16
Ардын хувьсгал 1920-1921он Э.Цэрэнбаатар

1920 1921

Embed Size (px)

Citation preview

Page 1: 1920 1921

Ардын хувьсгал 1920-1921он

Э.Цэрэнбаатар

Page 2: 1920 1921

Нууц бүлэг үүсч нэгдсэн нь

Зүүн хүрээний бүлэг

• С.Данзан • Д.Догсом • Ө.Дэндэв • М.Дугаржав • Д.Сүхбаатар • Жамьян

Консулийн дэнжийн бүлэг

• Д.Бодоо • Д.Чагдаржав • Д.Лосол • Х.Чойбалсан • С.Жамьян • Н.Жигмиддорж

Ноёд , лам нарын бүлэг

• Хатанбаатар Магсаржав • Жалханз хутагт Дамдинбазар • Дилав хутагт Жамсранжав • Жонон ван Ширнэндамдин • Цэцэн хан Наваанцэрэн

• Гүн Гүррагчаа

Page 3: 1920 1921

Нууц бүлгүүдийн үйл ажиллагаа

• Тусгаар тогтголоо сэргээх арга зам сүвэгчлэх • Гадаад улсуудтай хэлхээ холбоо тогтоох • Цэрэг зэвсэг цуглуулах • Гамин цэргийг устгах үйл ажиллагаа явуулах

Page 4: 1920 1921

Монгол Ардын Нам байгуулагдсан нь

• 1920 оноос эхлэн бүлгүүд хамтран ажиллаж болжээ

• Энэ үйл ажиллагаанд оросын хувьсгалч Я.В.Кембержевский, М.И.Кучеренко, болон Н.Г.Буртман , И.А.Сороковиков нар тал бүрээр тусалж байв

• 1920-6-25нд “ Монгол Ардын Нам “ байгуулагдаж “ Тангаргийн бичиг” батлав

Page 5: 1920 1921

Ардын намын анхны 7

• 1920-06-25-нд хуралдсан хурлаар ЗОУ-д очиж тусламж хүсэхээр явах төлөөлөгчдийг баталсан байна

• С.Данзан, Д.Чагдаржав , Д.Лосол нар Москва явж Ленинтэй уулзав

• Д.Сүхбаатар, Х,Чойбалсан нар Эрхүүд үлдэн “ Монголын үнэн” сонин бичиг гаргаж монгол руу тарааж суртал уухуулга хийж байв

• Д.Бодоо, Д.Догсом 2 Монгол руу буцан Намын үйл хэргээ удирдаж байлаа .

Page 6: 1920 1921

Ардын намын анхны 7 • Ардын Засгийн “Анх ны долоо”-гийн нэг С.Данзан нь

1884 онд төрсөн бөгөөд хүрээнд үүссэн хувьсгалт хоёр бүлгэмийн нэгийг үндэслэгч юм. Сангийн яамны тэрг үүн сайд хүртэл дэв шин ажиллаж байсан С.Данзан нь В.И.Ленинтэй хоёр ч удаа уулзан зөвлөгөө авч байсан гэдэг. Ямартай ч С.Данзан Ардын хувьсгалаас өмнө өдгөөгийн Улаан-Үүдэд гарч, хөлсний ажил хийх зэргээр аж төрж байгаад Оросын шинжээч Козины удирдлагаар байгалийн баялгийг шинжлэх ангид хэлмэрч газарчаар ажиллаж байсан аж. Тийм учраас С.Данзан тухайн үедээ хэлний мэдлэгтэйд тооцогдож бас чиг гадаад дотоод харилцаатай болоход нөлөөлсөн хүмүүсийн нэг гэж зүй ёсоор үздэг. Энэ шугамаараа дэлхийн бусад оронд ч хөл тавьсан хэмээн түүхэн эх сурвалжид тэмдэглэсэн нь бий.

Солийн Данзан

Page 7: 1920 1921

• Д.Бодоо нь тухайн цагтаа хүрээнд байсан Хаант Орос улсын консулын дэргэдэх орчуулагч, хэлмэрчдийн багт ажиллаж, Оросын дипломатуудтай дотно харьцаатай байжээ. 1912 онд хүрээнд байгуулагдсан “Монгол хэвлэлийн хороо”-ны “Нийслэл хүрээний сонин бичиг”, “Шинэ толь” сэтгүүлийн хянан найруулагчаар ажиллаж байв. Энэ мэт ажил нь түүний ухааныг тэлж, холыг харах нүдтэй болгосон учраас “Анхны долоо”-гийн багт тодорхой үүрэг гүйцэтгэж байсан гэж үздэг. Үүнээс харахад Д.Бодоо Оросын дэвшилтэт хувьсгалт намынхантай ямар нэг талаараа холбоотой явж ирсэн тухай түүхэнд дурдсан нь бий. Тэрбээр Манжийн ноёрхлын үед улс орны тусгаар тогтнолын талаар санаа сэдэж, өгүүлэл бичсэн учраас албанаасаа хүртэл бууж явсан удаатай. Тэрбээр энэ үедээ Хүрээний Эрдэнэ шанздовын газар бичээчээр ажиллаж байжээ.

