18
[БҮЛЭГ1. БИЗНЕС ДЭХ МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМҮҮДИЙН ҮНДЭС СУУРЬ] Нэгдүгээр сарын 25, 2012 МСМТэнхим Н.Саранчимэг ~ 1 ~ БҮЛЭГ1: БИЗНЕС ДЭХ МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМҮҮДИЙН ҮНДЭС СУУРЬ Судлах зүйл Системийн тухай ойлголт ба тэдгээрийн мэдээллийн системтэй хэрхэн холбогдож буйг ойлгох Мэдээллийн системийн мэдлэг нь бизнесийн мэргэжлийн хүмүүст яагаад чухал байдгийг тайлбарлах Тэдэнд хэрэгтэй мэдээллийн системийн мэдлэгийн таван хүрээг тодорхойлох Мэдээллийн систем нь пүүс компанийн Бизнесийн үйл ажиллагаа Удирдлагын шийдвэр гаргалт Өрсөлдөөний давуу байдлын стратегийг хэрхэн дэмжиж чаддагийг жишээгээр харуулах Амьдрал дээр тохиолддог бизнесийн байгууллагуудын мэдээллийн системийн жишээг өөрийн туршлагаар гаргаж авах Мэдээллийн технологийн хэрэглээ, ёс суртахуунтай хөгжил болон менежерүүдийн амжилттай удирдлагад тулгарч болох сорилтуудыг тодорхойлох Бодит амьдрал дээрх мэдээллийн системүүдийн бүрэлдхүүн хэсгүүдийн жишээнүүдийг гаргах Мэдээллийн системийн асар олон ажлын байрны боломжуудыг мэддэг болох

Chap1 Summary (1)

Embed Size (px)

Citation preview

Page 1: Chap1 Summary (1)

[БҮЛЭГ1. БИЗНЕС ДЭХ МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМҮҮДИЙН ҮНДЭС СУУРЬ] Нэгдүгээр сарын 25,

2012

МСМТэнхим Н.Саранчимэг ~ 1 ~

БҮЛЭГ1: БИЗНЕС ДЭХ МЭДЭЭЛЛИЙН

СИСТЕМҮҮДИЙН ҮНДЭС СУУРЬ

Судлах зүйл

– Системийн тухай ойлголт ба тэдгээрийн мэдээллийн системтэй хэрхэн холбогдож буйг

ойлгох

– Мэдээллийн системийн мэдлэг нь бизнесийн мэргэжлийн хүмүүст яагаад чухал

байдгийг тайлбарлах

Тэдэнд хэрэгтэй мэдээллийн системийн мэдлэгийн таван хүрээг

тодорхойлох

– Мэдээллийн систем нь пүүс компанийн

Бизнесийн үйл ажиллагаа

Удирдлагын шийдвэр гаргалт

Өрсөлдөөний давуу байдлын стратегийг хэрхэн дэмжиж чаддагийг

жишээгээр харуулах

– Амьдрал дээр тохиолддог бизнесийн байгууллагуудын мэдээллийн системийн жишээг

өөрийн туршлагаар гаргаж авах

– Мэдээллийн технологийн хэрэглээ, ёс суртахуунтай хөгжил болон менежерүүдийн

амжилттай удирдлагад тулгарч болох сорилтуудыг тодорхойлох

– Бодит амьдрал дээрх мэдээллийн системүүдийн бүрэлдхүүн хэсгүүдийн

жишээнүүдийг гаргах

– Мэдээллийн системийн асар олон ажлын байрны боломжуудыг мэддэг болох

Page 2: Chap1 Summary (1)

[БҮЛЭГ1. БИЗНЕС ДЭХ МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМҮҮДИЙН ҮНДЭС СУУРЬ] Нэгдүгээр сарын 25,

2012

МСМТэнхим Н.Саранчимэг ~ 2 ~

1-р хэсэг - Үндсэн ойлголт : Бизнес дэх мэдээллийн системийн хэрэглээ Яагаад мэдээллийн систем / цаашид МС / болон мэдээллийн технологийг / цаашид МТ / сурах

хэрэгтэй гэж? Энэ асуулт банк санхүү, үйлдвэрлэл үйл ажиллагааны менежмент, нягтлан бодох

бүртгэл гэх мэт бусад чухал бизнесийн нэгжүүдийг яагаад судалдаг вэ? гэж асууж байгаатай адилхан

юм. Жижиг бизнесээс эхлээд томоохон корпорациуд хүртэл хэрэглэгчиддээ үйлчлэх, тэдэнтэй

харилцахын тулд мэдээллийн системийг ашиглаж түүнд сая саяаар тоологдох хөрөнгө мөнгийг

зарцуулж байна. Өнөөдөр МС болон МТ нь амжилттай яваа бизнесийн үйл ажиллагааны хамгийн

чухал бүрэлдэхүүн хэсгийн нэг болоод зогсохгүй зах зээлийн өрсөлдөөний хуучин арга хандлагыг цоо

шинэ түвшинд хүргээд байна. Байгууллагууд хэн их хөрөнгөтэй, хэн том компанитай нь бус

технологийг хэн оновчтой, овсгоотой ашиглаж чадаж байгаа нь амжилтанд хүрч байна. Нэн ялангуяа

интернэтэд суурилсан мэдээллийн систем нь хамгийн их чухал үүргийг гүйцэтгэж байна. Тиймээс

бизнесийн аливаа мэргэжилтэн энэ салбарын талаар суурь мэдлэг, ойлголтой байх зайлшгүй

шаардлагатай болж байна. Мэдээллийн технологи бүх салбарын бизнесийн хамтын ажиллагааг

сайжруулах, илүү үр өгөөжтэй, үр ашигтай ажиллах, удирдлагын шийдвэр гаргалтыг дэмжих,

өрсөлдөх давуу талаа сайжруулахад нь хамгийн том үүргийг гүйцэтгэж байна. Мөн энэ салбарын

өсөлт, хөгжил өөрөө маш их ашиг орлогыг бий болгосоор байна. Тийм учраас өөрийнхөө зорилгод

хүрэх, ажлын талбарт амжилт гаргахын тулд бизнесийн болоод бусад бүх мэргэжилтнүүдэд

мэдээллийн системийн талаар мэдлэгтэй байх нь хамгийн чухал юм.

Энэхүү жагсаалтаас харахад ихэнх

нь технологийн салбарын компаниуд

байгаа бөгөөд тэдгээрийн брендийн

үнэ цэнэ өндөр байгааг харж болох

юм. Мөн Apple /мөн л технологийн

салбарын /компанийн огцом өсөлт

харагдаж байна. Fortune сэтгүүлээс

гаргасан шилдэг 500 компаниуд

жилд 1тэрбумаас илүү хөрөнгийг

МС-д зарцуулдаг байна

Зураг1.1 2011 оны дэлхийн шилдэг брендүүд

/* Нэг кэйс оруулах*/

Page 3: Chap1 Summary (1)

[БҮЛЭГ1. БИЗНЕС ДЭХ МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМҮҮДИЙН ҮНДЭС СУУРЬ] Нэгдүгээр сарын 25,

2012

МСМТэнхим Н.Саранчимэг ~ 3 ~

Систем гэж юу вэ? Системийн тухай ойлголт нь бүхий л бизнесийн үйл ажиллагаа болон МС-ийн салбарын үндэс суурь

нь гэж хэлж болно. Системийн тухай олон эх сурвалжуудын тодорхойлолтууд байдаг. Үүнд, (p.

