүйн орчны шинэчлэлийг зайлшгүй хийх хэрэгтэй.

­Хүний эрхийн Үндэсний комисст ажлын байрны бэлгийн дарамттай холбоотой гомдол энэ онд зургаа ирсэн. Жендэрийн эрх тэгш байдлын тухай хуулиар бид энэ төрлийн гомдлуудыг шийдвэрлэдэг. Уг хуулиар ажлын байрны бэлгийн дарамтыг шийдвэрлэхэд хүндрэлтэй асуудлууд байсаар байна. Энэ хэрэг бол хүний эрхийн ноцтой зөрчил. Ажлын байрны бэлгийн дарамтыг Эрүүгийн хуульд тусгах

асуудлыг ХЭҮК удаа дараа хууль тогтоох байгууллагад хүргүүлсэн. Ажлын байрын бэлгийн дарамт ихэнхдээ төрийн үйлчилгээний албатай холбоотой байна. Гэтэл Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгад зөвхөн төрийн жинхэнэ албан хаагчтай холбогдох зүйл заалт оруулж өгсөн нь хуулийн хийдэл үүсгэсэн. Ажлын байрны бэлгийн дарамтад өртсөн хохирогч ажлын байран дээрээ ялгаварлан гадуурхалтад өртөх,

эдийн засгийн чадамж, нэр хүндээ алдах зэрэг асуудлуудаас болоод хохирогчид төдийлэн гомдол гаргаж, холбогдох байгууллагад хандаж чадахгүй байна. Хүний эрхийн үндэсний комисс ажлын байрны бэлгийн дарамт үйлдсэн этгээдийн байгууллагынх нь удирдлагад шаардлага хүргүүлдэг. Харамсалтай нь, хуулийн зохицуулалтаас болоод сахилгын арга хэмжээ авахаас хэтрэхгүй байна.

­2015 онд батлагдсан Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгад ажлын байрны бэлгийн дарамтын хуулийн томъёоллыг буруу хийсэн. Хөдөлмөрийн тухай хуульд бэлгийн дарамттай холбоотой заалт байхгүй, ялгаварлан гадуурхалтыг л тусгаж өгсөн. Тус хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, энэ асуудалтай холбоотой заалтыг тусгах шаардлага зайлшгүй бий. Гэхдээ бид хуулийн томъёоллыг зөв хийж, сайтар судалгаа хийсний үндсэн дээр нэмэлт өөрчлөлт оруулах хэрэгтэй. Ажлын байрны бэлгийн дарамт нь мессеж бичих, татаж чангаахаас эхлээд тэвчишгүй байдал үзүүлдэг учраас хохирогчид маш их сөрөг нөлөөтэй. Нийгмийн байдаг зүйл, өөрөө л буруутай биз гэх хандлагаас болоод хохирогчид

ил гарах боломжгүй болж, хаана хандахаа мэдэхгүй айж эмээн асуудлыг чимээгүйхэн өнгөрөөж байна. Иймээс Хөдөлмөрийн тухай хууль энэ асуудлын суурь хууль болох ёстой. Хохирогчдын гурван хүн тутмын нэг нь энэ төрлийн асуудлыг огт хэлдэггүй бол, мөн тооны хүн зөвхөн найз нөхөдтэйгөө ярьж зөвлөдөг. Маш цөөн тохиолдолд л гомдол гаргаж, шийдвэрлүүлэхээр тэмцдэг.

Олон улсын хөдөлмөрийн байгууллагын судалгаагаар эмэгтэйчүүд өөрсдөө хохирсон эмэгтэйчүүдийг буруутгах хандлага их байгаа нь тогтоогдсон. Ихэвчлэн ахмад насны эмэгтэйчүүд хов жив гаргаж, хохирогчдыг буруутгадаг аж. Тус байгууллагын зүгээс манай улсад

ажлын байрны бэлгийн дарамтыг хуульчлахдаа тэвчишгүй орчин болон хүсээгүй байхад гэсэн хоёр томъёоллыг заавал тусгах шаардлагатай гэж зөвлөсөн. Мөн Төрийн албаны тухай хуульд ч өөрчлөлт оруулах хэрэгтэй. Уг хуулийн Төрийн жинхэнэ албан хаагчийн хориглох зүйлд “Албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах, бусдыг бэлгийн болон хувийн ашиг сонирхолдоо нийцүүлэн аливаа хэлбэрээр дарамтлах, хавчин гадуурхах, эрхшээлдээ байлгах” гэсэн заалт байгаа нь учир дутагдалтай. Ажлын байрны бэлгийн дарамт төрийн албанд зонхилж байгаа төдийгүй төрийн үйлчилгээний албан хаагчид бэлгийн дарамтад их өртөж байна.

­2015 онд батлагдсан Эрүүгийн хуульд ажлын байран дахь бэлгийн дарамтыг гэмт хэрэгт тооцож, хуульчилсан байсан ч хэрэгжиж эхлэхээс нь өмнө 2017 онд уг заалтыг хассан нь манай улсын хувьд ухралт болсон. Ажлын байран дахь бэлгийн дарамтад Иргэний болон Эрүүгийн тухай хуулиар хариуцлага хүлээлгэх шууд зохицуулалт байхгүй. Ажлаас үндэслэлгүй халагдсан тухайгаа иргэний болон захиргааны хэргийн нэхэмжлэлд бэлгийн дарамтыг үндэслэл болгосон байж болох талтай ч нарийвчилсан тоон мэдээг шүүхийн статистикаас гаргах боломжгүй байдаг. Захиргааны хэргийн шүүхээр хэрэг хянан шийдвэрлэгдсэн нэг жишээг дурдъя.

Иргэн О нэгэн төсөлд нэг жил

гаруй ажилласан бөгөөд энэ хугацаанд төслийн захирал Б нь удаа дараа ажлын байран дахь бэлгийн дарамт үзүүлж байсан тул ХЭҮК­т гомдол гаргаж, энэ нь шалгалтаар тогтоогдсон. Улмаар ХЭҮК­ын шаардлагын мөрөөр төслийн дээд байгууллага нь захирал Б­гийн үндсэн цалинг 10 хувиар гурван сарын хугацаагаар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан. Гэтэл Б нь ХЭҮК­ын гишүүний шаардлагыг хүчингүй болгуулахаар нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд хандаж, гурван шатны шүүхээр заргалдсан. Энэ жишээнээс харахад бэлгийн дарамт үйлдэгч сахилгын шийтгэл хүлээдэг төдийхнөөр өнгөрч байна. Манай улс Өмнөд Солонгос болон Япон гэх мэт улсаас туршлага судалж,

хууль эрх зүйн шинэчлэл хийх хэрэгтэй. Жишээлбэл, Өмнөд Солонгост Тэгш ажиллах боломж болон ажил, гэр бүлийн тэнцвэрт байдлыг дэмжих тухай хуульд ажлын байран дахь бэлгийн дарамтын талаар зохицуулсан байдаг.

Тус хуульд хохирогч болон бэлгийн дарамтын гэрчийн хамгаалалтыг нарийвчлан тусгасан. Мөн нууц хадгалах үүрэг, шалган тогтоох үүргийг тусгасан бөгөөд эдгээр болон бусад зохицуулалтыг зөрчсөн тохиолдолд захир гааны шийтгэл, торгууль ногдуулж, гомдол гаргагч болон хохирогчийн эрх ашигт сөргөөр нөлөөлөх арга хэмжээ авсан тохиолдолд гурван жил хүртэлх хугацаагаар хорих ял оногдуулдаг.

Ажлын байрны бэлгийн дарамт бол эрүүгийн гэмт хэрэг

Дарамтлагчдад сахилгын арга хэмжээ авахаас хэтэрдэггүй

Бэлгийн дарамт төрийн албанд зонхилж байна

Ажлын байран дахь бэлгийн дарамтад Иргэний болон Эрүүгийн хуулиар хариуцлага хүлээлгэх зохицуулалт байхгүй

Н.ОюундарьУИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга

Ц.АдъяахишигХЭҮК-ын Хүний эрхийн боловсрол, судалгааны хэлтсийн ахлах

Ц.Мөнх-Оргил УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн Ажлын хэсгийн ахлагч

Ц.МандахШүүхийн ерөнхий зөвлөлийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн захирал, хууль зүйн ухааны доктор

Энэ мэтчилэн нээлттэй хэлэлцүүлэгт нийгмийн шат шатны төлөөлөл оролцож байр сууриа илэрхийллээ. Түүгээр зогсохгүй ажлын байрны бэлгийн дарамтыг бууруулах

чиглэлээр “Оюутолгой” ХХК болон АШУҮИС зэрэг байгууллага дотоод журамдаа өөрчлөлт оруулж, нөлөөллийн ажил зохион байгуулан ёс зүйн дүрмээ шинэчилсэн

тухайгаа танилцуулсан юм. Зөвхөн ажлын байрны бэлгийн дарамтыг шийдвэрлэх төдийгүй урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллаж, байгууллагууд ажил дээрх хосын харилцааг

зохицуулах журам гаргах, ажлын нөхцөл байдалтай харилцаагаа холбохгүй байх зэргээр ажиллах хэрэгтэйг уг хэлэлцүүлгээр хөндөж байлаа. █

Page 8: УЛС ТӨР НИЙГМИЙН СОНИН САЙХАН ЗГМ: СЭДЭВ ZGM … · Хүүхдийн хөгжил, хүмүүжил, төлөвшил нь Монгол орны ирээдүй

Хавар­зуны улиралд Pantone институт мөн улбар шар болон

улаан өнгөнүүд дээр онцгой анхаарал хандуулсан. “Эдгээр нь өөртөө итгэлтэй, бат бөх байр суурийг илтгэсэн, хүчирхэг өнгөнүүд юм” хэмээн Pan­

tone­ын мэргэжилтнүүд сонголтоо тайлбарлажээ. Бүхэлдээ гэгээлэг,

саармаг өнгөтэй интерьерт улбар шар, улаан өнгөтэй жижиг тавилга маш гоёмсог деталь болж өгнө.

“Амьд Шүр” өнгө энэ оны гол өнгөөр нэрлэгджээ. Тэр дундаа

илүү зөөлөн хэлбэрийн шүрэн ягаан өнгө нь ойрын жилүүдэд статусаа алдахгүй тул одооноос ийм өнгийн тавилга, аксессуарыг зоригтойгоор худалдан авч болно

шүү. Тухайлбал, шүрэн ягаан өнгийн түшлэгтэй сандал эсвэл ханын цаас

зэрэг нь нарийн мэдрэмжтэй шийдэл байх болно.

| ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ08 АМЬДРАЛЫН ХЭМНЭЛ 2019.11.20, ЛХАГВА~№204 (1256)

Гэр бүлийн шинэ гишүүнээ хүлээж буй аав, ээж нар хүүхдийнхээ өрөөг хэрхэн тохижуулахаа

шийдэж амжаагүй бол анхаарлаа хандуулаарай. Энэ онд интерьер дизайн тэр дундаа хүүхдийн өрөөний тохижуулалтад саармаг өнгө ноёрхож байна. Хэрэв та Instagram болон Pin­terest ашиглан Neutral Nursery хэмээн хайлт хийвэл саармаг өнгө давамгайлсан, байгальд ээлтэй, амар тайван мэдрэмж төрүүлсэн интерьер заслуудыг олж харах болно. Кейт Хадсон, Молли Симс, Ная Ривера зэрэг алдартнууд хүүхдийнхээ өрөөг уг трендээр чимэглэж, олон нийтийн сүлжээ, блогоороо дамжуулан саармаг өнгөний давуу талыг хуваалцсаар байгаа

Г.Санжааханд , ЗГМ сонин

Саармаг өнгөөр дагнан зассан өрөө нь нярай хүүхдээс авахуулаад өсвөр насны хүүхдүүдэд хүртэл тохиромжтой

Загвараас гадна дизайны салбарт ч хүчтэй нөлөөлдөг Америкийн Pantone компани жилд хоёр удаа Нью-Йоркийн загварын долоо хоногийн үеэр ирэх улирлын үндсэн өнгөнүүдийг нэрлэдэг

уламжлалтай. Тэд энэ оны гол өнгөнүүдийг аль хэдийн зарлаад амжсан. Харин бид тэдгээр өнгөнүүдийг хэрхэн интерьертээ нэвтрүүлж болохыг зөвлөж байна.

Энэ оны гол өнгөнүүдийг хэрхэн интерьертээ

нэвтрүүлэх вэ

юм. Саарал, бор, бор шаргал зэрэг

саармаг өнгө нь хүүхдийн сэтгэл зүйд аюулгүй, амар амгалан мэдрэмж төрүүлж, нөхөрсөг, нээлттэй нэгэн болж өсөхөд нөлөөлдөг байна. Түүнчлэн саармаг өнгөөр дагнан зассан өрөө нь дизайны хувьд хувирах чадвар сайтай ба нярай хүүхдээс эхлээд өсвөр насны хүүхдүүдэд хүртэл тохиромжтой. Хүүхдийн өрөөг саармаг өнгөөр дагнан тохижуулсан тохиолдолд эгдүүтэй чихмэл тоглоомын оронд ногоон ургамал, цэвэр модон тоглоом зэр гийг сонгохыг интерьер дизай-нерууд санал болгож байна.

Тухайн хүүхдийн зан чанар, сэтгэлгээ, сонирхолд тааруулж өрөөг тохижуулах нь хүүхдийг бие даах, өрөөндөө цагийг зөв зохистой өнгөрүүлэх, өөрөө өөртэйгөө ярилцах, тоглох,

өөрийн гэсэн орон зайгаа бий болгох зэрэгт эерэг нөлөө үзүүлдэг байна. Мөн зан аашийн төлөвшил, цаашдын амьдралд маш чухал байр суурь эзэлдэг болох нь тогтоогджээ.

Хүүхдийг тав тухтай байлгах үүднээс өрөөг нь хичээл хийх, тоглох, амрах гэсэн гур ван хэсэгтэй төлөвлөх нь зохимжтой. Хүүхдийн өрөөнд гял цал, тод өнгөтэй тавилга байхаас илүү эрүүл мэндэд нь сайнаар нөлөөлөх, чанартай эд зүйлс хэрэгтэй байдаг.

Модон тавилгууд агаар нэвт­рүүлж, өрөөний энергийг нэ­мэг дүүлж, зогсонги бай далд орохоос сэргийлдэг тул хүүх­дийн өрөөнд нэн тохи ромжтой. Харин хананы обойн өнгө хүүхдийн харааг ядраахгүй, тайвшруулах өнгөтэй байвал хүүхэд өдөржингөө өрөөндөө өнжсөн ч түүртэхгүй. █

Саармаг өнгө хүүхдийг нөхөрсөг, нээлттэй болоход нөлөөлдөг

Шүрэн ягаан

Ханасан улбар шар

Язгууртны цэнхэр

Өвсний ногоон

Сонгодог beige

Little Princess гэх даруухан, ихэмсэг, язгууртны цэнхэр өнгө нь богемын

уур амьсгалтай зэс өнгөтэй маш сайхан зохицдог. Жижиг аксессуар хадгалах зориулалттай алтан тавиур дээрх цэнхэр сав үүний шилдэг жишээ юм. Мөн гал

тогооныхоо тавилгыг язгууртны цэнхэр өнгөөр хийхийг хүсвэл бариул

г э х мэт жижиг деталиуд нь алт эсвэл зэс өнгөтэй байвал тун загварлаг харагдана.

Ямар ч үеийн, ямар ч жаг­саалтад ногоон өнгө заавал ордог уламжлалтай. Сэтгэл тайвш­руулах, эрүүл энхийг илтгэх, байгальтай ойр мэдрүүлэх ногоон өнгийг гэртээ аксессуар эсвэл

ургамал хэлбэрээр нэвтрүүлээрэй.

Хэзээ ч моданаас гардаггүй өнгөнүүдийн тоонд мөн сонгодог beige албан ёсоор багтдаг. Ийм өнгийг бүтээлэг, нөмрөг, хивс зэрэг гэрийг тухтай, дулаан

харагдуулах зориулалттай чимэглэлд ашиглахад илүү

зохимжтой. █

Page 9: УЛС ТӨР НИЙГМИЙН СОНИН САЙХАН ЗГМ: СЭДЭВ ZGM … · Хүүхдийн хөгжил, хүмүүжил, төлөвшил нь Монгол орны ирээдүй

ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ | ГОО САЙХАН 09 2019.11.20, ЛХАГВА~№204 (1256)

М.Наранмандах:

ӨВӨРМӨЦ ТӨРХ, ӨӨРТӨӨ ИТГЭЛТЭЙ АЛХАА, ӨӨГҮЙ САЙХАН БИЕЭРЭЭ ЗАГВАРЫН ЕРТӨНЦӨД “ТОДОРЧ” БУЙ МОДЕЛЬ М.НАРАНМАНДАХЫГ “ГОО САЙХАН” БУЛАНДАА ОНЦОЛЖ БАЙНА. ТЭРБЭЭР ЗӨВХӨН ЗАГВАР ӨМСӨӨД ЗОГСОХГҮЙ NUDE ART ТӨРЛИЙН ЗУРАГ АВАХУУЛЖ, ОЛНЫ АНХААРАЛД ӨРТӨӨД БАЙГАА ЮМ. 15 НАСНААСАА ЗАГВАРЫН ЕРТӨНЦӨД ХӨЛ ТАВЬСАН М.НАРАНМАНДАХ GLORIA MODEL AGENCY-Г ТОП МОДЕЛЬ О.УЯНГЫН ХАМТ ҮҮСГЭН БАЙГУУЛЖЭЭ.

