16
1 Албан хэрэгцээнд 5G ТЕХНОЛОГИ Cорилт, боломж, ирээдүй Нэг. 5G технологийн хөгжлийн чиг хандлага Хоёр. Mонгол Улсад 5G технологийг нэвтрүүлэх боломж Гурав. 5G технологийн хэрэглээ ба Үндэсний аюулгүй байдал Энэхүү товч танилцуулгыг мэдээлэл холбооны сүлжээний 5G технологийн хөгжлийн чиг хандлагын талаар Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнд тодорхой ойлголт өгөх зорилгоор нээлттэй мэдээллийн эх сурвалжуудыг ашиглан Зэвсэгт хүчний Жанжин штабын Удирдлага холбоо, мэдээллийн аюулгүй байдлын хэлтэст эмхэтгэн боловсруулав. Улаанбаатар хот 2020 он

ТЕХНОЛОГИ · 2020. 9. 28. · 2 Монгол Улсад 5g технологи: сорилт, боломж, ирээдүй Нэг. 5g технологийн хөгжлийн

  • Upload
    others

  • View
    9

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

Page 1: ТЕХНОЛОГИ · 2020. 9. 28. · 2 Монгол Улсад 5g технологи: сорилт, боломж, ирээдүй Нэг. 5g технологийн хөгжлийн

1

Албан хэрэгцээнд

5G ТЕХНОЛОГИ

Cорилт, боломж, ирээдүй

Нэг. 5G технологийн хөгжлийн чиг хандлага

Хоёр. Mонгол Улсад 5G технологийг нэвтрүүлэх боломж

Гурав. 5G технологийн хэрэглээ ба Үндэсний аюулгүй байдал

Энэхүү товч танилцуулгыг мэдээлэл холбооны сүлжээний 5G технологийн хөгжлийн чиг хандлагын талаар Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнд тодорхой ойлголт өгөх зорилгоор нээлттэй мэдээллийн эх сурвалжуудыг ашиглан Зэвсэгт хүчний Жанжин штабын Удирдлага холбоо, мэдээллийн аюулгүй байдлын хэлтэст эмхэтгэн боловсруулав.

Улаанбаатар хот 2020 он

Page 2: ТЕХНОЛОГИ · 2020. 9. 28. · 2 Монгол Улсад 5g технологи: сорилт, боломж, ирээдүй Нэг. 5g технологийн хөгжлийн

2

Монгол Улсад 5G технологи: сорилт, боломж, ирээдүй

Нэг. 5G технологийн хөгжлийн чиг хандлага

Дэлхийн харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын шинэ тренд 5G технологи болж, технологиор тэргүүлэгч улс орнуудын нэвтрүүлэлт, туршилт, судалгаа улам бүр эрчимжиж байна.

5G нь өндөр хурдны хөдөлгөөнт интернэтийн 4G/LTE үйлчилгээний

дараагийн буюу 5 дахь үе бөгөөд хамгийн орчин үеийн дэвшилтэт технологийн хувьд дараах давуу талуудтай гэдгээрээ онцлог юм.

1. Хэт өндөр хурдны өгөгдөл дамжуулалт; 2. Өгөгдөл дамжуулах асар их хүчин чадал; 3. Өгөгдөл дамжуулалтын асар бага хоцрогдол.

Page 3: ТЕХНОЛОГИ · 2020. 9. 28. · 2 Монгол Улсад 5g технологи: сорилт, боломж, ирээдүй Нэг. 5g технологийн хөгжлийн

3

Харилцаа холбооны салбарт 5G технологи нь сая сая төхөөрөмжийг өндөр хурдаар, хугацааны хоцрогдолгүйгээр холбож, харилцах боломжтой гэдгээрээ технологийн хувьсгал болж, хүмүүсийн амьдралыг илүү тохь тухтай, үр ашигтай болгох боломжуудыг нээж байна.

GSA (Global Mobile Suppliers Association) буюу Үүрэн телефоны олон улсын байгууллагын тайланд дурдсанаар 2020 оны 1 дүгээр улирлын байдлаар 5G нь 34 улсад ашиглагдаж, 5 улсын 348 оператор 5G технологид хөрөнгө оруулалт хийж байгаа ба дэлхий даяар Ericsson, Huawei, Nokia, Samsung, ZTE гэх 5 компани уг технологийг үйлдвэрлэж, цөөнгүй компаниуд өрсөлдөөнд оролцож байна.

Дэлхийд 5G технологийг амжилттай нэвтрүүлж эхлээд буй улс орнууд: Америк: 2018 онд АНУ-ын “Verizon”, “AT&T”, “T-Moblie”, “Sprint”

компаниуд үүрэн холбооны 5G технологийг анх удаа нэвтрүүлж, “Nokia”, “Ericsson”, “Samsung” үйлдвэрийн дэд бүтцийг ашиглаж байна. Жишээлбэл, АНУ-ын Verizon компани 2020 оныг 5G технологийн жил болгон зарлаж, 200 сая 5G ухаалаг гар утас үйлдвэрлэж, Америкчуудын 50%-ийг сүлжээнд нэвтрэх эрх авна гэж тооцоолжээ. 5G cүлжээг нэвтрүүлснээрээ видео хэрэглээний оргил ачаалал 26%, веб трафик 30%, таталт 56%, тоглоом 71% болон өсчээ.

Мөн AT&T компани нь 153 сая хэрэглэгчийг 5G сүлжээнд холбохоор бэлтгэж байгаа ба 230 гаруй төрлийн 5G сүлжээний төхөөрөмжийн хөгжүүлэлтийг эхэлжээ. 2019 онд 5G сүлжээний станцуудыг дэлхийн олон арван хотуудад суурилуулж эхэлсэн хэдий ч 2023 онд 1 тэрбум, 2025 онд 2,5 тэрбумаас илүү хэрэглэгчтэй болно гэж тооцоолсон байна.

