20
Хөргөлтийн машин L.FE337 Хаврын улирал БАТЛАВ:........................................................ Багийн тэргүүлэх проффесор док./Ph.D/ Б.Найгалмаа БИЛЕТ№1 Асуулт Хариулт 1 Õºðãºëòèéí òåõíèêèéí ¿¿ñýë õºãæëèéí òóõàé бичиж, ярих. Хөргөлтийн техник нь бусад шинжлэх ухааны нэгэн адил хүний нийгмийн хэрэгцээ шаардлагаар үүсэж, цаашдаа техникийн практиктай нягт холбоотой хөгжиж ирсэн. Хүний нийгэм үүссэн үйл явц нь орон сууцаа барих, хөдөлмөрийн багаж хэрэгсэл бэлдэхээс гадна ан гөрөө хийх, ангийн махаа чанарыг нь алдагдуулахгүйгээр удаан хугацаагаар хадгалж хүнсэндээ хэрэглэх болсонтой холбоотой бөгөөд энэ үес эхлэн байгалийн хөргөлтийг ашигласаар иржээ. Үүнд: хөрсний хүйтнийг ашиглах, мөс цасыг агуй, гүн ухсан нүхэнд хуримтлуулж бүтээгдэхүүнийг булах зэрэг аргыг хэрэглэж байсан байна. Гэвч боол эзэмшлийн нийгэмд үйлдвэрлэлийн түвшин доор , боолын хөдөлмөр хямд зэргээс шалтгаалан аливаа техник, механик төдийлөн хөгжиж чадалгүй байсаар зөвхөн XIX зууны дунд үеэс хүйтнийг зохиомлоор гарган авах оролдлогууд хийгдэж эхэлсэн бөгөөд 1861 онд Сидней хотод хөлдөөсөн махыг Австралиас Америк руу тээвэрлэх зориулалттай анхны хөргөлтийн төхөөрөмжийг зохион бүтээсэн байдаг. Оросод нилээн хожуу буюу 1888 онд Астраханийн загас агнуурын үйлдвэрт анх хөргөлтийн машиныг зохион бүтээж ашигласан. Орчин үед хүний амьдралын тав тухыг хангах, аюулгүй эрүүл хүнсээр хангахад хөргөлтийн техникийн үүрэг, ач холбогдол тасралтгүй өссөөр байна. 2 Дараах зургийн тайлбар бичих. Уурын хөргөлтийн машины ажлын бие (хөргөлтийн агент) болгож хөргөлтийн циклийн үед төлөв байдлаа өөрчилж шингэнээс уур, уураас шингэн болж хувирч байдаг дэгдэмхий шингэн ашигладаг. Хөргөлтийн агент биеийн уурших температур нь ууршиж буй шингэнийг барж байх даралтнаас хамаардаг. Хөрөх орчноос авсан дулаанаар ууршилт явагдаж байвал хөргөлтийн эрчим сайжирна. Мөн конденсацлах температур нь конденсатор дахь даралтнаас хамаарах бөгөөд хөргөх биетийн зарцуулалт бага байдаг. Уурын хөргөлтийн машин нь КМ гэсэн компрессор, КД гэсэн конденсатор, РЦ гэсэн тэлэх төхөөрөмж, И гэсэн ууршуулагчаас бүрдэнэ. Машины бүх төхөөрөмжүүд хоорондоо хоолойгоор холбогдон битүү систем үүсгэсэн байдаг. И ууршуулагч дотор хөргөлтийн агент ууршиж компрессорт уур байдалтайгаар (1 төлөв бүхий) сорогдон орж шахагдан р 0 даралнаас р к даралтай болох ба l шах ажил хийгдэнэ (1-2 процесс). Энэ шахалтын үед температур нь Т 0 -оос Т к болж өснө. Шахагдсан (агшсан) уур КД конденсатор уруу шахагдан орон ус эсвэл агаараар хөргөсний улмаас уур төлөв байдаас шингэн болох буюу конденсацлана (2-3 процесс). Эндээс шингэн (3 төлөв бүхий) РЦ тэлэх төхөөрөмжинд орж адиабатаар тэлэгдэнэ (4 гэсэн төлөв байдалтай болно). Тэлэх үед даралт р к -аас р 0 болтлоо буурах ба температур Т к -аас Т 0 болно. Ажлын биеийг тэлэх процессын үед РЦ тэлэх төхөөрөмжинд l тэл ажил хийгддэг. Тэлэгдсэн шингэн (4 төлөв бүхий)хөргөлтийн агент И ууршуулагчид орж хөрөх орчноос дулааныг авч ууршин (4-1 процесс) цааш компрессорт сорогдон орно. 4-1, 2-3 гэсэн дулаан солилцуулах процессуудад хөргөлтийн агентын төлөв байдлын хувирал явагдах бөгөөд хэрэв даралт нь өөрчлөгдөхтгүй бол температур нь тогтмол байдаг. Иймд уурын хөргөлтийн машины цикл Карногийн циклтэй адил хоѐр изотерм хоѐр адиабат зарчмаар явагддаг нь тодорхой харагдаж байна. Зурагт s-T диаграммд 1 кг хөргөлтийн агентын хүйтэн бүтээмж q 0 a-1-4-b дүрсийн талбайгаар тодорхойлогдох ба 1 кг хөргөлтийн агентын конденсатор дахь хөргөх ус болон агаарт өгч байгаа дулаан болох конденсаторын дулааны ачаалал q к a-2-3-b гэсэн дүрсийн талбайгаар тодорхойлогдоно. Хөргөлтийн бүтэн нэг циклд зарцуулагдах ажил l нь компрессорын жахалтын ажил lшах , тэлэх төхөөрөмжийн тэлэлтийн ажил l тэл хоѐрын ялгавар буюу 1-2-3-4 гэсэн дүрсийн талбайн утгатай тэнцүү. 3 Бодлого бодох. Бодлого №1

билет

Embed Size (px)

DESCRIPTION

bilet

Citation preview

Page 1: билет

Хөргөлтийн машин L.FE337 Хаврын улирал БАТЛАВ:........................................................ Багийн тэргүүлэх проффесор док./Ph.D/ Б.Найгалмаа

БИЛЕТ№1

№ Асуулт Хариулт

1 Õºðãºëòèéí òåõíèêèéí ¿¿ñýë

õºãæëèéí òóõàé бичиж, ярих.

Хөргөлтийн техник нь бусад шинжлэх ухааны нэгэн адил хүний

нийгмийн хэрэгцээ шаардлагаар үүсэж, цаашдаа техникийн практиктай

нягт холбоотой хөгжиж ирсэн.

Хүний нийгэм үүссэн үйл явц нь орон сууцаа барих, хөдөлмөрийн багаж

хэрэгсэл бэлдэхээс гадна ан гөрөө хийх, ангийн махаа чанарыг нь

алдагдуулахгүйгээр удаан хугацаагаар хадгалж хүнсэндээ хэрэглэх

болсонтой холбоотой бөгөөд энэ үес эхлэн байгалийн хөргөлтийг

ашигласаар иржээ. Үүнд: хөрсний хүйтнийг ашиглах, мөс цасыг агуй,

гүн ухсан нүхэнд хуримтлуулж бүтээгдэхүүнийг булах зэрэг аргыг

хэрэглэж байсан байна.

Гэвч боол эзэмшлийн нийгэмд үйлдвэрлэлийн түвшин доор , боолын

хөдөлмөр хямд зэргээс шалтгаалан аливаа техник, механик төдийлөн

хөгжиж чадалгүй байсаар зөвхөн XIX зууны дунд үеэс хүйтнийг

зохиомлоор гарган авах оролдлогууд хийгдэж эхэлсэн бөгөөд 1861 онд

Сидней хотод хөлдөөсөн махыг Австралиас Америк руу тээвэрлэх

зориулалттай анхны хөргөлтийн төхөөрөмжийг зохион бүтээсэн байдаг.

Оросод нилээн хожуу буюу 1888 онд Астраханийн загас агнуурын

үйлдвэрт анх хөргөлтийн машиныг зохион бүтээж ашигласан. Орчин үед

хүний амьдралын тав тухыг хангах, аюулгүй эрүүл хүнсээр хангахад

хөргөлтийн техникийн үүрэг, ач холбогдол тасралтгүй өссөөр байна.

2

Дараах зургийн тайлбар бичих.

Уурын хөргөлтийн машины ажлын бие (хөргөлтийн агент) болгож

хөргөлтийн циклийн үед төлөв байдлаа өөрчилж шингэнээс уур, уураас

шингэн болж хувирч байдаг дэгдэмхий шингэн ашигладаг. Хөргөлтийн

агент биеийн уурших температур нь ууршиж буй шингэнийг барж байх

даралтнаас хамаардаг. Хөрөх орчноос авсан дулаанаар ууршилт явагдаж

байвал хөргөлтийн эрчим сайжирна. Мөн конденсацлах температур нь

конденсатор дахь даралтнаас хамаарах бөгөөд хөргөх биетийн

зарцуулалт бага байдаг. Уурын хөргөлтийн машин нь КМ гэсэн

компрессор, КД гэсэн конденсатор, РЦ гэсэн тэлэх төхөөрөмж, И гэсэн

ууршуулагчаас бүрдэнэ. Машины бүх төхөөрөмжүүд хоорондоо

хоолойгоор холбогдон битүү систем үүсгэсэн байдаг. И ууршуулагч

дотор хөргөлтийн агент ууршиж компрессорт уур байдалтайгаар (1 төлөв

бүхий) сорогдон орж шахагдан р0 даралнаас рк даралтай болох ба lшах

ажил хийгдэнэ (1-2 процесс). Энэ шахалтын үед температур нь Т0-оос Тк

болж өснө. Шахагдсан (агшсан) уур КД конденсатор уруу шахагдан орон

ус эсвэл агаараар хөргөсний улмаас уур төлөв байдаас шингэн болох

буюу конденсацлана (2-3 процесс). Эндээс шингэн (3 төлөв бүхий) РЦ

тэлэх төхөөрөмжинд орж адиабатаар тэлэгдэнэ (4 гэсэн төлөв байдалтай

болно). Тэлэх үед даралт рк-аас р0 болтлоо буурах ба температур Тк-аас Т0

болно. Ажлын биеийг тэлэх процессын үед РЦ тэлэх төхөөрөмжинд lтэл

ажил хийгддэг. Тэлэгдсэн шингэн (4 төлөв бүхий)хөргөлтийн агент И

ууршуулагчид орж хөрөх орчноос дулааныг авч ууршин (4-1 процесс)

цааш компрессорт сорогдон орно. 4-1, 2-3 гэсэн дулаан солилцуулах

процессуудад хөргөлтийн агентын төлөв байдлын хувирал явагдах

бөгөөд хэрэв даралт нь өөрчлөгдөхтгүй бол температур нь тогтмол

байдаг. Иймд уурын хөргөлтийн машины цикл Карногийн циклтэй адил

хоѐр изотерм хоѐр адиабат зарчмаар явагддаг нь тодорхой харагдаж

байна.

