12
1 СУРГАЛТЫН ЦӨМ ХӨТӨЛБӨР БА ҮНЭЛГЭЭ Боловсруулсан Ч.Гажиддулам (БМДИ, Арга зүйч ) Сургалтын цөм хөтөлбөрийн үнэлгээний зорилтод баримжаалан шалгуур, даалгавар (ажлын хуудас, рубрик), үнэлэх аргачлал боловсруулахад багшид дэмжлэг үзүүлэх арга зүйгээ хөгжүүлэх зорилгоор энэхүү зөвлөмжийг боловсруулсан. Үйл ажиллагаа 1: Одоогийн байдалд өөрийн үнэлгээ хийх Алхам 1: Багш нар сургалтын цөм хөтөлбөрийн үнэлгээний арга зүйн дагуу сурагчдын мэдлэг, ойлголт, чадвар, хандлагыг үнэлж одоогийн байдалд “H” формын аргаар үнэлэх, хэлэлцүүлэг хийх Н формын аргын тайлбар: “H” формын оролцооны арга нь өөрийн үнэлгээ хийхэд ашиглагддаг арга бөгөөд хүн бүр 0-10 оноогоор “Үнэлгээний арга зүйн хэрэгжилт одоо ямар түвшинд байна вэ? асуултын дагуу үнэлнэ. Багийн гишүүдийн оноог нэмж тухайн асуултад өгсөн онооны дунджийг гаргана. Онооны дундаж “Н” цэгээс яагаад дээш ба доош байгаа талаар дүгнэж ярилцана. Үндсэн 3 үйл ажиллагааг хийхдээ зааврын дагуу Бод-хамтар-хуваалц аргаар ажиллана. Үнэлгээний арга зүйн унших материалыг ҮА 2-ыг хийхэд ашиглана. Ажлын хуудас Үнэлгээний Н форм Үнэлгээний арга зүйн хэрэгжилт одоо ямар байна вэ? Бэрхшээл Сайн тал Бэрхшээлийг шийдэхийн тулд бид юу хийж болох вэ? 1 2 3 4 5 6 7 8 9 10 Алхам 2: Хэлэлцүүлэг хийх Үйл ажиллагаа 2: Үнэлгээний арга зүй боловсруулах аргачлалын дагуу ажиллах Алхам 1: Сургалтын хөтөлбөрөөс нэг суралцахуйн зорилт сонгон авч мэдлэг, ойлголт, чадвар, хандлага талаас нь хүснэгтлэн ангилна. Хүснэгт 1

bagsh.itpd.mn › fayluud › TNU-4.pdf 1 2 3 4 5 6 7 8 9 10 хийж болох вэ?Үнэлгээний нэн чухал зорилго бол суралцагчийн суралцахуй,

  • Upload
    others

  • View
    19

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

Page 1: bagsh.itpd.mn › fayluud › TNU-4.pdf 1 2 3 4 5 6 7 8 9 10 хийж болох вэ?Үнэлгээний нэн чухал зорилго бол суралцагчийн суралцахуй,

1

СУРГАЛТЫН ЦӨМ ХӨТӨЛБӨР БА ҮНЭЛГЭЭ

Боловсруулсан Ч.Гажиддулам (БМДИ, Арга зүйч ) Сургалтын цөм хөтөлбөрийн үнэлгээний зорилтод баримжаалан шалгуур, даалгавар

(ажлын хуудас, рубрик), үнэлэх аргачлал боловсруулахад багшид дэмжлэг үзүүлэх арга

зүйгээ хөгжүүлэх зорилгоор энэхүү зөвлөмжийг боловсруулсан.

Үйл ажиллагаа 1: Одоогийн байдалд өөрийн үнэлгээ хийх

Алхам 1: Багш нар сургалтын цөм хөтөлбөрийн үнэлгээний арга зүйн дагуу сурагчдын

мэдлэг, ойлголт, чадвар, хандлагыг үнэлж одоогийн байдалд “H” формын аргаар үнэлэх,

хэлэлцүүлэг хийх

Н формын аргын тайлбар: “H” формын оролцооны арга нь өөрийн үнэлгээ хийхэд

ашиглагддаг арга бөгөөд хүн бүр 0-10 оноогоор “Үнэлгээний арга зүйн хэрэгжилт одоо

ямар түвшинд байна вэ? асуултын дагуу үнэлнэ. Багийн гишүүдийн оноог нэмж тухайн

асуултад өгсөн онооны дунджийг гаргана. Онооны дундаж “Н” цэгээс яагаад дээш ба

доош байгаа талаар дүгнэж ярилцана. Үндсэн 3 үйл ажиллагааг хийхдээ зааврын дагуу

Бод-хамтар-хуваалц аргаар ажиллана. Үнэлгээний арга зүйн унших материалыг ҮА 2-ыг

хийхэд ашиглана.

Ажлын хуудасҮнэлгээний Н форм

Үнэлгээний арга зүйн хэрэгжилт

одоо ямар байна вэ?

Бэрхшээл Сайн тал

Бэрхшээлийг шийдэхийн тулд бид юу

хийж болох вэ?

1 2 3 4 5 6 7 8 9 10

Алхам 2: Хэлэлцүүлэг хийх

Үйл ажиллагаа 2: Үнэлгээний арга зүй боловсруулах аргачлалын дагуу ажиллах

Алхам 1: Сургалтын хөтөлбөрөөс нэг суралцахуйн зорилт сонгон авч мэдлэг, ойлголт,

чадвар, хандлага талаас нь хүснэгтлэн ангилна.

