19
Хүүхдийн номын каталог, ваучерын арга Товч танилцуулга READ төслийн дараагийн шатны ажил нь хөдөөгийн сум, багийн сургуулиудад өмнө нь хүргэгдсэн ангийн номын санг шинэ ном бүтээлээр сэлбэн баяжуулах зорилгоор хүүхдийн номын каталогийг хэвлүүлэн хүргэж, номын захиалгыг ваучерын аргаар туршин явуулах явдал байв. Энэ дагуу төслөөс 2009 оны 2-р сард хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлан хэвлэлийн газруудад мэдээлэл өгөх уулзалтыг зохион байгуулсан. READ төслөөс хуваарилсан тодорхой хэмжээний төсвийг 1-3 болон 4-5-р ангиудад ялгаатайгаар хуваарилан энэ үнийн дүнд багтаан хүүхдийн номын каталогоос тухайн ангийн сурагчид нас, сонирхолдоо нийцэхүйц номыг ангийн багштайгаа хамтран сонгож, захиалан авах боломжтой. Хөдөөгийн сум, багийн I-V ангийн 3520 бүлэг тус бүр номын үнийн дүнгээс хамааран урьдчилан гаргасан тооцоогоор хүүхдийн номын каталогоос 20-25 ном захиалан авах юм. Хүүхдийн номын каталогийг хэвлэн, хөдөөгийн сургуулиудад хүргэх ажлын гол зорилго нь цаашид хөдөөгийн сургууль, байгууллага болон хүн ам нь өөрсдийн хүүхдүүддээ зориулж каталогоос ном захиалж худалдан авах боломж байгааг туршилтаар нээн харуулж өгөхөд оршино. Хэвлэлийн газруудад мэдээлэл өгөх уулзалт READ төсөл БХАН-тэй хамтран хэвлэлийн газруудад мэдээлэл өгөх уулзалтыг 2009 оны 2-р сарын 9-ны өдөр Монголын Нээлттэй Нийгэм Хүрээлэнгийн хурлын танхимд зохион байгуулсан. Уулзалтыг READ төслийн зөвлөх, олон улсын хэвлэлийн ажилтан ноён Жулиан Ватсон удирдан явуулав. Уулзалтанд Интерпресс, Бэмби сан, Адмон, Мөнхийн үсэг, Эдо паблишинг зэрэг 30 гаруй хэвлэлийн газраас төлөөлөгчид ирж оролцон мэдээлэл авч, санал бодлоо солилцлоо. Хүүхдийн номын каталогт орох номонд тавигдсан шаардлагууд:

Bizdata.mn voucher report-mon

Embed Size (px)

Citation preview

Page 1: Bizdata.mn voucher report-mon

Хүүхдийн номын каталог, ваучерын арга

Товч танилцуулга

READ төслийн дараагийн шатны ажил нь хөдөөгийн сум, багийн сургуулиудад өмнө нь хүргэгдсэн ангийн номын санг шинэ ном бүтээлээр сэлбэн баяжуулах зорилгоор хүүхдийн номын каталогийг хэвлүүлэн хүргэж, номын захиалгыг ваучерын аргаар туршин явуулах явдал байв. Энэ дагуу төслөөс 2009 оны 2-р сард хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлан хэвлэлийн газруудад мэдээлэл өгөх уулзалтыг зохион байгуулсан.

READ төслөөс хуваарилсан тодорхой хэмжээний төсвийг 1-3 болон 4-5-р ангиудад ялгаатайгаар хуваарилан энэ үнийн дүнд багтаан хүүхдийн номын каталогоос тухайн ангийн сурагчид нас, сонирхолдоо нийцэхүйц номыг ангийн багштайгаа хамтран сонгож, захиалан авах боломжтой. Хөдөөгийн сум, багийн I-V ангийн 3520 бүлэг тус бүр номын үнийн дүнгээс хамааран урьдчилан гаргасан тооцоогоор хүүхдийн номын каталогоос 20-25 ном захиалан авах юм. Хүүхдийн номын каталогийг хэвлэн, хөдөөгийн сургуулиудад хүргэх ажлын гол зорилго нь цаашид хөдөөгийн сургууль, байгууллага болон хүн ам нь өөрсдийн хүүхдүүддээ зориулж каталогоос ном захиалж худалдан авах боломж байгааг туршилтаар нээн харуулж өгөхөд оршино.

Хэвлэлийн газруудадмэдээлэл өгөх уулзалтREAD төсөл БХАН-тэй хамтран хэвлэлийн газруудад мэдээлэл өгөх уулзалтыг 2009 оны 2-р сарын 9-ны өдөр Монголын Нээлттэй Нийгэм Хүрээлэнгийн хурлын танхимд зохион байгуулсан. Уулзалтыг READ төслийн зөвлөх, олон улсын хэвлэлийн ажилтан ноён Жулиан Ватсон удирдан явуулав. Уулзалтанд Интерпресс, Бэмби сан, Адмон, Мөнхийн үсэг, Эдо паблишинг зэрэг 30 гаруй хэвлэлийн газраас төлөөлөгчид ирж оролцон мэдээлэл авч, санал бодлоо солилцлоо.

