16
2015 ОНЫ ШИНЭ НОМЫН МЭДЭЭ 4. 2015-06-11. Хуудас 1 МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ ТӨВ НОМЫН САН Шинэ номын мэдээ 4 2015.06 Эмхтгэсэн: Ном зүйч М. Кунай Ном зүйч М. Намжилмаа Электрон каталоги: http://catalog.num.edu.mn

2015 06 11

Embed Size (px)

DESCRIPTION

МУИС-ийн 2015 оны шинэ номын мэдээ №4

Citation preview

Page 1: 2015 06 11

2015 ОНЫ ШИНЭ НОМЫН МЭДЭЭ №4. 2015-06-11. Хуудас 1

МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

ТӨВ НОМЫН САН

Шинэ номын мэдээ

№ 4

2015.06

Эмхтгэсэн: Ном зүйч М. Кунай

Ном зүйч М. Намжилмаа

Электрон каталоги:

http://catalog.num.edu.mn

Page 2: 2015 06 11

2015 ОНЫ ШИНЭ НОМЫН МЭДЭЭ №4. 2015-06-11. Хуудас 2

СТАТИСТИКИЙН СУДАЛГАА

Монгол улс: Нийгмийн үзүүлэлтийн түүвэр

судалгаа-2013. Нэгдсэн үр дүн. –УБ.: Бит пресс,

2014. -560х.

Энэхүү тайлан нь Үндэсний статистикийн хороо

НҮБ-ын Хүүхдийн сан болон НҮБ-ын Хүн амын

сантай хамтран 2013 онд явуулсан Нийгмийн

үзүүлэлтийн түүвэр судалгааны үр дүнгийн тайлан

юм. Энэхүү судалгаанд 21 аймгийн 236 сумын 384 баг,УБ хотын

9 дүүргийн 75 хорооны 220 хэсэг буюу Монгол улсын нийт

өрхийг төлөөлөхүйц 15500 өрх бүхий хүн ам оролцож

хамрагджээ. Үүнд ус болон ариун цэврийн байгууламж, бичиг

үсэг тайлагдалт ба боловсрол, хүүхдийн эрүүл мэнд, хоол тэжээл,

бага насны хүүхдийн хөгжил, хүүхэд хамгаалал, хүүхдийн

эндэгдэл, төрөлт, төрөлтийн төсөөлөл, гэр бүл төлөвлөлт,

жирэмсэний төгсгөл-үр хөндөлт, эх хүүхдийн эрүүл мэнд,

ХДХВ/ДОХ болон БЗДХ, өсвөр үе залуучуудын нөхөн үржихүйн

эрүүл мэнд, олон нийтийн мэдээллийн хэрэгслийн хүртээмж,

тамхи, архи согтууруулах ундааны хэрэглээ гэсэн

үзүүлэлтүүдийг хамарчээ.

60.6/1/

М-69 /НУН унш-3ш/ Т-17208-17209

ТҮҮХИЙН ШИНЖЛЭХ УХААН

Болд Ч. Алс газар сурахаар одогсод: Тэргүүн

дэвтэр (1926-1930 онд Франц улсад суралцсан

монголчууд) /Ред. З.Лонжид.- УБ.:”Нью Индиго”

ХҮ, 2015.-215х

Монгол улс, Франц улсын хооронд дипломат

харилцаа тогтоосны 50 жилийн ой энэ жил тохиож

буй. Гэтэл эл харилцаанаас даруй хагас зуун

жилийн өмнө хоѐр орны хооронд ардын дипломат харилцааны

Page 3: 2015 06 11

2015 ОНЫ ШИНЭ НОМЫН МЭДЭЭ №4. 2015-06-11. Хуудас 3

эхлэлийг тавьсан анхдагчид нь 1926-1930 онд Францад очиж

суралцсан дөрвөн хөвгүүн байсан билээ.Тэд хожмоо шинэ

цагийн Монголын шинжлэх ухаан, боловсрол, соѐл урлагийн

тэргүүлэх сэхээтнүүд болж, алдар нэрээ мөнхлөсөн түүхтэй.

Судалгааны хүрээнд олдсон архивын баримт сурвалж, ховор

сонин гэрэл зураг, дурсамж яриа зэрэг эш хэрэглэгдэхүүн дээр

түшиглэн Франц улсад сурч байсан дөрвөн хөвгүүн болон

Мэргэн гүн Гомбожав, Ж.Цэвээний гэргий Бадамжав түүнчлэн

тэдний Францад суралцах ажлыг анх санаачлан зохион

байгуулсан, ажил хэрэг болгон хэрэгжүүлсэн хүмүүсийн

амьдрал, хувь заяаны тухай бичсэн энэхүү номны тэргүүн дэвтэр

уншигч бидэнд ирлээ.