Зурагт s-T диаграммд 1 кг хөргөлтийн агентын хүйтэн бүтээмж q0 a-1-4-b

дүрсийн талбайгаар тодорхойлогдох ба 1 кг хөргөлтийн агентын

конденсатор дахь хөргөх ус болон агаарт өгч байгаа дулаан болох

конденсаторын дулааны ачаалал qк a-2-3-b гэсэн дүрсийн талбайгаар

тодорхойлогдоно. Хөргөлтийн бүтэн нэг циклд зарцуулагдах ажил l нь

компрессорын жахалтын ажил lшах , тэлэх төхөөрөмжийн тэлэлтийн

ажил l тэл хоѐрын ялгавар буюу 1-2-3-4 гэсэн дүрсийн талбайн утгатай

тэнцүү.

3 Бодлого бодох. Бодлого №1

Page 2: билет

Хөргөлтийн машин L.FE337 Хаврын улирал БИЛЕТ№2

№ Асуулт Хариулт

1 Хөргөлт, хөргүүрийн тухай үндсэн

ойлголт тухай.

Хөргөж байгаа биеийн төмператур буурах процессыг хөргөлт гэж

нэрлэнэ. Аливаа юмс, биеийн температурын бууралт нь тэдгээрийн

дотоод энергийг багасгах замаар явагдана. Иймээс зохиомол хөргөлтийн

процессыг хийхийн тулдхөрж буй биөэс /бүтээгдэхүүнээс/ дулааны

энергийг япгаруулж хөргөх ажлын биед шилжих нөхцөлийг бүрдүүлдэг.

Хөргөх процессийг удаан хугацаагаар тасралтгүй явуулахын тулд

хөргөж байгаа биеийн температурыг хөрж байгаа биеийн температураас

бага байлгах шаардлагатай. Учир нь хөргөх ажлын бие /орчин/, хөрж

байгаа бие хоѐр хоѐул адил температуртай болсон тохиолдолд хөргөх

процесс зогсдог. Нам температуртай биеэс өндөр температуртай биед

дулаан өөрөө аяндаа шилжихгүй тул хөргөлтийн машиныг ашигладаг.

2

Дараах зургийн тайлбар бичих.

Үргэлжилсэн ажиллагаатай абсорбцийн хөргөлтийн машин Ийм машин зөвхөн шингэн абсорбентэд ашиглагддаг.Абсорбент нь ус

хөргөлтийн агент нь аммиак байна.Энд конденсатор тохируулах винтель

ууршуулагчид, компрессорын машины тохирсон хэсгүүдэд процесс

явагдана. Гэхдээ ууршуулагчаас хөргөлтийн агент уурыг сорох процесс

даралт ихэсгэх болон хөргөлтийн агентийг кондесаторт өгөх нь

компрессороор биш абсорберийг тусламжтайгаар явагдана.

1-буцалгагч, 2-абсорбер, 3-конденсатор,4-1-р тохируулах винтель, 5-

ууршуулагч,6-насос,7-2-р тохируулах винтель, 8-могой хоолойт дулаан

өгөгч, 9-могой хоолойт хөргөх ус

Абсорберийн систем нь абсорбер- буцалгагч, винтель зэргээс тогтох ба

ууршуулагч, конденсатор 2 нь хоолойгоор холбогдсон байдаг.

Ингэхдээ ууршуулагчийн абсорберт конденсаторыг буцалгагчид

холбодог.Энэ үед абсорберд ууршуулагчид байгаа адил даралт,

ууршуулагч конденсаторт байгаа даралттай адил байна.Абсорберт ус

аммиакийн уусмал орно. Ууршуулагчаас ирсэн аммиакийн уурыг

шингээх аммиакийн агууламж их байна.Энэ баяжуулсан уусмалыг

насосоор буцалгагчид шахаж өгнө. Ингэхэд аммиак ууршиж

конденсаторт орно. Цаашид компрессорын хөргөлтийн машинтай ижил

процесс явагдана.

Буцалсны дараа уусмал аммиакийн шингээлт нь муу болох бөгөөд

тохируулах винтелээр буцна.Энд уусмал шинээр баяжуулагдах бөгөөд

ууршуулагчаас гарна.

Абсорбент хөргөлтийн машины цикл ажиллагааны дүнд дулааны

энергийг механик энерги болгоно.Дулааны энерги нь аммиакийн

ширгээлтэд зарцуулагдана.Механик энерги нь насосын үйл ажиллагааг

зохицуулдаг.

Энэ машины ус нь конденсаторт абсорбентэд орох бөгөөд абсорбентийн

дулааны тоо хэмжээнээс хамааруулж өөрчлөгдөнө.практикт хэрэглэгдэх

абсорбентийн зарим машинуудаас гадна өөр машин

хэрэглэдэг.Тэдгээрийн нэг нь ректификатор дулаан солилцооны машин

болно. Ректификатор нь аммиакаас ус ялгаруулна.

Конденсатороос ууршуулагчаас уур нь зөвхөн аммиак агуулах ба

түүгээр зогсохгүй усыг агуулдаг. Харин нь ус нь хөргөлтийн машины

ажлыг тусгаарладаг.Харин нь дулаан солилцоо нь халуун сул дулааныг

болон, хүйтэн халаасан уусмалыг ашиглахад зориулагддаг.

3 Бодлого бодох. Бодлого №2

Page 3: билет

Хөргөлтийн машин L.FE337 Хаврын улирал БИЛЕТ№3

№ Асуулт Хариулт

1 Зохиомол хөргөлт

Зохиомол хөргөлт гэдэг нь биеийг тэлж даралтыг нь

багасгаснаар ердийн орчинд байх үеийнхээс нь бага

температуртай болгосны үндсэн дээр түүгээр хүйтэн бие

(түүхий эд, бүтээгдхүүн болон хөрөх биет)-ийн дулааныг

шилжүүлэн аваад уг биеийг шахаж даралт, температурыг нь

нэмэгдүүлэн халуун бие (хүрээлэн байгаа орчин: агаар, ус

г.м)-д дулааныг нь дамжуулан өгөхийг хэлнэ. Өөрөөр хэлбэл

хүйтэн биеэс халуун бие рүү дулааныг албадан шилжүүлэх

үзэгдэл юм.

Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг хөргөх арга

ажиллагаа нь дараахь үе шатуудад хуваагддаг бөгөөд энэ нь

түүний технологийн горим, хадгалах арга, хугацаа зэргээс

хамаарсан байдаг.

Үүнд:

I үе шат буюу бүтээгдэхүүний хэмийг орчны хэмтэй ижил

болтол хөргөх

II үе шат буюу бүтээгдэхүүний хэмийг хөлдөх хэм хүртэл

хөргөх

III үе шат буюу бүтээгдэхүүний хэмийг хөлдөх хэмээс бага

болтол хөргөх

2

Дараах зургийн тайлбар бичих.

Ректификатор ба дулаан солилцооны аппаратын схем 1-буцалгагч

2-дулаан солилцооны аппарат

3-конденсатор

4-1-р тохируулах винтель

5-ректификатор

6-насос

7- 2-р тохируулах винтель

Уусмал абсорбцоос ууршуулагч руу орно. Дулаан солилцооны

хоѐр труба нь эсрэг урсгалтай байна. Буцалгагч дээр

ректификатор байна.Тэр нь дараахи зарчмаар явагдана.

Дулаан дамжуулах хэсэг нь халуун уусмалаас халуун хэсгээр

ирнэ.Ихэнх хэсэг нь ректификатороор орно. Үүний дараа

дулаан дамжуулах төдийгүй уурыг шингэн болгох ба уурны

хольцоос аммиакийг ялгана. Ийм учраас энэ уусмал их

багасгах ба уур нь аммиакаар баяждаг.

3 Бодлого бодох. Бодлого №3

Page 4: билет

Хөргөлтийн машин L.FE337 Хаврын улирал БИЛЕТ№4

№ Асуулт Хариулт

1 Зохиомол хөргөлтийн үндсэн зарчим.

Зохиомол хөргөлт шахалт, тэлэлтийн процесс дээр

үндэслэгддэг Термодинамикийн II хуулиар дулаан нь хүйтэн

орчноос халуун орчинд механик ба дулааны энергиийг

зарцуулах замаар шилждэг. Үүний тулд хөргөх цикл гэж

нэрлэгддэг термодинамикийн циклийг ашигладаг.

Аливаа биетийг тэлэхэд биеийн температур буурч орчноос

дулаан авах ба шахахад (агшаахад) температур нь өсч орчинд

дулаанаа өгнө.

Ажлын биеийн тэлэх процесс нь хүрээлэн байгаа орчноос аль

болох нам температурт явагдах тул энэ үед ажлын бие хална.