Хүүхдийн номын каталогт орох номонд тавигдсан шаардлагууд:

2009 оны 1-р сарын 31-нээс өмнө хэвлэгдэн зах зээлд худалдаалагдаж буй

Монгол, казах хэл дээр хэвлэгдсэн I-V ангийн хүүхдийн нас, сэтгэхүй, сонирхолд нийцсэн Зохиогчийн эрхийг Монголын оюуны өмчийн газарт бүртгүүлсэн Уран зохиолын болон зохиолын бус, шүлгийн болон цуврал

номууд READ төслийн эхний шалгаруулалтанд ороод сонгогдоогүй

номууд

Page 2: Bizdata.mn voucher report-mon

Хүүхдийн номын каталогт ном оруулах сонирхолтой хэвлэлийн газрууд тухайн хэвлэгдсэн номын нэг хувь, хэвлэлийн газрын эрх мэдэл бүхий ажилтны гарын үсэгтэй номын үзүүлэлтийг бөглөсөн хуудас, Монголын оюуны өмчийн газарт бүртгүүлсэн зохиогчийн эрхийн гэрчилгээний хамт БХАН-т II/16 - III/6-ны өдрүүдэд ирүүлсэн. (Номын үзүүлэлтийг бөглөх хуудсыг хавсралтаас үзнэ үү)

Хэвлэлийн газруудаас ирүүлсэн хүүхдийн номREAD төслөөс төлөвлөн гаргасан ном ирүүлэх хугацаанд БХАН нь шаардлага хангасан 384 номыг 21 хэвлэлийн газраас хүлээн авсан. Хамгийн их ном ирүүлсэн хэвлэлийн газраар нь ангилсан жагсаалт:

Мөнхийн үсэг компани - 112

Интерпресс – 73

Монсудар хэвлэлийн газар – 38

Би Си Ай – 26

Сэлэнгэ пресс – 24

Ирмүүн – 18

Полиграф – 15

Номын хишиг – 14

Экимто – 13

Эдо – 11

Нэпко – 9

Бемби сан – 6

Урлах эрдэм – 6

Топ дизайн – 5

Битпресс – 4

Ган принт – 3

Гариг ертөнц – 3

Өнгөт хэвлэл – 2

Саунд оф Монголиа – 1

Таван луу – 1

Page 2 of 16

Page 3: Bizdata.mn voucher report-mon

Ном сонгох зөвлөлБСШУЯ-ны сайдын 2009 оны 5-р сарын 21-ны өдрийн 215 тоот тушаалаар сонгон баталсан 6 хүний бүрэлдхүүнтэй “Ном сонгох зөвлөл” нь хүүхдийн номын каталогт оруулах номыг шалгаруулсан.

Зөвлөлийн бүрэлдэхүүн:

Гадаад харилцааны яамны сайд асан, орчуулагч Ц.Гомбосүрэн

МУБИС-ын утга зохиолын тэнхмийн эрхлэгч Д.Оюунбадрах

Хүүхдийн номын ордны каталогич Д.Жавзанпагма

Нийслэлийн 2-р сургуулийн бага ангийн багш Г.Цэрэндэжид

Төв аймгийн Хүмүүн цогцолбор сургуулийн бага ангийн багш Б.Дашцэрмаа

Боловсролын хүрээлэнгийн бага ангийн сургалтын агуулга хариуцсан эрдэм шинжилгээний ажилтан Ш.Оюунцэцэг

Зөвлөлийн гишүүдийн нэгээс бусад нь ангийн номын сангийн ном шалгаруулах зөвлөлд оролцож байсан туршлагатай.

READ төсөл ном сонгох зөвлөлийн гишүүдийн уулзалт, сургалтыг 2009 оны 6-р сарын 17-ны өдөр БХАН-ийн байранд зохион байгуулсан.

Ном сонгох зөвлөлийн дарга Ц.Гомбосүрэн зөвлөлийн гишүүдэд ирсэн номуудыг хэрхэн үнэлэх шалгуур үзүүлэлт, тавигдах онооны талаар нэгдсэн ойлголттой байх тусгай сургалт зохион байгууллаа. Ном сонгох зөвлөлийн нарийн бичиг Г.Цэвэлмаа ажлын 5 өдрийн зохион байгуулалт болон хуваарийн талаар танилцууллаа.

Ном сонгох зөвлөлийн ажиллах журам:

1. Зөвлөлийн гишүүд 384 номонд үнэлгээ хийх ба ном нэг бүрт 4 гишүүн тус тусдаа үнэлгээ хийсэн байхаар зохион байгуулагдсан.

2. Нэг номонд хийх үнэлгээний хугацааг тогтоохгүй ч нэг гишүүн нэг номыг уншиж үнэлэхэд 5-10 минут зарцуулахаар тооцоолсон. Ном тус бүрийг 4 гишүүн үнэлэх ба нийт хүн/цагаар бодвол нэг номонд 20-40 минут зарцуулна.

3. Зөвлөлийн гишүүд ажлын 8 цагаар 5 өдөр ажиллах.

4. Гишүүн тус бүр өдөрт 48 ном, ажлын 5 өдөрт ойролцоогоор 240 номонд үнэлгээ хийнэ.

5. Ажлын өдөр зөвлөлийн гишүүдийн бүртгэлээр эхлэх ба шалгаруулсан номыг БХАН ажилтнууд бүртгэнэ. Бүртгэлийн хуудас (Маягт#1)

Page 3 of 16

Page 4: Bizdata.mn voucher report-mon

6. Үнэлгээний маягтад ном тус бүрт наад зах нь 4 гишүүний үнэлгээ хийгдэнэ (Маягт #4)

7. Ажлын өдрийн эхэнд өмнөх өдрийн ажлын явц, үр дүнг хэлэлцэх хурлыг БХАН зохион байгуулна.

8. Бүх номыг үнэлж, гишүүд оноогоо тавьсаны дараа БХАН-ийн ажилтан номын код бүхий хүснэгтэд 4 гишүүний үнэлгээний дунджийг тэмдэглэж, онооны дарааллыг эрэмбэлэн бичнэ.

Ном сонгох зөвлөлийн гишүүд нь дараах үзүүлэлтээр номыг үнэлнэ:

Агуулга, арга зүй 30

Хэл найруулгын түвшин 20

Номын өгүүлэмж ба дизайн 20

Зураг чимэглэл 30

Хамгийн дээд оноо 100

Үр дүн:

Ном сонгон шалгаруулалтаар 75 ба түүнээс дээш оноотой 270 номыг тэнцүүлэхээр шийдвэрлэв.

