11

201 · 5.1.1 Монгол улсын Эрүүл мэндийн сайдын тушаал 140-т тусгасны дагуу программ хангамжийг зохион байгуулах

  • Upload
    others

  • View
    11

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

Page 1: 201 · 5.1.1 Монгол улсын Эрүүл мэндийн сайдын тушаал 140-т тусгасны дагуу программ хангамжийг зохион байгуулах
Page 2: 201 · 5.1.1 Монгол улсын Эрүүл мэндийн сайдын тушаал 140-т тусгасны дагуу программ хангамжийг зохион байгуулах

Эрүүл мэндийн хөгжлийн төвийн захирлын 2014 оны ...дугаар сарын ....ны өдрийн ....дугаар

тушаалын нэгдүгээр хавсралт

Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Мэдээллийн технологийн журам

Нэг.Нийтлэг үндэслэл 1.1. Эрүүл мэндийн хөгжлийн төвийн дотоод сүлжээнд холбогдсон ажилтан, албан

хаагчид, мэдээний сан, ашиглагдаж буй мэдээллийн технологийн тоног төхөөрөмж,

тэдгээрийн ажиллах систем, програм хангамжийн нууцлал, түүний аюулгүй байдлыг

хамгаалах, бүрэн бүтэн байдлыг хангаж ажиллахад энэхүү журмыг мөрдлөг болгоно.

1.2. Энэхүү журам нь тус төвийн мэдээллийн технологийн тоног төхөөрөмж, дотоод

сүлжээ, програм хангамжид тавигдах шаардлага, мэдээллийн техник хэрэгсэлд засвар,

үйлчилгээ үзүүлэх, байгууллага програм хангамж худалдан авах, гэрээгээр

гүйцэтгүүлэх, хүлээн авах, турших, хэрэглэхтэй холбоотой харилцааг зохицуулахад

оршино.

1.3. Энэхүү журам нь Монгол Улсын ISO17799... – Мэдээллийн нууцлал, хамгааллын

стандарт, ISO 17799... – Мэдээллийн нууцлал, хамгааллын удирдлагын стандарт, ISO

6242...-Мэдээллийн технологийн сүлжээний аюулгүй байдлын стандарт, ISO 6248…

Програм хангамжийн боловсруулалт стандартад, Эрүүл мэндийн сайдын 2013 оны 04

сарын 22-ны өдрийн “Эрүүл мэндийн салбарт мэдээллийн технологийн талаар мөрдөх

журам” 140 тоот, Эрүүл мэндийн сайдын 2009 оны 11 сарын 1-ний өдрийн “Эрүүл

мэндийн цахим мэдээллийн нууцлал, аюулгүй байдлын журам батлах тухай” 357

дугаар тушаалын холбогдох заалуудыг хэрэгжүүлж ажиллахад мөрдлөг болгоно.

Хоёр. Энэхүү журамд дор дурдсан нэр томъёог дараах байдлаар ойлгоно. 2.1. Хэрэглэгч - Тус төвийн дотоод сүлжээнд холбогдон ажиллаж буй мэргэжилтэн,

албан хаагчид хамрагдана.

2.2. Инженер - Байгууллагын сүлжээ, програм хангамж, тоног төхөөрөмж, серверийн

хэвийн үйл ажиллагааг хангах тэдгээрийг засварлах , шинэчлэх асуудлыг хариуцаж

буй мэргэжилтнүүд.

2.2.1. Сүлжээний инженер – Салбарын мэдээллийн нэгдсэн сан, телемедициний

нэгдсэн сүлжээ хариуцсан мэргэжилтэн

2.2.2. Програм хангамжийн инженер – Мэдээллийн технологи, телемедициний

програм хангамж хариуцсан мэргэжилтэн

Page 3: 201 · 5.1.1 Монгол улсын Эрүүл мэндийн сайдын тушаал 140-т тусгасны дагуу программ хангамжийг зохион байгуулах

