27
1 ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ХӨГЖИЛ ХӨТӨЛБӨР 3 ТӨСӨЛ TEХНИКИЙН ТАЙЛАН ХҮНИЙ НӨӨЦИЙН УДИРДЛАГА БА БАЙГУУЛЛАГЫН ХӨГЖЛИЙН СУРГАЛТ GVG зөвлөх баг 2010 оны 7 дугаар сарын 6 Gesellschaft fьr Versicherungswissenschaft und -gestaltung e.V. (GVG) Hansaring 43, 50670 Cologne, Germany Tel.: +49/221/91286717, Fax: +49/221/91286759 e-mail: [email protected] www.gvg-koeln.de

Document4

Embed Size (px)

Citation preview

Page 1: Document4

1

ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ХӨГЖИЛ ХӨТӨЛБӨР 3 ТӨСӨЛ TEХНИКИЙН ТАЙЛАН

ХҮНИЙ НӨӨЦИЙН УДИРДЛАГА БА БАЙГУУЛЛАГЫН ХӨГЖЛИЙН СУРГАЛТ GVG зөвлөх баг 2010 оны 7 дугаар сарын 6 Gesellschaft fьr Versicherungswissenschaft und -gestaltung e.V. (GVG) Hansaring 43, 50670 Cologne, Germany Tel.: +49/221/91286717, Fax: +49/221/91286759 e-mail: [email protected] www.gvg-koeln.de

Page 2: Document4

2

Гарчиг Товчилсон үгсийн жагсаалт Товч хураангуй 1. Оршил 2. Эрүүл мэндийн менежерүүдэд зориулсан хүний нөөцийн удирдлагын өнөөгийн сургалт 3. Эрүүл мэндийн менежерүүдэд зориулсан хүний нөөцийн удирдлагын өнөөгийн сургалтад хийсэн дүн шинжилгээ ба өмнөх сургалтын туршлага 4. Аймаг, дүүргүүдэд зориулсан хүний нөөцийн сургалтын загварын бэрхшээл, зорилт 5. Монгол улсад хүний нөөцийн удирдлагын сургалт явуулдаг байгууллагуудын сургалтын агуулга, сэдвийн жишээ 6. Хүний нөөцийн удирдлага болон байгууллагын хөгжлийн чиглэлээр санал болгож буй сургалтын төсөл: агуулга, зохион байгуулалт, зорилтот бүлэг, үргэлжлэх хугацаа, давтамж, сургалтын материал, өртөг зардал 7. Зөвлөмж Ашигласан материалын жагсаалт Хавсралт 1. Хүний нөөцийн удирдлагын санал болгож буй сургалтын хөтөлбөрийн төсөл Хавсралт 2. ЭМГ-аас зохион байгуулсан хүний нөөцийн удирдлагын сургалтууд Хавсралт 3. “Хөгжлийн хөтөч” (ТББ): “Хүний нөөцийн удирдлага ба байгууллагын хөгжил” сургалт

Page 3: Document4

3

ТАЙЛАНД АШИГЛАСАН ТОВЧИЛСОН ҮГСИЙН ЖАГСААЛТ AНЭ Aймгийн нэгдсэн эмнэлэг BSC Тэнцвэржүүлсэн хавтгайд үнэлэх карт ЭМГ Эрүүл мэндийн газар, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг ХН Хүний нөөц ХНХ Хүний нөөцийн хөгжил ХНХБ Хүний нөөцийн хөгжлийн бодлого ХHУ Хүний нөөцийн удирдлага ХHТ Хүний нөөцийн төлөвлөгөө ГТҮ Гүйцэтгэлийн түлхүүр үзүүлэлт ТББ Төрийн бус байгууллага БХ Байгууллагын хөгжил ЭМАТ Эрүүл мэндийн анхны тусламж ЭМСХХ- 3 Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-3 төсөл СБС Сургагч багш нарын сургалт УБ Улаанбаатар НҮБ ХХ НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр ДЭМБ Дэлхийн эрүүл мэндийн байгууллага

Page 4: Document4

4

ТОВЧ ХУРААНГУЙ Монгол Улсын Эрүүл мэндийн яамнаас баталсан “Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг 2010–2014 онд хөгжүүлэх бодлого”-ын баримт бичигт хүний нөөцийн бодлогыг үндэсний түвшинд хэрэгжүүлэх үүрэг хариуцлагыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг – Эрүүл мэндийн газар/ цаашид ЭМГ гэх / хүлээнэ гэдгийг дахин баталгаажуулж өгсөн. Аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газрууд орон нутаг/нийслэлийн түвшинд бодлогыг хэрэгжүүлэх үүрэгтэй. Эрүүл мэндийн газар (ЗГХА) нь Хүний нөөцийн удирдлагын сургалтыг зохион байгуулж, явуулсаар ирсэн ч санхүүжилт дутмаг, байнга ажилладаг сургагч багш наргүй, сургалтын материал хангалтгүй, хөтөлбөр нь өнөөгийн Эрүүл мэндийн салбарын мастер төлөвлөгөө болон эсвэл олон улсын практиктай нийцэж буй эсэхийг нягтлах механизм байхгүй байна. Өмнөх сургалтын хөтөлбөрүүд ихэвчлэн ерөнхий удирдлагын чиглэлийг голлосон бөгөөд цаашид менежерүүдийн сургалт, мөн сумын эмнэлгийн эрхлэгч нарт зориулсан удирдлагын суурь ойлголт өгөх сургалтад хэвээр нь үргэлжлүүлэх боломжтой. Одоо байгаа сургалтын хөтөлбөрт Хүний нөөц, байгууллагын хөгжлийн талаарх агуулга маш бага байна. Мастер төлөвлөгөө, түүний Хэрэгжүүлэх хүрээнд тавигдсан шаардлагыг хангахын тулд хүний нөөцийн нийт ажилтнуудын чадавхийг бэхжүүлэх сургалтын хөтөлбөр шаардлагатай бөгөөд тэд орон нутгийнхаа хэмжээнд Хүний нөөц болон Байгууллагын хөгжлийн сургалтыг зохион байгуулах хэрэгтэй юм. Хүний нөөцийн удирдлагын чанарыг дээшлүүлэх гол хүчин зүйл нь чадавхи бэхжүүлэх явдал бөгөөд энэ нь салбарын шинэчлэлийн зорилтуудыг амжилттай хэрэгжүүлэхэд чухал үүрэгтэй. Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-3 төслийн сонгон авсан 5 аймаг, 2 дүүргийн менежерүүд, хүний нөөцийн ажилтнуудад зориулсан сургалтыг зохион байгуулах, чадавхи бэхжүүлэх үйл ажиллагааг явуулахдаа хөндлөнгийн мэргэжлийн сургалтын байгууллагыг сонгон ЭМГ- тай хамтран зохион байгуулахаар санал болгож байгаа юм. Төслийн аймаг, дүүргийн сургагдсан менежер, ажилтнууд өөрийн орон нутагтаа Хүний нөөц болон Байгууллагын хөгжлийн сургалт явуулна. Боловсруулсан сургалтын хөтөлбөр, материал нь цаашид хүний нөөцийн сургалтад ашиглах суурь болно гэж үзэж байна.

Page 5: Document4

5

1 ОРШИЛ Эрүүл мэндийн салбарын мастер төлөвлөгөө1 / 2006-2015 /- (цаашид Мастер төлөвлөгөө гэх ) нд хүний нөөцийн хөгжлийн асуудал, стратегийг тусгасан байна. Хүний нөөцийн удирдлагын өнөөгийн тогтолцооны асуудлыг дараахь байдлаар тодорхойлсон: -

“Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн удирдлагын өнөөгийн тогтолцоо зохистой бус, хангалтгүй байна. Эрүүл мэндийн байгууллагын удирдлагын чадавхи сул, хуучин Зөвлөлт маягийн удирдлагын загварт суурилсаар байгаа бөгөөд орчин үеийн компьютерт суурилсан дэвшилтэт технологийг ашиглахгүй байна. ...Макро, микро түвшний аль алинд хүний нөөцийн төлөвлөлтийг түр зуурын шинж чанартай , богино хугацаагаар хийж , жил бүрийн дүн шинжилгээ, үнэлгээтэй уялдуулахгүй байна. Энэ нь хүн амын өсөлт, бүтэц, өвчлөлийн тархвар зүйн өнөөгийн байдал, хэтийн тооцоо, салбарын бүтэц, зохион байгуулалтын шинэчлэл, өөрчлөлт, хувьчлал зэрэг хүчин зүйлсийг тооцож үзэхгүй байгаатай холбоотой .”

Төлөвлөгөөнд ХН-тэй холбоотой бусад тодорхой асуудлын талаар дурдаад тэдгээр асуудлыг шийдвэрлэхийн тулд үндсэн гурван стратегийг дэвшүүлэн тавьсан байна. Эдгээр стратеги нь: - .

14. Эрүүл мэндийн салбарын Хүний нөөцийг хөгжүүлэх бодлогыг хэрэгжүүлж (ХНХБ) хүний нөөцийн удирдлагыг боловсронгуй болгох 15. Төгсөлтийн өмнөх, дараах болон ажлын байран дахь сургалтыг шинэчлэх 16. Эрүүл мэндийн салбарт ажиллагсдын нийгмийн баталгааг сайжруулах , урамшууллын тогтолцоог боловсронгуй болгох.

