4
Шурган шахуургаар газрын тос олборлох

Document11

Embed Size (px)

Citation preview

Page 1: Document11

Шурган шахуургаар газрын тос олборлох

Page 2: Document11

Сүүлийн үед газрын тос олборлолтын практикт винтен буюу шурган шахуургын хэрэглээ улам өсөх хандлагатай болж байна. Энэ нь тус шахуурга ундарга багатай, өтгөн хүнд газрын тостой давхаргаас олборлолт явуулахад бусад шахуургуудтай харьцуулахад илүү үр дүнтэй хэрэглэгдэж байгаатай холбоотой.

Түүнээс гадна шурган шахуурга нь энгийн хийцтэй ашиглалт, үйлчилгээ хялбар бөгөөд 50% хүртэлх чөлөөт хийн агуулагтай , 0.6 г/л хүртэл механик хольцтой шингэнийг олборлох боломжтой.

Page 3: Document11

Шурган шахуурга нь резин дотортой статор, винт (шурга) хэлбэрийн ротороос бүрдэх ба статор ба роторын винтний алхам 1:2 харьцаатай байдаг. Газрын гадаргуугаас штангны тусламжтай шахуургын роторт эргэлт дамжуулах ба винт хэлбэрийн роторын орон зайн эргэлтээр статор дахь шингэн дээш түрэгдэн олборлолтын яндангаар гадаргууд тээвэрлэгдэн гарна. Мөн цооногийн цахилгаан хөдөлгүүртэй шурган шахуургын төхөөрөмж ч практикт хэрэглэгддэг ба энэ нь харьцангуй гүнээс олборлолт явуулах боломж олгодог.

Page 4: Document11

Манай оронд урьд өмнө нь олборлолтын шурган шахуургыг туршиж байсан боловч статорын эвдрэл хэмхрэл их байсан тул зогсоосон.