9
“САЙН ЗАР ПРОПЕРТИ” ХХК Улаанбаатар хот, Сүхбаатардүүрэг, 8 дугаар хороо, Байгал төв #205 тоот. Утас: 9990-1133 И-мэйл: [email protected] УБД: 9011570056 РД:6002943 2018 оны 04 сарын 15 өдөр 15 Улаанбаатар хот ЭРХЭМ ХҮНДЭТ ХАРИЛЦАГЧ ТАНАА, Хамтран ажиллах тухай Танд энэ өдрийн мэндийг хүргэе. “Travel Mongolia Tours . Com” цахим хуудас бүтээж буй “Сайн Зар Проперти” ХХК -ийн захирал Б.Хурц-Эрдэнэ мэндчилж байна. Манай компани нь 2015 оноос “Аялал жуулчлал”, “Үл хөдлөх хөрөнгийн зуучлал”, “Цахим хуудас хийх”, “Япон хэлний баталгаат орчуулга” зэрэг чиглэлээр 4 дахь жилдээ үйл ажиллагаа эрхэлж байна. Танай байгууллагын танилцуулга, сурталчилгаа, цахим хуудсыг гадаад, дотоодын цахим ертөнцөд танилцуулах төсөл дээр хамтран ажиллах санал тавьж байна. Та бид хамтран ажилсанаар Танай байгууллагын гадаад, дотоодын хэрэглэгчид нэмэгдэх, орон даяр танигдах, реклам, сурталчилгаагаа бага зардалаар олон тооны хэрэглэгчид түргэн шуурхай хүргэх боломж тань бодитоор нэмэгдэх болно. Манай зорилго: Танай байгууллагын үйлчилгээ, бүтээгдэхүүнийг шууд гадаад, дотоодын хэрэглэгч нарт түргэн шуурхай хүргэх, холбох явдал юм. Үүний тулд нийт хэрэглэгчид нь "Tourist camps Mongolia", "Accommodation in Mongolia", гэсэн түлхүүр үгээр хайлт хийхэд Манай цахим хуудас буюу Танай мэдээлэл эхний байранд гарч ирдэг байхаар бид ажиллаж байна. Одоогийн байдлаар Монгол хэлээр "Жуулчны баазууд", "Сумо аялал", "Япон хэлний орчуулга", Япон хэлээр "Монголын үл хөдлөх", "Монгол хэлний орчуулга", Англи хэлээр "TOURIST CAMPS MONGOLIA" гэсэн түлхүүр үгээр хайлт хийхэд манай бүтээсэн цахим хуудсууд нь интернэтийн 1-р нүүрний 1-5 дугаар байранд тогтмол гардаг болоод байна. Мөн YOUTUBE-ийн хайлтийн цонход "TRAVEL MONGOLIA", "RENTAL CAR MONGOLIA" гэж бичээд хайхад Манай буюу гэрээт ААН-ийн дүрс бичлэг сурталчилгаа тогтмол 1,2,3 дугаарт гардаг болоод байна. Бид Танай аялалын хөтөлбөрийг Хавсралт №1a, №1б-ийн дагуу танилцуулна. Танай байгууллагын танилцуулгыг хавсралт №2,3,4-т танилцуулж байна. Дүрс бичлэг, зураг, текст шаардлагтай хэмжээгээр байршуулж болно. Баазуудыг нэрсийн дараалал, аймгаар нь, бүс нутгаар нь танилцуулж байна. 1.Нэрсийн дарааллаар, /Хавсралт №2-с үзнэ үү/ 2.Аймаг бүрийн баазуудын жагсаалтанд /Хавсралт №3-с үзнэ үү/ 3.Бүс бүрийн жуулчны баазуудын жагсаалтанд байрлуулна. /Хавсралт №4-с үзнэ үү/ Үнийн саналыг хавсралт №5-с үзнэ үү. Бидний хамтын ажиллагааны үр дүнд Таны бизнесийн амжилт, үр ашиг дээшилнэ гэдэгт итгэж байна. ЗАХИРАЛ Б.ХУРЦ-ЭРДЭНЭ

“САЙН ЗАР ПРОПЕРТИ” ХХКtravelmongoliatours.com/Travel Mongolia Tours . COM.pdf · mongolia" гэж бичээд хайхад Манай буюу гэрээт

