38
Төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журам”-ын Хавсралт 2 2016 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ҮР ДҮНГИЙН ГЭРЭЭНИЙ БИЕЛЭЛТИЙГ ДҮГНЭХ (Илтгэх хуудас) НЭГ.ТАЛУУДЫН ҮҮРГИЙН БИЕЛЭЛТ 1.Төсвийн шууд захирагчийн үүргийн биелэлт 1.1.Төсвийн шууд захирагчийн үр дүнгийн гэрээ (цаашид "Гэрээ" гэх-)-ний хавсралт болох "Байгууллагын үйл ажиллагааны жилийн төлөвлөгөө"-нд тусгагдсан тусгай арга хэмжээнээс 111 нийт арга хэмжээ (гарц)-ний хэрэгжилтийг арга хэмжээ тус бүрийн гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлт (тоо, чанар, хугацаа, хүрэх үр дүн)-ийн хүрсэн түвшинг гэрээнд тусгагдсан шалгуур үзүүлэлтийн хүрэх түвшинтэй харьцуулан дүгнэх үндсэн дээр дор дурдсан дундаж оноогоор үнэлэв: Хүснэгт 1 Тусгай арга хэмжээнээс бусад хэрэгжүүлбэл зохих нийт арга хэмжээний тоо Өгвөл зохих оноо Өгсөн оноо /дундаж оноо/ 1 2 3 111 0-30 29,9 1.2.Гэрээний хавсралт болох "Байгууллагын үйл ажиллагааны жилийн төлөвлөгөө"-нд тусгагдсан арга хэмжээнээс төсвийн ерөнхийлөн захирагчийн тусгайлан сонгосон 31 тусгай арга хэмжээ (гарц)-ний хэрэгжилтийг арга хэмжээ тус бүрийн гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлт (тоо, чанар, хугацаа, хүрэх үр дүн)-ийн хүрсэн түвшинг гэрээнд тусгагдсан шалгуур үзүүлэлтийн хүрэх түвшинтэй харьцуулан дүгнэх үндсэн дээр дор дурдсан дундаж оноогоор үнэлэв: Хүснэгт 2 Хэрэгжүүлбэл зохих тусгай арга хэмжээний тоо Өгвөл зохих оноо Өгсөн оноо /дундаж оноо/ 1 2 3 Тусгай арга хэмжээний 31 бүтээгдэхүүн 0-40 37,7 1.3. Манлайллын зорилт (орц) бүрийн биелэлтийг гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлт бүрийн хүрсэн түвшинг гэрээнд тусгагдсан шалгуур үзүүлэлтийн хүрэх түвшинтэй харьцуулан дүгнэх үндсэн дээр дор дурдсан дундаж оноогоор үнэлэв: Хүснэгт 3 Манлайллын зорилт (орц)-ын тоо Өгвөл зохих оноо Өгсөн оноо /дундаж оноо/ 2 3 Манлайлалын зорилтын 5 бүтээгдэхүүн 0-30 30,0 1.4. Мэдлэг чадвараа дээшлүүлэх зорилт /өөрийгөө хөгжүүлэх/-ын биелэлт: Мэдлэг чадвараа дээшлүүлэх зорилтууд 100% биелсэн. ................................................................................................................................................... .................................................................................................................................................... 1.5. Тухайн төсвийн шууд захирагчийн төрийн алба, төрийн албан хаагчтай холбоотой хууль тогтоомж, стандартыг мөрдөж ажилласан тухай дүгнэлт: …………………………………………………………………………………………………………….....………… ……………………………………………………………..................................................... 2.Төсвийн ерөнхийлөн захирагчийн үүргийн биелэлт: …………………………………………………………………………………………………………………………… ……………………………………………………............................................................

2016 - du.mohs.gov.mndu.mohs.gov.mn/web/wp-content/uploads/2018/10/2016-on-hagas-jil-Tuluvuluguunii...“Төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны

  • Upload
    others

  • View
    1

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

Page 1: 2016 - du.mohs.gov.mndu.mohs.gov.mn/web/wp-content/uploads/2018/10/2016-on-hagas-jil-Tuluvuluguunii...“Төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны

“Төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журам”-ын

Хавсралт 2

2016 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ҮР ДҮНГИЙН ГЭРЭЭНИЙ БИЕЛЭЛТИЙГ ДҮГНЭХ

(Илтгэх хуудас)

НЭГ.ТАЛУУДЫН ҮҮРГИЙН БИЕЛЭЛТ

1.Төсвийн шууд захирагчийн үүргийн биелэлт 1.1.Төсвийн шууд захирагчийн үр дүнгийн гэрээ (цаашид "Гэрээ" гэх-)-ний хавсралт болох "Байгууллагын үйл ажиллагааны жилийн төлөвлөгөө"-нд тусгагдсан тусгай арга хэмжээнээс 111 нийт арга хэмжээ (гарц)-ний хэрэгжилтийг арга хэмжээ тус бүрийн гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлт (тоо, чанар, хугацаа, хүрэх үр дүн)-ийн хүрсэн түвшинг гэрээнд тусгагдсан шалгуур үзүүлэлтийн хүрэх түвшинтэй харьцуулан дүгнэх үндсэн дээр дор дурдсан дундаж оноогоор үнэлэв:

Хүснэгт 1 Тусгай арга хэмжээнээс бусад хэрэгжүүлбэл

зохих нийт арга хэмжээний тоо Өгвөл зохих

оноо Өгсөн оноо

/дундаж оноо/

1 2 3 111 0-30 29,9

1.2.Гэрээний хавсралт болох "Байгууллагын үйл ажиллагааны жилийн төлөвлөгөө"-нд

тусгагдсан арга хэмжээнээс төсвийн ерөнхийлөн захирагчийн тусгайлан сонгосон 31 тусгай арга хэмжээ (гарц)-ний хэрэгжилтийг арга хэмжээ тус бүрийн гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлт (тоо, чанар, хугацаа, хүрэх үр дүн)-ийн хүрсэн түвшинг гэрээнд тусгагдсан шалгуур үзүүлэлтийн хүрэх түвшинтэй харьцуулан дүгнэх үндсэн дээр дор дурдсан дундаж оноогоор үнэлэв:

Хүснэгт 2 Хэрэгжүүлбэл зохих тусгай

арга хэмжээний тоо Өгвөл зохих

оноо Өгсөн оноо

/дундаж оноо/ 1 2 3

Тусгай арга хэмжээний 31 бүтээгдэхүүн 0-40 37,7 1.3. Манлайллын зорилт (орц) бүрийн биелэлтийг гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлт бүрийн

хүрсэн түвшинг гэрээнд тусгагдсан шалгуур үзүүлэлтийн хүрэх түвшинтэй харьцуулан дүгнэх үндсэн дээр дор дурдсан дундаж оноогоор үнэлэв:

Хүснэгт 3

Манлайллын зорилт (орц)-ын тоо Өгвөл зохих оноо

Өгсөн оноо /дундаж оноо/

2 3 Манлайлалын зорилтын 5 бүтээгдэхүүн 0-30 30,0

1.4. Мэдлэг чадвараа дээшлүүлэх зорилт /өөрийгөө хөгжүүлэх/-ын биелэлт: Мэдлэг чадвараа дээшлүүлэх зорилтууд 100% биелсэн. ................................................................................................................................................... ....................................................................................................................................................

1.5. Тухайн төсвийн шууд захирагчийн төрийн алба, төрийн албан хаагчтай холбоотой хууль тогтоомж, стандартыг мөрдөж ажилласан тухай дүгнэлт:

…………………………………………………………………………………………………………….....……………………………………………………………………….....................................................

2.Төсвийн ерөнхийлөн захирагчийн үүргийн биелэлт: ……………………………………………………………………………………………………………………………

……………………………………………………............................................................

Page 2: 2016 - du.mohs.gov.mndu.mohs.gov.mn/web/wp-content/uploads/2018/10/2016-on-hagas-jil-Tuluvuluguunii...“Төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны

2

........................................................................................................................................................ ХОЁР. ГЭРЭЭНИЙ БИЕЛЭЛТИЙН ҮНЭЛГЭЭ, ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭ 3. Гэрээний биелэлтийн үнэлгээ

3.1.Төсвийн ерөнхийлөн захирагч төсвийн шууд захирагчийн гэрээгээр хүлээсэн үүргийн биелэлтийг дүгнэж, дор дурдсан дундаж оноогоор үнэлэв:

Хүснэгт 4 Гэрээний үзүүлэлт Өгвөл зохих

оноо Өгсөн оноо

/дундаж оноо/

1.Нийт арга хэмжээ (гарц)-ний биелэлт 0-30 29,9 2.Тусгай арга хэмжээ(гарц)-ний биелэлт 0-40 37,7 3.Манлайллын зорилт (орц)-ын биелэлт

0-30 30,0

Нийт оноо 0-100 97,6%

3.2.Төсвийн ерөнхийлөн захирагч гэрээний биелэлтийг дүгнэж өгсөн үнэлгээгээ гэж тэмдэглэнэ.

Хүснэгт 5

”А” буюу ”Маш сайн”

”В” буюу ”Сайн”

”С” буюу “Хангалттай”

”D” буюу ”Дутагдалтай”

”F” буюу ”Хангалтгүй”

Хэрэв ”А” буюу ”Маш сайн”, эсхүл ”D” буюу ”Дутагдалтай”, ”F” буюу ”Хангалтгүй” гэсэн үнэлгээ өгсөн бол энэ тухай үндэслэлээ бичнэ:

……………………………………………………………………………………………………………………………………………………………………………………............................................

4.Гэрээний биелэлтийн үнэлгээг үндэслэн хэрэгжүүлэх арга хэмжээний санал:

1)……………………………………………………………………………………….………..………………………………………………………………………….....................................

2).......................................................................................................................................................................................................................................... ...........................г.м.

5.Гэрээний биелэлтийн үнэлгээний баталгаажуулалт:

5.1.Үнэлгээ өгсөн:

Төсвийн ерөнхийлөн захирагч Засаг дарга ……………………………...... /С.Од-Эрдэнэ /

………………………... (огноо)

5.2.Үнэлгээтэй танилцсан:

Төсвийн шууд захирагч

Эрүүл мэндийн газрын дарга……………………………....... /Ц.Энхсайхан/

………………………...(огноо)

Page 3: 2016 - du.mohs.gov.mndu.mohs.gov.mn/web/wp-content/uploads/2018/10/2016-on-hagas-jil-Tuluvuluguunii...“Төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны

ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗРЫН ТӨСВИЙН ШУУД ЗАХИРАГЧИЙН ҮР ДҮНГИЙН

ГЭРЭЭНИЙ БИЕЛЭЛТИЙН ТАЙЛАН (2016 оны хагас жил)

2016-07-06

НЭГ. НИЙТ АРГА ХЭМЖЭЭНИЙ БИЕЛЭЛТ:

Хөтөлбөр (хөтөлбөрийн нэр), хэрэгжүүлэх арга

хэмжээ

Гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлт

Арга хэмжээ (гарц)-ний шалгуур үзүүлэлт /тоо, чанар, хугацаа/-ийн

хүрэх түвшин Хэрэгжүүлсэн үйл ажиллагаа

оноо

1 2 3 4

"Нэг.”Байгууллагын хөгжил ба салбарын удирдлагын бодлого чиглэлийг хангах” байгууллагын стратегийн зорилтын хүрээнд:

1.1 Засгийн газрын Тогтоол шийдвэрийн холбогдох заалтуудыг хэрэгжүүлэн, үр дүнг тооцох

1.1.1. ЗГ-ын тогтоол шийдвэрийг хяналтанд авсан заалтуудыг холбогдох гэрээ, төлөвлөгөөнд тусган хэрэгжүүлнэ. / 2016 оны хагас, бүтэн жил/

1.1.1. Засгийн газрын тогтоол шийдвэрүүдийн холбогдох заалтыг хяналтанд авч, үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусган хэрэгжүүлж, дүнг тооцон, тайланг Аймгийн Засаг даргын тамгын газарт хүргүүлээд байна.

30

1.1.5. 2 өрхийн эрүүл мэндийн төвүүдийн санхүү, төсвийн байдалд хяналт үнэлгээг хийж, ажиллах нөхцөлийг судлан өргүй гарах гарцыг гаргаж, Засаг даргын зөвлөлийн хурлаар оруулах /2016 оны 1-р улиралд/

1.1.5. Боржгонмандал, Өлзийтмандал өрхийн эрүүл мэндийн төвүүдийн дарга, Аймгийн Засаг дарга, Эрүүл мэндийн газрын дарга нартай хамтран гурвалсан гэрээг байгуулан ажиллаж байна. 2 өрхийн эрүүл мэндийн төвүүдийн санхүүгийн хүндрэлтэй нөхцөл байдлыг сайжруулахад ямар арга зам байгааг тодорхойлох, 2016 оны төсөвтөө үнэлгээ хийх, цаашид үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөл боломжийн талаарх судалгааг гарган хариуг хугацаатай ирүүлэх зөвлөмж өгч ажилласан. 2 өрхийн Эрүүл мэндийн төвийн цалингийн хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэх зорилгоор тэтгэвэрт 3 хүнийг гарган 2 өрх хоорондоо мэргэжилтнүүдээ шилжүүлэн ажиллаж байна.

30

1.2. Анхан шатны эмнэлэг, эрүүл мэндийн төвүүдэд тусламж үйлчилгээг сайжруулах

1.2.2. ЭМСХХ-3 төслийн хүрээнд болон өрх сумын түвшинд бэлтгэгдсэн багшаар нараар сувилахуй, ХӨЦМ, дотор, хүүхэд, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний эмнэлзүйн удирдамжийн дагуу эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд сургалтыг үе шаттай зохион байгуулна.

1.1.3. Анхан шатны тусламж үзүүлэгч эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд “Өрх, сумын эмч, эмнэлгийн мэргэжилтний мэдлэг, ур чадварыг сайжруулах нь” сургалтыг нэгдсэн эмнэлгийн хүүхдийн зөвлөх, дотрын зөвлөх, мэдрэл, нүдний эмч нар буюу ЭМСХХ-3-ийн сургагч багш нартай хамтран зохион байгуулж, сургалтанд нийт 35 эмч, мэргэжилтэн хамрагдлаа. Сургалтаар анхан шатны тусламж үйлчилгээний 6 эмнэлзүйн удирдамж, ХӨЦМ-ийн шинэчлэлийн талаарх мэдээллийг өгч эмч, мэргэжилтний мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлсэн нь тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах нэг нөхцөл болсон. Эх, нярайн эрүүл мэнд ба цахим эрүүл мэндийн өргөжил MON/005 төслөөс “Зүрхний цахилгаан бичлэгийн

30

Page 4: 2016 - du.mohs.gov.mndu.mohs.gov.mn/web/wp-content/uploads/2018/10/2016-on-hagas-jil-Tuluvuluguunii...“Төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны

4

/2016 оны 1,3,4-р улиралд/ үндэс”, “Зүрхний цочмог шигдээсийн менежмент” сургалтыг зохион байгуулж, анхан шатны тусламж, үйлчилгээ үзүүлэгч 48 эмч, мэргэжилтэн хамрагдлаа. Эрүүл мэндийн газраас санаачлан орон нутгийн ДЗОУБ-тай хамтран “Нярайн эрт үеийн тусламж үйлчилгээнд эх баригчдын оролцоог нэмэгдүүлэх нь” сургалтыг зохион байгуулж, сургалтанд 25 эх баригч хамрагдаж эх, нярайн тусламжийн чанар, хүртээмжийг сайжрууллаа.

1.2.3. Цагаандэлгэр, Дэрэн, Дэлгэрцогт, Баянжаргалан, 2 өрх, Сайнцагаан сумдын эрүүл мэндийн төвүүдэд ЭМС-ын 186,187 тоот тушаалуудын хэрэгжилтэнд хяналт тавин, үйл ажиллагааг сайжруулан байна. /2016 оны 2-р улиралд/

1.2.3. Гурвансайхан, Баянжаргалан, Өндөршил, Цагаандэлгэр сумдын эрүүл мэндийн төвүүд болон Говь-Угтаал сумын сум дундын эмнэлэгт эмнэлгийн халдварын хяналт, сэргийлэлтэнд ЭМС-ын 2014 оны 186, 187 дугаар тушаалуудын дагуу хяналт үнэлгээг хийлээ. Эмнэлгүүдэд халдвар хяналтын багууд томилон ажиллуулж байна. Эмнэлгийн халдвар хяналт, сэргийлэлтийг сайжруулах хүрээнд Эрүүл мэндийн хөгжлийн төв, ХӨСҮТ-тэй хамтран “Эмнэлгийн халдварын сэргийлэлт, хог хаягдлын менежмент”, “Халдвар хамгаалал, Эмнэлгээс шалтгаалах халдварын тухай ЭМС-ын 186,187 дугаар тушаалын хэрэгжилт” нийт эмнэлэг, эрүүл мэндийн төвүүдийн 145 эмч, эмнэлгийн мэргэжилтэнд сургалт зохион байгуулж, дадлагажууллаа.

30

1.3. Байгууллагын хөгжил ба салбарын удирдлага бодлогыг хэрэгжилтийг хангах

1.3.2 Сумын Засаг дарга нартай хамтран эрүүл мэндийн төвийн дарга нарын үр дүнгийн гэрээний биелэлтийн гүйцэтгэлийг нь дүгнэхэд хамтран ажиллаж, үр дүнг тооцно. /2016 он улирал бүр/

1.3.2. Сумдын засаг дарга, Эрүүл мэндийн газрын дарга, Эрүүл мэндийн төвийн дарга нарын гурвалсан гэрээг байгуулж, улирал бүр үр дүнг тооцон ажиллахаар тусгалаа. 2016 оны 1-р улирлын байдлаар үйл ажиллагааны төлөвлөгөөг авч, хэрэгжилтийг тооцоход сумын эрүүл мэндийн төвүүд төлөвлөгөөний хэрэгжилт 50 хувьтай байв. 2016 оны эхний хагас жилийн ажлйн тайлан хүлээн авч байна.

30

1.3.3. Олон улсын Дэлхийн эмч нарын өдөр болон ОУСувилагч, эмнэлгийн тусгай мэргэжилтний өдрийг тохиолдуулан сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжилтнүүдийг судалгаа шинжилгээний ажлыг эрчимжүүлэн ОПБ хурал, танин мэдэхүйн тэмцээнийг зохион байгуулсан байна. /2015 он, 2-р улирал/

1.3.3. Аймгийн хэмжээнд Дэлхийн эмч нарын өдрийг “Эрүүл ээлтэй орчин- Эелдэг итгэлтэй эмч” уриан доор тэмдэглэн өнгөрүүлж, эмч , эмнэлгийн мэргэжилтний ёс зүй, хэм хэмжээг сайжруулах, нийтийн биеийн тамирын оролцоо, хөдөлгөөний идэвхийг нэмэгдүүлэх, тэдний судалгаа шинжилгээний ажлыг эрчимжүүлэх зорилгоор “Гар бөмбөг”-ийн тэмцээн болон “Эмч, эмнэлгийн мэргэжилтний ёс зүй- Оюун ухаан, танин мэдэхүйн хөгжөөнт, олон төрөлт” тэмцээн, гар бөмбөгийн тэмцээн, Монгол улсын хүний гавъяат эмч Б.Ганхөлөгийн нэрэмжит “Онол практикийн бага хурал” зэргийг зохион байгууллаа. Эдгээр үйл ажиллагаанд 120 гаруй эмч нар оролцож, эмч нарын дунд зохион байгуулсан онол практикийн бага хуралд төв хөдөөгийн 12 эмчийн илтгэл ирснээс Нэгдсэн эмнэлгийн чанарын менежер Ж.Энхжаргалын илтгэл тэргүүн байрыг эзлэж өргөмжлөл мөнгөн шагналаар шагнагдлаа Гар бөмбөгийн тэмцээнд 14 багийн тамирчид авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс 1-р байрыг Х.Чирчинсүрэн ахлагчтай “Гарьд” баг, 2-р байрыг Ц. Батбилэг ахлагчтай “Резидент” баг, З-р байрыг Б. Хос-Эрдэнэ ахлагчтай “Хүч” багийнхан эзэллээ. Олон улсын сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжилтний баярын өдрийг “Хэрэглэгчдэд ээлтэй -Сувилахуйн тусламж үйлчилгээ” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж сувилагч,

30

Page 5: 2016 - du.mohs.gov.mndu.mohs.gov.mn/web/wp-content/uploads/2018/10/2016-on-hagas-jil-Tuluvuluguunii...“Төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны

5

эмнэлгийн тусгай мэргэжилтний спортоор нөхөрсөг өрсөлдөх, хөдөлгөөний идэвхийг нэмэгдүүлэх, судалгаа болон эрдэм шинжилгээний ажлын чанарыг сайжруулах зорилгоор “Гар бөмбөгийн тэмцээн, Эрдэм шинжилгээний бага хурлыг тус тус зохион байгууллаа. Эрдэм шинжилгээний бага хуралд Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасгийн сувилагч Б.Гантөгсийн “Эцэг эхчүүдийн дунд эмнэлгийн тусламж хайх мэдлэгийн талаар хийсэн судалгаа” тэргүүн байр, Нэгдсэн эмнэлгийн доторын тасгийн сувилагч Д.Батзаяагийн “Дундговь аймгийн нэгдсэн эмнэлгийн доторын тасагт хэвтэн эмчлүүлсэн зүрхний архаг дутагдалтай өвчтнүүдийн нас хүйсний онцлог ба нөлөөлөх эрсдэлт хүчин зүйлүүдийг судлах нь” илтгэл дэд байр, Говь-Угтаал сумын эрүүл мэндийн төвийн сувилагч Д.Бадамбаярын “Элэгний ВС вирусын халдварын тархалт” илтгэл гутгаар байрыг тус тус эзэллээ. Нийт сувилагч нарын дунд АХА тэмцээн зохион байгууллаа.

1.3.4. Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн зохион байгуулсан байна. /2015 он 1-р улирал/

1.3.4. Эрүүл мэндийн байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөнийг 1 сард зохион байгуулж, удирдах ажилтны зөвлөгөөнд нийт 30 удирдах ажилтнууд оролцлоо. Зөвлөгөөнөөр 2015 оны ажлыг дүгнэж “Анхан шатны эрүүл мэндийн байгууллагын тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж сайжруулъя “ жилийн хүрээнд амжилттай сайн ажилласан Адаацаг сумын ЭМТөв, Нэгдсэн эмнэлэг дарга нарыг шагнаж урамшууллаа. 2016 оныг “Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг нэмэгдүүлж, хавдарын өвчлөлийг бууруулъя” жил болгон зарлаж, сумын эрүүл мэндийн төвийн дарга нартай Засаг дарга, ЭМГ-ын дарга нарын хамтарсан гурвалсан гэрээ байгуулж хагас бүтэн жилээр ажлын тайланг авч хэлэлцэн үүрэг даалгавар өгч ажиллахаар гэрээ байгууллаа.

