8
КОМПАНИЙН 2019 ОНЫ 02-Р САРЫН ТЭЗҮ-ҮҮД 2-р нүүрт №03 (95) 2019 оны 03-р сар “ДЦС-4” ТӨХК-ийн сар тутмын сонин Сонины талаарх санал хүсэлтээ 2125, 2602 дугаарын утас, [email protected] эсвэл Судалгаа Хөгжлийн Албанд файлаар болон бичгээр өгч болно. www.tpp4.mn 3-р нүүрт 4-р нүүрт 5-р нүүрт 6-р нүүрт 8-р нүүрт ЭНЭ ДУГААРТ: ИЛТГЭЛИЙН УРАЛДААНЫ УДИРДАМЖ СҮРЬЕЭ ГЭЖ ЮУ ВЭ ДАРАЛТ ТЕМПЕРАТУРЫН ЗЭРЭГЛЭЛИЙН ТУХАЙ ДЭЛХИЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ ТОМООХОН КОМПАНИУД Захиргаа, хүний нөөцийн алба 2019 ОНЫ 02-Р САРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХЯНАЛТЫН ТАЛААРХИ МЭДЭЭЛЭЛ 3-р нүүрт СПОРТЫН МЭДЭЭ МЭДЭЭЛЛҮҮД МNS ISO 9001:2016 Олон Улсын стандартын шаардлагад нийцсэн Чанарын менежментийн тогтолцооны хэрэгжилтийг хангах, тасралтгүй сайжруулах үйл ажиллагааны хүрээнд “ДЦС-4” ТӨХК-ийн 2018 оны Удирдлагын дүн шинжилгээний хурлын шийдвэрээр хийсэн ажлын төлөвлөгөөний гүйцэтгэл, дотоод аудитын тайлан, Эрсдлийг бууруулах арга хэмжээний төлөвлөгөөний гүйцэтгэл, 2019 оны Эрсдэлийг буурлуулах арга хэмжээний төлөвлөгөө, 2019 оны Чанарын зорилтын төслийг танилцуулж, батлууллаа. 2019 оны Удирдлагын дүн шинжилгээний хурлыг амжилттай зохион байгууллаа. УДИРДЛАГЫН ДҮН ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ “ДЦС-4” ТӨХК-ИЙН 2019 ОНЫ ЧАНАРЫН ЗОРИЛТ Чанарын зорилт 1: Нийт ажилтнуудын сэтгэл ханамжийн түвшинг дээшлүүлэх Чанарын зорилт 2: Ажилтнуудын чадамжийг дээшлүүлэх Чанарын зорилт 3: 4S-ийн түвшин хангасан ажлын байрны тоог 30%-д хүргэх Чанарын зорилт 4: Байгууллагын эрсдэлийн түвшинг хүлээн зөвшөөрөгдөх хэмжээнд хүргэх Чанарын зорилт 5: Үндсэн тоноглолын тасралтгүй ажиллах дундаж цагийг 700 хүргэх Чанарын зорилт 6: Түлшний хувийн зарцуулалтыг 1399 ккал/кВтц хүргэх Чанарын зорилт 7: Хэрэглэгчийн сэтгэл ханамжийн түвшинг 98%-д хүргэх

УДИРДЛАГЫН ДҮН ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛtpp4.mn/wp-content/uploads/2019/03/EM-201903-1.pdf · 6-р нүүрт 8-р нүүрт ... шалгалт, засварын

  • Upload
    others

  • View
    13

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

Page 1: УДИРДЛАГЫН ДҮН ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛtpp4.mn/wp-content/uploads/2019/03/EM-201903-1.pdf · 6-р нүүрт 8-р нүүрт ... шалгалт, засварын

КОМПАНИЙН2019 ОНЫ

02-Р САРЫНТЭЗҮ-ҮҮД

2-р нүүрт

№03 (95) 2019 оны 03-р сар“ДЦС-4” ТӨХК-ийн сар тутмын сонин

Сонины талаарх санал хүсэлтээ

2125, 2602 дугаарын утас, [email protected]

эсвэл Судалгаа Хөгжлийн Албанд файлаар болон

бичгээр өгч болно.

www.tpp4.mn

3-р нүүрт

4-р нүүрт

5-р нүүрт

6-р нүүрт

8-р нүүрт

ЭНЭ ДУГААРТ:

ИЛТГЭЛИЙН УРАЛДААНЫ УДИРДАМЖ

СҮРЬЕЭ ГЭЖ ЮУ ВЭ

ДАРАЛТ ТЕМПЕРАТУРЫН

ЗЭРЭГЛЭЛИЙН ТУХАЙ

ДЭЛХИЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ ТОМООХОН

КОМПАНИУД

Захиргаа, хүний нөөцийн алба

2019 ОНЫ 02-Р САРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ

ХЯНАЛТЫН ТАЛААРХИ МЭДЭЭЛЭЛ

3-р нүүрт

СПОРТЫНМЭДЭЭ

МЭДЭЭЛЛҮҮД

МNS ISO 9001:2016 Олон Улсын стандартын шаардлагад нийцсэн Чанарын менежментийн тогтолцооны хэрэгжилтийг хангах, тасралтгүй сайжруулах үйл ажиллагааны хүрээнд “ДЦС-4” ТӨХК-ийн 2018 оны Удирдлагын дүн шинжилгээний хурлын шийдвэрээр хийсэн ажлын төлөвлөгөөний гүйцэтгэл, дотоод аудитын тайлан, Эрсдлийг бууруулах арга хэмжээний төлөвлөгөөний гүйцэтгэл, 2019 оны Эрсдэлийг буурлуулах арга хэмжээний төлөвлөгөө, 2019 оны Чанарын зорилтын төслийг танилцуулж, батлууллаа. 2019 оны Удирдлагын дүн шинжилгээний хурлыг амжилттай зохион байгууллаа.