Wikipedia) -д тодорхойлсноор "Систем нь өөр хоорондоо харилцан хамааралтай нэгжүүдийн

цуглуулга. Харин дэд систем нь ямар нэгэн системийн бүрэлдэхүүнд багтаж байгаа систем юм. " гэсэн

бол (С.Уянга, 2012) -д "Систем нь өөр хоорондоо харилцан холбоотой хэсгүүдийн олонлог юм." Маш

олон төрлийн системийн жишээнүүдийг дурьдаж болох бөгөөд хүн өөрөө ч нэг төрлийн биологийн

систем юм. Бидний хүрээлэн буй орчинд маш олон системүүд оршин байдаг. Нарны аймаг, томоохон

байгууллагуудаас авахуулаад бүгд л системийн жишээ юм. Системийн тухай ойлголт нь бусад олон

төрлийн бүрдэл хэсгүүдийн үйл ажиллагааг ойлгож судлахад чухал үүрэгтэй байх юм. Систем бол

орцыг хүлээн авч зохион байгуулалттай хувиргах процессоор гарцыг бий болгох замаар нийтлэг нэг

зорилгод хүрэхийн төлөө хамтдаа ажиллаж байгаа маш тодорхой тогтоосон хил хязгаартай өөр

хоорондоо уялдаа холбоотой бүрэлдэхүүн хэсгүүдийн цогц юм.

Системийг бүрэлдүүлэгч элементүүд нь өөр хоорондоо харилцан холбоотой

байдаг ба өөр ямар нэгэн харилцаа холбоогүй биеэ даасан элементүүд нь системийг үүсгэж чадахгүй

бөгөөд өөрөөр хэлбэл системийг бүхэлд нь авч үзэх шаардлагатай. Системийг бүрэлдүүлэгч хэсгүүд

нь нийтлэг нэг зорилготой бөгөөд салангид авч үзвэл тухайн системийн цогц байдал алдагдана. Нэг

системийн гаралт нь өөр системийн оролт байж болно. Бүх систем нь орчноосоо авсан мэдээллийг

боловсруулан тодорхой гаралтыг гаргана. Өөрөөр хэлбэл оролт, гаралт 2 ижил байвал боловсруулалт

Жишээ нь: Бидний өдөр тутам ашигладаг компьютер за бүр гар утас ч гэсэн системийн нэг хэлбэр гэж хэлж

болно. Гар утасны хувьд дэлгэц, товчлуур, доторх эд ангиуд гэх мэт маш олон жижиг бүрэлдэхүүн хэсгүүд

байдаг бөгөөд эдгээр нь тухайн утсыг ажилуулахын төлөө хоорондоо уялдаа холбоотойгоор хамтран ажиллаж

байдаг. Гар утасны хийх ажил нь маш тодорхой тогтоож өгсөн байдаг. Бид гар утсыг компьютер шиг

томоохон тооцоололд ашиглаж чадахгүй. Бас гар утсаар хийх үйлдлүүд нь цаанаасаа тодорхойлогдчихсон

байдаг.

Зураг1.15 Системийн үндсэн функцүүд

Өмнөх жишээ нь дээрээс гар

утасны орц нь чи залгах

дугаарынхаа тоог оруулаад ярих

товчийг дарах бөгөөд утас маань

тухайн дугаарлуу холболт үүсгэж

дуудлага хийдэг /боловсруулалт/

ингэснээр тухайн залгасан

дугаартайгаа ярих эсвэл

тодорхой хариуг өгч байгаа нь

гаралт юм.

Page 4: Chap1 Summary (1)

[БҮЛЭГ1. БИЗНЕС ДЭХ МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМҮҮДИЙН ҮНДЭС СУУРЬ] Нэгдүгээр сарын 25,

2012

МСМТэнхим Н.Саранчимэг ~ 4 ~

хийгдээгүй гэсэн үг. Системийн эцсийн зорилгод хүрэхийн тулд цорын ганц замаар бус хэд хэдэн

замаар хүрч болно.

Бүх системүүд орц, боловсруулалт, гарцтай байдаг бөгөөд эргэх холбоо болон хяналтыг нэмж өгснөөр

илүү хэрэгцээтэй болдог. Өөрийгөө хянадаг, өөрийгөө тохируулдаг, эргэх холбоо ба удирдлагатай

системийг кибернетик систем гэнэ.

Эргэх холбоо гэдэг нь системийн гүйцэтгэлийн тухай мэдээ юм. Жнь: Борлуулалтын гүйцэтгэлийн

тухай мэдээлэл нь борлуулалтын менежерийн хувьд эргэх холбоо юм.

Хяналт гэдэг бол систем өөрийнхөө зорилгод хүрэхийн тулд эргэх холбоог хянаж үнэлж дүгнэх

процесс. Хяналт нь илүү тохиромжтой гаралтыг бий болгохын тулд системийн оролт болон

боловсруулалтанд шаардлагатай тохиргоонуудыг хийдэг. Жнь: Борлуулалтын менежер борлуулалтын

гүйцэтгэлийн талаар мэдээллийг /эргэх холбоогоор гарсан/ үнэлснээр борлуулагчдыг шинэ хэсэгт

дахин томилох гэх мэт.

Кибернетик системийн олон жишээ амьдрал дээр байдаг. Жишээ нь маш олон гэр бүл хэрэглэдэг

халаалтын систем. Өөрийгөө байнга хянаж, тохируулж байдаг бөгөөд тухайн тохирох температурыг

автоматаар тохируулж байдаг. Мөн хүний бие өөрөө систем тэр тусмаа кибернетик систем юм. Хүний бие

маш олон зүйлийг өөрөө зохицуулж хянаж байдаг. Тодорхой өөрчлөлтүүд бий болоход янз бүрийн байдлаар тэр

нь илэрч байдаг. Ханиах халуурах гэх мэтээр...

Эдийн засгийн нөөцүүд /оролт/ нь

тодорхой бизнесийн үйл ажиллагаагаар

өөрчлөгдөн хувирч /боловсруулалт/

бараа бүтээгдэхүүн эсвэл үйлчилгээ

/гаралт / болдог. МС нь системийн үйл

ажиллагааны талаар мэдээллээр хангах

/эргэх холбоо/ бөгөөд энэ нь тухайн

системийн засвар үйлчилгээнд /хяналт/

шаардагатай удирдамж мэдээллүүд

байдаг.

Зураг 1. Байгууллага систем болох нь

Page 5: Chap1 Summary (1)

[БҮЛЭГ1. БИЗНЕС ДЭХ МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМҮҮДИЙН ҮНДЭС СУУРЬ] Нэгдүгээр сарын 25,

2012

МСМТэнхим Н.Саранчимэг ~ 5 ~

Мэдээллийн систем гэж юу вэ? Мэдээлэл бол байгууллагын хамгийн үнэ цэнэтэй хөрөнгө болсон өнөө үед байгууллагууд өөрийн

мэдээллийг боловсруулж ашиглах зайлшгүй шаардлага тулгарах болсон тэр үеэс компьютерт

суурилсан системүүдийн хөгжил эхэлсэн. Байгууллагын гол зорилго нь чанартай бүтээгдэхүүн

үйлчилгээг хамгийн бага хугацаанд, хамгийн бага зардлаар үйлдвэрлэж хэрэглэгчдэд хүргэх явдал

бөгөөд энэхүү хэрэгцээ шаардлагыг хангах боловсронгуй системийг өнөө хүртэл хөгжүүлсээр л байна.

Өнөөгийн мэдээллийн эрин зуунд мэдээллийг хэн оновчтой зөв зохион байгуулж ашиглаж чадсан нь

амжилтанд хүрч байна. Тиймээс мэдээллийг системтэй ашиглах тухай ойлголт нь мэдээллийн

системийн үндсэн хүчин зүйл болж байгаа юм. Мэдээллийн систем гэдэг бол хүмүүс, техник

хангамж /цаашид ТХ/ , програм хангамж /цаашид ПХ/, харилцаа холбооны сүлжээ болон өгөгдлийн

нөөцүүдийн зохион байгуулагдсан нэгдэл бөгөөд энэ нь байгууллага дотор мэдээллийг цуглуулж ,

дамжуулж, хувиргаж, тараан түгээж байдаг. Өөрөөр хэлбэл хүмүүс өөр хоорондоо харилцаа холбоо

тогтоохын тулд төрөл бүрийн тоног төхөөрөмж / ТХ /, тэдгээрийн ажиллагааны заавар удирдамж

/ПХ/, харилцаа холбооны сувгууд /Сүлжээ/, болон хадгалагдсан мэдээллүүдийг ашигладаг гэсэн үг

юм. Бид нар аль хэдийн МС-н хэрэглэгчид нь болчихсон мөртлөө өдөр тутмын хэрэглээ болсон энэ

зүйлийнхээ талаар маш бага мэдлэгтэй байна.