Хүснэгт 1

Page 2: bagsh.itpd.mn › fayluud › TNU-4.pdf 1 2 3 4 5 6 7 8 9 10 хийж болох вэ?Үнэлгээний нэн чухал зорилго бол суралцагчийн суралцахуй,

2

Суралцахуйн зорилт:

Мэдлэг Чадвар

Алхам 2: Үнэлгээний арга зүй (зорилт, шалгуур, ажлын хуудас, рубрикийн аль нэгийг

сонгон даалгавар, үнэлэх аргачлал) боловсруулах

Унших материал

ҮНЭЛГЭЭНИЙ ТУХАЙ ОЙЛГОЛТ

o Үнэлгээ нь сургалтын үйл явцын нэг хэсэг бөгөөд багш, сурагчид хөтөлбөрийн

зорилго, зорилтыг хэрхэн хэрэгжүүлж байгааг дүгнэж буй үйл явц.

o Үнэлгээ бол ахиц дэвшлийг дүгнэхээс гадна хэрхэн өөрчилж, хөгжүүлэх вэ гэдгийг

тодорхойлно.

o Үнэлгээг багш бүтээлчээр ашиглах хэрэгтэй.

Үнэлгээний нэн чухал зорилго бол суралцагчийн суралцахуй, багшийн заах арга

зүйг сайжруулахад оршино. Учир нь багш, суралцагчийн аль алинд нь хүлээн авч

байгаа мэдээлэлд хариу үйлдэл үзүүлдэг. Энэ утгаараа, сургуулиуд нь үнэлгээний

мэдээллийг хэрхэн цуглуулж, дүн шинжилгээ хийж, түүнийгээ үнэлгээний зорилгод

хэрхэн үр ашигтайгаар нийцүүлэх вэ гэдэг тал дээр сайтар тунгаах хэрэгтэй юм.

(Шинэ Зеландын сургалтын хөтөлбөрөөс)

Үнэлгээ бол зүгээр нэг тест биш,

тодорхой, хэмжигдэхүйц, гүйцэтгэлд

суурилсан, бодитой, даалгаврын

сонголттой байх ёстой.

(“Гүйцэтгэлд суурилсан үнэлгээ” номоос)

Үнэлгээ нь суралцахуй,

багшлахуй болон сургалтыг

удирдан чиглүүлж байдаг

тасралтгүй үйл ажиллагаа.

Суурь боловсролын сургалтын цөм хөтөлбөрийн хэрэгжилтийн үнэлгээ нь

сурагчийн хөгжлийн явцыг бодитойгоор тодорхойлон тэдний хөгжиж, төлөвших үйл

явцыг нь дэмжих, сургалтын явц, үр дүнд шинжилгээ хийж, сургалтын чанар, үр

дүнг сайжруулах зорилготой. (Суурь боловсролын сургалтын цөм хөтөлбөрөөс)

Үнэлгээ нь сургалтын үйл явцын нэг хэсэг бөгөөд багш, сурагчид хөтөлбөрийн

зорилго, зорилтыг хэрхэн хэрэгжүүлж байгааг дүгнэж буй үйл явц. Үнэлгээ бол

ахиц дэвшлийг дүгнэхээс гадна хэрхэн өөрчилж, хөгжүүлэх вэ гэдгийг

тодорхойлно. (БДБ-ын ТНУ-ны сургалтын цөм хөтөлбөрөөс)

Page 3: bagsh.itpd.mn › fayluud › TNU-4.pdf 1 2 3 4 5 6 7 8 9 10 хийж болох вэ?Үнэлгээний нэн чухал зорилго бол суралцагчийн суралцахуй,

3

o Үнэлгээний зорилт: Юуг үнэлэх вэ?

o Үнэлгээний шалгуур: Яаж, юугаар илрүүлэх вэ? гэсэн асуултаар хөтлөгдөнө.

o Цөм хөтөлбөрт Суралцахуйн зорилт тус бүр дээр үнэлгээний зорилт болон

шалгуурыг гаргаж өгсөн.

Үнэлгээний шалгуур

o Үнэлгээний шалгуур нь сурагч бүрийг үнэлэх хэмжүүр юм.

o Сурагч бүр үнэлгээний тодорхой шалгуурыг хангаж байгаа эсэхийг голлон

анхаарах бөгөөд бусадтай харьцуулж үнэлэхгүй.

o Үнэлгээ нь сургалтын хөтөлбөрийн зорилго, зорилтыг хэрэгжүүлснээр хүрэх үр

дүнг үнэлэхэд чиглэсэн байх

o Үнэлгээний зорилт нь хэмжигдэхүйц хэрэгжилтийг тодорхой шалгуурын дагуу

үнэлдэг байх

o Үнэлгээ нь бодит баримт нотолгоонд тулгуурласан, шударга байх

o Үнэлгээ нь сургалтын үндсэн бүрэлдэхүүн хэсэг байх

o Үнэлгээ нь сурагчдын ахиц амжилтыг дэмжин цаашид хөгжих боломжийг хангасан

байх

Үнэлгээний хэрэгсэл: Рубрик (Rubric)

Рубрик нь хүссэн үр дүнд хүрэхийн тулд суралцагчийн эзэмших ѐстой мэдлэг, чадвар,

хандлагын жагсаалт.

Рубрик нь хийж, шүүн тунгааж, үнэлж дуусгасан ажлын чухал хэсгүүдийг тодорхойлох

категориудын багц үзүүлэлт юм. Категори буюу багц шалгуур бүр нь тухайн ажил ямар

шалгууруудыг хангаад ямар түвшинд очиж хэдэн оноо авсан байх ѐстой вэ? гэсэн

үзүүлэлтүүдийг багтаадаг.