Харин ажлын бие өндөр температурт шахагдах бөгөөд энэ үед

хүрээлэн байгаа орчин нь хална.

Хөргөх циклд дулаан бага I-

тай биеэс өндөр 1-тай биед

ямар нэгэн биеийн

тусламжтайгаар шилжих

бөгөөд тийм биеийг хөргөх

ажлын бие гэж нэрлэдэг. 4-р

зураг дээрх 1-а-2-аар ажлын

бие тэлэх бөгөөд 2-в-1-аар V

шахагдана.

Ингэж хөргөх цикл давтагдан

явагдахад эарцуулагдах гадна

механик ажил (L) нь 1 -а-2-в-1

муруйгаар хүрээлэгдсэн талбайгаар илэрхийлэгдсэн байна.

Хэрэв уг циклд хөрж буй орчноос ажлын биеийн авсан

дупааныг-qо тийм хэмжээний ажлын биеийг шахахад

зарцуулсан ажлыг- L гэвэл энерги хадгалагдах хуулиар хөргөх

ажлын биеэс хөргөх орчинд алдах дулаанд- нь дараах байдлаар

тодорхойлогдоно.

2

Дараах зургийн тайлбар бичих.

Хөргүүрийн тэлэх төхөөрөмж Дулаан тохируулах ТРВ хаалт нь хөргүүрийн

үндсэн төхөөрөмжийн нэг боловч автоматжуулалтын гол

хэрэгсэл юм. Хөргөлтийн төхөөрөмжийн ууршуулагчийг

нам даралттай хөргөлтийн агентаар тэжээхэд ТРВ

хаалтыг хэрглэнэ. ТРВ нь хөргөлтийн агентийг тэлж

даралтыг нь бууруулснаар температурыг нь нам

болгож ууршуулагчид өгнө. Энэ нь зарногийн

циклийн адиабат тэлэлтийн процесс юм. т р в

^ хаалт

ууршуулагчаас гарч байгаа хөргөлтийн агенты Р уурын

өгөгдсөн хэт халалтыг мэдрэн ууршуулапчид өгч байгаа

хөргөлтийн агентын зарцуулалтыг тохируулна. тохируулах

ТРВ-хаалт хийцийн хувьд мембрантай сильфонтой ба түүний

мэдрэх хэсэг нь хөргөлтийн агентаар дулаан тохируулах

хаалт дотоод эсвэл гадаад тэнцвэржүүлэгчтэй байдаг.

Дулаан мэдрэгч нь ууршуулагчийн гаралтын хоолойн дээр

наалдаж байрласан ба мембраны дээд талд мэдрэгчийн

дотор байгаа талын биеийн Ро даралт гуурсан хоолойгоор

дамжин үйлчилнэ Мембраны доод ууршуулагчийн дотор

буцалж буй хөргөх ажлын биөийн Ро даралт үйлчилнэ.

Мембран тулхэгч голоор дамжуулан хаалтыг хааж нээнэ.

Хэрэв сорох хоолойгоор хэт хүчтэй халсан уур явж эхэлбэл

мембраны дээд талд даралт ихсэж мембраныг доош хотойлгож

түүнтэй холбоотой түлхэгч хаалтыг сууринаас холдуулан

шингэн хөргөх ажлын биеийг ууршуулагчид өгнө.

Ууршуулагчийг хөргөх ажлын биеэр дүүрзх явцад уурын хзт

халалт багасч мембраны доод хэсэг дахь даралт дээд

хэсгийнхээс ихэсч хаалтыг дээш шилжүүлж хаана

3 Бодлого бодох. Бодлого №4

Page 5: билет

Хөргөлтийн машин L.FE337 Хаврын улирал БИЛЕТ№5

№ Асуулт Хариулт

1 Хөргүүрийн тоног төхөөрөмжийн ангилал

Хөргөлтийн агентийн шинж чанар, ашиглагдаж буй

онцлогоор нь

Ууран хөргүүрийн тоног төхөөрөмж . Энэ нь нам

температур дахь шингэний ууршилт нь хөргүүрийн

хөргөх эффект болж өгдөг төхөөрөмж юм. Уг

хөргүүрийн ажлын бие нь ердийн даралтанд нам

температурт биеийн төлөв байдлаа өөрчилдөг бөгөөд

төлөв байдлаа өөрчлөхдөө их хэмжээний дулаанийг

ялгаруулна эсвэл шингээнэ. Ууран хөргүүрийн тоног

төхөөрөмж нь нам температур гаргахдаа бургуйдах

(дросселрованыи) процессыг ашигладаг

Хийн болон агааран хөргүүрийн тоног төхөөрөмж.

Хөргүүрийн ажлынн бие нь биеийн төлөв байдлаа

өөрчлөхгүй бөгөөд ажлын биеийн температурийн өсөлт

нь хөргүүрийн хөргөх эффект болдог төхөөрөмжийг

хийн болон агааран хөргүүрийн тоног төхөөрөмж гэнэ.

Энэ хөргүүр нь нь нам температур гаргахдаа тэлэлтийн

ажлын төхөөрөмж (поршент тэлэгч, турбо тэлэгч-

детандер) ба заримдаа даралтыг өөрчлөлт гаргахдаа

хуйларлын (вихревой) эффект ашигладаг.

Хөргүүрийн зарцуулж буй энергээр нь

Компрессорт хөргүүр. Энэ нь механик энергийг

(адиабат шахалт) ашиглан дулааныг

шилжүүлдэг хөргүүр юм.

Уурын эжекторт болон абсорбцийн хөргүүр.

Уурын эжекторт болон абсорбцийн хөргүүр

дулааны үйлчлэлээр ажлын биеийн даралтыг

өөрчлөх мөн шингээлтийн үед эзэлхүүнийг

өөрчлөх замаар дулааныг шилжүүлдэг

төхөөрөмж юм.

Цахилгаан контактын арга. Хоѐр хагас дамжуулагчаар

гүйх гүйдэл тухайн дамжуулагчуудын холбогдсон

туйлууд дээр 2 өөр температур үүсгэх тул түүний хасах

туйлын орчинд хөргөлтийг гүйцэтгэж болно.

2

Дараах зургийн тайлбар бичих.

Тос ялгагч компрессороос гарч байгаа хөргөлтийн

агентын хамт системд алдагдаж байгаа маслыг ялгахад

зориулсан төхөөрөмжийг тос ялгагч гэнэ. Тос нь

хөргөлтийн агентийн хамт дусал, хийн хэлбэрээр

алдагддаг ба тос ялгагчийг дотор нь инерцийн ба угааж

тос ялгагч гэж ангилдаг. а зураг - угааж тос ялгагчид

хөргөлтийн агентийн уур түүний шингэн ууртай

харьцсанаар хөрж, харин шингэний зарим хэсэг нь

ууршсанаар тосноос салдаг. Тос ялгалтын зэрэг 85-95%

байдаг.

Б зураг – Инерцийн тос ялгагч нь тосыг ялгахдаа

хөргөлтийн агентын уурын хурд ба чиглэлийн огцом

өөрчлөх, мөн төвөөс зугтах хүчээр үйлчлэх замаар

тосны дуслыг ялгадаг ба ялгалтын зэрэг нь 80% байдаг.

Үүний нэг нь циклонон тос ялгагч юм. а. Усан

хөргөллтэй 1- хөргөлтйин могой хоолой 2-керамик

цагираг, 3-тос ялгах хөвүүрт хаалт, б. Циклон тос ялгагч

1-их бие 2-торон хаалт, 3-спираль чиглүүлэгч хоолой, 4-

тос гаргах хөвүүрт төхөөрөмж.

3 Бодлого бодох. Бодлого №5

Page 6: билет

Хөргөлтийн машин L.FE337 Хаврын улирал БИЛЕТ№6

№ Асуулт Хариулт

1 Могой хоолойт ууршуулагч гэж юу вэ?

Энэ нь ихэвчлэн (ус‚ сок‚ пиво) шингэн зүйлийг хөргөх

зориулалттай. Жижиг хэмжээний хөргөлтийн машин R-12 болон

худалдааны автомашинд хэрэглэнэ. Дулаан солилцооны процесс

нь хоолойноос хоолой руу шууд орох эсвэл завсрын орноор

дамжиж явагдана. (Хөнгөнцагаан‚ зэс‚ хайлш)

Ууршуулагчийг хийхийн тулд түүний дулаан

дамжуулах гадаргуу болон эргэлтэнд орох давсны уусмал‚ усны

хэмжээг тодорхойлно.

2

Дараах зургийн тайлбар бичих.

Энд : 1-компрессор, 2- усан хөргөгч, 3-тэлэх цилиндр, 4-хөргөх

байр буюу камер болно.

Хөргөх байр буюу камер 4 нь шугам хоолойн тусламжтайгаар

хөргөх машинтай холбогдоно. Хөргөх камерийн агаарыг

компрессор (1)- оор сорж Ро (хөргөх байрны агаарын даралт нь

атмосфөрийн даралттай ижил байна) даралтаас Р (адиабатын

даралт ойролцоогоор 0.4..0.5 МПа) даралт хүртэл шахахад

агаарын температур tа = 100...120°С болно.

өндөр даралт8 температуртай болж нягтарсан агаарыг усан

хөргөгч (2)-ийн туспамжтайгаар хөргөх усны температуртай

ойролцоо 20° С хүртэл хөргөнө, Энэ үед даралт Р тогтмол байх

бөгөөд усан хөргөгч (2)-өөс тэлэх цилиндр буюу детандр (3)-т

орно. Тэлэх цилиндр (3)-т агаар адиабат тэлэлтээр тэлж анхны

Рс-д хүрэх ба температур нь мөн буурч -75...-70°С болно.