Жишээ нь: Чи АТМ-ээс мөнгө авах гэж байна гэж боды. Мэдээж энэ бидний өдөр тутмын энгийн л нэг

хийдэг зүйл. Тэгвэл АТМ машины хувьд ТХ нь чиний ашиглаад товчлууруудыг нь дараад байгаа нэг

төхөөрөмж буюу АТМ машин / компьютер л гэсэн үг /, харин ПХ нь мэдээж энэ төхөөрөмжийг

ажилуулахын тулд үйлдлийн системийн /дараа илүү дэлгэрүүлж үзнэ./ тусламжтайгаар машин маань

ажиллаж эхлэх бөгөөд бидний мөнгөө авах, дансаа шалгах үйлдлийг програмруу оруулан зааварлаж

өгсөн өөр нэг төрлийн ПХ ажиллаж байдаг. /ХААН банкных King Teller гэх мэт.../. Гэтэл энэ машин

бидний картанд байгаа мэдээллийг яаж мэдэж гаргаад байна? Мэдээж цахим карт бидний тодорхой

мэдээллүүдийг хадгалж байдагтай холбоотой бөгөөд мөн цаагуураа төв сервертэйгээ сүлжээгээр

холбогдон мэдээлэл солилцож байдаг нь бид нарт аль ч салбараас очоод мөнгөө авах боломжийг

бүрдүүлж өгдөг.

МТ болон МС гэсэн 2 ойлголт гарч ирж байгаа бөгөөд эдгээр нь хоорондоо тодорхой ялгаатай байдаг.

МТ нь цэвэр технологийн асуудал учир үүнд стратеги төлөвлөлт төдийлөн хамааралгүй. МС нь харин

бизнесийг хурдасгагч хөшүүрэг болдог гэсэн утгаараа стратегийн чухал ач холбогдолтой. Жишээ нь:

тухайн компани зах зээл дээр өөрийн байр суурийг хадгалж үлдэх эсвэл хүрээгээ тэлэх гэсэн стратеги

баримталж байвал МС-ийн стратеги боловсруулж түүний дагуу МТ нь тоног төхөөрөмж, программ

хангамж зэргээ худалдан авна. Бизнес болон МС-ийн стратеги болон төлөвлөгөө боловсруулахын

тулд бизнес болон харилцагч (үүнд: үйлчлүүлэгч, хамтрагч, худалдан авагчид зэрэг бүгд орно) нарын

талаарх мэдээлэл дээр үндэслэх ба үүнийг МТ-г ашиглан цуглуулна. Жишээ нь: Хүнсний сүлжээ

дэлгүүрийн хувьд МТ-г ашиглан борлуулалт болон нийлүүлэлтийн (Supply Chain Management)

талаархи бүх мэдээллийг цуглуулан авч (datawarehouse-д), шинжилгээ хийснээрээ (datamining and

analysing) ирэх сар, улирал, жилийнхээ төлөвлөгөөг хийхээс гадна стратеги боловсруулна.

Хэрэглэгчид хаанаас ямар бүтээгдэхүүнийг олноор авч байна үүнд ямар хүчин зүйл нөлөөлж байна

Page 6: Chap1 Summary (1)

[БҮЛЭГ1. БИЗНЕС ДЭХ МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМҮҮДИЙН ҮНДЭС СУУРЬ] Нэгдүгээр сарын 25,

2012

МСМТэнхим Н.Саранчимэг ~ 6 ~

гэх мэтийг тооцож үзээд тухайн зах зээл нь Бостоны матриксын "саалийн үнээ" дээр байх юм бол зах

зээлээ хамгаалахын тулд нийлүүлэлт болон хуваарилалтын үйл явцаа сайжруулах, байнгын

үйлчлүүлэгчдийнхээ тоог нэмэх, аль болох өргөн хүрээний мэдээлэл олж авахын тулд МТ-ийн

бүтээгдэхүүнүүдийг ашиглах МС-ийн стратеги хэрэглэж болох юм. (Ж.Тамир)

Бизнесийн мэргэжилтнүүдийн мэдвэл зохих МС-ийн мэдлэгийн хүрээ Аливаа байгууллагын менежерүүд болон дээд удирдлагууд өөрийн бизнесийн үйл ажиллагаандаа МС

болон МТ-г хэрхэн ашиглах талаар мэдлэгтэй байх хэрэгтэй. Учир нь бизнесийн байгууллагууд

өөрийн үйл ажиллагаандаа мэдээллийн системийг маш өргөнөөр ашиглах болсон учраас энэ

технологийн мэдлэг нь танд бусад ажилчдаас ялгарах давуу талыг бий болгоно. Баримтаас үзэхэд

байгууллагын бүх удирдлага, менежерүүд болон ажилчид нь мэдээллийн технологийн хэрэглээг бий

болгох, түүнийг удирдахад хэрхэн дэмжиж байгаагаас шалтгаалан амжилтанд нь нөлөөлдөг байна.

Тиймээс та ямар ч мэргэжилтэй байсан хамаагүй тэр тусмаа ямар албан тушаал эрхлэхээс үл

хамрааран МС-н талаар мэдлэгтэй байх хэрэгтэй юм. Жишээ нь: ямар ч байгууллагын ажилд орох

анкетыг харахад ямар програмууд дээр ажиллах чадвартай эсвэл ямар төхөөрөмжүүдийг ашиглаж

чаддаг вэ зэргийн асуултуудтай байдаг

Мэдээллийн системийн талаар бизнесийн мэргэжилтнүүдийн мэдэж байх ёстой мэдлэгийг дараах

байдлаар хуваан авч үзэж болох бөгөөд үүнд:

Үндсэн ойлголт төсөөлөл - Мэдээллийн системийн үүрэг бүрэлдэхүүн хэсэг, хандлагуудыг

агуулсан бизнесийн мэдээллийн системийн суурь ойлголтууд болон өрсөлдөх давуу талын

ойлголтууд мөн хэрэглээнүүд. (Бүлэг 1-2т энэ тухай яригдах болно )

Мэдээллийн технологи – Компьютерийн ТХ, ПХ, харилцаа холбооны сүлжээнүүд, өгөгдлийн

нөөцийн удирдлагын технологиуд болон бусад технологиудтай холбогддог удирдлагын

асуудлууд, хөгжүүлэлтүүд, үндсэн ойлголтуудыг багтаадаг. (Бүлэг 3-6т энэ тухай яригдах болно )

Бизнесийн хэрэглээнүүд – Бизнесийн төрөл бүрийн шийдвэр гаргалтуудийг хийх, и-худалдаа ба

и-бизнесийн санал санаачлагууд болон бизнесийн процессуудаа дэмжихийн тулд интернэт болон

бусад мэдээллийн технологиудыг хэрхэн ашиглах. (Бүлэг 7-9т энэ тухай яригдах болно )

Хөгжүүлэлтийн процессууд- Бизнесийн боломжуудыг хангахын тулд мэдээллийн системийг

хэрхэн төлөвлөх, хөгжүүлэх, хэрэгжүүлэх. (Бүлэг 10т энэ тухай яригдах болно )

Удирдлагын сорилтууд – Мэдээллийн технологийг ёс зүйтэй, үр ашигтайгаар удирдахад

тулгардаг сорилтууд. (Бүлэг 11-12т энэ тухай яригдах болно )

Page 7: Chap1 Summary (1)

[БҮЛЭГ1. БИЗНЕС ДЭХ МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМҮҮДИЙН ҮНДЭС СУУРЬ] Нэгдүгээр сарын 25,

2012

МСМТэнхим Н.Саранчимэг ~ 7 ~

МС бизнест ямар үүрэг гүйцэтгэдэг вэ?