Шалгуур үзүүлэлтүүдийг бүрэн хангаагүй 75 – аас доош оноотой 114 номыг хассан.

Зарим номонд зөв бичгийн дүрмийн алдаатай үг мэр сэр байгаад хэвлэлийн газрууд анхаарч залруулга хийх эсвэл дахин засч хэвлүүлэх.

Давуу талууд:

Нэгээс бусад гишүүн өмнө нь энэ зөвлөлд ажиллаж байсан туршлагатай тул ажиллахад хүндрэл бэрхшээл бага гарсан

Худалдаанд гарсан болон өмнө ангийн номын сангийн сонголтод ороод хасагдаж байсан номууд байсан тул уншиж, үнэлэхэд хугацаа хэмнэх тал ажиглагдаж байв

Унших явцад гарч буй асуудлыг дор бүр нь ярьж шийдэлд хүрч ажилласан

Гарын авлага, материал сайн байсан нь ажил амжилттай явагдахад чухал нөлөө үзүүлсэн

Цаашид анхаарах зүйлс, сургамж:

Page 4 of 16

Page 5: Bizdata.mn voucher report-mon

Ирүүлсэн номонд хэвлэлийн алдаа болон зөв бичгийн дүрмийн алдаа багагүй байгааг харгалзан номын каталог гарахаас өмнө номд залруулга хийх эсвэл дахин засч хэвлэх

Энэ удаа монгол, казак хэл дээр ном хүлээн авсан ч казак хэлээр унших гишүүн байсангүй. Цаашид тухайн хэлийг мэддэг хүнийг зөвлөлд оруулж байх

Ном сонгон шалгаруулах үзүүлэлтэнд цаашид зөв бичгийн дүрмийг нэмж оруулах шаардлагатай

Шалгаруулалтанд тэнцээгүй 114 номыг харахад агуулга хүндэдсэн, үг үсэг, найруулга, зөв бичгийн дүрмийн алдаа ихтэй, агуулгын хувьд ач холбогдол багатай, зурж будах номууд байсан.

Хүүхдийн номын каталогт шалгарсан номын жагсаалт

Ном Сонгох Зөвлөлийн шийдвэрээр сонгогдсон 270 номын нэрс (авсан онооны эрэмбээр:

