5

Click here to load reader

DBM CommercialBank ProjectFinance MOU 2014.04.23

Embed Size (px)

Citation preview

Page 1: DBM CommercialBank ProjectFinance MOU 2014.04.23

5-1

ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ

2014 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Дугаар Улаанбаатар хот

Монгол Улсын Иргэний хууль, Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хууль,

Банкны тухай хууль, Улсын Их Хурлын 2012 оны 52 дугаар тогтоол, Үндэсний аюулгүй

байдлын зөвлөлийн 2012 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 28/20 дугаар зөвлөмж, Засгийн

газрын 2013 оны 239 дүгээр тогтоол, Ерөнхий сайдын 2014 оны 10 дугаар захирамжийг тус

тус үндэслэн Хамтран ажиллах энэхүү санамж бичиг (цаашид “Санамж бичиг” гэх)-ийг

Монгол Улсын Хөгжлийн банк (цаашид “Хөгжлийн банк” гэх), Голомт банк, Худалдаа

Хөгжлийн банк, Хаан банк, Хас банк, Төрийн банк, Улаанбаатар хотын банк, Капитал банк,

Эрэл банк, Чингис хаан банк, Үндэсний Хөрөнгө Оруулалтын банк, Капитрон банк, Тээвэр

Хөгжлийн банк, Кредит банк (цаашид “Арилжааны банк” гэх)-ны хооронд дараах

нөхцөлийг харилцан тохиролцож байгуулав.

НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1.1.Санамж бичгээр Экспортыг дэмжих хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх Засгийн

газрын тогтоолоор баталсан төслүүдэд Засгийн газрын үнэт цаасыг арилжаалж бүрдүүлсэн

хөрөнгөөс болон Хөгжлийн банкны өөрийн эх үүсвэрээс Арилжааны банкнаар дамжуулан

зээл олгохтой холбоотойгоор талуудын хамтран ажиллах харилцааг зохицуулна.

1.2.Санамж бичигт хэрэглэсэн дараах нэр томъѐог дор дурдсан утгаар ойлгоно:

1.2.1. “Төсөл” гэж экспортыг дэмжих хөтөлбөрт заасан хүрээнд үйлдвэрлэл, үйл

ажиллагаа явуулахаар санхүүжилт хүссэн төслүүдийг;

1.2.2. “Төсөл хэрэгжүүлэгч” гэж Засгийн газрын тогтоолд заасан төслийг хэрэгжүүлэх,

арилжааны банкнаас зээл олгох шаардлагыг хангасан аж ахуйн нэгжийг;

1.2.3. “Ажлын хэсэг” гэж Ерөнхий сайдын 2014 оны 10 дугаар захирамжаар

байгуулагдсан бүрэлдэхүүнийг;

1.2.4.“Зээл” гэж энэхүү санамж бичигт заасан Хөгжлийн банкнаас арилжааны банкинд

олгох дамжуулан зээл болон арилжааны банкнаас төсөл хэрэгжүүлэгчид олгох

зээлийг.

1.3.Санамж бичгийг үндэслэн Хөгжлийн банк нь арилжааны банктай дамжуулан зээл

олгох гэрээг байгуулна. Уг гэрээнд арилжааны банкинд зээл олгох болон түүнийг буцаан

татах нөхцөлийг дэлгэрэнгүй тусгана.

ХОЁР. ЕРӨНХИЙ НӨХЦӨЛ

2.1.Төслийн төсөвт өртгийн гуравны нэгээс багагүй хувийг тухайн төслийг

хэрэгжүүлэгч аж ахуйн нэгж хариуцах ба гуравны хоѐр хувьд арилжааны банкнаас зээл

олгоно.

2.2.Арилжааны банк нь санамж бичгийн 2.5-д заасны дагуу судалгаа хийн, төслүүдийг

дараах байдлаар ангилан холбогдох бусад мэдээллийн хамт Хөгжлийн банкинд хүргүүлнэ.

Үүнд:

2.2.1.Төслийн төсөвт өртгийн гуравны нэгээс хэтрэхгүй хувиар бондын хөрөнгөөс

санхүүжилт хүссэн, арилжааны банкнаас тавигдах шаардлагыг бүрэн хангасан,

зээл олгох боломжтой төслүүд;

Page 2: DBM CommercialBank ProjectFinance MOU 2014.04.23

5-2

2.2.2.Төслийн төсөвт өртгийн гуравны нэгээс илүү хувиар Засгийн газрын бондын

хөрөнгөөс санхүүжилт хүссэн, арилжааны банкны зүгээс зээл олгох шаардлага

хангасан гэж үзсэн төслүүд;

2.2.3.Төсөл хэрэгжүүлэгчийн хувьд төслийг хэрэгжүүлэхэд тавигдах бусад

шаардлагыг хангасан ч зээл авах барьцаа хөрөнгө хангалтгүй төслүүд;

2.2.4.Төсөл хэрэгжүүлэхэд холбогдох тооцоо, судалгаа (төслийн ТЭЗҮ, зураг төсөл,

бизнес төлөвлөгөө, зах зээлийн судалгаа г.м)-г дутуу хийсэн, зээл олгох эсэх

шийдвэрийг гаргах боломжгүй төслүүд;

2.2.5.Зээлийг эргэн төлөх чадваргүй, хэрэгжих боломжгүй төслүүд.