2.2.3. Тоног төхөөрөмжийн инженер – Мэдээллийн технологи, телемедициний

тоног төхөөрөмж хариуцсан мэргэжилтэн

2.3. Сүлжээний орчин - Серверийн өрөө, сервер компьютер, хэрэглээний компьютер,

сүлжээнд холбогдох тоног төхөөрөмж болон телемедициний нэгдсэн сүлжээ

2.4. Мэдээллийн сан – Цахим хэлбэрээр бүтэцлэгдсэн өгөгдлийн цуглуулга

2.5. Програм хангамж - Тус төвд ашиглагдаж буй мэдээллийн санг удирдах,

баяжуулах, боловсруулах болон бусад хэрэглээний програмууд

Гурав. Хэрэглэгчийн эрх,үүрэг 3.1. Сүлжээний инженерийн эрх үүрэг 3.1.1.Сүлжээний засварлагч дараах эрх эдлэнэ.

3.1.1.1. Байгууллагын хяналтын камерын удирдах системд тусгай эрхээр нэвтрэх

3.1.1.2. Серверийн өрөөнд нэвтрэх

3.1.1.3. Сүлжээнд зөвшөөрөлгүй холбосон тоног төхөөрөмжийг сүлжээнээс салгах

3.1.1.4. Сүлжээнд холбогдсон хэрэглэгчдийг хянах

3.1.1.5. Шаардлагатай тохиолдолд Захиргааны хэлтэс болон МТТХ-ийн даргын

тусгай зөвшөөрлийн дагуу хяналтын камер шүүх

3.1.2. Сүлжээний инженер дараах үүрэг хүлээнэ.

3.1.2.1. Хэрэглэгчдэд сүлжээний орчинд хэвийн ажиллах боломжийг бүрдүүлэх

3.1.2.2. Хэрэглэгчид болон телемедициний үндэсний сүлжээний инженерүүдэд

мэргэжлийн зөвлөлгөө өгөх, сургах

3.1.2.3. Телемедициний нэгдсэн сүлжээний хэвийн үйл ажиллагааг хангах

3.1.2.4. Байгууллагын router-ийн тохиргоо, VPN холболтын хэвийн үйл ажиллагааг

хангах

3.1.2.5. Сүлжээний тоног төхөөрөмжийн шинэчлэл, засвартай холбоотой гарах

зардлыг байгууллагын төсөвт тусгуулах

3.1.2.6. Сүлжээний зураглалын шинэчлэлийг тогтмол хангах

3.1.2.7. Сүлжээний аюулгүй байдал нууцлалыг хангах, шинэчлэх

3.1.2.8. Интернэт нийлүүлэгч байгууллагыг судлах, гэрээ байгуулахад дэмжлэг

үзүүлэх

3.1.2.9. Байгууллагын дотоод сүлжээнд ажиллах тоног төхөөрөмжийн хэвийн үйл

ажиллагааг хангах

3.1.2.10. Хэрэглэгчдэд үйлчилгээ үзүүлэхэд Хавсралт 4 -ийг мөрдөж ажиллана

3.2. Програм хангамжийн инженерийн эрх,үүрэг 3.2.1.Програм хангамж инженер дараах эрх эдлэнэ.

3.2.1.1. Серверийн өрөөнд нэвтрэх

3.2.1.2. Байгууллагын хяналтын камерын удирдах системд тусгай эрхээр нэвтрэх

3.2.1.3. Програм хангамжийг хэрэглэгчдэд эрх олгох, түтгэлзүүлэх

Page 4: 201 · 5.1.1 Монгол улсын Эрүүл мэндийн сайдын тушаал 140-т тусгасны дагуу программ хангамжийг зохион байгуулах

3.2.1.4. Шаардлагатай тохиолдолд Захиргааны хэлтэс болон МТТХ-ийн

даргын тусгай зөвшөөрлийн дагуу хяналтын камер шүүх

3.2.2. Програм хангамж инженер дараах үүрэг хүлээнэ.