№ Номын нэрНийт оноо

Дундаж оноо

Анги сонгох эцсийн санал

Хэвлэлийн газар

1 Бөөрөнхий 386 96,500 2-5 Полиграф

2 Заан өргөсөн туулай 378 94,500 1-3 Мөнхийн үсэг

3 Илүү гоё 378 94,500 1-3 Мөнхийн үсэг

4 Ах дүү Гриммийн үлгэрүүд 375 93,750 2-5 Мон судар

5 Тааварт цагаан толгой 375 93,750 1 Интерпресс

6 Тэмээ өргөдөг хүүгийн үлгэр 371 92,750 2-3 Интерпресс

7 Амьтдын тухай үлгэрүүд 369 92,250 1 Полиграф

8 Залхуу охин заан болсон нь 367 91,750 3-4 Мөнхийн үсэг

9 Амьтдын ном 366 91,500 3-4 Мөнхийн үсэг

10 Дээл 366 91,500 2-3 Мөнхийн үсэг

11 Ховдгийн гай 364 91,000 1-2 Полиграф

12 Гурван бөхтэй тэмээ 363 90,750 1 Полиграф

13 Ногоон үлгэр 363 90,750 2-3 Интерпресс

Page 5 of 16

Page 6: Bizdata.mn voucher report-mon

14 Абдигийн адал явдал 362 90,500 4-5 Мон судар

15 Ноён дибодийн алимнууд 362 90,500 4-5 Мон судар

16 Андерсений үлгэрүүд 361 90,250 3-5 Мон судар

17 Нөхрөө олсон нь 361 90,250 1-2 Эдо

18 Хайрыг яаж зурах вэ? 360 90,000 1 Мөнхийн үсэг

19 Өнчин хайлаасны үлгэр 359 89,750 1-3 Мөнхийн үсэг

20 Торгон дээлтэй ямаа 359 89,750 2-4 Интерпресс

21 Исгэлэн даага 358 89,500 1-3 Интерпресс

22 Тэмээ өргөдгийн ямаа өргөдөг 358 89,500 1-3 Интерпресс

23 Дээл 358 89,500 1-3 Интерпресс

24 Вансэмбэрүү 356 89,000 3-5 Мөнхийн үсэг

25 Аавын цээжит чулуут 356 89,000 4-5 Мөнхийн үсэг

26 Лотса де каша 354 88,500 4-5 Мон судар

27 Цодгор хүү шатрын хаадын ордонд 353 88,250 2-5 Мон судар

28 Нисдэг муур 352 88,000 2-4 Топ дизайн

29 Балхүү бөмбөг олсон нь 352 88,000 1-2 Мөнхийн үсэг

30 Сүйхээтэй хотил 351 87,750 1-3 Мөнхийн үсэг

31 Киман гүнж 351 87,750 2-4 Интерпресс

32 Цаг агаар 349 87,250 3-5 Мон судар

33 Гэмээ ухаарсан нь 349 87,250 2-3 Мөнхийн үсэг

34 Малгай 349 87,250 1-2 Мөнхийн үсэг

35 Эрийн сайн уай уай 348 87,000 3-5 Полиграф

36 Хуучин хот 348 87,000 1-2 Интерпресс

37 Мөнгөө өгсөн нь шүгэлдэнэ 348 87,000 3-5 Мөнхийн үсэг

38 Ихэр 348 87,000 2-5 Мөнхийн үсэг

39 Хөдөөний нохой 348 87,000 3-4 Сэлэнгэ пресс

40 Яагаад утас дуугардаг вэ? 347 86,750 4-5 Ирмүүн

41 Одой өвгөний байшин 347 86,750 2-4 Мон судар

42 Хөгжөөнтэй туужууд 346 86,500 4-5 Урлах эрдэм

43 Хөлөгт оньсого 345 86,250 1-3 Гариг ертөнц

44 Яков ба долоон луйварчин 345 86,250 4-5 Мон судар

45Монголын хүүхдийн уран зохиолын дээжис-2

345 86,250 3-5 Сэлэнгэ пресс

46 Маануу охины мээний хурга 345 86,250 2-4 Интерпресс

Page 6 of 16

Page 7: Bizdata.mn voucher report-mon

47 Жимсний хаяг 345 86,250 3-5 Интерпресс

48 Балхүү дэлгүүрт төөрсөн нь 345 86,250 1-2 Мөнхийн үсэг

49 Бөндгөр оюутай 345 86,250 3-5 Мөнхийн үсэг

50 Ёгт үлгэрүүд I 344 86,000 2-3 Ирмүүн

51 Гурван эрдэнэ 341 85,250 3-5 Полиграф

52 Зурмал сарнайн үнэр 343 85,750 2-5 Интерпресс

53 Өвчтэй азарган тахиа 343 85,750 2 Мөнхийн үсэг

54 Солонго 343 85,750 2 Мөнхийн үсэг

55 Хөгшин туулай 343 85,750 2 Мөнхийн үсэг

56 Сонирхолтой асуудлууд-2 343 85,750 3-5 Экимто

57Монголын хүүхдийн уран зохиолын дээжис-1

342 85,500 1-5 Сэлэнгэ пресс

58 Маршакийн үлгэрүүд 341 85,250 3-5 Мон судар

59 Морьтой үлгэр 341 85,250 3-5 Интерпресс

60 Тогоруу 341 85,250 1-2 Мөнхийн үсэг

61 Ёгт үлгэрүүд II 340 85,000 2-3 Ирмүүн

62 Жанжин гуай баатар гуай хоёр 340 85,000 3 Мөнхийн үсэг

63 Монгол наран цаг 340 85,000 1-4 Мөнхийн үсэг

64 Хүүхдүүдээ наашаа сууцгаа 339 84,750 1-2 Мон судар

65 Хөгжилтэй зугаалга 339 84,750 2-5 Топ дизайн

66 Улаан тоорцогт 339 84,750 2-4 Интерпресс

67 Ууланд болсон явдал 339 84,750 4-5 Мөнхийн үсэг

68 Ухаант гүнж 338 84,500 2-4 Битпресс

69 Торомгоо дагина 338 84,500 3-5 Ирмүүн

70Өнчин цагаан ботго ба бусад үлгэрүүд

338 84,500 3-5 Ирмүүн

71 Ялгаагүй ээ 338 84,500 1-2 Мөнхийн үсэг

72 Чөдөртэй зээр 338 84,500 3-4 Мөнхийн үсэг

73 Сонирхолтой асуудлууд-1 338 84,500 3-5 Экимто