УДИРДЛАГЫН ДҮН ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ

“ДЦС-4” ТӨХК-ИЙН 2019 ОНЫ ЧАНАРЫН ЗОРИЛТ

Чанарын зорилт 1: Нийт ажилтнуудын сэтгэл ханамжийн түвшинг дээшлүүлэхЧанарын зорилт 2: Ажилтнуудын чадамжийг дээшлүүлэхЧанарын зорилт 3: 4S-ийн түвшин хангасан ажлын байрны тоог 30%-д хүргэхЧанарын зорилт 4: Байгууллагын эрсдэлийн түвшинг хүлээн зөвшөөрөгдөх хэмжээнд хүргэх Чанарын зорилт 5: Үндсэн тоноглолын тасралтгүй ажиллах дундаж цагийг 700 хүргэх Чанарын зорилт 6: Түлшний хувийн зарцуулалтыг 1399 ккал/кВтц хүргэхЧанарын зорилт 7: Хэрэглэгчийн сэтгэл ханамжийн түвшинг 98%-д хүргэх

Page 2: УДИРДЛАГЫН ДҮН ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛtpp4.mn/wp-content/uploads/2019/03/EM-201903-1.pdf · 6-р нүүрт 8-р нүүрт ... шалгалт, засварын

КОМПАНИЙН 2019 ОНЫ 02-Р САРЫН ТЕХНИК ЭДИЙН ЗАСГИЙН ҮЗҮҮЛЭЛТҮҮД

Төлөвлөгөөний биелэлт Горимын даалгавараас 7584.823 мян.кВтц цахилгаан эрчим хүч илүү үйлдвэрлэж, 68.0 мян.кВтц-аар зөрчиж, төлөвлөгөөг 7516.823 мян.кВтц-аар давуулан биелүүллээ.

Диспетчерийн графикийн төлөвлөгөөний биелэлт

Үзүүлэлт НэгжТухайн сарын Оны эхнээс

Төлөв Гүйц Зөрүү Биелэлт,% Төлөв Гүйц Зөрүү Биелэлт,%ЦЭХ-ний түгээлт сая.кВтц 292.6 300.1 +7.5 102.6% 638.6 649.7 +11.1 101.7%ДЭХ-ний түгээлт мян.Гкал 469.8 469.8 - 100.0% 1023.0 1023.0 - 100.0%

Тайлант хугацаанд диспетчерийн зохицуулсан төлөвлөгөө: ЦЭХ - 102,6%, ДЭХ - 100,0% биеллээ.

ДҮТ-ийн диспетчерийн зохицуулсан төлөвлөгөө болон биелэлт

Нэмэх шийдвэр Хасах шийдвэр Диспетчерийн графикийн зөрчил Ачаалал

Диспетчерийн төлөвлөгөөний

биелэлтудаа мян.кВтц удаа мян.кВтц удаа мян.кВтц Дээд Доод мян.кВтц

57 7584.823 27 3059.053 2 68.0 577 415 7516.823

Үйлдвэрлэлийн алба

СПОТ зах зээлийн талаар СПОТ арилжааны зах зээлд 70.391 мян.кВтц буюу 2318.292 мян.төгрөгний цахилгаан эрчим хүч худалдан, 7.0 мян.кВтц буюу 185.020 мян.төгрөгний цахилгаан эрчим хүч худалдан авч авлага, өглөгийн зөрүүгээр 2.1 сая.төгрөгний авлагатай ажиллалаа.

Үйлдвэр санхүүгийн төлөвлөгөөний биелэлт

Цахилгаан эрчим хүчний түгээлт төлөвлөлтөөс 5.8 сая.кВтц-аар давж 102.0%, өнгөрсөн оны мөн үеэс 5.2сая.кВтц-аар буюу 1.8% - аар өслөө. Оны эхнээс 8.2 сая.кВтц-аар давж, 101.3% -ийн биелэлттэй байна.

Дулааны эрчим хүчний түгээлт төлөвлөлтөөс 3,6мян.Гкал-аар давж 100,8%-н биелэлттэй, өнгөрсөн оны мөн үеэс 7,6 мян.Гкал буюу 1,6%-иар өссөн. Оны эхнээс дулааны үйлдвэрлэл санхүүгийн төлөвлөгөө 4,7мян.Гкал-аар, үүнээс “УБДС” ХК –д нийлүүлэх дулаан 24,1мян.Гкал -аар тасарч байна.

Үндсэн тоноглолын ажиллагаа

Горим ажиллагаанд 8 зуух, 7 турбин оролцсон. Сарын дунджаар 6,01 зуух, 5,98 турбинтэй ажиллаж, бэлтгэлд 1 зуух, турбин бэлтгэлгүй байлаа.