Ази: Азид БНХАУ, Япон, БНСУ тэргүүлж, БНХАУ шинээр 350000 бааз

станцыг суурилуулаад байна. Европ: Герман, Швед, Эстон, Финлянд, Нидерланд, Франц, Орос, Норвеги

улсад 5G сүлжээний суурилуулалтыг эхэлсэн ч сурталчилгаа, туршилтын түвшинд л байна.

БНСУ: Дэлхийд 5G станцыг суурилуулж ашигласан хоёр дахь орон юм. Тус

улсын “SK Telecom”, “KT” компаниуд “Ericsson” үйлдвэрийн дэд бүтцийг, “LG Uplus” компани нь Huawei үйлдвэрийн дэд бүтцийг ашиглаж байна. 2019 оны 4 дүгээр сараас эхлэн 5G сүлжээг ашиглаад 1 жил болоход хэрэглэгчийн тоо 6 саяаас давсан үзүүлэлттэй байна.

Page 4: ТЕХНОЛОГИ · 2020. 9. 28. · 2 Монгол Улсад 5g технологи: сорилт, боломж, ирээдүй Нэг. 5g технологийн хөгжлийн

4

БНХАУ: Дэлхийн хамгийн том 5G сүлжээтэй улс бөгөөд тус улсын China Mobile”, “China Telecom”, “China Unicom” компаниуд 2020 оны эцэс гэхэд 300 томоохон хотод 5G сүлжээг ашиглалтад оруулахаар төлөвлөсөн бөгөөд 2019 онд 5G сүлжээний бааз 130000 станцуудыг суурилуулжээ. Хамгийн том оператор болох China Mobile нь Huawei, Nokia, Ericsson болон ZTE үйлдвэрийн дэд бүтцүүдийг ашигладаг ба 50 хотод 5G бааз станцыг суурилуулсан бөгөөд 2020 оны эцэс гэхэд хэрэглэгчийн тоог 70 сая хүргэх зорилго тавьжээ.

Их Британи: Тус улсын “Vodafone”, “EE”, “O2”, “Three” компаниуд 5G

үйлчилгээг үзүүлж эхэлсэн бөгөөд “EE” компани нь 50 хотод, “Vodafone” компани нь 37 хотод, “Three” компани зөвхөн Лондон хотод, “O2” нь 6 хотод 5G сүлжээг нэвтрүүлээд байна.

Швейцарь: “Swisscom” компани нь 54 хотод “Ericsson” үйлдвэрийн дэд

бүтэц бүхий 5G үйлчилгээг эхлүүлээд, туршилт, судалгаагаа эрчимжүүлжээ. Испани: “Vodafone” нь 2019 оны 11 дүгээр сараас эхлэн Huawei

үйлдвэрийн дэд бүтэц бүхий 5G сүлжээни үйлчилгээг 15 хотод оруулсан дүнтэй байна.

Маш олон үүрэн холбооны операторууд болон дэд бүтэц үйлдвэрлэгч компаниуд хамтарч, тухайн орныхоо Засгийн газрын тусламжтайгаар 5G технологи, түүний давуу талуудыг танилцуулаад байгаа боловч 5G технологит тулгуурласан инноваци, шинэ соргог, дэвшилтэт бүтээгдэхүүн үйлчилгээ, хэрэглэгчийн зах зээлд нэвтрүүлэх судалгааны ажлууд эрчимтэй явуулсаар байна. Тиймээс 5G сүлжээг нэвтрүүлэх төлөвлөгөө, хамрах хүрээний тэлэлт, үйлчилгээний үнэ тариф, зах зээлийн эрэлт хэрэгцээ зэрэг нь дэлхийн өнцөг булан бүрд асар их хүлээлт, найдварыг үүсгэсэн “Мөрөөдлийн технологи” болоход ойрхон байна.

Хоёр. Mонгол Улсад 5G технологийг нэвтрүүлэх боломж

Бидний мэдэх 4G/LTE технологи нь 100 Mbps-ээс 1 Gbps хүртэл хурдаар өгөгдөл дамжуулах чадвартай. Манай улсын Мобиком компаний хувьд өөр өөр түвшний хэд хэдэн радио долгионы давтамжийг нэгтгэх технологи ашиглан туршилтын орчинд 220 Mbps хүртэл хурд гарган авсан.

Бодит байдал дээр маш олон хэрэглэгч нэгэн зэрэг 4G/LTE ашигладаг тул дундаж хурд нь ойролцоогоор 20Mbps болж буурдаг. Харин 5G технологийн хувьд 4-20Gbps хүртэлх хурдыг үзүүлэх боломжтой ба энэ нь 4G/LTE технологиос даруй 10 дахин хурдтай болно гэж төсөөлж байна.

Page 5: ТЕХНОЛОГИ · 2020. 9. 28. · 2 Монгол Улсад 5g технологи: сорилт, боломж, ирээдүй Нэг. 5g технологийн хөгжлийн

5

5G технологи яагаад ийм өндөр хурдыг үзүүлдэг вэ? Бидний бие биедээ илгээж буй мессэж, хийж буй дуудлага бүр тухайн хэрэглэгчийн гар утас болон сүлжээ дамжуулах суурь станц хооронд радио долгионы солилцоогоор дамжиж байдаг. Радио долгион нь “давтамж” болон ”зурвас”-аараа ялгаатай байх бөгөөд түүгээр дамжих 2G, 3G, 4G болон 5G сүлжээний онцлогт тааруулан ашигладаг. Түүнчлэн, радио давтамж нь олон нийтийн “Wi-Fi”, FМ радио болон бусад утасгүй холбооны үйлчилгээнд өргөн хэрэглэгддэг.

Харилцаа холбооны зохицуулах хорооноос олгодог тусгай зөвшөөрлөөр

үүрэн холбооны оператор компаниуд 4G/LTE сүлжээг 1.8mHz давтамж дээр голчлон ашигладаг. Мөн долгионы давхцал үүсэхээс сэргийлж уг давтамжийг оператор бүрд 10 mHz -20 mHz бүхий өргөн зурвасаар ялгаатайгаар хуваарилж өгсөн байдаг. Жишээ нь:

- Мобиком компаний байршуулах(upload) давтамжийн зурвас нь 1735mHz -1755 mHz, татах(download) давтамжийн зурвас нь 1830mHz – 1850 mHz;

- Бусад компаний байршуулах(upload) давтамжийн зурвас нь 1710mHz – 1735 mHz, татах(download) давтамжийн зурвас нь 1805mHz – 1830 mHz.