Мастер төлөвлөгөөний Хэрэгжүүлэх хүрээний2 14.4 дэх хэсэгт хүний нөөцийн удирдлага, төлөвлөлтийг одоо бүх түвшинд ажиллаж буй хүний нөөцийн менежерүүдийг системтэйгээр сургах замаар сайжруулах стратегийн үйл ажиллагаа тусгагджээ. ЭМСХХ-3-ийн хүрээнд Мастер төлөвлөгөө, түүний хэрэгжүүлэх хүрээнд тусгагдсан аргачлал, үйл ажиллагааг амьдралд хэрэгжүүлэх, тухайлбал төслийн бүрэлдэхүүн хэсэг 3-аар ХН-тэй холбоотой тодорхой үйл ажиллагааг хэрэгжүүлнэ. Энэхүү тайлантай холбоотой: -

үйл ажиллагаа 2.1: “ХН-ийн удирдлага болон байгууллагын хөгжлийн чиглэлээр аймгийн түвшинд хийх сургалтын болон лавлагаа материалыг шинэчлэх, боловсруулахад туслалцаа үзүүлэх” үйл ажиллагаа 2.2.: “сургах, суралцах орчин, хөтөлбөр боловсруулах чадавхийг бэхжүүлэхэд ХН-ийн удирдлагын чиглэлээр сургагч багш нарын сургалт явуулахад туслалцаа үзүүлэх”.

1 Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яам “Эрүүл мэндийн салбарын стратегийн мастер төлөвлөгөө, 2006 -2015 он” Боть 1. (2005) 2 Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яам “Эрүүл мэндийн салбарын стратегийн мастер төлөвлөгөөний Хэрэгжүүлэх хүрээ, 2006 – 2010.” (2007)

Page 6: Document4

6

Хүрэх үр дүн 18: “ХН-ийн удирдлага болон байгууллагын хөгжлийн чиглэлээрх сургалтын болон лавлагаа материалтай холбоотой зөвлөмж”-ийг 2010 оны эцсээр хүлээлгэн өгнө.

Дээрх үйл ажиллагааны гол үзүүлэлтүүдэд сургалтын агуулгын талаар юу ч дурдаагүй боловч мастер төлөвлөгөө, хэрэгжүүлэх хүрээнээс сургалтын агуулгын гол бүрэлдэхүүн хэсэг нь ажиллах хүчний төлөвлөлт, хөгжлийн асуудал, ажлын үнэлгээ, өөрчлөлтийн удирдлагын талаар байх нь маш тодорхой байгаа юм. Бүлэг 2-т ЭМГ-ын Хүний нөөцийн удирдлагын өнөөгийн сургалтын тухай өгүүлсэн бөгөөд эдгээр сургалтын хөтөлбөрийг 1 ба 3 дугаар хавсралтад оруулсан болно. Бүлэг 3 нь Эрүүл мэндийн менежерүүдэд зориулсан одоо байгаа сургалтад хийсэн дүн шинжилгээ, ХН-ийн удирдлагын чиглэлээр өмнө нь хийгдэж байсан сургалтын туршлагын тухай өгүүлнэ. Бүлэг 4-т Аймаг, дүүргүүдэд зориулан боловсруулах хүний нөөцийн сургалтын загварын бэрхшээл, зорилтын талаар дурдана. Бүлэг 5-д Монгол улсад хүний нөөцийн удирдлагын чиглэлээр сургалт явуулдаг бусад байгууллагын зарим жишээг багтаасан. Бүлэг 6 нь Хүний нөөцийн удирдлагын чиглэлээр бидний санал болгож буй сургалт, түүний агуулга, зохион байгуулалт, зорилтот бүлэг, үргэлжлэх хугацаа, давтамж, сургалтын материал, өртөг зардал зэргийн тухай өгүүлнэ. Бид энэхүү танилцуулгын хэсгийг 2008 оны Дэлхийн эрүүл мэндийн тайланд орсон хэсгээр дуусгаж байна. ...ЭМАТ-ын шинэчлэлийн бүрэлдэхүүн хэсэг бүр нь нэн тэргүүнд эрүүл мэндийн хүний нөөцөд суурилдаг... ЭМАТ-д шаардлагатай ур чадвар, хандлагыг бий болгоход цаашдын үйл ажиллагааг чиглүүлэх шаардлагатай. Үүний тулд дагалдуулан сургах, дадлагажуулах болон тасралтгүй сургалтын арга барилуудыг ажлын байран дээр суралцах үйл явцад ашиглах боломжийг бий болгох ёстой. Тиймээс ажлын байран даарх сургалтыг нэвтрүүлэх, сургалтын хөтөлбөрт өөрчлөлт хийх зэрэг өргөн хүрээтэй өөрчлөлтийг хийхэд улс дотор болон улс хоорондын хариуцлага, чадвар бүхий байгууллагуудын хүчин чармайлтыг дайчлан уялдуулах шаардлагатай юм. ...ЭМАТ-ын шинэчлэлийг шинэ түвшинд хэрэгжүүлэхэд эрүүл мэндийн хүний нөөцийн тогтолцооны шийдвэрлэх асуудлууд чухал үүрэгтэй. Сувилагчаас удирдах ажилтан хүртэл эрүүл мэндийн хүний нөөцийг сургах, шинэ нөхцөл байдалд нийцүүлэн өөрчлөх, багийн идэвхитэй гишүүн болгон хувиргахад хөрөнгө оруулалт нэн шаардлагатай... Тэднийг идэвхижүүлэх, өөрчлөхөд хөрөнгө оруулалт хийхгүй бол өөрчлөлтийг эсэргүүцэх хүч болохоос гадна өөрсдөд нь ашигтай, тааламжтай хуучин хэв маягтаа уяастай хэвээр байх болно. Харин дэмжлэг үзүүлж хөрөнгө оруулалт хийснээр байгууллагын хөгжил нь ажлыг урамшуулах, эрчимжүүлэх хүчин зүйл болж эрүүл мэндийн ажилтнууд нь өөрчлөлтийн үйл явцад оролцохоос гадна манлайлагч болох боломжтой юм. Дахин хэлэхэд даяарчлагдаж байгаа ертөнцтэй холбоотой байж туршлага, мэдлэгээ хуваалцах нь шаардлагатай өөрчлөлтүүдийг түргэсгэх ач холбогдолтой юм3.

3 Дэлхийн эрүүл мэндийн тайлан, ДЭМБ, 2008

Page 7: Document4

7

2. ЭРҮҮЛ МЭНДИЙН МЕНЕЖЕРҮҮДЭД ЗОРИУЛСАН ХҮНИЙ НӨӨЦИЙН УДИРДЛАГЫН ӨНӨӨГИЙН СУРГАЛТ Эрүүл мэндийн салбар дахь хүний нөөцийн удирдлагын сургалтууд Салбарын хүний нөөцийн бодлогыг үндэсний түвшинд хэрэгжүүлэх үүрэг хариуцлагыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг – Эрүүл мэндийн газар (ЭМГ) хүлээх4 бөгөөд уг байгууллага нь удирдлагын сургалтыг 1993 оноос зохион байгуулж ирсэн байна. ЭМГ 40 гаруй удаагийн сургалтаар 1100 гаруй оролцогчдыг хамарсан ч сургалт нь тогтмол явагддаггүй, ХН-ийн удирдлагын сургалтад зориулсан төсөв байхгүй, оролцогчид сургалтын төлбөрөө өөрөө буюу хариуцагч байгууллага нь төлөх байдлаар явж ирсэн. Аймгийн эрүүл мэндийн байгууллагын удирдах ажилтны сургалтын зардлыг төрийн албан хаагчдын сургалтад зориулсан зардлаас Засгийн газар санхүүжүүлдэг. Аймгийн эрүүл мэндийн байгууллагад төрөөс олгогдсон сургалтын зардал нь зөвхөн эмнэлзүйн сургалтад зориулагдсан байх бөгөөд энэ зардлаас ямар нэг байдлаар зарцуулагдаагүй үлдэгдэлтэй тохиолдолд түүнийг удирдлагын сургалтад зарцуулах боломж гардаг байна. Аймгийн эрүүл мэндийн газар төрийн албан хаагчдын удирдлагын сургалтын захиалгыг аймгийн засаг даргын тамгын газарт өгч нэгдсэн захиалгад ордог тул хүрэлцээ муутай байдаг байна. ЗГХА- ЭМГ болон уг байгууллагатай хамтран дараахь хэд хэдэн төрлийн сургалтыг зохион байгуулж байна:- Эрүүл мэндийн менежерүүдэд мэргэжил олгох сургалт нь эрүүл мэндийн байгууллагын дээд шатны менежерүүдэд зориулсан 6 сарын сургалт бөгөөд үүний 3 сар нь УБ хотод танхимын сургалт, 3 сар нь ажлын байран дээрх сургалт байдаг. Энэхүү сургалтыг 2003 оноос хойш 4 удаа зохион байгуулж 82 хүн сургасан байна. Уг сургалт нь эрүүл мэндийн удирдлагын бодлого, хүрээг хамарсан зургаан модультай (хавсралт 2) ч ХН-ийн удирдлагын тухай өгүүлсэн тусдаа модуль байхгүй, хүний нөөцийн төлөвлөлтийн тухай нэг бүлгийг оруулжээ. Оролцогчдыг сонгох шалгуур нь:

- Удирдах албан тушаал хашдаг (Эрүүл мэндийн газар, мэргэжлийн төвийн дарга г.м)

- Ажлын байрны зэрэглэл дээшлүүлэх, албан тушаал ахих боломжтой - Өөртөө итгэлтэй, сурах чадвар сайтай - Эерэг хандлагатай байх зэрэг болно.

