27
172 6. ТӨСВИЙН 2012 ОНЫХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТУХАЙ Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг хангах, Үндэсний хөгжлийн цогц бодлого, урт болон дунд хугацаанд дэвшүүлсэн хөгжлийн зорилтуудыг ханган биелүүлэхэд онцгой анхаарч 2012 оны төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний төслийг боловсрууллаа. 2012 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний төслийг боловсруулахдаа дараах бодлого чиглэлийг баримталлаа. Үүнд: Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2012 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгагдсан төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх; Монгол Улсын Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг биелүүлэх; Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлогыг хэрэгжүүлэх; Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах тухайхууль, УИХ-ын 2011 оны 11 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх; УИХ-ын 2010 оны 36 дугаар тогтоолоор батлагдсан Шинэ бүтээн байгуулалтдунд хугацааны зорилтот хөтөлбөрийг хэрэгжүүлэх; Орон нутгийн бие даасан байдлыг дээшлүүлэх, нийслэл Улаанбаатар хотод хийгдэх бүтээн байгуулалтын ажлыг нэмэгдүүлэх; Улсын төсвийн хөрөнгө оруулалтын зарчим: Шинээр эхлэх барилга байгууламжийн техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөв нь бэлэн болсон байх; Урьд оноос шилжин баригдаж буй барилга байгууламжийг дуусгах; УИХ, Засгийн газрын тогтоол, шийдвэртэй төсөл арга хэмжээг хэрэгжүүлэх; Зам, эрчим хүчний салбарын барилга байгууламжийг Монгол Улсын Концессын тухайхуулийн дагуу гадаад, дотоодын хувийн хөрөнгө оруулалт болон Хөгжлийн банкны эх үүсвэрээр хэрэгжүүлэх; Ирэх 2012 онд улсын төсвөөс нийт 1.5 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байгаа бөгөөд энэ 2011 оны батлагдсан дүнтэй харьцуулахад 1 жилийн дотор 2.4 дахин өсч, 2008-2010 онуудад хийгдэж байсан хөрөнгө оруулалттай тэнцэхүйц хэмжээнд байгаа нь өмнө байгаагүй үзүүлэлт юм. 426.4 343.0 473.2 914.8 1,517,6 0 200 400 600 800 1000 1200 1400 1600 2008 он 2009 он 2010 он 2011 ХБГ 2012 оны төсөл Улсын төсвийн хөрөнгө оруулалт /тэрбум төгрөгөөр/

6. ТӨСВИЙН 2012 ОНЫХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТУХАЙ … · 2011-10-07 · ашиглахаар тооцож байна. Засгийн газрын 2011 оны

  • Upload
    others

  • View
    5

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

172

6. ТӨСВИЙН 2012 ОНЫХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТУХАЙ Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг хангах, Үндэсний хөгжлийн цогц бодлого,

урт болон дунд хугацаанд дэвшүүлсэн хөгжлийн зорилтуудыг ханган биелүүлэхэд онцгой анхаарч 2012 оны төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний төслийг боловсрууллаа.

2012 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний төслийг боловсруулахдаа дараах бодлого чиглэлийг баримталлаа. Үүнд:

Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2012 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгагдсан төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх;

Монгол Улсын Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг биелүүлэх;

Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлогыг хэрэгжүүлэх;

“Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах тухай” хууль, УИХ-ын 2011 оны 11 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх;

УИХ-ын 2010 оны 36 дугаар тогтоолоор батлагдсан “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрийг хэрэгжүүлэх;

Орон нутгийн бие даасан байдлыг дээшлүүлэх, нийслэл Улаанбаатар хотод хийгдэх бүтээн байгуулалтын ажлыг нэмэгдүүлэх;

Улсын төсвийн хөрөнгө оруулалтын зарчим:

• Шинээр эхлэх барилга байгууламжийн техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөв нь бэлэн болсон байх;

• Урьд оноос шилжин баригдаж буй барилга байгууламжийг дуусгах;

• УИХ, Засгийн газрын тогтоол, шийдвэртэй төсөл арга хэмжээг хэрэгжүүлэх;

• Зам, эрчим хүчний салбарын барилга байгууламжийг Монгол Улсын “Концессын тухай” хуулийн дагуу гадаад, дотоодын хувийн хөрөнгө оруулалт болон Хөгжлийн банкны эх үүсвэрээр хэрэгжүүлэх;

Ирэх 2012 онд улсын төсвөөс нийт 1.5 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байгаа бөгөөд энэ 2011 оны батлагдсан дүнтэй харьцуулахад 1 жилийн дотор 2.4 дахин өсч, 2008-2010 онуудад хийгдэж байсан хөрөнгө оруулалттай тэнцэхүйц хэмжээнд байгаа нь өмнө байгаагүй үзүүлэлт юм.

426.4343.0

473.2

914.8

1,517,6

0

200

400

600

800

1000

1200

1400

1600

2008 он 2009 он 2010 он 2011 ХБГ 2012 оны төсөл

Улсын төсвийн хөрөнгө оруулалт /тэрбум төгрөгөөр/

173

Монгол Улсын Засгийн газраас бүрэн эрхийн хугацаанд дэвшүүлсэн зорилго, зорилтоо бүрэн хэрэгжүүлэхийн тулд улсын төсвөөс санхүүжүүлэн хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын хэмжээ, бүтээн байгуулалтын ажлыг ийнхүү эрс нэмэгдүүлж байгаа нь ажлын байр бий болгох, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, дотоодын аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг дэмжих, хүчин чадлыг дээшлүүлэх, эдийн засгийн өсөлтийн дүнд бий болж буй өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангах, иргэдийн ая тухтай амьдрах, суралцах орчныг сайжруулах, төрөөс үзүүлэх үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэхэд чиглэсэн томоохон арга хэмжээ болж байна.

Ирэх 2012 онд нийт төсвийн хөрөнгө оруулалтын 86.6 хувийг барилга байгууламж

барих, өргөтгөл, шинэчлэл хийхэд, 4.0 хувийг их засварын ажилд, 9.4 хувийг тоног төхөөрөмж худалдан авахад тус тус зарцуулахаар тооцов.

Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг бүрэн хэрэгжүүлэхэд

2012 он онцлог жил болж байгаатай холбогдуулан шинээр эхлэн хэрэгжүүлэх барилга байгууламжийн тоог өмнөх жилээс нэмэгдүүлэх зарчим баримталсанаар төсвийн нийт хөрөнгө оруулалтад шинээр эхлэн хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний эзлэх хувь хэмжээ 2011 онд 32.1 хувь байсан бол 2012 онд 45.8 хувь болж өслөө.

Монгол Улсын Засгийн газраас төсвийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийн сацуу

авто зам, барилга, хот байгуулалт зэрэг дэд бүтцийн барилга байгууламжуудыг дунд хугацаанд барьж байгуулах талаар дэвшүүлсэн зорилтуудыг ханган биелүүлэхэд төсвийн хөрөнгийн эх үүсвэр хүрэлцэхгүй байдлыг харгалзан Хөгжлийн банкны эх үүсвэрийг ашиглахаар тооцож байна. Засгийн газрын 2011 оны 105 дугаар тогтоолоор нийтдээ 713.3 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 1426.1 км урт авто замын ажлыг шууд гэрээ байгуулан гүйцэтгүүлэхээр шийдвэрлээд байгаа бөгөөд гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажил явагдаж байна.

“Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах тухай” хууль болон Монгол Улсын Их

Хурлын 2011 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 11 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооноос ирүүлсэн саналыг үндэслэн нийт 71.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр төсвийн төсөлд тусгаж байна.

Ирэх оны төсвийн хөрөнгө оруулалтын бодлогын нэг онцлог гэвэл орон нутгийн

бие даасан байдлыг дээшлүүлэх, ялангуяа хүн амын талаас илүү хувь нь оршин суугаа нийслэл Улаанбаатар хотын дэд бүтэц, агаарын бохирдол, хот төлөвлөлтийн асуудлыг шийдвэрлэхэд бодлогын томоохон арга хэмжээ авч байгаа явдал юм.

Нийслэлээс улсын төсөвт татан төвлөрүүлдэг хөрөнгийг “тэглэх” зарчим

баримталсанаар нийт 208.0 тэрбум төгрөгийг нийслэлийн өөрийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, бодит бүтээн байгуулалтын ажилдаа зарцуулах боломжтой болж байна. Зам, тээвэр, барилга хот байгуулалт болон Эрдэс баялаг, эрчим хүчний сайд нарын эрхлэх асуудлын хүрээнд нийслэлд хийгдэх 96.3 тэрбум төгрөгийн ажлыг нийслэлийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.

Монгол Улсын Засгийн газраас гадаад орон, олон улсын банк, санхүүгийн

байгууллагын өмнө хүлээсэн үүргийн биелэлтийг хангахад анхаарч гадаад зээлийн дотоод эх үүсвэрт нийтдээ 47.9 тэрбум, Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” хувьцаат нийгэмлэгийн дүрмийн сангийн Монголын талын хөрөнгийг нэмэгдүүлэхэд 150.0 тэрбум төгрөгийг тус тус төсвийн төсөлд тусгалаа. Сүүлийн 25 жилд техникийн шинэчлэл хийгдээгүй, тээвэрлэлтэд ашиглаж буй хөдлөх бүрэлдэхүүнийх нь 65 хувь нь

174

ашиглалтын хугацаа дууссан буюу 25 жил түүнээс дээш хугацаагаар ашиглагдаж байгаа тус нийгэмлэгийн хувьд энэ нь томоохон хөрөнгө оруулалт болох төдийгүй Монгол Улсын ачаа, зорчигч тээврийн өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангахад чулах ач холбогдолтой болно. Төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөлтийг салбараар авч үзвэл: Эрдэс баялаг, эрчим хүчний салбар:

Эрдэс баялаг, эрчим хүчний салбарын 2012 оны төсвийн хөрөнгө оруулалтын

төлөвлөгөөний төслийг 154.5 тэрбум төгрөгөөр тооцон төлөвлөсөн нь 2011 оны ХБГ-ээс 20 гаруй хувиар өсөхөөр байна.

Эрдэс баялаг, эрчим хүчний салбарт улсын төсвөөс оруулсан хөрөнгө оруулалтыг графикаар харуулбал,

Тус салбарт Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Улсын Их Хурлын 2010 оны 36 дугаар тогтоолоор батлагдсан “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөр, Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах тухай хууль, “Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн систем” хөтөлбөрийг хэрэгжүүлэх, 2011-2012 оны өвөлжилтийн бэлтгэл хангах зэрэг зайлшгүй шаардлагатай зураг төсөв нь бэлэн болсон барилга байгууламж, төсөл арга хэмжээнүүдийг эрэмбэлэн сонгон авлаа.

Эрдэс баялаг, эрчим хүчний сайдын 2012 оны хөрөнгө оруулалтын бүтэц, салбараар:

2011 онд эхэлсэн 23 төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн 40.8 тэрбум төгрөгийг 2012 онд санхүүжүүлэхээр шилжүүлэн тусгасан бөгөөд "ДЦС-2"-ийг түшиглэн 210 мянган тн хагас коксжсон түлш үйлдвэрлэх хүчин чадалтай цогцолбор, Увс, Хөвсгөл аймгийн дулааны станц, дулааны шугам сүлжээний шинэчлэл, Сэлэнгэ аймгийн дулааны станцын тоног төхөөрөмжийн шинэчлэл, Улаанбаатар хотын 110/35/10 кВ-ын Туул дэд

0

20

40

60

80

100

120

140

160

2008 он 2009 он 2010 он 2011 ХБГ 2012 оны төсөл

64.9

40.6 46.7

126.3

154.5

Цахилгаан дамжуулах

шугам, дэд станц65%

Дулааны цахилгаан станц, дулааны шугам

21%

Нийслэлийн агаарын

бохирдлыг бууруулах

8%

Түлш4%

Бусад2%

175

станц, Дархан-Уул аймгийн "Бурхант" 110/6 кВ-ын дэд станцын өргөтгөл, Улаанбаатар хотын цахилгааны кабель шугамын шинэчлэл, Дорнод аймгийн Чойбалсан 110/35/6 кВ-ын дэд станцын өргөтгөл зэрэг барилга байгууламжууд ашиглалтад орно.

Өөрийн хөрөнгөөр гүйцэтгэн дараа төлөгдөх нөхцөлтэйгээр баригдаж байгаа Дундговь аймгийн Мандалговь-Өмнөговь аймгийн Тавантолгой-Оюутолгойн 220 кВ-ын 429 км цахилгаан дамжуулах шугам, дэд станцын барилгыг УИХ-ын 2009 оны 49 дүгээр тогтоол, захиалагч, гүйцэтгэгчийн хооронд байгуулсан гэрээний дагуу санхүүжүүлэхээр тооцож 2012 онд 50.0 тэрбум төгрөгийг тусгав.

Эрдэс баялаг, эрчим хүчний салбарт 60 орчим тэрбум төгрөгийн төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийг шинээр эхлүүлэхээр тооцож байна.