Харин 5G технологийн 4G/LTE технологиос ялгагдах онцлог нь дэлхий

даяар 3.5gHz-ээс 4.6gHz болон 27gHz-ээс 30gHz хэт өндөр давтамжаар дамжуулах стандартыг тогтоогоод байгаа явдал юм.

Page 6: ТЕХНОЛОГИ · 2020. 9. 28. · 2 Монгол Улсад 5g технологи: сорилт, боломж, ирээдүй Нэг. 5g технологийн хөгжлийн

6

Харилцаа холбооны зохицуулах хороо нь Монгол Улсад 5G технологийг ашиглах давтамжийн тусгай зөвшөөрлийг олгож эхлээгүй байна.

Радио долгионы давтамж гэдэг бол тухайн улсын харилцаа холбооны

салбарын хязгаарлагдмал нөөц баялаг байдаг тул давтамжийн тусгай зөвшөөрлийг нарийн судалгааны үндсэн дээр үүрэн холбооны операторууд

болон бусад цөөн тооны баталгаатай үйлчилгээ эрхлэгчдэд олгодог. Тийм учраас 5G технологийг зах зээлд нэвтрүүлэх чиглэл, зохицуулалтын бодлого, холбогдох журмуудыг зохицуулах байгууллагаас боловсруулсны үндсэн дээр уг технологийг зах зээлд нэвтрүүлэх чадамж бүхий оператор компанид тусгай зөвшөөрлийг олгох зарчим баримталдаг.

2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Харилцаа холбоо мэдээллийн технологийн газар 5G технологийг нэвтрүүлэх бодлогын чиглэлийг батлан гаргажээ. Уг бодлогыг үндэслэн 5G технологийн тусгай зөвшөөрлийн дэлгэрэнгүй дүрэм, журмыг боловсруулах шаардлага үүсээд байгаа. Энэ бодлогын чиглэлд 5G технологийн давтамжийн тусгай зөвшөөрлийг 2023 оны “Олон улсын радио холбооны чуулга уулзалт”-аар гаргахаар төлөвлөж буй “5G технологийн радио долгионы давтамжийн зөвлөмжүүд болон шийдвэрүүд” баримт бичгийг үндэслэн олгоно хэмээн тусгажээ. Тийм ч учраас Монгол Улсын үүрэн операторууд 2023 оноос өмнө 5G технологийг нэвтрүүлэх бэлтгэлээ хангаж, 2024 оны эхэн гэхэд зах зээлд шинэ төрлийн үйлчилгээгээ хэрэглээ болгох төлөвлөгөөтэй байгаа талаар албаны эх сурвалжуудад дурьдсан байна.

Page 7: ТЕХНОЛОГИ · 2020. 9. 28. · 2 Монгол Улсад 5g технологи: сорилт, боломж, ирээдүй Нэг. 5g технологийн хөгжлийн

7

Харин радио долгионы давтамжийн зурвас ашигладаг утасгүй холбооны хувьд өгөгдөл дамжуулах хурд нь зурвасын өргөний хэмжээнээс ихээхэн хамаардаг. Нарийн давтамжийн хувьд боломжит зурвасын өргөний хэмжээ бага байдаг бол өргөн давтамжтай тохиолдолд боломжит зурвасын өргөний хэмжээ их байдаг.

Энгийнээр тайлбарлавал, нарийхан усны хоолойгоор нэг дор татах усны

хэмжээ бага учраас удаан соруулдаг бол бүдүүн усны хоолойгоор их хэмжээний усыг богино хугацаанд татах боломжтой. Тиймээс өндөр давтамж бүхий 5G технологи ашигласан ч

хуваарилагдсан зурвасын хэмжээ нь хязгаарлагдмал бол бол 4G сүлжээнээс мэдээлэл дамжуулах хурд нь илүү гарахгүй

гэсэн үг юм.

Тэгвэл яагаад радио долгионы өндөр давтамжуудыг (3.5gHz - 4.6gHz эсвэл 27gHz - 30gHz) одоогийн 4G сүлжээнд ашигладаггүй вэ? Өндөр давтамж нь нам давтамжаас хамаагүй өргөн хүрээтэй, өндөр хурдаар өгөгдөл дамжуулах боломжтой хэдий ч, бодит байдал дээр цөөнгүй хүндрэлтэй тулгардаг.

Радио долгионы давтамжийн суурь шинж чанарын хувьд авч үзвэл нам

давтамж нь хамрах хүрээ их бөгөөд аливаа биет зүйлсийг нэвтлэх чадвар сайтай. Харин өндөр давтамж нь урвуу хамааралтай байдаг. 5G-ийн туршилтаар салхинд

хийсэх модны навч ч 27gHz - 30gHz-ийн өндөр давтамжуудад нөлөө үзүүлж байсан бөгөөд барилга байшин нэвтлэх чадвар нь 4G-д ашиглагддаг давтамжаас 10 дахин бага болох нь ажиглагдсан.

Page 8: ТЕХНОЛОГИ · 2020. 9. 28. · 2 Монгол Улсад 5g технологи: сорилт, боломж, ирээдүй Нэг. 5g технологийн хөгжлийн

8

5G сүлжээг өргөн хүрээнд нэвтрүүлэх, барилга байгууламж, газар доорх талбай бүрд хүргэхийн тулд нарийн судалгаанд суурилсан оновчтой хөрөнгө оруулалт хийх нь оператор компаниудын хувьд маш чухал зорилт юм. Өнөөгийн 2G, 3G, 4G сүлжээгээр бүрхсэн газар нутгийг 5G сүлжээнд бүрэн хамруулахын тулд олон тооны станц нэмэлтээр барих шаардлагатай болно. Ийм нөхцөлд хөрөнгө оруулалтын өгөөж болон ашигт ажиллагаа нь мэдээж сөрөг гарна.

