12
КОМПАНИЙН 2019 ОНЫ 05-Р САРЫН ТЭЗҮ-ҮҮД 2-р нүүрт №06 (98) 2019 оны 06-р сар “ДЦС-4” ТӨХК-ийн сар тутмын сонин Сонины талаарх санал хүсэлтээ 2125, 2602 дугаарын утас, [email protected] эсвэл Судалгаа Хөгжлийн Албанд файлаар болон бичгээр өгч болно. www.tpp4.mn 3-р нүүрт 5-8-р нүүрт 10-11-р нүүрт 12-р нүүрт ЭНЭ ДУГААРТ: МЭДЭЭ МЭДЭЭЛЛҮҮД БНХАУ-ЫН ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН ХӨГЖИЛ, ОДОО БА ИРЭЭДҮЙ Захиргаа хүний нөөцийн алба 2019 ОНЫ 05-Р САРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХЯНАЛТЫН ТАЛААРХ МЭДЭЭЛЭЛ УХААЛАГ ЭРЧИМ ХҮЧ /SMART GRID/ БУЮУ ХЭРЭГЛЭЭГ ЗОХИЦУУЛАХ НЬ 4-р нүүрт ISO9001:2015 Чанарын менежментийн тогтолцооны стандартыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд цехүүдийн сайн туршлага, давуу талыг сурталчлах, нийт ажилтнуудад мэдээлэх, сайн туршлагаа солилцож хамтран ажиллах өдөрлөг 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдөр болж өнгөрлөө. Аяны хүрээнд нэгжүүд доорх сайн туршлагаа солилцлоо. 1. Түлш дамжуулах цех Чанарын удирдлагын тогтолцооны 4 багт хуваагдаж ажилтнуудаа идэвхжүүлж ажилладаг Бульдозеруудад GPS суурилуулж хяналтад оруулсантай танилцах 2. Зуухан цех Үндсэн үйл ажиллагааны төлөвлөлтүүд, судалгаа шинжилгээ, дүрэм журмын дагуу сайн хийгдсэн байна Нарядын системийн хяналт, мониторинг сайн хийгддэг, хэвшүүлсэн байдалтай танилцах 3. Турбин цех Урьдчилсан сэргийлэх үзлэгийн график биелэлт Сарын давтан болон ээлжит зааварчилгааг цахим хэлбэрт оруулсан ажилтай танилцах 4. Цахилгаан цех Цоож, пайз болон аюулгүй ажиллагааны системийн хэрэгжилт Өдрийн ажлын бүртгэлтэй танилцах 5. Хими цех Лабораторийн багажууд дээр процессийн диаграммыг батлуулж харагдахуйцаар байрлуулсан Анхан шатны бүртгэлийг цахимд оруулах үйл явцыг эхлүүлсэн 6. Дулааны хянах хэмжүүр - Автоматикийн цех 2019 оны цехийн эрсдлийг бууруулах арга хэмжээний дагуу сайжруулалт хийсэн ажлын байр Итгэмжлэгдсэн лабораторитой танилцах 7. Механик цех Цахимаар хэрэгжиж буй ажилбарууд Чанар хэмжилтийн хэсэгтэй танилцах ISO9001:2015-Н САЙН ТУРШЛАГЫГ СУРТАЛЧЛАХ ӨДӨРЛӨГ БОЛЛОО ХАМТЫН ГЭРЭЭНИЙ ӨӨРЧЛӨЛТ

1. 2. 4.tpp4.mn/wp-content/uploads/2019/06/EM-201906.pdf · КОМПАНИЙН 2019 ОНЫ 05-Р САРЫН ТЭЗҮ-ҮҮД 2-р нүүрт “ДЦС-4” ТӨХК-ийн сар тутмын

  • Upload
    trannga

  • View
    218

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

Page 1: 1. 2. 4.tpp4.mn/wp-content/uploads/2019/06/EM-201906.pdf · КОМПАНИЙН 2019 ОНЫ 05-Р САРЫН ТЭЗҮ-ҮҮД 2-р нүүрт “ДЦС-4” ТӨХК-ийн сар тутмын

КОМПАНИЙН2019 ОНЫ 05-Р САРЫН

ТЭЗҮ-ҮҮД

2-р нүүрт

№06 (98) 2019 оны 06-р сар“ДЦС-4” ТӨХК-ийн сар тутмын сонин

Сонины талаарх санал хүсэлтээ

2125, 2602 дугаарын утас, [email protected]

эсвэл Судалгаа Хөгжлийн Албанд файлаар болон

бичгээр өгч болно.

www.tpp4.mn

3-р нүүрт

5-8-р нүүрт

10-11-р нүүрт

12-р нүүрт

ЭНЭ ДУГААРТ:

МЭДЭЭМЭДЭЭЛЛҮҮД

БНХАУ-ЫН ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН ХӨГЖИЛ, ОДОО БА

ИРЭЭДҮЙ

Захиргаа хүний нөөцийн алба

2019 ОНЫ 05-Р САРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХЯНАЛТЫН ТАЛААРХ

МЭДЭЭЛЭЛ

УХААЛАГ ЭРЧИМ ХҮЧ/SMART GRID/

БУЮУ ХЭРЭГЛЭЭГ ЗОХИЦУУЛАХ НЬ

4-р нүүрт

ISO9001:2015 Чанарын менежментийн тогтолцооны стандартыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд цехүүдийн сайн туршлага, давуу талыг сурталчлах, нийт ажилтнуудад мэдээлэх, сайн туршлагаа солилцож хамтран ажиллах өдөрлөг 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдөр болж өнгөрлөө.

Аяны хүрээнд нэгжүүд доорх сайн туршлагаа солилцлоо.

1. Түлш дамжуулах цех ○ Чанарын удирдлагын тогтолцооны 4 багт хуваагдаж ажилтнуудаа

идэвхжүүлж ажилладаг ○ Бульдозеруудад GPS суурилуулж хяналтад оруулсантай танилцах

2. Зуухан цех ○ Үндсэн үйл ажиллагааны төлөвлөлтүүд, судалгаа шинжилгээ, дүрэм журмын

дагуу сайн хийгдсэн байна ○ Нарядын системийн хяналт, мониторинг сайн хийгддэг, хэвшүүлсэн

байдалтай танилцах

3. Турбин цех ○ Урьдчилсан сэргийлэх үзлэгийн график биелэлт ○ Сарын давтан болон ээлжит зааварчилгааг цахим хэлбэрт оруулсан ажилтай

танилцах

4. Цахилгаан цех ○ Цоож, пайз болон аюулгүй ажиллагааны системийн хэрэгжилт ○ Өдрийн ажлын бүртгэлтэй танилцах

5. Хими цех ○ Лабораторийн багажууд дээр процессийн диаграммыг батлуулж

харагдахуйцаар байрлуулсан ○ Анхан шатны бүртгэлийг цахимд оруулах үйл явцыг эхлүүлсэн

6. Дулааны хянах хэмжүүр - Автоматикийн цех ○ 2019 оны цехийн эрсдлийг бууруулах арга хэмжээний дагуу сайжруулалт

хийсэн ажлын байр ○ Итгэмжлэгдсэн лабораторитой танилцах

7. Механик цех ○ Цахимаар хэрэгжиж буй ажилбарууд ○ Чанар хэмжилтийн хэсэгтэй танилцах

ISO9001:2015-Н САЙН ТУРШЛАГЫГ СУРТАЛЧЛАХ ӨДӨРЛӨГ БОЛЛОО

ХАМТЫН ГЭРЭЭНИЙӨӨРЧЛӨЛТ

Page 2: 1. 2. 4.tpp4.mn/wp-content/uploads/2019/06/EM-201906.pdf · КОМПАНИЙН 2019 ОНЫ 05-Р САРЫН ТЭЗҮ-ҮҮД 2-р нүүрт “ДЦС-4” ТӨХК-ийн сар тутмын

КОМПАНИЙН 2019 ОНЫ 05-Р САРЫН ТЕХНИК ЭДИЙН ЗАСГИЙН ҮЗҮҮЛЭЛТҮҮД

Төлөвлөгөөний биелэлт Горимын даалгавараас 7768.987 мян.кВтц цахилгаан эрчим хүч илүү үйлдвэрлэж, 679.706 мян.кВтц-аар зөрчиж, төлөвлөгөөг 7089.281 мян.кВтц-аар давуулж, 102,7 %-иар биелүүллээ. Цахилгаан эрчим хүчний доод ачаалал 300 МВт, дээд ачаалал 483 МВт байлаа. Манай компанийн үйл ажиллагааны доголдлоос хамаарч 679.706 мян.кВтц-н зөрчил гарсан.

Диспетчерийн графикийн төлөвлөгөөний биелэлт

Үзүүлэлт НэгжТухайн сарын Оны эхнээс

Төлөв Гүйц Зөрүү Биелэлт,% Төлөв Гүйц Зөрүү Биелэлт,%ЦЭХ-ний түгээлт сая.кВтц 262.7 270.4 7.7 102.9 1188.0 1217.3 29.3 102.5%ДЭХ-ний түгээлт мян.Гкал 288.6 288.6 - 100.0 1680.4 1680.4 - 100.0%

Тайлант хугацаанд диспетчерийн зохицуулсан төлөвлөгөө: ЦЭХ - 102,7%, ДЭХ - 100,0% биеллээ.

ДҮТ-ийн диспетчерийн зохицуулсан төлөвлөгөө болон биелэлт

Нэмэх шийдвэр Хасах шийдвэр Диспетчерийн графикийн зөрчил Ачаалал

Диспетчерийн төлөвлөгөөний

биелэлтудаа мян.кВтц удаа мян.кВтц удаа мян.кВтц Дээд Доод мян.кВтц

75 7768.987 18 781.793 4 679.706 483 300 7089.281

Үйлдвэрлэлийн алба

СПОТ зах зээлийн талаар СПОТ арилжааны зах зээлд 130.935 мян.кВтц буюу 8298.680 мян.төгрөгний цахилгаан эрчим хүч худалдан, 43.814 мян.кВтц буюу 816.976 мян.төгрөгний цахилгаан эрчим хүч худалдан авч авлага, өглөгийн зөрүүгээр 7481.705 мян.төгрөгний авлагатай ажиллалаа.

Үйлдвэр санхүүгийн төлөвлөгөөний биелэлт Цахилгаан эрчим хүчний түгээлт төлөвлөлтөөс 28.1 сая.кВтц-аар давж 111.5%, өнгөрсөн оны мөн үеэс 30.1 сая.кВтц-аар буюу 11.1% -аар өслөө. Оны эхнээс 53.4 сая.кВтц-аар давж, 103.7% -ийн биелэлттэй байна.

Дулааны эрчим хүчний түгээлт төлөвлөлтөөс 20.3 мян.Гкал-аар давж 110.9%-н биелэлттэй, өнгөрсөн оны мөн үеэс 31.6 мян.Гкал буюу 15.3 %-иар өссөн. Оны эхнээс дулааны үйлдвэрлэл санхүүгийн төлөвлөгөөг 29.5 мян.Гкал-аар давуулсан. Үүнээс “УБДС” ХК–д нийлүүлэх дулаан 1.4 мян.Гкал–аар давж байна.