3.2.2.1. Програм хангамжид нэвтрэх эрхийн хүрээнд зохицуулалт хийх

3.2.2.2. Програм хангамжийн хэрэглэгчдэд зааварчилгаа өгөх, сургалт зохион

байгуулах

3.2.2.3. Мэдээний сантай ажиллах гарын авлага, ашиглах зааврыг бүрэн судлах

3.2.2.4. Програм хангамжийн хэвийн үйл ажиллагааг хангах

3.2.2.4. Антивирусны программ хангамжийг худалдан авах зардлыг жил бүрийн

байгууллагын төсөвт тусгуулах

3.2.2.5. Цахим мэдээний сангийн хэвийн тогтвортой үйл ажиллагааг хангах

3.2.2.6. Байгууллагын нууцлалтай холбоотой мэдээлэл, файлуудыг нууц үгээр

хамгаалан ашиглах

3.2.2.7. Сервер компьютер дээр ажиллаж буй програм хангамж, мэдээний санг

улирал болгонд backup хийж Cd, Dvd болон компьютерт хадгалах

3.2.2.8. Хэрэглэгчдэд үйлчилгээ үзүүлэхэд Хавсралт 4-ийг мөрдөж ажиллана

3.3. Тоног төхөөрөмжийн инженерийн эрх, үүрэг

3.3.1.Тоног төхөөрөмжийн инженер дараах эрх эдлэнэ. 3.3.1.1. Серверийн өрөөнд нэвтрэх

3.3.1.2. Байгууллагын хяналтын камерын удирдах системд тусгай эрхээр нэвтрэх

3.3.1.3. Шаардлагатай тохиолдолд Захиргааны хэлтэс болон МТТХ-ийн даргын

тусгай зөвшөөрлийн дагуу хяналтын камер шүүх

3.3.2. Тоног төхөөрөмжийн инженер дараах үүрэг хүлээнэ.

3.3.2.1. Байгууллагын тоног төхөөрөмжийн хэвийн үйл ажиллагааг хангах

3.3.2.2. Телемедициний тоног төхөөрөмжийн шинэчлэлийг хийх, бусад тоног

төхөөрөмжтэй холбогдох боломжийг судлах

3.3.2.3. Шаардлагатай тоног төхөөрөмжийн судалгаа гаргах

3.3.2.4. Компьютер болон дагалдах тоног төхөөрөмжтэй ажиллах гарын авлага,

ашиглах зааврыг боловсруулах хэрэглэгчдэд түгээх

3.3.2.5. Шаардлагатай тохиолдолд сервер компьютерийн засвар, шинэчлэлтэй

холбоотой гарах зардлыг байгууллагын төсөвт тусгуулах

3.3.2.6. Серверийн өрөөнд нэвтэрсэн бүртгэлийг автоматжуулаагүй тохиолдолд

бүртгэлийн дэвтэр хөтөлж, нэвтэрсэн ажилтны орж, гарсан цаг минутыг

дэвтэрт бичиж гарын үсэг зурах

3.3.2.7. Серверийн өрөөг тоосжилтоос хамгаалж, чийгтэй цэвэрлэгээг тогтмол

хийлгэх

Page 5: 201 · 5.1.1 Монгол улсын Эрүүл мэндийн сайдын тушаал 140-т тусгасны дагуу программ хангамжийг зохион байгуулах

