15
Хувцасны стиль

стиль

Embed Size (px)

Citation preview

Хувцасны стиль

Хувцасны стиль

Хувцасны стиль нь моодтой шууд холбоотой боловч түүнээс ялгарах онцлог бий.

Моод ямагт өөрчлөгдөж,солигдож байдаг бол стиль нь тогтвортой шинжтэй бөгөөд байнга өөрчлөгддөггүй.

Мода ба стиль

Орчин үеийн хувцсанд дараах

чиглэлийн стиль төлөвшин тогтсон

.байдагКлассик буюу сонгодогСпортРомантикФольклор буюу үндэсний

Классик стиль

Костюм пиджак,брюкэн өмд,свитер цамц,шулуун юбка зэрэг нь классик стилийн хувцсууд юм. Классик буюу сонгодог стилийн хувцсанд хэлбэр загвар нь хуучирч хоцрогддоггүй,ажил хэрэгч байдлыг илтгэсэн хувцсууд ордог. Классик стилийн хувцсыг ихэвчлэн байгалийн гаралтай чанар сайтай даавуугаар хийдэг\ноос,ноолуур,олсон даавуунууд\.Ийм хувцсыг ихэвчлэн ажил хэргийн болон баяр ёслолын үед өмсдөг.Сурагчийн дүрэмт хувцас нь классик стилийн хувцас юм.

Классик стиль

Спорт стильСпорт стилийн хувцас нь спортоор хичээллэхэд зориулагдсан биеийн тамирын хувцас биш,харин өдөр тутмын хувцас юм. Спорт стилийн хувцас нь биед эвтэйхэн,сул чөлөөтэй,хөнгөн,цоглог өнгөтэй байдаг.Ийм хувцсыг янз бүрийн ил халаас,цахилгаан товч,уяа бүч,кант,зураг,бичгээр чимэглэдэг.Спорт стилийн хувцсыг хийх материал нь чийг дулаан сайн нэвтрүүлдэг,бат бөх,удаан эдэлгээтэй байх ёстой.Өнгөний хувьд хурц тод,эрс тэс өнгө голлодог.Спорт хувцасны хамгийн өргөн тархсан хэлбэр нь төрөл бүрийн жинсэн хувцас юм.

Спорт стиль

Романтик стиль:

Романтик стилийн хувцас нь маш гоёмсог загвартай хувцсууд байдаг.Ийм стилийн хувцсыг капрон,тор,торго зэрэг уян зөөлөн материалаар төрөл бүрийн салбан,хуниас нугалаас гарган хийсэн байдаг.Ихэвчлэн гоёлын хувцас,зуны хувцсыг ийм загвар стилиэр хийдэг.

Романтик стиль:

Үндэсний загвар стиль

Ийм стильд хамаарах орчин үеийн хувцас нь улс үндэстний уламжлалт хувцасны элементүүдийг тусгасан байдаг.Ийм хувцсанд үндэсны загвартай гоёл чимэглэл,содон гоёл зүүлт,бүс,малгай,гутал гэх мэт эдлэлүүдийг хамт хэрэглэдэг.

Үндэсний загвар стиль

Өөрийнхөө стилийг хэрхэн

? тодорхойлох вэ

­ Өөрийнхөө хүслийг мэдэр. Эхлээд та өөрөө хэрхэн харагдахыг хүсч буйгаа тодорхойл. Тухайлбал, ажил хэрэгч, дур булаам, айлгүй, секси, гуалиг, ихэмсэг гэх мэт. Ямар ч тохиолдолд өөрийнхөө хүсээгүй дүр төрхийн тухай бодох хэрэггүй.

Хувцасныхаа өнгийг тохируул. Өөрийн хувцасны гадаад үзэмж, өнгөний зохицлыг тодорхойл. 