Би энгийн амьдралд дуртай

О.Даваасүрэн, ЗГМ сонин

Биеийн жин: 58кг Биеийн өндөр: 177см Биеийн харьцаа: 90:62:91 Биеийн хамгийн дуртай хэсэг:

Бэлхүүс, өгзөг Орд: Арслан Төрсөн он, сар, өдөр: Нууц Нүдний өнгө: Бор Үсний өнгө: Цайвар бор Төгссөн сургууль:

МУИС, СЭЗИС Ажил: Загвар өмсөгч,

Make up Artist Мэргэжил:

Бизнесийн удирдлага Идэх дуртай хоол: Ээжийнхээ

хийсэн хоол, Япон хоол Дуртай сүрчиг:

Miss Dior Le Parfum Дуртай өнгө:

Улаан, алтан шар, цагаан, Хобби: Ууланд алхах, спортоор

хичээллэх, нүүр будах, усанд сэлэх Зорилго: Загварын салбарт

амжилт олж, улс орны хөгжилд өөрийн хувь нэмрийг оруулах Дуртай брэнд: Залуусын

бүтээсэн, дундаж хэрэглээний брэнд хэрэглэх дуртай Баримталдаг зарчим: Тууштай,

үнэнч, шударга байх Багын хоч: Тэмээ, шонгийн мод,

гавал Үзэх дуртай кино: Хүүхдэд

зориулсан кино Хэлэх дуртай үг: Мэдлэг

мэдээллээр үргэлж цангана Өглөөг хэрхэн эхлүүлдэг вэ:

Өглөөг аз жаргал, эрч хүчтэй эхлүүлэхийг хичээдэг.

Page 10: УЛС ТӨР НИЙГМИЙН СОНИН САЙХАН ЗГМ: СЭДЭВ ZGM … · Хүүхдийн хөгжил, хүмүүжил, төлөвшил нь Монгол орны ирээдүй

нарийн бичгийн дарга Антонио Гутеррешийн хэлдгээр “Ази тив нүүрсэнд донтсон байдлаасаа түргэн салах шаардлагатай”. Үүний тулд төвийн халаалтын хамрах хүрээг тэ лэх, цахилгаан эр чим хүчний шу гам сүл­жээний ба талгаат ажил­лагааг дээшлүүлэх, дулаалгаа сайжруу лах, цахилгаан эр чим хүчний зо хист үнэ тогтоох зэрэг аж луу дыг шийд вэрлэх ёстой юм. Ялангуяа амины орон сууц ны дулаалгын асуу далд хэтэрхий удаан хайхрамжгүй ханджээ. Танай Засгийн газар ирэх таван жилд амжиж бодитой үр дүнд хүрэх далайцтай бодлого боловсруулна гэж найдаж байна.

-Агаар дахь том болон на-рийн ширхэглэлт тоосонцрын агууламж үлэмж хэмжээгээр буур сан нь нүдэнд илт байгаа ч азотын давхар исэл, хү хэр-лэг хий бо лон угаарын хийн

агууламж нэ мэг дэж байгаад тө дийлөн анхаарал хан-дуулахгүй бай на. Энэтхэгийн Шинэ Дели хотод 2005 онд хийсэн судалгааны дүн гээр азотын дав хар исэл нь Дэлхийн эрүүл мэндийн бай гууллагаас тодор хойлсон бусад зур гаан төрлийн агаар бохирдуулагч бодистой харьцуу лахад хүний эрүүл мэндэд хамгийн хөнөөлтэй гэсэн дүн гарсан байсан. Та Энэтхэгт ч НҮБ-ын хүүхдийн санг төлөөлөн ажиллаж байсан шүү дээ.

| ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ10 2019.11.20, ЛХАГВА~№204 (1256) ЗГМ: ЗОЧИН

Б.Намуунболор, ЗГМ сонин

Агаарын бохирдлын эх, хүүхдийн эрүүл мэндэд үзүүлэх нөлөөлөл, түүнийг бууруулах талаар

улс орнуудын хооронд туршлага солилцох “Азийн хот, суурин газрын агаарын бохирдлын эх, хүүхдийн эрүүл мэндэд үзүүлэх нөлөөг бууруулах шинжлэх ухаан, бодлогын хэлэлцүүлэг” өнгөрсөн сард Улаанбаатар хотод болж өндөрлөсөн. Агаарын бохирдолд жирэмсэн эхчүүд, нярай хүүхдүүд хамгийн өртөмтгий байгаа бөгөөд Монгол Улс ойрын таван жилийн хугацаанд нүүрсийг хэрэглээнээс бүрэн хасах далайцтай бодлого хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзэж байгаа юм. Хэлэлцүүлгийн үеэр НҮБ-ын Хүүхдийн сангийн Зүүн ази, номхон далайн захирал Карин Хулшофтой тусгайлан

Угаарын хий ихтэй орчинд байх нь ургийн жин бага байх, хугацаанаас өмнө төрөх зэрэг олон сөрөг үр дагавартай

Агаарын бохирдлыг хоёр дахин бууруулсан ч агаарын чанар

хангалттай сайжрахгүй

Антонио Гутерреш “Ази нүүрсэнд донтсон байдлаасаа түргэн салах шаардлагатай”

ярилцсаныг хүргэе. -Монгол Улсын Засгийн

газар нийслэлийн зарим дүү-рэгт түүхий нүүрс түлэхийг хо риглосон нь агаарын бохирдлыг бууруулахад чамлахааргүй үр дүнтэй байлаа. Агаарын бохирд лыг бууруулахын тулд хэрэгжүүлж буй Засгийн газрын бодлогыг та хэрхэн дүгнэж байна вэ?

­PM2.5 буурсан эсэхийг дүгнэ­хээс өмнө хэдэн сарын тоон үзүүлэлтийг харах хэрэгтэй гэж бодож байна. Агаарын чанар өмнөхөөс хоёр дахин сайжирсан ч эрүүл орчин бүрдүүлэхэд хангалтгүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Иргэдээ эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхээр нь бүрэн хангахын тулд танай Засгийн газар суурьшлын бүсэд бүх төрлийн хатуу түлш түлэхийг бүрэн хориглох шийдлийг нэн яаралтай олох шаардлагатай. НҮБ­ын Ерөнхий

Агаар бохирдуулагч азотын давхар исэл, хүхэрлэг хий, угаарын хийг бууруулах тал дээр Монгол Улс Энэтхэгээс юу сурч болох вэ?

­Энэтхэгт агаарын чанар Монголынхоос өөр л дөө. Аж үйлдвэрлэл, тээврийн хэрэгсэл, хотжилт болон хөдөө аж ахуйн гаралтай хог хаягдал шатаасан утаа болон хоол хийх зорилгоор хатуу түлш ихээр түлдэгтэй хол­боотой. Харин Монголд орчноо дулаан байлгахын тулд нүүрс түлдэг нь агаарын бохирдлын гол шалтгаан. Тэгэхээр Монголын нөхцөлд PM2.5­д голчлон анхаа рах хэрэгтэй юм. Гэхдээ сайжруулсан түлш хэрэглэж эхэлсэнтэй зэрэгцээд угаарын хийн агаар дахь агууламж нэ мэгдсэн, олон хүн угаартаж бай гаа зэрэг нь санаа зовоох үзүүлэлт мөн. Энэ бохирдуулагч бодис нь жирэмсэн эмэгтэй чүү-

Гэрэл зургийг С.Батсайхан

Page 11: УЛС ТӨР НИЙГМИЙН СОНИН САЙХАН ЗГМ: СЭДЭВ ZGM … · Хүүхдийн хөгжил, хүмүүжил, төлөвшил нь Монгол орны ирээдүй

ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ | ЗГМ: ЗОЧИН 11 2019.11.20, ЛХАГВА~№204 (1256)

МОНГОЛЫН ЗАСГИЙН ГАЗАР ИРЭХ ТАВАН ЖИЛД АМЖИЖ БОДИТОЙ ҮР ДҮНД ХҮРЭХ ДАЛАЙЦТАЙ БОДЛОГО БОЛОВСРУУЛНА ГЭЖ НАЙДАЖ БАЙНА.

БАГА НАСНЫ ХҮҮХДЭЭР МОРЬ УНУУЛНА ГЭДЭГ ОРЧИН ЦАГТ ОРШИЖ БОЛОМГҮЙ ХҮҮХДИЙН ХӨДӨЛМӨРИЙН ТЭВЧИШГҮЙ ХЭЛБЭР МӨН.

дэд хамгийн хортой. Угаа-рын хий ихтэй орчинд байс-наар ураг хүчилтөрөгчийн дутагдалд орох, ургийн өсөлт удаашрах, цаашлаад үр зулбах магадлалыг нэмэгдүүлэх сөрөг үр дагавартай. Дотоод орчинд нүүрс түлэхээ нэн яаралтай болих ёстойг л энэ үзүүлэлт баталж байгаа хэрэг. Агаарын бохирдол бол ерөнхий статистик хараад дүгнэлт хийх асуудал биш. Хүүхэд нэг бүрт үзүүлэх нөлөөлөл нь ямар байгаа вэ гэдэгт анхаарах ёстой юм.

-Та Монголд “Азийн хот, суурин газрын агаарын бохирдлын эх, хүүхдийн эрүүл мэндэд үзүүлэх нөлөөг бууруулах шинжлэх ухаан, бодлогын хэлэлцүүлэг” олон улсын хуралд оролцсон. Хэлэлцүүлгээс ямар үр дүн гарав?

­Хэлэлцүүлэгт агаарын чанарын асуудлаар мэргэшсэн олон улсын шилдэг эрдэмтэд, Монгол болон бүсийн бусад орны бодлого тодорхойлогчид хамтран асуудлыг хэлэлцсэн. Агаарын бохирдол улс орнуудын нөхөн үржихүйн үзүүлэлтэд нөлөөлдгийг олон шинэ баримтаар баталлаа. Харин сайн мэдээ гэвэл, зөв ашиглаж чадвал агаар цэвэршүүлэгч төхөөрөмж нөхөн үржихүй, нярайн эрүүл мэндэд эерэг нөлөөтэйг тогтоолоо. Бодлого тодорхойлогчид өөрсдийн улс орондоо хэрэгжүүлж байгаа шилдэг туршлагуудаа хуваалцаж, бүс нутгийн хэмжээнд хамтран ажиллах талаар тодорхой яриа хэлэлцээрүүд эхэлсэн. Эрүүл мэндийн салбарынхан энэ төрлийн хэлэлцүүлгүүдэд илүү идэвхтэй оролцох шаардлага байгаа нь тодорхой ажиглагдсан. Яг энэ асуудлаар буюу эрүүл мэндийн салбарынхан бага насны хүүхдүүд болон нийгмийн эмзэг бүлгийнхний эрүүл мэндэд агаарын бохирдлын үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах чиглэлд ямар оролцоотой байж болох талаар Монгол Улс танилцуулсан. Эрүүл мэндийн

Гэр бүлийн харилцааг дэмжих бодлогыг зөвхөн ёс суртахуун, нийгмийн хариуцлагын хувьд хэрэгжүүлэх ёстой зүйл гэж бодох нь өрөөсгөл. Харин эдийн засаг, нийгмийн нөлөөллийн хувьд хамгийн ухаалаг арга хэмжээ юм.

яам Сангийн яамтай хамтран хүүхдүүдийг сүрьеэгийн вакцинд хамруулж байна. Мөн НҮБ­ын Хүүхдийн сан Монголын Эрүүл мэндийн яамтай хамтран эрүүл мэндийн салбарын ажилтнуудыг

чадавхжуулах үүднээс агаарын бохирдлын эх, хүүхдийн эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийн тухай сургалтын хөтөлбөр зохион байгуулахаар төлөвлөж байна.

-Хүүхдийн эрүүл мэнд насанд хүрэгчдийн шийдвэрээс бүрэн хамааралтай. Эцэг эхчүүд хүүхдүүдээ эрүүл саруул өсгөх тал дээр та ямар зөвлөмж өгөх вэ?

­Хүүхдийн эрүүл мэнд, хөгжилд эцэг эхчүүд яах аргагүй шийдвэрлэх нөлөөтэй. Эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ тоглож, ном уншиж өгч, эрүүл хоол идэж, цаг хугацаандаа дархлаажуулалтад хамрагдаж байгаа эсэхэд тогтмол хяналт тавьж байх ёстой. Төр, хувийн байгууллагууд гэр бүлийг дэмжих бодлого авч хэрэгжүүлэх нь түгээмэл болсон. Амаржсаны дараа эх болон эцэгт цалинтай чөлөө олгох, хүүхэд нь өвдсөн үед эцэг эхэд цалинтай чөлөө олгох, сүүний чөлөө, хүүхэд хамгааллын тэтгэмж гэх мэт хэлбэрээр дэмжих болсон. Харин одоо тэдгээр бодлогыг тууштай хэрэгжүүлэх л чухал байна. Гэр бүлийн харилцааг дэмжих бодлогыг зөвхөн ёс суртахуун, нийгмийн хариуцлагын хувьд хэрэгжүүлэх ёстой зүйл гэж бодох нь өрөөсгөл. Ха рин эдийн засаг, нийгмийн нөлөөллийн хувьд хамгийн ухаа лаг арга хэмжээ юм.

-Хүүхдийн эрхтэй холбоотой орхиж болохгүй бас нэг

зүйл нь унаач хүүхдүүдийн асуудал. НҮБ-ын хүүхдийн сан энэ асуудалд ямар байр суурьтай байдаг вэ. Азийн орнуудад хүүхдийн х ө д ө л м ө р и й н т э в ч и ш г ү й ямар хэлбэрүүд байдаг, тэдгээр орон асуудлаа хэрхэн шийддэг талаар туршлага хуваалцвал?

­ Б а г а н а с н ы хүүхдээр морь у н у у л н а г э д э г орчин цагт оршиж боломгүй хүүхдийн х ө д ө л м ө р и й н тэвчишгүй хэлбэр мөн . Ихэвчлэн ядуу дорой айлын хүүхдүүд уралдааны морь унах үеэрээ эрүүл мэнд, амь насаараа хохирч байна. Монгол улс уламжлалт морин уралдаанаа хийж болно. Гэхдээ насанд хүрсэн унаачдаар унуулах хэрэгтэй. НҮБ­ын Хүүхдийн сан өмнө нь Арабын Нэгдсэн Эмиратын Засгийн Газартай хэлэлцэж, 18­аас доош насны хүүхдүүдийг тэмээн уралдаанд унаачаар оруулахгүй байх зохицуулалтыг амжилттай нутагшуулж байсан. Монголын Засгийн газар ч морь унаачдын насны доод хязгаарыг 18 болгож нэмэгдүүлэх шаарлагатай гэж хэлэх байна.

-НҮБ-ын Хүүхдийн сангаас

хүүхдийн хүнс тэжээлийн дутагдлын талаар гаргасан сүүлийн судалгааны үр дүнгээс товчхон сонирхъё. Хүүхдүүдийн дунд далд өлсгөлөн маш түгээмэл байгааг олж тогтоосон байсан. Танай байгууллага энэ асуудал дээр төрийн байгууллагуудтай хэрхэн хамтран ажиллаж байна вэ?

­ З а с г и й н г а з а р т а й хамтран хийсэн с у д а л г а а г а а р хүүхдүүд идэж б а й г а а х о о л хүнснээсээ эрүүл өсч торниход ш а а р д л а г а т а й шим тэжээлээ авч чадахгүй б а й н а г э с э н дүгнэлтэд хүрсэн. Нөгөөтэйгүүр хүүхдүүд асар их хэмжээний сахартай ундаа, цай, газтай ундаа хэрэглэж байна. Бараг л бүх хүүхэд долоо хоногт дор хаяж нэг удаа чипс, бялуу, печень зэрэг эрүүл мэндэд ямар ч ашиггүй бэлэн хүнс идэж байна. Эрүүл бус хүнсний бүтээгдэхүүний зар сурталчилгаа хүүхдийн хэт таргалалт, шим тэжээлийн дутагдлын шууд шалтгаан болж байна. Монгол Улс Зар сурталчилгааны тухай хуульдаа нэн даруй өөрчлөлт оруулж, эрүүл бус, сахрын агууламж өндөртэй хүнсний бүтээгдэхүүний сурталчилгааг

х я з г а а р л а х хэрэгтэй. НҮБ­ын Хүүхдийн сангийн монгол дахь салбар ЗГ­тай хамтран хөхөөр х о о л л о л т ы г у р а м ш у у л а х , д э м ж и х , х ү ү х д ү ү д э д чиглэсэн хүнсний бүтээгдэхүүний з а р сурталчилгааг ц э г ц л э х , э р ү ү л з ө в хооллолт болон хооллолтын зөв хэвшлийн талаар эцэг эхчүүдийн мэдлэгийг сайж­руулах чиглэлээр ажиллаж байна.