3.3.2.8. Сервер компьютер эвдэрсэн тохиолдолд 3 хоногийн дотор засварлах,

хэрэв тус мэргэжилтэн засварлах боломжгүй тохиолдолд сервер засварын

мэргэжлийн байгууллагаар засварлуулах

3.3.2.9. Сервер компьютер засварлах хугацаанд боломжтой тохиолдолд шинэ

сервэр компьютер дээр backup хийж хуулж авсан програм хангамжийг

ажиллуулах

3.3.2.10. Серверийн өрөөнийн хэвийн үйл ажиллагааг хангах, серверийн

тохиргоог хийх

3.3.2.11. Хэрэглэгчдэд үйлчилгээ үзүүлэхэд Хавсралт 4-ийг мөрдөж ажиллана

Дөрөв. Сүлжээний орчин 4.1.Серверийн өрөө нь дараах шаардлагыг хангасан байх

4.1.1 Тоос, шороо орохоос хамгаалагдсан, чийгшил, дулаан тодорхойлогчтой,

агааржуулагчтай, гадны болзошгүй халдлагад өртөхөөргүй, цахилгаан

соронзон долгионы цацралтаас хамгаалагдсан, техник, тоног төхөөрөмж нь

газардуулгатай, үүдэндээ электрон /код/ цоож, хяналтын камертай,

зориулалтын галын хяналтын болон унтраах системтэй, хөдөлгөөн мэдрэгч

гэрэлтэй байх

4.1.2 Сүлжээний холболт, свич, нууцлалын болон бусад тоног төхөөрөмжийг

тусгай зориулалтын цоожтой хайрцаг /рак/-т байрлуулах

4.1.3 Серверийн өрөөний хаалга нь зөвхөн зөвшөөрөгдсөн этгээд нэвтрэх

боломжтой байхаар хамгаалагдсан байх ба нэвтрэлтийг бүртгэж авах цахим

системээр тоноглогдсон байх

4.1.4 Серверийн өрөө нь 24 цагийн онлайн горимоор ажиллах зарчмыг

алдагдуулахгүй цахилгааны эх үүсвэртэй байх, засварлах, шинэчлэх

асуудлыг байгууллагын цахилгааны инженер хариуцна

4.1.5 Серверийн өрөөнд зөвхөн эрх бүхий, хариуцсан албан тушаалтан нэвтэрч

ажиллах

4.1.6 Серверийн өрөөнд засварлагчдаас бусад хэрэглэгч нэвтрэх тохиолдолд

захиргааны хэлтэс болон МТТХ-ийн даргын зөвшөөрлөөр /Хавсралт 3/

хариуцсан ажилтныг байлцуулан гарсан эвдрэл, гэмтлийг засварлах, хянаж

шалгах ажлыг гүйцэтгэх,

4.1.7 Сүлжээнд ажиллах төхөөрөмж 3.1.2.8 -т зааснаар сүлжээний засварлагчийн

зөвшөөрөлтэй байна

4.1.8 Серверийн өрөөний болон хэрэглэгчдийн компьютер, тоног төхөөрөмжийн

цахилгааны аюулгүй байдлыг байгууллагын цахилгаанчин хариуцаж

ажиллах,

4.2 Сүлжээний орчинд ашиглагдах сервер, компьютер, програм хангамж дараах шаардлагыг хангасан байх

Page 6: 201 · 5.1.1 Монгол улсын Эрүүл мэндийн сайдын тушаал 140-т тусгасны дагуу программ хангамжийг зохион байгуулах

4.2.1 Хэрэглэгчийн компьютерт WIN XP, WIN 7, WIN 8 үйлдлийн систем болон

хэрэглэгчийн үйл ажиллагаанд шаардлагатай хэрэглээний программ

хангамжуудийг ашиглах /Хавсралт 2/,

4.2.2 Сүлжээнд холбогдон ажиллах хэрэглэгчийн эзэмшлийн компьютерийн

үйлдлийн систем заавал нууц үгтэй байх,

4.2.3 Хэрэглэгчийн компьютерийг аюулгүй байлгах үүднээс антивирусны

программыг зайлшгүй суулгасан байх

Тав.Програм хангамжийн үйл ажиллагаа 5.1. Програм хангамжийг шинээр үүсгэх, сайжруулах, хөгжүүлэх

5.1.1 Монгол улсын Эрүүл мэндийн сайдын тушаал 140-т тусгасны дагуу

программ хангамжийг зохион байгуулах хэрэгцээ, шаардлага, техник, эдийн

засгийн үндэслэл, бодлогын даалгаврыг дэлгэрэнгүй дурьдсан байх

5.1.2 Зайлшгүй шаардлагатай гэж үзвэл тус төвийн захирлын тушаалаар

программ хангамжийг зохион байгуулах ажлын хэсгийг томилон ажиллуулах

5.1.3 Ажлын хэсгийг тухайн салбар, мэдээний системийн талаар зохих мэдлэгтэй,

уг цахим мэдээллийн сангийн байнгын ажиллагааг хангаж ажиллахад нөлөө

үзүүлэхүйц албан тушаалтан удирдах

5.1.4 Цахим мэдээллийн санг зохион байгуулах үйл ажиллагааны явцад цахим

мэдээллийн сангийн бүтэц, бодлогын даалгаврыг ажлын хэсэг нягтлан үзэж

өөрчлөх шаардлага гарсан тохиолдолд ажлын хэсгийн хурлаар шийдвэрлэх

5.1.5 Шаардлагатай тохиолдолд цахим мэдээллийн сан байгуулах ажлыг

мэдээллийн технологийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг төрийн болон