Тоноглолуудын төлөв байдлын хувьд:

Тайлант сард зуух – 4 удаа, турбин – 4 удаа зогссон.

Нүүрсний зарцуулалт

Уурхай нэгжТухайн сарын

төлөв гүйц зөрүү биелэлтБагануур мян.тн 160.0 165.765 +5.765 103.6%

Шивээ-Овоо мян.тн 155.0 155.234 +0.234 100.2%

Бүгд мян.тн 315.0 320.999 +5.999 101.9%

Мазутын зарцуулалт

Энэ сард 100 тн мазут түлэх төлөвлөгөөтэйгээс 69 тн-г түлж, 31 тн мазут хэмнэлээ. Энэ сард халуун галлагаа 1 удаа, хүйтэн галлагаа 3 удаа хийсэн. Тайлант хугацаанд 3 удаагийн хүйтэн галлагаа хийж 59 тонн мазут, К-2 2КЦ-204,205-н тойруугийн гэмтэл устгахаар 6 тонн мазут түлсэн.

Жишмэл түлшний зарцуулалт

Жишмэл түлшний хувийн зарцуулалтыг төлөвлөгөөнөөс цахилгаанд - 3,313 гр/кВтц-аар, дулаанд - 0,026 кг/Гкал-аар бууруулж, нийт 1006 тонн жишмэл түлш хэмнэсэн.

Горим параметрийн даалгаварын биелэлт

ЭХЗХ -аас батлагдсан ДХЦЭХ-ний зарцуулалтыг 0,08%-иар буюу 279,556 мян.кВтц-аар хэмнэсэн.

№ Үзүүлэлт нэгж02-р сар

төлөв гүйц

1 1тн нүүрс нунтаглахад зарцуулах цахилгаан

кВтц / тн.нүүрс 28.07 27.89

21тн уур боловсруулахад зарцуулах үлээлт соролтын цахилгаан

кВтц / тн.уур 4.26 4.23

3 1тн тэжээлийн ус шахахад зарцуулах цахилгаан

кВтц / тн.тэж ус 8.24 8.19

4 Эргэлтийн усны насосанд зарцуулагдах цахилгаан % 1.16 1.15

5 Дулаанжуулалтын насосонд кВтц / тн.сүлж.ус 0.69 0.69

Уур усны алдагдал Станцын дотоод циклийг нөхөх химийн цэвэрлэсэн усны зарцуулалтыг 0,21% буюу 3571тн конденсат хэмнэсэн байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад химийн цэвэрлэсэн усны зарцуулалт 9145 тонноор нэмэгдсэн. Осмосын халаагч уурын зарцуулалт 3648 тн байлаа.

Бохир конденсатыг цэвэрлэх схемийг ашиглан 8699 м3 усыг БЗК-д өгч ажилласан.

• Зууханд – 418 м3

• Турбинд – 20410 м3 ус өгсөн.

• Зуух дүүргэх усны зарцуулалт 391 м3 байлаа.

Page 3: УДИРДЛАГЫН ДҮН ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛtpp4.mn/wp-content/uploads/2019/03/EM-201903-1.pdf · 6-р нүүрт 8-р нүүрт ... шалгалт, засварын

2019 ОНЫ 02-Р САРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХЯНАЛТЫН ТАЛААРХИ МЭДЭЭЛЭЛ

2019 оны 02-р сард станцын хэмжээний аваари, 1 болон 2-р зэргийн саатал гараагүй, үндсэн тоноглолын зогсолт 8 бүртгэгдсэнээс зуух 4 удаа, турбин 4 удаа тус тус зогссон.

Хүний буруутай үндсэн тоноглолын зогсолт зуух 1 удаа, турбин 1 удаа тус тус ГАРСАН.

Үндсэн тоноглолын зогсолт болон туслах тоноглолын гэмтэлд тоног төхөөрөмжийн гэмтлийн акт: НАХ-1 /224,0 мян₮/, ДХХАЦ-1 /825,0 мян₮/, ТЦ-1 /0,0 мян₮/, ЦЦ-1 /150,0 мян₮/ бүгд-4 /1.199,0 мян₮/, мазут зарцуулалтын акт: ЗЦ-3 /61.572,7 мян₮/, бүгд-3 /61.572,7 мян₮/, тоног төхөөрөмж, сэлбэг материалыг ашиглалтаас хасах акт: ЗЦ-1, ТДЦ-2, бүгд-3, Үндсэн тоноглолын аваарийн зогсолтын акт: ДХХАЦ-1, бүгд-1 нийт 11 ширхэг /64.771,7 мян₮/ акт тогтоогдлоо.

02-р сард ХА-с тавигдсан 11 ширхэг актны 3 ширхэг буюу 27.27 % нь хувь хүмүүсийн тоноглолд тавих хяналтыг сулруулсан, ажлын зохион байгуулалт хангалтгүйгээс, ажилдаа хайхрамжгүй хандсан, ТАД - ийг мөрдөөгүйгээс шалтгаалан гарсан байна.

Ажлын байрны хөдөлмөрийн нөхцлийн байдалд 1 удаа хэмжилт хийв.