Хөрсөн агаар дамжуулах хоолой болон сувгийн тусламжтайгаар

хөргөх камер 4-ийн агаарыг хөргөж

-10...-5° С болгон өөртөө дулааныг шингээж авсны дараа дахин

компрессор (1)-оор сорогдон шахагдаж цикп давтагдана. Агаар

хөргөх ажлын биеийн хувьд ашиглахад хэд хэдэн давуу болон

сул талтай байдаг. үүнд: агаар нь хүнд хоргүй, галын аюулгүй,

металл ба тослох материалтай урвалд ордоггүй, хямд төсөр

боловч агаарын дулаан агуулалт, механик ашигт үйлийн

коэффициент бага, түүний температурыг нь багасгахад тэлэх

цилиндрт чийг цасны хэлбэрээр бий болдог гм дутагдалтай

байдгаас агаарын хөргөх машиныг өргөн хэрэглэдэггүй

3 Бодлого бодох.Бодлого №6

Page 7: билет

Хөргөлтийн машин L.FE337 Хаврын улирал БИЛЕТ№7

№ Асуулт Хариулт

1 Хөргөлтийн агергат гэж

юувэ?

Хөргөлтийн агергат гэдэг нь хөргүүрийн төхөөрөмжүүдийг угсарахад хялбар,

зарж борлуулах боломжтой, тодорхой нэг үүрэг гүйцэтгэх зорилготойгоор

хооронд нь эвлүүлж нэг сууринд угсарч тоноглон нэгэн төөхөрмж болгосныг

хэлнэ. Өөрөөр хэлбэл тодорхой үүрэг функц бүхий хэд хэдэн төхөөрөмж

нэгдэж агергат болдог.

Үүнд:

1. Конденсаторны агергат-Аппаратны агергат

2. Компрессорны агергат

3. Компрессор-конденсаторны агергат

4. Комплексны агергат

2

Дараах зургийн тайлбар

бичих.

Порщеньт компрессорын ажиллагааны бүдүүвч:

Зурагт компрессорын шахалтын ажлын зургийг шахалтын онолын процесстой харцуулан

үзүүлэв.

Үүнд: а-1 хөргөлтийн агентыг ууршуулагч дахи р0 тогтмол даралтайгаар сорж цилиндрт оруулаж буйг үзүүлсэн шулуун.

1-2 хөргөлтийн агентыг р0-оос рк- даралтай болгох адиабат шахалтын (агшаалтын) муруй.

2-b шахагдсан уурыг рк тогтмол даралтайгаар конденсатор уруу өгөх шахалтын шулуун. Энэ үед компрессорт сорогдон орох уурын эзэлхүүн поршеньгийн эзэлхүүнтэй тэнцүү

байдаг.(V=Vп)

Поршеньт компрессорын ажиллагааны үед хөргөлтийн агент сорогдож, шахагдаж байхдаа поршеньгийн эд ангиудын хоорондох завсарууд мөн цилиндрээс авсан дулааны улмаас

эзэлхүүний хэмжээ алддана. Үүнийг өгөлтийн коэффициент (l)-оор тооцдог. Поршеньт

компрессорын шахалтын дээд хэсэгт С хэмжээний тодорхой зай үлдээдэг. Учир нь компрессорын тахир гол-шатуны механизм шахалтын ажиллагааны үед халж уртсан цилиндрийн

тагийг хэмх цохиж аюул учируулж болзошгүй.

Зураг (1 б)-д шахалтын дээд хэсэгт орон зай үлдээсний улмаас компрессорын соролтын үед тухайн орон зайд үлдсэн хөргөлтийн агент тэлэгдсэн хэсгийг оруулсан диаграммыг

компрессорын ажиллагааны бүдүүвчтэй хамт үзүүлэв.

Үүнд: 1-2 адибат шахалтын (агшаалтын) муруй. 2-3 компрессороос хөргөлтийн агент конденсатор уруу рк тогтмол даралтайгаар шахагдах орохыг

үзүүлсэн шулуун.

3-4 поршень буцаж сорох үед соролт хийхийн өмнө С зайнд үлдсэн хөргөлтийн агент тодорхой зайнд С1 тэлэгдэх хоосон явалтын муруй.

4-1 хөргөлтийн агентыг ууршуулагчаас р0 тогтмол даралтайгаар соролт хийх шулуун. Хөргөлтийн агент компрессорт сорогдож, шахагдах үед оруулах, гаргах хавхлагууд хаагдаж,

нээгдэхдээ тодорхой даралтын зөрүүг бий болгодог. Жишээлбэл: хөргөлтийн агентыг шахаж

гаргахад гаргах клапан даралтын тодорхой нэг өндөр утганд хүрсэн үед нээгдэж хөргөлтийн агентыг гарган эхлэнгүүт даралт бага зэрэг буурч хавхлага тогтмол байрлалд орж, поршеньгийн

шахалтын үр дүнд тухайн даралтайгаар хөргөлтийн агентыг жигд шахаж гаргана. Харин сорох

үед даралт харьцангуйгаар буурч (С зайд үлдсэн хэсэг тэлэгдэн улмаар р0 даралтнаас буурч) оруулах хавхлага нээгдэж уур орж эхлэнгүүт даралт дахин бага зэрэг өсч тодорхой даралтайгаар

хөргөлтийн агентыг сорж цилиндрийг дүүргэнэ. Хавхлага хаагдаж, нээгдэх үед алдагдах

даралтыг индикатор даралт гэнэ. Поршеньт компрессорын бодит шахалтын диаграммыг зураг (1 в)-д үзүүлэв.

Үүнд: 1-2 компрессор дахи адиабат шахалын муруй.

2-3 индикатор даралтын үед гаргах хавхлага нээгдэж тодохой байрлалд хүрэн хөргөлтийн агент шахагдан гарахыг үзүүлсэн өсөөд буурсан муруй.

3-4 рк-аас бага зэрэг их тогтмол даралттайгаар компрессороос хөргөлтийн агентыг гарах

шахалтын шулуун. 4-5 шахалтын дээд орон зайд үлсэн хөргөлтийн агент тэлэгдэх поршень буцалтын муруй.

5-6 индикатор нам даралтын үед оруулах хавхлага нээгдэж тодорхой байрлалд хүрэн хөргөлтийн

агент сорогдон орох буураад өссөн муруй. 6-1 р0-оос бага зэрэг нам даралтай үед хөргөлтийн агент компрессорын цилиндрт орох соролын

шулуун.

Энэ диаграммд тогтмол даралтаар сорох, шахах процессууд нь онолын диаграмм дахи процессуудаас бага зэрэг өөрчлөлтэй байгаа (рк-р2=Dрк; р1-р0=Dр0) учир нь ууршуулагчид байгаа

р0 даралтай биеийг сорж компрессорт оруулахын тулд р1 гэсэн р0-оос бага даралтын орчинг

компрессорт бий болгох нөгөө талд рк даралтай байгаа конденсатор уруу хөргөлтийн агентыг

шахаж оруулахын тулд р2 гэсэн рк-аас өндөр даралтыг компрессорт бий болгох шаардлагатай

байдагт оршино. Гэхдээ хөргөлтийн агент компрессорт сорогдон орох даралт р1-аас арай өндөр,

ууршуулагч дахи р0 даралтнаас харьцангуй нам рсор даралтыг компрессор ууршуулагч хоѐрын хоорондох дамжуулах хоолойнд бий болгодог. Үүний үр дүнд ууршуулагчид тогтмол р0

даралтыг үүсгэж хөргөлтийн агентыг ууршуулах боломж олгоно.

Харин компрессор, конденсатор хоѐрын хоорондох дамжуулах хоолойд ршах даралтыг (рк<ршах<р2) даралыг бий болгосноор конденсаторт тогтмол рк даралтыг үүсгэж хөргөлтийн

агентыг шингэрүүлэх боломж бүрдүүлдэг.

Компрессорын шахалтын зөрүү (р2/р1) их болсноор С1 хэмжээ өсөх ба оруулах клапан буцаж хаагдахын тулд тодорхой эсэргүүцэл үзүүлсний улмаас С2 зай бий болох учир порщенгийн нэг

явалтын соролтын эзэлхүүн V2 болж буурдаг (V2= V1= Vп).

3 Бодлого бодох. Бодлого №7

Page 8: билет

Хөргөлтийн машин L.FE337 Хаврын улирал БИЛЕТ№8

№ Асуулт Хариулт

1 Хөргөлтийн агент гэж юу вэ?

Хөрж байгаа орчноос хүрээлэн байгаа орчин руу дулааныг

дамжуулах хөргөлтийн цикл ажиллагаанд орж дулаан зөөгчийн үүрэг

гүйцэтгэж буй ажлын биеийг

Хөргөлтийн агент гэнэ.

Уурын хөргөлтийн машинд агент нь хөрж байгаа орчноос

дулааныг авахдаа ууршиж, хүрээлэн байгаа орчинд дулааныг өгч

шингэрдэг(конденсацилдаг). Мөн хөргөлтийн агент болох бодисууд

термодинамик, физик-хими, физиологийн гэм мэт тодорхой шинж

чанартай байх ѐстой.

2

Дараах зургийн тайлбар бичих.

Нэмэлт хөргөх аппарат буюу дахин хөргөгч ашигласан хөргөлтийн машин

Үүнд дахин хөргөгчийг ашигласнаар 4-41 процесс нэмэгдсэн байна.

Хөргөлтийн машины циклыг ажиглавал хөргөлтийн агентыг

конденсаторын дараа хөргөх, ууршуулагийн дараа халаах (температур

бууруулах, өсгөх) процессуудыг өөрсдийн дулаан солилцоогоор явуулвал

цикл ажиллагаанд тодорхой үр дүн өгнө. Хөргөлтийн агент конденсаторт

орж хөрөх боловч ууршуулагчид халж гарч ирсэн үеэсээ температур нь

өндөр байдаг тул хооронд нь дулаан солилцуулж, ууршуулагчаас гарсныг

халаах, конденсатораас гарсныг хөргөх боломж бүрдүүлдэг. Иймд дулаан

солилцоо явуулах хэсэг бол 7-1, 4-5 процессууд юм.