Энэ сургалтын сургагч багш нарыг эрүүл мэндийн салбар дотроос эрүүл мэндийн удирдлага, төлөвлөлт, эмнэлгийн удирдлага, нийгмийн эрүүл мэнд, эрүүл мэндийн эдийн засгаар хөгжсөн орнуудад төгсөлтийн дараахь сургалтад хамрагдсан, их дээд сургууль төгссөн хүмүүсийг нөөц багшаар ажиллуулсан. Сургалтын төгсгөлд 70 ба түүнээс дээш хувийн амжилттай сургалцсан оролцогчдод Эрүүл мэндийн менежерийн гэрчилгээ олгосон байна. Удирдлагын талаар үндсэн ойлголт, баримжаа олгох. Энэ нь голчлон сумын эмнэлгийн эрхлэгч эмчээр шинэхэн томилогдсон эмч нарт зориулан явуулдаг 2 долоо хоногийн сургалт юм. Хангалттай тооны оролцогчид (ихэвчлэн 20 орчим) бүрдвэл УБ-т зохион байгуулдаг. Хүний нөөцийн удирдлага, зөрчлийн удирдлага, манлайлал, баг

4 “Агентлагийн үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, зохион байгуулалтын бүтэц, орон тооны дээд хязгаар батлах тухай” Эрүүл мэндийн сайдын 2009 оны 67 дугаар тушаал

Page 8: Document4

8

бүрдүүлэх, сэдэл төрүүлэх, өөрчлөлтийн удирдлага болон харилцаа холбооны удирдлага зэрэг хүний нөөцтэй холбоотой агуулга хөтөлбөрт орсон .

Сэдэвчилсэн сургалт. Удирдлагын сэдэвчилсэн сургалт нь эрүүл мэндийн санхүүжилт, чанар, төлөвлөлт, стратегийн удирдлага, хүний нөөц, байгууллагын хөгжил зэрэг удирдлагын тодорхой нэг сэдвээр 3 хоног явуулах сургалтууд юм. Энэ дотор 3 хоног явуулах ХН-ийн сургалтын модуль нь 17 сэдэвтэй. 2003-2006 онд УБ хот, аймгуудаас нийт 215 менежерүүд сургагдсан (хавсралт 2-ыг үзнэ үү) бөгөөд хамгийн сүүлийн сургалт 2006 онд хийгджээ. Эмнэлгийн удирдлагын сургалт. 2004/2005 онд ЭМГ нь Эрүүл мэндийн удирдлагын академи / ТББ / тай хамтран нэг удаадаа 40 цагийн 8 удаагийн сургалтыг (нэг удаагийн сургалтад дунджаар 25 хүн) Сонгон авсан байгууллагуудын чадавхийг бэхжүүлэх, жижиг үйл ажиллагааг дэмжих Австралийн байгууллагын (CaBSAF) санхүүжилттэйгээр УБ хот болон 8 аймагт зохион байгуулсан. Сургалтын хөтөлбөр нь эмнэлгийн удирдлагад голлон чиглэсэн байсан бөгөөд энэхүү сургалтыг давтан явуулаагүй байна. 2009 онд ЭМЯ/НҮБХХ-ийн дэмжлэгтэйгээр “Хөгжлийн хөтөч” нэртэй ТББ салбарын хэмжээнд хүний нөөцийн бүх менежерүүдийг хамран сургалт зохион байгуулсан байна. Энэхүү сургалт нь 21 сэдэвтэй 10 хоногийн сургалт бөгөөд онолын мэдлэг олгохоос гадна эрүүл мэндийн салбарын бодлого, дүрэм журам, үйл явцтай холбоотой мэдлэг олгох сэдвүүдийг багтаасан байна (Хавсралт 3-аас сургалтын сэдвүүдийг үзнэ үү). ЭМЯ-ны бодлогоор сургалтыг зохион байгуулах үүргийг ЭМГ хүлээх бөгөөд аймаг, дүүрэг өөрсдөө сургалт зохион байгуулах боломжтой. Менежерүүдэд зориулсан сургалтын зардлыг байгууллага тухайлбал аймгийн эрүүл мэндийн газраас санхүүжүүлж болно. Жишээлбэл, ЭМСХХ-3 төслийн сонгогдсон аймгуудын ЭМГ,НЭ-ийн менежерүүдийг УБ хотод Удирдлагын академид сургасан байна. Энэ нь туршлагатай байгууллага бөгөөд сургалтын хөтөлбөр нь төрийн болон бизнесийн удирдлагын чиглэлийг голлодог. 2010 оны сургалтынх нь төлөвлөгөөнөөг үзвэл богино хугацааны сургалтад нэг ангид 30 буюу түүнээс цөөн тооны оролцогчидтойгоор ойролцоогоор 600 хүнийг сургахаар төлөвлөсөн байна. Гэвч энэ жилийн сургалтад энэхүү тайланд тусгаад байгаа сэдвээр сургалт төлөвлөгдөөгүй байна. Түвшин, сэдвийн хувьд бидний голлож буй аймаг, дүүргийн ЭМБ-ын дунд болон анхан шатны түвшний менежерүүдэд тохиромжтой бус байна. 3. ЭРҮҮЛ МЭНДИЙН МЕНЕЖЕРҮҮДЭД ЗОРИУЛСАН ХҮНИЙ НӨӨЦИЙН УДИРДЛАГЫН ӨНӨӨГИЙН СУРГАЛТАД ХИЙСЭН ДҮН ШИНЖИЛГЭЭ ХН-ийн удирдлагын өнөөгийн сургалтад дүн шинжилгээ хийх нь Дээрх бүх сургалтын хөтөлбөрийг судлах явцад хамгийн түрүүнд аль ч сургалтын хөтөлбөрт хэтэрхий олон сэдэв орсон, сэдэвтэй холбоотой онолын мэдлэг түлхүү, эрүүл мэндийн салбарын журам дүрэм, үйл ажиллагаатай холбоотой сэдвүүд илүү багтжээ гэж харагдаж бйана. Тухайлбал эрүүл мэндийн байгууллагуудын удирдлагуудад зориулсан сургалтын нэг модуль дотор зөвхөн “ХН-ийн төлөвлөлт” гэсэн хэсэг, харин ХН-ийн удирдлагын сэдэвчилсэн сургалтад “Хүний нөөцийн төлөвлөлтийн практик” гэсэн тусгай модуль орсон байна.

Page 9: Document4

9

2006 онд менежерүүдийн сургалтын үр дүнд хийсэн судалгаанд5 дараахь зүйлсийг тодорхойлсон байна : -

- Суралцагчдын 33.7% нь төгссөнийхөө дараа албан тушаал дэвшсэн - Практик хэрэгцээнд тулгуурлан хөтөлбөр боловсруулсан нь удирдлагын

чадавхийг сайжруулахад тусалсан - Энэ сургалтыг үргэлжлүүлэн явуулах эрэлт их - Сургалтад хамрагдсан ажилтнуудын ажлын гүйцэтгэл дээшилсэнд ажил

олгогчид сэтгэл хангалуун байсан. Эрүүл мэндийн менежерүүдийн сургалтын хэрэгцээг тодорхойлох үнэлгээнд6 багш нарын чадавхийг сайжруулах, эрүүл мэндийн менежерүүдийн сургалтын тогтолцоог бий болгоход ЭМГ болон эрүүл мэндийн удирдлагын сургалт явуулж буй байгууллагууд хоорондын хамтын ажиллагааг дээшлүүлэхийг санал болгосон. Эрүүл мэндийн менежерүүдийн сургалтын хөтөлбөрт манлайлал, ёс зүй, чанарын удирдлага, эмнэлгийн санхүүжилт, өвчтний тусламж үйлчилгээг дээшлүүлэх зэрэг сэдвийг оруулахыг зөвлөмж болгожээ. Удирдлагуудын өөрийгөө үнэлэх судалгаагаар7 эрүүл мэндийн байгууллагын 60 менежерийн хагас нь ХН-ийн удирдлагын дараахь асуудлаар мэдлэг, дадлага хангалтгүй гэж үзжээ:

- Ажилтныг ажилд сонгон авах, ажлын байрны тодорхойлолт боловсруулах - Стратегийн төлөвлөлт - Байгууллагын соёл - Шагнал урамшууллын тогтолцоо - ХН-ийн хөгжил - Ажлын орчин ба нийгмийн асуудлыг шийдэх

Эрүүл мэндийн менежерүүдийн өөрийгөө үнэлэх энэхүү судалгаанд дараахь сэдвийг илүүтэй судлахыг хүсч байгаагаа эрэмбэлэн гаргасан байна:

- эрүүл мэндийн мэргэжилтний ёс зүй - байгууллагын төлөвлөлтийн арга зүй, - эрүүл мэндийн мэдээллийн тогтолцоо, - эрүүл мэндийн байгууллагын соёл гэх мэт.