Ирэх жил Дорноговь аймгийн Замын-Үүд дэх шингэн түлш шилжүүлэн ачих

байгууламжийн өргөтгөлийн ажлыг дуусгаж ашиглалтад оруулах бөгөөд Улаанбаатар хотод улсын нөөцийн агуулах барих ажлыг эхлүүлнэ.

Эрчим хүчний салбарт чухал ач холбогдолтой химийн болон металл судлал,

гагнуурын туршилт, тохируулгын лабораторийн багаж, тоног төхөөрөмжийг орчин үеийн техник технологиор шинэчлэнэ.

Ирэх 2012 онд 60 гаруй сумын төвийн 0.4 кВ-ын шугамыг шинэчлэхээр төлөвлөж

байна. Улсын төсвийн хөрөнгөөр 2008 онд 123 сум, 2010 онд 42 сум, 2011 онд 23 сум, Дэлхийн банкны тусламжийн хөрөнгөөр 14 сум нийт 202 сумын төвийн 0.4 кВ-ын шугамыг шинэчилсэн бөгөөд одоо 114 сум үлдэж байна.

“Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн сүлжээ хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх

зорилгоор 2008-2011 онд нийт 5131 км цахилгаан дамжуулах шугам барьж 77 сумын төвийг төвлөрсөн эрчим хүчний системд холбосон байна. Ирэх 2012 онд Дорнод аймгийн Мардай-Чулуунхороот, Ховд аймгийн Мөст-Цэцэг, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл-Тариалан, Баянхонгор аймгийн Баянлиг-Шинэжинст, Увс аймгийн Малчин-Тэс сумын 10, 35 кВ-ын цахилгаан дамжуулах шугам, дэд станцыг барьж эхлүүлэх бөгөөд Хөвсгөл аймгийн Мөрөн-Могойн голын 110 кВ-ын 220 км, Өмнөговь аймгийн Тавантолгой-Даланзадгадын 110 кВ-ын 98 км, Ховд аймгийн Мөст-Цэцэг сумын 10 кВ-ын 45 км цахилгаан дамжуулах шугам, дэд станцыг ашиглалтад оруулахаар тооцож байна. Төвлөрсөн эрчим хүчний системд холбогдсон сумдын тоо, шугамын уртыг графикаар харуулбал,

2008 он

2009 он

2010 он

2011 ХБГ

2012 төсөл

2241

1091

1121

678

363

32

19

17

9

3

Төвлөрсөн эрчим хүчний системд холбогдсон сумдын тоо, шугамын урт /км/

холбогдсон сумын тоо шугамын урт /км/

176

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Улаанбаатар хотын Сонгинохайрхан, Хан-Уул, Налайх, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн гэр хорооллын гэрэлгүй айл өрхийг цахилгаан эрчим хүчээр хангах ажлын хүрээнд 2008 онд 2.0 тэрбум төгрөгөөр 24 ком дэд станц барьж, 6-10 кВ-ын 20.6 км, 0.4 кВ-ын 53.8 км цахилгаан дамжуулах шугам барьж 2800 гэрэлгүй айл өрхийг, 2009 онд 7.6 тэрбум төгрөгөөр 71 ком агаарын дэд станц шинээр барьж, 6-10 кВ-ын 48.6 км, 0.4 кВ-ын 132.5 км цахилгаан дамжуулах шугам барьж 8370 айл өрхийг, 2010 онд 1.0 тэрбум төгрөгөөр 12 ком дэд станц, 6-10 кВ-ын 8.5 км, 0.4 кВ-ын 18 км цахилгаан дамжуулах шугам барьж 1047 айл өрхийг тус тус цахилгаан эрчим хүчээр хангасан. 2011 оны ХБГ-ээр 2.0 тэрбум төгрөгөөр 6-10 кВ-ын 5.3 км, 0.4 кВ-ын 31.5 км цахилгаан дамжуулах шугам бүхий 21 дэд станцыг ашиглалтад оруулахаар тооцож байна.

Улсын төсвөөс 2008-2010 онд 13.6 тэрбум, 2011 оны ХБГ-ээр 41.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулж, Дулааны 3, 4 дүгээр станц, Дархан, Эрдэнэт, Даланзадгад, Дорнодын дулааны цахилгаан станц, Сэлэнгэ, Налайх, Багануур, Бэрхийн дулааны станцын зуухны шинэчлэл хийж, Увс, Хөвсгөл аймагт дулааны станц барьж байна. 2012 онд дулаан цахилгаан станц барих, өргөтгөл, шинэчлэл хийхэд 20 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулахаар тооцож байна.

Төвийн бүсийн гол зангилаа дэд станцуудыг шинэчлэхэд 6.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг улсын төсвөөс хийхээр тооцож байна. Ашиглалтанд орсноос хойш олон жил тасралтгүй ажилласан, элэгдэл, хуучралтанд орсон дэд станцуудыг орчин үеийн техник, технологиор өргөтгөн шинэчлэнэ. Ингэснээр төвийн бүсийн хүн ам ихээр суурьшсан аймгуудын цахилгаан эрчим хүчний өсөн нэмэгдэж байгаа хэрэглээг найдвартай эрчим хүчээр хангах, агаарын бохирдлыг бууруулахад чухал ач холбогдолтой арга хэмжээ болно.

Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах тухай хуулийг хэрэгжүүлэх зорилгоор

"ДЦС-4"-ын Уур-усны дулаан солилцуулагч бүхий дулааны дэд станц, зуухнуудын үнс, утааны хийн ялгаруулалтыг эрс бууруулах технологи нэвтрүүлэх болон сүлжээний өргөтгөлийн 1 дүгээр насосуудыг “0” түвшинд шилжүүлэх зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэнэ.

Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын салбар:

Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын багцад 2011 онд улсын төсвийн

хөрөнгөөр 277.1 тэрбум төгрөгийн төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэхээр төсвийн тодотголд тусгасан бөгөөд үүнээс 172.6 тэрбум нь авто замын салбар, 31.6 тэрбум нь тээврийн салбар, 72.9 тэрбум нь барилга хот байгуулалт, газрын харилцааны салбарын төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөгдсөн.

Авто замын салбарт 2011 онд улсын төсвийн хөрөнгөөр 172.6 тэрбум төгрөг

зарцуулах бөгөөд үүнээс 26.2 тэрбум төгрөгийг замын салбарт гадаадын зээлээр хэрэгжих төслийн дотоод эх үүсвэрт, 12.9 орчим тэрбум төгрөгийг авто замын сүлжээний засвар, арчлалт, шинэчлэлийн төсөлд, 77.8 тэрбум төгрөгийг дотоодын хөрөнгөөр баригдах авто замын ажилд, 44.0 тэрбум төгрөгийг өөрийн хөрөнгөөр гүйцэтгэн дараа төлөгдөх нөхцөлтэйгөөр баригдаж байгаа авто замын ажилд, 11.7 тэрбум төгрөгийг гүүрийн барилга байгууламжийн санхүүжилтийн эх үүсвэрт тус тус зарцуулагдах юм.

Зам, тээврийн салбарт 2011 онд Азийн хөгжлийн банкны зээлийн хөрөнгөөр

хэрэгжүүлж байгаа "Бүс нутгийн авто зам хөгжүүлэх төсөл"-ийн Сайншанд-Замын-Үүд чиглэлийн 131.2 км хатуу хучилттай авто зам, мөн замаас Эрдэнэ сум хүртэлх 15.5 км хатуу хучилттай авто зам ашиглалтад орох боломжтой болоод байна.

177

Дотоодын хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж байгаа Дашинчилэн-Орхоны гүүр

чиглэлийн 30 км, Баянхонгор-Арвайхээрийн 27 км, Баянхонгор-Нарийнтээлийн 50 км, Хархорин-Цэцэрлэгийн 29.9 км, Цэцэрлэг-Ихтамир-Тосонцэнгэл чиглэлийн 37.6 км, Хануйн голын төмөр бетон гүүр-Халзан бүргэдэй чиглэлийн 59.9 км, Улаанбаатар-Эрдэнэсант 106.2 км, Архангай аймгийн төвөөр дамжин өнгөрч буй улсын чанартай 2.02 км зам, Ховдын Булган-Үенч-Ховд чиглэлийн 40 км зэрэг нийт 529.3 км хатуу хучилттай авто замыг ашиглалтад оруулахаар ажиллаж байна.

2011 онд Хөвсгөл аймгийн Дэлгэр мөрөнгийн Хилэнтийн 180у/м, Манханы хар

үзүүрийн 102 у/м гүүрийн засвар шинэчлэлт болон Туул голын Горхийн 211.9 у/м, Ханх-Мондын 20.63 у/м, Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Идэрийн голын 163.1 у/м төмөр бетон гүүр ашиглалтад орно.

Энэ онд Орхон, Хөвсгөл, Булган, Өвөрхангай аймаг автовокзал авто тээврийн

үйлчилгээний барилгатай болно. Мөн Баян-Өлгий аймгийн Нисэх буудлын онгоц хөөрч, буух хатуу хучилттай зурвас, үерийн далан ашиглалтад орно.

Дэд бүтцийн салбарт Улаанбаатар хотын Багануур дүүргийн цэвэрлэх байгууламж,

цэвэр усны шугамын шинэчлэл, Говьсүмбэр аймгийн цэвэр усны шугамын ажил, Дорноговь аймгийн Зээгийн хөтлийн цэвэр усны шугам, Ховдын Алтай, Говь-Алтайн Баян-Уул сумын дулаан, цэвэр бохир усны инженерийн шугам сүлжээ, цэвэр усны эх үүсвэрийн гүний худгийг ашиглалтад оруулах юм.

Энэ оны хүлээгдэж байгаа гүйцэтгэлээр дараах барилга байгууламжийн ажлын явц,

гүйцэтгэл хангалтгүй байгаагаас 2011 онд ашиглалтад орох боломжгүй болоод байна. Тухайлбал Хархорин-Хужиртын 16.4 км хатуу хучилттай авто зам, Өлгий-Цагааннуур чиглэлийн 40 км хатуу хучилттай авто зам, Ховдын Булган-Үенч-Ховд чиглэлийн 20 км хатуу хучилттай авто зам, Завхан, Говь-Алтайн аймгийн нисэх буудлын онгоц хөөрч, буух хатуу хучилттай зурвас, үерийн далангийн ажил, Мөрөнгийн онгоц хөөрч буух хатуу хучилттай зурвасын шинэчлэл 2012 онд шилжиж байна. Мөн Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 50 км хатуу хучилттай авто замын ажил энэ онд эхлэх боломжгүй болсон байна.

Тайлант онд өөрийн хөрөнгөөр гүйцэтгэн дараа төлөгдөх нөхцөлтөйгөөр 11

байршилд авто замын ажил батлагдсанаас Даланзадгад-Тавантолгой-Оюутолгой чиглэлийн 251 км авто зам, Хатгал-Ханх чиглэлийн 80 км авто замаас бусад төслүүд тендер зарлагдан гүйцэтгэгч байгууллагуудтай гэрээ хийгдээд байна. Эдгээрээс Улаанбаатар-Мандалговь чиглэлийн 100 км хатуу хучилттай авто замын ажил сайн явагдаж байна.

Хүлээгдэж байгаа гүйцэтгэлээр зам, тээвэр, барилга, хот байгуулалтын салбарын

хөрөнгө оруулалтын нийт гүйцэтгэл 277.1 тэрбум төгрөг болж жилийн гүйцэтгэл нь тодотголтой ойролцоо байх төлөвтэй байна. Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын салбарын удирдлага энэ оны тодотголоор батлагдсан хөрөнгөө бүрэн ашиглах зорилт тавин ажиллаж байна.

Монгол Улс түүхэндээ 2011 онд хамгийн олон км урт хатуу хучилттай авто замыг

ашиглалтад оруулах гэж байна. 2011 онд улсын төсөв болон өөрийн хөрөнгөөр 1078.3 км хатуу хучилттай авто зам, 413.6 у/м төмөр бетон гүүр ашиглалтад оруулахаар ажиллаж байгаагийн 529.3 км хатуу хучилттай авто зам, 395.6 у/м төмөр бетон гүүр нь улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж байна.

178

Авто зам, тээвэр, барилга, хот байгуулалтын салбарт улсын төсвөөс хийгдэх 2012

оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөө нь Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, “Мянганы зам” төсөл, Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал, Шинэ бүтээн байгуулалт, Монгол Улсын авто замын сүлжээг дунд хугацаанд хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд дэвшүүлсэн зорилт, арга хэмжээ болон Азийн хөгжлийн банк, Кувейтийн сан болон бусад олон улсын банк, санхүүгийн байгууллагуудтай байгуулсан гэрээ, хэлэлцээрүүдээр Монголын талын хүлээсэн үүргийг биелүүлэхэд чиглэгдэж байна.

Авто зам, тээвэр, барилга , хот байгуулалтын салбарт 2012 онд 650.0 тэрбум

төгрөгийн төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа нь 2011 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээс 2.3 дахин их байна.