Монгол Улсын хувьд зах зээлийн эдийн засгийн нөхцөл, үр ашигтаа

тохируулан эхний ээлжид нэн шаардлагатай, тодорхой салбарт эсвэл төвийн

бүсийн нэн хэрэгцээ бүхий газруудад 5G сүлжээг нэвтрүүлж эхлэх хандлагатай байна.

5G сүлжээнд 3.5gHz - 4.6gHz давтамжийг ашиглаж байгаа бөгөөд маш ховор тохиолдолд л 27gHz - 30gHz давтамжийг ашиглаж байна. Үүнээс гадна хөрөнгө оруулалтын өгөөжийг харгалзан үзвэл юун түрүүнд 3.5gHz - 4.6gHz давтамжаар дамжих 5G сүлжээний хамрах хүрээг 1-4 жилийн хугацаанд өргөн хүрээнд тэлэлт хийх нь боломжит хувилбар болоод байна. Харин 27gHz - 30gHz давтамжийн сүлжээг дээр дурдсанчлан хязгаарлагдмал, нэн шаардлагатай газруудад нэвтрүүлэх, тэр нь улс орны аюулгүй байдлыг хангах байгууллагууд байх магадлалтай юм.

5G технологийн өөр нэг давуу тал нь хугацааны хоцрогдол багатайгаар өгөгдөл дамжуулах боломж юм. Харилцаа холбооны салбарт хоцрогдол гэдгийг нэг цэгээс нөгөө рүү өгөгдөл дамжуулахад хэр их хугацааны хоцрогдолтой очиж байгааг илэрхийлдэг үзүүлэлтээр үнэлдэг. 4G сүлжээний хувьд энэ үзүүлэлт 10мм/сек байдаг бол 5G сүлжээний хувьд 1мм/сек буюу 10 дахин бага хоцрогдолтойгоор өгөгдөл дамжуулах боломжтой гэж үзэж байна.

Page 9: ТЕХНОЛОГИ · 2020. 9. 28. · 2 Монгол Улсад 5g технологи: сорилт, боломж, ирээдүй Нэг. 5g технологийн хөгжлийн

9

Энэ зөрүү нь өдөр тутмын энгийн үйлдэл хийхэд асар бага нөлөөтэй мэт боловч алсын зайнаас машин жолоодох болон мэс ажилбар хийх зэрэг нарийн төвөгтэй үйлдлүүдэд мэдрэгдэнэ. Хүний амь нас дээсэн дөрөөн дээр хийгддэг мэс ажилбарын хувьд багахан хоцрогдол маш том аюул дагуулах боломжтой. Алсын зайны жолоодлогын хувьд, 10мм/сек хоцрогдол гэдэг бол 60 км/ц-ын хурдтай явж байгаа машин огцом тоормослоход 15 см илүү явж байж зогсоно гэсэн үг. Харин 5G сүлжээг ашигласнаар эдгээр эрсдэлийг бууруулах боломжтой.

5G технологи нь одоогийн 4G-гээс асар их давуу талуудтай ч гэсэн

өнөөгийн нөхцөлд бага хоцрогдолтойгоор өгөгдөл дамжуулах шаардлагатай үйлчилгээ, нөхцөл байдал бидний амьдралд хэр их тохиолддог билээ гэдгийг бодолцох хэрэгтэй. Дан ганц Монгол Улсад гэлтгүй бусад орнуудыг ч авч үзсэн өдөр тутмын амьдралд тулсан хэрэгцээ төдийлөн гарахгүй л байна. Дээр дурдсанчлан, 5G технологи нь радио долгионыг илүү үр дүнтэйгээр ашиглан таны гар утас, таблет зэрэг ухаалаг төхөөрөмжөөс ойр байгаа 5G сүлжээний станц хүртэл өгөгдөл дамжуулах дэвшилтэт технологи юм.

Гэтэл сүлжээ нь дамжуулах станцаас үндсэн сүлжээний станц рүү өгөгдөл

дамжуулах техник, технологи нь шинэчлэгдэхгүй бол 5G сүлжээний давуу талуудыг ашиглах боломжгүй гэдгийг ойлгох ёстой.

5G сүлжээний хугацааны хоцрогдлын ялгааг бүрэн мэдрэхийн тулд оператор компаний үндсэн систем болон одоогийн 5G сүлжээний суурь станцууд руу татаж байгаа дамжуулах сүлжээний системийг үндсээр нь шинэчлэх хэрэгтэй болно. Хэрэв 5G сүлжээний суурь станц болгондоо сүлжээний сервертэй бол “Edge-Computing” аргыг ашиглан 5G технологийн давуу талуудыг хэрэгжүүлэх боломжтой. Энэ тохиолдолд магадгүй 5G сүлжээг зарим цаг хугацааны хувьд мэдрэмтгий аж үйлдвэрийн салбаруудад нэвтрүүлснээр үр өгөөжтэй байж болох юм.

5G нэвтэрснээр юу өөрчлөгдөх вэ? Мобиком Корпорацийн хувьцаа эзэмшигч Япон Улсын “KDDI Corporation” нь 5G сүлжээг “NTT Docomo” болон “SoftBank Mobile” гэсэн оператортай хамтран Японы 15 мужид нэвтрүүлжээ. DDI KDDI Corporation нь 2021, 2022 онуудад жил бүр 10000 орчим 5G сүлжээний суурь станц байгуулах төлөвлөгөөтэй байгаа. Түүхээс үзэхэд үүрэн холбооны хөгжлийн эхэн үед 1G, 2G сүлжээнд суурилсан товчлуурт утсыг бид ашигладаг байсан. Тухайн үед тасалдалгүй харилцаа л бидний хувьд маш чухал байжээ. Харин 3G сүлжээний нэвтрэлтийн үед технологи илүү боловсронгуй болж, дуудлагын чанар эрс сайжирч, зураг болон богино бичлэг, имэйл илгээх, дуу

Page 10: ТЕХНОЛОГИ · 2020. 9. 28. · 2 Монгол Улсад 5g технологи: сорилт, боломж, ирээдүй Нэг. 5g технологийн хөгжлийн

10

татах, интернэтээс бичлэг үзэх зэрэг энтертaйнмэнт хэрэглээг гар утасны програмуудад суулгагдсанаар ухаалаг утасны эрин үе эхэлсэн. Харин 4G нэвтэрсний дараагаар өгөгдөл дамжуулах хурд эрс сайжирч, кино үзэх, маш олон төрлийн апликейшн ашиглах болсноор ухаалаг утас бидний амьдралын зайлшгүй нэгэн хэрэгцээ болон баталгаажсан. Банк санхүү, цахим худалдаа, үзвэр үйлчилгээг гар утаснаасаа өдөр тутамдаа авч ашиглах болсон нь үүний нэг жишээ.