74 Сонирхолтой асуудлууд-3 338 84,500 3-5 Экимто

75 Сонирхолтой асуудлууд-4 338 84,500 3-5 Экимто

76 Сонирхолтой асуудлууд-5 338 84,500 3-5 Экимто

77 Сонирхолтой асуудлууд-6 338 84,500 3-5 Экимто

Page 7 of 16

Page 8: Bizdata.mn voucher report-mon

78 Сонирхолтой асуудлууд-7 338 84,500 3-5 Экимто

79 Сонирхолтой асуудлууд-8 338 84,500 3-5 Экимто

80 Сонирхолтой асуудлууд-9 338 84,500 3-5 Экимто

81 Ёгт үлгэрүүд III 337 84,250 2-3 Ирмүүн

82 Анхны барилдаан 337 84,250 2-3 Интерпресс

83 Томоогүй жаахан өвөө минь 337 84,250 3-5 Мөнхийн үсэг

84 Шидэт цорго 336 84,000 1-3 Эдо

85 Гоймон баатар 336 84,000 2-4 Интерпресс

86 Мөнхийн гал 336 84,000 3-5 Интерпресс

87 Итгэхийн аргагүй сайхан 335 83,750 4-5 Мон судар

88 Хүн шувууны үлгэр 335 83,750 3-5 Ирмүүн

89 Монгол ардын үлгэрүүд 335 83,750 2-3 Сэлэнгэ пресс

90 Дүүлэнхэн имж 335 83,750 1-2 Мөнхийн үсэг

91 Хаан бен 334 83,500 1-3 Эдо

92 Бүжин нэртэй нохой 334 83,500 3-5 Мөнхийн үсэг

93 Бурантагтай үүл 334 83,500 2-4 Мөнхийн үсэг

94 Цондоолойгийн зоригт найзууд 333 83,250 1-3 Ирмүүн

95 Чингэс хаан-1 333 83,250 2-5 БИ-СИ-АЙ

96 Чингэс хаан-2 333 83,250 2-5 БИ-СИ-АЙ

97 Цэнхэр цэцэгтэй аяга 333 83,250 1-2 Интерпресс

98 Гэр 333 83,250 4-5 Интерпресс

99 Шинжлэх ухааны нээлтүүд 332 83,000 4-5 Мон судар

100 Зудын жил 332 83,000 3-5 Сэлэнгэ пресс

101 Тэмүүжиний наадхай 332 83,000 5 Мөнхийн үсэг

102 Хотын нохой 332 83,000 2-4 Сэлэнгэ пресс

103 Эхийн тухай үлгэрүүд 331 82,750 3-5 Ирмүүн

104 Чингэс хаан-3 331 82,750 3-5 БИ-СИ-АЙ

105 Чингэс хаан-4 331 82,750 3-5 БИ-СИ-АЙ

106 Чингэс хаан-5 331 82,750 3-5 БИ-СИ-АЙ

107 Чингэс хаан-6 331 82,750 3-5 БИ-СИ-АЙ

108 Чингэс хаан-7 331 82,750 3-5 БИ-СИ-АЙ

109 Цүндээлэй хулгайд алдагдсан нь 330 82,500 1-3 Ирмүүн

110 Цүндээлэй бор ишиг болсон нь 330 82,500 1-3 Ирмүүн

Page 8 of 16

Page 9: Bizdata.mn voucher report-mon

111 Туршилт-2 330 82,500 5 Мөнхийн үсэг

112 Туршилт-1 330 82,500 5 Мөнхийн үсэг

113 Эрдмийн хөтөч 330 82,500 3-5 Мөнхийн үсэг

114 Ойд баяр боллоо 330 82,500 1-2 Мөнхийн үсэг

115 Түнтгэр яст мэлхий 330 82,500 2 Мөнхийн үсэг

116 Англи цэцэгс 329 82,250 3-5 Мон судар

117 Заан залуудан-1 329 82,250 2-5 БИ-СИ-АЙ

118 Заан залуудан-2 329 82,250 2-5 БИ-СИ-АЙ

119 Заан залуудан-3 329 82,250 2-5 БИ-СИ-АЙ

120 Заан залуудан-4 329 82,250 2-5 БИ-СИ-АЙ

121 Чингэс хаан-8 329 82,250 3-5 БИ-СИ-АЙ

122 Чингэс хаан-9 329 82,250 3-5 БИ-СИ-АЙ

123 Чингэс хаан-10 329 82,250 3-5 БИ-СИ-АЙ

124 Чингэс хаан-11 329 82,250 3-5 БИ-СИ-АЙ

125 Чингэс хаан-12 329 82,250 3-5 БИ-СИ-АЙ

126 Чингэс хаан-13 329 82,250 3-5 БИ-СИ-АЙ

127 Чингэс хаан-14 329 82,250 3-5 БИ-СИ-АЙ

128 Чингэс хаан-15 329 82,250 3-5 БИ-СИ-АЙ

129 Чингэс хаан-16 329 82,250 3-5 БИ-СИ-АЙ

130 Чингэс хаан-17 329 82,250 3-5 БИ-СИ-АЙ

131 Чингэс хаан-19 329 82,250 3-5 БИ-СИ-АЙ

132 Чингэс хаан-20 329 82,250 3-5 БИ-СИ-АЙ

133 Араб үлгэр 329 82,250 2-4 Интерпресс

134 Танхайрал 329 82,250 4-5 Мөнхийн үсэг

135 Гуага хэрээ 329 82,250 2 Мөнхийн үсэг

136 Хорхой шавж 328 82,000 4-5 Мон судар

137 Багын явдал 328 82,000 4-5 Интерпресс

138 Сүрхий хүүхэд 328 82,000 1-3 Интерпресс

139 Нарны охид 328 82,000 3-5 Интерпресс

140 Зүү зардаг зараа 328 82,000 2-3 Мөнхийн үсэг

141 Ойн цэцэрлэг 328 82,000 3-4 Мөнхийн үсэг

142 Чингэс хаан-18 327 81,750 3-5 БИ-СИ-АЙ

143 Дээл минь ид ид 327 81,750 3-5 Мөнхийн үсэг

Page 9 of 16

Page 10: Bizdata.mn voucher report-mon

144 Тоодой хүүгийн томоогүй явдлууд 326 81,500 1-3 Мон судар

145 Сод хүүхэд 326 81,500 2-4 Интерпресс

146 Күншүак 244 61,000 2-3 Интерпресс

147 Аав цэцэрлэгт орсон нь 325 81,250 4-5 Урлах эрдэм

148 Хадан хотын мангаанууд 325 81,250 4-5 Урлах эрдэм

149 Эрүүл ахуйн дүрмүүд 325 81,250 1 Мөнхийн үсэг