№ Цех нэгжүүд

Дуу шуугиан (дб) Ажлын байрны халуун (оС)

Ажлын байрны чийглэг %

Ажлын байрны тоосролт (мг/м3)

2018

оны

01

-р с

ар

2019

оны

01

-р с

ар

2018

оны

01

-р с

ар

2019

оны

01

-р с

ар

2018

оны

01

-р с

ар

2019

оны

01

-р с

ар

2018

оны

01

-р с

ар

2019

оны

01

-р с

ар

1 ТДЦ 84,9 84,5 15,8 13.5 30,2 30.5 19.2 18.1

2 ЗЦ 89,9 89.4 22.3 21.6 28,7 28.6 11.25 11.4

3 ТЦ 89,1 89,8 25.9 26.2 29,6 29.7

Стан

цын

дунд

аж

15.2

2 м

г/м

3

Стан

цын

дунд

аж

14.7

мг/

м3

4 Хими 72.9 72.1 20,6 19.4 30,7 30.9

5 Механик 71.6 72.5 15.9 15.7 31,8 32.2

Page 4: УДИРДЛАГЫН ДҮН ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛtpp4.mn/wp-content/uploads/2019/03/EM-201903-1.pdf · 6-р нүүрт 8-р нүүрт ... шалгалт, засварын

СХА-ны Судалгааны инженер Э.Ганбат

Бүх төрлийн хоолойн системийн эд ангиуд /шугам хоолой, хаалт, фланц, даралт тохируулах төхөөрөмж зэрэг/-ын угсралт, суурилуулалт, шалгалт, засварын ажлыг хийхдээ тооцоологдсон ажлын параметрийг хангахуйц байх шаардлагын дагуу эд ангиудыг сонгож гүйцэтгэдэг. Олон улсад АНУ-ын ANSI /American national standards institute/, ASME /American society of mechanical engineers/, ASTM /American Society of Testing and Ma-terials/, Олон улсын ISO /International organization for standardiza-tion/, ХБНГУ-ын DIN /Deutsches institute fur normung ev/, Японы JIS /Japanese industrial standards/ зэрэг байгууллагуудаас гаргасан стандартуудыг мөрдөж хаалт, фланц зэрэг эд ангийн дизайныг гаргаж үйлдвэрлэдэг. Манай улсын хувьд үйлдвэрлэгч улсын стандартуудын даралт-температурын зэрэглэл нь хэрэглэж буй нэгж, гангийн төрлөөс шалтгаалан өөр өөр байдаг тул тэдгээрийн ялгааг мэдэх шаардлагатай. Тэдгээр стандартууд нь ихэвчлэн өөрийн улсад үйлдвэрлэдэг гангийн маркууд дээр хийгдсэн байдаг ба тэдгээрийн гангийн тэмдэглэгээ өөр байдаг тул найрлага дахь элементүүдээр дүйцүүлэх байдлаар жишиг тооцон үзэж болно.

Жишээ болгон A216-WCB гангийн даралт-температурын зэрэглэлийг ASME B16.34 стандартад ажлын параметраас хамааруулан хэрхэн сонгохыг доорх хүснэгтээс үзье.

Зураг №1. Даралт-температурын зэрэглэл ASME B16.34

Энгийн нүүрстөрөгчит гангийн хувьд даралт-температурын зэрэглэл нь ажлын параметр өсөхөд хэрхэн өөрчлөгддөг болохыг доорх графикаас харъя.

Зураг №2. ASME B16.5 стандарт. Нүүрстөрөгчит гангийн ажлын параметр ба

даралт-температурын зэрэглэлийн график.

Даралт-температрын зэрэглэл нь стандарт тус бүрийн хувьд энгийн болон тусгай зэрэглэл /standard and special/ гэсэн 2 төрөлтэй. Тоон байдлаар үзүүлэхдээ Class 2500-I, Class 2500-II гэх мэт байдлаар ялгасан байдаг. Ихэнх стандарт нь 150, 300, 600, 900, 1500, 2500, 4500 гэсэн тогтсон зэрэглэлтэй боловч зарим нь 750 гэх мэт завсрын зэрэглэл оруулсан байдаг. Энэ нь тухайн эд ангийн ган болон хийцийн төрлөөс хамааран өөр өөр байна. Зарим стандарт нь дээрх завсрын утгыг тооцдоггүй тул доод талын утгаар нь дүйцүүлэн үздэг.

Уурын болон усны хаалт сонгоход хаалтуудын их бие /Body, корпус/-ийн гангийн марк дээр үндэслэн тухайн хаалтны даралт-температурын зэрэглэлийг сонгосон байдаг.

Зураг №3. ОХУ-ын хаалтны үзүүлэлтүүд.

Тухайн хаалтны даралт-температурын зэрэглэлийг мэдсэнээр хаалтны зөвшөөрөгдөх параметр хэд болох, шахалт хийх дээд даралтын утга, ажлын параметраас дээш хэдэн хувиар хэтэрсэн даралтад ямар хугацаанд ажиллах боломжтой зэрэг мэдээллүүдийг мэдэх боломжтой болно.

Зураг №4. Даралтын зэрэглэл ба ажлын даралт, шахалт хийх даралтын утга

харуулсан хүснэгт

Зарим үйлдвэрлэгчид өөрийн үйлдвэрлэдэг тоног төхөөрөмжийн даралт-температурын зэрэглэлийг тогтоохдоо өөрийн улсад нь стандарт байхгүй бол ASME-аас гаргасан стандартуудыг баримтлах нь түгээмэл болсон. Иймд хаалт худалдан авах шаардлагадаа үндсэн үзүүлэлтүүдээс гадна нэмэлтээр даралт-температурын зэрэглэлийг оруулах хэрэгтэй.

