18
Элсэлтийн шалгалт. Биологи. Улаанбаатар. 2008 он. A вариант.  Та түр хүлээнэ үү...  Элсэлтийн шалгалт. Биологи. Улаанбаатар. 2008 он. A 1. Ямар ургамалын үр жимсийг буурцаг гэж нэрлэдэг вэ? (1 оноо) вандуй хөх тариа лууван

Etest 1164

Embed Size (px)

Citation preview

Page 1: Etest 1164

Элсэлтийн шалгалт. Биологи. Улаанбаатар. 2008 он. A вариант. 

 Та түр хүлээнэ үү... 

 

Элсэлтийн шалгалт. Биологи. Улаанбаатар. 2008 он. A вариант.

1. Ямар ургамалын үр жимсийг буурцаг гэж нэрлэдэг вэ? (1 оноо)

вандуй

хөх тариа

лууван

Page 2: Etest 1164

манжин

байцаа

2.

Нэг талт үрт ургамлын онцлог шинжийг нэрлэнэ үү? 1. навчны судал зэрэгцээ 2. навчны судал торон 3. үндэс сахлаг 4. үндэс голлосон 5. давхар шадар эрхтэнтэй 6. энгийн шадар эрхтэнтэй 

(2 оноо)

2 3 4

1 3 6

2 3 5

1 4 6

1 3 5

3. Тасалгааны ургамлыг шилжүүлэн суулгахдаа шороог бутаргаж салгадаггүй шалтгаан юу вэ? (1 оноо)

цэцэглэгт багасна

өсөлт удааширна

үндэс гэмтдэг

салаалалт багасна

иш нарийсна

4. Шавьжаар тоос хүртдэг ургамал ямар онцлогтой вэ? (1 оноо)

цэцэг нь тод өнгөтэй

цэцэг нь үзэмж муутай

анхилам үнэр балгүй

дохиурын шилбэ урт

тоос нь хөнгөн

Page 3: Etest 1164

5. Цэцгийн...... хоёрыг шадар эрхтэн гэнэ. (2 оноо)

дохиур, үр боловсрох орон

цомирлог дохиур

үр боловсрох орон дэлбээ

цоморлиг дэлбээ

шилбэ суудал

6. Нохойн хошуу ургамлын аль бүлэгт хамаарах вэ? (1 оноо)

цэцэгт ургамал

ойм хэлбэртэн

нүцгэн үртэн

доод ургамал

хөвд хэлбэртэн

7. Үндэсний гаралтай дүрс хувирлыг нэрлэнэ үү? (1 оноо)

вандуйн цалам

аршийн өргөс

манжин

сонгинолог булцуу

төмслөг булцуу

8. Шилбүүртэн амьтдын төлөөлөгчийг нэрлэнэ үү? (1 оноо)

цэнгэг усны амёб

улаан нүдэн

шаахай

Page 4: Etest 1164

гидра

шүр

9. Зөгий шавьжийн аль багт багтдаг вэ? (1 оноо)

хатуу далавчтан

хос далавчтан

хальсан далавчтан

шулуун далавчтан

хайрсан далавчтан

10.

Хавч хэлбэртний нийтлэг шинжийг тэмдэглэнэ үү? 1. 3 хос хөлтэй 2. 4 хос хөлтэй 3. 5 хос хөлтэй 4. бие нь 2 хэсгээс тогтоно 5. бие нь 3 хэсгээс тогтоно 6. заламгайтай 7. уушигтай 8. трахейтай 9. энгийн нүдтэй 10. нийлмэл нүдтэй 

(2 оноо)

1 4 8 9

3 4 6 10

2 5 6 9

1 5 8 9

3 5 6 10

11. Гоёл чимэглэлийн зориулалтаар ашигладаг /монголчуудын хөөргөний толгой хийдэг/ шүр амьтаны аймгийн ямар бүлэгт хамаарах вэ? (1 оноо)

хорхой

нялаахай

эгэл биетэн

хөндий биетэн

өргөст арьстан

Page 5: Etest 1164

12. Зараа атаахай ямар багийн төлөөлөгчид вэ? (1 оноо)

мэрэгчдийн баг

шавьж идэштэний баг

битүү туурайтаны баг

ац туурайтаны баг

гар далавчтаны баг

13. Бие гүйцсэн 2 нутагтан .....амьсгална. (1 оноо)

зөвхөн уушгаар

зөвхөн заламгайгаар

зөвхөн арьсаар

заламгай болон уушгаар

уушиг болон арьсаар

14. Хүний дээд мөчдийн гарын яс ямар хэсгүүдээс тогтдог вэ? (2 оноо)

дал, богтос, цацраг, сарвуу

эгэм, бугалага, богтос, цацраг

бугалга, дал, цацраг, сарвуу

бугалга, богтос, цацраг, сарвуу

эгэм, бугалга, богтос, сарвуу

15. Инсулин даавар ямар булчирхайнаас ялгарах вэ? (1 оноо)

бамбай булчирхай

нойр булчирхай

бөөрний дээд булчирхай

Page 6: Etest 1164

бэлгийн булчирхай

өнчин тархи

16.