150 Цаасан шувуу нисгэсэн нь 324 81,000 1-2 Нэпко

151 Ангараг гараг дээр аялсан 324 81,000 1-2 Нэпко

152 Зоригтойгоо харуулсан нь 324 81,000 1-3 Нэпко

153 Зүггүй бөмбөг 324 81,000 1-3 Нэпко

154 Хүний бие 324 81,000 4-5 Мон судар

155 цайзууд ба рыцариуд 324 81,000 4-5 Мон судар

156 Байгальд хайртай имж 324 81,000 2-3 Мөнхийн үсэг

157 Хунд хувилсан охин 323 80,750 2-5 Битпресс

158 Цуутын цагаагч гүү бусад үлгэрүүд 323 80,750 3-5 Ирмүүн

159 Солонго 323 80,750 1-2 Номын хишиг

160 Дэлдгэрхийн адал явдал 323 80,750 4-5 Мөнхийн үсэг

161 Мундаг жаал 322 80,500 1-3 Нэпко

162 Солонгорсон сүүл 322 80,500 1-3 Нэпко

163 Осолтой цирк 322 80,500 1-3 Нэпко

164 Нарны гайхамшигт малгай 322 80,500 1-3 Нэпко

165 Хоол хүнс яаж бүтдэг вэ? 322 80,500 2-3 Мон судар

166 Эвтэй дөрвөн амьтан 322 80,500 3-5 Ирмүүн

167 Ниссэн хүүхэлдэй 322 80,500 1-3 Эдо

168 Бордоотой бороо 322 80,500 4-5 Интерпресс

169 Өнгөт зүүд/сд/ 322 80,500 3-5 Мөнхийн үсэг

170 Амлалт 322 80,500 3-4 Мөнхийн үсэг

171 Зодоон 322 80,500 4-5 Мөнхийн үсэг

172 Замын хөдөлгөөний дүрмүүд 322 80,500 1 Мөнхийн үсэг

173 Зөв буруу зан байдлууд 322 80,500 1 Мөнхийн үсэг

174 Үлэг гүрвэл 321 80,250 4-5 Мон судар

175 Дэлхий 321 80,250 4-5 Мон судар

176 Сансар 321 80,250 5 Мон судар

Page 10 of 16

Page 11: Bizdata.mn voucher report-mon

177 Амьтны үр ялгаа нь юу байх вэ? 321 80,250 1-2 Интерпресс

178 Оготны уршиг олондоо 321 80,250 2-5 Номын хишиг

179 Балхүү тоглоомоо хураасан нь-1 321 80,250 1-2 Мөнхийн үсэг

180 Балхүү хуваалцаж сурсан нь 321 80,250 1-2 Мөнхийн үсэг

181 Балхүү үнэнээ хэлсэн нь 321 80,250 1-2 Мөнхийн үсэг

182 Балхүү зураг зурсан нь 321 80,250 1-2 Мөнхийн үсэг

183 Мэдрэмжүүд 321 80,250 1-2 Мөнхийн үсэг

184 Чингэс хаан 320 80,000 2-5 Полиграф

185 Хүсэл мөрөөдлийн тууж 320 80,000 4-5 Урлах эрдэм

186 Шидлгийн шилдэг 320 80,000 4-5 Интерпресс

187 Урхинд орсон нар 320 80,000 2-4 Интерпресс

188 Цаасан онгоцны үлгэр 320 80,000 2-4 Интерпресс

189 Биеэ зөв авч явах дүрмүүд-1 320 80,000 1 Мөнхийн үсэг

190 Биеэ зөв авч явах дүрмүүд-2 320 80,000 1 Мөнхийн үсэг

191 Болгоомжлох зүйлс 320 80,000 1 Мөнхийн үсэг

192 Молиго гайхал 319 79,750 4-5 Бемби сан

193 Нэрээ хэлдэг шувууд 319 79,750 2-5 Интерпресс

194 Миний сарнай 319 79,750 4-5 Интерпресс

195 Би чихрэн хүүхэд 319 79,750 1-2 Мөнхийн үсэг

196 Алтан хөрш 319 79,750 4-5 Сэлэнгэ пресс

197 Үш сайыс 239 59,750 2-3 Мөнхийн үсэг

198 Тэргэнцэртэй охин 318 79,500 2-3 Эдо

199 Ар тайгын хүү 318 79,500 2-5 Интерпресс

200 Чадна би 318 79,500 4-5 Интерпресс

201 Будаг амилна. 318 79,500 4-5 Интерпресс

202 Бид хаана амвдардаг билээ 318 79,500 4-5 Мөнхийн үсэг

203 Хойд ба өмнөд туйл 317 79,250 4-5 Мон судар

204 Орос үлгэрүүд 317 79,250 4-5 БИ-СИ-АЙ

205 Банбан гэдэг зүггүй монио 317 79,250 2-3 Интерпресс

206 Ардарнаахын нууц 317 79,250 4-5 Мөнхийн үсэг

207 Тоглох явцдаа бодож суръя 316 79,000 1 Мон судар

208 Лоолой хүү 316 79,000 1-2 Мөнхийн үсэг

209 Ойн жүжиг 316 79,000 2-3 Мөнхийн үсэг

Page 11 of 16

Page 12: Bizdata.mn voucher report-mon

210 Гэрийн мангас 316 79,000 2-3 Сэлэнгэ пресс

211 Тоор тоор 315 78,750 1-3 Номын хишиг

212 Гэзэгтэй ламхай 315 78,750 3-5 Интерпресс

213 Ухаан 315 78,750 4-5 Интерпресс

214 Баавгай тоглоомын талбайд 315 78,750 1 Мон судар

215 Ухаан далай номноос ихтэй-2 315 78,750 4-5 Мөнхийн үсэг

216 Дэгс Дэндэв 314 78,500 4-5 Бемби сан

217 Асар шиг том шүхэр 314 78,500 3-5 Интерпресс

218 Хоохондойн үлгэр 314 78,500 3-5 Мөнхийн үсэг

219 Эвт дөрвөн шаазгай 313 78,250 1-2 Битпресс

220 Товуудай хүү 313 78,250 2-5 Полиграф

221 Бондхой 313 78,250 4-5 Интерпресс

222 Жиив жийв 313 78,250 2-3 Интерпресс

223 Мэргэн цоохор 315 78,750 5 Гариг ертөнц