- М о н г о л улс саяхнаас үдийн цай хөтөлбөрт хамрагдаж байгаа ЕБС-уудыг шим тэжээлийн мэргэжилтэнтэй байхыг шаардах болсон. Гэхдээ өнөөдөр ч хүүхдүүдэд шаардлагатай шим тэжээлийг өгөхөөс илүүтэй гэдсийг нь л цатгахад анхаардаг хэвээр байна.

­Эцэг эхчүүд бие давхар болсон үеэсээ эхлэн эрүүл хооллолтын тухай өөрсдийгөө мэдлэгжүүлэх шаардлагатай байна. Үүнээс гадна эрүүл

өглөөний цайг амьдралдаа хэвшүүлэхэд анхаарах хэрэгтэй. Өглөөний цай бол тухайн өдрийн хамгийн чухал хоол. Гэтэл маш олон хүүхэд хичээл, сургуульдаа хоосон ходоодтой, эсвэл хэдэн ширхэг боов боорцог идээд л гарч байна. Цаашлаад сахрын татвар нэвтрүүлэх ажлыг

я а р а в ч л а х ы г зөвлөх байна. Энэ татвараас олсон орлогоор хүүхдийн эрүүл хооллолтыг дэмжих ажлыг идэвхжүүлж болно. Мөн бага насны хүүхдүүдийн дасгал х ө д ө л г ө ө н и й г н э м э г д ү ү л э х а с у у д а л д илүү анхаарах ш а а р д л а г а т а й б а й н а . Б ү х сургуульд биеийн

тамирын хичээлийг долоо хоног бүр тогтмол оруулж, суурьшлын бүсүүдэд дугуйгаар явах, эсвэл явган алхах дэд бүтцийг бий болгох хэрэгтэй байна.

- М о н г о л д а ж и л л а х хугацаандаа та өөр ямар ажил амжуулав?

­Энэ жил хүүхдийн эрхийн конвенцийг баталсны 30 жилийн ой тохиож байна. Энэ хугацаанд Монгол улс асар их ахиц гаргасан. Түүхэнд хамгийн олон хүүхэд ерөнхий боловсролын сургуульд хамрагдаж, илүү олон хүүхэд эрүүл мэндийн үйлчилгээнд хамрагдаж байна. Гэсэн ч шинээр гарч ирж байгаа асуудлууд ч байсаар байна. Би нийслэлийн Баянзүрх дүүргийн 63 дугаар цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцсан. Энд НҮБ­ын Хүүхдийн сан, Швейцарын хөгжлийн агентлаг болон GIZ­тэй хамтран механик агааржуулалт, агаар цэвэршүүлэх систем байршуулсан. Ингэснээр цэцэрлэг илүү эрчим хүчинд хэмнэлттэй болоод зогсохгүй дотоод агаарын чанар сайжирч, хүүхдүүдийг агаарын бохирдлоос хамгаалахуйц болсон байна. Багш нар, хүүхдүүд, эцэг эхчүүд үр дүнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж байсан. Үүнийг бүх цэцэрлэгт заавал мөрдөх стандарт болгох хэрэгтэй. Хүүхдийн сан ч үүний төлөө ажиллах болно. █

Сахарын татвар нэвтрүүлэх ажлыг яаравчлахыг зөвлөх байна. Энэ татвараас олсон орлогоор хүүхдийн эрүүл хооллолтыг дэмжих ажлыг идэвхжүүлж болно.

Page 12: УЛС ТӨР НИЙГМИЙН СОНИН САЙХАН ЗГМ: СЭДЭВ ZGM … · Хүүхдийн хөгжил, хүмүүжил, төлөвшил нь Монгол орны ирээдүй

| ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ12 2019.11.20, ЛХАГВА~№204 (1256) СУРТАЛЧИЛГАА

Page 13: УЛС ТӨР НИЙГМИЙН СОНИН САЙХАН ЗГМ: СЭДЭВ ZGM … · Хүүхдийн хөгжил, хүмүүжил, төлөвшил нь Монгол орны ирээдүй

Хүмүүс туялзуур сэлэмний спортоор хичээллэх гэж байгаа бол хүүхэд байхаасаа л эхлэх хэрэгтэй гэж боддог. Тийм биш юм. Яг үнэндээ туялзуур сэлмээр хичээллэж эхлэхэд хамгийн тохиромжтой үе бол 30­40 нас. Гэхдээ мэдээж олимпын аварга болох зорилгоор биш. Хэрвээ тив, дэлхий, олимпод нэрээ дуурсгасан алдартай тамирчин болохыг хүсвэл таван настайгаасаа эхлэн хичээллэх нь хамгийн тохиромжтой.

ТУЯЛЗУУР СЭЛМЭЭР ХИЧЭЭЛЛЭСНЭЭР...

● Ялж, бас ялагдаж сурна. Ялагдлаас их зүйл сурч, ялалтаас баяр баяслыг мэдэрч өөртөө итгэх итгэл нэмэгддэг.

● Туялзуур сэлэм бол анхны олимпоос өнөөг хүртэл хөтөлбөрөөс хасагдаагүй яваа дөрөвхөн төрлийн нэг.

● Манай улсад долоогоос дээш насны охид, хөвгүүд туялзуур сэлмээр хичээллэж эхэлж байна . Гэхдээ хүүхдийг т а в а н наснаас нь эхэлж

хичээллүүлж болдог.

● Тархины цусан хангамжийг сайжруулж, анхаарлаа төвлөрүүлэх чадварыг нэмэгдүүлдэг.

● Тэдний хувийн сахилга бат өндөр төлөвшиж, олон нийттэй харилцах хандлага эрс сайжирна.

● Хурдан хугацаанд оновчтой шийдвэр гаргах, түргэн сэтгэн бодож, дүгнэлт гаргах чадвартай болно.

● Гэрийн

даалгавар болон ажил

хөдөлмөрт сайн зуршил бий болгоход тусалдаг.

ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ | ХУВЬ ХҮНИЙ ХӨГЖИЛ 13 2019.11.20, ЛХАГВА~№204 (1256)

ихээхэн хувь нэмэртэй байдаг аж.

ЭНЭ ТИЙМ ЧҮНЭТЭЙ БИШ ЮМ

Хувцас хэрэглэлийн хувьд таны өдөр тутмын ажил хэрэг, эсвэл арга хэмжээнд оролцдог хувцаснаас бага зардалтай. Та нэг удаа иж бүрэн хувцсаа авсан байхад удаан хугацаанд солих шаардлагагүй. Бэлтгэл болон дотоодын тэмцээнд ашиглах хувцас хэрэглэл цөм нийлээд 500 мянган төгрөгт багтана. Харин мэргэжлийн тамирчдын олон улсын стандартын иж бүрэн хувцас хэрэгсэл, сэлэм зэрэг бүгд багтаад 1500­2000 ам.доллар болдог. Нэг авсан хувцсаа багадаа 3­4 жил хэрэглэх боломжтой.

БАГААР АЖИЛЛАХ ЧАДВАР Ганцаарчилсан болон багийн

тулаан хийдэг учир багаар ажиллах чадварт суралцуулна.

ТА ХАРААХАНХӨГШРӨӨГҮЙ БАЙНА

Та хэдэн ч настай байж болно. Тэгвэл туялзуур сэлмээр хичээллэж залуу байгаагаа мэдэр. Хөгширч биш хөшиж үхдэг гэдэг шүү дээ.

Өнөөдөр Монголд туялзуур

сэлмээр хичээллэж буй хамгийн ахмад тамирчин 48 настай. Тэгэхээр танд ч боломж бий.

ЗУГААТАЙ БАЙДЛААРЭРҮҮЛ БАЙХ АРГА

Гүйлтийн зам дээр гүйх эрүүл мэндээ хамгаалах хамгийн үр дүнтэй аргуудын нэг л дээ. Гэхдээ бидний ихэнхид жаахан уйтгартай санагддаг. Зугаатай байдлаар эрүүл мэндээ хамгаалах өөр нэг арга хэрэгтэй. Туялзуур сэлэмний клуб бол яг тохирсон сонголт. Та туялзуур сэлэмний клубээс “мөлхөөд” л гарна. Гэхдээ их зугаатай байна. Энэ спортын хамгийн сайхан нь өдөр ирэх тусам улам хүчтэй болж байгаагаа мэдэрч, сэлэмний урлагийг улам илүү эзэмшиж байгаагаа мэддэгт

Б.Мөнхзул, ЗГМ сонин хянаж тэмцэлддэг. Хэрэв та сэлэм бариад өрсөлдөгчтэйгөө тулалдаж л байгаа бол биеийн бүх хэсгийг хяналтдаа байлгаж байх ёстой. Хөдөлгөөн бүрээ хянаж, нямбай гүйцэтгэх шаардлагатай. Энэ нь биеийн олон хэсгийг хөгжүүлдэг ба овсгоог нэмэгдүүлдэг. Тулалдаж байгаа тамирчин хооронд биеэрээ хүрэлц дэггүй тул жингийн ялгаа байхгүй, гэмтэл хамгийн багатай спор туу дын нэг зүй ёсоор ордог.

ТАНСАГТуялзуур

сэлэм бол тан­саг спорт. Кино­нуудад гардаг сэ­лэм ний тулаануудыг бод. Цаанаа л нэг ихэмсэг Одоо танай хүүхэд хамгийн аюул­гүй замаар, дээр дурдсан өгөөжүүдийг хүртээд тулалдах нь. Бүх спорт гоё. Гартаа бөмбөг барьж болно, ө р с ө л д ө г ч т э й г э э ба рилдаж болно. Гэхдээ гартаа сэлэм бариад зогсох бол тансаг. Энэ төрлийг язгууртны спорт гэсэн нь ч учиртай. Хүүхдүүд тань найзууддаа гайхуулж ярих болно. Найзууд нь дагана, сэлэм нөхөрлөлийг бий болгоно. Дашрамд дурдахад хүүхэд дунд сургуулиа төгсөөд гадаад орны аль нэг сургуульд орох өргөдлөө бичихэд туялзуур сэлмээр хичээллэж байсан түүх нь том давуу тал болдог юм. █

● Хурд хүч, орон зай, богино хугацаанд хариу үйлдэл үзүүлэх чадвар, цагтай ажиллах мэдрэмж зэргийг хэрхэн нэгтгэж ажиллах хийсвэр сэтгэлгээг хөгжүүлэхэд эерэг нөлөө үзүүлдэг. Тиймээс туялзуур сэлэмний спортыг биеийн хүчний шатар хэмээн нэрлэдэг.

ИДЭВХТЭЙ ДАСГАЛ ХӨДӨЛГӨӨН

Туялзуур сэлэмний жирийн бэлтгэл хийхэд нэг цагт 420­700 ккал шатаадаг байна.

ТУЯЛЗУУР СЭЛЭМ АЮУЛГҮЙ СПОРТ

Тулааны спортын төрлүүдээс хамгийн аюулгүй нь туялзуур сэлэм. Тулааны явцад бэртэл авах магадлал ердөө 20 хувь. Уг спортын хувцсыг таныг хамгаалахын тулд зохион бүтээсэн билээ. Маск, цамц, бээлий, өмд, урт оймс, пүүз зэрэг таныг бэртлээс хамгаална.

ХҮЧИРХЭГ ЗҮРХ Туялзуур сэлэмний идэвхтэй

дасгал хөдөлгөөн нь глюкозын түвшинг нэмэгдүүлж, цусны

даралт бууруулж, зүрхний цусан хангамжийг сайжруулдаг юм.

ААШ ЗАНД ҮЗҮҮЛЭХ НӨЛӨӨЛ

Бие махбодийн болон сэтгэл зүйн хүнд байдлыг даван туулах арга замыг сайж руулаж, өөрийгөө

хянах чадварыг нэмэгдүүлж,

уур уцаа­р ы г удирдах,

т ү ү н и й г з ө в ө ө р д а в а н т у у л а х чадварыг суул гадаг . Энэ нь стресс болон сэтгэлийн д а р а м т ы г

багасгахад

Туялзуур сэлмийг сонгох шалтгаан

“Язгууртан”-ы спорт

оршиж байна.

ШИНЭ ЧАДВАРУУД СУРНАӨмнө өөрт байгааг мэддэггүй

байсан чадваруудаа сэлмээр дамжуулж олж авна гэдэг гоё биш гэж үү. Та өмнө нь сонсож ч байгаагүй үг, хөдөлгөөн, сэлэмний урлагийг сурах болно. Насанд хүрсэн хойноо сэлэмний урлагийг эзэмшихийн нэг давуу тал нь та шинэ юм сурч байгаадаа маш мэдрэмтгий байж, түүнээсээ таашаал авдаг юм.

ТАРХИНЫ ЭРҮҮЛМЭНДЭД ТУСТАЙ

Тархины ямар нэгэн өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй арга нь тархиа байнгын ажиллагаатай байлгах гэж үздэг. Дунд насныхан ихэнх цагаа нүд, гараа хөдөлгөхөд л зарцуулаад байх шиг. Харин туялзуур сэлэм нь биеийнхээ хөдөлгөөн бүрийг бүх тархиараа удирддаг юм. Тархи судлалын олон улсын сэтгүүлд гарсан нийтлэлд туялзуур сэлэмний нөлөө нь тав хоногийн дараагаас л гарч эхэлснийг онцолжээ. Биеийн хүчний шинэ эрдэм сурангаа тархиа

эрүүлжүүлээд байна гэдэг нь гайхамшигтай.

ХҮНДЛЭЛ, НАЙРСАГ ХАРИЛЦАА

Энэ бол туялзуур сэлэмний хамгийн сайхан нь. Туялзуур сэлэм нь хүмүүсийг хооронд нь холбодог том зүйл. Бусад спортыг бодвол туялзуур сэлэм нь нас, хүйс, ур чадвараар нь зааглахгүйгээр холбох боломжтой. “Шинэков”­ууд ихэвчлэн туршлагатай, ахмад сэлэмчдээс суралцаж, тэднийг үзэж, харилцан нөхөрлөж чаддаг. Мөн тэмцээний үеэр ч сайхан нөхөрлөлүүд бий болдог.

БИЕИЙН ХҮЧНИЙ ДАСГАЛЭнэ бол биеийн хүчний спорт.

Фитнесс. Хөлбөмбөг, гар бөмбөг шиг л таныг хөдөлгөж чадах тийм спорт. Харин бусад спортоос ялгаатай нь биеийн бүх хэсгээ

Page 14: УЛС ТӨР НИЙГМИЙН СОНИН САЙХАН ЗГМ: СЭДЭВ ZGM … · Хүүхдийн хөгжил, хүмүүжил, төлөвшил нь Монгол орны ирээдүй

| ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ14 2019.11.20, ЛХАГВА~№204 (1256) СУДАЛГАА

№ Үнэ шилжилтийн тайлан Тайлагнах хугацаа Тайлагнах татвар төлөгч

1 Үнэ шилжилтийн ажил гүйлгээний жилийн тайлан

Жилийн эцсийн татварын тайлангын хамт

Харилцан хамааралтай ажил гүйлгээ хйисэн бүх татвар төлөгч

2 Дотоод үнэ шилжилтийн тайлан

Жилийн эцсийн татварын тайлангийн хамт

­ 6 тэрбум ба түүнээс дээш борлуулалтын орлоготой компани эсвэл групп

­ Гадаадын хөрөнгө оруулалттай3 Ерөнхий үнэ шилжилтийн тайлан

4 Улс бүрээр тайлан­ Санхүүгийн жил сүүлийн

өдрөөс хойш 12 сарын хугацаанд

­ Үндэстэн дамнасан группийн толгой этгээд

­ Монгол улсад байдаг группийн оролцогч

­ Томилогдсон тайлагнагч этгээд

Өнөөгийн өрсөлдөөнтэй зах зээлийн нөхцөлд амжилттай бизнесийн үйл ажиллагаа явуулах үндэс нь байгууллага маркетингийн үйл ажиллагаагаа хэрхэн зөв зохистой зохион байгуулах цаашлаад хэрэглэгчээ хэрхэн гүн гүнзгий сайтар судалж тэдэнд тохирсон маркетингийн үйл ажиллагаа, хөтөлбөрийг явуулж байгаагаас шалтгаалах болсон. Манай улс өрсөлдөөнт зах зээлийн харилцаанд шилжин ороод ойролцоогоор гурван арван жилийг туулах зуур худалдаа үйлчилгээний салбарт олон шинэчлэл өөрчлөлт гарснаар уг салбар улсын хөгжил цэцэг­лэлтийн нүүр царайг илэрхийлж байна. Сүүлийн гурван жилийн дотор олон улсын стандартад

нийцсэн БНСУ­ын дэлгүүрийг Скай Трейдинг ХХК франчайз байдлаар худалдааны салбарт нэвтрүүлсэн нь уг салбарын өрсөлдөөнийг ширүүсгэсэн үйл явдал боллоо. Үүгээр зогсохгүй ОХУ­н Абсолют дэлгүүр мөн хэд хэдэн салбарыг нээгээд байгаа нь уг зах зээлийн хуучин ноёрхогчдыг үйл ажиллагаагаа эргэн харж, цаашлаад хөгжлийн шинэ зүгт чиглэхийг шахамдуулах болсон. Энэ шалтгааны улмаас байгууллагын дээд шатны менежрүүдэд байгууллагаа бүхэлд нь шинжлэх шаардлага тулгарч байгаа.