төрийн бус байгууллагуудаас санал, зөвлөмж авах, хэсэгчилэн болон иж

бүрнээр нь гэрээгээр гүйцэтгүүлэх

5.1.6 Цахим мэдээллийн сан болон түүний удирдлагын программ хангамжийг

орчин үеийн мэдээлэл, холбооны хөгжлийн шаардлагад нийцүүлэн цаашид

өргөтгөн зохион байгуулах боломжтойгоор зохион байгуулах

5.1.7 Зарим цахим мэдээллийн санд бусад төрийн болон төрийн бус

байгууллагуудад ашиглагдаж байгаа цахим мэдээллийн санг авч ашиглах,

шаардлагатай тохиолдолд хамтарсан цахим мэдээллийн санг бий болгож

ашиглах

5.1.8 Ажлын хэсэг цахим мэдээллийн сан болон түүний удирдлагын программ

хангамжийг ашиглалтад оруулахын өмнө удирдлагын программ хангамжийн

ажиллагааг бүрэн хэмжээгээр шалгасан байх

5.1.9 Программ хангамж гүйцэтгэгч талтай цахим мэдээллийн сан болон түүний

удирдлагын программ хангамжийг хийж гүйцэтгэсэн тухай тайланг тусгасан

акт үйлдэхийг гэрээнд заах

Page 7: 201 · 5.1.1 Монгол улсын Эрүүл мэндийн сайдын тушаал 140-т тусгасны дагуу программ хангамжийг зохион байгуулах

5.1.10 Актанд баталгаат засварын хугацааг, тухайн /баталгаат засвар/ хугацаанд

хийж гүйцэтгэх ажлыг зааж тусгах, системийн судалгаа, шинжилгээний

материал, удирдлагын программ хангамжийн эх код, гарын авлага, ашиглах

зааврыг цаасан дээр болон CD эсвэл DVD дээр хуулбарласан

байдлаар хавсаргах

5.1.11 Актыг тус төвийн Захиргааны хэлтэс болон архивт тус бүр нэг хувийг

хадгалах

5.2. Програм хангамжийг ашиглах 5.2.1. Цахим мэдээллийн сан түүний удирдлагын программ хангамжийг гүйцэтгэгч

тал тухайн удирдлагын программ хангамжийн тусгайлсан сургалтанд

инженерүүдийг хамруулсан байх

5.2.2. Инженерүүд цахим мэдээллийн сан болон түүний удирдлагын программ

хангамжид баяжилт хийснээр уг цахим мэдээллийн сангийн ашиглалт эхлэх

5.2.3. Цахим мэдээллийн сан болон түүний удирдлагын программ хангамжид

баталгаат засварын хугацаанд алдаа гарвал гүйцэтгэгч талаар

засварлуулахыг гэрээнд тусгах

Зургаа. Хяналтын камертай ажиллах 6.1 . Байгууллагын хяналтын камерын удирдах системийг инженерүүд зохион

байгуулах

6.2 .Хяналтын камерын удирдлагын систем нь серверийн өрөөнд байрлах

6.3 .Хяналтын камерын удирдлагын систем нь 24 цагийн цахилгааны эх үүсвэрээр

хангагдах

6.4 .Хяналтын камерын бичлэгийн багтаамж 168 цагаас доошгүй байх

6.5 .Хяналтын камерын бичлэгийг Захиргааны хэлтэс, МТТХ-ийн дарга болон

түүнийг орлох эрх бүхий албан тушаалтны зөвшөөрлөөр шүүх эрхийг олгох

6.6 .Хяналтын камерын хянах дэлгэцийг байгууллагын жижүүрийн дэргэд

байршуулж, давхар хянуулах

6.7 Хяналтын камерыг хянах хугацаанд хянах дэлгэц дэх бичлэг ажиллахгүй

болсон тохиолдолд жижүүр Захиргааны хэлтэс болон МТТХ-ийн даргад

мэдээлэх

6.8 Хяналтын камерийн хэвийн үйл ажиллагааг тоног төхөөрөмжийн инженерүүд

хариуцна.