224Нисдэг охин чинүүхэй ба найтаадаг охид

313 78,250 3-5 Мөнхийн үсэг

225 Бүтэлгүй илбэ 313 78,250 2 Мөнхийн үсэг

226 Бөмбөлгөөр аялах 313 78,250 2-3 Мөнхийн үсэг

227 Өсөгчин 313 78,250 4 Сэлэнгэ пресс

228 Дааганы уралдаан 312 78,000 3-5 Интерпресс

229 Чигчийн чинээ хүү 311 77,750 3-5 Ирмүүн

230 Цагаан хүзүүт хээр 311 77,750 4-5 Полиграф

231 Гар чийдэн 311 77,750 1-3 Мөнхийн үсэг

232 Миний тоглоом 311 77,750 3-5 Мөнхийн үсэг

233 Алтан эвэрт буга 311 77,750 2-4 Мөнхийн үсэг

234 Пөөвгөө 311 77,750 4-5 Мөнхийн үсэг

235 Бамбуул Бөмбүүл хоёр 310 77,500 2-3 Битпресс

236 Бүм бүмийн аймшигт ганцаардал 310 77,500 4-5 Мөнхийн үсэг

237 Төөтгөрхөн хүүд тохиолдсон учрал 310 77,500 2-5 Номын хишиг

238 Эрдмийн хөтөч-1 310 77,500 1-2 Мөнхийн үсэг

239 Наймуулаа 309 77,250 3-5 Интерпресс

240 Том шилтгээн 309 77,250 1-2 Мөнхийн үсэг

241 Алтангаа 309 77,250 3-5 Мөнхийн үсэг

242 Ид шидийн Тэмүжин 308 77,000 3-5 Бемби сан

Page 12 of 16

Page 13: Bizdata.mn voucher report-mon

243 Хөхөө намжил 308 77,000 3-5 Ирмүүн

244 Найзууд ба хорлон 308 77,000 3-5 Интерпресс

245 Эгшиглэнт шүлгүүд /сд/ 308 77,000 3-4 Мөнхийн үсэг

246 Чулуун сахиустай баавгай 307 76,750 4 Нэпко

247 Далайн дээрэмчин 307 76,750 4-6 Мон судар

248 Өндөр эгч 307 76,750 1-3 Эдо

249 Тийм гээд бодчих 307 76,750 3-4 Мөнхийн үсэг

250 Ухаан далай номноос ихтэй 307 76,750 4-5 Мөнхийн үсэг

251 Чүүк мүүк зөөк гурав 307 76,750 4-5 Полиграф

252 Хөөе хэнри сэрээч 306 76,500 2-4 Интерпресс

253 Үлгэрийн орноор аялцгаая 306 76,500 2-4 Мөнхийн үсэг

254 Үлгэрийн орноор аялцгаая-2 306 76,500 3-5 Мөнхийн үсэг

255 Байгалийн шинжлэх ухаан 305 76,250 5 Sound of Mongolia

256 Цасан доорх шувууд 301 75,250 4-5 Мөнхийн үсэг

257 Монгол ёс заншлын товчоон 304 76,000 3-5 Номын хишиг

258 Бичиг үсэг 303 75,750 4-5 Мөнхийн үсэг

259 Мөрдөгч хүү 303 75,750 4-5 Сэлэнгэ пресс

260 Көк Шапан 303 75,750 5 Полиграф

261 Шинэ зууны шинэ жил 302 75,500 2-4 Интерпресс

262 Хамгийн чухал нь эрснээ олох 302 75,500 3-4 Мөнхийн үсэг

263 Эрдмийн далайн аялал-2 302 75,500 1-2 Мөнхийн үсэг

264 Амьтны араншин 301 75,250 2-4 Топ дизайн

265Туулай яагаад сэтэрхий уруултай болсон бэ

301 75,250 1-5 Мөнхийн үсэг

266Жаалхүү Карлсон 2-ын тухай гурван тууж

301 75,250 4-5 Урлах эрдэм

267 Хотын хөөрхөн Цүндээлэй 300 75,000 1-3 Ирмүүн

268 Чулуутай шөл 300 75,000 1  Монсудар

269Өвөрмөц хэл хэллэгийн товч тайлбар

300 75,000 4-5 Сэлэнгэ пресс

270 Та аугаа их хаан харин би өчүүхэн 300 75,000 1 Мон судар

Page 13 of 16

Page 14: Bizdata.mn voucher report-mon

Хүүхдийн номын каталогийн боловсруулалтБХАН нь хэвлэлийн газруудын төлөөлөгчдөд ном сонгох зөвлөлийн ажлын тайланг танилцуулж, хүүхдийн номын каталогт ном нь шалгарсан хэвлэлийн газруудыг тухайн номын товч мэдээллийг CD-гээр ирүүлэхийг хүслээ.

Хэвлэлийн газрууд нь дараах мэдээллийг CD-д бичиж өгөх юм:

Номын нэр

Зохиогчийн нэр

Хэвлэлийн газрын нэр

ISBN дугаар

Номын хэмжээ, формат

Хуудасны тоо

Анги

Үнэ

Тухайн номын нүүр хуудасны фото зураг (зургын файлын ямар ч формат байж болно)

Ном доторх аль нэг зурагтай хуудасны фото зураг (зургын файлын ямар ч формат байж болно)

Номын талаар товч тайлбар, агуулга (300 үгэнд багтаах)

READ төсөл хэвлэлийн газруудын дунд сонгон шалгаруулалт хийж хүүхдийн номын каталог хэвлэх газрыг сонгосон. Ашиг сонирхлын зөрчилдөөн гаргахгүйн үүднээс ном ирүүлсэн хэвлэлийн газруудыг сонгон шалгаруулалтанд оролцуулаагүй. Сонгон шалгаруулалтанд Виндзор хэвлэлийн газар шалгарч READ төсөлтэй гэрээ байгуулан нэг сарын дотор хүүхдийн номын каталогийг эмхэтгэн хэвлүүлэх үүрэг хүлээлээ.

Виндзор хэвлэлийн газар нь гэрээгээр А4 форматтай 140 хуудастай, нэг хуудсанд 2 номын танилцуулгыг багтаан каталогийг нийт 1000 хувь хэвлэх юм.