Бидний өдөр тутмын хэрэгцээ шаардлага одоогийнхоос өөрчлөгдөхгүй

тохиолдолд 4G сүлжээний хүчин чадал хангалттай. Өөрөөр хэлбэл 5G нэвтрүүлэх онцын шаардлага гарахгүй гэсэн үг. Гар утасны хувьсгал нь бидний ТВ болон интернэттэй компьютерийн хэрэглээг ухаалаг утас руу шилжүүлчихсэн учир үүгээр ч зогсохгүй ирээдүйд зах зээлийн шинэ соргог үйлчилгээнүүд ухаалаг утсаар дамжин хөгжих нь гарцаагүй.

Цаашилбал ирэх жилүүдэд ухаалаг утасны дэвшлээс гадна IoT (Internet of Things) буюу “Зүйлсийн Интернэт” технологи эрчимтэй нэвтэрч, эд юмс бүрийг интернэттэй холбон гар утсаараа удирдах хэрэгцээ бидний амьдралд илүү гүн нэвтрэхээр болж байна. Чухам энэ шинэ хэрэгцээг нутагшуулахын тулд 5G технологи, түүнийг дагасан үүрэн холбооны суурь сүлжээний сайжруулалтуудыг хийхээс өөр сонголтгүй болно.

Монгол Улсад 5G хэзээ нэвтрэх вэ? Монгол Улсад 2023 оны сүүлчээр эсвэл 2024 оны эхээр 5G технологи нэвтрэх хүлээлттэй байгаа. Гэхдээ дараах сорилт, туршлагыг зайлшгүй мэдэх хэрэгтэй.

Нэгдүгээрт, дэлхийн улс орнууд 5G технологийг нэвтрүүлсэн ч хараахан

амжилттай болоогүй байна. “Хараахан амжилттай болоогүй байна” гэдэг нь зах зээлд 5G технологийн хэрэгцээ шаардлага бүрэн үүсээгүй, 5G технологийн давуу

Page 11: ТЕХНОЛОГИ · 2020. 9. 28. · 2 Монгол Улсад 5g технологи: сорилт, боломж, ирээдүй Нэг. 5g технологийн хөгжлийн

11

талуудыг ашиглах боломж бүрдээгүй байна. Харин жил ирэх тусам бага багаар хэрэглээ нь нэмэгдэх нь тодорхой юм.

Хоёрдугаарт, 5G сүлжээг хүлээн авах чадалтай ухаалаг утас болон бусад ухаалаг төхөөрөмжийн зах зээлийн ханш нь 4G сүлжээнд ашигладаг төхөөрөмжөөс харьцангуй өндөр байна. “Android” үйлдлийн системтэй 5G гар утас үйлдвэрлэгдсэн ч үйлдлийн “iOS” системд суурилсан төхөөрөмж хараахан гараагүй байна. Зах зээлийн үнийн хувьд өндөр үзүүлэлттэй 5G ухаалаг утас ойролцоогоор $1000 буюу 4G гар утаснаас даруй $200-оор үнэтэй. Харин дундаж үзүүлэлттэй гар утаснууд 2020 оны сүүлч гэхэд $600-$700 үнэтэй борлуулагдаж эхлэхээр байна. Энэ мэтээр хагас жил тутамд ухаалаг утаснууд илүү сайжирч, мөн үнийн хувьд хямдарснаар зах зээл дээр ч олдоц нь нэмэгдэх хандлагатай байна.

Гуравдугаарт, судалгаанаас үзэхэд 5G үйлчилгээний хязгааргүй дата

багцын зах зээлийн үнэ Япон, БНСУ, АНУ-д дунджаар сарын $75. Харин БНХАУ болон Европын орнуудад дунджаар сарын $45 байна. Үүнээс харахад 5G сүлжээний дата багцын үнэ 4G үйлчилгээнээс $10-$20 үнэтэй харагдаж байна. Үүрэн холбооны операторуудын хувьд үйлчилгээний үнэ тогтооход юун түрүүнд зах зээлийн хэрэгцээ шаардлага, мөн хөрөнгө оруулалтын өгөөж чухал байдаг. Хэрэв зах зээлийн хэрэгцээ шаардлага их байвал үйлчилгээний тарифыг багаар тогтоож болох ч хэрэгцээ бага тохиолдолд бизнесийн ашигт ажиллагааны үүднээс үйлчилгээний тарифыг өндрөөр тавихаас өөр сонголтгүй байдалтай байна.

Дөрөвдүгээрт. Дэд бүтцийн тоног төхөөрөмжийн хувьд харилцаа

холбооны операторууд өөрсдийн тоног төхөөрөмжөө дэлхийн хэмжээний үйлдвэрлэгчид болох “Huawei”, “Ericsson”, “Nokia”, “ZTE”-ээс худалдан авч байна. Мэдээж хэрэг 5G сүлжээний нэвтрүүлэлтийн эхэн үед дэд бүтцийн тоног төхөөрөмжүүдийг өндөр үнээр худалдан авах боловч дэлхийд улам танигдаж, нэвтрээд ирэхийн хэрээр цаашдын үйл ажиллагааны зардал, үйлдвэрлэлтийн өртөг нь жилээс жилд буурна.