Рубрикийг чанарын үнэлгээнд голлон хэрэглэдэг. Рубрик нь багшийн хувьд сурагчдын

эзэмших мэдлэг, чадвар, хандлагыг төлөвлөх, түүний амжилтыг тогтмол хянахад

туслах хүснэгт байдаг. Мөн нэг үйл ажиллагаа хэрэгжүүлэх, тодорхой ээлжит болон

нэгж хичээлийн үр дүнг тодорхойлох, үр дүн тус бүрийн үнэ цэнийг тогтоох, хүрсэн

амжилтыг бүртгэх арга хэрэгсэл юм.

Рубрик нь дор хаяж 3 түвшинг тодорхойлсон шалгууртай байх бөгөөд түвшин бүр нь

өөрийн гэсэн багц шалгууртай байна.Рубрикийн босоо шугам- Шалгуурууд, Хэвтээ

шугам- Чанарын түвшинг илэрхийлнэ.

Рубрикийн төрлүүд:

1. Аналитик рубрик: Энэ рубрик нь гарах бүтээгдэхүүн болон үйл явцын хэсэг тус

бүр эсвэл тодорхой зүйлийг олон баганаар дүрсэлдэг.

2. Дараалсан рубрик: Рубрикийг сургалтын нэг үр дүнгийн ахицыг тасралтгүй

харахын тулд хэрэглэдэг. Жишээ нь, тухайн сурагчийн долоо хоног бүрийн

ахицыг тооцож тэмдэглэл хөтөлнө.

3. Үйл явцын рубрик: Сурагчдын гүйцэтгэсэн даалгаврын тайлбар, гүйцэтгэл,

төлөвшил, хандлагыг оноожуулахад хэрэглэнэ. Жишээ нь, манлайлал, багаар

ажиллах чадвар гэх мэт.

Рубрик боловсруулах зөвлөмж:

o Эхлээд хүмүүсийн боловсруулсан рубрикийг анхааралтай судлах

o Босоо чиглэлийн баганы эхний мөрөнд сурлагын өндөр түвшинг бичих бөгөөд

дор хаяж 3 шалгуур байх

Page 4: bagsh.itpd.mn › fayluud › TNU-4.pdf 1 2 3 4 5 6 7 8 9 10 хийж болох вэ?Үнэлгээний нэн чухал зорилго бол суралцагчийн суралцахуй,

4

o Нэгж хичээлийн рубрикийг зохиохдоо ээлжит хичээл бүрээр эзэмших

чадваруудыг багтаасан байх

o Рубрик нь сурагчдад нэгж хичээлийн хуваарь, сэдэв, болон суралцахуйн хүрээ

болж өгөх учир сургалт эхлэхийн өмнө тэдэнд танилцуулах

o Шалгуураа шинжлэх ухааны хувьд оновчтой, бүх суралцагчдын хүрэх

боломжтой түвшин бүрт тохирсон үгээр бичих

o Шалгуур жишиг даалгавартаа тохирч байгаа эсэхийг шалгах

o Өөрийн боловсруулсан рубрикийг сургалтад хэрэглэхээс өмнө сурагчид, багш

нар, эцэг эхтэй ярилцах

o Зарим тохиолдолд сурагчидтайгаа хамтран рубрикаа боловсруулсанаар

тэдний хөгжилд дэмжлэг болно.

Рубрикийн жишээ: Нийгэм, нийгмийн харилцаа-X анги:

Даалгавар 3: Дараах статистик мэдээлэлд (эх сурвалж. ЦЕГ. 2015 оны гэмт хэрэг,

захиргааны зөрчлийн нөхцөл байдлын тухай мэдээлэл:

https://www.police.gov.mn/media/Statistic_medee/Taniltsga-16.01.10.pdf) дүн шинжилгээ

хийгээд, үр дүнг тайлбарлан, нэгтгэн дүгнээрэй.

Статистик мэдээ 1.

Бүртгэгдсэн гэмт хэргийн

ангилал

Тоо (2014) Хувь (тооцно уу) Тоо (2015) Хувь (тооцно уу)

Хөнгөн гэмт хэрэг 13057 13487

Хүндэвтэр гэмт хэрэг 11951 12127

Хүнд гэмт хэрэг 1781 1628

Онц хүнд гэмт хэрэг 529 515

Нийт

Статистик мэдээ 2.

Илрүүлсэн гэмт хэргийн

ангилал

Тоо (2014)

(тооцно уу)

Хувь Тоо (2015)

(тооцно уу)

Хувь

Хөнгөн гэмт хэрэг 60.9 64.1

Хүндэвтэр гэмт хэрэг 54.9 58.9

Хүнд гэмт хэрэг 67.2 72.9

Онц хүнд гэмт хэрэг 88.0 91.9

Статистик мэдээ 3.