Үндсэн тоноглолын ажиллагаа 5-р сард горим ажиллагаанд 7 зуух, 6 турбин оролцсон. Сарын дунджаар 4,91 зуух, 4,91 турбинтэй ажиллаж, зуух, турбин бэлтгэлгүй байсан. ТГ-4 шинэчлэлд, К-3 их засварт зогссон тул ажиллаагүй.

Нүүрсний зарцуулалт

Уурхай нэгжТухайн сарын

төлөв гүйц зөрүү биелэлтБагануур мян.тн 130.607 130.085 -0.522 99.6%

Шивээ-Овоо мян.тн 110.0 127.499 17.499 115.9%

Бүгд мян.тн 240.607 257.584 16.977 107.0%

Мазутын зарцуулалт Энэ сард 100 тн мазут түлэх төлөвлөгөөтэйгээс 213 тн-г түлж, 113 тн мазут хэтрүүлэн зарцуулсан. Зуухыг халуунаас 4 удаа галлаж 41 тн, хүйтнээс 6 удаа галлаж 116 тн мазут түлсэн. 5-р сарын 9-ний өдөр К-5-г галласан боловч барабаны люкээр үлээж 19 тн, 21/Y-нд К-6-н хүйтэн галлагааг зогсоож 12 тн мазут түлж үр ашиггүй 31 тн мазут зарлагадсан.

Жишмэл түлшний зарцуулалт Цахилгаан эрчим хүч түгээхэд зарцуулах жишмэл

түлшийг 8.821 гр/кВтц-аар хэтрүүлж, Дулааны эрчим хүч түгээхэд зарцуулах жишмэл түлшийг 0.743 кг/Гкал-аар хэмнэж гүйцэтгэлд ноогдох төлөвлөлтөөс 2244тн жишмэл түлш хэтрүүлсэн.

Цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэл санхүүгийн төлөвлөгөө 28.1 сая.кВтц-аар давж, хослон үйлдвэрлэлийн хэмжээ буурснаас конденсационный горимоор ажилласан нь жишмэл түлш хэтрүүлэхэд нөлөөлсөн.

Горим параметрийн даалгаварын биелэлт ЭХЗХ-аас батлагдсан ДХЦЭХ-ний зарцуулалтыг 0.29%-иар буюу 895.551 мян.кВтц-аар хэмнэсэн.

№ Үзүүлэлт нэгж05-р сар

төлөв гүйц

1 1тн нүүрс нунтаглахад зарцуулах цахилгаан

кВтц / тн.нүүрс 28.96 28.26

21тн уур боловсруулахад зарцуулах үлээлт соролтын цахилгаан

кВтц / тн.уур 4.18 4.08

3 1тн тэжээлийн ус шахахад зарцуулах цахилгаан

кВтц / тн.тэж ус 8.32 8.12

4 Эргэлтийн усны насосанд зарцуулагдах цахилгаан % 1.40 1.37

5 Дулаанжуулалтын насосонд кВтц / тн.сүлж.ус 14.86 14.50

Уур усны алдагдал Станцын дотоод циклийг нөхөх химийн цэвэрлэсэн усны зарцуулалтыг 0,62 % буюу 8595 тн конденсат хэмнэсэн байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад химийн цэвэрлэсэн усны зарцуулалт 2594 тн-оор нэмэгдсэн. Осмосын халаагч уурын зарцуулалт 3699 тн байлаа.

Дотоод циклийн алдагдлыг нөхөхөөр: ○ Зууханд – 511 м3

○ Турбинд – 23172 м3 ус өгсөн. ○ Зуух дүүргэх усны зарцуулалт 619 м3 байлаа.

2

Page 3: 1. 2. 4.tpp4.mn/wp-content/uploads/2019/06/EM-201906.pdf · КОМПАНИЙН 2019 ОНЫ 05-Р САРЫН ТЭЗҮ-ҮҮД 2-р нүүрт “ДЦС-4” ТӨХК-ийн сар тутмын

2019 ОНЫ 05-Р САРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХЯНАЛТЫН ТАЛААРХ МЭДЭЭЛЭЛ

2019 оны 05-р сард станцын хэмжээний аваари, 1 болон 2-р зэргийн саатал гараагүй, үндсэн тоноглолын зогсолт 15 бүртгэгдсэнээс зуух 8 удаа, турбин 7 удаа тус тус зогссон. Хүний буруутай үндсэн тоноглолын зогсолт 1 удаа (ЦЦ-ийн РХА-ийн инженер Н.Дагвадорж, с.4А секцийн ажлын оруулга тасарснаас зуух №4 зогссон) гарсан.

Үндсэн тоноглолын зогсолт болон туслах тоноглолын гэмтэлд тоног төхөөрөмжийн гэмтлийн акт: ТДЦ-1, ЗЦ-2 /198.621,923 мян₮/, ТЦ-1 /103,707 мян₮/, ЦЦ-6 /36.775,256/, ДХХАЦ-1 /355,6 мян₮/, МЦ-1 /3.000,о мян₮/, бүгд-12 /238.856,486 мян₮/, мазут зарцуулалтын акт: ЗЦ-4 /48.259,035 мян₮/, ТЦ-1 /21.935,925 мян₮/, бүгд-5 /69.654,96 мян₮/, тоног төхөөрөмж, сэлбэг материалыг ашиглалтаас хасах акт: ТДЦ-2, ЗЦ-2, ТЦ-1, ЦЦ-1, МЦ-6, бүгд-12, нийт 29 ширхэг /308.511,446 мян₮/ акт тогтоогдлоо.

Ажлын байрны хөдөлмөрийн нөхцлийн байдалд 1 удаа хэмжилт хийв.

№ Цех нэгжүүд

Дуу шуугиан (85 дб)

Ажлын байрны халуун (12-30оС)

Ажлын байрны чийглэг (30-60%)

Ажлын байрны тоосролт (10 мг/м3)

2018

оны

05

-р с

ар

2019

оны

05

-р с

ар

2018

оны

05

-р с

ар

2019

оны

05

-р с

ар

2018

оны

05

-р с

ар

2019

оны

05

-р с

ар

2018

оны

05

-р с

ар

2019

оны

05

-р с

ар

1 ТДЦ 83.6 84,3 20.5 21.6 30.5 31.1 17.8 17.9

2 ЗЦ 90.2 91,3 31.1 32.7 28.6 29.5 11.27 12.1

3 ТЦ 90.6 91,2 30.1 29.9 29.7 29.1

Стан

цын

дунд

аж

14.5

3 м

г/м

3

Стан

цын

дунд

аж

15.0

мг/

м3

4 Хими 71.0 72.2 24.4 25.1 30.9 32.8

5 Механик 70.0 71.7 21.3 22.2 32.2 32.6

05-р сард ХА-с тавигдсан 29 ширхэг актны 3 ширхэг буюу 10.35 % нь хувь хүмүүсийн тоноглолд тавих хяналтыг сулруулсан, ажлын зохион байгуулалт хангалтгүйгээс, ажилдаа хайхрамжгүй хандсан, ТАД-ийг мөрдөөгүйгээс, 1 ширхэг буюу 3.45 % нь гадны байгууллагаас шалтгаалан гарсан байна.

Хяналтын алба

ҮЭХ-ий дэргэдэх Эмэгтэйчүүдийн хэсэг

“ДЦС-4” ТӨХК-ИЙН ҮЭ-ИЙН ХОРООНЫ ДЭРГЭДЭХ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХЭСГИЙН УУЛЗАЛТ

“ДЦС-4” ТӨХК-ийн Үйлдэрчний эвлэлийн хорооны дэргэдэх эмэгтэйчүүдийн хэсгийн уулзалт 2019 оны 5 дугаар сарын 23 өдөр амжилттай зохион байгуулагдлаа. Тус уулзалтаар ҮЭХ дэргэдэх эмэгтэйчүүдийн хэсгийн ажиллах журам, бүтэц зохион байгуулалтын талаар хэлэлцэн эмэгтэйчүүдийн хөдөлмөрлөх явцад үүсэх нийгмийн асуудал болоод эмэгтэйчүүдийн оролцоо сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг болж, ҮЭХ Эмэгтэйчүүдийн хэсгийн дарга В.Өлзий Эмэгтэйчүүдийн оролцоо, Эмэгтэйчүүдийн хэсгийн зохион байгуулсан ажлын талаар танилцуулга хийж нээлттэй ярилцлаа.

Эмэгтэйчүүдийн хэсгийн ажиллах 9 идэвхитэн гишүүдтэй байхаар хэлэлцэн санал нэгтэйгээр баталлаа. ҮЭХороон идэвхитэн гишүүд:

○ Б.Оюунцацрал – Захиргаа ○ В.Энхсайхан – Захиргаа ○ Д.Цэндсүрэн – ТДЦ

○ Д.Мөнхдэлгэр – ЗЦ ○ Г.Ононтуяа – ТЦ ○ Р.Энхцэцэг – ЦЦ ○ Д.Золзаяа - ДХХА ○ Н.Мөнхбаяр – ХЦ ○ Н.Тунгалаг – МЦ

нарын бүрэлдэхүүнтэй ажиллахаар санал нэгтэйгээр сонгогдлоо.

Эмэгтэйчүүдийн хэсгийн идэвхитэн гишүүд дараагийн хурлаар эмэгтэйчүүдийн хэсгийн даргыг сонгон, эмэгтэйчүүдийн хэсгийн ажиллах журам дүрэм батлаж, ажлын төлөвлөгөөгөө гарган ажиллахаар боллоо.

Дараагийн хурал хүртэлх хугацаанд нэгж хэсэг тус бүр дээр эмэгтэйчүүдийн ажиллах дүрэм журмыг хэлэлцэн, ажлын төлөвлөгөөнд оруулах санал авахаар болж энэ удаагийн уулзалт өндөрлөлөө.

3

Page 4: 1. 2. 4.tpp4.mn/wp-content/uploads/2019/06/EM-201906.pdf · КОМПАНИЙН 2019 ОНЫ 05-Р САРЫН ТЭЗҮ-ҮҮД 2-р нүүрт “ДЦС-4” ТӨХК-ийн сар тутмын

УХААЛАГ ЭРЧИМ ХҮЧ /SMART GRID/ БУЮУ ХЭРЭГЛЭЭГ ЗОХИЦУУЛАХ НЬ

СХА-ны Судалгааны инженер Э.Ганбат

Эрчим хүчний хэрэглээний эрэлтийг хангахын тулд цахилгаан эрчим хүчийг хадгалж чаддаггүй тул саяхныг хүртэл цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадлыг маневрлах түвшинг нэмэгдүүлэх, бусад эх үүсвэрээс цахилгаан эрчим хүч импортлох зэргээр зохицуулж ирсэн байдаг. Зарим эх үүсвэр нь бүрэн хүчин чадлаараа хувьсах ачаалалд ажиллахад их хугацаа шаардагддаг тул энэ тал дээр ажиллах боломжгүй байдаг. Зарим эх үүсвэрүүдийн өртөг маш өндөр байдаг. Эрчим хүчний хэрэглээг хангахын тулд өмнө нь нийлүүлэлтийг зохицуулдаг байсан бол орчин үед үүний оронд эрчим хүчний эрэлтийг тохируулахыг эрмэлздэг болоод байна.