Улаанбаатар хотод гадны хөрөнгө оруулалттай эсвэл дотоодын хөрөнгө оруулалттай хэрнээ гадны хүнсний франчайз

сүлжээ дэлгүүрүүд ихээр нэмэг дэх болсон нь дотоодын хүнсний дэлгүүрүүдэд зах зээлээ алдах эрсдлийг бий болгож байна. Олон улсын франчайз хүнсний сүлжээ дэлгүүрүүдийн болон дотоодын стандарт ихээхэн ялгаатай байна. Монгол Улсын зах зээлд гадаад барааны тэмдэг, худалдааны нэрийг ашиглаж бүтээгдэхүүн үйлчилгээ үзүүлж байгаа аж ахуйн нэгжүүдийн тоо жил ирэх тусам улам өссөөр байна. Худалдааны салбар нь Монгол Улсын эдийн засагт бусад үйлчилгээний сал­ба руудаас илүү чухал байр суурийг эзэлж байгаа юм.

Франчайзинг гэх сүүлийн 50 жилд хурдацтай хөгжиж байгаа энэхүү бизнесийн тогтолцоог

дэлхийн жижиглэн худал дааны гуравны нэгээс илүү хувь нь ашигладаг гэсэн тооцоо байдаг. Харин Монгол Улсын хувьд энэ нь харьцангуй шинэ ойлголт бөгөөд 2007 оноос өмнө нэг ч дэлхийн томоохон сүлжээ бараа бүтээгдэхүүн зах зээл дээр албан ёсны эрхтэйгээр байдаггүй байжээ. Дэлхий улам бүр нэгдэж, корпорациуд олон янзын хүндрэл хүч сорьсон зүйлстэй тулгарч байна (EU байгуулагдах гэх мэт). Орчин үед компаниуд аливаа сорилтыг хүлээх биш харин урдаас нь явдаг болсон нь амьд үлдэх хамгийн сайн арга зам болоод байна. Байгууллагын хөгжил нь хүмүүс ба байгууллагыг илүү үр бүтээлтэй болгох төлөвлөгөөт өөрчлөлтийг хэрэгжүүлэх

техникүүдийн цогц юм. Гадаад дотоодын хүнсний сүлжээ дэлгүүрүүдийн хувьд шинэ шинэлэг байдал хэрэглэгч рүү чиглэсэн үйлчилгээгээр ялгарч байна. Энэ нь франчайз дэлгүү­рүүдийн хувьд олон улсын стан­дартын дагуу үйл ажиллагаа, үйл чилгээгээ явуулж байгаатай холбоотой юм. Манай дотоодын сүлжээ дэлгүүрүүдийн хувьд олон улсын стандартын дагуу чиглэн ажиллахыг хичээж, нэгд­сэн удирдлагын тогтолцооны стандартуудыг амжилттай нэвт рүүлсээр байгаа хэдий ч хуучин, уламжлалт хэв маяг бүхий үйл ажиллагаа, үйлчилгээ үргэлжилсээр байна.

ДОТООДЫН ХҮНСНИЙ СҮЛЖЭЭ ДЭЛГҮҮРҮҮДИЙН ӨРСӨЛДӨХ ЧАДВАРЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГА

СЭЗИС-ийн магистрант

Сэзис-ийн магистрант

Ө.Ариунтуяа

Д.Хонгорзул

ҮНЭ ШИЛЖҮҮЛЭЛТИЙН ЭСРЭГ ДҮРМИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЬ

Олон улсын түвшинд улс төр, эдийн засгийн хамтын ажиллагаа өргөжин тэлсээр байгаа нь Монгол улсын хувьд уул уурхайд түшиглэсэн хөрөнгө оруулалтыг хамгийн ихээр татдаг уул уурхайн салбарт харилцан хамааралтай талуудын ажил гүйлгээ тэдгээртэй хамааралтай үндэстэн дам­насан корпорациудтай (ҮДК) харьцах, тэднээс авах татвар, үр өгөөжийн асуудал дээр хүндрэл учруулж байна. ҮДК­д хүчирхэгжиж валютын урсгал нэмэгдэх нь улс орнуудын татвар ногдуулалтын асуудалд дараах нэн тэргүүний тулгамдаж байгаа асуудлыг үүсгээд байгаа билээ. Үүнд:

1. Давхар татвар ногдуулалтын асуудал

2. Татварын суурийг багасгаж, ашгийг шилжүүлэх буюу BEPS-н асуудлаар

3. Transfer pricing буюу үнэ шилжүүлэлт

4. Татварын хууль дүрэм зөрчих, хуулийн цоорхой ашиглах.

Эдгээр асуудлыг шийдэх үндсэн арга зам нь давхар татварын гэрээнд нэгдэх, татварын таатай хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх, татварын хяналтын арга хэрэгслийг хялбаршуулж боловсронгуй болгох, татвар ногдох орлогыг бууруулах эрсдэлээс хамгаалах

дүрмийг улс орнууд өргөнөөр ашиглах болсон ба манай орны хувьд эдгээрээс гадна ЭЗХАХБ­аас гаргасан BEPS төслийн хамгийн бага стандарт (minimum standard)­ыг хэрэгжүүлэхэд гарах хүндрэл болоод хууль эрх зүйн хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээнүүд тэдгээртэй холбогдон гарах хууль дүрэм, журам болоод хэрэгжүүлэх, хянах, зөвлөх боловсон хүчин, бүтцийн зохион байгуулалтын хувьд татвар төлөгч болоод татварын албаны хувьд ямар нөлөө үзүүлж буйг шинжлэх мөн Монгол улсаас гадаадын орнуудтай байгуулсан одоогоор хүчин төгөлдөр мөрдөгдөж буй давхар татварын гэрээнүүд нь өнөөгийн уул уурхай, барилга болоод санхүүгийн салбарт Монгол улсын хувьд татварын орлогыг хангалттай хэмжээнд татан төвлөрүүлэхэд төдийлөн ашигтай бус болоод байна. Дээр дурьдсан минимум стандартыг хэрэгжүүлэх зайлшгүй шаард­лагыг хүлээн авснаараа Монгол улс дараах алхмуудыг хийж эхлээд байна. Үүнд:

1. Татварын шинэчилсэн хуулийн найруулгыг баталсан ба 2020 оны 01 сарын 01-ээс мөрдөгдөж эхлэх юм.

2. Татварын удирдлагын нэгд-сэн системийг нэвтрүүлж нэхэмжлэхэд суурилсан

төлөл түүдийг хийж, татварын орлогын төөрөгдлийг багас-гах болоод татвар төлөг-чийн зүгээс төлөлт болон тайлантай холбоотой хүнд рэ-лүүдийг хялбаршуулж байна.

3. Монголын татварын алба нь сегментэд суурилсан шинэчилсэн бүтцийг зохион байгуулах ажлыг хийж байна.

4. Үнэ шилжилтийн тайлантай холбоотой тусгай хэлтэс нэгжийг байгуулсан

“Үнэ шилжүүлэлтийн эсрэг дүрмийг хэрэгжүүлэх нь” судал гааны дүнд Хуулийн хэрэгжилтийг ханган ажил­лахын тулд ЭЗХАХБ­аас гар гасан зарчимуудад тул­гуур лан дотоодын хууль тог­тоом жуудтайгаа уялдуудан

татварын суурийг багасгаж, ашгийг шилжүүлэх, орлогоо нуун дарагдуулах явдлыг багасгахад нэн яаралтай авч хэрэгжүүлэх алхам нь тайлангийн маягтуудыг шинээр батлуулах эргээд тайлан ирүүлсэн болоод татвар төлөгчдөд энэ талаар зөвлөгөө мэдээлэл өгөх хүний нөөцийн боловсон хүчний чадавхийг сайжруулах нь чухал болох нь харагдаж байна. Хөрөнгө оруулалтын хэмжээгээрээ монголын зах зээлд болоод татварын орлогод томоохон байр суурь эзэлж байгаа улс орнуудын үнэ шилжүүлэлтийн тайлагнал болоод хууль, дүрэм журам, татварын албаны бүтэц зохион байгуулалтыг харьцуулж үзэхэд ЭЗХАХБ­аас гаргасан

стандартыг баримтлан зарим нь журам хэлбэрээр зарим нь хуульчилсан байдлаар тусган ажилладаг болох нь харагдаж байна. Мөн энэ чиглэлээр олон улсын сургалтуудад тогт мол хамрагддаг, илтгэл, бүтээлүүдийг хэвлэн нийт лүүлсэн байдал, үнэ шилжилтийн чиглэлээр мэргэшсэн экспертүүдийг сонгон ярилцлагын аргаар судалгаа авахад хангалттай хууль эрх зүйн зохицуулалттай боловч түүнийг хэрэгжүүлэх боловсон хүчин салбарын дэд бүтцийн асуудлыг нэн яаралтай шийдэх хэрэгтэй гэх дүгнэлтэд хүрч байна.

Page 15: УЛС ТӨР НИЙГМИЙН СОНИН САЙХАН ЗГМ: СЭДЭВ ZGM … · Хүүхдийн хөгжил, хүмүүжил, төлөвшил нь Монгол орны ирээдүй

1300 Мбит/с, дундаж нь 1000 Мбит/с гарсан нь хангалттай сайн үзүүлэлт боллоо.

5G холболтын хурд тогтмол тогтвортой байхын тулд бааз станцууд харьцангуй ойр зайд байх ёстой. Дээрх зай туулах явцад гар утасны холболт нийт

есөн станц сэлгэсний дотроос хамгийн удаан нь 800 Мбит/с байлаа.

БНХАУ­ын үүрэн холбооны өнөөгийн нийтлэг гол стандарт ­ 4G холболтын бодит нөхцөл дэх дундаж хурд 100Мбит/с байгаатай харьцуулах аваас 5G сүлжээний эхэн үеийн 1000 Мбит/с нь шинэ технологи давуутайгаа баталсан хэрэг боллоо.

БНХАУ, Өмнөд Солонгос, АНУ, Австрали, Их Британи зэрэг шинэ үеийн сүлжээ түрүүлж нэвтрүүлсэн улсуудад хүртэл бааз станцын тоо цөөн хэвээр, хурдны давуу талыг ашигладаг үйлчилгээ эхлэл төдий байгаатай уялдан хэрэглэгчид 5G ухаалаг утасны жинхэнэ “ид шид”­ийг ирэх оноос л мэдэрч эхэлнэ хэмээн шинжээчид үзэж байна.

Саудын Арабын ван Абдуллын нэрэмжит шинжлэх ухаан , технологийн их сургууль

шинэ төрлийн био нийцэлт полимер (biocompatible poly­mer) нэгдэл зохион бүтээжээ. Уг полимер нь соронзон идэвхт шинж чанартай. Тиймээс төрөл бүрийн цахим төхөөрөмжийн

цахилгаан соронзон талбайн үйлчлэлд мэдрэг юм. Эрдэмтэд уг полимерийг цахим дивайсыг зайнаас удирдах чадвартай “ухаалаг арьс”­ны үндсэн материал болж чадна хэмээн үзэж байна.

Соронзон элемент бүхий маш нимгэн хальсан биополимерийг хүний арьсанд шууд нааж орхих юм. Жишээ нь хүн гарт нь наалттай ийм арьсыг цахим

ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ | ТЕХНОЛОГИ 15 2019.11.20, ЛХАГВА~№204 (1256)

Литий-ионы зай хураагуурт “Байлдаанч луу”

Хятадын 5G сүлжээний бодит хурдыг ZTE шалгав

LG-гийн роботууд хүүхдийн эмнэлэгт

Японы тэнгисийн цэргийн өөрийгөө хамгаалах хүчний захиалгаар бүтээсэн “Тоорю” буюу “Байлдаанч луу” нэртэй шинэ шумбагч онгоцыг Kawasaki Heavy Industries хүлээлгэн өглөө. “Байлдаанч луу” нь цахилгаан автомашин, ухаалаг утсанд байдагтай ижил литий­ионы зай хураагуур ашигладгаараа урьд өмнөх үеийн шумбагч онгоцноос ялгарч байна.

Цэргийн шумбагч онгоц цөмийн, эсвэл дотоод шаталтын технологид тулгуурласан хөдөлгүүр ашигладаг. Шумбагч

онгоцны дотоод шаталтын хөдөлгүүр нь ихэвчлэн дизель—цахилгаан зарчимд тулгуурладаг тул генератор ажиллуулж, эрчим хүч хуримтлуулахын тулд байсхийгээд усны мандалд гарч ирэх шаардлагатай болдог байна. Өнгөрсөн зуунд шумбагч хөлөгт овор ихтэй, нүсэр тугалга­хүчлийн аккумлятор ашигладаг байсан. Харин 90­ээд оноос никель­металгидрид зай хураагуураар сольжээ. Өдгөө уг зай хураагуурыг эрчим хүчний багтаамж илүү сайн, хөнгөн литий­ионы зай хураагуураар сольж эхэллээ.

Зай хураагуурын технологи нь шумбагч хөлгийг эрчим хүчний асар их нөөцтэй болгож өгөх ч дагалдах ноцтой эрсдэл бий. Зай хураагуурын литий нь устай контактлах тохиолдолд цельсийн 1500 градусын халуун үүсгэн шатаж, устөрөгчийн хий ялгаруулдаг тул ялангуяа шумбагч хөлөг гэх мэт хаалттай орчинд онцгой аюултай.

Усан цэргийн мэргэжлийн ур чадвар нь энэхүү аюулаас сэргийлэх баталгаа болж чадна хэмээн Японы тэнгисийн цэргийн хүчин тооцоолж байгаа юм.

БНХАУ­ын 5G сүлжээний хурдыг хэмжсэн урьд өмнийн үзүүлэлтүүд тестийн тусгай орчинд явуулсан, ердийн хэрэглэгчид хамаарал багатай тоо байв. Хэрэглээнд дөнгөж нэвтэрч буйтай уялдан сүлжээний өнөөгийн хурд харьцангуй бага гэсэн ойлголт тус улсын хэрэглэгчдийн дунд байсаар. Шинэ үеийн сүлжээний хэрэглэгч болох нь одоогийн нөхцөлд ч ашигтайг харуулахаар ZTE компани бодит нөхцөлд хэмжилт явуулж шалгалаа.

Тус компани Хятадын Гуанжоу хотын Пажоу дүүрэгт замын түгжрэл дунд яваа автомашинаар зургаан километр зай туулах явцад шинэ сүлжээний хурдыг хэмжиж үзэв. Туршилтаар хэрэглэгч рүү өгөгдөл татах хурд дээд тал нь

Анагаахын үйлчилгээг сайжруулахад робот техник ашиглах боломжийг туршин тодорхойлох зорилгоор Өмнөд Солонгосын LG компанийн бүтээл ­ CLOi нэртэй 25 роботыг Сөүлийн үндэсний их сургуулийн харьяа хүүхдийн эмнэлэгт илгээлээ.

Эмчлүүлэхээр ирж буй хүүхдүүдийн айдсыг дарах, сэтгэл санааны дэмжлэг үзүүлэх үүднээс роботуудыг ердийн тасаг палат төдийгүй мэс засал, эрчимт эмчилгээний хэсэгт хүртэл тараан байршуулах юм. Тайвшруулагч роботын туршилт гурван сар үргэлжилнэ.

Роботууд хүүхдүүдтэй харьцаж тоглохын зэрэгцээ өөр бусад үүрэг гүйцэтгэнэ. LG компани роботуудыг

эмнэлгийн ажилтнууд хооронд видеочат өрнүүлэх, гадаадын үйлчлүүлэгчдэд орчуулга хийх, хүүхдээ эмнэлэгт эмчлүүлэхээр авч ирж буй эцэг эхэд зөвлөгөө өгөхөд мөн ашиглахаар төлөвлөж байна.

Хүмүүст шинэ чадвар олгох

“ухаалаг арьс”

О. Мишээл, ЗГМ сонин

Ийм “арьс”-ыг ID картны оронд төрөл бүрийн нэвтрэх эрх үүсгэхэд ашиглах боломжтой

мэдрэгч-сенсор төхөөрөмжид ойртуулах юм бол зайнаас автоматаар бүртгэж орхино. Тус их сургуулийн эрдэмтэд шинэ “арьс”­ыг хүний зовхинд нааж нүдээ нээх, аних тохиолдол бүрийг бүртгэж туршжээ.

“Ухаалаг арьс” нь цэнэглэх

шаардлагагүй, өөрөө бие даан байнга ажилладаг тул өдгөө хэрэглэгдэж буй зай хураагуур бүхий бичил цахим төхөөрөмжүүдээс давуу. Хэ­дийгээр өгөгдөл, команд оруулах боломжгүй ч, ийм “арьс”­ыг ID картны оронд төрөл бүрийн

нэвтрэх эрх үүсгэхэд ашиглах боломжтой.

Эрдэмтэд уг биополимерт тулгуурлан хүний биеийн байд­лыг хянах, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг таньж тусгай үйлчилгээ үзүүлдэг системд ашиглахаар төлөвлөж байна.