Page 5: УДИРДЛАГЫН ДҮН ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛtpp4.mn/wp-content/uploads/2019/03/EM-201903-1.pdf · 6-р нүүрт 8-р нүүрт ... шалгалт, засварын

НАХ-ийн СТНБТХ мэргэжилтэн Ч.Баясгалан

СПОРТЫН МЭДЭЭ МЭДЭЭЛЛҮҮД

○ Компанийн дэргэдэх “Эрчим” баг Азийн хөлбөмбөгийн холбооны зүүн бүсийн хэсгийн урьдчилсан шатны тоглолтонд оролцож Монгол эх орондоо болон БНАСАУ-ын Пхьенян хотуудад тус тус тоглож чамгүй туршлага хуримтлууллаа.

Хэдийгээр уг тоглолтуудад хожигдсон ч хөлбөмбөг өндөр түвшинд хөгжсөн орны багтай 3:0 харьцаагаар хожигдоно гэдэг Эрчим багийн тамирчдын ур чадвар сэтгэл зүй жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа нь харагдаж байна.

○ ҮЭХ-НАХ-ийн нэрэмжит Захиргааны алба, хэлтэс, нэгжүүдийн дунд жил бүр уламжлал болгон явагддаг 4 төрөлт тэмцээний дартс, сагсан бөмбөгийн тэмцээн амжилттай явагдлаа. 2 тэмцээний нийлбэр дүнгээр НАХ-ийн баг 4 оноотойгоор тэргүүлж байгаа бол ҮА, ТЭЗХ-СБХ, ЭЗГ-ийн багууд удаалж байна. Дараагийн тэмцээн болох ширээний теннис, волейболын тэмцээнүүд 3-р сарын 21,22-ны өдрүүдэд явагдаж дүнгээ гаргаснаар шилжин явах цомын эзэд буюу 2019 оны Захиргааны аварга нэгж хамт олон шалгарна.

Page 6: УДИРДЛАГЫН ДҮН ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛtpp4.mn/wp-content/uploads/2019/03/EM-201903-1.pdf · 6-р нүүрт 8-р нүүрт ... шалгалт, засварын

СХА-ны Судалгааны инженер Э.Ганбат

Хятадын улсын сүлжээ корпораци – $315.19 тэрбум /БНХАУ/

2017 онд гаргасан Fortune Global 500 жагсаалтын 2 дугаарт жагссан. Төв нь БНХАУ-ын Бээжин хотод байрладаг бөгөөд ойролцоогоор улсынхаа газар нутгийн 88%-д суурьшсан, 26 муж дахь 1,1 тэрбум хүн амыг эрчим хүчээх хангадаг. Корпораци нь бүсийн хэмжээний сүлжээ 5 компани болон 24 цахилгаан эрчим хүчний компаниас бүрддэг. Мөн Филиппин, Австрали, Португал, Итали болон Бразилд нийтдээ 1,66 сая ажиллах хүч бүхий эрчим хүчний сүлжээг удирдан ажилладаг.

Тус корпораци нь дэлхийн анхны 1100кВ-ын тогтмол гүйдлийн цахилгаан дамжуулах шугам ашиглаж байна.

Enel – $86.95 тэрбум /Итали/

Компанийн жилийн ЦЭХ үйлдвэрлэл нь 249,9 ТВт*ц. Төв нь Италийн Ром хотод байрладаг бөгөөд For-tune Global 500 жагсаалтын 20 дугаарт Дэлхийг өөрчлөгч бизнес гэсэн төрлөөр орсон. 35 улсад 62900 ажилчидтай бөгөөд 64 сая хүнийг эрчим хүчээр хангадаг.

Нийт хүчин чадал нь 85 ГВт ба 2,2 сая км түгээх сүлжээг гадаад улсуудад эзэмшдэг.

EDF – $81.12 тэрбум /Франц/

EDF компанийн жилийн ЦЭХ үйлдвэрлэл нь 580 ТВт*ц бөгөөд үүний 77% нь цөмийн эрчим хүчээр үйлдвэрлэдэг.

Францад байгуулагдсан ба ЦЭХ үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, хангах, худалдах үйл ажиллагаа эрхэлдэг. Дэлхий даяар 152033 ажилчинтай, 35,1 сая үйлчлүүлэгчтэй. 73 цөмийн станц, 1,3 сая км дунд болон нам хүчидэлийн шугам сүлжээ, 100 мянган км өндөр, хэт өндөр хүчдэлийн сүлжээтэй.

EDF нь 30 ГВт чадалтай нарын станцын сүлжээг 2035 он гэхэд ажиллуулна гэж зоритл тавин ажиллаж байна.

KEPCO – $56.01 тэрбум /БНСУ/

Солонгосын цахилгаан эрчим хүчний корпорац (KEPCO) нь улсынхаа эрчим хүчний 91.3%-ийг хангадаг ба 507 ТВт*ц эрчим хүч түгээдэг. KEPCO нь дамжуулах, түгээх, эрчим хүч үйлдвэрлэх, цахилгаахн станц барих зэрэг үйл ажиллагаа эрхэлдэг. 2016 оны байдлаар нийт 20,957 ажилчинтай.