ХН-ийн удирдлагын дээрх сургалтууд нь удирдахуйн ерөнхий асуудлуудад анхаарч практик гэхээсээ онолын мэдлэгийг голлож байна. Хөгжлийн хөтөч- ТББ-ын 2009 онд явуулсан сургалтаас гадна 2006 оноос хойш ХН-ийн чиглэлээр тодорхой сургалт хийгдээгүй бөгөөд байгууллагын дарга нарт зориулсан сургалтын хөтөлбөрийн зөвхөн багахан хэсэгт хүний нөөцийн сургалт байсан. Тэгэхээр одоогийн байдлаар аймаг, дүүргийн дунд, анхан шатны эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудад хүний нөөц болон байгууллагын хөгжлийн чиглэлээр явагдаж буй сургалт хангалтгүй гэж хэлж болно. ЭМГ нь эрүүл мэндийн салбарт ХН-ийн удирдлагын чиглэлээр мэдлэг, чадвартай, туршлагатай сургагч багш нар нэн дутагдалтай байдаг гэж үздэг. ХН-ийн удирдлага гэдэг нь шинжлэх ухааны бие даасан, иж бүрэн хөгжсөн салбар бөгөөд эрүүл мэндийн салбарын хувьд зөвхөн салбартаа хайх, бий болгохыг эрмэлзэхийн оронд үндэсний хэмжээнд байгаа нөөц бололцоог дайчлах нь зүйтэй.

5 Эрүүл мэндийн менежерүүдийн сургалтын үнэдгээ,ЭМГ,2006 6 Эмнэлгийн удирдлагын сургалтын үр дүн болон түүний цаашдын хэрэгцээний талаарх тайлан, ДЭМБ, ЭМГ, 2006 7 Эмнэлгийн удирдах ажилтнуудын арга барил, манлайлал,чадавхи,судалгааны тайлан, ЭМХҮТ,2006.

Page 10: Document4

10

Одоо байгаа сургалтын материал

Сургалтын эрэлт, хэрэгцээг тодорхойлсны үндсэн дээр ЭМГ нь сургалтын заах аргыг төрөл, сэдвээр нь сайжруулж, ном, гарын авлага, интерактив CD болон DVD-ийг боловсруулсан ч эдгээр сургалтын материалын лавлагаа авах эх сурвалж нь бүгд монгол хэл дээр бөгөөд сургалтын материал хангалттай тоотой, тодорхой нөөцтэй байж чаддаггүй. Сургалтын үеэр хялбар гарын авлагууд оролцогчдод тухай бүрт тараагддаг. Хүний нөөц болон байгууллагын хөгжлийн чиглэлээр ямар нэг номын сан байхгүй, мэдлэгийн олон улсын эх сурвалжтай огт холбогдоогүй байна. Сургалтын үеэр ЭМГ-ын хийж чадах хамгийн дээд зүйл нь мэдээлэл, цаашид уншиж судлах сэдлийг чадан ядан өгсөн гарын авлага боловсруулах явдал юм. Эрүүл мэндийн менежерүүдэд мэргэжил олгох сургалтад зориулан ЭМГ дараахь гарын авлагыг боловсруулдаг:-

- Хүний нөөцийн төлөвлөлт 5 хуудас - Хүний нөөцийн удирдлага 3 хуудас - Хүний нөөцийн хөгжил 4 хуудас - Сургалтын удирдлага 2 хуудас - Манлайлал 4 хуудас - Баг бүрдүүлэх 3 хуудас - Ёс зүй 2 хуудас - Нийт 23 хуудас

Эрүүл мэндийн удирдлагын үндсэн ойлголт, баримжаа олгох богино хугацааны сургалтад дараахь сэдвүүдээр гарын авлага өгдөг :

- Хүний нөөцийн удирдлага 1 хуудас - Идэвхжүүлэх 1 хуудас - Зөрчлийн удирдлага 1 хуудас - Манлайлал, баг бүрдүүлэх 1 хуудас - Өөрчлөлтийн удирдлага 1 хуудас - Харилцааг удирдах нь 1 хуудас - Нийт 6 хуудас

Эдгээрээс харахад сургалтын материалыг боловсруулах, хэвлэх, худалдаж авах зэрэгт ЭМГ-т дэмжлэг үзүүлэх хэрэгтэй байна. Хүний нөөцийн сургалт зэрэг удирдлагын сургалтыг зохион байгуулах хариуцлага хүлээсэн байгууллагын хувьд энэ байгууллага нь үндэсний болон олон улсын сурах бичиг, ном бүхий номын сантай харьцах боломжтой байхаас гадна дотоодын болон олон улсын академик байгууллагуудтай байнгын харилцаа холбоотой ажиллах боломжтой байх хэрэгтэй. Иймэрхүү арга замаар сургалтын материалыг сүүлийн үеийн хүлээн зөвшөөрөгдсөн тэргүүн туршлага бүхий мэдээллээр тасралтгүй баяжуулан шинэчлэх нөхцөл бүрдэнэ. Энэ бүх ажлыг хийхэд тодорхой санхүүжилт шаардлагатай.

Page 11: Document4

11

4. АЙМАГ, ДҮҮРГҮҮДЭД ЗОРИУЛСАН ХҮНИЙ НӨӨЦИЙН СУРГАЛТЫН ЗАГВАРЫН БЭРХШЭЭЛ, ЗОРИЛТ

Төслийн аймаг, дүүргүүдийн удирдлага болон хүний нөөцийн ажилтнуудын сургалтад хамрагдсан байдал, ХНУ-ын сургалт шаардлагатай ажилтнуудын тоо дараахь байдалтай байгаа бөгөөд энэхүү хүснэгтийг төслийн аймаг, дүүргүүдээс авсан тоонд үндэслэн гаргав.

Одоо хашиж буй албан тушаал

Нийт

Сургалтад хамрагдсан байдал

Бусад

ЭМ У-ын гэрчилгээ олгох

Сэдэв-чилсэн

Аймаг/Дүүргийн ЭМГ болон Дүүргийн ЭМ-ийн нэгдлийн дарга, орлогч нар

29 14 13 6

Аймгийн ЭМГ-ын харъяа байгууллагын болон дүүргийн ЭМ-ийн төвийн дарга нар

46 2 4

Аймаг/Дүүргийн НЭ-ийн дарга нарболон тасгийн эрхлэгчид

76 15 9 4

Сум, өрхийн эмнэлгийн эрхлэгч, ахлагч эмч нар

120 25 57 30

Нийт 271 56 83 40

ЭМУ-ын өмнөх сургалтуудаас үл хамааран энэ удаагийн сургалт нь бүгдэд нь ижил байдлаар заах цөм хөтөлбөртэй байх ёстой. Стратегийн төлөвлөлт, ажиллах хүчний төлөвлөлт, гүйцэтгэлийн үр дүнтэй үнэлгээ, байгууллагын өөрчлөлт шинэчлэлтийн удирдлага, хүний нөөцийн байр байдалд гарах өөрчлөлт, сахилга бат, санал, гомдол, иргэдийн үйлчилгээ зэрэг өмнө нь нийтлэг заагдаж байгаагүй сэдвүүдийг оруулах тул цөм хөтөлбөр улам бүр ач холбогдолтой байх болно. Төслийн аймаг, дүүрэгт 271-300 ажилтан сургалтад хамрагдах бөгөөд хүний нөөц, байгууллагын хөгжлийн чиглэлээр салбарын хэмжээнд нийт 1200-аас цөөнгүй хүмүүс хамрагдах шаардлагатай.

ХН-ийн удирдлагын чиглэлээр сургалт зохион байгуулагдаж байсан ч сүүлийн 5 жилд цөөн явагдсан бөгөөд 2005 онд хэвлэгдэн гарсан Мастер төлөвлөгөөний агуулга, стратегийн талаар ч хангалттай сургалт хийгдээгүй байна. ХН-ийн сургалт нь ажиллах хүчний төлөвлөлт, өөрчлөлтийн удирдлага зэрэг гол чиглэлийг хөндөж чадаагүй. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тогтолцоонд гарч буй өөрчлөлт, өрхийн эмнэлгийг түлхүү хөгжүүлэх, сумын эмнэлгийг сумын эрүүл мэндийн төв болгон өөрчлөх зэрэгт энэхүү үйл явцыг чадварлаг удирдах, тэднээс нийт ажилтнуудад үзүүлэх нөлөө чухлаар шаардагдана.

ХН болон байгууллагын хөгжлийн удирдлагын талаарх сургалтын хөтөлбөрийг мэргэжлийн сургалтын байгууллага болон эрүүл мэндийн салбар хоёр хамтран боловсруулах нь зүйтэй. Өмнөх сургалтуудтай харьцуулбал практик мэдлэг, ур чадварыг түлхүү өгөхөд анхаарах ёстой. Ажиллах хүчний төлөвлөлт: ажлын байрны

Page 12: Document4

12

дүн шинжилгээ; ажиллах хүчний сургалт: шинэ ажилтанг сургах; гүйцэтгэлийн үр дүнтэй үнэлгээ; байгууллагын өөрчлөлт шинэчлэлтийн удирдлага; хүний нөөцийн байр байдалд гарах өөрчлөлт: дэвших, шилжих, ажлаас чөлөөлөгдөх, хүний нөөцийн сахилга бат, санал, гомдол; иргэдийн үйлчилгээ: хэцүү үйлчлүүлэгчтэй харилцах, маргаан, дарамтыг зохицуулах зэрэг сэдвүүдийг багтаах нь зүйтэй.

Эдгээр сэдвийг нэг удаагийн сургалтаар бүгдийг нь өгөхийг хичээх нь магадгүй зөв, амьдралд ойрхон байх биз. Мөн нэг сэдвээр, богино хугацааны сургалтыг ч зохион байгуулж болно.