30

1.3.6. Эрүүл мэндийн салбарын удирдах нэгж үүссэний 70 жилийн ойг тохиолдуулан түүхийн номыг бүтээж, хэвлэлтэнд өгсөн байна. /2016 он, 1-р улирал/

1.3.6. Эрүүл мэндийн салбарын удирдах нэгж үүссэний 70 жилийн ойн түүхийн номыг бүтээх ажлын хэсэг номын материалыг эмхэтгэх, нэмэлт материал цуглуулах ажлыг хийж эмч нарын баярын онол практикийн бага хуралд “Дундговь аймгийн эрүүл мэндийн салбарын үүсэл хөгжил” сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүлсэн. Байгууллагын түүхэн ном хийх ажлын хүрээнд ЭМГ-ын ахмад настан их эмч Ш.Балжиннямтай санал солилцон, М.Шагдарсүрэн, Ш.Балжинням нарын бүтээл “Эрүүл энхийн манаанд”, Ш.Балжинням “Дундговь аймгийн эрүүл мэндийн байгууллагын үүсэл хөгжил”, Ш.Балжинням “Түүхэнд мөнхрөх тавилантай хүмүүс” зэрэг номуудыг судлан ЭМГ-аас эмхэтгэхээр бэлдсэн “Дундговь аймгийн эрүүл мэндийн салбарын түүхэн хөгжил” зэрэг номын эхийг бэлтгэж хэвлэлтэнд өглөө.

30

Page 6: 2016 - du.mohs.gov.mndu.mohs.gov.mn/web/wp-content/uploads/2018/10/2016-on-hagas-jil-Tuluvuluguunii...“Төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны

6

1.3.7. “Эмнэлгийн мэргэжилтний хөгжлийн төв”-ийг шинээр нээж, интернетийн орчинд тохижуулж, компьютерээр хангана. /2016 он жилийн турш/

1.3.5. ЭМГ-ын дэргэд “Эмнэлгийн мэргэжилтний хөгжлийн төв”-ийг шинээр нээж 4 компьютер суурилуулан интернэтэд холбон ажиллуулж, вэб камер, микрофон, өсгөгч, самбар зэрэг тоног төхөөрөмжийг шинээр авч суурилуулсан. 2016 оны 2-р улирлын байдлаар сумдын Эрүүл мэндийн төвүүдийн эмч мэргэжилтнүүдтэй шууд интернэтээр холбогдон зайн сургалт зөвлөгөө мэдээллийг 5 удаа өглөө. Эмнэлгийн мэргэжилтний хөгжлийн төвөөсөө энэ үйл ажиллагааг хийдэг боллоо. Үр дүн: Эдийн засаг, цаг хугацааг хэмнэж, мэдээллийн шуурхай байдал хангагдсан.

30

Хоёр. “Хүний нөөцийн хөгжлийг хангах” байгууллагын стратеги зорилтын хүрээнд:

2.1. Мэргэжилтэй боловсон хүчнээр хангаж, тэдний мэдлэг мэргэжлийг дээшлүүлэн, сургалтанд хамруулах.

2.1.1 Эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг урт богино хугацааны сургалт хамруулсан байна. /2016 он жилийн турш/

2.1.1. 2016 оны хагас жилийн байдлаар 60 удаагийн урт болон богино хугацааны сургалтанд давхардсан тоогоор нийт 971 эмч, эмнэлгийн мэргэжилтэнг хамруулж, мэдлэг мэргэжлийг дээшлүүлэн 2,0-6,0 багц цаг олгож, багц цагийн бүрдэлт 95,0 хувьд хүрлээ. Ажлын байран дээр болон зайн сургалтанд 11 удаа болж,111 эмч мэргэжилтнүүд хамрагдаж 0,5-2,0 багц цаг олгоод байна.

30

2.1.2. Боржгонмандал өрх, Дэлгэрцогт суманд вакцинатор, Дэлгэрцогт, Гурвансайхан, Хулд, Эрдэнэдалай сумдад мэргэжлийн ариутгагч, Эрдэнэдалай суманд бүртгэл мэдээлэл тус тус бэлтгэнэ. /2016 он, жилийн турш/

2.1.2. 2016 оны эхний 6 сарын байдлаар Дэлгэрцогт, Боржгонмандал өрхийн эрүүл мэндийн төвүүдэд вакциннатор, Эрдэнэдалай суманд бүртгэл мэдээллийн ажилтан, Дэлгэрцогт, Хулд, Гурвансайхан, Эрдэнэдалай суманд ариутгагч нарыг тус тус бэлтгэж байна. Сайхан-Овоо, Хулд сумдад лаборант шинээр авч ажиллуулж, Дэрэн суманд хүүхдийн нарийн мэргэжлийн сувилагчийг бэлтгэн ажиллуулж байна.

30

2.1.3 2014-2016 онд шинээр төгсөн ирж буй эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг эмнэлзүйн тойрон сургалтанд хамруулах хөтөлбөр гарган хэрэгжүүлсэн байна. /2016 он, 2, 3-р улиралд /

2.1.3. Анагаах ухааны мэргэжил олгох их дээд сургуулийг 2014 онд төгсөж ирсэн 7 эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг дотор, хүүхэд, эмэгтэйчүүд, түргэн тусламж зэрэг тасгуудад 5-7 хоног гарган дадлагажууллаа. 2016 онд шинээр төгсөн ирсэн 14 эмч, 4 сувилагч, 3 бусад мэргэжилтнүүд нийт 21 төгсөгчидтэй эрүүл мэндийн газрын удирдлагууд уулзан, сумдад хуваарилан дадлага туршлагатай эмч нарыг 14 хоног дагалдуулан ажилд нь оруулав. Цагаандэлгэр, Дэрэн сумдын эрүүл мэндийн төвүүдэд Нэгдсэн эмнэлгийн 2 эх баригчийг тус тус ажиллуулан тухайн сумын эх баригч нарыг дадлагажуулан, сургалаа.

30

Гурав. “Эмнэлгийн тусламж үйлчилгээ, чанарын удирдлагын зорилтыг хангах” байгууллагын стратеги зорилтын хүрээнд:

3.1. Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар стандартын хэрэгжилтийг сайжруулах

3.1.3. Эмнэлгийн ажилчдыг урьдчилан сэргийлэх үзлэгт хуваарь гарган хамруулж, өвчлөлийг тогтоон эмчлэн эрүүлжүүлсэн байна. /2016 он улирал бүр /

3.1.3. 2016 оны 2-р улирлын байдлаар эмнэлгийн ажилчдыг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах хуваарийн дагуу УАУ-ны төв, ЗӨСТөв, 5 сумын эрүүл мэндийн төвийн эмч, мэргэжилтнүүд, ЭМГ-ын ажилчдыг хамрууллаа. Нийт 74 хүн хамрагдснаас зүрс судасны өвчлөл-12, мэдрэлд-2, нүд -5 хиймэл нулимс суулгах эмчилгээ, шүд-9, чих хамар хоолой -3 өвчлөлүүд илэрч, эрүүлжүүлэн эмчилсэн байна. Уламжлалт анагаахын төв нь бүх ажилчддаа 7 хоногт 1 удаа Мана-4 танг өгч, хүчил төрөгчийн коктелийг өдөр бүр уулгаж байна. 13-ын а маягтаар

30

Page 7: 2016 - du.mohs.gov.mndu.mohs.gov.mn/web/wp-content/uploads/2018/10/2016-on-hagas-jil-Tuluvuluguunii...“Төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны

7

гуравдагч шатны эмнэлэгт 2 үйлчлүүлэгчийг эмчлүүхээр явууллаа. 2016 оны эхний хагас жилийн байдлаар 41 эмч эмнэлгийн ажилчдыг вакцинжуулалтанд хамруулж, нийт эмч эмнэлгийн ажилчдын 89% нь хепатитын В вирусийн эсрэг дархлаажуулалтанд хамрагдсан. Улаанбурхан өвчний эсрэг дархлаажуултыг 45 эмч эмнэлгийн ажилчдад хийлээ.

3.1.4. Албан байгууллага, аж ахуйн нэгжүүдтэй ЭМС-ын 340 дугаар тушаалын дагуу урьдчилан сэргийлэх үзлэгийг гэрээ байгуулан хэрэгжүүлж, өвчлөлийг тогтоон эмчлэн эрүүлжүүлсэн байна. /2016 он улирал бүр /

3.1.4. ЭМС-ын 340 дугаар тушаалын дагуу байгууллагуудтай гэрээ байгуулан ажиллаж 2016 оны эхний хагас жилийн байдлаар 29 байгууллагын 921 хүнд урьдчилан сэргийлэх үзлэг хийж, давхардсан тоогоор 2198 өвчлөл илрүүлэн, урьдчилан сэргийлэх үзлэгт орсон байгууллагын эмч, эрүүл мэнд хариуцсан мэргэжилтнүүдтэй зөвлөлдөн хамтран эрүүлжүүлэх ажлыг зохион байгуулж байна. Илэрсэн өвчлөлийг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдсан байгууллагын удирдлага руу дэлгэрэнгүй нэрсээр нь өгч, эрүүлжүүлэхэд хамтран ажиллаж байна. Өвчлөлийг ангилаж үзэхэд: Зүрх судасны өвчлөл-456, нүдний өвчлөл-389, дотороо нүдний хуурайшилт 80 хувь, шүдний өвчлөл -215, сэтгэцийн өвчлөл-5, мэдрэлийн өвчлөл-28, эмэгтэйчүүдийн өвчлөл-39 тус тус илэрч эрүүлжүүлэх арга хэмжээг үе шаттай авч хэрэгжүүлж байна.

30

3.1.5. Эрүүл мэнд, спортын яамнаас “Эх хүүхдийн өвчлөл эндэгдлээс сэргийлэх ажлыг эрчимжүүлэх ” 14 хоногийн аян зохион байгуулж, үр дүнг тооцож ажиллах. /2016 он 2-р улиралд/

3.1.5. “Эх хүүхдийн өвчлөл эндэгдлээс сэргийлэх ажлыг эрчимжүүлэх” 14 хоногийн аянг 2016 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүртэл зохион байгууллаа. Эх, хүүхдэд үзүүлж байгаа тусламж, үйлчилгээтэй холбоотой стандарт, заавар, удирдамжийн удирдамжийн хэрэгжилт болон яаралтай тусламжийн бэлэн байдлыг хангуулах, эмч, эмнэлгийн мэргэжилтний сахилга, хариуцлагыг дээшлүүлэх зорилгоор ЭМСЯамын 449 дүгээр тушаалыг хүргүүлэн үүрэгжүүллээ. “Эх хүүхдийн өвчлөл, эндэгдлээс сэргийлэх ажлыг эрчимжүүлэх 14 хоногийн аян”-ыг сайжруулах зорилгоор харъяа эрүүл мэндийн байгуулагуудын удирдлагууд, эх баригч эмч нарт эх хүүхдийн өвчлөл эндэгдэл болон мэдээлэл өгч, хэрхэн ажиллах чиглэлээр заавар зөвлөмжийг эмэгтэйчүүдийн зөвлөх эмч Б. Дэлгэр, хүүхдийн зөвлөх эмч Б.Ганхөлөг нар өглөө. Эрүүл мэндийн байгууллагуудад эх хүүхдийн тусламж үйлчилгээний чанар сайжруулах багийг ажиллуулж, ажлын байран дээрх сургалтыг 2 удаа зохион байгуулж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх ажлыг хуваарь удирдамжийн дагуу зохион байгууллаа. Эх, хүүхдийн өвчлөл, эндэгдлээс сэргийлэх ажлыг эрчимжүүлэх 14 хоногийн аяныг зохион байгуулах үйл ажиллагааны төлөвлөгөөг ЭМГ-ын даргын А/40 дугаар тушаалаар батлуулж, чиглэл өгч үргэлжлүүлж байна. Дэлгэрхангай сумын эрүүл мэндийн төвд эх хүүхдэд үзүүлж байгаа тусламж үйлчилгээний стандарт, заавар, удирдамжийн хэрэгжилт, төрөх өрөө яаралтай тусламжийн эм тарианы бэлэн байдал, нярай эрт үеийн нэн шаардлагатай тусламжийн хэрэгжилтэнд үнэлгээ хийж, мэргэжил арга зүйн зөвлөмж өглөө. Үр дүн: Жирэмсний хяналт 2016 оны эхний 5 сарын байдлаар 81.7%-тай байгаа нь өнгөрсөн оны мөн үеийн түвшинд байгаа бөгөөд төрөлт 29 төрөлтөөр

30

Page 8: 2016 - du.mohs.gov.mndu.mohs.gov.mn/web/wp-content/uploads/2018/10/2016-on-hagas-jil-Tuluvuluguunii...“Төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны

8

нэмэгдэж, эхийн эндэгдэл болон эхийн ноцтой хүндрэлийн тохиолдол гараагүй. 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 6 тохиолдол буюу 1000 амьд төрөлтөд 17.3-аар нэмэгдэж, 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэлд нялхсын эндэгдэл 75%, нялхсын эндэгдэлд нярайн эндэгдлийн эзлэх хувь 50 байна.

3.2. Эмнэлэг, эрүүл мэндийн төвүүдэд хяналтын тогтолцоог бэхжүүлэн, эмнэлгийн тусламж үйлчилгээг сайжруулах

3.2.1. Цагаандэлгэр, Дэлгэрхангай, Өлзийт, Боржгонмандал, Эрдэнэдалай сумдын эмнэлэгт, эрүүл мэндийн төвүүдийг магадлан итгэмжлэлд оруулахад бэлтгэн явцын үнэлгээг хийх /2016 оны 2 улиралд/

3.2.1. Цагаандэлгэр, Дэлгэрхангай сумдын эрүүл мэндийн төвүүдийг магадлан итгэмлэлд оруулах зорилгоор хөндлөнгийн байгууллагын үнэлгээг хийлгэх талаар мэргэжил арга зүйн зөвлөмжийг өглөө. Эрдэнэдалай, Сайхан-Овоо, Хулд сумдын эрүүл мэндийн төвүүдийн магадлан итгэмжлэлд оруулах бэлтгэл ажлын хүрээнд өөрсдийн бүрдүүлсэн материалыг хянаж байна.

30

3.2.2. Цагаандэлгэр, Сайнцагаан, Дэрэн, Дэлгэрцогт, Баянжаргалан, 2 өрх, Сайнцагаан сумдын эрүүл мэндийн төвүүдэд хяналт тавьж, мэргэжил арга зүйгээр хангасан байна. /2016 он улирал бүр/

3.2.2. ЭМГ-ын даргын баталсан удирдамжийн дагуу 2016 оны эхний хагас жилийн байдлаар Дэрэн, Цагаандэлгэр, Сайнцагаан, Дэлгэрхангай, Баянжаргалан, Дэлгэрцогт, Боржгонмандал, Өлзийтмандал өрхийн эрүүл мэндийн төвүүдийн үйл ажиллагаанд хяналт үнэлгээ хийж дэмжин туслах баг ажилласанаар мэргэжил арга зүйн зөвлөгөөгөөр хангагдсан байна. Хяналт үнэлгээг эрүүл мэндийн салбарт хэрэгжиж байгаа ялангуяа эмнэлгийн тусламжийн үйлчилгээнд мөрдөж ажиллах шаардлагатай хууль тогтоомжийн хэрэгжилтэнд голлон хийснээс: Удирдлага зохион байгууллалт, тушаал шийдвэрийн хэрэгжилт, Эмнэлгийн тусламжийн үйл ажиллагаа, Статистик мэдээ, мэдээлэл, цахи сангийн бүрдэлт, Санхүү, эдийн засгийн үйл ажиллагааны чиглэлээр хяналт үнэлгээ хийж хариуцсан ажилтнуудад нь тухай бүр нь заавар зөвлөмжийг өгч мэргэжил арга зүйгээр хангаж зөвлөн тусалж ажилласан байна.

Дэрэн, Цагаандэлгэр сумдын эрүүл мэндийн төв, Боржгонмандал өрхийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаа ажлын байрны эмх цэгц сайн ажиллах нөхцөл боломж хангалттай, ялангуяа Дэрэн, Боржигон мандал өрхийн эрүүл мэндийн төвийн хөтөлгөө, судалгаа, баримт бичгийн эмх цэгц сайн, байгууллагын үндсэн үйл ажиллагаа хэвийн гэсэн үнэлгээтэй дүгнэгдсэн. Цаашид байгуулагын үйл ажиллагааны төлөвлөгөөг улирал тутам хянуулж батлуулах, стратеги төлөвлөгөөг шинэчлэх, магадлан итгэмжлэлийн хүсэлтээ явуулах зэрэг зөвлөмжийг өгч ажилласан. Өлзийтмандал өрхийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаанд гарсан ажлын ачааллыг зохицуулах болон бусад анхаарах зүйлийг байгууллагын удирдлага болон хяналт үнэлгээнд оролцсон ажилчдад танилцуулж зөвлөмжийг өгч ажилласан. Өлзийт мандал өрхийн эрүүл мэндийн төвийн ажлын ачаалал, үйлчилгээтэй холбоотой гарсан саналын дагуу тус өрхийн эмнэлэг дээр өрхийн эмнэлгийн ажилчдын өдрийн ажилд ажлын зураглал хийж, байгууллагын үйл ажиллагаанд хяналт, үнэлгээ хийлээ. Өлзийтмандал өрхийн эрүүл мэндийн төвийн бүх ажилчдыг Боржгонмандал өрхийн эрүүл мэндийн төвийн бүтэц, үйл ажиллагаа, байгууллагын эмх цэгц зохион байгуулалт

30

Page 9: 2016 - du.mohs.gov.mndu.mohs.gov.mn/web/wp-content/uploads/2018/10/2016-on-hagas-jil-Tuluvuluguunii...“Төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны

9

болон үйл ажиллагаанд ашиглаж байгаа хөтөлгөө, судалгаа зэрэг өдөр тутмын үйл ажиллагаанд ашиглаж байгаа ажлуудтай танилцуулж туршлага судлуулах ажлыг зохион байгууллаа. Өлзийтмандал өрхийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаатай холбоотой гарсан саналын дагуу аймгийн хэмжээний өрхийн эрүүл мэндийн төвүүдийн санхүүгийн байдалд санхүүгийн мэргэжилтэнтэй хамтран санхүүгийн өнөөгийн байдалд хяналт үнэлгээг хийж дүгнэлт гаргасан. 2 өрхийн эрүүл мэндийн төвүүдийн санхүүгийн хүндрэлтэй нөхцөл байдлыг сайжруулахад ямар арга зам байгааг тодорхойлох, 2016 оны төсөвтөө үнэлгээ хийх, цаашид үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөл боломжийн талаарх судалгааг гарган хариуг хугацаатай

3.3.Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тусламж үйлчилгээг нэмэгдүүлэх

3.3.2. Ахмад настны эрүүл мэндийн тусламж үйлчилгээг нэмэгдүүлж, настанг жилд 2 удаа урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулан, өвчлөлийг тогтоож, эмчлэн эрүүлжүүлсэн байна. /2016 оны 2.4-р улиралд/

3.3.2. Аймгийн хэмжээнд 2352 ахмад буюу нийт ахмад настны 52,6 хувь нь урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдсан байна. Өвчлөлийг авч үзвэл: ЦЭТӨ-31,2, ХШЭ- 19,8, АТӨ-12,4, ШБТӨ-10,8 хувийг тус тус эзэлж байна. Аймгийн нэгдсэн эмнэлгийн ахмадын кабинетаар 1453 хүнд үзлэг хийснээс 268 урьдчилан сэргийлэх үзлэг байгаа бөгөөд , идэвхтэй хяналтаар 17 ахмадад үзүүлээ. Сумдаас ирсэн 118 ахмадад үзлэг хийж, 3 дахь шатлалын эмнэлэгт эмчилгээ оношлогоонд 95 настанг илгээж, 6 ахмад настанг нөхөн сэргээх эмчилгээнд явуулж эмчлүүлсэн. Хэвтрийн 8 ахмадыг тус бүр 2 удаа гэрээр нь эргэлт хийж эмчилгээ, асаргаа сувилгааны зөвөлгөөг өглөө. Ахмадуудын эрүүл мэндийн бүлгээр ангилан авч үзэхэд I бүлэгт байхгүй, II бүлэгт 2001 буюу 44.7%, III бүлэгт 1723 буюу 38.5%, IY бүлэгт 613 буюу 13,7%, Y бүлэгт 130 буюу 2,9%- тус тус ангилалд багтаж байна. Эрүүл мэндийн 1-р бүлгийн ахмад 2-р бүлэгт шилжиж, 2-р бүлгийн ахмадын тоо 35-аар буурсан үзүүлэлттэй байна.  5-р бүлгийн ахмад 45-аар нэмэгдсний дийлэнх хувийг хавдрын өвчлөл эзэлж байна. 3,4,5-р бүлгийн ахмадын тоо жил бүр нэмэгдэж байгаа нь ахмад настны өвчлөлийн бүртгэл сайжирч, эрүүл мэндийн бүлэг тогтоох талаар эмч нарын хяналт сайжирч байгаатай холбоотой байна. Ахмад настны эрүүл мэндийн өвчлөлийн энэ оны судалгаагаар зүрх судасны өвчлөл, бөөр шээсний замын өвчлөл, амьсгалын замын өвчлөл өвчлөлийн тэргүүлэх шалтгаан болж, нас баралтын шалтгааныг хавдар, зүрх судасны өвчин, даралт ихсэлт орж байна. Геронтологийн үндэсний төвтэй хамтран “Сумын эрүүл мэндийн төвийн настанд үзүүлэх тусламжийг бэхжүүлье” сэдэвт сургалтыг зохион байгуулж явууллаа. Сургалтанд төв, хөдөөгийн нийт 65 эмч, эмнэлгийн мэргэжилтэн хамрагдлаа. Мөн ахмадууда сургалт хийлээ.

30

3.3.3. Урт хугацааны асаргаа сувилгаа шаардлагатай иргэдийг асаргаа сувилгаанд хамруулах талаар ТББ-тай хамтран ажиллана. /2016 он, улирал бүр /

3.3.3. Аймгийн хэмжээнд 2016 оны хагас жилийн байдлаар асаргаа сувилгаа шаардлагатай 178 хүний судалгааг гаргаж, хэвтрийн 82 хүнийг байнгын эргэлт хийж, эмчилгээ сувилгааны зөвлөгөө өглөө. Аймгийн “Аясал “ ТББ-тай хамтран гэрийн асаргаа сувилгаа нэн шаардлагатай хэвтрийн 51 хүнд гэрээр очиж асаргаа сувилгаа үзүүлэн, эмчилгээний зөвлөгөө өглөө.

