28
Генийн харилцан үйлчлэл. Аллель бус генүүдийн харилцан үйлчлэл

Biol l 4

Embed Size (px)

Citation preview

Page 1: Biol l 4

Генийн харилцан үйлчлэл. Аллель бус генүүдийн

харилцан үйлчлэл

Page 2: Biol l 4

ГЕНИЙН ХАРИЛЦАН ҮЙЛЧЛЭЛ Ген нь давамгайлах, ноёлогдох , бие биеэсээ үл

хамааран удамших , нэг шинж тэмдэг нэг генээс хамаарч удамшиж байгаа зэрэг нь генийн талаар тодорхой ойлголт өгч байна.

Үнэн чанартаа бид амьд бие махбодийн шинж тэмдэг ба генийн харьцаа ихэнхдээ тун төвөгтэй нарийн байдаг.

Ген хэдийгээр биеэ даасан нэгж байдлаар удамших боловч, тэдгээрийн харилцан үйлчлэл нь тун нарийн бас олон янз байна.

Ихэнх шинж тэмдэг өөр өөр локуст орших хэд хэдэн генийн харилцан үйлчлэлээр илэрч байдаг..

Page 3: Biol l 4

АЛЕЛЛЬ ГЕНҮҮД

Нэг шинжийг бүрдүүлэхэд оролцож байгаа хэд хэдэн генийг генийн бүл гэнэ. Генүүдийн харилцан үйлчлэл нь аллель ба аллель бус генийх гэж 2 янз байдаг.

Аллель генийн харилцан үйлчлэлд : Давамгайлал, бүрэн бус давамгайлал, шинж тэмдэг бие биеэс үл хамаарч удамших зэрэг орно.

Аллель бус генүүдийн харилцан үйлчлэл нь харилцан тодотгох (комплементар), дарангуйлах (эпистаз) , хуримтлан хорших (полимерии) хувьсган өөрчлөх (модификаци) гэсэн 4 үндсэн хэлбэртэйгээр илэрнэ.

Page 4: Biol l 4

АЛЛЕЛЬ ГЕНҮҮД

Page 5: Biol l 4

КОМПЛЕМЕНТАР ЧАНАР- ХАРИЛЦАН ТОДОТГОХ ҮЙЛЧИЛГЭЭ

Аллель бус 2 генийн аль нэг доминант ген байхгүй тохиолдолд илрэхгүй. Өөрөөр хэлбэл тухайн шинж тэмдэг илрэхийн тулд 2 доминант генээс зайлшгүй нэг, нэг төлөөлөгч байх ёстой.Үүнийг комплементар хэлбэр гэнэ.

Генүүдийн харилцан үйлчлэлийн энэ хэлбэрийг комплементар буюу харилцан тодотгох үйлчилгээ гэнэ.

Генүүдийн бие биеэсээ харилцан тодотгох ийм үйлчилгээг вандуй (Lathyrus odoratus ) –г эрлийзжүүлэх явцдаа эрдэмтэн В.Бэтсон анхлан ажиглажээ.

Page 6: Biol l 4

Анхилуун үнэртэй вандуйн цэцэгний өнгийг тодорхойлогч ген нь комлементар хэлбэрээр удамшдаг. Анхилуун үнэртэй , цагаан цэцэгт вандуйн 2 өөр зүйлийг эрлийзжүүлэхэд F1 удамд 100% улаан цэцэгтэй вандуй гарчээ. Эдгээрийг өөр хооронд нь эрлийзжүүлэхэд F2удамд гарсан үр төлийн фенотип 9:7 байсан байна.

Page 7: Biol l 4

КОМПЛЕМЕНТАР ЧАНАР

Page 8: Biol l 4

ХАРИЛЦАН ТОДОТГОХ ҮЙЛЧИЛГЭЭ

Үүнд А ба в ген дангаараа байх тохиолдолд цэцгийн цагаан өнгийг үүсгэнэ.

Харин түүний доминант аллелууд ААВВ, АаВв, ААВв,АаВВ маягаар хоршсон үед цэцгийн цагаан өнгийг будагч нөсөө үүсгэдэг.