/тэрбум.төг/

Төлөвлөж буй хөрөнгө оруулалтын 375.6 тэрбум төгрөг нь авто зам, гүүр, 207.2 тэрбум нь тээврийн салбар, 67.2 тэрбум нь барилга, хот байгуулалтын салбарын төсөл эзэлж байна.

Авто зам, гүүрийн барилга байгууламжийн арга хэмжээнд төлөвлөсөн хөрөнгөнөөс

36.2 тэрбум төгрөгийг гадаадын зээлийн дотоод эх үүсвэрт, 13.7 тэрбум төгрөгийг улсын чанартай авто замын засвар, арчлалтад, 111.1 тэрбум төгрөгийг дотоодын хөрөнгөөр баригдах авто замын ажилд, 185.8 тэрбум төгрөгийг өөрийн хөрөнгөөр гүйцэтгэн дараа

0

100

200

300

400

500

600

700

2008 2009 2010 2011 2011 тод 2012 төсөл

101.3 117.5157.5

211.4277.1

650.0

58%

32%

10%

Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын багцын 2012 оны хөрөнгө оруулалтын бүтэц / хувиар/

Авто зам, гүүр Тээвэр Барилга, хот байгуулалт

179

төлөгдөх авто замын ажилд, 28.8 тэрбум төгрөгийг гүүрийн байгууламжийн ажилд тус тус зарцуулах юм.

Ирэх онд АХБ-ны зээлээр хэрэгжүүлэх "Бүс нутгийн авто зам хөгжүүлэх төсөл"-

ийн Сайншанд-Замын-Үүд чиглэлийн 62 км хатуу хучилттай авто зам, мөн АХБ-ны буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх "Баруун бүсийн босоо тэнхлэгийн авто зам төсөл"-ийн 214.1 км хатуу хучилттай авто зам, Кувейтийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх Уньт-Тариалан чиглэлийн 88 км хатуу хучилттай авто зам, БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх "Баруун бүсийн авто замыг хөгжүүлэх төсөл"-ийн Манхан-Ховдын 85.3 км, Өлгий-Хашаатын даваа 60 км хатуу хучилттай авто, Япон Улсын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэх төмөр зам дээр баригдах Энгельсийн /Нарны/ гүүрэн гарц зэрэг замын ажлууд үргэлжлэн хийгдэнэ.

Улсын төсвийн хөрөнгөөр ирэх 2012 онд Ховдын Булган-Үенч-Ховд чиглэлд 20 км,

Өлгий-Цагааннуур чиглэлийн 40 км, Хархорин-Хужиртын 16.4 км авто замыг хатуу хучилттай болгох ажил болон өөрийн хөрөнгөөр гүйцэтгэж байгаа Арвайхээр-Баянхонгор чиглэлийн 107 км, Улаанбаатар-Мандалговь чиглэлийн 100 км авто замыг дуусгахын хамт, Халзанбүргэдэй /Тариат/-Солонготын даваа чиглэлийн 100 км, Мөрөн-Хатгалын 98.8 км, Улиастай-Донойн хөндийн нисэх онгоцны буудал хүртэлх 29.5 км, Сайншанд-Хамрын хийд чиглэлийн 42 км, Мөрөн-Тэрхийн Цагаан-нуур чиглэлийн 100 км, Улаангом /Тээлийн гүүр/-Хяргас нуур чиглэлийн 100 км хатуу хучилттай авто замын ажил үргэлжлэн хийгдэнэ.

Өөрийн хөрөнгөөр гүйцэтгэн дараа төлөгдөх нөхцөлтэйгээр баригдаж байгаа

Арвайхээр - Баянхонгор чиглэлийн 107 км, Баянхонгор - Алтай чиглэлийн 128 км, Улаанбаатар - Мандалговь чиглэлийн 100 км, Мандалговь - Даланзадгад чиглэлийн 163 км, Өндөрхаан - Чойбалсан чиглэлийн 143 км, Улаанбаатар хотын 50 км, Манхан-Дарви чиглэлийн 100 км хатуу хучилттай авто замын гүйцэтгэлд 185.8 тэрбум төгрөг зарцуулахаар төсөлд тусгалаа.

Мөн 2012 онд Завханы Идэрийн голын 163.08 у/м, Баян-Өлгийн Сагсайн голын

145.1 у/м, Сэлэнгийн Орхон голын 200 у/м, Увсын Тээлийн голын 75 у/м төмөр бетон гүүр, Хөвсгөлийн Сэлэнгэ мөрний Сацын булан, Шишигтийн гол, Хогоргын голын хөвдөг гүүрүүдийг барьж дуусгана. Эдгээрээс гадна Баянхонгорын Түйн голын 216 у/м, Завханы Богдын голын 134 у/м, Увсын Сагилийн голын төмөр бетон гүүрүүдэд засвар, шинэчлэлт хийнэ. Мөн Дорнодын Хөлөнбуйр, Хэнтийн Баянмөнх, Завханы Тэс зэрэг сумдад төмөр бетон гүүр барих ажил эхэлнэ.

Ирэх онд Элсэн тасархай-Хархорин-Арвайхээр чиглэлийн замын засвар

шинэчлэлийн ажил, Налайх /4-р зөрлөг/-Зуунмод чиглэлд 25 км, Хужирт-Төвхөн хийд-Улаанцутгалан чиглэлийн 90 км хатуу хучилттай авто зам, Налайх-Агуйтийн хөтөл чиглэлийн 24.1 км, Налайх-Тэрэлж чиглэлийн 30.2 км авто замын шинэчлэлтийн ажил шинээр эхэлнэ.

180

Манай орны хил, гаалийн томоохон боомт, аж үйлдвэрийн хөгжлийн бүс болох

Замын–Үүд, Сүхбаатар, Даланзадгад хотод авто вокзал, тээврийн үйлчилгээний төвийн барилга барина. Говь-Алтай, Завхан аймагт нисэх буудлын онгоц хөөрч, буух хатуу хучилттай зурвас, үерийн далангийн барилгыг ашиглалтад оруулж, Улаанбаатар хотод бүсийн нислэг хөдөлгөөний удирдлагын төвийн барилгыг үргэлжлүүлэн барих, иргэний нисэхийн аюулгүй ажиллагааг бэхжүүлэх зорилгоор газрын навигацын тоног төхөөрөмжийг шинэчлэх, бодит ажиглалтын системийг суурилуулах ажлыг ээлж дараалалтай хийнэ. “УБТЗ” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн дүрмийн санг 250 сая ам.доллараар нэмэгдүүлэхэд Монголын талд ногдох хөрөнгийн эх үүсвэр болох 150.0 тэрбум төгрөгийг төсөлд тусгалаа.

Төв аймгийн Хөшгийн хөндийд олон улсын шинэ нисэх буудал барихтай

холбогдон Монголын талын гүйцэтгэх ажлыг эхлүүлэхээр төлөвлөв. Барилга, хот байгуулалтын салбарт 2012 онд 67.2 тэрбум төгрөг тусгаж байгаа

бөгөөд Дундговь аймгийн Олгойн говийн цэвэр усны шугамын шинэчлэл, Өлгий хотын цэвэр, бохир усны төвлөрсөн шугамын өргөтгөл, бохир усны насосны станцын барилга, Мөрөнгийн бохир усны шугамын шинэчлэл, цэвэрлэх байгууламжийн өргөтгөл, шинэчлэлт, Сэлэнгэ аймгийн цэвэрлэх байгууламжийн өргөтгөл, шинэчлэлийн ажлыг дуусгахын хамт нийслэлийн Чингэлтэй, Хайлаастын үерийн далан сувгийн шинэчлэлийг дуусгаж ашиглалтад өгнө.

2008-2012 онд улсын төсвийн хөрөнгөөр 1335,4 км, өөрийн хөрөнгөөр 725.4 км

бүгд 2060,8 км хатуу хучилттай авто зам ашиглалтад орно. Мөн хугацаанд 2193.8 у/м төмөр бетон гүүр, 142.4 км хайрган зам ашиглалтад орно.

Боловсрол, соёл, шинжлэх ухааны салбар:

Монгол Улсын Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Шинэ

бүтээн байгуулалт, дунд хугацааны мөрийн хөтөлбөр, эдийн засаг, нийгмийг 2012 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарт тусгагдсан зорилтуудыг биелүүлэх хүрээнд төсвийн төслийг боловсрууллаа.

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын төсвийн хөрөнгө оруулалтыг ирэх онд

180.4 тэрбум төгрөг байхаар төлөвлөсөн бөгөөд үүний 83.9 тэрбум төгрөг нь шилжих

0

100

200

300

400

500

600

700

2008 он 2009 он 2010 он 2011 хбг 2012 төсөл

128.6 119.9

274.2

529.3

283.4

114.5

498.2

602.3

395.6

583.2

Хатуу хучилттай зам, км

Төмөр бетон гүүр, у/м

181

барилгад, 49.3 тэрбум төгрөг нь шинээр эхлэх барилга байгууламжид, 22.2 тэрбум төгрөг их засварт, 25.0 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмж худалдан авахад зарцуулахаар байна.

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2012 оны хөрөнгө оруулалтын бүтэц,

салбараар:

Тус салбарт 2008-2011 онд 29.5 мянган суудалтай 78 сургуулийн хичээлийн байр, 8.9 мянган ортой 109 цэцэрлэгийн барилга, 3.2 мянган ортой 31 дотуур байрны барилга, 10.2 мянган м2 талбай бүхий 42 спорт заалны барилга, 10.7 мянган суудалтай 51 соёлын төвийн барилгыг шинээр барьж ашиглалтад оруулсан бөгөөд үүнд 175.9 тэрбум төгрөгийг зарцуулаад байна.

Мөн салбарын 780 гаруй барилга байгууламжид 34.1 тэрбум төгрөгөөр засвар

шинэчлэл хийж, 24.8 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмж, тавилга хэрэгсэл нийлүүлж сурах орчинг бүрдүүлж, материаллаг баазыг сайжруулаад байна. Урд жилүүдийн салбарын хүрээнд хийгдсэн энэхүү хөрөнгө оруулалтыг 2012 онд үргэлжлүүлэн бататгах зорилт тавилаа.

Ирэх 2012 онд өмнөх онуудаас шилжиж хэрэгжиж байгаа 94 барилга, угсралтын

ажлыг үргэлжүүлэх дуусгахад 82.7 тэрбум төгрөг, ашиглалтын хугацаа дуусч, барилга нурахад хүрч, эрүүл ахуй, аюулгүй байдлын шаардлага хангахгүй тухай Мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлт гарсан 70 обьектыг шинээр барих болон хүчин чадлыг нэмэгдүүлэх, барилгыг өргөтгөх ажлыг эхлүүлэхэд 74.9 тэрбум төгрөг, салбарын барилгын их засварт 22.2 тэрбум төгрөг зарцуулахаар төсөвлөлөө.

0

20

40

60

80

100

120

140

160

180

2008 2009 2010 2011 2011 тод 2012 төсөл

57.142.8

72.887.1

129.4

180.4

Боловсрол 73.5%

Соёл, 24.0%Шинжлэх ухаан,

2.5%

182

Ирэх онд шинээр ашиглалтанд орох барилга болон бусад байгууллагуудыг шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангахад 25.0 тэрбум төгрөгийг төсөвлөсөн.

Хичээлийн жилийн статистик мэдээгээр улсын хэмжээнд сургуулийн өмнөх насны

200-д мянган хүүхэд байгаагаас сургуулийн өмнөх боловсролд 160 мянган хүүхэд хамрагдаж байна. Тэдгээрийн 20 гаруй мянга нь хөдөөгийн малчдын хүүхдүүд байдаг. Дээрх хөтөлбөрт цэцэрлэгийн хамран сургалт 70-д хүргэхээр зорилт дэвшүүлсэн ба 839 цэцэрлэгийн 5 198 бүлэг ажиллаж, тэдгээрт 157 181 хүүхэд хамрагдаж байгаа ба сургуулийн өмнөх боловсролын хамран сургалт 79.7 хувь, цэцэрлэгийн хамран сургалт 62.0 хувь байна. Үүнээс үзэхэд 39.8 мянган хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж чадахгүй байгаа нь улсын хэмжээнд тулгамдсан асуудал болоод байна.

Мөн Мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлт гарсан 32 цэцэрлэгийн барилгыг

шинээр барьж эхлүүлэхэд 6.9 тэрбум төгрөгийг төсөвлөлөө. Ирэх 2012 онд нийт 13.2 тэрбум төгрөгөөр 42 цэцэрлэгийг шинээр ашиглалтанд оруулж цэцэрлэгийн хүүхдийн орны тоог 4380-р нэмэгдүүлснээр цэцэрлэгийн хамран сургалт 1.2 хувиар өсч, 63.2 хувьд хүрнэ.

Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга

хэмжээний төлөвлөгөөнд баг бүрт гэр цэцэрлэг байгуулж, цэцэрлэгийг тоглоом наадгай, тоног төхөөрөмжөөр хангаж, хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэх зорилт тавьсан. Энэ зорилтын хүрээнд Хүүхдийн цэцэрлэгийн гал тогооны тоног төхөөрөмж, сургалтын хэрэглэгдэхүүн, тавилгыг нэн тэргүүнд шинэчлэх шаардлагатай байна.