30

Page 10: 2016 - du.mohs.gov.mndu.mohs.gov.mn/web/wp-content/uploads/2018/10/2016-on-hagas-jil-Tuluvuluguunii...“Төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны

10

3.4 Эмнэлгийн тусламж үйлчилгээний чиглэлээр хэрэгжиж буй ЭМС-ын 2013 оны 458, 2012 оны 375 дугаар тушаалыг хэрэгжилтийг хангаж, сэтгэл ханамжийн судалгааг улирал бүр авч тодорхой ажлуудыг зохион байгуулах.

3.4.1. Эмнэлэг, эрүүл мэндийн төвүүдээс улирал бүр тусгай боловсруулсан асуумжийн дагуу үйлчлүүлэгчдээс сэтгэл ханамжийн судалгааг авч, дүгнэлт хийж, ажил зохион байгуулж, үр дүнг тооцсон байна. /2016 он жилийн турш/

3.4.1. Аймгийн төвийн 2 өрхийн эрүүл мэндийн төв, Сайнцагаан сумын эрүүл мэндийн төв, УАУТөв, Гурвансайхан , Баянжаргалан, Говь-Угтаал, Өндөршил, Цагаандэлгэр, Нэгдсэн эмнэлэгт үйлчлүүлж байгаа үйлчүүлэгч нараас нийт 545 хүнээс сэтгэл ханамжийн судалгааг авсан. Сэтгэл ханамжийн судалгаагаар Эрүүл мэндийн төвүүдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд 48,7% нь “Сайн”, 38,2% нь “Дунд”, 12,6%- “Муу” гэсэн үнэлгээг тус тус өгсөн байна. Энэ үнэлгээ дүгнэлтийн дагуу дээрх эмнэлгүүдэд байгууллагын удирдлага зохион байгуулалт, эмнэлгийн мэргэжилтний ёс зүй үйлчилгээний соёлд онцгой анхаарч, нарийвчилсан дүгнэлтийн дагуу шийдвэрлэх ажлуудыг зохион байгуулж ажиллах чиг үүргийг өгч, улирлын төлөвлөгөөнд тусган ажиллахыг зөвлөлөө.  

30

3.4.2. Сэтгэл ханамжийн судалгаа буюу хэрэглэгчийн үнэлгээг Аймгийн УЗН-ийн хороотой гэрээ байгуулан сайн дурын идэвхитнүүдтэй хамтран зохион байгуулна. /2016 оны жилийн турш/

3.4.2. Эрүүл мэндийн газрын дарга, аймгийн улаан загалмайн нийгэмлэгийн хорооны дарга нар сэтгэл ханамжийн судалгааг улирал бүр авч байх тухай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурж баталгаажууллаа. Гэрээний дагуу 2-р улиралд УЗН-ний идэвхитэн сонгуульт 70 сайн дурын идэвхитнээр сэтгэл ханамжийн судалгааг аймгийн төвийн 2 өрхийн эрүүл мэндийн төв, Сайнцагаан сумын эрүүл мэндийн төв, Уламжлалт анагаах ухааны төвийн 255 үйлчлүүлэгчдээс, 2-р улиралд аймгийн төвийн 2 өрхийн эрүүл мэндийн төв, Сайнцагаан сумын эрүүл мэндийн төв, УАУ төв, Нэгдсэн эмнэлгийн нийт 290 үйлчлүүлэгчдээс сэтгэл ханамжийн судалгаа авч дүгнэн эмнэлгүүдэд судалгааны дүгнэлтээр гарсан асуудлуудыг хүргүүлж, цаашид анхаарч, шийдвэрлэн ажиллахад чиг үүрэг өгч ажиллаж байна.

30

3.4.3. ЭМС-ын 2013 оны 458 дугаар тушаалын дагуу бүх эрүүл мэндийн байгууллагын Сэтгэлд нийцсэн 8 үйлчилгээний хэрэгжилтэнд үнэлгээ хийж, гарсан асуудлуудад зөвлөмж өгч ажиллана. /2016 оны 2, 4-р улиралд/

3.4.3. Эрүүл мэндийн байгууллагууд “Сэтгэлд нийцсэн найман үйлчилгээ”-ний хэрэгжилтэнд ЭМС-ын 2013 оны 458 дугаар тушаалын шалгуур үзүүллэлтийн дагуу улирал тутам дотоодын хяналтыг хийж хэвшсэн. ЭМГ-аас 5 сум, эрүүл мэндийн төвийн “Сэтгэлд нийцсэн найман үйлчилгээ”-ний хэрэгжилтийн байдалд 458 дугаар тушаалын хяналтын хуудсаар үнэлгээг хийхэд Сэтгэлд нийцсэн угтах үйлчилгээний хэрэгжилт 82%, Сэтгэлд нийцсэн лавлах үйлчилгээний хэрэгжилт 78%, сэтгэлд нийцсэн эргэх үйлчилгээ-92%, Сэтгэлд нийцсэн зөвлөх үйлчилгээ-74%, Сэтгэлд нийцсэн оношлогоо-81%, Сэтгэлд нийцсэн эмчилгээ-88%, Сэтгэлд нийцсэн сувилгаа-98%, Сэтгэлд нийцсэн хөнгөвчлөх үйлчилгээ 86%-ийн хэрэгжилттэй байна.

30

Page 11: 2016 - du.mohs.gov.mndu.mohs.gov.mn/web/wp-content/uploads/2018/10/2016-on-hagas-jil-Tuluvuluguunii...“Төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны

11

Дөрөв. “Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмж, хамралтыг нэмэгдүүлэх” байгууллагын стратеги зорилтын хүрээнд:

4.1. Эрүүл мэндийг дэмжигч орчин нөхцлийг бүрдүүлж, эрүүл ахуйн мэдлэг хандлагыг дээшлүүлэх

4.1.3. Дундговь-ус ОНӨҮГ-тай хамтран хүн амын ундын усны аюулгүй байдлыг сайжруулах төлөвлөгөө гарган хэрэгжүүлнэ. /2016 оны жилийн турш/

4.1.3. Хүн амын ундны усны аюулгүй байдлыг сайжруулахад төлөвлөгөөг боловсруулан Дундговь –ус ОНӨҮГ-т хүргүүлсэн. Аймгийн усны аюулгүй байдлыг зохицуулах комиссын хуралд 2 удаа оролцож, Эрүүл мэндийн газраас хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг гарган хэрэгжүүлж байна. 2016 оны эхний хагас жилийн байдлаар төлөвлөгөөний хэрэгжилт 57,0 хувьтай байна.

30

4.3.Иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох арга хэмжээ авч хэрэгжүүлэх.

4.3.1. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын календарчилсан төлөвлөгөөний дагуу сургалтын график гарган сургалт, сурталчилгааг явуулсан байна. / 2016 оны жилийн турш/

4.3.1. ДЭМБ-ын календарчилсан төлөвлөгөөний дагуу эрүүл мэндийн мэдээлэл, сургалт, сурталчилгааг зохион байгуулж, хийгдсэн ажлуудын талаарх тайланг эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагуудаас авч нэгтгэн ЭМСЯ-нд мэдээлж ажиллаж байна. Үүнд: 26 төрлийн тэмдэглэлт өдрийг зохион байгуулж, 15000 гаруй иргэдийг эрүүл мэндийн мэдээлэл сургалт сурталчилгаанд хамруулсан байна “Эрүүл гэр бүл” өдөрлөг, сургалтыг Дэлхийн зөн олон улсын байгууллагатай хамтран зохион байгуулж, сургалтанд Сайнцагаан сумын төвийн 4 багийн 30 өрхийн гишүүд оролцсон. Эрэгтэйчүүдийн эрүүл мэндийг дэмжих 7 хоногийн хүрээнд Дэлхийн зөн ОУ-ын байгууллагатай хамтран “Эрүүл гэр бүл” сургалтыг 2 хүртлэх насны хүүхэдтэй 30 гэр бүлийг хамруулан зохион байгууллаа. Осол гэмтлээс сэргийлэх сарын аяны хүрээнд нээлттэй мэдээллийн өдөрлөгийг зохион байгуулж Түлэгдэлт, Хөлдөлт сэвдээр үйлчлүүлэгчдэд сургалт хийлээ. Тус сургалтанд 84 үйлчлүүлэгч, 26 эмч, эмнэлгийн ажиллагсад оролцсон. Хүүхдийг түлэгдэлтээс урьдчилан сэргийлэх, Осголт, хөлдөлтөөс урьдчилан сэргийлэх, авах арга хэмжээ, яаралтай тусламж зэрэг гарын авлагыг тараав. Тамхитай тэмцэх дэлхийн өдрөөр нээлттэй мэдээллийн өдөрлөгийг ард, иргэд, үйлчлүүлэгчид, хэвтэн эмчлүүлэгчдэд, эмнэлгийн ажилчдад зохион байгуулж, өдөрлөгт 52 хүн оролцсон байна. Тамхины хорын талаар шинээр 4 санамж боловсруулан тарааж, даралт ихтэй 13 хүнд зөв зохистой хооллох, тамхинаас татгалзах, хөдөлгөөн хийх, биеийн жингээ бууруулах талаар зөвлөгөө өглөө. Эрүүл мэндийн байгууллагуудын “Нээлттэй хаалганы өдөр”-ийг зохион байгуулж, хийн дасгалын үзүүлбэр үзүүлж, эрүүл мэндийн байгууллага бүр өөр өөрийн тусламж үйлчилгээний хүрээнд иргэдэд үзлэг, зөвлөгөө, мэдээллийг өглөө. Нээлттэй хаалганы өдөрлөгт нийт 60 гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтэн, 120 гаруй иргэд оролцлоо. Тэмдэглэлт өдрүүдийг зохион байгуулснаар иргэд сар бүрийн тэмдэглэлт өдрүүдийг мэддэг болсон байна.

30

Page 12: 2016 - du.mohs.gov.mndu.mohs.gov.mn/web/wp-content/uploads/2018/10/2016-on-hagas-jil-Tuluvuluguunii...“Төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны

12

4.3.3. Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй хамтран график төлөвлөгөө гарган иргэдэд чиглэсэн эрүүл мэндийн мэдээлэл, сургалт сурталчилгаа явуулна. /“Дундговь” ТВ-ээр нэвтрүүлгүүд хийгдэж, “Дундговийн амьдрал” сонинд 7 хоног тутам мэдээлэл өгөх/ / 2016 оны жилийн туршид/

4.3.3. Цоглог телевизтэй хамтран ажиллах гэрээг байгуулан ажиллаж байна. Цоглог телевизээр “Улаан бурханы өвчлөл, өнөөгийн байдал” сэдвээр ярилцлага өгч, “Осол гэмтлээс урьдчилан сэргийлье” богино хэмжээний нэвтрүүлэгийг 5 удаагийн давтамжтай 22 удаа явууллаа. “Дундговийн амьдрал” сонинд 6 төрлийн материал нийтлүүлж, “АС” цогцолбороор Элэгний хорт хавдар”, “Эрт илрүүлэг үзлэгт хамрагдацгаая”, “Улаан бурхан өвчнөөс урьдчилан сэргийлье”, “Нэмэлт дархлаажуулалтандаа хамрагдацгаая” сэдвээр иргэдэд мэдээлэл өгөв. Аймгийн Дундговь телевизэд 2016 оны хагас жилийн байдлаар цаг үеийн мэдээ 28-ийг явуулав. “Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулж, хавдрын өвчлөлийг бууруулья” жилийн ажлын хүрээнд “Дундговь” ТВ-ээр “Кофе” ярилцлаганд Хавдрын өвчлөлийн өнөөгийн байдал, зонхилон тохиолдож буй хавдрын өвчлөлүүдээс урьдчилан сэргийлэх нь, хавдрын эрт илрүүлэгт иргэн бүр ямар хугацаанд ямар шинжилгээнүүдийг өгөх ёстой зэрэг сэвдүүдээр мэдээллийг ард иргэдэд өгсөн. Нээлттэй хаалганы өдөрлөгийн зохион байгуулсан тухай мэдээллийг аймгийн Цоглог ТВ-д өглөө.

30

4.4. Амьдралын буруу хэвшлээс үүдэлтэй өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах

4.4.2. “Амьдралын зөв хэвшилтэй иргэдийн клуб”-тэй хамтран биеэ тэтгэн чийрэгжүүлэх, аэробик , гүйлт, зөв хоололтын талаар сургалтыг зохион байгуулж, хичээлэгсдийн тоог нэмэгдүүлнэ. /2016 оны жилийн турш/

4.4.2. Эрүүл мэндийн газрын “Эрүүл амьдрах ухаан сургалтын төв”-д “Амьдралын зөв хэвшилтэй иргэд”-ийн клуб байгуулагдан тогтмол хичээллэж, биеийн илүүдэл жингээ доод тал нь 5 кг, дээд тал нь 25 кг хүртэл хассан үр дүнтэй байна. Энэ клубт тогтмол 54 хүн хамрагдаж байна. ЭМГ-ын энхтайвны корпусын мэргэжилтэнтэй хамтран 7 хоногийн 1 өдөр эрүүл хоололтын сургалтыг зохион байгуулж, эрүүл хоолны ач холбогдолын талаарх мэдлэг авч өөрсдөө эрүүл хоол хийж байна. Эрүүл хоолны сургалтанд нийт давхардсан тоогоор 77 хүн хамрагдаад байна. Мөн хуучин ЭМГазрын байранд “Рейки, биеэ тэтгэн чийрэгжүүлэх хийн дасгал”-аар өдөр бүр 20-30 хүн тогтмол хичээллэж бие бялдраа чийрэгжүүлж, эрүүлжүүлэх арга хэмжээг авч ажиллаж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигын дагуу бие бялдрын хөгжилт, чийрэгжилтийн түвшин тогтоох сорилд нийт 14 байгууллагын ажилчдыг хамруулсан сорилын дүнг гаргахад нийт хамрагдсан 265 хүнээс 56,3% нь А-В буюу хангалттай, 41,1% нь C-D буюу дунд, 4,6,% нь F буюу хангалтгүй муу гэсэн үнэлгээтэй байв. Биеийн жингийн индексээр хэвийн жинтэй 44,5%, илүүдэл жинтэй 33,4%, таргалалтын 1-р зэрэгтэй 17,2%, таргалалтын 2-р зэрэгтэй 4,9%-ийг тус тус эзэлж байна.

25

4.4.3. Цагаандэлгэр, Дэрэн, Дэлгэрцогт, Баянжаргалан, 2 өрх, Сайнцагаан сумдын эрүүл мэндийн төвүүдэд НЭМ-ийн үндэсний хөтөлбөр, стратегиудын хэрэгжилтийн байдалд шалган туслах багийг хөтөлбөр хариуцсан эмч,

4.4.3. Нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр хэрэгжиж байгаа үндэсний хөтөлбөр, стратегиудын хэрэгжилтэд үнэлгээ хийх, иргэдэд мэдээлэл сургалтыг Гурвансайхан, Өндөршил, Баянжаргалан, Говь-Угтаал, Цагаандэлгэр сумдын эрүүл мэндийн төвүүдэд үндэсний хөтөлбөр, стратегийн хэрэгжилтийн явцад үнэлгээ хийлээ. “Амьдралын буруу дадал хэвшлээс үүдэлтэй өвчнөөс сэргийлэх, хянах” үндэсний хөтөлбөр, Хорт хавдраас сэргийлэх” үндэсний дэд хөтөлбөр, “Элэгний хорт хавдраас сэргийлэх” үндэсний стратеги, “Эрүүл зан үйлийг

30

Page 13: 2016 - du.mohs.gov.mndu.mohs.gov.mn/web/wp-content/uploads/2018/10/2016-on-hagas-jil-Tuluvuluguunii...“Төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны

13

мэргэжилтнүүдийг тусгай удирдамжийн дагуу бүх сумдад ажиллуулна.

төлөвшүүлэх мэдээлэл, сургалт, сурталчилгаа” үндэсний стратеги, “Тамхины хор хөнөөлтэй тэмцэх, сэргийлэх” үндэсний стратеги, “Зөв хооллох, дасгал хөдөлгөөнийг дэмжих” үндэсний стратеги, “Нөхөн үржихүйн эрүүл мэнд” үндэсний стратегиудын хэрэгжилтийн хүрээнд сумдын төрийн болон төрийн бус байгууллагуудын ажилчид, албан хаагчид болон малчид, иргэдэд, ЭХО, дотор, эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн нарийн мэргэжлийн үзлэгийг хийж зөвлөмж өглөө. “Хавдрын айдасгүй амьдралын төлөө хамтдаа” уриаг хэрэгжүүлэн амьдралын зөв дадал хэвшилд суралцах, сэргийлж болох өвчлөлүүдээс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэн эмчлүүлэх талаар эрүүл мэндийн мэдээлэл, зөвлөмжийг өгч, Үзлэгээр ЭХО, Эрэгтэйчүүд, Эмэгтэйчүүд, доторын эмч нарыг үзлэг хийж 2600 гаруй иргэд хамрагдлаа. Үзлэгт 189 өвчлөлийг илрүүлэн, 78 хүнийг эмчлэн эрүүлжүүлсэн байна. 3 дагч шатны эмнэлэгт 3 хүнийг илгээлээ. Шалган туслах багийн үнэлгээгээр сумдад хэрэгжиж буй стратеги, хөтөлбөрийн хэрэгжилт 50-55 хувьтай байв.

Тав . “Зоонозын халдварт өвчин болон шинэ сэргэж буй халдварт өвчнийг оношлох, урьдчилан сэргийлэх ажлын чанарыг сайжруулах, гамшгийн үеийн бэлэн байдлыг хангаж ажиллах” байгууллагын стратеги зорилтын хүрээнд:

5.1 Байгалийн голомт хяналтын тандалт, хайгуул шинжилгээ хийх

5.1.2. Хачгаар дамжих халдварын байгалийн голомт хяналтын тандалт хайгуул шинжилгээг Эрдэнэдалай сумын нутагт хийх /2016 оны 2-р улиралд/

5.1.2. Хачигт халдварын хайгуул шинжилгээг Эрдэнэдалай сумын Цагаан-Овоо, Сангийн далай багийн нутагт 36000 га талбайг хамруулан 04 сарын 12-ноос 04 сарын 14-ыг хүртлэх хугацаанд хийж гүйцэтгэв. Шинжилгээний хугацаанд бэлчээрт 34 дарцаг/км ажиллан 80 хачиг, 4 цэгт газарт 20 малд хачиг хайгуулдан 10 хачиг цуглуулан нийт 90 хачиганд холбогдох судалгааг хийн хачгуудын зүйлийн бүрдэл, тархалт, тоошил,.байгаль цаг уурын онцлог шинжүүдийг судлан, дүгнэлт өгөв Цуглуулсан хачгийн эпизоотологийн холбогдол, идэвхжлийн байдалд үнэлэлт дүгнэлт өгөхөөр 90 хачгийг ЗӨСҮТөвийн лабораторит шинжилгээнд хүргүүлээд байна. Үр дүн: Судалгаанд хамрагдсан нутагт D.nuttalli зүйлийн хачиг тархсан, бэлчээр дэхь хачгийн тоошил 2,35 дарцаг/км, нэг мал дахь хачигны ноогдоц 0,5 байлаа. Бэлчээрийн хачгийн тоошил 2014 он Цагаандэлгэр (0,47) ,2015 он Дэрэн (1,68) сумдаас өндөр байна.

30

5.1.3. Ус намгийн шувуудын тооллого, ажиглалт судалгааг Адаацаг, Дэрэн, Цагаандэлгэр сумдын нутагт хийх /2016 оны 2, 3-р улиралд/

5.1.3. 05 сарын 02-ноос 05 сарын 03 ны хооронд Сайнцагаан, Адаацаг, Дэрэн, Цагаандэлгэр сумдын нутагт тогтсон нуур усанд нүүдлийн шувуудын ажиглалт тандалт, тооллого хийлээ. Адаацаг сумын Баруун хар толгойн нуур, Цагаандэлгэр сумын Цэгээний нуур, Нарийн хар нуур, Дэрэнгийн Сангийн далай, Хороотын нууранд тогтсон нуур ус байхгүй нүүдлийн шувууд ажиглагдаж тоологдоогүй.

Харин Адаацаг сумын, Сүм хөх бүрд, Сайнцагаан сумын Тэвшийн говийн уурхайн урд нууранд нийт 9 зүйлийн 320 ус намгийн шувуу тоологдлоо. Үр дүн: Ажиглалт тооллогын үед хөдөлгөөний идэвхи муутай, үлбийж ноомойрсон, зан байдал дуу авианы өөрчлөлттэй, өвчилсөн болон үхсэн шувууд тааралдаагүй шувуудын дунд томуу өвчин гарах эрсдэл бага байгаа нь хүний

30

Page 14: 2016 - du.mohs.gov.mndu.mohs.gov.mn/web/wp-content/uploads/2018/10/2016-on-hagas-jil-Tuluvuluguunii...“Төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны

14

өвчлөл гаргах эрсдэл мөн бага байна. 2015 оны эхний хагас жилийн байдалтай харьцуулахад нэг нуур усанд 5 зүйлийн 149 ус намгийн шувуу тоологдож байсан бол энэ жил шувуудын зүйлийн бүрдэл баялаг тоошил өндөр байлаа.

5.2. Олон улсын хөл хориот өвчин болон шинээр сэргэн тархах өвчнүүдийг тандан судлах, сургалт сурталчилгаа явуулах

5.2.2. Боомын хяналт, шинжилгээг Дэрэн, Цагаандэлгэр, Эрдэнэдалай, Сайнцагаан сумдад хийх /2016 оны 2,3-р улиралд/

5.2.2. Аймгийн Дэрэн сумын Долоодын дов, Цагаандэлгэр сумын Азарган ухаа, Эрдэнэдалай сумын Түлээт, Хулд сумын Дөшин жирэм зэрэг боом өвчнөөр үхсэн малыг булсан газар болон үхсэн газраас боомын хяналтын шинжилгээнд сорьц дээжлэн шинжилэхд боом өвчний үүсгэгч илрээгүй. Сүүлийн жилүүдийн хяналт шинжилгээнд голомт гараагүй.