Page 16: УЛС ТӨР НИЙГМИЙН СОНИН САЙХАН ЗГМ: СЭДЭВ ZGM … · Хүүхдийн хөгжил, хүмүүжил, төлөвшил нь Монгол орны ирээдүй

Иргэдийн орлогын өсөлт инфляц,

ханшийн өөрчлөлтийг гүйцэхгүй байна

| ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ16 2019.11.20, ЛХАГВА~№204 (1256)

ЗГМ: ТОВЧХОН ХӨДӨЛМӨРИЙН ЗАХ ЗЭЭЛ

56.5 Хувь. Улсын хэмжээнд 1.2 сая иргэн ажил хөдөлмөр эрхэлж байна. Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад өнгөрсөн сард 10,222 хүн шинээр бүртгүүлсний 56.5 хувь нь ажлаас чөлөөлөгдсөн болон халагдсан иргэд байна.

НИЙГМИЙН ДААТГАЛ

34.3 Тэрбум төгрөг. Нийгмийн даатгалын сангийн орлого энэ оны эхний арван сард өмнөх оны мөн үеэс 353.4 тэрбум төгрөгөөр өсөхөд тэтгэвэрийн даатгалын сангийн орлого 282.7 тэрбум төгрөгөөр, эрүүл мэндийн даатгалын сангийн орлого 34.3 тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ.

ОЮУНЫ ӨМЧОюуны өмчийн газрын мэдээллээр улсын хэмжээнд энэ оны эхний арван сард шинэ бүтээл болон бүтээгдэхүүний загварын патент авахаар 387 иргэн, хуулийн этгээд мэдүүлэг гаргажээ. Нийт мэдүүлсэн шинэ бүтээлийн 71 нь Патентын хамтын ажиллагааны гэрээний дагуу Монгол Улсыг нэр зааж гаргасан олон улсын мэдүүлэг байна. Иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 327 бүтээлд патент олгосны 172 нь шинэ бүтээлийнх, 155 нь бүтээгдэхүүний загварынх байна.

БАНК, САНХҮҮ

10.6 Хувь. Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл энэ оны аравдугаар сарын эцэст 2.0 их наяд төгрөг болж, өмнөх сараас 2.2 хувиар, өмнөх оны мөн үеэс 1.6 хувиар тус тус буурчээ. Чанаргүй зээл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 10.6 хувийг эзэлж байна.

ТӨСӨВ

96.4 Тэрбум төгрөг. Төсвийн тэнцвэржүүлсэн орлого аравдугаар сард 1.1 их наяд төгрөгт хүрч, өмнөх сараас 222.2 тэрбум төгрөг, нийт зарлага, цэвэр зээлийн хэмжээ 1.0 их наяд төгрөг болж, өмнөх сараас 96.4 тэрбум төгрөгөөр өсжээ.

ГАДААД ХУДАЛДАА

65.4 Сая ам.доллар. Гадаад худалдааны тэнцэл энэ оны аравдугаар сард 116.9 сая ам.долларын ашигтай гарч, өмнөх сараас 65.4 сая америк доллараар өссөн байна.

ЭДИЙН ЗАСАГ 17 19

19 18

Rio Tinto, TRQ: “Оюутолгой”­н гүний уурхайн төлөвлөгөө хууль зөрчөөгүй

Б.Эрдэнэбат: Засгийн газар татвараа биш татвар төлөгч ААН­ийн тоог өсгөх ёстой

Ажлын байран дахь сэтгэлийн хямрал $210 тэрбумын гарлагатай

Кайли Женнер $600 саяын хувьцаа худалдав

Улсын инфляц(Хувиар)

10

8

6

4

2

001 02 03 04 05 06 07 08 09 10

Сар болгон гарч буй нийгэм, эдийн засгийн тоон үзүүлэлтээс өнөөд­рийн эдийн засгийн

ноён нурууг тодор хойлж болох юм. Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр эдийн засгийн гол үзүүлэлт инфляц аравдугаар сард улсын хэмжээнд 7.6 хувьтай гарлаа. Өмнөх есдүгээр сард төв банкны зорилтот найман хувиас давж, есөн хувь шүргээд байсан инфляц ийнхүү огцом урууджээ. Ирэх жилийн мөнгөний бодлогод инфляцыг найман хувиас хэтрүүлэхгүй байхаар тусгаад байна. Хэдий тийм боловч өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн индекс 2020 онд хэд болохыг хэн ч өнөөдөр хэлж чадахгүй байна.

Инфляцыг “үзмэрдэх” амаргүй. Иргэдийн худалдан авах чадвар, эдийн засгийн өсөлт инфляцад шууд нөлөөлдөг. Энэ оны хувьд манай улсын өрхүүдийн хоолны чухал орц болох махны үнийн өсөлтөөр инфляц идэвхжсэн.

Инфляцыг задалж үзвэл, нийт өсөлтийнх нь 30 гаруй хувь дан ганц махны үнээс хамаарч байв. Үүн дээр нэмээд төрийн зохицуулалттай цахилгаан, дулааны үнэ нэмэгдсэн нь өрхийн төсөвт дахин зардал нэмсэн билээ. Тэгвэл дээш цойлсон инфляц эргээд гэнэт буурсан нь сайн бодлогын үр дүнд гэхээс илүү эдийн засгийн өсөлт саарч, улмаар иргэдийн худалдан авах чадвар буурсныг илтгэнэ. Энэ оны хоёрдугаар улиралд 7.3 хувиар өссөн байсан дотоодын нийт бүтээгдэхүүн гуравдугаар улиралд 6.3 хувийн өсөлттэй гарснаас үүнийг бас бататган харж болох юм.

Мөн төгрөгтэй харьцах ам.долларын албан ханш мягмар гарагийн байдлаар 2705.69 төгрөгтэй тэнцлээ. Сүүлийн нэг сарын хугацаанд валютын ханш төгрөгийн эсрэг чангарах үзэгдэл давамгайл сан. Монголбанкнаас зарла сан төгрөгийн ам.доллартай харьцах сарын дундаж ханш арав дугаар сард жилийн өм­нөх үеэс 4.4 хувиар суларчээ. Юаньтай харьцах төгрөгийн ханш бас л өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 1.8 хувиар суларсан байна.

Гадаад валюттай харьцах монгол төгрөгийн ханш сулрах хэрээр иргэдийн худалдан авах чадвар буурч, өрхийн амьжиргаа тэр хэрээр доройтох эрсдэл эдийн засагт биеллээ олжээ. Эдийн засаг өсөж, иргэдийн

өнгөрсөн сард 10,222 хүн шинээр бүртгүүлсний 56.5 хувь нь ажлаас чөлөөлөгдсөн болон халагдсан иргэд байна.

Манай улс дефляц руу 2016 онд орж байсан удаатай. Энэ бол эдийн засаг агшин, иргэдийн худалдан авах чадвар эрс доройтсон үе. Өрхийн нийгэм, эдийн засгийн энэ оны гуравдугаар улирлын судалгаагаар, нэг өрхийн сарын дундаж мөнгөн орлого 1.3 сая төгрөг байна. Энэ нь төв банкны зарласан албан ханшаар тооцож үзвэл, 480.8 ам.доллартай тэнцэх аж. Иргэдийн нэрлэсэн цалин өссөн боловч түүний үнэ цэнэ буурсаар байна. Инфляц, ханшийн нөлөөгөөр төгрөгийн үнэлэмж унасаар.

Хэрэглэгчийн итгэлийн индекс судалгаанд оролцогчдын дунд энэ оны турш үнийн түвшин өснө гэсэн хүлээлт давамгайлсан. Тухайлбал, нийслэлийн хэм жээнд инфляц 5.5 хувиас буурахгүй гэж тэд үзжээ. Хэдий үнийн өсөлт тодорхой хувиар оршсоор байх боловч төгрөгийн ханшийн уналт өрхийн хэрэглээг танаж байна. Өмнө нь 30 мянган төгрөгтэй хүнсний дэлгүүр ороод уут дүүрэн бараа, бүтээгдэхүүн авдаг байсан бол өнөөдөр энэ бүхэн түүх болжээ. Эндээс л төгрөгийн үнэ цэнэ, бидний худалдан авах чадвар хэрхэн буурсныг харж болох юм.

Монголчуудын нэрлэсэн цалин өнгөрсөн есөн жилийн хугацаанд гурав дахин өссөн ч бодит цалин 50 гаруй хувиар нэмэгдсэн байна. Бодит цалин худалдан авах чадварыг илэрхийлэх бөгөөд өргөн, хэрэглээний барааны бүтээгдэхүүний үнэ өнгөрсөн хугацаанд нэрлэсэн цалингийн өсөлт даган нэмэгдсээр. Хүн амын нийт хэрэглээнд хамгийн ядуу бүлгийн хүн амын хэрэглээ улсын хэмжээнд энэ оны гуравдугаар улиралд 7.9 хувийг, хамгийн чинээлэг бүлгийн хүн амын хэрэглээ 39.8 хувийг эзэлж байна. Энэ нь хүн амын хамгийн чинээлэг 20 хувийнхны хэрэглээний дундаж хэмжээ хамгийн ядуу 20 хувийнхнаас тав дахин их байгааг харуулж байна.

худалдан авах чадвар сайжрах үед инфляц энэхүү чиг хандлагыг дагадаг. Инфляц огцом буурах нь нөгөө талдаа эдийн засаг хумигдаж, иргэдийн орлого ханшаар дамжин үнэгүйдэж байгааг гэрчилдэг. Харин эдийн засаг өсөлт­тэй жилүү дэд гар­сан ахицаа инф­ляцад тавиад туу чих гүй байх нь төв банк, Сан гийн яамны бодлогоос хамаар даг.

Импортоос үлэмж хамаа­ралтай, хэрэглээний эдийн засагтай манай улсад инфляц дураараа дургидаг үзүүлэлт. Үүнийг эрх баригчид нэг оронтой тоонд барихаар зорьж буй. Гэвч төгрөгийн ханш суларч, иргэдийн төлөх татвар, хураамж

Б.Баяртогтох , ЗГМ сонин

Иргэдийн худалдан авах чадвармуудсанаар инфляц буурав

нэмэгдсээр байвал эдийн засгийн идэвхжил аажмаар саарч, инфляц дефляц руу

гулсах аюул дээрх байдлаар ойрхон байна. Энэ үед бараа үйлчилгээг худалдан авах хүмүүсийн эрэлт, хэрэгцээ буурдаг. Ингэснээр ком­паниудын ашиг орлого багасаж, өөрсдийн бараа, бүтээгдэхүүнээ

хямд үнээр борлуулж алдагдал хүлээдэг. Ийм нөхцөлд хувийн хэвшил зардлаа бууруулах замаар ажилтнаа цомхотгох аргыг илүү чухалчилдаг. Ингэснээр ажилгүйдэл нэмэгдэж, ядуурал газар авахад хүрдэг. Улсын хэмжээнд Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад

ЭДИЙН ЗАСГИЙН ИДЭВХЖИЛ ААЖМААР СААРЧ, ИНФЛЯЦ ДЕФЛЯЦ РУУ ГУЛСАХАЮУЛ ОЙРХОН БАЙНА.

Гэрэл зургийг С.Батсайхан

Ам.долларын ханш(төгрөгөөр)

2680

2660

2019/VI VII VIII IX XЭх сурвалж: ҮСХ

Ирэх жилийн мөнгөний бодлогод инфляцыг найман хувиас хэтрүүлэхгүй байхаар тусгаад байна.

Page 17: УЛС ТӨР НИЙГМИЙН СОНИН САЙХАН ЗГМ: СЭДЭВ ZGM … · Хүүхдийн хөгжил, хүмүүжил, төлөвшил нь Монгол орны ирээдүй

Монголын хөрөнгө о р у у л а л т ы н орчны баро­метр гэгддэг “Оюутолгой”­н

далд уурхайн бүтээн байгуулалт ид үргэлжилж буй. Ил уурхайтай харьцуулахад эрдсийн өндөр агуулгатай гүний орд нь төслийн ашиг орлогын гол цөм. Газрын гадаргаас 700 метрийн гүнд орших бүлэг ордыг ил уурхайн аргаар олборлох боломжгүй. Тиймээс төслийн хөрөнгө оруулалтын дийлэнх нь далд уурхайн бүтээн байгуулалт руу орж байгаа. Эдийн засгийн өсөлтийн баталгаа болж буй “Оюутолгой” төслийн гүний уурхайн санхүүжилтийн гэрээ байгуулахтай холбоо­тойгоор Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн 2015 онд гаргасан гурван захирамжийг Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүх хүчингүй болгосон нь бизнес, хөрөнгө оруулалтын орчинд томоохон эргэлзээ төрүүлээд байна.

“Дархан Монгол Ногоон нэгдэл” төрийн бус байгууллага шүүхэд нэхэмжлэл гаргаж, “Монгол Улсын Засгийн газраас шийдвэрлэх асуудлыг Ерөнхий сайд дангаар шийдвэрлэсэн учир илт хууль бус” гэсэн үндэслэлээр маргаан үүсгэсэн билээ. Нэхэмжлэлийн шаардлагад үндэслэн, захирам­жуудыг хууль бус болохыг тог­тоосон гэж Нийслэлийн захир­гааны хэргийн анхан шатны шүү хээс даваа гарагт мэдээлсэн юм.

Энэхүү шийдвэртэй холбог-дуулан гүний уурхайн сан-хүүжилтийн төлөвлөгөө ямар нэгэн байдлаар хууль зөрчсөн гэж үзэхгүй байгаагаа Turquoise Hill Resources мэдэгдсэн. Тус компани шүүхийн албан ёсны шийдвэр тодорхой болсны дараа нэмэлт мэдээлэл өгөхөө

Б.Мөнх-Эрдэнэ, ЗГМ сонин

ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ 17 2019.11.20, ЛХАГВА~№204 (1256)

Rio Tinto, TRQ: “Оюутолгой”-н гүний уурхайн төлөвлөгөө хууль зөрчөөгүй

ҮАБЗ “Оюутолгой” төслийн далд уурхайн санхүүжилтийн гэрээний асуудлаар хуралдсан ч ямар нэгэн мэдээлэл хийсэнгүй

“Оюу толгой”-н нийт хөрөнгө оруулалтыг Монголын эдийн засагтай харьцуулбал

Эх сурвалж: ҮСХ

$11.1 тэрбумМонгол Улсын ДНБ (2016)

$2.7 тэрбумМонгол Улсын

Засгийн газрын орлого (2016)

$434 саяОУВС­ийн зээл

(2017)

$94 саяГадаадын шууд хөрөнгө оруулалт

(2015­“Оюу толгой”­н гүний уурхайн бүтээн байгуулалтыг сэргээн

эхлүүлэхээс өмнө)

$6.5 тэрбум“Оюу толгой”­н

хөрөнгө оруулалт, үйл ажиллагааны зардал

(НӨАТ, менежментийн үйлчилгээний төлбөр

багтсан дүн)2010­2013

$8.1 тэрбум“Оюу толгой”­н хөрөнгө оруулалт, гүний уурхайн

бүтээн байгуулалт(бүтээн байгуулалтын болон 2027 онд бүрэн

хүчин чадлаар ажиллаж эхлэх хүртэлх урсгал

капитал)

илэрхийлсэн. Анхан шатны шүүхийн шийдвэр учраас цаашид давж заалдах боломж нээлттэй байгаа. Хэдий тийм боловч Монголыг сонирхох хөрөнгө оруулагчдад дээрх шийдвэр ихээхэн халтай тусаж байгаа нь дамжиггүй. “Оюутолгой” төслийн ирээдүй хаашаа эргэхээс гадаадын шууд хөрөнгө оруулалт манай улсад цаашид нэмэгдэх эсэх нь шалтгаална.

“Оюутолгой” төслийн хөрөнгө оруулагч Turquoise Hill Resources компанийн хувьцааны ханш шүүхийн шийдвэр гарснаас хойш Нью­Йоркийн хөрөнгийн биржид 0.07 хувиар буурч, 0.45 ам.доллар болоод байна. Turquoise Hill Resources ­ийн хувьд олон улсад

“Оюутолгой”­гоос өөр хэрэгжүүлж буй төсөл байхгүй. Гагцхүү энэ төслийн “хувь заяа”, Монголын Засгийн газрын “ааш”-наас шалтгаалж хувьцааны ханш нь хэлбэлзэж байгаа. Монголын улс төрийн тогтворгүй байдлаас үүдэн энэ оныг л гэхэд хоёр доллар орчим дээр эхлүүлсэн хувьцааных нь ханш түүхэн доод хэмжээнд хүрч, Нью-Йоркийн бирж дээр арилжаалагдах эсэх нь хүртэл сөхөгдөх болоод байна.

Манай улсын дотоодын сан­хүүгийн зах зээлд хүртэл дээрх шийдвэр сөрөг нөлөө дагуулж, төгрөгтэй харьцах ам.долларын ханш төв банкны зарласнаар мягмар гарагт 2705.69 төгрөг болж,

даваа гарагтай харьцуулахад хоёр төгрөгөөр нэмэгджээ. Шүүхийн шийдвэрээс гадна “Оюутолгой” төслийн гэрээний хэрэгжилтийг шалгасан Ажлын хэсгийн дүг­нэлтийг МАН­ын бүлэг УИХ­ын чуулганаар хэлэлцүүлэх, улмаар 2009 онд байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээг эргэж харах, гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах саналтай байгаагаа зарласан. Эдгээр нь хувьцааны ханшид мөн нөлөөлж байгааг зарим шинжээч дурдсан байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ­ын дарга багтдаг Үндэсний аюулгүй байдлын зөвлөл “Оюутолгой” төслийн далд уурхайн санхүүжилтийн гэрээний асуудлаар мягмар гарагт хуралдлаа. Гэвч ямар нэгэн мэдээлэл энэ өдөр хийсэнгүй. Зэс, алтны өндөр агуулгатай “Оюутолгой” төслийн хувьцаа эзэмшигч Rio Tinto мөн мэдэгдэл гаргаж, үүндээ гүний уурхайн санхүүжилтийн төлөвлөгөө хууль зөрчсөн зүйл байхгүй гэдгийг нэмж дурдсан байна. Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөнд 2015

оны тавдугаар сарын 18­нд Дубай хотод гарын үсэг зурж, хоёр тал баталгаажуулсан. Ингэснээр 2013 оноос хойш буюу хоёр жил гаруй түр зогсоод байсан гүний уурхайн төслийг дахин эхлүүлсэн билээ.