Баг бүрт гэр цэцэрлэг байгуулж, цэцэрлэгийг тоглоом наадгай, тоног

төхөөрөмжөөр ханган, хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэх зорилт тавьсаны дагуу 2012 онд 100 гэр цэцэрлэг авахад 800.0 сая төгрөг шаардлагатай болно. Мөн 2012 онд шинээр 42 цэцэрлэг ашиглалтанд орж, цэцэрлэгийн орны тоо 4380-аар нэмэгдэх тул эдгээрт шаардлагатай тоног төхөөрөмжийг худалдан авахад 3.2 тэрбум төгрөг шаардагдах тооцоо гарсан болно.

Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга

хэмжээний төлөвлөгөөнд хичээлийн болон сурагчдын дотуур байр, номын сан, спорт заалыг барих, өргөтгөх, шинэчлэх асуудлыг үе шаттай хэрэгжүүлэх зорилт туссан. Үүний дагуу сургуулийн насны хүүхдийн аюулгүй, дулаахан, тав тухтай тохилог байх шаардлагыг хангасан сургалт, хүмүүжлийн орчныг бүрдүүлэхээр төлөвлөв. Суурь боловсролын хамран сургалтын хувийг 95-д хүргэх зорилт дэвшүүлсэн.

Хичээлийн жилийн статистик мэдээгээр улсын хэмжээнд Ерөнхий боловсролын

751 сургуульд 512.2 мянган хүүхэд, 511 дотуур байранд 40 мянга гаруй хүүхэд сууна.

Одоогоор бага боловсролын хамран сургалтын хувь 94.5, суурь боловсролын хамран сургалтын хувь 89.9 байна. Улсын хэмжээнд 179 бүлэгт 6150 хүүхэд 3 ээлжээр хичээллэж байгаа учир шинээр хичээлийн болон дотуур байрны барилга барьж, хичээлийн байрны суудлын тоо, дотуур байрны орны тоог нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай байгаа юм. 2011-2012 оны шинэ хичээлийн жилд бага боловсролын хамран сургалтын хувийг 0.5 хувиар өсгөж, 95.0 хувьд хүргэх, суурь боловсролын хамран сургалтын хувийг 1.2-р нэмэгдүүлж, 91.0 хувьд хүргэх, 3 ээлжээр хичээллэж байгаа бүлгийн тоог бууруулахаар төлөвлөж байна.

183

Мөн мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлт гарсан 29 сургуулийн хичээлийн болон дотуур байр, спорт заалны барилгыг шинээр барьж эхлүүлэхэд 9.7 тэрбум төгрөг төсөвлөлөө.

2012 онд нийт 43.5 тэрбум төгрөгөөр шилжиж баригдаж буй 36 сургуулийн

хичээлийн байрыг шинээр ашиглалтанд оруулж, сургуулийн суудлын тоог 16 990-р, 9 дотуур байрны барилгыг шинээр ашиглалтанд оруулж, дотуур байрны орны тоог 965-р тус тус нэмэгдүүлэх, цаашид ч 2013-2014 онуудад зайлшгүй шаардлагатай байгаа хичээлийн байр, дотуур байр, спорт заалны барилгыг ээлж дараатайгаар барихаар төлөвлөж байна.

Мөн ерөнхий боловсролын сургалтад Кембрижийн олон улсын стандартыг

нэвтрүүлж байгаатай холбогдуулан, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2012 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд Кембрижийн стандартын сургууль барих ажлыг эхлүүлэхээр төлөвлөсний дагуу Улаанбаатар хотын Сонгино хайрхан дүүрэгт 640 хүүхдийн суудал бүхий сургуулийн барилгыг шинээр барьж эхлэхэд 1.0 тэрбум төгрөгийг тусгаад байна.

2012 онд 36 ерөнхий боловсролын сургууль ашиглалтанд орж, суудлын тоо 16 990-

аар, 9 дотуур байрны барилга ашиглалтанд орж, орны тоо 965-аар тус тус нэмэгдэх юм. Эдгээрт шаардлагатай тавилга, тоног төхөөрөмжөөр хангахад 12.6 тэрбум төгрөг шаардлагатай болно.

Улсын хэмжээнд 2010-2011 оны хичээлийн жилийн статистик мэдээгээр төрийн

өмчийн 63 Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд 46610 сурагч суралцаж байгаа бөгөөд төрөөс мэргэжлийн боловсролын талаар баримтлах бодлогын хүрээнд, ялангуяа мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийг бүх талаар дэмжиж байгаа учир энэ салбарт суралцагчдын тоо жил тутам өсөн нэмэгдэж, тэр хэмжээгээр сургалтын орчин нөхцлийг сайжруулах, нэмэгдүүлэх шаардлага тулгарч байгаа бөгөөд үүнд зориулж 7.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөв.

Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга

хэмжээний төлөвлөгөөнд тусгагдсан “Их сургуулийн хотхон” байгуулах, төрийн өмчийн их, дээд сургууль, коллежийн сургалтын бааз, лабораторийг сайжруулан, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, оюутны дотуур байрны хүрэлцээг сайжруулах, тоног төхөөрөмжөөр хангах зорилтын дагуу төсвийн төслийг төлөвлөв. Үүний дагуу 2012 онд нийт 6.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөөд байгаа ба "Оюутны байр-1000" хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хотод 1000 оюутны байрны барилгыг ашиглалтанд оруулахад 2.5 тэрбум төгрөг, төрийн өмчийн их, дээд сургууль, коллежийн сургалтын бааз, лаборатори, сургалтын орчин, материаллаг баазыг сайжруулахад зориулан 2.2 тэрбум төгрөг, Их, дээд сургууль, коллежийн барилга байгууламжийн засвар, шинэчлэлд 2.1 тэрбум төгрөгийг тус тус төсөвлөөд байна.

Мөн Их сургуулийн хотхоны ажилд нэг маягийн зураг төсөв, хотхоны сургууль,

цэцэрлэгийн тусгайлсан зураг, хорооллын гаднах шугам сүлжээний зураг төсөв, зургаан бүсийн хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, геологийн дүгнэлт зэргийг иж бүрнээр нь зохиох, Байгаль орчны нарийвилсан үнэлгээ хийх, газрын зураглал, ерөнхий болон зарим обьктын тусгайлсан зураг төсөв зэргийг боловсруулахад 2012 онд 2.0 тэрбум төгрөгийг төсөвлөлөө.

Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга

хэмжээний төлөвлөгөөнд “...сумын соёлын төвийн үйл ажиллагааны агуулга, хэлбэрийг баяжуулж тогтмолжуулах, соёлын төвүүдийн барилгыг шинэчилж, засварлах, хөгжмийн зэмсэг, ном, тоног төхөөрөмжөөр хангах замаар хүүхэд, залуус, хүн амд хүргэх соёлын

184

үйлчилгээний нийгмийн үр өгөөжийг дээшлүүлнэ.” гэж туссаны дагуу мэргэжлийн урлагийн байгууллага, номын сан, соёлын төвийн барилгыг сайжруулах, шинээр барих, төв, орон нутгийн соёлын төв, музейн барилгыг засаж сайжруулах, шинээр барих ажлыг үе шаттай хэрэгжүүлэхээр төсөвлөлөө.

Соёлын салбарт 2012 онд нийт 43.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэхээр

төлөвлөөд байна. Мөн өмнөх онуудаас шилжиж байгаа 26 барилгыг дуусгах, үргэлжлүүлэн барихад зарцуулагдана.

Түүх дурсгал соёлын өвийг дэмжих хүрээнд Гандантэгчлэн хийдэд 1080 лам хурах

Их чогчэн дуганы барилгыг үргэлжүүлэхэд 3.0 тэрбум төгрөг, Говь-Алтай аймгийн Алтай чуулга, Дорнод аймгийн Хөгжимт драмын театрын барилгыг дуусгахад 0.9 тэрбум төгрөг, мөн Улаанбаатар хотод Үндэсний урлагийн ордоны барилга, Дундговь аймгийн Төв халхын дуулалт жүжгийн театр, Завхан аймгийн Хөгжимт жүжгийн театр, Хэнтий аймгийн Хан-Хэнтий чуулга зэрэг томоохон хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлыг үргэлжлүүлэн барихад 9.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэхээр байна.

Түүнчлэн, Мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлт гарсан 9 барилгыг шинээр

барьж эхлүүлэхэд 2.2 тэрбум төгрөг, Улаанбаатар хотод Соёлын өвийг хадгалах, сэргээн засварлахад 1.8 тэрбум төгрөг, мөн соёлын төв, музей, номын сан, театр чуулгын барилгыг засаж сайжруулахад 4.1 тэрбум төгрөг, соёлын салбарын байгууллагад шинээр ашиглалтанд орох 15 барилга болон бусад салбарт шаардлагатай тавилга тоног төхөөрөмж, хөгжмийн зэмсэг нийлүүлэхэд 5.9 тэрбум төгрөгийг тус тус төсөвлөсөн болно.

Эдгээр тоног төхөөрөмжийг нийлүүлснээр Засгийн газрын 2008-2012 оны үйл

ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд тусгагдсан “Мэргэжлийн урлагийн байгууллага, номын сан, соёлын төвийн тоног төхөөрөмжийн хангалтыг нэмэгдүүлэх, алслагдсан нутаг дэвсгэр, захын хорооллын хүн амд явуулын номын сангийн үйлчилгээг хүргэх, Төв, орон нутгийн мэргэжлийн урлагийн байгууллагыг том, бага оврын автобусаар хангах, Улсын болон орон нутгийн чанартай музейг техник, тоног төхөөрөмжөөр хангах” , “Үндэсний соёлын өвийг тоон системд оруулан хадгалах хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх, Улсын болон орон нутгийн музейг хамгаалалт-дохиоллын хэрэгслээр хангах...” зорилтууд хангагдана гэж үзэн, үе шаттай хэрэгжүүлэхээр энэ онд 5.9 тэрбум төгрөг төсөвлөөд байна.

Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга

хэмжээний төлөвлөгөөнд тусгагдсан “...Шинжлэх ухаан, технологийг тэргүүлэх чиглэл болгон эрчимтэй хөгжүүлэх, бодлогыг тодорхойлж, шинэ технологийг нэвтрүүлэх, нутагшуулахад төрөөс дэмжлэг үзүүлж, биотехнологи, нанотехнологи, мал эмнэлгийн чиглэлээр шинжлэх ухаан, технологийн дэлхийн дундаж түвшинд хүрч тоноглогдсон орчин үеийн хоёроос доошгүй эрдэм шинжилгээний хүрээлэн байгуулах” зорилтын хүрээнд 2010-2015 онд шинжлэх ухаан, технологийн салбарыг хөгжүүлэх мастер төлөвлөгөө, инновацийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх баттай үндсийг тавихаар төлөвлөлөө.

Иймд дурдсан хөтөлбөрт туссан төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх нь инновацийн

дэд бүтцийг бүрдүүлэх, судалгааны ажлын чанар, түвшин, өгөөжийг дээшлүүлэх гол хөшүүрэг болохын тухайд энэ салбарт 2012 онд нийт 4.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэхээр төлөвлөөд байна.

Булган аймагт шинээр баригдаж буй Газар хөдлөлтийг бүртгэх станцын барилгыг

дуусгах, болон тоноглох, Засгийн газрын шийдвэрийн дагуу Баянхонгор, Дундговь, Сэнгэ аймгуудад шинээр Газар хөдлөлтийг бүртгэх станцыг шинээр байгуулах, Шинжлэх

185

ухааны судалгааны лаборатори, спортын танхим, комплексын барилга, Биологийн идэвхитэй бэлдмэлийн үйлдвэрлэл, туршилтын цехийн барилгыг барьж эхлүүлэхэд 2.0 тэрбум төгрөг, салбарын зарим байгууллагын барилга, байгууламжийг засварлаж, шинэчлэхэд 0.8 тэрбум төгрөг, нэн хэрэгцээтэй байгаа тоног төхөөрөмжөөр хангахад 1.7 тэрбум төгрөг тус тус төсөвлөсөн болно.

Тус салбарт шаардлагатай байгаа тоног төхөөрөмжид Малын халдварт өвчний

рекомбинант оношлуур, вакцины үйлдвэрлэл, Таримал ургамлын өвчний оношийн болон молекул ботаникийн лаборатори, Биотехнологийн аргаар ашигтай бичил биетэн шавьж үржүүлэх лаборатори зэрэг онцгой чухал ач холбогдолтой олон асуудал багтаж байгаа болно.

Тус салбарт шаардлагатай байгаа тоног төхөөрөмжид Малын халдварт өвчний

рекомбинант оношлуур, вакцины үйлдвэрлэл, Таримал ургамлын өвчний оношийн болон молекул ботаникийн лаборатори, Биотехнологийн аргаар ашигтай бичил биетэн шавьж үржүүлэх лаборатори зэрэг онцгой чухал ач холбогдолтой олон асуудал багтаж байгаа болно.

Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын салбар:

Эрүүл мэндийн салбарт улсын төсвөөс 2008-2011 онд 164.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэнээс 101.2 тэрбум төгрөгийг барилга байгууламж барихад, 27.5 тэрбум төгрөгийг их засварын ажилд, 35.4 тэрбум төгрөгийг эмнэлгийн байгууллагуудад тоног төхөөрөмж худалдан авахад тус тус зарцуулсан байна.

Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын салбарын 2008-2012 оны хөрөнгө оруулалтыг

харуулбал:

2008-2011 онд нийт 1050 ор бүхий 54 эмнэлгийн барилгыг барьж ашиглалтад

оруулсан байна.

-

10.0

20.0

30.0

40.0

50.0

60.0

70.0

80.0

90.0

100.0

2008 2009 2010 2011 2011 тод 2012 төсөл

23.0 21.1

41.1

54.5

78.7

97.3

3.6

21.4

36.0

8.3 8.9 14.3

Эрүүл мэнд

Нийгмийн хамгаалал

186

Нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх арга хэмжээний хүрээнд 2008-2011 онд

Баян-Өлгий, Төв, Өвөрхангай, Увс, Сүхбаатар, Завхан, Орхон, Булган, Хөвсгөл аймгуудад спорт цогцолбор, спортын ордон, Ховд, Хэнтий, Дорнод аймагт усан бассейны барилгыг барьж тус тус ашиглалтад оруулсан.

Эрүүл мэндийн сайдын багцад 2011 оны ХБГ-ээр улсын төсвийн хөрөнгөөр 78.7

тэрбум төгрөгийн төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөснөөс 54.0 тэрбум нь барилга, байгууламж барихад, 9.6 тэрбум нь их засварын ажилд, 15.1 тэрбум нь тоног, төхөөрөмж худалдан авахад төлөвлөгдөж байна. 2011 онд 330 ор бүхий 13 эмнэлгийг ашиглалтад оруулахаар төлөвлөсөн.

Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2012 онд хөгжүүлэх Үндсэн чиглэл, Засгийн

газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн зорилтыг хангах, салбарын хөгжлийн бодлого чиглэлийг хэрэгжүүлэхэд 2012 оны хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг чиглүүлэв.

Хүн амын эрүүл мэндийг сахин хамгаалах, урьдчилан сэргийлэх, эмнэлгийн

үйлчилгээг олон түмэнд ойртуулах, хүртээмжтэй, шуурхай болгох зорилгоор эмчилгээ үйлчилгээний стандарт шаардлага хангасан зориулалтын барилга байгууламжаар хот, хөдөөгийн эрүүл мэндийн байгууллагуудыг ээлж дараалалтай хангах бодлогыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

Эрүүл мэндийн салбарын 2012 оны төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний

төслийг 97.3 тэрбум төгрөгөөр төлөвлөснөөс барилга байгууламжид 69.0 тэрбум төгрөг, их засварт 9.8 тэрбум төгрөг, тоног төхөөрөмж худалдан авахад 18.5 тэрбум төгрөгийг тус тус төсөвлөлөө. Дараа онд 54.9 тэрбум төгрөгийн төсөл, арга хэмжээг үргэлжлүүлэхээр тооцож байна.

2012 онд эрүүл мэндийн салбарын 44 төсөл, арга хэмжээг үргэлжлүүлэхээр төлөвлөснөөс 35 барилга, байгууламжийг ашиглалтанд оруулахаар тооцоолж, үүнээс 745 ор бүхий 29 эмнэлгийн барилгыг дуусгахаар төлөвлөж байна. Нийслэлийн Баянгол дүүргийн 100 ортой эрүүл мэндийн төв, Хавдар судлалын үндэсний төвийн өргөтгөл, Сэтгэцийн эмгэг судлалын үндэсний төвийн барилга, Геронтологийн төв, Баянзүрх дүүргийн төрөх эмнэлэг, Өвөрхангай аймгийн Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн барилгын өргөтгөл, Говь-Алтай, Завхан, Сэлэнгэ, Баянхонгор аймагт халдвартын эмнэлэг, Говьсүмбэр, Булган, Завхан, Говь-Алтай, Дорноговь аймагт төрөх эмнэлэг, Дундговь, Дорнод аймагт уламжлалт анагаах ухааны эмнэлэг, Говь-Алтай, Дорноговь, Орхон, Хэнтий аймагт эрүүл мэндийг дэмжих төв, Дундговь, Өвөрхангай, Архангай, Баянхонгор, Сүхбаатар, Увс, Говь-Алтай аймагт 10-20 ортой эмнэлгийн барилгыг дуусгана.

0

100

200

300

400

500

600

700

800

2008 он 2009 он 2010 он 2011 хбг 2012 төсөл

9 14 18 13 29

110

285325 330

745

Ашиглалтад оруулсан эмнэлгийн тоо

Ашиглалтад оруулсан эмнэлгийн ор

187

Ирэх онд клиникийн 1 дүгээр эмнэлгийн өргөтгөл, Баянзүрх, Хан-Уул дүүргүүдийн

300 ортой төрөх эмнэлгийн барилгын ажлыг үргэлжлүүлж, хөдөөгийн 24 суманд шинэ эмнэлэг барих буюу өргөтгөх арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.

Нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх, түүний бааз суурийг өргөжүүлэх арга хэмжээний хүрээнд 2012 онд нийслэлийн Сонгинохайрхан, Хан-Уул дүүрэг, Сүхбаатар, Сэлэнгэ аймгийн спорт цогцолбор, усан бассейны барилгыг ашиглалтад оруулж, нийслэлийн Хан-Уул дүүргийн өвлийн спорт цогцолбор, Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх, Баянгол, Налайх дүүрэг, Дархан-Уул аймгийн спорт цогцолборын барилгын ажлыг үргэлжлүүлж, Увс, Говьсүмбэр аймагт спорт цогцолбор, усан бассейн, Ховд, Дорнод, Сүхбаатар, Дархан-Уул, Булган, Төв, нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт спортын ордон, талбай, биеийн тамирын заалны барилгын ажлуудыг шинээр эхлүүлнэ.

Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжаар хэрэгжүүлж байгаа “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-3”, "Бага насны хүүхдийн хоол тэжээлийн архаг дутагдлыг бууруулах" төслийн Монголын талын хөрөнгийг төсвийн төсөлд тусгаад байна.

Улаанбаатар хотын клиникийн томоохон эмнэлгүүд болон аймаг, сумдын эмнэлгийн барилгад их засвар хийх, нарийн мэргэжлийн оношлогоо, эмчилгээний орчин үеийн тоног төхөөрөмж, техник хэрэгслээр ээлж дараалалтай хангахаар төлөвлөж, шаардагдах хөрөнгийг төсвийн төсөлд тусгалаа.

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын багцад улсын төсвөөс 2008-2011 онд

69.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг хэрэгжүүлсэн. “Дайнд оролцсон ахмад настнуудын талаар авах зарим арга хэмжээний тухай” Монгол улсын Ерөнхийлөгчийн 2008 оны 170 дугаар зарлигыг үндэслэн нийтдээ 1627 ахмад дайчдад орон сууц худалдан авахад 56.5 тэрбум төгрөгийг олгосон. Мөн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн барилга, барилгын их засварт 819.7 сая төгрөг, аймаг, нийслэлд ахмадын өргөө, ахмадын сувиллын газар барьж тохижуулахад 5.7 тэрбум төгрөг, орон гэргүй иргэдийг гэржүүлэх төсөл, арга хэмжээнд 4.6 тэрбум төгрөгийг тус тус олгосон.

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн салбарын 2012 оны хөрөнгө оруулалтын

төлөвлөгөөг төрөөс нийгмийн хамгааллын талаар баримталж буй бодлого, Монгол улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Нийгмийн хамгааллын салбарын стратегийн баримт бичигт дэвшүүлсэн дунд, урт хугацааны стратегийн зорилттой уялдуулан

0.0

5.0

10.0

15.0

20.0

25.0

30.0

35.0

2008 2009 2010 2011 хбг

0.5 0.1 0.21.0 0.21.9 2.51.5 1.2 1.9

24.5

32.0

ХХҮХ-ийн барилга /тэрбум ₮/

ахмадын ордон /тэрбум ₮/

гэржүүлэх төсөл /тэрбум ₮/

ахмад дайчдын орон сууц /тэрбум ₮/

188

төлөвлөсөн. Салбарын хөрөнгө оруулалтын бодлого нь хөрөнгө оруулалтыг үр өгөөжтэй, хүн амын орлого, ажлын байрыг нэмэгдүүлэх замаар ядуурлыг бууруулах, хүн амд нийгмийн даатгал, нийгмийн халамж, асрамж, хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээг түргэн шуурхай, чирэгдэлгүй иж бүрнээр хүргэх нэг цэгийн үйлчилгээг бий болгох, нийгмийн үйлчилгээний чанарыг сайжруулах үндсэн нөхцлийг бүрдүүлэхэд чиглэгдэж байна.

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн салбарын 2012 оны төсвийн хөрөнгө

оруулалтын төлөвлөгөөний төслийг 14.2 тэрбум төгрөгөөр тооцоолсноос барилга байгууламж барихад 9.4 тэрбум, их засварын ажилд 0.7 тэрбум, тоног төхөөрөмж худалдан авахад 4.1 тэрбум төгрөгийг тус тус төсөвлөлөө.

Монгол Улсад 110000 орчим хөгжлийн бэрхшээлтэй иргэд байгаа ба тэдний ихэнх нь үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа түр болон бүрэн алдаж байна. Энэ нь жил ирэх тусам өссөөр байгаа ба улсын хэмжээнд иргэдийг хөдөлмөрийн чадвараа алдахаас урьдчилан сэргийлэх, хөдөлмөрийн чадвар нөхөн сэргээх, мэргэжлээс шалтгаалах өвчнөөр өвчлөгсдийн бие махбодыг чийрэгжүүлэх, нөхөн сэргээх эрүүлжүүлэх, эмчилгээний үр дүнг бэхжүүлэх, эрүүл мэндийн боловсрол олгох зэрэг нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх сувилал одоогоор байхгүй байна. Иймд Монгол Улсад анхны мэргэжлийн нарийн стандартад түшиглэсэн, төрөлжсөн, зориулалтын Нөхөн сэргээх сувиллын барилгын ажлыг эхлүүлэхээр төлөвлөж 2012 оны төсвийн төсөлд тусгалаа.

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан хүн амд хөдөлмөр,

нийгмийн хамгааллын үйлчилгээг түргэн шуурхай, чирэгдэлгүй, иж бүрнээр нэг цэгээс хүргэх, нийгмийн үйлчилгээний чанарыг сайжруулах үндсэн нөхцлийг бүрдүүлэх зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор төв, орон нутгийн хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсүүдийн нэг цэгийн үйлчилгээний төвтэй болгох асуудлыг дэс дараатай шийдвэрлэх арга хэмжээ авч байна. Өөрийн гэсэн байргүй, түрээсийн өндөр төлбөр төлдөг, өрөө тасалгаа хүрэлцээгүй, хэвийн үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй байгаа Сүхбаатар, Дундговь, Орхон аймаг, нийслэлийн Чингэлтэй дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн конторын барилгыг шинээр барихаар төлөвлөж төсвийн төсөлд тусгалаа.

Түүнчлэн улс, орон нутгийн чанартай асрамж, халамжийн үйлчилгээ үзүүлдэг төв,

орон нутгийн байгууллагуудын барилгыг дэс дараатай шинэчлэх зорилгоор Увс, Хөвсгөл, Говь-Алтай, Сэлэнгэ, Булган, Төв аймаг, нийслэлийн Баянгол дүүрэгт ахмадын сувилал, амралтын байр, ахмадын төвийн барилгыг эхлүүлэхээр тооцоолсон. Түүнчлэн Увс аймагт иргэдэд үйлчлэх халамжийн төвийг барихаар төлөвлөж байна.

Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 12.1 дүгээр зүйлд

“Агентлагийн үйл ажиллагааны болон хөрөнгө оруулалтын зардлыг улсын төсвөөс санхүүжүүлнэ” гэж заасны дагуу Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2012 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын зардлыг төсвөөс санхүүжүүлэхээр тусгасан. Дараа онд нийгмийн даатгалын сангийн хөрөнгөөр нийслэлийн Чингэлтэй дүүрэгт Нийгмийн даатгалын хэлтсийн барилга, Хан-Уул дүүрэгт нийгмийн даатгалын салбарын "Цахим төрөлжсөн архив"-ын барилгыг барьж эхлүүлэхээр төлөвлөж байна. Мөн түүнчлэн аймаг, нийслэлийн нийгмийн даатгалын хэлтсийн албан конторын барилгад их засвар хийж, тоног төхөөрөмж худалдан авах арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн хөрөнгөөр Хөдөлмөрийн төв бирж,

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын тоног төхөөрөмж худалдан авах арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.