Тийм ч учраас манай улсын харилцааны холбооны компаниуд яарч

хөрөнгө оруулалт хийлгүйгээр, үйлдвэрлэлтийн өртөг багассан үед нь тоног төхөөрөмжийн худалдан авалтаа эхлүүлбэл хөрөнгө оруулалтын хувьд ч, үр өгөөжийн хувьд ч ашигтай байх, хэрэглэгчиддээ ч боломжийн үнээр үйлчилгээгээ хүргэх нөхцөл бүрдэх юм. Монгол Улсад 5G сүлжээ нэвтэрч, зах зээлийн дижитал шилжилтийг түргэсгэж, хэрэглэгчдийн дижитал хэрэглээг нэмэгдүүлэн ингэснээр 5G технологийн бүхий л давуу талууд болон гайхалтай шийдлийг бүрэн бүтэн ашиглах боломж бүрдэнэ.

Page 12: ТЕХНОЛОГИ · 2020. 9. 28. · 2 Монгол Улсад 5g технологи: сорилт, боломж, ирээдүй Нэг. 5g технологийн хөгжлийн

12

Гурав. 5G технологийн хэрэглээ ба Үндэсний аюулгүй байдал

Үүрэн холбооны сүлжээний 5G технологийг одоо ашиглаж буй 4G технологитой харьцуулахад өгөгдөл дамжуулах хурд болон зурвасын өргөн нэмэгдэж байгаа нь судалгаанаас харагдаж байна. Иргэний нийгэмд 5G технологи нь ухаалаг байшин, автомат удирдлагатай тээврийн хэрэгсэл, хөдөө аж ахуйн нарийн систем, үйлдвэрлэлийн машин механизм, дэвшилтэт робот гэх мэт харилцан уялдаатай эсвэл бие даасан төхөөрөмжүүдийг нэвтрүүлэх боломжтой болох нь дамжиггүй.

Дэлхийн олон орны судлаач, шинжээчид 5G технологийн хэрэглээний

тэлэлт нь улс үндэстний аюулгүй байдалд хэрхэн нөлөөлөх талаар олон таамаглал дэвшүүлсэн байна. Жишээлбэл:

Нэг. БНХАУ нь 5G сүлжээг бүрэн хэмжээгээр өөрийн улсдаа нэвтрүүлж,

дэлхийд 5G технологиор тэргүүлэгч улс болоод байна. Харилцаа холбооны хэрэгслүүд нь сүлжээний архитектураасаа хамаарч өөр өөр түвшинтэйгээр хийгддэг гэж үзсээр ирсэн ба ихэнх үүрэн холбооны сүлжээ нь 2 хэсэгт хуваагддаг.

- Үндсэн сүлжээ - интернэтийн гарцыг хангаж, хэрэглэгчийн техник хэрэгсэлд үйлчилгээ үзүүлэгч байгууллагын техникийн стандартад нийцсэн техник хэрэгсэл, программ хангамжууд;

- Радио сүлжээ - радио долгион хүлээн авах, дамжуулах дахин дамжуулах үүрэн телефоны цамхагууд;

БНХАУ-ын Засгийн Газраас дэмжлэг (жишээлбэл, барилга байгууламж

барихад зориулсан хөнгөлөлттэй газар, судалгаа шинжилгээний ажлын буцалтгүй тусламж) авдаг үндэсний томоохон компаниуд дэлхийд 5G сүлжээ нийлүүлэгчдийн хувьд онцгой байр суурь эзэлдэг. Жишээ нь, Huawei компани Исланд, Турк, Их Британи зэрэг 30 орчим улс оронд 5G сүлжээний байгууламжуудыг барих гэрээнд гарын үсэг зуржээ.

Олон улсын аюулгүй байдал судлаач, техник технологийн шинжээчид

2017 онд батлагдсан БНХАУ-ын “Үндэсний тагнуулын тухай” хуулийн “аливаа байгууллага, иргэн хуулийн дагуу үндэсний тагнуулын ажилд дэмжлэг, туслалцаа үзүүлэх, хамтран ажиллах, үндэсний тагнуулын аливаа ажлын нууцыг чандлан хадгална” гэсэн заалт нь “тус улсын компаниуд тагнуулын албатай хамтран ажилладаг, Засгийн газартаа нууц мэдээлэл авч өгөх зорилгоор арын хаалга (backdoor) хортой кодтой программ суурилуулахыг шаарддаг байх” гэж таамаг дэвшүүлсээр ирсэн.

Page 13: ТЕХНОЛОГИ · 2020. 9. 28. · 2 Монгол Улсад 5g технологи: сорилт, боломж, ирээдүй Нэг. 5g технологийн хөгжлийн

13

Тиймээс улс орнууд тус улсад үйлдвэрлэсэн 5G технологийн сүлжээ, техник, программын эмзэг байдлыг бизнесийн туршлагаас үүдэлтэй, тоног төхөөрөмжийг кибер халдлага эсвэл цэргийн болон үйлдвэрлэлийн тагнуул хийхэд ашиглах зорилго агуулсан, мэдээ, мэдээлэл олзворлох зориулалтаар кодтой программ суулгагдсан байж болзошгүй гэсэн нийтлэг хардлагаас үүдэж, үндсэн сүлжээний техник, тоног хэрэгслийн хэрэглээнд хязгаарлалт тавих хэрэгтэй гэж хандлагууд байсаар байна. Хоёр. АНУ-ын Конгрессын судалгааны албаны тайланд тусгагдсан мэдээллээр “өөрийн улс болон холбоотныг хамгаалах 5G систем, дэд бүтцээ хамгаалах “Secure 5G and beyond” нэртэй төлөвлөгөө” боловсруулж, АНУ-ын ерөнхийлөгчөөр 2020 оны 3 дугаар сард батлуулжээ. АНУ-ын цэргийн дээд командлал нь анги салбарын удирдлагыг хиймэл дагуул ашиглан алсын зайнаас удирдах зарчимаар хэрэгжүүлдэг. Гэтэл эдгээр хиймэл дагуулууд нь мэдээ дамжуулах зайны хол ойроос хамаарч хугацааны хоцрогдол үүсгэж, цэргийн ажиллагааны гүйцэтгэлд нөлөөлж байна гэж дүгнээд өөр өөр хариуцлагын бүсэд байгаа 12 анги, салбарт 5G технологийн үйлчилгээг туршихаар сонгон авч, 2021 онд 1,5 тэрбум долларын санхүүжилт хүссэн байх жишээтэй.