  • Upload
    others

  • View
    9

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

Page 1: “САЙН ЗАР ПРОПЕРТИ” ХХКtravelmongoliatours.com/Travel Mongolia Tours . COM.pdf · mongolia" гэж бичээд хайхад Манай буюу гэрээт

“САЙН ЗАР ПРОПЕРТИ” ХХК Улаанбаатар хот, Сүхбаатардүүрэг, 8 дугаар хороо, Байгал төв #205 тоот. Утас: 9990-1133 И-мэйл: [email protected]

УБД: 9011570056 РД:6002943

2018 оны 04 сарын 15 өдөр № 15 Улаанбаатар хот

ЭРХЭМ ХҮНДЭТ ХАРИЛЦАГЧ ТАНАА,

Хамтран ажиллах тухай

Танд энэ өдрийн мэндийг хүргэе. “Travel Mongolia Tours . Com” цахим хуудас бүтээж буй “Сайн Зар Проперти” ХХК-ийн захирал Б.Хурц-Эрдэнэ мэндчилж байна. Манай компани нь 2015 оноос “Аялал жуулчлал”, “Үл хөдлөх хөрөнгийн зуучлал”, “Цахим хуудас хийх”, “Япон хэлний баталгаат орчуулга” зэрэг чиглэлээр 4 дахь жилдээ үйл ажиллагаа эрхэлж байна. Танай байгууллагын танилцуулга, сурталчилгаа, цахим хуудсыг гадаад, дотоодын цахим ертөнцөд танилцуулах төсөл дээр хамтран ажиллах санал тавьж байна.

Та бид хамтран ажилсанаар Танай байгууллагын гадаад, дотоодын хэрэглэгчид нэмэгдэх, орон даяр танигдах, реклам, сурталчилгаагаа бага зардалаар олон тооны хэрэглэгчид түргэн шуурхай хүргэх боломж тань бодитоор нэмэгдэх болно.

Манай зорилго: Танай байгууллагын үйлчилгээ, бүтээгдэхүүнийг шууд гадаад, дотоодын хэрэглэгч нарт түргэн шуурхай хүргэх, холбох явдал юм. Үүний тулд нийт хэрэглэгчид нь "Tourist camps Mongolia", "Accommodation in Mongolia", гэсэн түлхүүр үгээр хайлт хийхэд Манай цахим хуудас буюу Танай мэдээлэл эхний байранд гарч ирдэг байхаар бид ажиллаж байна. Одоогийн байдлаар Монгол хэлээр "Жуулчны баазууд", "Сумо аялал", "Япон хэлний орчуулга", Япон хэлээр "Монголын үл хөдлөх", "Монгол хэлний орчуулга", Англи хэлээр "TOURIST CAMPS MONGOLIA" гэсэн түлхүүр үгээр хайлт хийхэд манай бүтээсэн цахим хуудсууд нь интернэтийн 1-р нүүрний 1-5 дугаар байранд тогтмол гардаг болоод байна. Мөн YOUTUBE-ийн хайлтийн цонход "TRAVEL MONGOLIA", "RENTAL CAR MONGOLIA" гэж бичээд хайхад Манай буюу гэрээт ААН-ийн дүрс бичлэг сурталчилгаа тогтмол 1,2,3 дугаарт гардаг болоод байна.

Бид Танай аялалын хөтөлбөрийг Хавсралт №1a, №1б-ийн дагуу танилцуулна. Танай байгууллагын танилцуулгыг хавсралт №2,№3,№4-т танилцуулж байна. Дүрс бичлэг, зураг, текст шаардлагтай хэмжээгээр байршуулж болно.

Баазуудыг нэрсийн дараалал, аймгаар нь, бүс нутгаар нь танилцуулж байна. 1.Нэрсийн дарааллаар, /Хавсралт №2-с үзнэ үү/

2.Аймаг бүрийн баазуудын жагсаалтанд /Хавсралт №3-с үзнэ үү/ 3.Бүс бүрийн жуулчны баазуудын жагсаалтанд байрлуулна. /Хавсралт №4-с үзнэ үү/

Үнийн саналыг хавсралт №5-с үзнэ үү. Бидний хамтын ажиллагааны үр дүнд Таны бизнесийн амжилт, үр ашиг дээшилнэ гэдэгт итгэж байна.