189

Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яам, түүний харьяа байгууллагууд, Хүүхэд

хамгааллын төв болон ХХҮХ-ийн конторын барилгад их засвар хийх, тоног төхөөрөмж, техник хэрэгслээр ээлж дараалалтай хангахаар төлөвлөж, тодорхой хэмжээний хөрөнгийг дараа оны төсвийн төсөлд тусгасан.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбар: Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлсэн “Атрын гурав дахь аян” газар

тариалангийн үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр 2008-2011 онд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт улсын төсвөөс нийт 145.0 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэж, хөтөлбөрийн үр дүнд газар тариалангийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрс өсөн нэмэгдсэн бөгөөд 2012 онд 69.6 тэрбум төгрөгийн төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр төсвийн төсөлд тусгаад байна.

Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт хөдөөгийн хүн ам, мал аж

ахуй, бэлчээрийн усан хангамжийг сайжруулах зорилгоор дунд хугацаанд 2000 худаг шинээр гаргаж, бэлчээрт шинээр 1500 уст цэг тогтоох ажил хийгдэхээр зорилт дэвшүүлсэний дагуу дээрх хугацаанд улсын төсвөөс 23.6 тэрбум төгрөг зарцуулан, 2043 инженерийн хийцтэй худаг шинээр гаргаад байгаа бөгөөд тус салбарт хэрэгжүүлж байгаа олон улсын төсөл хөтөлбөр, орон нутгийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж буй худаг шинээр гаргах төслийн дүнг оролцуулаад, төлөвлөгөө 70 гаруй хувиар биелээд байна.

Инженерийн хийцтэй худаг гаргах, уст цэг тогтоох төсөлд зарцуулсан хөрөнгө,

худаг, уст цэгийн тоо: /сая төг/

Шинэ худаг

2008 2009 2010 2011

хөрөнгө шинэ

худгийн тоо

хөрөнгө

Засвар-ласан

худгийн тоо

хөрөнгө шинэ

худгийн тоо

хөрөнгө шинэ

худгийн тоо

хөрөнгө шинэ

худгийн тоо

7,884.0 672 1,000.0 215 3,400.0 256 3,500.0 258 8,650.0 642

Газрын доорхи усны

хайгуул

хөрөнгө цэгийн тоо

хөрөнгө цэгийн тоо

хөрөнгө цэгийн тоо

хөрөнгө цэгийн тоо

500.0 500.0 400.0 408.0 499.7 505.0 500.0 500.0

Усалгаатай талбайн ашиглалтыг сайжруулах, услалтын байгууламжийн

менежментийг боловсронгуй болгох арга хэмжээ авсаны дүнд талбайн хэмжээ 2008 онд 29.6 мянган га, 2009 онд 31.1 мянган га, 2010 онд 37.5 мянган га болж өсчээ.

0

10

20

30

40

50

60

70

2008 2009 2010 2011 ХБГ 2012

17.4

30.936.1

60.6 69.6

6.2

20.0

9.0 10.8 11.97.0 5.0 6.9

2.6 3.58.0

3.8 4.0 7.7 4.0

Нийт хөрөнгө оруулалт

газар тариалангийн тоног төхөөрөмж

услалтын систем

инженерийн хийцтэй худаг

190

Усалгаатай тариалангийн талбайн хэмжээ /га/

Усалгаатай тариалангийн талбайн хэмжээ 2011 оны хүлээгдэж байгаа гүйцэтгэлээр

42000 га-д хүрч 2003 оныхоос 5.9 дахин нэмэгдэж байна.

2008 оноос хойш шинээр барьж ашиглалтанд оруулсан услалтын систем, зарцуулсан хөрөнгийн хэмжээ

Баруун бүс

Аймгийн нэр Услалтын

системийн тоо Талбай га

Улсын төсвөөс олгосон хөрөнгө

Өөрөөс гаргасан хөрөнгө

Баян-Өлгий 5 569 406.6 736

Баянхонгор 1 10 25 36.5 Говь-Алтай 1 10 10 12 Завхан 2 212 101 432.6

Увс 4 468 292 837.5 Ховд 3 523.5 1352.6 96.7 Дүн 16 1792.5 2187.2 2151.3

Зүүн, говийн бүс

Аймгийн нэр Услалтын

системийн тоо Талбай га

Улсын төсвөөс олгосон хөрөнгө

Өөрөөс гаргасан хөрөнгө

Дорнод 7 422 555 838.454 Хэнтий 11 541.9 785.8 1593.668 Дундговь 4 33.27 69 74.277 Говьсүмбэр 2 94.7 115 265.4

Дүн 24 1091.8 1524.8 2771.8

Төв, хангайн бүс

Аймгийн нэр Услалтын

системийн тоо Талбай га

Улсын төсвөөс олгосон хөрөнгө

Өөрөөс гаргасан хөрөнгө

Архангай 1 10 10 30.6 Булган 5 705 522 1553.7

Дархан-Уул 7 283.5 642.397 497.399 Орхон 3 346.5 283 1024.9

Өвөрхангай 1 5 16 8.4 Сэлэнгэ 49 5794.9 5162 13423.7

Төв 46 2146.66 2877.2 6154.91 Хөвсгөл 3 84 180 286.9

Улаанбаатар 12 230.1 550 533.7 Дүн 127 9605.7 10242.6 23514.2

Газар тариалангийн техник, технологийн шинэчлэлд зориулж, улсын төсвөөс 2008-

2012 онд 38.3 тэрбум төгрөг санхүүжүүлэн, 3577 ширхэг дунд болон бага оврын трактор,

2000 2001 2002 2003 2004 2005 2006 2007 2008 2009 2010

5600 6400 7300 7100

15400 17800 1930025400

29600 3110037500

он талбайн хэмжээ га

191

дагалдах хэрэгсэл, төхөөрөмж нийлүүлсэн бөгөөд үр тариа хадгалах 60 төмөр босоо агуулах, төмс, хүнсний ногоо хадгалах 2 агуулах байгуулаад байна.

Мал аж ахуйн салбарт малын чанар, ашиг шим, өрсөлдөх чадварыг сайжруулж,

стандартын шаардлага хангасан баталгаат хүнс, түүхий эд нийлүүлэх, экспортыг нэмэгдүүлэх зорилгоор “Монгол мал” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд 15.0 тэрбум төгрөг төлөвлөсөн бөгөөд Малын удмын сангийн үндэсний цогцолбор бий болгох ТЭЗҮ боловсруулах, Сумдын мал эмнэлэг үржлийн нэгжийг ажлын багаж тоног төхөөрөмжөөр хангах, Сум дундын мал эмнэлгийн оношлогоо, шинжилгээний тусгай зориулалтын тоног төхөөрөмж бүхий хөдөлгөөнт лаборатори байгуулах, Сумдад мал, мах бэлтгэлийн болон түүхий эдийн цэг байгуулах, Малын гаралтай түүхий эдийн чанарын анхан шатны ангилалт, боловсруулалт хийх цех, нэгжийг малчдыг оролцоо бүхий малчдын бүлэг, хоршоо, нөхөрлөлийн хэлбэрээр сум бүрт бий болгох биржийн бэлтгэл ажил хийгдэж байна.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт олгох хөрөнгө оруулалтын

төсвийн санхүүжилтийг УИХ, Засгийн газраас баталсан бодлогын баримт бичиг, шийдвэрүүд болон Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, хүн амыг эрүүл хүнсээр, үйлдвэрийг чанартай түүхий эдээр хангах, эрх зүй, эдийн засгийн тайтай орчинг бүрдүүлэх чиглэлээр зарцуулж улс орны эдийн засгийн бодит салбарын өсөлтийг хангахад чиглүүлж байна. Үүнд:

Малын удмын сангийн үндэсний цогцолбор төв байгуулах, Хүнсний лавлагаа

лаборатори байгуулах, малыг байгалийн аливаа эрсдлээс хамгаалах, бэлчээрийг сайжруулах зорилгоор аймаг дундын отрын бүс нутгийг хашиж хамгаалах, Хөнгөн үйлдвэрийн салбарт нано биотехнологи нутагшуулах зэрэг томоохон төсөл, арга хэмжээг эхлүүлж байна.

Газар тариалангийн зориулалттай тоног төхөөрөмжийн шинэчлэлийг үргэлжүүлэн

8.0 тэрбум төгрөг, газар тариалангийн бүтээгдэхүүн, төмс, хүнсний ногооны агуулах шинээр барих, засварлахад дэмжлэг үзүүлэхэд 8.0 тэрбум төгрөг, Улаанбаатар хотод өвлийн хүлэмжийн цогцолбор байгуулж, хамтын тариаланг хөгжүүлэх төсөлд 2.0 тэрбум төгрөг, Сүхбаатар, Хэнтий, Хөвсгөл, Баян-Өлгий аймгуудын барилгын ажлыг эхлүүлэхэд 1.0 тэрбум төгрөг тус тус төлөвлөв.

Гадаад харилцааны салбар:

Гадаад харилцааны сайдын төсвийн хөрөнгө оруулалтыг ирэх онд 9.9 тэрбум төгрөг байхаар төлөвлөж байгаа бөгөөд үүний 5.5 тэрбум төгрөг нь шинээр эхлэх барилга байгууламжид, 2.1 тэрбум төгрөг их засварт, 2.2 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмж худалдан авахад зарцуулахаар байна.

Монгол Улсаас Япон Улсад суугаа ЭСЯ-нд шинээр байр барих, Бельгийн Вант

Улсад суугаа ЭСЯ-нд газар худалдан авах болон Монгол Улсад суугаа БНАСАУ-ын ЭСЯ-ны барилга их засвар хийх зэрэг томоохон төсөл арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг төсвийн төсөлд тусгалаа.

Япон Улсад суугаа ЭСЯ-ны одоо ашиглагдаж буй барилга нь 1973 онд ашиглалтад

орсон бөгөөд Японы эрх бүхий барилгын компаниар үзлэг хийлгэхэд барилгын гадна талын хананд цууралт үүссэн, дээвэр муудсан, төмөр хийц эвдэрсэн, инженерийн байгууламж хуучирсан, 3.5 баллын газар хөдлөлтөнд нурах аюултай гэсэн дүгнэлт гарсан байна. Шинээр барих барилгын зураг төсөл хийгдсэн, төсөвт өртөг нь 31.0 тэрбум төгрөг

192

болсон байна. Япон улсын барилгын норм стандарт 1989, 2003 онд 2 удаа шинэчлэгдсэн бөгөөд ЭСЯ-ны барилга нь стандартад нийцүүлж засвар хийгдээгүй, энэ оны 3 дугаар сард Японд болсон газар хөдлөлтийн улмаас ханын цууралт нэмэгдсэн байна. Иймээс тус ЭСЯ-ны барилгад их засвар хийх эсвэл нурааж шинээр барилга барих зайлшгүй шаардлагатай болж байна. Их засварт 10 орчим тэрбум төгрөгийн эх үүсвэр шаардлагатай гэсэн тооцоо хийгдсэн. Барилга 38 жил болсон, хуучин, стандартад нийцэхгүй учир шинээр байр барих зайлшгүй шаардлагатай байгааг төсвийн төсөлд тусгалаа.

Монгол Улсаас Бельгийн Вант Улсад суугаа ЭСЯ-нд үл хөдлөх хөрөнгө худалдан

авах 1.2 тэрбум төгрөг төгрөгийг төсвийн төсөлд тусгалаа. Тус ЭСЯ-ны одоогийн байранд албан өрөөнүүдээс гадна Элчин сайд, жолоочийн гэр байрладаг, бусад ажилтнуудад орон сууц түрээслэдэг. Өрөөний хүрэлцээ муутай учир байраа өргөтгөх шаардлагатай ба хөрш нь байр, газраа худалдахаар манай талд санал болгосон тухай Элчин сайд удаа дараа хүсэлт тавьсан юм.

Гадаадад суугаа Дипломат төлөөлөгчийн 14 газарт 1.5 тэрбум төгрөгийн барилгын

их засвар хийхээр төлөвлөж байна.

Бээжин дэх ЭСЯ 1957-1998 оны хооронд баригдсан 12 объекттойгоос 8 нь 1957 онд баригдсан бөгөөд их засварын ажил дорвитой хийгдээгүйгээс дулаан, цэвэр бохир усны шугам хуучирч муудан хэвийн үйл ажиллагаа явуулах боломжгүй болоод байна. Иймд тус ЭСЯ-ны барилгын дээвэр болон сантехник, цахилгааны шугам сүлжээг засварлахад 745.0 сая төгрөг, Алматы дахь ЭСЯ-ны барилга Астанад шинээр барилга бариулж ЭСЯ шилжин нүүсэн ч Алматы хотод консулын үйл ажиллагаа хэвээр явагдаж байна. Барилгын дээвэр муудсан, цахилгаан, сантехникийн шугам хоолой солих барилгын засварт 186.0 сая төгрөг, Вашингтон дахь ЭСЯ-ны төв байр болон Потомак дахь өргөөний цахилгааны шугам сүлжээ, тоноглол эрс муудаж, зарим хэсэгт цахилгааны саатал үүсэж эхэлснийг зайлшгүй засварлах шаардлагатай тул 68.2 сая төгрөг, төв байрны дээвэр анх баригдсан 1981 оноос өнөөг хүртэл засвар хийгдээгүй, нэлээд муудаж бороо орох үед шүүрч гоождог, шугам хоолой нь бөглөрдөг тул уг засварт 27.3 сая төгрөг, усан сан 1977 оноос хойш засвар хийгдээгүйгээс хучлагын шаазан ховхорч, ус алддаг болсон, ойр орчмын газар үүнээс болж намагшиж гол барилгадаа нөлөөлөхөөр болж байгаа, мэргэжлийн байгууллагын үнэлгээгээр 19.3 сая төгрөг нийт 115.0 сая төгрөгийн санхүүжилт шаардлагатай байна.