АНУ-ын Энэтхэг-Номхон далайн командлал цэргийн хэрэгт 5G технологийг нэвтрүүлэхдээ цахилгаан соронзон орны гурван бүлэг давтамжийн царааг ашиглахаар төлөвлөсөн байна. Үүнд:

- 24-300gHz-ийн өндөр давтамжийн зурвас (миллиметрийн долгион буюу MMW); - 1 gHz ба 6gHz-ийн дунд давтамжийн зурвас;

- 1 gHz-ээс нам давтамжийн зурвас.

Миллиметрийн царааны долгион нь өгөгдөл дамжуулах хурд сайтай байдаг тул харилцаа холбооны компаниуд автомат удирдлагатай тээврийн хэрэгсэл, виртуал орчин, ухаалаг хотууд зэрэг мэдээллийн багтаамж их шаарддаг үйлчилгээнүүдэд хэрэглээ болгох санал дэвшүүлжээ. Гэсэн хэдий ч өндөр давтамжийн зурвас нь харьцангуй богино зайд тархана эсвэл барилга байгууламж, тээврийн хэрэгсэл гэх мэт биет зүйл дээр ойлтын болон хугарлын өнцөг таараагүйгээс сарних, шингэх нь их тул сүлжээ тасалдах, дохио гажиг зэрэг дутагдалтай байдаг. Үүнээс үндэслэн өндөр давтамжийн зурвас ашигласан 5G технологийг суурилуулахад илүү их дэд бүтэц байгуулахад өндөр өртөг, байрлуулах цаг хугацаа шаардахаар харагдаж байна.

Page 14: ТЕХНОЛОГИ · 2020. 9. 28. · 2 Монгол Улсад 5g технологи: сорилт, боломж, ирээдүй Нэг. 5g технологийн хөгжлийн

14

Дэлхийн харилцаа холбооны компаниуд өндөр хурдны, өргөн сувгийн холболттой 5G сүлжээг гурван төрлийн бүлэг давтамжийн цараанд харилцан уялдаатай ашиглах боломжуудыг тодорхойлж, АНУ гэхэд хиймэл дагуулын сүлжээнд ашигладаг хэт өндөр давтамжийг 5G технологийн нам болон дунд давтамжийн зурвастай холбон өгч, агаар сансар газар тэнгисийн орон зайг бүрхсэн мэдээлэл холбооны орон зайг бүрдүүлэхэд, харин БНХАУ-ын хувьд нам болон дунд давтамжийн зурвасад ашиглах хямд өртөгтэй техник хэрэгсэл, программ хангамжаар дэлхийн улс орнуудыг бүхэлд хангахад анхаарлаа хандуулж байна.

Гэсэн хэдий ч иргэний салбарт өмнө нь хуваарилан өөр зориулалтаар ашигладаг давтамжийн зурвасыг 5G сүлжээний давтамжийн өргөн зурвас болгон ашиглуулахад хүндрэл учирч, зурвасыг дахин хуваарилах, шинээр зурвасыг солиход 10 орчим жил шаардагдана, харин зурвасын зориулалтыг өөрчлөн ашиглуулахад 5 жилийн хугацаа зарцуулна гэж тооцоолжээ. АНУ, БНХАУ-ын жишээнээс харахад 5G технологийн мэдээлэл дамжуулах хурд өмнөх үеийн 4G-ээс 100 дахин хурдан, саатал 25 дахин багасах боломжтой болж, интернэтэд холбогдсон төхөөрөмжийн тоо, өгөгдөл дамжуулах хурд нэмэгдэж буйг дагаад улс орнуудын онц чухал мэдээллийн дэд бүтцүүдэд аюул заналхийлэл, мэдээлэл алдагдах эрсдэл нэмэгдэж, техник технологийн аюулгүй байдлын нэн тулгамдсан шийдвэрлэвэл зохих зорилтууд дэвшигдэнэ гэж төсөөлж байна. Үүнд:

- 5G технологийн сүлжээ тархахын хэрээр сүлжээний тоног төхөөрөмж, хэрэглэгчийн програм хангамж, төрийн мэдээллийн системийн зохицуулалтын механизм дахь алдаа улам тод илэрнэ. Нөгөө талаас цахим гэмт хэрэгтнүүд энэ байдлыг ашиглан харилцаа холбооны дэд бүтцийг ажиллагаагүй болгох, үүрэн операторын хэрэглэгчдийг хянах, мэдээллийн урсгалын чиглэлийг өөрчлөх зэрэг аюулгүй байдалд нөлөөлөх хүчин зүйлс эрс нэмэгдэнэ. Тиймээс харилцаа холбоо, дэд бүтцийн эмзэг байдлыг арилгах, хамгаалах арга замыг тодорхойлох шаардлагууд тавигдана.

- 5G сүлжээ ашигласнаар улс орны бүтээн байгуулалтын тоогоор үүрэн холбооны суурь станцууд бий болж, хэрэглэгч бүрийн байршлыг тогтоох боломжтой болно. Мөн хэрэглэгчийн их хэмжээний өгөгдөл нээлттэй болсноор хэрэглэгчийн мэдээллийн нууцлал, аюулгүй байдлыг хангах эрх зүйн, программ техникийн криптографын арга хэрэгслийг бодитоор нэвтрүүлэх хэрэгцээ нэмэгдэнэ.

Page 15: ТЕХНОЛОГИ · 2020. 9. 28. · 2 Монгол Улсад 5g технологи: сорилт, боломж, ирээдүй Нэг. 5g технологийн хөгжлийн

15

- 5G технологийн сүлжээнд автомат удирдлагатай төхөөрөмж, алсын зайн хяналт, удирдлагын систем, хэрэгслүүд сая саяаараа холбогдоно. Үүнийг дагаад интернэт сүлжээнд холбогдсон төхөөрөмж, системийн тоо нэмэгдсэнээр чухал дэд бүтэцтэй холбоотой эрсдэлийн үнэлгээ хийх шаардлагууд нэг иргэнээс улс орны хэмжээнд хүртэл яригдана.