ЗАХИРАЛ

Б.ХУРЦ-ЭРДЭНЭ

Page 2: “САЙН ЗАР ПРОПЕРТИ” ХХКtravelmongoliatours.com/Travel Mongolia Tours . COM.pdf · mongolia" гэж бичээд хайхад Манай буюу гэрээт

“САЙН ЗАР ПРОПЕРТИ” ХХК Улаанбаатар хот, Сүхбаатардүүрэг, 8 дугаар хороо, Байгал төв #205 тоот. Утас: 9990-1133 И-мэйл: [email protected]

УБД: 9011570056 РД:6002943

2018 оны 04 сарын 15 өдөр № 15 Улаанбаатар хот

Хавсралт №1а

Дугуйн аялалын хөтөлбөр байршуулах хугацаа Дугуйн аялалын хөтөлбөр байршуулах үнэ

Гэрээ байгуулсанаас хойш 13 сар Жилийн 25,000 төгрөг.

Дугуйн аялалын хөтөлбөрийн товч мэдээллийг /BEST TOURS дотор MONGOLIAN SPECIAL

TOURS/ бүлэгт оруулан танилцуулна. Хөтөлбөрийн нэрийг цэнхэр дэвсгэр дээр цагаан өнгөөр томоор бичнэ.

Аялалын /SCHEDULE, PRICE, PHOTO, ROUTE, ADVICE, OVERVIEW, SPECIAL OFFER/

хөтөлбөрийн нэрний доорх товчлуурнаас сонгон дарж авна. /Зураг бүр тайлбартай./

Хөтөлбөрийн товч танилцуулгатай танилцаад /CONTACT TRAVEL MAKER click here/ товч

даран аялал зохион байгуулагчтай шууд холбогдох боломжтой.

/CONTACT TRAVEL MAKER click here/ товчийг хавсралт №1б-ийн хэсэг бүрд Таны

хүсэлтээр хэд хэдэн удаа байршуулах боломжтой.

Page 3: “САЙН ЗАР ПРОПЕРТИ” ХХКtravelmongoliatours.com/Travel Mongolia Tours . COM.pdf · mongolia" гэж бичээд хайхад Манай буюу гэрээт

“САЙН ЗАР ПРОПЕРТИ” ХХК Улаанбаатар хот, Сүхбаатардүүрэг, 8 дугаар хороо, Байгал төв #205 тоот. Утас: 9990-1133 И-мэйл: [email protected]

УБД: 9011570056 РД:6002943

2018 оны 04 сарын 15 өдөр № 15 Улаанбаатар хот

Хавсралт №1б АЯЛАЛЫН ХӨТӨЛБӨРИЙН ТАНИЛЦУУЛГА.

ОНЛАЙН ХУВИЛБАРЫГ http://www.travelmongoliatours.com /Англи хэлээ сонгоорой/ ҮЗНЭ ҮҮ.

Page 4: “САЙН ЗАР ПРОПЕРТИ” ХХКtravelmongoliatours.com/Travel Mongolia Tours . COM.pdf · mongolia" гэж бичээд хайхад Манай буюу гэрээт

“САЙН ЗАР ПРОПЕРТИ” ХХК Улаанбаатар хот, Сүхбаатардүүрэг, 8 дугаар хороо, Байгал төв #205 тоот. Утас: 9990-1133 И-мэйл: [email protected]

УБД: 9011570056 РД:6002943

2018 оны 04 сарын 15 өдөр № 15 Улаанбаатар хот

Хавсралт №2. БАЙГУУЛЛАГУУДЫН НЭРСИЙН ЖАГСААЛТ

Энэхүү нэрсийн жагсаалтанд Танай байгууллагын лого, нэр, холбогдох утасны дугаар, мэйл хаяг, гүүгл газрын зураг, фэйсбүүк, танай давуу тал, товч түүх болон бусад мэдээллийг оруулна.

Энэ нэрсийн жагсаалтаас дэлгэрэнгүй танилцуулга

бүхий үндсэн хуудастай холбогдоно.

Танд шаардлагатай мэдээлэл, холбоосыг нэмж

байрлуулах боломжтой юм.

Танай мэдээллийг зураг, текст, дүрс бичлэгийг шаардлагтай хэмжээгээр байршуулах, сурталчилах, шинэчлэх замаар хамтран ажиллана. Лавлах утас: 9990-1133 Доорх аймаг бүрээр, бүс бүрээр танилцуулах хэсэгт баазуудын гүүгл газрын зураг, фэйс бүүк, утасны дугаар гэх мэтийн ерөнхий мэдээллээс дэлгэрэнгүй танилцуулга бүхий хуудастай холбож өгнө.