Цахилгаан эрчим хүч их хэмжээгээр зарцуулдаг хэрэглэгчдийн зарим хэрэглээг хойшлуулах эсвэл эрчим хүчнийхээ үнийг илүү өндөр үнээр төлөх шийдвэр гаргах сонголтыг бий болгох байдлаар дээрх зохицуулалтыг хийж байна.

Оргил ачааллын үеийн эрчим хүчний хэрэглээг багасгахын тулд сайн дурын үндсэн дээр хэрэглэгчдийн хэрэглээг зохицуулах үнийн урамшуулал хийх буюу нэгжийн үнийг бага байлгах аргыг хэрэглэж байна. Шууд утгаар бол цахилгаан эрчим хүчний хэрэглэгчид оргил ачааллын үед хэрэглээг бууруулахгүй байх тохиолдолд эрчим хүчний өсөлтөд шууд хамаарах нэмэгдэл бүхий нэгж үнийг төлдөг.

Олон улсад ашиглаж буй дээрх зорилго бүхий ажиллагааг ихэвчлэн ахуйн хэрэглээний эсвэл зах зээлийн үнийн нөхцлөөс шалтгаалан ачааллын хэмжээг бууруулах зорилготой хяналтын системийг ашиглан хийдэг.

Хэрэглээг зохицуулах гурван төрлийн арга байдаг. Эдгээр нь онцгой байдлын үед эдийн засгийн болон хэрэглээний тэнцвэрийг зохицуулахад туслах арга хэмжээнүүд болно.

Нийлүүлэлт хомсдолтой үед албадан үйлчилгээ үзүүлэхээс зайлсхийх зорилгоор онцгой байдлын үеийн эрэлт хэрэгцээний хариу арга

хэмжээ авах.

Эдийн засгийн эрэлт хэрэгцээний хариу арга хэмжээ нь эрчим хүчийг худалдан авахаас илүүтэйгээр эрчим хүчний сүлжээний хүчин чадал, найдвартай байдлыг хангах болон цахилгааны хэрэглэгчдийн хэрэглээг хязгаарлах зорилгоор ашиглагддаг.

Нэмэлт үйлчилгээг шаардах арга нь дамжуулах сүлжээг найдвартай ажиллуулах зорилгоор тусгай хэрэглэгчдэд нэмэлт аргаар үүсгүүр ашиглан эрчим хүчээр хангах тусгай үйлчилгээ юм.

Сүлжээний дэвшилтэт програмууд нь цахилгааны үйлдвэрлэгчид болон хэрэглэгчид хоорондоо харилцах боломжийг дээшлүүлж, цахилгаан эрчим хүчийг хэрхэн үйлдвэрлэх, хэрэглэх, сүлжээний тэнцвэрийг хангах талаар шийдвэр гаргах болсон бөгөөд энэ чиглэлийн үйл ажиллагааг хариуцсан demand response division олон улсын компаниудад байгуулагдан ажиллаж байгаа бөгөөд манай улсын хувьд ялгавартай тарифаар хангах, ухаалаг эрчим хүчний талаар нэгж байгуулагдан ажиллаж байгаа нь энэ төрлийн үйл ажиллагаа гэж ойлгож болно. Хэдийгээр энэ чиглэлийн арга хэрэгсэл нь эрэлт хэрэгцээг хангах боломжийг нэмэгдүүлдэг боловч үйлдвэрлэгч болон хэрэглэгчид аль аль нь эдийн засгийн урамшууллаас ихээхэн хамааралтай хэвээр байна.

Ухаалаг сүлжээний програмын нэг давуу тал нь бодит цагт тулгуурласан үнэ юм. Эрчим хүчний системийн тогтмол хэрэглэгч ба оргил ачааллын үеийн хэрэглэгч нь үнийн хэлбэлзлийг давахын тулд босго тогтоож, хэрэглээг тохируулах боломжтой. Энэ нь багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийн хэрэглээг зохицуулан хянах эдийн засгийн үр ашигтай эрчим хүчний менежментийн системийн арга байж болно.

Сүлжээний ухаалаг хэрэглээ нь эрчим хүчний хэрэглээний хариу үйлдлийг нэмэгдүүлэх боломжийг үйлдвэрлэгч, хэрэглэгчдэд бодит цагийн өгөгдлөөр өгөх боловч эдийн засгийн болон хүрээлэн буй орчны урамшуулал нь практик дээр байгаа гол чиглүүлэгч хүч хэвээр байна.

Хэрэглэгчдийн хэрэглээг зохицуулах замаар эрчим хүчний систмеийн тэнцвэртэй, найдвартай ажиллагааг хангах нь үйлдвэрлэл талд арга хэмжээ авч ажиллахаас илүү давуу талтай үйл ажиллагаа болох тул эрчим хүчний томоохон үйлдвэрлэгчдийн хувьд энэ чиглэлд анхаарлаа хандуулаад байна. Ирээдүйд ухаалаг эрчим хүчний сүлжээний эрэлт хэрэгцээг зохицуулах арга хэмжээний нэг нь цахилгаан тээврийн хэрэгсэл болох хүлээлттэй байгаа тул автомашин үйлдвэрлэгчид ч энэ тал дээр хамтран ажиллах болно.

4

Page 5: 1. 2. 4.tpp4.mn/wp-content/uploads/2019/06/EM-201906.pdf · КОМПАНИЙН 2019 ОНЫ 05-Р САРЫН ТЭЗҮ-ҮҮД 2-р нүүрт “ДЦС-4” ТӨХК-ийн сар тутмын

ХАМТЫН ГЭРЭЭНИЙ ӨӨРЧЛӨЛТ

Үйлдвэрчний эвлэлийн хороо

2019 оны 05-р сарын 24-ний өдөр “ДЦС-4” ТӨХК-ийн Захиргаа нь Үйлдвэрчний эвлэлийн хороотой хамтран хамтын гэрээгээ шинэчлэн баталлаа.

№ Хуучин Өөрчлөгдсөн

1

3.2. Компанийн захиргаа нийт ажилтнуудын цалин хөлсийг 2016 оны хоёрдугаар хагас жилд багтаан 10% хүртэл өсгөн нэмэгдүүлнэ. 2017 онд нийт ажилтнуудын цалин хөлсийг үйлдвэрлэлийн үр ашиг, хөдөлмөрийн бүтээмж, тарифын үнэ өсөлттэй уялдуулан өсгөн нэмэгдүүлэх асуудлыг хамтын гэрээнд нэмэлт өөрчлөлт хийх замаар шийдвэрлэнэ.

3.2. Компанийн захиргаа нь үйлдвэрлэлийн үр ашиг, хөдөлмөрийн бүтээмж, хэрэглээний ба үйлдвэрлэлийн үнэ, тарифын өсөлт зэргийг харгалзан ажилтнуудынхаа цаг зэргийн тарифт болон албан тушаалын цалинг 2019 оны 07 дугаар сарын 01-нээс 8 хувиар нэмэгдүүлнэ. /2020 онд Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хэлэлцээртэй уялдуулан 2020 онд үнэ тарифт тусгагдсаны дагуу нэмэгдүүлж шийдвэрлэнэ/

2

3.3. Компанийн ажилтны албан тушаалын цалингийн жишиг ашиглалт, засварын ажилчдын үндсэн цалингийн сүлжээ, тарифын итгэлцүүр болон нэмэгдэл хөлс, нэмэгдлийн хэмжээ, шагнал урамшууллыг дараах чиглэлийг баримтлан, түүнийг олгох нөхцөл журмын хамт захиргаа боловсруулж, Гүйцэтгэх захирлын баталснаар хүчин төгөлдөр болж мөрдөнө.

3.3. Эрчим хүчний салбарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг Хөдөлмөр нийгмийн зөвшлийн 3 талт үндэсний хорооноос тогтоосон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс 1,6 дахин нэмэгдүүлэн тогтоож мөрдөнө. Эрчим хүчний салбарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг өндөр насны тэтгэвэр тогтоолгох ажилтанд тэтгэмж олгох, нэг удаагийн буцалтгүй тусламж үзүүлэх, мөнгөн шагнал олгох, дагалдан ажилтны цалинг тогтооход хэрэглэнэ.

3

3.5.1.  Ажилтан ажил мэргэжил, хавсран, хослон, орлон ажилласны нэмэгдлийг хавсран, хослон, орлон ажилласан албан тушаалын цалингийн 40 хувиар нэмэгдэл хөлс олгож болно.

3.5.1. Ажилтанд ажил мэргэжил хавсран, хослон, орлон ажилласны нэмэгдлийг хавсран, хослон, орлон ажилласан албан тушаалын үндсэн цалингийн 40 хувиар нэмэгдэл хөлсийг тооцож Гүйцэтгэх захирлын тушаалаар олгоно.

4

3.5.4. Тасралтгүй ажиллагаатай ажлын байранд ээлжийн графикаар шөнийн цагаар ажилласан ажилтанд албан тушаалын болон цагийн тарифт цалингийн 50 хувиар тооцож шөнийн цагаар ажилласны нэмэгдэл хөлс олгоно.

3.5.4. Тасралтгүй ажиллагаатай ажлын байранд ээлжээр ажилладаг ажилтнууд болон үйлдвэрлэлийн хэвийн найдвартай ажиллагааг хангахаар ээлжийн бус ажилчдыг графикийн дагуу шөнийн цагаар ажиллуулсан тохиолдолд шөнийн цагийн нэмэгдэл хөлсийг үндсэн цалингийн 50 хувиар бодож олгоно.

5

3.5.6. Эрхэлсэн ажлаа мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэдэг буюу бусдаас илүү дэвшилтэт арга барилаар ажиллаж мэргэшлийн өндөр ур чадвар гаргаж байгаа ажилтанд ур чадварын нэмэгдэл олгож болох бөгөөд энэ нь үндсэн цалингийн 30 хүртэл хувьтай тэнцэнэ. Ур чадварын нэмэгдэл олгох журмыг Гүйцэтгэх захирлын тушаалаар баталж мердөнө.

3.5.6. Эрхэлсэн ажлаа мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэдэг буюу бусдаас илүү дэвшилтэт арга барилаар ажиллаж мэргэшлийн өндөр ур чадвар гаргаж байгаа ажилтанд ур чадварын нэмэгдэл олгож болох бөгөөд энэ нь үндсэн цалингийн 40 хүртэл хувьтай тэнцэнэ. Ур чадварын нэмэгдэл олгох журмыг Гүйцэтгэх захирлын тушаалаар баталж мөрдөнө.

6

3.5.7. Эрчим хүчний салбарын болон бусад салбарын зөвлөх инженерт албан тушаалын 15 хувьтай, мэргэшсэн ажилтанд үндсэн цалингийн 10 хувьтай тэнцэх хэмжээний хүртэл нэмэгдэл урамшууллыг бүтээлийн тайлан, үр дүнг үндэслэн журмаар зохицуулан олгож болно.