Энэхүү зураг бол МС-н үндсэн 3 үүргийг

схемчилсэн байдлаар харуулжээ. Өөрөөр хэлбэл

байгууллага, пүүс компаниуд яагаад МС-ийг

хэрэглэх ёстой хамгийн чухал шалтгаанууд гэж

хэлж болох юм. Жижиглэнгийн дэлгүүрийн хувьд

3 үүргийн жишээг авч үзье.

Бизнесийн үйл явц үйл ажиллагааг дэмжих : Бараг бүх дэлгүүрүүд өөрсдийн үйл ажиллагаанд

тохирсон мэдээллийг системийг нэвтрүүлж ашигладаг болсон. Та кассан дээр очоод бар кодыг нь

уншуулаад л худалдан авалтынхаа мэдээллийг харчихдаг болсон. Магадгүй та сагс дүүрэн бараа авсан

бол тэдний үнийг нэг бүрчлэн тооны машин дээр бодож оруулдаггүй нөгөө систем маань өөрөө бодож

боловсруулдаг болсон. Нөгөө талаар манай Номин, Миний дэлгүүр гэх мэт томоохон дэлгүүрүүдийн

хувьд олон зуун хэрэглэгчийн худалдан авах үйл ажиллагааг МС-ийн тусламжтайгаар амар хялбар

болгож өгсөн байдаг. Дэлгүүр хэрэглэгчийн худалдан авалтын мэдээллийг бүртгэж, цаашлаад бараа

татан авалт тухайн барааны борлуулалт зэргийг ч мөн энэхүү системийнхээ тусламжтайгаар

боловсруулж бүртгэдэг болсон нь МС байгууллагын өдөр тутмын хийгддэг ажлуудыг дэмжиж байгаа

жишээ болж байна

Шийдвэр гаргалтанд туслах: Мөн энэхүү мэдээллийн систем нь удирдлагууд болон бусад бизнесийн

мэргэжилтнүүдэд илүү сайн шийдвэр гаргах нөхцөл боломж, хэрэгцээт мэдээллээр нь хангаж байдаг.

Өмнөх жишээн дээрээс харвал ямар төрлийн барааны борлуулалт их байгаа, аль барааг илүү

хэмжээгээр захиалах, аль барааны татан авалтыг багасгах, тэр бүү хэл цаашдын чиг хандлагыг ч

тодорхойлох боломжтой байдаг. Мэдээж энэ бүгд бас л МС-ийн тусламжтайгаар буюу компьютерт

суурилсан системийн тусламжтайгаар хийгдэж байдаг

Өрсөлдөх давуу талыг дэмжих: Өрсөлдөгчид өөрсдийн давуу талыг бий болгохын тулд МТ-ийг маш

олон янзаар ашиглаж байна. Жишээ нь: Миний дэлгүүрт хэрэглэгч тухайн барааны мэдээллийг авч

болох бар код уншигч бүхий дэлгэцүүдийг дэлгүүр дотроо байршуулсан байдаг. Мөн Номин болон

Миний дэлгүүр хэрэглэгчиддээ илүү урамшуулалыг санал болгохын тулд цахим картуудыг бий

болгосон бөгөөд тухайн картанд хэрэглэгчийн худалдан авалтын мэдээлэл хадгалагдаж, худалдан

авалт хийх болгонд тодорхой урамшуулал бонусыг авах эрхтэй болдог.

Стратегийн болон өрсөлдөх

давуу талыг дэмжих

Бизнесийн шийдвэр гаргалтыг дэмжих

Бизнесийн үйл явц үйл ажиллагааг дэмжих

Зураг 2. Мэдээллийн системийн үүрэг

Page 8: Chap1 Summary (1)

[БҮЛЭГ1. БИЗНЕС ДЭХ МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМҮҮДИЙН ҮНДЭС СУУРЬ] Нэгдүгээр сарын 25,

2012

МСМТэнхим Н.Саранчимэг ~ 8 ~

Цаг хугацааны туршид МС-ийн өргөжин буй үүрэг роль

1960-аад он хүртэл ихэнх

мэдээллийн системийн

үүрэг нь маш хялбархан

байсан. Ажил гүйлгээг

боловсруулах, хадгалах,

данс тооцоо гаргах болон

бусад төрлийн электрон

өгөгдлүүдийг солилцох гэх

мэт. Үүний дараа нэг шинэ

үүрэг нэмэгдсэн бөгөөд энэ

нь удирдлагын

мэдээллийн системийн

тухай ойлголт байлаа.

Энэхүү системийн гол

үүрэг нь удирдлагуудад шаардлагатай шийдвэр гаргахад нь хэрэгтэй тайлан мэдээллээр хангах явдал

байсан юм. 1970 он гэхэд эдгээр МС-ээр боловсруулагдсан мэдээллийн бүтээгдэгдэхүүнүүд нь

удирдлагын шийдвэр гаргах хэрэгцээ шаардлагад нийцэхгүй болж эхэлсэн бөгөөд ингэснээр шийдвэр

гаргалтанд туслах системийн тухай ойлголт урган гарсан. Энэ нь удирдлагуудын шийдвэр гаргах

үйл ажиллагаанд туслах олон талт, тусгай дэмжлэгээр хангах явдал байлаа. Ингэснээр төрөл бүрийн

шийдвэр гаргах хэв маягт тохирч чадсан юм. 1980- аад онд хэд хэдэн шинэ үүрэг роль бий болсон юм.

Хамгийн түрүүнд компьютерийн хүчин чадал, ПХ-н багцууд болон харилцаа холбооны сүлжээний

хөгжүүлэлт нь эцсийн хэрэглэгчийн тооцоолол хэмээх зүйлийг бий болгосон. Өөрөөр хэлбэр

хэрэглэгч өөрийн гэсэн тооцооллын хэрэгсэлтэй болсноор өөрийн хэрэгцээ шаардлагад тохирсон

дэмжлэг туслалцааг авах боломжтой болсон гэсэн үг юм. Хоёрдугаарт, Байгууллагын дээд

удирдлагууд удирдлагын мэдээллийн системийн эсвэл шинжилгээний мэдээллийн алийг нь ч шууд

ашиглах нь тохиромжгүй байсан учраас тэдэнд зориулсан МС буюу удирдлагын мэдээллийн

системийг / УМС / хөгжүүлэх шаардлага бий болсон. Энэхүү МС нь удирдлагуудад өөрсдийн хүссэн

чухал мэдээллийг авах амар хялбар арга замыг бий болгож өгсөн юм. Гуравдугаарт, Хиймэл оюун

ухааны талаар ойлголтууд бий болж хөгжлийн гараа нь эхэлсэн юм. Эксперт систем болон мэдлэгт

суурилсан системүүд бий болж эхэлсэн. 1980-1990 оны хооронд МС-ийн чухал үүрэг бий болсон.

Энэ нь МС-ийн стратегийн үүрэг ролийн талаарх ойлголт бөгөөд үүнийг стратегийн МС гэх нь бий.

Энэ ойлголтонд МТ нь бизнесийн үйл ажиллагаа, бүтээгдэхүүн үйлчилгээний олон улсын зах зээлд

Зураг 3. МС-н хөгжлийн чиг хандлага

Page 9: Chap1 Summary (1)

[БҮЛЭГ1. БИЗНЕС ДЭХ МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМҮҮДИЙН ҮНДЭС СУУРЬ] Нэгдүгээр сарын 25,

2012

МСМТэнхим Н.Саранчимэг ~ 9 ~

өрсөдлөх давуу талыг нь бий болгох салшгүй нэг хэсэг болсон байлаа. Эцэст нь интернэтийн

хурдацтай хөгжил эхэлсэн бөгөөд энэ нь 21р зуунд МС-ийн хэрэглээг маш хүчтэйгээр өсгөсөн юм.