TEPCO – $53.77 тэрбум /Япон/

TEPCO нь Япон улсын хамгийн том эрчим хүчний компани бөгөөд 2017 онд 196,67 ТВт*ц эрчим хүч түгээсэн. Төв нь Токиод байрладаг 34 салбар ба 32 охин компанитай. Нийт 32546 ажилчинтай. TEPCO нь 3 үндсэн үйл ажиллагааны чиглэлтэй. Үүнд: Эрчим хүч үйлдвэрлэл, Эрчим хүчний сүлжээ, Эрчим хүчний хамтын ажиллагаа багтдаг.

Engie – $49.16 тэрбум /Франц/

Жилд 7,309 ТВт*ц эрчим хүч түгээдэг. Дэлхийн хамгийн том бие даасан үйлдвэрлэгч бөгөөд Дэлхийн сэргээгдэх эрчим хүчний ний үйлдвэрлэлийн 23%-ийг дангаараа үйлдвэрлэдэг. Одоо хүчин чадлаа 10,5ГВт-аар нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Үүний 3,1ГВт нь СЭХ-ний эх үүсвэр байх юм.

Engie нь 70 улсад 150000 ажилчинтай. 2017 онд Индонезид анхны өндөр температурын газрын гүний цахилгаан станц байгуулсан.

General Electric Co – $48.3 тэрбум /АНУ/

GE нь эрчим хүчний, сэргээгдэх эрчим хүчний чиглэлүүдээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд GE-ийн эрчим хүчний орлого нь жилд 2%-аар буурч байгаа бол СЭХ-ний орлого нь жилд 14%-ийн өсөлттэй байна

GE ойролцоогоор 22000 ажилчинтай, 55 улсад 400 ГВт хүчин чадалтай эх үүсвэрүүдийг эзэмшдэг.

E.ON – $44.22 тэрбум /ХБНГУ/

E.ON нь эрчим хүч үйлдвэрлэл, түгээлт болон байгалийн хийн бизнес эрхэлдэг. Дэлхий даяар 5,1ГВт чадалтай эх үүсвэрүүдийг ажиллуулдаг. Тэдгээр үйлдвэрүүдэд 42699 ажилчин ажиллаж байна.

E.ON цөмийн эрчим хүчний салбарт хөл тавсан ба цаашид эрчим хүчний салбарт үйлдвэрлэлээ улам нэмэгдүүлэхээр тооцож байна.

Siemens – $41.56 тэрбум /ХБНГУ/

Siemens хий болон эрчим хүчний үйлдвэрлэл, Эрчим хүчний удирдлага, СЭХ-ний салбаруудаар үйлд ажиллагаа явуулж байна. Хатуу түлш, хийн болон сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл, хийн болон тосны салбаруудад нийт 52000 ажилчин ажилладаг. Тус компани дэлхий даяр 90 улсад 100 гаруй үйлдвэртэй.

Siemens нь сэргээгдэх эрчим хүчний Gamesa Renewable Energy компанитай СЭХ-ний салбарт нэгдэж салхин станцын үйлдвэрлэл явуулж байна.

ДЭЛХИЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ ТОМООХОН

КОМПАНИУД

Page 7: УДИРДЛАГЫН ДҮН ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛtpp4.mn/wp-content/uploads/2019/03/EM-201903-1.pdf · 6-р нүүрт 8-р нүүрт ... шалгалт, засварын

Сэвэг зарам нь буурцагтны овгийн эслэг болон уургийн агууламж өндөртэй нэг наст ургамал бөгөөд улаан, бор, ногоон гэсэн төрлүүдтэй.Шим тэжээлийн найрлагаНийт энергийнх нь 30%-ийг уураг бүрдүүлдэг бөгөөд изолейцин, лизин гэх мэт үл орлогдох чухал амин хүчлүүд, эслэг, ханаагүй тосны хүчлүүд (омега-3 ба омега-6) кальци, кали, фосфор, төмөр, цайр зэрэг эрдэс, С болон В-ийн төрлийн аминдэмүүдээр баялаг.

100гр сэвэг зармын шим тэжээлийн агууламж

Шимт бодисууд Агуулагдах хэмжээ

Хоногийн хэрэгцээг хангах

хувь /%/Илчлэг 353 ккалНүүрс ус 63грӨөх тос 1грУураг 25грЭслэг 10.7грЭлсэн чихэр 2гр

АминдэмүүдВ1 0.87мг 76%В2 0.211мг 18%В3 2.605мг 17%В5 2.14мг 43%В6 0.54мг 42%Фолийн хүчил 479мкг 120%С аминдэм 4.5мг 5%

ЭрдсүүдКальци 56мг 6%Төмөр 6.5мг 50%Магни 47мг 13%Фосфор 281мг 40%Кали 677мг 14%Натри 6мг 0.3%Цайр 3.3мг 35%

Эрүүл мэндийн ач тусСэвэг зармыг хоол хүнсэндээ тогтмол хэрэглэж хэвшүүлснээр хооллолтоос үүдэлтэй олон өвчний эрсдлийг бууруулна. /Чихрийн шижин, Таргалалт, Зүрхний олон төрлийн өвчин/

Мөн фолийн хүчлээр баялаг тул жирэмсэн эмэгтэйчүүд хэрэглэвэл цус багадалтаас сэргийлнэ.