N Гэмт хэргийн төрлөөр Хувь

1 Хулгайн гэмт хэрэг 33.0

2 Бусдын бие махбодид гэмтрэл учруулах 29.1

3 Бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах 7.4

Page 5: bagsh.itpd.mn › fayluud › TNU-4.pdf 1 2 3 4 5 6 7 8 9 10 хийж болох вэ?Үнэлгээний нэн чухал зорилго бол суралцагчийн суралцахуй,

5

4 Танхайрах 5.7

5 Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг 5.0

6 Бусдын эд хөрөнгийг дээрэмдэх 1.9

7 Бусдын эд хөрөнгийг завших, үрэгдүүлэх 1.2

8 Бэлгийн (хүчиндэх) 1.0

9 Бусдын эд хөрөнгийг булаах 0.8

Дээрх даалгаврыг үнэлэх рубрик

Шалгуур Хангалттай сайн Дундаж Дэмжлэг

шаардлагатай

Статистик

боловсруулалт

хийж буй байдал

Гэмт хэргийн хувийн жин,

тоог зөв тооцоолсон,

Гэмт хэргийн тархалт,

илрүүлэлтийн талаар зөв

дүгнэсэн,

Гэмт хэргийн хувийн жин,

тоог бүрэн зөв

тооцоолоогүй,

Гэмт хэргийн тархалт,

илрүүлэлтийн талаар

дүгнэлт хийхлдээ алдаа

гаргасан,

Гэмт хэргийн хувийн

жин, тоог тооцоолоогүй,

эсвэл бүгд алдаатай,

Гэмт хэргийн тархалт,

илрүүлэлтийн талаар

дүгнэлт хийж чадаагүй

Нөлөөлөх хүчин

зүйлсийг

тодруулах,

бүлэглэх

Гэмт хэрэгт нөлөөлөгч

хүчин зүйлсийг оновчтой

нэрлэсэн,

Нөлөөлөгч хүчин

зүйлсийг оновчтой

бүлэглэсэн

Гэмт хэрэгт нөлөөлөгч

хүчин зүйлсийг нэрлэсэн

нь дутуу эсвэл үндэслэл

муутай,

Нөлөөлөгч хүчин зүйлсийг

дутуу эсвэл үндэслэл

муутай бүлэглэсэн

Гэмт хэрэгт нөлөөлөгч

хүчин зүйлсийг

нэрлээгүй эсвэл

үндэслэл буруу,

Нөлөөлөгч хүчин

зүйлсийг бүлэглээгүй

Гэмт хэргийг

бууруулах талаар

өөрийн санаа

дүгнэлт бичих

Дэвшүүлсэн дүгнэлт нь

дүн шинжилгээний үр

дүнд тулгуурласан

Нийгмийн шударга ѐс,

хүнлэг ѐс, хүний эрхийн

үнэт зүйлсийн агуулгад

дүгнэлтийг тулгуурлан

гаргасан

Дэвшүүлсэн дүгнэлт нь дүн

шинжилгээний үр дүнгийн

заримд тулгуурласан

Нийгмийн шударга ѐс,

хүнлэг ѐс, хүний эрхийн

үнэт зүйлсийн агуулгатай

дүгнэлтийг зарим талаар

холбосон

Дэвшүүлсэн дүгнэлт нь

дүн шинжилгээний үр

дүнд тулгуурлаагүй

Нийгмийн шударга ѐс,

хүнлэг ѐс, хүний эрхийн

үнэт зүйлсийн

агуулгатай дүгнэлтийг

холбоогүй

Дэвшүүлсэн санаа логик

зөрчилтэй, алдаатай

Үнэлгээний хэрэгсэл: Ажлын хуудас

Суралцах үйлийн хөтөч

Сурагчийн эмх цэгцтэй, ойлгомжтой, агуулгын уялдаа холбоо бүхий ажлын талбар

Сурагч өөрийн суралцахуйгаа үнэлэх хуудас

Сурагчийн дэвтэр

Багшийн хичээлийн төлөвлөлт, төлөвлөлтөө үнэлэх хэрэгсэл

Багшлахуй, суралцахуйн хөтөч сургалтын хэрэглэгдэхүүн Тавигдах шаардлага:

Сурагчийн нас, сэтгэл зүйн онцлогт тохирсон

Page 6: bagsh.itpd.mn › fayluud › TNU-4.pdf 1 2 3 4 5 6 7 8 9 10 хийж болох вэ?Үнэлгээний нэн чухал зорилго бол суралцагчийн суралцахуй,

6

Хүүхдийн суралцахуйн хөгжлийг дэмжихүйц

Ажиллах заавар нь тодорхой, зураг болон бусад эх сурвалжууд нь харагдахуйц, олон талаас нь нягтлан судалж, тайлбарлаж болохуйц

Даалгаварууд нь танин мэдэхүйн түвшинг баримжаалсан, шинжлэн судлах үе шатуудаар төлөвлөгдсөн байх

Ажлын хуудасны жишээ (Соѐл бүлэг-X анги)

Хичээлийн сэдэв:

Сурагчийн нэр Анги:

Даалгаврыг гүйцэтгэх санамж:

Энэхүү ажлын хуудас нь сурагч таны суралцахуйн хөтөч, ажлын дэвтэр тул

даалгаврын өгөгдөл, гүйцэтгэх хугацааг сайтар баримтлан ажиллаарай.

Тэмдэглэл бичих хэсэгт өөрийн санаа бодол, эргэцүүлэл, дүгнэлтээ бичихдээ аль

болох үндэслэл, нотолгоотой бичээрэй.

Тухайн даалгаврын хариултыг бичихдээ өгөгдсөн зайг баримтална гэдгийг

анхаараарай.

Даалгавар 1: Дараах зургийг ажиглан зураг тус бүрийн утга санаа, илэрхийлж буй

бэлгэдлийг тайлбарлан бичээрэй.

Тайлбараа бичих хэсэг

Даалгавар 2: Дараах ойлголтуудын багтаамжийн харилцааг зөв илэрхийлсэн бүдүүвч

зургуудыг олж, тус бүрийн үндэслэлийг тайлбарлаарай.

1. Соѐл, ойрадын бэр гуйх ѐсон, монголчуудын соѐл, Ойрадын соѐл,

2. Соѐл, нүүдэлчдийн соѐл, суурин соѐл, ардын соѐл

Зураг № 1. Зураг № 2. Зураг №3.