30

5.2.3. “Зоонозын халдварт өвчин” сэдэвт бүсчилсэн сургалтыг Эрдэнэдалай сумын сум дундын эмнэлгийг түшиглэн баруун бүсийн сумдыг хамруулан зохион байгуулах /2016 оны 1-р улиралд/

5.2.3. “Зооноз халдварт өвчний эрсдэлийг бууруулах нь” сэдэвт бүсийн сургалтыг 2016 оны 03 дугаар сарын 31-нээс 4 дүгээр сарын 01-ний өдрүүдэд Эрдэнэдалай суманд зохион байгуулж Эрдэнэдалай, Дэлгэрхангай, Адаацаг, Луус, Хулд, Сайхан-овоо сумдын эрүүл мэндийн төвүүдийн эмч ажиллагсад нийт 75 хүн оролцлоо. Тус сургалтаар тарваган тахал, боом, галзуу, хачигт халдвар зэрэг халдварт өвчний оношлогоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэх арга хэмжээ, улсын хэмжээний зоонозын халдварт өвчний төлөв байдал, Дундговь аймгийн хэмжээнд хийгдсэн хачигт халдвар, тарваган тахлын байгалийн голомт хяналтын шинжилгээний дүнгийн талаар мэдээлэл хийж, зоонозын халдварт өвчнүүдээр самбар үзүүлэн гаргаж байгууллагын үйл ажиллагааг сурталчиллаа. “Зооноз халдварт өвчний эрсдэлийг бууруулах нь” сэдэвт бүсийн сургалт нь анхан шатны эрүүл мэндийн төвийн эмч, мэргэжилтнүүдэд шинэ болон сэргэн тархаж буй халдвар, зоонозын халдварт өвчний талаарх мэдлэг хандлага, хамтын үйл ажиллагааг сайжруулсан үр дүнтэй сургалт болсон. Сургалтын дараа оролцогчдоос мэдлэг шалгах сорилын тестээр шалгалт авахад мэдлэгийн түвшингийн дундаж 85%- тай үнэлэгдсэн байна.

30

5.3. Эрүүл мэндийн байгууллагуудад гамшгаас хамгаалах бэлэн байдлыг хангуулж, сургалт сурталчилгаа хийх

5.3.3. Нийтийг хамарсан ноцтой байдал /гэмтэл, бэртэл, түлэгдэлт, осголт, хөлдөлт, хоолны болон архины хордлого, гамшиг осол / зэрэгт яаралтай хариу арга хэмжээ авч ажилласан байна. /2016 оны жилийн турш//

5.3.3. “Гамшгийн аюулын зарлан мэдээлэх дохио дамжуулах журам” –ыг танилцуулах, газар хөдлөлтийн үеийн бэлэн байдлын талаарх сургалтыг зохион байгуулж сургалтанд аймгийн нэгдсэн эмнэлэг, 2 өрхийн эрүүл мэндийн төв, Сайнцагаан сумын эрүүл мэндийн төв, зооноз өвчин судлалын төв, уламжлалт анагаах ухааны төвийн эмч эмнэлгийн мэргэжилтнүүд нийт 157 хүн хамрагдлаа. “Гамшгийн аюулын зарлан мэдээлэх дохио дамжуулах журам” –ын дагуу газар хөдлөлтийн үеийн бэлэн байдлын дуут дохиогоор ажиллах дадлага сургуулилтанд эрүүл мэндийн салбарын мэргэжлийн анги бүрэн бүрэлдэхүүнээр, эмч эмнэлгийн мэргэжилтэн ажилчид 365 хүн, үйлчлүүлэгчид 58 хүн хамрагдлаа. 2016 оны эхний хагас жилийн байдлаар түлэгдэлтэй 11, осголт, хөлдөлттэй 3, осол гэмтэлтэй 123, архины хорлоготой 1 хүн тус тус хэвтэн эмчлүүлж, 7,2 сая төгрөг зарцуулан эмчилсэн байна. Нийтийг хамарсан ноцтой байдалд үүссэн гамшиг осол гараагүй байна.

30

Page 15: 2016 - du.mohs.gov.mndu.mohs.gov.mn/web/wp-content/uploads/2018/10/2016-on-hagas-jil-Tuluvuluguunii...“Төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны

15

Зургаа. “Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, Ариутгал халдваргүйтгэлийн чанарыг сайжруулах” байгууллагын стратеги зорилтын хүрээнд:

6.1. Эрүүл ахуй, ариутгал халдваргүйтгэлийн чанарыг сайжруулж, хог хаягдлын менежментийг сайжруулах

6.1.3. Монгол улсын Эрүүл ахуйн тухай хуулийг сурталчилах, хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэх

6.1.3. Монгол улсын Эрүүл ахуйн тухай хуулийг сурталчилах, хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэх Эрүүл ахуйн тухай хуулийг хэрэгжүүлэх талаар аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч ажилчдад 2 удаагийн, сум өрхийн эрүүл мэндийн төвийн эмч эмнэлгийн ажилчдад 3 удаагийн сургалтыг зохион байгуулж нийт 158 хүнийг хамруулсан. Мөн хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой холбогдох тушаал журмыг өөрчлөхөд оруулах саналаа ЭМСЯ-нд хүргүүлсэн. Эрүүл ахуйн тухай хуулийг сургалчлах ажлыг орон нутгийн цоглог болон дундговь телевиз, онцгой байдлын АС цогцолбороор тус тус мэдээлэл бэлтгэж хүргэлээ. Мөн гарын авлага тараах материал 200ш-ийг бэлтгэн нээлттэй хаалганы мэдээллийн өдрөөр ард иргэдэд тараалаа.

30

6.2. Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлж, дархлаажуулалтын хэвийн үйл ажиллагааг хангах

6.2.1. Халдварт өвчин болон Улаанбурхан өвчнөөс урьдчилан сэргийлэх сургалт сурталчилгааг Төрийн болон төрийн бус байгууллагуудаар хийсэн байна. /2016 он, жилийн турш/

6.2.1. Дэлхийн Зөн Дундговь орон нутгийн хөгжил хөтөлбөртэй хамтран гэр бүлийн өдөрлөгийг зохион байгуулж, тус өдөрлөгт хамрагдсан 85 хүнд халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх сургалтыг явууллаа. Улаанбурхан өвчнөөс урьдчилан сэргийлэх, голомтын дархлаажуулалтанд хамрагдах тухай мэдээллийг Дундговь телевиз болон аймгийн Засаг даргын шуурхай хуралд танилцуулсан. Томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх сургалтыг 3, 4, 5 цэцэрлэгийн эцэг эхчүүдэд зохион байгуулж нийт 68 хүн хамрагдсан. Улаанбурхан болон бусад амьсгалын замаар дамжих халдварт өвчнөөс сэргийлэх аргазүйн зөвлөмж боловсруулан ЭМГ-ын веб хуудас болон Facebook цахим хуудсанд тус ус байршууллаа. Аймгийн төвийн 7-н цэцэрлэг, 1 сургууль, Мандал сургуулийн багш ажилчид, сурагчид, Тахарын албаны ажилчид, онцгой байдлын хэлтсийн алба хаагчдад халдварт өвчин, улаанбурхан өвчний талаар мэдээллийг өгч гарын авлага 350 ширхэгийн тарааж, нийт 153 хүн хамрагдлаа. Үр дүн: Халдварт өвчнөөс сэргийлэх мэдлэг сайжирч, урьдчилан сэргийлэх аргад суралцсан.

30

6.2.3. Дархлаажуулалтын 10 хоногийг зохион байгуулж, товлолын дархлаажуулалтын хамралтыг нэмэгдүүлэн, урвал хүндрэлийн тандалтыг сайжруулна. /2016 он, 2, 3 улирал/

6.2.3. 2016 оны 05 сарын 12-31-ны хооронд нэмэлт дархлаажуулалтын үйл ажиллагааг зохион байгуулж аймгийн хэмжээнд дархлаажуулалтын байнгын цэг 16, түр цэг 4, явуулын 20 багийг тус тус ажиллуулан18-30 насны нийт 6209 залуучуудыг дархлаажуулалтанд хамруулж хамралт 85,2%-тай байна. Дархлаажуулалтанд хамрагдаагүй залуучуудыг шалтгаанаар авч үзвэл жирэмсэн-20%, татгалзсан-2%, сүүлийн 1 сарын хугацаанд вакцинд хамрагдсан-3,6%, өндөгний харшилтай-1,2%, улаанбурханаар өвдөөд сар болоогүй-1,4%, өөр орон нутагт яваа- 71,8% байна. Сар бүр товлолын дархлаажуулалтын хамралт зарцуулалтын тайланг 15 сумаар нэгтгэн гаргаж, товлолын дархлаажуулалтаас хоцорсон хүүхдийг нөхөн дархлаажуулах ажлыг сар бүр зохион байгуулан ажиллаж байна. 2016 оны эхний 5 сарын байдлаар дархлаажуулалтын хамралт 99,2% байна. Дархлаажуулалтын

30

Page 16: 2016 - du.mohs.gov.mndu.mohs.gov.mn/web/wp-content/uploads/2018/10/2016-on-hagas-jil-Tuluvuluguunii...“Төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны

16

дараах урвал хүндрэлийн тандалтын сургалтыг 4, 6 дугаар саруудад эмнэлэг эрүүл мэндийн төвүүдийн их эмч, вакцинатор сувилагч нарт зохион байгуулж сургалтанд нийт 77 хүн хамрагдлаа. Сургалтын үр дүнд эмч эмнэлгийн мэргэжилтний дархлаажуулалтын дараах урвал хүндрэлийн талаарх мэдлэг сайжирч, тандалтыг үр дүнтэй чанартай зохион байгуулахад чухал ач холбогдолтой байлаа. Үр дүн: 18-30 насны залуучуудыг дархлаажуулах нэмэлт дархлаажуулалтын хамралтын 85,2%, товлолын дархлаажуулалтын хамралт 99,2%, дархлаажуулалтын дараах урвал хүндрэл бүртгэгдээгүй байна.

Долоо . “Эм зүйн бодлогын зорилтыг хангах” байгууллагын стратеги зорилтын хүрээнд:

7.1. Нянгийн эсрэг үйлдэлтэй эмэнд тэсвэржсэн нянг хянах, урьдчилан сэргийлэх, антибиотикийн зохистой хэрэглээг төлөвшүүлж, сургалт сурталчилгаа хийх

7.1.2. Антибиотикийн зохистой хэрэглээ болон эмч нарын жор бичилт, эмийн сангийн үйл аижллагаанд хяналт тавьж, ёс зүйн дүрмийн дагуу хариуцлага тооцдог тогтолцоог шинээр бий болгож, төлөвшүүлнэ. /2016 он, улирал бүр/

7.1.2. ЭМС-ын 448, дугаар тушаал Антибиотикийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх, эмэнд нянгийн тэсвэржилт үүсэхээс сэргийлэх тухай стратегийг хэрэгжүүлэх зорилтын хүрээнд хийгдэж байгаа үйл ажиллагааг иргэдэд хүргэх мэдээллийн удирдамжийг эмнэлэг, эрүүл мэндийн төвүүдэд хүргүүлэн дараах ажлыг зохион байгуулсан. Эмийн сангууд улирал бүр антибиотик эмийн татан авалтын тоо, хүлээн авсан жорын тоо, үлдэгдэл антибиотикийн тайлангаас авч үзэхэд түрүү оноос 2.5% буурсан байна. Нэгдсэн эмнэлэгт "Антибиотикийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх, эмэнд нянгийн тэсвэржилт үүсэхээс сэргийлэх стратеги" - н хэрэгжилтийг хангах үүднээс 2016 онд 5 чиглэлийн ажлыг зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна. Бүрэн хэрэгжиж байгаа 3, дутуу хэрэгжиж байгаа 2 ажил байна. Төлөвлөгөөний хэрэгжилт 80%. Эмнэлгийн хэмжээнд тасалдал үүссэн эм тариа, эмчилгээнд шинээр нэвтэрсэн эм болон антибиотик мэдрэг чанарын үзүүлэлтийн талаар эмч мэргэжилтнүүдэд цаг тухай бүр нь танилцуулж ажиллаж байна. Нэгдсэн эмнэлэгт нийт хэвтэн эмчлүүлсэн өвчтний тоо 2434 үүнээс антибиотик эмийн эмчилгээ хийсэн өвчтний тоо 1857 хүн ба хэвтэн эмчлүүлсэн хүмүүсийн 73.1% антибиотик эмчилгээ хийлгэсэн байна. Антибиотик мэдрэг чанар тодорхойлсон хүний тоо 859 байна. Антибиотик эмийн жор бичилт 3.5% сайжирсан. Үр дүн: Нийт хэвтэн эмчлүүлсэн өвчтөний дунд антибиотик эмийн эмчилгээ хийлгэсэн өвчтний эзлэх хувь 71,3% болсон нь түрүү оны мөн үеийхтэй харицуулахад 88,4% буурсан үзүүлэлттэй байна. Эмч нарын үр дүнгийн гэрээний заалтанд эмч нарын жор бичилтийг тооцон ажиллаж байна.

30

7.2.1 Сумдын ЭЭС-гийн эрхлэгч

7.2.1 Эмийн эргэлтийн санг сумын эрүүл мэндийн төвд шилжүүлснээр төрийн өмчит байгууллагын статустай болж, эмийн сангийн үйл ажиллагаа тогтворжиж,

25

Page 17: 2016 - du.mohs.gov.mndu.mohs.gov.mn/web/wp-content/uploads/2018/10/2016-on-hagas-jil-Tuluvuluguunii...“Төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны

17

нарыг эмнэлэгт нь шилжүүлэх талаар бодлого хэрэгжүүлж, ИТХ-аар оруулан ажлын уяалдаа холбоог сайжруулна. /2016 он 2-р улиралд/

хөдөөгийн хүн амыг зайлшгүй шаардлагатай эмээр тасралтгүй ханган, эмийн мэргэжилтнүүд хуульд заасны дагуу нийгмийн баталгаагаар хангагдах боломжтой болгох асуудлаар аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд санал оруулахад дэмжигдээгүй. Эрүүл мэндийн сайдын “Төлөвлөгөө батлах тухай” 2014 оны 425 дугаар тушаалд “ Эмийн эргэлтийн санг сумын эрүүл мэндийн төвд нэгтгэн оруулна гэж заагдсан боловч эрүүл мэндийн төвүүдийн 2016 оны төсөвт цалин суугдаагүй тул шилжих боломжгүй байна. Эрүүл мэндийн газраас ЭМСЯ-нд Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найрууллаганд дээрх асуудлын талаар саналаа хүргүүлсэн. 2017 оны Эрүүл мэндийн төвийн төсөвт эмийн санч нарын цалинг тусгуулхаар хүсэлтээ гаргаад байна

7.2. Эмийн эргэлтийн санг тогтвортой ажиллах нөхцөл бололцоог хангах, иргэдийн эм олголтонд хяналт тавих

7.2.2. Аймгийн хэмжээнд үнэгүй эм олгох журмыг хэрэгжүүлэн, шаардлагатай иргэд хүлээгдэл, чирэгдэлгүй үйлчилсэн байна. /2016 оны турш/

7.2.2. Монгол улсын Эрүүл мэндийн сайд, Сангийн сайдын хамтарсан 2012 оны 4-р сарын 20-ны өдрийн 129/100 тоот тушаалын дагуу төлбөрийг нь төр хариуцах эмийг ард иргэдэд тогтмол олгон ажиллаж байна. 2016 оны 1-р улирлын байдлаар нийт 83 хүнд 15 нэр төрлийн 2 372 530 төгрөгний эм тариаг үнэгүй олгосон. Үнэгүй эм олголтыг аймгийн нарийн мэргэжлийн эмч нарын хурлаар хэлэлцэн олгож байна. Өвчлөлийн байдлаар авч үзвэл: Хорт хавдартай 31, чихрийн болон чихрийн бус шижин өвчтэй 44, бамбай булчирхайн дутмагшилтай 5 , Эпилепси өвчтэй 2 хүнд , сэтгэцийн эмгэгтэй 1 хүнд тус тус олгосон байна. 2016 оны 2 - р улиралд нийт 95 хүнд 1,855,840 төгрөгний эм тариаг үнэ төлбөргүйгээр олгосон байна. 2016 оны эхний хагас жилээр авч үзвэл нийт 178 хүнд 4,228,370 төгрөгний эм тариаг үнэ төлбөргүй олгосон байна. Тасалдсан эм тариа байхгүй байна. Оношийн заалтаар үнэгүй эм олгож байгаа иргэдийг хүлээгдэл чирэгдэлгүй үйлчилэхэд анхаарч, тухай иргэнийг ирсэн өдөрт нь шийдвэрлэж байх тал дээр анхааран ажиллаж байна.

30

Найм . “Монгол улсын мянганы хөгжлийн зорилтын хэрэгжилтийг хангах “ байгууллагын стратеги зорилтын хүрээнд:

8.1 0-5 насны хүүхдийн хяналтыг тусламж үйлчилгээг сайжруулах

8.1.2. Эхийн сүүгээр хооллох дэлхийн 7 хоногийн хүрээнд тусгай төлөвлөгөө гарган хэрэгжүүлж, зуны сувилалыг сум, өрхийн эрүүл мэндийн төвийг түшиглэн ажлуулсан байна. /2016 он, 2, 3-р улирал/

8.1.2. Орон нутгийн ДЗОУБ-тай хамтран Эхийн сүүгээр хооллох дэлхийн 7 хоногийн хүрээнд аймгийн төвийн Боржгонмандал, Өлзийтмандал өрхийн эрүүл мэндийн төв, Сайнцагаан сумын эрүүл түшиглэн зуны сувилалыг нээн ажиллуулж, хоол тэжээлийн бэрхшээлтэй 30 хүүхдийг хоолоор сувилж, чийрэгжүүллээ.

25

Page 18: 2016 - du.mohs.gov.mndu.mohs.gov.mn/web/wp-content/uploads/2018/10/2016-on-hagas-jil-Tuluvuluguunii...“Төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны

18

8.2. Хүн амын дунд сүрьеэгийн тархалт, нас баралтыг бууруулах зорилгоор эрт илрүүлэлт, төгс эмчилгээний чанарт тавих хяналтыг сайжруулах, хүн амын дунд сургалт, сурталчилгааг эрчимжүүлэх

8.2.2. Сүрьеэгийн тархалт нас баралтыг бууруулж, сүрьеэгийн хавьтлыг шинжилгээнд бүрэн хамруулах, өвчтөний хоол, эмчилгээний хяналтыг сайжруулна. /2016 он, жилийн турш/

8.2.2. Нэгдсэн эмнэлгийн сүрьеэгийн тасгийн үйл ажиллагаанд хяналт тавьж түрхэц эерэг гарсан эмчлүүлэгчийн эмчилгээний хяналт, сумын эрүүл мэндийн төвүүдээс ирүүлж байгаа сорьц тээвэрлэлтэнд үнэлгээ хийлээ. 2016 оны эхний 5 сарын байдлаар 6 тохиолдол илэрсэн буюу 10 000 хүн амд 1,4 хувийг эзэлж байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеээс 1,1 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Бүртгэгдсэн 6 тохиолдлын хавьтал болох 14 хүнийг хүнийг урьдчилан сэргийлэх үзлэг, рентген оношилгоо, сүрьеэгийн сорилд хамруулж, 1 хүүхдэд изиониазид урьдчилан сэргийлэх тунгаар уулгаж байна. Хоол эмчилгээний зардлыг Монголын сүрьеэтэй тэмцэх нийгэмлэгээс олгож, орон нутагт “Үлэмж зоогийн газар”-тай гэрээ байгуулан өдөр бүр хоол эмчилгээг өвчтөнүүдэд хүргэж, эмийг уулгахад сайн дурын идэвхтэн тогтмол хяналт тавин ажиллаж байна.

30

8.2.3. Иргэдэд сүрьеэгээс сэргийлэх талаар сургалт сурталчилгааг эрчимжүүлж, гарын авлагаар хангана. 2016 он, жилийн турш/

8.2.3. 2016 оны 3 дугаар сарын 24-нд сэдэвчилсэн төлөвлөгөөний “Дэлхийн сүрьеэтэй тэмцэх өдөр”-ийн арга хэмжээг аймгийн төв, сумдад зохион байгуулж иргэдэд “Сүрьеэ-эдгэрдэг өвчин”, “Сүрьеэ өвчнөөс сэргийлэх нь” агуулгын хүрээнд 1400 гаруй иргэдэд сургалт хийж, мөн сүрьеэ өвчний талаарх мэдлэг, хандлагыг “АХА” мэдлэг шалгах уралдаант тэмцээнээр зохион байгуулж, иргэдийн сүрьеэ өвчний талаарх мэдлэгийг дээшлүүллээ. Эмнэлгүүд нийт 9 төрлийн 6800 ширхэг сүрьеэ өвчин, түүнээс сэргийлэх, зовиур илэрсэн үед илрүүлэг үзлэг, шинжилгээнд хамрагдах талаарх зөвлөмж хуудсыг тараан сурталчилсан байна. Мөн эрүүл мэндийн газрын www.dundgovi.mohs.mn вэб сайт, facebook хуудсанд “Бидний ирээдүй сүрьеэгүй монголыг хүсэж байна”, “Хэрвээ та уушигны халдвартай сүрьеэгээр өвдсөн бол?” сэдэвт зурагт хуудас-зөвлөмжүүдийг байршуулан иргэдэд цахимаар мэдээллийг хүргэж байна.

30

8.3. Хүн амын дунд БЗДХ, ХДХВ/ДОХ-ын эрсдлээс урьдчилан сэргийлэх, тандалт судалгаа, илрүүлэг оношлогоог эрчимжүүлж, тархалтыг бууруулна.

8.3.2. Хүн амын дунд сургалт сурталчилгааг үе шаттайгаар зохион байгуулж, тандалт судалгааг хийж, илрүүлэг үзлэгийг нэмэгдүүлнэ. /2016 он, жилийн турш/

8.3.2. БЗДХ-аас сэргийлэх чиглэлээр аймгийн төвд Онцгой байдлын газар /42/, Театр /43/, Мэдээлэл холбоо-сүлжээний газар /7/, цэргийн анги /59/, МСҮТ-ийн оюутнууд /46/, Эрдмийн далай, Мандал, Говийн-Ирээдүй цогцолбор сургуулиудын дотуур байрны өсвөр насны сурагчид /185/, Сайнцагаан сумын зорилтот иргэд /229/ зэрэг 12 байгууллагын 2372 хүнд, 80 хүнд ганцаарчилсан сургалт, БЗДХалдварт өвчлөлтэй оношлогдсон 70 хүнд тус бүр зөвлөгөө, мэдээлэл, сургалт сурталчилгааг хийсэн. Эрүүл мэндийн салбарын “Нээлттэй мэдээллийн өдөрлөг”-өөр 2 төрлийн зөвлөгөө, санамж хуудсуудыг иргэдэд сурталчилан тарааж, 3 хайрцаг 432 бэлгэвчийг өгсөн. Сумдын эрүүл мэндийн төвүүд 56 удаагийн сургалт, арга хэмжээгээр давхардсан тоогоор 6300 гаруй хөдөөгийн нөхөн үржихүйн насны эрэгтэйчүүд болон эмэгтэйчүүдэд мэдээлэл сургалтийг хийж, зөвлөгөө өгсөн байна. БЗДХ-аас сэргийлэхэд өсвөр насныхныг онцгойлон анхаарч ЕБС-ийн сурагчид, МСҮТ-ын оюутнуудад хуваарь гарган хуваарийн дагуу сургалт сурталчилгаа тогтмол зохион байгуулж байна. БЗДХалдварын өвчлөл 2016 оны эхний 5 сарын байдлаар нийт халдварт өвчний 14,9% хувийг эзэлж байгаа нь урьд оны мөн үеэс 26,1%-иар буурсан үзүүлэлттэй байна.

