8
МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ Чанарын удирдлага – Сургалтын арга зүйн зарчим MNS ISO 10015:2003 Албан хэвлэл

chanariin_urirdlaga

  • Upload
    khdw

  • View
    113

  • Download
    4

Embed Size (px)

DESCRIPTION

standards

Citation preview

Page 1: chanariin_urirdlaga

МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ

Чанарын удирдлага – Сургалтын арга зүйн зарчим

MNS ISO 10015:2003

Албан хэвлэл

СТАНДАРТЧИЛАЛ, ХЭМЖИЛЗҮЙН ТӨВ

Улаанбаатар

2003 он

Page 2: chanariin_urirdlaga

MNS ISO 10015 : 2003

Стандартчилал, хэмжилзүйн төв (СХТ):Энх тайвны өргөн чөлөө 46/АУлаанбаатар-210351, ШХ-48

Утас 457763, 457765, Факс (976-01) 458032.E-mail: [email protected]

СХҮТ, 2003_________________

ii

Page 3: chanariin_urirdlaga

MNS ISO 10015 : 2003

Стандартчилал, чанарын баталгаажуулалтын тухай Монгол Улсын хуулийн дагуу энэхүү стандартыг бүрэн, эсвэл хэсэгчлэн хэвлэх, олшруулах эрх нь гагцхүү СХҮТ (Стандартчилал, хэмжилзүйн үндэсний төв)-д байна.

Агуулга Хуудас

Өмнөх үг ..................................................................................................................

iv

Оршил ..................................................................................................................... v

1 Хамрах хүрээ ...............................................................................................

1

2 Норматив иш таталт ...................................................................................

1

3 Нэр томъёо, тодорхойлолт ...................................................................... 2

4 Сургалтын арга зүйн зарчим ....................................................................

2

4.1 Сургалт: Дөрвөн үе шатат үйл явц ……………....................................... 2

4.2 Сургалтын хэрэгцээг тодорхойлох .........................................................

3

4.3 Сургалтыг зохион бүтээж, төлөвлөх …………….................................... 6

4.4 Сургалт явуулах ......................…................................................................

9

5 Сургалтын үйл явцыг ажиглах, сайжруулах ......................................... 11

5.1 Ерөнхий зүйл ...............................................................................................

11

5.2 Сургалтын үйл явцыг сайжруулах ..........................................................

11

А хавсралт (мэдээллийн) Хүснэгтүүд ................................................................. 13

iii

Page 4: chanariin_urirdlaga

MNS ISO 10015 : 2003

Өмнөх үг

ОУСБ (Олон улсын стандартчиллын байгууллага) нь үндэсний стандартчиллын байгууллагуудын (ОУСБ-ын гишүүн байгууллагуудын) дэлхий дахины холбоо юм. Олон улсын стандарт боловсруулах ажлыг голдуу ОУСБ-ын техникийн хороодоор дамжуулан хийдэг. Тухайн техникийн хорооны хариуцах асуудлыг сонирхсон гишүүн байгууллага бүр уг хороонд төлөөлөлтэй байх эрхтэй. ОУСБ-тай харилцаа бүхий засгийн газрын болон засгийн газрын бус олон улсын байгууллагууд уг ажилд мөн оролцдог. ОУСБ нь цахилгаан техникийн стандартчиллын салбарт Олон улсын цахилгаан техникийн комисс (ОУЦТК)-той нягт хамтран ажилладаг.

Олон улсын стандартыг ОУСБ/ОУЦТК-ын Удирдамжийн 3-р хэсэгт заасан дүрмийн дагуу боловсруулдаг.

Техникийн хороодоос сайшаасан олон улсын стандартуудын төслийг гишүүн байгууллагуудад тарааж санал хураадаг. Тэдгээрийг олон улсын стандарт болгож хэвлэхийн тулд наад зах нь санал хураалтад оролцсон гишүүн байгууллагуудын 75 %-ийн дэмжлэг авах шаардлагатай.

Энэхүү олон улсын стандартын зарим бүрдэл хэсэг нь патентын эрхэд хамаарч болохыг анхаарах хэрэгтэй. Ийм патентын аливаа буюу бүх эрхийг тодруулах үүргийг ОУСБ хариуцахгүй болно.

ISO 10015-ыг Чанарын удирдлага ба чанар хангалт ISO/TC 176 Техникийн хорооны Туслах технологи гэсэн SC 3 дэд хорооноос боловсруулсан болно.

Энэхүү олон улсын стандартын А хавсралт нь зөвхөн мэдээллийн шинж чанартай болно.