Page 9: Biol l 4

ХАРИЛЦАН ТОДОТГОХ ҮЙЛЧИЛГЭЭ

Тэгвэл анхны цагаан цэцэгт ургамлууд ААвв, ааВВ гэсэн генотиптэй байсан бөгөөд тэдгээрийн дундаас гарсан F1-ын улаан цэцэгт ургамлууд АаВв генотиптэй байжээ.

АаВв гетерозиготуудын дундаас гарсан F2 ургамалууд цэцгийн өнгөөрөө 9:7 гэсэн харьцаатайн учир нь

9(ААВВ):3(ААвв):3(ааВВ):1(аавв)

Page 10: Biol l 4

ЭПИСТАЗ - ДАРАНГУЙЛАХ Аллель бус хоёр генийн нэг нь нөгөө

генийн үйлчилгээг дарангуйлах үзэгдлийг эпистаз гэнэ.

Дарангуйлах үйлчилгээ үзүүлж байгаа генийг эпистат, дарангуйлагдаж байгаа генийг гипостат гэнэ. Жишээ нь туршилтын хулганы үсний өнгийг өөрөөр локуст орших 2 янзын ген зохицуулдаг.

Энэ тохиолдолд эпистат ген нь өнгө үүсгэгч – доминант С, өнгө үл үүсгэгч рецессив с – аллелиудаас бүрдэж байхад гипостат ген нь саарал өнгийг үүсгэгч, доминант А, хар өнгийг үүсгэгч рецессив а аллелиудаас тогтдог.

Page 11: Biol l 4

ЭПИСТАЗ

Page 12: Biol l 4

ХАМСАН ХОРШИХ ҮЙЛЧИЛГЭЭ-ПОЛИМЕРИ

Хэд хэдэн генийн хамсан орших үйлчилгээгээр нэг шинж тэмдэг үүсэхийг полимери гэнэ.

Нэг шинж тэмдгийг хамсан хоршиж үүсгэж байгаа ийм генүүдийг полимерийн ген гэх бөгөөд тэднийг нэг ижил үсгээр тэмдэглээд өөр өөр аллель гэдгийг нэг ижил үсгээр тэмдэглээд өөр өөр аллель гэдгийг тоогоор илэрхийлдэг.

Жишээ нь хоёр генийн доминант гомозиготыг А1А1 А2А2 түүний гетерозиготыг А1а1А2а2 гэсэн генотиптэй байх бөгөөд харин гурван ген гетерозигот (А1а1А2а2А3а3) байх тохиолдолд хар цагаан хоёрын завсрын өнгө (мулат) үүснэ.

Page 13: Biol l 4

ПОЛИМЕРИ

Ийм завсрын өнгө аль хэр тод байх вэ? гэдэг нь түүнд оролцож байгаа доминант аллелийн тооноос хамаарна.

Хэдий чинээ олон доминант аллелиуд хоршин үйлчилж байх тутам арьсны өнгө төдий чинээ бараан болж ирдэг.

Page 14: Biol l 4

ПОЛИМЕРИ – ХАМСАН ОРШИХ ҮЙЛЧИЛГЭЭ

Page 15: Biol l 4

ПОЛИМЕРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ

Page 16: Biol l 4

ХӨНӨӨЛТ ГЕН

Тодорхой нэг ген, олон генийн оролцоогоор үүсэх хэд хэдэн шинж тэмдэгт нөлөөлөх явдал байдаг. Жишээ нь: амьдрах чадварт сөрөг нөлөө үзүүлдэг ийм генүүд олон байдаг. Уушигны дотоод наалдалт үүсгэдэг рецессив генийн нөлөөгөөр хүн амьтны үр төл амьдрах чадваргүй байх тохиолдол олон гардаг.

Мөн мөгөөрсжилтэнд нөлөөлдөг генийн уршгаар төрлөхийн гажиг үүсч ураг ба нярай эндэх явдал тохиолддог. Ийм хөнөөлт генийн үйлчилгээг хулганы үсний өнгөний удамших жишээн дээр харж болно. Зэрлэг хулгана голдуу саарал байх боловч заримдаа шар зүстэй байдаг.