30

Page 19: 2016 - du.mohs.gov.mndu.mohs.gov.mn/web/wp-content/uploads/2018/10/2016-on-hagas-jil-Tuluvuluguunii...“Төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны

19

8.4. Нөхөн үржихүйн эрүүл мэндийн шаардлагатай тусламж үйлчилгээг хүн бүрт хүргэж, эрхтэн тогтолцооны эмгэгийг илрүүлэх үзлэгийн зохион байгуулах

8.4.1 Өсвөр үе, нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн эрхтэн тогтолцооны эмгэгийг илрүүлж, эмчлэн эрүүлжүүлсэн байна. /2015 он,жилийн турш/

8.4.1. Өсвөр үеийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хуваарийн дагуу ГИЦС, Хүмүүнлэг сургуулийн 157 хөвгүүд, 315 охидыг урьдчилан сэргийлэх үзлэгт хамрууллаа. Үзлэгт хамрагдвал зохих охидуудаас 90.8% нь хамрагдаж 44.1%-д нь эрхтэн тогтолцооны эмгэг илэрснийг холбогдох нарийн мэргэжлийн эмчид илгээж, эрүүл ахуйн зөвлөгөөг өгч, 74 охидыг эмчлэн эрүүлжүүлэх арга хэмжээ авлаа. Эрүүл мэнд, спортын яам, НҮБ-ын Хүн амын сангийн дотоодын зөвлөхүүд оролцсон хяналт үнэлгээний баг “Нөхөн үржихүйн эрүүл мэнд” үндэсний 4 дэх хөтөлбөрийн хэрэгжилттэй танилцаж тулгамдсан асуудлын талаар шийдвэр гаргагч нар болон Эрүүл мэндийн газрын удирдлагуудтай ярилцлага зохион байгууллаа. Хяналтын үеэр Нэгдсэн эмнэлийн төрөх тасаг, эмэгтэйчүүдийн зөвлөгөө өгөх газар, өсвөр үеийн кабинетийн үйл ажиллагаатай танилцсан.

25

8.4.2. Жирэмсэн эмэгтэйчүүдийн тусламж үйлчилгээ сайжруулан жирэмсний эрт хяналтыг нэмэгдүүлсэн байна. /2016 он, жилийн турш/

8.4.2. ЭМС-ын 338 дугаар тушаалын дагуу хэвийн явцтай жирэмсэн эмэгтэйчүүдийг өрх, сумын эрүүл мэндийн төвд, өндөр өртөмтгий жирэмсэн эмэгтэйг нарийн мэргэжлийн эмчийн хяналтанд хянаж байна. Жирэмсний хяналтын чанарыг сайжруулах талаар ЭМГ-ын даргын А/61 тушаалыг эмнэлэг, эрүүл мэндийн төвүүдэд хүргүүлж, тушаалын хэрэгжилтийг сар бүрээр тооцон ажиллахыг эмнэлэг, эрүүл мэндийн төвийн дарга нарт үүрэг болгосон. Эх баригчдын мэдлэг, ур чадварыг сайжруулах, залуу эх баригчдыг ажлын байран дадлагажуулах зорилгоор “Эх баригч солилцоо”-г Цагаандэлгэр, Дэлгэрцогт сумдад зохион байгууллаа. Мөн жирэмсний хяналтыг сайжруулах 5 сарын болзолт уралдааныг эмнэлэг, эрүүл мэндийн төвүүдийн дунд зарлаж, 2дах шатлалын тусламж үйлчилгээ үзүүлэгч эх баригч нарт анхан шатны тусламж, үйлчилгээ үзүүлэгч эх баригч нарыг хариуцуулан өгч, тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулан ажиллаж байна. 2016 оны эхний хагас жилийн байдлаар жирэмсний эрт хяналт 82,0 хувьтай байна. Өнгөрсөн он ымөн үеэс 0,5 хувиар өссөн.

30

Ес . “Иргэдийн өргөдөл гомдлыг шийдвэрлэх, мэдээлэх, түүний мөрөөр зохиох ажлыг эрчимжүүлэх” байгууллагын стратеги зорилтын хүрээнд:

9.1. Иргэдээс ирсэн санал, өргөдөл гомдлыг хүлээн авч хугацаанд нь хариуг өгч, олон нийттэй харилцах төвд ирсэн өргөдөл, гомдлыг шийдвэрлэх ,

9.1.1. Иргэдээс гарсан санал, өргөдөл гомдол хугацаандаа шийдвэрлэгдсэн байна. /2016 он, улирал бүр /

9.1.1. Аймгийн Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлгийн хэмжээнд 2 дугаар улирлын байдлаар нийт 49 өргөдөл, гомдол ирснийг бүртгэл хяналтад авч, өргөдөл, гомдлыг хуулийн хугацаанд 100% шийдвэрлэж эзэнд нь хариуг хүргэлээ. Нийт өргөдөл, гомдлын 39 буюу 79,6% нь бичгээр, 6 буюу 12,2% нь амаар, 4 буюу 8,2% утсаар ирснийг холбогдох байгууллага, албан тушаалтан хуулийн хугацаанд шийдвэрлэн хариуг өгсөн болно. Нийт өргөдөл, гомдлын 8 буюу 16,3% нь санал, 16 буюу 32,7% нь гомдол, 25 буюу 51,0% нь хүсэлт байсан. Өргөдөл, гомдлыг агуулгаар нь өссөн дүнгээр авч үзвэл дараах санал, хүсэлт, гомдол өндөр хувьтай байна. Үүнд: Ажилд орохыг хүссэн 22,8, сургалтанд хамруулж өгөхийг хүссэн 14,3, Өлзийт мандал өрхийн ЭМТөвийн үйл ажиллагаатай холбоотой 12,2, Нэгдсэн эмнэлгийн эмчилгээ үйлчилгээний чанар, хүртээмжтэй холбоотой 10,2%-тай байна.

30

Page 20: 2016 - du.mohs.gov.mndu.mohs.gov.mn/web/wp-content/uploads/2018/10/2016-on-hagas-jil-Tuluvuluguunii...“Төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны

20

Ирсэн өргөдөл, гомдлын 77.6% нь байгууллагын удирдлага, 22,4% нь төрийн бодлого шийдвэрийн хүрээнд шийдвэрлэсэн байна. Иргэдээс төрийн байгууллагад хандаж гаргасан өргөдөл, гомдол, санал, хүсэлт урьд оны мөн үеэс 16,3 хувиар буурсан байна.

9.1.2. ЗГ-ын 1111, аймгийн Засаг даргын тамгын газрын олон нийттэй харицах төвийн 7059106 ирсэн өргөдөл, гомдол санал хүсэлтийг шийдвэрлэгдсэн байна. /2016 он, тухай бүр /

9.1.2. Засгийн газрын 1111 төвд өргөдөл гомдол ирээгүй. Аймгийн ЗДТГ-ын 7059106-д 3 гомдол ирсэн. Өлзийтмандал өрхийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаатай холбоотой -2, Боржгонмандал өрхийн эрүүл мэндийн төвийн сувилагчийн харьцаа хандлагатай холбоотой -1 гомдол ирснийг зохих журмын дагуу шийдвэрлэв.

30

9.1.3. ЭМГ-ын иргэдтэй уулзах өрөөг тогтмол ажиллуулж тохижуулсан байна /2016 он, тухай бүр /

9.1.3. МУЗГ-ын 2009 оны 143 дугаар тогтоолын дагуу үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдлын хүрээнд байгууллагын эрхэм зорилго, үйл ажиллагааны стратегийн зорилт, зорилго, тэргүүлэх чиглэл болон тэдгээрийн хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээг байгууллагын цахим хуудас болон мэдээллийн самбарт ойлгомжтой байдлаар байрлуулан мэдээлж байгаа ба төрийн үйлчилгээ үзүүлж байгаа ажил хариуцсан албан хаагчийн овог, нэр, албан тушаал, хариуцсан ажил, ажиллах журам, харилцах утас зэрэг мэдээллийг багтаасан самбарыг байгууллагын үүдэнд байршуулан иргэдийг үйлчилгээ авахад саадгүй боллоо. Эрүүл мэндийн газарт уулзалтын өрөө гарган байнга нээлттэй ажиллаж, 2016 оны эхний хагас жилийн байдлаар нийт 5 иргэний санал гомдлыг хүлээн авч шийдвэрлэсэн байна. Өрөөний тохижилтонд анхаарч ширээ сандал, самбар, өргөдөл гомдол хүлээн авах хайрцаг зэргийг байршууллаа.

Арван . “Эрүүл мэндийн удирдлагын мэдээллийн тогтолцоог хөгжүүлэх, бэхжүүлэх нь” байгууллагын стратеги зорилтын хүрээнд:

11.1. Эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагаа, хүн амын тайлан мэдээг авах нэгтгэх.

10.1.2. Хүн амын өвчлөл эндэгдлийн мэдээг сар тутам авч нэгтгэн ЭМХТөвд цаасан болон цахим баазаар хүргүүлсэн байна. /2016 он, сар бүр /

10.1.2. Хүн амын төрөлт, нас баралт, өвчлөл эндэгдлийн мэдээг Аймгийн нэгдсэн эмнэлэг, сум, өрхийн эрүүл мэндийн төв, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудаас сар тутам хүлээн авч нэгтгэн ЭМХТөвд цаасан болон цахим баазаар тогтмол хүргүүлэн ажиллаж байна. Аймгийн эрүүл мэндийн газраас эрхлэн гаргадаг эргэн мэдээлэл сэтгүүлийг www.dundgovi.mohs.mn сайтад сар бүр байршуулснаар эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ажилчид, ард иргэд мэдээллээр хангагдах нөхцлийг бүрдүүллээ.

30

10.1.3. Эрүүл мэндийн сайдын 2013 оны 11 сарын 450 дугаар тушаалын хэрэгжилтийг сайжруулж, хяналт тавьж ажилласан байна. /2016 он, улирал бүр /

10.1.3. Эрүүл мэндийн сайдын 2013 оны 450 дугаар тушаал батлагдсан анхан шатын маягтын хөтлөлт сайжруулах тушаалаар Нэгдсэн эмнэлэг, Боржигонмандал, Өлзийтмандал өрхийн эмнэлгүүдэд хяналт хийж арга зүйн зөвлөгөөг өглөө. Эрүүл мэндийн байгууллагуудын 19 статистикч бага эмч нарт анхан шатны маягтын хөтлөлтөөр сургалтыг зохион байгуулж, жилийн ажлын үр дүнг тооцлоо. Эрүүл мэндийн сайдын 450 тоот тушаалын дагуу статистикч их, бага эмч нарын ажлыг үнэлэх журмыг ЭМГ-ын даргын 2016 оны 3 сарын 10-ны өдрийн А/19 тоот

30

Page 21: 2016 - du.mohs.gov.mndu.mohs.gov.mn/web/wp-content/uploads/2018/10/2016-on-hagas-jil-Tuluvuluguunii...“Төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны

21

тушаалаар батлууллаа. ЭМГ-ын даргын баталсан удирдамжаар Дэрэн, Цагаандэлгэр сумдад ажиллаж анхан шатны маягтын хөтлөлт, сарын мэдээний үнэн зөв байдалд үнэлгээ хийж зөвлөмж хүргүүллээ

11.2 Эрүүл мэндийн салбарын хэмжээний цахим хуудсыг ажиллуулж, тогтмол үйл ажиллагааг хангаж, мэдээ мэдээллийг түргэн шуурхай болгох.

10.2.1. Аймгийн Эрүүл мэндийн салбарын www.dundgovi.mohs.mn сайтыг тогтмолжуулж, мэдээллийг аймаг болон шаардлагатай цахим хуудсанд байршуулсан байна. . /2016 оны жилийн турш/

10.2.1. Байгууллагынхаа ил тод байдлыг хангах хүрээнд 2016 оны эхний хагас жилийн санхүүгийн мэдээ , санхүүгийн төлөвлөгөө гүйцэтгэл, 2015 оны аудитын дүгнэлт, тайлан, сул орон тооны зар, 1-5 –р сарын хүн амын өвчлөл эндэгдлийн мэдээлэлийг байршуулан , /shilendans.gov.mn/ сайтыг холбож өглөө. Иргэдэд нэн шаардлагатай мэдээллийг авахад зориулан мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг сунгуулахад бүрдүүлэх материал, магадлан итгэмжлэлд орох байгууллагуудын бүрдүүлэх материалын жагсаалт, эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход бүрдүүлэх материалын жагсаалт, эрүүл мэндийн байгууллагуудад ажиллаж байгаа эмч мэргэжилтнүүдийн тэтгэмж олгоход бүрдүүлэх материалын жагсаалт зэргийг байршуулсан. 2016 оны эхний хагас жилийн байдлаар нийт цаг үеийн 44 мэдээ мэдээлэл, ЭМГ-ын даргын тушаал-10, Сул орон тооны зар, 7 хоногийн хийсэн ажлын мэдээ/1-6 сар/, Эрүүл мэндийн зөвлөгөө 10-ыг байршууллаа. 2016 оны ЭМГ-ын үйл ажиллагааны төлөвлөгөө, улирлын тайлан, өргөдөл гомдлын тайлан, Ёсзүйн хэсгийн хорооны гишүүдийн танилцуулга зэрэг мэдээллээр баяжууллаа. Эмийн зохистой хэрэглээний видео хичээл, давсны хэрэглээний хичээл-2, Томуугийн зөвлөмж-2, мэдээ мэдээлэл-8, Улаанбурхан өвчнөөс сэргийлэх зөвлөмж 1-ийг оруулсан. ЗАЙН СУРГАЛТ гэсэн шинэ каталоги үүсгэн нийт 2016 оны эхний хагас жилд зохион байгуулагдсан нийт -20 сургалтын материалыг татаж авч байршууллаа. 2016 оны эхний хагас жилийн байдлаар цаг үеийн мэдээ 36, эрүүл мэндийн зөвлөгөө 15-ийг байршууллаа. Аймгийн нэгдсэн сайт болох www.dundgovi.gov.mn цахим хуудсыг дараах мэдээ мэдээллээр баяжуулсан.

- Цаг үеийн Мэдээ мэдээлэл / тогтмол-31/ - Хууль тогтоомж /ЭМГ-ын даргын тушаал-6, УИХ-ын тогтоол, МУ-ын

хууль, ЭМСайдын тушаал-2016, ЗГ-ын тогтоол/ - Ил тод байдал /Санхүү, хүний нөөц, Статистик, Магадлан итгэмжлэл,/ - Шилэн данс - Санал хүсэлт /Өргөдөл гомдлын тайлан улирлаар/ - Холбоо барих /Байгууллагын цахим хуудас, хаяг утас/

Мөн ЭРҮҮЛ МЭНД, СПОРТ цэсэнд Төрийн байгууллага- Эрүүл мэндийн газар цэсэнд нийт 30 мэдээ мэдээлэл тавигдсан байна.

30

Page 22: 2016 - du.mohs.gov.mndu.mohs.gov.mn/web/wp-content/uploads/2018/10/2016-on-hagas-jil-Tuluvuluguunii...“Төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны

22

10.2.2. Эрүүл мэндийн салбарын И-оффис программ ашиглалтыг нэмэгдүүлж, эмч, мэргэжилтнүүдэд сургалтын үе шаттай зохион байгуулна. /2016 он 1,3 дугаар улиралд/

10.2.2. И-оффис программ ашиглалтыг нэмэгдүүлж, программд байгууллагын албан ёсны хаягийг холбож өгсөнөөр дотоодын байгууллагуудаас албан бичиг тоот цахим хэлбэрээр ирж байна. Нийт 18 ажилтаны бүртгэл үүсгэсэн. Программын сургалтыг нийт 14 хүнд зохион байгуулж ажил хэрэг захидал, олон нийт, үр дүнгийн гэрээ, хурал программуудыг танилцуулж зааж сургалаа. Бүртгэлтэй мэргэжилтнүүд 7 хоног болон сараар ажлаа программ дээр төлөвлөж хэлтсийн даргаар хянуулан биелэлтийг тооцон ажиллаж байна.

30

Нийт арга хэмжээний нийт оноо 29,6

ХОЁР.ТУСГАЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ БИЕЛЭЛТ:

Гэрээнд тусгагдсан тусгай арга хэмжээ, тэдгээрийн шалгуур үзүүлэлт (тоо, чанар, хугацаа,

хүрэх үр дүн) бүрээр хүрэх түвшин

Жинхэнэ гүйцэтгэл (тоо, чанар, хугацаа, хүрэх үр дүнгийн шалгуур үзүүлэлтийн хүрсэн түвшин)

0-40

"Нэг.”Байгууллагын хөгжил ба салбарын удирдлагын бодлого чиглэлийг хангах” байгууллагын стратегийн зорилтын хүрээнд:

1.4 Байгууллагын хөгжлийн хөтөлбөрийг

боловсруулан хэрэгжүүлэх

1.3.1. “Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг нэмэгдүүлж, хавдарын өвчлөлийг бууруулъя” жилийн үйл ажиллагааг тусгай төлөвлөгөөний дагуу зохион байгуулан, үр дүнг тооцох, тайлагнасан байна. /2016 он жилийн турш/

1.3.1. 2016 оныг “Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг нэмэгдүүлж, хавдарын өвчлөлийг бууруулъя” жил болгон зарлаж сумдын засаг дарга, ЭМГ-ын дарга, өрх,сумын эрүүл мэндийн дарга нартай гурвалсан гэрээ байгуулан ажиллаж байна. 2016 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг ЭМГ-ын даргаар батлуулан хэрэгжүүлж байна. Төлөвлөгөөний дагуу дараах ажлуудыг хийж байна. Үүнд: “Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулж, хавдрын өвчлөл, эндэгдлийг бууруулъя” зорилтын хүрээнд “Хавдрын айдасгүй амьдралын төлөө хамтдаа-Зөвөлгөөн”-ийг орон нутагтаа зохион байгуулах санал, мэргэжлийн төв байгууллагын зүгээс хамтран ажиллах хүсэлтийг Хавдар судлалын үндэсний төвд хүргүүлээд байна. Мөн зорилтын хүрээнд Дундговь телевизид “Кофе ярилцлага” нэвтрүүлэгт оролцон Хавдрын өвчлөлийн өнөөгийн байдал, зонхилон тохиолдож буй хавдруудын үед илрэх шинж тэмдгүүд, ямар аргаар хаана оношлуулах боломжтой болон урьдчилан сэргийлэх амьдралын зөв дадал хэвшлийн талаар мэдээлэлийг өглөө. “Хавдрын айдасгүй амьдралын төлөө хамтдаа” нарийн мэргэжлийн эмчийн үзлэг, оношилгоо, сургалтын арга хэмжээг Гурвансайхан, Баянжаргалан, Өндөршил, Говь-Угтаал, Цагаандэлгэр сумдад зохион байгуулж, сургалт хийлээ.

40

Page 23: 2016 - du.mohs.gov.mndu.mohs.gov.mn/web/wp-content/uploads/2018/10/2016-on-hagas-jil-Tuluvuluguunii...“Төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны

23

1.3.7.Шилэн дансны хуулийг хэрэгжилтийг хангаж, санхүү, төсөв болон мэдээ, мэдээллийг цаг хугацаанд байршуулан, харъяа эрүүл мэндийн байгууллагуудад хяналт тавьж, ажлын хариуцлагыг тооцсон байна. /2016 он, жилийн турш/

1.4.10. Шилэн дансанд : Шилэн дансанд : Санхүүгийн ил тод байдал: 2015 жилийн эцсийн санхүүгийн байдлын тайлан • 2015 оны төсвийн гүйцэтгэлийн тайлан • 2015 оны аудитыг дуусгавар болгосон тайлан • 2015 оны авлагын тодруулга тайлан • 2015 оны өглөгийн тодруулга тайлан 2015 оны төсвийн гүйцэтгэлийн тайлан 2017 оны төсвийн төсөл зэргийг орууллаа 2016 оны шилэн дансны сайтанд төсвийн гүйцэтгэлийн мэдээ, мэдээллийг тухай бүрт сар, улирлаар хугацаанд нь байршуулсан. Харъяа эмнэлэг, эрүүл мэндийн төвийн удирдлагуудад Шилэн дансны хууль, түүний хэрэгжилт, шилэн дансанд ямар мэдээллүүдийг байршуулах зэрэг сургалтыг зохион байгууллаа. 2016 оны 1-р улирлын байдлаар Шилэн дансанд мэдээллээ оруулаагүй 1 байгууллагын даргат хуулийн дагуу хариуцлага тооцлоо. 2016 оны хагас жилээр төсвийн гүйцэтгэлийн мэдээг орууллаа. Мөн ЭМГазрын харьяа байгууллагуудын санхүүгийн мэдээллийг тайлант хугацаанд шилэн дансны нэгдсэн сайтанд байршуулсан.

40

Хоёр. “Хүний нөөцийн хөгжлийг хангах” байгууллагын стратеги зорилтын хүрээнд:

2.1. Мэргэжилтэй боловсон хүчнээр хангаж тэдний мэдлэг мэргэжлийг дээшлүүлэн сургалтанд хамруулах

2.1.3 Нэгдсэн эмнэлэгт дотор, хүүхэд, арьс гоо засал, мэдрэлийн эмч, халдварт, НАС-ын сувилагч, Эрдэнэдалай сум дундын эмнэлэгт мэс заслын нарийн мэргэжлийн эмч нарыг бэлтгэнэ. /2016 оны жилийн турш/

2.1.3 Нэгдсэн эмнэлэгт хүүхэд, арьс гоо засал, мэдрэлийн эмч нарыг бэлтгэж, , халдварт, дүрс оношлогоо, гэмтэл, эх барих эмэгтэйчүүдийн эмч нар 3 р улиралд төгсөнө. НАС, халдвартын сувилагчийг бэлтгэн ажиллуулж байна. Эрдэнэдалай сумын сум дундын эмнэлэгт мэс заслын нарийн мэргэжлийн эмчийг тус тус бэлтгэж байна.