3 Бодлого бодох. Бодлого №8

Page 9: билет

Хөргөлтийн машин L.FE337 Хаврын улирал БИЛЕТ№9

№ Асуулт Хариулт

1 Багц хоолойт ууршуулагч гэж

юу вэ?

Энэ ууршуулагч нь иймэрхүү төрлийн хуримтлуулагчийн нэгэн адил

гөлгөр болон эрэмбэлсэн хоолойтой хийгддэг. Гөлгөр гуурстай

ууршуулагч нь аммиакийн хөргөгчид‚ эрэмбэлсэн хоолойтой нь фреоны

хөргөгчид хэрэглэгддэг. Хийцийн хувьд багц гуурсан ууршуулагч нь ийм

төрлийн хуримтлуулагчаас төдийлөн ялгагдахгүй.

1– Гадаад хоолой, 2– нарийн

хоолойнууд, 3– гуурсан хоолой тогтоох тор, 4-хөргөх рассоль шингэний

хаалт буву аппаратын таг, 5-гуурсан хоолойн дотуур шингэн оруулах

богино хоолой, 6-гуурсан хоолойн гадуур шингэн оруулах, гаргах богино

хоолой, 7– багш хоолойн гадуур шингэн урсах суваг.

Аммиакийн багц гуурсан ууршуулагч нь хэвтээ байрлах 425х2.5 мм

голчтой цилиндр бүрхүүл арьс бөгөөд хоѐр үзүүрт нь ган гуурсан торыг

гагнасан байна. Энэ торны нүхнүүдэд 89 ширхэг 25х2.5 мм голчтой хэвтээ

гөлгөр ган гуурсны үзүүрийг оруулан малгайлсан байна. Эдгээр гуурсны

дулаан дамжуулах гадаргуу нь 12 м3 болно. Хоѐр гуурсан тор нь дотор

талдаа гуурснуудаар давсны уусмал бүрэн дамжин эргэхээр хийгдсэн

хаалтууд бүхий цутгамал ширмэн тагаар таглагдсан байна. Тагны нэг нь

давсны уусмал орох гарах хоѐр цорготой бөгөөд давсны уусмал нь доод

цоргоороо ууршуулагчид орж дээд цоргоороо гарна.

2

Дараах зургийн тайлбар бичих.

Дотоод дулаан солилцооны аппараттай хөргөлтийн машины бүдүүвч.

ТО- дотоод дулаан солилцооны аппарат. Явагдах процесс нь 5-6, 9-1

хэсгүүдийн хоорондох мужлал болно (зураасласан хэсгүүдийн хооронд

дулаан солилцоо явагдана).

5-6, 9-1 процессууд хоорондын дулаан солилцоогоор явагдаж байгаа тул

шахалт, тэлэлтийн ажил бага болж нэг үгээр механик ажлууд багаснаар

хэмнэлт гарч байна. Үүний тул авсан, өгсөн дулааны тоо хэмжээ тэнцүү

гэдгээс дараах тооцоо хийгднэ.

i5-i6=i9-i1 i9- i5= i1- i6 үүнийг задалж бичвэл: (i9- i7)-( i7- i6)=( i2- i5)-( i2- i1)

болох ба

q0= i9- i7, lтэл= i7- i6, qк= i2- i5, lшах= i2- i1 q0-lтэл=qк-lшах ; i7=i6 учир lтэл=0 болж

бидний урьд үзсэн q0=qк-lшах томъѐо батлагдана

3 Бодлого бодох. Бодлого №9

Page 10: билет

Хөргөлтийн машин L.FE337 Хаврын улирал БИЛЕТ№10

№ Асуулт Хариулт

1 Конденсаторны агергат гэж юуг хэлэх вэ?

Энэ нь конденсатор дангаараа эсвэл конденсатор-

ууршуулагчтай угсарагдахдаа чийг шүүгч, дотоод дулаан

солилцооны аппарат, хэмжилт хяналтын хэрэгсэлүүд,

удирдлагын төхөөрөмжүүд зэрэг нэмэлт төхөөрөмжүүдээр

тоноглогдсон байна.

Ууршуулагч, конденсатор 2 нэг өрөөнд буюу нэг орчинд

байж болохгүй учир угсарахдаа хоорондоо холбогдох

боломжтой байхаар хийгддэг.

2

Дараах зургийн тайлбар бичих.

Хоѐр шаталсан хөргүүрт уур уурших р0 даралтнаас шингэрэх

рк даралттай болтлоо шахагдахдаа хоѐр цилиндр (ступени)

дамждаг бөгөөд хоѐр шахалтын хооронд уур ус буюу шингэн

хөргөлтийн агентөөр хөргөгдөнө. Ингэж хөргөхдөө ханатал

нь хөргөж (ус буюу шингэн хөргөлтийн агентын боломжит

бүх дулааныг шилжүүлэх) байвал түүнийг дундын гүйцэт

хөргөлт гэнэ. Харин ханатал нь биш хөргөж байвал дундын

гүйцэт биш хөргөлт гэнэ.

Уур (ууршсан хөргөлтийн агент) И ууршуулагчаас 1 гэсэн

төлөв байдалтайгаар КМ1 нам шатны компрессорт сорогдон

орж адиабатаар шахагдан р0-оос рд дундын даралттай

(промежуточное давление) болно (1-2 процесс). Цааш уур

ПХ дундын усан хөргөгчид орон рд тогтмол даралтайгаар

хөрж 31 төлөв байдалтай болно. Энд хэрэв уур ханатал

хөргөгдсөн бол 3 гэсэн цэг хүрэх байсан. Уур дундын

хөргөлтийн дараа рк даралт хүртэлээ КМ2 компрессорт дахин

шахагдана (31-4

1 процесс). Шахагдсан уур КД конденсаторт

орж дахин хөрөж шингэрэн (41-5 процесс) 5 гэсэн төлөв

байдалтайгаар ТРВ тэлэх вентильд орно. Энд бургуйдан

(просселироваться) тэлэгдэж рк даралтнаас р0 даралттай

болно(5-6 процесс). 6 гэсэн төлөв бүхий хөргөлтийн агент И

ууршуулгчид орон р0 даралт, Т0 температуртайгаар ууршин

хөргөлтийн эффектийг хангадаг. Хоѐр шаталсан шахалттай

циклийн шахалтыг нэг шатлал болгон (1-21 процесс) харвал

2-21-4

1-3

1 цэгүүдээр байгуулагдсан дүрсийн талбайтай тэнцэх

хэмжээний ажлыг хэмнэсэн нь тодорхой харагдаж байна.

3 Бодлого бодох. Бодлого №10

Page 11: билет

Хөргөлтийн машин L.FE337 Хаврын улирал БИЛЕТ№11

№ Асуулт Хариулт

1 Компрессорны агергат гэж юуг хэлэх вэ?

Энэ нь компрессор дангаараа угсарагдахдаа нөөцийн сав,

хэмжилт хяналтын хэрэгсэлүүд, удирдлагын төхөөрөмжүүд

зэрэг нэмэлт төхөөрөмжүүдээр тоноглогдсон байна.

2

Дараах зургийн тайлбар бичих.

Дундын саванд өндөр даралтайгаар гүн хөрөгдөг хоѐр

шаталсан шахалтай хөргүүрийн схем.

Энэ хөргүүрт могой хоолойт дулаан солилцуулагч бүхий

ПС дундын сав хэрэглэдэг.

КД конденсатораас гарсан М хэмжээний шингэн

хөргөлтийн агент хоѐр урсгалд хуваагдана. М1 хэмжээний

үндсэн урсгал нь КД конденсатораас 5 гэсэн төлөв

байдалтайгаар гарч ПС дундын савны могой хоолойнд орох

ба нөгөө хэсэг нь (М-М1) ТРВ1 тэлэх вентильд орж рк-аас рд

даралттай болтлоо тэлэгдэн дундын савны могой хоолойн

гадуур өгөгдөнө.

ПС дундын саванд орсон М1 хэмжээний шингэн

хөргөлтийн агент могой хоолой дотуур явж уг хоолойн

гадна байгаа нэгдэх шатнаас орж ирсэн ба ТРВ1 тэлэх

вентилиэр дамжин ирсэн ууршиж буй хөргөлтийн агентид

дулаанаа өгч хөрнө. Учир нь дундын саванд хоѐр өөр

даралттай орчнууд хоорондоо дулаан солилцож байдаг. Энэ

нь М1 хэмжээний хөргөлтийн агент рк даралттай, Тк

температуртай байхад нөгөө талд нэгдэх шатнаас орж ирсэн

ба ТРВ1 тэлэх вентилиэр дамжин ирсэн хөргөлтийн агент рд

даралттай, Тд температуртай байна. (рк>рд;Тк>Тд)

Хөрсөн шингэн хөргөлтийн агент (7төлөв бүхий) дундын

савны могой хоолойноос гарч ТРВ2 нэгдэх шатны тэлэх

вентилиэр дамжин рд-ээс р0 даралтай болтлоо тэлэгдэн (7-8

процесс) И ууршуулагчид өгөгддөг. И ууршуулагчид орж

ууршсан (8-1 процесс) М1 хэмжээний уур байдалтай

хөргөлтийн агент КМ1 нам даралтын компрессорт сорогдон

орно. Компрессор уур р0 даралтнаас рд даралтай болтлоо

шахагдан (1-2 процесс) 3 гэсэн төлөв байдалтай болтлоо

хөргөгдөхийн тулд ПС дундын саванд орно.

КД конденсатораас ирсэн (М-М1) кг шингэн тэлэгдсэний

(ТРВ1 вентильд) үр дүнд (М-М1)x6 кг уур, (М-М1)(1-x6) кг

шингэн үүгэдэг. Энэ (М-М1)(1-x6) кг шингэн ууршихдаа

кондесатораас ирсэн ПС дундын савны могой хоолойд

байгаа М1 кг шингэнийг хөргөхөөс гадна нам даралтын

шахалтаас ирсэн М1 кг уурыг дундын гүйцэт хөргөлттэй

болтол хөргөдөг (2-3 процесс).