ЭМГ-ын мэдээллээр эрүүл мэндийн салбарт энэ сургалтыг зохион байгуулах мэдлэг, ур чадвар өндөртэй ХН-ийн менежерүүд хангалтгүй гэж үзэж байна.

Салбарын бүх түвшинд ХН болон байгууллагын хөгжлийн чиглэлээр сургалтын материал хангалтгүй байна. ХН, байгууллагын хөгжлийн удирдлагын талаарх дийлэнх материал олон улсын хэмжээнд англи хэл дээр байдаг энэ талаар гүнзгийрэн судлахыг сонирхож буй хэн бүхэнд англи хэлний мэдлэг шаардагдана.

Төвийн түвшинд төдийгүй аймаг, дүүргийн эрүүл мэндийн байгууллагын түвшинд ч ХНУ, байгууллагын хөгжлийн сургалтад зориулсан төсөв байдаггүй. Иймд ХНУ-ын сургалтыг зохион байгуулах зайлшгүй шаардлага байгаад түүнийг санхүүжүүлэх санхүүгийн эх үүсвэрийг шийдэж өгөхгүй бол сургалтын хөтөлбөр боловсруулж, материал боловсруулах ямар ч шаардлагагүй юм.

5. МОНГОЛ УЛСАД ХҮНИЙ НӨӨЦИЙН УДИРДЛАГЫН СУРГАЛТ

Page 13: Document4

13

ЯВУУЛДАГ БАЙГУУЛЛАГУУДЫН СУРГАЛТЫН АГУУЛГА, СЭДВИЙН ЖИШЭЭ ХН болон байгууллагын хөгжлийн чиглэл зэрэг удирдлагын сургалт явуулдаг хэд хэдэн байгууллага Монгол улсад бий. Энэ жагсаалт дараахь байгууллагаар хязгаарлагдахгүй:-

- Удирдлагын академи (1999 онд шинэчлэн зохион байгуулагдсан, 2-р бүлэг), - Moнголын Хүний нөөцийн Институт (2006) - Хөгжлийн хөтөч-ТББ (2005, Хавсралт 3) - Монголын Хүний нөөцийн академи (2007)

Бид эдгээрээс хоёр байгууллагыг сонгож үйл ажиллагаатай нь танилцсан бөгөөд гадаад орны сургуулиудтай харилцаа сайтай, ХНУ ба байгууллагын хөгжлийн сургалтыг онолын зохих түвшинд бидний сонгосон сэдэвт зохицуулсан уян хатан хөтөлбөрөөр явуулах боломжтой байсныг үндэслэв. Эдгээр байгууллагын сургалтын жишээ болгон доорх жагсаалтыг танилцуулж байна. MOНГОЛЫН ХҮНИЙ НӨӨЦИЙН УДИРДЛАГЫН ИНСТИТУТ (MХНУИ) хэд хэдэн төрлийн сургалттай:

Хүний нөөцийн удирдлагын сургалт Хүний нөөцийн удирдлагын практик хандлага

Хөдөлмөрийн хуулиар мэргэшихүй Менежерүүдийн заах, дагуулан сургах чадвар Цалингийн судалгааны арга Ярилцлага хийх ба сонгон шалгаруулах Гүйцэтгэлийн үр дүнтэй үнэлгээг хэрхэн хийх вэ

(KPI, BSC зэрэг) Чанарын нийт удирдлага ХНУ – Тогтолцоо, Бодлого ба практик Ажлын байран дээр сурган зөвлөх Бүтээмж нэмэгдүүлэх арга зүй Хөдөлмөрийн гэрээ байгуулахтай холбоотой гардаг хууль зүйн асуудал Хөдөлмөрийн гэрээ цуцлахтай холбоотой гардаг хууль зүйн асуудал Мэдлэгийн удирдлага

Чадварлаг хүмүүсийг эрэлхийлэх

Ерөнхий удирдлага Алсын хараа, эрхэм зорилго, зарчим Чадварлаг дарга/удирдагч Гүйцэтгэлийг оргил хэмжээнд хүргэх гүйцэтгэлийн удирдлага Санхүүгийн бус мэргэжилтнүүдийн санхүүгийн удирдлага Цаг болон стрессийн үр дүнтэй удирдлага Манлайлал Бизнесийн сэтгэл зүй Эрсдлийн удирдлагын үндэс Уураа барьж, түүнийг удирдах нь Стратегийн удирдлага Өөрчлөлтийн удирдлага Инновацийн удирдлага Ажил, амьдралаа тэнцвэртэй авч явах

Page 14: Document4

14

Зөрчилдөөнийг шийдвэрлэх Багаараа шийдвэр гаргах Бүтээлч санаачлагатай байх Авъяасын удирдлага Баг бүрдүүлэх Корпорацийн засаглал

Хэрэглэгчдийн үйлчилгээ Хэцүү үйлчлүүлэгчидтэй ажиллах Худалдааны арга техникүүд Хэрэглэгчийн туршлагын удирдлага Хэрэглэгчийн үйлчилгээ Амжилтын томъёо Хэцүү үйлчлүүлэгчтэй ажиллах ерөнхий стратеги Ууртай, хэцүү үйлчлүүлэгчтэй харилцах Хэрэглэгчийг хаанд өргөмжилсөн соёлыг бий болгоход анхаарах зөвлөгөө Өрсөлдөгчийнхөө давуу талаас суралцах Үйлчилгээний соёл Тойрч ярилцах арга зүй Гомдлын удирдлага

MOНГОЛЫН ХҮНИЙ НӨӨЦИЙН АКАДЕМИ(MХHA).

ХН Менежер ХНУ-ын өнөөгийн ба хэтийн хөгжил Хүний нөөцийн төлөвлөлт ба төлөвлөлтийн үе шатууд Байгууллагын хүний нөөцийн менежер ба тэдний шугаман харилцаа, өөр хоорондоо харилцах Хөдөлмөрийн харилцаа ба хууль журмууд Ажлын дүн шинжилгээ ба дизайн Цалин хөлс ба урамшууллын тогтолцоо Хүний нөөцийг ажилд авах, сонгон шалгаруулах журам Шинэ ажилтныг сургах Сургалт ба хөгжил Хувь хүний ба байгууллагын зорилтыг зохицуулах Таны эргэн тойронд манлайлагчдыг төрүүлэх Гүйцэтгэлийн түлхүүр үзүүлэлтийн модуль ХН-ийн тайлан ба арга зүй Амжилттай илтгэх нь Бүтээмжийг дээшлүүлэх луувангийн зарчим Менежерийн ур чадвар Өөрчлөлтийг манлайлах Гүйцэтгэлийн түлхүүр үзүүлэлт модуль Таны эргэн тойронд манлайлагчдыг хөгжүүлэх Хувь хүний болон байгууллагын зорилтыг зохицуулах нь Өөрчлөлтийн удирдлага бa Фиш философи (Fish philosophy (ажлын байрны удирдлага)) Ажлын сэтгэл ханамж ба бүтээмжийг дээшлүүлэх Mенежерийн ур чадвар Шилдгээр илтгэх нь

Page 15: Document4

15

Өөрчлөлтийг манлайлах Бүтээмжийг дээшлүүлэх /луувангийн зарчим/ Олон нийттэй харилцах, асуудлын удирдлага Цагийн удирдлага Хэрэглэгчийн үйлчилгээ Зөрчилдөөний удирдлага Тэнцвэржүүлсэн хавтгайд үнэлэх- BSC (гүйцэтгэлийг хэмжих) Стрессийн удирдлага Олон нийтийн өмнө үг хэлэх Идэвхжүүлэх Эерэг харилцаа Оюун санаагаа зурагдах нь Манлайлагчдыг тэргүүлэх Бизнесийн англи хэл Сэтгэхүйн зургаан малгай, шүүмжлэлтэй хандах (Edward de Bono)

Эдгээр байгууллагуудад эрүүл мэндийн салбар дахь ХН, байгууллагын хөгжлийн удирдлагын сургалтыг зохион байгуулах мэдлэг, чадвар байхгүйд эргэлзэх шалтгаан үгүй бөгөөд эрүүл мэдийн салбарын өвөрмөц хэрэгцээнд нийцүүлэн модулиа өөрчлөх, сургалтын хөтөлбөр боловсруулахад ч дэмжлэг үзүүлэх чадвартай нь уулзах явцад тодорхой байсан юм. Хөндлөнгийн байгууллагатай хийх аливаа гэрээ нь боловсруулсан сургалтын материалтай холбоотойгоор оюуны өмчийн эрхийн асуудлыг зайлшгүй хөндөх бөгөөд сургалтын материалыг ЭМГ-ын өмч эсвэл ЭМГ болон сургалтын байгууллага хоёрын дундын эзэмшлийн байлгах хэрэгтэй.