40

2.2. Эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх, тогтвор суурьшилтай ажиллах боломжийг бүрдүүлэх

2.2.1 Эх барих эмэгтэйчүүд, мэс засалын эмч бусад шаардлагата мэргэжилтнүүдийг гадаад, дотоодын сургалтанд хамруулж, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлнэ. /2016 оны жилийн турш/

2.2.1. Аймгийн нэгдсэн эмнэлгийг дотрын эмчийг Япон, Тайвань улсад 10-21 хоног, Эрэгтэйчүүдийн эмчийг Солонгос улсад 1 сар, ЗӨСТөвийн даргыг БНХАУ-ын Манжуур хотод 4 хоногийн сургалтанд тус тус хамруулж мэргэжил ур чадварыг дээшлүүллээ. Нэгдсэн эмнэлгийн мэс заслын сувилагчийг ОХУ-ын Иркутск хотын Анагаах ухааны их сургуульд мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамрууллаа. Дотоод сургалт: 2016 оны эхний хагас жилийн байдлаар улсын болон орон нутагт дараах сургалтууд зохион байгуулагдсан байна. Үүнд: Зүрх судасны төв, Эх нярайн эрүүл мэнд ба цахим эрүүл мэндийн өргөжил

MOH/005 төслийн хүрээнд "Зүрхний цахилгаан бичлэг", "Зүрхний шигдээсийн менежмент" сэдэвт сум, өрхийн эрүүл мэндийн төвийн 45 эмчийг 4 хоног, мөн төслийн хүрээнд Улаанбаатар хотод дотор, зүрх судасны 3 эмчийг 3 хоногийн сургалтанд тус тус хамрууллаа.

Нялх, бага насны хүүхдийн хоолны дэмжлэг, гамшгийн үеийн уялдаа” сэдэвт сургалтыг гамшигт нэрвэгдсэн 6 сумдын эрүүл мэндийн төвийн 18 эмч мэргэжилтнүүд хийлээ.

40

Page 24: 2016 - du.mohs.gov.mndu.mohs.gov.mn/web/wp-content/uploads/2018/10/2016-on-hagas-jil-Tuluvuluguunii...“Төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны

24

Хавдарын эсрэг үндэсний аяны хүрээнд Өмнөговь аймагт зохион байгуулагдсан “Хавдарын өвчлөлийн оношлогоо, эмчилгээний удирдамж танилцуулах сургалтанд 5 эмч, эмнэлгийн мэргэжилтэн

Улсын хэмжээнд 18-30 насны иргэдийг Улаанбурхан-улаануудын нэмэлт дархлаажуулалтанд хамруулах ажлыг улс орон даяар эхлүүлсэнтэй холбоотойгоор аяныг угтуулан “Нэмэлт дархлаажуулалтыг хэрхэн зохион байгуулах, бичил төлөвлөгөө боловсруулах” талаарх сургалтыг сум өрхийн эрүүл мэндийн төвүүдийн дарга, вакцинатор сувилагч нар нийт 35 эмч мэргэжилтэн

Геронтологийн үндэсний төвтэй хамтран “Сумын эрүүл мэндийн төвийн настанд үзүүлэх тусламжийг бэхжүүлье” сургалтанд 65 эмч мэргэжилтэн

Эрүүл мэндийн хөгжлийн төв, АНУ-ын “Nurses to nurses” ТББ-ын хамтын ажиллагааны гэрээний дагуу АНУ-ын Зүрхний нийгэмлэгээс “Зүрхний яаралтай тусламж” сэдэвт онол, дадлага хосолсон багц цагийн сургалтанд 57 эмч мэргэжилтэн

Эрүүл мэндийн газар Гидеон Рихтор ХХК-ны төлөөлөгчийн газартай хамтран “Жирэмснээс хамгаалах орчин үеийн арга хэрэгсэл” сэдэвт сургалтанд 40 эмч мэргэжилтэн

Эрүүл мэнд, спортын яамтай , хамтран “Яаралтай тусламжийн багц” сэдэвт сургалтанд 65 эмч мэргэжилтэн

“Нотолгоонд суурилсан шийдвэр гаргах ур чадвар, судалгааны аргазүй”, “Эмнэлгийн мэргэжилтний ёс зүй, харилцаа хандлага” сэдэвт сургалтуудад 89 эмч мэргэжилтэн

Дэлхийн Зөн Олон Улсын байгууллагатай хамтран “Нярайн эрт үеийн тусламж үйлчилгээнд эх баригч нарын оролцоо” сэдэвт сургалтанд 20 эмч мэргэжилтэн

Халдвар өвчин судлалын төвтэй хамтран “Цочмог сул саажилт өвчний тандалтыг сайжруулъя” сэдэвт сургалтанд 23 эмч мэргэжилтнүүдийг тус тус хамрууллаа.

Архангай, Улаанбаатар, Өмнөговь, Багануур зэрэг аймгуудад эмч мэргэжилтнүүдийг туршлага судлуулах болон мэргэжлийн чиглэлээр сургалтанд хамрууллаа.

2.2.2. Эмнэлэг, эрүүл мэндийн төвүүдэд нэн шаардлагатай нарийн мэргэжлийн эмч нарыг тогтвор суурьшилтай үр бүтээлтэй ажиллахад нийгмийн дэмжлэг үзүүлэх зорилгоор зээл тусламжинд хамруулж, нийгмийн

2.2.2. Эмнэлэг, эрүүл мэндийн төвүүдэд нэн шаардлагатай нарийн мэргэжилийн эмч нарыг тогтвор суурьшилтай ажиллах нөхцөл бололцоог хангах зорилгоор хөдөө орон нутагт ажиллаж буй 1 эмчийг байраар хангалаа. Нийгмийн баталгааг хангах хөтөлбөрийг Эрүүл мэнд спортын яаман дээр төсөлөөр хэлэлцэгдэж байна.

30

Page 25: 2016 - du.mohs.gov.mndu.mohs.gov.mn/web/wp-content/uploads/2018/10/2016-on-hagas-jil-Tuluvuluguunii...“Төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны

25

баталгааг хангах хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлнэ. / 2016 оны жилийн турш/

Гурав. “Эмнэлгийн тусламж үйлчилгээ, чанарын удирдлагын зорилтыг хангах” байгууллагын стратеги зорилтын хүрээнд:

3.1. Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар стандартын хэрэгжилтийг сайжруулах

3.1.1. Явуулын амбулаторийн үйлчилгээг сайжруулж, сум, багийн малчдыг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулна. /2016 оны 2,4-р улиралд/

3.1.1. Явуулын амбулаторийн үйлчилгээг “Хавдрын айдасгүй амьдралын төлөө хамтдаа” уриан дор зохион байгууллаа. 2015 оны өвчлөлийн байдалд ялангуяа нас баралтын тэргүүлэх шалтгаанд хавдрын өвчлөл зонхилж байгаатай холбогдуулан Элэгний хавдрыг эрт илрүүлэх үзлэгийн хүрээнд дотор, ЭХО, эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд, шүдний эмч нарын баг Дэлгэрцогт, Гурвансайхан, Өндөршил, Баянжаргалан, Говь-Угтаал, Цагаандэлгэр сумдад ажиллаж 2600 гаруй ард иргэдийг урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамрууллаа. Дэлгэрцогт, Эрдэнэдалай сумдад эмэгтэйчүүд, ЭХО, доторын нарийн мэргэжлийн эмчийн үзлэгийг зохион байгуулж, 71 хүн үзүүлж, эмчилгээний зөвлөмж өглөө. Энэ үеэр Дэлгэрцогт сумын эрүүл мэндийн төвийн эмч мэргэжилтнүүдийг дадлагажуулах сургалт зохион байгууллаа.

40

3.1.2. Баянжаргалан, Дэлгэрцогт, Цагаандэлгэр, Өндөршил, Гурвансайхан, Дэрэн суманд нарийн мэргэжлийн эмчийн үзлэгийг зохион байгуулж, өвчлөлийг илрүүлэн, эмчлэн эрүүлжүүлсэн байна. /2016 он 4,5,6 саруудад/

3.1.2. Өндөршил, Гурвансайхан, Баянжаргалан, Говь-Угтаал, Цагаандэлгэр, Дэрэн сумдад явуулын амбулаторийн үзлэгийг зохион байгууллаа. Үзлэгээр ЭХО, Эрэгтэйчүүд, Эмэгтэйчүүд, доторын эмч нарыг үзлэг хийж 2600 гаруй иргэд хамрагдлаа. Үзлэгт 189 өвчлөлийг илрүүлэн, 78 хүнийг эмчлэн эрүүлжүүлсэн байна. 3 дагч шатны эмнэлэгт 3 хүнийг илгээлээ.

40

3.2. Эмнэлэг, эрүүл мэндийн төвүүдэд хяналтын тогтолцоог бэхжүүлэн, эмнэлгийн тусламж үйлчилгээг сайжруулах

3.2.3. Нэгдсэн эмнэлэг, Цагаандэлгэр, Дэрэн, Дэлгэрцогт, Баянжаргалан, 2 өрх, Сайнцагаан сумдын эрүүл мэндийн төвүүдэд донор, цус цусан бүтээгдэхүүний хэрэглээнд хяналт, үнэлгээг тогтмолжуулах, шинжилгээгүй цус сэлбэхээс урьдчилан сэргийлэх,бэлэн байдлыг хангасан байна. /2016 он, 2 улирал/

3.2.3. 2016 оны 1-р улиралд Эрдэнэдалай, Дэлгэрцогт сумдын эрүүл мэндийн төвд ажиллан, цус, цусан бүтээгдэхүүний аюулгүй байдалд хяналт тавин, донор байх ач тусын тухай сургалтыг 25 хүнд хийлээ. 33 донороос 16805 литр цус, цусан бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 12830 литрийг эмчилгээнд хэрэглэсэн байна. Цус цусан бүтээгдэхүүний нөөцийг 13 нэгжээр нэмэгдүүлж ажиллалаа. Аюулгүй цус сэлбэлт, цусны бүлэг, тохиргоог шалгах зэрэг сэдвээр эмч эмнэлгийн мэргэжилтнүүдэд сургалт зохион байгуулж нийт 55 хүн хамрагдлаа. Нэгдсэн эмнэлэг, Цагаандэлгэр, Дэрэн, Баянжаргалан зэрэг сумдад хяналт үнэлгээний багийг томилон ажилуулж, ард иргэдэд цусны ач холбогдолын талаар сургалт сурталчилгааг зохион байгууллаа. Жил бүрийн 6 дугаар сарын 14-ныг Дэлхийн цусны донорын өдөр болгон тэмдэглэдэг уламжлалын дагуу Аймгийн Улаан загалмайн нийгэмлэгтэй хамтран “Цусаа бэлэглэж амьдрал тэтгэе” уриан дор тус өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ. Аймгийн хэмжээнд албан ёсны нийт 297 донор байгаагаас 1-р бүлгийн 115, 2-р бүлгийн 64, 3-р бүлгийн 87, 4-р бүлгийн 31 донор байна. 2016 онд Нийгмийн даатгал, Татварын хэлтэс, Гандалай ХХК, Тахар, Нэгдсэн эмнэлэг, Сайнцагаан сумын тамгын газар зэрэг 6 байгууллага элсэн орж

40

Page 26: 2016 - du.mohs.gov.mndu.mohs.gov.mn/web/wp-content/uploads/2018/10/2016-on-hagas-jil-Tuluvuluguunii...“Төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны

26

шинээр 27 донор элсүүлж, донорын үйл ажиллагааг өргөжүүлсэн байна. Энэ арга хэмжээнд аймгийн Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Татварын хэлтэс зэрэг албан байгууллагууд идэвхитэй оролцон талбай дээр жагсаж донорууддаа хүндэтгэл үзүүллээ.

3.3.Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тусламж үйлчилгээг нэмэгдүүлэх

3.3.1. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд стандартын дагуу ээлтэй орчин бүрдүүлж, эмнэлгийн тусламж үйлчилгээ сайжруулан, салбар дундын хамтын ажиллагааг бэхжүүлнэ. /2016 оны жилийн турш/

3.3.1 Аймгийн хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй нийт иргэдийн 35,3 хувь нь урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаад байна. Аймгийн нэгдсэн эмнэлгийг амбулаторийн тасгаар 215 хөгжлийн бэрхшээлтэй иргэн дугаар харгалзахгүй үзүүлж, шинээр хөгжлийн бэрхшээлтэй 90 өвчтөнг илрүүлэн диспансерийн хяналтанд бүртгэн авч хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоосон.Сайнцагаан сумын иргэдээс өөрөө өөрийгөө үнэлэх чадваргүй хэвтрийн 92 иргэнд өрхийн эмч нартай хамтарсан үзлэг зохион байгуулан асаргаа шаардлагатай байсан тул асаргааг сунгаж тогтоосон. Хөдөлмөрийн чадвар алдалттай 558 иргэнийг ВКК-ийн хурлаар хэлэлцэн хөдөлмөрийн чадвар алдалтыг сунгалаа. ЭМСЯ, Сангийн сайдын хамтарсан тушаалын дагуу 77 өвчтөнд үнэгүй эм олгосноор өвчин дахин сэдрэхээс урьдчилан сэргийлж чадсан. Төрөх насны экстрагениталь өвчтэй 1 өвчтнийг хурлаар шийдэж жирэмслэлтийг таслах шаардлагатай гэдгийг тогтоосон. Хөгжлийн бэрхшээлтэй 558 иргэнд эмчдээ хэрхэн үзүүлж байх, Осол гэмтэлд өртөхгүй байх, архи тамхины хор холбогдол сэвдүүдээр сургал сурталчилгааг хийсэн. Улаанбаатар хотын Монголиан Азиа Рийч байгуулагын дэргэдэх /Гэрэл-Өөд/ хөгжлийн төвийн хөдөлгөөн засалч Долгормаа ,хэл ярианы мэргэжилтэн Энхцэцэг, хүүхдийн мэдрэлийн эмч Дүүрэнбаяр нар ирж аймаг сумын хөгжлийн бэрхшээлтэй 86 хүүхдүүдэд үзлэг хийж эцэг эх, асран хамгаалагч нарт зөвлөгөө өгсөн. Хөдөлгөөн засал эмчилгээг газар дээр хийж, Улаанбаатар хотын Гэрэл-Өөд хөгжлийн төвд очиж хөдөлгөөн засалд 8 хүүхдийг хамруулахаар болсон. Эрдэнэдалай, Луус, Хулд, Өлзийт, Адаацаг сум, аймгийн төвийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд хамрагдсан. Аймгийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн холбоонд дэмжлэг үзүүлэх, ажиллах орчин нөхцөлийг хангах зорилгоор байрны асуудлыг шийдвэрлэн, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд зориулан “Бид нэг тэнгэртэй” төслийг бичиж орон нутгийн Дэлхийн Зөн Олон Улсын байгууллагат хүргүүллээ. ЭМСЯ, НЭМХ, тэргэнцэртэй иргэдийн хобооноос зохион байгуулсан “Хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн эрх, НҮЭМ-ийн хүртээмжтэй тусламж, үйлчилгээ” цахим хуралд Эрүүл мэндийн газар, нэгдсэн эмнэлгийн удирдлагууд, эх барих эмэгтэйчүүдийн эмч, өрхийн эмч, эх баригч, НХҮХ-ийн мэргэжилтэн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбооны тэргүүн нар нийт 20 гаруй хүн оролцлоо. Хөнгөвчлөх эмчилгээтэй болон хөгжлийн бэрхшээлтэй, хүнд хэвтрийн өвчтөний судалгааг гарган нөхөн сэргээх, хөнгөвчлөх эмчилгээг шаардлагатай үйлчлүүлэгчдэд гэрээр ерөнхий ба төрөлжсөн сувилахуйн тусламж үйлчилгээг үзүүлж, амин үзүүлэлтийг хэмжих, толгой угаах, амны хөндийн цэвэрлэх, эмчийн заалтаар тариа хийх, цооролт цэвэрлэх, хүнд өвчтний асран хамгаалагч ар

40

Page 27: 2016 - du.mohs.gov.mndu.mohs.gov.mn/web/wp-content/uploads/2018/10/2016-on-hagas-jil-Tuluvuluguunii...“Төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны

27

гэрийнхэнд өвдөлттэй өвчтний асаргаа, арьс цооролтоос урьдчилан сэргийлэх, нэгэнт цоорсон арьсыг цэвэрлэх зэрэг аргуудыг зааж зөвлөж хэвшлээ.

3.4 Эмнэлгийн тусламж үйлчилгээний чиглэлээр хэрэгжиж буй ЭМС-ын 2013 оны 458, 2012 оны 375 дугаар тушаалыг хэрэгжилтийг хангаж, сэтгэл ханамжийн судалгааг улирал бүр авч тодорхой ажлуудыг зохион байгуулах.

3.4.4. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, иргэдийг орны хүлээгдлийг бүртгэж, эрэмбэлэн ангилалтыг эрчимжүүлэн үр дүнг тооцно. /2016 он улирал бүр/

3.4.4. 2016 оны эхний хагас жилийн байдлаар дотор, мэдрэлийн тасагт 318, поликлиникийн тасагт 71, Хэвтэн эмчлүүлсэн 2710 өвчтөнөөс 418 буюу 15,4% нь орны хүлээгдэлтэй, 2292 буюу 84,5% нь орны хүлээгдэлгүй үйлчлүүлсэн байна. Дотор, мэдрэлийн тасагт 441 хүлээгдэл бүртгэгдсэн ба үүнийг хүлээгдсэн хугацаагаар нь авч үзвэл: 1-3 хоног - 59 буюу 13,3%, 4-6 хоног -78 буюу 17,6% нь, 7-14 хоног -240 буюу 54,4% нь, 15-30 хоног – 0, огт ирж хэвтээгүй -64 буюу 14,5% байна. Поликлиникийн тасгийн нийт 9560 үзлэгээс зүрх судас, шүд, мэдрэл, ЭХО-гийн тасгуудад 63 хүлээгдэл бүртгэгдэж, 0,6 хувьд нь хүлээгдэлтэй, 99,4 хувьд нь хүлээгдэлгүй үйлчилсэн байна. Түргэн тусламжийн дуудлагын 302 буюу 9,1% нь 21 минутаас дээш, 387 буюу 11,8%д нь 10-20 минут тус тус хүлээгдэж, 2583 буюу 78,9% нь хүлээгдэлгүй үйлчиллээ. 2016 оны эхний 2 улирлын байдлаар аймгийн хэмжээнд яаралтай тусламжийн тасгаар ирсэн 3687 үйлчлүүлэгчид эрэмбэлэн ангилал хийснээс 0-16 насныхан 1993, 16 түүнээс дээш насныхан 1694 байна. Эрэмбэлэн ангиллын хувьд А эрэмбэ 423, В эрэмбэ 1831, С эрэмбэ 1018, D эрэмбэ 415 байсан байна. Эрчимт эмчилгээний тасагт 78 өвчтөнг хэвтүүлэн эмчилсэн.

40

Дөрөв. “Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмж, хамралтыг нэмэгдүүлэх” байгууллагын стратеги зорилтын хүрээнд:

4.1. Эрүүл мэндийг дэмжигч орчин нөхцлийг бүрдүүлж, эрүүл ахуйн мэдлэг хандлагыг дээшлүүлэх

4.1.1. “Эрүүл ирээдүй” аян зохион байгуулж эрүүл мэндийг дэмжигч байгууллага, иргэдийг шалгаруулна. / 2016 оны жилийн турш/

4.1.1. Эрүүл ирээдүй аян зохион байгуулах болзолт уралдааныг эмнэлэг, эрүүл мэндийн төвүүдэд зарлан хүргүүлээд байна.

25

4.1.2. Настанд ээлтэй сум, байгууллага, аж, ахуйн нэгж, багийг шалгаруулна. /2016 жилийн турш/

4.1.2. “Эрүүл насжилт-настны эрүүл мэнд”аймгийн дэд хөтөлбөрийг батлуулан сумдын засаг дарга. эмнэлэг, эрүүл мэндийн төвүүдийн дарга нарт хүргүүлэн хэрэгжилтийг жилээр гарган хэрэгжүүлж байна. Үйл ажиллагааны төлөвлөгөөнд “Настанд ээлтэй сум, байгууллага, аж ахуй нэгж ”шалгаруулах 1 жилийн болзолт уралдааныг Геринтологийн үндэсний төвтэй хамтран зарлаж, шалгуур үзүүлэлтийг хүргүүллээ.

35

4.1.4. Иргэдийн ундны усны хэрэглээний байдалд судалгаа хийж, эрүүл ахуйн мэдлэг хандлагыг дээшлүүлнэ.

/2016 оны жилийн турш/

4.1.4. Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэд, айл өрхөд үзүүлэх зорилгоор ДЗОУБ-тай хамтран Сайнцагаан сумын 600 айл өрхөд Ус орчны эрүүл ахуй сэдвийн хүрээнд гэр аргачлалаар судалгааг хийж ЭМГ –ийн дарга , Сайнцагаан сумын засаг дарга Аймгийн ЗДТГазар, Сайнцагаан сумын хот тохижилтын дарга, удирдлагын багт тайлангаа тавьж иргэдээс гарсан саналыг уламжиллаа.

40

Page 28: 2016 - du.mohs.gov.mndu.mohs.gov.mn/web/wp-content/uploads/2018/10/2016-on-hagas-jil-Tuluvuluguunii...“Төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны

28 4.2. Элэгний хорт хавдрыг эрт илрүүлэх үндэсний стратегийг хэрэгжүүлэх

4.2.1. Хавдрын эсрэг хамтдаа аянг ХСҮТ-тэй хамтран зохион байгуулна. /2016 оны 2-р улиралд/

4.2.1. Хавдар судлалын үндэсний төврүү хамтран аижллах талаар албан бичиг хүргүүлж ажиллалаа. 2016 он хувьд 8 аймгийн сонгон тус үйл ажиллагааг зохион байгуулж байгаа, 2017 онд авах боломжтой, харин очиж арга зүйн зөвлөгөө өгөх, сургалт хийж хамтран ажиллаж болох хүсэлтийг ирүүлсэн. 2016 оны 3 дугаар улиралд дотооддоо зохион байгуулахаар төлөвлөгөөг гарган хэрэгжүүлж, байна. Төлөвлөөний дагуу орон нутгийнхаа хүн амын эрүүл мэндийг хамгаалж, нас баралтын тэргүүлэх шалтгаан болж байгаа хавдрын өвчлөлийг бууруулах зорилгоор “ХАВДРЫН АЙДАСГҮЙ АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА” АЯНЫГ ЗҮҮН БҮСИЙН СУМДАД ЗОХИОН БАЙГУУЛЛАА. Энэ зорилтын хүрээнд аймгийн зүүн бүсийн Гурвансайхан, Өндөршил, Баянжаргалан, Говь-Угтаал, Цагаандэлгэр сумдад аяныг зохион байгуулж, ард иргэдэд хавдрын илрүүлэг үзлэгийг ЭХО, дотор, эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдийн нарийн мэргэжлийн эмч нарын багаар үзүүлж, төрийн болон төрийн бус байгууллагуудын ажилчид болон төв, хөдөөгийн ард иргэдэд хавдрын өвчлөлийн өнөөгийн байдал, урьдал өвчлөлүүд, түүнээс сэргийлэх арга замууд болон хавдрын өвчлөлийн эрт илрүүлэлтийн талаар сургалтыг явууллаа. Дотрын үзлэгт 515, эрэгтэйчүүдийн үзлэгт 47, эмэгтэйчүүдийн үзлэгт 263, ЭХО оношлогоонд 620 хүн тус тус хамрагдсан байна.