63.3(2)6-8

Б-54 Б-23478

ЭДИЙН ЗАСГИЙН ШИНЖЛЭХ УХААН

Макро экономиксийн үндэс : Анхны хэвлэл /Зох.

Д. Болдбаатар, Л.Эсмэдэх, Д.Хишгээ ба бус., Ред.

Б.Бат, Б.Ариун-Эрдэнэ, Т.Оюунбаатар.-УБ.:”Жиком

пресс”ХХК, 2013.-318х

Энэхүү сурах бичиг нь макро эдийн засгийг

судалж буй мэргэжлийн оюутнуудаас гадна,

мэргэжлийн бус чиглэлээр суралцаж буй

оюутнууд, мөн бие даан сонирхон судлах хэн бүхэнд

зориулагдахаар энгийн, ойлгомжтой хэлбэрээр бичигдсэн ба

экономиксийн тэнхмийн багш нарын нөр их хөдөлмөрийг

шингээсэн бүтээл болсон. Дэлхийд түгээмэл ашиглагддаг сурах

бичгийн стандартыг жишиг болгож Монгол улсын нийгэм- эдийн

засгийн тоо баримт, төрөөс хэрэгжүүлж буй эдийн засгийн

бодлого, судлаачдын судалгааны үр дүнгийн талаар холбогдох

сэдвүүдэд шигтгээ, жишээ, дасгал, асуулт хэлбэрээр оруулжээ.

65.012.2я73

М-15 /БС-V-10ш /

Page 4: 2015 06 11

2015 ОНЫ ШИНЭ НОМЫН МЭДЭЭ №4. 2015-06-11. Хуудас 4

Микро экономиксийн үндэс : Анхны хэвлэл /Зох.

Т.Цэгмид, Б.Лхагвасүрэн, Д.Баярмаа ба бус.,Ред. Б.

Сувд, Х. Цэвэлмаа.-УБ.:”Жиком пресс”ХХК, 2014.-

446х

Сурах бичгийн бүтцийн хувьд , оюутнууд юуны

өмнө, Микроэкономиксийн үндсийг судалж байгаа

болохоор нэгдүгээр хэсгийн 3 бүлэгт эдийн засгийн

аль ч түвшинд зайлшгүй мэдвэл зохих ерөнхий ойлголтуудыг

нилээд дэлгэрэнгүй тайлбарласан ба хоѐрдугаар хэсэгт, зах

зээлийн эдийн засгийн гол ойлголтууд болох эрэлт нийлүүлэлт,

зах зээлийн үнэ бүрдэх механизмын талаар авч үзсэн.

Гуравдугаар хэсэгт, пүүсүүд зах зээл дээр хэрхэн ажилладаг, зах

зээлийн төрлөөс хамаарч үйлдвэрлэлийн зардлыг хэрхэн

бууруулж болох талаар тайлбарласан бол дөрөвдүгээр хэсэгт,

хүчин зүйлсийн зах зээлийн шинжилгээг хийж, тавдугаар хэсэгт,

зах зээлийн сул талыг нөхөх зорилгоор төрийн зохицуулалт

зайлшгүй болохыг харуулжээ.

65.012.1я73

М-53 /БС-V-10ш /

Хайнз Колер Микро экономикс: Оюутны бие даан

ажиллах ном /Ред. Т. Нарантуяа.-УБ.:”Соѐмбо

принтинг”ХХК, 2015.-122х

“Микро экономикс” хичээлийг судалж буй оюутан

залуус, сонирхогчдод зориулан Хайнз Колер (Heinz

Kohler)-ийн Микро экономикс номын оюутны бие

даан ажиллах дасгал (Student workbook)-ийг монгол

хэлнээ хөрвүүлжээ. Энэхүү бие даан ажиллах ном нь үндсэн

таван хэсэгтэй, хэсэг бүрт оногдсон тест, даалгавартай, зөв

бурууг тодорхойлох асуултуудтай, дасгалтай, зөв хариулттай

оюутны онолын мэдлэгээ бататгах, бие даан суралцах үйлсэд

чухал хувь нэмэр болох юм.