Үндэслэл тайлбар:

1. Соѐл, ойрадын бэр гуйх ѐсон, монголчуудын соѐл, Ойрадын соѐл гэсэн ойлголтуудын

Page 7: bagsh.itpd.mn › fayluud › TNU-4.pdf 1 2 3 4 5 6 7 8 9 10 хийж болох вэ?Үнэлгээний нэн чухал зорилго бол суралцагчийн суралцахуй,

7

багтаамжийн харилцааг зөв илэрхийлсэн бүдүүвч зураг № ...

Үндэслэл:

.......................................................................................................................................

.......................................................................................................................................

.......................................................................................................................................

2. Соѐл, нүүдэлчдийн соѐл, суурин соѐл, ардын соѐл гэсэн ойлголтуудын багтаамжийн

харилцааг зөв илэрхийлсэн бүдүүвч зураг № ...

Үндэслэл:

.......................................................................................................................................

.......................................................................................................................................

.......................................................................................................................................

Даалгавар 3: Дараах мэдээллийг уншаад өгөгдсөн асуултын дагуу өөрийн бодлоо бичиж,

бусадтай саналаа солилцоорой.

Хүмүүжлийн тухай яриа

Хүүхдийг төрөнгүүт л, хөл гарыг хөдлөнгүүт чилээгээ гаргах зав өгөлгүйгээр өлгийдэж хүлдэг.

Толгойгоо хөдөлгөх боломжгүй орооно. Хөлийг нь хөдлөх боломжгүйгээр хүлнэ. Ингэж өөрийгөө боож

багласнаар хүүхэд ямар ч хөдөлгөөнгүй болдог. Хүүхэд амьсгалж чадаж байгаад бид түүнийг азтай

юм л даа гэж хэлнэ. Тэр ч бүү хэл өлгийдүүлсэн хүүхэд хажуу тийш амаа барьж чадахгүй. Сүлсээ

урсгана. Ингэж сүлсээ яаж урсгах ч учраа олохгүй тул ямар ч эрх чөлөөгүй хүлэгдсэний баримт.

Эхийн гэдсэн дотор удаан атиралдаж байсан хүүхэд төрөнгүүт хөл гараа хөдөлгөх хүсэлтэй байдаг.

Дөнгөж төрөөд л хөдөлж эхлэхэд өлгийдөж хөдөлгөөнийг нь зогсооно. Ингэж өлигийдсэн хүүхэд огт

хөдөлгөөнгүй.

... Өлгийдөлт нь хүүхдийн хөгжилд хэрхэн саад болдог вэ? Тэдний мэдрэмжүүд зөвхөн өвдөхийг

мэдэрнэ. Тиймээс тэд тэвчээр алдан уйлдаг. Тэдний хамгийн анхны хэл уйлах мөн үү? Төрөхөөсөө

эхлээд хүүхдийн уйлахыг бид мэднэ. Түүний дараа тэднийг өлгийдэж хүлнэ. Энэ хамгийн анхны

зовоох ажлын эхлэл. Хэрвээ таныг хүүхэд шиг өлгийдвөл түүнээс ч чанга чарлан уйлна шүү дээ.

Хаанаас ийм ухамсаргүй зан заншил гаралтай вэ? Энэ бол натурын эсрэг зан заншил. ... Хэрвээ

чөлөөтэй бол хүүхдэд үргэлж анхаарлаа хандуулах шаардлагатай. Гэтэл өлгийдсэн хүүхдийг хаа ч

юм нэг буланд хэдий хугацаагаар ч орхих боломжтой. ... Яагаад хүүхэд уйлдаггүй вэ гэхээр бүх хүч

барагдсан тул!

Ж.Ж.Руссо. Эмил буюу хүмүүжлийн тухай. Философийн мэдээ. 2009

Ж.Ж Руссогийн санааг Ф.Ницшегийн хэлсэн үгтэй харьцуулан бичиж ярилцаарай.

Ж.Ж Руссогийн хэлэх гэсэн гол санаа Ф. Ницшегийн үг

“Анх албадан олгож байсан ѐс суртахуун удалгүй

заншил, дараа нь сайн дураар дагаж мөрдөх ѐс

болж тогтоод эцэст нь төрөлхийн зан мэт болдог”

Миний бодол:

Page 8: bagsh.itpd.mn › fayluud › TNU-4.pdf 1 2 3 4 5 6 7 8 9 10 хийж болох вэ?Үнэлгээний нэн чухал зорилго бол суралцагчийн суралцахуй,

8

Даалгавар 4: Дараах өгөгдлийг уншаад Вен диаграмаар харьцуулалт хийн өөрийн үзэл

бодлоо нотолгоонд үндэслэн бичээрэй.

Үзэл бодол 1. Үзэл бодол 2. Үзэл бодол 3.

Шинэ зууны хүн төрөлхтний

соѐлын зорилго, хөгжлийн

хандлага нь сонголтын эрх,

хүний хөгжилд чиглэж байна.

Манай орны соѐл нь өнөөдөр

битүү хаалттай орон зай байхаа

больж, соѐлын өргөн айлсалт,

улс үндэстэн хоорондын

харилцаа, мэдээлэл технологийн

харилцаа бүх талаар нээлттэй

болж, оюуны үнэт зүйлсээ

сэргээж, улам бүр өргөжиж

байна. Манай ард түмэн өдрөөс

өдөрт боловсорч, соѐлжиж, цаг

үеийн мэдлэг, мэдээллээс

хоцрохгүйг илүүд үздэг болов.