2.3.Арилжааны банк нь Хөгжлийн банкнаас олгох дамжуулан зээлийн эх үүсвэрт

жилийн 5% хүү төлнө.

2.4.Арилжааны банк нь дараах ерөнхий нөхцөлөөр төсөл хэрэгжүүлэгчид зээл олгоно.

2.4.1.Зээлийн зориулалт: Санамж бичгийн 1.2.1-д заасан

төслийг санхүүжүүлэх;

2.4.2.Зээлийн хүү: жилийн 9%-иас ихгүй

2.4.2.Зээл олголт: төгрөгөөр

2.4.3.Зээлийн хугацаа: 5 жил хүртэл

2.4.4.Үндсэн төлбөрөөс чөлөөлөх хугацаа: 1 жил

2.5.Энэхүү 2 дугаар зүйлд заасан ерөнхий нөхцөлөөс бусад нөхцөлийг арилжааны

банк нь өөрийн зээлийн бодлого журмын дагуу тогтоох ба төслүүдийг судалж зээл олгох,

зээлийн явцын хяналтыг хийх зэргээр эргэн төлөлтийн эрсдэлийг Хөгжлийн банкны өмнө

бүрэн хариуцна.

2.6. Санамж бичигт заасан ерөнхий нөхцөл болон Арилжааны банкны бусад

нөхцөлийг хангасан төслийг дахин санхүүжүүлж болно.

ГУРАВ. ХӨГЖЛИЙН БАНКНЫ ЭРХ, ҮҮРЭГ

3.1. Хөгжлийн банк дараах үүрэг хүлээнэ:

3.1.1. Хөгжлийн банк болон арилжааны банкны хооронд дамжуулан зээлийн гэрээ

байгуулагдсанаар уг гэрээнд заасны дагуу зээлийг олгох;

3.1.2. Арилжааны банкууд нэг төсөлд давхар судалгаа хийхээс сэргийлэх зорилгоор

санамж бичгийн 4.1.2-т заасны дагуу арилжааны банкнаас ирүүлсэн төслийн

жагсаалтыг нэгтгэн арилжааны банкуудад мэдэгдэх;

3.2. Хөгжлийн банк дараах эрхтэй:

3.2.1.Дамжуулан зээлийн гэрээнд заасан хугацаанд зээлийг эргэн төлөхийг арилжааны

банкнаас шаардах;

3.2.2. Зээлийн ашиглалт, гүйцэтгэлтэй холбоотой мэдээллийг улирал бүр,

шаардлагатай тохиолдолд тухай бүр арилжааны банкнаас гаргуулан авах;

3.2.3.Зээлийн ашиглалт, зарцуулалтад шаардлагатай бол хяналт, шалгалт хийх;

3.2.4.Хөрөнгийг зээлийн зориулалтын дагуу ашиглахыг арилжааны банкнаас шаардах.

ДӨРӨВ. АРИЛЖААНЫ БАНКНЫ ЭРХ, ҮҮРЭГ

4.1. Арилжааны банк нь дараах үүрэг хүлээнэ:

4.1.1.Төслийг банкны зүгээс зээл хүсэгчид тавигдах шаардлагын хүрээнд судлан үзэж,

тухайн банкны зээлийн хороогоор шийдвэрлэснээс хойш ажлын 14 хоногт

Page 3: DBM CommercialBank ProjectFinance MOU 2014.04.23

5-3

багтаан санамж бичгийн 2.2-т заасны дагуу төслүүдийг тодорхойлж Хөгжлийн

банкинд хүргүүлэх;

4.1.2.Төслийн материал хүлээн авснаас хойш 14 хоног тутам ирсэн төслүүдийн

жагсаалтыг санамж бичгийн 3.1.2-т заасныг хэрэгжүүлэх зорилгоор Хөгжлийн

банкинд хүргүүлэх;

4.1.3.Засгийн газраас баталсан төсөлд олгох зээлийн дүн, зээлийн эргэн төлөлтийн

хуваарийг баталсан зээлийн гэрээг төсөл хэрэгжүүлэгчтэй байгуулах;

4.1.4.Зээлээр олгосон хөрөнгийг санамж бичиг болон холбогдох зээлийн гэрээнд

заасан зориулалтын дагуу ашиглах, үр дүнтэй зарцуулахтай холбоотой бүхий л

арга хэмжээг авах;

4.1.5. Төслийг хэрэгжүүлэх зорилгоор зээлийн хөрөнгөөр дахин санхүүжилт хийх

тохиолдолд Хөгжлийн банкинд мэдэгдэх ба бондын хөрөнгөөс санамж бичигт

заасан нөхцөлөөр олгоно.