Page 17: Biol l 4

ХӨНӨӨЛТ ГЕН

Ийм шар хулгануудыг хооронд нь эвцэлдүүлэхэд зулзага нь шар ба саарал зүстэй гарах ба тэдний харьцаа 2:1 байжээ.

Яагаад ийм өвөрмөц харьцаагаар шинж тэмдэг ялгарсныг тайлбарлая. Учир нь үсний шар өнгө нь саарал өнгөндөө давамгайлж удамшсан бөгөөд тухайн генээр гетерозигот генотиптэй шар хулганууд амьд төрсөн байна.

Харин нь доминант гомозигот генотиптэй шар хулганууд нь амьдрах чадваргүй байснаас үхэж үрэгдсэн байна. (Хээл авсан шар хулганыг задалж үзэхэд түүний умайд үхсэн зулзагууд илэрдэг. )

Page 18: Biol l 4

ОЛОН АЛЛЕЛЬТ ГЕН Ген бүр хос аллельтэй байдаг. Зарим ген нь 2-с илүү

аллельтай байх нь элбэг бөгөөд үүнийг олон аллельт ген гэнэ.

Энэ нь нэг локуст нэг зэрэг олон аллель оршино гэсэн үг биш бөгөөд гомолог хромсомын ижил локуст нэг удаа (1 хүнд) хоёр л аллель байрлана.

Харин нь өөр тохиолдолд (өөр хүмүүст ) энэ хоёроос өөраллель байх боломжтой.

Олон аллельт генийн удамших зүй тогтлыг хүний цусны бүлгийн удамших зүй тогтлыг хүний цусны бүлгийн удамших байдлаар жишээ авч үзье..

Page 19: Biol l 4

ОЛОН АЛЛЕЛЬТ ГЕН

Цусны АВО бүлэг нь 9-р хромосомд байрлах генээр удамших бөгөөд тэр нь А,В,О гэсэн гурван аллельтэй.

Эдгээр аллелиуд нь хос хосоороо найрал үүсгэн АА, АО, ВВ,ВО, АВ,ОО гэсэн 6 янзын генотипыг үүсгэх боломжтой.

Page 20: Biol l 4

ОЛОН АЛЛЕЛЬТ ГЕН

О 1 бүлгийн цусны улаан эсэд наалдагч А, В аль аль нь байхгүй харин ийлдсэнд наалдуулагч А-эсрэг, В-эсрэг байдаг ба генотипын хувьд ОО байна. А 2 бүлгийн цусны улаан эсэд наалдагч А байх ба ийлдсэнд В-эсрэг наалдуулагч бодис байдаг.

Генотипийн хувьд АА ба АО гэсэн 2 янз байж болно.

В3 бүлгийн цусны улаан эсэд наалдагч В байх ба ийлдсэнд наалдуулагч А- эсрэг байна. Фенотипийн хувьд ВВ,ВО гэсэн 2 янз байж болно.

Page 21: Biol l 4

ОЛОН АЛЛЕЛЬТ ГЕН

АВ4 бүлгийн цусны улаан эсэд наалдагч бодис А,В хоёул байх ба ийлдсэнд наалдуулагч А-эсрэг, В-эсрэг аль аль нь байхгүй.

Генотипийн хувьд гагцхүү АВ гэсэн гетерозигот байх боловч А ба В аллель нь ч алиндаа давамгайлаагүй байна.

Ингэж хоёр өөр доминант аллелийн хам үйлчлэлээр өөр шинэ шинж тэмдэг үүсэхийг кодоминант удамшил гэнэ.

Page 22: Biol l 4
Page 23: Biol l 4

ЦУСНЫ АВО БҮЛГИЙН ЕРӨНХИЙ ШИНЖ

Page 24: Biol l 4

ХҮНИЙ ЦУСНЫ БҮЛГИЙН ГЕНОТИП

Page 25: Biol l 4
Page 26: Biol l 4
Page 27: Biol l 4
Page 28: Biol l 4

АНХААРАЛ ТАВЬСАНД БАЯРЛАЛАА