65.012.1

Х-16 /НУН-унш-5,ШУС-НУС-3ш/ Т-17182-17183

Page 5: 2015 06 11

2015 ОНЫ ШИНЭ НОМЫН МЭДЭЭ №4. 2015-06-11. Хуудас 5

Энхбаяр Ч. Бизнесийн үнэлгээ: Их дээд

сургуулийн ахисан түвшний сургалтанд зориулав.-

УБ.:Үсэг хоршооны ХҮ,2014.-104х

Бизнесийн удирдлагаар ахисан түвшинд

суралцагчдад бизнесийн үнэлгээний талаар мэдлэг,

чадвар олгох явдал чухал бөгөөд энэхүү гарын

авлагыг энэ чиглэлээр суралцагчид болон

компанийн удирдлага, санхүүгийн менежер, түүнчлэн бизнесийн

үнэлгээг сонирхсон хэн бүхэнд зориулжээ. Гарын авлагад

бизнесийн үнэлгээний талаарх үндсэн ойлголт, мэдээллийг

үнэлгээнд хэрхэн бэлтгэх талаар болон үнэлгээг хийх гурван

үндсэн хандлагыг хэрэглэх арга зүйг бодит жишээн дээр

тайлбарлаж харуулжээ. Түүнчлэн үнэлгээний тайлангийн бүтэц,

агуулгын талаарх онолыг практик жишээтэй нь оруулж өгсөн.

65.290-86

Э-66 /БС-V-2 ш/

УЛС ТӨРИЙН ШИНЖЛЭХ УХААН

Зульфикар С., Энхбаатар Ч. Бүгд Найрамдах

Казахстан Улсын улс төрийн тогтолцоо.-УБ.:

“Арилдал”ХХК,2014.-199х

Бүгд Найрамдах Казахстан Улс- Монгол Улсын

хооронд найрсаг харилцаа, хамтын ажиллагаа

тогтоосны 20 жилийн ой өнгөрсөн онд тохиосон

болно. Хоѐр улсын хоорондын харилцаа нь улс төр,

эдийн засаг, нийгэм, соѐлын хүрээнд идэвхтэй өрнөж, тодорхой

үр дүнд хүрч байгаа билээ. Ойн хүрээнд Монгол Улс дахь Бүгд

Найрамдах Казахстан улсын Элчин сайдын яамны санаачлага,

дэмжлэгтэйгээр Казахстаны улс төрийн тогтолцооны талаар

дэлгэрэнгүй ойлголт өгөх бүтээлийг толилуулж байна. Энэхүү

бүтээл нь их, дээд сургуулийн багш, судлаачид, оюутнууд, улс

төрчид, төрийн албан хаагчид хийгээд жирийн уншигчдад

Монгол улстай түүхэн хийгээд, өв соѐлын уламжлалт

харилцаатай Бүгд Найрамдах Казахстан улсын улс төрийн

тогтолцоо,үйл явцын талаар тодорхой ойлголт, мэдлэг өгөх ач

холбогдолтой болох юм.

Page 6: 2015 06 11

2015 ОНЫ ШИНЭ НОМЫН МЭДЭЭ №4. 2015-06-11. Хуудас 6

66.3(5Каз)

З-80 Б-23480

Казахстан-Монгол : Найрсаг харилцаа, хамтын

ажиллагааны 20 жил.-УБ.: “Мөнхийн үсэг”, 2013.-

255х

Казахстан улс Монгол улс хоѐрын найрсаг

харилцаа, хамтын ажиллагааны 20 жилийн ойд

зориулагдсан уг бүтээлд хоѐр орны харилцааны

тухай, МУ-ын Гадаад харилцааны яамны сайд

Л.Болдын баярын мэндчилгээ, Казахстан Улсын Гадаад

харилцааны яамны сайд Е. Идрисовын баярын мэндчилгээ, үе

үеийн МУ-аас Казахстан Улсад сууж байсан Онц бөгөөд Бүрэн

эрхт Элчин сайд Э.Бямбажав, Ш.Гунгаадорж, Ю.Сандаг,

Д.Дашням, Р.Хатанбаатар, Х.Аюурзана нарын түүх, дурсамжыг

толилуулж, хоѐр орны хооронд байгуулсан үнэтэй гэрээ

хэлэлцээрүүдийг бүрэн эхээр нь оруулсан нь нэн ач

холбогдолтой болсон.

66.4

К-14 Б-23479

ХУУЛЬ ЭРХ ЗҮЙ

Боловсрол, шинжлэх ухааны салбарын хууль

тогтоомжийн түүхэн эмхтгэл-2. /1986-2014/ Эрх.бүт. Л.Цэдэвсүрэн, П.Нямхүү, Б.Жавзанжаргал,

Д.Наранзул. –УБ.: Бит пресс, 436х.

Энэхүү цуврал номны 1-р дэвтэрт 1921-1986

онуудад холбогдох хууль тогтоомжуудыг багтаасан

бөгөөд 2-р дэвтэрийг Монгол улсад боловсролын

асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага

байгуулагдсаны 90 жилийн ойг тохиолдуулан хэвлүүлжээ.

Энэхүү 2-р дэвтэрт 1986-2014 онд боловсрол, шинжлэх ухааны

салбартай холбогдуулан баталсан МУ ерөнхийлөгчийн зарлиг,

БНМАУ-ын бага хурлын болон СНЗ-ийн тогтоол, УИХ-ын болон

МУ засгийн газрын тогтоол, хуулиудыг түүвэрлэн оруулжээ.