Хавсралт №3. Баазуудыг аймгаар нь

Хавсралт №4. Баазуудыг бүсээр нь

Page 5: “САЙН ЗАР ПРОПЕРТИ” ХХКtravelmongoliatours.com/Travel Mongolia Tours . COM.pdf · mongolia" гэж бичээд хайхад Манай буюу гэрээт

“САЙН ЗАР ПРОПЕРТИ” ХХК Улаанбаатар хот, Сүхбаатардүүрэг, 8 дугаар хороо, Байгал төв #205 тоот. Утас: 9990-1133 И-мэйл: [email protected]

УБД: 9011570056 РД:6002943

2018 оны 04 сарын 15 өдөр № 15 Улаанбаатар хот

Хавсралт №5. ҮНИЙН САНАЛ

Page 6: “САЙН ЗАР ПРОПЕРТИ” ХХКtravelmongoliatours.com/Travel Mongolia Tours . COM.pdf · mongolia" гэж бичээд хайхад Манай буюу гэрээт

“САЙН ЗАР ПРОПЕРТИ” ХХК Улаанбаатар хот, Сүхбаатардүүрэг, 8 дугаар хороо, Байгал төв #205 тоот. Утас: 9990-1133 И-мэйл: [email protected]

УБД: 9011570056 РД:6002943

2018 оны 04 сарын 15 өдөр № 15 Улаанбаатар хот

ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ

2018 оны … сарын … өдөр № ...... Улаанбаатар хот

Нэг талаас “Сайн зар проперти” ХХК /цаашид “гүйцэтгэгч” гэх/, түүнийг төлөөлж,

захирал Б.Хурц-Эрдэнэ, нөгөө талаас....................................... ХХК /цаашид “захиалагч”/,

түүнийг төлөөлж ..............................................нар / хамтад нь “талууд” гэх, дангаар нь зарим

тохиолдолд “тал” гэх/ доорх нөхцлийг харилцан тохиролцсоноор энэхүү гэрээгбайгуулав.

НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1.1 Энэхүү гэрээгээр Гүйцэтгэгч нь Захиалагчийн мэдээлэл, хөтөлбөр, сурталчилгааг

www.travelmongoliatours.com цахим хуудсанд байрлуулах, захиалагч нь гэрээгээр

тохиролцсон төлбөр төлөх хэлцэлийн нөхцөл, түүнтэй холбоотой хамтын ажиллагааны

зарчим, гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах, гэрээг цуцлах, дуусгавар болгохтой

холбогдон үүсэх харилцааг зохицуулна.

1.2 Гэрээний үнэ болон байршуулах хугацаа, тооцоо хийх нөхцөл зэргийг хавсралтаар

тогтоох бөгөөд хавсралт нь гэрээний салшгүй нэгэн хэсэг болно.

1.3 Захиалагч талын мэдээлэл, хөтөлбөр, сурталчилгааны дүрс бичлэг байршуулахтай

холбоотой журмыг талууд харилцан зөвшилцөж батлав.

ХОЁР. ГЭРЭЭНИЙ ХУГАЦАА

2.1 Энэхүү гэрээг 2018 оны …-р сарын ….-ны өдрөөс 2019 оны …-р сарын …-ны өдөр

хүртэл ..... сарын хугацаатай байгуулав.

2.2 Энэхүү гэрээнд Талуудын эрх бүхий төлөөлөгчид гарын үсэг зурсанаар хүчин төгөлдөр

болно.

ГУРАВ. ТАЛУУДЫН ХАМТЫН ХҮЛЭЭХ ҮҮРЭГ, ЭДЛЭХ ЭРХ

3.1 Энэхүү гэрээний 1.1-д заасантай холбоотой үүссэн хамтын ажиллагааг хэрэгжүүлэхийн

тулд Талууд дараах үүргийг харилцан адил хүлээж, дор дурдсан эрхийг эдэлнэ. Үүнд:

Талуудын хүлээх үүрэг:

- Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх;

- Гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй тохиолдолд хариуцлага хүлээх;

- Гэрээг байгуулах болон хэрэгжүүлэх явцад албан болон албан бусаар мэдсэн

хуулийн этгээдийн нууцыг чандлан хадгалах;

- Гэрээгээр хүлээсэн үүргээ гуравдагч этгээдэд шилжүүлэхгүй байх;

- Гэрээгээр хүлээсэн анзыг /торгууль, алданги/ үл маргах журмаар төлөх;

- Гэрээнээс үүдэлтэй санал, зөрөлдөөн маргаантай асуудлыг аль болох

зөвшилцлийн аргаар шийдвэрлэх зэрэг үүргийг Талууд хамтран хүлээнэ.