4.1.6.Төсөл хэрэгжүүлэгчид энэхүү санамж бичиг, түүнд нийцүүлэн байгуулсан

гэрээнд зааснаас өөр зориулалтаар зээл олгохыг хориглоно;

4.1.7. Зээлийн зарцуулалт, эргэн төлөлт болон төслийн хэрэгжилтийн явцад байнгын

хяналт тавьж ажиллах;

4.1.8. Төсөл хэрэгжүүлэгчид олгосон зээлийн эргэн төлөлтийн эрсдэлийг Хөгжлийн

банкны өмнө бүрэн хариуцах;

4.1.9.Төслийг амжилттай хэрэгжүүлэх тал дээр талуудтай хамтран ажиллах.

4.2. Арилжааны банк дараах эрхтэй:

4.2.1. Төсөл нь тухайн банкны зээлийн бодлого, журмын дагуу тавигдах шаардлагыг

хангахгүй байгаа тохиолдолд зээл олгохоос татгалзах;

4.2.2.Засгийн газраас шийдвэрлэсэн тохиолдолд төсөл санхүүжүүлэхэд зориулан

олгох зээлийн эх үүсвэрийг байршуулахыг шаардах.

ТАВ. БУСАД ЗҮЙЛ

5.1.Аливаа санал зөрөлдөөн, маргааныг талууд зөвшилцөх аргаар шийдвэрлэнэ.

5.2.Зөвшилцөх аргаар шийдвэрлэж чадаагүй тохиолдолд Монгол Улсын хууль

тогтоомжийн дагуу шийдвэрлүүлнэ.

5.3.Санамж бичиг нь талуудын эрх бүхий төлөөлөгчид гарын үсэг зурж, тамга, тэмдэг

дарж баталгаажуулснаар хүчин төгөлдөр болно.

5.4.Талууд харилцан тохиролцсоноор санамж бичигт нэмэлт, өөрчлөлт оруулж болох

бөгөөд бичгээр үйлдэж, эрх бүхий албан тушаалтан гарын үсэг зурж, тамга дарж

баталгаажуулснаар хүчин төгөлдөр гэж тооцогдоно. Тэдгээр нь энэхүү санамж бичгийн

салшгүй хэсэг байна.

5.6.Санамж бичгийг 14 эх хувь үйлдсэн бөгөөд хувь тус бүр нь хууль зүйн хувьд адил

хүчинтэй байна.

5.7.Талууд харилцан төлбөр тооцоогүй болсныг нотолсноор санамж бичиг дуусгавар

болно.

5.8.Талууд санамж бичигт заасан хэлцлийн аливаа нөхцөлийг урьдчилан гүйцэд

уншиж танилцаж, бүх нөхцөлийн талаар харилцан саналаа илэрхийлж тохиролцсон бөгөөд

бүрэн дүүрэн ойлголтыг авч санамж бичгийг байгуулав.

Page 4: DBM CommercialBank ProjectFinance MOU 2014.04.23

5-4

5.9.Засгийн газраас Экспортыг дэмжих хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх төслийг

баталсан тогтоолыг үндэслэн Хөгжлийн банк, арилжааны банкны хооронд дамжуулан зээл

олгох гэрээ байгуулж, төслүүдийг санхүүжүүлэх журам, талуудын хүлээх эрх, үүрэг,

хариуцлагыг харилцан тогтоно.

5.10.Мэдэгдэл, албан бичиг, бусад мэдээллийг талуудын албан ѐсны хаягаар

хүргүүлнэ.

САНАМЖ БИЧГИЙГ БАЙГУУЛСАН:

Монгол Улсын Хөгжлийн банкийг төлөөлж: Голомт банкийг төлөөлж:

Гүйцэтгэх захирал Гүйцэтгэх захирал

________________________________ _____________________________

Н.Мөнхбат Г.Ганболд

Худалдаа хөгжлийн банкийг төлөөлж: Хаан банкийг төлөөлж:

Гүйцэтгэх захирал Гүйцэтгэх захирал

________________________________ _____________________________

Б.Мэдрээ Норихико Като

Хас банкийг төлөөлж: Төрийн банкийг төлөөлж:

Гүйцэтгэх захирал Гүйцэтгэх захирал

________________________________ _____________________________

Д.Бат-Очир Д.Батсайхан

Улаанбаатар хотын банкийг төлөөлж: Капитал банкийг төлөөлж:

Гүйцэтгэх захирал Гүйцэтгэх захирал

________________________________ _____________________________

А.Энхмэнд А.Ариунболд

Page 5: DBM CommercialBank ProjectFinance MOU 2014.04.23

5-5

Гарын үсгийн хуудас /үргэлжлэл/

Эрэл банкийг төлөөлж: Чингис хаан банкийг төлөөлж:

Гүйцэтгэх захирал Гүйцэтгэх захирал

________________________________ _____________________________

Д.Төмөрхүү Л.Ариунаа

Үндэсний хөрөнгө оруулалтын банкийг төлөөлж: Капитрон банкийг төлөөлж:

Гүйцэтгэх захирал Гүйцэтгэх захирал

________________________________ _____________________________

П.Даваа П.Мөнхсайхан

Тээвэр хөгжлийн банкийг төлөөлж: Кредит банкийг төлөөлж:

Гүйцэтгэх захирал Гүйцэтгэх захирал

________________________________ _____________________________

С.Баянхангай Тулин О.Д.