3.5.7. Эрчим хүчний зөвлөх инженерт албан тушаалын үндсэн цалингийн 20 хувьтай, мэргэшсэн ажилтанд үндсэн цалингийн 15 хувьтай тэнцэх хэмжээний хүртэл нэмэгдэл урамшууллыг бүтээлийн тайлан, үр дүнгүндэслэн журмаар зохицуулан олгож болно.

7

3.9.2. Ажиллагсдад жилийн ажлын үр дүнг харгалзан 5 хүртэл сарын албан тушаалын ба тарифт гүйцэтгэлийн цалингийн дундаж хэмжээний урамшуулал олгоно. Урамшууллын хэмжээг ТУЗ-өөр батлуулна. Урамшуулал олгох журмыг Гүйцэтгэх захирлын тушаалаар баталж мөрдөнө.

3.9.2. Ажилтнуудад жилийн ажлын үр дүнг харгалзан 3 хүртэл сарын албан тушаалын ба тарифт гүйцэтгэлийн цалингийн дундаж хэмжээний урамшуулал олгоно. Урамшууллын хэмжээг ТУЗ-өөр батлуулна. /Эрчим хүчний салбарын хэлэлцээрт заасны дагуу/

5

Page 6: 1. 2. 4.tpp4.mn/wp-content/uploads/2019/06/EM-201906.pdf · КОМПАНИЙН 2019 ОНЫ 05-Р САРЫН ТЭЗҮ-ҮҮД 2-р нүүрт “ДЦС-4” ТӨХК-ийн сар тутмын

Үйлдвэрчний эвлэлийн хороо

ХАМТЫН ГЭРЭЭНИЙ ӨӨРЧЛӨЛТ

8

3.9.5. Оновчтой санал, төсөл хэрэгжүүлэх замаар зардал хэмнэсэн тохиолдолд бодит хэмнэлтийн 15 хүртэлх хувийг олгож болох бөгөөд 2013 оны 11-р сарын 20-ны Гүйцэтгэх захирлын А/90 тоот тушаалаар батлагдсан “ДЦС-4” ТӨХК-ИЙН ШИНЭ CAHAЛ САНААЧЛАГААР ХИЙСЭН АЖЛЫГ ХӨХҮҮЛЭН ДЭМЖИХ, ОЮУНЫ БҮТЭЭЛИЙГ ХҮЛЭЭН АВАХ, БҮРТГЭХ, БАТАЛГААЖУУЛАХ, АШИГЛАХ ЖУРАМ”-ын дагуу шийдвэрлэнэ.

3.9.5. Оновчтой санал, төсөл хэрэгжүүлэх замаар зардал хэмнэсэн тохиолдолд бодит хэмнэлтийн 20 хүртэлх хувийг олгож болох бөгөөд холбогдох журмын дагуу шийдвэрлэнэ.

95.3. Ажилтнуудын эрхэлж байгаа ажлын онцлогтой уялдуулж тэдний мэргэжлийг дээшлүүлэх, мэргэшүүлэх чиглэлийн сургалтанд сургана.

5.3.  Ажилтнуудын эрхэлж байгаа ажлын онцлогтой уялдуулж тэдний мэргэжлийг дээшлүүлэх, мэргэшүүлэх чиглэлийн сургалтанд, ижил төстэй гадаадын болон дотоодын байгууллагад туршлага судлуулах зорилгоор сургаж болно.

10

5.5. Ажилтанд түгээмэл бус тусгай мэргэжлийг өвлүүлэн эзэмшүүлэхээр ажлын байранд ур чадвартай ажилтныг дагалдуулан сургавап багш нарт нь нэг цагт 5.000 төгрөгөөр бодож хөлс олгоно. /дээрхи мэргэжлийн жагсаалтыг гаргаж батлуулна/

5.5. Ажлын байранд IV ба түүнээс дээш зэргээр ажилтныг хугацаанд нь дагалдуулан сургасан багш нарт компанийн I, II, III зэргийн мөнгөн шагналаар шагнаж урамшуулна.

12

5.8. Шинээр ажилд орж буй ажилтанд дагалдангийн сургалтын хугацаанд сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тогтоохдоо салбарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг дор дурьдсан хувиар үржүүлж цалин хөлс олгоно.

5.8. Эрчим хүчний болон бусад мэргэжлээр их, дээд сургууль, коллеж төгссөн, курсээр мэргэжил эзэмшсэн иргэнийг хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр дагалдангаар ажиллуулах тохиолдолд үндсэн цалинг эрчим хүчний салбарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тогтоон олгоно.

136.9. Ургийг 6 сараас дээш хугацаанд тээж байгаа /жирэмсэн/ ажилтны ажлын цагийг эрүүл мэндийн байдал, эмнэлгийн тодорхойлолтыг баримтлан 2 цагаар хорогдуулж болно.

6.9. Ургийг 6 сараас дээш хугацаанд тээж байгаа /жирэмсэн/ ажилтны ажлын цагийг эрүүл мэндийн байдал, эмнэлгийн тодорхойлолтыг үндэслэн 2 цагаар хорогдуулж болно. Хорогдуулсан цагийг ажилласнаар тооцно.

14

7.2. Ажилтны эхнэр нь хүүхэд төрүүлж амаржих үед хүүхдийн эцэгт ажлын 5 хүртэл хоногт цалинтай чөлөө олгоно. Дээрх зааснаас бусад чөлөө олголтыг “Хөдөлмөрийн дотоод журам”-аар зохицуулна.

7.2. Ажилтны эхнэр нь хүүхэд төрүүлж амаржсаны дараа хүүхдийн эцэгт ажлын 40 цагийн чөлөө олгоно. Чөлөөтэй хугацаанд цалин хөлсийг тооцож олгоно. Дээрх зааснаас бусад чөлөө олголтыг Хөдөлмөрийн дотоод журмаар зохицуулна.

15

8.3. Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод өртсөн ажилтанд анхны тусламж үзүүлж, шаардлагатай эм нийлүүлэх асуудлыг компани хариуцахаас гадна анхан шатны баримтыг үндэслэн эмнэлгийн зардлыг компани хариуцна. Гадаадад яаралтай мэс засал хийлгэх шаардлага гарвал нарийн мэргэжлийн эмч нарын зөвлөлгөөний шийдвэрийг үндэслэн эмчилгээний зардлын зохих хувийг Гүйцэтгэх захирлын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж Гүйцэтгэх захирлын тушаалаар баталгаажуулан нэг удаа олгож болно.

8.3. Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод өртсөн ажилтанд анхны тусламж үзүүлж, шаардлагатай эм тариа бусад эмнэлэгийн хэрэгслэлээр хангах болон анхан шатны баримтыг үндэслэн эмнэлгийн зардлыг 100% компани хариуцна. Яаралтай мэс засал хийлгэх шаардлага гарвал нарийн мэргэжлийн эмч нарын зөвлөгөөний шийдвэрийг үндэслэн эмчилгээний зардлын зохих хувийг Захирлын зөвлөлийн хурлаар хэлэлцэж Гүйцэтгэх захирлын тушаалаар баталгаажуулан 1 удаа олгоно.

16

9.3. Хөдөлмөрийн амжилт гаргасан тэргүүний ажилтанг дараах зэрэглэлтэй мөнгөн шагналаар, хүндэт самбарт зургийг тавьж алдаршуулахад 250.000 төгрөгийн урамшуулал олгоно. Үүнд:

○ Нэгдүгээр зэрэг 250.000 төгрөг ○ Хоёрдугаар зэрэг 200.000 төгрөг ○ Гуравдугаар зэрэг 160.000 төгрөг

9.3. Хөдөлмөрийн амжилт гаргасан тэргүүний ажилтны зургийг хүндэт самбарт тавьж алдаршуулан 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн шагнал олгоно.9.4  Хөдөлмөрийн амжилт гаргасан тэргүүний ажилтныг дараах зэрэглэлтэй мөнгөн шагналаар шагнана. Үүнд:

○ Нэгдүгээр зэрэг 350.000 төгрөг ○ Хоёрдугаар зэрэг 300.000 төгрөг ○ Гуравдугаар зэрэг 260.000 төгрөг

17

9.4. Компанийн хамт олноос эрхэлсэн ажил хөдөлмөртөө өндөр амжилт гаргаж Монгол Улсын Төрийн дээд шагнал Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цолоор шагнагдсан ажилтанд арван /10/ capын хүртэлх үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн шагналаар, Монгол Улсын Гавъяат цолоор шагнагдсан ажилтанд таван /5/ сарын хүртэлх үндсэн цалинтай тэнцэх хэмжээний менгөн шагналаар, Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор шагнагдсан ажилтнуудад компанийн I зэргийн мөнгөн, Алтан гадас одонгоор шагнагдсан ажилтнуудад компанийн II зэргийн мөнгөн шагналаар, Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнагдсан ажилтнуудад компанийн III зэргийн мөнгөн шагналаар тус тус нэг удаа шагнаж урамшуулна.

9.5. Компанийн ажилтан /Тэтгэвэр тогтоолгосон ахмад настан хөдөлмөрийн баатар, гавьяат цолоор шагнагдвал хамаарна/ эрхэлсэн ажил хөдөлмөртөө өндөр амжилт гаргаж Монгол Улсын төрийн дээд шагнал Хөдөлмөрийн баатар цолоор шагнагдсан ажилтныг 10.000.000 /арван сая/ төгрөгийн мөнгөн шагналаар, Гавьяат цолоор шагнагдсан ажилтныг 5.000.000 /таван сая/ төгрөгийн мөнгөн шагналаар, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнагдсан ажилтныг 1 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн шагналаар, Алтан гадас одонгоор шагнагдсан ажилтныг компанийн I зэргийн мөнгөн шагналаар, Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнагдсан ажилтныг компанийн II зэргийн мөнгөн шагналаар тус тус нэг удаа шагнана.

6

Page 7: 1. 2. 4.tpp4.mn/wp-content/uploads/2019/06/EM-201906.pdf · КОМПАНИЙН 2019 ОНЫ 05-Р САРЫН ТЭЗҮ-ҮҮД 2-р нүүрт “ДЦС-4” ТӨХК-ийн сар тутмын

ХАМТЫН ГЭРЭЭНИЙ ӨӨРЧЛӨЛТ

Үйлдвэрчний эвлэлийн хороо

18

9.5. МУ-ын Төрийн дээд шагнал Хөдөлмөрийн баатарт 15.000 /арван таван мянга/ төгрөгийн, МУ-ын Төрийн дээд шагнал Гавьяат ажилтан, Засгийн газрын шагнал Эрчим хүчний тэргүүний ажилтан цол тэмдэг болон бусад салбарын Тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнуулсан ажилтанд 10.000 /арван мянган/ төгрөгийн урамшууллыг cap бүр олгох ба баталгаажуулж жилд 2 удаа нэгтгэн өгнө. Компанид ажиллаж байсан ахмадууд, тахир дутуугийн групп тогтоолгосон болон нөхөн төлбөр авч байгаа хүмүүст адил хамаарагдана.