Талуудын эдлэх эрх:

Page 7: “САЙН ЗАР ПРОПЕРТИ” ХХКtravelmongoliatours.com/Travel Mongolia Tours . COM.pdf · mongolia" гэж бичээд хайхад Манай буюу гэрээт

“САЙН ЗАР ПРОПЕРТИ” ХХК Улаанбаатар хот, Сүхбаатардүүрэг, 8 дугаар хороо, Байгал төв #205 тоот. Утас: 9990-1133 И-мэйл: [email protected]

УБД: 9011570056 РД:6002943

2018 оны 04 сарын 15 өдөр № 15 Улаанбаатар хот

- Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг нөгөө талаасаа шаардах;

- Гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах санал гаргах;

- Гэрээг цуцлах болон дуусгавар болгох санал гаргах;

3.2 Энэхүү гэрээтэй холбоотой үүсэх Тал тус бүрийн хүлээх үүргийг тусгай зүйлээр

зохицуулна.

ДӨРӨВ. ГҮЙЦЭТГЭГЧИЙН ЭРХ, ҮҮРЭГ

4.1 Гүйцэтгэгч нь энэхүү гэрээнд заасны дагуу Захиалагчийн мэдээлэл, хөтөлбөр, дүрс

бичлэг сурталчилгааг www.travelmongoliatours.com веб сайтанд гэрээнд заасан

нөхцөлөөр байршуулна.

4.2 Гүйцэтгэгч нь гэрээт ажлын чанар болоод гүйцэтгэлийн талаар Захиалагчаас тавьсан

шаардлагыг биелүүлэх үүрэгтэй.

4.3 Гэрээнд заасны дагуу захиалагчаас үйлчилгээний төлбөрийг төлүүлэх эрхтэй.

ТАВ. ЗАХИАЛАГЧИЙН ЭРХ, ҮҮРЭГ

5.1 Захиалагч нь энэхүү гэрээнд заасны дагуу мэдээлэл, хөтөлбөр, дүрс бичлэг

сурталчилгаагаа www.travelmongoliatours.com цахим хуудсанд байрлуулах эрхтэй.

5.2 Захиалагчийн мэдээллийн хэлбэр, фото зургийн чанар, үг үсгийн болон утгын алдааг

засч залруулах зэрэг эрх нь мэдээллийг байршуулахаас 1 өдрийн өмнөх хугацаанд

нээлттэй байна.

5.3 Захиалагч нь өөрсдийн ирүүлсэн зар сурталчилгааг сүлжээнд байрлуулсны дараа

буцаан авахуулахаар шаардах эрхтэй байх бөгөөд энэ тохиолдолд гүйцэтгэгч нь нэгэнт

төлсөн төлбөрийг буцаан төлөхгүй.

5.4 Гэрээний хугацаанд энэхүү гэрээгээр хүлээсэн Гүйцэтгэгчийн үүрэгт ажилд хяналт

тавьж, доголдол гарсан тохиолдолд түүнийг арилгахыг шаардах эрхтэй.

5.5 Энэхүү гэрээгээр тохиролцсон төлбөрөө гэрээнд гарын үсэг зурсанаас хойш үнийн

дүнгийн 50%-ийг ажлын 3 өдрийн дотор гүйцэтгэгчид төлж, захиалагч гэрээнд заасны

дагуу мэдээлэл, хөтөлбөр, дүрс бичлэг, сурталчилгааг уг цахим хуудсанд байрлуулж

дуусхад үлдэгдэл 50%-ийг төлнө.

ЗУРГАА. ТӨЛБӨР ТООЦОО

6.1 Захиалагч нь гэрээний хугацаанд өөрийн байгууллагын мэдээлэл, хөтөлбөр, дүрс

бичлэг, сурталчилгааг www.travelmongoliatours.com цахим хуудсанд байрлуулахдаа

энэхүү гэрээгээр тохиролцсон төлбөр болох /₮.................................................../-ийг төлнө.

5.6 Энэхүү гэрээгээр тохиролцсон төлбөрөө гэрээнд гарын үсэг зурсанаас хойш урьдчилгаа

болгон үнийн дүнгийн 50%-ийг ажлын 3 өдрийн дотор гүйцэтгэгчид төлж, захиалагч

гэрээгээр тохирсон мэдээлэл, хөтөлбөр, дүрс бичлэг, сурталчилгааг уг цахим хуудсанд

байрлуулж дуусхад үлдэгдэл 50%-ийг төлнө.