67.0

Page 7: 2015 06 11

2015 ОНЫ ШИНЭ НОМЫН МЭДЭЭ №4. 2015-06-11. Хуудас 7

Б-55 Т-17205-17207

Монгол улсад ял эдэлж буй хүмүүсийн хүний

эрхийн өнөөгийн байдал: Судалгааны тайлан /Хян.

А.Батзул. –УБ.: 2014.

Монголын хорих ангид ял эдэлж буй хүмүүсийн

хүний эрхийн нөхцөл байдлыг МУ-ын болон олон

улсад дагаж мөрддөг хүний эрхийн баримт

бичгүүдтэй харьцуулан тодорхойлох зорилготой

энэхүү судалгаанд МУ-ын 23 хорих ангийг хамруулж, ял эдэлж

буй хүмүүсийн эрхийг цогц түвшинд судалснаараа анхдагч

судалгаа болжээ. Энэ судалгаанд 23 хорих ангийн 488 ялтан,

хорих ангийн удирдлага,43 нийгмийн ажилтан, 17 сэтгэл зүйч, 36

эмч эмнэлгийн ажилтан, 129 харуул хамгаалалтын ажилтан тус

тус оролцож, судалгааны 4 аргыг ашиглан мэдээлэл цуглуулж,

хорих байгууллагын хууль эрх зүй, дүрэм журамд холбогдох 230

баримт бичигт дүн шинжилгээ хийжээ.

67.400.7

М-69 /ШУС-НУС-6ш/

Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний

байдлын талаарх 14 дэх илтгэл. –УБ.: Экимто,

2015. -190х.

Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын

талаарх 14 дэх удаагийн илтгэлийг, Комиссын

хийсэн хяналт шалгалт, судалгаа,Комиссын

гишүүний шаардлага, зөвлөмжийн хэрэгжилт,

иргэний нийгэм, бусад байгууллагуудын хийсэн судалгаа, хэвлэл

мэдээллийн хэрэгслээр мэдээлсэн болон Засгийн газрын

байгууллагуудаас ирүүлсэн мэдээлэл, иргэдээс Комисст хандан

гаргасан гомдлыг үндэслэн боловсруулжээ. Энэхүү илтгэлээр

хүний эрхийн эрүү шүүлтээс ангид байх эрх, хүний эрхийг

хамгаалагчийн эрх, иргэний нийгмийн байгууллага, хэвлэл

мэдээллийн байгууллагын ажилтан, хүний эрхийн боловсрол,

асрамжийн газар дахь хүний эрх, барьцаалан зээлдүүлэх

Page 8: 2015 06 11

2015 ОНЫ ШИНЭ НОМЫН МЭДЭЭ №4. 2015-06-11. Хуудас 8

үйлчилгээ ба хүний өмчлөх эрх, цагдаагийн албан хаагчийн

хөдөлмөрлөх эрхийн асуудлуудыг авч хэлэлцжээ.

67.400.7

М-69 Б-23487-23489

ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БИЧИГ

Боловсрол судлал: МУИС-ийн МДСС төвийн

эрдэм шинжилгээний бичиг. №1/347/, №2/369/. –

УБ.: МУИС-ийн хэвлэх, 2011,2012.

МУИС-ийн Мэргэжлийн дидактик сургалт

судалгааны төвийн эрдэм шинжилгээний бичгийн

№1/347/ дугаарт МУИС-ийн МДСС төвийн үйл

ажиллагааны товчоо, математикийн ба физикийн

боловсролын стандарт, элсэлтийн ерөнхий шалгалт /2006,2009/,

тогтвортой хөгжлийн боловсрол, хими ба одон орны боловсрол,

гэрлийн дифракци үзэгдэл, гэрлийн туйлшралын үзэгдэл,

хүндийн хүч, хичээлийн явцад сурагчдын төсөөллийг судалсан

дүн., №2/369/ дугаарт боловсролын шинэчлэлд математик

химийн дидактикийн оруулсан хувь нэмэр, дунд сургуулийн

багш нарын хөгжил, багшийн арга зүй, ЕБС-ийн хүрээнд нано

шинжлэх ухаан уялдаа, нано туршилт, сургалт заах арга зүй,

сурах орчинг бүрдүүлэх, тогтвортой хөгжлийн боловсролын үзэл

санаа, хичээлийн явцад сурагчдын гаргадаг алдааг тооцох

асуудалд, үнэлгээнд тулгуурласан сургалтын тухай эрдэм

шинжилгээ-судалгааны өгүүллүүд тус тус оржээ.