Өнөөдөр интернэтэд суурилсан эсвэл вэбэд суурилсан бизнесийн үйл ажиллагаа нь хамгийн түгээмэл

ашиг орлого ихтэй салбар болжээ.

Мэдээллийн системийн төрлүүд

Зураг 4. МС-ийн төрлүүд

Үйл ажиллагааг дэмжих системүүд. МС-үүд нь үргэлж өгөгдлүүдийг боловсруулж нэгтгэж

бизнесийн үйл ажиллагаандаа ашиглаж байдаг. Ийм төрлийн системүүд нь гадаад болон

дотоодын хэрэглээнд зориулагдсан олон төрлийн мэдээллүүдийг цуглуулж байдаг. Үйл

ажиллагааг дэмжих системүүдийн гол үүрэг бол бизнесийн үйл ажиллагааг үр ашигтайгаар

явуулах, байгууллагын харилцаа холбоо хамтын ажиллагааг дэмжих юм.

Ажил гүйлгээ боловсруулах систем /АГБС/- бизнесийн үйл ажиллагааны үр

дүнгээс ирсэн өгөгдлүүдийг боловсруулж байдаг бөгөөд энэхүү

боловсруулалтыг 2 үндсэн замаар хийдэг. Багц боловсруулалт - Тодорхой цаг

хугацаанд ажил гүйлгээг хуримтлуулсны дараа боловсруулах. Жнь: Банк

өдрийн хүлээн авсан баримтуудаа оройдоо бүгдийг нь боловсруулдаг.

Онлайн боловсруулалт / Бодит цаг хугацааны боловсруулалт/ - Ажил гүйлгээг

тэр даруйд буюу тухайн агшинд шууд боловсруулах. Жнь: АТМ машинаас

мөнгө авах хүсэлт өгөхөд шууд мөнгийг өгдөг

Процессийн хяналтын - Үйлдвэрлэлийн процессийг хянаж, удирдах системүүд.

Үйлдвэрүүдэд тусгай мэдрэгч төхөөрөөмжүүд байдаг бөгөөд тэдгээр нь

Мэдээллийн Систем

Үйл ажиллагааг дэмжих

Ажил гүйлгээ боловсруулах

Процессийн хяналтын -

Байгууллагын хамтын

ажиллагааны

Удирлагыг дэмжих

Удирдлагын мэдээллийн

систем

Шийдвэр гаргалтанд туслах

систем

Дээд удирдлагын мэдээллийн

систем

Page 10: Chap1 Summary (1)

[БҮЛЭГ1. БИЗНЕС ДЭХ МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМҮҮДИЙН ҮНДЭС СУУРЬ] Нэгдүгээр сарын 25,

2012

МСМТэнхим Н.Саранчимэг ~ 10 ~

компьютертэй холбогдон тодорхой хяналтуудыг тавьж бас мэдээллийг

дамжуулж байдаг.

Байгууллагын хамтын ажиллагааны – Байгууллагын доторх багийн болон

тодорхой төсөл хөтөлбөрүүдийг хамтран хийх дотоодоо баг хамт олон болон

ажиллахад дэмжлэг үзүүлдэг системүүд байдаг. Хамгийн энгийн жишээ бол и-

мэйл, чатын хэрэгслүүд, видео конференцийн хэрэгсэл мөн зарим төрлийн

багийн ажиллагаанд зориулагдсан ПХ-ууд ч байдаг

Удирдлагыг дэмжих систем – Менежерүүд илүү үр ашигтай шийдвэр гаргалтыг хийхэд нь

шаардлагатай мэдээллээр хангах хэрэгтэй болсон цагаас эхлэн энэүү системүүд яригдах

болсон. Өөрөө хэлбэл энэ нь энэ системийн гол үүрэг бөгөөд янз бүрийн түвшний

удирдагуудад тухайн түвшний чухал шаардлагатай мэдээллүүдийг нь олж өгөх, бий болгох

гол үүргийг хүлээж байдаг.

Удирдлагын мэдээллийн системүүд / УМС / - Урьдчилан тодорхойлогдсон

тайлангийн загварт тохирсон мэдээллээр хангахаас гадна бизнесийн шийдвэр

гаргалтанд туслах тайлангуудыг харах боломжийг олгодог. Жнь Борлуулалтын

шинжилгээ, үйлдвэрлэлийн гүйцэтгэлийн мэдээ, өртгийн хандлагыг

тодорхойлох системүүд гэх мэт

Зураг1.5 Процессийн хяналтын систем

Зураг1.6 Ажил гүйлгээ боловсруулах систем - Grapebank

Page 11: Chap1 Summary (1)

[БҮЛЭГ1. БИЗНЕС ДЭХ МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМҮҮДИЙН ҮНДЭС СУУРЬ] Нэгдүгээр сарын 25,

2012

МСМТэнхим Н.Саранчимэг ~ 11 ~

Шийдвэр гаргалтанд туслах систем / ШГТС / – Удирдлагууд болон бусад

бизнесийн мэргэжилтнүүдийн шийдвэр гаргахад нь зориулагдсан олон талт,

тусгай дэмжлэгүүдийг өгч байдаг. Жнь: Бүтээгдэхүүний үнийн бүрдүүлэх

систем, ашгийн урьдчилсан шинжилгээ, эрсдлий шинжилгээ гэх мэт

Дээд удирдлагын мэдээллийн систем / ДУМС / - ШГТС болон УМС бусад эх

сурвалжуудаас дээд удирдлагуудын хэрэгцээ шаардлагад тохирсон чухал

хэрэгцээтэй мэдээллээр хангадаг. Жнь: бизнесийн гүйцэтгэлийн шинжилгээрүү

амархан нэвтрэх систем, өрсөлдөгчийн үйл ажиллагаа, стратегийн

төлөвлөгөөг дэмжих эдийн засгийн хөгжүүлэлтүүд гэх мэт.

Бусад төрлийн мэдээллийн систем – Бусад хэд хэдэн төрлийн мэдээллийн систем байдаг

бөгөөд тэдгээр нь дээрх 2 төрлийн аль алинд нь хамаарахаар үүргийг гүйцэтгэдэг. Үүнд:

o Эксперт системүүд - Хэрэглэгчдэд төрөл бүрийн мэргэжлийн зөвлөгөө мэдээллийг яг

л эксперт буюу мэргэжилтэн шиг өгч чаддаг мэдлэгт суурилсан мэдээллийн систем.

o Мэдлэгт суурилсан мэдээллийн систем - Бизнесийн мэдлэгийг бий болгох, зохион

байгуулах ба компаний хэмжээгээр тарааж түгээхэд тусална. Мэдлэгийн

менежментийн систем нь ажилчин бүрийн тархин дахь мэдлэгийг бүх л

байгууллагаараа хандаж, хамтран хэрэглэж болохуйц, сайн зохион байгуулалттай

баримтуудын сан болгон зохион байгуулагдсан мэдээллийн цогц сан юм. Мэдлэгийн

менежментийн гол зорилго нь тухайн байгууллагад зориулагдсан, хүчирхэг, сайтар

боловсруулагдсан мэдлэгийг бий болгон байгууллагыг удирдах үйл ажиллагааг илүү

сайн болгох явдал юм. Байгууллагад мэдлэгийн менежментийг хэрэгжүүлэх гол үндэс

Зураг1.7 Удирдлагын мэдээллийн систем

Зураг1.8 Дээд удирдлагын мэдээллийн систем

Page 12: Chap1 Summary (1)

[БҮЛЭГ1. БИЗНЕС ДЭХ МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМҮҮДИЙН ҮНДЭС СУУРЬ] Нэгдүгээр сарын 25,

2012

МСМТэнхим Н.Саранчимэг ~ 12 ~

нь мэдлэгийн менежментийн системийг бүрдүүлж өгөх явдал бөгөөд нь энэ нь

байгууллагын үйл ажиллагааны болон мэргэжлийн мэдлэгийг бүтээх, хадгалах,

ашиглах нөхцлүүдийг систем юм. Энэхүү систем нь байгууллагын туршлага болон

мэдлэгтэй холбоотой зүйлсийг цуглуулж боловсруулах бөгөөд түүнийгээ бизнесийн

процесс болон удирдлагын шийдвэр гаргалтыг сайжруулахад хаана ч хэзээ ч ашиглаж

болохуйц болгох явдал юм. (Г.Алтанзулын рефератаас 2011он...)