Дэлхийн уул уурхайн салбарт BHP­ийн араас хоёрт орох, хамгийн тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа, хамгийн их бэлэн мөнгөний нөөцтэй уул уурхайн компани ямар шийдвэр гаргаж байгааг бусад хөрөнгө оруулагчид анхааралтай ажиглаж байгаа. Хамгийн эрсдэл даах чадвартайд тооцогдох энэ компани хүртэл Монголын улс төрөөс болгоомжилж байгаа нь олон улсын хөрөнгө оруулагчдад ямар дохио илгээх нь тодорхой.

“Оюутолгой” Монгол Улсын түүхэнд нэг төсөлд оруулсан хам гийн том хөрөнгө оруулалт болоод зогсохгүй дотоодын хамгийн том уурхайд өнөө тооцогдож байна. Тус төсөл 2019 он гарснаас хойш 524 үндэсний ханган нийлүүлэгч компанитай хамтран ажилласан байна. Төсөл хэрэгжсэн цагаас хойш нийт гурав орчим тэрбум ам.доллар үндэсний худалдан авалтад зарцуулжээ. █

Rio Tinto-ийн хувьцааны ханш(австрал доллар / мягмар гараг)

Turquoise Hill Resources-ийн хувьцааны ханш(ам.доллар / мягмар гараг)

95.5

95.0

94.5

94.0

0.460

0.455

0.450

0.445

10:00

10:00

12:00

12:00

14:00

14:00

16:00

95.20

0.45

16:00

Гэрэл зургийг С.Батсайхан

Page 18: УЛС ТӨР НИЙГМИЙН СОНИН САЙХАН ЗГМ: СЭДЭВ ZGM … · Хүүхдийн хөгжил, хүмүүжил, төлөвшил нь Монгол орны ирээдүй

Б.Эрдэнэбат: Засгийн газар татвараа биш татвар төлөгч

ААН-ийн тоог өсгөх ёстойМонгол Улс төсвийн алдагдлаа маш өндөр хүүтэй бондоор нөхөж байна

| ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ18 2019.11.20, ЛХАГВА~№204 (1256) ЭДИЙН ЗАСАГ

МУ И С - и й н Эдийн засгийн сургуулийн тэн-химийн эрхлэгч Б.Эрдэнэбаттай

ярилцлаа. Ирэх жилүүдэд Монголын

эдийн засгийн өсөлт, тулгарч буй бэрхшээл, шинэ оноос хэрэгжиж эхлэх татварын орчны талаар тэрбээр мэдээлэл өгсөн юм.

-Монгол Улсын эдийн

Б.Ану, Шинжээч танд шүүмжлэлтэй хандаж буй өөр зүйл юу байна?

­Хөгжлийн хувьд манайхтай төстэй орнуудтай харьцуулахад манай төсвийн зарлага маш өндөр. Энэ жилийн төсвийн зарлага сууриа өсгөж, ДНБ­ий өсөлтийн хувиа харьцангуй өндөр тавьж, өрийн тааздаа тулгаж баталсан. Төсвийн үр ашгийг санхүүжилтийн зүйл нэг бүрээр нь ярьж болно. Ийм чиг үүргийг тусдаа хэрэгжүүлдэг институц хүртэл зарим улсад

МОНГОЛ УЛС ТӨСВИЙН АЛДАГДЛАА МАШ ӨНДӨР ХҮҮТЭЙ БОНДООР НӨХӨЖ БАЙНА. СҮҮЛИЙН ҮЕД ХЯТАДЫН АРДЫН БАНК, ЭКСИМ БАНКНЫ ЗЭЭЛЭЭР ТӨСВИЙН АЛДАГДЛАА НӨХӨЖ БУЙ. ГЭТЭЛ ХЯТАДЫН БАНКУУД ЗЭЭЛИЙН ОЛОН ЖИЛИЙН ТУРШЛАГА, СОЁЛ СУУГААГҮЙ.

-2020 оны төсвийг батлахдаа эдийн засаг зургаан хувиар өснө гэж тусгасан. Хэрэв таван хувиар өсөх таамаг байгаа бол цаашид төсөв бүрдүүлэхэд юун дээр анхаарах хэрэгтэй вэ?

­Миний бодлоор төсвийн орлогыг хэт өөдрөгөөр тавьсан. Олон улсын эдийн засагт учраад байгаа тодорхой бус асуудлуудыг тусгаж үзээгүй. Манайх төсвийн хуульдаа байнга цэгэн прогноз тавьдаг.

Гэрэл зургийг С.Батсайхан

-2020 болон 2021 оны Монгол Улсын эдийн засгийн төлөвийг хэрхэн харж байна вэ?

­Монгол Улс төсвийн алдагдлаа маш өндөр хүүтэй бондоор нөхөж байна. Сүүлийн үед Хятадын Ардын Банк, Эксим банкны зээлээр төсвийн алдагдлаа нөхөж буй. Гэтэл Хятадын банкууд зээлийн олон жилийн туршлага, соёл суугаагүй. Жишээлбэл, Африкийн орнуудад өгсөн зээлийнхээ оронд нэхэж буй зүйл, зээлээ төлөөгүйнх нь төлөө тухайн оронтой харилцаж буй байдал зэрэг нь олон улсын хэм хэмжээнээс хэтэрсэн байж боломгүй хэмжээнд очсон. Шриланк, Африкийн Замби зэрэг улсад олгосон зээлийнхээ нэг удаагийн төлөлтөө авч чадаагүйнхээ төлөө шууд усан онгоцны боомт, нисэх онгоцны буудал, цахилгаан станцыг нь лацдаж байна. Бид ийм зүйлээс айж байх ёстой. Харамсалтай нь улс төрд гарч байгаа нөхөд хоноцын

сэтгэлтэй, нэг хоёр жилийн дараа улс орон ямар байдалд байх нь тэдэнд хамаагүй юм шиг хандаж буй. Мэргэжлийн хүмүүс улстөрд гарах боломж ч Монголд хаагдаж байна. Тэгэхээр хэцүүхэн он жилүүд угтах болов уу.

-Нийгмийн даатгалын шимт-гэл 2020 оны эхнээс хоёр хувиар өсөхөөр болсон. Энэ нь бизнесийн байгууллагуудад ямар дарамт үзүүлэх вэ?

­Энэ маш сөрөг нөлөөтэй. Бүртгэлтэй аж ахуйн нэгжүүдээс хүч түрээд шууд авчихдаг. Угтаа бол Засгийн газар татвараа биш татвар төлөгч аж ахуйн нэгжийнхээ тоог өсгөж байх ёстой юм. Цаашлаад компаниудын орлогыг өсгөх ажил хийх ёстой. Монгол Улс харьцангуй залуу иргэдтэй. Тэтгэвэр тэтгэмж авч байгаа болон төлөгч иргэний тоо нь Солонгос, Япон зэрэг хөгширч байгаа улс орнуудтай харьцуулахад хамаагүй сайн үзүүлэлттэй улс. █

Монгол Улс харьцангуй залуу иргэдтэй. Тэтгэвэр тэтгэмж авч байгаа болон төлөгч иргэний тоо нь Солонгос, Япон зэрэг хөгширч байгаа улс орнуудтай харьцуулахад хамаагүй сайн үзүүлэлттэй улс.

засаг эхний гурван улирлын байдлаар өнгөрсөн оны мөн үеэс 6.3 хувиар өссөнийг ҮСХ мэдээлсэн. Өсөлтийн хувь хэмжээг аваад үзэхээр өмнөх улирлаас 0.3 пунктээр буурсан нь санаа зовох зүйл мөн үү?

­Монголын эдийн засаг эхний улиралд 8.1, хоёрдугаар улиралд 7.3 хувийн өсөлттэй байсан. Харин гуравдугаар улирлын байдлаар 6.3 хувийн өсөлттэй гарлаа. Энэ чамлах тоо биш. Бусад улстай харьцуулахад харин ч өндөр үзүүлэлт. Яагаад жилийн эхнийхээс бууралттай гарсан бэ гэхээр манай улсын эдийн засгийн улирлын мөчлөг хямрал руугаа орсон. Монголын эдийн засаг гурав, дөрөвдүгээр улиралд буугаад хоёрдугаар улирлаасаа эргэж сэргэдэг мөчлөгтэй гэж хэлж болно.

-Харин 2020 оны хувьд та юу хэлэх вэ?

­Монголын эдийн засаг 2020 онд саарах хүлээлттэй байна. Миний хувийн үзлээр таван хувийн өсөлт бидний найдаж болох хамгийн өндөр өсөлт байх болов уу.

Энэ нь учир дутагдалтай. Эдийн засаг зургаан хувиар өснө гэж тавихад эргэн тойронд нь байгаа тодорхой бус асуудлуудыг төсвийн хуульдаа тусгадаггүй. Сангийн яамныхнаас үүнийг асуугаад үзвэл бид маш тодорхойгүй байдалд төсвөө баталжээ гэсэн дүгнэлтэд хүрнэ. Хэрэв нөхцөл байдлыг энэ чигээр нь улстөрчдөд үзүүлж байгаад төсвийн хуулийг хэлэлцсэн бол ийм өндөр зарлагатай төсвийг батлахгүй байсан болов уу гэсэн хувийн бодол байна. Сонгуулийн жилийн төсвийн зарцуулалтыг харахад улстөрчид санал хураалтын өдөр хүртэл бүх зардлаа зарцуулах гэж оролддог. Эрүүл мэнд, нийгмийн даатгал, тэтгэвэр тэтгэмжийн зардлыг хойшлуулж байгаад өөрсдөдөө зориулсан төсөл хөтөлбөрүүдээ хамгийн түрүүнд санхүүжүүлэх гэж зүтгэнэ. Тиймээс энэ мэдээллийг иргэдэд ойлгуулж, ухамсартай байж л ийм байдалтай тэмцэх байх.

-Төсвийн зардал тал дээр

байдаг. Сүүлийн арван жилийн турш академик эдийн засагчдын оролцоогүй төсвийг баталсан.

Page 19: УЛС ТӨР НИЙГМИЙН СОНИН САЙХАН ЗГМ: СЭДЭВ ZGM … · Хүүхдийн хөгжил, хүмүүжил, төлөвшил нь Монгол орны ирээдүй

Coty Inc. компани Кайли Женнерийн үүсгэн байгуулсан гоо сайхны бүтээгдэхүүний брэндийн хяналтын багцыг 600 сая ам.доллароор ху­дал дан авахаа зарлажээ. Кардашианы гэр бүлд багтдаг дэлхийн хамгийн залуу тэрбумтан бүсгүй үнэртэн, энгэсэг үйлдвэрлэгч компанийн бүтээлч ажил­лагаа, харилцаа холбоог хариуцахаар тохиролцсон байна. Одоо 22 настай Женнерийн 2015 онд дөнгөж насанд хүрээд эхлүүлсэн Kylie Cosmetics компанийн үнэлгээг энэхүү хэлцэл 1.2 тэрбум ам.доллароор

тооцжээ.Сүүлийн жилүүдэд гоо

сайхны бүтээгдэхүүний томоохон үйлдвэрлэгчид залуу үйлчлүүлэгчдийг тата­хад чиглэсэн худалдан авалт хийж байгаа. Тухайлбал, Estee Lauder Cos. Солонгосын арьс арчилгааны Have&Be Co­гийн гуравны хоёртой тэнцэх багцыг $1.1 тэрбумаар худалдан авсан бол Японы Shiseido цэвэрлэгээ гоо сайхны брэнд Drunk Elephant­ыг эзэмшилдээ авахын тулд $845 саяыг гаргасан байна. Coty­ийн хувьцааны үнэ даваа гарагт Нью Йоркийн бирж дээр 4.9 хувь өссөн ба жилийн туршид 82 хувиар дээшилжээ. █

ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ 19 2019.11.20, ЛХАГВА~№204 (1256)

Синти Кунс

Индонези улс дэлхийд кокаоны үйлдвэрлэлээр тэргүүлэх байр сууриа алдсан ч шоколадны амин чухал зах зээлийн нэг болж байгааг Mondelez компани онцлов. Cadbury, Toblerone брэндүүдийг үйлдвэрлэгч тус компанийн Индонези дахь салбарын захирал Сачин Прасад Зүүн Өмнөд Азийн тэргүүлэх эдийн засагт шоколадны хэрэглээ тасралтгүй нэмэгдэж байгааг ярьжээ. Тухайлбал, сүүлийн гурван жилд Cadbury шоколадны борлуулалт жил бүр 36 хувиар өссөн бол энэ жил 40 хувьд хүрэх

хүлээлттэй байгаа аж.Түүнчлэн Балид болсон

Олон улсын кокаоны бай­гуул лагын уулзалтад ирсэн Olam компанийн төлөө­лөгчид нийлүүлэлт хомсдож байгаа ч ялангуяа Азид эрэлт нэмэгдэх төлөвтэйг таамаглав. Эрэл тийн тө­лөвийг дагаад Нью­Йоркийн бирж дээр уг таваарын үнэ 2018 оноос хойш дээд түвшиндээ хүрсэн байна. Ноён Прасад хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Хүмүүс ажил, замд цагаа өнгөрөөж, зөв хооллох цаг хомсодсон. Тэд жижиг хүнсний зүйл идэх нь ихэссэн тул шоколадны эрэлт зогсолтгүй дээшлэх болно” гэжээ. █

Ким Башин

Кайли Женнер $600 саяын хувьцаа худалдав

Cadbury шоколадны эрэлт зогсолтгүй өснө

Иога Русмана

Ажлын байран дахь сэтгэлийн хямрал $210 тэрбумын гарлагатай

Америкийн бизнес ор­чинд сэтгэцийн эрүүл мэндийн асуудал хо­рио той сэдэв. Ажилт­

нууд сэтгэлийн хямрал буюу бухимдлаа хамт олондоо болон боссдоо хэлэхээс цэрвэдэг. Нэг судалгаанаас үзэхэд хүмүүсийн 80 хувь нь ичгүүр болон муу хэлэгдэхээс айж, сэтгэцийн эрүүл мэндийн тусламж авахаас татгалздаг байна. Гэхдээ ийм асуудлыг нууж дарах нь асар их өртөг зардал гаргадаг аж. Зөвхөн сэтгэлийн хямрал гэхэд ажил тасалсан, бүтээмж алдагдсан хэлбэрээр АНУ­ын эдийн засагт жилдээ 210 тэрбум ам.долларын хохирол учруулдаг гэж мэр­гэжилтнүүд тооцоолжээ.

Б и з н е с м е н Х а р в и ажилтнуудын бүх асуудлыг зохицуулахад тохиромжтой оффисын соёл нэвтрүүлэхийг оролдож байна. Түүний компани хугацаагүй чөлөө авах болон шаардлагатай үед алсаас ажиллахыг зөвшөөрдөг. Тэдний нэг ажилтан уулзалтад урилгагүй орж ирэх, орилж хашгирах гэх мэт үйлдэл хийж байгааг ажиглаж, сэтгэцийн эмнэлэгт хүргэж өгсөн байна. Харви уг асуудал компанид нь буруу зохицуулагдаж байгааг анзаарчээ.

Тэрбээр ийм бэрхшээл корпо­рацын ертөнцөд түгээмэл гэж үздэг агаад “Бид сэтгэцийн эрүүл мэндийг дэмждэг жижиг компани болсон. Бид л үүнийг хэрхэн хийхийг мэдэхгүй бол өөр хэн ч мэдэхгүй” хэмээн тайлбар­лав. Хувь хүмүүс туршлагаа хуваалцаж, сэтгэцийн эрүүл мэндийн сэдвээр ярилцахаас эхэлнэ. Харви Made of Mil­lions гэдэг сайт эхлүүлж, янз

АМЕРИКИЙН ЭМЧ НАРЫН ДУНД АМИА ХОРЛОЛТ ҮНДЭСНИЙ ДУНДЖААС ХОЁР ДАХИН ИЛҮҮ БАЙДАГ

бүрийн нөхцөл байдалд орсон хүмүүсийн түүхийг цуглуулж, дүгнэлт хийв.

Сайтыг эрхэлдэг гурван ажилтан ажлын байранд сэтгэцийн эрүүл мэндийн талаар ярилцах зөвлөмж болгож, Beautiful Brains нэртэй ном хэвлүүлсэн байна. Нийгмийн сүлжээгээр мессеж авахын тулд тэдний баг #DearManager буюу эрхэм менежер нэртэй кампанит ажил өрнүүлж, зөвлөмж номыг компанийнхаа хүний нөөцтэй хуваалцахыг санал болгожээ. Хандалтаас үзэхэд Goldman Sachs Group, Deloitte, Accen­ture, Verizon Wireless гэх мэт томоохон компанийн ажилтнууд номыг татаж авсан байв.