Хамгийн наад захын жишээ л

гэхэд биеэ авч яваа байдал,

гудамжинд байрлуулсан хогийн

савандаа хог цаасаа хийгээд

хэвшчихсэн гэх мэт.

Манай орны соѐл агуулга

хэлбэрийн хувьд гадны соѐлын

загвараар хөгжих болж, өөрөө

өөрөөрөө байх, өөрийн чөлөөт

сэтгэлгээний сонголтыг

хэрэгжүүлэх чадамжаа алдсаар

байна. Соѐл, оюун санааны

амьдралд шоу урлаг, үзвэр

цэнгүүний бизнес давамгайлах

болов. Хямд чанаргүй, үнэ

цэнэгүй, агуулгагүй бүхнээр

өөрийгөө дүүргэсэн хүмүүн

өнөөдөр араатан авиртай болж,

гэмт хэргийн эзэн болсоор байна.

Хүний ухамсрыг соѐлын аргаар

энэ мэтчилэн угаах нь хүний мөс,

нийгмийн ѐс, үндэстний яс эвдрэх

нөхцөлийг бүрдүүлсээр байна.

Улс түмний хөгжлийн

шалгуур, амьд үлдэх тулгуур

хүчин зүйл нь тухайн ард

түмний соѐлын үнэт зүйл юм

гэдгийг эрдэмтэн судлаачид

ч, бодит амьдрал ч батлаад

байх шиг. Иймээс ирээдүйд

улс түмнүүдийн, бидний

амьд үлдэх, оршин тогтнох

эсэх нь бидний нэгдмэл үзэл

бодол, итгэл үнэмшил,

Монгол соѐлын үнэт зүйлээс

ихээхэн шалтгаалах болоод

байна.

Миний үзэл бодол:

Дээрх даалгаврыг үнэлэх аргачлал

Жишиг даалгавар 1: Ажлын хуудасны гүйцэтгэлийг үнэлэх аргачлал:

Шалгуур Хангалттай сайн Дундаж

Дэмжлэг

шаардлагатай

Даалгавар 1: Өгөгдсөн зургийг ажиглан зураг тус бүрийн утга санаа, илэрхийлж буй бэлгэдэлийг

соѐлын бүтэцтэй холбогдох тулгуур ойлголтууд, соѐлын үзэгдлүүдийг судалсан онолын үзэл

1

2 3

Page 9: bagsh.itpd.mn › fayluud › TNU-4.pdf 1 2 3 4 5 6 7 8 9 10 хийж болох вэ?Үнэлгээний нэн чухал зорилго бол суралцагчийн суралцахуй,

9

баримтлалуудад тулгуурлан тайлбарлах

Тулгуур ойлголтын утга

холбогдлыг илрүүлэх

Зураг тус бүрийн утга

санаа, илэрхийлж буй

бэлгэдлийг соѐлын

ойлголтуудад

тулгуурлан

илэрхийлсэн

Ойлголтуудыг зурагтай

холбон тайлбарлаж

чадаагүй, харилцан

хамаарлыг бүрэн

гаргаагүй

Соѐлын бүтцийн тулгуур

ойлголтуудын заримыг

нь тодорхойлсон

Тулгуур ойлголтуудыг

дутуу нэрлэж,

харилцан хамаарлыг

ойлгон илэрхийлээгүй

Даалгавар 2: Ойлголтуудын харилцан хамаарлыг зөв илэрхийлсэн бүдүүвч зургуудыг олж, тус

бүрийн үндэслэлийг тайлбарлах

Ойлголтуудын

багтаамжийн

харилцааг зөв

илэрхийлсэн бүдүүвч

зургуудыг зөв сонгож,

оновчтой тайлбар хийх

Ойлголтуудын

багтаамжийн

харилцааг зөв

илэрхийлсэн бүдүүвч

зургуудыг зөв сонгож,

оновчтой тайлбар

хийсэн

Ойлголтуудын

багтаамжийн харилцааг

зөв илэрхийлсэн нэг

бүдүүвч зургийг зөв

сонгож, оновчтой

тайлбар хийсэн

Ойлголтуудын

багтаамжийн

харилцааг зөв

илэрхийлсэн бүдүүвч

зургуудаас нэгийг ч зөв

сонгоогүй, тайлбар

оновчтой бус

Даалгавар 3: Мэдээллийг уншаад өгөгдсөн асуултын дагуу өөрийн бодлоо бичиж, бусадтай саналаа

солилцох

Мэдээлэлд дүн

шинжилгээ хийж

соѐлын бүтэц, үзэгдэл

үйл явдалтай холбон

тодорхойлох

Соѐлын үзэгдэл үйл

явдлыг

тодорхойлохдоо Ж.Ж

Руссогийн санааг

Ф.Ницшегийн үгтэй

харьцуулан оновчтой

тайлбарласан, өөрийн

санаагаа тусгаж

чадсан

Уншсан мэдээллээ

сайн ашигласан

Соѐлын үзэгдэл үйл

явдлыг тодорхойлохдоо

Ж.Ж Руссогийн санааг

Ф.Ницшегийн үгтэй

харьцуулан өгөгдсөн

асуултын дагуу өөрийн

бодлоо бичээгүй

Уншсан мэдээллийг

ашигласан хэдий ч

мэдээлэлд үндэслэн

тайлбарлаж чадаагүй.

Мэдээлэл, эх

сурвалжийн утга

санааг бүрэн ойлгооүй

Өөрийн гаргасан санаа

оновчгүй.