Арьсаар дамжин халдварладаг өвчнийг нэрлэнэ үү? 1. хамуу 2. томуу 3.бөөр унжих 4. цусан суулга 5. мөөгөнцөр 6. булчин задрах тахал 7. ДОХ 8. бөөрний үрэвсэл 9. тэмбүү 10. үлд 11. давсагны үрэвсэл 12. сүрьеэ 13. сахуу 14. заг хүйтэн 15. гэдэсний хэжиг

(2 оноо)

1 5 10

4 12 14

1 6 10

5 12 15

6 10 13

17. Хүний хэлний өмнөд хэсэг .....амтыг сайн мэдэрнэ. (1 оноо)

чихэрлэг

гашуун

давслаг

исгэлэн

бүх

18. Хүний булчингийн эдийн бусад эдүүдээс ялгарах шинж юу вэ? (1 оноо)

сэрэх

сэрэл дамжуулах

агших

хамгааалах

холбох

Page 7: Etest 1164

19. Хоёрдугаар бүлгийн цустай хүнд ямар бүлгийн цусыг сэлбэж болох вэ? (2 оноо)

зөвхөн А

В ба АВ

зөвхөн В

А ба О

зөвхөн АВ

20. Амьтаны биеийн дулаан зохицуулгын физикийн хэлбэрийн жишээг сонгоно уу? (1 оноо)

бодисын солилцооны эрчим ихсэх

бодисын солилцооны эрчим багасгах

өөхөн давхарга

хонин сүрэг хоргож зогсох

тэмээн сүрэг ханаран зогсох

21.Цэцэгт ургамал , тоос хүртээдэг шавьж хоёр нь амьд биеийн харилцааны аль хэлбэрт хамаарах вэ?

(2 оноо)

нейтрализм

комменсализм

амменсализм

мутуализм

конкуренци

22. Байгаль цаг уурын нэг бүс нутгийн хүрээнд хамаарах өөр өөр газарт оршин амьдарч буй нэг зүйлийн хэсэг бодгалийг ....гэнэ. (2 оноо)

экологийн популяци

газарзүйн популяци

Page 8: Etest 1164

эгэл популяци

популяцийн үзүүлэлт

популяцийн бүтэц

23.

Доор дурьдсан жишээнүүдээс продуцентыг сонгоно уу? 1.ялаа 2. нарс 3. шар шувуу 4. тавилгана 5. чийгийн улаан 6. сараана 7.баавгай 8. нохойн хошуу

(2 оноо)

2 4 6 8

1 3 5 7

2 4 5 3

2 1 4 5

1 4 5 2

24. Амьд биет, амьдралын бүхий л ул мөр, үзэгдлийг агуулаж буй дэлхийн бөмбөрцгийн орон зайг юу гэж нэрлэдпэг вэ? (1 оноо)

биогеоценоз

экосистем

биосфер

биоценоз

популяци

25.Экологийн аль бүлэгт багтдаг ургамалд тулгуур эд хөгжөөгүй байдаг вэ?

(2 оноо)

газар усны ургамал

чийгсүү ургамал

хуурайсуу ургамал

усны ургамал

Page 9: Etest 1164

гансаг ургамал

26.Улаанбаатар хотын агаарын бохирдлыг багасгахын тулд ямар арга хэмжээ авах нь илүү зохистой вэ?

(1 оноо)

хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх 

гэр хорооллын зуухнаас гарах хорт хийг багасгах

автомашинаас гарах хорт хийг багасгах

үйлдвэрт шинэ технологи нэвтрүүлэх

бүх хариулт тохирно

27. Амьд биеийн гадаад дотоод бүтцийн төсөөт байдлыг зүйлийн ямар шалгуурт хамааруулах вэ? (1 оноо)

генетикийн

физиологийн

биохимийн

морфологийн

экологийн

28. Зарим эрвээхэй хүрэнцэр ургамалын навч иш холтостой нэн адил өнгөтэй болдгийг биологийн ямар ойлголтоор тайлбарлах вэ? (2 оноо)

мимикри

дуурайх хэлбэр

ивээх өнгө

айлган сүрдүүлэх өнгө

тохирох хариулт байхгүй

29.Байгалийн шалгарлын үр дүнд юу үүсдэг вэ?

