11
L/O/G/O Ариун материалтай харьцах арга зүй

Ariun materialtai haritsah arga zu..i

Embed Size (px)

Citation preview

Page 1: Ariun materialtai haritsah arga zu..i

L/O/G/O

Ариун материалтай харьцах арга зүй

Ариун материалтай харьцах арга зүй

Page 2: Ariun materialtai haritsah arga zu..i

Халдваргүйжүүлэлт: Ариутгалын процессын эхний шат юм.Багаж хэрэгсэл ба бусад хэрэглэлүүд дээр наалдсан цус, биеийн бусад шингэнүүд ба эдийг хатахаас сэргийлж угаахад хялбар болгодог. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл багаж хэрэгсэл болон бусад хэрэглэлийг хэрэглэж дууссаны дараа тэр даруйд нь 0.5%-ийн хлорамины уусмалд хийж тавина. Цусаар бохирлогдсонбагажуудыг 3 %-ийн хлорамин, 6 %-ийн устөрөгчийн хэт исэл, 0.6 %-ийн гипохлорид кальцын уусмалд нэг нэг цаг байлгаж халдваргүйжүүлнэ. Үүний дараа анхны угаалга цэвэрлэгээг хийж крантны усаар угаана, хэрэв тос болон химийн бодисоор бохирлогдсон байвал угаагч бодис хэрэглэнэ. Анхны халдваргүйтгэл, угаалга хийсэн багажуудыг ариутгал хийхийн өмнө дахин угаана.

Халдваргүйжүүлэлт, Угаалт, Ариутгал, Ариун материал

Page 3: Ariun materialtai haritsah arga zu..i

Угаалт: Багаж болон бусад хэрэгсэлүүдийг эхлээд угаагаагүй тохиолдолд ариутгал үр дүн муутай болдог учраас дээд зэргийн халдваргүйтгэл хийхээс өмнө сойз, угаалгын бодис ба усаар угааж цус, биеийн шингэн, эдийн үлдэгдэл, органик материал ба бохирыг арилгана. Угаалт зөв гүйцэд болсон эсэхийг шалгахын тулд ариутгалыг хэсэг дээр сорил тавьж үзнэ.

Page 4: Ariun materialtai haritsah arga zu..i

Ариутгал: Нянгийн орших бүх хэлбэрийг Устгадаг бөгөөд эмнэлэгт даралттай, уурын, хуурай, халууны, химийн аргыг хэрэглэж ариутгадаг. Бохир багаж хэрэгсэл болон бусад хэрэглэлийг Ариутгаснаар эдгээрээс өвчтөн ба эмнэлгийн ажилчдад халдвар дамжих боломжийг бууруулах зорилготой юм.

Page 5: Ariun materialtai haritsah arga zu..i

Ариутгасан, ариун материалын хадгалах хугацааАриутгасан, ариун материалын хадгалах хугацаа

DRG хайрцагт 6 сар хүртэл

Биксэнд 3 хоног

Пергамент ба крафт цаасан уутанд савлагдсан ариутгагдсан материал 20 хоног

Page 6: Ariun materialtai haritsah arga zu..i

Ариун гэдэг бол багаж хэрэгсэл, бүтээлэг болон бусад зүйлс дээрх бичил биетэн, бактерийн эндоспор зэргийг устгаж арилгасан байхыг хэлнэ.

Ариун талбай гэдэг нь ажилбар хийх хэсгийн эргэн тойронд болон ажилбарт хэрэглэх ариун багаж, материалыг тавих тавиур дээр ариун алчуур, бүтээлэг тавьж бий болгосон талбай юм.

Үйлчилгээ үзүүлэгч мэс заслын ариун хувцас өмссөн үед үйлчилгээ үзүүлэгчийн ариун талбайтай харьцах хэсгийг ариун хэсэг гэж хэлнэ.

Талбайг ариун байлгахТалбайг ариун байлгах

Page 7: Ariun materialtai haritsah arga zu..i

Ариутгасан багаж материалтай харьцах

Ариутгасан багаж материалтай харьцах

Ариутгасан багаж материалтай харьцахдаа асептик дүрэм баримтлана. Ариун ширээ, пинцепт коронцанг зэргийã хэрэглэж өдөр бүр ажил эхлэхийн өмнө ариутган, бэлтгэл ажлын цагт халдваргүйтгэлийн гурвалсан уусмалд байлгана.

Энэ уусмалыг долоо хоногт нэг удаа солих, савыг уураар ариутгах шаардлагатай.

Савалгааг санамсаргүй нээсэн тохиолдолд багаж материалыг дахин ариутгана.

Ажлыг байрандаа нөөц ариун багаж материалыг хадгалсан байвал зохино.

Page 8: Ariun materialtai haritsah arga zu..i

Асептик буюу үжилгүйжүүлэгАсептик буюу үжилгүйжүүлэг

Энэ нь мэс заслын үед өвчтөний

бие болон шарханд нэгэнт орсон

халдвартай тэмцэх бус халдварыг

шарханд оруулахгүй урьдчилан

устгахад чиглэсэн цогц арга хэмжээ юм.

Page 9: Ariun materialtai haritsah arga zu..i

Антисептик буюу үжил эсэргүүцэх Антисептик буюу үжил эсэргүүцэх

Үжилгүй гэдэг нь “ бичил биетэн үгүй” гэсэн үг юм.

Тусламж үйлчилгээний ажилбарын үед өвчин үүсгэгч үйлчлүүлэгчийн биед нэвтрэн орох магадлалыг бууруулах,

Ажилбарын улмаас халдвар авах эрсдэлийг багасгахад дагаж мөрдөх дэглэм “дадал” юм.

Page 10: Ariun materialtai haritsah arga zu..i

Асептик, антисептикийн аргуудАсептик, антисептикийн аргууд

Механик арга: Хагалгааны блокийн цэвэрлэгээ, хагалгааны өрөөг Салхилуулах, ариутгасан халад өмсөх, өмсгөх, угаалга,цэвэрлэгээ орно.Физик арга: А.Өндөр температураар ариутгах аргад буцалгах, уурын даралтаар ариутгах 115-130 градус, хуурай халуунаар ариутгах 160-200градус Б. Хөлдөөж ариутгахВ. Туяаны ариутгалд оёдлын материал, пластик системийг бетта, гамма туяагаар ариутгах, лазерийн туяагаар ариутгахХимийн арга: Спирт эхлээд орчин цагийн бүх антисептик бодис орно. Биологийн арга: Антибиотек эмчилгээ.

Page 11: Ariun materialtai haritsah arga zu..i

L/O/G/O

Анхаарал тавьсанд баярлалааАнхаарал тавьсанд баярлалаа