9
“БҮЛГИЙН ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙГААР ХҮНСНИЙ НОГОО ТАРИАЛАХ АРГА ХЭМЖЭЭ”-НИЙ ТАЙЛАН /“Ажлын байрыг дэмжих хөтөлбөр”/ Нэг. Бэлтгэл ажил, зохион байгуулалт Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2018 оны 01 дүгээр сарын 19-ны өдрийн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрүүдийг батлах тухай 01 дүгээр тогтоолын хоёрдугаар хавсралтаар батлагдсан “Ажлын байрыг дэмжих хөтөлбөр”-ийн Бүлгийн зохион байгуулалттайгаар хүнсний ногоо тариалах арга хэмжээг Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар төвийн 6 дүүргийн хэмжээнд хэрэгжүүлэхээр болсон. Бэлтгэл ажлын хүрээнд: Арга хэмжэээг хэрэгжүүлэхтэй холбогдуулан “Бүлгийн зохион байгуулалттайгаар хүнсний ногоо тариалах арга хэмжээ”-ний үйл ажиллагааны төлөвлөгөөг Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газрын дарга баталсаны дагуу хэрэгжилтийг ханган ажиллалаа. Бүлгийн зохион байгуулалттайгаар хүнсний ногоо тариалах арга хэмжээнд хамрагдах нийслэлийн харьяат, ажилгүй, газар тариалан эрхлэх хүсэлтэй 795 иргэнийг дүүргүүдийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсээр дамжуулан 2018 оны 04 дүгээр сарын 19-ны өдрөөс 2018 оны 05 дүгээр сарын 10-ны өдрүүдэд бүртгэсэн. 2018 оны 05 дугаар сарын 31-ны өдөр хөтөлбөрт хамрагдсан 795 иргэнийг ахлан ажиллах 53 бүлгийн ахлагчтай хариуцлагын гэрээг байгуулж, УБ Агро паркийн талбайд ажиллах дүрмийг танилцууллаа. Мөн бэлтгэл ажлын хүрээнд “Үрийн төмс нийлүүлэгчийг сонгон шалгаруулах” тендерийн ажлыг зохион байгуулсан. Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газрын даргын 2018 оны 04 дугаар сарын 16-ний өдрийн “Үрийн төмс нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ажлын хэсэг байгуулах тухай” 08 дүгээр тоот тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг Сангийн сайдын 2013 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 125 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Барааны үнийн санал авах тендерийн жишиг баримт бичиг”-ийг ашиглан тендерийн баримт бичгийг боловсруулан батлуулсан. Тендерийн урилгыг 2018 оны 04 дугаар сарын 26-ны өдөр Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газрын http://ubbirj.ub.gov.mn/ цахим хуудсанд байршуулан нийтэд зарлан мэдээлсний дагуу “Элэг нэгтэн ” ХХК, “Арвин баян жаргалант ” ХХК, “Гүн орон зай” ХХК, зэрэг 3 аж ахуйн нэгж байгууллага тендерийн баримт бичиг ирүүлсэн. Тендерийг 2018 оны 05 дугаар сарын 04-ны өдрийн 15.00 цагт оролцогч компаний төлөөллийг байлцуулан нээсэн ба “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль”-ийн 28.3-д заасны дагуу Үнийн дүнгийн хамгийн хямд хувилбарыг санал болгосон “Арвин баян жаргалант” ХХК-ийн ирүүлсэн тендерийг

“БҮЛГИЙН ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙГААР …ubbirj.ub.gov.mn/ubuploads/files/Uil ajillagaa/2018...“Хамгийн сайн” гэж үнэлэн Үрийн

  • Upload
    others

  • View
    10

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

Page 1: “БҮЛГИЙН ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙГААР …ubbirj.ub.gov.mn/ubuploads/files/Uil ajillagaa/2018...“Хамгийн сайн” гэж үнэлэн Үрийн

“БҮЛГИЙН ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙГААР ХҮНСНИЙ НОГОО ТАРИАЛАХ АРГА ХЭМЖЭЭ”-НИЙ ТАЙЛАН

/“Ажлын байрыг дэмжих хөтөлбөр”/

Нэг. Бэлтгэл ажил, зохион байгуулалт

Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2018 оны 01 дүгээр сарын 19-ны өдрийн

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрүүдийг батлах тухай 01 дүгээр тогтоолын

хоёрдугаар хавсралтаар батлагдсан “Ажлын байрыг дэмжих хөтөлбөр”-ийн Бүлгийн зохион

байгуулалттайгаар хүнсний ногоо тариалах арга хэмжээг Нийслэлийн Хөдөлмөр

эрхлэлтийн газар төвийн 6 дүүргийн хэмжээнд хэрэгжүүлэхээр болсон. Бэлтгэл ажлын

хүрээнд:

Арга хэмжэээг хэрэгжүүлэхтэй холбогдуулан “Бүлгийн зохион байгуулалттайгаар

хүнсний ногоо тариалах арга хэмжээ”-ний үйл ажиллагааны төлөвлөгөөг Нийслэлийн

Хөдөлмөр эрхлэлтийн газрын дарга баталсаны дагуу хэрэгжилтийг ханган ажиллалаа.