Page 16: Document4

16

6. ХҮНИЙ НӨӨЦ БА БАЙГУУЛЛАГЫН ХӨГЖЛИЙН ЧИГЛЭЛЭЭР ЗОХИОН БАЙГУУЛАХ СУРГАЛТЫН ТӨСӨЛ Газар зүйн хувьд өргөн уудам нутагт тархан суурьшсан 1200 гаруй хүнийг сургах асуудал урьд нь ч хэцүү байсан одоо ч эдгээр хүмүүсийг сургалтад хамруулж, салбарын хэмжээнд нэгдмэл ойлголттой болгон сургалтыг цаашид тогтмол зохион байгуулж байх нь их хэмжээний ажил мөн. Түүнчлэн нэг аймгаас сургалтад хамрагдах шаардлагатай хүмүүсийг бүгдийг нэг дор ажлаас нь хөндийрүүлэн хамруулах боломжгүй юм. Түүний оронд ажлын байранд нь ойр практик сургалтыг зохион байгуулах нь илүү дөхөмтэй. Салбарын хэмжээнд сургагч багш дутагдалтай тул салбараас гадна энэ хэрэгцээг нөхөх боломжийг авч үзье. Мэдээж хэрэг Монголд удирдлагын сургалт явуулдаг байгууллагууд байгаа бөгөөд харин тэд нартай хийсэн уулзалт, ярилцлагаас дүгнэхэд 1200 хүнд зориулан 30 өөр газар сургалт явуулах нь санхүүгийн хувьд боломжгүй болох нь харагдсан. Дундын хувилбар бол аймаг, дүүргийн эрүүл мэндийн байгууллагын удирдлага,хүний нөөцийн менежерүүдийг сургалтын байгууллагуудад авчран сургалтад хамруулах бөгөөд тэд эргээд дунд болон анхан шатны эрүүл мэндийн байгууллага тухайлбал аймаг, дүүрэг, сумын эмнэлгийн удирдах ажилтнуудыг сургах юм. Ингэснээр эрүүл мэндийн салбарын шинэчлэлийг амжилттай хэрэгжүүлэх нөхцөл бүрдэнэ. Эдгээр сургалтыг явуулах байгууллагууд нь Эрүүл мэндийн газар (ЭМГ)-тай нягт хамтын ажиллагаатай сургалтын байгууллагууд байх ёстой. Сургалтын материалыг эдгээр байгууллагууд ЭМГ-тай хамтран боловсруулах бөгөөд эрүүл мэндийн байгууллагын түвшинд эдгээр сургалтын материалыг цаашид ашиглан дэлгэрүүлэх боломжтой. Мэдээж хэрэг сургалтын талаар нэмэлт мэдээлэл авах лавлагаа номын сан байх ёстой бөгөөд үүнд төрөл бүрийн эх үүсвэрүүд тухайлбал http://www.healthmanagementonline.co.uk/home.aspx зэрэг гадны эх үүсвэрүүд байж болох хэдий ч Монгол хэл дээр байх нь илүү тохиромжтой тул энэ талын хүчин чадлыг олон улсын хамтрагч талуудын оролцоотой бий болгон ажиллуулж болно.

Сургалтын тодорхойлолт: Сургалтын зорилго нь хүний нөөцийн менежерүүдийн чадавхийг бэхжүүлэх юм. Эрүүл мэндийн байгууллагын хүний нөөцийн менежерүүд эрүүл мэндийн салбарын шинэчлэл, байгууллагын хөгжлийн талаар гүн бат ойлголттой байх нь чухал ач холбогдолтой билээ. Энэхүү төлөвлөсөн 5 хоногийн сургалтаар эрүүл мэндийн байгууллагын хүний нөөцийн менежерт байх шаардлагатай онолын мэдлэг, ур чадвар эзэмших төдийгүй орон нутагтаа энэ чиглэлээр сургалт зохион байгуулахад шаардлагатай мэдлэг, ур чадварыг эзэмшүүлэх зорилготой юм. (Хавсралт 1) Сургалтын хөтөлбөрийг амжилттай дуусгасны дараа оролцогчид ЭМГ болон сургалтын байгууллагын хамтарсан сертификатыг авна. Сургалтаар олж авах гол үр дүн:

- Хүний нөөцийн удирдлагын асуудлыг шийдвэрлэх боломжтой болно - Орон нутагт хүний нөөцийн чиглэлээр анхан ба дунд шатны удирдах ажилтанд

сургалт явуулах мэдлэг, чадвартай болно. - Хүний нөөцийн төлөвлөлтийг сайжруулах, хэрэгжүүлэх боломжтой болно. - Эрүүл мэндийн салбарын шинэчлэлийг хэрэгжүүлэхэд тулгарах хүний нөөцийн

түвэгтэй асуудлуудыг шийдвэрлэх боломжтой болно.

Сургалт явагдахаас өмнө оролцогчид урьдчилан зарим материалуудтай танилцаж

Page 17: Document4

17

дараах сэдвүүдээр ойлголттой болсон байна. Үүнд: - Бодлого, стратегийн баримт бичгүүд, - ЭМЯ-ны Хүний нөөцийн бодлогын баримт бичиг, - Эрүүл мэндийн салбар дахь ёс зүйн асуудлууд - Монгол улсын эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээний

хөгжил Сургалтын агуулга

- Байгууллагын өөрчлөлт, хөгжилд хүний нөөцийн гүйцэтгэх үүрэг. Үндэсний болон орон нутгийн түвшинд хийгдэх эрүүл мэндийн анхан шатны тусламжийн шинэчлэлд хүний нөөцийг уялдуулан хөгжүүлэх

- Хүний нөөцийн үр дүнтэй төлөвлөлт, хүний нөөцийн төлөвлөлтийн тодорхойлолтууд, хүрээ, үндсэн арга барил, зорилго, үе шатууд, ажлын байрны дүн шинжилгээ хийх, ажилд авах үйл явц, хүний нөөцийн бичиг баримт, маягтууд, тайлангийн тогтолцоо.

- Сургалтын хэрэгцээг хэрхэн тодорхойлох, сургалтын төрлүүд, сургалтын хөтөлбөр

- Хүний нөөцийн хөгжил, үнэлгээ. - Удирдлагын үе шатууд, хувь хүний хэрэгцээг байгууллагын зорилготой

уялдуулах. - Хүний нөөцийн хөгжлийн өөрчлөлтийг зохицуулах: дэвшүүлэх, шилжүүлэх,

ажлаас чөлөөлөх журам, өргөдөл гомдол шийдвэрлэх, Сургалтын байгууллагууд: Хүний нөөцийн удирдлагын 5 өдрийн сургалтыг 2010 онд ЭМГ-аас тодорхой төсөл, төсвийн тооцоон дээр суурилан сонгогдсон сургалтын байгууллагын багш нартай хамтран зохион байгуулна. Сургалтын хэрэгцээнд үндэслэн сургалтын байгууллагатай зөвлөж сургалтын хөтөлбөр, сургалтын материалыг боловсруулна. Өртөг зардлыг төсөлд тусгагдсан зардал болон мөрдөж буй журмын дагуу зохицуулна. Сургалтын хөтөлбөр, зардлын төслийг хавсаргав. Сургагч багшийг бэлтгэх сургалт хийхээс өмнө ЭМСХХ-3 төслийн зүгээс ЭМГ-тай хамтран ажиглалт, сургалтад оролцогчтой хийсэн ярилцлагад суурилан хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх аргыг боловсруулна. ЭМГ нь жил бүр сургалтын дараах үнэлгээг хийж, үр дүнг нь дараагийн сургагч багш бэлтгэх сургалтад ашиглана. ЭМЯ-ны Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн хөгжлийг дэмжих зорилтын хэрэгжилтийг удирдан зохицуулах ажлын хэсгийн хурлаас энэхүү сургалтыг бүх аймаг, дүүргийн удирдах болон хүний нөөцийн ажилтнуудыг хамруулан зохион байгуулахыг зөвлөсөн юм. Энэ дагуу сургалт явуулахад одоогийн сургалтын зардал / Хавсралт 1/ 4 дахин нэмэгдэж ойролцоогоор 25,000 ам.доллар шаардагдах бөгөөд мөн эхний сургалтаас хөтөлбөрийг боловсронгуй болгох шаардлага гарвал 2011 онд сургалт явуулах нь зүйтэй гэж үзэж байна.

Page 18: Document4

18

7. ЗӨВЛӨМЖ

1. Эрүүл мэндийн салбарын шатлал бүрт тухайлбал аймаг, дүүргийн эмнэлэг, сумын

эмнэлгийн түвшинд хүний нөөцийн удирдлага, байгууллагын хөгжлийн чиглэлээр сургалт зохион байгуулах бодит хэрэгцээ байна гэж үзлээ.

2. Хүний нөөцийн удирдлага болон байгууллагын хөгжлийн сургалтын хөтөлбөрийг эрүүл мэндийн салбар болон сургалтын байгууллагатай хамтран сургалтын хэрэгцээнд тулгуурлан боловсруулж, мөн 2 жил тутам олон улсын ба үндэсний түвшний шаардлагад нийцүүлэн хянаж байх

3. ЗГХА-ЭМГ сургалтын хөтөлбөрийг боловсруулж ЭМСХХ-3 төслийн аймаг, дүүрэгт эхлэн сургалт зохион байгуулж, улмаар үндэсний түвшинд өргөжүүлэн хэрэгжүүлэх

4. Боловсруулсан сургалтын хөтөлбөр, материал нь цаашид эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн сургалтын үндэс болно гэж үзэх

5. Чадавхи бэхжүүлэх хэрэгцээг ЗГХА-ЭМГ сургалтын байгууллагуудтай хамтран судлах

6. Энэхүү чадавхи бэхжүүлэх үйл ажиллагааны цөм болсон хүний нөөцийн менежерүүд нь өөрийн аймаг, дүүрэгтээ анхан болон дунд шатны удирдах ажилтнуудад тогтмол сургалт зохион байгуулах

7. ЭМГ болон аймаг, дүүргийн эрүүл мэндийн газрын төсөвт хүний нөөцийн удирдлагын сургалтын төсөв заавал төлөвлөгдөж байх Лавлагаа материал