Догсомын Бодоо

Page 8: 1920 1921

• Ардын засгийн “Анхны долоо”-гийн нэг Д.Чагдаржав хувьсгалаас өм нө Орос, Англи, Герман орноор явж нүд тайлсан бө гөөд хүрээнд бай гуулагд сан хоёр нууц бүлгэмийн Консулын дэн жийн бүлгийн гишүүн. Тэрбээр Ардын түр засаг байгуулагдахад анхны Ерөнхий сайдаар ажиллаж байгаад тун удалгүй 1921 оны дөрөвдүгээр сард Тагнын Урайнхайн хязгаарт Засгийн газрыг төлөөлсөн төлөөлөгчөөр ажиллаж байжээ. “Анхны долоо” дундаа боловсрол, үзсэн харснаараа багагүйд тооцогдох Д.Чагдаржав Ардын хувьсгалын үйл хэрэгт онцгойлон үүрэг гүйцэтгэсэн гэдэг. Ардын хувьсгалаас өмнө Европын орнуудаар явж нүд тайлсан Д.Чагдаржавын хувьд хувьсгалын үйл хэрэгт ихээхэн үүрэг гүйцэтгэсэн байна.

Дамбын Чагдаржав

Page 9: 1920 1921

• Анхны долоо”- гийн нэг Д.Лосолыг Манлай ван Дамдинсүрэнгийн цэрэгт цэргийн ламаар явж, эх орноо хамгаалах тулалдаанд удаа дараа оролцож байсныг сайн мэдэх байх. Тэрбээр МАХНын анхны их хуралд төлөөлөгчөөр оролцож, намын гишүүн болсон бөгөөд МАХН-ын Төв шалган байцаах комиссын дарга, Бага хурлын гишүүнээр ажиллаж байв. Тэрбээр 1898 онд төрж, 1908 онд 20-иодхон насандаа Ман жуурын төмөр замаар аялан Хятадын зүүн муж, Бээжин хүртэл орсон гэдэг. Эндээсээ Буриадаар дамжин Петроград, Москва хүртэл орж нүд тайлсан хүн байв. Харин Д.Лосолыг гадаадын аяллаас ирэхэд Монгол Улсад харийн дарлалаас ангижрах хөдөлгөөн өрнөж, ид бужигнаж байв. Тиймээс Д.Лосол Зүүн хүрээний хувьсгалт бүлгэмийг байгуулахад гар бие оролцжээ. Тэрбээр намын анхны хурлаар МАН-ын төв хороог байгуулахад анхны гурван хүний бүрэлдэхүүнд багтсан байна. Д.Лосол нь дарийн утаа үнэрлэж байснаас гадна тухайн цагтаа бичиг үсэгт тайлагдсан нэгэн байв. Тийм ч учраас хувьсгалын үйл хэргийг үүрэх томоохон ажилд хүсэл зорилгоороо нэгдсэн юм.

Дарьзавын Лосол

Page 10: 1920 1921

• Д.Догсом нь Ардын Засгийн газарт хамгийн олон алба хашсан хүн хэмээн зүй ёсоор нэрлэгддэг. Тэрбээр Дотоод хэргийн яам, Цэргийн яам, Намын төв хороонд түшмэл, Эдийн засгийн зөвлөлд асуу дал эрхэлсэн түшмэл, хэлтсийн эрхлэгчээр ажиллаж байсан бөгөөд Сэцэн хан аймаг, Алтанбулаг, Ховдын хязгаарт төлөөний түшмэлээр тус тус ажиллаж байжээ. Тэр ч бүү хэл Тува улсад Элчингийн нэгдүгээр нарийн бичгээр хүртэл ажиллаж байжээ. Л.Догсом нь Ардын Засгийн газарт зүтгэхээсээ өмнө Козины удирдсан эрдэм шинжилгээний ажилд С.Данзангийн хамт явж байсан тухай түүхэнд тэмдэглэсэн нь бий. Тэрбээр 1884 онд төрсөн бөгөөд С.Данзан, Д.Сүхбаатар нартай бусдаасаа илүү дотно нөхөрлөж байсан тухай тэмдэглэсэн нь ч бий.Юутай ч Д.Догсом гадаад хэлтэй байсан бөгөөд тэр хэрээр Оросын сэхээтнүүдтэй нөхөрлөдөг байсан тухай түүхэнд тэмдэглэсэн нь бий.