Өөрийнхөө стилийг хэрхэн

? тодорхойлох вэ­ Бие галбиртаа тааруул. Өөрийн биеийн өө сэв, давуу талаа мэдэрч, галбираа тодорхойл. Өндөр, цээжний тойрог, бэлхүүс, ташаа зэрэгт анхаарлаа хандуул. Өөрийн галбирыг бүхий л боломжит хувилбараар хийсвэрлэн төсөөлөөд үз. Энэ нь өөрийн стиль хэм маягаа сонгоход тус болоод зогсохгүй бас хувцасны даавуу материал, өнгө зураг, оёдол зэргийг тааруулахад ч тустай. 

­ Эргэн тойрноо ажиглаад үз 

Өөрийн хүсэл сонирхлыг мэдсэнийхээ дараа ямар амьдралын хэв маяг таны эргэн тойронд ноёрхож байна, ямар байдалтай хувцаславал танд илүү таатай, сэтгэл дүүрэн байх ёстой зэрэгт дүгнэлт хийх хэрэгтэй. Эргэн тойрноо сайтар ажигла. Хамт ажилладаг хүмүүс, найз нөхөд, зоогийн газар, кафе, клубт тантай хамт суугаа хүмүүс ямар байдлаар хувцасласныг сайтар ажигла. Энэ нь танд цаашид хэрхэн хувцаслах, ямар сонголт хийх хэрэгтэй талаар муугүй санаа хэлж өгнө.

Өөрийнхөө стилийг хэрхэн

?тодорхойлох вэЗагварын чиг урсгалуудыг ажигла. 

Алдарт Коко Шанель “Моод хэдийд моодноос гарах вэ гэвэл бүгд суут ухаантан болсон тэр үед” хэмээн нэгэн цагт хэлсэн удаатай. Хэдийгээр энэ үг нь анхандаа утгагүй мэт сонсогдовч, бага зэрэг тунгаан бодоход гарцаагүй үнэнийг өгүүлсэн байдаг. Стильтэй байна гэдэг нь моод хөөхийг хэлдэггүй. Моод стилийг баяжуулдаг. Тиймээс моодны урсгал, чиг хандлагыг ажиглаж байхад бас илүүдэхгүй. 

­ Хувцасны хэв маягийн талаарх бэлэн бичлэг шүүмжийг уншиж дүгнэлт хий. 

Өөрийн хүсэл, гадаад байдал болон эргэн тойрны хүмүүсийн сонирхол, хувцаслалт моодны чиг хандлагад дүгнэлт хийсний дараа л өөрийн хувь хүн гэсэн сонирхол, бие галбиртаа тохируулан хувцасны стиль донж маягаа тохируулж чадна. Өнөө цагт моодны чиг хандлага урсгалуудын тухай олон сонин сэтгүүлд хэвлэгдэх болсон. Эндээс стиль урсгал бүрийн талаар анхааралтай унш. Энэ нь олон хэв загвар бүхий хувцсан дундаас өөрт тохирсон хэв маягийг сонгоход тань туслах болно.

Хэрвээ өөрийн стилийг тодорхойлох явцад хүндрэлтэй асуудал тулгарвал мэргэжлийн хүнээс заавал тусламж авах хэрэгтэй. 

Стилист Эллира Нуриевын зөвлөгөөнөөс: 

­ Аксессуар нь тухайн хүний тухай хангалттай олон мэдээллийг өгдөг. Энд бас зохицол тун чухал. Тухайлбал, аксессуар, хувцаслалт, үс засалт. Хэрвээ та тийм ч үнэтэй биш дэлгүүрийг сонгосон бол барааг нь анхааралтай ажиглах хэрэгтэй. Учир нь ямар ч нэртэй брендийн хувцсанд стилийн хувьд төгс төгөлдөр бодож сэтгэсэн байдаг. Жишээ нь, романтик хэв загвартай бол төвөгтэй силуэт, өндөр мэдрэмж, олон өнгөний зохицол бүхий загварууд дагнадаг. Харин брендийн бус бараа бүхий дэлгүүрт зарагдаж буй хувцсанд стиль донж маягийн талаар бүрэн төгс бодолцоогүй тал бий.