35

4.2.2. Элэгний В,С вирусын халдвар, хатуурлыг эрт оношлох ЭХО-оношлогоонд иргэдийг хамруулж, элэгний хатууралтай өвчтнийг хяналтанд авч, хавдар үүсэх эрсдлийг бууруулж ажиллана. /2016 оны жилийн турш/

4.2.2. Аймгийн хэмжээнд элэгний илрүүлэг үзлэгт орох зорилтот бүлгийн 8173 хүний судалгааг гаргаад байна. 2016 оны эхний хагас жилийн байдлаар илрүүлэг үзлэгт зорилтот бүлгийн 616 хүн хамрагдснаас ЭХО болон лабораторийн шинжилгээр 95 хүний онош батлагдсан байна. 2016 оны эхний хагас жилийн байдлаар элэгний хавдар өвчнөөр 10 хүн шинээр оношлогдсон байна. Оношлогдсон хавдрын 2 буюу 20 хувь нь эрт үедээ оношлогдсон. RFA эмчилгээг-1, мэс засал-1, хөнгөвчлөх эмчилгээ -8 хүн тус тус хийлгэж байна. Аймгийн хэмжээнд элэгний хавдартай 64 хүн хяналтанд байна. Аймгийн Нэгдсэн эмнэлгийн лабораторт хагас жилээр 698 хүнийг В, С вирусын шинжилгээнд хамруулснаас 109 хүн эерэг, AFP –ын маркер 32 хүнд хийснээс 9 хүн эерэг гарсныг хяналтанд авч, эмчилгээний зөвлөмжийг өглөө. Гурвансайхан, Өндөршил, Баянжаргалан, Говь-Угтаал, Цагаандэлгэр сумдын хүн амд элэгний хавдрыг эрт илрүүлэх үзлэг оношолгоо болон эрүүл аж төрөх, амьдралын буруу хэвшлээс үүдэлтэй өвчлөл, нас баралтаар сэргийлэх талаарх сургалт сурталчилгааг зохион байгууллаа. Тус арга хэмжээнд нийт 620 хүн хамрагдлаа. Үзлэгээр элэгний хорт хавдар илрээгүй. Элэгний В, С вирусын талаар мэдээлэл өгч, эмчлүүлэх эрүүлжүүлэх талаар зөвлөгөө өгч ажилласан. “Элгээ хайрлая” өдөрлөгт очиж ард иргэдэд В,С вирусын сүүлийн үеийн оношлогоо эмчилгээний тухай сургалтыг 72 хүнд хийж, 11 хүнийг үзэж зөвлөгөө өгсөн. Иргэдэд элэгний В,С вирусыг устгах үйлчилгээтэй lidver, harvoni tenofover эмийн талаар сургалт хийж, 50 хүнд сургалтын гарын авлага тараалаа. Элэгний өвчлөлийг илрүүлэх зорилгоор цэргийн ангийн аудитын газар, Сайнцагаан сумын 5, 6, 7 -р багийн ахмадууд зэрэг 154 хүнийг урьдчилан

40

Page 29: 2016 - du.mohs.gov.mndu.mohs.gov.mn/web/wp-content/uploads/2018/10/2016-on-hagas-jil-Tuluvuluguunii...“Төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны

29

сэргийлэх үзлэгт хамрууллаа. Элэгний анхдагч хавдрын 1-р үеийн төрөл төрөгсөд болох 38 хүнд ЭХО-гийн үзлэг оношилгоо хийлээ.

4.2.3. Элэгний хавдарыг илрүүлэх оношлуур, урвалж бодисын хангалтыг нэмэгдүүлж, иргэдийг үзлэгт болон сайн дурын дархлаажуулалтанд хамруулна. /2016 оны жилийн турш/

4.2.3. Эрүүл мэндийн газрын даргын 2016 оны 221 дүгээр “Элэгний хавдрын эрт илрүүлэг үзлэгийг эрчимжүүлэх” албан даалгаварыг харъяа эрүүл мэндийн байгууллагуудад хүргүүлж, хэрэгжилтийг ханган ажиллаж байна. Адаацаг, Эрдэнэдалай сумын эмнэлгүүд 18-аас дээш насны иргэдийнхээ 50%-ийг хамрууллаа. Санхүүжилтийн хүндрэлтэй үетэй холбоотойгоор эмнэлэг, эрүүл мэндийн төвүүдэд элэгний хавдар илрүүлэх оношлуурын хангалтыг өөрсдийн нөөц бололцоонд тулгуурлан хийж байна. Эмнэлгийн ажилчдын 87 хувь нь В Вирүсийн дархлаажуулалтанд хамрагдаад байна.

35

4.3.Иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох арга хэмжээ авч хэрэгжүүлэх.

4.3.2. Эрүүл хоололт, эрүүл зан үйлийг төлөвшүүлэх, ард иргэдийн мэдлэг хандлагыг нэмэгдүүлэх чиглэлээр байгууллага, аж ахуйн нэгжийг ажилчдыг хуваарь гарган сургалт зохион байгуулна. /2016 он улирал бүр /

4.3.2. Аймгийн мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн оюутнуудаас хооллолтын талаар судалгаа авч, судалгааны дүгнэлт дээрээ үндэслэн “Эрүүл зөв хооллолт”-ын талаар сургалт зохион байгуулж, видео хичээл үзүүлсэн. 1-р цэцэрлэгийн эцэг эхчүүдийн дунд “Эрүүл зөв хооллолт” сэдвээр сургалт зохион байгуулагдсан. Аймгийн хэмжээнд давсны хэрэглээний талаар мэдээлэл, сургалт сурталчилгааны ажлыг явуулж мэдлэг олгох, зөв дадал хэвшил төлөвшүүлэх чиглэлээр дараах үйл ажиллагааг зохион байгуулсан. Үүнд: “Давс ба эрүүл мэнд” , “ Давс ихтэй хоол хүнснээс татгалзая”, “Зогс хар давс багатайг нь сонго” зэрэг сэдэвт сургалтанд 1500 иргэн хамрагдаж, тараах материал 850 ширхэгийг иргэдэд тарааж сурталчилгаанд хамруулсан. Мөн “Давс ихтэй хоол хүнснээс татгалзая” сэдэвт мэдээллийг аймгийн Эрүүл мэндийн газрын вэб www.dundgovi.mohs.mn болон Дундговь Эрүүл мэндийн газар/facebook хуудсанд байрлуулж 500 онлайн хэрэглэгчидэд мэдээллийг хүргэлээ.

40

4.4. Амьдралын буруу хэвшлээс үүдэлтэй өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах

4.4.1. Зонхилон тохиолдох халдварт бус өвчний /чихрийн шижин, цусны даралт ихсэлт, умайн хүзүү, хөхний хорт хавдар/ эрт илрүүлэг үзлэгт зорилтот бүлгийн иргэдийг бүрэн хамруулж үр дүнг тооцно. /2016 оны жилийн турш/

4.4.1. Зонхилон тохиолдох халдварт бус өвчнийг эрт илрүүлэх үзлэгийг эмнэлэг бүр зохион байгуулж байна. 2016 оны эхний хагас жилийн байдлаар Чихрийн шижин өвчний эрт илрүүлэгт хамрагдвал зохих нийт хүний 29,4%-г хамруулснаас 7 өвчлөл илэрсэн. Умайн хүзүүний хавдрын илрүүлэгт үзлэгт хамрагдвал зохих нийт хүний 35,31%, Хөхний хорт хавдрын үзлэгт хамрагдвал зохих нийт хүний 21,0%, Артерийн гипертензийн үзлэгт хамрагдвал зохих нийт хүний 33,5% хамрагдснаас 76 хүн шинээр оношлогдоод байна. Аймгийн хэмжээнд артерийн гипертенз, чихирийн шижингийн эрт илрүүлэгийн хамрагдалтын дундаж хувь 31,4, умайн хүзүү, хөхний хавдарын эрт илрүүлэгийн хамрагдалтын дундаж 28,1 хувьтай байна. 2016 оны зонхилон тохиолдох халдварт бус өвчний эрт илрүүлэг үзлэгийг өмнөх оны үетэй харьцуулбал артерийн гипертензи эрт илрүүлэг үзлэг 4%-иар, чихрийн шижин хэв шинж 2-ын эрт илрүүлэг үзлэг ижил түвшинд умайн хүзүүний хорт хавдрын эрт илрүүлэг 3.8%-иар буурсан үзүүлэлттэй байна.

35

Page 30: 2016 - du.mohs.gov.mndu.mohs.gov.mn/web/wp-content/uploads/2018/10/2016-on-hagas-jil-Tuluvuluguunii...“Төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны

30

Тав . “Зоонозын халдварт өвчин болон шинэ сэргэж буй халдварт өвчнийг оношлох, урьдчилан сэргийлэх ажлын чанарыг сайжруулах, гамшгийн үеийн бэлэн байдлыг хангаж ажиллах” байгууллагын стратеги зорилтын хүрээнд:

5.3. Эрүүл мэндийн байгууллагуудад гамшгаас хамгаалах бэлэн байдлыг хангуулж, сургалт сурталчилгаа хийх

5.3.1. ОБХ-тэй хамтран нэгдсэн эмнэлэг, сумдад гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэг сургуулийг зохион байгуулна. /2016 он, 2,3-р улиралд/

5.3.1. “Гамшгийн аюулын зарлан мэдээлэх дохио дамжуулах журам” –ыг танилцуулах, газар хөдлөлтийн үеийн бэлэн байдлын талаарх сургалтыг зохион байгуулж сургалтанд аймгийн нэгдсэн эмнэлэг, 2 өрхийн эрүүл мэндийн төв, Сайнцагаан сумын эрүүл мэндийн төв, зооноз өвчин судлалын төв, уламжлалт анагаах ухааны төвийн эмч эмнэлгийн мэргэжилтнүүд нийт 157 хүн хамрагдлаа. “Гамшгийн аюулын зарлан мэдээлэх дохио дамжуулах журам” –ын дагуу газар хөдлөлтийн үеийн бэлэн байдлын дуут дохиогоор ажиллах дадлага сургуулилтанд эрүүл мэндийн салбарын мэргэжлийн анги бүрэн бүрэлдэхүүнээр, эмч эмнэлгийн мэргэжилтэн ажилчид 365 хүн, үйлчлүүлэгчид 58 хүн хамрагдлаа. Дадлага сургуулилтын үеэр Аймгийн онцгой байдлын хэлтэстэй хамтран мэргэжлийн ангийн бие бүрэлдэхүүний бэлэн байдлын хамгаалах хэрэгсэл цүнхэнд үзлэг хийж заавар зөвлөмж өгч ажиллалаа.

40

5.3.4. Гамшиг зудтай байсан 6 сумын 6-59 сартай хүүхдүүд, жирэмсэн, хөхүүл эхчүүдэд олгож байгаа бичил тэжээлийн бэлдмэлийн түгээлт, нялх бага насны хүүхдийн хооллолтыг дэмжих, хяналт тавьж ажиллах /2016 он 2-р улиралд/

5.3.4. НБНХХ-ыг гамшгийн үетэй уялдуулах нь төслийн хүрээнд зудтай байсан сумдын бага насны хүүхэд болон жирэмсэн хөхүүл эхчүүдийн хоол тэжээлийн байдлыг дэмжих зорилгоор НҮБ-ын ХСангаас ОНБТБ-ийг сонгогдсон 6 суманд ОБГазраар дамжуулан тараасан. Сонгогдсон 6 сумын 6-59 сартай давхардсан тоогоор 164 хүүхдэд 4920 ширхэг ОНБТБ, 70 жирэмсэн, хөхүүл эхчүүдэд 2100 ширхэг ОНБТХ-ийг түгээж, анхан шатны эрүүл мэндийн төвүүд 15 хоног тутамд хоол тэжээлийн байдлыг үнэлж, хоололтыг зөвлөгөөг өгч байна. ЭМГазраас Гурвансайхан, Баянжаргалан, Өндөршил, Говь-Угтаал сумдад хяналт үнэлгээг хийж, заавар зөвлөмжийг өгч ажиллалаа. Үр дүн: 6 сумын сонгогдсон өрхүүдээс хоол тэжээлийн хурц дуталтай 6-59 сартай хүүхэд болон жирэмсэн хөхүүл эхчүүд одоогоор байхгүй байна.

40

Зургаа. “Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, Ариутгал халдваргүйтгэлийн чанарыг сайжруулах” байгууллагын стратеги зорилтын хүрээнд: 6.1. Эрүүл ахуй, ариутгал халдваргүйтгэлийн чанарыг сайжруулж, хог хаягдлын менежментийг сайжруулах

6.1.1. Эмнэлгийн гаралтай хог хаягдлыг зайлуулах тээврийн хэрэгслийг шийдвэрлүүлж үйлчилгээний ажилчдын хог хаягдлын менежментийн чиглэлээр сургалтанд хамруулсан байна. /2016 оны жилийн турш/

6.1.1.Эмнэлгийн гаралтай хог хаягдлыг аймгийн төвийн эмнэлэг эрүүл мэндийн төвөөс нэгдсэн эмнэлэг эмнэлэг дээр төвлөрүүлэн нэгтгэж нэгдсэн эмнэлгийн түргэн тусламжийн 1 машиныг хог хаягдал тээвэрлэх зорилгоор ашиглан хог хаягдлын тээвэрлэн устгаж байна. Эмнэлгийн халдарын хяналт, сэргийлэлтийг сайжруулах хүрээнд Эрүүл мэндийн хөгжлийн төв, ХӨСҮТ-тэй хамтран “Эмнэлгийн халдварын сэргийлэлт, хог хаягдлын менежмент”, “Халдвар хамгаалал, Эмнэлгээс шалтгаалах халдварын тухай ЭМС-ын 186,187 дугаар тушаалын хэрэгжилт” нийт эмнэлэг, эрүүл мэндийн төвүүдийн 145 эмч, эмнэлгийн мэргэжилтэнд сургалт зохион байгуулж, дадлагажуулсан.

40

Page 31: 2016 - du.mohs.gov.mndu.mohs.gov.mn/web/wp-content/uploads/2018/10/2016-on-hagas-jil-Tuluvuluguunii...“Төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны

31

6.1.2 Хүүхдийн байгууллагуудын эрүүл ахуйн байдалд хяналт тавьж, голомтонд ажилласан байна. /2016 он, тухай бүрт/

6.1.2. Аймгийн төвийн 7-н цэцэрлэг, 5-н сургуулийн эрүүл ахуйн байдалд хяналт үнэлгээ хийж халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх сургалт зохион байгуулж, сурагч хүүхдүүдэд урьдчилан сэргийлэх үзлэгийг зохион байгуулж ажиллалаа. Мөн 1,3,7 дугаар цэцэрлэгүүдэд гар хөл амны өвчний тохиолдол бүртгэгдсэн тул халдварт өвчний голомтоос урьдчилан сэргийлэх халдваргүйтгэлийн арга хэмжээг авч ажилласан.

40

Найм . “Монгол улсын мянганы хөгжлийн зорилтын хэрэгжилтийг хангах “ байгууллагын стратеги зорилтын хүрээнд:

8.1 0-5 насны хүүхдийн хяналтыг тусламж үйлчилгээг сайжруулах

8.1.1. 6-23 сартай хүүхдийн олон найрлагат бичил тэжээлийн бэлдмэлээр хангасан байна. / 2016 он, 2-р улирал/

8.1.1. НҮБ, Хүүхдийн сангийн тусламжаар ирсэн 6-59 сартай хүүхдийн олон найрлагат бичил тэжээлийн холимог, жирэмсэн хөхүүл эхийн олон найрлагат бичил тэжээлийн холимогийг сонгогдсон 6 сумын 363 өрхөд эрүүл мэндийн төвүүдээр дамжуулан тарааж , хяналт тавин ажиллалаа.

40

8.1.3. 0-5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл, осол гэмтлийн шалтгааныг бууруулах, эндэгдэл бүрт эмч нарын хурлыг хийж шалтгааныг тодорхойлж арга хэмжээ авсан байна. /2016 он, тухай бүрт/

8.1.3. Хүүхдийн өвчлөл, эндэгдлээс сэргийлэх ажлыг эрчимжүүлэх 14 хоногийн аяныг зохион байгуулах үйл ажиллагааны төлөвлөгөөг ЭМГ-ын даргын А/40 тоот тушаалаар батлуулж, чиглэл өгч ажиллаж байна. Эх, хүүхдэд үзүүлж байгаа тусламж, үйлчилгээтэй холбоотой стандарт, заавар, удирдамжийн удирдамжийн хэрэгжилт болон яаралтай тусламжийн бэлэн байдлыг хангуулах, эмч, эмнэлгийн мэргэжилтний сахилга, хариуцлагыг дээшлүүлэх зорилгоор ЭМСЯамын 449 дүгээр тушаалыг хүргүүлэн үүрэгжүүллээ. 2016 оны 2-р улирлын байдлаар 0-5 насны хүүхдийн эндэгдлийн 9 тохиолдол бүртгэгдэж, осол гэмтлийн нас баралт бүртгэгдээгүй байна. Хүүхдийн эндэгдэл болон эхийн эндэгдэл, ноцтой хүндрэлийг магадлан хэлэлцэх комиссыг шинэчлэж ЭМГ-ын даргын А/65 тоот тушаалаар батлан хүүхдийн эндэгдлийг магадлан хэлэлцэх зөвлөлийн баг 0-5 насны хүүхдийн 4 эндэгдлийг магадлан хэлэлцэж, зөвлөмжийг эмнэлэг, эрүүл мэндийн төвүүдэд хүргүүлж, ажил сайжруулах талаар үүрэг даалгаврыг өгч ажиллалаа. Дэлгэрхангай суманд хүүхэд эндсэнтэй холбогдуулан эмч нарын конференцийг хийж, эмч мэргэжилтнүүдэд “Амьсгалын дутмагшилийн эмгэгүүд, яаралтай авах арга хэмжээ”, “Төвөнхийн бачуурал” сэдвүүдээр сургалт зохион байгууллаа.

30

8.2. Хүн амын дунд сүрьеэгийн тархалт, нас баралтыг бууруулах зорилгоор эрт илрүүлэлт, төгс эмчилгээний чанарт тавих хяналтыг сайжруулах, хүн амын дунд сургалт, сурталчилгааг эрчимжүүлэх.

8.2.1.Сүрьеэгийн эрт илрүүлэлт, оношлогоо, эмчилгээнийг сайжруулж, анхан шатны нэгжийн сорьц тээвэрлэлтэнд хяналт тавина. /2016 он, жилийн турш/

8.2.1. Сүрьеэгийн өвчлөлийг эрт илрүүлэн, эмчилэхэд “Сорьц тээвэрлэлтийн тогтолцоо”-г хэрэгжүүлж байна. 2016 оны эхний хагас жилд сумдаас 48 сорьц тээвэрлэж зөөвөрлөгдсөн. Үүнээс 1 уушигны түрхэц эерэг тохиолдол илэрснийг хяналтанд авсан. Сүрьеэгийн нарийн мэргэжлийн урьдчилан сэргийлэх илрүүлэг үзлэгийг он гарсаар төрийн болон төрийн бус байгууллагын ажилчид, цэргийн насны залуучууд нийт 618 хүнд хийсэн. Нэгдсэн эмнэлгийн сүрьеэгийн тасгийн үйл ажиллагаанд хяналт тавьж, түрхэц эерэг гарсан эмчлүүлэгчийн эмчилгээний хяналт, сумын эрүүл мэндийн төвүүдээс ирүүлж байгаа сорьц тээвэрлэлтэнд үнэлгээг хийж ажиллаж байна. Анхан шатны сорьц тээвэрлэлтийн зардлыг тухай бүр олгож, нийт 536 мянган төгрөгийг олгосон. Сорьц тээвэрлэх тогтолцоог бэхжүүлэх сумдын эмнэлгийн

40

Page 32: 2016 - du.mohs.gov.mndu.mohs.gov.mn/web/wp-content/uploads/2018/10/2016-on-hagas-jil-Tuluvuluguunii...“Төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны

32

лабораторийн чадавхийг сайжруулах нь дэд төслийн хүрээнд төслийн үр дүнг хэлэлцэх сургалтанд ЭМГ-ын НЭМХ-ийн дарга, сүрьеэгийн эмч нар оролцууллаа.

8.3. Хүн амын дунд БЗДХ, ХДХВ/ДОХ-ын эрсдлээс урьдчилан сэргийлэх, тандалт судалгаа, илрүүлэг оношлогоог эрчимжүүлж, тархалтыг бууруулна.

8.3.1 Эрсдэлт бүлгийн хүн амын дунд БЗДХ, ХДХВ/ДОХ-ын эрсдлээс урьдчилан сэргийлэх, тархалтыг бууруулж, хөдөлгөөнт хүн амыг үзлэгт хамруулна. /2016 он, жилийн турш/

8.3.1. 2016 оны 6 сарын 5-ны өдрийн байдлаар БЗДХ-ийн илрүүлэг үзлэг, шижилгээнд давхардсан тоогоор нийт 7505 хүнийг хамруулсан байна. Үүнээс БЗДХ-ын илрүүлэг үзлэгт Сайн дурын зөвлөгөө шинжилгээний кабинетаар 1710 хүн, урьдчилан сэргийлэх үзлэгээр 26 албан байгууллагын 1541 хүн, зорилтот бүлгийн 1002 хүнийг /хоригдол-2, хөдөлгөөнт хүн ам-195, жирэмсэн-47, хавьтал-63, архаг архичид-22, оюуны хомсдолтой-13, цэргийн насны болон өсвөр насны-660/, БЗДХ-ийн илрүүлэх шинжилгээнд кабинетаар 2485 хүн /ХДХВ-ийн эсрэг бие илрүүлэх хурдавчилсан тест-1166, Тэмбүүгийн хурдавчилсан тест-1166, онош баталгаажуулах болон хяналтын-165, наац-8, сайн дурын 70/, урьдчилан сэргийлэх үзлэгтэй хамт 767 хүнд тус тус хийж, 83 өвчлөлийг илрүүлэн, хяналтанд авч, 100% эмчилгээнд хамруулсан.