3 Бодлого бодох. Бодлого №11

Page 12: билет

Хөргөлтийн машин L.FE337 Хаврын улирал БИЛЕТ№12

№ Асуулт Хариулт

1 Компрессор-конденсаторны агергат гэж юуг хэлэх

вэ?

Энэ нь компрессор-конденсатортай угсарагдахдаа

нөөцийн сав, хэмжилт хяналтын хэрэгсэлүүд,

удирдлагын төхөөрөмжүүд зэрэг нэмэлт

төхөөрөмжүүдээр тоноглогдсон байна.

2

Дараах зургийн тайлбар бичих.

Шаталсан ажиллагаат хөргүүрийн ажиллагааны

бүдүүвч.

Шаталсан ажиллагаат хөргүүрийг нам температур

гаргаж авахад хэрэглэдэг. Энэ хөргүүр нь хоѐр ба

гурав шаталсан хөргөлтийн машинаас тогтох бөгөөд

шат бүрд янз бүрийн хөргөлтийн агент ашиглах

боломжтой.

Шаталсан ажилагаат хялбар хөргүүр бол хоѐр

шаталсан байх ба нам болон өндөр шахалтын

шатлалуудаас тогтоно.

Өндөр шахалтын шатлалд ердийн нам температурт

ууршдаг өндөр даралттай хөргөлтийн агентыг

ашиглана. Харин нам шахалдын талдаа маш нам

температурт (умеренная температура) ууршдаг

хөргөлтийн агент ашигладаг.

Нам шатлалын И ууршуулагчид хөргөлтийн агент

хөрөх биетээс дулааныг авч Т0 температурт ууршна.

Ууршсан 1 төлөв бүхий уур КМ компрессорт орж

адиабатаар шахагдан 2 гэсэн төлөв байдалтайгаар усан

хөргөгчид ордог. Энд хөргөгдөн 21 төлөв

байдалтайгаар И-К коденсаторт ороход өндөр

шахалын шатнаас ирсэн хөргөлтийн агент дулааныг

нь авч ууршихад орж ирсэн уур шингэрнэ. Шингэрсэн

хөргөлтийн агент ТРВ2 тэлэх вентильд тэлэгдэн 4

гэсэн төлөв байдалтайгаар И ууршуулагчид орно.

Өндөр шахалтын шатлалд бас дахин нэг хөргөлтийн

цикл ажиллагаа явагдана(1b-2b-3b-4b).

Өндөр шахалтын шатлалын И-К (нэг талаас

ууршуулагч нөгөө талаас шингэрүүлэгчийн үүрэг

гүйцэтгэгч) ууршуулагч- конденсаторт хөргөлтийн

агент ууршихдаа нам шахалтын шатлалын уурыг

шингэрүүлдэг. Энэ үед уурших шингэн Т01

температуртай байхад нөгөө талд байгаа уур ялимгүй

өндөр Тк1 температуртай байдаг тул хоорондоо дулаан

солилцож чаддаг. И-К ууршуулагч-кондесатораас

гарсан уур байдалтай хөргөлтийн агент КМв

компрессорт шахагдан (1b-2b процесс) КД

конденсаторт орж хөргөх усаар хөргөгдөн шингэрнэ

(2b-3b процесс). Шингэрсэн хөргөлтийн агент ТРВ1

дамжин тэлэгдэж 4в төлөв байдалтайгаар И-К

ууршуулагч-конденсаторт ордог.

ажиллагаат хөргүүрийн тооцоог шат тус

бүрд нь нэг шаталсан хөргүүрийн тооцооны адилаар

хийж болно.

3 Бодлого бодох. Бодлого №12

Page 13: билет

Хөргөлтийн машин L.FE337 Хаврын улирал БИЛЕТ№13

№ Асуулт Хариулт

1 Комплексны агергат-Иж бүрэн

Энэ нь иж бүрэн хөргүүрийн төхөөрөмжүүд угсарагдахдаа

нөөцийн сав, хэмжилт хяналтын хэрэгсэлүүд, удирдлагын

төхөөрөмжүүд зэрэг нэмэлт төхөөрөмжүүдээр тоноглогдсон

байна. Үүний жишээ нь ИФ-56М хөргүүр билээ

2

Дараах зургийн тайлбар бичих.

Абсорбцийн хөргүүрийн ажиллагааны бүдүүвч:

Зурагт КД конденсатор, ТРВ1 тэлэх вентиль, И ууршуулагч,

АБ абсорбер, Н ус-аммиакын шахуурга, КП буцалгагч

(генератор), ТРВ2 ус аммиакын сул хольцийг тэлэх вентиль

зэргээс тогтсон абсорбцын хөргүүрийг үзүүлэв.

Конденсаторт шингэрсэн хөргөлтийн агент (аммиак) ТРВ1

тэлэх вентильд тэлэгдэн И ууршуулагчид орж хөрөх

биетээс Q0 дулааныг авч ууршина.

Ууршсан аммиак АБ абсорберт орж ус-аммиакын сул

уусмалд шингэх бөгөөд ууршуулагч абсорбер хоѐрын

даралт ижил р0 байна.

Шингээх процессын үед дулааныг нь авч байвал шингэлт

сайн явагдах учир абсорберт хөргөх ус юмуу хөргөлтийн

агентыг ашиглан бинар уусмалын Qаб дулааныг зайлуулдаг.

Абсорбераас ус-аммиакын ханасан уусмалыг Н шахуургаар

КП буцалгачид шилжүүлэн өгөх ба энэ үед даралтыг нь

нэмэгдүүлж шахалтыг хийдэг.

Үүний үр дүнд аммиакаар баялаг уусмлаас буцалгагчид

QКП дулаанаар цэвэр аммиакыг ялгаж авах конденсатор

уруу өгнө.

Харин үлдсэн шингэн (ус-аммиакны сул хольц) ТРВ2 тэлэх

вентилиэр дамжин р0 даралттай болон АБ абсорберт

өгөгдөнө.

Энэ зарчмаар цаашид цикл процесс үргэлжлэх буюу уусмал

нь абсорбер-шахуурга-буцалгагч-тэлэх вентиль гэсэн

циклээр аммиак конденсатор-тэлэх вентиль ТРВ1-

ууршуулагч-абсорбер-буцалгагч гэсэн циклээр тасралтгүй

ажиллана.

3 Бодлого бодох. Бодлого №13

Page 14: билет

Хөргөлтийн машин L.FE337 Хаврын улирал БИЛЕТ№14

№ Асуулт Хариулт

1

Ууршуулагч гэж юу вэ? Ууршуулагч

доторхи дулаан дамжуулалтанд нөлөөлөх

хүчин зүйлүүдийг нэрлэнэ үү.

Хөргөх машинуудын хөргөгч агентууд буцлан байгаа орчноо

хөргөдөг аппаратуудыг ууршуулагчид гэдэг. Хөргөх орчин нь

агаар юмуу эсвэл камеруудыг хөргөхийн тулд дулаан зөөгч

болгон ус юмуу давсны уусмалыг ашиглаж болно. Иймд

шингэн дулаан зөөгчийг хөргөх (ус ба давсны уусмал)

ууршуулагч, агаар хөргөх ууршуулагчид гэж ангилна.

Ууршуулагчийн ажил нь бүх төрлийн дулаан солилцооны

төхөөрөмжийн нэг адил дулаан дамжуулах коэффициентээр

хэмжигдэнэ.

Ууршуулагч доторхи дулаан дамжуулалтанд

-Хөргөх бие (ус давсны уусмал‚ агаар)-ийн эргэх хурд.

-Хөргөх агентын хөдөлгөөний хурд.

-Дулаан дамжуулах гадаргуу дээр хөргөх агентийн буцлах үед

үүссэн уурын дуслуудыг арилгах хурд.

-Шингэн хөргөх агентийн түвшиний өндөр дулаан дамжуулах

гадаргуугийн тос (масло) зэв‚ давсны уусмалын тунадасаар

бохирдсон зэрэг гэх мэт нөлөөлнө.

2

Дараах зургийн тайлбар бичих.

Хуйлсан роторт компрессор- Rotary Scroll Compressor Хуйлсан роторт компрессор нь хөдөлгөөнтэй, хөдөлгөөнгүй

гэсэн хуйлсан ротороос тогтох ба хөдөлгөөнт хуйлсан ротор нь

огторгуйн хөдөлгөөн /бага зэрэг ганхалттай эргэлт буюу

эксцентрик эргэлт/ хийдэг. Иймд хөдөлгөөнтэй хөдөлгөөнгүй 2

роторын хуйлаасны завсараар эргэлтийн үед хөргөлийн агент

орж цааш шахагдан 2 хуйлаасны төвд ирж тэнд байрласан

хоолойгоор шахагдан гарна. Үүний ажиллагааны зарчимыг

дараах зурагт үзүүлэв.

Зурагт 1-хуйлаасны завсараар хөргөлтийн агент орж байна. 2–

хуйлсан роторуудын завсар зай эргэлтийн үед өөрчлөгдөхөд

хөргөлтийн агент хойноосоо дотгош хэсэг рүү шахагдаж эхлэж

байна. 3-хөргөлтийн агент роторуудын завсар шахагдан даралт

нь өсч төв рүү шахагдаж байна. 4-роторуудын төвд байрлах

хоолойгоор хөргөлтийн агент шахагдан гарч байна. 5-бүрэн

цикл шахалт явагдаж байгаа процессийг үзүүлэхэд хөргөлтийн

агент 2 роторын хуйлаасны 2 үзүүрээс зэрэг орж дотгош

шахагдана.