Эрхүү дэх ЕКГ-ын аюулгүй байдлыг хангах зорилгоор орон сууцны урсгал

засварыг хийх, камерийн хамгаалалтыг шинэчлэх, хашааг зориулалтын блокоор шинэчлэн барихад 79.0 сая төгрөг, Москва дахь ЭСЯ-ны барилга 1957 онд ашиглалтад орсон 2 дугаар давхраас цууралт өгч байгаа ба сантехникийн болон цахилгааны шугамын засвар хийх, 1 дүгээр байрны хашааг шинэчлэх, 3 дугаар байрны дутуу орхисон подвалын засварыг гүйцээхэд нийт 310.0 сая төгрөг, Хөх хот дахь ЕКГ сантехник, цахилгааны тоног төхөөрөмж сүлжээнд засвар хийхэд 65.0 сая төгрөгийг тус тус төлөвлөв.

Монгол Улсад суугаа гадаадын ДТГ-уудын их засварт 650.0 сая төгрөгийг төсөлд

тусгав. Хилийн чанадад суугаа ДТГ-уудын автомашин, тоног төхөөрөмж худалдан авахад

1.5 тэрбум төгрөгийг тусган хэрэгжүүлэхээр төлөвлөж, дипломат төлөөлөгчийн 17 газарт 26 автомашин худалдан авахаар тусгав. Тухайлбал: Бангкок дахь ЭСЯ 10 дахь жилдээ ашиглагдаж байгаа нэгдүгээр тэрэг, Бээжин дэх ЭСЯ-ны 3 автомашины гүйлт, ашиглалтын хугацаа дууссан, Ром, Хонконг, Санфранциско, Осака дахь шинээр нээгдсэн ДТГ-уудад тус бүр 2 нийт 8 ёслолын болон ажлын хэрэгцээний автомашин худалдан авахаар төлөвлөв. Түүнчлэн, шинээр нээгдэж буй ДТГ-ын тоног төхөөрөмж эд хогшил

193

худалдан авах, зарим зайлшгүй шаардлагатай ашиглалтын хугацаа дууссан хөрөнгийг солино.

ГХЯ-ны тоног төхөөрөмжид 700.0 сая төгрөг төлөвлөсний 550.0 сая төгрөг нь

хилийн чанадад суугаа ДТГ-уудтай шууд холбогдох боломжийг бүрдүүлэхийн тулд хурлын видео конференцийн тоног төхөөрөмж худалдан авч суурилуулах, 150.0 сая төгрөг нь бусад шаардлагатай компьютер техник хэрэгслээр хангахад зарцуулагдана.

Хууль, хяналтын байгууллагын хөрөнгө оруулалт: Хууль зүй, дотоод хэргийн сайдын багцад 2008-2011 онд нийтдээ 81.7 тэрбум

төгрөгийн төсөл, арга хэмжээг хэрэгжүүлсэн байна.

Цагдаагийн ерөнхий газрын хэмжээнд 2008-2011 онд орон нутгийн сумдын төлөөлөгчийн 90 кобан, Хан-Уул дүүрэгт 200 машины цагдаагийн автобаазын гараж, Баянзүрх дүүргийн Замын цагдаагийн тасгийн конторын барилгын өргөтгөл, ЦЕГ-ын архивын барилга, Дамбадаржаад цагдаагийн хэлтсийн контор, Өвөрхангай аймгийн Хархорин сумын цагдаагийн хэлтсийн контор, Чингэлтэй дүүрэгт ЦЕГ-ын тусгай хэлтсүүдийн контор, Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн полигоны барилгын ажлуудыг дуусгаж, ашиглалтанд хүлээлгэн өгч, Дархан-Уул аймагт цагдаагийн байгууллагын хяналтын Мобис системийг байгуулсан. Мөн цагдаагийн ажилтнуудыг тусгай зориулалтын зэвсэг, техник, нэг бүрийн хамгаалах тусгай хэрэгслээр үе шаттайгаар хангаж, автопарк шинэчлэлтийг хийсэн.

УИХ-ын 54 дүгээр тогтоолын шийдвэрээр Цагдан хорих 461 дүгээр ангийг олон

улсын жишигт хүргэх, хүний эрхийг хангах зорилгоор Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт 1000 хүний багтаамжтай цагдан хорих ангийн цогцолбор барилга байгууламжийг барьж 2010 онд ашиглалтанд оруулсан. Шүүх, цагдаа, ШШГЕГ-ын албан хаагчдыг орон сууцаар хангах хөтөлбөрийн дагуу тус албаны ажилтнуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор нийслэлийн Баянзүрх дүүрэгт 192 айлын орон сууцны барилгыг барьж ашиглалтад оруулсан. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт улсын хилийг хугацаат цэргийн албан хаагчаар хамгаалуулдаг тогтолцоог өөрчилж, хил хамгаалах албыг мэргэжлийн байгууллагаар удирдан зохион байгуулуулж, үүргийг “мэргэшсэн гэрээт хилчин”-ээр гүйцэтгүүлэх тогтолцоонд үе шаттайгаар шилжүүлэхээр заасны дагуу Дорнод, Дорноговь, Сүхбаатар, Увс, Улаанбаатар хотын Налайх дүүрэгт гэрээт цэргийн байр барьж хуучин цэргийн ангийг гэрээт цэргийн байр болгон засварласан. Мөн хилчдийг тусгай томилгоот салбар нэгжийн зэвсэглэл, хамгаалалтын нэг бүрийн хэрэгсэл, радио холбооны тоног төхөөрөмж, хилчдийн уналгын морь, тоног хэрэгслээр үе шаттайгаар хангаж ирсэн.

Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газрын харъяа Замын-Үүд дэх салбарын барилга болон түр саатуулах байр, Улаанбаатар хот дах гадаадын иргэдийг түр саатуулах байр, биеийн тамирын заалны барилгыг барьж 2011 онд ашиглалтад оруулна.

2012 оны салбарын хөрөнгө оруулалтын төслийг боловсруулахдаа ашиглалтад орох

төсөл, арга хэмжээнд хөрөнгө, эх үүсвэрийг түлхүү хуваарилах, орчин үеийн техник, тоног төхөөрөмжөөр хангахад чиглүүлэв.

Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2012 оны төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний төслийг 47.7 тэрбум төгрөгөөр төсөвлөсөн.

194

Хууль зүй, дотоод хэргийн сайдын багц дахь байгууллагуудын хөрөнгө оруулалтын бүтэц:

Цагдаагийн ерөнхий газрын хэмжээнд 2007 оноос эхэлж баригдсан Цагдаа,

дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвийн барилга, Орон нутгийн сумдын төлөөлөгчийн байр, Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтсийн контор, Цагдаа, дотоодын цэргийн 805-р ангийн галт зэвсгийн агуулахын барилгыг 2012 ашиглалтад оруулахаар төлөвлөлөө. Ирэх онд Дотоодын цэргийн 805-р ангийн усан хангамжийн эх үүсвэрийн хамгаалалтын албаны контор, цэргийн гал зуухны нэгдсэн байр, Чингэлтэй дүүрэгт Цагдаагийн хэлтсийн нэгдсэн барилга, Завхан аймгийн цагдаагийн газрын сум дундын хэлтсийн контор, Өвөрхангай, Баянхонгор аймгийн цагдаагийн хэлтсийн барилгын ажлыг эхлүүлж, алслагдсан орон нутагт цагдаагийн албан хаагчдад зориулан албан тушаалын орон сууц худалдан авах, нийслэлийн Баянгол дүүрэгт иргэдэд хууль зүйн зөвлөгөө өгөх төв байгуулахаар төлөвлөн шаардагдах хөрөнгийг төсвийн төсөлд тусгасан.

ЦЕГ-ын харъяа анги байгууллага, нийслэл, дүүрэг, нутаг дэвсгэрийн цагдаагийн

газар тасаг, хэлтсийн ашиглалтанд байгаа барилга байгууламж, түүний инженерийн шугам сүлжээний ашиглалтыг уртасгах, албан хаагчдын ажлын байрны нөхцөлийг хэвийн байлгах үүднээс барилга, байгууламжийн ашиглалтаас нь хамааруулж их засварын ажлыг тасалдуулалгүй хийхээр төлөвлөн төслүүдийг 2012 оны төсөлд тусгаад байна.

Цагдаагийн байгууллагын хэмжээнд тусгай зориулалтын зэвсэг техник хэрэгслэл,

нэг бүрийн тусгай хамгаалах хэрэгслэл, шуурхай удирдлагын системийн хяналтын камер болон мэдээллийн нэгдсэн сүлжээний систем, ус хангамжийн эх үүсвэр хамгаалах техник, тоног төхөөрөмж, холбооны техник хэрэгслийн хангалт хүрэлцэхгүй байгаа тул шаардагдах тоног төхөөрөмжийг худалдан авахаар төлөвлөн 2012 оны төсөлд тусгав.

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт улсын хилийг хугацаат цэргийн албан хаагчаар хамгаалуулдаг тогтолцоог өөрчилж, хил хамгаалах албыг мэргэжлийн байгууллагаар удирдан зохион байгуулуулж, үүргийг “мэргэшсэн гэрээт хилчин”-ээр гүйцэтгүүлэх тогтолцоонд үе шаттайгаар шилжүүлэхээр заасны дагуу дараа онд Дорнод, Сүхбаатар, Увс аймагт гэрээт цэргийн 6 байр барихаар төлөвлөлөө. Мэргэжлийн хяналтын газрын дүгнэлтээр 0198-р ангийн халуун ус, угаалгын байр эрүүл ахуйн шаардлага хангахгүй байгаа тул шинээр барих, Дорноговийн 0168 дугаар ангийн байршлыг хил уруу шилжүүлэн байршуулах арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөн 2012 оны төсөлд тусгалаа.

ЦЕГ30%

ХХЕГ19%ШШГЕГ

14%

ГИХАЭГ5%

ШШҮХ3%

ХЗҮХ0%

ХЗДХЯ0%

АЕГ8%

ТТАХНЭ15%

ДХС6%

195

Хилийн цэргийн застав болон цэргийн нэгдсэн байрууд нь олон жил их засвар

хийгээгүйн улмаас дээврээс ус гоожих, хана таазны цууралтанд их засвар хийх, халаалтын систем, халуун ус, уурын зуух, бохирын цооноггүй тул цэргийн байрны их засварын ажил хийхээр төлөвлөснөөс гадна тусгай томилгоот салбар нэгжийн зэвсэглэл, хамгаалалтын нэг бүрийн хэрэгсэл, тусгай техник хэрэгсэл болон автомашин худалдаж авахад шаардагдах хөрөнгийг төсөвлөв.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хэмжээнд Хүний эрхийн комиссын

байгууллагаас хорих нэгдсэн байруудыг стандарт шаардлагад нийцүүлэн өөрчлөх шаардлага байнга тавьдаг.

2012 онд Сэлэнгэ аймагт цагдан хорих байрыг ашиглалтад оруулж, Орхон,

Дорноговь, Хөвсгөл аймагт хоригдлын байр, cпорт заал, харуулын цамхаг, гадна хамгаалалтын хашааг үргэлжүүлэн барина.

Ирэх оноос Булган, Төв аймагт хорих ангийн албан хаагчдын орон сууц,

Өвөрхангай, Увс, нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт хорих ангийн хоригдлын байр, албан контор, шалган нэвтрүүлэх байр, гадна хамгаалалтын хашаа, шалган нэвтрүүлэх байр, Сүхбаатар дүүрэгт төлбөр төлөгчдөөс хураагдсан барааны агуулах, дэлгүүр, гаражийн барилгыг эхлүүлэхээр төлөвлөж шаардагдах хөрөнгийг төсвийн төсөлд тусгалаа.

УИХ-ын 2006 оны 54-р тогтоолоор батлагдсан шүүх, цагдаа, ШШГЕГ-ын албан

хаагчдыг орон сууцаар бүрэн хангах хөтөлбөрийн дагуу тус албаны ажилтнуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт 180 айлын орон сууцны барилгын ажлыг эхлүүлэхээр төлөвлөв.