Бүлгийн зохион байгуулалттайгаар хүнсний ногоо тариалах арга хэмжээнд

хамрагдах нийслэлийн харьяат, ажилгүй, газар тариалан эрхлэх хүсэлтэй 795 иргэнийг

дүүргүүдийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсээр дамжуулан 2018 оны 04 дүгээр

сарын 19-ны өдрөөс 2018 оны 05 дүгээр сарын 10-ны өдрүүдэд бүртгэсэн.

2018 оны 05 дугаар сарын 31-ны өдөр хөтөлбөрт хамрагдсан 795 иргэнийг ахлан

ажиллах 53 бүлгийн ахлагчтай хариуцлагын гэрээг байгуулж, УБ Агро паркийн талбайд

ажиллах дүрмийг танилцууллаа.

Мөн бэлтгэл ажлын хүрээнд “Үрийн төмс нийлүүлэгчийг сонгон шалгаруулах”

тендерийн ажлыг зохион байгуулсан. Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газрын даргын

2018 оны 04 дугаар сарын 16-ний өдрийн “Үрийн төмс нийлүүлэгчийг сонгон шалгаруулах

ажлын хэсэг байгуулах тухай” 08 дүгээр тоот тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг

Сангийн сайдын 2013 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 125 дугаар тушаалын

нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Барааны үнийн санал авах тендерийн жишиг баримт

бичиг”-ийг ашиглан тендерийн баримт бичгийг боловсруулан батлуулсан.

Тендерийн урилгыг 2018 оны 04 дугаар сарын 26-ны өдөр Нийслэлийн Хөдөлмөр

эрхлэлтийн газрын http://ubbirj.ub.gov.mn/ цахим хуудсанд байршуулан нийтэд зарлан

мэдээлсний дагуу “Элэг нэгтэн ” ХХК, “Арвин баян жаргалант ” ХХК, “Гүн орон зай” ХХК,

зэрэг 3 аж ахуйн нэгж байгууллага тендерийн баримт бичиг ирүүлсэн. Тендерийг 2018

оны 05 дугаар сарын 04-ны өдрийн 15.00 цагт оролцогч компаний төлөөллийг

байлцуулан нээсэн ба “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил,

үйлчилгээ худалдан авах тухай хууль”-ийн 28.3-д заасны дагуу Үнийн дүнгийн хамгийн

хямд хувилбарыг санал болгосон “Арвин баян жаргалант” ХХК-ийн ирүүлсэн тендерийг

Page 2: “БҮЛГИЙН ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙГААР …ubbirj.ub.gov.mn/ubuploads/files/Uil ajillagaa/2018...“Хамгийн сайн” гэж үнэлэн Үрийн

“Хамгийн сайн” гэж үнэлэн Үрийн төмс нийлүүлэгчээр сонгон нийт 70 тонн үрийн төмс

худалдан авах гэрээ байгуулсан.

Ил талбайн нарын ногоо тариалахтай холбогдуулан “Хожуу тариалтын навчит болон

булцуут ногооны үр авах ” тендерийн ажлыг зохион байгуулсан. Нийслэлийн Хөдөлмөр

эрхлэлтийн газрын даргын 2018 оны 04 дугаар сарын 27-ний өдрийн “Хожуу тариалалтын

навчит болон булцуут ногооны ногооны үр/ нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ажлын хэсэг

байгуулах тухай” А/15 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг Сангийн сайдын 2013

оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 125 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар

батлагдсан “Барааны үнийн санал авах тендерийн жишиг баримт бичиг”-ийг ашиглан

тендерийн баримт бичгийг боловсруулан батлуулсан.

Тендерийн урилгыг 2018 оны 05 дугаар сарын 04-ны өдөр Нийслэлийн Хөдөлмөр

эрхлэлтийн газрын http://ubbirj.ub.gov.mn/ цахим хуудсанд байршуулан нийтэд зарлан

мэдээлсний дагуу 1 аж ахуйн нэгж байгууллага тендерийн баримт бичиг ирүүлсэн.