МС-ийг цар хүрээгээр нь ангилах нь

o Бизнесийн функциональ системүүд - Бизнесийн үндсэн функцүүдийн үйл ажиллагаа ба

удирдлагын хэрэглээ рүү чиглэнэ. Жнь: Нягтлан бодох бүртгэл, санхүү, эсвэл

маркетингийн үйл ажиллагааг дэмждэг мэдээллийн системүүд. Ординат компанийн

Виница нь нягтлан бодох бүртгэлийн систем бөгөөд функциональ системийн нэг

жишээ юм.

o Стратегийн мэдээллийн системүүд - Хэрэглэгчдийнхээ хувьд стратегийн давуу

байдлыг олж авахад тусална. Стратегийн мэдээллийн системийн нэг зорилго нь

компани болон түүний хэрэглэгчид, нийлүүлэгчдийн харилцааг бат бэх болгох, тэрхүү

харилцаанаас гарч, өөр байгууллагатай харилцахад зардал гаргадаг болгох явдал юм.

Үүний жишээ бол Американ Эйрлайнес компанийн хэрэглэдэг онлайнаар онгоцны

билет захиалах Сабр систем юм. Энэхүү системээр билет захиалгын агентлагуудад төв

байгууллагатай холбосон систем байгуулж, худалдааны төлөөлөгчдийг сургаж өгдөг.

(http://lector.mn, "CEO COLLEGE" баг ).

o Функциональ нэгж дундын мэдээллийн системүүд - Хэд хэдэн төрлийн мэдээллийн

системүүдийг нэгтгэсэн системүүд.

Зураг1.9 Эксперт систем

Зураг1.10 Функциональ систем – HRMIS Хүний нөөцийн систем

Page 13: Chap1 Summary (1)

[БҮЛЭГ1. БИЗНЕС ДЭХ МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМҮҮДИЙН ҮНДЭС СУУРЬ] Нэгдүгээр сарын 25,

2012

МСМТэнхим Н.Саранчимэг ~ 13 ~

МТ-ийн сорилт боломжууд Өнөөдрийн хурдацтай өөрчлөгдөж буй бизнесийн орчин дахь амжилт олон улсын зах зээл дээрх

хэрэглэгч, нийлүүлэгч бусад бизнесийн хамтрагчдын хэрэгцээ шаардлагыг хангаж чадахуйц вэбэд

эсвэл интернэтэд суурилсан мэдээллийн системүүд юм. Компьютерт суурилсан мэдээллийн

системүүд нь төрөл бүрийн байгууллага, янз бүрийн бизнесийн орчинд ашиглагдаж байна. Эдгээр

компаниудын гол зорилго бол бизнесийн үнэ цэнээ болон хэрэглэгчийн тоог хамгийн дээд хэмжээнд

хүргэхийн тулд хамтын бизнесийн үйл ажиллагааг дэмжих мэдээллийн системийг ажилчдынхаа

тусламжтайгаар хэрэгжүүлж, нэвтрүүлэх явдал юм. Тиймээс мэдээллийн системийг амжилтыг зөвхөн

үр ашгаар хэмжихээс гадна үр өгөөжөөр / үр дүн / хэмжих хэрэгтэй юм. Үр ашиг гэдэг бол зардал,

цаг хугацааг хамгийн бага хэмжээнд хүргэж, мэдээллийн нөөцүүдийн ашиглалтийг сайжруулна. Үр

өгөөж нь бизнесийн стратегиудыг дэмжих, бизнес процессуудад боломж олгох, байгууллагын бүтэц

ба соёлыг сайжруулах, хэрэглэгч ба бизнесийн үнэ цэнийг дээшлүүлэх зэргээр хэмжигдэнэ.

Мэдээллийн системийн шийдлийг хөгжүүлэх Бизнест мэдээллийн системийн шийдлийг амжилттай хөгжүүлэх нь бизнесийн мэргэжилтнүүд болон

удирдлагуудын хамгийн чухал сорилтуудын нэг болоод байна. Бизнесийн мэргэжилтны хувьд та

өөрийн байгууллагадаа мэдээллийн технологийн шинэ эсвэл нэмэлт хэрэглээг санал болгох үүрэгтэй

бол бизнесийн менежерүүдийн хувьд мэдээллийн системийн хөгжүүлэлтийн хүчин чармайлтыг

удирдах хэрэгтэй. Ихэнх компьютерт суурилсан системүүдийн хөгжүүлэлт, нэвтрүүлэлт нь

системчлэгдсэн хөгжүүлэлтийн үйл явцын дагуу хийгдсэн байдаг.

Бизнес / МТ-ийн сорилтууд

•Хүргэлтийн цикл, үйлдвэрлэл, бүтээгдэхүүний хөгжүүлэлтийн хурд ба уян хатан байдлын шаардлагууд

•Интернэтийн технологиудыг ашиглан бизнесийн үйл ажиллагааг байгууллагын хэмжээнд нэгтгэх мөн реинженеринг хийх

•Байгууллагын стратеги, соёл болон бүтцэд и-бизнес, и-худалдааг нэгтгэх

Бизнес / МТ-ийн хөгжүүлэлтүүд

• Интернет, интранет, экстранет, Вэбийг МТ-ийн үндсэн дэд бүтэц болгон ашиглах

•Сүлжээгээр холбогдсон ажилчид, хэрэглэгчид, нийлүүлэгчдэд Вэб технологийг тарааж түгээх

•Глобал сүлжээгээр холбогдсон тооцооллын, хамтын ажиллагааны, шийдвэр гаргалтанд туслах системүүдийг хөгжүүлэх

Хэрэглэгч болон Бизнесийн үнэ цэнэ

• Хэрэглэгчдийн хүсэж байгаа зүйлийг нь хүссэн үед нь хүссэн хэлбэр, байдлаар нь хамгийн бага зардлаар өгөх

•Нийлүүлэгчид ба хэрэглэгчидтэй хамтран үйлдвэрлэл ба бизнес процессийг зохицуулах

•Нийлүүлэгчид, дистрибуторуудтайгаа хамтран сувгийн түншлэлийг сурталчлах

Зураг1.11 Бизнесийн зорилгод хүргэх мэдээллийн систем ба технологиудыг удирдах үед

менежерүүдэд тулгардаг сорилтууд ба боломжуудын жишээ

Page 14: Chap1 Summary (1)

[БҮЛЭГ1. БИЗНЕС ДЭХ МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМҮҮДИЙН ҮНДЭС СУУРЬ] Нэгдүгээр сарын 25,

2012

МСМТэнхим Н.Саранчимэг ~ 14 ~

Судалгаа хийх

Шинжлэх

Зохиомжлох Хэрэгжүүлэх

Засвар үйлчилгээ

Ерөнхийдөө МС-ийн бүрэн

хөгжүүлэлтийн цикл нь дараах хэд хэдэн

чухал үйл ажиллагааг заавал хийх

шаардлагатай байдаг. Байгууллагын бизнесийн

хэрэгцээ шаардлагын шинжилгээнд

тулгуурлан МС-ийг зохиомжилдог. Судалгаа

хийх гэдэг нь байгууллагын МС-н

технологийн болон эдийн засгийн хувьд

хэрэгжих боломжийг судлах, тухайн шинэ ПХ-г хэрхэн ашиглах, нэвтрүүлэх буюу хэрэгжүүлэх,

системийг цаашид хэрхэн сайжруулах явцын засвар үйлчилгээг хийх зэрэг болно. /10р бүлэгт

дэлгэрэнгүй авч үзэх болно./

МТ-н ёс зүй ба сорилтууд Хэдийгээр бид бүгдээрээ мэдээллийн их далайг ашиглаж түүний тусламжтайгаар өдөр тутмын ажил

хэргийн болоод хувийн ажлаа хийж байдаг боловч энэ нь цаанаа тодорхой ёс суртахууны

хариуцлагуудтай холбогдож байдаг гэдгийг санаж байх хэрэгтэй. “Компьютерийн этик гэдэг нь МТ-

ийг ёс зүйтэй ашиглахын тулд компьютерийн технологи болон хамааралтай бусад зүйлсийн мөн

чанар, нийгмийн нөлөөллийг шинжлэх ухаан юм.” (James H. Moore).