(1 оноо)

Page 10: Etest 1164

Зүйл

Үүлдэр

сорт

Омог

Тохирох хариулт байхгүй

30. Гарал үүсэл бүтцийн хувьд ялгаатай боловч ижил үүрэг гүйцэтгэдэг эрхтнүүдийг ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,гэнэ

А) Конвергенци ( оноо)

Б) атавизм ( оноо)

В) гомологи ( оноо)

Г) рудимент ( оноо)

Д) аналоги ( оноо)

31. Атавизмын жишээг сонгоно уу? (2 оноо)

Сүүлтэй хүүхэд төрөх

Шимэгчид гэдэсгүй болсон

усны ёроолын загасны бие хавтгай болсон 

шувуу хөхтний 4­н тасалгаат зүрх

Хүний мухар олгой

Page 11: Etest 1164

32.

Эволюцийн эмбриологийн баталгааг тэмдэглэнэ үү?

1. Шувуу болон мөлхөгчдийн завсрын шинжийг агуулсан архиоптерикс 

2. Бүх нугаламтан хөврөлийн үедээ хөвчтэй байх 

3. Сүүлтэй хүүхэд төрөх 

4. Хөхтний хөврөл загасныхтай адил заламгайн сүвтэй байх 

5. Хоёр нутагтан ба мөлхөгчдийн завсрын шинжийг агуулсан стегоцефал 

6. Загас болон хуурай газрын амьтны шинжийг агуулсан ихтиостег

(2 оноо)

1 ба 3

2 ба 4

2 ба 6

3 ба 4

5 ба 6

33. Эсийн найрлага дахь уураг ямар үүрэг гүйцэтгэх вэ? (1 оноо)

хурдасгуурын

бүтээн байгуулах

зохицуулах

хамгаалах

бүх хариулт тохирно

34. Пептид холбоогоор холбогдсон аминхүчлийн гинжин хэлхээг уургийн молекулын ямар бүтэц гэх вэ? (2 оноо)

Анхдагч

Хоёрдогч

Гуравдагч

Page 12: Etest 1164

Дөрөвдөгч

Тохирох хариулт байхгүй

35. ДНХ ийн молекул ямар нэгдлүүдээс тогтох вэ? (1 оноо)

Азотлог суурь­ рибоз­ фосфорын хүчлийн үлдэгдэл 

Азотлог суурь­ рибоз­ карбоксил бүлэг

Азотлог суурь­ дезоксирибоз­ карбоксил бүлэг

Азотлог суурь­дезоксирибоз­ фосфорын хүчлийн үлдэгдэл 

Азотлог суурь­ амин бүлэг ­ рибоз

36. ДНХ ийн бүх азотлог суурийн 40% нь гуанин бол аденин хэдэн хувийг эзлэх вэ? (2 оноо)

10%

20%

40%

60%

80%

37. РНХ­ийн найрлаганд ордог азотлог суурийг нэрлэнэ үү (1 оноо)

аденин

цитозин

гуанин

урацил

бүгд

38. ДНХ­ийн молекул хаана байрладаг вэ? (2 оноо)

бөөм­минтохондри­хлоропласт

Page 13: Etest 1164

митохондри­гольджийн аппарат­бөөм

бөөм­хлоропласт­рибосом

гольджийн аппарат­бөөм­минитохондри

бөөм­рибосом­центриоль

39. Шим бус бодисын исэлдэх үед ялзарсан эрчим хүчийг ашиглаж шим бодис нийлэгжүүлэн хооллодог амьд биеийг ..... гэнэ. (1 оноо)

фототроф

хемотроп

паразит

сапрофит

гетеротроп

40.

Автотроф хооллолтой амьд биеийг сонгоно уу?

1. шимтгэлээ 2. хулгана 3. зөгий 4. ойм 5. замаг 6. шумуул 7. мөөг 8. чийгийн улаан 9. хөвд

(2 оноо)

1 2 5

1 4 7

1 4 5

4 7 9

3 6 8

41. Митохондри ямар үүрэг гүйцэтгэх вэ? (1 оноо)

шим бодисыг зөөвөрлөх

уургийн нийлэгжилтэнд оролцох

эсийн дотор шим нэгдэл нийлэгжүүлэх тээвэрлэх

Page 14: Etest 1164

рибосомын нийлэгжилтэнд оролцох

эсийн амьсгалд оролцож ГФА­г нийлэгжүүлнэ.