72 /Лав-1ш/ №1/347/. -98х. Т-17196-17198

Б-55 №2/369/. -135х. Т-17199-17201

Page 9: 2015 06 11

2015 ОНЫ ШИНЭ НОМЫН МЭДЭЭ №4. 2015-06-11. Хуудас 9

Газарзүйн асуудлууд: МУИС-ийн ГГС-ийн эрдэм

шинжилгээний бичиг. №11/353/, 12/375/, 14/408/. –

УБ.: МУИС-ийн хэвлэх.

МУИС-ийн ГГС-иас эрхлэн гаргадаг эрдэм

шинжилгээний бичгийн №11/353/ дугаарт аялал

жуулчлал ба аялал жуулчлалын салбарын

ажилтнуудын ур чадвар, хот суурийн газрын үнэ

үнэлгээ, үл хөдлөх хөрөнгийн харилцаа, газар ашиглалтын

төлөвлөлт, нийслэлийн ногоон бүс, бэлчээрт үзүүлэх ямааны

нөлөөлөл, говийн хөрс, цаг агаар, нарны хэт ягаан туяа.,

№12/375/ дугаарт монгол орны зуны улирлын уур амьсгал,

экологийн үнэлгээнд нанотехнологийн ололтыг ашиглах,

салхины хурд, УБ-ын бичил уур амьсгал, Өмнөд говийн бүсийн

уул уурхайн ус хангамж, үр тариа бэлчээрийн ургац, СХД-ийн

хөрс ба агаарын бохирдол, тоосны тархалт, геосоронзон

гажилтын цаг уур, байгаль орчны үнэлгээ хийх арга зүй.,

№14/408/ дугаарт хөрс судлал, УБ хотын төлөвлөгөө ба хот

байгуулалт, хот суурин газрын кадастрын зураглал, аялал

жуулчлалыг корридорын онолоор хөгжүүлэх арга, гадаад

иргэдийн аяллын зан төлөв, тур операторын үйлчилгээ, газрын

зураг, зочид буудлын үйлчилгээ, газар ашиглалт, ховор амьтдыг

аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгох боломжтой

холбогдолтой монгол, англи хэл дээрх эрдэм шинжилгээ-

судалгааны өгүүллүүд тус тус оржээ.

72 /Лав-1, ШУС-БУС-YII-3ш/ №11/353/. -2011. -230х.

Г-16 №12/375/. -2012. -188х.

№14/408/. -2015. -162х.

Эрдэм шинжилгээний бичиг: Физик. №19/425/. МУИС-ШУС. –УБ.: МУИС-ийн хэвлэл, 2015. -80х.

МУИС-ийн ШУС-ийн эрхлэн гаргадаг эрдэм

шинжилгээний бичгийн №19/425/ дугаарт

Берлинитийн харимхайн тогтмол болон Пьезо-

электрик коэффициент, цахилгаан статик

шүүлтүүрийн шүүх чадвар, кристалл бүтцийн

судалгаа, альфа төмрийн уян харимхай тогтмолууд, атомыг лазер

Page 10: 2015 06 11

2015 ОНЫ ШИНЭ НОМЫН МЭДЭЭ №4. 2015-06-11. Хуудас 10

пульсээр өдөөх магадлал, квант шингэний динамик, оптик

параметрүүд, агаар дахь радоны судалгаа, ТРИГА төрлийн

судалгааны тухай монгол, англи хэл дээрх эрдэм шинжилгээ-

судалгааны өгүүллүүд оржээ.

72

Э-73 /Лав-1, БУН унш-3, ШУС-БУС-3ш/ Т-17210-17212

БОЛОВСРОЛ СУДЛАЛ

Боловсрол, шинжлэх ухааны салбарын бодлого,

шинэчлэл 1999-2014 онд /Эмх. Д.Наранзул ба бус.

–УБ.: Соѐмбо принтинг, 2014. -202х.

Боловсрол, шинжлэх ухааны яам байгуулагдсаны

90 жилийн ойд зориулан гаргасан энэхүү номонд

Монгол улсын төрөөс боловсрол, шинжлэх ухааны

салбарт сүүлийн 15 жилд хэрэгжүүлсэн бодлого,

эрх зүйн зохицуулалт, түүний хэрэгжилт, үр дүнгийн

харьцуулалтыг сургуулийн өмнөх ба ерөнхий боловсрол, дээд

боловсрол, шинжлэх ухааны салбарын бодлого гэсэн 4 бүлэгт

хуваан авч үзжээ. 1999-2014 он хүртэлх 15 жилийн мэдээ,

мэдээлэл, баримтыг хамруулсан нь судлаач, эрдэмтэдийн

судалгааны ажилд гарын авлага болох ажээ.