Өнөөдөр бидний амьдарч буй нийгэм маань компьютераас улам бүр их хамаарсаар байна. Өөрөөр

хэлбэл та хаана байхаасаа үл хамааран шууд болон шууд бус замаар компьютертай холбогдсоор

Зураг1.11 МС –ийн шийдлийг хөгжүүлэх

Зураг1.12 МС –ийн шийдлийг хөгжүүлэх

Page 15: Chap1 Summary (1)

[БҮЛЭГ1. БИЗНЕС ДЭХ МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМҮҮДИЙН ҮНДЭС СУУРЬ] Нэгдүгээр сарын 25,

2012

МСМТэнхим Н.Саранчимэг ~ 15 ~

байгаа. Тухайлбал та утсаар ярихаар залгахад, орон сууцны төлбөрөө төлөхөд, гэрлэлтээ болон төрсөн

хүү охиноо бүртгүүлэхэд гээд олон олон үйлдэлүүд дээр компьютертай холбогдож байдаг. Вирус

гэдэг нь компьютерийн программ бөгөөд өөрөө өөрийгөө бусад программ руу хувилан халдаах

чадвартай байдаг. Иймээс халдварласан программыг хэрвээ нэг компьютераас нөгөө компьютер руу

хуулбал вирус компьютераас компьютер руу дамждаг. Вирус нь өөрийгөө хувилан халдаан тараахаас

гадна хор уршигтай үйлдэл хийдэг. Тухайлбал: тодорхой өдөр компьютерийн бүх мэдээллийг устгах

зэрэг хор уршгийг гүйцэтгэдэг. Worm ( өт гэсэн утгатай үг) гэдэг нь вирустай ижил бөгөөд гол ялгаа

нь өөрөө өөрийгөө сүлжээгээр дамжуулан халдварлуулан тараадаг. Trojan horse гэдэг нь вирус болон

worm-оос нилээд ялгаатай программ юм. Trojan horse нь компьютерийн программ бөгөөд харагдаж

байгаагаасаа өөр зорилгын үйлдэл хийдэг программ. Жишээлбэл: электрон шуудан ашиглах шинэ

программыг авч суулгалаа гэж үзье. Гэтэл энэ программ маань электрон шуудантай ажиллахаас

гадна танд мэдэгдэлгүйгээр таны компьютер дээр байгаа мэдээллийг өөр хаа нэг тийш нь илгээдэг

эсвэл таны компьютерийн мэдээллийг өөр газраас харах хандахад зориулагдан бүтээгдсэн байж

болох юм. Тэгвэл энэ төрлийн программыг trojan horse гэж нэрлэдэг. Зарим trojan horse нь компьютер

дээр шинэ вирусыг бий болгох үйлдэл ч хийдэг. (http://www.ubpolice.mn/?page_id=444 )

МТ-н ажлын байр МТ болон МС дэх хэрэглээ нь сая сая хүмүүст сонирхолтой, өндөр үнэлэмжтэй карьерийн

боломжуудыг бий болгосоор байна. МТ-ийн салбарт шинэ эрэлт хэрэгцээ, шинэлэг зүйлст хурдан

суралцах, дасан зохицох чадвар бүхий мэргэжилтнүүдийн шаардлага өдөр ирэх тусам нэмэгдэж

байна. Ялангуяа технологийн мэргэжилтнүүдийн эрэлт хэрэгцээ нэмэгдэж мөн тэдний үнэлэмж ч

өндөр байх болжээ. Тиймээс магадгүй МТ-н талаар илүү мэдээллийг авснаар таны мэргэжлийн

карьераа шийдэхэд тусалж мэдэх юм. Зөвхөн

бизнесийн байгууллагуудад МТ-ийн мэргэжилтэн

хэрэгтэй болоод зогсохгүй энэ салбар өөрөө

хамгийн том ажил олгогч болоод байна. Өнөөдөр

мянга мянган компаниуд компьютерийн ТХ, ПХ,

өгөгдөл, сүлжээний бүтээгдэхүүн үйлчилгээг

хөгжүүлэх, үйлдвэрлэх эсвэл и-бизнес, и-

худалдааны үйлчилгээг үзүүлэх зэргээр үйл

ажиллагаа явуулж дэлхийн хэмжээнд танигдсан

томоохон брендүүд пүүс компаниуд болтлоо

хөгжиж байна. Энэхүү эрэлт хэрэгцээ,

шаардлагууд нь маш олон төрлийн МС-ийн Зураг1.13 МТ-ийн ажлын байрнууд

Page 16: Chap1 Summary (1)

[БҮЛЭГ1. БИЗНЕС ДЭХ МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМҮҮДИЙН ҮНДЭС СУУРЬ] Нэгдүгээр сарын 25,

2012

МСМТэнхим Н.Саранчимэг ~ 16 ~

мэргэжилтнүүдийг бий болгож байгаа бөгөөд тэдгээр мэргэжилтнүүд байгууллагын интернэт

суурилсан эсвэл вэбэд суурилсан системүүдийг нэвтрүүлэх, хөгжүүлэх, төлөвлөх өндөр

хариуцлагатай ажлуудыг хийж байна.

Мэдээллийн системийн функц Мэдээллийн системийн амжилттай удирдах нь бизнесийн мэргэжилтнүүд болон менежерүүдийн

хувьд ихээхэн сорилтуудыг авчирдаг тухай дээр дурьдсан. Тиймээс МС-ийн функц нь

Бусад алба хэлтэсийн адилаар бизнесийн амжилтын нэг чухл хэсэг буюу компаний үндсэн

функциональ нэгж

Үйл ажиллагааны үр ашиг, ажилчдын хөдөлмөрийн бүтээмж, ёс зүй, хэрэглэгчдэд үйлчлэх,

сэтгэл ханамжинд чухал нөлөө үзүүлэгч

Үр дүнтэй шийдвэр гаргалтанд туслах мэдээллийн гол эх сурвалж

Глобал зах зээл дээр өрсөлдөх чадвартай бараа бүтээгдхүүн ба үйлчилгээг хөгжүүлэх чухал

бүрэлдэхүүн хэсэг

Өөрчлөгдөж, сорьж байдаг ажлын байрны боломж

Өнөөдрийн сүлжээгээр холбогдсон бизнесийн гол бүрэлдхүүн хэсэг нь болж байна.

2-р хэсэг. Үндсэн ойлголт: МС-ийн дэд бүтэц

Мэдээллийн системийн дэд бүтэц Мэдээллийн систем нь үндсэн бүрэлдэхүүн хэсгүүд болох хүмүүс, ПХ, ТХ, сүлжээ, өгөгдөлөөс

хамаарч байдаг. Өөрөөр хэлбэл мэдээллийн систем нь эдгээр дэд бүтцүүдийн үр дүнтэй харилцаанаас

хамаарч байдаг бөгөөд системийн шинж чанарын нэгэн адилаар тодорхой зорилготой, хоорондоо

уялдаа холбоотой байдаг. МС-ийн

загвар нь эдгээр бүрэлдэхүүн

хэсгүүдийн үйл ажиллагаа болон

уялдаа холбоо гэж ойлгож болно.