3 Бодлого бодох. Бодлого №14

Page 15: билет

Хөргөлтийн машин L.FE337 Хаврын улирал БИЛЕТ№15

№ Асуулт Хариулт

1 Абсорбцийн хөргүүр тухай

Абсорбцийн хөргүүрт хөргөлтийн

агент, шингээгч (абсорбента) гэсэн хоѐр

бүрэлхүүн хэсгүүдээс тогтсон бинар уусмал

ашигладаг.

Абсорбцийн хөргүүрийн хөргөлтийн

агентид дараах шаардлагыг хангасан байх

ѐстой:

Шингээгч (абсорбента)-д маш сайн шингэдэг,

химийн урвалд ордогүй байх.

Шингээгч (абсорбента), хөргөлтийн агент хоѐр

нэгэн даралтанд байхдаа хөргөлтийн агент

заавал нам температурт ууршиж байх.(энэ нь

цэвэр хөргөлтийн агентыг ялгаж байх

боломжтой байх учиртай)

Мөн хөргөлтийн агентын ерөнхий шаардлагыг

хангасан байх.

Абсорбцийн хөргүүр нь уурын хөргөлтийн

машины адилаар ууршуулагч,

конденсатор, тэлэгчтэй байх боловч

компрессорын оронд өөр төхөөрөмж

ашиглан шахалтыг (агшаалтыг) хийдэг.

Шахалтыг хийхдээ уурыг шингэнд

шингээж дулааныг ялгаруулан

эзэлхүүнийг нь багасгасны дараа нь

халааж ялган даралтыг өсгөнө.

Иймд абсорбцийн хөргүүрт даралтын зөрөө

бага байдаг учир түүнийг гүн биш хөргөлтөнд

ашиглах боломжтой.

Абсорбцийн хөргүүрт бинар уусмал болгон

ус-аммиакын хольцийг өргөн хэрэглэдэг.

Үүнд ус нь шингээгч (абсорбента), аммиак нь

хөргөлтийн агент болон ашиглагдана.

2

Дараах зургийн тайлбар бичих.

Роторт компрессор -Rotary Compressors Роторт компрессор гэдэг нь шахах

ажлын эд анги нь эргэлдэх ротор байх бөгөөд

цилиндр дотор соролт шахалтын орон зайг

тусгаарлагч нь далбангууд байдаг онцлогтой.

Эдгээр далбангууд нь цилиндрийн гэрэнд

байрласан эсвэл эргэлдэх роторт байрласнаас

хамаарч ротор өөрийн тэнхлэг дээр эргэлтийн

төвтэй эвэл цилиндрийн төв дээр эргэлтийн

төвтэй байна. Өөрийн төв тэнхлэг дээр

эргэлтийн төвтэй бол роторт далбан байрлах

бөгөөд роторын тэнхлэг цилиндрийн

тэнхлэгтэй давхцахгүй байрласан байна.

Үүнийг эргэх роторт компрессор гэх ба

түүний ажиллагааны зарчимыг дараах зурагт

үзүүлэв

3 Бодлого бодох. Бодлого №15

Page 16: билет

Хөргөлтийн машин L.FE337 Хаврын улирал БИЛЕТ№16

№ Асуулт Хариулт

1

Дулаан тусгаарлах материал гэж юу вэ?

Үндсэн үзүүлэлт, хамааралыг тайлбарлана

уу?

Дулаан тусгаарлах материалын чанараас хөргөгчийн

ашиглалтын хугацаа ихээхэн хамаардаг. Зөв сонгож авсан

дулаан тусгаарлагч материал нь хөргөгчийн ашиглалтын

хугацааг эрс нэмэгдүүлэхээс гадна ашиглалтын хугацаанд

муудаж чанараа алддаггүй юм. Дулаан тусгаарлах материалын

зузааны хэмжээг тухайн хананы тогтоогдсон нормчлогдсон

дулаан дамжилтын коэффициентоор тодорхойлдог .

Өрөөний гадна хананы дулаан дамжилтын коэффициент нь

өрөөний доторх болох тухайн районы гадна орчны тооцооны

температур /зуны улирлын температур/ хоѐроос хамаардаг.

2

Дараах зургийн тайлбар бичих.

Шурган компрессор-Screw compressor Шурган компрессор нь шнект тээвэрлэгчийн адил

хийцтэй бөгөөд гол төлөв эргэлдэх хос шнекийн зарчимтай

байдаг. Хос шурга нь эргэлдэхэд шингэн шургийн далбан

хоорондох зайнаас нөгөө далбангийн түрэлтээр ургаш

шахагдах зарчимаар даралтаа нэмэгдүүлнэ ингэж даралт

нэмэгдүүлэхэд 2 шургаас ирсэн шингэнүүд холилдон гарах

үед хавхлага даралтыг тохируулж байна. Харин шурган

компрессороор хийг шахахдаа шингэнтэй хамт шахдаг учраас

хөргөлтийн хий төлөв байдалтай агентийг тосолгооны

шингэнтэй хамт шахаж даралтыг нь нэмэгдүүлнэ. Моно буюу

нэг шургатай компрессор байдаг боловч хөргүүрт түүнийг

өргөн хэрэглэдэггүй. Хос шурган компрессоруудын

зураглалуудыг доор үзүүлэв. Зурагт үзүүлсний адилаар хос

шурганы хөндлөн огтлол хоорондоо өөр өөр байдаг. Нэг нь

гүдгэр нөгөө нь хотгор далбантай байгаа нь хоорондоо

завсаргүй харилцаж шингэнийг дундуураа алдахгүй байх мөн

араанууд шиг цохилтгүй харилцах хийцтэй. Мөн хотгор талын

далбангийн тоо олон байгаа нь ч үүнтэй холбоотой.

3 Бодлого бодох. Бодлого №16

Page 17: билет

Хөргөлтийн машин L.FE337 Хаврын улирал БИЛЕТ№17

№ Асуулт Хариулт

1 Ïåíîïîëèñòåðîл ба Ïåíîáåòîí гэж юу вэ?

Ïåíîïîëèñòåðîë ÏÑ-ÁÑ. Õàâòàí õýëáýðýýð ýñâýë õàãàñ

öèëèíäð ñåãìåíò õýëáýðýýð õàíà, øóãàì õîîëîéã òóñãààðëàõàä

àøèãëàíà. Ýíý ìàòåðèàë íü ñèíòåòèê ãàðàëòàé. Ýíý ìàòåðèàë

íü ýçýëõ¿¿íèé æèí áàãàòàé, áàò áºõ, äóëààí äàìæóóëàëò

áàãàòàé, óóð íýâòð¿¿ëäýãã¿é, õ¿éòýíä òýñâýðòýé ñàéí

ìàòåðèàë. Áîëîâñðóóëàõàä õÿëáàð àìàðõàí õºðººäºãääºã.

Ïåíîáåòîí. ßíç á¿ðèéí ýçýëõ¿¿íèé æèíòýé õàâòàí áëîê

áàéäàëòàé ¿éëäâýðëýäýã ñèéðýã ìàòåðèàë. Öåìåíò ¿íäñýí

ìàòåðèàë áîëäîã.Óóð íýâòýðäýã, àìàðõàí ÷èéãòäýã.

2

Дараах зургийн тайлбар бичих.

Поршеньт компрессорт явагдах процесс, түүний

ажиллагаа

Компрессор бол хөргүүрийн цикл ажиллагааг явуулах

гол хөдөлгөх хүчийг үүсгэдэг чухал төхөөрөмж юм.

Компрессор ууршуулагчаас уурыг сорж, хөргөлтийн агентын

уурших р0 даралтыг ууршуулагчид барих ба хөргөлтийн

агентыг р0 даралтнаас рк даралтай болтол шахаж температурыг

нэмэгдүүлэн конденсаторт өгөн шингэрүүлдэг. Энэ сорсон,

шахсан өндөр даралтын зөрөөний улмаас хөргөлтийн агент

хөргүүрийн битүү систем дотор сэлгэлт хийж чаддаг. Иймд

хөргүүрийн ажлын биеийн (хөргөлтийн агентын)

зарцуулалтыг компрессорын хүчин чадлаар тодорхойлох буюу

компрессорын хүчин чадлыг ажлын биеийн зарцуулалтаар

тодорхойлно.

3 Бодлого бодох. Бодлого №17

Page 18: билет

Хөргөлтийн машин L.FE337 Хаврын улирал БИЛЕТ№18

№ Асуулт Хариулт

1 Äóëààí òóñãààðëàãч ìàòåðèàë гэж юу вэ?

Äóëààíû àïïàðàòûí äóëààí òóñãààðëàã÷ûã àïïàðàòûí

ãàäàðãóóãààð òåìïåðàòóð àëäàãäàëòûã áóóðóóëàõ, õºðãºëòèéí

òåõíèêò îð÷íîîñ èðýõ äóëààíû óðñãàëûã áóóðóóëàõ çîðèëãîîð

àøèãëàäàã. Äóëààí òóñãààðëàã÷ûí äóëààí äàìæóóëàëòûí

êîåôôèöèåíò íü 0,03 – 0,05 Âò/(ì Ê),ýçýëõ¿¿íèé æèí íü 30-

250 êã/ì3 áàéíà.Ìàòåðèàë íü á¿òöèéí õóâüä 90-98%-èéí

ñèéðýãæèëòòýé áàéíà. ¯¿íýýñ ãàäíà ìàòåðèàë íü óñ òàòäàãã¿é,

áàò áºõ, õ¿éòýíä òýñâýðòýé, áè÷èë îðãàíèçì ¿ðæäýãã¿é, ¿íýð

øèíãýýäýãã¿é, ãàëä òýñâýðòýé, øàòñàí òîõèîëäîëä õîðòîé

áîäèñ ÿëãàðóóëäàãã¿é áàéâàë çîõèíî. Ýçýëõ¿¿íèé íÿãò

áàãàòàé ðûõëûé ìàòåðèàë íü äóëààí òóñãààðëàõ ÷àäâàð ñàéí

áîëîâ÷ ýçýëõ¿¿íèé íÿãò áàãà ó÷èð ãàëä òýñâýð ìóóòàé áàéäàã.