Даалгавар 4: Өгөгдлийг уншаад харьцуулалт хийх, өөрийн үзэл бодлоо нотолгоонд үндэслэн

тайлбарлах

Судалсан мэдээллийг

харьцуулах, өөрийн

үзэл бодлоо

нотолгоонд үндэслэн

тайлбарлах

Соѐлын талаарх

ялгаатай үзэл бодлыг

ойлгон унших, Вен

диаграмаар

харьцуулалт хийж,

өөрийн үзэл бодлоо

нотолгоонд үндэслэн

тайлбарласан

Соѐлын талаарх

ялгаатай үзэл бодол тус

бүрийг өөрийн үгээр

тайлбарласан зөвхөн

нэг талыг харьцуулсан,

өөрийн үзэл бодлоо

нотолгоонд үндэслэн

тайлбарлаагүй.

Соѐлын талаарх үзэл

бодлуудын утга санааг

сайн ойлгоогүй, Вен

диаграмаар

харьцуулалт хийгээгүй,

өөрийн үзэл бодлоо огт

тайлбарлаагүй.

Page 10: bagsh.itpd.mn › fayluud › TNU-4.pdf 1 2 3 4 5 6 7 8 9 10 хийж болох вэ?Үнэлгээний нэн чухал зорилго бол суралцагчийн суралцахуй,

10

Үнэлгээ

Үнэлгээ нь юу сурсныг тогтоох үйл явц юм. Үнэлгээний хоѐр хэлбэр байдаг.

Форматив үнэлгээ

Эцсийн үнэлгээ -Summative assessment

Суралцах үйл ажиллагааны турш хийгддэг.

Суралцах үйл ажиллагааны тодорхой үеийн төгсгөлд

хийгддэг.

Суралцахуйн төлөөх үнэлгээ. Үнэлгээний хэрэгслэлүүд

Үнэлгээний хоѐр хэлбэрт төрөл бүрийн

хэрэгслэлүүдийг ашиглаж болно.

Ашиглагдсан арга нь тухайн үнэлгээ форматив

эсвэл эцсийн болохыг тодорхойлно.

Сурсныг үнэлэх үнэлгээ .

Форматив үнэлгээ нь сурагч цаг хугацааны тухайн эгшинд сурагч юу мэдэж, хийж чадаж байгааг тогтоосноор сурагчын ойлголтын түвшинг тогтоодог. Ингэснээр форматив үнэлгээ нь дараах боломж олгоно:

Сурагчдад үр дүнтэй эргэн дүгнэлт(фийдбак) өгөх

Үнэлгээний үр дүнд үндэслэн багшлах үйл ажиллагаанд өөрчлөлт оруулах

Үнэлгээ нь сэдэл болон өөрийгөө хүндлэхэд асар их нөлөөтэйг хүлээн зөвшөөрөх, эдгээр нй суралцах ү.а-д чухал нөлөөтэй.

Хоѐр хэлбэр яагаад чухал вэ?

Эцсийн үнэлгээ нь сурагчид мэдээлэл өгөөд зогсохгүй тухайн хичээлийг засан түвшинд хэр зэрэг эзэмшсэн талаарх мэдээллийг багш, эцэг эхэд өгнө. Эцсийн үнэлгээ нь хүлээн зөвшөөрөгдөхүйц хэлбэрийн мэдээллээр хангадаг бөгөөд тэдгээрийг дараах зүйлд ашиглах боломжтой:

дараагийн шатан дахь сурган хүмүүжүүлэгчид, ажил олгогчид сонголт хийх, эсвэл сурагчдыг зөв сонголт хийхэд нь чиглүүлэх, зөвлөх

улс, муж, сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийг хянан, шинжлэх.

Сурагчдад өөрсдийн суралцах үйл ажиллагаандаа идэвхтэй оролцох боломж олгоно.

Сурагчдад өөрсдийгөө үнэлэх, хэрхэн сайжрах талаар ойлгох чадварыг хөгжүүлнэ.

Эргэн мэдэгдсэн дүгнэлт(feedback)-ийг ашиглах үндэслэл болно.

Хоѐр хэлбэрийн ялгаа.

Сурагчдын хүрсэн амжилтуудыг харьцулах боломж олгоно.

Үндэсний хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөх зэрэглэлд нэг удаагийн эсвэл байнгын сургуульд суурилсан үнэлгээ эсвэл хөндлөнгийн үнэлгээг ашиглах боломж олгоно.

Форматив үнэлгээний үр дүн нь чанарын болон тоон, үсгэн хэлбэрээр илэрч болно.

Сурагчдын үзүүлж буй ахиц дэвшлийг суралцах ү.а-ны явцад сурагчидтай хамтарч боловсруулсан амжилтын шалгуурын дагуу илтгэн мэдээлж болно.

Эцэг эх болон оролцогч талуудад мэдээлж

тайлагнах

Эцсийн үнэлгээний үр дүн нь үсэг, тоо, үнэлгээ гэх мэт үндэсний хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн байдлаар илэрхийлэгдэнэ.

Үр дүн нь сурагчдын хүрсэн амжилтыг харуулсан хэлбэрээр илэрхийлэгдэн мэдээлэгдэж болно.