Тендерийг 2018 оны 05 дугаар сарын 11-ны өдрийн 15.00 цагт оролцогч компаний

төлөөллийг байлцуулан нээсэн ба “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа,

ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль”-ийн 28.3-д заасны дагуу Үнийн дүнгийн

хамгийн хямд хувилбарыг санал болгосон “Өрнүүн өсөх хоршоо”-ний ирүүлсэн тендерийг

“Хамгийн сайн” гэж үнэлэн Хожуу тариалалтын навчит болон булцуут ногооны

нийлүүлэгчээр сонгон сонгины үр 4000 кг, шар луувангийн үр 25 кг, шар манжингийн үр

10кг, бөөрөнхий байцааны үрсэлгээ 60.000 ширхэгийг тус,тус худалдан авах гэрээ

байгуулсан.

Хоёр. Ил талбайн төмс хүнсий ногоо болон хүлэмж тариалалт.

2018 оны 05 сарын 10-аас эхлэн хөрс боловсруулалт хийгдэж нийт 53 га газар хагалаж

тариалатанд бэлдэв. 31 га газарт төмс тариалалт хийгдэж, 2018 оны 06 сарын 02-оос эхлэн

Сонгино, Шар манжин, Луууван, Бөөрөнхий байцаа, зэрэг ил талбайн тариалалт хийгдсэн

ба агрономч Ж.Сүрэнжав газар дээр нь заавар зөвөлгөөг өгч ажиллаж байна.

Page 3: “БҮЛГИЙН ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙГААР …ubbirj.ub.gov.mn/ubuploads/files/Uil ajillagaa/2018...“Хамгийн сайн” гэж үнэлэн Үрийн

Хүлэмжний тариалалтыг 2018 оны 06 сарын 08-аас эхлэн Өргөст хэмх, Улаан лооль,

Амтат чинжүү зэргийг 36 хүлэмжинд суулгаж арчилгаа, усалгаа зэргийг тухай бүрт хийж

байна. Үлдсэн 18-н хүлэмжийг шинээр авах ба 2018 оны 06 сарын 20-нд дахин тариалалт

хийхээр төлөвлөн бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

Page 4: “БҮЛГИЙН ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙГААР …ubbirj.ub.gov.mn/ubuploads/files/Uil ajillagaa/2018...“Хамгийн сайн” гэж үнэлэн Үрийн

Гурав. Агропаркийн засвар үйлчилгээ, тохижилт

Агро паркийн талбайн хөрс боловсруулахтай холбогдуулан 2 ширхэг тракторын

засвар үйлчилгээг хийх ажлыг мэргэжлийн байгууллагатай хамтран хийж гүйцэтгэв.

Мөн агро паркийн хашааг мал амьтан оруулахгүйгээр хамгаалж хашааг засварлах

ажлыг гэрээлэгч компаниар хийлгэж тариалалтийн ажилд бэлтгэв.

Ил талбйн төмс хүнсний ногоо тариалалтанд бэлдэж 11 ширхэг худагны засвар

үйлчилгээ хийх ажлыг мэргэжлийн компанитай хамтарч хийж гүйцэтгэв.

Page 5: “БҮЛГИЙН ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙГААР …ubbirj.ub.gov.mn/ubuploads/files/Uil ajillagaa/2018...“Хамгийн сайн” гэж үнэлэн Үрийн

UB-Агро паркийн тариалалтийн талбайд хортон мэрэгч устгах, цааш нь өсөж

үржихээс хамгаалж хортон мэрэгч устгах ажлыг мэргэжлийн байгуулагийн оролцоотойгоор

хийж гүйцэтгэж нийт 53 га талбайд хийв.

Хөтөлбөрт хамрагдаж буй иргэдийн эрүүл ахуй, тав тухыг хангах зорилгоор

ашиглагдахгүй байсан бие засах газар, угаалтуур, душ, халуун ус болон бохирын

системийн засвар үйлчилгээг мэргэжлийн болон гэрээлэгч байгуулагатай хамтарч

ашиглалтанд оруулсан ингэсээр гадна орчны эрүүл ахуй нөхцөл сайжирч хүн бүр усанд

орох, боловсон бие засах газар угаалтуур ашиглах боломжийг хангаж ажилласан.

Page 6: “БҮЛГИЙН ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙГААР …ubbirj.ub.gov.mn/ubuploads/files/Uil ajillagaa/2018...“Хамгийн сайн” гэж үнэлэн Үрийн

Түр байрлах байр нь стандартын шаардлага хангахгүй болж зун борооны ус орж

ашиглах боломжгүй болсоныг мэргэжлын байгуулагатай хамтарч засвар үйлчилгээ хийж

хөтөлбөрт хамрагдаж буй иргэдийн тав тухтай байрлах боломжийг ханган ажиллаа. Уг

ажилд ус хамгаалах шуудуу, хаалга хана, шал, зэрэгт засвар хийж дараа жилийн тариалалт