Òèéìýýñ äóëààíû àïïàðàòóóäàä íÿãò èõòýé äóëààíä òýñâýðòýé

ìàòåðèàë : øèëýí õºâºí, øàâàðëàí õºâºí, íóíòàã êèçåëüãóð,

òîðô, ýñãèé, àëüôîëü, àñáî äààâóó, ìèíåðàëü õºâºí ã.ì.

Õºðãºëòèéí òåõíèêò ïåíîïîëèñòèðîë, ïîëòóðåòàí,

ïåíîáåòîí, ìèíåðàëü õàâòàíã ºðãºí àøèãëàäàã.

2

Дараах зургийн тайлбар бичих.

Турбо буюу төвөөс зугтах хүчний үйлчлэлээр ажиллах

компрессор -Centrifugal Compressor

Тухайн компрессор нь хөргүүрийн өндөр, нам хоѐр даралтын

хооронд тээвэрлэлт хийдээ бага зэргийн даралтын өөрчлөлт

гаргадаг. Гэвч энэхүү компрессорын бүтээмж нь харьцангуй

өндөр байдаг. Төвөөс зугтах хүчний үйлчлэлээр ажиллах

компрессор төвийн хоолойноор оруулж эргэлдэх ажлын

диск/дугуй-ээр эргэлтэнд оруулахад уг бие төвөөс зугтахдаа

нэг хоолойд цугларч даралт нь өсч цааш өгөгдөнө. Энэ

зарчимыг доорхи зурагт үзүүлэв.

3 Бодлого бодох. Бодлого №18

Page 19: билет

Хөргөлтийн машин L.FE337 Хаврын улирал БИЛЕТ№19

№ Асуулт Хариулт

1 Компрессорын ангилал

2

Дараах зургийн тайлбар бичих.

Абсорбцийн дифорузтай хөргөлтийн машин Эдгээрийг лангуу болон худалдаанд ашигладаг.Энэ нь “север 6”

марктай байна.үүнд аммиак хэрэглэнэ.үүнээс гадна инертийн хий болох

устөрөгчийг хэрэглэдэг.устөрөгч нь даралт ихэсгэж өгдөг.Аммиакийн

уурыг:

А.Генератор Б.конденсатор В. Уууршуулагч Г.абсорбер

Д. хийн ДСА Е. шингэн ДСА

1. хоолой термосифона,2. хоолой генератор, 3. усны уурын хоолой,

4. Ректификатор, 5. ууршуулагч ,6. хоолойт /гадна/ ДСА,7. Устөрөгчийн

хоолой,8. Цилиндр абсорбер,9. Могой хоолойт абсорбер,10. Дээд

хоолойт хийн ДСА,11. Ректификатор хийн ДСА,12. Сул уусмалыг

абсорберт өгөх хоолой,13. Юүлүүр,14. Абсорбероос генератор руу өгөх

хоолой ,15. Түвшин барих, тохируулах хоолой, 16. Халаагуур

/цахилгаан эсвэл хийн/

Порцеаль даралт машины хэсэгт янз янз байна.Тэр нь дианамикуудад

температурын хэмжээг тодорхойлдог.

Конденсаторыг температурын хамааралтай авч үздэг ба ууршуулагчид

аммиакийн буцлах температурыг авдаг.

Ажлын машинд генераторын дулааныг тооцдог.үүний гол зорилго нь

электрон халаагуурын элементтэй бөгөөд түүгээр халааж байдаг.

Машины ажлын үед халуун аммиак цилиндр абсорберд орж

ирнэ.Трубаны термосифон уур хэлбэр янз янз гарган хөөс хэлбэртэй

генераторын трубад орсон ба энд сул уусмал шингэний дулаан

дамжуулалт руу зөөгдөж уур нь дулаан өгөлтийн трубагаар

дамждаг.Энд аммиакийн зарим хэсэг нь усны ууранд шингэнэ.

Ректификаторт нэн процесс давтагддаг.Усны уур нь аммиакийн

ууртай харьцуулбал нам температурын конденсацууд бөгөөд уурын

холилтын үед флегма үүсдэг.Конденсаторт халуун аммиак агаараар

хөргөгдөх ба шингэн хэлбэрт орно. Шингэн аммиак нарийн трубагаар

гарах ба ууршуулагчийн дээд хэсэгт шингэн хэсэг нь нам даралтын

нөлөөгөөр явагдана. Ууршуулагчийн устөрөгч нь хэрэгтэй бүх даралтыг

хангах ба конденсаторын даралтын хэмжээтэй тэнцүү.

Ууршуулагчийн дараа температур нь багасдаг ууршуулагчид ирсэн

аммиакийн уур нь устөрөгчжүүлсэн аммиакийн хольцтой

нэвчдэг.Устөрөгчийн хольц аммиакийн уур нь доод трубагаар дамжин

абсорбероос цилиндр рүү могой хоолойтоор дамжин орно.Могой

хоолойгоор орсон хоолой усны аммиакийн уусмалтай нийлэх ба

трубагаар гадагшилна.Сул уусмалуудаар шингээгдэх ба могой хоолой

болон юүлүүрээр үндсэн хольц нь дотоод трубагаар ууршуулагч руу

орно.

Аммиакийн уусмалын трубагаар дамжин генератор руу ирнэ.

Абсорбцийн могой хоолойд абсорбцийн үзэгдэл явагдана. Цирпуляц нь

2 трубагаар явагдах бөгөөд тэр нь термосифоны тусламжаар явагдана.

Ууршуулагч ба абсорберийн хоорондох хольц сул уусмалаас нягтын

өөрчлөлтөөр тодорхойлно.Хөргөлтийн агент нь шингэн ба хийн

хэлбэртэй .Абсорбцийн дифорузын машинд насос винтель байдаггүй

бөгөөд бага хэмжээний алдагдал гардаг.

3 Бодлого бодох. Бодлого №19

Page 20: билет

Хөргөлтийн машин L.FE337 Хаврын улирал БИЛЕТ№20

№ Асуулт Хариулт

1 Поршент компрессорын ангилал

Поршент

компрессорыг

поршенгийн

тэнхлэгийн

байрлалаар нь

1– босоо

тэнхлэгт,

2-V хэлбэрийн

тэнхлэгт,

3- W хэлбэрийн

тэнхлэгт,

4-Шатласан поршент,

5-Шилбэтэй поршен /шток/ бүхий босоо тэнхлэгт,

6-Шилбэтэй поршен /шток/ бүхий L тэнхлэгт,

7-Шилбэтэй поршен /шток/ бүхий V, Wтэнхлэгт,

8-Шилбэтэй поршен /шток/ бүхий хэвтээ тэнхлэгт,

9– шатласан плунжирт компрессор байна.

Мөн битүүмжлэлийн зэргээр нь

·1.Задгай буюу жийргэвчтэй

·2.Хагас задгай буюу тосны жийргэвчгүй

·3.Бин битүү гэж ангилна.

2

Дараах зургийн тайлбар бичих.

Уурын эжекторт (пароэжекторный)хөргүүр Уурын эжекторт хөргүүр нь дулааны үйлчлэлээр

ажлын уурыг эрчтэй урсган даралтыг өсгөж

шингэрүүлэх үйл ажиллагааг явуулах ба уурын

болон абсорбцын хөргүүрийн адилаар конденсатор,

тэлэгч, ууршуулагч ашигладаг. Ажлын бие болгон

хөргөлтийн агентыг хэрэглэхээс гадна усыг ч зарим

тохиолдолд хэрэглэнэ. Зурагт Уурын эжекторт

хөргүүрийг халаах тогоо 1, эжектор (сопла 2, холих

камер 8, диффузора 9 бүхий) конденсатор 10,

ууршуулагч 6,тэлэх вентиль 7, тогоог тэжээх

шахуурга 11 мөн нэмэлт хүйтэн зөөх хэсэг болох

шахуурга 5, хөргөх батарей 4, тэлэх вентиль 3-

тэйгээр үзүүлэв.

Ажлын уур 1 тогоонд халж рп даралтай болон

(буцлан уур болон) эжекторийн 2 соплоогоор

эрчтэй урсан цацагдаж 8 холих камерт орж тэлэн

даралт багасаж р0 болж 6 ууршуулагчаас

хөргөлтийн агентыг сорох бөгөөд кинетик энергийн

хүчээр 9 диффузорт урсан орохдоо даралт нь өсч рк

болон өснө. Өндөр даралттай болсон хөргөлтийн

агент конденсаторт орж хөрж шингэрдэг.

Шингэрсэн хөргөлтийн агент нь 11 шахуургаар

дамжин халаах тогоонд орох мөн 7 тэлэх вентилиэр

дамжин ууршуулагчид өгөгдөх гэсэн хоѐр чиглэлд

хуваагддаг.

Тогоонд өгөгдсөн хэсэг нь циклд ахин оролцох ба

харин ууршуулагчид өгөгдсөн хэсэг нь нэмэлт

хүйтэн зөөгчөөс (хладоноситель) дулааныг авна.

Нэмэлт хүйтэн зөөгчөөр хүйтнийг хөрөх орчинд

хүргэхдээ хоѐр зарчмаар явуулна. Нэг дэхь зарчим

шууд хүйтэн зөөгч биетийг ашиглан ууршуулагч

хөрөх биет хоѐрын хооронд дулааныг зөөх ба хоѐр

дахь зарчим хөргөлтийн агентийг 5 шахуургаар

тээвэрлэн 4 хөргөх батарейд өгөн хөрөх орчноос

дулааныг авч 3 тэлэх вентилиэр тэлэн

ууршуулагчид өгдөг.

3 Бодлого бодох. Бодлого №20