9.6. Гүйцэтгэх захирлын тушаалаар Монгол Улсын Төрийн дээд шагнал Хөдөлмөрийн баатарт 100.000 /нэг зуун мянга/ төгрөгийн, Гавьяат ажилтанд 20.000 /хорин мянга/ төгрөгийн, Засгийн газрын шагнал Эрчим хүчний тэргүүний ажилтан цол тэмдэг болон бусад салбарын Тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнуулсан ажилтанд 10 000 /арван мянган/ төгрөгийн урамшууллыг cap бүр олгох бөгөөд жилд 2 удаа нэгтгэн олгоно. Компанид ажиллаж байсан ахмадууд, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоолгосон болон нөхөн төлбөр авч байгаа хүмүүст нэгэн адил хамаарагдана. Хөдөлмөрийн баатарт олгох урамшууллыг Захиргаа, ҮЭХ тэнцүү хувааж гаргана.

19

9.6.  Байгууллагын нэрийн өмнөөс улс, хотын чанартай биеийн тамир, урлаг, уран сайхан, ажил мэргэжлийн тэмцээн, уралдаанд оролцож онцгой амжилт гаргасан ажилтан компанийн ахмадын хороонд бүртгэлтэй ахмадууд компанид ажиллаж байгаад групт гарсан хүмүүст компанийн 1, 2, 3 дугаар зэргийн мөнгөн шагналаар шагнаж болно

9.7. Монгол Улсын болон байгууллагын нэрийн өмнөөс Олон Улс, Улсын чанартай биеийн тамир, урлаг, уран сайхан, ажил мэргэжлийн тэмцээн, уралдаанд оролцож онцгой амжилт гаргасан ажилтныг, компанийн ахмадын хороонд бүртгэлтэй ахмадыг, компанид ажиллаж байгаад хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоолгосон хүнийг компанийн 1, 2, 3 дугаар зэргийн мөнгөн шагналаар шагнана.

20

9.7. Үйлдвэрлэлийн үйл ажиллагааны үр дүнг нэмэгдүүлэхэд бодитой хувь нэмэр оруулсан ажил төрлийн талаар хамтын ажиллагаатай ажилладаг аж ахуй нэгж, байгууллагуудын ажилтнуудыг компанийн 1, 2, 3 дугаар зэргийн мөнгөн шагналаар шагнаж болно

9.8. Үйлдвэрлэлийн үйл ажиллагааны үр дүнг нэмэгдүүлэхэд бодитой хувь нэмэр оруулсан ажил төрлийн талаар хамтын ажиллагаатай ажилладаг аж ахуй нэгж, байгууллагуудын ажилтнуудыг 200 000 /хоёр зуун мянга/ төгрөгийн мөнгөн шагналаар шагнаж болно.

21

9.8. Компанид үр бүтээл идэвх санаачлагатай ажиллаж байгаа ажилтанд анх гэр бүл болоход тус компанид хоёулаа ажилладаг бол 200.000 төгрөгийн, ганцаараа ажилладаг бол 100.000 төгрөгийн урамшууллыг 1 удаа олгоно. Захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн хороо урамшуулалд зарцуулагдах зардлыг хувь тэнцүү гаргана.

9.9. Компанид үр бүтээл идэвх санаачлагатай ажиллаж байгаа ажилтанд анх гэр бүл болоход тус компанид хоёулаа ажилладаг бол 300.000 /гурван зуун мянга/ төгрөгийн, ганцаараа ажилладаг бол 150.000 /нэг зуун тавин мянга/ төгрөгийн урамшууллыг 1 удаа олгоно. Захиргаа, ҮЭХ урамшуулалд зарцуулагдах зардлыг хувь тэнцүү гаргана.

22

9.9.  Өвлийн ачаалал давсан, зуны их засварын ажлын бүтээмж, үр ашгийг харгалзан зун, намрын цагт жилдээ инженер техникийн ажилтан, ажилтнуудын дөрөв хүртэлх хэсгийг тус бүр 12 ажилтны бүрэлдэхүүнтэй зохион байгуулж эх орны үзэсгэлэнт газраар болон гадаад оронд аялуулж болно. Зарцуулагдах зардлыг захиргаа, ҮЭХороо хамтран гаргана.

9.10. Өвлийн ачаалал давсан, зуны их засварын ажлын бүтээмж, үр ашгийг харгалзан зун, намрын цагт жилдээ 50 хүртэлх ажилтнуудыг зохион байгуулж эх орны үзэсгэлэнт газраар болон гадаад оронд аялуулж болно. Зарцуулагдах зардлыг захиргаа, ҮЭХ хамтран гаргана.

239.10. “ДЦС-4” ТӨХК-ийн Хүндэт ажилтан тэмдгээр шинээр шагнагдагсдад 1 удаа 150.000 төгрөгийн мөнгөн урамшуулал олгоно.

9.11. “ДЦС-4” ТӨХК-ийн Хүндэт ажилтан тэмдгээр шинээр шагнагдсан ажилтанд 1 удаа 200.000 /хоёр зуун мянга/ төгрөгийн мөнгөн урамшуулал олгоно.

24

10.1  Ажилтан магадлан итгэмжлэгдсэн рашаан сувилалд 14 хүртэл хоног сувилуулахад нэг хоногийн байр, хоолны зардлыг 25.000 төгрөгөөр тооцож жилд 1 удаа 50%-иар хөнгөлнө. Тэтгэвэрт байгаа ахмадууд, тахир дутуугийн групп тогтоолгосон нөхөн төлбөр авч буй хүмүүст нэгэн адил хамаарна. Магадлан итгэмжлэгдсэн рашаан сувилалуудын жагсаалтыг Захиргаа гаргана.

10.1. Ажилтан магадлан итгэмжлэгдсэн рашаан сувилалд 14 хүртэл хоног сувилуулахад нэг хоногийн байр, хоолны зардлыг 30.000 /гучин мянга/ төгрөгөөр тооцож жилд 1 удаа ҮЭХ 30%-аар, Захиргаа 50%-аар хөнгөлнө. Тэтгэвэрт байгаа ахмадууд, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоолгосон, нөхөн төлбөр авч буй хүмүүс нэгэн адил хамаарна. Магадлан итгэмжлэгдсэн рашаан сувилалуудын жагсаалтыг Захиргаа гаргана.

25

10.6. Ажлын цагийг хэтрүулж 22 цагаас хойш буюу нийтээр амрах баярын болон долоо хоногийн амралтын өдөр ажилласан ажилтанд тэдний ажлын үр дүнг харгалзан хоолны үнийг Захиргаа 100 хувь хариуцна.

10.5. Хэсэгчилсэн зогсолт, гэнэтийн аваар саатлын үед ажилласан ажилтны хоолны үнийг захиргаа хариуцна.

26

10.7. Гэрт болон төвлөрсөн системд холбогдоогүй байшинд амьдардаг ажиллагсдад, түүнчлэн тэтгэвэрт байгаа ахмадууд болон тахир дутуугийн группэд орсон нөхөн төлбөр авч буй хүмүүст болон жилд нэг удаа 5 тн нүүрсийг өөрийн өртгөөр нь зах зээлийн үнэ ханшнаас доогуур үнээр олгоно. Уг хөнгөлөлтийг гэр бүлээрээ ажиллаж буй нэг өрхийн ажилтанд давхардуулан олгохгүй. Нүүрс олгох боломжгүй нөхцөлд мөнгийг олгож болно.

10.6. Халаалтын улирлын хөнгөлөлтийг зөвхөн гэр хороололд амьдардаг ажилтан, өндөр настны тэтгэвэрт гарсан ахмадууд, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоолгосон хүмүүст нэг зуун мянган төгрөгөөр бодож олгоно. Орон сууц болон орон сууцны дэмжлэг авсан хүнд хамаарахгүй. Гэр бүлийн зөвхөн 1 гишүүнд олгоно.

27

11.1. Ажиллагсдын эхнэр, нөхөр, төрсөн эцэг, эх, хүүхэд нас барж уй гашуу тохиолдоход 600.000 төгрөгийн буцалтгүй тусламж, ажилтан өөрөө нас барсан тохиолдолд ар гэрт нь 1.000.000 төгрөгийн буцалтгүй тусламж олгоно.

11.1. Ажилтны эхнэр, нөхөр, төрсөн эцэг, эх, хүүхэд нь нас барж уй гашуу тохиолдоход 1.000.000 /нэг сая/ төгрөгийн, ажилтан өөрөө нас барсан тохиолдолд ар гэрт нь 5.000.000 /таван сая/ төгрөгийн буцалтгүй тусламж олгоно. /Гэр бүлээрээ болон ах дүү, хэд хэдэн хүн тус компанид ажилладаг бол зөвхөн нэг хүнд нь олгоно/

7

Page 8: 1. 2. 4.tpp4.mn/wp-content/uploads/2019/06/EM-201906.pdf · КОМПАНИЙН 2019 ОНЫ 05-Р САРЫН ТЭЗҮ-ҮҮД 2-р нүүрт “ДЦС-4” ТӨХК-ийн сар тутмын

Үйлдвэрчний эвлэлийн хороо

ХАМТЫН ГЭРЭЭНИЙ ӨӨРЧЛӨЛТ

28

11.2. Тус компанийн харьяалап бүхий өндөр насны тэтгэвэрт гарсан ахмадууд, групп тогтоолгосон хүмүүс нас барвал ар гэрт нь 600.000 төгрөгийн, тэдний эхнэр, нөхөр, төрсөн аав, ээж, хүүхэд нь нас нөгчсөн тохиолдолд 400.000 төгрөгийн буцалтгүй тусламж олгоно. (Гэр бүлээрээ болон ах дүү, хэд хэдэн хүн тус компанид ажилладаг бол зөвхөн нэг хүнд нь олгоно)

11.2. Тус компанийн харьяалал бүхий өндөр насны тэтгэвэрт гарсан ахмадууд, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоолгосон иргэн нас барвал ар гэрт нь 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийн, тэдний эхнэр, нөхөр, төрсөн аав, ээж, хүүхэд нь нас барсан тохиолдолд 400.000 /дөрвөн зуун мянга/ төгрөгийн буцалтгүй тусламж олгоно. /Гэр бүлээрээ болон ах дүү, хэд хэдэн хүн тус компанид ажилладаг бол зөвхөн нэг хүнд нь олгоно/

29

11.3. Хувийн өргөдлийг үндэслэн ар гэрт нь зайлшгүй мөнгөн тусламж үзүүлэх шаардлагатай бол 3 хүртэлх насны хүүхдээ асрах чөлеөтэй байгаа эхчүүд болон тухайн байгууллагын бүртгэлд байгаа өндөр насны тэтгэвэрт гарсан ахмадууд, тахир дутуугийн групп тогтоолгосон хүмүүс, өрх толгойлсон ганц бие эмэгтэйчүүд, бүтэн өнчин үлдсэн айлын нэг хүүхдэд, ам бүлийн өндөр настан, насанд хүрээгүй болон хөдөлмөрийн чадваргүй хүмүүсийг оролцуулаад нэг хүнд ногдох орлого нь амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээнд хүрэхгүй байгаа нөхцөлд хороо захиргаа, үндсэн нэгжийн тодорхойлолтоор жилд нэг удаа 200.000 төгрөгийн буцалтгүй тусламж үзүүлж болно.