Уураар боловсруулсан улаан буудай

Эрчим зоогийн газар нь улаан болон ногоон сэвэг зарам-аар хийсэн хоолнууд болох

• Даал шөл /энэтхэг/• Сэвэг зарамтай зутан шөл• Холимог сэвэг зарамтай шөл-ийг

үйлдвэрлэн эмчилгээний хоол болон цагаан хоолны хэсэгт худалдаалж байна. Та бүхэн хүсэл сонирхолдоо нийцүүлэн сонголтоо хийнэ үү.

Дэлхийн эрчим хүчний хэрэглээ сүүлийн жилүүдэд 1 жилд дундажаар 3,1%-аар өсч байна. Энэ өсөлтийн 70%-ийг БНХАУ болон энэтхэг улс хамтдаа бүрдүүлж байна. 2017 онд дэлхийн нийт эрчим хүчний үйлдвэрлэл 780ТВт*ц-аар өссөн. БНХАУ, Энэтхэгт 2000 оноос хойш тэрбум гаруй хүн эрчим хүчинд холбогдсон, цаг уурын дулаарал зэрэгтэй холбоотойгоор цаашид ч энэ өсөлт нэмэгдэх хандлагатай байна. 2017 онд БНХАУ 360ТВт*ц, Энэтхэг 180ТВт*ц өсөлттэй байсан. Хөгжингүй эдийн засагтай орнуудын хувьд 2017 онд өсөлт нь 1%-аас бага байна. АНУ 80ТВт*ц, Европын холбоо 75ТВт*ц , Япон 15ТВт*ц-аар цахилгаан эрчим хүчний өсөлт үзүүлсэн. Сэргээгдэх эрчим хүчний өсөлт 2017 оны эрчим хүч үйлдвэрлэлд дэлхийн нийт өсөлтийн тал хувийг /380ТВт*ц/ бүрдүүлсэн. Нийт эрчим хүч үйлдвэрлэлд сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэл 25% эзэлж байгаа нь нүүрсний цахилгаан станцуудын дараа 2-т орох үзүүлэлт юм. Цөмийн эрчим хүч үйлдвэрлэл 2017 оны

байдлаар 26ТВт*ц өсөлттэй байсан нь өмнөх оноосоо 3%-аар өссөн үзүүлэлт байна. Нүүрсний цахилгаан станцын үйлдвэрлэлийн ихэнхийг азийн орнууд үзүүлсэн нь 280ТВт*ц байсан.

ДЭЛ

ХИЙ

Н Э

РЧИ

М ХҮЧ

НИ

Й Ө

СӨ

ЛТ

Page 8: УДИРДЛАГЫН ДҮН ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛtpp4.mn/wp-content/uploads/2019/03/EM-201903-1.pdf · 6-р нүүрт 8-р нүүрт ... шалгалт, засварын

ЖИЛ БҮРИЙН 3 САРЫН 24-Н СҮРЬЕЭТЭЙ ТЭМЦЭХ ӨДӨР

Компанийн эмнэлэг

Улаанбаатар хотБГД, 20-р хорооЭрчим хүчний гудамж

Утас: 7017-1284Факс: 7017-1284

Дугаарыг эрхэлсэн: Э.ГанбатЭхийг бэлтгэсэн: Ц.УуганзаяаХэвлэлтэнд өгсөн: 2019.03.13

Сүрьеэ гэж юу вэ?

Сүрьеэ гэдэг нь сүрьеэгийн савханцар хэмээх нянгаар үүсгэгддэг халдварт өвчин юм. Энэ нян нь ихэвчлэн уушгийг сонгомлоор гэмтээх боловч бөөр, тархи нугас, булчирхай, яс гэх мэт хүний биеийн бусад эрхтнүүдийг ч

өвчлүүлдэг. Сүрьеэ нь хүний биеийн ямар ч эрхтнийг гэмтээж болох ч ихэнхи нь буюу 80 гаруй хувь нь уушигны сүрьеэ байдаг.

Учир нь сүрьеэгийн халдвар ханиад томууны адил нэг хүнээс нөгөөд амьсгалж буй агаараар дамжин халдварладаг. Халдвартай хэлбэрийн сүрьеэтэй хүн ярих, ханиах, найтаахад эдгээр нянгууд агаарт цацагдаж түүний ойр орчимд байсан хүн энэхүү агаараар амьсгалснаар халдвар авна.Сүрьеэгээр өвчилсөн бол ямар шинж тэмдэг илрэх вэ? Сүрьеэ өвчний үед илрэх шинж тэмдгүүд нь сүрьеэгийн нян бие махбодын аль эрхтэнд байрласнаас шалтгаална.• 2 долоо хоног, түүнээс дээш хугацаагаар ханиалгах• Цээжээр өвдөх• Цустай буюу цэртэй ханиалгах (уушигны гүнээс цэртэй

ханиалгах)• Сүрьеэ өвчний үед илрэх бусад шинж тэмдгүүд:• Ядарч сульдах• Турах• Хоолонд дургүй болох• Халуурах• Шөнө хөлрөх

Сүрьеэг үүсгэгч нь юу вэ? Сүрьеэ нь сүрьеэгийн микобактериар үүсгэгддэг. Сүрьеэг үүсгэгч савханцар нь хүчилтөрөгчтэй орчинд өсч үржих дуртай. Харин нарны хэт ягаан туяанд дургүй. Учир нь нарны хэт ягаан туяа нь сүрьеэгийн нянг амархан устгана. Олонхи нянгийн адил энэ нян нь халуунд тэсвэргүй. Халдвар авсан гэдэг нь сүрьеэгээр өвчилсөн гэсэн үг үү? Үгүй.