Долоо. Хориглох зүйл

7.1 Хэрэглэгч сүлжээнд сүлжээний инженерийн зөвшөөрөлгүйгээр компьютер

болон бусад тоног төхөөрөмжийг холбох

7.2 Сүлжээнд ашиглаж байсан компьютерийг тоног төхөөрөмж засварлагчийн

зөвшөөрөлгүй гадагш авч гарах, гадны байгууллагаар эвдрэлийг засуулах

Page 8: 201 · 5.1.1 Монгол улсын Эрүүл мэндийн сайдын тушаал 140-т тусгасны дагуу программ хангамжийг зохион байгуулах

7.3 Програм хангамж засварлагчийн зөвшөөрөлгүй хэрэглэгч өөрийн болон

бусдын хариуцаж буй компьютерт программ хангамж суулгах, устгах

7.4 Үйлдлийн систем, Мэдээний сан / программ хангамжид нэвтрэх нууц үгийг

бусдад ямар нэгэн хэлбэрээр дамжуулах

7.5 Мэдээ,мэдээллийг албаны бус зориулалтаар ашиглах,ашиглуулах

7.6 Цахим мэдээллийн сан, түүний удирдлагын программ хангамж, мэдээний

системд компьютерийн вирус тараах

7.7 Цахим мэдээллийн сан дахь өөрт зөвшөөрөгдсөнөөс бусад аливаа мэдээ,

баримтыг зүй бусаар өөрчлөх, устгах

7.8 Програм хангамжийг санаатайгаар эвдэх, гэмтээх, хаах

Найм. Хариуцлага 8.1 Мэдээлэл болон мэдээний сан устаж үгүй болох, сэргээн засварлах,

залруулахтай холбогдон гарах болон 7-р бүлэгт заасан заалтуудын улмаас

үүсэх зардлыг буруутай этгээд бүрэн хариуцна

8.2 Энэ журмыг зохих ёсоор дагаж мөрдөөгүй мэргэжилтнүүдэд Монгол улсын

Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Байгууллагын

хөдөлмөрийн дотоод журмын дагуу хариуцлага хүлээлгэнэ

- - - оОо - - -

Page 9: 201 · 5.1.1 Монгол улсын Эрүүл мэндийн сайдын тушаал 140-т тусгасны дагуу программ хангамжийг зохион байгуулах

Эрүүл мэндийн хөгжлийн төвийн захирлын 2014 оны ...дугаар сарын ....ны өдрийн ....дугаар

тушаалын хоёрдугаар хавсралт

Хэрэглэгчийн хэрэглээний програм хангамж

Компьютерийн хүчин чадалд нь тохирсон хэрэглээний програм хангамжийг суулгана. Үйлдлийн систем:

• MS Windows • Linux, түүний хувилбарууд • Unix зэрэг байж болно.

Хорт кодын (virus) эсрэг хамгаалалт:Ашиглагдаж байгаа бүх компьютерт хорт кодын эсрэг хамгаалах (Antivirus) програм хангамж суусан байна. Баримт бичиг боловсруулагч хэрэглээний програм хангамжууд:

• MS Office • Open Office

Сүлжээний орчинд хамтран ажиллах хэрэглээний програм хангамжууд:

• Баримт бичгийн цахим эргэлт (document collaboration system) • Зурвас солилцооны програм хангамж (messaging) • Цахим шуудан солилцооны програм хангамж (mail) • Ажлын төлөвлөлт (calendar) • Уулзалт төлөвлөлт (contact management) • Програм хангамж үйл ажиллагааны төлөвлөлт (task

management) • Интернэт судлаач (Internet Browser):Internet Explorer, FireFox,

Opera, Chrome • Хамтран мэдээлэл эзэмшилт (File sharing)