11.3. Хувийн өргөдлийг үндэслэн ар гэрт нь зайлшгүй мөнгөн тусламж үзүүлэх шаардлагатай бол тухайн байгууллагын бүртгэлд байгаа өндөр насны тэтгэвэрт гарсан ахмадууд, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоолгосон иргэн, өрх толгойлсон эх, эцэг, бүтэн өнчин үлдсэн айлын нэг хүүхдэд ам бүлийн өндөр настан, насанд хүрээгүй болон хөдөлмөрийн чадваргүй хүмүүсийг оролцуулаад нэг хүнд ногдох орлого нь амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээнд хүрэхгүй байгаа нөхцөлд хороо захиргаа, үндсэн нэгжийн тодорхойлолтоор нэг удаа 320.000 /гурван зуун мянга/ төгрөгийн буцалтгүй тусламж үзүүлж болно.

30

11.4. Байгалийн гэнэтийн аюул (газар хөдлөлт, үер, гал, ус, онц аюултай цасан ба шороон шуурга)-д өртөж хохирсон өрхөд хохирлын хэмжээг тооцон 1.000.000 хүртэл төгрөгийн тусламж үзүүлнэ. Тусламжийн хэмжээг Гүйцэтгэх захирлын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж шийдвэр гаргана.

11.4. Байгалийн болон гэнэтийн аюул (газар хөдлөлт, үер, гал, ус, онц аюултай цасан ба шороон шуурга)-д өртөж хохирсон өрхөд хохирлын хэмжээг тооцон 2.500.000 /хоёр сая таван зуун мянга/ хүртэл төгрөгийн тусламж үзүүлнэ. Тусламжийн хэмжээг Гүйцэтгэх захирлын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж шийдвэр гаргана.

3111.5. Ажиллаж байгаа хүний нөөцөөс 2 сараас дээш хугацаагаар өвчилсөн тохиолдолд эмнэлгийн магадлагааг үндэслэн 200.000 төгрөгийн 1 удаагийн тусламж үзүүлнэ.

11.5. Ажиллаж байгаа ажилтан 2 сараас дээш хугацаагаар өвчилсөн тохиолдолд эмнэлгийн магадлагааг үндэслэн 250.000 /хоёр зуун тавин мянга/ төгрөгийн 1 удаагийн тусламж үзүүлнэ. Тусламжийг захиргаа хариуцаж гаргана.

32

12.1. Тус компанид сүүлийн 10 жил тасралтгүй ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарахаар ажлаас чөлөөлөгдсөн хүнд эрчим хүчний салбарт ажилласан бүх жилийг оролцуулан жил тутамд салбарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөер бодож нэг удаагийн тэтгэмж олгоно.

12.1. Эрчим хүчний салбарт ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэр тогтоолгож байгаа ажилтанд тухайн салбарт ажилласан жил тутамд эрчим хүчний салбарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр бодож нэг удаагийн мөнгөн тэтгэмж олгоно.

33

12.2. Тус компанид ажиллаж байгаад үйлдвэрлэлийн осолд орж, мөн тус компанид 10 жил тасралтгүй ажиллаж байгаад мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас группэд гарсан иргэдээс өөрийн хүсэлтээрээ өндөр насны тэтгэвэр тогтоолгосон тохиолдолд салбарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тус компанид ажилласан жилээр үржүүлж 1 удаа тэтгэмж олгоно.

12.2. Эрчим хүчний салбарт ажиллаж байгаад үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоолгосон иргэдээс өөрсдийн хүсэлтээр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон тохиолдолд эрчим хүчний салбарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тухайн байгууллагад ажилласан жилээр үржүүлж нэг удаа тэтгэмж олгоно.

34

12.4. Компанийн тасралтгүй найдвартай ажиллагааг хангах, чадвартай боловсон хүчнийг тогтвор суурьшилтай ажиллуулах, зорилгоор орон сууцгүй ажилтныг орон сууцаар хангах үүднээс хөрөнгийн эх үүсвэрийг гаргах бөгөөд 2017 онд орон сууцны дэмжлэг үзүүлэх ажиллагсдын тоог нэмэгдүүлэх асуудлыг судалж хэрэгжүүлнэ.

12.4. Компанийн тасралтгүй найдвартай ажиллагааг хангах, чадвартай боловсон хүчнийг тогтвор суурьшилтай ажиллуулах зорилгоор ажилтанбүрт орон сууц худалдан авахад зориулж 1 удаа санхүүгийн дэмжлэг үзүүлнэ. Санхүүгийн дэмжлэгийг Захиргаа хариуцан гаргана. Тусгайлан журмаар зохицуулна.

35

12.10. Эрчим хүчний салбарт бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтөөр ажлын байрыг цөөрүүлэх, орон тоог цомхотгох ажлаас халагдсан ажилтны нийгмийн баталгааг хангах зорилгоор өмчийн хэлбэр үл харгалзан уг ажилтанд тус салбарт 5-10 жил ажилласан бол 6 cap, 11-15 жил ажилласан бол 12 cap, 16 ба түүнээс дээш жил ажилласан бол 24 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг сүүлийн 1 жилийн цалингийн дунджаар, бодож олгоно

12.10. Эрчим хүчний салбарт бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтөөр ажлын байрыг цөөрүүлэх, орон тоог цомхотгох, хувьчлагдах тохиолдолд ажлаас халагдсан ажилтны нийгмийн баталгааг хангах зорилгоор өмчийн хэлбэр үл харгалзан уг ажилтанд тус салбарт 1-4 жил ажилласан бол 4 сар, 5-10 жил ажилласан бол 6 сар, 11-15 жил ажилласан бол 12 сар, 16 ба түүнээс дээш жил ажилласан бол 24 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмжийг олгоно.

36

12.11. Ажилтан мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдвол ажилласан жил хамаарахгүйгээр 1 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдвол 25 хүртэл жил ажилласан ажилтанд 3 сарын, 25-аас дээш жил ажилласан бол 6 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг олгоно.

8

Page 9: 1. 2. 4.tpp4.mn/wp-content/uploads/2019/06/EM-201906.pdf · КОМПАНИЙН 2019 ОНЫ 05-Р САРЫН ТЭЗҮ-ҮҮД 2-р нүүрт “ДЦС-4” ТӨХК-ийн сар тутмын

СХА-ны Сүлжээний техникч Б.Цолмончимэг

KEYBOARD-Н ТОВЧНЫ ХОСЛОЛ

1. Ctrl + C (Copy) – Хуулах2. Ctrl + X (Cut) – Зөөх3. Ctrl + V (Paste) – Мэдээллийг гаргаж ирэх 4. Ctrl + Z (Undo) – Үйлдлийг буцаах 5. Ctrl + A (All) - Бүх текстийг сонгож идэвхжүүлнэ.6. Ctrl + B (Bold) - Сонгосон текстийг тод болгоно.7. Ctrl + P (Print) - Хэвлэх цонхыг нээнэ.8. Ctrl + F (Find) - Хайлтын цонхыг нээнэ.9. Ctrl + I (Italic) - Сонгосон текстийг налуу болгоно.10. Ctrl + K (Hyperlink) - Интернэтийн линк нэмнэ.11. Ctrl + U (Underline) - Сонгосон текстийг доогуур зураас

тавина.12. Ctrl + Y (Redo) - Сүүлийн үйлдлийн дахин хэрэгжүүлнэ.13. Ctrl + L (Left) - Сонгосон текстийг зүүн талд жагсаана.14. Ctrl + E (Center alignment) - Сонгосон текстийг

голлуулж жагсаана.15. Ctrl + R (Right) - Сонгосон текстийг баруун талд

жагсаана.16. Ctrl + M (Increase margin) - Параграф буюу догол

мөрнөөс бичихээр болгоно.17. CTRL + F4 – Нэг програм дээр олон документ нээсэн

үед идэвхтэй документийг хаах 18. CTRL + ESC – Старт цэсийг нээнэ. 19. CTRL + SHIFT – Энэ 2 товчийг хамтад нь дараастай

чигээр нь хулганаа чирэх хөдөлгөөн хийвэл сонгосон дүрсийн shortcut – ийг үүсгэнэ.

20. CTRL + SHIFT + ESC - Task Manager-ийг нээх 21. CTRL + ALT + DELETE - Task Manager-ийг нээх22. Ctrl + End - Баримтын хамгийн доор очно23. Ctrl + Home - Баримтын хамгийн эхэнд очно.24. Ctrl + Spacebar - Сонгосон текстийг default буюу

уламжлалт фонтын форматад оруулна.25. Ctrl + 1 - Дан зай бүхий мөрийн хэмжээ26. Ctrl + 2 - Хос зай бүхий мөрийн хэмжээ27. Ctrl + 5 - 1.5 зай бүхий мөрийн хэмжээ28. Ctrl + Alt + 1 - Текстийг heading 1 форматадоруулна.29. Ctrl + Alt + 2 - Текстийг heading 2 форматад оруулна.30. Ctrl + Alt + 3 - Текстийг heading 3 форматад оруулна.31. Ctrl + F1 - Task Pane-ийг нээнэ.32. Ctrl + Alt + Delete - Windows task manager-г нээнэ. 33. Ctrl + Shift + Esc - Windows task manager-г нээнэ. 34. Ctrl + Esc - Start menu-г нээнэ. 35. DELETE (Delete) – Арилгах, устгах 36. SHIFT+DELETE - Хогийн сав руу оруулалгүй устгах 37. BACKSPACE - My Computer юмуу эсвэл Windows Ex-

plorer–ийн орчинд ажиллаж байгаа үед фолдерийг нэг түвшин дээшлүүлнэ.

38. ESC – Идэвхтэй процессийг хүчингүй болгох39. SHIFT - CD-ROM руу CD хийсэн тохиолдолд autorun

буюу autoplay хийх, автоматаар уншуулах 40. F1 - Тусламжийн цонх нээнэ.41. F2 – Сонгосон зүйлийн нэрийг солих 42. F3 – Файл болон фолдер хайх 43. F4 - Сүүлд үйлдсэн үйлдлийг шууд давтана.44. F5 - Goto буюу очих цонхыг нээнэ.45. F6 – Курсорыг Аddress bar-луу аваачина.