Сүрьеэгийн халдвар авсан хүн бүр сүрьеэгээр өвчилдөггүй. Халдвар авсан хүмүүсийн 10 орчим хувь нь өвчилж ихэнхи нь амьдралынхаа туршид сүрьеэгийн халдварыг хадгалсаар явдаг байна. Хэдийгээр сүрьеэгийн нян бүхий агаараар амьсгалсан олон хүмүүс халдвар авах магадлалтай боловч бие махбодийн

дархлалын тогтолцоо хэвийн ажиллаж байвал нянгийн эсрэг тэмцэж түүний өсөлтийг зогсоож чадна. Гэхдээ нянгууд бүрмөсөн устдаггүй, өвчин үүсгэхгүй унтаа байдалд шилжин хүний биед хадгалагдана. Ийм тохиолдлыг сүрьеэгийн халдвар авсан гэж хэлнэ. Сүрьеэгийн халдвар авсан хүмүүст ямар нэг зовиур мэдэгдэхгүй, бусдад халдвар тараах аюулгүй бөгөөд насан туршдаа ч сүрьеэгээр өвчлөхгүй байж болно. Сүрьеэгийн халдвар авсан хүн яагаад өвчилдөг вэ? Хэрэв хүний дархлалын тогтолцоо сул бол нянгийн өсөлтийг зогсоож чадахгүй. Зарим хүмүүс халдвар авсны дараа удалгүй өвчилдөг бол зарим хүмүүс тодорхой хугацааны дараа ямар нэгэн шалтгааны улмаас биеийн эсэргүүцэл нь сулрахад өвчилж эхэлдэг. Биеийн эсэргүүцэл сулрахад унтаа байдалд байсан нянгууд идэвхижиж үржсэнээр эд эрхтнүүдийг гэмтээж эхэлнэ.Хоол унд дутмаг байх, сэтгэл санааны хямралд орох, ядрах, халдварт болон халдварт бус өвчнөөр өвчлөх зэрэг нь биеийн эсэргүүцэл сулрах шалтгаан болдог. Мөн бага насны хүүхдүүдийн дархлалын тогтолцоо ихэвчлэн сул байдаг нь аливаа өвчинд өртөмтгий болгодог байна.Хэн халдвар авах эрсдэлтэй вэ? Сүрьеэ хаа сайгүй байдаг. Хэн ч сүрьеэгийн халдвар авч болох ч эрсдлээр нь зэрэглэж үзвэл халдвартай хэлбэрийн сүрьеэтэй өвчтөнтэй хамт амьдардаг хүмүүс 100%, хамаатан садан, найз нөхөд, хамт ажиллагсад 10%, холын хавьтал 1% байдаг байна. Мөн• ХДХВ-ийн халдвартай хүмүүс• Орон гэргүй хүмүүс• Сүрьеэгийн өвчлөл өндөртэй орны хүмүүс• Асрамжийн газар байгаа хүмүүс• Шоронгийн хоригдлууд• Чихрийн шижинтэй буюу хавдартай хүмүүс илүү өртөмтгий

байдаг байна.Харин гар барих, жорлонгийн суултуур, аяга тавгаар халдвар дамжихгүй.Урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдахын ач холбогдол юу вэ? Хэрэв танай гэр бүлийн хэн нэгэн гишүүн эсвэл дотны хүн чинь сүрьеэгээр өвчилсөн бол та урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах шаардлагатай. Ингэснээрээ та өөрийгөө болон үр хүүхэд, ойр дотны бусад хүмүүсээ сүрьеэгийн халдвар авах, халдвар авснаа эрт илрүүлэх, өвчлөхөөс урьдчилан сэргийлэх болон бусдад халдвар тараахгүй байхаас сэргийлж чадна. Ямар шинжилгээнүүд өгөх шаардлагатай вэ?

1. Цээжний рентген зураг2. Туберкулины сорил3. Цэрний шинжилгээ

Эмчилгээг хяналтгүй хийснээр: Эмчилгээ үр дүнгүй болно.Өвчин архагшина.Өвчлөл, тархалт, нас баралт ихэснэ.Эмийн дасалтай сүрьеэ үүснэ

Харин эмчилгээгээ дуусгах боломжгүй үед эмчилгээ эхлэхгүй байх нь дээр гэж үздэг. Учир нь төгс бус, эрэмдэг эмчилгээ нь эмэнд дасалтай сүрьеэгийн аюулыг нэмэгдүүлдэг.Сүрьеэгийн эмийн тухай Дэлхий нийтээрээ сүрьеэгийн эсрэг доорх 5 эмийг л хэрэглэж байна.Изониазид (H); Рифампицин (R); Пиразинамид (Z); Этамбутол (E); Стрептомицин (S);