Page 19: Document4

19

ДЭМБ/ЭМХҮТ. Эмнэлгийн удирдлага сургалтын үр дүн, цаашдын хэрэгцээ.Судалгааны тайлан. Улаанбаатар, 2006

Наранцэцэг П. Хүний нөөцийн удирдлага, Улаанбаатар , 2009

Нямсүрэн Д. Хүний нөөцийн удирдлагын функц. Улаанбаатар, 2009

Цэрэнжаргал П. Байгууллагын хүний нөөцийн удирдлагын зарим асуудал. Улаанбаатар, 2007

Цэцэгмаа Ц. Хүний нөөцийн удирдлага. Улаанбаатар, 2009

Ширнэн Л, Бат-Эрдэнэ Б. Эрүүл мэндийн удирдах ажилтны мэргэжил олгох сургалтын үр дүнгийн үнэлгээ. Судалгааны тайлан.ЭМХҮТ. Улаанбаатар, 2006

ЭМХҮТ. Сум өрхийн эмнэлгийн удирдлага. Сургалтын гарын авлага . Улаанбаатар, 2008

ЭМХҮТ. Эмнэлгийн удирдах ажилтнуудын арга барил, манлайлал, чадавхи. Судалгааны тайлан.Улаанбаатар, 2006

ЭМЯ . Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг 2010-2014 онд хөгжүүлэх бодлого, Улаанбаатар, 2009

ЭМЯ/AХБ. Нийгмийн эрүүл мэнд. Боть 1. ЭМСХХ-2/AХБ. Улаанбаатар, 2005

ЭМЯ/AХБ. Эрүүл мэндийн удирдлага. Боть 2. ЭМСХХ-2/AХБ. Улаанбаатар, 2005

ЭМЯ/ДЭМБ. Хүний нөөцийн удирдлага. Улаанбаатар, 2002

ЭМЯ/ДЭМБ. Эрүүл мэндийн удирдлага. ЭТУГ. Улаанбаатар, 2003

Andres TD. Human resources management in the Philippine setting. Quezon City: New Day Publishers, 1991

Blanchard K, Lacinak T, Tompkins C, Ballard J. Whale done! - The power of positive relationships. New York: The Free Press, 2002 De Bono, Edward. Six thinking hats. Revised and updated version. Boston/New York/London: Little, Brown and Company, 1999

Global Equity Initiative. Human resources for health overcoming the crisis. Cambridge, Massachusetts, 2004

Hine B. Human resource development: report and recommendations for the mid-term review. Ulaanbaatar: MoH, ADB, Australian Health International, 2006

John Dewdney. Health workforce planning workbook. WPRO/RTC / Centre for Public Health, University of NSW, Sydney, Australia, 2001

Kibanov A.Ya. Fundamentals of personnel management. Moscow, 2005

Page 20: Document4

20

WHO. Coordinated health and human n resources development. Technical report. Geneva: WHO, 1990

WHO. Human resources management. Technical report. Geneva: WHO, 1991

WHO. Preparing a health care workforce the 21st century, the challenge of chronic conditions. Geneva: WHO, 2005

WHO. The World Health report. Primary health care, now more than ever. Geneva: WHO, 2008.

WHO/ RTC/School of Medical Education. Management of human resources in health. UNSW, 1989

WHO-WPR. Regional strategy on human resources for health 2006-2015.

Page 21: Document4

21

Хавсралт 1. Хүний нөөцийн удирдлагын санал болгож буй сургалтын хөтөлбөрийн төсөл Сургалтын танилцуулга Нэр: Эрүүл мэндийн хүний нөөцийн удирдлага, байгууллагын хөгжил Тодорхойлолт: Энэхүү сургалт нь эрүүл мэндийн байгууллагын анхан ба дунд шатны удирдах ажилтнуудад хүний нөөцийн удирдлага, байгууллагын хөгжлийн чиглэлээр сургалт зохион байгуулах хүний нөөцийн менежерүүдэд зориулсан юм. Энэ үе шатанд хөтөлбөр зөвхөн төсөл хэлбэрээр байх бөгөөд сургалт явуулах байгууллагууд болон бусад оролцогч талуудтай хийсэн хэлэлцүүлэгт үндэслэн сургалтын хөтөлбөрийг эцэслэх боломжтой юм. Хэдий тийм боловч хөтөлбөрийн үндсэн элементүүд нь стратегийн төлөвлөгөө, хэрэгжүүлэх хүрээ, хүний нөөцийн төлөвлөлт, өөрчлөлтийн удирдлага, хүний нөөц болон байгууллагын хөгжлийн асуудлууд байна. Өдөр, цаг: Даваа гаригаас Баасан гаригт 9 – 18 цаг СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР Өдөр 1. Хүний нөөцийн удирдлага ба байгууллагын хөгжил

- ДЭМБ-ын НДБЭБ-ийн Хүний нөөцийн стратеги - ЭМЯ-ны Хүний нөөцийн хөгжлийн бодлого 2010-2015 - Хүний нөөцийн бодлогын тойм. Байгууллагын Хүний нөөцийн бодлого - Хүний нөөцийн удирдлагын шинэлэг хандлага - Байгууллага дахь хүний нөөцийн удирдлагын үүрэг, үйл ажиллагаа - Хүний нөөцийн удирдлагын элементүүд, хүний нөөцийн удирдлага ба

байгууллагын төлөвлөлт, хөгжилтэй холбогдох нь, хүний нөөцийн менежерийн үүрэг, үйл ажиллагаа

Өдөр 2. Байгууллага дахь хүний нөөцийн төлөвлөлт - Хүний нөөцийн төлөвлөлт /мөн чанар, хүрээ, зорилт, төлөвлөлтийн үндсэн үе

шатууд/ажлын ачааллын төлөвлөлт, үндсэн арга замууд - Хүний нөөцийн төлөвлөлтийг боловсруулах арга зам /дадлага/ - Ажлын байрны дүн шинжилгээ, ажлын байрны тодорхойлолт - Хүний нөөцийн хангамж: байгууллагад ажилтан авах журам, ярилцлага, дадлага

Өдөр 3. Хүний нөөцийн хөгжил ба сургалт - Хүний нөөцийн хөгжил - Байгууллагын үр дүнд хүний нөөцийн хөгжлийн ач тус, хүчин чармайлт, өртөг

зардал - Төгсөлтийн дараах сургалтын удирдлага - Сургалт, хөгжлийн хөтөлбөрүүд, сургалтын үнэлгээ

Өдөр 4. Хүний нөөцийг тогтвортой хадгалах, нөөцлөх - Мотивац, өөрийгөө таньж мэдэх - Ажлын таатай орчин бий болгох - Өөрчлөлтийг хийх, ирээдүйг урьдчилан удирдах - Хүний нөөцийн гүйцэтгэл, үнэлгээ, шагналын тогтолцоо - Хүний нөөцийг дэвшүүлэх, шилжүүлэх, чөлөөлөх

Өдөр 5. Хүний нөөцийн мэдээлэл - Хүний нөөцийн мэдээллийн тогтолцоо - Хүний нөөцийн тайлан, бүртгэл, тооцоо

Page 22: Document4

22

- Компьютерт суурилсан технологийг ашиглах Төсөл

Сургалтын зардлын төсөв.

“Хүний нөөцийн удирдлага ба байгууллагын хөгжил“

№ Зардлын зүйл анги Нэгж Нэгжийн өртөг / төг/

Тоо хэмжээ

Нийт өртөг / төг/

1. Оролцогчдын унааны зардал

1.1  Говь-Алтай-Улаанбаатар /онгоцоор 2 тал /

хүн 539,790 3 1.619.370

1.2  Архангай аймаг /машинаар / км 280,0* 956 267,680

1.3  Дундговь аймаг /машинаар / км 280,0 552 154,560

1.4  Сүхбаатар аймаг /машинаар/ км 280,0 1130 316,400

1.5  Төв аймаг / машинаар / км 280,0 86 24,080

Дүн 2.382.090

2  Оролцогчдын томилолт /5х15/

хүн/өдөр 23,500 75 1,762,500

3  Улаанбаатараас оролцогчдын өдрийн хоол /5х10/

хүн/өдөр 7000 50 350,000

4  Цайны зардал / 5х25/ хүн 1000,0 125 125,000

5  Багшийн хөлс, гарын авлага боловсруулах зардал

цаг 41,550 40 1.662.000

6  Бичиг хэргийн зардал Хүн тус бүрт

2000 25 50,000

7  Өрөөний түрээс 1 цагт 10,000 40 400,000

Нийт дүн 6.731.590

*- 100 км-т 20л шатахуун х 1400 төг

Page 23: Document4

23

“Хүний нөөцийн удирдлага ба байгууллагын хөгжил“ сургалтын оролцогчдын тоо

№ Аймаг, дүүргийн нэр Эрүүл мэндийн байгууллагын дарга

ЭМГ, НЭ-ийн хүний нөөцийн менежер

Нийт тоо

A. Аймаг 1. Архангай 1 2 3 2. Говь-Алтай 1 2 3 3. Дундговь 1 2 3 4. Сүхбаатар 1 2 3 5. Төв 1 2 3 Дүн 5 10 15

B. Улаанбаатарын дүүргүүд № Дүүрэг Дүүргийн эрүүл

мэндийн нэгдэл, эмнэлгийн дарга

Хүний нөөцийн менежер

Нийт тоо

1. Сонгино-Хайрхан 1 2 3 2. Чингэлтэй 1 2 3 Дүн 2 4 6 3. Хотын ЭМГ 1+1 2 4. ЭМГ 1+1 2 Дүн 2 10 Бүгд 9 16 25

Page 24: Document4

24

Хавсралт 2

ЗГХА-ЭМГ-аас явуулж байсан сургалтууд

1. Эрүүл мэндийн менежрүүдэд мэргэжил олгох сургалт

Сургалтаар дараах мэдлэг, чадварыг эзэмшинэ:

- Эрүүл мэндийн удирдлага, бодлого боловсруулах чиглэлээр шийдвэрлэх асуудлыг тодорхойлж, тулгамдсан асуудлыг шийдэх, арга барилыг хэрхэн зөв ашиглах вэ гэдэг талаар суралцана.