СХҮТ-өөс:

ISO 9000-ыг хэрэгжүүлэх, чанар сайжруулах дэвшилт арга нэвтрүүлэх хэрэгцээ, сонирхол нэмэгдэж буйтай холбогдуулан энэхүү олон улсын стандартыг Монгол Улсын үндэсний стандарт болгон гаргасан болно. Энэхүү олон улсын стандартыг үндэсний стандарт болгон боловсруулахдаа “Хамрах хүрээ”-нд байсан тайлбар, “Норматив иш таталт”, “Нэр томъёо, тодорхойлолт”-од

iv

Page 5: chanariin_urirdlaga

MNS ISO 10015 : 2003

заасан стандартыг өнөөгийн шинэ стандартын дагуу тодруулж,шинэчлэн оруулсан болно.

Энэхүү стандартыг СХҮТ-ийн алах мэргэжилтэн О.Намжил орчуулан боловсруулж, СХҮТ-ийн СЧБ-ын газрын дарга Г.Гантөмөр хянаж, Чанарын удирдлагын тогтолцооны стандартчиллын Техникийн хороогоор хэлэлцэн зөвшилцсөн болно.

Оршил

ISO 9000 бүлэг стандарт (ISO 14000 цуврал нь түүний нэг хэсэг болно)-ын суурь болсон чанарын удирдлагын зарчмууд нь хүний нөөцийн удирдлага, зохих сургалтын хэрэгцээг онцлон анхаардаг. Эдгээр зарчим нь тухайн байгууллага хүний нөөцөндөө анхаарч, ажиллагчдынхаа ур чадварыг сайжруулахад ашигладаг стратегиа нотлон харуулах чадвартай байх явдлыг хэрэглэгчид анхаарч ач холбогдол өгдөг болохыг хүлээн зөвшөөрдөг.

Хэрэглэгчийн шаардлага, хүсэл байнга нэмэгдэж байдаг түргэн өөрчлөгддөг зах зээлд шаардагдах чанарын бүтээгдэхүүн нийлүүлэх байгууллагын шийдвэрийг биелүүлэхийн тулд бүх шатны ажиллагчдыг сургасан байх хэрэгтэй.

Энэхүү олон улсын стандарт нь сургалтын талаархи асуудлыг авч үзэх үед нь байгууллага болон түүний ажиллагчдад туслах арга зүйн зарчмыг тогтооно. Чанар хангалт, чанарын удирдлагын ISO 9000 бүлэг стандартын хүрээнд “боловсрол”, “сургалт” гэж орсоныг тайлбарлах заавар шаардагдах бүрт энэ стандартыг хэрэглэж болно. Энэ баримт бичигт орсон “сургалт” гэсэн аль ч үг бүх төрлийн боловсрол, сургалтыг илэрхийлнэ.

Ажиллагчдын гүйцэтгэлийг оруулаад байгууллагын байнгын сайжруулалтын зорилтууд нь зах зээл, технологи, шинэчлэл, хэрэглэгчид, сонирхогч бусад талын шаардлагын өөрчлөлт зэрэг олон тооны дотоод болон гадаад хүчин зүйлүүдээс хамаарч болно. Ийм өөрчлөлтүүд нь ур чадварын талаархи хэрэгцээгээ шинжлэхийг байгууллагаас шаардаж болно. Уг хэрэгцээг хангах үр нөлөөтэй хэрэгслийнх нь хувьд сургалтыг хэрхэн сонгож болохыг 1 дүгээр зурагт үзүүлэв.

v

Ñàéæðóóëàõ õýðýãöýý

Áàéãóóëëàãûí õýðýãöýýíèéøèíæèëãýý

Page 6: chanariin_urirdlaga

MNS ISO 10015 : 2003

1 дүгээр зураг – Сургалтаар чанарыг сайжруулах нь

Энэхүү олон улсын стандарт нь зорилтдоо хүрэхийн тулд сургалтын хэрэгцээг илрүүлэн шинжлэх, сургалтыг үохион бүтээж төлөвлөх, сургалт явуулах, сургалтын үр дүнг үнэлэх, сургалтын үйл явцыг ажиглаж сайжруулахад нь байгууллагуудад тустай байж болох зааврыг тогтоож өгнө. Энэ стандарт нь байнгын сайжруулалтад сургалтын оруулах хувь нэмрийг рнцлон анхаарсан бөгөөд сургалтаа илүү үр нөлөө, үр ашигтай хөрөнгө оруулалт болгоход байгууллагуудад туслах зорилготой болно.

Эх сурвалж: mhg.ub.gov.mn

vi

Áóñàä õýðýãöýý

Óð ÷àäâàðûí òàëààðõè õýðýãöýý

Áóñàä õýðýãöýý

Ñóðãàëòûí

õýðýãöýý

ÑÓÐÃÀËÒ