46. F7 - Баримтын алдаа хянах цонхыг харуулна.47. F8 - Start цонхыг нээнэ, компьютерийг аюулгүй

горимоор асаана. 48. F9 - Word дээрх хуудсыг шинэчилнэ.49. F10 – Идэвхтэй ажиллаж байгаа програмын цэс рүү

очих 50. F11 – Дэлгэц дүүрэн үзэх горимыг асаах унтраах51. F12 - Save as цонхыг нээнэ.52. ALT + ENTER – Сонгосон item-ийн төлөв байдал буюу

properties-ийг үзүүлэх 53. ALT + F4 – Идэвхтэй байгаа програмыг хаах54. ALT + SPACEBAR – Нээлттэй байгаа идэвхтэй цонхны

хураангуй цэсийг нээх 55. ALT + TAB – Нээлттэй байгаа програмуудын хооронд

шилжих 56. Alt + Shift + D - Өнөөгийн огноог оруулна.57. Alt + Shift + T - Өнөөгийн цагийг оруулна.58. Alt + Tab - Нээлттэй байгаа програмуудын хооронд

шилжинэ. 59. Alt + F4 - Нээлттэй байгаа програмыг хаана. 60. Alt + Enter - Сонгосон зүйлийн төлөв байдал буюу

properties-г харуулна. 61. Alt + SPACEBAR - Идэвхтэй байгаа цонхны system

menu-г нээнэ. 62. Alt + SPACEBAR + N - Идэвхтэй байгаа програмыг mini-

mize болгоно. 63. Alt + SPACEBAR + X - Идэвхтэй байгаа програмыг maxi-

mize болгоно. 64. Alt + SPACEBAR + M - Идэвхтэй байгаа програмын

цонхыг зөөх65. SHIFT + F10 – Сонгосон дүрсийн төлөв байдлыг

харуулах 66. Shift + F3 - Сонгосон текстийн том жижгийг солино.67. Shift + Insert - Хуулна.68. Shift + F7 - Тайлбар толины цонхыг гаргана.69. Shift + F12 - Save буюу хадгална.70. Shift Shift - товчийг дарвал CD autoplay хийнэ. 71. Shift + Delete - Сонгосон файлыг хогийн сав руу

оруулалгүйгээр устгана.

Microsoft –ийн үндсэн шуурхай товчны хослол1. Windows + R - Run харилцах цонхыг нээнэ.2. Windows + M - Нээлттэй байгаа бүх програмыг/

цонхыг/ minimize болгоно. 3. Windows + Shift + M - Бүх програмыг maximize

болгоно. 4. Windows + L Windows - XP-д компьютерийг түгжих 5. Windows + E - My Computer-ийг нээнэ. 6. Windows + F - Search буюу хайлт хийх цонхыг нээнэ. 7. Windows + U - Utility Manager –ийг нээнэ. 8. Windows + D - Нээлттэй байгаа бүх програмыг mini-

mize болгож desktop-ыг харуулна.9. Windows + F1 - Windows help page-ийг нээнэ.10. Windows + Pause - System Properties харилцах цонхыг

нээнэ. 11. Windows + Tab - Taskbar дээр нээгдсэн програмуудыг

зөөнө.

9

Page 10: 1. 2. 4.tpp4.mn/wp-content/uploads/2019/06/EM-201906.pdf · КОМПАНИЙН 2019 ОНЫ 05-Р САРЫН ТЭЗҮ-ҮҮД 2-р нүүрт “ДЦС-4” ТӨХК-ийн сар тутмын

СХА-ны Сүлжээний техникч Б.Цолмончимэг

МЭДЭЭ МЭДЭЭЛЛҮҮД

*** 2018 оны ТОП-100 ААН-ийн өргөмжлөлөө гардан авлаа. Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ хамтран Монгол Улсын ТОП100 ААН-ийг эрэмбэлж, өргөмжлөл гардуулах үйл ажиллагаа 18 дахь жилдээ Төрийн ордонд болсон юм. Улс орон, нийгэм, эдийн засгийн хөгжлийн түүчээ болж, салбар бүртээ манлайлж байгаа нийт татвар төлөгч, баялаг бүтээгч, ТОП аж ахуйн нэгжийн төлөөлөл бизнес эрхлэгчдэд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэндчилгээ дэвшүүлсэн байна. ТОП100 аж ахуйг эрэмбэлэхдээ Сангийн яам, ТЕГ, ГЕГ, НДЕГ, ҮСГ, ОӨУБЕГ, СЗХ зэрэг байгууллагын статистик мэдээлэлд үндэслэн, ААН-ийн тухайн жилийн орлого, улсын төсөвт оруулсан татвар, нийгмийн даатгал төлсөн ажиллагсдын тоо, ашиг, хөрөнгийн хэмжээ гэсэн үндсэн 5 үзүүлэлтийг чухалчилан авч үздэг.

РОБЕРТ КИЙОСАКИ-ГИЙН “БАЯН ААВ, ЯДУУ ААВ” НОМНЫ ХАМГИЙН ШИЛДЭГ ИШЛЭЛҮҮД

Роберт Кийосаки-гийн “Баян аав, ядуу аав” ном нь 2009 онд хэвлэгдсэн бөгөөд бизнесмэнүүдийн дунд амжилттай бестселлер болсон билээ. Ингээд хамгийн шилдэг ишлэлүүдээс хүргэе.1. Хүний хөгжилд хамгийн их саад болдог зүйл бол хэт их

айх, болгоомжлох болон өөртөө итгэлгүй байх явдал юм. Хариултыг нь мэдэж байгаа боловч түүнийгээ хэлэхээс айж байгаа сурагчдыг харах маш хэцүү. Бодит амьдрал дээр ухаантайгаасаа илүү зоригтой хүмүүс илүү амжилттай байдаг билээ.

2. Хэрвээ та бэрхшээл надаас болж байгаа гэж бодож байвал би өөрийгөө өөрчлөх хэрэгтэй болно. Хэрвээ таны гол бэрхшээл өөрт чинь байгаа гэж бодож байвал та өөрийгөө өөрчилж, ямар нэг шинэ зүйлд суралцаж илүү ухаалаг болох хэрэгтэй. Ихэнх хүмүүс орчин тойрон нь өөрчлөгдөхийг хүлээх боловч өөрийгөө өөрчлөх тал дээр огт санаа тавьдаггүй байна.

3. Сонсож чадах чадвар нь ярих чадвараас илүү чухал юм. Бурхан танд хоёр чих, нэг ам хайрласан билээ.

4. “Би ийм зарлага гаргаж чадахгүй” гэсэн үг нь хүнд уйтгар гуниг, сэтгэл санаагаар унах, депресс болон дургүй хүрэх нөхцөл болдог. Харин “би яаж үүнийг дийлэх вэ” гэсэн үг нь шинэ боломж нээж, хүсэл зориг оргилуулж, бодол санаа оюун ухааныг бэхжүүлдэг.

5. Хүн бодож дүгнэхийн оронд шууд л шүүмжилдэг. 6. Таны ирээдүй таны маргааш юу хийхээс биш харин өнөөдөр

юу хийж байгаагаас тань шалтгаална.7. Мөнгө гэдэг хүч хуримтлагдсан байдлын нэг хувилбар нь.

Бүр илүү хүчний хуримтлал нь санхүүгийн мэдлэг юм. Мөнгө ирдэг, гардаг, харин та тэрхүү мөнгө хэрхэн ажилладаг тухай мэддэг бол та мөнгийг удирдаж, илүү баян болж чадна.

8. Хамгийн түгээмэл дэлгэрсэн залхуурал бол маш их ажилтай гэдгээр халхавчилсан залхуурал юм.

9. Амьдрал таньтай тэр болгон “яриад” байхгүй. Амьдралын сургууль гэдэг бол таныг бүх л талаас тань анхааруулж байгаа мэт түлхэлт мэт зүйл билээ. Иймэрхүү түлхэлт болгон нь амьдрал тантай ярьж байгаа хэрэг бөгөөд “Сэр. Би чамд шинэ юм зааж сургая” гэсэн үг байна.

10. Хүн намайг хараад инээмсэглэхгүй байхад нь би харин өөдөөс нь харан инээмсэглэж мэндэлдэг. Үүний дараа ид шидийн мэт байдал өөрчлөгдөж эргэн тойрон инээмсэглэсэн хүмүүс бий болдог билээ. Тэгэхээр дэлхий гэдэг маань таны толин тусгал юм биш үү?

11. Танд байгаа хамгийн үнэт зүйл бол таны оюун ухаан. Сайн хөгжүүлсэн ухаан нь гэв гэнэт л асар их баялаг бүтээх чадалтай.

12. Бурханд юм авах хэрэг үгүй боловч харин хүнд өгч байх шаардлага бий.

13. Ялагчид ялагдахаас айдаггүй. Ялагдал гэдэг бол амжилтад хүрэх замд тохиолдох нэг зайлшгүй хэсэг. Ялагдлаас зугтдаг хүмүүс мөн ялалтаас ч зугтдаг юм.

14. “Та юу иднэ – та тийм л хүн” гэсэн хэллэгийг бид бүгд л мэднэ. Харин би түүнийг бага зэрэг өөрчилж хэлэх дуртай. Би “та юу сурч байна, та тийм л хүн болно”гэж хэлдэг.

15. Маш их боломжийг нүдээр биш харин оюун ухаанаар хардаг.16. Та хэдий хэмжээний мөнгө олох чинь чухал биш харин хэдий

хэмжээний мөнгө үлдээж чадах чинь л чухал.17. Сэтгэл хөдлөлийн нөхцөлд бодох биш харин эсрэгээр буюу

сэтгэл хөдлөлөө бодоход зориулж сур.

10

Page 11: 1. 2. 4.tpp4.mn/wp-content/uploads/2019/06/EM-201906.pdf · КОМПАНИЙН 2019 ОНЫ 05-Р САРЫН ТЭЗҮ-ҮҮД 2-р нүүрт “ДЦС-4” ТӨХК-ийн сар тутмын

Үйлдвэрчний эвлэлийн хороо

МЭДЭЭ МЭДЭЭЛЛҮҮД

*** 2019 оны “Насанд хүрэгчдийн улсын аварга” шалгаруулах тэмцээн 5-р сарын 18-24 ны хооронд Булган аймагт ОУХМ Нямжавын Содномдоржийн нэрэмжит болон зохион байгуулагдлаа. Тус тэмцээнд эрэгтэй 12, эмэгтэй 5 багийн 204 тамирчид хурд хүч авхаалж самбаагаа дайчлан өрсөлдсөнөөс Ү.Төмөрхуяг эзэнтэй, З.Цэнд-Аюуш ахлагчтай “ДЦС-4” ТӨХК-ийн дэргэдэх “Эрчим” клубын баг байгуулагдсанаасаа хойш 25-н жилийн түүхэнд анхны түрүүгээ анхдагчдын өлгий Булган аймгаас хүртлээ. Багийн менежерээр Б.Бат-Амгалан, ахлах дасгалжуулагчаар Б.Даринчулуун, туслах дасгалжуулагчаар Д.Билгүүн /ЦЦ-ийн РХА-ийн монтёр/ нар ажиллан, улсын аваргын тэмцээнд 7 шилдэг тамирчин төрөн гарсны 5 тамирчин нь “Эрчим” клубээс төрлөө. Шилдэг хамгаалагчаар МЦ-ийн засварчин Т.Отгонтөгс, шилдэг холбон тоглогчоор О.Золбоо, шилдэг довтлогчоор Г.Цэнд-Аюуш, шилдэг дасгалжуулагчаар Б.Даринчулуун тодорсон бол Н.Содномдоржийн нэрэмжит Шилдэг тэгш тоглогчын шагналаар ТДЦ-ийн тракторчин З.Цэнд-Аюуш нар тус тус шалгарлаа.