- Тодорхой асуудлаар бодлого боловсруулах, төлөвлөх, зөв шийдлийг бий болгох, хөтөлбөрийн үйл ажиллагааг хянаж-шинжлэх, үнэлэх болон өөрчлөлтийн удирдлагыг хэрэгжүүлэх

- Нөхцөл байдлын үнэлгээ хийх, асуудал шийдвэрлэхэд шаардлагатай мэдээллийг цуглуулж, үр дүнтэй ашиглах

- Нийгмийн эрүүл мэндийн үндсэн зарчмуудыг ашиглах, хэрэгжүүлэх, нөөц дайчлах, үр дүнг үнэлэх.

- Багаар ажиллах, удирдан зохион байгуулах, хүмүүс хоорондын харилцааг зохицуулах, зөрчлийг шийдвэрлэх.

Хөтөлбөр нь 2 хэсгээс бүрдэх ба нийтдээ 12 кредит, 3 сарын танхимын сургалт, 3 сарын дадлагын ажлаас бүрдэнэ. Модуль 1. Эрүүл мэндийн бодлого

- Эрүүл мэндийн салбарын хөгжлийн үзэл баримтлал, стратеги - Тодорхой чиглэлүүдээрхи эрүүл мэндийн бодлого (эм зүйн, нийгмийн эрүүл

мэндийн, уламжлалт анагаах ухааны гэх мэт) - Эрүүл мэндийн салбарын хөгжил ба технологи - Эрүүл мэндийн салбарын шинэчлэл, төвлөрөл сааруулах, хувьчлал - Салбар хоорондын хамтын ажиллагаа, төрийн бус байгууллагын оролцоог

сайжруулах - Эрүүл мэндийн байдал, шаардлага, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зах

зээл - Эрүүл мэндийн талаарх хууль тогтоомж

Модуль 2. Эрүүл мэндийн удирдлага ба төлөвлөлт - Удирдлагын онол ба түүх - Эрүүл мэндийн салбарын нөхцөл байдлын дүн шинжилгээ, асуудал

тодорхойлох, шийдвэрлэх, шийдвэр гаргах, багаар ажиллах, харилцаа ба манлайлал

- Төлөвлөлтийн удирдлага - Хүний нөөцийн удирдлага ба хөгжил: - Хүний нөөцийн төлөвлөлт: Хүний нөөцийн хэрэгцээ, шаардлагын үнэлгээ;

хүний нөөцийг тараан байрлуулах - Хүний нөөцийн удирдлага (ХНУ) - ХНУ-ын зорилго, зорилтууд - ХНУ-ын өнөөгийн чиг хандлага - ХНУ-ын хариуцлага, үйл ажиллагаа - ХНУ-ын чухал асуудлууд - ХНУ-ын тодорхойлогч хүчин зүйлүүд - Албан тушаалын хөгжил - ХНУ-ын сургалтын удирдлага - Хангамжийн удирлага

Page 25: Document4

25

- Байгууллагын хөгжил ба соёл - Эмнэлгийн удирдлага

Модуль 3. Эрүүл мэндийн эдийн засаг ба санхүүгийн удирдлага

- Эрүүл мэндийн эдийн засаг ба санхүүгийн удирдлага - Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардал, нөөц, төсвийн үйл явц - Нийгмийн эрүүл мэндийн даатгал - Үндэсний эрүүл мэндийн тооцоо

Модуль 4. Мэдээлэл, Хяналт-Шинжилгээ, Үнэлгээ - Мэдээллийн тогтолцоо, түүний удирдлага, мэдээллийн технологи - Хяналт-шинжилгээ, үнэлгээ - Тархвар судлал, судалгаа - Эрүүл мэндийн тогтолцооны судалгаа - Чанарын хяналт, чанарын баталгаа - Гамшгийн удирдлага, хариу арга хэмжээ

Модуль 5. Эрүүл мэндийн анхан шатны ба нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний удирдлага

- Эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээ, тэгш байдал, хүртээмж, олон нийтийн оролцоо

- Эрүүл мэндийг дэмжих - Халдварт бус өвчнөөс сэргийлэх, хянах - Хүрээлэн буй орчны эрүүл мэнд - Эх, хүүхдийн эрүүл мэнд, нөхөн үржихүйн эрүүл мэнд, эсэн мэнд амаржихуй - Сэтгэцийн эрүүл мэнд - Нэн шаардлагатай эмийн хангамж, эмийн хэрэглээ

Модуль 6. Удирдах ажилтны чадварыг сайжруулах - Англи хэлний мэдлэг - Компьютерийн хэрэглээ, чадвар - Манлайллын чадвар, харилцааны чадвар, ёс зүй - Танилцах аялал

2. Хүний нөөцийн удирдлагын сэдэвчилсэн сургалтууд

Сэдэв: “Хүний нөөцийн удирдлага” Сэдвүүд:

- Эрүүл мэндийн тогтолцооны өнөөгийн байдал - Эрүүл мэндийн тухай болон эрүүл мэндийн даатгалын тухай хуульд оруулах

өөрчлөлтүүд - “Хүний нөөцийн хөгжил”- ДЭМБ-2006 - Эрүүл мэндийн салбарын мастер төлөвлөгөөг хэрэгжүүлэх/хүний нөөцийн

чиглэл - Хүний нөөцийн удирдлага - “Эрүүл Монгол хүн” хөтөлбөр - Улаанбаатар хотын эрүүл мэндийн байгууллагын нөхцөл байдал, зорилтууд - Сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулах аргачлал - Манлайлал - Багаар ажиллах - Сургалтын удирдлага - Хүний нөөцийн төлөвлөлт - Анагаах ухааны ёс зүй, эрүүл мэндийн ажилтны ёс зүйн хэм хэмжээ - Эрүүл мэндийн ажилтны чадавхи

Page 26: Document4

26

- Төгсөлтийн дараах сургалт, тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааны зохицуулалтад хийх өөрчлөлтүүд

- Ажлын байрны тодорхойлолт - Дэмжин туслах, хянах

3. Хүний нөөцийн удирдлагын богино хугацааны сэдэвчилсэн сургалтууд Сэдэв Хугацаа

цагаар Он Тоо / оролцогчдын албан тушаал

Хүний нөөцийн мэдээллийн мэдээний сан Мэргэжлийн болон албан тушаалын хөгжил Орон нутгийн эрүүл мэндийн байгууллагын удирдах ажилтны чадавхийг сайжруулах Хүний нөөцийн мэдээний санд Лотус програм ашиглах Хүнд суурилсан хөгжлийн чиг хандлага Хүний нөөцийн удирдлага

16 /2 24/1 24/2 24/1 112/1 24/2

2003 2003 2004 2005 2005 2006

40/ Хүний нөөцийн менежерүүд 45/ Улаанбаатар болон аймгуудын эмнэлгийн орлогч дарга нар 50/ Улаанбаатар болон аймгуудын хүний нөөцийн менежерүүд 31/ Улаанбаатар болон аймгуудын хүний нөөцийн менежерүүд болон дүүргийн эрүүл мэндийн байгууллагууд 19/ эрүүл мэндийн удирдах ажилтнууд 30/ Хүний нөөцийн менежерүүд

Page 27: Document4

27

Хавсралт 3. Хүний нөөцийн удирдлага ба байгууллагын хөгжил сургалт, “Хөгжлийн хөтөч” ТББ Сэдвүүд:

• Байгууллагын удирдлагад хүний нөөцийн удирдлагын гүйцэтгэх үүрэг, байр суурь, оролцоо

• Иргэний тухай хуульд оруулах өөрчлөлт, шинэчлэл • Удирдлага ба хөгжлийн шинэ үзэл баримтлал, хандлага • Хүний нөөцийн удирдлагын шинэ чиг хандлага • Ажлын байрны дүн шинжилгээ, ажлын байрны тодорхойлолт • Хүний нөөцийг сонгох • Ажилд авах ярилцлагын арга • Шинэ ажилтанг сургах • Хүний нөөцийн дадлагын сургалт /стресс менежмент/ • Харилцааны удирдлагын сэтгэл зүй • Иргэдэд үзүүлэх үйлчилгээний бодлого ба төлөвлөлт • Цагийн удирдлага • Багийн удирдлага • Удирдах ажилтны манлайлал • Албан тушаал дэвшилтийн удирдлага: хувь хүн, байгууллагын албан тушаалын

төлөвлөлт • Байгууллагын өөрчлөлтийн удирдлага • Хөдөлмөрийн харилцаа, хууль тогтоомж • Нийгмийн үйлчилгээний ёс зүй • Эрүүл мэндийн ажилтны ёс зүй • Бичиг баримт боловсруулах, шинэчлэх • Санал, гомдол хүлээн авах, шийдвэрлэх