Page 8: “САЙН ЗАР ПРОПЕРТИ” ХХКtravelmongoliatours.com/Travel Mongolia Tours . COM.pdf · mongolia" гэж бичээд хайхад Манай буюу гэрээт

“САЙН ЗАР ПРОПЕРТИ” ХХК Улаанбаатар хот, Сүхбаатардүүрэг, 8 дугаар хороо, Байгал төв #205 тоот. Утас: 9990-1133 И-мэйл: [email protected]

УБД: 9011570056 РД:6002943

2018 оны 04 сарын 15 өдөр № 15 Улаанбаатар хот

ДОЛОО. ХАРИУЦЛАГА

7.1 Ажил гүйцэтгэгдэх явцад Гүйцэтгэгчийн гүйцэтгэсэн ажилд ямар нэг доголдол илэрвэл

Гүйцэтгэгч доголдлыг өөрийн зардлаар арилгах үүрэг хүлээнэ.

7.2 Захиалагч нь тодорхой шалтгаангүй гэрээнд заасан хугацаанд төлбөрөө хийгээгүй

тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд төлбөл зохих үнийн дүнгийн 0,3 хувьтай

тэнцэх хэмжээний алдангийг Гүйцэтгэгчид төлнө.

7.3 Энэхүү гэрээтэй холбогдон гарч болзошгүй бүх санал зөрөлдөөн, маргааныг Талууд

харилцан зөвшилцөх замаар шийдвэрлэнэ. Санал зөрөлдөөн, маргааныг зөвшилцөөнөөр

шийдвэрлэж чадахгүй тохиолдолд харъяалах шатны шүүхээр шийдвэрлүүлнэ.

НАЙМ. БУСАД ЗҮЙЛ

8.1 Талууд энэхүү гэрээгээр хүлээсэн эрх, үүргээ аль нэг талынхаа албан ѐсны

зөвшөөрөлгүйгээр гуравдагч этгээдэд хэсэгчилсэн буюу бүрэн хэмжээгээр шилжүүлэх

эрхгүй.

8.2 Гэрээний гүйцэтгэлийн явцад аль ч тал нэмэлт өөрчлөлт оруулах саналаа нөгөө талдаа

утсаар болон бичгээр мэдэгдэж болох ба саналыг хүлээн авсан тал ажлын 3 хоногийн

дотор нэмэлт өөрчлөлт оруулах эсэх талаар өөрийн саналыг хариу мэдэгдэнэ.

8.3 Энэхүү гэрээг монгол хэл дээр 2 хувь үйлдэж, тал тус бүр нэг хувийг хадгалах бөгөөд

хувь тус бүр хууль зүйн адил хүчинтэй байна.

ТАЛУУДЫН АЛБАН ЁСНЫ ХАЯГ

..................................................... ХХК

УБД: ....................................................

Регистрийн дугаар:............................

Хаяг: ..................................................

..............................................................

..............................................................

Утас: ....................................................

И-мэйл: ................................................

“САЙН ЗАР ПРОПЕРТИ” ХХК

УБД: 9011570056

Регистрийн дугаар:6002943

Хаяг:

Хан-Уул дүүрэг, 15-р хороо,

Рапид харш 28-97 тоот

Утас: 99901133

И-мэйл: [email protected]

ГЭРЭЭГ БАЙГУУЛСАН:

Page 9: “САЙН ЗАР ПРОПЕРТИ” ХХКtravelmongoliatours.com/Travel Mongolia Tours . COM.pdf · mongolia" гэж бичээд хайхад Манай буюу гэрээт

“САЙН ЗАР ПРОПЕРТИ” ХХК Улаанбаатар хот, Сүхбаатардүүрэг, 8 дугаар хороо, Байгал төв #205 тоот. Утас: 9990-1133 И-мэйл: [email protected]

УБД: 9011570056 РД:6002943

2018 оны 04 сарын 15 өдөр № 15 Улаанбаатар хот

Захиалагчыг төлөөлж:

_________________

Гүйцэтгэгчийг төлөөлж:

“САЙН ЗАР ПРОПЕРТИ” ХХК-ИЙН

ЗАХИРАЛ

_________________

Б.ХУРЦ-ЭРДЭНЭ