40

Арван нэг. “Санхүү хөрөнгө оруулалт, өмчлөлийн зорилтыг хангах” байгууллагын стратегийн зорилтын хүрээнд:

11.1. Эрүүл мэндийн байгууллагуудын хөрөнгө оруулалтыг сайжруулж, санхүүгийн тогтвортой байдлыг хангах

11.1.1. Дэлгэрхангай, Хулд, Өндөршил сумдын түргэн тусламжийн автомашины парк шинэчлэлт хийнэ. /2016 оны жилийн турш/

11.1.1. 2016 оны 1 сард Өндөршил, Дэлгэрхангай, Хулд сумын эрүүл мэндийн төвүүдийн автомашины парк шинэчлэлт хийх талаар Шадар сайдад хүсэлт тавьсны дагуу Өндөршил сумын ЭМТөвд түргэн тусламжийн авто машинтай болголоо. Дэлгэрхангай, Хулд сумдын түргэн тусламжийн автомашиныг шинэчлэх хүсэлтийг ЭМСЯаманд хүргүүлээд байна. Мөн Эрдэнэдалай, Өлзийт суманд түргэн тусламжийн автмашиныг шийдвэрлүүллээ.

40

11.1.2. Эрүүл мэндийн газар, УАУ-ны төв, Нэгдсэн эмнэлэгт “Цахим эрүүл мэндийн байгууллага” төсөл хэрэгжүүлж, компьютер,принтерээр хангана. /2016 он, 2-р улирал/

11.1.2. “Цахим эрүүл мэнд” төсөл эрүүл мэндийн салбарт хэрэгжиж байгаатай холбоотойгоор аймгийн Эрүүл мэндийн газарт 86,3 сая төгрөгийн өртөг бүхий 36 компьютер тоног төхөөрөмж, Нэгдсэн эмнэлэгт 245,4 сая төгрөгийн өртөг бүхий 51 компьютер, тог баригч 51, сервер компьютер 2, хэвлэгч 10, дизель цахилгаан үүсгүүр 1, зураасан код хэвлэгч 2, зураасан код уншигч 4 зэрэг тоног төхөөрөмжийн хангалт хийж ажиллах орчин нөхцөл бүрдлээ. Зооноз өвчин судлалын төвд 7,9 сая төгрөгийн өртөг бүхий 3 компьютер тоног төхөөрөмж, Уламжлалт анагаах ухааны төвд 14,3 сая төгрөгийн өртөг бүхий 6 компьютер тоног төхөөрөмж тус тус нийлүүлэгдэж, орчин үеийн техник тоног төхөөрөмжөөр хангагдлаа.

40

Тусгай арга хэмжээний биелэлтийн ДУНДАЖ ОНОО 38,4

Page 33: 2016 - du.mohs.gov.mndu.mohs.gov.mn/web/wp-content/uploads/2018/10/2016-on-hagas-jil-Tuluvuluguunii...“Төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны

33 Гурав. Манлайллын зорилтын хүрээнд:

Гэрээнд тусгагдсан манлайллын зорилт (орц), түүний шалгуур үзүүлэлт бүрээр хүрэх түвшин

Жинхэнэ гүйцэтгэл (шалгуур үзүүлэлт бүрээр хүрсэн түвшин) оноо

1 2 3 1.Төрийн жинхэнэ албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар: Зорилт-1: Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар ажил зохион байгуулах Зорилт-2: Төрийн жинхэнэ албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж ёс зүйн гэрээ байгуулна

Аймгийн төвийн эрүүл мэндийн байгууллагуудын дарга, ЭМГ-ын хэлстийн дарга нартай 2015 оны хувийн ашиг сохирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлэгийг 6 хүнээс хуулийн хугацаанд авч программд оруулсан. Эрүүл мэндийн газрын авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны 2016 оны төлөвлөгөө 2 зорилттой, 19 хэрэгжүүлэх арга хэмжээ тусгаж боловсруулан баталсан. Төлөвлөгөөг хэрэгжүүлэх зорилгоор Эрүүл мэндийн байгууллагуудад хүргүүлсэний үр дүнд 35%-ийн хэрэгжилттэй байна. Аймгийн хэмжээнд Авлигатай тэмцэх газрын соён гэгээрүүлэх хэлтсээс ирсэн “Авлигын эсрэг болон нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн хэрэгжилт”-ийг шалгуулж заавар зөвлөмж авч ажилласан. Авлигатай тэмцэх газрын сургалтанд нийт ЭМБ-уудын 85 удирдах ажилтан, Төрийн захиргаа болон үйлчилгээний албан хаагч нарыг хамрууллаа. Авлигын эсрэг болон нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн хэрэгжилтийг шалгах Авлигатай тэмцэх газрын шалгалтанд шалгуулж, заавар зөвлөмж авч ажилласан. 2016 оны эхний хагас жилийн байдлаар ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлэх, зөрчил үүсэн тухай мэдэгдэл тайлбарыг холбогдох 10 хүнээс авч программд шивэлтэнд оруулсан. Мөн шинээр ажилд орсон 2 хэлтсийн даргаас хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлэгийг авч программд шивсэн. Авилгатай холбогдсон зөрчилгүй. Төрийн жинхэнэ албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ сайжруулах, сургалт сурталчилгааг хийх зорилгоор Эрүүл мэндийн газрын даргын дэргэдэх төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн хороо даргын тушаалаар батлан ажиллуулж байна. Эрүүл мэндийн газрын ажилтнууд болон аймгийн хэмжээний эрүүл мэндийн байгууллагын эмч, мэргэжилтнүүд ёс зүйн гэрээ байгуулан ажиллаж байна. .

30

2.Байгууллагын ил тод байдлыг хангах талаар: Зорилт-1: Байгууллагын ил тод байдлыг хангаж мэдээллийг цаг тухай бүрт мэдээллэж, арга хэмжээ шуурхай авч ажиллах Зорилт-2: Байгууллагын санал асуулгын хайрцаг, цахим санг идэвхитэй ажиллуулах

МУЗГ-ын 2009 оны 143 дугаар тогтоолын дагуу үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдлын хүрээнд байгууллагын эрхэм зорилго, үйл ажиллагааны стратегийн зорилт, зорилго, тэргүүлэх чиглэл болон тэдгээрийн хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээг байгууллагын цахим хуудас болон мэдээллийн самбарт ойлгомжтой байдлаар байрлуулан мэдээлж байгаа ба төрийн үйлчилгээ үзүүлж байгаа ажил хариуцсан албан хаагчийн овог, нэр, албан тушаал, хариуцсан ажил, ажиллах журам, харилцах утас зэрэг мэдээллийг багтаасан самбарыг байгууллагын үүдэнд байршуулан иргэдийг үйлчилгээ авахад саадгүй боллоо. Эрүүл мэндийн газарт уулзалтын өрөө гарган байнга нээлттэй ажиллаж, 2016 оны эхний хагас жилийн байдлаар нийт 5 иргэний санал гомдлыг хүлээн авлаа. Эрүүл мэндийн газрын www.dundgovi.mohs.mn сайтанд 2016 оны эхний хагас жилийн байдлаар цаг үеийн мэдээ 36, эрүүл мэндийн зөвлөгөө 15, Эрүүл мэндийн зөвлөгөө, 7 хоногийн хийсэн ажлын мэдээг 7 хоног бүр тогтмол оруулж байна байршууллаа. Аймгийн нэгдсэн сайт болох

30 ,

Page 34: 2016 - du.mohs.gov.mndu.mohs.gov.mn/web/wp-content/uploads/2018/10/2016-on-hagas-jil-Tuluvuluguunii...“Төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны

34

www.dundgovi.gov.mn цахим хуудсанд ЭМГ-ын даргын тушаал-10, Сул орон тооны зар, 7 хоногийн хийсэн ажлын мэдээ/1-6 сар/, Эрүүл мэндийн зөвлөгөө 10-ыг байршууллаа. 2016 оны ЭМГ-ын үйл ажиллагааны төлөвлөгөө, улирлын тайлан, өргөдөл гомдлын тайлан, Ёсзүйн хэсгийн хорооны гишүүдийн танилцуулга зэрэг мэдээллээр баяжууллаа. Санхүүгийн ил тод байдал: 2015 жилийн эцсийн санхүүгийн байдлын тайлан � 2015 оны төсвийн гүйцэтгэлийн тайлан � 2015 оны аудитыг дуусгавар болгосон тайлан � 2015 оны авлагын тодруулга тайлан � 2015 оны өглөгийн тодруулга тайлан 2016 оны төсвийн гүйцэтгэлийн тайлан зэргийг орууллаа. www.dundgovi.gov.mn сайтанд өөрийн байгууллагын www.dundgovi.mohs.mn. домайн нэртэй вэб сайтыг линкээр холбож өгсөнөөр цахим хуудаснаас мэдээ мэдээлэл авах ард иргэдийн тоо өссөн байна.. ЭМСЯ-ны сайтанд 30 мэдээлэл, www.facebook.com Дундговь аймгийн Эрүүл мэндийн газар нэртэй групп болон www.dundgovi.mohs.mn сайтанд эрүүл мэнд, теле хичээлийн сургалтын материалуудыг оруулж, иргэдийн хандалт 25000 хүрээд байна. 2016 оны хагас жилийн байдлаар 15 хүн ирж заавар зөвлөмж авч, санал хүсэлтээ өгснийн дагуу үйл ажиллагаандаа хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж байна. Эрүүл мэндийн газар дээр шинээр санал авах хайрцагыг ажиллуулан иргэдийн саналыгавч байна.  

3.Төсвийн хөрөнгийн төлөвлөлт, зарцуулалтын ил тод байдлыг хангах талаар: Зорилт-1: Төсвийн хуулийн дагуу эрүүл мэндийн салбарын 2015 оны төсвийн төлөвлөлтийг хөтөлбөрт суурилсан төсөвөөр гаргуулан авч ЭМЯ-нд хянуулснаар эмнэлгийн байгууллагын тогтвортой үйл ажиллагаа хангагдана. Зорилт-2: ЭМЯ-наас хянагдаж ирсэн хөтөлбөрт суурилсан төсвийг ЭМСайд, Сангийн сайдын хамтарсан 21/41 тоот тушаалын дагуу 1 иргэнд тооцох зардлаар хувиарлан ЭМГ-ын вэб сайтад тавина.

Засгийн газрын 2012 оны Төсөв санхүүгийн ил тод байдлыг хангахад дагаж мөрдөх журам батлах тухай 17 дугаар тогтоолыг хэрэгжүүлэн, төрийн байгууллагуудын вэб сайтад тавигдах шаардлага MNS 6285:2011 стандартын дагуу мэдээллийг байршуулж байна. Хагас жилийн байдлаар: Санхүүгийн ил тод байдал: 2015 жилийн эцсийн санхүүгийн байдлын тайлан � 2015 оны төсвийн гүйцэтгэлийн тайлан � 2015 оны аудитыг дуусгавар болгосон тайлан � 2015 оны авлагын тодруулга тайлан � 2015 оны өглөгийн тодруулга тайлан 2016 оны төсвийн гүйцэтгэлийн тайлан зэргийг орууллаа.

30

4.Байгууллагын эд хөрөнгийг зохистой ашиглах талаар: Зорилт-1: Эд хөрөнгийг хагас бүтэн жилийн эцсийн байдлаар, бараа материалыг улирал тутам тоолж байх

4.ЭМГ-ын үндсэн хөрөнгийн 2016 оны хагас жилийн тооллогыг хийж тайлан мэдээг хугацаанд нь гаргаж, хөрөнгийн 2 нэр төрлийн 3 ширхэг компьютер, нөөтбүүк 9 940,000 төгрөгийн үнэ бүхий хөрөнгийн эдэлгээний хугацаа дуусаж, актлах эд хөрөнгийг Эрүүл мэндийн газрын тооллогын комиссын хурлын дүгнэлтийг гаргалаа. 2 нэр төрлийн автомашины элэгдлийн хугацаа дууссан тул аймгийн Орон нутгийн өмчийн албанд холбогдох материалыг бүрдүүлэн албан бичгээр хүргүүлээ.

30

Page 35: 2016 - du.mohs.gov.mndu.mohs.gov.mn/web/wp-content/uploads/2018/10/2016-on-hagas-jil-Tuluvuluguunii...“Төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны

35 Зорилт-2: Эд хөрөнгийг бүртгэлжүүлж хяналт тавих.

Эрүүл мэндийн газарт ашиглагдаж байсан 12 компьютерийг эмнэлэг, эрүүл мэндийн төвүүдэд блансаас блансад шилжүүлэхээр албан бичгийг хүргүүлээд байна. Сар бүрийн 25-нд шатахууны тооцоог авч жолооч нартай тооцоог нийлж, тайланг гаргаж байна. Хөрөнгийн хадгалалт хамгаалалт ашиглалт зарцуулалтын байдалд хяналт тавьж, эд хөрөнгө эзэмшигчийн картанд тухай бүрт нь бичилт хийж, анхан шатны баримтыг хөтөлж хэвшсэн.

5.Байгууллагын хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх талаар: Зорилт-1: Эрүүл мэндийн салбарын эмч мэргэжилтнүүдийн чадварыг сайжруулах Зорилт-2: Нарийн мэргэжлийн эмч нарыг бэлтгэнэ

2016 оны хагас жилийн байдлаар 60 удаагийн урт болон богино хугацааны сургалтанд давхардсан тоогоор нийт 971 эмч, эмнэлгийн мэргэжилтэнг хамруулж, мэдлэг мэргэжлийг дээшлүүлэн 2,0-6,0 багц цаг олгож, багц цагийн бүрдэлт 95,0 хувьд хүрлээ. Ажлын байран дээр болон зайн сургалтанд 11 удаа болж,111 эмч мэргэжилтнүүд хамрагдаж 0,5-2,0 багц цаг олгоод байна. Гадаад сургалт: Аймгийн нэгдсэн эмнэлгийг дотрын эмчийг Япон, Тайвань улсад 10-21 хоног, Эрэгтэйчүүдийн эмчийг Солонгос улсад 1 сар, ЗӨСТөвийн даргыг БНХАУ-ын Манжуур хотод 4 хоногийн сургалтанд тус тус хамруулж мэргэжил ур чадварыг дээшлүүллээ. Нэгдсэн эмнэлгийн мэс заслын сувилагчийг ОХУ-ын Иркутск хотын Анагаах ухааны их сургуульд мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамрууллаа. Дотоод сургалт: 2016 оны эхний хагас жилийн байдлаар улсын болон орон нутагт дараах сургалтууд зохион байгуулагдсан байна. Үүнд: Зүрх судасны төв, Эх нярайн эрүүл мэнд ба цахим эрүүл мэндийн өргөжил MOH/005 төслийн

хүрээнд "Зүрхний цахилгаан бичлэг", "Зүрхний шигдээсийн менежмент" сэдэвт сум, өрхийн эрүүл мэндийн төвийн 45 эмчийг 4 хоног, мөн төслийн хүрээнд Улаанбаатар хотод дотор, зүрх судасны 3 эмчийг 3 хоногийн сургалтанд тус тус хамрууллаа.

Нялх, бага насны хүүхдийн хоолны дэмжлэг, гамшгийн үеийн уялдаа” сэдэвт сургалтыг гамшигт нэрвэгдсэн 6 сумдын эрүүл мэндийн төвийн 18 эмч мэргэжилтнүүд хийлээ.

Хавдарын эсрэг үндэсний аяны хүрээнд Өмнөговь аймагт зохион байгуулагдсан “Хавдарын өвчлөлийн оношлогоо, эмчилгээний удирдамж танилцуулах сургалтанд 5 эмч, эмнэлгийн мэргэжилтэн

Улсын хэмжээнд 18-30 насны иргэдийг Улаанбурхан-улаануудын нэмэлт дархлаажуулалтанд хамруулах ажлыг улс орон даяар эхлүүлсэнтэй холбоотойгоор аяныг угтуулан “Нэмэлт дархлаажуулалтыг хэрхэн зохион байгуулах, бичил төлөвлөгөө боловсруулах” талаарх сургалтыг сум өрхийн эрүүл мэндийн төвүүдийн дарга, вакцинатор сувилагч нар нийт 35 эмч мэргэжилтэн

Геронтологийн үндэсний төвтэй хамтран “Сумын эрүүл мэндийн төвийн настанд үзүүлэх тусламжийг бэхжүүлье” сургалтанд 65 эмч мэргэжилтэн

Эрүүл мэндийн хөгжлийн төв, АНУ-ын “Nurses to nurses” ТББ-ын хамтын ажиллагааны гэрээний дагуу АНУ-ын Зүрхний нийгэмлэгээс “Зүрхний яаралтай тусламж” сэдэвт онол, дадлага хосолсон багц цагийн сургалтанд 57 эмч мэргэжилтэн

Эрүүл мэндийн газар Гидеон Рихтор ХХК-ны төлөөлөгчийн газартай хамтран “Жирэмснээс хамгаалах орчин үеийн арга хэрэгсэл” сэдэвт сургалтанд 40 эмч мэргэжилтэн

Эрүүл мэнд, спортын яамтай , хамтран “Яаралтай тусламжийн багц” сэдэвт сургалтанд 65 эмч мэргэжилтэн

30

Page 36: 2016 - du.mohs.gov.mndu.mohs.gov.mn/web/wp-content/uploads/2018/10/2016-on-hagas-jil-Tuluvuluguunii...“Төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны

36

“Нотолгоонд суурилсан шийдвэр гаргах ур чадвар, судалгааны аргазүй”, “Эмнэлгийн мэргэжилтний ёс зүй, харилцаа хандлага” сэдэвт сургалтуудад 89 эмч мэргэжилтэн

Дэлхийн Зөн Олон Улсын байгууллагатай хамтран “Нярайн эрт үеийн тусламж үйлчилгээнд эх баригч нарын оролцоо” сэдэвт сургалтанд 20 эмч мэргэжилтэн

Халдвар өвчин судлалын төвтэй хамтран “Цочмог сул саажилт өвчний тандалтыг сайжруулъя” сэдэвт сургалтанд 23 эмч мэргэжилтнүүдийг тус тус хамрууллаа.

Архангай, Улаанбаатар, Өмнөговь, Багануур зэрэг аймгуудад эмч мэргэжилтнүүдийг туршлага судлуулах болон мэргэжлийн чиглэлээр сургалтанд хамрууллаа. Нарийн мэргэжилийн эмч нарыг бэлтгэсэн талаар: Нэгдсэн эмнэлэгт хүүхэд, арьс гоо засал, мэдрэлийн эмч нарыг бэлтгэж, , халдварт, дүрс оношлогоо, гэмтэл, эх барих эмэгтэйчүүдийн эмч нар 2 дахь жилдээ суралцаж байна. НАС, халдвартын сувилагчийг бэлтгэн ажиллуулж байна. Эрдэнэдалай сумын сум дундын эмнэлэгт мэс заслын нарийн мэргэжлийн эмчийг бэлтгэж байна.

Манлайллын зорилтын биелэлтийн ДУНДАЖ ОНОО 30,0

Нийт бүтээгдэхүүний Оноо 98,0

Тайлан бичсэн: Төсвийн шууд захирагч: Эрүүл мэндийн газрын дарга ............................................................ /Ц.Энхсайхан / (албан тушаал) (гарын үсэг) (тэмдэг) ..................................................... огноо) Үнэлгээ өгсөн: Төсвийн ерөнхийлөн захирагч: Аймгийн Засаг дарга ............................................................ /С.Од-Эрдэнэ/ (албан тушаал) (гарын үсэг) тэмдэг) ..................................................... (огноо

Page 37: 2016 - du.mohs.gov.mndu.mohs.gov.mn/web/wp-content/uploads/2018/10/2016-on-hagas-jil-Tuluvuluguunii...“Төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны

Аймгийн Эрүүл мэндийн шалгуур үзүүлэлт

№ Үзүүлэлт Суурь

үзүүлэлт

Хүрэх түвшин

2016

2016 оны хагас жилийн байдлаар

1.Эрүүл мэндийн эдийн засгийн үзүүлэлт

1 Орон нутгийн төсвөөс эрүүл мэндийн салбарт зарцуулсан төсөв

гүйцэтгэлээр  

2 Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд зарцуулсан төсөв

гүйцэтгэлээр  

3 Өр, авлагын хэмжээ гүйцэтгэлээр  

2.Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарын үзүүлэлт

4 Эхийн эндэгдлийн түвшин 0 0 0

5 Амьгүй төрөлтийн түвшин /1000 төрөлт тутамд/

7.3 4.0 9.6

6 Нялхасын эндэгдлийн түвшин 16.9 10.0 13.6

7 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн түвшин

20.0 17.0 21.4

8 Жирэмсний эхний 3 сард хяналтанд орсон эхийн эзлэх хувь

86.3 86.0 82.0

9 Сүрьеэгийн өвчлөлийн түвшин (10000 хүн амд)

7.2 5.0 1.6

10 Төрөлхийн тэмбүүгийн тохиолдлын тоо

1 0 0

11 Зонхилон тохиолдох бэлгийн замаар дамжих халдварын түвшин (10000 хүн амд)

16.4 38.0 18.5

12 Вируст гепатитын өвчлөлийн түвшин (10000 хүн амд)

1.6 Суурь

үзүүлэлтээс доогуур

0.7

13 Даралт ихсэх өвчний эрт илрүүлгийн хамралтын хувь

44.2 50,0 39.3

14 Чихрийн шижин өвчний эрт илрүүлгийн хамралтын хувь

44.5 50,0 33.9

15 Хөхний хорт хавдрын эрт илрүүлгийн хамралтын хувь

25.1 25,0 23.3

16 Умайн хүзүүний хорт хавдрын эрт илрүүлгийн хамралтын хувь

71.9 72,0 41.8

17 Өрхийн эрүүл мэндийн төвийн нийт үзлэгт гэрийн эргэлтийн эзлэх хувь

3.3 10,0 7.8

18 Тархинд цус харвалтаас шалтгаалсан нас баралтын түвшин

2.7 45,0 9.0

Page 38: 2016 - du.mohs.gov.mndu.mohs.gov.mn/web/wp-content/uploads/2018/10/2016-on-hagas-jil-Tuluvuluguunii...“Төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны

38

(100000 хүн амд)

19 Зүрхний шигдээсийн улмаас шалтгаалсан нас баралтын түвшин (100000 хүн амд)

119.8 109,5 60.8

20 Хорт хавдрын шалтгаант нас баралтын түвшин (100000 хүн амд)

70.0 135,0 94.6

3.Биеийн тамир, спортын үйлчилгээний чанарын үзүүлэлт

21

Хүн амын бие бялдрын хөгжлийн түвшинг тогтоох сорилд хамрагдагсдын тоог нэмэгдүүлэх / өмнөх оноос/

3933 6000 2085

22 Биеийн тамир, спортын арга хэмжээнд хамрагдагчдын тоо

51541 44000 13580

23 Биеийн тамир, спортоор хичээллэгчдийн тоо

52541 39500 27631