74.04/1/

Б-55 Т-17193-17195

Боловсрол, шинжлэх ухааны яам 90 жил: 1924-

2014. –УБ.: Соѐмбо принтинг, 2014. -216х.

Боловсрол, шинжлэх ухааны яам байгуулагдсаны 90

жилийн ойд зориулан гаргасан энэхүү номонд 1921

оны ардын хувьсгалаас хойших хугацаанд /1924-

2014/ Монгол улсын Боловсрол, шинжлэх ухааны

асуудал эрхэлсэн Төрийн захиргааны төв

байгууллагын үүсэл хөгжил, өөрчлөлт, шинэчлэл, үйл ажиллагааг

түүхэн үе шатаар харуулснаас гадна энэ хугацааны боловсрол

Page 11: 2015 06 11

2015 ОНЫ ШИНЭ НОМЫН МЭДЭЭ №4. 2015-06-11. Хуудас 11

шинжлэх ухааны салбарын түүхэн хөгжлийг боловсрол шинжлэх

ухааны салбарын үүсэл., боловсрол шинжлэх ухааны асуудал

эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын үүсэл.,яамны

харьяа байгууллага тэдгээрийн чиг үүрэг., орон нутгийн

боловсролын байгууллагын үүсэл хөгжил гэсэн 4 бүлэгт тоймлон

хувааж авч үзжээ.

74.04/1/

Б-55 Т-17202-17204

Монгол улсад боловсролын асуудал эрхэлсэн

төрийн захиргааны төв бйагууллага

байгуулагдсаны 90 жил: Эрдэм шинжилгээний

бага хурал. –УБ.: Битпресс, 2014. -173х.

Боловсрол, шинжлэх ухааны яам байгуулагдсаны

90 жилийн ойд зориулан зохион байгуулсан уг

эрдэм шинжилгээний бага хурлаар боловсролын

тогтолцоог үүсгэн хөгжүүлсэн, анхны гэгээрүүлэх яам

байгуулагдсан, 1920-1930-д оны Монголын ерөнхий

боловсролын сургуулийн сургалт, гэгээрлийн ажлыг хөгжүүлсэн,

монголын боловсролын эрх зүйн шинэчлэл, мэргэжлийн

боловсролын төрийн төв байгууллагын гүйцэтгэсэн үүрэг, дээд

боловсролын удирдлага тогтолцоо, сургуулийн өмнөх

боловсролын хөгжилд яамны гүйцэтгэсэн үүрэг, зах зээлийн

эрэлт ба техникийн болон мэргэжлийн боловсролын сургалтын

талаарх илтгэлүүдийг авч хэлэлцүүлжээ.

74.04/1/

М-69 Б-23481-23483

ХЭЛ ШИНЖЛЭЛ

Жигмэдсүрэн С., Цэгмид С. Монгол угсаатны хэл

аялгуу, үсэг бичгийн хөгжлийн түүх: Судалбар

тэмдэглэл.- УБ.:2015.-134х

Монгол хэл шинжлэлийн онол, түүхийн зангилаа

асуудал болох Монгол хэлний хөгжлийн түүх,

Page 12: 2015 06 11

2015 ОНЫ ШИНЭ НОМЫН МЭДЭЭ №4. 2015-06-11. Хуудас 12

түүний үечлэл, олон монгол хэл аялгуутан, тэдний бичиг үсгийн

талаар тухайлан бичсэн “Монгол хэл аялгуу, үсэг бичгийн

хөгжлийн түүх” хэмээсэн энэ ном бол онол, хэрэглээг

хослуулсан, олон эрдэмтний санал дүгнэлтийг тусгасан ном юм.

Эх хэлний судлал, сургалт, сурталчилгаа хомстон, бүдэгрэн

эрлийзэж, эзэнгүйдэж, даяаршин мохож байгаа өнөө үед Монгол

хэл, бичиг үсгийнхээ сод сонин түүхийг багц бөөнд нь,

барилдлагат тогтолцоонд нь хураангуйлж нэгтгэн авч үзсэн энэ

ном их, дээд сургуулийн мэргэжлийн ангийн оюутан, магистр,

докторантууд болон багш нарт гарын авлага, судлаачдад чиг зүг

болохуйц бүтээл болжээ.