Бүх төрлийн мэдээллийн систем нь

дараах үндсэн 4 ойлголтыг

агуулсан байдаг. Үүнд:

1. МС-ийн үндсэн 5 нөөц

болох хүмүүс, ТХ, ПХ, сүлжээ

болон өгөгдөл

Page 17: Chap1 Summary (1)

[БҮЛЭГ1. БИЗНЕС ДЭХ МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМҮҮДИЙН ҮНДЭС СУУРЬ] Нэгдүгээр сарын 25,

2012

МСМТэнхим Н.Саранчимэг ~ 17 ~

Зураг1.17 МС-ийн бүрэлдэхүүн хэсгүүд

Зураг1.18 Мэдээллийн системийн дэд бүтэц

2. Хүний нөөц гэдэг нь эцсийн хэрэглэгчид, МС-ийн мэргэжилтнүүд, ТХ-ийн нөөц нь төхөөрөмж

машинууд, ПХ-ийн нөөц нь програм болон процедурууд, өгөгдлийн нөөц нь мэдээллийн бааз

болон өгөгдлүүдийг харин сүлжээний нөөцөнд харилцаа холбооны

хэрэгслүүд болон сүлжээ зэрэг орно.

3. Өгөгдлийн нөөцүүд нь мэдээллийн боловсруулалтын үйл ажиллагаагаар төрөл бүрийн

мэдээллийн бүтээгдэхүүнүүд болж эцсийн хэрэглэгчдэд очдог.

4. Мэдээллийн боловсруулалт гэдэг нь оруулах, боловсруулах, гаргах, хянах удирдах системийн

үйл ажиллагааг хэлнэ.

МС-ийн үндсэн үйл ажиллагаа

Мэдээллийн систем нь нэг төрлийн систем бөгөөд бусад

системээс ялгарах гол онцлог бол өгөгдлийг

боловсруулан мэдээлэл болгож байдаг. Мэдээллийн

системийн үйл ажиллагаа бол гадаад орчноос цуглуулагдсан мэдээллийг оролт болгон авч

боловсруулах бөгөөд түүнийг хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагыг хангах хүртэл боловсруулсны

дараа ойлгомжтой, эмх цэгцтэй байдлаар дүрслэн харуулж байдаг. Дараах үндсэн үйл ажиллагаа

байдаг.Үүнд:

1. Оруулах - Бизнесийн үйл ажиллагааны өдөр тутмын болон бусад мэдээллүүдийг цуглуулж

боловсруулахад бэлэн болгох үйл ажиллагаа юм. Оруулах процессийг хэрэглэгч шууд өөрөө

шивж оруулах, эсвэл тодорхой нэг төхөөрөмж, хэрэгсэлийн тусламжтайгаар мэдээллийг шууд

бүртгэж цуглуулах боломжтой. Жишээ нь Банкны теллерүүд хэрэглэгчдийн гүйлгээ,

шилжүүлэг гэх мэт мэдээллийг шууд программруугаа шивж оруулдаг бол цаг бүртгэлийн

системүүдийн хувьд цахим картаа уншуулах, эсвэл хурууны хээгээ уншуулах зэрэг нь оруулах

процессийн нэг хэлбэр юм.

2. Боловсруулах - Мэдээллийн системд боловсруулалт нь өгөгдлийг шаардлагатай гаралт болгон

хувиргах, хөрвүүлэх үйл ажиллагаа бөгөөд хэрэглэгчийн хүссэн эрэлт хэрэгцээний дагуу

мэдээллийг харьцуулах, тооцоолох, эрэмблэх, нэгтгэх, задлах ... гэх мэт үйл ажиллагаанууд

хийгдэж байдаг. Жишээ нь Сарын эцэст ажилтан болгоны ажилласан цагийг системд

оруулах бөгөөд тухайн систем ажилчны илүү эсвэл дутуу цаг ажилласан эсэх, хичнээн

Page 18: Chap1 Summary (1)

[БҮЛЭГ1. БИЗНЕС ДЭХ МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМҮҮДИЙН ҮНДЭС СУУРЬ] Нэгдүгээр сарын 25,

2012

МСМТэнхим Н.Саранчимэг ~ 18 ~

ажилтан илүү цаг ажилласан эсвэл тасалсан цагийн үзүүлэлтийг алба хэлтэсээр нь ангилах

гэх мэтээр боловсруулалтууд хийгдэж болно.

3. Хадгалах - Хадгалалт бол системийн үндсэн хэсэг бөгөөд мэдээллийг дахин ашиглахын тулд

заавал тодорхой нэг хэлбэрээр зохион байгуулан хадгалах шаардлагатай. Мэдээллийг цаасаар,

СД болон ДВД дээр бичих гэх мэт олон янзаар хадгалж болох боловч хамгийн үр дүнтэй

хадгалалтын хэлбэр бол өгөгдлийн сан үүсгэн хадгалах юм.

4. Гарах - Боловсруулсан мэдээллийг хэрэглэгчдэд ойлгомжтой хэлбэрээр дүрслэн харуулах

процесс бөгөөд хэрэглэгчдээс хамааран төрөл бүрийн хэлбэртэй байж болдог. Магадгүй нэг

системийн гарц нөгөө системийнхээ орц нь болох тохиолдол ч цөөнгүй байдаг. Цаг

бүртгэлийн системийн хувьд ажилчдын ажилласан цагийн мэдээллийг боловсруулсны дараа

цалингийн системрүү илгээх бөгөөд энэ нь нэг системийн гарц нөгөө системийн орц болж

байгаа нэг хэлбэр юм. Түүнээс гадна гарц нь тайлан, төлбөрийн баримт, нэгдсэн жагсаалт,

харьцуулсан график эсвэл трендийг харуулсан диаграм гэх мэт ямар ч хэлбэртэй байж болно.

5. Хянах - Хяналт бол системийн эргэх холбооны нэг хэлбэр бөгөөд гүйцэтгэлийн тухай

мэдээллээр хангаж байдаг. Гүйцэтгэлийн тодорхой стандартад хүрсэн эсэхийг тодорхойлохын

тулд эргэх холбоог үнэлж, нягталсан байх хэрэгтэй юм.

Өгөгдөл ба мэдээ

МС-ийн үйл ажиллагааны чухал ойлголт болох өгөгдөл болон мэдээллийн ялгааны талаар товчхон авч

үзье. Өгөгдөл нь ерөнхийдөө бизнесийн ажил гүйлгээний эсвэл бодит үйл явдлын тухай түүхий,

боловсруулаагүй баримт юм. Жнь: Борлуулалтын өгөгдөл, мэдээ: барааны нэр, тоо ширхэг, нэгжийн

үнэ. Мэдээлэл нь эцсийн хэрэглэгчийн хувьд утга учиртай, хэрэгтэй агуулгатай болж хувирсан мэдээ,

өгөгдөл юм. Цогц, Боловсруулагдсан, болон Эмхлэгдсэн Шинжлэгдсэн болон үнэлэгдсэн байдаг

бөгөөд өгөгдлийг хэрхэн боловсруулахаас хамааран мэдээллийн утга өөрчлөгдөж болдог. Өөрөөр

хэлбэл өгөгдөл гэдэг бол хайч, даавуу, утас, эмжээр, торго гэх мэт зүйлс гэж үзвэл мэдээлэл бол

эдгээр зүйлсийг ашиглан урласан дээл гэж хэлж болно. Тийм учраас өгөгдлийг хэрэгцээт мэдээлэл

болгон хувиргах үйл ажиллагааг мэдээллийн систем гэж ч ойлгож болох юм.