Дансранбилэгийн Догсом

Page 11: 1920 1921

• Ардын хувьсгалын нэрт удирдагч, бүх цэргийн жанжин Д.Сүхбаатарын тухай найман настай балчраас эхлээд 80 настан ч мэдэх байх. Тиймээс олон зүйлийг нуршаад яахав. Тэрбээр Орос Улсаас тусламж гуйх бүрэлдэхүүнд багтсанаас эхлээд Цэргийн яамны сайд, Бүх цэргийн жанжин байв. Их жанжин жижиг, том нийлсэн 224 тулаанд оролцсон байдаг. Эдгээр тулаанаас хамгийн том нь мэдээж Хиагтыг чөлөөлөх тулаан юм. Сонирхуулж хэлэхэд, Хиагтад бут цохигдсон гамингуудын үлдэгдэл Оросын хил рүү зугтаж, тухайн цагтаа Оросуудтай тохироо хийн Манжуурын төмөр замаар буцаж байсан түүхтэй. Эндээс хүрээг чөлөөлөх аян дайныг эхлүүлсэн гээд жанжин Д.Сүхбаатарын эрэлхэг зо ригийн талаар бахдан дуулаад ч баршгүй биз ээ. Хужир булангийн цэргийн хурангаас тодорсон жанжин Д.Сүхбаатар цэргийн эрдэмд гарамгай суралцсан нэгэн бөгөөд бичиг үсэгт тайлагдсан учраас Орос улсаас тусламж гуйх “Анхны долоо”-д багтаж, эх орон тусгаар тогтнолоо аварсан билээ.

Дамдины Сүхбаатар

Page 12: 1920 1921

• БНМАУ-ыг олон жил удирдсан цөөн хүний нэг бол маршал Чойбалсан юм. Энэ хүний тухай Монгол даяар сайн мэдэх бөл гөө. Сонирхуулж хэ лэхэд түүний жинхэнэ нэр Дугар бөгөөд Чойбалсан хэмээх нэр нь хийдэд шавилан сууж байхдаа авсан номын нэр юм. Тэрээр энэ нэрээрээ үйл хэргээ явуулсаар насан өөд болсон түүхтэй. “Анхны долоо” дундаа насаар Д.Сүхбаатартай ойролцоо тэрбээр Эрхүүд цэргийн эрдэмд сурч, улмаар эх орон тусгаар тогтнолынхоо төлөө олон жил улстөр, дипломатын аргаар тэмцсэн билээ. “Анхны долоо”-гийн олонхи нь хилс хэргээр цаазлагдсан гашуун түүхтэй. Х.Чойбалсан төрийн албанд олон жил зүтгэж, 1952 онд таалал төгссөн юм.

Хорлоогийн Чойбалсан

Page 13: 1920 1921

Цагаантны цэрэг Монголд

• 1920-10-02-нд Барон Унгерний цэрэг орж ирэв • Бароны цэргүүд 1920-10-26-с 1921-02-4-ний

хооронд гамин цэрэгтэй байлдан дийлж Нийслэл хүрээг эзлэн Богд хааныг дахин хаан ширээнд залав

• Богд хаан Барон Унгернд “ үе улирах хан зэрэг, дархан чин вангийн хэргэм, улсын их баатар жанжин цол шагнав

Page 14: 1920 1921

Ардын түр засгийн газар байгуулав

• 1921-03-13-нд “ АТЗГ” –ыг байгуулж даргаар нь Д.Чагдаржавыг томилов. Зорилго нь:

• Хятад , цагаантнаас ангижрах • Байнгын засаг төрийг байгуулах • Үндсэн хууль тогтоох явдал юм .

Page 15: 1920 1921

Хувьсгалын ялалт • 1921-03-07-с 17-г хүртэл байлдааны бэлтгэлийг хангаж 3 сары 18-

нд Хиагтыг хятад цэргээс бүрэн чөлөөлөв• 1921 оны 6 сард ЗОУ, АДБНУ болон монгол улсын цэргийн

хамтарсан хүчин цагаан оросын цэргүүдийг байлдан дарав .Үүнд: • Цагааннтны гол хүч Нийслэл хүрээнд • Дугаржав болон Бумцэнд нар: Найдан ван, Осторовский нарыг • Хатанбаатар Магсаржав: Вандановыг • Хасбаатар , Дамбадорж нар : Кайгородов, Бакич, казанцев • Хатанбаатар : казанцев , Кайгородов • Хатанбаатар , Пунцаг, Хасбаатар нар: Бакичийг 1922 онд сөнөөж

монгол улс цагаантнаас бүр мөсөн чөлөөлөгдөв

Page 16: 1920 1921

Хувьсгалын ялалт

• 1921 он 07 сарын 10 нд хуучин засгийг татан буулгаж байнгын засгийн газар байгуулан төр засгийн эрх мэдлийг Богд хаанаас шилжүүлэн авав

• Ийнхүү үндэсний ардчилсан хувьсгал ялж Богдыг хэмжээт цаазат хаанд өргөмжлөн баяр ёслол үйлдэв

• Энэ цаг үеэс ардын хувьсгалын ойн баяр нэртэйгээр “Наадам”-г 07 сарын 10,11,12-нд хийх болсон байна.