81.2м-03

Ж-66 /НУН-унш-5, ШУС-ХУС-2ш/ Т-17187-17189

Мөнх-Амгалан Ю., Кан Шин Орчин цагийн

монгол хэлний бүтээвэр судлал: Нэмж зассан 2

дахь хэвлэл.- УБ.: “Соѐмбо принтинг”, 2014.-382х

БНСУ-ын Дангүг их сургуулийн монгол судалын

тэнхимээс эрхлэн монгол хэлний ангийн оюутан,

магистрант, докторант нарт зориулан монгол

хэлний сурах бичиг, гарын авлага, хичээлийн

хэрэглэгдэхүүн тэрчлэн монгол, солонгос хэлний зэрэгцүүлсэн

хэлзүйн холбогдолтой цуврал бүтээл гаргахаар төлөвлөн эхний

номыг гаргасан. “Орчин цагийн монгол хэлний бүтээвэр судлал”

хэмээх энэхүү номд монгол хэлний хэлзүйн гол бүрэлдэхүүн

хэсэг болох бүтээвэр судлалын түвшний үндсэн тулгуур

ойлголтыг оруулсан бөгөөд Дангүн их сургуулийн монгол

судлалын тэнхимийн багш нарын өмнөх бүтээлүүдийн үргэлжлэл

шинжтэй тул сургалтын залгамж холбоог алдагдуулахгүйн

үүднээс онол- аргазүйн хувьд Монгол улсад өнөө болоод ойрын

ирээдүйд тогтвортойгоор нэг мөр болгон дагаж мөрдөх монгол

хэлний стандартын дагуу үндсэн ангилал, нэр томьѐо, зарчмын

зүйлүүдийг нь хэвээр авч хэрэглэсэн байна.

81.2м-2

М-81 /НУН-унш-5, ШУС-ХУС-2ш/ Т-17184-17186

Page 13: 2015 06 11

2015 ОНЫ ШИНЭ НОМЫН МЭДЭЭ №4. 2015-06-11. Хуудас 13

УРЛАГ, УРЛАГ СУДЛАЛ

Оросын сонгодог хөгжим /XVIII-XIX зуун/:

Мэргэжлийн хөгжмийн сургалтанд зориулав /Орч.

Г.Нямсүрэн.-УБ.:”Хөх судар принтинг”, 2013.-312х

Оросын сонгодог хөгжим хэмээх энэхүү бүтээлд

XVIII зууны орос орны хөгжмийн соѐл, Оросын

дуурь, дан хөгжмийн бүтээлүүдийн тухай, XIX

зууны эхэн үеийн романс, дуурийн театрын түүх,

хөгжлийн дурдаж, Оросын алдарт дуурь “Иван Сусанин”,”Руслан

Людмила хоѐр” дуурийн тухай, романсын бүтээлийн шилдэг

төлөөлөгчдийн намтар, бүтээлийг тусгаж, мөн симфоний

бүтээлүүд, бүжгэн жүжиг, “Игорь ван”, “Цасан охин”, “Евгений

Онегин”,”Гилийн хатан” зэрэг алдарт дуурийн товч агуулгыг

оруулсан ба номын төгсгөлд мэдлэгээ сорих дасгалуудыг

хариуны хамт багтаажээ.

85.313(2)

О-46 /ШУС-ХУС-3ш/ Б-23471-23472

Эрдэнэчимэг Л. Аялгуут магтаал / Ред.

Т.Баясгалан.- УБ.:”Өнгөт хэвлэл”, 2015.-228х

Хөгжим судлаач, шинжлэх ухааны доктор Л.

Эрдэнэчимэг нь аялгуут магтаалын сонгодог жишээ

болсон уул ус, хот суурин, газар нутаг, эрийн

гурван наадам, таван хошуу малын болон бурхан

шашны сэдэвтэй мял гүрийн гэхчлэн өөрийн

сурвалжлан цуглуулсан 80 гаруй магтаалыг энд оруулжээ.

Аялгуут магтаалыг хуур хөгжимтэй унших байдлаар нь татлага

аргаар ноотлон бүтэц хэлбэрийн талаас нь үндсэн таван төрөл

зүйлээр ангилан, эрдэм шинжилгээний удиртгал, тайлбарын хамт

нийлүүлж байгаа нь энэ чиглэлийн судалгаанд гарч буй шинэлэг

бөгөөд онцлог бүтээлийн нэг болжээ.

85+82.3м

Э-73 Т-17190-17192

Page 14: 2015 06 11

2015 ОНЫ ШИНЭ НОМЫН МЭДЭЭ №4. 2015-06-11. Хуудас 14

УРАН ЗОХИОЛ СУДЛАЛ

Уран үгсийн чуулган 1929 /Монгол бич.хөрв.

Г.Галбаяр. –УБ.: Бит пресс, 2013. -242х.

Энэ бүтээлд ХХ зууны монголын уран зохиолын

анхны түүвэр болох “Уран үгсийн чуулган” /1929/

цоморлигийг монгол бичгээс хөрвүүлж,

цоморлигийн учир, түүхэн ач холбогдол, уран

сайхны зарим онцлог зэргийг тодруулжээ. Мөн

“Уран үгсийн чуулган” цоморлигийн 1929 онд хэвлэгдсэн анхны

эхийг хавсралтаар оруулжээ.