Сэтгэцийн эрүүл мэнд корпорацын түвшнээс хальсан асуудал гэдгийг нийгмээрээ ойлгож эхэлж байна. Жишээ нь, NBA­гийн тоглогч Кевин Лав, ДеМар ДеРозен нар сэтгэлийн хямралын асуудлаа мэдэгдсэний дараа 2019­2020 оны улиралд багуудад сэтгэцийн эрүүл мэндийн ажилтантай байх шаардлага тавьсан юм. Наймдугаар сард Нью Жерсийн ерөнхий прокурорын гаргасан удирдамжид “Ажилтнуудын сэтгэцийн эрүүл мэндийг хам гаалах нь биеийн аюулгүй байд лыг хамгаалахтай адил чухал” гэж онцолжээ. Тус мужийн хууль сахиулах байгууллагад 2016­2019 оны хооронд 36 амиа хорлолт бүртгэгдсэн нь уг баримтыг гаргахад хүргэсэн бололтой. Ер нь бол Америкийн эмч нарын дунд амиа хорлолт үндэсний дунджаас хоёр дахин илүү байдаг.

Бизнесмен Гарен Стаглины хүү шизофренитэй гэж онош­логдсоны дараа эхнэрийн хамт сан байгуулсан нь одоо 450 сая ам.доллар хуримтлуулж, сэтгэцийн эрүүл мэндийн судалгаа, тусламжид зарцуулж буй. Тэрбээр компаниудын удирд лагатай уулзаж, сэтгэцийн асуудалтай хүмүүсийг ажлын байранд шоовдорлох үзлийг бууруулах, амиа хорлолтоос сэргийлэх арга хэмжээнд нэгдэх амлалтад гарын үсэг зуруулахыг ятгадаг. Одоо уг амлалтад АНУ­ын 3.5 сая ажилчинтай компаниуд нэгдээд байна. Гэтэл цаана нь Америкт нийт 164 сая хүнтэй ажилчдын арми бий. Ноён Стаглин “Тэднийг бүгдийг хамруулахын тулд урт замыг туулах болно. Бидний шийдвэр төгс. Хүмүүс ойлгож эхэлж байна” хэмээн өгүүллээ. █

Гэвч Харви зэрэг цөөн бизнесийн удирдагч уг асуудлыг ойлгож буй. Олонх компани ийм сэдэвтэй яриаг яаж эхлэх, хэрхэн өрнүүлэх талаар мэдэхгүй, ном удирдамж ч алга байна. Kennedy Forum хэмээх ашгийн бус байгууллагаар дамжуулан менежерүүд санаа бодлоо хуваалцаж, бие биедээ харанхуйг туулахад туслахыг хичээдэг. Хэдийгээр сэтгэцийн эрүүл мэндийн асуудалтай хүнийг ялгаварлан гадуурхахыг хориглосон хууль байдаг ч бусдын шоовдорлох хандлага ямар ч хуулийг хүчгүйдүүлж байна.

Кардашианы гэр бүлд багтдаг дэлхийн хамгийн залуу тэрбумтан бүсгүй үнэртэн, энгэсэг үйлдвэрлэгч

компанийн бүтээлч ажил лагаа, харилцаа холбоог хариуцахаар тохиролцсон байна

Page 20: УЛС ТӨР НИЙГМИЙН СОНИН САЙХАН ЗГМ: СЭДЭВ ZGM … · Хүүхдийн хөгжил, хүмүүжил, төлөвшил нь Монгол орны ирээдүй

Bilguun: Minerals royalty may burden entitiesThe key changes in the Constitution have been made to stabilize the investment climate.

SUU JSC’s sales revenue reaches MNT 54.1 billion in Q3SUU JSC, listed on the Mongolian Stock Exchange, and the Top 20 Index, gained sales revenue of MNT 54.1 billion in the third quarter.

ZGM DAILY| ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ20 2019.11.20, WEDNESDAY~№204 (1256)

TRQ & Rio Tinto refute claims UDP and OT Agreements are illegal

Turquoise Hill Re sources (TRQ) and Rio Tinto yes­terday noted Adminis t­rative Court pro ceedings in Mon golia with regard

to a lawsuit initiated by the Darkhan Mongol Nogoon Negdel NGO relating

to the Government of Mongolia’s process in finalizing the Oyu Tolgoi Underground Mine Development and Financing Plan (UDP).

TRQ and Rio Tinto strongly oppose any suggestion that the UDP or any of the foundational OT Agreements are illegal, the investors announ ced in seperate statements.

Early reports suggest the Administrative Court of the first instance has upheld claims by the NGO that due process was not followed by the Government of Mongolia in finalizing the UDP, although the Court’s formal written ruling is expected to be released only in the coming weeks, the

announcements said.Rio Tinto PLC also said Tuesday

that it faces a lawsuit in an administrative court in Mongolia over its Oyu Tolgoi project and that it refuted any suggestion that development and financing or any of the foundation agreements for the mine are illegal.

Adherence to the principles of the Investment Agreement, ARSHA and the Underground Plan has allowed for the development of the Oyu Tolgoi mine in a manner that has given rise to significant long­term benefits to the people of Mongolia. TRQ will update the market as further information becomes available. █

Aminaa.U, ZGM Daily

Turquoise Hill Resources notes Administrative Court proceedings in Mongolia with regard to a lawsuit initiated by the Darkhan Mongol Nogoon Negdel NGO relating to the GoM’s process in finalizing the UDP.

Image by Asia Mining

Page 21: УЛС ТӨР НИЙГМИЙН СОНИН САЙХАН ЗГМ: СЭДЭВ ZGM … · Хүүхдийн хөгжил, хүмүүжил, төлөвшил нь Монгол орны ирээдүй

ZGM: HIGHLIGHTS POLITICS

Cabinet obliges 22 entities that import petroleum to build up a 30­day reserve for next year.

Commemorating the 65th anniversary between Mongolia and the Socialist Republic of Vietnam, heads of state, Prime Ministers, Parliament Speakers, and Ministers of Foreign Affairs of the two countries exchange congratulatory letters.

ECONOMYMarket value of Tavan Tolgoi JSC, listed on MSE Tier­I, decreases by MNT 16.3 billion in a day to MNT 333.11 billion. The company is the second­largest at a valuation of the domestic market after APU JSC.

Top 20 index goes up 0.28 percent, to 18,819.55 points. MSE A index increases 1.24 percent, to 8,761.97 points. MSE B index rises 0.11 percent, to 7,655.84 points. Market cap stands at MNT 2,52 trillion.

SOCIETYAccording to the Air Pollution Authority, PM2.5 in the air was detected 1.3 times lower than the previous year.

On November 18, Mongolian woman Tsermaa Sukhbaatar saves a life on a United Airlines flight from the United States to Nigeria. She gave emergency medical assistance for six hours to a 77­year­old American woman of Nigerian descent, who was sitting in the back of the aircraft and lost consciousness.

Minister of Environment and Tourism N.Tserenbat met with Ambassador Extraordinary and Plenipotentiary of the Swiss Confederation to Mongolia Bernardino Regazzoni and Interim Director of Cooperation and Consul General at the Swiss Cooperation Office in Mongolia Franziska Freiburghaus.

ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ | ZGM: DAILY 21 2019.11.20, WEDNESDAY~№204 (1256)

Top 20 index(by units)

18,819.5510k

15k

20k

25k

30k

The IMD World Competitiveness Center presented the 2019 IMD World Talent Ranking (WTR), a publication that evaluates the extent to which economies develop, attract, and retain highly­skilled professionals. Mongolia was listed in the last out of 63 countries included in the survey.

To assess the 63 economies, the IMD World Talent Ranking evaluates three factors: Investment and Development,

Appeal, and Readiness. A common thread of most

economies that perform well is to emphasize long­term talent development by focusing on Investment and Development. This emphasis, however, goes beyond purely academic aspects and encompasses the effective implementation of apprenticeship programs and employee training. This approach ensures alignment between talent demand and

supply of a given economy, the highlighted.

For thirty years, the IMD World Competitiveness Center has pioneered research on how economies and companies compete to lay the foundations for sustainable value creation. The competitiveness of nations is probably one of the most significant developments in modern management and IMD is committed to leading the field.

ZGM: INTERVIEW

CEO of BIMG, Bilguun Ankhbayar sat down with the Official Gazette. He believes that the amendments to the Constitution of Mongolia may carry positive change in the economy and the mining sector.

-Parliament recently approved amendments to the Constitution. It enacted Article that stated, “Natural resource is the state and public property.” How will it affect the mining sector?

­I expect positive results from it. As previously stated in the Constitution, natural resources belonged to the state, and now it shall be the wealth of the public as well. I assume there is no

negative consequence in it. The key changes in the Constitution have been made to stabilize the investment climate. I believe eliminating overlap of legislative and executive branches is relatively good for solid governance since foreign investors will come to a well­governed country. Thus, four members of the Cabinet are allowed to join the Parliament. It

is hoped that those who are familiar with the sector will work in the government.

-Change in Minerals Royalty fee is currently in discussion. What is your view on it?

­Well, the case proves that the mining sector is not

working properly. Companies pay a portion of their gains from using natural resources for Minerals

Bilguun: Minerals

royalty may burden entities

fee. There is no need to address this issue of whether to pay a royalty or not. Mining companies agree to pay this fee. However, there is a disagreement over whether payments are high or low. Parliament should conclude and make the environment to pay royalty as soon as possible.

-According to the National Statistics Office, Mongolia’s GDP has increased by 6.3 percent in the third quarter. What do you think the main driver of it?

­In 2018, the GDP increase of Mongolia was 7.2 percent. But it

decreased by 0.9 percentage point, to 6.3 percent in 2019. There are several factors that may have triggered it to decline. Firstly, export revenue has dropped, especially, prices of copper and coking coal have fallen due to the trade war.

Secondly, FDI has declined respectively since the beginning of 2019. Finally, the inflation rate has reached 7.6 percent in the third quarter, but the Bank of Mongolia has set the target level at 8 percent. In other words, it shows the country’s lack of fulfillment on its inflation plan. █

Tenuun.U, ZGM Daily

Parliament should conclude and make the environmentto pay royalty as soon as possible

SUU JSC, listed on the Mongolian Stock Exchange and the Top 20 Index, gained sales revenue of MNT 54.1 billion in the third quarter. The company plans to reach its sales revenue to MNT 60.4 billion in 2019 and achieved 89 percent of the target.

Sales were up 4 percent over the same period of last year, the company said. SUU JSC contracts with about 2,500 suppliers to purchase regular raw materials. In the third quarter, the company purchased 8.1 million liters of milk, exceeds the plan by 0.6 million

liters.SUU currently accounts for 48

percent of domestic milk and dairy products market. In 2019, several different types of plastic packaging have emerged to the market. The company emphasizes that this is the result of investment in the

Pet line of production of plastic packaging products.

In 2016, shares of SUU JSC had been traded at a relatively high rate since its stock split. As of November 18, the share price of the company has reached MNT 213.3. █

MARKETS

SUU JSC’s sales revenue reaches MNT 54.1 billion in Q3

Mongolia placed lowest position in WTR

The World Competitiveness Center conducts its mission in cooperation with a network of 56

Partner Institutes worldwide to provide the government, business, and academic communities. █

In 2018, the GDP increase of Mongolia was 7.2 percent. But it dec rea sed by 0.9 per centage point, to 6.3 percent in 2019.

Page 22: УЛС ТӨР НИЙГМИЙН СОНИН САЙХАН ЗГМ: СЭДЭВ ZGM … · Хүүхдийн хөгжил, хүмүүжил, төлөвшил нь Монгол орны ирээдүй

| ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ22 2019.11.20, ЛХАГВА~№204 (1256) АЯЛЛЫН ХӨТӨЧ

Далай дээрх хотоос зул сарын мэнд

Шанхай явах хүний мэдэх ёстой зүйлс

болсноор А зэрэглэлийн б ү с э д автомашины дугаар авах эрхтэй бөгөөд тэр нь С зэрэглэлийн машинаас гурав дахин хямд төлбөр төлөх зэрэг давуу талтай гэнэ.

Б.Баяртогтох , ЗГМ сонин

Өмнөд хөрш аялал жуулчлалын ком­паниудын зорилтот зах зээ лээс гадна жилд хэдэн зуун

сая жуулчин өөртөө хүлээн авдаг орны тоонд зүй ёсоор багтана. Сүүлийн үед монголчууд Шанхай хот руу аялах нь эрс нэмэгдсэн. Дундад Азийн Нью­Йорк гэгдэх тус хот лааны тосон музей, усан парк, ху далдааны гудамжаараа дэлхийд алдартай. Мөн Star­bucks­ийн дэлхийн хамгийн том салбар бий. Гадаа нь очиход шинэ кофены үнэр сэнгэнэх агаад кофе уух дуртай хүн бүрийн зорин очдог газрын нэг хэдийнэ болжээ. Ази дахь Starbucks­ийн нийт салбарын 40 гаруй хувь нь Хятадад байна.

Дэлхийн санхүүгийн төвд тооцогдох Шанхай хот тун удахгүй дэлхийн худалдааны төв болж, Нью­Йорк, Лондонтой эн зэрэгцэхүйц түвшинд очих гэж байна. Өдөрт гурван сая хүн тус хотоор орж гардаг бөгөөд энэ нь манай улсын хүн амтай дөхөхүйц сонсогдож байгаа биз. Онгоцны буудалтай ойролцоо гэх зочид буудалд хүрэхэд хамгийн багадаа 30 минут зарцуулна. Үүгээр Шанхайг хэр том хот болох нь мэдэгдэнэ. Метро хотыг бүхэлд нь хэрсэн бөгөөд үүнээс илүү амар, хямд унаа энд үгүй. Олон улсын санхүү, хөрөнгө оруулалтын томоохон хурал, чуулганы хөлд дарагдах Шанхай албаны хэв маягаа эвдэн, аялал жуулчлалаар

дамжуулан шинэ дүр төрхийг бүрдүүлэхээр хичээж байна.

Ази, Европын жуулчдын зорин үзэх газрын эхэнд эрэмбэлэгдэх Шанхай дорнын соёлоо өрнийнхтэй уусган нэгтгэж чаджээ. Хятадын бусад хоттой харьцуулахад Шанхай нь өртөг зардал өндөр. Нью­Йоркийн шуугиан, Швейцарийн өндөр өртөг, Сиднейн их хөлийн бужигнаан, Токиогийн хурдан хурдан алхах хүн урсгал, Бээжингийн нүргээнийг эндээс хамтад нь мэдэрнэ. Шанхай хэмээх нэр нь далай дээрх хот гэсэн утгыг агуулах бөгөөд шинэ, хуучин Шанхай өөр өөрийн гэсэн өвөрмөц ялгаатай. Хүмүүсийнх нь хөлөглөх унаа тэрэг, уушийн газрын цэс, лангуун дээрх барааны үнэ, лаазтай ундаа Шанхай хэр баян хот болохыг чимээгүй “зарлана”.

Хятад кинонуудаас Шанхайн хуучин дүүргүүд илүүтэй гардаг. Тэр тусмаа Жэки Жаны Холливудын зах зээлд танигдсан хэд хэдэн бүтээлд Шанхай тэргүүтэй Хятадын зарим хотын дүр төрх хэзээний бидэнд танил болсон байдаг. Шанхайн аль ч хэсэгт өртөг өндөр. Тиймээс хямд зочид буудал, төсөр хоолны газар олох амаргүй. Энэ хотын иргэн байхын тулд зөвхөн чинээлэг байх нь хангалттай биш аж. Шанхайд тогтвортой 8­10 жил амьдарна. Шанхайн иргэнтэй гэрлэсэн ч таван жил амьдарсны дараа сая л жинхэнэ иргэн болох эрхээ олж авдаг байна. Хотын иргэн

Барак Обама, Английн хатан хаантай

"уулзана". Ази тивийн шинэ цагийн одууд өөрсдийн дүрээ хэрхэн адилхан болсныг харах гэж ирэх бөгөөд олны хөлд музей үргэлж л дараатай байдаг аж. Шанхайн хятадуудын өөрсдийнх нь хамгийн их үздэг үзмэр бол энэ.

Лааны тосон музей үзье гэвэл долоо хоногийн өмнө цахимаар захиалга өгвөл илүү хямд тусах бөгөөд нэг хүн монгол мөнгөөр 75 мянган төгрөг болж байсан. Үүнээс ч хямд авах боломжтой. Мөн гэр бүлээрээ аялах хүмүүсийн хувьд усан паркаар ороод гарах хэрэгтэй. Хүүхдүүдэд илүү сонирхолтой байх нь дамжиггүй. Хэдэн ч цаг саатсан тэд лав уйдахгүй бөгөөд томчууд бидний нүд амарч, стресс тайлагдана.