Хүүхдийн номын каталогт шалгарсан номын мэдээллийг агуулсан CD-нүүдийг Виндзор хэвлэлийн газар БХАН-ээс хүлээн авч, компьютерт оруулан мэдээллийг шалгаж, дутуу мэдээллүүдийг хэвлэлийн газруудаас тухай бүрт нь шаардаж авсан. Номын мэдээллийг оруулан каталог хэлбэрт шилжүүлэхэд 300 үгэнд багтаан ирүүлсэн номын агуулга хэт урт, нуршуу, номоо магтсан, үг үсэг, найруулгын алдаатай байсан учир монгол хэлний мэргэжилтэнг тусгайлан хөлсөлж агуулгыг товчилж эмхэтгэн, алдааг засуулсан. Уг засуулсан текстийг хэвлэлийн газруудад буцаан өгч өөрсдөөр нь шалгуулан хэвлэлийн газрын эрх

Page 14 of 16

Page 15: Bizdata.mn voucher report-mon

мэдэл бүхий ажилтны зөвшөөрсөн гарын үсэгтэй хувийг хүлээн авсны дараа мэдээллийг каталогт засч орууллаа.

Каталогийн загварыг хэд хэдэн төрлөөр хийлгүүлж, хэвлэлийн дизайны мэргэжилтнүүд болон ердийн хүмүүст үзүүлж, тэднээс санал авсны дагуу өнгө будаг, мэдээллийн байрлал, арын фоны өнгө зэргийг өөрчилсөн. Номын нэр, анги, үнэ болон номын агуулгын алдааг 5-6 удаа шалган засуулсаны эцэст хүүхдийн номын каталогийг хэвлүүлсэн. (Каталогийн нүүр хуудас, доторх дизайныг харуулсан зургыг хавсралтаас үзнэ үү)

Хүүхдийн номын каталогийн хүргэлт

БХАН нь хүүхдийн номын каталогтой хамт тараах номын захиалгын хуудас, зааврыг бэлтгэсэн. (Захиалгын хуудас, зааврыг хавсралтаас үзнэ үү)

Мөн READ төсөлтэй ярилцаж, санал бодлоо солилцон зөвхөн ангийн номын сантай 1-5-р ангийн бүлгүүд хүүхдийн номын каталогоос ном захиалах боломжтой гэж үзлээ. Ангийн номын сан хүлээн авсан 3520 бүлгийг ангиудаар нь ялган READ төслийн ном захиалан авах тодорхой хэмжээний төсвийг I-II анги, III-V ангиудад ялгаатайгаар хуваарилсан. Энэхүү төсөв нь I-II ангиудад 40 ам.доллар буюу 56000 төгрөг, III-V ангиудад 57 ам.доллар буюу 79800 төгрөг ноогдож байгаа юм. (төсвийн хуваарилалтыг хавсралтаас үзнэ үү)

Сум, багийн сургуулиудын I-V ангийн бүлгүүд харилцан адилгүй байгаагаас үүдэн каталогийг 391 сургуульд тус бүр нэгийг тараахад олон бүлэгтэй сургуульд хүрэлцэхгүй, бүлгүүд ном сонгоход хугацаа их шаардагдах тул тухайн сургуулийн бүлгийн тоо 7 хүртэл байвал 1 каталог, 7-с дээш тохиолдолд 2 каталог хүргэхээр бодож нийт 617 каталог хуваариллаа.

БХАН хүүхдийн номын каталогийг хөдөөгийн сургуулиудад хүргүүлэхээр READ төслийн өмнөөс Монгол Шуудан ХК-тай гэрээ байгуулсан. Гэрээгээр Монгол Шуудан ХК нь БХАН-ээс ирүүлэх дугтуйнуудыг 21 аймгийн сум, багийн 391 сургуульд хүргэх юм. БХАН нь хүүхдийн номын каталог, номын захиалгын хуудас, ном захиалах заавар, сургуулийн захиралд хандсан захидал, бага ангийн багш нарт зориулсан зар зэргийг дугтуйлж сургууль тус бүрээр нь хаяглан Монгол Шуудан ХК-ийн маркетингийн албанд хүлээлгэн өгсөн. (сургуулийн захиралд хандсан захиа болон бага ангийн багш нар зориулсан зарыг хавсралтаас үзнэ үү)

Хөдөөгийн сургуулиудаас ирүүлсэн номын захиалгаШууданг хүлээн авсан сум, багийн сургуулийн захирал READ төслөөс илгээсэн захидал, ном захиалах зааврыг сайтар уншиж, ангийн номын сантай бүлгүүдэд каталогийг өгч номын захиалгыг хийлгүүлсэн. Ноогдсон төсөвт багтаан бүлэг бүрээс ирүүлсэн номын нэр, тоо ширхэгийг нэгтгэн захиалгын хуудсан дээр зөв

Page 15 of 16

Page 16: Bizdata.mn voucher report-mon

бөглөн, гарын үсэг зурж, тамга даран баталгаажуулж захидлаа БХАН-т ирүүлэх ёстой.

БХАН нь 391 сургуулийн 3520 бүлгээс ирүүлсэн нийт захиалгын хуудсыг сайтар нягтлан үзэж, хуваарилсан төсөвт багтаж байгаа эсэх, илүү гарсан үнийн дүнг тухайн сургууль төлөх эсэхийг шалгасны эцэст захиалгын дүнг нэгтгэн мэдээллийн сан үүсгэсэн.

READ төсөл БХАН-ээс ирүүлсэн хэвлэлийн газруудаар нь ялгасан номын захиалгын тоо, үнийн дүн бүхий мэдээллийг үндэслэн хэвлэлийн газруудтай гэрээ байгуулж номыг захиалгын тоо ёсоор хүлээн авлаа.

Номын үзүүлэлтийг бөглөх хуудас

Үнэлгээний маягт

Төсвийн хуваарилалт

Каталогийн нүүр хуудас, доторх дизайныг харуулсан зургууд

Захиалгын хуудас

Захиалгын хуудас бөглөх заавар

Захиралд хандсан захиа

Бага ангийн багш нарт хандсан зар

Page 16 of 16