Page 11: bagsh.itpd.mn › fayluud › TNU-4.pdf 1 2 3 4 5 6 7 8 9 10 хийж болох вэ?Үнэлгээний нэн чухал зорилго бол суралцагчийн суралцахуй,

11

Үнэлгээний хэрэгслэлүүд

Эдгээр нь

Гэрлэн дохио, хуруун дохио, санал хураалт, асуулт тавих, таавар г.м өргөн хүрээг хамарсан байдаг бөгөөд юу ойлгосон, юуг хараахан эзэмшиж амжаагүй, юуг буруу

ойлгосон зэргийг хичээлийн явцад багшид түргэн хугацаанд мэдэгдэх зорилгоор байнга ашиглагддаг

Дараах хэлбэрүүд форматив болон эцсийн үнэлгээнд хоѐуланд ашиглагддаг

Практик судалгаа сэдвийн судалгаа эрэл хайгуул

судалгаа багц гүйцэтгэл товчлол практик даалгавар

дэлгэрэнгүй хариулттай шалгалт олон сонголттой тест шалгалт.

Форматив үнэлгээ болон эргэн дүгнэхийн ач холбогдол

Дараагийн шатанд зориулж суралцагчийн ойлголтыг өөрчилнө

Эргэн дүгнэх –Feedback

Эргэн дүгнэлтийг ашиглах нь суралцахуйн төлөөх

үнэлгээний хувьд дараах 2 хэлбэрээр чухал хэсэг болдог.

Суралцахуйн шинэ хэрэгцээг биелүүлэхийн тулд багшийн хариу үйлдлийг өөрчилнө – багшлах үйл ажиллагаанд өөрчлөлт оруулах.

Аливаа Суралцах үйл ажиллагаа болон үнэлгээний өмнө сурагч амжилт ямар байх вэ гэдгийг мэдсэн байх хэрэгтэй. Шинжүүр нь:

Багш өгсөн

Ангиараа хамтран зохиох

Хөтөлбөрийн баримт бичгээс авсан байж болно.

Юун дээр эргэн дүгнэлт хийхийг хэрхэн мэдэх вэ?

Үр ашигтай байхын тулд эргэх

дүгнэлт нь суралцагчийн суралцахуйн зорилготой

шууд холбогдох ѐстой. Тэд юунд хэрэхээр зорьж

байна вэ? Суралцахуйн зорилгыг

тодорхой болгон амжилтын шинжүүрийг ойлгомжтой

тодорхойлсон байх шаардлагатай.

Аливаа үнэлгээг хийхийн өмнө багш нар тэдний мэргэжлийн бэлтгэл дараах зүйлийг агуулсан гэдэгт итгэлтэй байх ѐстой:

Бусад багш нартай харилцах туршлага

тохирцын талаарх ойлголт

найдвартай байдлын талаарх ойлголт

Шуурхай эргэн дүгнэлт нь сайжралыг олгодог

Бид яагаад эргэн дүгнэлт(feedback) хийдэг

Алдаа нь суралцах боломж гэж харахуйц эрсдлийн орчин

Page 12: bagsh.itpd.mn › fayluud › TNU-4.pdf 1 2 3 4 5 6 7 8 9 10 хийж болох вэ?Үнэлгээний нэн чухал зорилго бол суралцагчийн суралцахуй,

12

Шуурхай хийсэн эргэн дүгнэлт нь маш хүчтэй идэвхжүүлдэг

Сурагчдын насан турш суралцах ур чадварыг хөгжүүлэхийг дэмждэг

вэ?

Суралцах циклийн явцад ахиц гаргах мөн зорилго болон

хүрсэн үр дүн хоѐрын хоорондох заагийг ойртуулах

үүсгэдэг.

Сурагчдыг өөрсдийн суралцах арга зам бүхий хувь хүн болгон хөгжүүлдэг

Суралцагчаас нарийвчилсан хэмжилтүүд хийхийг хүсэхээс зайлсхийдэг хэдий ч тохируулга хийх болгоны дараа тодорхой хөгжүүлэлт хийх боломж олгодог.

Аман фийдбак болон чиглэл өгөх

Медал болон зорилго

Хоѐр од нэг хүсэл

1st параграфийг тэмдэглэх

Чеклистийн дагуу бие биенээ үнэлэх

Бид эргэн дүгнэлтийг хэрхэн хийдэг вэ?

Аман дүгнэлтээс эхлэн тест

хүртэл эргэн дүгнэх олон арга, хэрэгслэлүүд байдаг.

Амжилтад хүрсэн хэсгүүдийг тэмдэглэх жагсаалт

Хэдийг зөв болгох шаардлагатайг заах гэхдээ алийг нь гэдгийг хэлэхгүй

Хариулт болон процессийг загварчлах

Дэлгэрэнгүй танилцахыг хүсвэл …

http://www.journeytoexcellence.org.uk/resourcesandcpd/biographies/biogdylanwiliam.asp

Black P, Harrison C, Lee C, Marshall B, Wiliam D (2004) Assessment for learning- putting it into practice. Buckingham, UK: Open University Press. Harlen W (2005) Trusting teachers’ judgement: research evidence of the reliability and validity of teachers’ assessment used for summative purposes. Research Papers in Education. Vol 20 (3) p 297-313. Hughes M (2001) ed. Brighouse T. Strategies for closing the learning gap. Stafford, Network Educational Press. McLean A (2003) The Motivated School, London, Sage Publications, Organisation for Economic Co-operation and Development [OECD] (2005) Formative Assessment Improving Learning in Secondary Classrooms: OECD 2005. Shepard L A (2008) Formative assessment: Caveat Emptor p 279-303, in The Future of Assessment, Dwyer C A (Ed), p.263-278. Lawrence Erlbaum: Routledge.

Task Group on Assessment and Testing (1987) National Curriculum Task Group on Assessment and Testing: A Report. London: Department of Education and Science.

Эх сурвалж: Монгол Кембреджийн үнэлгээний сургалтын гарын авлагааас ашиглав.