Хоригдлыг байнгын ажлын байраар хангах асуудлыг шийдвэрлэх ажлын хүрээнд

хөрс хуулалт, шохой, боржгон чулууны олборлолтын ажил болон хоригдлыг ажлын байраар хангах арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөн шаардагдах хөрөнгийг төсвийн төсөлд тусгалаа.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, хорих ангийн сэжигтэн, хоригдлын байр, уурын

зуух, сантехник, цэвэр бохир усны шугам, хорих ангийн конторын их засварын ажил, хорих ангиудын хэрэгцээнд шаардлагатай техник, тоног төхөөрөмж, хяналтын телекамер, нэгдсэн сүлжээтэй холбооны суурин станц, хорих эмнэлгүүдэд эмнэлгийн тоног төхөөрөмж худалдан авах арга хэмжээг төсөвлөв.

2012 онд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн харьяа шүүхийн

шинжилгээний албаны байрыг Увс, Завхан, Хөвсгөл аймагт барихаар төлөвлөсөн. Аймаг, нийслэлийн шүүх шинжилгээний албадуудын байр нь олон жил ашиглагдсаны улмаас хана таазанд цууралт болон суулт өгч дээврээс их хэмжээний усны дусаал гоожиж засвар хийх шаардлагатай тул засварын ажлыг хийхээр төлөвлөж хөрөнгийг төсвийн төсөлд тусгалаа.

Гэмт хэрэгтэй тэмцэх арга үйлдлийг нотлох ажиллагааг боловсронгуй болгох

зорилгоор гисто-химийн, гарын мөрний, биологийн гаралтай объектод ДНК-ийн шинжилгээний лабораторуудыг техник тоног төхөөрөмжөөр хангах ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлэх шаардлагатай тул тоног төхөөрөмжийг үе шаттайгаар худалдан авахаар төлөвлөсөн.

196

Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг, Үндэсний архивын ерөнхий газрын барилгуудыг 2012 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Үүнтэй холбогдуулан тоног төхөөрөмж худалдан авахад шаардагдах хөрөнгийг төсвийн төсөлд тусгасан.

Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газрын хувьд Буянт-Ухаа, Сэлэнгийн хилийн боомтод албан контор, ажиллагсдын орон сууц барихаар төлөвлөв.

Засгийн газрын 2011 оны 229-р тогтоолоор Хилийн цэргийн дээд сургууль, Цагдаагийн академи, Үндэсний тагнуулын академийг нэгтгэж Дотоод хэргийн их сургууль байгуулсантай холбогдуулан оюутны хичээлийн байр, дотуур байрны барилгыг эхлүүлэхээр төлөвлөсөн.

ХЗДХЯ-ны барилгын сантехникийн шугамын засвар хийх, компьютер, тоног

төхөөрөмж худалдан авах арга хэмжээг хэрэгжүүлэхээр тус тус төлөвлөлөө. Батлан хамгаалах салбарын хөрөнгө оруулалт: Батлан хамгаалах салбарт 2008-2011 онд нийтдээ 48.5 тэрбум төгрөгийн төсөл, арга

хэмжээг хэрэгжүүлсэн. Энхийг сахиулах болон бусад ажиллагаанд оролцох бүрэлдэхүүнийг техник хэрэгсэл, агсамжаар хангахад 7.9 тэрбум, МИ-171 маркийн нисдэг тэрэг худалдан авахад 9.2 тэрбум, агаараас эсэргүүцэн хамгаалах арга хэмжээнд 3.0 тэрбум, Батлан хамгаалах их сургуулийн оюутны дотуур байр барихад 1.6 тэрбум, энхийг сахиулагчдын нөхөн сэргээх цогцолбор төвийг барихад 1.3 тэрбум, цэргийн албан хаагчдын орон сууц барихад 14.6 тэрбум батлан хамгаалах салбарын зэвсэг, техник, тоног төхөөрөмжийн шинэчлэлд 5.0 тэрбум төгрөгийн санхүүжилтийг тус тус олгосон.

Батлан хамгаалах салбарын 2012 оны төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний

төслийг 14.4 тэрбум төгрөгөөр төсөвлөснөөс барилга байгууламжид 13.4 тэрбум, их засварт 0.5 тэрбум, тоног төхөөрөмжинд 0.5 тэрбум төгрөгийг тус тус төлөвлөлөө.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчаас 2006 онд

Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнд өгсөн үүрэг даалгаварт зэвсэгт хүчний Клиникийн төв госпитальд чадварлаг, мэргэшсэн эмч нарын ажиллах нөхцлийг ханган, Монгол Улсын шилдэг эмнэлэг болгож, төрийн өндөр албан тушаалтнуудад эмнэлгийн үйлчилгээ үзүүлдэг болгон хөгжүүлж, бэхжүүлэхээр заасны зэрэгцээ Эрүүл мэнд, Батлан хамгаалахын сайдын 2007 оны 167/204 дүгээр хамтарсан тушаалаар ЗХКТГ-ийг улсын клиникийн III шатлалын эмнэлэг болгон шатлал ахиулж, 2008 оны 01 дүгээр сарын 01-ээс эхлэн улсын хэмжээнд галт зэвсгийн гэмтлийн яаралтай тусламж, Улаанбаатар хотын

2008 2009 2010 2011 бат 2011 тод

25.2

2.0 3.2

15.717.9

БХЯ-ны хөрөнгө оруулалт /тэрбум ₮/

197

хэмжээнд хүйтэн зэвсгийн яаралтай тусламж үзүүлэхээр шийдвэрлэсний дагуу 2012 онд Цэргийн эмнэлгийн төв цогцолборын барилгыг үргэлжлүүлэн барихаар төлөвлөн төсвийн төсөлд тусгаад байна.

Зэвсэгт хүчний байгуулалтыг 2015 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөрт “НҮБ-ын

энхийг сахиулах ажиллагаанд оролцох үүрэг зориулалт бүхий хоёр ангийг 2006-2009 онд орон тооны бие бүрэлдэхүүн, зэвсэглэл, цэргийн техникээр бүрэн хангах, 2010 оноос гурав дахь ангийг шинээр байгуулж, улмаар НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцох үндэсний цэргийн байнгын хүчнийг 2015 он гэхэд 2500 цэргийн алба хаагчийн бүрэлдэхүүнтэйгээр байгуулах” гэж заасны дагуу НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцох үүрэг зориулалт бүхий 3 дахь батальоныг байрлуулах барилга, байгууламжийн ажлыг эхлүүлнэ.

Ирэх онд Хэнтий аймагт зэвсэгт хүчний 232 дугаар ангийг өргөтгөн зохион

байгуулахад шинээр барилга барих, Сүхбаатар аймагт байгуулагдсан барилга, инженерийн батальоны барилга байгууламжийг худалдан авах, шинэчлэн засварлахад шаардагдах хөрөнгийг төсвийн төсөлд тусгасан.

Монгол улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт “Цэргийн албан

хаагчдыг орон сууцаар хангах хөтөлбөрт төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх замаар хэрэгжүүлж, цэргийн амралт, сувилал худалдаа, үйлчилгээний татваргүй сүлжээг нэвтрүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэн, тэдэнд үзүүлэх нийгмийн халамж, үйлчилгээний чанарыг сайжруулна” гэсэн заалтын дагуу Хэнтий аймагт батлан хамгаалах салбарын амралт, сувиллын цогцолборын барилга, нийслэлийн Баянзүрх дүүрэгт цэргийн албан хаагчдын албан тушаалын орон сууцын барилгын ажлыг эхлүүхээр төлөвлөсөн. Мөн цэргийн “Багабаян” амралтыг түшиглэн Энхийг сахиулагчдын нөхөн сэргээх цогцолбор төвийг 2011 онд байгуулсан бөгөөд дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэх хүрээнд 2012 онд зам барих ажлыг эхлүүлэхээр төлөвлөсөн.

Шүүх, прокурорын байгууллагын хөрөнгө оруулалт: Монгол улсын Үндсэний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаанаар “Шүүх эрх

мэдлийн хүрээнд шинэтгэлийг гүнзгийрүүлэх хөтөлбөр”-ийг боловсруулан баталж, төлөвлөгөөг гарган хэрэгжүүлж ажиллахыг үүрэг болгосон.

Шүүх, прокурорын хараат бус бие даасан байдлыг хангах, шүүхийн ажиллагсадын

хэвийн ажиллах нөхцөл бүхий ажлын байр, орон сууц, техник тоног төхөөрөмжөөр хангах асуудлыг шийдвэрлэх хүрээнд 2012 оны төсвийн төсөлд Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын хөрөнгө оруулалтын багцад 9.2 тэрбум, Улсын Дээд шүүхийн ерөнхий шүүгчийн багцад 418.0 сая, улсын Ерөнхий прокурорын багцад 8.5 тэрбум төгрөгийг тус тус төсөвлөсөн.

Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн салбарын хөрөнгө оруулалт:

Мэдээлэл, харилцаа холбооны салбарт 2008-2011 онуудад Монгол Улсыг

хөгжүүлэх сан, Улсын төсөв, Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сангийн нийт 22.5 гаруй тэр бум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 21 аймаг 130 гаруй сумдыг хамарсан 13000 км орчим шилэн кабелийн дамжуулах сүлжээг ашиглалтанд оруулж, Монгол Улсын бүх сумдад үүрэн холбооны үйлчилгээ, 21 аймаг, 80 гаруй сумдад интернэтийн үйлчилгээ нэвтэрч, орон даяар 4 болон түүнээс дээш сувгийн телевиз үздэг боллоо. Мөн шуудангийн хүргэлтийн үйлчилгээг сум бүрт 7 хоногт хоёроос дээш удаа хүргэдэг боллоо.

198

"Цахим Монгол" үндэсний хөтөлбөрийн хүрээнд Сансрын холбооны үндэсний хиймэл дагуул төслийн ТЭЗҮ боловсруулах төслийн үр дүнд Монгол улсын Үндэсний хиймэл дагуулын системийг бий болгон газар зүйн байршлаас үл хамаарсан мэдээлэл, харилцаа холбооны орчин үеийн үйлчилгээ бий болгоход шаардлагатай судалгаа хийгдэх, хиймэл дагуул хөөргөх техник эдийн засгийн үндэслэл боловсруулахад 2011-2012 онд нийт 0.9 тэрбум төгрөг улсын төсөвт тусгасан болно.

“Радио, телевизийн өргөн нэвтрүүлгийн сүлжээг тоон технологид шилжүүлэх”

үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын радио, телевизийн өргөн нэвтрүүлгийг анологи системээс тоон системд үе шаттайгаар шилжүүлэх төслийг үргэлжлүүлэхэд 2012 онд улсын төсөвт 1.8 тэрбум төгрөг төлөвлөсөн бөгөөд нэвтрүүлгийн сувгийн тоог нэмэгдүүлж, нэвтрүүлэг үзэх чанарыг шинэ шатанд гаргана. Төслийн нийт төсөвт өртөг технологийн шийдлээс болон хамрах сум, суурин газрын тооноос шалтгаалан 17.0 тэрбум болон өөрчлөгдсөн. Өөрөөр хэлбэл хиймэл дагуулаар дамжуулсан телевизийн нэвтрүүлгийг тавган антенаар хүлээн авч, аймаг, сумын төвд суурилагдсан 373 ширхэг аналоги дахин дамжуулагчаар UHF/VHF давтамжийн цараанд дамжуулж, 150 газарт тоон телевизийн нэвтрүүлэгч суурилагдах юм.

"Өндөр хурдны өргөн зурвасын сүлжээ" үндэсний хөтөлбөрийн хүрээнд алслагдсан

орон нутгийн үйлчилгээ хүрээгүй хүн ам, малчдыг зайлшгүй шаардлагатай харилцаа холбооны үйлчилгээгээр хангах болон А зэрэглэлийн зам дагуу харилцаа холбооны хамрах хүрээг тасралтгүй ажиллуулах төслийг хэрэгжүүлэхээр 2012 онд 2.3 тэрбум төгрөг төлөвлөн, 12613 км зам дагуу 20 цэгт үүрэн холбооны үйлчилгээ үзүүлэх дэд бүтэц болох эрчим, техникийн байр, цамхаг барьж байгуулна. Сумдад өндөр хурдны өргөн зурвасын түгээх сүлжээ байгуулах, Улаанбаатар хотын холбооны сувагчлалын шинэчлэл, худаг сувагчлалын цагирган сүлжээ байгуулах, айл өрх, албан газар бүрийг шуудангийн хайрцгаар хангах, шуудангийн үндсэн сүлжээний техник, технологийг шинэчлэх төслүүдийг эхлүүлж, Мэдээллийн технологийн аудит хяналтын систем, Цахим засгийн мэдээллийн сан, мэдээллийн системийг хөгжүүлнэ.

Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх Мэдээлэл,

шуудан, харилцаа холбоо, технологийн салбарын хөрөнгө оруулалтыг 3.5 тэрбумаар тооцоолсон бөгөөд Монгол Улсын 239 сум, 22 аймаг суурин газрыг хамарсан DWDM, IP/MPLS технологи дээр суурилсан өндөр хурдны (10 Gbps) дамжуулах сүлжээ байгуулах төслийг 2012-2013 онд хэрэгжүүлэхэд нийтдээ 25.4 тэрбум төгрөг төлөвлөж байна.