Шанхай хотын худалдааны гудамж ойролцоогоор гурав орчим километр үргэлжлэх агаад эндээс бүхий л брэндийн бараа, бүтээгдэхүүн худалдан авах боломжтой. Гэхдээ Бээжин, Тяньжин хоттой харьцуулахад үнэ өртөг нь илүү гэдгийг дахиад сануулъя. Сэтгэл хөдлөлд автан үнэтэй зүйл худалдан авах нь жуулчдад тохиох нийтлэг эрсдэл. Гэхдээ жуулчдын хувьд дэлгүүр хэсэхээс илүү музей, парк, уушийн газар, түүхэн үйл явдал өрнөж байсан талбай, хөшөө дурсгал энэ болгон аяллын таашаалыг

жинхэнэ мэдрүүлэх болов уу. Хятадын музей бүрт манай

улстай холбоотой үзмэр түгээмэл. Шанхайн музейд ч ялгаагүй Монголын түүхтэй холбоотой эдлэл хэрэглэл нэг бус таарна билээ. Жуулчдын хувьд шинэ Шанхай илүү сонин содон бөгөөд Европ, АНУ эсвэл Австралийн аль нэг хотод ирсэн мэт мэдрэмж төрүүлнэ. Хаашаа л харна тэнгэрт тэмүүлсэн өндөр барилгууд эгнэн ярайх бөгөөд зарим нь тэртээ дээр манан дундаас үл цухуйна. Магадгүй таны аяллын хамгийн оргил хэсэг энэ байх болов уу. Сувдан цамхаг, түүний эргэн тойронд гял цал болсон шилэн барилга сүндэрлэнэ. Өдрөөс илүү шөнө өнгө гэрлийн гайхамшиг энд тодорч харагдана. Шөнийн Шанхай илүү эрхэмсэг, донжтой. Шанхай цамхаг 101 давхар. Эндээс хотыг бүхэлд нь тольдож болох хэдий ч манантай өдөр алсын бараа сүүмгэр. Хятадууд нэгнээ зул сарыг мэдэрье гэвэл Харбин эсвэл Шанхайг зорь гэж зүгээр ч нэг хэлээгүй байх. █

НЬЮ-ЙОРКИЙН ШУУГИАН, ШВЕЙЦАРИЙН ӨНДӨР ӨРТӨГ, СИДНЕЙН ИХ ХӨЛИЙН БУЖИГНААН, ТОКИОГИЙН ХУРДАН ХУРДАН АЛХАХ ХҮН УРСГАЛ, БЭЭЖИНГИЙН НҮРГЭЭНИЙГ ЭНДЭЭС ДАВТАН ХАРЖ БОЛНО.ХҮМҮҮСИЙНХ НЬ ХӨЛӨГЛӨХ УНАА ТЭРЭГ, УУШИЙН ГАЗРЫН ЦЭС, ЛАНГУУН ДЭЭРХ БАРААНЫ ҮНЭ, ЛААЗТАЙ УНДАА ШАНХАЙ ХЭР БАЯН ХОТ БОЛОХЫГ ЧИМЭЭГҮЙ “ЗАРЛАНА”.

Шанхайн музейгээр хоёр, гурван цаг яваад ч үзмэр нь дуусахгүй. Үүнээс гадна Лааны тосон музей нь дэлхийд алдартай. Нийт үзмэр нь 40 гаруй бөгөөд манай гарагийн алдар суутнууд сэтгэл хоногшсон дүрээрээ мөнхөрсөн. Энд Мэрилин Монро, Стив Жобс, Майкл Жексонтой зургаа татуулж, Дональд Трамп,

ШАНХАЙ ХОТОД ЮУ ҮЗЭЖ БОЛОХ ВЭ

● Хамгийн том Starbucks● Шанхай музей● Нанжинг худалдааны гудамж● Шанхайн санхүүгийн төв● Хуучин сүм● Шанхайн лааны тосон музей● Вайбайду гүүр● 1001 Арт галерей● Хятадын урлагийн музей● Далайн парк● Шанхай цамхаг

Хятадууд нэгнээ зул сарыг мэдэрье гэвэл Харбин эсвэл Шанхайг зорь гэж зүгээр ч нэг хэлээгүй байх.

Page 23: УЛС ТӨР НИЙГМИЙН СОНИН САЙХАН ЗГМ: СЭДЭВ ZGM … · Хүүхдийн хөгжил, хүмүүжил, төлөвшил нь Монгол орны ирээдүй

1

9

12

2

8

10

11

13

3 64 75

ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ | ӨДРИЙН ХЭМНЭЛ 23 2019.11.20, ЛХАГВА~№204 (1256)

ЗГМ: ҮГИЙН СҮЛЖЭЭ

ЭНЭ ӨДРИЙН ЗУРХАЙ ДОРНЫН ЗУРХАЙ

Өмнөх дугаарын хариу 11.19

ЗГМ: СҮДОКҮ

47

2

2

5

63

9

6

5

1

5

3

49

8

1

7

786

612

7

934561827

149732568

518297643

352186794

267348915

786954234

825419376

473625189

691873452

Өмнөх дугаарын хариу

Үхрийн ордынхны хүссэн бүхэн биелэх өдөр

Хонь /III.21-IV.19/Гэр орны амьдралд гарсан

өөрчлөлт таны тав тухыг алдаг­дуулна. Зарим хүсэл тийм амар биелэхгүй. Таны хашир, үүрэг хариуцлагаа ухамсарладаг байдал ойр дотнын хүмүүст тань төдийлөн таалагдахгүй. Гэвч таны удирдах ухаан бусдыг нэгэн гарын дор зангидахад тусална. Зарим үед санаа зовох асуудал байхгүй байхад ч санхүү мөнгөнд л санаа зовно. Аль болох өөдрөг бай.

Үхэр /IV.20-V.20/Нэгэн хэвийн ажил хийдэг хүмүүст

аз тохиох бөгөөд өнөөдөр тэдний хувьд маш үр дүнтэй байх болно. Гэрээ хэлэлцээр болоод худалдан авалт хийх үедээ өмнөхөөсөө илүү хашир байх хэрэгтэй. Өнөөдөр хуучны харшил хөдлөхөөс болгоомжлоорой. Өмнө нь идэж байгаагүй эсвэл шинж тэмдэг өгч байсан хоол хүнс хэрэглэхээс зайлсхий.

Хамтатгах /V.21-VI.21/Өнөөдөр маргаан хэрүүл хийхээ­

сээ өмнө болгоомжтой байж, са­нам саргүй зүйлээс зайлсхий. Та хүн бүрийг өөртэй чинь ижил төвшинд сэт гэж байна гэх хуурамч бодолд автах хэрэггүй. Гэхдээ од эрхэс та­ны харилцаа холбооны чадварыг олон нийтэд гаргаж өгнө. Үл ит гэх эргэлзээ нь танд тохиолдох бо­ломжуудад төвөг учруулж болох юм. Таны олон төрлийн авьяас олон нийт тэй харилцах төрлүүд дээр өргөн илэрч болох юм.

Мэлхий /VI.22-VII.22/Та өнөөдөр хайрлаж халамжилдаг

хүмүүсээ нэн тэргүүнд тавь. Хүүхэд болон эцэг эхтэйгээ цагийг хамт өнгөрөөх болбол бүү бухимдаарай. Шинэ танилууд танд буулт хийх ч та нээлттэй, илэн далангүй байж, бусдад урам зориг хайрлаарай. Заримдаа кино бодит амьдралыг санагдуулам үнэнийг өчиж, үзэгчдэд их зүйлийг ойлгуулж ухааруулж чаддаг.

Арслан /VII.23-VIII.22/Хэрвээ та хүсэх юм бол бүгд бүт­

нэ. Эртний найз танилууд буцаад та ны амьдралд орж ирнэ. Танд за рим шинэ боломж гарч байна. Таны санаачилга амжилт олж, бусдын дунд од шиг гялалзах бол­но. Амралтаа авах хүмүүс тө лөв­лөгөөндөө чухал хэрэгтэй зүй лийг оруулахаар зохицуул. Бусад хү­мүүсийн туршлагаас суралц.

Охин /VIII.23-IX.22/Орлого болон зарлагын төсвөө

тоо цож гарга. Сүүлийн үед худалдан авсан зүйлүүдийнхээ жагсаалтыг гар гаснаар та орлогын хэмжээгээ то дорхойлж мөнгөө зөв зүйлд зар­цуулж чадаж байгаа эсэхээ олж мэднэ. Өнөөдөр таны хурц оюун ухаан сарниж бага зэрэг са муу рах тул тооцоогоо дахин дахин шал ­гаарай. Мөн танд бодож буй зүй ­лээ бусдад ойлгуулж ярихад хүнд байх болно. Гэхдээ таны зөн би лэг, төсөөлөн бодох чадвар өндөр байна.

Жинлүүр /IX.23-X.22/Шинэ ажил эхлэхээр төлөвлөхөд

тохиромжтой. Энэ бүхнээс үүдэн таны санхүүгийн байдал мэдэг­дэхүйц сайжирна. Гэхдээ эрсдэлтэй алхам хийхгүй байхыг анхааруулъя. Энэ нь хайртай хүнтэйгээ маргалдах нэг шалтгаан болох болно. Магадгүй энэ байдлаас болж сэтгэлтэй хүн тань таныг буруугаар ойлгож, үнэн сэт гэлээр хүлээж авахгүй болох вий.

Хилэнц /X.23-XI.22/Амьдралын эрч хүч болон бүтээлч

чадвар өсөн нэмэгдэх төлөвтэй. Тиймээс өнөөдөр та өөрийн авьяас чадварыг бүрэн утгаар нь илтгэн харуулах эсвэл санасан бодсоноо төгс гүйцэлдүүлэх боломжтой байна. Энэ өдөр од эрхсийн нөлөө ажлаа шинэчлэх, үйл ажиллагааны өөр салбар хайхад хүргэж болзошгүй. Харин ууртай, түрэмгий байдал гаргавал хүрсэн үр дүндээ сэтгэл дундуур байх бололтой.

Нум /XI.22-XII.21/Сэтгэл ханамж өндөр бус. Гэр

бү лийн гишүүний санаанд оромгүй эсэр гүүцэл таны хувьд гэнэтийн зүйл байх боловч асуудал түргэн ший дэгдэх бололтой. Урьд нь тийм ч ойрхон байгаагүй арга хэрэгсэл одоо гар дор чинь байгаа тул учрах саад бэрхшээл түргэн шийдэгдэх бол но. Өөртөө бүү эргэлз. Танд хувь эрч хүч их байгаа учраас түүнийгээ үр бүтээмжтэйгээр ашиглах хэрэгтэй.

Матар /XII.22-I.19/Мэдрэмжтэй атлаа амьдралд

ойр бодит санаа оноо чинь бусдад таалагдана. Таны сайн ярих, ухуулах чадвар бүгдэд ухаан суулгаж, хэрэгтэй зөвлөгөөг өгч чадна. Өөртэйгөө адил бодол сэтгэлгээтэй хүмүүсийн бүлэглэлд нэгдэх нь шинэ орчинд орсон хүмүүст шинэ найзуудтай болох сайхан арга зам байх болно.

Хумх /I.20-II.18/Нийгмийн арга хэмжээ таны

зоригийг сорих маягтай болж өнгөрөхгүй байсан ч ирээдүйд ирэх ашиг тусыг нь илүүд үз. Хэрэв та өөрийн эрх ашгаа хойш тавьж хүмүүнлэг байдал, даруу зантай байх юм бол таныг хүмүүс илүү үнэлэх болно. Саруул ухаан, мэргэшсэн өндөр чадвар болон аз завшаан таны дансанд орлого нэмэгдүүлж магад. Олсон мөнгөө онгироо зан гаргаж үрэлгүй хадгал.

Загас /II.19-III.20/Өрхийн хэрэгцээнд хэтэрхий их

мөнгө үрснээр танд асуудал үүснэ. Тиймээс энэ тал дээр хатуу байх хэрэгтэй. Хэрэв гэрийнхээ эргэн тойрны хэрэгцээг сайн хангахыг хүсвэл орлогоо нэмэгдүүлэх арга хэрэглэж болно. Мөн хүүхдүүддээ мөнгөний үнэ цэнийг ойлгуулахад хэзээ ч эртдэхгүй. Гэр бүлийн асуудлуудыг бүгдээрээ хэлэлцэхэд тохиромжтой. █

Наран ургах, шингэх: 08:05­17:11 Барилдлага: ҮхэхШүтэн барилдлага: Тийн мэдэхүй Суудал: Шороо

Аргын тооллын 11 сарын 20, Буд гараг. Билгийн тооллын 23, Их морь одтой, цагаагчин тахиа өдөр. Өдрийн наран 08 цаг 05 минутад мандан, 17 цаг 11 минутад жаргана. Тухайн өдөр үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам бооход сайн. Мод суулгах, нарийн чанд зөвлөгөөн хийх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно.

Үс засуулбал эд, эдлэл олно

1. Мөнх орших, өөдлөн дэвжихийг бэлгэддэг хээ5. Цэргийн цол8. Гүүний саамыг исгэсэн ундаа9. Ертөнцийн гурван хөөрхөний нэг10. “Аман хуур” киноны дүр11. Монгол Улсын заан12. Аппениний хойг дээр орших улс13. Октябрийн хувьсгалын удирдагч

“Хайрын өргөө” сүм шаш ны бай ­гууллагын улсын бүрт гэ лийн гэрчилгээг (РД: 1044117) гээг­дүүлсэн тул ол сон хүн 99020370 дугаар руу холбогдоно уу.

БОСООГООР:

ХӨНДЛӨНГӨӨР:

1. “Будан Альбион” гэгддэг орон2. Сэлгээ, солио3. Эмэгчин тарвага4. Дэлхийн залуучууд, оюутны анхдугаар наадам болсон хот (Чех)5. Баруун Монгол ардын бүжиг6. Будан7. Халх даяар түгсэн Боржигон уртын дуу

Л Х А В С Р Э

Н

И

Е

Г

У

Р

У

И

А

Ш

У

А

А

А

А Р

Р

Н

Д

С

А

Ү

Э Р

Ц Ү А

Н

Г

Р

А

Д

Ц

А

А М

Л

М

О

Р

О

Ж

УУ Ц Ү

О

О

Р

Ү

Р

Р

Ү

Ц

Г

Д

О

Ж

Ү

Ү А

Н

ОЛЖ ӨГЧ ТУСАЛНА УУ

Page 24: УЛС ТӨР НИЙГМИЙН СОНИН САЙХАН ЗГМ: СЭДЭВ ZGM … · Хүүхдийн хөгжил, хүмүүжил, төлөвшил нь Монгол орны ирээдүй

| ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ24 2019.11.20, ЛХАГВА~№204 (1256) ГАЛ ТОГОО

БЯЛУУ

ОРЦ: КРЕМ Маскарпон бяслаг­500 гр Whipping cream­250 гр Нунтаг сахар­80 гр Рафаэлло чихэр­8 ширхэг Ванил­1 уутЧИМЭГЛЭХЭД: Кокосны үйрмэг­1 аяга Алмонд самар­50 гр

ОРЦ: КЕКС Өндөг­6 ширхэг Давс­чимх Сахар­200 гр Гурил­125 гр Алмонд гурил­100 гр Чийгшүүлэлт­чихэртэй сүү (өөрийн амталгаагаар)

1. Өндгөө шар цагаанаар нь ялгана. Өндөгний цагаанаа чимх давстай өтгөртөл нь миксердэх бөгөөд дээр нь өндөгний шараа бага багаар хийж миксердэнэ. Хуурай орцуудаа холиод шүүлтүүрээр шигшиж, бага багаар хийж гараар хутгаж жигдэлнэ. 22 см­ийн диаметртэй хэвэнд хийгээд урьдчилан халаасан шарах шүүгээнд 170 градуст 30­40 минут жигнэнэ.

2. Тасалгааны хэмд зөөл­рүүлсэн маскарпон бяслаг, 50 гр өтгөрүүлсэн цөцгий буюу whipping cream, нунтаг сахраа хийгээд жигдэртэл нь 30 секунд миксердэнэ. Тусад нь үлдсэн цөцгийгөө дангаар нь ванилны сахартай өтгөрүүлж миксердэнэ. Дундуур нь хуваасан Раф­фаэлло чихэр болон өтгө­рүүлсэн цөцгийгөө мас­карпон зуурмагтайгаа хольж гараар зөөлөн хутгана.

3. Кексээ дундуур нь хуваагаад чихэртэйсүүгээр чийгшүүлэнкрем түрхэн кексээтавиад үелж чийгшүүлж бүрнэ.

4. Бялууны гадаргуу хэсгийг жигд бүрээд кокосны үйрмэгээр битүү бүрж өгнө.

5. Алмонд са мар, Раффаэлло чих рээрээ чимэглээрэй.

ХЭРХЭН ХИЙХ ВЭ:

ШИМ ТЭЖЭЭЛИЙН МЭДЭЭЛЭЛ:

Калори: 5078 ккалНүүрс ус: 716 грИслэг: 14 грӨөх тос: 225 грУураг: 73 гр

БЯЛУУ

ЗГМ: TIPАмтат чихрийг санагдуулам, арааны шүлс асгаруулсан хөнгөн, зөөлөн энэхүү бялуугаар зочин гийчдийг дайлахад нүүр бардам байна. Хамгийн гол нь зуурмагны өтгөн шингэн, орцыг сайн тааруулж чадвал амттай бялуу болно. Алдартай чихэр шиг амттай энэ бялууг хийхэд цөцгийн тосны амт хамгийн чухал.