НАХ-ийн СТНБТХ мэргэжилтэн Ч.Баясгалан

*** Дэлхийн гэр бүлийн өдрийг тохиолдуулан залуу ажилтнуудынхаа гэр бүлийг компанийн үндсэн үйл ажиллагаа болох эрчим хүч, дулааныг хэрхэн үйлдвэрлэж буй технологийн процесстэй танилцуулж, эрчим хүчийг хэмнэх сэтгэлгээг бий болгох, гэр бүлийн гишүүдийнхээ ажлыг илүү ойлгох, ажил хөдөлмөрийн үнэ цэнээр бахархах сэтгэлийг нэмэгдүүлэх зорилготойгоор “АЙЛ ГЭРИЙН ХОЁР ДАХЬ НАР” гэр бүлийн өдөрлөгийг “ДЦС-4” ТӨХК-ийн Залуучуудын холбоо энэ 16-ны өдөр амжилттай зохион байгууллаа. Энэхүү өдөрлөгт нийт 82 хүн оролцож компанитай танилцлаа. Гэр бүлийн өдөрлөгийг зохион байгуулахад дэмжлэг үзүүлсэн компанийн нийт удирдлагууд болон зохион байгууллалтанд оролцсон Залуучуудын холбооны тэргүүлэгчиддээ баярлалаа.

Залуучуудын холбоо

*** ҮЭХолбооноос Эх үрсийн баярт зориулан компанийнхаа ажилтнуудын бяцхан үрсийг хүлээн авч баярлууллаа.

11

Page 12: 1. 2. 4.tpp4.mn/wp-content/uploads/2019/06/EM-201906.pdf · КОМПАНИЙН 2019 ОНЫ 05-Р САРЫН ТЭЗҮ-ҮҮД 2-р нүүрт “ДЦС-4” ТӨХК-ийн сар тутмын

БНХАУ-ЫН ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН ХӨГЖИЛ, ОДОО БА ИРЭЭДҮЙ

СХА-ны Төсөл судалгааны инженер - орчуулагч Ц.Батжаргал

Улаанбаатар хотБГД, 20-р хорооЭрчим хүчний гудамж

Утас: 7017-1284Факс: 7017-1284

Дугаарыг эрхэлсэн: Б.ЦолмончимэгЭхийг бэлтгэсэн: Ц.УуганзаяаХэвлэлтэнд өгсөн: 2019.06.14

/Эхлэлийг өмнөх дугаараас үзнэ үү/2.3 Эрчим хүчний салбарын салбарын бүтэц, зохион байгуулалт Энэ хэсэгт БНХАУ-н эрчим хүчний системийн зохицуулагч байгууллагууд, түлшний бүтэц, дамжуулах болон түгээх компаниуд болон үнийн зохицуулалтын талаар авч үзэх болно.

2.3.1 Эрчим хүчний салбарын аж ахуйн нэгж болон зохицуулагч байгууллагууд Эрчим хүч үйлдвэрлэгч, түгээх болон дамжуулах байгууллагуудыг үр ашигтай ажиллуулах зорилгоор Улсын эрчим хүчний корпораци (SPC) хэмээх байгууллагын бүтцийг 2002 онд задалсан байна. Энэхүү нүсэр байгууллагыг Хуанэн групп (CHNG), Хуадиан повер (Huadian Power), Гуодиан Повер (Guodian Power), Датанг Повер Групп (Datang Corporation) болон Хятадын эрчим хүчний хөрөнгө оруулалтын компани (CPI) гэх 5 компани болгон задалсан байна. Эдгээр компаниудыг тус бүр улсын эрчим хүчний системийн суурилагдсан хүчин чадлын 20% орчим хувийг хянаж байхаар зохицуулалт хийсэн байна. Эрчим хүч дамжуулах компаниудыг үйлдвэрлэгчийн үйл ажиллагаанаас тусгаарласан бөгөөд оператор компани болгон Улсын эрчим хүчний сүлжээ компани (State Grid) мөн Өмнөд Хятадын эрчим хүчний сүлжээ компани (CSG) болгон хоёр салгасан байна.

Улсын эрчим хүчний зохицуулах хороо (SERC) нь 2003 онд байгуулагдсан бөгөөд эрчим хүчний салбарын хяналт зохицуулалтыг хариуцан тусгай зөвшөөрлийг олгох үүрэг хүлээсэн байна. Энэ байгууллага нь Монгол улсын эрчим хүчний зохицуулах хороотой ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг байгууллага бөгөөд зөвхөн эрчим хүчний салбарын үйл ажиллагаагаар хязгаарлагдана. Хятадын эрчим хүчний зохицуулах хороо нь эрчим хүчний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, зах зээлийн өрсөлдөөнийг зохицуулах журам боловсруулах мөн дээр дурьдсан 7 аж ахуйн нэгжүүдийн (5 үйлдвэрлэгч, 2 дамжуулах компани) хоорондын үйл ажиллагааг зохицуулах үүрэг хүлээдэг байна.

Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо нь (NDRC) засгийн газрын шууд удирдлага дор ажилладаг байгууллага бөгөөд эдийн засгийн бодлого төлөвлөлтийг хариуцан ажиллана. Энэ хороо нь эрчим хүчний салбарын хөгжлийн стратеги, богино болон урт хугацааны төлөвлөгөөг боловсруулах бөгөөд салбарын хөрөнгө оруулалтын орон зайн хуваарилалтыг төлөвлөх, дэд бүтцийн хөрөнгө оруулалтын сан байгуулах үндсэн чиг үүрэгтэй. Мөн эрчим хүчний үнэ тарифт мониторинг хийж төсвийн бодлогыг хэрэгжүүлэх үүрэг хүлээдэг байна. БНХАУ-н сангийн яам нь эрчим хүчний салбарын татварын бодлого, санхүүгийн удирдлагын тогтолцоог бий болгох, төсвийн зардалд хяналт шалгалт явуулах үүргийг гүйцэтгэнэ.

2.3.2 Эрчим хүчний үйлдвэрлэлийн түлшний бүтэц XI таван жилийн төлөвлөөг баталсан жилд эрчим хүчний салбарын өсөлтийг 2020 онд 1080 ГВт суурилагдсан хүчин чадалтайгаар төсөөлсөн боловч XIII таван жилийн төлөвлөгөөт жилүүдэд төлөвлөгөөнөөс даруй 1 дахин их хүчин чадал нэмэгдсэн байна. Хятад нь нүүрс болон усны эрчим хүчний арвин их нөөцтэй орон юм.

Нүүрс болон ус нь тус улсын эрчим хүчний үйлдвэрлэлийн түлшний бүтцийн хамгийн том хоёр бүрэлдэхүүн хэсэг болохыг Зураг 4-с харж болно. 2017 оны нийт үйлдвэрлэлийн хүчин чадлын 62%-г нүүрсээр, 19%-г усаар, 17% орчмыг нар болон салхины эх үүсвэрээр хангасан байна. 1991 оноос АЦС нь түлшний бүтцийн нэг хэсэг болон орж ирсэн бөгөөд одоогийн байдлаар 2%-г эзлэж байна. Гэвч Төрийн эрчим хүчний корпорацийн судалгаагаар 2020 он гэхэд нийт эрчим хүчний үйлдвэрлэлийн хүчин чадлын 4-6%-г бүрдүүлэх таамаглалтай байна. XIII таван жилийн төлөвлөгөөний эдийн засгийг зүүнээс баруун зүгт шилжүүлэх, өмнөд нутгийн усны эх үүсвэрийг хойд нутагт урсгах мега төслүүдийн бодлогын

хүрээнд УЦС олноор ашиглалтанд оруулах төлөвлөгөөтэй байна. БНХАУ-н усны эрчим хүчний нөөц 694 ГВт-р тогтоогдсон ба одоогийн байдлаар үүний 341 ГВт хүчин чадлыг ашиглаж байгаа бөгөөд Төвдийн өндөрлөг бүсүүдэд ойрын жилүүдэд том төслүүд хэрэгжих төлөвтэй байна.

Зураг 4. Эрчим хүчний үйлдвэрлэлийн түлшний бүтэц

2.3.3 Дамжуулах болон түгээх шугам сүлжээ 1949 оны байдлаар БНХАУ нь 6500 км урттай (35 кВ ба түүнээс дээш) газар нутгийн хэмжээтэй харьцуулбал хангалттай бус цахилгаан дамжуулах агаарын шугам өвлөн авчээ. Эдийн засгийн шинэтгэлээс хойшхи он жилүүдэд тус салбарын дамжуулах болон түгээх шугамын урт болон хүчин чадал огцом нэмэгдсэн байна. Анхны 330 кВ-н цахилгаан дамжуулах агаарын шугамыг 1972 онд, 500 кВ-ийн шугамыг 1981 онд тус тус ашиглалтанд оруулсан [14]. 2017 оны байдлаар тус улсын эрчим хүчний системд ашиглагдаж байгаа хувьсах болон тогтмол гүйдлийн өндөр хүчдлийн цахилгаан дамжуулах агаарын шугамын (35 кВ ба түүнээс дээш) нийт урт 1756141 км болсон. Хятадын эрчим хүчний нөөц нь тэгш бус хуваарилалттай байдгаас цахилгаан эрчим хүчийг дамжуулах нь нүүрс болон бусад түлш тээвэрлэлтээс илүү бага зардалтай бөгөөд байгаль орчинд ээлтэй гэж үзсэн байна. Энэхүү төлөвлөгөөний үндэслэл нь тус улсын нүүрсний орд газрууд усаар дутмаг хойд нутгаар тархсан бол усны арвин их нөөц нутгийн баруун нутгаар Төвдийн өндөрлөгөөс эхтэй Хөх мөрөн дагуу байрласан байна. Гэтэл Хятад улсын дотоодын нийт бүтээгдэхүүний дийлэнх хувийг шингээн үйлдвэрлэдэг эдийн засгийн хөгжлийн чухал бүс нутаг нь өмнөд болон зүүн эрэг дагуух мужууд юм. X таван жилийн төлөвлөгөө батлагдсанаар тус улс газар нутгийнхаа эрчим хүчний болоод усны нөөцийн тэгш бус байдлыг тэнцвэржүүлэх томоохон төслүүд санал болгосны чухал хоёр төсөл нь

○ “Баруун-Зүүн цахилгаан дамжуулах төсөл” ○ “Өмнөд-Хойд ус дамжуулах төсөл” юм.

“Өмнөд-Хойд ус дамжуулах төсөл” нь нүүрсээр баялаг хойд нутгийн усны эх үүсвэрийг хангах бол “Баруун-Зүүн цахилгаан дамжуулах төсөл” нь усны хомсдолтой баруун нутгийг цахилгаан эрчим хүчээр хангаж нийт улсын цахилгаан эрчим хүчний ухаалаг систем байгуулах зорилготой. Энэхүү цахилгаан дамжуулах төслийн хүрээнд улс орны цахилгаан дамжуулах системийг хэвтээ тэнхлэгийн дагуу үндсэн гурван чиглэлд хуваарилан авч үзэх бөгөөд хойд, төв болон өмнөд бүсийн цахилгаан дамжуулах хэт өндөр хүчдэлийн (UHVDC) шугамаар зүүн мужуудыг Шинжаан, Төвдийн чиглэлд холбох болно. /Үргэлжлэлийг дараагийн дугаараас/