эхлэхэд иргэдийг хүлээн авахад бэлэн болгосон

Page 7: “БҮЛГИЙН ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙГААР …ubbirj.ub.gov.mn/ubuploads/files/Uil ajillagaa/2018...“Хамгийн сайн” гэж үнэлэн Үрийн

“Өрхийн хүнсний ногоо, жимсний зөв хэрэглээг дэмжих” сургалт нь хүнсний ногоо,

зөв хэрэглээнд дэмжлэг үзүүлэх,эрүүл аюулгүй хүнс боловсруулах чадамжийг дээшлүүлэх,

нэмүү өртөг шингэсэн ногооны цех байгуулах төслийн мэдлэг олгох тариалах,

боловсруулах, худалдаалах, шатуудыг хамруулсан үйл явцад өрхийн тариаланчдад

мэдлэг, ур чадвар олгох зорилготойгоор хийгдлээ.

Тус сургалтын хөтөлбөрийг боловсруулахдаа НХЭГ-аас хэрэгжүүлж буй “Ажлын

байрыг дэмжих хөтөлбөрийн” Бүлгийн зохион байгуулалтайгаар хүнсний ногоо тариалах

арга хэмжээ-ний төлөвлөгөө болон тариаланч, ногоочдын хэрэгцээ шаардлагаас үндэслэн

явагдсан бөгөөд нийтдээ 350 гаруй иргэн хамрагдсан байна. Уг сургалт үндсэн 2 үе шаттай

явагдсан ба онол болон дадлагын гэсэн үе шаттай явагдсан ба 1-дүгээр үе шат нь болох

онолын хичээл нь сургалт болсон байранд болсон бөгөөд 2-дугаар үе шат болох дадлагын

ажил нь үндэсний шилдэг үйлдвэрлэгч “Шимт газар” ХХК-ийн үйлдвэрт явагдсан. Сургалтыг

хөтөлбөрт хамрагдсан иргэдийн хэрэгцээнд тулгуурлан шаталсан байдлаар бүлгээр

сургалт хийсэн нь оролцогчдод сэтгэл ханамж сайн байна.

Дөрөв. Ургац хураалт, үр дүн

“Бүлгийн зохион байгуулалтайгаар төмс,хүнсний тариалах арга хэмжээ”-г

хэрэгжүүлсэнээр нийслэлийн ажилгүй 795 иргэнийг бүлгийн хэлбэрээр ил талбай болон

хүлэмжинд төмс хүнсний ногоо,нарийн ногоо тариалах, тариалсан ногоогоо арчлах,

Page 8: “БҮЛГИЙН ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙГААР …ubbirj.ub.gov.mn/ubuploads/files/Uil ajillagaa/2018...“Хамгийн сайн” гэж үнэлэн Үрийн

хамгаалах, хураах хадгалах зэрэг чадваруудыг эзэмшин газар тариалан, хүлэмжийн аж

ахуй эрхлэх боломж бүрдсэнээс гадна өрхийн хэрэгцээгээ хангаж, орлогын эх үүсвэр

нэмэгдлээ.

Page 9: “БҮЛГИЙН ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙГААР …ubbirj.ub.gov.mn/ubuploads/files/Uil ajillagaa/2018...“Хамгийн сайн” гэж үнэлэн Үрийн

Хүлэмжний ногооны ургац хураалтыг 2018 оны 07-08 саруудад хийгдэж ил

талбайн ургац хураалтыг 2018 оны 09-дүгээр сарын 23-аас эхлэн төмс нарын ногоо болох

манжин, лууван, сонгино, байцаа, зэрэг олон төрлийн ургац хураан авав. Ургац хураалтын

үеэр хөдөлмөрийн багаж хэрэгсэл, болон шуудай, бээлий, болон хураасан ургацаа

тээвэрлэх үеийн замын зардал бензин талон бүлэг бүрт олгов.

2018 оны ургац хураалтын дүнг хүснэгтээр харуулбал

№ Ургамалын нэр төрөл

Хэмжих нэгж

Тоо хэмжээ

Хугацаа 1Га Газраас

Нийт

1 Төмс Га 32 2018.09.23 18 тн 570.6тн

2 Манжин Га 5 2018.09.28 25тн 125тн

3 Лууван Га 5 2018.09.25 15тн 75тн

4 Сонгино Га 10 2018.09.15 15тн 150тн

5 Байцаа Га 1 2018.09.20 45тцн 45тн

6 Өргөст хэмх Хүлэмж 36 2018.07.15 - 31.104

7 Улаанлооль Хүлэмж 36 2018.07.25 - 8.640тн

8 Чинжүү Хүлэмж 36 2018.07.30 - 7.780тн

9 Бусад нарын ногоо

Хүлэмж 36 2108.07.30 6.900 тн