Эрүүл мэндийн хөгжлийн төвийн захирлын 2014 оны ...дугаар сарын ....ны өдрийн ....дугаар

тушаалын гуравдугаар хавсралт

№ Нэвтэрсэн тухай /зориулалт/

Нэвтэрсэн он сар өдөр

Бүртгэл хөтөлсөн хүний

гарын үсэг

Серверийн өрөөнд нэвтрэх зөвшөөрөл хүссэн маягт

20........ оны .......сарын ...... өдөр

зориулалтаар серверийн өрөөнд нэвтрэхийг зөвшөөрөв.

Зөвшөөрөл хүссэн: / /

Зөвшөөрсөн: / /

ЗХ-ийн дарга

Серверийн өрөөнд нэвтэрсэн бүртгэл

Page 10: 201 · 5.1.1 Монгол улсын Эрүүл мэндийн сайдын тушаал 140-т тусгасны дагуу программ хангамжийг зохион байгуулах

Эрүүл мэндийн хөгжлийн төвийн захирлын

2014 оны ...дугаар сарын ....ны өдрийн ....дугаар тушаалын дөрөвдүгээр хавсралт

Хэрэглэгчдэд үзүүлэх техник, тоног төхөөрөмж, сүлжээ, програм хангамжийн

засвар үйлчилгээний жагсаалт

№ Үйлчилгээний нэр Засвар үйлчилгээг хийх хугацаа т

Тайлбар Хариуцах мэргэжилтэн

Яаралтай тохиолдолд орлон

ажиллах мэргэжилтэн

Компьютерийн засвар, тоног төхөөрөмжийн хэвийн ажиллагаа 1 Үйлдлийн систем

солих 2 өдөр Windows xp, windows 7, 8 –системүүдийн аль нэгийг

суулгана. Л.Мөнхбаяр

МТТХ-ийн

мэргэжилтнүүд

2 Компьютерийн эд ангийн гэмтэл тодорхойлох, засварлах

3 өдөр Хард дискний гэмтэл, рам, тэжээлийн блок, процессор, эх хавтан, DVD-уншигч болон бусад эд ангийн гэмтэл гарсан тохиолдолд оношыг тодорхойлж шаардагдах засварыг хийж гүйцэтгэнэ.

Л.Мөнхбаяр

3 Принтер суулгах, тохируулах, шарелэх

1 өдөр Үүнд гацсан цаас гаргах, хор цэнэглэх асуудал хамаарахгүй.

Л.Мөнхбаяр

4 Телефон утасны засвар үйлчилгээ

3 өдөр Л.Мөнхбаяр

Сүлжээний орчин, хэвийн ажиллагаа 4 Сүлжээний тохиргоо

хийх 1 өдөр Тухайн компьютерт интернэт сүлжээ оруулах,

дотоод сүлжээ /шаре/ тохируулах Н.Гантулга

5 Шинээр сүлжээ татах 2 өдөр Н.Гантулга Програм хангамжийн засвар, үйлчилгээ

6 Антивирусны програм суулгах, солих

1 өдөр Антивирусны програмыг суулгаж, хэвийн ажиллагаанд оруулна. Update татах, вирус уншуулах, устгах болон антивирусны програмтай холбоотой бусад асуудлаар зөвхөн аргазүйн зөвлөлгөө өгнө.

Ж.Эрдэнэ-Очир

7 Цалингийн програм суулгах

1 өдөр Ж.Эрдэнэ-Очир

8 Програм хангамжуудийн засвар үйлчилгээ, тохируулга

2 өдөр Байгууллагад ашиглагдаж байгаа програм хангамжуудын хэвийн ажиллагаа, засвар үйлчилгээ

Ж.Эрдэнэ-Очир

Page 11: 201 · 5.1.1 Монгол улсын Эрүүл мэндийн сайдын тушаал 140-т тусгасны дагуу программ хангамжийг зохион байгуулах