42. Тод ялгарах бөөмтэй , янз бүрийн үүрэг гүйцэтгэх олон органоидтай эсийг нэрлэнэ үү? (1 оноо)

вирус

бактер

эукариот

бактериофаг

прокариот

43. ДНХ­ийн молекул дээр нэг уураг нийлэгжих дэвсгэр хэсгийг .... гэж нэрлэнэ. (1 оноо)

кодон

ген

антикодон

промотор

оперон

44. Хлорофиллын бүтцэнд оролцдог элементийг нэрлэнэ үү? (1 оноо)

магни

натри

фосфор

фтор

хлор

45. Зөвхөн бэлгийн бус үржилтэй амьд биеийг сонгоно уу? (1 оноо)

далд үртэн

Page 15: Etest 1164

нян

ойм

хөвд

нүцгэн үртэн

46. Сүүгээр бойжигч амьтдын сперматозойд хромсомын ямар бүрдэлтэй вэ? (1 оноо)

диплоид

гаплоид

триплоид

полиплоид

аллополиплоид

47.

Үр хөврөлиын экдотремийн давхрагаас ямар эрхтэн үүсэх вэ?

1. арьсны эпиддермис 2. ходоод 3. уушиг 4. тосны булчирхай 5. үс хумс 6. ялгаруулах эрхтэн 

(2 оноо)

1 4 5

2 3 4

3 4 5

1 3 5

4 5 6

48.

Дараах амьтдын аль нь шууд хөгжилтэй вэ?

1. эрвээхэй 2. муур 3. эвэрт цох 4. нохой 5. царцаа 6. жоом 7. мэлхий 8. хонь 

(2 оноо)

1 2 3

Page 16: Etest 1164

2 4 8

3 4 5

3 6 7

1 4 5

49.Өндгөн эс ямар хуваагдлын үр дүнд үүсдэг вэ?

(1 оноо)

митоз хуваагдал

амитоз хуваагдал

мейоз хуваагдал

биеийн эсийн хуваагдал

амитоз болон митоз

50. Биеийн бүтэц үйл ажиллагааны онцлог байдал төлд дамжин хадгалагдах бүх амьд биеийн нийтлэг шинж чанарыг юу гэж нэрлэдэг вэ? (2 оноо)

хувьсал

удамшил

мутаци

генотип

фенотип

51. ДНХ­ийн молекулд пиримдины нэг суурь примидины өөр сууриар солигдох үзэгдлийг юу гэдэг вэ? (2 оноо)

транскрипци

транзици

трансформаци

Page 17: Etest 1164

трансверси

транслокаци

52. Ямар хэлбэрийн мутацийн үр дүнд полиплоид бие үүсэх вэ? (1 оноо)

геномийн мутаци

генийн мутаци

хромсомийн мутаци

цэгэн мутаци

транслокаци

53. АаВв гэсэн генотип бүхий бие махбодоос үүсэх гаметыг нэрлэнэ үү? (2 оноо)

ав

АА

Вв

АаВ

аав

54. Шар ба ногоон өнгийг вандуйг эрлийзжүүлэхэд нэгдүгээр үе удамд дан шар вандуй гарчээ. Шар өнгийг нөхцөлдүүлэгч генийг юу гэж нэрлэдэг вэ? (1 оноо)

гетерозигот

доминант

рецессив

гомозигот

зөв хариулт байхгүй

55. Моногибрид эвцэлдүүлгийн /Аа х аа/ үед гарсан эрлийз биеэс хэдэн төрлийн гамет үүсэх вэ? (2 оноо)

1

Page 18: Etest 1164

2

3

4

8

56. Нэгдүгээр бүлгийн цустай хүүхдийн эцэг эх нь ямар бүлгийн цустай байж болох вэ? (2 оноо)

АО х АВ

АО х ВВ

ВВ х ВВ

АО х ВО

ОО х АВ

57. Цагаан /доминант/ ба шар /рецессив/ өнгийн гомозигот хоёр хулууг эвцэлдүүлхэд 2­р үр удамд гомозигот шар ургамлын эзлэх хувь хэд вэ? (2 оноо)

25%

50%

75%

85%

100%

Үр дүн