84/1/2

У-45 /НУН унш-5, ШУС-ХУС-2ш/ Т-17213-17215

Акүтагава Рюүносүкэ Бурхдын инээмсэглэл:

Шилдэг өгүүллэгийн түүвэр. Тэргүүн дэвтэр /Орч.

Л.Адъяасүрэн.- УБ.: “Адмон принт”, 2015.-181х

Эдүгээ Япон улсын утга зохиолын хамгийн нэр

хүндтэй шагнал нь Акүтагавагийн нэрэмжит шагнал

бөгөөд энэхүү шагнал нь зохиолчдын цар хэмжээг

таниулж тодорхойлдог болсноос хойш даруй 80

гаруй жил өнгөрчээ. Харин Акүтагаваг өөрийг нь ямарваа нэгэн

шагнал бус “Орчин цагийн япон өгүүллэгийн эцэг” хэмээх

алдар тодорхойлно. Үнэхээр ч Акүтагава Рюүносүкэ 200 гаруй

өгүүллэг бичиж, 8 өгүүллэгийн түүвэр хэвлүүлж “богино

өгүүллэгийн их мастер” хэмээн алдаршсан билээ. Түүний

бичсэн шилдэг өгүүллэгүүд болох “Өргөмөл хүү”,”Бэрсүүт

жүрж”,”Сонин түүх”,”Гэгээнтэн”,”Дагина”,”Эртний анддаа

илгээх захидал” өгүүллэгүүдийг нь орчуулагч Л.Адъяасүрэн

орчуулан уншигчдадаа хүргэж байна.

84(5)-44

А-40 Б-23484-23486

Page 15: 2015 06 11

2015 ОНЫ ШИНЭ НОМЫН МЭДЭЭ №4. 2015-06-11. Хуудас 15

Хүрэлбаатар Ү. Хайку.- УБ.: Мөнхийн үсэг, 2015.-

Монгол Улсын Соѐлын гавъяат зүтгэлтэн, хэл

бичгийн ухааны доктор /Ph.D/, Д.Нацагдоржийн

нэрэмжит шагналт утга зохиол судлаач, шүүмжлэгч,

Ж. Цэвээний нэрэмжит шагналт сэтгүүлч, Ч.

Лодойдамбын нэрэмжит шагналт дууны яруу

найрагч, Дэлхийн хайкугийн холбооны жинхэнэ

гишүүн, хайкуч Үржингийн Хүрэлбаатар хайкугийн цуврал

номоо уншигч түмэндээ толилуулж байна. Цувралд орсон

бүтээлүүд нь орос, хятад, англи хэл дээр орчуулагдан гарсан нь

нилээн онцлог болжээ.

84(1)2-5

Х-84

Хайку 27: Гандирсан их говийн зэрэглээн дунд- 69х

/ ШУС-ХУС-3ш/

Хайку 108: Тархины фитнес: эмнэлэгийн хайку-132х

/ ШУС-ХУС-3ш/

Хайку 108: Чөдөр гурвалжин:Би дөрвөн улирал-147х

/ ШУС- ХУС-3ш/

ОРОС НОМ

Жумагулов К.Т Очерк этногенеза, материальной

и духовной культуры германцев на современном

этапе исследования: Учебное пособие.- Павлодар.:

“Кереку”, 2011.-125с

Цель настоящей книги исследование таких

важнейших проблем истории германцев до

Великого переселения народов, как происхождение

самого этноса “Германцы”, историю его языка, территория

расселения, а также материальной культуры, духовного мира,

религии и верований. Постановка таких проблем является

оригинальной в русскоязычной литературе. Автором

Page 16: 2015 06 11

2015 ОНЫ ШИНЭ НОМЫН МЭДЭЭ №4. 2015-06-11. Хуудас 16

значительно расширена источниковая база за счет привлечения

не только традиционных письменных памятников, но и анализа и

использования материалов археологических раскопок, а также

результатов изысканий современной этнологии, лингвистики,

антропологии. Были привлечены также наблюдения

естественнонаучных отраслей знаний. Пособие рассчитано на

студентов, магистрантов, аспирантов и преподавателей

университетов РК.

63.5(3)я73

Ж-88 С-84746

Участие казаков во Второй мировой войне в

странах Западной Европы: Сборник материалов

круглого стола /Ред. Г.М. Мендикулова.- Алматы.:

Казак университет, 2014.- 165с

Данный сборник состоит из статей казакстанских

ученых – историков, посвященных участию казахов

во Второй мировой войне в странах Западной

Европы. Сборник предназначен для историков, историографов,

государственных служащих, преподавателей и студентов высших

учебных заведений, а также для широкого круга читателей,

интересующихся военно- исторической тематикой.

63.3(2)

У-90 С-84745