- 5G технологийн сүлжээний инновацын шийдэл, хөгжүүлэлтийн үндэс,

тэр дундаа ухаалаг хот, ухаалаг эрчим хүчний системүүд нь харилцаа холбоо, мэдээллийн технологиос хамааралтай болно. Эд юмсын интернэтийн төхөөрөмж, машинаас машины харилцаа (M2M) сүлжээний ихэнх хэсгийг эзлэх бөгөөд технологийн шинэ үйлчилгээнүүд, төхөөрөмж хоорондын зохицуулалт хийгдэнэ.

- Цахим аюулгүй байдлын чадавх харьцангуй сул салбар, түүний дотор

эрүүл мэндийн салбар нь цахим шилжилт дөнгөж хийж байгаа болон хөгжиж буй орны эмнэлэг, эмнэлгийн төхөөрөмж рүү чиглэсэн халдлага ихсэнэ. Зүйлсийн интернэт (IoT)-эд холбогдсон эмнэлгийн төхөөрөмжид баримтлах аюулгүй байдлын тогтсон стандарт гаргах, хувь хүний нууц, улс орны удмын сангийн мэдээллийг эрсдэлд орохоос хамгаалах тогтолцоог дахин авч үзэх шаардлага үүснэ.

- Мэдээллийн аюулгүй байдлын хамгаалалтын хэрэгслийн тоо эрс ихэсэж, илүү нарийн төвөгтэй хамгаалалтын олон зориулалт бүхий систем хэрэгсэл маш ихээр шаардагдах болно. Цахим халдагчид аюулгүй байдлын цоорхой, эмзэг байдлыг илрүүлж, өөрсдөө нөхөлт хийж, өөрийн дүрмээр удирдах гэж үзнэ. Иймд системийг бүхэлд нь аюулд өртөхөөс урьдчилан сэргийлэх, техник технологийн хувьд бусдаас хараат бус байх, кибер хамгаалалт, довтолгооны цогц хэрэгсэл, аюулгүй байдлын бодлого, журмууд хэрэг болно.

- Хиймэл оюун ухаан (AI)-д суурилсан хуурамч зураг, дүрс, дуу бичлэг

ашиглан олны танил хүмүүсийг нэр хүнд, нийгмийн хар, цагаан хатгалгад өртүүлэх нь байгууллагын үнэт зүйлд сөрөгөөр нөлөөлнө. Байгууллагын удирдлагууд ихэвчлэн утас, цахим дуут болон дүрст хурлаар ажил хэргээ явуулах үед халдлагын гол бай болно. Хиймэл оюун ухаан (AI) ашиглан хуурамчаар үйлдэх үйлдлийн эсрэг хариу арга хэмжээг төлөвлөх, зохион бүтээх, илрүүлэх систем, хэрэгслийг цахим ёс зүй, хариуцлагатай холбон өргөн утгаар нь авч үзэх улс үндэстний хойшлуулшгүй арга хэмжээ болж хувирна.

- Machine Learning, AI ашиглан ухаалаг зурагт, спикер зэрэг интернэт сүлжээнд холбогдсон төхөөрөмжүүдээр хувийн яриа сонсох, байгууллагын

Page 16: ТЕХНОЛОГИ · 2020. 9. 28. · 2 Монгол Улсад 5g технологи: сорилт, боломж, ирээдүй Нэг. 5g технологийн хөгжлийн

16

тагнуул хийж барьцаалах, сүрдүүлэх гэмт хэргүүд үйлдэгдэх магадлалтай. Программ, хэрэгслүүд нь тогтмол шинэчлэгдсэнээр уламжлалт хамгаалалтын аргууд ажиллах боломжгүй болж, үүлэн технологийн үйлчилгээний платформ дээр суурилсан хамгаалалт шаардагдана. Байгууллагууд цахим аюулгүй байдал, эрсдэлийн менежментийн үйл ажиллагаанд халдлагын эрсдэлийн үнэлгээг оруулж өгснөөр аюулгүй байдлын цоорхойгоо илрүүлэх, сул талаа засах, халдлагын стратеги, тактик ажиллагааны бодлого, дарааллыг зөв ойлгох замаар хамгаалалтын орчноо сайжруулах шинэ гарц, шийдэл, арга замыг сонгох хэрэгтэй болно.

Дэлхийн улс орнуудын батлан хамгаалах салбарууд 5G технологийн давуу талыг ашиглан автомат тээврийн хэрэгсэл, удирдлага, шуурхай удирдлагын түвшний, бодлого төлөвлөлтийн, засвар үйлчилгээний, виртуал орчны, тагнуул тандалтын, ар тал хангалт, түгээлтийн болон цэргийн сургалт бэлтгэлжилтийн систем хэрэгслийг автоматжуулах чиглэлд орон зай, багтаамж, цаг хугацааны хамааралгүйгээр хөгжүүлэх хэтийн төлөв илүү их харагдаж байна.

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн 5G сүлжээний үйлчилгээнүүд цэргийн хэрэгт өргөн нэвтэрч, цэрэг, зэвсгийн удирдлагын систем, хэрэгслүүд өндөр хурдтай, хугацааны хоцрогдолгүй ажиллаж, удирдлагын шийдвэр гаргах үйл явцад эерэгээр нөлөөлөл үзүүлэх хэдий ч тухайн систем, хэрэгслийн аюулгүй байдал, хамгаалалтын цогц шийдэлгүй бол кибер халдлага, довтолгооны бай болохоос өөр зам алга байна гэж дүгнэхээр байна.

5G сүлжээг ярьж эхлэх энэ мөчид “6G технологийг хиймэл дагуулын интернетийн өргөн сүлжээгүйгээр хөгжүүлэх боломжгүй, 6G сүлжээ нь секундэд нэг терабайт мэдээллийг дамжуулах хурдны чадвартай” гээд зарлачихлаа.